Улс төрийн PR гэж юу вэ

Preview:

Citation preview

УЛC ТӨРИЙН PR

ШУТИС-ийн ГУУС

Бэлтгэсэн:

А.Түмэнжаргал

АГУУЛГА

PR-ийн тухай ойлголт

Улс төрийн PR-ийн үүрэг

PR-ийн аргууд

PR-ийн технологи

PR - ИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

PR-ийн талаар 500 гаруй тодорхойлолт буйг

судлаачид дурьдсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Т.Жефферсон 1807 онд

нэгэн илтгэлдээ олон нийттэй харилцах

(Public relations) гэдэг үгийг хэрэглэсэн.

АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон өөрийн

дэргэд Олон нийтийн мэдээллийн төвийг

байгуулсан нь төрийн байгууллагын анхны

PR-ийн байгууллага болжээ.

Оксфордын тольд PR гэдэг нь Public

relations (олон нийтийн хандлага, олон

нийттэй харилцах олон нийтийн санаа

бодол)

proportional representation (харилцааны

хэм хэмжээ тэнцвэржүүлсэн төлөөлөл)

хэмээн тайлбарласан байдаг.

PR нь 14 чиглэлд хөгжсөн боловч

3 чиглэлд илүү өндөр хөгжсөн.

Улс төрийн, Бизнесийн, Урлагийн

чиглэлд

УЛС ТӨРИЙН PR-ИЙН ЗОРИЛГО

Улс төрийн нам хөдөлгөөнүүдийг лоббидох, улс төрчдийн имижийг бүрдүүлэх, өөрийн болон намын мөрийн хөтөлбөрийг сурталчлах зэргээр PR-ийн агентлаг, хэлтэсүүд, биет төлөөлөгчид ажиллах явдал юм.

Эдгээр нь хуулийн хүрээнд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний дагуу явагдах ёстой бөгөөд үүнд төр нь нийгмийн үнэт зүйлсийг дээдлэх, нийгмийн сонирхлын эрх ашгийг хөндөхгүй байх үүднэс хандах шаардлагатай.

PR-ИЙН ҮҮРЭГ

Задлан шинжилгээ

Удирдлага зохион байгуулалт

Мэдээлэл харилцаа

Зөвөлгөө аргай зүй

УЛС ТӨРИЙН PR-ИЙН ҮҮРЭГ

Улс төрийн PR-т ADIA (Attention-Interest-

Desire-Action) гэх ойлголт нь

сурталчилгааны аргаар ард түмний

анхаарлыг татаж тэдний хүсэл сонирхолд

тулгуурлан сонголт хийлгэхийг ийнхүү

нэрлэдэг,

Оросын сэтгүүлч Т.В.Ляпина сэтгүүл зүйин

үүднээс PR--ийг дараах байдлаар

тодорхойлжээ

1. АНТЕНИЙ ҮҮРЭГ

Hийгмийг мэдээллээр хангах явдал бөгөөд

дамжуулахад антен нь сайн үзүүлэлттэй

байна тэр хэрээр л мэдээлэл хол, өргөн

хүрээгээр цацагдах учиртайг

тодорхойлсон.

2. XYЧ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ

Хол ойрын бүхий л үйл явдлыг нийтэд

мэдээллээд зогсохгүй түүнийгээ дахин

баталгаажуулах, хүч оруулах зорилгоор

шар хэвлэл, цоохор ,эдээ зэргөөг

ашигласнаар PR-ийг хүчтэй болгоно гэж

үзсэн.

3.ИД ШИДИЙН ҮҮРЭГ

Тухайн улс төрчийн PR-ийг хэрхэн

хийснээс бусдын санаанд багтамгүй үр

дүнд хүрдэг нь энэ үүргээр илэрдэг.

4.ПРИЗМИЙН ҮҮРЭГ

Олон нийт нас, хүйс, мэдлэг боловсрол

шашин гэх мэт бүгд ялгаатай субьектүүд.

Иймэс тэдэнд мэдээллийн хэрэгслийг

ашиглан олон талаас нь нөлөөлж болох

боломж байгааг энэ үүргээр илэрхийлдэг

5.ЦУУРАЙТУУЛАХ ҮҮРЭГ

Мэдээллийг дамжуулахдаа нийгмийн

сэтгэл зүй болон үнэт зүйл, бэлгэдэлтэй

холбоотойгоор өөртөө ашигтай

мэдээллийг албан ба албан бус замаар

түгээх талыг илэрхийлдэг.

PR-ИЙН АРГУУД

1. Баримтыг ашиглах аргууд

2. Хосолмол шинжтэй аргууд

3. Эзэн биегүй субьектив аргууд

4. Бусдаар хийлгүүлэх аргууд

1. БАРИМТЫГ АШИГЛАХ АРГУУД

Тоогоор хуурах

Үгээр хуурах

Дүрээр хуурах

Өнгөөр хуурах

Бэлгэдлээр хуурах

2. ХОСОЛМОЛ ШИНЖТЭЙ АРГУУД

Гэрлтүүлэх арга

Сүүдэртүүлэх

Шилжүүлэх

Хийсвэрлэх арга - УТ-чид ард түмний төлөө юм

хийж буй мэт сэтгэл зүйд хүчтэй нөлөө

үзүүлэхийг оролддог үр дүнтэй арга.

Хүний өмнөөс хийх - Хийгдэх ёстой, хийгдсэн

ажлуудыг өөртөө татаж үнэхээр юм хийдэг

мэтээр харагдах манайд хамгийн их дэлгэрсэн

арга.

3. ЭЗЭН БИЕГҮЙ СУБЬЕКТИВ АРГУУД

Үгүйлэгдэх арга

Үл мэдэх арга - Нийгмийг цочроосон хохирол учруулсан ү.я зэрэгт үл мэдэгчийн байр сууриас хандаж нэрээ цэвэр авч явах арга.

Дасгах арга

Дайснаа төрүүлэх арга - Улс төрчдийг дайсантай мэтээр ойлгодогч цаад утгаара нэр хүндээ өсгөх.

Нөлөөлөх арга

4. БУСДААР ХИЙЛГҮҮЛЭХ АРГУУД

Торнадо арга - Байгалийн элдэв гамшиг гэх мэт нийгмийг хамарсан онц байдлын үед УТ-чид олон нийтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, өөрийн биеэр гамшгийн газарт очих зэргээр имижээ бүрдүүлэх арга юм.

Манын арга - Нэр хүндтэй хүмүүсээр өөрийгөө сурталчилуулах.

Шүгэл үлээх - Эсрэг талын булхайг илэрхийлэх, унагах зорилгоор ихэвчлэн хөшигний цаана хийдэг.

4. БУСДААР ХИЙЛГҮҮЛЭХ АРГУУД

Тархи угаах - Олон нийт тодорхой үнэлэмжээ түр алдсан мэдээлэл суларсан үед нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх зорилготой хийдэг. Мэдээлэл сул, мэдээллийн зөрчилтэй нөхцөлд гудамжны зар сурталчилгаанд тулгуурлан энгийн ухамсарт түшиглэн хийдэг арга.

Золиослох - Хэн нэгэн нэр хүндтэй хүний өмнөөс сул дорой нэгнийг нь золиослон уг хүний нэр хүндийг хадгалж үлдээх арга юм. Үүнд УТ-ийн гол лидерүүд өртөх бөгөөд ихэвчлэн бүлгээр үйлддэг.

PR-ИЙН ТЕХНОЛОГИ

1.Алдаршуулах

2.Know how

3.Улс төрийн PR-ийн прес релиз

4. Улс төрийн PR-ийн мecceж

5.Цуурхал

6.Лобби

7.Давтамжит үзэгдэл

8.Хар PR

1. АЛДАРШУУЛАХ ТЕХНОЛОГИ

Э.Бернис (1891-19995) "Алдаршлыг

удирдахуй" бүтээлдээ PR-ийн уг

технологийн үндсэн агуулгыг илэрхийлсэн

бөгөөд энэ нь аливаа асуудлыг эерэг сайн

талаас нь олон нийтийн хүртээл болгох

хэмээн үзсэн.

2. KNOW HOW ТЕХНОЛОГИ

Нууцаар хөнөөх, хөр учруулах хэмээн

томьёолдог.

Know how-ийн нэг үүрэг бол тухайн улс

төрчийн үнэн байдлыг олон нийтэд

мэдүүлэхгүйгээр нуун өнгөрүүлэх явдал

юм.

3. УЛС ТӨРИЙН PR-ИЙН ПРЕCС РЕЛИЗ

Тухайн улс төрчид холбоотой мэдээллийг

цуглуулж эмж цэгцэнд оруулах хамгийн

шинэ бодит мэдээллийг түгээх нь гол

үүрэг. Бүхий л хугацаанхы туршид улс төрч

имижийг бүрдүүлэх үүднээс УТ-чийн үзэл

бодлыг олон нийтэд тайулах ойлгулахад

чиглэсэн ажиллагаа явуулдаг.

4. УЛС ТӨРИЙН PR-ИЙН МECCEЖ

Тодорхой үзэл санаа агуулсан, уриа дуудлагын шинж бүхий үг хэллэгийг нэрлэх нь бий. Хамгийн гол нь ойлгомжтой тодорхой агуулгатай байх ёстой.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн солгуульд өрсөлдөхдөө “Эвтэй байхдаа хүчтэй”, МАХН-аас УИХ-ын сонгуульд “Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас” гэж байсан бол Ц.Элбэгдорж “Шударга байцгаая” гэсэн мecceж илгээснээр өөрийн хүссэн үр дүнд хүрч байв.

5. ЦУУРХАЛ

Цуурхал нь зардал, хүч бага шаардагдаг. Цуурхал нь түгээмэл шинжтэй. Цуурхал хэр амжилттай байх нь тухайн үеийн нийгэм сэтгэл зүйн түвшин, олон нийтийн сэтгэл хөдлөлөөс ихээхэн хамаарна. Цуурхал нь дараах 2 хэлбэрээр үүсдэг

1. Дамжуулсан мэдээлэл аажимдаа гинжин хэлхээнд орж цуурхал болох

2. Зориудаар зохион байгуулалттай тараах

6. ЛОББИ

УТ-ийн лобби нь зорилго чиглэлтэй,

зохион байгуулалттай өөрийн сонирхлыг

хамгаалах, аливаа үйл явцад нөлөөллийн

засаглалыг тогтоох зорилго бүхий олон

талт биеэ даасан PR технологитой үзэгдэл

юм.

7. ДАВТАМЖИТ ҮЗЭГДЛИЙН

Орчин үеийн PR-т энэ технологиор улс төрийн үйл явцын рейтингийг өсгөх, имижийг бүрдүүлэх, тухайн асуудлыг нийгмийн анхааралд байлгах зэргээр түгээмэл хэрэглэх болсон.

МУ-ын цагдаагын утас 102. Үүнийг 10 сарын 2нд Монголын 2 нэртэй улс төрч (Д.Төмөр-Очир, С.Зориг)-ийн амь насанд халдсан, алуурчид олдоогүй байгаатай холбон хэрэглэсэн байна.

7. ДАВТАМЖИТ ҮЗЭГДЛИЙН

МУ-ын 2009 оны ерөнхийлөгчийн

сонгуулийн сурталчилгааны хуудсанд

ерөнхийлөгчдийг нурууных нь байдлаар

жагсааж. П.Очирбат өндөр, Н.Багабанди

намхан, Н.Энхбаяр өндөр, Ц.Элбэгдөрж

намхан гээд энэ удаагийн давтамжаар

Элбэгдорж сонгогдох ёстой гэсэн PR-ийг

ашигласан.

8. ХАР PR

Сонгуулийн компанит ажлын нилээд

хэсгийг хар PR эзэлдэг. УТ-ийн тавцанд

мөнхин ялагч байхын тулд

өрсөлдөгчийнхөө талаарх таагүй мэдээлэл

цуглуулах, түүний нийтэд тараах, олон

нийтийг түүний эсрэг өдөөн хатгах,

турхирах зорилгыг хар PR агуулдаг.

Хар ПР-ийг өрсөлдөгчийнхөө үйл

ажиллагааг багасгах, сулруулах, зогсоох

саармагжуулахад дараах байдлаар

ашигладаг байна.

Баримт бүхнийг няцаах

Сөрөг сурталчилгаа хийх

Хар ПР-ийг тараахаас нь өрсөж мэдээлэл

хийх

Эс үйлдэл буюу үл тоомсорлох

Харилцан тохиролцох

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ PR-

ИЙН БАЙГУУЛАГУУД

1. Монголын PR төв

2. Монголын PR-н ассоциаци

3. Амжилт PR Групп

4. Public PR

5. PR агентлаг

6. Face and PR агентлаг

7. Аригу ХХК

8. Донж төв гэсэн байгууллагууд бий.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Улс төр судлал сурах бичиг

http://mgl-pr.blogspot.com/

Анхаарал тавьсан

явдалд баярлалаа