8
Төрөлхийн булчингийн гаралтай гилжгий хүзүү Тархалт Шинээр төрсөн хүүхдийн 0,4 % орчим хувьд тохиолдоно. 10-20% нь өсөлт хөгжил хоцорч, төрөлхийн түнхний мултралтай хавсарна. Булчингийн гаралтай төрөлхийн гилжгий хүзүү тулгуур эрхтнүүдийн төрөлхийн согогуудын дотор тохиолдолоороо дээгүүр байр эзэлдэг. Манай хүн амын дунд элбэг биш. Эмэгтэй хүүхдэд элбэг тохиолдох бөгөөд ихэвчлэн баруун талын гилжгий элбэг. Шалтгаан: Булчингийн гаралтай төрөлхийн гилжгий хүзүүтэй хүүхэд төрдгийн шалтгааныг тайлбарласан олон онол байдаг. Үүнд: 1. M.Sternocleidomastoideus булчингийн дутмаг хөгжил 2. Булчингийн үрэвслийн дараах сорвижилтоос 3. Эхийн умайд хүүхэд буруу байрласнаас 4. Төрөлтийн үеийн гэмтэлээс 5. Булчинд цусан хангасж дутагдсанаас г.м Ангилал Хэлбэрээр нь: A. Булчингийн Хөнгөн Зураг 1. M.sternocleidomastoide Зураг 2. Баруун талын гилжгий элбэг

гилжгий хүзүү congenital muscular torticolis

  • View
    810

  • Download
    15

Embed Size (px)

DESCRIPTION

гилжгий хүзүү congenital muscular torticolis

Citation preview

Төрөлхийн булчингийн гаралтай гилжгий хүзүү

Тархалт

Шинээр төрсөн хүүхдийн 0,4 % орчим хувьд тохиолдоно. 10-20% нь өсөлт хөгжил хоцорч, төрөлхийн түнхний мултралтай хавсарна. Булчингийн гаралтай төрөлхийн гилжгий хүзүү тулгуур эрхтнүүдийн төрөлхийн согогуудын дотор тохиолдолоороо дээгүүр байр эзэлдэг. Манай хүн амын дунд элбэг биш. Эмэгтэй хүүхдэд элбэг тохиолдох бөгөөд ихэвчлэн баруун талын гилжгий элбэг.

Шалтгаан: Булчингийн гаралтай төрөлхийн гилжгий хүзүүтэй хүүхэд төрдгийн шалтгааныг тайлбарласан олон онол байдаг.

Үүнд: 1. M.Sternocleidomastoideus булчингийн дутмаг хөгжил2. Булчингийн үрэвслийн дараах сорвижилтоос3. Эхийн умайд хүүхэд буруу байрласнаас4. Төрөлтийн үеийн гэмтэлээс5. Булчинд цусан хангасж дутагдсанаас г.м

Ангилал

Хэлбэрээр нь:

A. Булчингийн Хөнгөн ХүндB. ЯсанC. Хавсарсан

Зураг 1. M.sternocleidomastoideus

Зураг 2. Баруун талын гилжгий элбэг

Булчингийн гаралтай төрөлхийн гилжгийн хүзүү – Congenital wry neck or muscular torticolis

Эмнэлзүй:

Нярай хүүхдэд тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Харин 2-3 сартайд M.Sternocleidomastoideus булчингийн дунд доод хэсэгт арьстайгаа наалдаагүй 1-3 см хатуу хавдар илэрч 4-6 сартайд өөрөө аяндаа алга болдог.

Зураг 3. Толгой нь гилжийж , эрүү нүүр нь эсрэг талруу эргэсэн байдал

Хүүхдийг сайн ажиглавал толгой нь гилжийж , эрүү нүүр нь эсрэг талруу эргэсэн байрлал ажиглагдана. Хүүхэд торних тусам M.Sternocleidomastoideus булчингийн хавдар арилж, таталт хөвчрөлт нь ихсэнэ. Цаашид уг согог даамжирсаар 3-6 насны хүүхдэг бүр тодорхой илэрдэг.

Үүнд: Нүүрний хэлбэр өөрчлөгдөнө. Гилжгий талдаа нүд, чих доор байрлалтай Эмгэг талруу хүзүү гилжгэр, эрүү нүүр нь эсрэг талруу эргэсэн Ар талаасаа гилжгий талын дал мөр нь дээр байрлалтай.

Зураг 3.

Хүүхэд өсөх тусам эмнэлзүйн шинжүүд улам тод илэрнэ. Булчингийн гаралтай гилжгийн хөнгөн хэлбэрийн үед хүзүү сээрний бөгтгөр ихэссэн байдаг. Хүнд хэлбэрийн үед хүзүү сээрээр латин С үсэг шиг тахийсан байдаг. Хоер талын M.Sternocleidomastoideus богиносвол нүүр нь дээшээ тэнгэр харж, дагзны үслэг хэсэг нь сээрэндээ ойртож араас нь харахад хүзүүгүй юм шиг харагдана.

Зураг 4. Гилжгий талдаа нүд, чих доор

Оношлогоо:

АнамнезБодит үзлэгКомьпютер Томографи МRI

Эмчилгээний тактик:

I. Булчингийн гаралтай гилжгий хүзүү онош тавихын хамт л гилжгий засах гимнастикийг 5-10 минутаар өдөрт 5-6 удаа хийлгэнэ.

o Ээжид нь хэрхэн хийхийг зааж зөвлөнө.o Гимнастикийг хүч хэрэглэхгүйгээр

зөөлөн хийнэ. II. M.Sternocleidomastoideus булчинд иллэг хийвэл

сайн.III. Физик эмчилгээ (УВЧ, ионогальвинизаци)IV. Гилжгийг сайн зассаны дараа хатуу малгайг

өмсгөнө. V. Эрүүл талаар нь хананд шахаж хэвтүүлэх

Зураг 5. 2 талын богиносолт Зураг Хөнгөн хэлбэр Зураг 7. Хүнд хэлбэр

VI. Мэс заслын эмчилгээa. 10 %-д нь мэс засал эмчилгээ хийдэг.b. Мэс заслын бус эмчилгээнд 1 жил үр дүнгүй үед хийнэ.c. 3-5 насанд хийвэл үр дүнтэйd. Микуличын хагалгааe. Хүзүүний булчин уртасгахf. Мэдрэл болон булчин огтлохg. Дурангийн хагалгаа

Микуличийн хагалгаа:Сувилагч хүүхдийн толгойг хөдөлгөөнгүй байрлалд гилжгийг засах маягаар барина. Хэсэг газрын мэдээгүйжүүлгээр эгэмнээс дээш 2 см зайд , арьсыг 5-6 см хөндлөн зүснэ.Зөөлөн эдүүдээс m.sternocleidomastoideus булчингийн салаануудыг салгаж, гаргаад

булчингийн 2 салааг тасалж, тасалсан үзүүр бүрээс 2-3 см өөлж авна. Булчингийн арын хальсыг хөндлөн зүсэж суллана. Шархыг үечлэн оёод даралттай боолт хийнэ. Эхний долоо

хоногт глиссоны татлага хийнэ. Шарх эдгэрсний дараа гөлтгөнөн боолт хийж, 1 сарын дараа иллэг, гимнастик, физик эмчилгээ хийнэ.

Тавилан:

Эмчилгээ 80%-д нь үр дүнтэй болж байна

Эцэг эхчүүд болон анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмч эрт оношлох юм бол

эмчилгээ үр дүнтэй болж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

БИЕ ДААЛТ

Сэдэв: Төрөлхийн гилжгий хүзүү

Шалгасан:........................../О.Батсүх /

Гүйцэтгэсэн: Н.Гомбосүрэн