5
1-р бүлэг ПЛАТОНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ Платон (Жинхэн алдар нь Аристокл) — Эртний Герегийн гүн ухаантан, объектив идеализмийг үндэслэгч, төгс төгөлдөр төр улсын үзлийг хөгжүүлэгч, Сократын шавь нэгэн. Цадиг намтар. Платон Пелопонессийн дайны дөрөв дэх жилд, буюу МЭӨ 427 онд Эгин арал дээр мэндэлсэн. Афины сүүлчийн эзэн хаан Кордын удам угсаа, өндөр дээд язгууртай. Бага залуу насандаа Афинд зэгсэн боловсрол эзэмшсэн: Хөгжимд суралцаж, философи, тооны ухаан, хэл шинжлэл судлахын зэрэгцээ яруу найраг сонирхож, зарим мэдээгээр, өөрөө ч шүлэг, зохиол бичдэг байжээ. Өндөр, том бие, өргөн магнайтай байсан учир «Платон» нэр зүүж, философи сэтгэлгээний түүхэнд мөнхөрчээ (Эртний Герег хэлний «platos» өргөн, «platys» бүдүүн, хадуун гэсэн утгатай). МЭӨ 407 онд Платон Сократтай танилцаж, улмаар түүний амьдралын сүүлийн найман жилийн туршид гүн ухаантны хамгийн ойрын шавь нарын нэг байжээ. Сократыг шударга бусаар хороосны дараа Платон төрөлх хотдоо үлдэж чадаагүй юм. МЭӨ 399-388 онуудад тэрээр Вавилон, Парсиг, Финик, Мисир, хойд Африкын олон газраар аялжээ. Сиракуз хотын захирагч Дионисийн төр жолоодох ухааныг ихэд биширч байсан тул МЭӨ 389-387 онуудад Афины сэтгэгч маань өмнөд Италийн Сицилид хүрэлцэн иржээ. Гэвч дарангуйлагчийн тушаалаар Эгин арал руу агуу философичийг боол болгож зарсан бөгөөд эцэстээ, анд нөхдийхөө дэмжлэгтэйгээр чөлөөлөгдсөн түүхтэй. Арван хоёр жилийн туршид аялсны эцэст дөчин насандаа Афинд эргэн ирсэн Платон МЭӨ 385 онд философийн сургууль Академиа нээсэн байна. Платоны сургуулийн нэр тохиолдлын шинжтэй байсан: Аттикийн баатар Академагийн алдраар нэрлэгдсэн шугуйд Платоны гэр байрлах бөгөөд шавь нар нь өөрсдийгөө академикууд гэх болжээ. Академи бараг мянга орчим жил оршин тогтносон юм. Дионисийг үхсний дараа МЭӨ 367 онд Платон Сицили, бага Дионисийн ордон руу дахин аялжээ. Хараажаар, Сиракузын дарангуйлагчийн тусламжтайгаар төгс төгөлдөр төр улсаа байгуулахыг зорьсон ч амжилт олоогүй юм. МЭӨ 361-360 онд гурав дахь удаагаа Сицилид очсон ч нас дээр гарсан Платон дахиад л бүтэлгүйтжээ. Платон амьдралаас тасарчихсан гүн ухаантан байгаагүй бөгөөд үзэл санаагаа ямагт хэрэгжүүлэхийг эрмэлзсээр иржээ. Үүний нэг илрэл нь сэрүүлэгтэй цаг зохион бүтээсэн явдал болно. Мөн усан тээрэм, бишгүүр хөгжмийг бүтээсэн байна. Платоны шавь нар, буюу академикууд түүний зохиосон бишгүүр хөгжмөөр тоглодог байжээ. Агуу гүн ухаантан нууцлаг газар Атлантидагийн тухай анх бичиж үлдээсэн байдаг. Түүхэнд тэмдэглэснээр, Гибралтарийн хоолойн хаа нэгтээ байсан энэ газар арван мянган жилийн өмнө устаж алга болжээ. Урт амьдралынхаа үлдсэн хэсгийг Платон төрөлх хотдоо өнгөрүүлсэн юм. Улс төрийн үйл явдалд оролцох гэсэн бүтэл муутай оролдлогоос нь болж олон нийтийн дунд Платоны талаар таагүй ойлголт тархсан

ЭРТНИЙ ГЕРЕГИЙН ГҮН УХААНТАН ПЛАТОНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЭРТНИЙ ГЕРЕГИЙН ГҮН УХААНТАН ПЛАТОНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

1-р бүлэг

ПЛАТОНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

Платон (Жинхэн алдар нь Аристокл) — Эртний Герегийн гүн ухаантан, объектив идеализмийг

үндэслэгч, төгс төгөлдөр төр улсын үзлийг хөгжүүлэгч, Сократын шавь нэгэн.

