19
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил ШУТИС.КтМС Д.Ганбаатар

Стратеги, маркетингийн стратегийн хөгжил

  • Upload
    mr-nyak

  • View
    384

  • Download
    0

Embed Size (px)

DESCRIPTION

Стратеги, маркетингийн стратегийн хөгжил Тодорхойлолтууд (Гадаад эрдэмтэд) 1962 онд Chandler, Alfred Jr “Strategy and Structure”бүтээлдээ Байгууллагын зохион байгуулалт болон стратегийн хоорондох харилцааг шинжлэх нь сонгодог онол юм. Уг онол нь урт хугацааны зорилго болон зорилтуудын үндсэн шийдвэрийн төгс байдал, уг зорилгыг зөв зохистой нөөцийн хувиарлалтаар хангахад чиглэгдэнэ. Нөөцийг хувиарилах 1979 онд Steiner, George “Strategic Planning” бүтээлдээ” Бүх менежерийн заавал мэдэж байх ёстой зүйл бол стратегийг тухайн цаг үеэсээ хамаарч өөрчилж хөрвөх чадвартай байлгахад оршино”. Стратеги хувьсан өөрчлөгддөг1980 онд Andrews, Kenneth “The Concept of Corporate Strategy” бүтээлдээ “Компаний болон бизнесийн амжилттай стратеги нь зорилго зорилт, обьектуудын харилцан хамаарал болон хэрэгжилтийн процессоос хамаардаг

Citation preview

Page 1: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

Стратеги, маркетингийн стратегийн хөгжил

ШУТИС.КтМС Д.Ганбаатар

Page 2: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

Стратеги гэдэг нь маш олон утгыг илэрхийлдэг мөн тэдгээр утгууд нь өөр хоорондоо холбоотой байна.

Page 3: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

Тодорхойлолтууд (Гадаад эрдэмтэд)1962 онд Chandler, Alfred Jr “Strategy and

Structure”бүтээлдээ Байгууллагын зохион байгуулалт болон стратегийн хоорондох харилцааг шинжлэх нь сонгодог онол юм. Уг онол нь урт хугацааны зорилго болон зорилтуудын үндсэн шийдвэрийн төгс байдал, уг зорилгыг зөв зохистой нөөцийн хувиарлалтаар хангахад чиглэгдэнэ.

Нөөцийг хувиарилах 1979 онд Steiner, George “Strategic Planning”

бүтээлдээ” Бүх менежерийн заавал мэдэж байх ёстой зүйл бол стратегийг тухайн цаг үеэсээ хамаарч өөрчилж хөрвөх чадвартай байлгахад оршино”.

Стратеги хувьсан өөрчлөгддөг

Page 4: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

1980 онд Andrews, Kenneth “The Concept of CorporateStrategy” бүтээлдээ “Компаний болон бизнесийнамжилттай стратеги нь зорилго зорилт, обьектуудынхарилцан хамаарал болон хэрэгжилтийн процессоосхамаардаг”

Зорилтонд хүрэх процесс1980 онд Porter, Michael “Competitive Strategy”

бүтээлдээ өрсөлдөөний стратегийг тодорхойлохдоо“Бизнесийг амжилттай өрсөлдөөнд байлгах ерөнхийтомьёо нь өрсөлдөөний зорилго нь яг ямар байхёстой мөн, ямар дүрмүүд зорилгод хүрэхэд хэрэгболох эсэхийг тодорхойлох явдал юм”

Зорилтонд хүрэх

Page 5: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

1980 онд Tregoe, Benjamin “Top Management Strategy”бүтээлдээ Стратегийг тодорхойлохдоо: Стратегийнүйл ажиллагааны хүрээ нь байгууллагын чиглэлийгяг байгаагаар нь чиглүүлэх үүрэгтэй.

Чиглүүлэх үйл ажиллагаа1980 онд Kenneth Andrews “The Concept of Corporate

Strategy” бүтээлдээ “Компанийн стратеги нькомпанийн зорилго, зорилтыг илрүүлэн тодорхойлжэдгээр зорилтод хүрэх гол бодлогыг гаргах мөнкомпанийн бизнесийн цар хүрээ, зорилтот бүлэгхийгээд хувьцаа эзэмшигч, ажилчид, үйлчлүүлэгчидмөн олон нийтэд оруулах эдийн засгийн болонэдийн засгийн бус хувь нэмрийг тодорхойлдог байх“гэжээ.

