46
ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015 1 АГУУЛГА НЭГ.ОРШИЛ....................................................................................................4-5 ХОЁР. МОНИТОРИНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСЛЭЛ...........................................5-8 2.1 Үнэлгээний арга, аргачлал.......................................................................6 2.2. Үнэлгээний зохион байгуулалт...........................................................7-8 2.3. Төрийн үйлчилгээний байгууллагын хамрах хүрээ..........................8 ГУРАВ. СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН ХҮЙС, НАС, БОЛОВСРОЛ...........................................................................................................9-10 3.1. Судалгаанд хамрагдсан сум байгууллагууд......................................9 3.2. Хүйсийн харилцаа, нас, боловсролын түвшин.....................................9-10 ДӨРӨВ.СУМДАД ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ДҮН ШИНЖИЛГЭЭ.................................................................................................................. 11-28 ТАВ. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАРЪЯА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН ШИНЖИЛГЭЭ…………………………………………………………………………29-39 5.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын харъяа байгууллагууд...............................................29-31 5.2.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар..............31-33 5.3.Нийгмийн даатгалын хэлтэс......................................................... 33-34 5.4.Бүсийн оношлогоо эмчилгээний төв.........................................34-36 5.5.Хөдөлмөрийн хэлтэс......................................................................36-37 5.6.Жаргалант сумын I, IV, V, VI цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжид хийсэн үнэлгээ ..................................................................................... 38-39 ЗУРГАА.МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ................................................................................................................. 40-44 ДОЛОО.ХЭРЭГЛЭГЧИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ............................................44 ДҮГНЭЛТ ......................................................................................................... 45-46 ЗӨВЛӨМЖ .........................................................................................................47-48 АШИГЛАСАН МАТЕРИАЛ ................................................................................49 ХАВСРАЛТ..........................................................................................................50-5

Хэрэглэгчийн үнэлгээ-2015 - khovd.gov.mnkhovd.gov.mn/home1/files/pdf/2016on/HSHV/Hereglegchiin unelgeenii...ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015 2 Хүснэгт.1-Судалгааны

  • Upload
    others

  • View
    18

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

1

АГУУЛГА

НЭГ.ОРШИЛ....................................................................................................4-5

ХОЁР. МОНИТОРИНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСЛЭЛ...........................................5-8

2.1 Үнэлгээний арга, аргачлал.......................................................................6

2.2. Үнэлгээний зохион байгуулалт...........................................................7-8

2.3. Төрийн үйлчилгээний байгууллагын хамрах хүрээ..........................8

ГУРАВ. СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН ХҮЙС, НАС,

БОЛОВСРОЛ...........................................................................................................9-10

3.1. Судалгаанд хамрагдсан сум байгууллагууд......................................9

3.2. Хүйсийн харилцаа, нас, боловсролын

түвшин.....................................9-10

ДӨРӨВ.СУМДАД ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ДҮН

ШИНЖИЛГЭЭ.................................................................................................... ..............

11-28

ТАВ. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАРЪЯА ТӨРИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН

ШИНЖИЛГЭЭ…………………………………………………………………………29-39

5.1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын харъяа

байгууллагууд...............................................29-31

5.2.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар..............31-33

5.3.Нийгмийн даатгалын хэлтэс.........................................................33-34

5.4.Бүсийн оношлогоо эмчилгээний төв.........................................34-36

5.5.Хөдөлмөрийн хэлтэс......................................................................36-37

5.6.Жаргалант сумын I, IV, V, VI цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжид

хийсэн үнэлгээ .....................................................................................38-39

ЗУРГАА.МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ

ХУУЛЬ.................................................................................................................40-44

ДОЛОО.ХЭРЭГЛЭГЧИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ............................................44

ДҮГНЭЛТ ......................................................................................................... 45-46

ЗӨВЛӨМЖ .........................................................................................................47-48

АШИГЛАСАН МАТЕРИАЛ ................................................................................49

ХАВСРАЛТ..........................................................................................................50-5

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

2

Хүснэгт.1-Судалгааны багийн зохион байгуулалт

Хүснэгт.2-Судалгаанд хамрагдсан иргэдийн хүйс, нас, боловсрол

Хүснэгт.3-Зэрэг суманд хийгдсэн судалгааны үнэлгээ

Хүснэгт.4-Мөнххайрхан суманд хийгдсэн судалгааны үнэлгээ

Хүснэгт.5-Буянт суманд хийгдсэн судалгааны үнэлгээ

Хүснэгт.6-Манхан суманд хийгдсэн судалгааны үнэлгээ

Хүснэгт.7-Мөст суманд хийгдсэн судалгааны үнэлгээ

Хүснэгт.8-Дарви суманд хийгдсэн судалгааны үнэлгээ

Хүснэгт.9-Жаргалант сумын 1, 4, 5, 6-р цэцэрлэгүүдэд хийгдсэн судалгаа

Хүснэгт.10-Мэдээллийн ил тод ба мэдээлэл авах эрхийн тухайхуулийнсудалгаа

Хүснэгт.11-Хэрэглэгчдийн ерөнхий үнэлгээ

График.1-Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн хүйсийн ангилал

График.2-Судалгаанд хамрагдсан иргэдийн насны ангилал

График.3-Судалгаанд хамрагдсан иргэдийн боловсролын түвшин

График.4-Зэрэг сумын эмчийн ѐс зүй, ур чадвар

График.5-Хэвтэн эмчлүүлэхэд гардаг хүндрэл бэрхшээл

График.6-Зэрэг сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн даатгалын ажилд

өгсөн үнэлгээ

График.7-Мөнххайрхан сумын газар хувьчлал байдал

График.8-Буянт сумын эрүүл мэндийн үйлчилгээний үнэлгээ

График.9-Манхан суманд газрын харилцааны асуудлаар иргэдэд учирдаг

чирэгдэл

График.10-Засаг даргын Тамгын газрын харъяа төрийн үйлчилгээний

байгууллагуудад хийсэн судалгааны үнэлгээ

График.11-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хийсэн судалгааны

үнэлгээ

График.12-Өмчилсөн газрын хэмжээ /2015 он/ (Сумдаар)

График.13-Нийгмийн даатгалын хэлтсийн судалгааны үнэлгээ

График.14-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн судалгааны үнэлгээ

График.15-Хөдөлмөрийн хэлтсийн судалгаанд хийсэн үнэлгээ

Зураг.1-Шинэ санаа Буянт нөхөрлөлийн эзэн Н.Отгонцагаан

Зураг.2-Засаг даргын Тамгын газрын вэб сайт

Зураг.3-Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн вэб сайт

Зураг.4-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын вэб сайт

Зураг.5-Хөдөлмөрийн хэлтсийн вэб сайт

Зураг.6-Нийгмийн даатгалын хэлтсийн вэб сайт

Зураг.7-Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-1

Зураг.8- Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-2

Зураг.9- Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-3

Зураг.10- Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-4

Зураг.11- Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-5

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

3

НЭГ.ОРШИЛ

Хэвлэлийн Хүрээлэнгийн Баруун бүсийн төв ТББ 2016 оны 1 дүгээр сарын

20-ноос 2 дугаар сарын 8 хүртэл хугацаанд “Төрийн үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгөх хэрэглэгчийн үнэлгээ” -г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалга,түүний санхүүжилтээр гэрээ хийж гүйцэтгэлээ.

Монгол улсын Үндсэн хууль 1,2 дугаар зүйлд Ардчилсан ѐс, шударга ѐс, эрх

чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан бий.

Ард түмэнд нээлттэй мэдээллээр үйлчлэх нь ил тод байдлын үндсэн

шалгуурын нэг юм.Иргэд мэдээлэлтэй байх эрхийг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт “Төр түүний байгууллагаас хууль ѐсоор тусгайлан хамгаалбал зохих,нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан байдаг.

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил нь төрийн үйлчилгээний

байгууллагуудын мэдээллийг иргэд шуурхай авахад нөлөөлж байна.Тиймээс төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдал нь иргэдийн амьдрал ахуйд чухал төдийгүй, нийгмийн хөгжил урагшлахад чухал үүрэгтэй. Иргэн бүр өөрийн хэрэгцээт үйлчилгээг төрөөс авдаг, тухайн үйлчилгээ нь ямарваа хүнд суртал, чирэгдэлгүй байх хэрэгтэй.

Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид хэрэглэгчийн

үнэлгээ мониторинг хийх нь төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний ил тод байдал, иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүрч, ажиллаж байгаа талаар судалгаа хийж, үнэн зөв мэдээлэл цуглуулахад чиглэгдлээ.Цаашид төрийн үйлчилгээнд мөрдөж буй хууль тогтоомж нь үйлчилгээний ил тод байдлыг хэрхэн хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, тэдгээрийн хэрэгжилт, ололт дутагдалтай талуудын талаар баримт цуглуулан, эрхзүйн орчинд дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх санал зөвлөмж боловсруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Төслийн хүрээнд 4 хүний бүрэлдхүүнтэй баг Ховд аймгийн Манхан, Мөст,

Дарви, Зэрэг, Мөнххайрхан, Буянт сум, төрийн байгууллагуудаас аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сум, Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Жаргалант сумын цэцэрлэгүүд, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг байгууллагуудаас хоѐр баг болж асуулга боловсруулан судалгаа явуулав.Төслийн ажлын багт 2016 оны 1 дүгээр сарын 20 нд хуралдаж төслийн зорилго, үнэлгээ хийх аргачлалыг танилцуулж, иргэдтэй фокус бүлгийн уулзалт хийх, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэх талаар үүрэг чиглэл өгч, төслийн ахлагч гардан гүйцэтгэлээ. 2016 оны 1 дүгээр сарын 20- 28- ныг дуустал Манхан, Зэрэг, Мөст, Дарви, Мөнххайрхан сумдад, 1 дүгээр сарын 25- 29 хүртэл аймгийн төвд аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сум, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Жаргалант сумын Цэцэрлэгүүд, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг байгууллагуудад үнэлгээний хоѐр баг болж тус тус ажилласан юм.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

4

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хэрэглэгчийн үнэлгээ хийх явцыг төслийн зорилго, зорилтыг танилцуулж, төрийн үйлчилгээний талаар иргэдтэй ярилцах, судалгаа авах, бүлгийн уулзалт хийх, ажиглах, тандах аргуудын хэлбэрээр хийв.

Нийт санал асуулгын 1220 ширхэг хуудас боловсруулж, иргэдээс 1220 санал авч, 6 сумын иргэдтэй фокус бүлгийн уулзалт хийж, 150 иргэдийн санал бодлыг сонсож, 40 иргэдтэй уулзалт хийлээ.

Ховд аймгийн Манхан, Зэрэг, Дарви, Мөст, Мөнххайрхан, Буянт сум, төрийн үйлчилгээний байгууллага Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудын дунд Мэдээллийн тод байдлын тухай хууль, төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжид хэрэглэгчийн үнэлгээ, аймаг,сумын Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар хэрэглэгчийн үнэлгээ,аймаг,сумдын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт,төрийн үйлчилгээ чанар хүртээмжид санал асуулга явуулж, төрийн албан хаагч 120, жирийн иргэд 600, малчид 130, жижиг бизнес эрхлэгч 300, ажилгүй 90 гаруй иргэн буюу хэрэглэгч хамрууллаа.

ХОЁР. МОНИТОРИНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСЛЭЛ

Монгол улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолын үндэслэлээр, аймгийн

Засаг даргын 2014 оны А/595 дугаар захирамжийн дагуу “Төрийн үйлчилгээний байгууллагын үнэлгээний чанар хүртээмжид өгөх үнэлгээ” хийх төслийг “Хэвлэлийн Хүрээлэнгийн баруун бүсийн төв” ТББ хийж гүйцэтгэлээ.

Ард түмэнд нээлттэй мэдээллээр үйлчлэх нь ил тод байдлын үндсэн

шалгуурын нэг юм. Иргэдийн мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрхийг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт “Төр түүний байгууллагаас хууль ѐсоор тусгайлан хамгаалбал зохих, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан байдаг.

Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдал иргэдийн

амьдрал ахуйд чухал төдийгүй, нийгмийн хөгжил урагшлахад чухал үүрэгтэй. Иргэн бүр өөрийн хэрэгцээт үйлчилгээг төрөөс авдаг, тухайн үйлчилгээ нь ямарваа хүнд суртал, чирэгдэлгүй байх ѐстой.

Төрийн байгууллагаас “Төр захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, ил тод, шуурхай, хариуцлагатай байдлыг хангаж, авлига, шударга бус байдал, хүнд суртлыг халж, нэг цонхны үйлчилгээг өргөтгөн иргэд, олон нийтийн оролцоог хангасан сайн засаглалыг хэрэгжүүлж, иргэндээ хүртээмжтэй үйлчилдэг нийтийн албыг бий болгохоор Ховд аймгийн Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1-д тодорхой заасан байна.

Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн байгууллагаас мэдээлэл олж авах, иргэний эрх, эрх чөлөө, төрийн байгууллагаас иргэдэд зориулан түгээж буй мэдээлэл ямар байх ѐстой талаар ойлголт, хандлага хэрэглэгчдийн дунд хангалттай үнэлгээтэй буюу 69,75 хувьтай байна.

Улсын Их Хурлаас 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 8 дугаар сарын 7-нд батлагдсан, Шилэн дансны тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 01-нд батлагдсан, Нийтийн

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

5

албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль 2012 оны 1 дүгээр сарын 19-нд батлагдсан эдгээр хуулиуд түүний хэрэгжүүлэх журам нь батлагдаж хэрэгжснээр төрийн байгууллагууд, түүний албан тушаалтнууд төрийн үйлчилгээг хүргэх, мэдээлэл өгөх, хүргэх, үүрэг зорилгоо хэрэгжүүлж, мэдлэг хандлага сайжирсан эерэг үр дүн харагдаж байна.

2.1 Үнэлгээний арга, аргачлал

Судалгааны зорилго: Монгол Улсын Засгийн газрын болон Ховд аймгийн

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эрх зүйн бусад актуудын хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа төрийн үйлчилгээний байгууллага болох аймгийн Засаг даргын тамгын газар, Жаргалант сумын цэцэрлэгүүд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Манхан, Мөст, Мөнххайрхан, Зэрэг, Дарви, Буянт сумдын төрийн байгууллагын бодлогын зорилтуудын хэрэгжилтэд өгөх иргэдийн үнэлгээ, Ховд аймгийн төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмж, ил тод байдал, төрийн үйл ажиллагааны үндсэн стратеги, зорилгыг хэрэгжүүлэхэд олон нийт, төрийн захиргааны албан хаагч хоорондын харилцааны төлөв байдал, хандлага, давуу болон сул талуудыг үнэлэн илрүүлэх явдал юм. Дээрх үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж шийдвэрлэлээ.

• Хэрэглэгчийн үнэлгээ хийх арга зүйг судалж үнэлгээний хэрэглэгдэхүүнийг

боловсруулах

• Үйлчилгээний чанар, хүртээмж, нээлттэй, ил тод байдлыг судлах

• Иргэдийн сэтгэл ханамж, хэрэглэгчийн үнэлгээг тодорхойлох

• Дүн шинжилгээндээ тулгуурлан цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлж, зөвлөмж боловсруулах ажлуудыг гүйцэтгэлээ.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

6

2.2. Үнэлгээний зохион байгуулалт

Судалгааны баг төрийн үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжинд хэрэглэгчийн үнэлгээ хийхдээ аймаг, сумын Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд тандалт, ажиглалт хийх, мэдээлэл цуглуулах, нээлттэй асуулт асууж ярилцах, судалгааны асуулгын дагуу судалгаа авах аргуудаар үнэлгээ хийсэн болно.

Хүснэгт 1

Судалгааны үе шат

Хийгдэх гол үйл ажиллагаа Шаардагдах хугацаа

Судалгааны бэлтгэлийг хангах

1. Хамрах хүрээг тодорхойлох

2 хоног

2. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах

3. Асуулга боловсруулах

4. Түүвэрлэлтийн загвар боловсруулах

5. Судалгааны материал олшруулж бэлтгэх

Судалгаа хийж гүйцэтгэх

1. Иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулах 5 хоног

2. Ярилцлага хийх

3. Ажиглалт тандалт хийх

Судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх

1. Судалгааны материалуудыг шалгах, эрэмблэх

4 хоног

2.Судалгааны баг үнэлгээ хийсэн сум,байгууллагын судалгаанд анализ хийх

3. Үр дүнгийн хүснэгтэн төлөвлөгөө хийх

4. Нэгтгэгдсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх

5. Тайлан бичих

Ажиглалтын арга: Үнэлгээний баг Ховд аймгийн төвд төрийн байгууллагын

үйлчилгээг иргэдэд хүргэх чиг, үүрэг бүхий байгууллага Газрын харилцаа,хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Бүсийн оношилгоо,эмчилгээний төв, Жаргалант сумын цэцэрлэгүүд, Манхан, Зэрэг, Дарви, Мөнххайрхан, Мөст, Буянт сумдаар явж төрийн үйлчилгээний хүртээмж ямар түвшинд байгааг тодруулах зорилгоор судалгааны маягтын дагуу асуулга, мөн иргэдтэй уулзаж тухайн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд хэрхэн хүрч байгааг хэрэглэгчээс үнэлгээ авлаа.

Нээлттэй ярилцлага: Судалгаанд хамрагдсан иргэд, төрийн байгууллагын

ажилтнууд, жижиг бизнес эрхлэгчид, тодорхой ажилгүй иргэдийн төлөөлөлтэй уулзаж “Аймаг, сумын төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар ямар санал бодолтой байдаг вэ?, Иргэдийн оролцоо, мэдээллийг хэрхэн нээлттэй хүртээмжтэй авдаг талаар тодруулж ярилцсан. Ярилцлагын явцыг гар утасны хураагчид бичиж хураан хадгалж, гол саналуудыг тэмдэглэл хөтөлж авсан болно.

Бичиг баримтын шинжилгээ: Судалгаанд хамрагдсан төрийн

байгууллагуудын иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж мэдээлэл түгээх хэлбэр болох мэдээллийн самбар, вэб хуудас, холбогдох хууль тогтоомж, журмыг ил тод мэдээлж байгаа хэлбэрүүдтэй танилцсан юм.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

7

Асуулгын арга: Аймгийн Засаг даргын 2014 оны А/595 дугаар захирамжийн дагуу төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжид хэрэглэгчийн үнэлгээ хийж, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэсэн судалгааны асуулга боловсруулж, судалгааны хуудас 1220 ширхэгийг хэвлэж, 1220 судалгаа авч, Манхан, Зэрэг, Дарви, Буянт, Мөнххайрхан, Мөст сумын тодорхой ажил эрхлээгүй 20 иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч 30, малчин 20 иргэдтэй ярилцлага хийж, тэмдэглэл хөтөлсөн юм.

Үнэлгээний хугацаа богино байсан ч ажиглах, болсон үйл явдлыг газар дээр

нь очин нүдээр үзэж, чихээр сонссоноо бичих мэдээллээ нягтлан шалгах эрэн сурвалжлагын судалгааны аргуудыг судалгаанд ашиглаж ажлаа гүйцэтгэлээ.

2.3. Төрийн үйлчилгээний байгууллагын хамрах хүрээ:

Судалгаанд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын эрх зүйн зохицуулалт бүхий хуулиудын хэрэгжилт, эдийн засгийн чиглэлээр зохион байгуулж буй ажлууд, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, нутгийн захиргааны бодлого, иргэдэд өдөр тутам үйлчилгээ үзүүлдэг байгуулагуудад хэрэглэгчийн үнэлгээг санал асуулгын аргаар авч, төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо болон иргэдэд үйлчлэх үйлчилгээний хүртээмжийг судлах нь үр дүнтэй гэж үзсэн.

Төрийн үйлчилгээний байгууллагын чанар хүртээмжийн бодит байдлыг

үнэлэхдээ нийгмийн сайн сайхныг улам илүү цогцлоохын төлөө бодитой оршиж байгаа ажил үйлчилгээг байгаагаар нь харуулахыг хичээлээ.

ГУРАВ. СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН ХҮЙС, НАС, БОЛОВСРОЛ

3.1. Судалгаанд хамрагдсан сум байгууллагууд/хамрагдсан хүний тоо/ Хүснэгт.2

Сум

ууд

Судалгаанд хамрагдсан байгууллага

ЗД

ТГ

түүн

ий

хар

ъя

а

бай

гуул

лага

БО

ЭТ

өв

ГХ

БХ

БГ

азар

НД

Хэл

тэс

Хө

дө

лм

өр

ий

н

хэл

тэ

с

Мэд

ээл

ли

йн

ил

то

д

бай

дал

Цэц

эр

лэгү

үд

Сум

ын

ЗД

ҮА

-

ны

хэр

эгж

ил

т

НИ

ЙТ

Манхан 10 15 15 15 15 10 - 30 110

Зэрэг 10 15 15 10 10 10 - 30 100

Дарви 10 10 10 10 10 10 - 30 90

Мөст 10 15 15 10 10 10 - 30 100

Мөнххайрхан 10 15 15 10 10 10 - 30 100

Буянт

15 15 15 15 15 15 - 30 120

Жаргалант 150 150 60 60 60 60 60 - 600

НИЙТ 215 235 145 130 130 125 60 180 1220

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

8

3.2. Хүйсийн харилцаа, нас, боловсролын түвшин Энэ бүлэгт судалгаанд хамрагдсан хүн амын нас, хүйсийн бүтэц,

боловсролын түвшинг танилцуулна.

-Судалгаанд нийт 1220 иргэн хамрагдсаны 54.4 хувь нь эмэгтэй, 45.6 эрэгтэй байна.

График.1

-Үүнээс насны түвшингээр ангилж үзэхэд 20-29 насны 25.93%, 30-39 насны 28,78%, 40-49 насны 25,93%, 50-иас дээш насны 19,36% иргэд судалгаанд

хамрагджээ. График.2

-Судалгаанд оролцсон иргэдийг боловсролын түвшингээр ангилж үзэхэд нийт иргэдээс дээд боловсролтой 44.15%, тусгай дунд боловсролтой 11.17%, бүрэн дунд 28,97%, бүрэн бус дунд 10.65%, бага буюу бусдыг 5,06% нь эзлэж байна.

График.3

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

9

ДӨРӨВ.СУМДАД ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ДҮН ШИНЖИЛГЭЭ

ЗЭРЭГ СУМЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ӨГСӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ Хүснэгт.3

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

10

Зэрэг суманд хийсэн хэрэглэгчийн үнэлгээнд нийт 100 хүн судалгаанд оролцож, үүнээс бүрэн хангалттай үнэлгээг 49 хүн, хангалттай үнэлгээг 121 хүн , дунд үнэлгээг 189 хүн , хангалтгүй үнэлгээг 89 хүн , маш хангалтгүй үнэлгээг 31 хүн тус тус өгсөн байна.

Зэрэг суманд ажиллах үеэр уулзаж, ярилцсан зарим иргэдийн төлөөллийн төрийн үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн байдалд хийсэн тандалтаар дараах үнэлгээг ярьсан юм.

Сэтгэл ханамжтай байдал: Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Иргэдийн төлөөлөгчдийн

хурлын бодлого шийдвэрт тусгагдсан ажлууд манай суманд сайн хэрэгжиж байгаа. Хар зам болон гэрэлтүүлэг тавигдлаа. “Сумын төв” шинэчлэлийн төслийн хүрээнд суманд 100 хүүхдийн цэцэрлэг, Япон улсын Кожима сантай хамтран сургуулийн хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх “Хүүхэд хөгжлийн төв” баригдсан. Хуучин эмнэлгийн барилга ашиглаж ахмадуудыг амрах байртай болгосон. Сумын төв хөгжиж байна.

Сэтгэл ханамжгүй байдал: Шинэ баригдсан барилгуудад дулааны шугам сүлжээний асуудал шийдэх.

Мөн Иргэдтэй уулзаад явж байхад хамгийн тулгамдаж байгаа асуудал бол эдийн засгийн хямралтай холбоотой өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа хэрнээ цалин хөлс, мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгааг их ярьж байна.

Гомдол: Эрүүл мэндийн асуудал хүнд байна. Эрүүл мэндийн сайн дурын даатгал 46,0 мянган төгрөг болж нэмэгдсэн. Хямралын үед хэцүү байна. Жилийн 8000 төгрөг байх үед ажилгүй бидэнд болж байсан.

-Хөндлөн баг “Д” Хүүхэд сургууль төгсөөд ажил олдохгүй байна. Би ганц бие өрх толгойлсон эрэгтэй. Хөдөө мал дээр, оюутан хүүхэд хотод,сургуулийн насны хүүхэд сумын төвд гээд гэр 3 хуваагддаг.Амьдралын ийм байдлаас болж мал дээр хэдэн хөгшчүүл үлдээд байна.

Гомдол -Зэрэг сум цахилгааны хангамж хэцүү байдаг. Шуурганы сургаар тасардаг. Хавар, намар хэцүү. Тогны төлбөр өндөр байна. Хүүхдийн 20,0 мянган төгрөгөөр амьдарч байна. Гурил, будаа үнэтэй байна. Олон бүлтэй айл 50 кг гурилаар 7 хонодог. Хөдөлмөр хийе гэхээр хөдөлмөр алга. Зэрэг сумыг эрүүл мэндийн төвд өгсөн хэрэглэгчийн үнэлгээ

• Сумын эрүүл мэндийн байгууллагын ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ-тэй холбоотой дараахь асуултуудад үнэлгээ өгнө үү?

Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн үйлчилгээнд хэвтэн эмчүүлэх үеийн

тусламж үйлчилгээ, очер дараалал, асаргаа сувилгаа, хувийн нууц хамгаалах байдал, эмнэлэгийн тоног төхөөрөмж, үйлчилгээний чанарт судалгаанд оролцсон иргэд “хангалттай”, “дунд” гэсэн үнэлгээ зонхилсон байна.

• Та сумын ЭМЧИЙН ЁС ЗҮЙ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР-тай холбоотой дараах асуултуудад үнэлгээ өгнө үү.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

11

График.4

Судалгаанаас үзэхэд ” хангалттай” үнэлгээ зонхилж байна.

3. Сумын эмнэлгээр үйлчлүүлэхэд танд хүндрэл бэрхшээл учирдаг уу?

График.5

Сумын эмнэлэгт хэвтэхэд гаднаас эм тариа авах, баримт бичиг шаардах,

гаднаас авсан эм тарианы үнийг даатгалаас олгодоггүй гэсэн саналыг судалгаанд оролцсон 10 хүнээс 6 хүн” тийм” гэж хариулсан байна.

Харин эмнэлгийн дотоод ариун цэвэр, эрүүл ахуйн байдал, гадаад орчин

тохижилт, яаралтай тусламжийн үйлчилгээ 103-тай холбоотой асуултанд “хангалттай”, “дундаж” үнэлгээ зонхилсон байна.

Зэрэг сум нийгмийн даатгалын үйлчилгээний талаар -Та НД-ын үйл ажиллагаа,үйлчилгээтэй холбоотой дараахь асуудлуудад үнэлгээ өгнө үү?

График.6

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

12

Зэрэг сумын нийгмийн даатгалтай холбоотой ажилтны ѐс зүй, үйлчилгээ үзүүлж буй байдал, мэргэжлийн ур чадвар, нийгмийн даатгалаас олгогддог тэтгэмжүүд болох ажилгүйдэл, жирэмсэн эх, амаржсан эх, үйлдвэрлэлийн осол, сайн дурын даатгал архивын лавлагаа авахад учирдаг бэрхшэлийн талаар судалгаанд оролцсон 9 хүний 5 нь буюу дийлэнх нь “хангалттай”,” дунд” гэж үнэлгээ өгсөн байна.

Санал:Шинэ баригдсан барилгуудад дулааны шугам сүлжээний асуудал шийдэх,

Санал:Зэрэг сум цахилгааны хангамж хэцүү байдаг. Шуурганы сургаар тасардаг. Хавар, намар хэцүү. Тогны мөнгө хүч хүрэхгүй байна. Хүүхдийн 20,0 мянган төгрөгөөр амьдарч байна. Санал:Гурил, будаа үнэтэй байна. Олон бүлтэй айл 50 кг гурилаар 7 хонодог. Хөдөлмөр хийе гэхээр хөдөлмөр алга. Зөвлөмж:Шинээр баригдсан орон сууц цэцэрлэг, хүүхэд хөгжлийн төвийн дулаан хангамжийн асуудлыг шийдэх Зөвлөмж:Малчдын нийгмийн асуудлыг хөдөөд мал дээр тогтвор суурьшилтай ажиллуулах, хүмүүсийг малжуулах, сум хөгжүүлэх сангийн зээл тусламжаар дэмжих

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

13

МӨНХХАЙРХАН СУМЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ӨГСӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ

Хүснэгт.4

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

14

Мөнххайрхан суманд манай судалгаанд нийт 100 хүн оролцсон.Үүнээс төрийн үйлчилгээний үзүүлэлтүүдэд бүрэн хангалттай 27,хангалттай 69, дунд 91, хангалтгүй 75, маш хангалтгүй 61 санал өгсөн байна. Мөнххайрхан суманд төрийн үйлчилгээний тандалт,ажиглалтаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал,Засаг даргын тамгын газар нутгийн удирдлагын ордонтой болсон. Сумын Засаг даргын тамгын газрын төрийн албан хаагчид интернэтэд холбогдсон. Мөн Спорт заал,Төрийн банк, Хаан банк шинэ тохилог байртай болсон. Төрийн байгууллагын үйлчилгээ сумын иргэдэд хүрч үйлчлэх шинэ нөхцөлүүд бүрджээ.

Санал: Мөнххайрхан суманд шатахууны үнэ буурсан ч өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байгаа, эмийн сангийн эмийн хүртээмж муутай, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн саналууд зонхилж байна.

Санал: Өвлийн улиралд бид хөлдөөгч хэрэглэхгүй, цахилгаан плетк ажиллуулахгүй байгаа.Зөвхөн зурагт,гэрэл, гар утсаа цэнэглэх төдий хэрэглээтэй байна. Гэтэл цахилгааны үнэ өндөр гарч байна.

Мөнххайрхан суманд газрын асуудлаар хийсэн үнэлгээ . -Мөнххайрхан суманд судалгаанд оролцсон иргэдээс “Та газраа хувьчилж

авсан уу?” гэсэн асуултанд сумын төвд хашаа хатгах газар цөөн, сумын төвд хашаа хатгах газар олдохгүй, сумаас зайдуу уул хавцал хадтай газар хашаа татахад хэцүү гэдэг хариулт хэлж байв.

Судалгаанд оролцогсдын 12 хүнээс “хангалтгүй” гэсэн хариултыг авчээ.

График.7

Гомдол:Мөнххайрхан сум зам харилцаа муутайгаас доод дунд Сэнхэрийн зам цас зудтай үед хаагдаж Мөст сумын нутаг Тавтын хөтлөөр тойрч аймаг хот руу хүрдэг. Гомдол:Газрын асуудалтай холбоотой мэдээлийг нээлттэй самбар сурталчилгааны материалаар иргэдэд үйлчилдэггүй. Өндөр наснытэтгэвэр тогтоолгоход зарим шүүхээр шийдвэрлүүлэх ажилд аймаг, сум дамжиж чирэгдэл их үүсгэдэг. Гомдол: Төсөл хөтөлбөрийн хүрээнд олгож буй зээлийг ил тод нээлттэй олгох. Зөвлөмж: Цас зудтай үед зам даваа хаагдах эрсдэл гарах магадлал өндөр байгаа нь Дунд сэнхэр,Хуурай сэнхэрийн замыг нутгийн иргэдийн оролцоотой засаж сайжруулахад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулатаас дэмжлэг үзүүлэх

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

15

БУЯНТ СУМЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ӨГСӨН

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ Хүснэгт.5

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

16

Буянт суманд судалгаанд болонуулзалт,ярилцлагад оролцсон иргэд сумынхаа

Иргэдийн төлөөлөгчдийн хурал,Засаг даргын тамгын газраас явуулж буй үйл

ажиллагаа, төрийн байгууллагын үйлчилгээнд сэтгэл дундуур байдал

илэрхийлээгүй. “Бүрэн хангалттай” 96, “хангалттай” 123, дунд 123,” хангалтгүй”

107, “маш хангалтгүй “ 32 гэж хэрэглэгчид үнэлжээ.

Сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээнд өгсөн үнэлгээ • Та сумын эрүүл мэндийн төвийнТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ-тэй холбоотой

дараах асуултуудад үнэлгээ өгнө үү?

График.8

Хэвтэж эмчлүүлэх үеийн очер дараалал, хэвтэж эмчлүүлэх шаардлагатай асаргаа, сувилгаа, зөвлөгөөнд, үйлчлүүлэгчийн хувийн нууцлалыг хамгаалах, хэрэглэж буй тоног төхөөрөмжид, үйлчилгээний чанарт өгсөн үнэлгээнд 10 хүний 8 нь “хангалттай” үнэлгээг өгчээ.

Иргэдийн сэтгэл ханамжтай байдал: Буянт суманд 2015 онд Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, сум байгуулагдсаны 90-н жилийн ойг угтаж хийсэн ажлуудын талаар иргэдийн сэтгэл ханамж өндөр байсан. Тухайлбал цэнгэлдэх хүрээлэн 2 давхар асар, 3 эгнээ 216 хүний суудалтай сандал, сумын төвд цементен зам тавигдаж, гэр хороололд гэрэлтүүлэгтэй болсон,ѐслол хүндэтгэлийн өргөө, гадна талбай баригдсан, эх орончдын дурсгалыг хүндэтгэх хөшөө, үдэлт угталтын талбай,сумын төвийн айлуудын гудамж жигд өнгийн хашаа,даамангаа будаж,засаж тордсон зэрэг олон шинэ бүтээн байгуулалтууд сумын хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж байна. Буянт суманд уулзсан иргэд, залуучуудын төлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, төрийн албан хаагчид сумандаа тухлаг, ая тухтай амьдрах орчин бүрдэж сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

Санал: Эмнэлэгт хэвтэхэд эм тариа хувиараа гаднаас худалдаж авчихаад

даатгалаас буцааж авч чадахгүй байна.

Гомдол: Гэрлийн мөнгө хэдэн төгрөг гарсныг мэдэх боломжгүй, тоолуураа харж чадахгүй дээр алсад аваачаад байрлуулчихсан, тоолуур харах боломжгүй.Сард 30,0-40,0 төгрөг төлөхөд хүнд байна.

Зөвлөмж: Цахилгааны үнийн өсөлтийн талаар хэрэглэгчдэд тодорхой мэдээлэл өгөх, эмийн даатгалын буцаан олголтын талаар нийгмийн даатгалын хэлтсээс иргэдэд өгөх мэдээллийг хүртээмжтэй хүргэх

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

17

МАНХАН СУМЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ

Хүснэгт.6

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

18

Манхан суманд судалгаанд нийт 110 хүн оролцсон.Төрийн үйлчилгээний үзүүлэлтүүдэд бүрэн хангалттай 24, хангалттай 53, дунд 77, хангалтгүй 82, маш хангалтгүй 78 гэж хэрэглэгч үнэлгээ өгсөн байна.

Ажиглалт, тандалтаар Манхан сум Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн босоо тэнхлэгийн замтай сумын төвийг холбосон 5 км орон нутгийн замыг хар тосон хучилт бүхий зам, Манхан–Улаандаваа чиглэлийн зам барисан мөн БНХАУ-ын Жансу Жанду компаны хөрөнгөөр 1,2 км замыг сумын төв гудамжинд тавигдсан.

Зам харилцаа сайжирснаар сумын төвийн тохижилтонд тодорхой дэвшил гарч бусад тохижилтын ажил хийх боломж нөхцөл бүрджээ. Сумын төвд төрөл бүрийн гурилан боовны үйлдвэр, монгол хувцасны оѐдол захиалгын үйлдвэр, цайны газар,дэлгүүр ажиллаж, жижиг дунд, үйлдвэр хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээ харуулж байна. Мөн сумын төвийн айл өрхүүд хувийн тохилог орон сууц, ажлын байрны жижиг барилгууд нэмэгдэж байгаа нь зам харилцааны хөгжлийн хурдцыг харуулж байна.

Гомдол: Манхан сумын иргэдийн гол хангалтгүй байгаа санал нь ажилгүйдэл, тэтгэвэр тэтгэмж хүрэлцдэггүй, цахилгааны болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг байсан юм. Санал: Сумын эрүүл мэндийн төвд Нүд, чих, хамар хоолойн үзлэг хийдэг эмч хэрэгтэй байна.

Сэтгэл ханамжтай байдал: Манхан сумаас аймгийн төв рүү унаагаар 8000 төгрөгөөр явдаг байсан бол 5000 төгрөг болж буурсан. Нөгөө талаар аймаг, сум 2 ойртож сумаас аймаг руу нэг цаг орчим явж сумын төвөөс аймаг руу ажилд явах боломж нөхцөл ч бүрдсэн.

Мал аж ахуйн талаар:

- Малчдын залуу халааг дэмжих зорилгоор залуу малчдыг малжуулах сан Орон нутгийн хөгжлийн сангаас зохион байгуулж, 5 багаас малчдыг малжуулах эргэлтийн сан үүсгэсэн ба залуу малчдын материаллаг баазыг дээшлүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас “Малчдыг орон сууцжуулах” санал боловсруулж, багийн оруулж хэлэлцүүлсэн нь шинэлэг ажлын нэг болжээ.

- Гэхдээ төвлөрөл хэт ихэсвэл хөдөөд мал маллах хүний тоо цөөрч, хэдэн хөгшчүүл үлдэж байна.Түүнээс гадна дотуур байрны хүүхдүүд сүүлийн үед хөдөө гэр лүүгээ яарахаа байсан.Аав, ээж,, ах дүү нартаа мал маллагааны ажилд туслахаас зайлсхийж сумын төв бараадах сонирхолтой болж байна гэдгийг судалгаанд оролцсон иргэн “Т” ярьлаа.

- Түүнээс гадна сумын төвд 1,2 дугаар ангийн хүүхдүүдээ сургахаар залуу малчид нүүж ирдэг, нэг гэр бүлийн хүмүүс хөдөө,сумын төв,хотод сурагч, оюутан сургах гээд гурван хэсэг хуваагддаг байдал нь тухайн гэр бүлийн өрхийн эдийн засагт нөлөөлж байгаа төдийгүй мал аж ахуй дээр ажиллах залуучуудын амьдралд төвөгтэй “асуудал” болж байгаа талаар иргэд олонтаа ярьж байна.

Гомдол: Барааны үнэ хэт өндөр байгаа нь Улаанбаатар хотоос компаниуд өөрийн унаагаар бараа оруулж ирдэг, үнэ нь буугаагүй шатахуун зарцуулж тээвэрлэж ирдэг. Тийм учраас сумын төвд өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

19

Та шаардлагатай үедээ Газрын харилцаа барилга хот байгуулалтын үйлчилгээг чирэгдэлгүй авч чаддаг уу?

График.9

Манхан сумын иргэдийн судалгаанд оролцогсдын ихэнхи хувь нь газраа

хувьчлах авч чадахгүй байна гэсэн санал зонхилж байсан.

Зөвлөмж: Хот, хөдөөд өргөн хэрэглээний барааны үнэ ханш тэгш, тэнцвэртэй байх хэрэглэгчдийн саналыг Аймгийн засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс судалж зөрүүтэй байдалд зохицуулалт хийх.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

20

МӨСТ СУМЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ

Хүснэт.7

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

21

Мөст суманд судалгаанд нийт 100 хүн оролцож, төрийн үйлчилгээний

асуулгын шалгуур үзүүлэлтүүдэд бүрэн хангалттай 81, хангалттай 97, дунд 103, хангалтгүй 82, маш хангалтгүй 24 гэж тус тус үнэлгээ өгчээ.

Ажиглалт, тандалт:Мөст сумын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн дотуур байр мөн 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж ашиглалтанд оржээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Мөст суманд 1 км хатуу хучилттай зам тавигдсан байна. Мөст сумын сум дундын эмнэлгийн өргөтгөл засварын ажил хийгдэж, хувийн хэвшлийн хандив тусламжаар 200 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалтаар хүүхэд багачууд, ахмад настануудад цэцэрлэгт хүрээлэн баригдсан байна.

Босоо тэнхлэгийн авто зам тус сумын нутгаар дайран өнгөрч байгаа нь тухайн бүс нутгийн ард иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болжээ.

Санал: Мөст сумын төрийн байгууллагуудын үйлчилгээ, иргэдэд хэрхэн хүрч

ажиллаж байгаа болон төрийн үйлчилгээг сайжруулах талаар. -Төрийн үйлчилгээний ажил зарим талаараа нилээд доголдолтой байх шиг ажиглагддаг. Ялангуяа хууль, эрхзүй хариуцсан чиглэлээр ажилладаг хүмүүсийн үйл ажиллагаа дутмаг, ур чадвар муу байна. Шинэчлэн батлагдсан хуулиудын мэдээлэл дутмаг, хууль сурталчлах, иргэдэд хүргэх тал дээр маш муу ажиллаж байна. Хөдөө орон нутгийн иргэдэд ийм төрлийн ажил сайн зохион байгуулахгүй л бол хуульд тэр болгон ач холбогдол өгч, мөрддөггүй. Хууль, эрхзүйн мэдээлэл муугаасаа болж хэрэг зөрчилд холбогдох, гэмт хэрэг гарах хандлага багагүй ажиглагдаж байна.

-Мөн манай суманд ойрын хэдэн сар иргэний бүртгэлийн байцаагч

байхгүйгээс болж иргэдэд маш их чирэгдэл үүсч байна. 11-р сарын дундуур сонгон шалгаруулалт явагдаад орох хүн нь шалгарсан гэж сонсогдож байсан. Миний хувьд хашааныхаа газрыг өмчилж авах гэж бараг 3 жил хөөцөлдөж байна л даа. Энэ асуудлаар газрын даамалтайгаа уулзахад “Аймаг орж шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн. Миний бодлоор орон нутагт нь иймэрхүү асуудлуудыг шийдвэрлүүлдэг байвал хаанаа ч гэсэн чирэгдэл багатай санагддаг юм.

-Төрийн үйлчилгээг сайжруулах миний санал гэвэл дээд, доод аль ч шатанд нь төрийн албан хаагчдын ур чадвар, мэргэжлээ эзэмшсэн байдлыг нь маш сайн харж байж оруулах хэрэгтэй. Мэргэжлийн ур чадвар муугаас л ажлаа сайн хийж чадахгүй, төрийн ажил гацаагаад байна гэж надад ажиглагддаг. Хоѐрдугаарт маш сайн харилцааны соѐлтой хүнийг ажиллуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Иргэдийг ороод үйлчлүүлэхэд үл тоомсорлох, загнах, хүссэн мэдээллийг нь хангалттай өгч чадахгүй асуудал байна, ялангуяа аймгийн төвийн байгууллагуудад маш түгээмэл ажиглагддаг. Гуравдугаарт иргэдийнхээ санаа бодлыг ойр ойрхон сонсож, үйл ажиллагаандаа тусгаж байх хэрэгтэй. Ард түмэн хамгийн мэргэн байдаг. Ингэснээр төрийн үйлчилгээнд гарч байгаа алдаа дутагдлыг шат бүрд нь шуурхай засаад явах боломжтой юм.

Мөст сумын иргэн Ц.Баасанхүү:

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

22

-Та Мөст сумын төрийн байгууллагуудын үйлчилгээ, иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байгаа талаар санал бодлоо хуваалцана уу? Төрийн үйлчилгээг сайжруулах таны санал?

-Манай суманд иргэд төрийн үйлчилгээг боломжийн түвшинд авдаг гэж боддог. Жишээ нь өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж өгдөг. Учир нь суманд бол төрийн албан хаагчид иргэд нь нэгнээ сайн таньдаг учраас хүнд суртал тэр бүр ажиглагддаггүй. Тэгээд ч сумын төрийн албан хаагчид ажлын ачаалал гайгүй байдаг учраас хойш тавилгүй цаг тухай бүрд нь шийдвэрлэдэг. Энэ нь хүн амын төвлөрөл ихтэй газруудаас бас нэг давуу тал нь юм даа. Нийгмийн даатгал, халамж, татвар зэрэг иргэдийн гол төлөв авдаг үйлчилгээнүүд сайн гэж хэлж болно. Харин олон хүнтэй харьцдаг болохоороо ч тэр үү сургуулийн сургалт, эмнэлгийн үйлчилгээ тааруу гэж боддог. Ер нь олон хүн энэ асуудал дээр шүүмжлэлтэй байгаа харагддаг юм. Тиймээс хамгийн чухал салбар болох сургууль, эмнэлгийн албан хаагчдын ур чадвар, харилцааны соѐл дээр анхаарах хэрэгтэй.

Х.Мэндээ

Мөст суманд 2015 онд өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байдал

2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 189 өргөдөл, гомдол ирснийг 100% шийдвэрлэсэн. Үүнд: -Засаг даргын тамгын газарт 140, Ерөнхий боловсролын сургуульд-18, Хүүхдийн цэцэрлэгт-31 тус тус ирсэн байна Нийт өргөдөлд эзлэх хувь, хэмжээгээр тооцвол Газрын өргөдөл- 97 буюу 51,3%, Ажил хүссэн өргөдөл-62 буюу 32,8% , Зээл, төсөлд хамрагдахыг хүссэн-7,4%, Тусламж дэмжлэг хүссэн-4,3%, Бусад 4,2% байна.

Зөвлөмж: Сумын Засаг даргын тамгын газрын төрийн үйлчилгээ эрхэлсэн төрийн албан хаагчид,мэдлэг чадвараа ахиулах, иргэдийн санал бодлыг сонсох, үйлчилгээний чанарыг сайжруулах.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

23

ДАРВИ СУМЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ

Хүснэгт.8

Дарви сумын иргэдээс сумын Засаг даргын хөтөлбрийн хэрэгжилт, төрийн үйлчилгээний чанар хүртээмжинд өгсөн хэрэглэгчийн үнэлгээнээс үзэхэд 90 хүн оролцож, бүрэн хангалттай 28, хангалттай 69, дунд 77, хангалтгүй 63, маш хангалтгүй 21 хүн тус тус хүн үнэлгээ өгсөн байна.

Тандалт, ажиглалт: Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг бүрэн хийж

дуусгаснаар сумын залуучуудын чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэхэд үр нөлөөгөө үзүүлж байна. Манай сум нь төв замын дагуу нийтийн тээврийн зорчигчид буудаллан өнгөрдөг учирсумын төвд боловсон 00-ийг бий болгожээ.

Санал: Ирэх жилээс хүнсний ногоо тариалж хил залгаа сумд болон Говь-Алтай аймгийн зарим сумд руу нийлүүлнэ. Тариалан эрхлэх сонирхолтой аж ахуйн

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

24

нэгжүүдэд газар олгож дэмжлэг үзүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна.

Санал: Уул уурхайд мөнгө зарахаас илүү “ Монгол мал” үндэсний

хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээний системд өөрчлөлт оруулах хөрөнгө зарцуулах, малчдад бирж хэрэггүй. Зөвлөмж: Хот, хөдөөд өргөн хэрэглээний барааны үнэ ханш тэгш, тэнцвэртэй байлгах тухай хэрэглэгчдийн саналыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс судалж зөрүүтэй байдалд зохицуулалт хийх хэрэгтэй.

ТАВ. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАРЪЯА ТӨРИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН ШИНЖИЛГЭЭ

График.10

Жаргалант сумын иргэдийн Жаргалант сумын засаг даргын тамгын

газарт 8 үзүүлэлтээр өгсөн хэрэглэгчдийн үнэлгээг нэгтгэж үзвэл 3.74 оноо буюу 69.75%-тай байна. Цаашид анхаарах асуудал нь нутгийн захиргааны байгууллагуудаас бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг сонсож, оролцоог дэмждэг байдал хангалттай үзүүлэлттэй байна. Шинээр хэрэгжиж байгаа хуулиудын талаар иргэдэд цаг алдахгүй сурталчилан таниулах хэрэгтэй гэж хэрэглэгчийн үнэлгээ гарчээ.

5.1.Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын харъяа

байгууллагуудын талаарх санал.

Сэтгэгдэл:Ховд хот өдөр бүр хөгжиж тэлж байна. Гэр хороололд хувийн тохилог орон сууцтай айлууд их байна. Орон сууц шинээр их сүндэрлэлээ. Хотын төвд явган зам, машины зогсоол, цэцгийн мандал, гэрлэн дохио жигдрүүлж хийсэн.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

25

Харин нэг хийсэн юмаа дахин дахин өөрчлөөд үргүй зардал их гаргаж байна. Цэцгийн мандлууд дотор зун ургаад намар хагдардаг цэцэг биш,агаар бохирдлоос хамгаалах бутлаг мод ургамал тариасай. Тэгвэл хотын утаа ихэсгээд байгаа машин тэрэгний тоос, хорт утааг багасгахад дөхөмтэй байх болов уу. Хаа сайгүй бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж байна. Харин хийсэн бүтээснээ өнө удаан жил, хойч үед үлдээх, өнгө төрхөөр нь байлгахад хүн бүр хот сэтгэлгээ, төрөлх хот, сум, баг, байр орчноо хамгаалах хүмүүжил төлөвшүүлэх хэрэгтэй байна.

Хүмүүс хэт их мөнгө шүтэж, орчноо хайрлах,хамгаалах бусдыг хүндэтгэх үзэл хомсдож байна. Энэ асуудалд төрийн үйлчилгээний албан тушаалтнууд өөрсдөө үлгэр дууриал үзүүлж, бусдад шударга шаардлага тавьж сурах хэрэгтэй.

Жаргалант сум. Монгол улсын гавьяат эдийн засагч Ү.Цэдэнбал:

Санал:Жаргалант сум. Баатархайрхан баг.Төрийн албан хаагчийн шалгалт аваад тэнцээгүй хүмүүс хаашаа очих ѐстой юм. Бөөнөөр нь бүртгээд хэдхэн ажлын байранд шалгалт авч, тэнцэхгүй үлдсэн нь сэтгэлзүйн хямралд орж, хар тамга даруулсан мэт сэтгэлийн шархтай хоцорч байна. Шалгалтын хууль, журамдаа өөрчлөлт оруулмаар байна.

Санал:Жаргалант сум Жаргалан баг. Ховд хотын утааны асуудал буурахгүй

жилээс жилд гамшгийн хэмжээнд хүрч, Улаанбаатарын утаа шиг болж ихсэж байна. Утаанаас үүдэж харшил, ханиад, уушигны багтраа гэх мэт өвчин даамжирч байна. Дээр нь автомашины тоо ихсэж угаар, хорт хий гаргаж байна. Утаа бууруулах түлш хэмнэдэг, дулаан баригч зуух үр дүн өгөхгүй байна. Дулааны станцуудад утаа бууруулах төхөөрөмж байдаггүй юм уу. Утааны асуудлыг өвөл нь санаж, хавар нь мартдаг зуршлыг халах цаг болсон.

Санал:Буянт баг. Домбот хотхон. Шинээр баригдсан орон сууцнуудын

гаднах орчны тохижилт муу, гаднаа хүүхэд тоглох, хөгшчүүл нар салхинд гарах ямар ч зай талбай байхгүй. Оршин суугчид орцны үүдэнд машинуудаа тулгаад тавьчихдаг. Хүүхдүүд хаана тоглож, наадах юм бэ? Анх захиалга авахдаа орчиндоо ногоон байгууламжтай, амарч тухлах талбайтай, гражтай гээд сурталчлаад байдаг. Яг үнэндээ хот төлөвлөлтийн бодлогод нийцэхгүй, байна. Гүйцэтгэгч барилгын компаниудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Санал: Хүний хүч, хөдөлмөр, сэтгэл зүрх, мөнгө зарцуулж хийсэн бүтээн

байгуулалтыг хамгаалах, төрийн өмчид авч бүртгэх, хариуцах эзэнтэй болгоход удирдлагууд санаачлагагүй хандаж байна.

Санал: Замын цагдаа нар жолооч нар саад цэцэрлэг мөргөх,хагалах, сүйтгэх үзэгдэл хотын хэмжээнд гарч байгаад тодорхой арга хэмжээ авч,хариуцлага тооцохгүй байна.

Санал: Өргөн хэрэглээний барааны үнэ ханш өндөр байгаа учраас худалдан авалт хийгдэхгүй байна.

Гомдол: Жаргалант сум Рашаант баг. Ачлал дэлгүүр. Гурван 36 айлын

халаалтын асуудал шийдэж өгөх. Аймаг, сумын удирдлага, хариуцсан мэргэжилтнүүдэд санал тавиад арга хэмжээ авч өгөхгүй байна. Дулааны станц, Шим ус компани бие бие рүүгээ чихэж эзэнгүйдүүлж байна. Нэг давхрын айлууд хөлдөж ус алдаж, гал түлж өвлийн ид хүйтнийг аргацааж байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

26

Санал: Их буян зах. Хүнсний ногоо борлуулагч: Манай аймаг үндэсний газар тариалан эрхлэгчдээ дэмжмээр байна. Зах дээр гаднаас импортоор орж ирдэг төрөл бүрийн алим, чавга, гэх мэт жимсний төрлийн ногоог орон нутагтаа тарьж ургуулахад яагаад болдоггүй юм бэ. Ногоочдын амьдрал хэцүү байна. Хавар, зун, намар тарьж ургуулсан ногоо үнэд хүрэхгүй. Гадны зах зээлийг зохицуулмаар байна. Ингэхдээ нутгийн туршлагатай ногоочид, тариаланчдад сургалт явуулж, төсөл хөтөлбөрөөр төрөөс дэмжээд өгмөөр байна.

Зөвлөмж: Гурван 36 айлын орон сууцны халаалтны доголдол,олон жил

яригдаад шийдэгдэхгүй байгаа асуудалд Дулааны станц, аймгийн Засаг даргын Тамгын газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэнучир шалтгааныг тогтоож,шийдвэр гаргах түвшинд уламжлах

Зөвлөмж: Хөдөө аж ахуйн газар, Ховд их сургууль, Байгаль орчин, Политехник коллеж зэрэг мэргэжлийн сургалтын байгууллагууд газар тариалан эрхэлдэг хүмүүст сургалт явуулах, орон нутагт шинэ сортын алим, жимсний төрлийн ургац тарьж болох талаар судлах. 5.2.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

График.11

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байгууллагад өгсөн хэрэглэгчийн үнэлгээгээр нийт сонгогдсон 6 сумын хэмжээнд 3,69 оноотой 67,8%-тай үйл ажиллагаагаа явуулж байна. Судалгаанаас үзэхэд иргэдийн дунд газрын бичиг баримт бүрдүүлэх, газрын асуудлаар гарсан маргаантай асуудлаа шийдвэрлүүлэх зэрэгт дунд гэсэн үнэлгээг өгчээ.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

27

ӨМЧИЛСӨН ГАЗРЫН ХЭМЖЭЭ /2015 он/ (СУМДААР)

График.12

Газар өмчлөлийн удаашралтай байгаа шалтгааныг сум тус бүрээр гаргахад дараах нийтлэг зүйлүүд илэрч байна.

• Газар нутгийн нөөц бага • Төвөөс алслагдсан • Зам харгуй, дэд бүтцийн хөгжил бага • Хөдөөгийн сумдад газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх сонирхол бага • Төв рүү чиглэсэн нүүдэл ихтэй • Газар нь эдийн засгийн эргэлтэнд орох нөхцөл бага • Хүн амын тоо цөөн • Монгол улсын иргэн хаана ч газар өмчлөх эрх нь нээлттэй гэж тус

байгууллагын 2015 оны ажлын тайланд тусгагджээ. Сэтгэл ханамжгүй байдал: Жаргалант сумын Цамбагарав багт айлын хашаанд амьдардаг, эхнэр

дөрвөн хүүхдийн хамт амьдраг иргэн Б нь олон жил газар авах гэж өргөдөл өгч хөөцөлдөж байна. Газраа авч чадахгүй байна. Газрын өргөдөл, гомдлын хариу шийдвэрийг маш хурдан өгөх хэрэгтэй.

Санал: -Иргэдийн газар хүссэн өргөдөл шийдвэрлэх ажил удаашралтай байна.

Олон жил дарагдсан өргөдөлд учир шалтгааныг тайлбарласан хариуг шуурхай өгөх. -Газар зохион байгуулалтандаа иргэдийн саналыг тодорхой хэмжээнд хүлээн авч байх.

-Дуудлага худалдаа,тендер шалгаруулалтаар Газар олголт, зарагдсан газрын тухай мэдээлэл ил тод, бас цахим хэлбэрээр мэдээлэх. Санал: Цаг баримтлахгүй байна. Ажлын цагийн хуваарь тодорхой бус. Аймгийн засаг даргын тамгын газрын ажилтнууд шийдвэр гаргах түвшний хүмүүс 4 дэх өдөр иргэд хүлээн авдаг өдөртэй.Ийм тодорхой хуваарьтай байвал иргэдэд чирэгдэл үүсэхгүй. Түүний адил гадуур ажиллах, иргэд хүлээж авах хувиараа тодорхой богловол аль аль талдаа чирэгдэл багатай.Ажилтнууд нь бөөнөөр гарч барилга хүлээн авах, хуралд явах гэх мэтээр явдаг. Ажил үүргийн хувиараа тодорхой байлгах хэрэгтэй.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

28

5.3.Нийгмийн даатгалын хэлтэс

График.13

Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн хэрэглэгчийн үнэлгээ 3,29 оноогоор буюу

65,8 хувьтай байна гэж үзжээ. Нийгмийн даатгалын хэлтсийн тохижилт, орчин, ажилчдын ѐс зүй дунд үнэлгээтэй байна. Нийгмийн даатгалын хэлтсээр үйлчлүүлж буй хэрэглэгчид шаардлагатай мэдээллээ олж авч чадаж байгаа гэж үзлээ.

Санал: -Эрүүл мэндийн даатгалын сайн дурын даатгалын хураамжийг бууруулах.

Гомдол: -Тэтгэвэр тогтоолгох,архивын лавлагаа авахад бичиг баримт их

шаарддаг.Маш их хөөцөлдөх ажилд ихэнх цагаа үрдэг.Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын харилцааны соѐл сайн биш.

Санал:Нийгмийн даатгалын хэлтсийн суманд ажиллаж байгаа ажилтнуудыг

сургалтад хамруулж алслагдсан хөдөө, сумын төвийн ажил орлогогүй мэдээллээс хол байгаа хүмүүст сурталчилгаагсайн хийлгэх хэрэгтэй.

Гомдол: Эрүүл, мэнд нийгмийн даатгалын сайн дурын даатгалд төлөх

орлогын эх үүсвэргүй учраас хамрагдаж чаддаггүй. Ажлын байрны зах зээл ховор байна.

Санал: Сүүлийн үед орон сууцны зээл, жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдах зэрэгт даатгал заавал төлсөн байх хэрэгтэй гэдэг. Энэ тухай хууль эрхзүйн мэдээллийг тухайн ажил хариуцсан мэргэжилтнүүд иргэдэд ойлгуулж, сурталчлах хэрэгтэй. Зөвлөмж:Аймгийн Нийгмийн даатгалын Хэлтэс ард иргэд,ялангуяа залуучуудад чиглэсэн эрүүл мэнд,нийгмийн даатгалын төрлүүдийн ач холбогдол, үр нөлөөг хүртээмжтэй сурталчлах, ойлголт, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нь чухал байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

29

5.4.Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн үйлчилгээнд хэрэглэгчийн үнэлгээ

График.14

Ажиглалт: Õîâä àéìãèéí Á¿ñèéí îíîøëîãîî, ýì÷èëãýýíèé òºâ àíõ 1974îíä 165 îðòîé íýãäñýí ýìíýëýãèéí çîðèóëàëòòàé áàðèãäñàí.

Õ¿í àìûí ºñºëò, òºðºë á¿ðèéí өвчлөл нэмэгдэж, ýìíýëýãò õýâòýæ ýì÷ë¿¿ëýãñäèéí тоо жилээс жилд нэмэгдэж эмнэлгийн орны багтаамж хүрэлцэхгүй байна.

Ýìíýëãèéí òóñëàìæ àâàõààð Улаанбаатар хотруу сүүлийн таван жилд 13200

гаруй хүн явж эмчлүүлсэн үзүүлэлттэй байна. Нýã èðãýíä äóíäæààð 500.0 ìÿíãàí төгрөгний унааны зардал гаргаж явж байна гэж үзвэл 700 îð÷èì ñàÿ òºãðºãèéí çàðäàë аймаг орон нутгийн иргэдээс ãàð÷ áàéíà. /Ховд аймгийн ЭМГ-ын 2014 оны тайлан/

Бүсийн оношилгоо,эмчилгээний төв 90 жилийн түүхтэй ойгоо угтаж гаднах

орчны тохижилт, зарим тасгуудын фестюльд суух сандал, ширээ, зурагт зэргийг байрлуулж үйлчлүүлэгчдийн тав тухтай орчинг нөхцлийг бүрдүүлжээ.

Асуудал: Манай аймаг,сумын эмнэлгүүд орчин үеийн үзлэг оношилгооны тоног төхөөрөмжтэй болсон давуу тал бий.Гэхдээ түүнийг ажиллуулах чадвартай боловсон хүчин дутагдалтай байна.Иймд төрөөс дэмжиж сургаж, дадлагажуулах хэрэгтэй.

Санал: Нэгдсэн эмнэлэгт шинжилгээний хариу цахимаас авдаг болох.Шинжилгээний тасаг шинжилгээний хариу авахад цаг хугацаа их зарцуулж хүлээлгэдэг.

Санал. Жаргалант сум.Цамбагарав баг. Г.Алтанцэцэг Мөнххайрхан сумаас аймгийн төвд шилжиж ирсэн.Манай ам бүл дотор Эрүүл мэндийн сайн дурын даатгал төлөх насны 3 хүн байна.Гэтэл нэг хүн 46,0 мянган төгрөг төлөх нь.Сард бидэнд138.0 мянган төгрөгний орлого байхгүй.

Өөрийн гэсэн хашаа,газар байхгүй.Хувийн компанид ажиллаж байгаад гарсан.Нийгмийн даатгалын дэвтэр компани эзэн аваад өгөхгүй байна.Компани ажилд оруулсан урамшуулал авна гээд өгөхгүй байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

30

Талархал:Жаргалант сум.Алагтолгой баг: 53 настай эрэгтэй. Хүнд өвчин зовлон тохиолдсон бидэнд эмнэлэгийн тусламжаас өөр зүйл байхгүй. Миний эхнэр элэгний церрозтой хэвтэрт байдаг. Ээжийгээ сахиж байгаа охин минь шинэхэн амаржсан. Ийм үед яалт ч үгүй эмнэлэгийн тусламж л биднийг аварч байна.Эмч,сувилагч нар бидэнд үр хүүхэд, ах дүүгээс илүү өмөг түшиг болж байна.

Гомдол. Хүнд сурталтай,хүний үзэмжээр харьцдаг. Эмчийн ѐс зүй тааруу,танил тал их хардаг.

Санал: Хөдөөнөөс аймгийн эмнэлэгт бичигдсэн эмчилгээ оношлогоонд орох дарааллаас шалтгаалан яаралтай тусламж авч чаддаггүй.

Цахим үйлчилгээ эмх замбараатай байх хэрэгтэй. Дараалал байнга ихтэй байдаг.Өглөө 5 цагаас эхэлж хүлээлт үүсдэг.

Санал:103 –ын үйлчилгээг шуурхай болгоход анхаарах,эмнэлэгт өргөтгөл хийх шаардлагатай.Хүнд сурталгүй,ѐс зүйтэй,эелдэг харьцмаар байна.

Гомдол: Бичигт баг. 25 настай эмэгтэй. Манай ээж хэвтэрт байдаг. Даралт харвасан.Бие нь муудаад дуудлага өгсөн.Нэлээн удаж байж ирсэн.Эмч манай гэрт орж ирээд “алив нөгөө үхэх гээд байгаа хүн чинь хаана байна гэж” асуусан. Өвчтөнүүдтэй хэлэх үгээ ч зөв бодож тунгааж ярих,харилцааны наад захын соѐлтой байгаасай.Тэгээд эмч загнаж орж ирсэн үедээ яаралтай тусламжийн эм тариагүй байсан.

Асуудал: Манай аймаг,сумын эмнэлгүүд орчин үеийн үзлэг оношилгооны

тоног төхөөрөмжтэй болсон давуу тал бий.Гэхдээ түүнийг ажиллуулах чадвартай боловсон хүчин дутагдалтай байна.Иймд төрөөс дэмжиж сургаж,дадлагажуулах хэрэгтэй.

Асуудал: Аймгийн Бүсийн оношилгоо,эмчилгээний төвийн эмнэлэгт Орос

улсад үйлдвэрлэсэн эртний төмөр цагаан орнуудыг солих хэрэгтэй. Орны пүрш нь унжиж өвчтөний хэвтрийн болон эмчилгээний дэглэмд сөрөг үзүүлж байна.

Санал: Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмчийг давхар хувийн эмнэлэгт

ажиллахыг хуулиар хориглох хэрэгтэй. Санал:Хувийн эмнэлгүүдийн тарифыг хууль эрхзүйн үндэслэлтэй

тогтоомоор байна. Санал: Эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай эм тариа гаднаас авдаг. Зөвлөмж: Хэрэлэглэгчийн үнэлгээний “хангалтгүй” гэсэн үнэлгээнд

дүгнэлт хийж үзэхэд хүн амын өсөлт, бусад хүчин зүйлүүд эмнэлгийг өргөтгөх, шинэ эмнэлэг хэрэгцээтэй байгааг харуулж байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

31

5.5.Хөдөлмөрийн хэлтэст төрийн үйлчилгээнд өгсөн хэрэглэгчийн үнэлгээ

График.15

Хөдөлмөрийн хэлтсийн төрийн үйлчилгээнд өгсөн хэрэглэгчдийн үнэлгээгээр байгууллагын тохижилт, гадаад орчин, ажилчдын ѐс зүй, ур чадвар, үйлчилгээ үзүүлж буй байдал зэрэг дээр хангалттай, дундаж гэсэн үнэлгээнүүд давамгайлж байна.

Санал: Ажлын байрны зар болон үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээллийн хэрэгслэлээр зарладаг байх. Төсөл хөтөлбөр эзнээ олохгүй байна. Санал: Иргэд Жижиг дунд үйлдвэрийн төсөл хэрхэн бичих вэ? Төсөл бичих аргачлалын талаарх сургалт зохион байгуулахыг хүссэн. Санал: Ажлын байранд орохыг хүссэн өргөдөл хүсэлтийг бүртгэж аваад эргэж мэдээлдэггүй. Зөвлөмж:Өргөдлийн хариуг тодорхой мэдээлэх, Жижиг дунд үйлдвэрийн төсөл бичих сургалтуудыг зохион байгуулах, гарын авлага боловсруулж тараах

999 шинэ ажлын байр нэмэгджээ

Зураг.1

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэст өнгөрсөн онд аймгийн хэмжээнд нийт 280 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудаас 1340 ажлын байрны захиалга иржээ. Үүнээс ажил идэвхтэй хайгч 1868 иргэн бүртгүүлснээс 748 эрэгтэй,1120 эмэгтэй байна.Шинээр 999 ажлын байр нэмэгдэж, ажлын байранд нийт 1213 хүнийг зуучилжээ.

Эх сурвалж: khovd.hudulmur.gov.mn

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

32

5.6.Жаргалант сумын I, IV, V, VI цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжид хийсэн үнэлгээ

Хүснэгт.9

№ Үзүүлэлт Маш сайн

Дунд муу Огт мэдэхгүй

1 Багш, туслах багшийн ур чадвар

52 21 0 0

2 Харилцааны соѐл 54 8 5 3 Анги танхимын тохижилт 23 20

4 Анги танхимын хүрэлцээ 57 3 5 Эцэг, эхийн оролцоо 12 40 3 1

Жаргалант сумын цэцэрлэгүүдийн төрийн үйлчилгээний хүртээмж,чанарт

хэрэглэгчийн үнэлгээ судалгаанд нийт 35 хүн оролцсон, үүнээс ажилтай 28, ажилгүй 5, эмээ 4, өвөө 3 оролцлоо.

Ажил алба эрхэлдэг хүүхэд нь цэцэрлэгт хүмүүждэг эцэг эхийн санал:

Нэг ангид байх хүүхдийн тоо стандартад байх шаардлагатай. Багш нар дэндүү ачаалалтай ажилладаг. Хүүхэд нэг бүртэй ажиллах боломж тааруу байна. Цэцэрлэгийн анги танхимуудыг камержуулах нь зүйтэй.

Гомдол: Нэг ангид 30-40 хүүхэд хүмүүжиж байна. Манай хүүхэд нэг өдөр талбай дээр багштайгаа ангиараа аймагтай танилцах аялал хийж байх үеэр хүүхдүүдээс хоцорч үлдээд аавынхаа ажил хайж яваад таньдаг хүнтэй таарч бид олж авсан. Тэгээд ангийн багшид нь очиж хэлэхэд мөн сая ангидаа байсан гээд нэрээр нь дуудаад хайгаад байсан.Ийм тохиолдол гардаг. Хүүхдийн тоо хэтэрснээс болоод багшийн ачаалал ихсэж байна. Санал: Цэцэрлэгүүдийн хүчин чадал, байрлалаас хамааран нэг ангид байх хүүхдийн стандарт тоо 25-30 байх ѐстой гэж цэцэрлэгийн мэргэжлийн багш ярьж байна. Тухайлбал нэг цэцэрлэг 4 бүлэгтэй гэж үзэхэд 100 хүүхэдтэй цэцэрлэг нэг ангид 25 хүмүүжвэл багш, хүүхдийн ачаалал хэвийн явагдаж, хүүхэд нэг бүртэй тулж ажиллахад дөхөмтэй. Хүчин чадал сайтай төв суурин газар байршдаг 1, 4, 5, 6 дугаар цэцэрлэгт хүмүүжих хүүхдийн хүчин чадал нэг ангид дунджаар 30-35, бага насны хүүхдийн анги 35-40 хүрч хүүхдийн тоо нэмэгддэг. Намар хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гээд очиход манай цэцэрлэг хавар хүүхдүүдээ бүртгээд авчихсан гэж багш нар хариулдаг энэ нь цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, мөн хот суурин газрын хүн амын төвлөрөлтэй холбоотой. Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг 6 бүлэг 177 хүүхэдтэй. Одоо өвлийн хүйтний үе, сурагчийн амралт эхлээд 100 гаруй хүүхэд явж байна. Ах эгч нар нь дүү нараа гэртээ амралтын үеэр хардаг. Нэг ангид дунджаар 30 хүүхэд явдаг. Бага анги 2-3 бүлэг 40 хүүхэдтэй. /Цэцэрлэгийн эрхлэгчийн яриа/ Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт 6 бүлэг 130 хүүхэд авах ѐстой. Нэг ангид 20-25 хүүхэд байх стандарттай. Одоо сурагчийн амралт, ид хүйтний үед нэг анги 20-25 хүүхэд явж байна. Намар, хаварт хүүхдийн тоо ихэсч нэг ангид 40-45 хүүхэд явж ачаалал ихэсдэг.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

33

Асуудал:Аймгийн төв сууршил, орон сууц ихтэй хотын “А” зэрэглэлд байрлалтай цэцэрлэгүүдэд нэг ангид ногдох хүүхдийн тоо 40-45 хүрдэг. Зөвлөмж: Ховд аймгийн төвд амьдардаг иргэд улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх сонирхолтой. Цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна. Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн шинэ барилгын асуудлыг шийдвэрлэх

ЗУРГАА. МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

2011 оны 6 дугаар сарын 16- ны өдрийн Улсын их хурлын нэгдсэн чуулганы

нэгдсэн хуралдаанаар “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” батлагдаж 12 сарын 01 ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлсэн. Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй байх үүрэг ногдуулж, Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар сонгогдсон 6 сум, 6 байгууллагын төрийн албан хаагч нийт 55 хүний дунд судалгаа явууллаа.

Хүснэгт.10

№ Үзүүлэлт Маш сайн

Дунд зэрэг

Муу огт мэдэхгүй

1. Хуулийн талаарх мэдлэг

11 26 4 6

2. Хууль хэзээ батлагдсан 33 14 5

3. Ямар мэдээлэл ил тод байх ѐстой вэ?

28 25 2 2

4. Төрийн байгуулагад Ямар мэдээллийг ил тод болгохыг үүрэг болгосон бэ?

17 29 8 4

5. Ямар мэдээлэл авахыг хориглодог вэ?

28 34 14

6. Иргэн албан тушаалтны хөрөнгө оруулгын мэдүүлэгтэй танилцах эрхтэй юу?

31 18 2 3

Судалгаанд оролцсон төрийн албан хаагчдийн хуулийн мэдлэг дээшилсэн байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

34

Төрийн байгууллагууд уг хуулийг хэрэгжүүлж, мэдээлэл түгээдэг эх үүсвэрүүд

Төрийн байгууллагын тухай мэдээллийг хаанаас авдаг вэ гэсэн асуултад тараах материал 20,Мэдээллийн самбар 51, Вэб сайт 34, Хэвлэл мэдээлэл 38, Иргэнд мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтан 28, Амнаас ам дамжин 26 хүн тус тус хариулсан байна.

Мэдээлэл түгээж буй хэлбэр: Судалгаанд оролцсон иргэд байгууллагын

мэдээлэл түгээх хэлбэрүүдээс нэг цэгийн үйлчилгээ, төрийн үйлчилгээний цахим машин, хэвлэл мэдээлэл, багийн иргэдийн уулзалт, электрон самбар урсдаг зараас авдаг гэх мэт мэдээллийн шуурхай дэвшилтэт шинэ технелогийн үйлчилгээг сайшаасан байна.

Асуудал: Төрийн байгуулагуудын мэдээлэл ард иргэдэд хүргэхгүй байгаа шалтгааныг түгээлт, хүргэлтийн санхүүгийн хүрэлцээ муутайгаас шалтгаалдаг гэж тайлбарлаж байна. Санал: Вэб сайттай байгууллагууд мэдээллийн агуулгаа шинэчлэхэд хангалтгүй ажиллаж байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

35

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын www.hovd.gov.mn вэб сайт

Зураг.2

Аймгийн Засаг даргын газар нь www.khovd.gov.mn гэсэн үндсэн сайттай ба

энэ нь аймгийн албан ѐсны сайт юм. www.khovd.gov.mn энэ сайтанд аймгийн тухай, нутгийн удирдлага, мэдээ мэдээлэл, ил тод байдал, шилэн данс, байгууллагуудын тайлан, захирамж, тушаал, Төрийн албаны салбар зөвлөл гэсэн үндсэн бүлгүүдэд хуваагдаж мэдээ мэдээлэл байршуулсан байна. Үүнээс ил тод байдал гэсэн хэсэгт үйлчилгээ үзүүлэх, концессийн зүйлийн, үйл ажиллагаа, төсөв санхүү, худалдан авах, хүний нөөц, хяналт шалгалт, үнэлгээ, авилгатай тэмцэх, санхүүгийн хяналт, аудит, үйлдвэрчний эвлэл гэсэн хэсгүүдэд хэсэгчилэн хувааж төлөвлөгөө, журам, хууль эрх зүй, үр дүн, тайлан, тендерийн урилга гэсэн мэдээ мэдээллүүд оруулж өгсөн байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар тусгай хэвлэлийн төлөөлөгчтэй.Төрийн

мэдээлэл тогтмол байршуулдаг Админтэй өдөр бүр шуурхай шинэчлэгдэж байршуулж байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

36

Б¿ñèéí îíîøèëãîî, ýì÷èëãýýíèé òºâийн www.khovdboet.mohs.mn вэб сайт

Зураг.3

Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь www.khovdboet.mohs.mn сайттай.

Энэ сайтанд танилцуулга, тусламж үйлчилгээ, ил тод байдал, эрх зүй, гадаад харилцаа, хэрэглэгчийн булан, шилэн дансны талаар мэдээлэл оруулсан байна. Ил тод байдал гэсэн хэсэгт төсвийн санхүүгийн байдал, хүний нөөцийн ил тод байдал, үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, сонгон шалгаруулалт, авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэсэн бүлгүүдэд хувааж мэдээлэл оруулсан уг бүлгүүдийн мөн тус тусд нь дахин хэсэгчилэн ангилаж мэдээлэл, хууль, зөвлөмж, төвлөгөө, дүгнэлт зэрэг мэдээллүүдийн оруулж өгсөн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

www.khovd.gazar.gov.mnвэб сайт

Зураг.4

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

37

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь www.khovd.gazar.gov.mn сайттай. Энэ сайтад байгууллагын тухай, хууль тогтоомж, барилга, газрын харилцаа, ил тод байдал, мэдээ мэдээлэл, шилэн данс гэсэн үндсэн хэсгүүдтэй. Үүнээс ил тод байдал гэсэн хэсэгт хүний нөөц, худалдан авах ажиллагаа, газрын даргын тушаал, үйл ажиллагаа, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хугацаатай бичгийн шийдвэрлэлт, төлөвлөгөө гэсэн хэсгүүдэд хувааж мэдээ мэдээлэл байршуулсан байна. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэсийн www.khovd.hudulmur.gov.mn вэб сайт

Зураг.5

Хөдөлмөрийн хэлтэс нь www.khovd.hudulmur.gov.mn гэсэн сайттай. Уг сайтад Бидний тухай/Байгууллагын тухай/, мэдээ мэдээлэл, хөтөлбөрүүд, хууль эрх зүй, шилэн данс, төсөл,Хөдөлмөрийн харилцаа гэсэн хэсгүүдэд хувааж мэдээ мэдээлэл байршуулжээ. Хөдөлмөрийн хэлтэс мэдээллээ шинэчилж оруулдаг. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Зураг.6

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

38

Нийгмийн даатгалын хэлтэс нь өөрийн гэсэн ажиллаж байгаа сайт байхгүй www.khovd.gov.mn гэсэн аймгийн үндсэн сайтанд эрхэм зорилго, үндсэн чиг үүрэг, бахархал, орон тооны бүтэц гэсэн товч мэдээлэл оруулсан байна. Харин Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс гэсэн фэйсбүүк групптэй.

Судалгаанд хамрагдсан байгууллагууд вэб сайтдаа үйл ажиллагаандаа

мөрдөж буй дүрэм, журам, иргэдийн бүрдүүлбэл зохих материал, ямар хугацаанд үзүүлбэл зохих, төсөл сонгон шалгаруурлалт, төсөл хөтөлбөрийн зар мэдээ, ажлын байрны мэдээ зэргийн илд тод байршуулж байна. Харин албан тушаалтны чиг үүрэг, ѐс зүйн дүрэм, тухайн байгууллагуудаас гарч байгаа шийдвэрүүдийн талаарх мэдээлэл дутмаг байна.

Судалгаанд оролцсон иргэд сайтынхаа мэдээллийг шинэчлэх 6, вэб сайтаар мэдээллээ түгээж байгаа хэлбэрийг сайшаасан 10, сайтын мэдээлэл шинэчлэх хэрэгтэйг зөвлөсөн 12 санал өгчээ. Төрийн албан хаагчид ажил асуудал танилцуулаад орж уулзахад зарим нь фэйсбүүкт хамаг цагаа үрж, цахим ертөнцийн мэдээллийн сүлжээг зөвхөн өөрийн сонирхолд зориулж,төрийн үйлчилгээний цагийг үр бүтээлгүй өнгөрөөж байгаа байдал ажиглагдаж байна. Зөвлөмж

Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд танилцуулж, зорилтот бүлгээ зөв сонгон, оновчтой мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан тогтмолжуулах нь зүйтэй.

ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧДИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

Хүснэгт.11

№ Судалгаанд оролцсон сум, байгууллагууд Оноо Хувиар/%/

1

Аймаг, сумын засаг дарга, нутгийн захиргааны байгууллага 3,74 74,8

2 Жаргалант сумын1,4,5,6-р цэцэрлэгүүд 3,56 71,2

3 БОЭТ 3,38 67,6

4 Нийгмийн даатгалын хэлтэс 3,29 65,8

5 ГХБХБ-ын газар 3,39 67,8

6 Хөдөлмөрийн хэлтэс 3,37 67,4

7 Буянт сум 3,89 77,8

8 Зэрэг сум 3,73 74,6

9 Манхан сум 3,45 69

10 Мөнххайрхан сум 3,28 65,6

11 Мөст сум 3,29 65,8

12 Дарви сум 3,48 69,6

Дүн 3,4875 69,75

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

39

ДҮГНЭЛТ

Орчин үеийн эрхзүйт төр, нээлттэй ардчилсан нийгэм төрийн үйлчилгээг

иргэдэд хүргэхэд холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд өөрийн гэсэн “дэд бүтэц” бий болгож хөгжиж байгаа нь олны өмнө ил тод харагдаж байна.

Хэвлэлийн Хүрээлэнгийн Баруун Бүсийн Төв ТББ-ын хийсэн Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгсөн хэрэглэгчийн үнэлгээндсонгогдсон сум,байгууллагын үнэлгээ 69,75 хувьтай гарч байна.

Судалгааны явцад “Төр хэнд хэрэгтэй юм”, “Надад хамаагүй би амьдралаа өөрөө аваад явж байна” гэх мэтээр хандаж байсан цөөн хэдэн хүн /5-6/ , судалгаанд оролцох хүсэлгүй гэсэн 2-3 хүнийг эс тооцвол хэрэглэгчид судалгаанд идэвхтэй оролцлоо.

Энэ нь ард иргэд тухайн оршин сууж, амьдарч байгаа аймаг, сум, багийн

засаг дарга, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ чанар хүртээмж дээшилж, шуурхай, ил тод, нээлттэй өөрчлөлт бий болж байгааг харуулж байна.

Судалгаанд оролцсон иргэд төрийн байгуулагын мэдээлэл түгээх

хэлбэрүүдээс төрийн ажилтантай шууд уулзах уулзалт,мэдээлэл өгөх тусгай ажилтнаас мэдээлэл авдаг явдлыг онцолж, түүнчлэн телевиз,нэг цэгийн үйлчилгээ, иргэдэд зориулсан уулзалт,сургалт,электрон самбар,вэб сайт,фэйсбүүк зэрэг дэвшилтэт шинэ төрийн үйлчилгээнийг сайшааж байна.

Амьдрал дээр нийгэм эдийн засгийн байдал өдрөөс өдөрт өөрчлөгдөж,

хөгжиж цэцэглэж байгаа ч үүсч байгаа нөхцөл байдлыг гуйвуулах, замхруулах хандлагууд ч мэдрэгдэж байна. Тухайлбал:

Төрийн хэтийн бодлого, хүний хөдөлмөр, оюун ухаанаар бүтсэн бүтээн байгуулалт,хөдөлмөр шингэсэн зам харгуй, гэрэл дохиог эвдэн сүйтгэх үзэгдэл байгаа нь төрөөс /соѐл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, урлаг гэх мэт/ хувь хүний ухамсар, сэтгэхүй, мэдлэг оюун ухаанд чиглэсэн олон нийтийг хамарсан дорвитой ажлуудыг зохион байгуулах хэрэгцээ байгааг хэрэглэгчдийн зүгээс анхааруулж байна.

Материаллаг баялаг,бүтээн байгуулалтаа дагаж хүний оюун санаанд хувьсал хийх, хотжилт дагаж зөв эерэг хүмүүжил, хандлага төлөвшүүлэх, ерөнхийдөө хүнээ хөгжүүлэх асуудлууд орхигдож байгаад шүүмжлэлтэй хандахыг анхаарууллаа.

Төр төсвийн хөрөнгө мөнгөөр хүний хүч, хөдөлмөр,сэтгэл зүрх,хөрөнгө хүч зарцуулж хийсэн бүтээн байгуулалтыг хамгаалах, эзэмшүүлэх, төрийн өмчид авч бүртгэх, хариуцах эзэнтэй болгоход төрийн бүх шатны удирдлагууд “хоомой” хандаж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

40

Бид судалгаа дүгнэлт хийх явцдаа манай төрийн бус байгууллагаас хийж

байгаа үнэлгээ нь нам,эвсэл, улс төрөөс ангид бие даасан хараат бус байдлаар явагдаж байгаа гэдгийг оролцсон ярилцагч,иргэдэд ойлгуулж ажилласан гэдгийг дурдах нь зүйтэй.

Гэвч сонгуулийн сургаар бүх юманд бэлэнчлэх, гар харах материаллаг зүйлээр тус дэм авах гэсэнтогтсон явуургүй “үзэл суртал”-ыг өөрчилж, хүмүүсийн оюун санаанд “бүтээлч сэтгэлгээг“ шингээх, хувь хүн,олон нийтийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нь өндөржүүлж, ухамсарлуулах ажил төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн бүх шатанд “хэрэгцээ” болоод байгаа нь илүү тод ажиглагдаж байсан юм.Ийм учраас төрийн үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа, ажилтнуудаа чадавхжуулахаас гадна зөв төлөвшил,мэдлэг чадвараараа бусдыг үлгэрлэн манлайлах явдал чухал байна.

Анхаарах асуудал:

Төрийн үйлчилгээний хүртээмж чанарт иргэд сэтгэл хангалуун байгаа хэдий ч зарим салбарын ажил,үйлчилгээ,дүрэм журмаас шалтгаалан нийтлэг тохиолдож буй тулгамдсан асуудлууд ахиц өөрчлөлт гарахгүй сунжран дахин давтагдаж шүүмж хүлээж шийдэгдэхгүй байгаад төрийн оновчтой бодлогоор зохицуулалт хийж, төрийн байгуулагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байна.Тухайлбал:

Жаргалант сумын Рашаант баг гурван 36 айлын орон сууцны халаалтын

асуудал,өргөн хэрэглээний барааны үнэ ханш буурахгүй байгаа, эмийн хүрэлцээ,эмнэлэгт хэвтэхэд эм,тариа гаднаас гаднаас авч, даатгалаас төлдөггүй, эрүүл мэнд,нийгмийн даатгалын сайн дурын даатгалын асуудал, цахилгааны үнийн өсөлт,агаарын бохирдол, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлууд удаа дараа давтагдаж байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

41

ЗӨВЛӨМЖ

Төрийн үйлчилгээний хүртээмжид хийсэн үнэлгээний зөвлөмж

1.Төрийн үйлчилгээний талаар

Сумын Засаг даргын Тамгын газрын төрийн үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн албан хаагчдынмэдлэг чадварыг ахиулах, иргэдийн санал бодлыг хүлээцтэй сонсож эрэлт хэрэгцээг нь хангасан чанартай төрийн үйлчилгээг үзүүлэх.

Төрийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сурталчилгааг хийхдээ олон

нийтэд нээлттэй танилцуулж, зорилтот бүлгээ зөв сонгон, мэдээллийн хэрэгслэлээр тухай бүр дамжуулан хүргэж байх ажлыг тогтмолжуулах нь зүйтэй.

Иргэдийн санал гомдол, ирүүлсэн өргөдөлд хуулийн хугацаанд хариу өгөх, энэ тухайшийдвэрийг эргэн мэдээлж холбоотой ажиллах.

Хот, хөдөөд өргөн хэрэглээний барааны үнийг ханш тэгш, тэнцвэртэй

байлгах явдлыг анхаарах тухайхэрэглэгчдийн саналыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс судалж зөрүүтэй байдалд зохицуулалт хийх асуудлыг судлаж,Шударга өрсөлдөөний газарт уламжилж шийдвэрлүүлж байх.

Эмийн даатгалын буцаан олголтын талаар нийгмийн даатгалын хэлтсээс

иргэдэд үнэн зөв мэдээллийг тухай бүр хүргэх, худалдаж авсан эмийн үнийг буцааж олгодог явдлыг хэвшүүлэх.

2.Хөдөө аж ахуй, малчдын талаар

Хөдөөд малчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах ялангуяа залуу малчдыг

сургах дадлагажуулах, малжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд сум хөгжүүлэх сангийн зээл тусламжаар дэмжихэд анхаарах.

Цас зудтай үед зам даваа хаагдах эрсдэл гарах магадлал өндөр байгаа нь

Дунд сэнхэр, Хуурай сэнхэрийн замыг нутгийн иргэдийн оролцоотой төрөөс санхүүжүүлж, засаж сайжруулах.

Хөдөө аж ахуйн газар, Ховд их сургууль, Байгаль орчин аялал жуулчлалын

газар, Политехник коллеж зэрэг мэргэжлийн болон сургалтын байгууллагууд газар тариалан эрхэлдэг хүмүүст сургалт явуулах, орон нутагт шинэ сортын алим, жимсний төрлийн ургац тарьж болох талаар судлах.

3.Эрүүл мэндийн үйлчилгээний талаар

Хэрэглэгчийн үнэлгээнээс Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн

үйлчилгээний чанар “хангалтгүй” гэсэн үнэлгээ гарсанд дүгнэлт хийж үзэхэд хүн амын өсөлт, сууршил бусад хүчин зүйлүүдээс хамааруулж эмнэлгийг өргөтгөх, шинэ илүү олон ортой эмнэлэг хэрэгцээтэй байгааг харуулж байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

42

4.Эрчим хүч,орон сууц

Цахилгааны үнийн өсөлтийн талаарх мэдээллийг эдийн засгийн тооцоо судалгаатайгаар хэрэглэгчдэд хүргэх ойлгуулах,

Гурван 36 айлын орон сууцны халаалтны доголдол олон жил яригдаж

шийдэгдэхгүй байгаад Дулааны Бадамлах дөл ХХК-ны удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн учир шалтгааныг тогтоож,шийдвэр гаргах түвшинд уламжлах.

Зэрэг суманд Шинээр баригдсан орон сууц цэцэрлэг, хүүхэд хөгжлийн

төвийн дулаан хангамжийн асуудлыг шийдэх. Ховд хотын утаа,агаарын бохирдол бууруулах талаар аймаг,сумын засаг

даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх.

5.Мэдээлэл сурталчилгааг хүртээмжтэй хүргэх талаар

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь ард иргэд,ялангуяа залуучуудад чиглэсэн эрүүл мэнд,нийгмийн даатгалын төрлүүдийн ач холбогдол, үр нөлөөг хүртээмжтэй сурталчлах, ойлголт, мэдлэг хандлалгыг дээшлүүлэх нь чухал байна.

6.Цэцэрлэгийн хүүхдийн орон тооны талаар

Ховд аймгийн төвийниргэд нь улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх сонирхолтой.

Иймд цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн шинэ барилгын асуудлыг шийдвэрлэх зэрэг төрийн үйлчилгээнд хийсэн хэрэглэгчийн үнэлгээгээр эдгээр зөвлөмжийг судалгааны баг гаргаж байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

43

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. Нээлттэй нийгэм форум “Үнэлгээ хийх аргачлал” 2012

2. Сум хөгжүүлэх сангийн зарцуулалтад хийсэн үнэлгээний тайлан ННФорум

2013

3. “Төрийн байгуулагын мэдээллийн ил тод байдал” Глоб интэрнейншль ТББ-

аас гаргасан тайлан 2008 он

4.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны үйл

ажиллагааны тайлан

5. Михайэл Халлер “Мэдээллийг нягтлахуй” практик сэтгүүлзүйн ном 7 дугаар

хэвлэл 2014 он

6.www.khovd.hudulumur.gov.mn

Хэвлэлийн Хүрээлэн Баруун Бүсийн төвТББ-аас “Төрийн байгуулагын

үйлчилгээний чанар, хүртээмжид үнэлгээ хийсэн багийн гишүүд

1.А.Бямбасүрэн -Бүсийн зохицуулагч төслийн багийн ахлагч

2.Ц.Энхтайван - Судалгааны ажилтан, нягтлан бодогч

3.М.Номинцэцэг -Судалгааны багийн ажилтан

4. А.Нямсүрэн -Сайн дурын ажилтан

5.Б.Ундармаа -Туслах ажилтан

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

44

ХАВСРАЛТ

Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-1

Зураг.7

Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-2

Зураг.8

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

45

Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-3

Зураг.9

Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-4

Зураг.10

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2015

46

Хөдөө ажилласан судалгааны ажлын явцаас фото-5

Зураг.11