Цадиг намтар. Платон Пелопонессийн дайны дөрөв дэх жилд, буюу МЭӨ 427 онд Эгин арал дээр

мэндэлсэн. Афины сүүлчийн эзэн хаан Кордын удам угсаа, өндөр дээд язгууртай. Бага залуу насандаа Афинд

зэгсэн боловсрол эзэмшсэн: Хөгжимд суралцаж, философи, тооны ухаан, хэл шинжлэл судлахын зэрэгцээ

яруу найраг сонирхож, зарим мэдээгээр, өөрөө ч шүлэг, зохиол бичдэг байжээ. Өндөр, том бие, өргөн

магнайтай байсан учир «Платон» нэр зүүж, философи сэтгэлгээний түүхэнд мөнхөрчээ (Эртний Герег хэлний

«platos» — өргөн, «platys» — бүдүүн, хадуун гэсэн утгатай).

МЭӨ 407 онд Платон Сократтай танилцаж, улмаар түүний амьдралын сүүлийн найман жилийн туршид

гүн ухаантны хамгийн ойрын шавь нарын нэг байжээ. Сократыг шударга бусаар хороосны дараа Платон

төрөлх хотдоо үлдэж чадаагүй юм. МЭӨ 399-388 онуудад тэрээр Вавилон, Парсиг, Финик, Мисир, хойд

Африкын олон газраар аялжээ. Сиракуз хотын захирагч Дионисийн төр жолоодох ухааныг ихэд биширч

байсан тул МЭӨ 389-387 онуудад Афины сэтгэгч маань өмнөд Италийн Сицилид хүрэлцэн иржээ. Гэвч

дарангуйлагчийн тушаалаар Эгин арал руу агуу философичийг боол болгож зарсан бөгөөд эцэстээ, анд

нөхдийхөө дэмжлэгтэйгээр чөлөөлөгдсөн түүхтэй.

Арван хоёр жилийн туршид аялсны эцэст дөчин насандаа Афинд эргэн ирсэн Платон МЭӨ 385 онд

философийн сургууль Академиа нээсэн байна. Платоны сургуулийн нэр тохиолдлын шинжтэй байсан:

Аттикийн баатар Академагийн алдраар нэрлэгдсэн шугуйд Платоны гэр байрлах бөгөөд шавь нар нь

өөрсдийгөө академикууд гэх болжээ. Академи бараг мянга орчим жил оршин тогтносон юм. Дионисийг

үхсний дараа МЭӨ 367 онд Платон Сицили, бага Дионисийн ордон руу дахин аялжээ. Хараажаар, Сиракузын

дарангуйлагчийн тусламжтайгаар төгс төгөлдөр төр улсаа байгуулахыг зорьсон ч амжилт олоогүй юм. МЭӨ

361-360 онд гурав дахь удаагаа Сицилид очсон ч нас дээр гарсан Платон дахиад л бүтэлгүйтжээ.

Платон амьдралаас тасарчихсан гүн ухаантан байгаагүй бөгөөд үзэл санаагаа ямагт хэрэгжүүлэхийг

эрмэлзсээр иржээ. Үүний нэг илрэл нь сэрүүлэгтэй цаг зохион бүтээсэн явдал болно. Мөн усан тээрэм,

бишгүүр хөгжмийг бүтээсэн байна. Платоны шавь нар, буюу академикууд түүний зохиосон бишгүүр

хөгжмөөр тоглодог байжээ.

Агуу гүн ухаантан нууцлаг газар Атлантидагийн тухай анх бичиж үлдээсэн байдаг. Түүхэнд

тэмдэглэснээр, Гибралтарийн хоолойн хаа нэгтээ байсан энэ газар арван мянган жилийн өмнө устаж алга

болжээ.

Урт амьдралынхаа үлдсэн хэсгийг Платон төрөлх хотдоо өнгөрүүлсэн юм. Улс төрийн үйл явдалд

оролцох гэсэн бүтэл муутай оролдлогоос нь болж олон нийтийн дунд Платоны талаар таагүй ойлголт тархсан

Page 2: ЭРТНИЙ ГЕРЕГИЙН ГҮН УХААНТАН ПЛАТОНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

байна. Тэрээр МЭӨ 347 онд Афин хотноо ертөнцийн мөн бусыг үзүүлсэн бөгөөд Академийн газарт оршуулсан

байдаг.

Үндсэн бүтээл: «Төр улс» (МЭӨ IV зууны 90-ээд онд нэгдүгээр дэвтэр нь, МЭӨ IV зууны 70-аад оны

үед хоёроос аравдугаар дэвтэр нь); «Улс төрийн бодлоготон» ( МЭӨ IV зууны 70-аад оны үе); «Хуулиуд»

(МЭӨ IV зууны 50-аад он).

Улс төрийн сургаалын агуулга

Улс төрийн зорилго, мөн чанар: Улс төр гэдэг нь:

—нийгмийг хэрхэн удирдах тухай («нэгдмэл мэдлэг») шинжлэх ухаан;

—«хүмүүсийг удирдах урлаг мөн» бөгөөд «засаглах урлаг, төрийн урлаг, буюу гэрээ засах урлаг гэх

нэрс ямар ч ялгаагүй болно». Улс төрийн зорилго нь «хүний нийгмийн сайн сайхан байдал», «төр улсын сайн

сайхан байдал» мөн.

Төр улсын үүсэл, мөн чанар: Төр улс гэдэг нь — «хүн бүр хэрэгцээгээ хангах зорилгоор нэг

нэгэнтэйгээ харилцаанд орох» «хамтын суурин» мөн. «Олон зүйлээр гачигдсан хүмүүс харилцан нэг нэгэндээ

туслах, хамтран амьдрах зорилгоор бий болгосон нэгдэл юм».

Засаглалын хэлбэр: Нийгэмд төгс бус төрийн байгуулал солигдох хандлага байдаг. Эдгээрт:

1. Язгууртны засаглал — домгийн «Кроносын зуун»-д оршин байсан засаглалын түүхэн анхны хэлбэр:

Удам сайт хаанаар удирдуулсан эрдэмтэн, мэргэд, эрхэм сурвалжитны засаглал мөн.

2. Тимократи засаглал — баатарлаг үйлс, эр зоргийг чухалчлах цэрэг, дайчдын «ухаан бодол, хүч

чадал»-д суурилсан ахей хэв шинжийн дайнч төр. «Цэргийн уур амьсгал ноёрхох» тул тимократи төр хөрш

улсуудтайгаа мөнхөд дайсагнан оршдог.

3. Олигархи засаглал—явар ядуусаа засаглах цөөн тооны баячуудын ноёрхол мөн. Олигархи төрд

давхаргуудын тэмцэл байнга өрнөнө: Хоёр тусдаа улс мэт орших тул улс орон нэгдмэл байж чаддаггүй: «Нэг

нь —явар ядуусын, нөгөө нь —баячуудын төр болно. Хэдийгээр нэг улсад харъяалагдах боловч харилцан

мөнхөд дайсагналцах аж». Дотооддоо байнга тэмцэлдэх тул цэрэг хэрэглэх, эсвэл олон түмнийг айлгах замаар

эрх мэдлээ хадгалахыг чухалчилдаг.

4. Ардчилсан засаглал—хүн бүр хүссэнээ хийх эрх чөлөө, боломж олгогдох төр мөн. Төрийн бүх албан

тушаалтныг мэдлэг чадвар дээр бус, сохроор сонгодог. Энэ учирт ардчилсан засаглалын үед эрдэмтэн мэргэд

төрийн алба үүрэглэхэд хүчиртэй.

Page 3: ЭРТНИЙ ГЕРЕГИЙН ГҮН УХААНТАН ПЛАТОНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

5. Дарангуй засаг—засаг төрийн эрх мэдлийг булаан эзэрхийлсэн нэг хүний засаглал мөн. Албат

иргэдийнхээ манлай болох зорилгоор дарангуйлагч ямагт бусадтай дайтаж байдаг. Эцсийн эцэст, ийм

удирдагч ард олныг тарчигт нь хүргэж, өөрийн засгийг хамгийн муу хэлбэр болгодог.

Төгс төгөлдөр төрийн байгуулал төгс бус засаглалын хэлбэрээс дараах зүйлээр ялгаатай. Эдгээрт («Төр

улс» бүтээл):

—дээд бурхны шударга ёс хэрэгжинэ;

—мэргэн ухаан, эр зориг, шударга, бодлоготой байх гэсэн ёс зүйн сайн чанарыг хэрэгжүүлэх бөгөөд

эдгээрт нийцүүлж хүн бүр ямар нэгэн чиглэлээр мэргэшиж, түүгээрээ нийгмийн байр сууриа тодорхойлдог;

—гараг ертөнцийн дээд, нийтийн сайн сайхан байдлыг цогцлоох үзэл санаанд захирагддаг;

—захирагчид (гүн ухаантнууд), хамгаалагчид (дайчид), үйлдвэр эрхлэгчид (газар тариалан эрхлэгчид,

тариачид) гэх гурван давхаргаас бүрдэнэ: Давхарга бүр өөрийн ажлаар нарийн мэргэшсэн байна.

Ийм төр улсад дараах шинж илэрхий байдаг. Үүнд:

—өөрийн авъяас чадвар, олон жилийн бэлтгэл сургуулилт дээр тулгуурлан улсыг жолоодох цөөн тооны

ухаантнууд төр барина;

—дээд давхаргад өмч хөрөнгө, гэр бүл гэж байхгүй бөгөөд энэ харилцааг төрийн хуулиар чандлан

тогтооно;

—бурханд үл сүслэх, нийтийн ёс горимд тэрслэх үйлд хатуу гэсгээл онооно.

Хоёр дахь сайн сайхан төрийн байгуулал нь («Хуулиуд» бүтээл) дараах шинжтэй:

—холимог төрийн байгуулал (эзэн хаант болон ардчилсан засаглалыг хослуулсан);

—тодорхой хэмжээний газар нутгаар хүрээлсэн багшаархан газар тариалангийн хот улсын хэлбэртэй;

—нийгмийн бүх давхаргуудад хувьдаа өмчтэй байх, гэр бүл зохиохыг хуулиар хүлээн зөвшөөрсөн.

Ийм төр улсад:

—эрх чөлөөт нийт хүн амын тоо 5040 байна;

—газрыг хүн бүрт хүртээмжтэй хэлбэрээр шодож хуваарилах бөгөөд хүн бүр хоёр ноогдол газар хувь

болгоно. Гэхдээ хувийн өмчийг хүлээн зөвшөөрөхгүй, гагцхүү ашиглах эрх олгогдоно;

—хүмүүс гол төлөв газар тариалан эрхлэнэ. Гэхдээ энэ үйлийг иргэд бус, боолын хүчээр хийнэ;

—бүх иргэдийг хөрөнгийн хэмжээнээс хамааран дөрвөн ангид хуваана;

Page 4: ЭРТНИЙ ГЕРЕГИЙН ГҮН УХААНТАН ПЛАТОНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

—баян, ядуугийн заагийг хуулиар хатуу тогтооно;

—харь улсын иргэд худалдаа, гар урлал эрхлэхийг зөвшөөрнө, гэхдээ мөнгө хүүлэх үйл ажиллагааг

хориглоно;

—нэгдмэл санаатай, хамтач байдлыг дээдлэнэ;

—хүүхдийг тодорхой журмын дагуу хүмүүжүүлэх бөгөөд хэрэгжилтэд албан тушаалтнууд хяналт

тавина;

—улсын доторх амин хувийн болон улс нийтийн ажлыг хуулиар хатуу зааглана;

—хуулийг хамгаалагч нь шүүх бөгөөд бүх иргэнд алгачлалгүй хандана;

—улсын доторх иргэн нэг бүр харилцан нэгнийхээ үйлдлийг хянах, мэдээлэх;

—төрийн байгууллын хэлбэр нь —язгууртны бүгд найрамдах улс байна. Төрийн эрх барих дээд

байгууллага нь Ареопаг (37 гишүүн), Зөвлөл (350 гишүүн) бөгөөд стратеги (цэргийн жанжин), сүм хийдийг

ивээн тэтгэгчид, лам нар, зээл хянагчид, хотын түшмэд, санхүү, хөдөө аж ахуйн байцаагч нараас бүрдэнэ;

—захирагчийн нас 50-70 нас байх бөгөөд алба ацаглах хугацаа 20 жилээс ихгүй байна;

—төрийн албанд горилогчид төр удирдах чадвар шалгасан докимаст хамрагдана;

—ардын хурал байх бөгөөд нэг, хоёрдугаар давхаргын иргэд заавал оролцох үүрэгтэй: Харин гурав,

дөрөвдүгээр давхаргын иргэдийн хувьд энэ нь сайн дурын шинжтэй байна;

—улсын захирагчийг хянах байгууллага нь 10 хүнээс бүрдэх «Шөнийн хурал» болно. Энэ байгууллага

иргэдийн ёс суртахууны хэм хэмжээг сахиулах, улсын дотоодод хууль ёсыг хамгаалах, хууль ёс хэрэгжүүлэх

үүрэгтэй нууц цагдааг залуусаас шалгаруулж ажиллуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ;

—улсын захирагч тэргүүтэй төрийн сонгуульт албан хаагчид хуульд захирагдах үүрэгтэй; Гагцхүү

бурхны үнэнд захирагдах «Шөнийн хурал»-ын мэргэд хуулийн дээр байж болно;

—дээд эрх мэдлийг хадгалагч хүмүүсийн тоо ач холбогдол багатай: Хэрэв мэргэдийн дундаас нэг

хүнийг сонговол эзэн хааны, нэлээд хэдэн хүнийг сонговол язгууртны засаг тогтоно.

Хууль цаазын талаарх сургаал («Улс төрийн бодлоготон», «Хуулиуд» бүтээл).

—«Хэн нэгний эрх сүрэнд улсын цааз дарагдсан оронд мөхөл ойрхон байгааг хомс хүн харж байна.

Хаана хууль цааз бүхний дээр байна, тэнд зөвхөн бурхны улсад л байх тэр сайн сайхан байдал цогцлох болно».

—«Бүх нийтийн сайн сайхны төлөө боловсруулагүй хууль шударга бус».

Page 5: ЭРТНИЙ ГЕРЕГИЙН ГҮН УХААНТАН ПЛАТОНЫ УЛС ТӨРИЙН СУРГААЛ

—«Төрийн байгуулал хоёр төрөлтэй байна: Эхнийх нь бүхний дээр захирагч байх, хоёр дахь нь бүхний

дээр хууль байх байгуулал болно».

—«Хэрэв бурхдын зөвлөлөөс гаргасан хуультай байдагсан бол манай улс хамгийн жаргалтай, сайхан

орон байх байлаа».

—«Нутаг орны онцлогийг харгалзахгүйгээр хууль цааз боловсруулах боломжгүй».

—«Бүх мэдлэгийн дотрос хүнийг төгөлдөржүүлэх хамгийн сайн мэдлэг бол хууль цаазын ухаан мөн»

(Р. А. Бурханов; В. Н. Руденкин;, 2009, хуудсд. 5-10)

ЭХ СУРВАЛЖ

Р. А. Бурханов; В. Н. Руденкин;. (2009). История политических учений от Античности до Нового Времени:

Краткий конспект лекций (2-е изд. ed.). Нижневартовск: Изд-во Нижневарт. гуманит. ун-та. Retrieved

August 30, 2016, from

http://nvsu.ru/ru/Intellekt/1131/Burhanov%20R.A.,%20Rudenkin%20V.N.%20Istoriya%20politicheskih%

20ucheniy%20-%20Uchebnoe%20posobie%20-%202009.pdf

УТГАЧИЛСАН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР