11
Сэдэв: Монголын Юан Гүрэн

бие даалт 3

Embed Size (px)

Citation preview

Page 1: бие даалт 3

Сэдэв:

Монголын Юан

Гүрэн

Page 2: бие даалт 3

Xlll зууны дунд үе буюу Мөнх хааныг тэнгэр болсны дараа Их ор суухын төлөө тэмцэл Тулуйн хоёр хүү Аригбөх, Хубилай нарын хооронд явагджээ. Энэ хоёрыг тус тусад нь авч үзвэл: Аригбөхийн хувьд Мөнх хаан Сүн улсад аян дайнд мордохдоо Их хааны эрхийг өөрт нь үлдээгээд явсан, Үүнийхээ улмаас 1260 оны 6,7-р сарын зааг үед Хархорумд чуулсан Их Хуралдайгаар бараг сар шахам ярилцан зөвлөлдөж, Их Хуралдайд оролцсон Их хаан өргөмжлөх эрх бүхий ноёдын олонхийн дэмжлэгийг авч байж Их хаанд өргөмжлөгдсөн юм.

Page 3: бие даалт 3

Мөн Аригбөх бол бие бялдар эрүүл чийрэг, зориг самбаатай, Монгол ухаан, зан заншилд төлөвшсөн, эцэг Тулуйгаа дагалдан төр барих ухаанд дадсан нэгэн байлаа. Ийм учраас Аригбөхийг Мөнх хааны болон Цагаадай Батын үр ач нар дэмжиж байжээ.Хубилайн хувьд тэр өөрийгөө “Би Их хааны ор суух хувьтай төрсөн хүн” гэж багаасаа боддог байсан, бичиг ном сайтай, хятад хэл бичигт боловсорсон, цэргийн эрдэмд гарамгай, их ухаалаг нэгэн байснаас Алтан ураг дотроо “Хубилай сэцэн” хэмээгдэж байв.

Page 4: бие даалт 3

1260 оны хавар Их Монгол улсын түүхэнд хаан өргөмжлөх Хуралдайг хүний нутаг (Кайпин)-т хаан өргөмжлөх эрх бүхий алтан ургийнхан бараг байхгүй, хүчин төгөлдөр бус ганцхан өдрийн дотор яаран сандран хуралдуулж өөрийгөө их хааны суудалд өргөмжлүүлсэн төдийгүй Их Монгол улсын нийслэлийг Кайпин хот гэж зарлажээ. Ингэж Их Монгол улс хоёр хаантай, хоёр нийслэлтэй мэт боллоо. Монголын нууц товчоонд хэлсэнчилэн “Хоёр наран ургаваас худгийн ус ширгэх, хоёр хаан сууваас хамаг улс барагдах” гэгч боллоо.

Page 5: бие даалт 3

1260 оны намар Аригбөх, Аландар жанжин нар цэрэг авч Хубилайн эсрэг хөдөлсөн бөгөөд Хубилай Хадаан нар ч тэднийг тосон ирж Их говийн өмнө захад зэвсэг харгалдуулан тулалдаж эхэлснээр иргэний дайны шинж бүхий дайн дэгдэв. Энэ дайны эхэнд Аландар жанжин алагдаж Аригбөх ялагдан ухарчээ. Хубилай Аригбөхийн цэргийг Орхон, Туулын сав хүртэл мөрдөн цохиж, Хархорумыг эрхэндээ оруулан авч, Есүнгэ ноёноор удирдуулсан хэсэг цэргийг тэнд сахиулан суулгаад, өөрөө Кайпин хот руугаа буцжээ.

Page 6: бие даалт 3

Хубилай 1264 онд Их хааны төрийн тамга туг-сүлдийг авч яван төрийн дээд байгууллагууд, хууль, шүүх эрх мэдлийг Кайпинд төвлөрүүлснийг нийслэлийг нүүлгэсэн гэж хэлж байгаа юм. Хубилай хаан 1271 оноос Их Монгол улсын нэрийг Их Юан улс болгон өөрчилжээ. Юан гэдэг нь уг удам, язгуур үндэс гэсэн утгатай хятад үг юм. Улсаа Хятадаар нэрлэх болсон нь өөрийн төрөө хятад зон олноор зөвшөөрүүлэх гэсэн тактик байсан байх.

Page 7: бие даалт 3

Гэхдээ Юан гэсэн үгний цаана язгуурын Монгол төр гэсэн утга байсаар байв. Юан улс байгуулагдснаас Их Монгол улс гэдэг нэр хаяг орхигдсон боловч төр нь хадгалагдсаар эдүгээ хүрсэн юм. Харин Юан улс байгуулагдснаар нэгдмэл Хятад улс бий болох үндэс тавигдсан гэж үзэж болно. Юан улс даяар нэг гол шашинг дэлгэрүүлэн, нэг шашны нөлөөн дор нэгтгэн захирах бодлого баримталж байв. Иймээс ч Хубилай хаан 1260 онд хаан ширээнд суумагц Түвдийн Пагба ламыг улсын багш болгон өргөмжилж, буддын шашныг нийт

Page 8: бие даалт 3

Юан гүрний албан ёсны гол шашин болгохоор шийдвэрлэжээ. Мөн Хубилай хаан зарлиг гаргаж, Түвдийн Пагба лам Лодойжалцангаар дөрвөлжин бичиг хэмээх шинэ бичиг үсгийг 1269 онд зохиолгожээ. Үүнийг Түвд цагаан толгойд үндэслэн зохиосон бөгөөд Монгол, Хятад, Түвд, Уйгар, Түрэг хэлтний өргөн хэрэгцээнд зориулсан олон үндэстний дундын чанартай бичиг юм. Дөрвөлжин бичгийг гол төлөв төрийн албан хэрэгт хэрэглэж байжээ.

Page 9: бие даалт 3

Юан улсыг үндэслэн байгуулагч Хубилай хаан 1294 онд нас баржээ. Дараагаар нь 1333 онд Тогоонтөмөр өргөмжлөгдөөд хаан ширээнд 35 жил суужээ. Хайсан хүлэг хаанаас Тогоонтөмөр хаан хүртэл 25 жилийн дотор 8 хаан сууснаас 1328-1333 он хүртэл 5 жилд 6 хаан солигджээ. Ингэж хаан ширээ залгамжлах ёс горим бүрмөсөн алдагдаж, ямар хүнээр хаан ширээ суулгах нь ордны нөлөө бүхий ноёдын мэдлийн хэрэг болсон байв.

Page 10: бие даалт 3

Тогоонтөмөр хааны үед Хятад, Азийн бусад оронд тогтсон монголын эзэгнэл төгсгөлдөө орж нийгмийн хөгжлийн төвөөс зугтах хүчний үйлчлэлийн хуулиар эзэнт улс задарч, эцэст нь Юан гүрний төрийн ноёрхлыг түлхэн унагаагдахад хүргэжээ. Ингээд 1368 онд Юан гүрэн үндсэндээ мөхөж, Хятад дахь монголын ноёрхол эцэс болсон байна.

Page 11: бие даалт 3

Анхаарал тавьсанд баярлалаа