Зорилтод хүрэх

Page 6: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

1994 онд Henry Mintzberg “The Rise and Fall of Strategic Planning”бүтээлдээ Стратегийн төлөвлөлтийн цаг хугацаа нь зорилттойгоозөрдөг учраас энэ хоёрыг нэгтгэсэн бодит өөрчлөлт хийх хэрэгтэй.Иймээс хэтийн төлөвийг тодорхойлохоос эхлээд түүнд хүрэхнарийн ажиллагаа орсон төлөвлөгөөг багтааж өгнө. Стратеги болтөлөвлөгөө, тогтсон хэв маягтай, байршуулалттай алсын төлөвтэйбайдаг гэж тодорхойлсон байна.

Төлөвлөгөө1994 онд Treacy and Wiersema “The Discipline of Market Leaders”

бүтээлдээ стратегийн гол үндэс болох 3 “үнэ цэнийн дүрэм”-ийгтодорхойлжээ. Энэ нь сайн үйл ажиллагаа, үйлчлүүлэгчтэйгээдотно байх, бараа бүтээгдэхүүний манлайлал. Хөдөлгөгч хүчинзүйлийн хувьд эдгээрийн аль нэг нь стратегийн үндэс суурь болжчадна гэжээ. Компани нь бизнесийн хараагаа улам өргөсгөж бишулам нарийсгаж байж тэргүүлэх байр сууринд хүрнэ гэжээ.

Зорилгыг нарийсгах

Page 7: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

Л.Лхаашид

Орчны хувьсал, өөрчлөлтөнд зохицуулан байгууллагынхаа холч давуу

талыг хадгалах хамгийн гол нэгдмэл, иж бүрэн цогцолбор зорилгыг

стратеги гэнэ. Өөрчлөлт шинэчлэлтийг удирдах асуудлууд, УБ, 1994

Иж бүрэн зорилго

Р.Бадралмаа Онол арга зүйд тулгуурлан байгууллагын үйл ажилллагааг хөгжлийн

илүү дээд түвшинд хүргэхэд чиглэсэн зорилтуудыг агуулсан зангилаа

шийдвэр гаргах үйл явцыг стратегийн удирдлага гэнэ. Стратегийн

удирдлага, УБ, 1996

Шийдвэр гаргах үйл явц

Монгол эрдэмтдийн тодорхойлолт

Ц.Цолмон Стратеги нь ерөнхий зорилгод хүрэх үйл ажиллагааны буюу нөөцийг

бүрдүүлэх хөтөлбөр Удирдахуйн үндэс., УБ, 1996

Хөтөлбөр

Page 8: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

Г. Батхүрэл

Байгууллагын өөрийн эрхэм зорилгодоо хүрэхийн тулд зорилгуудыг хангах бүх

талыг хамарсан иж бүрэн урт хугацааны төлөвлөгөө. [] 251-259 x

Зорилгын нэгдэл, байгууллагын боломж, ажилчдын сонирхолд нийцэх тодорхой

хөтөлбөрийг боловсруулах ба удирдахыг стратегийн удирдлага гэнэ. Монголын

эдийн засгийн удирдлагын сэтгэлгээний хөгжлийн судалгаа: Онол, үзэл баримтлал, чиг

хандлага: Эдийн засгийн ш/у-ны докторын (Sc.D) зэрэг горилсон диссертаци

Төлөвлөгөө

Я.Шуурав

Стратеги бол юуны өмнө төлөвлөгөө, эсвэл төлөвлөгөөний тодорхой хэлбэр

гэж болох удирдамж, хөгжлийн баримжаа, чиглэл, ирээдүйд хүрэх арга замМенежмент, УБ, 1997

Төлөвлөгөө

Page 9: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

Маркетингийн стратеги нь 1980-д оноос хойшэрдэм шинжилгээ судалгааны хүрээндсудлагдаж байна. Маркетингийн ном зохиолдолон янзын үзэл санааг илэрхийлсэнмаркетингийн ойлголтуудыг тодорхойлсонбайна.

Судлаачид “Маркетингийн стратеги”,“Стратегийн маркетинг” гэсэн хоёр үндсэннэр томьёог (терминал) авч үзээд"Маркетингийн стратеги гэдэг нь угтаастратегийн маркетинг гэсэн ойлголттой адилюм" хэмээн Е.П.Голубковтой адил дүгнэлтэдхүрсэн .

Page 10: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

1980 онд Kepner-Tregoe “Top Management Strategy”бүтээлдээ “Маркетингийн стратеги болбайгууллагын мөн чанар хийгээд чиглэлийгтодорхойлдог гол зүйл гээд товчоор хэлвэлбүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох зах зээлээсонгох асуудал юм.Зах зээлээ сонгох судлах

1993 онд Michel Robert “Strategy Pure & Simple”бүтээлдээ гол асуудал нь стратегийн менежментболон стратегиар сэтгэхэд л байгаа гэжээ.Маркетингийн стратегийн шийдвэр нь бүтээгдэхүүнүйлчилгээ, зах зээлийн сегмент, үйлчлүүлэгч,газарзүйн бүс гэсэн 4 хүчин зүйлд хамаарна.Зах зээл сегмэнт хэрэглэгч

Page 11: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

1996 онд Michael Porter “CompetitiveStrategy”бүтээлдээ Өрсөлдөөнт стратеги гэдэг нь“өөр байх” гэсэн утгатай бөгөөд “Энэ ньсанаатайгаар өөр үйл ажиллагааг сонгохын нэрюм”. М.Porter-ийн стратеги нь үйлчлүүлэгчдийннүдэнд содон тусахаар өрсөлдөхүйц байрлалд байжөрсөлдөгчдийн үйл ажиллагаанаас илүү өөр үйлажиллагаа явуулан үнэ цэнээ нэмэгдүүлэх явдал юм.Түүний өмнөх бүтээл дээр Портер өрсөлдөөнтстратеги гэдэг нь “байгууллагын зорьж буй зорилгоба бодлого хоёрын нийлэмж юм” гэж тодорхойлсонбайдаг.Өрсөлдөгчөөс өөр үйл ажиллагаа хийх

Page 12: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

1995 онд Douglas J. Dalrymple, Leonard J. Parsons “Marketing management” бүтээлдээ “Маркетингийн стратеги бол байнгын өөрчлөлт, дэлхий ертөнцийн тасралтгүй хөгжлийг гүйцэхийн тулд байгууллагын ирээдүйн чиг баримжааг гаргасан аргуудын нэгдэл юм”.

Аргуудын нэгдэл1997 онд Graham Hooley, John Saunders, Nigel F. Piercy and

Brigitte Nicoulaud “Marketing Strategy and Competitive Positioning” бүтээлдээ “Амжилттай маркетингийн тогтолцоо нь маркетингийн үйл явцын олон стратегийг удирдахад хэрэгцээтэй ур чадварыг бий болгох, орчны өөрчлөлтийг тусгах, маркетингийн хэсгийн дотоод үйл явцтай хамааралтай байх зэргийг бий болгоход оршино”.

Хамааралтай цогц үйл ажиллагаа

Page 13: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

2007 онд Paul Fifield “Marketing strategy” бүтээлдээ “Маркетингийн стратеги гэдэг нь урт хугацаагаар үнэ цэнийг олж эзэмших болон бидний хэрхэн сонголт хийхийг зохион байгуулах талаарх цогц ойлголт юм”.

Зөв шийдвэрийн сонголт2008 онд David Mercer “Marketing management” бүтээлдээ

“Сайн маркетингийн стратеги нь бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ашгийг хамгийн их байлгахын тулд маркетингийн иж бүрдэлээ зөв тохируулах, зах зээлийн судалгааг гаргах ёстой. Маркетингийн стратеги нь маркетингийн төлөвлөгөөний үндэс юм”.

Иж бүрдэл удирдах төлөвлөгөө2008 онд Baker, Michael “The Strategic Marketing Plan”

бүтээлдээ “Маркетингийн стратеги гэдэг нь өрсөлдөөний давуу талыг бий болгох, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхийн тулд байгууллагынхаа нөөцийг төвлөрүүлэхийг зөвшөөрөх үйл явц юм”.

Зорилгод хүрэх

Page 14: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

2008онд Michael J. Baker “Marketing strategy and management” бүтээлдээ “Маркетингийн стратеги гэдэг нь ирээдүйд өрсөлдөөний давуу талаа ашиглах болон борлуулалтаа өсгөхийн тулд хамгийн сайн боломжууд дээрээ тулгуурлан хязгаарлагдмал нөөцөд анхаарлаа төвлөрүүлэх зохион байгуулалтын үйл явц юм”.

Боломжоо ашиглан зохион байгуулах2010 онд Ferrel Michaeld. Hartline “Marketing strategy”

бүтээлдээ “Маркетингийн стратги гэдэг нь зорилтот зах зээлээ тодорхойлон маркетингийн иж бүрдлээ хөгжүүлснээр маркетингийн зорилгод (зах зээлийн хувь хэмжээ, борлуулалт, брэндийн хоногшилт гэх мэт) хүрэх арга ухаан юм.

Зорилтот зах зээлд иж бүрдэл хоногшуулах2010 онд Matthew A Eigbe “Marketing Strategy” бүтээлдээ

Маркетингийн стратеги гэдэг нь таны маркетингийн зорилгодоо хүрэх арга зам, төлөвлөгөө юм.

Зорилгод хүрэх

Page 15: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

2012 онд Paul Fifield “Marketing strategy”бүтээлдээ “Маркетингийн стратеги гэдэг нь уртхугацаагаар үнэ цэнийг бий болгох болонбидний хэрхэн сонголт хийх талаарх нэгдмэлойлголт юм”.

Үнэ цэнийг бий болгох2012 онд Alexander Chernev and Philip Kotler

“Strategic Marketing Management” бүтээлдээ“Стратегийн үндсэн зарчим нь компанийнзорилгод хүрэхэд чиглэгдсэн хамгийн сайнтөлөвлөгөөт үйл ажиллагаа юм” гээд“Маркетингийн стратеги нь хоёр үндсэн зарчмыгхамруулдаг. Үүнд: Зах зээлийн зорилт болонтөлөвлөгөөний үнэ цэнийг тодорхойлно” гэжээ.

Зах зээлийн зорилт болон үнэ цэнэ

Page 16: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

2012 онд Jeen-Su Lim and John Heinrichs “Marketing Strategy” бүтээлдээ Маркетингийн стратеги нь таны зорилгууд жинхэнэ бодитой байхыг шаардах бөгөөд тэдгээрийн хамрах хүрээний шалтгааныг заана.

Зорилгод хүрэх2013 онд Orville Walker and John Mullins

“Marketing Strategy” бүтээлдээ “Маркетингийн стратеги нь уян хатан, товч, үнэнийг илтгэдэг” Энэ санаа нь стратегийн төлөвлөгөөний үйл явц болон маркетингийн харилцааны үйл ажиллагааг илэрхийлж байна.

Компаний үйл ажиллагаатай уялдана.

Page 17: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

Дүгнэлт• Стратегийн тодорхойлолтууд нь хугацаанаас

хамаарч өөрчлөгдөж байна. 1960, 1970-аад оныүеүдэд нөөцийг хуваарилах болон хувьсанөөчлөгдөх байдлаар стратегийг тодорхойлжбайсан бол 1980-аад онд зорилгод хүрэх үйлажиллагаа, 1990-ээд онд төлөвлөгөө болонбусад бизнесийн нэгжүүдтэй холбогдох үйлажиллагаа гэж тодорхойлжээ.

• Монгол эрдэмтэд төлөвлөгөө, хөтөлбөр гэсэнбайдлаар стратегийг тодорхойлсон байна.

• Стратегийг байгууллагын бүхий л нэгжхэсгүүдтэй уялдсан, зорилгод хүрэх цогцтөлөвлөгөө гэж тодорхойлж болно.

Page 18: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

• Маркетингийн стратегийн тодорхойлолтуудынхувьд 80, 90-ээд онуудад зах зээлийг судлах,сегментийг сонгох, орчны өөрчлөлтөнд дасанзохицох байдлаар тодорхойлогдож байсан бол2000 оноос хойш маркетингийн иж бүрдлийгудирдах, зорилтод хүрэх, үнэ цэнийгнэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.

Орчин үед маркетингийн стратегийг брэндийгбий болгож нэмэгдүүлэх, байгууллагынзорилгод чиглэсэн үйл ажиллагааны цогцбайдлаар гэж тодорхойлж болох юм.

Page 19: Стратеги, маркетингийн  стратегийн хөгжил

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа