19
ЦАНХ(ХЭВЛИЙГЭЭР ӨВДӨХ ХАМ ШИНЖ) ӨВЧИН. Хэвлийн хөндийд гэнэт хүчтэй хатгуулж өвдөх шинж тэмдгээр илэрдэг өвчин юм. Цанх өвчнийг төвдөөр”лхантав” гэдэг бөгөөд лхан-үхэр, тав-эвэр гэсэн утгатай байна. Өөрөөр хэлбэл үхрийн эврээр хатгах мэт өвдөлтөөр шинж тэмдэг нь илэрдэг хам шинж юм.

цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

Embed Size (px)

Citation preview

Page 1: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ЦАНХ(ХЭВЛИЙГЭЭР ӨВДӨХ ХАМ ШИНЖ) ӨВЧИН.

Хэвлийн хөндийд гэнэт хүчтэй хатгуулж өвдөх шинж тэмдгээр илэрдэг өвчин юм. Цанх өвчнийг төвдөөр”лхантав” гэдэг бөгөөд лхан-үхэр, тав-эвэр гэсэн утгатай байна. Өөрөөр хэлбэл үхрийн эврээр хатгах мэт өвдөлтөөр шинж тэмдэг нь илэрдэг хам шинж юм.

Page 2: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ӨВЧИН БОЛОХ ЁС: Халуун цанх нь элэг, дэлүүний цус хямралдаж царцах

болон цус, шар ходоод, олгойнд унаснаас үүснэ. Хүйтэн цанх нь ходоодонд идээ ундаа эс шингэснээр

бадган салс арвидаж гэдэс олгойд уруу арилгагч хий зангирснаас үүснэ.

Хорхойн цанх нь ходоод, олгойд хорхой хямралдсанаас үүснэ.

Нянгийн цанх нь ходоод гэдсэнд нян халдварласнаас үүснэ.

Page 3: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
Page 4: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

АНГИЛАЛ: Орноор нь:

1.Цулын цанх:

А. Элэгний

Б. Дэлүүний

2. Савны цанх:

А. Ходоодны

Б. Гэдэсний

В. Олгойн

3. Судасны цанх:

А. Гадар

Б. Дотор

Язгуураар нь: 1. Халуун цанх:

А. Элэгний

Б. Дэлүүний

2. Хүйтэн цанх:

А. Ходоодны

Б. Гэдэсний

В. Олгойн

3. Хорхойн цанх:

А. Ходоод

Б. Олгойн

4. Нян цанх:

А. Ходоод

Б. Олгойн

Page 5: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ЕРӨНХИЙ ШИНЖ: Өвчтөний хэвлий

орчмоор гэнэт хүчтэй хатгуулж өвдөөд, царайны өнгө цайх, хүйтэн хөлс гарах, дотор бачимдах, бөөлжих шинж илэрнэ.

Page 6: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
Page 7: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ТУС БҮРИЙН ШИНЖ: Халуун цанх: халуун чанартай

нөхцөлийн улмаас болно. Өвчтөн хөлрөх, хоолой ам хатах, дотор муухайрч бөөлжих, ходоод гэдэс орчим хүчтэй хатгуулах,

судас шээсэнд халуун дэлгэрсэн шинж илэрнэ.

Ялангуяа ходоод, олгойн оронд цус унаснаар муу цусны гэмээр хүчтэй өвддөг.

Элэг , дэлүү, өрцний орчмоор өвдөх бөгөөд шар дэлгэрснээр ам хэл хатаж хуурайших, бөөлжих чацга алдах шинж илэрнэ. Зарим хурц үед цөсөөр бөөлжинө.

Page 8: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ХҮЙТЭН ЦАНХ Хүйтэн цанх: даарч хөрснөөс

хэвлий орчим хөөж хуржигнан дуугарах, тасралтгүй дуншиж өвдөх,

үл зохилдох идээ идсэнээс өвчин хөдлөх нь их байдаг. Өмхийгөөр хэхрүүлэх,бөөлжих, уруу арилгагч хийн гүйдэл хаагдах,

шээсний өнгө хөхөлбөр цайвар цагаан болно.

Page 9: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ОРНЫ ЦАНХ Хорхойн цанх: цагаан идээг их идсэнээс үүснэ. Мөн

чанар нь халуун, хүйтэн аль ч шинж чанарыг үзүүлнэ. Орших орон нь ходоод, элэг, өрц зэрэг эрхтэнүүд юм. Халууны хүч их байвал ам цангах, шээсний өнгө улаан, үнэр уур их байж хөөс нь түргэн арилна. Биеийн илч ихэснэ. Хорхойн цанхны өвдөлтийн онцлог нь хутгаар огтолж байгаа мэт эвхэртэл хатгуулж өвдөнө.

Борын цанх: ар өврөөр хавсарч хүчтэй хатгуулж өвдөнө. Гэнэт хөдөлж, гэнэт намжина. Сурвалж зохиолуудад үүнийг” шалтгаангүйгээр өвдөж, засалгүйгээр намжих” гэж тодорхойлдог.

Page 10: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ОРНЫ ЦАНХ Элэгний цанх: хэвлийн баруун талаар

хатгуулж өвдөх, хурц хоол унд хэрэглэх, уурлах гэх мэт нөхцөлүүдээс нүд, арьс шарлах, өвдөлт улам ихсэх болно.

Дэлүүний цанх: хүйтний хувь дийлэнх учраас шингээлт муудах, хэвлий хөөж дүүрч, гэдэс хоржигнох, үе үе чацга алдах шинж илэрдэг. Хүйтэн нөхцөлөөр өвчин амархан хөдөлнө.

Ходоодны цанх: бадган махбодийн хямрал дийлэнх бөгөөд аюулхайн дээд хэсэгт өвдөнө.

Page 11: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ОРНЫ ЦАНХ Гэдэсний цанх: хүйс тойрч базалж өвдөх бөгөөд,

суулгасны дараа өвдөлт багасдаг онцлогтой. Уруу арилгагч хий хаагдана.

Олгойн цанх: хий махбодийн хямрал ихтэй тул хэвлийн баруун зүүн талаар дүүрч цардайж, хатгуулж өвддөг.

Нян цанх: хутгалж байгаа мэт хүчтэй хатгуулна. Ходоодонд буувал эвхрэн өвдөж, гар хөлийн булчин бадайрч чинэрч өвдөх, шар үс босох, судасны лугшилт дорой болж, нүдний сормуус уруугаа буух зэрэг шинж илэрнэ. Гэдэс олгойн замд өтгөн хаагдана.

Судасны цанх: гадна судасны цанхын үед хүйсний 2 хажууд судас лугшиж өвдөнө. Дотор судасны цанхын үед амин судсаар хатгуулах ба лугшина.

Page 12: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ОНОШЛОГОО:

Хэсэг газрын хүчтэй өвдөлт,

түүнийг үүсгэж буй махбодийн хямрал, тэдгээрийн бэлгэ чанарын өөрчлөлтийг асуух, үзэх, хүрэлцэх шинжилгээний аргуудаар илрүүлнэ.

(дахилт, судас, эмчилгээний үр дүн, )

Page 13: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин
Page 14: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ:

1. Хий цусны гүйдлийг сайжруулах

2. Өвдөлт намдаах

3. Өвчний шалтгааныг дарж эмчлэх

Page 15: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ: Халуун хүйтэн алинд нь ч

Шижэд-6, Рүда-6,10, Панбарай-17 өгнө.

Борын цанхад Юрил-13, Рүда-6, хорхойн цанхад Чун-5 дээр жидангаг хувь тэнцүү найруулж өгнө.

Шарын цанхад Барагшун-9 дээр хар гаврыг нэмж өгнө.

Хорхойн цанхад Лантанз-13, Сэрдог-11 болон Гарнаг-4 танг өгнө.

Page 16: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ТУС БҮРИЙН ЭМЧИЛГЭЭ: Халуун чанартай цанх байвал Гавар-9, Зандан-8,

Жуган-5 зэргийг өгнө. Хүйтэн чанартай цанхад давсны найрлага, хийн

цанхад Харуца-5 өгнө. Олгойн цанхад Оглүнсэлжид, элэгний цанхад Гүргэм-7, Жуган-8, ходоодны

цанхад Посэлнагво, дэлүүний цанхад Сэмбэрүү-4, Жамц-4 өгч Жумз-

3 тангаар туулгана.

Page 17: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ: Цанх хөдөлж буй газарт хурган чихний навчийг

архинд чанаж жин тавиад тохойн гадар судас, лонзаг ханаад, бөөлжүүлэг туулгын аль зохистойг нь хийнэ.

Хүйтэн цанхад төөнө, халуун цанхад хүйтэн жин тавина.

Page 18: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

Эс зохилдох идээ, ундаа, түүхий, муудсан хоол унд, шингэхэд хэцүү идээ ундаа идэхийг хориглон өвчний шинж чанар, өвчтөний биеийн галбирт тохируулан өгнө.

Даарах, хэт халууцах, хөлсөө сэвэхийг хориглон, халдварт өвчнөөс сэргийлэх, хоол ундны ариун цэврийн байдлыг сайн сахих хэрэгтэй.

Идээ ундаа: Явдал мөр:

Page 19: цанх(хэвлийгээр өвдөх хам шинж) өвчин

АНХААРАЛ ХАЙРЛАСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА

Мэргэдийн гэгээнийг үзэлгүй ном номлогч

Ноёдын гэгээний үзэлгүй төр ёс хэлэгч

Энэ хоёр мунхагийн туйлд хүрчээ