19
ТӨРИЙН АЛБАНД ЭЛСҮҮЛЭХ, ШИЛЖ СОНГОН АВАХ Ц.Сувдаа Б.Батмэнд П.Мөнхбат С.Будрагчаа Д.Шинэбаяр А.Цэвээнпүрэв Уриа: Муу сонголтыг сайн сургалт нөхдөггүй Гүйцэтгэсэн:

төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Embed Size (px)

DESCRIPTION

Хүний нөөцийн менежмент хичээлийн бие даалт

Citation preview

Page 1: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

ТӨРИЙН АЛБАНД ЭЛСҮҮЛЭХ, ШИЛЖ СОНГОН АВАХ

Ц.СувдааБ.БатмэндП.МөнхбатС.БудрагчааД.ШинэбаярА.Цэвээнпүрэв

Уриа: Муу сонголтыг сайн сургалт нөхдөггүй

Г йцэтгэсэн:ү

Page 2: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Хүний нөөцийн бүрдүүлэлт

Хүний нөөцийн бүрдүүлэлт гэдэг нь чадварлаг, ажил горлигчдыг олж цуглуулах, ингэснээр тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох, хүмүүсийг шилж сонгох нарийн үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаа нь гадаад, дотоод эх үүсвэрээс ажилд орохыг хүсэгчдийг цуглуулах, бүртгэх, өргөдөл бөглүүлэх, судлах зэрэг үйл ажиллагааг багтаадаг.

Байгууллага ажилтныг эрж хайх,

татах

• Дотоод эх үүсвэр

• Гадаад эх үүсвэр

Page 3: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Дотоод эх үүсвэр

• Байгууллагын удирдлагын зүгээс нийт ажиллагсадад сул орон тооны талаар мэдээлж татах, үүний тулд байгууллагын ажиллагсдаас сонгон шалгаруулж өөр ажилд шилжүүлэх, тушаал дэвшүүлэх арга замаар гүйцэтгэж болно.

Гадаад эх үүсвэр

• Байгууллагын гадаад орчинд ажлын орон тооны талаар янз бүрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж татах ба үүний тулд телевиз, сонин сэтгүүл, радио, интернет, гадаад болон дотоодын хүний нөөц нийлүүлэгч компани, их дээд сургуулиудын төгсөгчидтэй холбоо тогтоох гэх мэт эх үүсвэрийг ашиглана.

Page 4: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Гадаад, дотоод эх үүсвэрээс ажилд авахын давуу болон сул талууд

Ажилд авах эх үүсвэр Давуу талууд Сул талууд

Дотоод

•Боломж чадварыг илүү сайн үнэлнэ•Зардал багатай•Сайн гүйцэтгэлд мотивац болно•Тушаал дэвших амжилтын шалтгаан•Шинэ хүнийг доод албанд л авна

•Дотно хэлхээ холбоотой болох•Сонгогдоогүй хүмүүсийн ёс суртахууны зөрчилдөөн•Албан тушаалын төлөө дотоод тэмцэл•Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгцээ

Гадаад

•Шинэ “цус” шинэ хандлагыг авчирна•Ажилтнаа сургахаасилүү хурдан, хямд•Байгууллага дотор дэмжих хамгаалах бүлэглэл байхгүй•Шинэ санаа, санаачлага гаргах

•Тухайн ажил, байгууллагад тохирохгүй хүнийг сонгож магадгүй•Сонгогдож чадаагүй өөрийн ажилчид ёс суртахууны бэрхшээлийг үүсгэх •Байгууллагад дасахад цаг хугацаа шаардагдана•Зардал ихтэй

Page 5: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Хүний нөөцийн бүрдүүлэлтийн үе шатууд

Хүний нөөцийн бүрдүүлэлт нь хэд хэдэн үе шаттай. Үүнд:Хүний нөөцийн хэрэгцээний одоогийн ба ирээдүйн

ерөнхий шинжилгээг хийсэн байхАжил горилогчдод тавих шаардлагыг тодорхой

болгосон байхБүрдүүлэлтийг хийх үндсэн эх үүсвэрээ

тодорхойлсон байхНэр дэвшигчдийг үнэлэх арга зүйгээ сонгосон байх

Page 6: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Хүний нөөцийн сонголт нь бүрдүүлэлтийн дараагийн алхам бөгөөд ажилд орохыг хүсэгчдээс тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцэх, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай хүний нөөцийг олж авах явдал юм. Үр ашигтай сонголт нь байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, зардалыг багасгахад түлхэц үзүүлдэг.

Хүний нөөцийн сонголт

Page 7: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Ажилтныг шилж сонгох үйл явц

Өргөдлийн маягт бөглөх

Мэдээллийг нэгтгэн дүгнэх

Урьдчилсан

ярилцлага авах

Шилж сонгох

шалгалт авах

Ярилцлага авах

Шалгалт ярилцлагы

г дүгнэх

Эмнэлгийн магдалгаа

Эцсийн шийдвэр

гаргах

Ажилтныг шилж сонгох гэдэг нь ажлыг амжилттай гүйцэтгэж чадах хувь хүнийг сонгох үйл явц юм.

Ажилтныг шилж сонгох үйл явц

Page 8: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Үр дүнтэй шалгаруулалтын өгөөж:

1. Зардал бууруулах2. Сул орон тоо үүсэж, ажлын байр эзгүйдэхээс

үүсэх зардлыг багасгах3. Тогтвор сууршил, бүтээмжийг дээшлүүлэх4. Байгууллагын сайжруулалт, үр дүнтэй үйл

ажиллагааг удирдах

Сонгон шалгаруулалтын үр дүнг хянах

Page 9: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Монгол Улсын хууль • Монгол Улсын Төрийн албаны тухай хууль /2011/• Хөдөлмөрийн тухай хууль

УИХ-ын тогтоол • Дугаар 13. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам• Дугаар 70. Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай /2002.10.31/

Засгийн газрын тогтоол • Дугаар 62. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам /2011.03.02/

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрүүд• Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам, заавар Тогтоол №86 /2013.05.17/• Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам Тогтоол №60 /2013.04.11/• Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам Тогтоол № 99. /2010.11.18/ 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 123 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон.• Төрийн жинхэнэ албанд анх орох мэргэшлийн шалгалтанд тэнцсэн иргэний болон удирдах албан тушаалд томилогдох ажилтны эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам /Эрүүл мэндийн сайдын тушаал 2009.06.08/

Page 10: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Төрийн албан хаагч гэж хэн бэ?

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.

Төрийн албан тушаалыг дараах байдлаар ангилна.Төрийн улс төрийн албан тушаалТөрийн тусгай албан тушаалТөрийн үйлчилгээний албан тушаалТөрийн захиргааны албан тушаал

Page 11: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Төрийн албан тушаалд тавигдах мэдлэг, ур чадвар, шаардлага

Төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал юм.

Төрийн албаны тухай хуулийн 5.1.1, 5.1.3-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.

Төрийн албаны тухай эрх зүйн баримт бичгийн эмхтгэл 2011 он хуудас 34

Page 12: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Төрийн албанд элсүүлэн авах арга, үе шатууд

Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэдэг.

Төрийн албаны тухай эрх зүйн баримт бичгийн эмхтгэл 2011 он хуудас 37

Page 13: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Төрийн албанд шилж сонгон авах арга, үе шатууд

Төрийн жинхэнэ албанд орох иргэний сонгон шалгаруулалтанд тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.

Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.

Төрийн албаны тухай эрх зүйн баримт бичгийн эмхтгэл

2011 он хуудас 37

Page 14: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.

Төрийн албаны тухай эрх зүйн баримт бичгийн эмхтгэл 2011 он хуудас 37

Төрийн албанд шилж сонгон авах арга, үе шатууд

Page 15: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

НИТХ-ын ажлын алба

НИТХ-ын ажлын алба нь орон тооны 39, гэрээт 3 ажилтантайгаар

йл ажиллагаа явуулдаг. ү НИТХ-ын дарга, Тэрг лэгчдийн нарийн бичгийн үү

дарга Захиргаа хуулийн хэлтэс Зохион байгуулалтын хэлтэс Иргэний оролцооны хэлтэс Намын б лг дийн ажлын ү үү

албанаас б рддэг. ү

Page 16: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

• Ажлын албаны нийт ажилчдын 16 нь төрийн улс төрийн албан тушаалтан /АН-ын 7, МАН-5, МАХН-МҮАН-ын 3/ бөгөөд үлдсэн 23 нь төрийн захиргааны албан тушаалтангууд байдаг.

Намын бүлгийн ажлын албаны албан хаагчдийг бүлгийн ахлагийн саналын дагуу тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж томилдог. Харин төрийн жинхэнэ албан хаагчдыг төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тушаал гарган тангараг өргүүлж албан тушаалд нь томилдог.

Page 17: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Жишээлбэл

Page 18: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

Ашигласан материал

- Төрийн албаны тухай эрх зүйн баримт бичгийн эмхтгэл 2011 он

- Хүний нөөцийн удирдлага Н.Нарантуяа 2001 он- Хүний нөөцийн менежмент П.Наранцэцэг 2007 он- Байгууллагын хүний нөөцийн менежментийн зарим

асуудал П.Цэрэнжаргал- Хүний нөөцийн менежмент Б.Баттөгс 2008 он

Page 19: төрийн албанд элсүүлэх, шилж сонгож авах

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА