31
Ханамж ба эрэлт БҮЛЭГ 7

хэрэглэгчийн үйл хөдлөл

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ханамж ба эрэлт

БҮЛЭГ 7

Page 2: хэрэглэгчийн үйл хөдлөл

Энэхүү бүлгийг судалсанаар та дараах чадварыг

эзэмшинэ:

Өрхийн хэрэглээний сонголт юугаар хязгаарлагдахыг

тайлбарлах

Ханамжийн ойлголтыг ашиглаж таашаалыг

тодорхойлох, нийт ханамж ба ахиу ханамжийн ялгааг

мэдэх

Хэрэглэгчийн сонголтын ахиу ханамжийн онолыг

тайлбарлах

Үнэ болон орлогын өөрчлөлтийн нөлөөг урьдчилан

таамаглахад ахиу ханамжийн онолыг ашиглах

Үнэ цэнийн парадоксыг тайлбарлах

Page 3: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ус чандмань эрдэнэ

Усны ашиг тус алмаазныхаас хол илүү байдаг атал

яагаад алмааз үнэтэй, ус бараг үнэгүй байдаг юм бэ?

Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогч яагаад хүүхэд

асрагчаас дунджаар 45 дахин илүү цалин авдаг вэ?

Энэхүү бүлэг танд эдгээр асуултад хариулахад тусална.

Page 4: хэрэглэгчийн үйл хөдлөл

Өрхийн төсөв

Хэрэглээний боломж

Өрхийн хэрэглээний сонголт өрхийн орлого болон

тэдний худалдан авч буй бараа, үйлчилгээний үнээр

хязгаарлагдана.

Өрхийн зарцуулах орлогын хэмжээ өгөгдсөн байх

бөгөөд өрх худалдан авах бараа, үйлчилгээнийхээ

үнэнд нөлөөлж чаддаггүй.

Өрхийн төсвийн шулуун нь өрхийн хэрэглээний

сонголтын хязгаарыг илэрхийлнэ.

Page 5: хэрэглэгчийн үйл хөдлөл

Өрхийн төсөв

Зураг 7.1-д кино ба

ундааны төсвийн

шулууныг харуулав.

Өрх нь төсвийн шулуун

дээрх ба түүнээс дотогш

орших бүх цэг дээрх

сонголтыг худалдан авч

чадна.

Өрх төсвийн шулуунаас

гадна орших цэгүүд дээрх

сонголтыг худалдан авч

чаддаггүй.

Page 6: хэрэглэгчийн үйл хөдлөл

Өрхийн төсөв

Харьцангуй үнэ

Харьцангуй үнэ гэдэг нь нэг барааны үнийг нөгөө

барааны үнэнд хуваасныг хэлнэ.

Киноны үзвэрийн үнэ 6$, зургаагаар багцалсан

ундааны үнэ 3$ гэе.

Тэгвэл ундаагаар илэрхийлэгдэх киноны харьцангуй

үнэ нь киноны үнэ 6$-ийг багц ундааны үнэ 3$-т

хуваасантай тэнцүү буюу кино 2 багц ундаатай тэнцүү

байна.

Page 7: хэрэглэгчийн үйл хөдлөл

Өрхийн төсөв

Үнийн өөрчлөлт

х-тэнхлэг дээр

тэмдэглэсэн барааны үнэ

өөрчлөгдөхөд уг

бараанаас худалдан авах

боломжит хэмжээг

өөрчлөх ба төсвийн

шулууны налалт

өөрчлөгддөг.

Зураг 7.2(a) киноны

харьцангуй үнэ

өөрчлөгдөхөд төсвийн

шулууны налалт

өөрчлөгдөж байгааг

харуулав.

Page 8: хэрэглэгчийн үйл хөдлөл

Өрхийн төсөв

Бодит орлого

Өрхийн бодит орлого бол өрхийн худалдан авч чадах

барааны тоо хэмжээгээр илэрхийлэгдэх орлого юм.

Ундаагаар илэрхийлэгдэх Лизагийн бодит орлого нь 10

багц ундаа болно (багц ундаанаас авах хамгийн дээд

хэмжээ).

Лизагийн бодит орлого нь түүний мөнгөн орлогыг (30$)

багц ундааны үнэнд (3$) харьцуулсантай тэнцүү байна.

Page 9: хэрэглэгчийн үйл хөдлөл

Өрхийн төсөв

Орлогын өөрчлөлт

Орлого өөрчлөгдөхөд

төсвийн шулуун шилжилт

хийдэг.

Харьцангуй үнэ

өөрчлөгддөггүй учраас

төсвийн шулууны налалт

өөрчлөгддөггүй.

Зураг 7.2(б)-д орлого

өөрчлөгдөхөд төсвийн

шулуун хэрхэн өөрчлөгдөж

байгааг харуулав.

Page 10: хэрэглэгчийн үйл хөдлөл

Таашаал ба ханамж

Таашаал

Хэрэглэгчийн таашаал нь бараа, үйлчилгээг

хэрэглэснээс тухайн хүнд бий болох ашиг тус эсвэл

сэтгэл ханамжийг тодорхойлдог.

Тухайн бараа, үйлчилгээний хэрэглээнээс хүртэж буй

ашиг тус, сэтгэл өег байдлыг ханамж гэж нэрлэдэг.

Нийт ханамж

Нийт ханамж нь бараа, үйлчилгээний хэрэглээнээс

тухайн хүний авч буй нийт ашиг тус юм. Ерөнхийдөө их

хэрэглээ их ханамж өгдөг.

Page 11: хэрэглэгчийн үйл хөдлөл

Таашаал ба ханамж

157-р хуудсан дахь Хүснэгт

7.1-д нийт ханамжийн

хуваарийн жишээг харуулав.

Зураг 7.2(a)-д нийт

ханамжийн муруйг харуулав.

Хэрэглээ нэмэгдэх тусам

нийт ханамж өсдөг.

Page 12: хэрэглэгчийн үйл хөдлөл

Таашаал ба ханамж

Ахиу ханамж

Ахиу ханамж бол хэрэглэсэн барааны тоо хэмжээ нэг

нэгжээр өсөхөд тухайн бараанаас авах нийт

ханамжийн өөрчлөгдсөн хэмжээ юм.

Бүтээгдэхүүний хэрэглээ өсөх тусам түүнээс бий болох

ахиу ханамж буурдаг.

Хэрэглэж буй барааны тоо нэмэгдэх хэрээр ахиу

ханамж буурахыг ахиу ханамж буурах хууль гэнэ.

Page 13: хэрэглэгчийн үйл хөдлөл

Таашаал ба ханамж

Зураг 7.2(б)-д ахиу

ханамж буурах хуулийг

үзүүлэв.

Ханамж бол

температуртай төстэй.

Хоѐулаа хийсвэр

ойлголтууд ба хоѐулаа

дурын нэгжээр

хэмжигдэж болно.

Page 14: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ханамжийг хамгийн их байлгах

Ахиу ханамжийн онол нь өрх нийт ханамжаа хамгийн

их байлгахуйц хэрэглээний боломжийг сонгодог гэсэн

суурь нөхцөл дэвшүүлдэг.

Ханамж хамгийн их байх сонголт

Худалдан авах боломжтой хослол бүрээс бий болох

нийт ханамжуудыг тооцож, ханамж хамгийн их байх

сонголтыг хийдэг.

Хүснэгт 7.2 (хуудас 158)-д хэрэглэгчийн тэнцвэр гэж

нэрлэгддэг ханамж хамгийн их байх хэрэглээний

хослолын жишээг харуулав.

Page 15: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ханамжийг хамгийн их байлгах

Нэг долларт ногдох ахиу ханамжуудыг тэнцүүлэх

нь

Ахиуцын шинжилгээний тусламжтайгаар дараах

дүрмээр хэрэглэгчийн нийт ханамж хамгийн их байна:

Бүх боломжит орлогоо зарцуулах ба бүх барааны

нэг долларт ногдох ахиу ханамжуудыг тэнцүүлэх

Нэг долларт ногдох ахиу ханамж гэдэг нь тухайн

барааны ахиу ханамжийг түүний үнэд нь харьцуулсан

харьцаа юм.

Page 16: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ханамжийг хамгийн их байлгах

Ханамжийг хамгийн их байлгах дүрэм:

Киноны ахиу ханамжийг MUM ,

Ундааны ахиу ханамжийг MUS ,

Киноны үнийг PM ,

Ундааны үнийг PS ,

Киноны нэг долларт ногдох ахиу хэнэмж нь MUM/PM.

Ундааны нэг долларт ногдох ахиу ханамж нь MUS/PS.

Page 17: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ханамжийг хамгийн их байлгах

Нийт ханамж дараах нөхцөлд хамгийн их байна:

MUM/PM = MUS/PS

Хүснэгт 7.3 (хуудас 159) ба дараагийн слайдын Зураг

7.4-д ханамжийг хамгийн их байлгах дүрэм хэрхэн

ажилладагийг харуулав.

Page 18: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ханамжийг хамгийн их байлгах нөхцөл

Хэрвээ MUM/PM > MUS/PS

байх нөхцөлд ундаанд

зарцуулах нэг долларыг

кинонд зарцуулснаар

киноны нийт ханамж нь

ундааны нийт ханамжийн

бууралтаас илүүгээр

нэмэгддэг ба улмаар нийт

ханамж өсдөг.

Зөвхөн MUM/PM = MUS/PS,

үед л төсвийг дахин

хуваарилах, нийт ханам-

жийг өсгөх боломжгүй.

Page 19: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ханамжийг хамгийн их байлгах

Хэрвээ MUS/PS > MUM/PM

байх нөхцөлд кинонд

зарцуулах нэг долларыг

ундаанд зарцуулснаар

ундааны нийт ханамж нь

киноны нийт ханамжийн

бууралтаас илүүгээр

нэмэгддэг ба улмаар нийт

ханамж өснө.

Зөвхөн MUM/PM = MUS/PS,

үед л төсвийг дахин

хуваарилах, нийт ханам-

жийг өсгөх боломжгүй.

Page 20: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ахиу ханамжийн онолын урьдчилсан

таамаглалууд Кино үзвэрийн үнэ буурах

Аливаа барааны үнэ буурахад түүний эрэлтийн тоо

хэмжээ өсдөг. Энэ нь эрэлтийн муруй сөрөг налалттай

холбоотой юм.

Тухайлбал, киноны үнэ буурвал MUM/PM өсөхийг бид

мэдэх ба иймээс хэрэглэгч хэрэглээнийхээ тоо хэмжээг

өөрчлөхөөс өмнө MUM/PM > MUS/PS болно.

Хэрэглэгчийн тэнцвэрийг дахин хангахын тулд

(хамгийн их нийт ханамж) хэрэглэгч кино үзэх тоог

нэмэгдүүлснээр MUM-ийг бууруулж, MUM/PM = MUS/PS

нөхцлийг дахин хангана.

Page 21: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ахиу ханамжийн онолын урьдчилсан

таамаглалууд

Нэг барааны үнэ өөрчлөгдөхөд нөгөө барааны эрэлт

өөрчлөгддөг.

Сая үзсэнээр, киноны үнэ буурвал MUM/PM өсч, улмаар

хэрэглэгч хэрэглээнийхээ тоо хэмжээг өөрчлөхөөс

өмнө MUM/PM > MUS/PS нөхцөл үүснэ.

Хэрэглэгчийн тэнцвэрийг дахин хангахын тулд

(хамгийн их нийт ханамж) хэрэглэгч ундааны

хэрэглээгээ бууруулах замаар MUS–ийг нэмэгдүүлэн

MUM/PM = MUS/PS нөхцлийг дахин хангуулдаг.

Page 22: хэрэглэгчийн үйл хөдлөл

Таамаглалууд …

Хүснэгт 7.4 ба Зураг 7.5-

д эдгээр таамаглалыг

дүрслэв.

Киноны үнийн буурахад

түүний эрэлтийн тоо

хэмжээ өснө. Энэ нь

киноны эрэлтийн муруйн

дагуу цэгэн шилжилт

хийлгэнэ. Мөн ундааны эрэлт

буурна. Энэ нь ундааны

эрэлтийн муруйг

шилжүүлнэ.

Page 23: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ахиу ханамжийн онолын урьдчилсан

таамаглалууд

Ундааны үнийн өсөлт

Одоо ундааны үнэ өссөн гэж үзье.

Улмаар MUS/PS буурах ба хэрэглэгч хэрэглээнийхээ

тоо хэмжээг өөрчлөөгүй тохиолдолд MUS/PS < MUM/PM

болно.

Тэнцвэрт хэрэглээг дахин хангахын тулд (хамгийн их

нийт ханамж) хэрэглэгч ундааны хэрэглээг бууруулах

замаар MUS–ийг өсгөх ба киноны хэрэглээг

нэмэгдүүлэх замаар MUM.–ийг бууруулдаг. Эдгээр

өөрчлөлт нь MUM/PM = MUS/PS нөхцлийг дахин

хангуулна.

Page 24: хэрэглэгчийн үйл хөдлөл

Таамаглалууд …

Хүснэгт 7.5 ба Зураг 7.6-

д эдгээр таамаглалыг

дүрслэв.

Ундааны үнийн өсөхөд

түүний эрэлтийн тоо

хэмжээ буурна. Энэ нь

ундааны эрэлтийн муруйн

дагуу цэгэн шилжилт

хийлгэнэ. Мөн киноны эрэлт өснө.

Энэ нь киноны эрэлтийн

муруйг шилжүүлнэ.

Page 25: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ахиу хаманжийн онолын урьдчилсан

таамаглалууд

Орлогын өсөлт

Орлого өсөхөд хэвийн барааны эрэлт өсдөг.

Хүснэгт 7.6 (хуудас 163)-д энэхүү таамаглалыг үзүүлэв.

Хүснэгт 7.7 (хуудас 163)-д ахиу ханамжийн онолын

урьдач нөхцөл болон таамаглалыг нэгтгэсэн харуулав.

Page 26: хэрэглэгчийн үйл хөдлөл

Ахиу ханамжийн онолын урьдчилсан

таамаглалууд

Температур: Адилтгал

Ханамж, температур хоѐр адилхан. Хоѐулаа хийсвэр

ойлголт бөгөөд хоѐулангийнх нь хэмжих нэгжийг

дураар сонгож авдаг.

Ус хэзээ мөс болдог, хэзээ ууршдаг талаар

таамаглахад температур гэх ойлголт тусалдагтай тун

адилаар, хэрэглэгчийн сонголтыг таамаглахад ханамж

гэх ойлголт бидэнд тусална.

Ханамжийн тухай ойлголт бидэнд тухайн барааны үнэ

буурахад яагаад хүмүүс түүнийг ихээр худалдан авдаг,

хүмүүсийн орлого өсөхөд яагаад тэд ихэнх барааг

нэмж худалдан авдгийг ойлгоход тусална.

Page 27: хэрэглэгчийн үйл хөдлөл

Үр ашиг, үнэ, үнэ цэн

Хэрэглэгчийн үр ашиг

Хэрэглэгчид өөрсдийн ханамжийг хамгийн их

байлгаснаар тэд нөөцийг үр ашигтай ашиглаж байдаг.

Хэрэглэгчийн ханамж хамгийн их үед тухайн бараа,

үйлчилгээний нэг нэгжид нэмж төлөхөд бэлэн байгаа

хамгийн их үнэ бол ахиу ашиг тус юм.

Page 28: хэрэглэгчийн үйл хөдлөл

Үр ашиг, үнэ, үнэ цэн

Үнэ цэнийн парадокс

Ус амьдралд онцгой чухал зүйл боловч хямд, харин

алмааз устай харьцуулахад хэрэгцээ багатай эд

боловч маш үнэтэй байдаг. Яагаад? Нийт ханамж, ахиу

ханамжийн ялгааг ойлговол энэ толгой эргүүлсэн

асуудлыг шийдэж чадна.

Дараагийн слайдны Зураг 7.7-д уг парадоксын

тайлбарыг харуулав.

Page 29: хэрэглэгчийн үйл хөдлөл

Үр ашиг, үнэ, үнэ цэн

Бид хэрэглээнээс нийт ханамж авах боловч зарим зүйлсийг нэмж хэрэглэснээр бид бага хэмжээний ахиу ханамж авдаг.

Усны хувьд хямд үнэтэй, нийт ханамж өндөртэй, ахиу ханамж багатай.

Алмаазны хувьд өндөр үнэтэй,

нийт ханамж бага, харин ахиу

ханамж өндөртэй.

Гэхдээ ус ба алмаазны нэг

долларт ногдох ахиу ханамжууд

нь тэнцүү байна.

Page 30: хэрэглэгчийн үйл хөдлөл

Үр ашиг, үнэ, үнэ цэн

Үнэ цэн ба хэрэглэгчийн хожоо

Усны нийлүүлэлт төгс мэдрэмжтэй, иймээс усны хэрэглээ их ба усны хувьд хэрэглэгчийн хожоо их байна.

Эсрэгээр, алмаазны

нийлүүлэлтийн муруй нь төгс

мэдрэмжгүй, иймээс үнэ нь

өндөр ба алмаазны хувьд

хэрэглэгчийн хожоо бага байна.

Page 31: хэрэглэгчийн үйл хөдлөл

ЛЕКЦ ДУУСАВ.