7
Бэлгийн эсийн үүсэл Гүйцэтгэсэн: С.Лхам Т.Долзодмаа М.Оюун-Эрдэнэ Б.Чимэддолгор Б.Уянга Б.Чанцалмаа

бэлгийн эсийн үүсэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: бэлгийн эсийн үүсэл

Бэлгийн эсийн үүсэл

Гүйцэтгэсэн: С.ЛхамТ.ДолзодмааМ.Оюун-ЭрдэнэБ.ЧимэддолгорБ.УянгаБ.Чанцалмаа

Page 2: бэлгийн эсийн үүсэл

Эр эм бэлгийн эс үүсэж, өсөж, ялгаран хөгжих үзэгдлийг гаметогенез гэнэ. Сперматогони гэж нэрлэгдэх биеийн эсээс эр бэлгийн эс, овогони хэмээх эсээс эм бэлгийн эс үүсэж хөгжих бөгөөд энэхүү үзэгдлийг тус тусад нь сперматогенез, овогенез гэж нэрлэдэг. Гаметогенез нь мейоз хуваагдлын механизмаар зохицуулагдана.

Page 3: бэлгийн эсийн үүсэл

Сперматогенез: Хөгжил гүйцсэн эр бэлгийн эсийг сперматозоид гэнэ. Сперматогенезийг 1. өсөх 2. боловсрох 3. хэлбэржих гэсэн гурван мөчлөгт хуваана.

Хэлбэржиж бие гүйцсэн сперматозоид толгой хүзүү, сүүл гэсэн хэсгээс бүтнэ. Толгойн хэсэг нь акросома ба бөөмөөс тогтох бөгөөд бөөм нь гаплоид тооны хромосомыг агуулдаг. Сперматозоидын хүзүү буюу дунд хэсэгт центроиль, митохондри оршино.

Page 4: бэлгийн эсийн үүсэл
Page 5: бэлгийн эсийн үүсэл

Овогенез: Хүн ба сүүн тэжээлт амьтанд өндгөн эс боловсрох ажиллагаа тэднийг төрөхөөс өмнө эхэлдэг. Хүний өндгөвчийн цэврүүнд байрлах том бөөмт эсүүдийг овогони гэнэ. Түүнээс анхдагч овоцит үүснэ. Анхдагч овоцит цаашид мейозын I хуваагдалд орно. Шингэн ихтэй том эсийг хоёрдогч овоцит гэх бөгөөд жижгийг нь анхны цөөрүүлэгч бие гэнэ. Эр бэлгийн эс хоёрдогч овоцитод нэвтэрмэгц тэр хуваагдаж гаплоид тооны хромосом бүхий овотид ба хоёр дах цөөрүүлэгч биеийг үүсгэнэ. Энэ үед анхны цөөрүүлэгч бие мөн хуваагдаж хоёр болсон байна. Ийнхүү нэг ээлжийн овогенезийн эцэст цаашид ялгаран хөгжиж эм бэлгийн эс үүсгэх чадвартай ганц овотид, гурван цөөрүүлэгч бие үүснэ. Цөөрүүлэгч бие үүссэнээр хромосомын тоо гаплоид байдалд орохоос гадна эм бэлгийн эсэд тэжээлийн бодис хуримтлах боломжийг олгож байгаа юм. Цөөрүүлэгч биес хоёрдогч овоцитын нэгэн адил гаплоид хромосомтой байх боловч тэд бэлгийн эс болон хөгжиж чадахгүй.

Page 6: бэлгийн эсийн үүсэл
Page 7: бэлгийн эсийн үүсэл

Ашигласан эх сурвалж: