28
Брэнд гэж юу вэ? Brand- Vйлдвэрийн тэмдэг, барааны нэр хаяг, тvvх, тамга тавих гэсэн олон утга илэрхийлдэг англи vг. Нэр хvнд болон чанар сайтай барааны шошгыг brand name гэдэг гэж болно. Томоохон пvvс компаниудын өрсөлдөөний гол утга учир нь брэнд нейм хэмээн vздэг. Чухам брэндийн төлөө өрсөлдөж, брэнд бий болгож чадсан нь тулааны талбарт ялагч болж vлддэг хуультай. Корпорацийн зах зээл, vйлдвэрлэл хөгжөөд олон жил болчихсон барууны ертөнцөд брэнд, брэндийн vнэ цэнэ гэдэг маш чухал зvйл байдаг. Vйлдвэрээс адилхан өртөгтэй гарсан хоёр цаг зах зээл дээр ямар vнээр зарагдах нь ерөнхийдөө тvvнийг хийхэд зарцуулсан өртгөөс илvv тэр цагны нvvрэн дээр бичсэн хэдэн vсэгнээс шалтгаална. Өөрөөр хэлбэл адилхан 20 ам.долларын өртөгтэй цаган дээр Longiness, Calvin Klein гэсэн хоёр өөр нэр тавьж, зах зээлд худалдахдаа эхний цагийг 500 ам.доллараар, харин нөгөөг нь 100 ам.доллараар зарах жишээтэй. Гоо сайхны бvтээгдэхvvн, хувцас чимэглэл, хоол хvнс бvгд л энэ хуулиар зах зээлд vнэ тогтоодог. Ийм эрхийг олж авах хvртлээ бас авсныхаа дараа тэд маш их хөдөлмөрлөдөг. Их ч хөрөнгө хаядаг. Эхний vед брэндийнхээ имижийг амжилттай бий болгочихвол хойшид бvтээгдэхvvнийг брэнд нь аваад явчихдаг хэмээн vздэг учраас vvн дээр маш их анхаардаг байна. Брэндийн имижийг том, жижиг гэлтгvй маш олон зvйлээр дамжуулж бий болгодог. Мэдээж өндөр чанар, vр дvн, сав баглаа боодол, өнгө, өнгөний зохицол, тухайн бараа, бvтээгдэхvvнийг хэрэглэж байгаа хvмvvс, vнэ... Брэндийн үнэ цэнэ. “Хөөх тээр Швейцарь цаг зvvчихэж, Louis Vuitton-н чемодан барьчихаж, Ferrari уначихаж, "мундаг " эр байх нь...” Энэ бол брэндийн vнэ цэнэ. Имиж- Брэндийн vнэ цэнэ, имижийг бий болгоход нөлөөлдөг чухал хvчин зvйлийн нэг нь нэр. Өөрөөр хэлбэл ямар ч хэлэнд маш амархан хэлж болохуйц, богинохон vгийг чухалчилдаг. Жишээлбэл, Соса Cola, Pepsi, Lancome, Revlon... Уншихад ч, дуудахад ч амар vгнvvд байдаг. Тухайн vг заавал ямар нэг утга, агуулгатай байх албагvй бөгөөд утга агуулгад нь хэт анхаарлаа хандуулчихвал амархан хэлэгдэх чанараа алдчих сул талтай байдаг хэмээн маркетингчид анхааруулдаг юм билээ. Брэндийн vнэ цэнэ, имижийг бий болгохдоо нэр алдартай хvмvvсийг ихээр ашигладаг. Хvн төрөлхтний бусдыгаа дуурайх төрөлхийн инстинкт дээр тоглож байгаа нь тэр. Мадоннагийн хэрэглэдэг уруулын будаг, Жулия Робертсийн тvрхдэг сvрчиг, Том Крузын унадаг машин ямар нэг хэмжээгээр бусдын анхаарлыг татаж, хvмvvс тэднийг дуурайхыг оролдож байдаг. Chanel 5 яагаад алдартай байдгийг та мэдэх vv? Нэгэнтээ Мерилин Монро "Надад нэг дусал Шанель 5 байхад хангалттай" гэж хэлсэн удаатай. Гэхдээ брэндийн цаана энэ бvхнээс илvvтэйгээр өндөр технологи, сайн чанар нуугдаж байдгийг энд дурьдахгvй өнгөрч болохгvй. Брэндийг гурван ангиллаар авч vздэг:

Брэнд гэж юу вэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Брэнд гэж юу вэ

Брэнд гэж юу вэ? Brand- Vйлдвэрийн тэмдэг, барааны нэр хаяг, тvvх, тамга тавих гэсэн олон утга илэрхийлдэг англи vг. Нэр хvнд болон чанар сайтай барааны шошгыг brand name гэдэг гэж болно. Томоохон пvvс компаниудын өрсөлдөөний гол утга учир нь брэнд нейм хэмээн vздэг. Чухам брэндийн төлөө өрсөлдөж, брэнд бий болгож чадсан нь тулааны талбарт ялагч болж vлддэг хуультай. Корпорацийн зах зээл, vйлдвэрлэл хөгжөөд олон жил болчихсон барууны ертөнцөд брэнд, брэндийн vнэ цэнэ гэдэг маш чухал зvйл байдаг. Vйлдвэрээс адилхан өртөгтэй гарсан хоёр цаг зах зээл дээр ямар vнээр зарагдах нь ерөнхийдөө тvvнийг хийхэд зарцуулсан өртгөөс илvv тэр цагны нvvрэн дээр бичсэн хэдэн vсэгнээс шалтгаална. Өөрөөр хэлбэл адилхан 20 ам.долларын өртөгтэй цаган дээр Longiness, Calvin Klein гэсэн хоёр өөр нэр тавьж, зах зээлд худалдахдаа эхний цагийг 500 ам.доллараар, харин нөгөөг нь 100 ам.доллараар зарах жишээтэй. Гоо сайхны бvтээгдэхvvн, хувцас чимэглэл, хоол хvнс бvгд л энэ хуулиар зах зээлд vнэ тогтоодог. Ийм эрхийг олж авах хvртлээ бас авсныхаа дараа тэд маш их хөдөлмөрлөдөг. Их ч хөрөнгө хаядаг. Эхний vед брэндийнхээ имижийг амжилттай бий болгочихвол хойшид бvтээгдэхvvнийг брэнд нь аваад явчихдаг хэмээн vздэг учраас vvн дээр маш их анхаардаг байна. Брэндийн имижийг том, жижиг гэлтгvй маш олон зvйлээр дамжуулж бий болгодог. Мэдээж өндөр чанар, vр дvн, сав баглаа боодол, өнгө, өнгөний зохицол, тухайн бараа, бvтээгдэхvvнийг хэрэглэж байгаа хvмvvс, vнэ...

Брэндийн үнэ цэнэ.

“Хөөх тээр Швейцарь цаг зvvчихэж, Louis Vuitton-н чемодан барьчихаж, Ferrari уначихаж, "мундаг " эр байх нь...” Энэ бол брэндийн vнэ цэнэ. Имиж- Брэндийн vнэ цэнэ, имижийг бий болгоход нөлөөлдөг чухал хvчин зvйлийн нэг нь нэр. Өөрөөр хэлбэл ямар ч хэлэнд маш амархан хэлж болохуйц, богинохон vгийг чухалчилдаг. Жишээлбэл, Соса Cola, Pepsi, Lancome, Revlon... Уншихад ч, дуудахад ч амар vгнvvд байдаг.Тухайн vг заавал ямар нэг утга, агуулгатай байх албагvй бөгөөд утга агуулгад нь хэт анхаарлаа хандуулчихвал амархан хэлэгдэх чанараа алдчих сул талтай байдаг хэмээн маркетингчид анхааруулдаг юм билээ.Брэндийн vнэ цэнэ, имижийг бий болгохдоо нэр алдартай хvмvvсийг ихээр ашигладаг. Хvн төрөлхтний бусдыгаа дуурайх төрөлхийн инстинкт дээр тоглож байгаа нь тэр. Мадоннагийн хэрэглэдэг уруулын будаг, Жулия Робертсийн тvрхдэг сvрчиг, Том Крузын унадаг машин ямар нэг хэмжээгээр бусдын анхаарлыг татаж, хvмvvс тэднийг дуурайхыг оролдож байдаг. Chanel 5 яагаад алдартай байдгийг та мэдэх vv? Нэгэнтээ Мерилин Монро "Надад нэг дусал Шанель 5 байхад хангалттай" гэж хэлсэн удаатай.Гэхдээ брэндийн цаана энэ бvхнээс илvvтэйгээр өндөр технологи, сайн чанар нуугдаж байдгийг энд дурьдахгvй өнгөрч болохгvй.

Брэндийг гурван ангиллаар авч vздэг:• Luxury буюу тансаг зэрэглэлийн брэнд. Асар өндөр vнэтэй, тансаг хийц загвартай энэ ангилалдбагтах бvтээгдэхvvнийг зарим тохиолдолд ойлгоход бэрх байдаг. Нийгмийн элит хэсэгт тусгайлан зориулсан бараа бvтээгдэхvvн энэ категорид багтдаг.• Premium буюу дунд зэргийн брэнд. Их vнэтэй биш, гэхдээ хямд биш, алтан дундаж. Чанарынхувьд сайн, гэхдээ мэдээж тансаг зэрэглэлийн брэндээ гvйцэхгvй. Загвар, хийцээрээ гол нь ялгарч байдаг.• Life style буюу өргөн хэрэглээнд зориулсан бараа бvтээгдэхvvн энд багтдаг. Хэн ч аваад хэрэглэж болохуйц боломжийн vнэтэй. Чанар, хийц загвар нь онцгойроод байх юмгvй.

Барууныхан брэндийн vнэ цэнийг бий болгохдоо ч, ойлгохдоо ч сайн улс. Тvvгээрээ зиндаархаж ч чаддаг.Гэтэл манайд брэнд, брэндийн vнэ цэнийг тэр бvр ойлгодоггvй. "Адилхан л юм байж юун ч vнэтэй юм билээ" гэх яриа хаа сайгvй л тэнvvчилж явдаг. Ийм нөхцөлд брэндийн бараа, бvтээгдэхvvнийг зарж, борлуулахад хvндрэлтэй байдаг нь нууц биш. Суурин биш соёл иргэншил, цөөн хvн нам, vйлдвэрлэгч биш хэрэглэгч улс, санхvvгийн боломж зэрэг нь vvнд нөлөөлдөг гэсэн дvгнэлтийг мэргэжилтнvvд өгдөг юм билээ. Гэхдээ энэ уур амьсгал цаг өнгөрөх тусам дулаарсаар байгаа.

Page 2: Брэнд гэж юу вэ

Брэндийн гарал үүсэл.АНУ-н хамгийн анхны брэнд санаачлагчид эм vйлдвэрлэдэг байв.Бvтээгдэхvvний брэндийн жинхэнэ цэцэглэлт өсөлтийн vе нь АНУ-н иргэний дайн vндэсний vйлдвэрлэгчид, фирмvvдийн өсөлт зар сурталчилгааны хөгжил дэвшлийг даган эхэлсэн юм. Зарим нэг хамгийн анхны брэндvvд өнөөг хvртэл амьдрах чадвараа алдаагvй л байна. Өнөөдөр брэнд нэргvйгээр бараа борлуулна гэсэн ойлголт vгvй болж өндөр шатанд хvрсэн билээ. Давс гэхэд л vйлдвэрлэгчийн нэртэй хайрцаг саванд, жvрж

жимсэн дээр тарьж ургуулдаг, хvний нэрийг тэмдэглэсэн байдаг. Ердийн нэг самар ч хvртэл дистрибьютерийн нэртэй савлагаатай, автомашины дугуй, шvvлтvvр гэх мэт бvгд өөр өөрсдийн vйлдвэрлэгчээс ялгагдах брэндийн нэртэй байна.

Брэнд бүтээх 22 зарчим

1. Өргөжих зарчим The Law of Expansion- Брэндийн хүч нь тархацынхаа талбайтай эсрэг хамааралтай байдаг. Хэрвээ хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш харин хязгаарлах хэрэгтэйг анхаараарах хэрэгтэй. Урт хугацааны хувьд авч үзвэл брэндийн өргөжилт хүчийг саармагжуулн имиджийг аюулд учруулдаг.2. Төвлөрөх зарчим The Law of Contraction- Зорилгоо нарийвчлан тодорхойлох нь брэндийг хүчирхэг болгоно. Амжилтанд хүрэхийн тулд юу хийхийг олж мэдэх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд ганцхан зүйл хийгдсэн байдаг бөгөөд тэр нь зорилгоо нарийвчлан тодорхойлох явдал юм. Зорилгоо нарийсгаж, брэндээ хязгаарлана, тэгсэн цагт амжилт ирнэ.3. Таниулах зарчим The Law of Publicity- Брэнд бий болгоход зар сурталчилгаанаас илүү таниулга чухал.Ихэнхи компани брэндчилэх стратегиэ рекламдах гэж ойлгодог. Брэндчилэх стратегиэ таниулгаар эхлэх ёстойг мэддэггүй.4. Рекламын зарчим The Law of Advertising- Нэгэнт бий болсон брэндийг цаашид оршин тогтнуулахын тулд рекламаар дэмжих шаардлага гардаг. Рекламанд зарцуулсан хөрөнгө эргэлт буцалтгүй өрсөлдөгчийн тань "Танай эдлэн газарт" шагайх өртөгийг нэмэгдүүлснээр "хашааны гадна" үлдээдэг.5. Нэг үгээр илэрхийлэгдэх зарчим The Law of Word- Брэнд хэрэглэгчийн ой тойнд зөвхөн нэг нэр буюу нэг л үгээр илэрхийлэгдэн үлддэг. Боломжит зах зээлийн хэдэн хувийг эзлэх бус харин зорилгоо нарийвчлан хэрэглэгчийн ой тойнд ганц л үг шингээж чадсан цагт амжилт ирдэг.6. Хоногшуулахын зарчим The Law of Credentials Өөрийгөө хэрэглэгчийн ухамсарт хэрхэн байрлуулах вэ? Жинхэнэ байна гэдэг ямар ч брэндийн амжилтын үндэс юм.7. Чанарын зарчим The Law of Quality Чанар чухал боловч дангаараа брэндийг бий болгодоггүй.Чанар зайлшгүй ба чадах чинээгээр сайжруулах хэрэгтэй. Гэвч брэнд бий болгоход дан ганц чанар хүрэлцэхгүй. Зорилгоо нарийвчлан тодорхойлох, нэр хүндээ дээшлүүлэх, мөн үнээ өндөр барих хэрэгтэй.8. Бүтээгдэхүүний нэр төрлийн зарчим The Law of the Category Жинхэнэ Лидер бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах бус харин цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгодог.Лидер нь брэндээ бус харин зах зээлээ өргөтгөх ёстой гэдгээ анхаарарах ёстой.9. Нэрний зарчим The Law of the Name Урт хугацааны хувьд брэнд гэдэг нь ганц нэрнээс өөр зүйл биш юм.Брэнд гэдэг нь компаний мөн чанар юм. Компани, бүр цаашлавал улс орон оршин тогтнох эсэх нь брэнд бий болгож чадсан эсэхтэй холбоотой.10. Брэндээ өргөжүүлэх зарчимThe Law of Extensions Брэндийг баллах хамгийн амархан арга нь нэрийг нь бүх зүйлд ашиглах явдал юм. Хэрэв зах зээлд эзлэх хувь нь багасаж байвал, байгаа газартаа зогсоод өөр нэг брэндийг бүтээх болсон гэсэн үг! Байдал хэвэндээ бол брэндээ бэхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй!11. Нөхөрлөлийн зарчим The Law of Fellowship Шинээр бүтээгдэхүүний нэр төрөл бий болгохын тулд бусад брэндүүдтэй хамтрах хэрэгтэй. Зах зээлийн 50 хувиас илүү хувьтай болохыг хүсвэл олон брэнд бий болгоно. Нэг брэндийн доор олон бүтээгдэхүүн бус харин олон брэнд бий болгох хэрэгтэй. (15-р зарчим буюу Ах дүүгийн зарчим)12. Ерөнхий нэрний зарчим The Law of the Generic Амжилтанд хүрэхгүй байх хамгийн амархан арга нь брэндээ ерөнхий нэрээр нэрлэх.13. Компаний зарчим The Law of the Company Брэнд бол брэнд, компани бол компани. Хоорондоо ялгаатай. Брэндчилэхэд хамгийн их маргаан гардаг асуудал нь компанийн нэр болон түүний үүрэг юм. Гэхдээ бол энэ асуудал шийдэгдсэн. Брэнд анхаарлын төвд байх ёстой. Компаний нэрийг ашиглах нь

Page 3: Брэнд гэж юу вэ

зайлшгүй бол ашиглана. Гэхдээ маш ухаалаг байдлаар.14. Доод брэндийн зарчим -Брэндчилэх амжилтыг дэд брэнд бүтээснээр устгадаг. Зах зээлд нийцээгүй брэндчилэл амжилтанд хүрдэггүй. Дэд брэнд, мегабрэнд ойлголтууд нь хэрэглэгчээс гадуурх ойлголт. Хэрэглэгчийн хувьд юу ч илэрхийлдэггүй. 15. Ах дүүгийн зарчим The Law of Siblings- Дараагийн брэндийг зах зээлд гаргахад хэзээ, хаана гэдэг нь маш чухал.Ах дүүгий зарчимууд:-Хоорондоо "зайтай" бүтээгдэхүүн сонгох.-Бүтээгдэхүүний нэг давуу талыг сонгох.-Брэндүүдийг хооронд нь ялгах.-Төстэй биш хоорондоо ялгаатай нэр өгөх.-Шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол "дүүтэй" болох.-Ах дүү брэндийг удирдлагыг компаний дээд удирдлага гартаа авах. Эс бөгөөс ялгарах утгаа алдана.16. Хэлбэрийн зарчим The Law of Shape- Брэндийн лого нь харахад аятайхан хэлбэртэй байх ёстой.Хүний нүдээр харахад тохиромжтой харьцаа нь 1нэгж өндөр х 2.25 нэгж өргөн17. Өнгөний зарчим The Law of Color- Өрсөлдөгчийн өнгөнөөс эсрэг өнгийг хэрэглэх нь тохиромжтой.Сонгосон өнгөө тогтвортой хэрэглэх нь хэрэглэгчийн ой тойнд брэндийн байр суурийг тогтворжуулахад ихээхэн чухал үүрэгтэй.18. Хил хязгаарын зарчим The Law of Borders Глобал брэндчилэлд саад үгүй. Брэндэд ямар ч хил хязгаар байх ёсгүй. Аливаа брэндийн имидж өөрийн улс орны имиджтэй нийцэж байгаа цагт глобал брэнд болох боломжтой болдлог.19. Өөртөө үнэнч байх зарчим The Law of Consistency- Брэнд нэг шөнийн дотор бий болдоггүй. Амжилт хэдэн арван жилээр хэмжигдэх болохоос хэдхэн жилээр хэмжигддэггүй. Брэндэд хязгаар байх ёстой. Үүнд л брэндийн утга учир оршино.20. Өөрчлөлтийн зарчим The Law of Change- Брэнд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь тун ховор байх ёстой. Мөн өөрчлөлтийг маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй.Өөрчлөх нөхцөлүүдэд:-Брэнд нь сул буюу хүч чадал багатай бол-Брэндээ хамгийн доод түвшинд авчрахыг хүсвэл-Брэндийн үйл ажиллагааны салбар нь өөрөө удаан хувьсах шинж чанартай бол брэндийг аажим аажмаар өөрчлөхөд саад байхгүй.21. Мөнх бусын зарчим The Law of Mortality- Ямар ч брэнд мөнх насалдаггүй. Зарим үед отенази хийх нь хамгийн зөв шийдвэр болдог.22. Нэг имиджтэй байхын зарчим The Law of Singularity- Брэндийн хамгийн гол шинж нь хаанаас нь ч харсан адилхан харагддагт оршино

Зарим алдартай брэндүүдийн түүх

Diesel

“Diesel S.p.A” нь Италийн загварын компани бөгөөд 1978 онд Италийн Молвенад Италийн загвар зохион бүтээгч Рензо Россогийн (1955.9.15) санаачилснаар байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн жинс, дотуур хувцас, үнэртэй усны үйлдвэрлэлээрээ энэ төрлийн зах зээлд дээгүүрт тооцогдох томоохон компаниудын нэг юм.2200 орчим

ажиллагсадтай, Европ, Ази, Америкийн орнуудад 17 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.Дэлхий даяар 5000 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулдгаас 300 гаруй нь өөрийн нэрийн барааны дэлгүүр байдаг бөгөөд эдгээрээс хамгийн том нь Бразилийн томоохон хотуудын нэг болох Сао Паулод байдаг гэнэ.

Page 4: Брэнд гэж юу вэ

Nike” нь спортын хувцас, тэдгээрийг дагалдах бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч АНУ-ын Орегон мужаас гаралтай томоохон компаниудын нэг юм. Тус компани спортын хувцас, пүүзний дэлхийд тэргүүлэх нийлүүлэгч төдийгүй дэлхийн спортын тоног хэрэгслийн гол үйлдвэрлэгч юм.2008 оны байдлаар “Nike” компани дэлхий дахинаа 30.000 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.Орегон мужийн өдөр тутмын сонин болох “The Oregonian”-д бичсэнээр “Nike” нь

“Fortune” сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг АНУ-ын Топ 500 дээгүүр орлоготой корпорацуудын “Fortune 500” жагсаалтад Орегон мужид төв оффис нь байрлалтай хоёр компаний нэг болжээ.Тус компанийг 1964 оны 1-р сарын 25-ны өдөр Виллиам Жэй. “Билл” Бауэмэн (William J. Bill Bowerman) болон Филип Эйч. Найт (Philip H. Knight) нар “Blue Ribbon Sports” нэртэйгээр байгуулсан бөгөөд 1972 оны 2-р сард анхны “Nike” пүүзийг үйлдвэрлэн гаргаснаас хойш 6 жилийн дараа 1978 онд албан ёсоор “Nike Inc.” хэмээн нэрийджээ.“Nike” нь “The goddess of victory” буюу “Ялалтыг ивээгч дарь эх” гэсэн утгатай Грек үг юм байна.Эдгээрээс гадна тус компани “Niketown” хэмээн нэрлэдэг өөрийн нэрийн дэлгүүрүүдээр дамжуулан бүхий л бараа бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт худалдаалдаг төдийгүй дэлхийн томоохон спортын баг, тамирчдын ивээн тэтгэгчээр ажилладаг байна.

 Calvin Klein 1968 онд алдарт загвар зохион бүтээгч Калвин Клейний үндэслэсэн АНУ-ын хувцас загварын шилдэг брэнд үйлдвэрлэгч компани болох “Calvin Klein Inc.” нь СК дотуур хувцас, СК жийнс, СК үнэртэн, СК спорт загварын хувцас, СК гэр ахуйн хэрэгсэл, СК цаг, СК гоёл чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.Сонирхуулахад, “Van Heusen”, “IZOD”, “Arrow” “DKNY”, “Timberland”, “Kenneth Cole”, “Michael Kors” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг эзэмшдэг, дэлхийн томоохон хувцасны тэр дундаа цамцны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Phillips Van Heusen” корпорацид 2002 оны 12 сард “Calvin Klein Inc.”-ийг худалджээ. Chanel “The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог.1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий

ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Nickname “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.Victoria’s Secret

1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд гэгч хүн Victoria's secret-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулах болсон учир нь их сонин. Олон нийтийн болон их дэлгүүрийн хэцүүхэн орчинд эхнэртээ дотуур хувцас худалдан авах нь ичмээр эвгүй санагдсанаас болж мань эр ийм төрлийн компани байгуулах болсон гэдэг. Тэрбээр анхны дэлгүүрээ Sranford Shopping center-т нээж, төдөлгүй имэйлээр захиалах каталог, бусад гурван ч дэлгүүрийг нээсэн байна.

Эдгээр дэлгүүрүүдийн модоор бүрсэн хана, Victoria-н талаарх мэдээллүүд, тусархаг худалдагчид зэрэг нь эрчүүдэд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Размер бүрээс хөхний даруулга, дотуур өмд өлгөхийн оронд тэнд ганц загварын хувцсыг хосоор нь жаазанд хийн хананд өлгөсөн байдаг байв. Эрчүүд загвараа сонгоход худалдагч ажилтнууд тохирох размерийг тогтооход нь тусладаг байна.Таван жил үйл ажиллагаагаа явуулсны дараа буюу 1982 онд Рой Рэймонд компаниа The Limited компани

Page 5: Брэнд гэж юу вэ

Victoria's secret -ийн имидж төрхийг хэвээр хадгалсаар байв. Тэгээд 1980 -аад онд Victoria's secret хүрээгээ тэлж Америкийн томоохон дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ. Тус компани бүдээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж улмаар гутал, үдшийн өмсгөл, үнэртэн гаргах болж, өөрийн нэрийн каталогио жилд найман удаа хэвлэдэг болсон байна. 1990 -ээд оны эхэн гэхэд 1 тэрбум ам.долларын орлого бүхий америкийн дотуур хувцасны хамгийн том борлуулагч болж чаджээ. The Limited 2007 оны 7 дугаар сарын 10 -нд 2006 онд Victoria's secret -ийн ашгийн 72 хувийг бүрдүүлсэн дотуур хувцасны дэлгүүрүүд, Bath and Body works -ийн нэгжүүдийг борлуулалтийн өсөлтөнд анхаарч, нэмэгдүүлэх Sun Capital Partners -ийг бэхжүүлэх үүднээс Limited бэлэн хувцасны сүлжээний 75 хувийг худалджээ.Маркетингийн стратегиГолчлон эмэгтэй дотуур хувцас худалдаалдаг Victoria's secret нь Америк даяар 1000н Victoria's secret -ийн дотуур хувцасны дэлгүүр, 100н Victoria's secret -ийн бие даасан гоо сайхны дэлгүүртэй аж. Байгаль хамгаалах бүлгүүдийн дарамт шахалтаас болж Victoria's secret дотуур хувцаснуудынхаа каталогийг 2006 онд илүү байгальд хоргүй хийхээр болжээ. Түүнчлэн каталогийн 10 хувийг дахин боловсруулах замаар үйлдвэрлэдэг болжээ.Victoria's secret өдгөө имидж төрхийг нилээн хуучинсаг бөгөөд элдэв гажиг, эвдрэлгүй барааг дунд давхрагийн худалдан авагчдад хүргэхэд чиглүүлэн өөрчилжээ. Тус компани өөрийн сурталчилгаа, загварын шоундаа моделиудыг ашиглаж эхэлснээр 1990 оноос нэр алдар нь түгэх болсон байна. Өнгөрсөн хугацаанд Victoria's secret брэндийн модель болох гэсэн одод, тэдний хандлагаас зайлсхийсээр ирсэн билээ.Pink брэнд2004 онд Victoria's secret -ийн удирдлагууд Pink хэмээх дэд брэндээ бий болгожээ. Их сургуулийн оюутнуудад зориулагдсан уг брэнд нь унтлагын хувцас, дотуур хувцас зэргээс бүрдэх бөгөөд 2006 онд өөрийн загварын шоуг толилуулсан байна. Тус компани Myspace, Facebook, MTV, залуусын блогуудаар дамжуулан маркетинг явуулдаг аж. Одоогоор Миранда Керрийн тэргүүлж буй уг брэнд сүүлийн 2 жил дарааллан шилдэг үзүүлбэрт нэр дэвшжээ.

The House of Gucci буюу Gucci нь Италийн хувцас загварын ертөнц дэх арьсан эдлэл үйлдвэрлэгч томоохон брэндүүдийн нэг бөгөөд Францын Pinault Printemps Redoute компаний харъяа Gucci Group-ийн нэг хэсэг юм байна.Тус брэндийг Guccio Guci 1921 онд Флоренцэд анх үндэслэсэн бөгөөд эдүгээ дэлхийн хамгийн алдартай, хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг болжээ.Тус брэнд 2008 онд BusinessWeek сэтгүүлээс жил бүр гаргадаг “Топ 100 Брэнд” жагсаалтын 45 дугаарт 8.2 тэрбум ам.долларын орлоготойгоор бичигджээ.Түүнчлэн Gucci нь борлуулалтаараа дээгүүрт ордог Италийн

дээд зэрэглэлийн брэнд төдийгүй дэлхий дахинаа 425 гаруй сүлжээний болоод томоохон их дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг өндөр зэрэглэлийн компани юм.

Burberry Бөс даавууны наймаачиний дагалдагч байсан Томас Бөрбэрри 21 настайдаа өөрийн анхны дэлгүүрээ нээж байсан нь одоогийн нэртэй брэнд Burberry-ийн суурь болсон юмаа.Burberry нэхмэлийн хамгийн хялбар хээ болох дөрвөлжин улаан, шаргал, хар судалыг дэлхийд нэртэй таних тэмдэг болгож зохиогчийн эрхийг авчээ. Энэ хээг ашиглах зөвшөөрөл буюу franchise эрх зарах, гоёл, бэлэн хувцас, үнэртэн үйлдвэрлэл нь энэ группийн гол бизнес юм.Дэлхийд дээд зэргэлэлийн загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг брэндээр Английн

хатан хаан 2-р Элезабетаас эхлээд өрийгөө үнэлдэг дэлхийн одууд гоёдог билээ. 

Zara-г үндэслэгч Амансио Ортега нь анхны Zara дэлгүүрээ 1975 онд Корунагын төв гудамжинд нээжээ. Тус дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-ийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна.Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодогоос гадна хувцасны загвар нь дээд зэргийх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байжээ. Ортега Zara дэлгүүрээ Испанид дахин нээсэн нь дэлгүүрийн амжилтыг баталсан үйл ажиллагаа болов.Ортега нь 1984 онд Жозе Мариа Кастеллонатай нийлж дэлхий нийтийн хувцасны

Page 6: Брэнд гэж юу вэ

үйлдвэрт хувьсал болсон байна. Кастеллонагийн компьютержсэн системийн дор 10-15 хоногт хуваарилалтын үйл явцын загвараа өөрчлөх болов. Ганцаараа ажилладаг загвар зохион бүтээгч нарт багахан хэмжээний дарамт үзүүлж компанийн өөрийн гэсэн загвар зохион бүтээгчийн багийг бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь олон нийтийн загварт үндэслэсэн хувцсыг хөгжүүлж эхэлсэн байна.Мөн энэ хугацаанд компани өөрийн гэсэн загварыг бий болгож чаджээ.Сүүлийн арван жилд компани Испанид Zara-ийн 80 орчим дэлгүүрээ нээжээ. Харин 1980 оны сүүлээр олон улсын зах зээлд Испанид гага загварынх нь амжилт нь тэргүүлэх болов. 1988 онд Португалийн Оротод анхны гадаад дэлгүүрээ нээн дараа жил нь Америкийн Нэгдсэн Улс руу шилжсэнбайна.Тухайн жилдээ зах зээлд амжилт нь буурсан хэдий ч 2000 оны эхээр АНУ-д зургаан дэлгүүр нь ажилласаар байв. 1990 онд Францын зах зээлд оров. Үүнээс үүдэн өөрийн нэрийн дэлгүүрээ олон улсын гол хотын төвүүдэд хурдтайгаар нээх болжээ.Тус компани нь 1992 онд Мексикт, 1993 онд Грекд, 1994 онд Швед болон Бельгид, 1995 онд Мальтад, 1996 онд Кипрт шинэ дэлгүүрээ нээсэн бол 1997 онд Израйль, Турк, Норвеги болон Японд нэмж нээсэн бөгөөд 1998 онд Аргентин, Англи болон Венесуэлийн зах зээлд орсон байна. 2000 оноос эхэлж Герман, Нидерланд, Польш гээд Европын зах зээлд өөрийн байр суурийг эзэлж чаджээ.

Дэлхий дахинаа 160 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Францын алдарт “Christian Dior S.A.” буюу бидний сайн мэдэх “Dior” брэндийг 1946 онд загвар зохион бүтээгч залуу Кристиан Диор (1905-1957) үүсгэн санаачилжээ.Тус компаний удирдлагад тансаг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд тооцогддог “Moët Hennessy • Louis Vuitton” компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компаний 42%-ийн хөрөнгийг “Dior” дангаараа эзэмшдэг байна.

“Gianni Versace S.p.A” буюу “Versace Group” нь 1978 онд Жани Версачегийн үндэслэн байгуулсан Италийн алдартай загварын компани юм.Тансаг хэрэглээг эрхэмлэдэг хэн бүхэнд зориулан “тансаг” гэх тодотголтой хувцас, үнэртэн, гоёл чимэглэлийн зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд гэр ахуйн бүхий л тавилга, тансаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Versace Group” нь өдгөө дэлхийн тэргүүлэх загварын ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Giorgio Armani Тус компанийг 1975 онд 10.000 ам.долларын хөрөнгөтэйгөөр Италийн алдарт загвар зохион бүтээгч Жиоржио Армани болон Сергио Галеотти нар үндэслэн байгуулсан гэдэг. Өдгөө тус компани дэлхий даяар 13 салбар үйлдвэртэй, 4300 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дэлхийн 36 оронд 300 гаруй дэлгүүрүүдэд өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг.“Giorgio Armani”, “Armani Collezioni”, “Emporio Armani”, “Armani Jeans”, “Armani Junior”, “Armani Exchange”, “Armani Casa” зэрэг салбарын доор гоёл чимэглэлийн, гоо сайхны бүтээгдэхүүний, үнэт эдлэлийн, үнэртэй усны, гэр ахуйн дотоод засал чимэглэлийн, цагны, нүдний шилний зэрэг хэд хэдэн чиглэлээр бараа бүтээгдэхүүн

үйлдвэрлэдэг Италийн загварын компани юм.

Converse“Nike Inc.” -ын охин компаний нэг бидний сайн мэдэх “Converse”-ийг Маркүис М.Конверс хэмээх гутлын үйлдвэрт ажилладаг байсан менежер залуу анх 1908 онд “The Converse Rubber Shoes Company” буюу бүх насныханд зориулсан “Конверс хэмээх Резинэн Гутлын Компани”-ийг байгуулснаар өнөөдрийн бид бүхний өмсөх дуртай “Конверс” кэтний үндсийг тавьсан гэдэг.Өдгөө NBA-ийн Андре Миллер, Кайл Корвер, Аландо Такер, Маурис Эванс, Элтон Брэнд нарын алдарт сагсан бөмбөгчдөөс эхлээд “Конверс”-ийг сонирхдоггүй, өмсдөггүй хүн үгүй гэдэгтэй та лав маргахгүй байх.

Дашрамд сонирхуулахад, “Дэлхийн Гиннесийн ном”-нд хамгийн олон “Converse” кэттэйгээрээ дээд амжилт тогтоосон Жошуа Мюллер гэгч залууд 560 хос кэт байдаг юм байна.

Page 7: Брэнд гэж юу вэ

Adidas нь Германы спортын хувцас үйлдвэрлэгч компани бөгөөд Reebok, TaylorMade-Adidas Golf болон Rockport зэрэг спортын хувцасны үйлдвэрлэгч компаниудыг нэгтгэсэн Adidas Group-ийн нэгэн төлөөлөл юм.Тус компани спортын хувцаснаас гадна цүнх, цамц зэрэг бусад төрлийн хувцас хэрэглэлийг ч мөн үйлдвэрлэдэг Европдоо тэргүүлэх, дэлхийн хоёр дахь томоохон спортын хувцас үйлдвэрлэгч компани юм.2008 оны байдлаар тус компани 38.980 гаруй ажилтантай байсан бөгөөд 642 тэрбум еврогийн орлоготойгоор үйл ажиллагаагаа амжилттай явуулсан байна.Тус компанийг 1924 онд Адольф Дасслер, ах Рудольф Дасслерийн хамтаар “Dassler

Brothers Shoe Factory” буюу “Ах дүү Дасслерийн Гутлын Үйлдвэр” нэртэйгээр байгуулж байжээ. Харамсалтай нь тэдний хамтдаа эхлүүлсэн энэхүү бизнес төдий л амжилтыг олсонгүй 1948 онд үйл ажиллагаагаа зогсоож, ах Рудольф нь Puma-г, дүү Адольф нь Adidas компанийг тус тус үүсгэн байгуулжээ.Ингээд 1949 оны 8-р сарын 18-ны өдөр Adidas компани албан ёсоор байгуулагдсан түүхтэй.Тэрээр “Adi” хэмээх өөрийн хоч нэрээр эхний үеийг нь, Dassler буюу овгийнхоо эхний “das” үеийг нэгтгэн Adidas хэмээх нэрийг өгчээ.Тухайн үедээ Adidas хэмээх нэрийг “All Day I Dream About Sports” буюу “Бүхий л өдрийн туршид би зөвхөн спортын тухай л мөрөөддөг” гэсэн хэлцийн эхний үсгүүдийн нийлэмж ч гэж үзэх хүмүүс цөөнгүй байжээ.

ЦАГӨндөр vнэтэй vнэт эдлэл, хосгvй тансаг автомашинтай хамт тансаг амьдралын салшгvй нэг хэсэг болсон зvйл бол тансаг зэрэглэлийн бугуйн цаг байдаг билээ. Зарим тохиолдолд тансаг зэрэглэлийн цаг гоёмсог машинаас ч илvv vнэд хvрэх нь бий. Yvнд гайхаад байх зvйл огтхон ч vгvй, учир нь зарим нэг тансаг зэрэглэлийн цаг нь жинхэнэ урлагийн бvтээл, ер бусын гоёмсог музейн vзмэр байдаг. Дэлхий даяар ийм чамин цаг хийдэг олон компани, жижиг урлангууд байдаг бєгєєд зарим нэгэн тансаг зэрэглэлийн цагнуудын хувьд маш цєєхєн хувь ширхэгээр, заримдаа бvр цорын ганцхан ширхэг ч хийгдэх нь бий. Ийм ер бусын, хосгvй тансаг загварын цаг нь хэн нэгэн хувь хvний тусгай захиалгаар, эсвэл цаг vйлдвэрлэгч компаний тэмдэглэлт ой гэх мэт онцгой ач холбогдолтой vйл явдал зэрэгт тусгайлан зориулж хийгддэг.

                                    Double Tourbillon 30° Vision Швейцарийн Greubel Forsey хэмээх цаг vйлдвэрлэгч компаниас 2006 онд гаргасан дээд зэргийн тансаг зэрэглэлийн дараах цаг нь цагны минутын зайг хэмжих ховор төхөөрөмж бvхий давхар эргvvлэгтэй цагаан алтан цаг бөгөөд 200.000-аас 300.000 доллараар vнэлэгдэж байгаа ажээ.

          Parmigiani Fleurier Bugatti 370

Bugatti Veyron загварын автомашинаас сэдэлтэйгээр хийгдсэн Bugatti Type 370 Centenaire загварын цаг нь Швейцарийн Parmigiani Fleurier брэндийн нэр дээр гарсан бєгєєд ер бусын дизайнаараа худалдан авагчдын сонирхлыг гойд ихээр татаж байгаа юм. Энэхvv ер бусын цагны цилиндр хэлбэрийн загвар нь жолооч нарт машиныхаа жолооноос гараа салгахгvйгээр цагаа харах боломжийг олгож байгаа ажээ. 18 каратын алт болон 950-ын цагаан алтан гэсэн хоёр загвараар хийлгэх боломжтой энэ цаг нь сийлбэрийн мастер Philip Bodenmannu-гийн 300 орчим цагийн хєдєлмєрийн дvнд бий болсон байна. Францын Hermеs хэмээх загварын ордны тугалын арьсан оосор бvхий энэ цаг жилд 150 ширхэг л хийгддэг байна.

Page 8: Брэнд гэж юу вэ

ROLEX БРЭНД Дэлхийн брэнд гэж  нэрлэж болохуйц ROLEX брэндийн талаар би мэдээлэл хүгия гэж бодлоо. ROLEX өөрөө өөрийнхөө зах зээлийг бэлтгэж  хэрэглэгчээ бэлтгэсэн үнэхээр гайхамшигт брэнд юм. Тухайн үед хүмүүсийн хэрэглэдэг цаг бүгд л Халаасанд  хийдэг цаг байсан бол Ханс Вильсдорф халаасны цаг хийсэнгүй, харин хүмүүсийн бугуйнд зүүх боломжтой цаг  үйлдвэрлэж хэрэглээгээ бий болгосон юм. Энэ бол яах аргагүй ROLEX брэндийн гайхамшиг болон үлдсэн. Үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф нь Бавари гаралтай бөгөөд 12 насандаа өнчирч, 24 насандаа цагны үйлдвэртэй болохоор сэтгэл шулуудсан нэгэн аж. Лондон хотноо ажиллаж байсан тэрээр 1905 онд “Вильсдорф ба Дэвис” хэмээх компани байгуулжээ. 1960 онд насан эцэс болтлоо “Худалдаачин” гэсэн нэрээр бүхий л албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурж байсан агаад өөрийгөө цаг үйлдвэрлэгч гэж хэзээ ч зарлан тунхаглаж байгаагүй аж. Халаасны цаг ноёрхож байсан тэр үед тэрээр бугуйн цаг хийх болжээ. Тогтооход амархан, хэлэхэд хялбархан, богинохон үгээр бүтээгдэхүүнээ нэрлэхийг эрмэлзсээр “Ролекс” гэж нэрлэх болжээ. Энэ нэр 1927 оны 11 дүгээр сарын 24-нд Ролекс Оустер маркийн цагийг үйлдвэрлэж гаргаснаар дэлхийд алдаршиж түүхээ бичүүлэх болжээ. Энэ цаг худалдаанд гараад жил болсны дараа “Daily Mail” сонинд бүтэн нүүр сурталчилгаа тавигдсан нь цагны үйлдвэрийн сурталчилгааны эхлэл болсон байна. Ролекс (Rolex) маркийн цаг нь өндөр үнэ, чанар, чамин ганган. хийц загварын хувьд цагийг он, cap, өдөртэй болгож, улмаар ус, тоос шороо нэвтэрдэггүй, урвалд идэгдэж зэврэхгүй болгож сайжруулжээ. Ролекс нь Швейцарьт үйлдвэрлэдэг баталгаажсан цагны хамгийн том үйлдвэрлэгч юм. Дэйтона (Daytona) маркийн цагийг зэвэрдэггүй металлаар хийдэг бөгөөд ихээхэн эрэлттэй бүтээгдэхүүн юм. Энэ цагийг авч худалдахын тулд худалдаачид гурваас долоон жил хүлээдэг байна. Цаг цуглуулагчид энэ цагийг авахын тулд 15,000 ам.доллар төлдөг ч тохиолдол байдаг аж. Ролекс, Оустер маркийн цаг нь гоё сайхан, чанар, загвар болон алдаагүй явдаг талаараа цагны ертөнцийг хаанчилж байна. Cellissima Tonneau маркийн цаг үйлдвэрлэх болсноор Ролекс компани нь бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлсэн билээ. Энэ загварын цаг нь Ролекс маркийн дотроос үнэт эрдэнийн чимэг бүхий цаг юм. Өнөө үед Ролекс гэдэг үг нь дэлхийн орчин үеийн спорт, баялаг, төгс төгөлдөр байдал болон эрчимтэй амьдралын загвартай агаар нэг сонсогдох болжээ. Ийм ч учраас дэлхийн нэртэй жүжигчид, уулчид, морин спортынхон, хайгуулчид, гольфчид, поло тоглогчид, уралдааны машин унагчид, алдартай бүтээгдэхүүн юм. Ролекс гэдэг нь барааны нэр боловч уг нэр нь XX зуунд хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх үзэгдэл болон хувирсан. 1908 оны 7 дугаар сарын 2-нд Ханс Вильсдорф хэмээгч Ролекс маркийн цагийг анх бүртгүүлж байсан түүхтэй. 80 жилийн дараа тэрээр дэлхийн хамгийн том, хүчтэй үйлдвэрлэгч болж чаджээ. Ханс Вильсдорф тооны аргыг ашиглан “тасралтгүй” явдаг цагийг анх бүтээсэн байна. Алдарт “Ролекс Оустер” маркийн цаг нь мушгиснаас хойш 35 цаг тасралтгүй явдаг. Дараа нь Ролекс тэшүүрчид, теннисчид бүгд л энэхүү брэндийн элч төлөөлөгчид болж тус брэнд нь тэдгээрийн эрч хүч, авьяас чадвар, мэргэжлийн түвшин, амьдралын хэм маягийг илэрхийлэх болсон аж. 1953 онд Эверестийн оргилд түүхэн авиралт хийсэн ноён Эдмонд Хиллари Ролекс Оустер маркийн цаг зүүж явсан түүхтэй. 25 жилийн дараа энэ оргилыг мөн байлдан дагуулсан Рейнхолд Месснер алдарт Ролекс цагийг зүүж явжээ.

ЦАГ ЗҮҮХ СОЁЛАжил хэрэгч хүний цагны тоо нь тод хуучны хэв маягтай байвал зохино. Бугуйн цагийг хэзээ, ямар үед зүүхээсээ хамаараад өөр өөр байдаг. Мэдээж энгийн үед кварц болон дижитал цаг зүүх нь тохиромжтой. Өндөр дээд хэмжээний арга ёслолд классик загварын механик цаг зүүдэг. Уул нь өмссөн хувцасандаа мөн тохируулан бугуйн цагаа зүүх ёстой. Энэ нь монголд нээх хамааралгүй байж болох ч зарим хүн түхайн зочноо цаг хэрэглэх соёлоор нь дүгнэх нь бий. Мөнгөн /Rhodium Silver/ болоод цагаан алт/Platinum / -р хийсэн цагууд хар, саарал, хар хөх өнгийн хувцасанд илүү зохих ба орой үдшийн хүлээн авалтанд голдуу зүүнэ. Алтан цаг бор өнгөтэй илүү хосолдог мөн арьсан эдлэлтэй зохицоно. Эсвэл циферблатийн өнгөтэйгөө зохицуулж болдог. Цаг хэрэглэх соёл нь өөрөө тодорхой түвшний хэл болон хөгжсөн гэхэд болно. Та бидний сайн танил нобелийн шагналт эдийн засагч, философич Ф.Хайек гэхэд л өдөрт 3 удаа цагаа солидог байсан.

Page 9: Брэнд гэж юу вэ

Цаганд ямар нэгэн хуанли, он сар зэрэг нэмэлт зүйлүүд илүүц харагддаг. Хэлбэр хэмжээ нь таны гарын бугуйнд яг таарсан байх ёстой. Үнэтэй ширэн оосор тун дажгүй. Цагны тань оосорны төмөр түгжээ нь цагны тань тооны өнгөтэй таарч байвал их зүгээр. Дуу шуутай төмөр оосор тээврийн жолооч нарт их зохидог юм.Цаг бугуйвч 2 ыг хэзээ ч нэг дор нэг гаранд зүүж болдоггүй. Хэрвээ 2уланг нь зүүхийг хүсэж байвал нэг нэг гарандаа тусад нь зүүх хэрэгтэй.  Энэ бол хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа. Үүнийг анхааралдаа авах нь зүйтэй. Аналог цаг болон механик цаг секундийн зүүний алхамаараа л андашгүй мэдэгддэг. Тийм ч учраас кварцан цагийн технологийг анх швейцаричууд бүдүүлэг хэмээгээд тоогоогүй нь хожмоо япончууд нийтийн хэрэглээний SЕIКО цагаараа дэлхийд хүчээ авах суурийг тавьсан юм. Үүний эсрэг швейцари улс Swatch брендийг гаргаж ирсэн бөгөөд технологийн шинэчлэлүүдийг эрс зоригтой хийж ирсэнээр ялалт байгуулсан. Кварцан цагны нэг давуу тал бол өндөр зэргийн нарийвчлал. Механик цаг нь хэдэн үеэрээ хэрэглэх соёл өв болох хийгээд бугуйн цагийг цаг гэхээсээ хөрөнгө болгон харж байна. Сонгодог загварын люкс цагнууд, мөн брендийн нэрс: A Lange & Sohne, Audemars Piguet, Blancpain, Breitling, Bvlgari, Cartier, Chanel, Chopard, Corum, Daniel Roth, Girard-Perregaux, Harry Winston, Hublot, IWC, Jaeger-LeCoultre, Omega, Panerai, Patek Philippe, Piaget, TAG Heuer, Ulysse Nardin, Vacheron Constantin, Zenith.

УТАСАвтомашин vйлдвэрлэгч алдартай брэндvvд vйлдвэрлэлийн бусад салбарт ажилладаг компаниудтай хамтран ажиллаж, шинэ бvтээгдэхvvн гаргах явдал олон. Тvvний дотроос бид гоёмсог загварын гар утасны цуглуулгыг сонирхуулж бичихийг хvслээ. Дэлхийд танигдсан алдарт автомашин vйлдвэрлэгч компаниуд болон тансаг зэрэглэлийн автомашины загвар зохион бvтээгчдийн шаргуу хөдөлмөрийн vр дvнд доорх гар утаснууд бий болсон байна. Өндөр vнэтэй материал, тvvхий эдээр бvрдэн боссон эдгээр гар утаснууд нь сонирхолтой загвартайгаас гадна стандарт бус зарим нэгэн нэмэлт боломжуудыг агуулсан юм.

Porsche Design P’9521Онцгой, чамин загварыг эрхэмлэдэг германы Porsche брэнд болон францын Sagem компаний хамтын бvтээл болох доорх хоёр загварын гар утасны эхний загвар болох P9521 хэмээх дэлгэгддэг загвар нь 1200 орчим еврогоор худалдаалагдаж байгаа ажээ. Харин хоёр дахь загвар болох P9522 нь бvрэн мэдрэгч дэлгэцтэй бєгєєд эхний гар утасны vнийн хагасаар буюу 600 еврогоор худалдаалагдаж байна. Магадгvй доорх хоёр загвар нь бvхлээрээ хамгийн сvvлийн vеийн шинэ загварын бvтээл гэгдэхгvй байж болох ч эдгээрийн гол онцлог нь ер бусын чамин загвартайд оршиж байгаа юм.

Page 10: Брэнд гэж юу вэ

Liquid E Ferrari Special Edition Тайвань улсад байгуулагдсан олон улсын компьютер технологи болон цахилгаан хэрэгслийн Acer корпораци, италийн спорт машин vйлдвэрлэгч Ferrari компаний хамтарсан ажлын vр дvн болох Liquid E Ferrari Special Edition загварын гар утас нь Ferrari-гийн танил дотно бамбайг дvрсэлсэн тод улаан єнгийн корпустай бєгєєд сarbon fiber-ийн нарийн судлаар хvрээлэгджээ. Доорх утас нь тусгай дэлгэц амраагчууд, ханын цааснууд болон дуудлагын аянууд зэрэг функцуудтай юм байна.

ASUS P526 Mercedes-Benz Limited Edition Windows Mobile Smartphone 2007 онд ASUS брэндээс гаргасан ASUS P526 Mercedes-Benz Limited Edition Windows Mobile Smartphone утас нь гадар гэрэн дээрээ Mercedes-Benz-ийн логотойгоор ердєє 699 хувь хийгдсэн байна. Yvний 399 ширхэг нь Mercedes-Benz-ийн тусгайлан хийсэн цэвэр арьсан дотортой бэлэгний хайрцагтайгаар худалдаанд гарчээ.

Хэрэглэгчдийн үнэлгээгээр хамгийн өндөрт явж байгаа 10 утаснууд ба үйлдвэрлэгчүүд:1. Sony ericsson Xperia X12. Nokia n823. Samsung i580 INNOV84. Nokia n955. Nokia 5800 Xpress music6. Nokia 8800 arte7. Motorola ZN58. HTC touch HD9. Nokia n8510. Nokia e51

Брэнд буюу гар утасны үйлдвэрлэгчүүд:1. Nokia2. Sony ericsson3. Samsung4. Motorola5. LG6. HTC7. Siemens

УТАСААР ЯРИХ СОЁЛ

Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшилийн нэг тод жишээ телефон харилцааны шинэ ололт нь үүрэн телефон юм. Соёлч эсвэл бүдүүлэг байдал гар утсыг хэрхэн хэрэглэж байгаагаар нь илрэх нь бий. Учир нь хаана ч, ямар ч нөхцөлд хэзээ ч гар утсаар харилцах шаардлага гарч болох учраас харилцааны ёс зүй, хэрэглээний соёлд нийцүүлэн ашиглаж сурах шаардлагатай. Юуны өмнө гар утас руу залгасан тохиолдолд ярих боломжтой байгаа эсэхийг нь заавал лавлах нь зүйтэй. Мөн хэлэх, ярих зүйлээ урьдчилан төлөвлөөд богино хугацаанд оновчтой ярих хэрэгтэй. Гар утсыг авахдаа шууд нэрээ хэлж авах нь хамгийн зөв харилцаа бөгөөд хаана нь ч мөнгө, цаг урсаж буйг хэзээ ч мартаж болохгүй. Нэрээ хэлснээр яриаг эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ утас залгасан таних танихгүй хэнд ч болов ярих бололцоог шууд олгодог. өөрөөр хэлбэл “уучлаарай, би Х-тэй ярих гэсэн юм. Та мөн үү? Гэх мэт яриаг товчилж өгдөг. Гар утас хэрэглэхдээ бусдын тав тух, амгалан тайван байдлыг нь хөндөж анхаарлыг нь сарниулах, түүнчлэн үл хүндэлсэн мэт харагдахаас болгоомжилбол зохино. Иймээс дараах газруудад гар утсыг хаасан байна.

Page 11: Брэнд гэж юу вэ

Үүнд: Кино, концертын танхим, театрт Бар, рестораны хооллох өрөөнд Сүм, хийд, мөргөлийн газарт Номын сан, уншлагын танхимд Хурал, цуглаан, гэрээ хэлэлцээр дээр Хичээлийн үед Эмнэлэг, өвчтөн байгаа тасалгаанд Ярилцлага хийж байхад тус тус унтраана

Хэн нэгэнтэй ярьж, харьцаж буй үед гар утас дуугаран зайлшгүй шаардлагатай байгаа нөхцөлд үгээр болон дохио зангааны хэлээр уучлал эрж занших хэрэгтэй. Ярьсныхаа дараа мөн богино тайлбар хийж сурах нь зүйтэй. Энэ нь хамаг бизнесийн нууцаа дэлгэж, тайлбарлаад бай гэсэн үг биш юм. Харин “таны яриаг тасалж үл тоомсорлосон хэрэг бус, тун чухал шаардлага гарлаа” гэдгийг илэрхийлж буй эелдэг, боловсон ёсны илрэл болно. Заримдаа чухал мэдээ, яаралтай дуудлага хүлээж буй нөхцөлд бол хурал, цуглаан, хичээл, зөвлөгөөн зэрэг олноор цугласан үед бусдын яриаг таслалгүйгээр дохио зангаагаар уучлал, зөвшөөрөл хүсч өрөөнөөс гарч ярих нь зохистой. Ресторан, бар зэрэг олон нийтийн газарт бол хувцасны өлгүүрийн ойролцоо, үүдний хонгилд очиж ярьдаг. Ажил хэрэгтэй холбоотой, алба амины яаралтай зүйлээр гар утасны давуу талыг ашиглан хаана ч хэзээ ч ярих бололцоотой боловч, мөн бусдаасаа уучлал гуйсан хэдий ч олон дахин ингэх нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж залхааж болох талтай. Нэрийн хуудсан дээр гар утасны дугарыг ихэвчлэн хэвлэдэггүй бөгөөд шаардлагатай үед өөрөө гараар бичиж өгдөг ёстой. Бусдын гар утасны дугаарыг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгэнд, ялангуяа танихгүй хүнд зааж өгөхийг маш бүдүүлэг хэрэг гэж үздэг. Гар утсыг зүрхэн тус газар авч явдаггүйн дээр зохиулалтын гэр, саванд хийх нь зүйтэй. Мөн автомашин жолоодох, суурь машин техникийн зүйлтэй харьцаж байхдаа гар утсаар ярихаас аль болох зайлсхийх нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой Гар утасны болон бусад тоног төхөөрөмжийг зөв ашиглах, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах

нөхцөлүүдэд гар утсыг асаах, хэрэглэхийг эрс хориглодог. Үүнд:* Дуу цахилгаантай бороотой үед нийтийн тээврийн хэрэгсэлд болон олон нийтийн дунд * Онгоцоор зорчих үед * Шатхуун түгээх газарт * Химийн урвал явагдаж буй нөхцөлд * Тэсэрч дэлбэрэх зүйлийн дэргэд эмчилгээний болон бусад зориулалтын электрон багаж хэрэгслүүдийн

дэргэд зэрэг болно Гар утсыг эзэмшигч нь энэ мэтээр харилцааны соёл, боловсон ёсыг мөрдөхийн зэрэгцээ хэрэглээний

соёлын дагуу ашиглаж байх нь зүйтэй юм. Жишээлбэл: * Зайг шаардлагатай хугацаанаас нь илүү хугацаагаар цэнэглэхээс татгалзах * -150-аас хүйтэн, +600-аас халуун газарт, мөн нар туссан газар, телевиз, хөгжим, хөргөгч, электрон цаг,

соронзоны дэргэд тавихгүй байх * Хуурай алчуураар бус бага зэрэг чийгтэй, зөөлөн алчуураар цэвэрлэх гэх мэт

ХУВЦАС

Хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг. Өнөөдөр брэндийн хувцасны талаарх монголчуудын мэдээлэл, мэдлэг илт сайжирчээ. Гэхдээ илүү бодит мэдээлэл хүргэх үүднээс дараах брэндүүдийн талаарх танилцуулгыг хүргэж байна. Үүнийг уншсанаар брэнд хувцсаны талаарх мэдлэг тань улам өргөжин тэлэх болно.

AprioriApriori брэнд нь AG / ESCADA PRIMERA GROUP-ийн охин компани бөгөөд урт хугацааны оршин тогтносон дадлага туршлага, тогтвортой өсөн нэмэгдэж буй борлуулалттайгаар өөрийн болон гадаад зах зээлд 185 гаруй сүлжээ дэлгүүрээр дамжуулан өөрийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү брэнд нь этгээд чамин, шинэлэг, орчин үеийн бөгөөд энгийн загварын хослуулснаар өөрийн гэсэн бие даасан, өөртөө итгэлтэй загвар хийцийг бий болгож чадсан. Apriori –н хэрэглэгчийг тодорхойлбол: бүсгүй хүний

Page 12: Брэнд гэж юу вэ

намба төрхийг өөртөө хадгалсан, төгс төгөлдөр, амьралын баяр баясгаланг мэдэрдэг эмэгтэйчүүд байдаг. Тухайн улирлын өнгө аясыг тодорхойлсон шинэ загваруудыг улирал бүр гаргаж өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр түгээдэг.

МЕХХМЕХХ-ийн өвөрмөц шинж нь эрх чөлөө, амьдралын баяр баяслыг хамгийн тод илэрхийлэхийг тэмүүлсэнд байдаг. 1986 онд хувцас эмэгтэйчүүдийн хувцас загварын "Emanuelle", эрэгтэйчүүдийн хувцас загварын "Moustasche" фирмүүд нэгдэн эхнийхээ үсгийн бэлэг тэмдэг болгон нийлүүлээд, хоёр фирмийнхээ нэгдсэний бэлэг тэмдэг "ХХ"-ийг араас нь залгажээ. МЕХХ одоо дэлхийн 55 оронд 1050 сүлжээ дэлгүүртэй болоод байна. МЕХХ-ийн дизайны багт олон улсын 80 загвар зохион бүтээгч ажиллаж жилдээ 12 хувцасны бүрэн цуглуулга гаргадаг. Тэдний гол зорипго нь орчин үеийн, содон сонирхолтой загварыг зохион бүтээх явдал. Ер нь МЕХХ нь хэлбэр загварынхаа хувьд дэлхийд толгой цохиж буй фирм. Үнэ нь ч загвар, чанартаа тун тохирсон байдаг. МЕХХ салбар дэлгүүрээддээ тун хатуу чанд шалгуур, шаардлага тавьдгаараа зартай. Лондон, Парис, Москва, Улаанбаатарын алинд нь ч гэсэн нэгэн зиндааны, цэвэр, маш тухтай орчинг бүрдүүлэх тэдний шаардлага үргэлж биелдэг. Энэ нь МЕХХ-ийн бизнесийн нэгэн томоохон бодлого, тэдний хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн шинж төрх нь билээ. МЕХХ нь бүх насныхны сонирхол, хүсэл, үзэл бодлыг илэрхийлсэн содон хэрнээ тун энгийн загвараараа олны таашаалыг хүртсээр ирсэн.

More & moreДэлхийн загварын ертөнцөд өөрийн байр сууриа нэгэнт баталгаажуулж, сая сая хэрэглэгчдийнхээ хусэл тэмүүлэлд нь нийцүүлсэн хувцас хэрэглэл бүтээдэг "МORЕ and MORE'' үүссэн түүх нь бусад брэндийн адил энгийн замналтай ч нэгэн зүйлийг онцлохгүй байхын аргагүй. 1982 онд "MORE and MORE" -ийг Германы Мюнхен хотын ойролцоо орших хүний анхаарлыг үл татам Starnberg гэх жижигхэн газар Heinz Mohr гэх эгэп жирийн ард анхлан нээж байжээ. Тэрээр энэ ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж, багагүй хүчин чармайлт гаргасан нь түүнийг өнөөдрийн энэ амжилтад нь хөтөлжээ. "MORE and MORE" нь бүх насны эмэгтэйчүүдэд зориулж, хамгийн сүүлийн үеийн загварыг бүсгүй хүний уян зөөлөн зан ааштай хослуулан гаргадаг нь тэдний бахдам онцлог, бас тэдний өвөрмөц зорилго гэлтэй. Тухайлбал зуны цагт анхилуун сайхан цэцэгсийг төрүүлэм зөөлөн материалыг бүсгүй таны биеийн онцлогт тохируулан бүтээдэг нь олон сая эмэгтэйчүүдийн сэтгэлийг байлдан дагуулж чаджээ.

Хувцас арчлах сонирхолтой зөвлөгөөнүүдХувцасны эдэлгээ тухайн хувцасны чанараас шалтгаалах хэдий ч бас хэрхэн арчилахаас ихээхэн шалтгаалдаг аж.Хувцасны ерөнхий арчилгаа:1. Та ямар ч хувцас худалдан авсан бай юуны түрүүн өнгөгүй хумсны будгаар товчийг нь будаж байгаарай. Энэ нь товчны будаг нь халцрахаас хамгаалдаг юм.2. Хувцаснаас илүү гарсан утаснуудыг хайчилж ав.3. Цахилгааны хавчаарыг нь байнга цэвэрлэж бай. Ингэснээр цахилгаан саадгүйгээр ажиллах болно.4. Хатаасан хувцас тань үрчийсэн байвал ванндаа халуун ус хийгээд дээр нь хувцас хатаагчдээрээ хувцасаа тохчих. Халуун уур хувцасны тань үрчлээг арилгах болно. Та заавал индүүдэх шаардлагагүй.

Хувцасныхаа өнгийг зөв сонгож авах    Хувцасны өнгийг сонгож авахдаа насны байдлаас шалтгаалж, өнгө нь тод боловч ерөнхийдөө л нэг жигд , бүдгэвтэр, нүдэнд зөөлөн өнгийг голлож байвал зохино.     Ер нь хувцасны өнгө нь хүнийг хөнгөн шалмаг, цовоо сэргэлэн, залуу юм шиг харагдуулахаар хийгдсэн байвал зүгээр. Өмссөн бүх хувцас нь зөвхөн ганцхан өнгө байх нь аятайхан биш. Өмд цамц малгай гээд бүх юм нь хар буюу мөн өөрцгүй бусад өнгөний аль нь ч байсан бүгд жигд нэг өнгө байх нь хүний анхаарлыг төвлөрүүлэх ямар нэг цэггүй болж сонирхлыг нь ч татаж чаддаггүй.      Намхан хүн бол пиджак өмд хоёрыг өөр өнгөтэй өмсвөл улам нам харагдуулдаг. Ийм учир өмд пиджак хоёр ижил өнгөтэй байх нь тохиромжтой. Тод хурц өнгийн эд бүс хүнийг томруулан харагдуулдаг учир тарган том биетэй хүн үүнээс зайлсхийж, хар бараан өнгөтэй хувцас өмсвөл сайн.   Хувцасны хэлбэр маяг   Ер нь хувцасны хийц маяг нь нийгмийн хөгжил, хүмүүсийн гоо сайхны таашаал, эд материалын баялаг, техникийн дэвшил зэрэгт нягт уялдаж байнга шинчлэгдэн өөрчлөгдөж байдаг зүйл юм.

Page 13: Брэнд гэж юу вэ

    Хүн хувцасныхаа хэв маягийг өөртөө тохируулахаас гадна эд бүсний өнгө, хээг өөрийн насны онцлог, биеийн хэлбэрт тохируулан авах нь соёолч боловсон хувцаслахын нэг чухал хэсэг юм.    Орчин үеийн хувцасны хийц маяг улам энгийн, цэвэр үзэмжтэй, биед тохиромж сайтай болсоор байна.     Хэт туранхай хүн биеэ барьсан жадгар хувцас өмсвөл улам нарийхан болж харагдахын дээр яс нь овоож товойгоод байж болох юм. Сэрвээгээр бөгтгөр хүнд том зах зохимжтой бөгөөд унжуу мөртэй хүн реглан мөртэй / захнаас сугаруу залгасан ханцуй / хувцас зохимжгүй. Харин мөрөөрөө залгаатай ханцуйтай платье тохиромжтой ба мөрөн дээрээ зузаалга хийж болно .    Богино цээжтэй хүн платьены цээжийг уртавтар хийх нь зохимжтой бол уртавтар цээжтэй хүний платьены цээжийг ялихгүй богино хийх буюу хөндлөн нугалаа гаргах зэргээр тохируулж болдог.     Уртавтар гонзгой нүүртэй хүн зах, захны ухаасыг дугуй буюу дөрвөлжин ухах хэрэгтэй. Туранхай эрэгтэ хүий костюм давхар зөрсөн энгэртэй бол зохимжтой.    Хувцас бие хоорондын нарийн харьцааг сайн тохируулахгүй бол зааны толгойд хүүхэлдэйн малгай тавьсан шиг юмуу, тугалын нэмнээг хурганд зүүсэн шиг инээдтэй харагдах билээ.    Хувцас нь зөвхөн размер-хэмжээнээс төдийгүй хэлбэр маягаас болж том, жижиг янз бүр харагддаг байна. Жишээ нь: олон нугалаатай буюу хэт саравгар банзал нь хэмжээ таарсан ч тарган хүүхнүүдийг үлэмж бүдүүн болгож харагдуулдаг байхад намхан нуруутай хүмүүсийг цээж, бүсэлхийгээрээ залгаатай даашинз, хоёр өнгийн банзал, цамц буюу өмд, пиджак нь улам тагдгар харагдуулдаг.     Харин тарган, намхан хүмүүс бүсэлхийгээрээ залгаагүй уртавтар платье юмуу, монгол дээлээ урт нарийвтар хийж өмсвөл биеийн өөтэй талаа нууж чадна. Гэхдээ хурц тод өнгийн эд хүнийг улам ч сүр бараатай болгож харагдуулдаг учир ийм хүмүүс даруу өнгийн хувцас өмсөх нь зүйтэй юм. Бас даашинз, пальто зэргийг цувраа олон товчтой хийж өмсвөл тарган намхан хүнийг өндөр мэт харагдуулах сайн талтай.    Ер нь охид, залуу хүмүүсийн хувцасны хийц маягийг хижээл насны хүмүүс яг хуулан хэрэглэвэл маш зохимжгүй, эвгүй харагдах болно. Таны хувцас чинь өмсөхөд биед туйлын тохиромжтой байх ёстой.

Хувцаслах соёлХамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ.Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно.Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн, онцлогтой “хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ.Бид, хэн хүнтэй уулзаад ихэнх тохиолдолд бодит дүр байдлыг нь тэр хүний бие бялдар, дуу хоолой, үйл хөдлөл, үнэр болон ихэвчлэн өмссөн хувцаснаас уламжлан ухаан санаанд үүссэн бодолтойгоо өөрийн эрхгүй харьцуулан боддог. Хэрэв бодол санаанд ургасан тэр дүр зураг нь бидний харж буй төрх байдалтай тохирох буюу авцалдаж байвал “аятайхан, нүдэнд дулаахан” гэсэн дүгнэлт хийдэг бол тохироогүй тохиолдолд дургүйцэл, сөрөг сэтгэгдэл төрж эхэлдэг. Хэрэв поп-од дуучин асар том теле шоунд өвдөг нь уранхай жинс өмсчихөөд дуулж байх нь ерийн зүйл байдаг бол дарга нь ажилтнаа ийм байдалтай ажилдаа ирвэл тааламжтай хүлээн авахгүй нь лав. Иймээс “Юу өмсөх вэ?” гэдэг нь их чухал бөгөөд нөхцөл, шалтгаан, зорилгодоо тохирох ёстой юм. Мөн үүнээс гадна тогтсон уламжлал, зан заншил ёс зүйн хэм хэмжээний дагуу оролцож буй арга хэмжээ, нөхцөл байдал, онцлогт тохируулан хувцаслах бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Тухайлбал: театрт очихдоо хүмүүс жирийн байдлаас илүү гоёж, үдэш оройн буюу гоёлын хувцас өмсөх ёстой гэж ойлгодог.Ажил хэргийн ертөнцөд ажлын байр болон албан тушаалын төлөө тэмцэл мөнхөд үргэлжилж байдаг. Мэдээж энэ тэмцэлд хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, өндөр мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялна. Ажил хэрэгт амжилт олох, эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйлийн нэг байдгийг ямагт санах хэрэгтэй.Гадаадын улс орнуудын компаниуд нь өөрсдийн ажилчдын хувцаслалт маш ихээр анхаарал хандуулан бүүр хувцас солих, хадгалах өрөө зэргээр хангадаг байна. Учир нь бүх ажилчдын хувцаслалт уг компаны нүүр царайг харуулах хамгийн эхний баримт болно гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад банк, нисэх,

Page 14: Брэнд гэж юу вэ

төмөр зам болон үйлчилгээний зарим компаниуд ажилтнуудынхаа хувцасны загвараар өрсөлддөг бөгөөд нэртэй загвар зохион бүтээгчдийг урьж өөрсдийн ажлын онцлог, бодлогодоо тохирсон, орчин үеийн хийц загвартай, гоё сайхан хувцас захиалан хийлгэдэг байна. Бизнесийн байгууллагууд нь ажилтнуудынхаа хувцаслалтын асуудлыг маркетингийн бодлогыйн нэг хэсэг, байгууллагын соёлыг илэрхийлэх зүйл гэж маш өндөр шаардлага тавьдаг байна. Өөрөөр хэлбэл ажил албан дээрээ байгаа цагт хувцас бол хувь хүнийх биш харин компани, салбар, хэлтсийнх байдаг.

ГУТАЛ“Өөрийгөө хүндэлдэг хүн чанартай гутал өмсдөг” хэмээх бичигдээгүй хууль хэзээнээс мөрдөгдөж эхэслнийг хэн ч мэддэггүй. Гэхдээ л таны шүүгээн дэх хамгийн чухал зүйл бол гутал. Бүсгүйчүүд бусдыг харц гүйлгэн харахдаа гутлыг онцлохоо мартдаггүй. Тиймээс ч эр хүний хувцас загварын хамгийн чухал

хэсэг бол гутал. BarkerBarker-ын гуталнууд нь зуу зуун жилийн турш Англичуудын уламжлалыг хадгалсаар ирсэн. Хамгийн сайн шилж сонгосон савхийг л зөвхөн ашигладаг ба түрийг нь хамгийн сүүлд гараар урладаг байна. Гутал хийх үндсэн аргуудад нь байгальд аянд нь хатаах, өнгөлгөө зэрэг аргууд багтдаг ба одоог хүртэл хэрэглэгдсээр байна.

Үнэтэй гутал хэрэгтэй юу?Гутланд хэдий хэмжээний мөнгө зарцуулах ёстой вэ? Хэрэв үнэхээр чанартай гутал олсон л бол бүү гар тат. Эдэлгээ сайтай гутлыг ноолууран цамц, хослолоос илүү танд хэрэг болох вий. Учир нь жинхэнэ арьсан, оёдол сайтай гутал шүүгээн дэх хувцаснуудаас чинь хамгийн удаан эдлэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Размер тааруулахад анхаарах зүйлс Халуун намраар өвлийн гутлаа бэлдэхдээ зузаан оймс өмсч гарахаа битгий мартаарай. Ихэнх хэрэглэгчид размер тааруулахдаа үүнийг мартчихдаг. Өвлийн гутлыг нимгэн оймстой өмсөхгүй нь мэдээж. Тиймээс гутал тааруулахдаа баримтлах хамгийн эхний дүрэм бол оймсоо бэлдэх. За ингээд оймсоо бэлдсэн бол цагаа хар. Гутал тааруулж авах хамгийн тохиромжтой цаг бол 16-18. Учир нь энэ үеэр явдалдаа “түүртсэн хөл” хөөж тэлэн дээд цэгтээ хүрсэн байдаг. Ажил тань амжихгүй бол цайны цагийг сонгосон ч болох. Өглөөгүүр “илүүдэл жингээ” хаясан хөлд гутал тань яльгүй холхих боловч, өдөржин тав тухыг мэдрэх тул санаа зовох хэрэггүй. Гутал арчлах зөвлөгөө1. Гутлын үдээсний үзүүр сэмэрчихээр гутал үдэхэд төвөгтэй байдаг шүү дээ. Тиймээс анх авахдаа л үзүүрийг нь өнгөгүй хумсны будгаар будчих хэрэгтэй.2. Гутал дээр гарсан зураас, толбонуудыг хүнсний содоор арчивал арилдаг.3. Арьсан гуталнуудыг гялалзуулахын тулд вазелин ашиглаж болно.4. Мөн гутлыг өнгө оруулахын тулд тавилга өнгөлөгчийг цацаж болно. Дараа нь цэвэрхэн алчуураар арчиж авах хэрэгтэй.5. Пүүз, кэтний резинэн хэсэг нь амархан хар болчихдог. Тэгээд ч арилахгүй төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл алчуур эсвэл порлонд хүнсний сод түрхээд үрж угаах хэрэгтэй. Энэ нь хир тогтсон хэсгийг сайн арилгадаг. 6. Хар, бор арьсан гуталнуудыг өнгө оруулахын тулд лемоны шүүсийг хэрэглээрэй. Харин дараа нь алчуураар сайн үрээрэй.7. Гутлаа тосолсоны дараа гялалзсан хэвээр байлгахын тулд үсний спрейг цацаж болно.8. Гуталны тосны оронд гарын лосион ашиглаж болно.9. Арьсан гутал, эдлэлийг өнгө оруулахын тулд цагаан цууг ашиглаж болно.10. Гутланд тань үнэр ороод байна уу? Тэгвэл давс ашиглах хэрэгтэй. Бүтэн оройжин давс хийж байлгахад үнэр нь эрс буурах болно.

Гутал бол зөв хувцаслалтын нэг хэсэг

Page 15: Брэнд гэж юу вэ

Нэг жинсэндээр олон төрлийн гутал өмсөх нь таарамжгүй. Таны жинс ямар ч байсан гэсэн тухайн жинсэнд бүх гутал зохицно гэж хэзээ ч байдаггүй. Та жинсээ өндөр өсгийтэй гутлан дээр өмсөж болж байгаа бол түүнийг өсгийгүй гутландээр өмсөж болохгүй гэсэн үг. Энэ бол таны буруу хувцаслаж буйн нэг шинж юм. Хэрэглээний соёлыг даган гутлаа үргэлж цэвэр сайхан байлгаж, арчилж байх хэрэгтэй. Таны гутал үргэлж шинэ мэт гялалзаж байх ёстой. Шороо тоостой, маажиг гутал ямар ч үнэтэй сайхан загварын хувцасыг гутааж, сүргүй харагдуулна.

Хар гутлыг албан ёсны бүх арга хэмжээнд, фрактай лакан гялгар хар гутал өмсөнө. Зузаан резинэн ултай гутлыг албан ёсны арга хэмжээнд өмсдөггүй. Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд өсгий тэгш/элэгдэж хазайгаагүй/ ширэн ултай гутал өмсөх нь илүү зохимжтой байдаг.

Ажилдаа болон өдөр тутам өмсөх гутлыг сонгохдоо арчилж, цэвэрлэхэд хялбар, чанартай, бөх талыг нь харах нь зүйтэй. Ажилд өмсөх гутал, тэлээ нь бараан буюу хар эсвэл хүрэн байвал ажил хэрэгч, энгийн байдлыг илтгэдэг. Костюм гутал хоёр өнгө дагуу байх ёстой. Хар бараан костюм дээр цайвар өнгийн гутал, мөн тас хар өнгийн костюм дээр хүрэн, бор гутал тун зохимжгүй харагдана.

Гутлаа тэлээ, цүнх, хэтэвч, цагны оосортойгоо зохицуулах нь эр хүнийг дэгжин харагдуулна.

ЗАНГИАЭрчүүдийн гоёл… Зангиа бол эр хүний өөрийгөө илэрхийлэх боломж, гол имидж юм. Зангиа нь зүүсэн эзнийхээ тухай ихийг өгүүлдэг тул үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа уулзаж буй, ямар ч түвшний ажил хэргийн асуудлыг шийдэж буй хүн зангиагаа сонгохдоо бодох ёстой.-Нүд туссан хээ, зурагтай, дөрвөлжин хээтэй судал бүхий, вандуйн хээтэй, хурц улаан, цагаан зангианууд ч зохимжгүй. Нүдэнд таатай өнгийг сонго.-Зангиа сонгохыг нүднийхээ өнгийг тодруулах боломж гэж үзэгтүн. Жишээ нь: Сааралдуу нүдтэй хүнд завсрын саарал, хөх өнгийн зангианууд зохидог байхад бор нүд хүнд бараан зангиа сайхан харагдана.-Зангианы загвар яаж ч эргэсэн төв өнгийн, гөлгөр биш даавуугаар хийсэн зангиа сонгож авах нь хэзээд оновчтой байдаг.-Улаан зангиа нь хэтэрхий анхаарал татдаг. Харилцагч тань эхлээд тод өнгийн зангиан дээр нүд нь тусч байвал ямар олиг байхав. Ажил хэрэгч эрчүүдэд час улаан зангиа зохимжтой биш.Зарим нэрд гарсан хүмүүс эрвээхэй зангиа зүүдэг. Хэрвээ та эрвээхэй зангиа зүүхээр шийдсэн бол дутуу орхиж болохгүй бөгөөд эрвээхэй зангиа таны дүр төрхөнд яв цав таарсан байх хэрэгтэй.

Сайн чанарын зангиаг торгоор урладагХамгийн сайн чанарын зангиаг гурван төрлийн материалаар хийдэг. Хамгийн сайн нь торгоор оёсон зангиа. Торгон зангианаас гадна ноосон, нэхмэл, ноолуураар хийсэн, мөн торго, хиймэл ширхэгт материалыг хослуулан хийсэн зангианууд ч бий. Торгон зангиа нь амархан зангилагддаг бөгөөд тайлсны дараа анхныхаа хэлбэрт орохдоо амархан байдаг.Хэрэглэх vед зангидалтын хавиар амархан дэлгэгддэггvй. Тvvнчилэн дотор тал нь их чухал бөгөөд торгон материалаар, эсвэл хөвөн даавуугаар хийсэн байдаг. Дотор нь зангиаг удаан хэрэглэх, амархан зангидахад чухал vvрэгтэй. Зангиа янз бvрийн өнгө, хэв маяг, хэлбэр загвартай байдаг. Зарим нь жигдхэн гөлгөр, зарим нь илэрхий жигдхэн биш, материалаар хийсэн байдаг.Зангиаг зvvхдээ ажил мэргэжил, хувцсандаа тохируулахаас гадна ямар vйл ажиллагаанд оролцож байгаагаас хамааран сонгож зvvхийг анхаарах хэрэгтэй.Ерөнхийдөө цамцны өнгөөс илvv тодорч харагдахуйц, өргөн нь хvрэмний энгэрийн өргөнтэй дvйцэ-хvйц байна. Жишээлбэл, нарийн зангиаг нарийн энгэртэй хvрмэн дээр, өргөн зангиаг эсрэгээр өргөн энгэртэй хvрэм өмсөхдөө зvvвэл зохимжтой.

Зангианы урт өмдний тэлээний толийг халхалж байх ёстойНямбай, цэвэрхэн зангидсан зангиа хүний нүдэнд тод тусдаг тул бусад жижиг алдааг чинь анзаарахгүй өнгөрч болдог гэсэн үг. Ялангуяа сайхан бүсгүйтэй болзоод юм уу, шинэхэн ажилд орох гээд явж байгаа бол зангиа чинь чухал үүрэгтэй гэдгийг битгий мартаарай.Сонголт муутай эсвэл хайш яйш уясан зангиа зүүсэн эзнийхээ мэдрэмж муутайг илт харуулдаг. Зангиа сонгохдоо түүний чанарт гол анхаарлаа хандуул. Гараар нэхэж оёсон торгон зангиа хамгийн өндөр үнэлэгддэг. Ямар ч тохиолдолд элдэв зураг, хээ хуартай эсвэл үл мэдэгдэх сүлд билэг тэмдэгтэй /энэ нь таныг хүнд байдалд оруулж магадгүй/ хурц тод өнгөтэй зангианаас татгалзах нь зүйтэй. Ажил хэрэгч хүмүүсийн албан ёсны хувцасанд цагаан цамц, хар бараан зангиа хоёр гайхалтай зохицдог. Мөн цагаан

Page 16: Брэнд гэж юу вэ

цамцан дээр хар зангиа зүүх нь эмгэнэн гашуудаж буйг илэрхийлдэг. Зангианы урт стандартын дагуу бол өмдний тэлээний толийг халхалж байх ёстой гэнэ.Зангиа зүүсэн хүн, зангиагүй хүний дэргэд их гоёмсог, бас албаны буйртай харагддаг билээ. Зангиа цамц пиджак энгэрийн алчуур дөрөв хоорондоо зохицсон байх шаардлагатай.  Эрчүүдийн өдөр тутмын хэрэглэдэг сонгодог хэлбэрийн бүдүүн нарийн зангиа байх бөгөөд цамцны захны урт богинооос болж зангиа нарийн өргөн болж хувирдаг бөгөөд хийсэн материалаар нь торгон, ноосон, ноолууран, савхин зангиа гэж ангилна. Ноосон даавуу зангиаг орон нутагт голдуу зүүдэг.

Бүчин зангиа    Бүчин зангиаг урлагийн хүмүүс, эрдэмтэд, зохиолчид голдуу зүүдэг. Торгон буюу ноосон зангиа хамгийн үнэтэй нь. Ноолууран зангиа ч байдаг. Hermes –ийн зангиа цаг үеэс хоцрох гэж үгүй, та хаашаа ч явлаа гэсэн хэдэн ширхэг Хермесийн зангиа аваад явахад буруудахгүй.   1837 онд тулгын чулуугаа тавьсан Тиерри Хэрмэс зангианы төрлийн шинэ бүтээгдэхүүнээ анх 1953 онд худалдаанд гаргасан бөгөөд эдүгээ жилд зургаан сая зангиа борлуулах хүртлээ өргөжнө гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй билээ. Цэцгэн буюу эрвээхэй зангиа XIX зууны үед эрчүүд хүзүүндээ дөрвөлжин алчуур хошуулдан олон янзаар зангиддаг байлаа. Энэ нь одоогийн эрвээхэй зангианы эцэг ажээ. Цамцны захны дотуур хийдэг алчууран зангиа Цамцны захны дотор талд уян үзүүрийг нь цамцны дотуур хийдэг алчууран зангиаг амралтын өдрүүдэд зүүвэл зохимжтой. Цамцнаасаа тод өнгийн байвал зохимжтой байх болно. Энэ төрлийн зангиа нь гоёмсог дэгжин харагдуулахаас гадна бас цамцны захыг цэвэрхэн байлгадаг сайн талтай ажээ.

Зангиа- эр хүний нэрийн хуудасАжил хэрэгч хүмүүс ихэвчлэн зангиа зүүдэг. Учир нь зангиа тухайн хүний эрхэлж буй ажил, тэр ч бүү хэл зан чанарыг нь хүртэл тодорхойлж өгдөг аж. Тиймээс ихэнх эрчүүд зангиа худалдан авахдаа хэмжээ, өнгө, загварыг нь аль болох өөртөө тохируулан зөв сонгохыг хичээдэг байна. Зангиаг сонгох нь тийм ч амар ажил биш. Тарган биетэй хэрнээ нарийхан, дунд зэргийн биетэй атлаа өргөн зангиа зүүх нь төдийлөн сайхан харагдуулдаггүй. Мен өндөр мөртлөө богино зангиа зүүх нь тухайн хүнийг нь сул дорой харагдуулдаг. Нэг өнгийн, даавуун материалтай зангиагаар

гангардаг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Орчин үед, шоотой, судалтай, хээтэй, торгомсог зангиагаар залуус "гоёх" болж.Тэр тусмаа зангиагаа өмссөн цамцтайгаа өнгө хослуулж, эсвэл өнгийг нь уусгаж зүүх нь "моод" болсон. Хурц, тод өнгөтэй зангиа ч бас хоцрогдоогүй. Эрчүүд зуны улиралд цайвар ногоон, цэнхэр, цагаан өнгийн цамц ихэвчлэн өмсдөг. Харин намар ягаан, шаргал зэрэг завсрын өнгийг тод зангиатай хослуулан өмсөх нь элбэг. Ийм өнгийн цамц, зангиа гэгээлэг харагдуупахаас гадна эрч хүч, жавхаалаг байдлыг бэлэгддэг байна. Эрвээхэй зангиаг тэр бүр зүүгээд байх нь ховор. Өнгөний хувьд ихэнхдээ нэг л өнгөөр дагнадаг. Харин урлаг соёлын арга хэмжээнд сонгодог урлагийн дуучин, эрэгтэй бүжигчид ихэвчлэн зүүдэг байна. Тэмдэглэлт баяр ёслолын үеэр бүсгүйчүүд найз залуу, ханьдаа бэлэг дурсгах гэдэг. Эрчүүдэд аваад өгчих зүйл тэр бүр олон байдаггүй ч сонголтоо хийх мөчид эргэлздэг. үнэртэй ус, асаагуур, хэтэвч зэргээс хэтрэхгүй. Тэгвэл зангиаг цамцтай цуг бэлэглэх нь хамгийн тохиромжтой гэнэ. Эрчүүдийн зарим нь костюм өмсөж, зангиа зүүхээс татгалздаг. Тэд зангиа зангидаж чадахгүй ч байх тохиолдол байдаг. Ер нь эрчүүд зангиагаа ажилдаа явахаасаа өмнө эзэгтэй нараар зангидуулаад гарахыг хүсдэг аж. Зангиаг олон янзаар зангидах арга бий. Тэр бүгдийг сураад авахад илүүдэхгүй. Хоёр цамц, хорин зангиа гэсэн хаанаас гарсан нь мэдэгдэхгүй үг байдаг даа(Эх сурвалжийг нь мэддэг бол хэлж өгөөрөй) Өдөр бүр өөр зангиа зүүгээд, цамцаа солихгүй байсан ч болдог гээд байгаа, гэхдээ цамц цэвэрхэн байх хэрэгтэй л дээ (Монголд хэцүү, цагаан өнгөтөй хувцас өдөртөө саарал, бүр бор болох магадлалтай)

Зангиа зангидах урлаг

Богино зангиатай үед Four in hand жижиг, цэвэрхэн харагддаг - залуу, овор багатай харагддаг. Уртавтар зангиа, нимгэн материалтай бол Windsor зангидалтууд зүгээр. Зөндөө их ороодог болохоор том болчихдог гэмтэй. Урт, зузаан бол их л авьяс шаардана. Харин тэр Shell-г ч хэрэглэж үзээгүй юм байна.

Page 17: Брэнд гэж юу вэ

Windsor ер нь том, овортой болдог нь наснаасаа хөгшин харагдуулдаг байх талтай. Өнгө нь цамцнаас ялгарах ёстой ч төстөй, хээний хувьд ойролцоо байх хэрэгтэй мөн хүрэм(пиджак) -тэй бас адил байх нь зүйтэй.

ОРШИЛБрэндүүдийн тухай гэсэн сэдэвээр илтгэлээ тавихаар шийдсэн тул илтгэл гэж юу вэ? Илтэл бичихэд ямар ямар шаардлага тавигддаг вэ? Гэх хэдэд хэдэн асуултанд хариулт олоход илтгэлээ зөв бичиж сурах юмаа. Илтгэл  дараах хэсгvvдтэй байна.

Page 18: Брэнд гэж юу вэ

         а.   Илтгэлийн  нэр         б.   Илтгэлийн хураангуй          в.   Тvлхvvр vг         г.   Илтгэлийн оршил         д.   Илтгэлийн vндсэн хэсэг         е.   Дvгнэлт         ё..   Ашигалсан материалБи илтгэлдээ брэнд бүтээгдэхүүнийг танилцуулж эдгээр зүйлийг хэрхэн зөв соёлтой ашиглахыг тусгахад оршино.

ДҮГНЭЛТ

Илтгэлийн шаардлагыг мэдэж авч брэндүүдийн тухай гэсэн сэдвийнхаа хүрээнд илтгэл тавьж сурсан. Брэнд гэдэг бол ердөө л нэр. Энгийнээр бол брэнд гэдгийг оноосон нэр юм байнаа гээд ойлгочихож болно. Гэхдээ аливаа нэр хэрэглэгчийн ой тоонд үлдэж байж гэмээнэ сая брэнд болдог. Гэвч хүссэн болгон нь брэнд бүтээгээд

Page 19: Брэнд гэж юу вэ

байдаггүй. Брэнд бүтээхдээ алдаа гаргадаг. Хамгийн их гаргадаг нийтлэг алдаа бол брэндийн нэрийг буруу өгөх. Брэндийн бүтээгдэхүүн ч бай жирийн хар захаас авсан зүйл ч бай адилхан хэрэгээний соёлтой байна. Хүн өөрийн эд зүйлээ зөв хэрэглэж, зөв хувцас өмсөж өөрийгөө соёлтой хүн гэдгээ харуулна. Гол зүйл бол ганц брэндийн юм хэрэглэхдээ биш харин хэрэглэж байгаа өмсөж байгаа юм нь даруухан, сайн чанарын, өөрт нь таарсан зохисон байх ёстой. Насандаа тохироогүй брэндийн зүйл хэрэглэх нь эмэгтэй хүнийг гутаадаг. Жаахан охин заавал хичээн барин үнэтэй 1000 доллар давсан цүнх барих утгагүй. Эд зүйлийн боол болж, эд зүйлээр өөрийнхөө дутууг нөхөхийг хүсэх бол өрөвдөлтэй сэтгэлгээ. Мэдээж үнэхээр сайн материалаар сайхан эсгэж оёсон хувцас өмсөх сайхан л даа. Брэнд, материал, өөрийн дуртай зүйлсээ мэдэж брэндийг хэрэглэх, мэдэхгүй олныг дагаж шуурах хоёрын хооронд том ялгаа бий. Нүүрээ зөв будаж, хүнтэй зөв харьцаж, наад захын дэлхийн соёл урлаг мэдэхгүй байж өөрт ахадсан брэнд хэрэглэвэл брэнд, хэрэглэж буй хүн хоёрын ялгаа гарч хөндлөнгийн хэнд ч мэдэгдмээр инээдтэй харагддаг.