41
БНХАУ-ын Төр Эрх Зүй МУИС-ОУХС-ОУХ 1-1

бнхау н төр эрх зүй

Embed Size (px)

Citation preview

Page 1: бнхау н төр эрх зүй

БНХАУ-ын Төр Эрх Зүй

МУИС-ОУХС-ОУХ 1-1

Page 2: бнхау н төр эрх зүй

БНХАУ нь зүүн Азид байрлах дэлхийн хамгийн ихээр хүн суурьшсан буюу 1.34 тэрбум хүнтэй, гурав дахь том газар нутагтай улс юм.

Page 3: бнхау н төр эрх зүй

Солонгос, Орос, Монгол, Казахстан, Кыргызстан, 

Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг,

Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай

газраар, Япон, Өмнөд Солонгос, Тайвань улсуудтай

далайгаар хиллэдэг.

Хятад нь нэг намын тогтолцоотой, Засаг

захиргааны хуваариар 22 муж, 5 өөртөө засах

орон, төвөөс захирах 4 хот 2 онцгой эрхт нутгаас

бүрддэг.

НҮБ-ийн гишүүн бус Тайванийг өөрийн 23 дахь муж

хэмээн үздэг. Нийслэл нь Бээжин, хамгийн том хот

нь Шанхай.

Page 4: бнхау н төр эрх зүй

1954 онд анхы үндсэн хуулиа баталсан ба түүнээс хойш 1975, 1978, 1982 онуудад дахин баталж байжээ. Өнөөгийн үндсэн хууль нь 1982 онд баталсан хууль юм.

Page 5: бнхау н төр эрх зүй

ЭРТНИЙ ХЯТАД

МЭӨ XVII зуунаас МЭӨ XII зуун “Шан (Инь)”-ны Хаант Улс

МЭӨ XII зуунаас МЭӨ 221 он Чжоу Улс МЭӨ 221 оноос МЭӨ 207 он Цинь Улс МЭӨ 206 оноос МЭӨ 220 он Хань Улс

Page 6: бнхау н төр эрх зүй

“ШАН (ИНЬ)”-НЫ ХААНТ УЛС

Нийгмийн байгуулал: Боол эзэмшлэл Боолчууд нь хувь хүмүүс, төрийн

эзэмшилд байсан.

Тахилч бөө. дээд зиндааныхан, төрийн язгууртнууд, эзлэгдсэн аймгийн язгууртнууд Инь ангийг бүрдүүлж байсан.

Төрийн язгууртнуудын нийгмийн байдал нь газар эзэмших, боолтой эсэх, албан тушаалынхаа улмаас хаантай хэр ойр байсан зэргээс тодорхойлогдож байсан.

Page 7: бнхау н төр эрх зүй

Оршин суугчдын олонх нь чөлөөт хүй нэгдэлчид байсан. Газрыг улсын өмч гэж үзэж хааны мэдэлд байлгадаг байсан.

1. Нийт хүй нэгдлээрээ хэрэглэдэг нийгмийн газар буюу талбай

2. Тухайн гэр бүлийн хувийн ашиглалтанд байдаг боловч тэдний өмч биш хувийн газар

Боочлолын гол эх сурвалжууд: Дайнд олзлогдогсод Өрийн улмаас боол болгон худалдаж авах Гэмт хэргийн Ялагдсан аймгуудаас алба гувчуурын

журмаар боол авах

Page 8: бнхау н төр эрх зүй

ТӨРИЙН БАЙГУУЛАЛ: Овог аймгуудын цэргийн ардчилалын шинжтэй.

Сүүлд засгийн эрх мэдэл хаан, ванд шилжсэн. Аймгуудын удирдагчдын зөвлөл нь бүхнийг

дангаараа захирагчид болон хувирсан ба ард олон нь тэднийг тэнгэрлэг хүчний соёрхолоор эрх мэдэл олж авсан “ТЭНГЭРИЙН ХҮҮ” гэж үзэж байсан.

Хамгийн том газар эзэмшигч, цэргийн дээд захирагч, дээд шүүгч, тэргүүн лам хуварга нь хаан байсан.Албан тушаалтнуудыг 3 үндсэн төрөлд ангилна.

Иргэний дээд тушаалын түшмэлүүд Цэргийн түшмэлүүд Зөвлөхүүд

Page 9: бнхау н төр эрх зүй

ЧЖОУГИЙН ХААНТ УЛСЫН ХААНЧЛАЛЫН ҮЕ

Өрнөд Чжоугийн үе МЭӨ 1122 - МЭӨ 742 он

Дорнод Чжоугийн үе МЭӨ 770 - МЭӨ 403 он

Чжангогийн үе МЭӨ 403 – 221 он

Page 10: бнхау н төр эрх зүй

ӨРНӨД ЧЖОУГИЙН ҮЕ: Боол эзэмшлийн төр улам батжиж, бүтэц нь нарийссан. Нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжил илүү өндөр түвшинд хүрч, боолчуудын тоо олширч, том газар эзэмшил хөгжиж байсан.

Дээд эрх мэдэл нь үе залгамжилсан хаанд хамаардаг байсан ч төр улс бий болоогүй байсан. Хаан, ван нь зөвхөн нийслэлээ захирдаг байсан.

Вангуудын нутаг дэвсгэр нь илүү жижиг нэгжүүдэд буюу өмнөх овог аймгуудын суурь дээр бий болсон засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг байв. Засаг захиргааны нэгжүүдийн доод нэгж нь хөдөөгийн хүй нэгдэл байсан.

Боол эзэмшигчид нь язгууртнууд байсан.

Боолчуудын тоо нь: Цэргийн олзлогсод Энгийн оршин суугчдыг байлдан дагуулснаар Улсын гэмт хэрэгтнүүдийн тоогоор өсч байсан.

Page 11: бнхау н төр эрх зүй

ДОРНОД ЧЖОУГИЙН ҮЕ: Эдийн Засаг, Улс Төрийн амьдрал нь дараах онцлогуудтай байсан:

Гар урлал, худалдаа хөгжсөн Овгийн язгууртны үе залгамжилж ирсэн газар

эзэмшил уналтанд орсон.

ЧЖАНГОГИЙН ҮЕ: “байлдагч хаант улсуудын” үед том газар эзэмшил цааш хөгжиж, газар эзэмшлийн хуучин хэв маяг болох хүй нэгдлийн хэлбэр эвдэгдэж эхэлсэн. Газрын татвар бий болж, хүй нэгдлийн газар дээр тариачдыг ажиллуулж байсан.

Page 12: бнхау н төр эрх зүй

ЭРТНИЙ ХЯТАД ЦИНЬ УЛС Цинь улс МЭӨ X зуунд үүсч анхандаа Чжоу улсаас хараат

байсан дараа нь Чжаньгогийн үед хүчирхэг долоон байлдагч улсуудын тоонд орж байсан. МЭӨ III зуунд Хятдын бусад улсуудыг захиргаандаа оруулсан.

МЭӨ 359 – 348 онд эзэн хааны зөвлөх, төрийн зүтгэлтэн Шан Янь төвлөрсөн эрх мэдлийг хүчтэй болгоход чиглэгдсэн шинэчлэлүүд хийсэн.

Газар өмчлөх талаар хуульчилж, газрыг чөлөөтэй худалдан авах, өгөхийг албан ёсоор зөвшөөрсөн.

Томоохон патриарх гэр бүлүүдийн олонхийг албаар бутарган жижиглэсэн нь хүй нэгдлийн уналтанд хүргэсэн.

Төвлөрлийг бий болгохоор улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны нэгж-уездууд болгон хуваасан.

Татварыг боловсруулж байгаа газрын хэмжээнээс хамааруулан авах болсон.

Цэрэг армийг шинэчлэн зэвсэглэж, дахин зохион байгуулсан.

Page 13: бнхау н төр эрх зүй

ТӨРИЙН БАЙГУУЛАЛ: Төвлөрсөн засаглалтай. Төрийн тэргүүн нь хуанди - Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл Засаг Захиргааны хувьд 36 муж, мужууд уездэд, уездийг волостод,

волостийг хамгийн жижиг нэгж болох тинд хуваасан. Муж нэг бүрийг 2 захирагч толгойлж байсан.

Газар тариалангийн хувьд хөхүүлэн дэмжиж байсан. Санхүүгийн болон цэргийн өөрчлөлт тус тус болсон

ШҮҮХ ТОГТЛОЛЦОО: шүүхийн чиг үүргийг засаг захиргааныхаас тусдаа болгож өгсөн. Шүүх алба нь эрүүгийн хуулийг эрхлэх ажлыг хянадаг байсан. Хамгийн хүнд хэргүүд, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг түшмэдийн тухай хэргүүд хааны гараар дамждаг байсан. Шүүхийн удирдагч нь Тинвэй байв.

Провинцийн шүүгч нь тухайн тойргынхоо шоронгийн даргыг давхар хийдэг байсан.

АРМИ: Байнгын дайн дажин, тариачдын бослогоос болж арми маш чухал байсан. Цинь улсад цэргийн алба хаах явдал үүрэг байсан. 23-56 насны эрчүүдийг армид авдаг байсан ба тэд нэг жилийн бэлтгэл хийгээд нэг жил цэргийн хүрээнд алба хаан, жилд нэг сар орон нутгийнхаа сайн дурын хэсэгт хүчин зүтгэдэг байсан.

Page 14: бнхау н төр эрх зүй

ЭРТНИЙ ХЯТАДЫН ХАНЬ УЛС

Баруун буюу Түрүү үеийн Хань МЭӨ 206 - МЭ 8 он Ван Ман МЭ 9 – 23 он Дорнод буюу хожуу үеийн Хань МЭ 25- 220 он

Page 15: бнхау н төр эрх зүй

Ван Ман төр барих үед газар тариалан болон боол эзэмшлийн салбарт өөрчлөлт гарсан:

Газар тариалангийн салбарт: Газрыг худалдах , авахыг хориглох замаар

хувьдаа өмчлөх явдлыг үгүй хийсэн. Бүх газрыг хааны мэдлийнх гэж зарласан. Хүй нэгдлийн газар эзэмшлийн системийг

дахин сэргээсэн.

Боол эзэмшлийн салбарт: Хувийн боол эзэмшлийг хориглож, боолын

худалдааг үгүй болгосон. Боол эзэмших эрхийг төрд хууль ёсоор

олгож, боолчуудыг төрийнх болгосон.

Page 16: бнхау н төр эрх зүй

ЭРТНИЙ ХЯТАДЫН ЭРХ ЗҮЙ

ӨМЧЛӨХ ЭРХ ЗҮЙ: Гол субьект нь газар боол 2 байсан.

Газар нь: Инь Улсын үед зөвхөн эзэн хааны өмч байсан. Чжоугийн үед газар хувийн өмч болсон. Цинь улсын үед газрын фондыг дахин хувиарлах, газар нь

шинэ язгууртнуудын гарт шилжих болсноор газрыг өмчлөх хувийн өмч эрчимтэй хөгжих болсон.

Боол нь: Инь улсын үед өмчид тооцогдож байсан, боолчуудтай

байсан ч тэднийг худалдаалдаггүй байсан. Чжоугийн үед боолчуудыг арилжиж, худалдаж авахыг

зөвшөөрдөг байсан. Улсын болон хувийн гэсэн 2 төрлийн боол байдаг байсан.

Цинь улсын үед боолчуудыг чөлөөтэй худалдаалдаг болсон.

Page 17: бнхау н төр эрх зүй

ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР: Солилцооны гэрээ, худалдан, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, газрын гэрээ, газрын түрээсийн гэрээ, хүн хөлслөх гэрээ зэрэг байсан.

Бэлэглэлийн гэрээ: өргөн тархсан бөгөөд газар, боол, сүйх тэрэг, зэр зэвсэг, бусад өмч хөрөнгөнд хамаардаг.

Зээлийн гэрээ нь Чжаоньгогийн үед бий болсон бөгөөд өрийн бичиг үйлдэж хийдэг. Энэ гэрээг дагалдан төлбөрөө хойшлуулах, барьжаа тавих зэрэг үйлдлүүд хийгдэнэ.

МЭӨ V-III зуунд газар түрээслэлийн гэрээ их хийгдэх болсон.

Page 18: бнхау н төр эрх зүй

ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА: гэрлэлтийг эцэг, эх хариуцдаг. Эр хүн эцэг эх, гэр бүлд дээд эрх мэдэлтэй байсан бөгөөд гэр бүл хүн ам олонтой, эцгийн эрхт ёстой, өвөг дээдсээ тахин шүтсэн, олон эхнэртэй байж болдог байсан. Нөхөртэй эмэгтэй нь нөхрийн бүрэн эрх мэдэлд байсан ба өөрийн өмч хөрөнгөгүй байсан. Эд хөрөнгө өвлөн авах эрхтэй байсан хэдий ч тэр эрх нь хязгаарлагдмал байсан.

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ: Төрийн (хуйвалдаан, үймээн самуун) Шашны (бөө мөргөл, үнсээ гадагш хаях) Өмчийн эсрэг (хулгай, дээрэм г.м) Цэргийн (тогтоосон хугацаанд товлосон газар

ирэхгүй байх г.м)

Page 19: бнхау н төр эрх зүй

Төр үүсэхээс өмнө Хятадад бий болсон цусан өшөө авах ёс заншил нь төр засаг бий болж, цаазаар авах болон бие махбодийн шийтгэл ногдуулах систем бий болсноор түрэн алга болсон. Цинь улсын үед шийтгэлийн үндсэн зорилго нь айлгах байсан. Шийтгэлийн төрлүүд:

Цаазаар авах (янз бүрийн арга, хэлбэрээр) Торгууль төлүүлж цаазнаас амьд мултрах Шоронд хорих г.м

ШҮҮХИЙН ТОГТЛОЛЦОО: Хамгийн дээд шатны шүүх нь шүүх ажиллагааг биечлэн гүйцэтгэх эрхтэй эзэн хаан байв. Орон нутаг дахь шүүхийн эрх үүргийг орон нутгийн засаг захиргаа гүйцэтгэнэ.

Page 20: бнхау н төр эрх зүй

Дундад зууны Хятад Хятадад феодалын харилцаа бүрэн

тогтнож, ноёлох байдалтай болсон бөгөөд газрыг худалдах, худалдан авах эрхтэй том газар эзэмшигчдийн өмч бий болж хүчирхэг айлуудын том газар улам бэхжиж улсын газраас хувь олгодог систем хөгжсөн.

Page 21: бнхау н төр эрх зүй

Нийгмийн бүтцэд анги-давхрааны 3 бүлэг ялгаран гарсан. Үүнд:

Сайн төрөлтнүүдийн бүлэг Сайн хүмүүс буюу сайхан ард олны бүлэг Хямдхан олон буюу өөдгүй хүмүүсийн

бүлэг

Page 22: бнхау н төр эрх зүй

Эзэн хааны дэргэд төрийн зөвлөл гэж байсан бөгөөд хааны гэр бүлийхэн нөлөө бүхий сайд ноёд ордог байсан. Зөвлөлийг зүүн гарын тэргүүн түшмэл баруун гарын удирдах түшмэл хэмээх хоёр сайд ( чинсон ) толгойлдог байсан бөгөөд тэдний мэдэлд 6 алба яамдууд байсан.

Орон нутгын удирдлага нь: нутаг дэвсгэрийн зарчимд үндэслэнэ. Эзэнт гүрний засаг захиргаа – нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж нь провинци байсан бөгөөд улс орон бүхэлдээ арван провинцид, провинци тус бүр нь дотроо муж-д хуваагдаж байсан.

Page 23: бнхау н төр эрх зүй

Шүүхийн тогтолцоо: Дундад зууны хятад болон феодалын

бусад улсуудад шүүн таслах ажиллагааг зөвхөн шүүх төдийгүй, шүүхийн чиг үүрэг бүхий засаг захиргааны байгууллагуудаар шийдвэрлэдэг байсан

Муж болон провинцидуудад хүн алсан, их хэмжээгээр хулгай хийж шамшигдуулсан гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг авч үздэг шүүх-засгийн газрын онцгой байгууллагууд ажилладаг байв.

Page 24: бнхау н төр эрх зүй

Дундад зууны Хятадын эрх зүй Өмч, Хөрөнгийн Харилцаа: хятадын эрх

зүйд өмчийн үндсэн хэлбэрийг хувийн болон төрийн өмч гэж тодорхойлоод сүм хийдийн ( буддын болон даосын ) өмчийг онцгой төрөл гэж үздэг байсан.

Гэр бүлийн эрх зүй: хятадын гэр бүлийн эрх зүйн иргэний эрх зүйн болон бусад салбар эрх зүйн нэгэн адил күнзийн ёс суртахууны зарчимд суурилсан байсан.

Өв залгамжлалын эрх зүй: өв залгамжлал нь залгамжлалын нийтлэг эрхийн шинжтэй байсан. Яагаад гэвэл өв залгамжлагч нь талийгаачийн тавьсан өрийг хариуцдаг байсан.

Page 25: бнхау н төр эрх зүй

Эрүүгийн эрх зүй: дундад зууны үеийн хятадын эрүүгийн эрх зүйд күнзийн үзэл суртал давамгайлж, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй хэмээн үздэг легистүүд хоёрдугаарт тавигдаж байсан.

Шүүн таслах ажиллагаа: Гэмт хэргийг мөрдөх ажил нь төрийн үүрэг байх бөгөөд гэмт хэрэгтнийг эрж хайх хариуцлага хүлээсэн тухай түшмэлүүд түүний тодорхой хугацаанд олж барих ёстой.

Page 26: бнхау н төр эрх зүй

Засаглалын тогтолцоо 1982 оны үндсэн хуульд анхлан зааснаар

бол төрийн эрх мэдэл нь Цэргийн Төв

Зөвлөлийн Дарга, Төрийн Зөвлөлийн

Ерөнхий Сайд, ХКН-ын Ерөнхий Нарийн

Бичгийн Дарга нарт харъяалагддаг, төрийн

тэргүүн болох ерөнхийлөгч нь бие даасан

үүрэг ролийн хувьд маш хязгаарлагдмал

байснаасаа 1993 онд нэмэлт өөрчлөлт

орсоноор нэлээд өөрчлөгдсөн.

Page 27: бнхау н төр эрх зүй

Хэдийгээр ерөнхийлөгчийн эрх мэдэл

хязгаарлагдмал байсан боловч, 1989 онд

хятадын нийслэл Бээжин хотын Тэнь Ань

Миний Талбай дээр болсон эсэргүүцлийн

цуглаанаас болж шинэ Ерөнхий Нарийн

Бичгийн Дарга Зэн Зиаминь нь улсынхаа

ерөнхийлөгчийн албыг давхар хаших болсон

бөгөөд улмаар Цэргийн Төв Зөвлөлийн

Даргын үүргийг өөртөө авчээ. Ингэж эрх

мэдлүүд нэг дор нэгдсэн байна. Энэ нь өнөөг

хүртэл мөрдөгдөж байгаа юм.

Page 28: бнхау н төр эрх зүй

БНХАУ-ын төрийн эрх барих дээд

байгууллага

БХАТИХ (Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их

Хурал):

Хууль тогтоож, улс орны амьдралтай холбогдсон

чухал асуудлуудаар шийдвэр гаргадаг. БХАТИХ

нь бүх муж, Засгийн газарт шууд харъяалагддаг

хот, өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их

Хурлаас болон Хятадын Ардын Чөлөөлөх

Армиас /ХАЧА/ 5 жилийн хугацаагаар сонгогдсон

төлөөлөгчдөөс бүрдэнэ.

Page 29: бнхау н төр эрх зүй

Төлөөлөгчдийн тоо 3000 хүртэл байх ба

тухайн сонгуулийн хугацааны хяналтын тоог

БХАТИХ-ын Байнгын хороо батална. 1 дарга,

14 дэд даргатай. 

Page 30: бнхау н төр эрх зүй

БНХАУ-ын дарга нь БХАТИХ болон түүний байнгын

хорооны шийдвэрийг үндэслэн хуулийг батламжлах,

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, түүний орлогч,

гишүүд, ерөнхий нарийн бичгийн даргыг батлах,

алдар цол олгох, одон медалиар шагнах, өршөөл

үзүүлэх, онц байдал зарлах, дайчилгаа явуулах

тухай зарлиг гаргах, дайны байдал зарлах, гадаад

улс орнуудтай байгуулсан чухал гэрээ хэлэлцээрийг

батламжлан сонордуулах, гадаад оронд суух элчин

сайдыг томилох, эргүүлэн татах, гадаад орноос

БНХАУ-д суух элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг

гардан авах зэрэг эрх эдэлнэ.

Page 31: бнхау н төр эрх зүй

Цэргийн Төв Зөвлөл

БНХАУ-ын Зэвсэгт Хүчнийг удирдах төв

байгууллага бөгөөд түүнийг БХАТИХ-аас сонгон

байгуулдаг. Тус Зөвлөл нь бүрэлдэхүүний хувьд

ХКН-ын Төв Хорооны Цэргийн Төв Зөвлөлтэй

адил бөгөөд дарга, орлогчид, гишүүдээс

бүрдэнэ. 

Page 32: бнхау н төр эрх зүй

Хятадын Коммунист Нам

Хятадын Коммунист Нам /ХКН/ нь 1921 онд

байгуулагдаж, 1949 оноос эрх баригч нам болсон

бөгөөд өдгөө 70 гаруй сая гишүүнтэй. ХКН-ын

удирдах дээд байгууллага нь 5 жил тутамд

хуралддаг их хурал, түүнээс сонгогдсон Төв Хороо

юм. Хятадад “нэг намын удирдлагатай олон намын

хамтын ажиллагаа” –ны зарчим баримтлагдаж

байдаг бөгөөд үүнийгээ улстөрийн тогтолцооны

чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. 

Page 33: бнхау н төр эрх зүй

Төрийн Зөвлөл

БНХАУ-ын гүйцэтгэх засаглалын дээд байгууллага

нь Төрийн Зөвлөл юм. Түүнийг БХАТИХ-аас сонгож,

улсын дарга баталдаг. гол үүрэг бол үндсэн хуулинд

заасан бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргах,

БХАТИХ, түүний Байнгын хороонд төлөвлөгөө, төсөл

боловсруулан оруулах, төрийн гүйцэтгэх засаглалын

байгууллагуудын үйл ажиллагаа, улс орны дотоод,

гадаад ажил албыг нэгдсэн удирдлага, зохион

байгуулалтаар хангах явдал юм. 

Page 34: бнхау н төр эрх зүй

Шүүх, прокурор

Хятадын хуулийн тогтолцоо нь мөрдөн

байцаах, шүүн таслах, прокурорын хяналт

гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Нийгмийг

аюулаас хамгаалах болон цагдаагийн

байгууллага нь мөрдөн байцаах, Ардын шүүх

нь шүүн таслах, Ардын Прокурорын газар нь

прокурорын хяналт тавих үйл ажиллагааг

эрхэлдэг. 

Page 35: бнхау н төр эрх зүй

Ардын шүүх нь төрийн шүүн таслах

байгууллага бөгөөд дотроо Ардын Дээд Шүүх,

орон нутаг дахь бүх шатны шүүхүүд, төмөр

замын, цэргийн гэх мэт тусгай мэргэжлийн

шүүхүүдэд хуваагдана. Ардын Дээд Шүүх бол

төрийн таслан шийтгэх дээд байгууллага

бөгөөд БХАТИХ болон түүний Байнгын Хорооны

өмнө хариуцлага хүлээж, орон нутгийн ба

тусгай шүүхийн үйл ажиллагаанд хяналт

тавина. 

Page 36: бнхау н төр эрх зүй

Ардын Прокурорын Газар нь хуулийн хяналтыг

эрхэлдэг. Ерөнхий прокурорыг БХАТИХ-аас 5

жилийн хугацаатай сонгох бөгөөд хоёроос

илүү удаа улиран сонгогдох эрхгүй. Орон

нутгийн Ардын прокурорын газрыг тухайн

шатны Ардын Төлөөлөгчдийн хурал, түүний

Байнгын Хорооноос байгуулдаг. 

Page 37: бнхау н төр эрх зүй

Ардын Прокурорын газар нь хуулиар

олгогдсон эрхийн дагуу эх орноосоо урвах, улс

орныг хагалан бутаргах, авилгал авах зэрэг

ноцтой гэмт хэргүүдийг мөрдөн шалгадаг.

Хэрэг бүртгэх, ял эдлүүлэх үйл ажиллагаанд

хяналт тавина. Шүүн таслах болон

прокурорын хяналт тавих үйл ажиллагаанд

төр засгийн байгууллага болон хувь хүн

хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

Page 38: бнхау н төр эрх зүй

Анхны үндсэн хууль /1954 он/ 1952 оны 12-р сарын 24-нд Бүх Хятадын

Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Байнгын хорооны 43 дахь хурлаас гаргасан шийдвэрийн дагуу анхны үндсэн хуулийн төслийг боловсруулах Мао Зэдун тэргүүтэй ХКН-ын төлөөлөл илт давуу оролцсон баг 1953 оны 1-р сарын 13-нд томилогдон ажиллаж эхэлжээ

Page 39: бнхау н төр эрх зүй

1975 оны үндсэн хууль хятадын засгийн газар маш богино хугацаанд

төрийн эрх барьсан юм. 1957 онд гарсан баруунтны эсрэг хөдөлгөөний улмаас улстөрийн өөрчлөлт хөдөлгөөн өрнөсөн юм. Үүний оргилдоо хүрсэн 1966-1976 онуудад буюу “Соёлын Хувьсгал” хэмээх 10 жилийн самуурлын үеэр төрийн хэвийн үйл ажиллагаа, хөгжиж дэвшиж байсан эрхзүйн байгуулалт зогсонги байдалд орсон байна.

Page 40: бнхау н төр эрх зүй

1978 оны үндсэн хууль1978 оны хууль нь олон талаар Маогийн болон урьд цагийн зүүнтний үзэл санааг хүчирхэгжүүлэх гэсэн оролдлого бүхий байсан. Нэг талаас, 1978 оны хууль нь 1975 оны үндсэн хуулийн үзэл суртлын өнгө аясыг хадгалсан мэт байсан.

Page 41: бнхау н төр эрх зүй

Баярлалаа