31
Олон улсын валют санхүүгийн харилцаа, валютын тухай ойлголт 1. Олон улсын эдийн засгийн харилцаа 2. Олон улсын валют санхүүгийн харилцаа 3. Дэлхийн мөнгөний нэгж ба валют Олон улсын эдийн засгийн харилцаа Олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцох эдийн засаг шинжлэх ухаан техникийн харилцааг хөгжүүлэх явдал улс орны дотоод эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд оршино. Салбар хоорондын болон бүс нутгийн хөдөлмөрийн хуваарь нь тодорхой аж ахуй эрхэлж байгаа байгууллага тодорхой төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэхэд бүхий хүчин чадлаа дайчлан дараа нь түүнийг солилцох зорилготой хөдөлмөр үйлдвэрлэлээ зохион байгуулах арга юм. Харин олон улсын хөдөлмөрийн хуваарь нь олон орны үйлдвэрүүд тодорхой төрлийн бараа үйлчилгээг үйлдвэрлэхэд төрөлжин дараа нь тэдгээрийн солилцох замаар үүсэн харилцан хамаарал бүхий үйлдвэрлэлийг зохион байгуулах бүхэл бүтэн систем юм. Энэ процессийн үр дүнд үндэстэн дамнасан корпорациуд үүсэж өндөр технологийн үйлдвэрлэл эрхэлж өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон орны зах зээлд нийлүүлнэ. Дэлхийн эдийн засаг бол хоорондоо олон улсын эдийн засгаар холбоотой улс орнуудын эдийн засгаас бүрдсэн нэгдэл юм. Нөгөө төлөөс эдийн засагн нэгдмэл болоход нөлөөлсөн хүчин зүйл нь 1990-ээд оны өмнө дэлхийн эдийн засаг 2 системд хуваагдаж байгаад Төв болон Зүүн Европын зарим орнуудад өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл ажиллагааны дүнд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж үнэ болон гадаад худалдаагаа чөлөөлж зах зээлийн нээлттэй бодлого явуулсан зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг дараах шалгуураар тодорхойлдог. 1. Эдийн засгийн хөгжлийн түвшин 2. Эдийн засгийн бүтэц 3. Эдийн засгийн өсөлтийн төрөл 4. Гадаад эдийн засгийн хэлбэр Орчин үед олон улсын эдийн засгийн харилцааны үндсэн хэлбэрүүдэд дараах зүйлүүд хамаарна. Үүнд: 1. Гадаад олон дэлхийн худалдаа

Олон улсын валют санхүүгийн харилцаа

Embed Size (px)

Citation preview

Олон улсын валют санхүүгийн харилцаа, валютын тухай ойлголт1. Олон улсын эдийн засгийн харилцаа2. Олон улсын валют санхүүгийн харилцаа3. Дэлхийн мөнгөний нэгж ба валют

Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцох эдийн засаг шинжлэх ухаан техникийн харилцааг хөгжүүлэх явдал улс орны дотоод эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд оршино. Салбар хоорондын болон бүс нутгийн хөдөлмөрийн хуваарь нь тодорхой аж ахуй эрхэлж байгаа байгууллага тодорхой төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэхэд бүхий хүчин чадлаа дайчлан дараа нь түүнийг солилцох зорилготой хөдөлмөр үйлдвэрлэлээ зохион байгуулах арга юм. Харин олон улсын хөдөлмөрийн хуваарь нь олон орны үйлдвэрүүд тодорхой төрлийн бараа үйлчилгээг үйлдвэрлэхэд төрөлжин дараа нь тэдгээрийн солилцох замаар үүсэн харилцан хамаарал бүхий үйлдвэрлэлийг зохион байгуулах бүхэл бүтэн систем юм. Энэ процессийн үр дүнд үндэстэн дамнасан корпорациуд үүсэж өндөр технологийн үйлдвэрлэл эрхэлж өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон орны зах зээлд нийлүүлнэ. Дэлхийн эдийн засаг бол хоорондоо олон улсын эдийн засгаар холбоотой улс орнуудын эдийн засгаас бүрдсэн нэгдэл юм. Нөгөө төлөөс эдийн засагн нэгдмэл болоход нөлөөлсөн хүчин зүйл нь 1990-ээд оны өмнө дэлхийн эдийн засаг 2 системд хуваагдаж байгаад Төв болон Зүүн Европын зарим орнуудад өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл ажиллагааны дүнд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж үнэ болон гадаад худалдаагаа чөлөөлж зах зээлийн нээлттэй бодлого явуулсан зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг дараах шалгуураар тодорхойлдог. 1. Эдийн засгийн хөгжлийн түвшин2. Эдийн засгийн бүтэц3. Эдийн засгийн өсөлтийн төрөл4. Гадаад эдийн засгийн хэлбэрОрчин үед олон улсын эдийн засгийн харилцааны үндсэн хэлбэрүүдэд дараах зүйлүүд хамаарна. Үүнд:1. Гадаад олон дэлхийн худалдаа2. Зээлийн харилцаа3. Валютын төлбөр тооцооны харилцаа4. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн5. ҮДК-ийн үйл ажиллагаа6. Валют санхүүгийн харилцааны зохицуулалт7. Шинжлэх ухаан технологи болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа

Олон улсын валют санхүүгийн харилцааОлон улсын валют санхүүгийн харилцаа нь гадаад валюттай холбоотой бүх ажилбарыг багтаасан олон улсын эдийн засгийн харилцааны нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл олон улсын валютын харилцаа нь улс үндэстнүүдийн эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг харилцан солилцоход үйлчилдэг, дэлхийн эдийн засагт валютын үйл ажиллагаа явуулахад бүрэлдэн тогтсон нийгмийн

нийтлэг харилцаа юм. Валютын харилцааны зарим элементүүд нь эртний Грек болон Ромд ажил хэргийн ба векселийн солилцооны хэлбэрээр гарч ирсэн байна. Түүний хөгжлийн дараагийн үе бол дундад зууны Лион, Антверпен болон баруун Европын худалдааны бусад төвүүдэд Векселийн яармарк явагдаж шилжих векселээр тооцоо хийж байх үед хүрчээ. Олон улсын валют санхүүгийн харилцааны хөгжил эдийн засгийн харилцаа глобальчлагдаж олон улсын шинж чанартай болсон, дэлхийн эдийн засгийн систем бүрэлдэн тогтсон олон улсын хөдөлмөрийн хуваарь гүнзгийрсэн дэлхийн зах зээл бий болсон үйлдвэрлэх хүчний өсөлт зэрэгтэй салшгүй холбоотой. Олон улсын валютын харилцаа нь олон улсын эдийн засгийн харилцаагаар дамжигдан материаллаг үйлдвэрлэлийн хүрээнд буюу үйлдвэрлэлийн анхан шатны харилцаанд түүнчлэн хэрэглээ солилцоо хуваарилалтын хүрээнд ч хамрагдана. Нөхөн үйлдвэрлэл ба валютын харилцааны хооронд шууд ба буцах холбоо үүснэ. Түүний бодит үндэслэл нь нийгмийн нөхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бөгөөд үүний үр дүнд олон улсын бараа, үйлчилгээ капиталын солилцоо үүсэн бий болдог. Валютын харилцааны төлөв байдал нь олон улсын харилцаанд байгаа түншлэл ба зөрчил гэсэн хоёр чиг хандлага болон улс орнууд хоорондын хүчний харьцаа улс төрийн байдал дэлхийн болон үндэстний эдийн засгийн хөгжлөөс ихээхэн хамаардаг. . Валют санхүүгийн харилцаанд оролцогч байгууллагууд дэлхийн түвшинд валют болон валют санхүүгийн системийг бүрдүүлдэг. Валют санхүүгийн харилцаанд оролцогч субъектуудад:1. Экспортын үйл ажиллагаа эрхэлсэн компаниуд2. Бараа үйлчилгээг импортлогч этгээд3. Хувь хүмүүс4. Арилжааны банкууд5. Хөрөнгийн бирж6. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид7. Брокер8. Санхүүгийн дилерүүд орно.Валютын арилцаанд шууд оролцогчид албан ёсоор тусгай зөвшөөрөл авсан этгээд байх ба ихэнхдээ арилжааны банк, хөрөнгө оруулалтын сан, экспортлогч, импортлогч болон бусад харилцагчдын даалгавараар валют зарах худалдан авахтай холбоотой ажилбарыг гүйцэтгэгч дилерүүд байдаг. Экспортлогч бараа үйлчилгээгг гадаадад борлуулан валютын орлого олох ба импортлогч бараа үйлчилгээг худалдан авч валютаар төлбөр хийнэ. Харин хувь хүмүүс гадаад аялах зарим төлбөр тооцоог хийх өөрийн оронд валютын хадгаламж үүсгэх хүрээнд валютыг худалдан авах худалдах үйл ажиллагааг арилцааны банк валют солих цэгээр дамжуулан гүйцэтгэнэ. Валютын зах зээлд оролцогчид нь хөрөнгө оруулалтын сан санхүүгийн компаниуд хөрөнгийн болон фьючерсийн зах зээл дээр ажилладаг брокерууд байна. Засгийн газар компаниуд спот зах зээл дээр валютыг зарж худалдан авахаас гадна хугацаатай гэрээ байгуулах замаар гадаад валютын урт болон богино хугацаатай зээл олгох, авах валютаар илэрхийлэгдсэн хувьцаа өрийн бичиг худалдаж худалдан авах валютын депозитын үйл ажиллагааг валют санхүүгийн системийн хүрээнд гүйцэтгэнэ.

Дэлхийн мөнгөний нэгж ба валютДэлхийн мөнгөний нэгж гэсэн ойлголтын дор валютыг улс бүрт гадагшаа гарах баялагтай тэнцүү

байх хэлбэрээр хүлээн зөвгшөөрч олон улсын харилцаанд хэрэглэгддэг төлбөр тооцооны хэрэгсэл юм. Анхны дэлхийн мөнгөний нэгж нь алт байсан ба цаашдаа гол улс орнуудын үндэсний валют болсон байна. Харин орчин үед олон улсын бүс нутгийн төлбөрийн нэгж нь олон улсын санхүүгийн байгууллагын мөнгөний нэгж зээлжих тусгай эрх, экю, дараа нь Евро оролцох болсон байна. Олон улсын төлбөр тооцооны мөнгөний нэгж гэдэг нь улс хоорондын валютын тооцоонд хэрэглэгддэг зохиомлоор бий болгосон мөнгөний нэгж байдаг. Валют нь олон улсын худалдаа зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа санхүүгийн онцгой арга хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл олон улсын эдийн засгийн харилцаанд ашиглагдаж байгаа төлбөр тооцооны нэгж, мөнгөжсөн алт валютын үнэт зүйлсийг хэлнэ. Үндэсний эдийн засагт валют нь мөнгөний хүрээний бүрэлдэхүүн хэсэг болж улмаар төсвийн байдал эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдөг. Гадаад орнуудын мөнгөн тэмдэгт чек зоосон мөнгийг хүлээн зөвшөөрөх, мөн үндэсний мөнгө нь гадаад зах зээл дээр үйлчилж чадаж байвал тэдгээрийг валют гэж тооцно. Валютыг үндэсний ба гадаад валют гэж хуваадаг.Гадаад валют гэдэг нь эргэлтэнд байгаа төлбөрийн чадвар бүий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас төлбөрийн хэрэгслийг хэлнэ.Үндэсний валют нь тухайн улсын хуулиар зөвшөөрөгдсөн мөнгөний нэгжийг хэлнэ. Зээлжих тусгай эрх гэдэг нь олон улсын валютын сангийн гишүүн орнуудын тусгай дансан дахь бэлэн бус дансны мөнгө юм. Зээлжих тусгай эрхийн үнэ нь дэлхийн үндсэн валютын стандарт сагсан дахь үнийн үндсэн дээр тодорхойлогддог. Валютыг дараах байдлаар ангилна.Валютын статусаар нь:- үндэсний- Гадаад- Олон улсын- Бүс нутгийн- ЕвроУлс орны валютын нөөцийн харилцаагаар нь:- Нөөц- БусадХэрэглэх журмаар нь:- чөлөөтэй хөрвөдөг- Хагас хөрвөдөг- ХөрвөдөггүйВалютын арилжааны төрлөөр нь:- Гэрээний үнийн валют- Төлбөрийн валют- Зээлийн валют- Клирингийн валют- Векселийн валютБусад валюттай харилцах харилцаагаар нь:- Хүчтэй – хатуу- Хүчгүй – зөөлөн

Эд материалын хэлбэрээр нь:- Бэлэн- Бэлэн бусБүтцийн хэлбэрээр нь:- Сагсны хэлбэрээр- Жирийн

Валютын ханш зохицуулах онол валютын ханшид нөлөөлөх хүчин зүйл

1. Валютын ханш, ханш тогтоолт, ханшид нөлөөлөх хүчин зүйл2. Валютын ханшийг зохицуулах барууны онол

Валютын ханш, ханш тогтоолтВалютын ханш нь бараа үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн нэгэн адил тодорхойлогдоно. Гадаад валютын эрэлт нь дараах ажил үйлчилгээг гүйцэтгэх хэрэгцээгээр бий болно. Үүнд:1. Гадаадаас худалдаж авах бараа үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэх2. Монгол улсын иргэд болон аж ахуйн нэгжүүд гадаад улс оронд хөрөнгө оруулалт хийх3. Гадаад улс орон руу хувийн гуйвуулга хийх4. Олон улсын байгууллага болон донор орнуудаас авсан зээл түүнийг төлөх5. Гадаад валютаар мөнгөө хадгалуулахГадаад валютын нийлүүлэлт нь дараах ажил үйлчилгээг гүйцэтгэснээр бий болно. Үүнд.1. Гадаад улс оронд худалдсан бараа үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар хүлээн авах2. Гадаад улсаас манай улсад хөрөнгө оруулалт хийх3. Олон улсын байгууллага болон донор орнуудаас зээл тусламж үзүүлэх4. Гадаад улс орноос хувийн гуйвуулга хийх5. Гадаад валютын хадгаламжаа төгрөгийн хадгаламжид шилжүүлэхВалютын ханш дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай. Үүнд: 1. Худалдаа үйлчилгээг валютаар хийхэд2. Зээл, хөрөнгийн хөдөлгөөн гүйцэтгэхэд3. Дэлхийн барааны зах зээл дээрх үнийг болон өөр орнуудын үнийн үзүүлэлтүүдийг харьцуулахад4. Хувь хүн улс орон банк компаниудын валютын дансны тооллого хийхэд шаардлагатай байдаг. Валютын ханшийг хатуу тогтоосон ба хөвөх ханш гэж ангилдаг. Тогтоосон ханшны үндэс нь валютын паритет юм. Өөрөөр хэлбэл янз бүрийн улсуудын мөнгөний нэгжүүдийг албан ёсоор тогтоосон харьцаа гэсэн үг. Валютын зах зээл дээр хамгийн өргөн хэрэглэгддэг нь бодит ба нэрлэсэн валютын ханш юм. Валютын бодит ханшийг хоёр улс дахь үндэсний валютаар илэрхийлэгдсэн бараа бүтээгдэхүүний үнийн харьцуулсан харьцаагаар тодорхойлдог. ER - валютын бодит ханшPH EN – нэрлэсэн ханш ER= ---------- EN PH – дотоод зах зээл дээрх үнэ

Pf Pf – гадаад зах зээл дээрх үнэ

Нэрлэсэн ханш улс орны валютын дотоод зах зээл дээр тухайн үед валютын эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тогтоогдож байгаа солилцооны ханшийг хэлнэ. Ямарваа валютын үнэ ба ханш нь валютын эрэлт болон нийлүүлэлтийн нөлөөн дор валютын худалдан авах чадвар болох өртгийн үндэслэлээс шалтгаалж хэлбэлздэг. Валютын ханшны олон хүчин зүйл нь төлбөрийн баланс, хүү, мөнгө, үнэ, өртөг зэрэг эдийн засгийн бусад ухагдахууны тусгал болж илэрнэ. Валютын ханшид дараах хүчин зүйл нөлөөлнө. Үүнд:1. Инфляцийн хурд – Валютын харьцаа түүний худалдан авах чадвар нь өртгийн хуулийн үйлчлэлд тусгалаа олж инфляцийн хурдцад нөлөөлдөг. Хэрэв бусад хүчин зүйл тогтмол байхад бусад улс орнуудад инфляцийн хурд хэдий чинээ өндөр байх тутам валютын ханш төдий чинээ доогуур байна.2. Төлбөрийн балансын байдал – Төлбөрийн баланс нь гадаадын төлбөр гүйцэтгэгчийн талаас түүнд тавигдах эрэлтийг өсгөдөг тул үндэсний валютын ханшны өсөлтөд нөлөөлнө. Алдагдалтай төлбөрийн баланс нь гадаадын өрийн үүргийг төлөхийн тулд төлбөр гүйцэтгэгчид түүнийг гадаад валютаар худалддаг тул үндэсний валютын ханшид буурах чиг хандлага үүснэ. 3. Улс орнууд дахь хүүгийн хувь хэмжээний зөрүү 4. Валютын зах зээлийн болон ашгийн төлөөх үйл ажиллагаа – Хэрэв ямар нэг ханш буурах хандлагатай байгаа бол пүүс болон банкууд суларсан валютын байдал цаашид улам гүнгийрэхэээр байгаа бол тэдгээрийг хамгийн тогтвортой валютаар тохиромжтой үед худалддаг байна. Валютын зах зээл улс төр эдийн засгийн байдал өөрчлөгдөхөд ханшны харьцааны хэлбэлзлийг хурдан мэдэрдэг. 5. Валютын ханшны харьцаа нь олон улсын төлбөрийн удаашруулах буюу хурдасгах - Үндэсний валютын ханшны бууралт хүлээгдэж байгаа тохиолдолд импортлогчид валютын ханшны өсөлт гарахад алдагдал үүрэхгүйн тулд гэрээнд оролцогчид гадаад валютаар хийх төлбөрийг хурдасгах эрмэлзэлтэй байдаг. Үндэсний валют бэхжих тохиолдолд гадаад валютаар хийх төлбөрийг тогтоон барих эрмэлзэл голлоно. Энэ тактик нь төлбөрийн баланс болон валютын ханшид нөлөөлдөг. 6. Валютын бодлого - Валютын эрэлт болон нийлүүлэлтийн механизмаар дамжин валютын зах зээлд валютын ханш бүрэлдэхэд ханшны харьцааны хэлбэлзэл явагдаж зах зээлд тодорхой валютад итгэх итгэлийн хэмжээ болон зээл санхүү мөнгөний эрэлт эдийн засгийн байдлын үзүүлэлт бодит ханш бүрэлдэнэ.

Валютын ханшийг зохицуулах барууны онолВалютын ханшны барууны онол нь дараах үүргийг гүйцэтгэж байна. Үүнд: - Зах зээлийн эдийн засгийн амьдрах чадварын үндэслэлд чиглэгдсэн үзэл суртлын асуудал- Валютын бодлогын бүрэлдэхүүн хэсэг болох валютын ханшийг зохицуулах арга боловсруулах Валютын ханшны барууны онол нь дараах онцлог шинжтэй. - Мөнгөний таваарлаг мөн чанар валютын ханшны өртгийн үндэслэл, хөдөлмөрийн өртгийн онолын үгүйсгэл- Арилжааны үзэл баримтлал нь үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийг дутуу үнэлж гүйлгээний хүрээний үүргийг хэтрүүлэн үнэлсэн явдал - Олон улсын тэнцвэржилтийн үзэл баримтлалтай мөнгөний нэрлэсэн онол болон тоог нэгтгэх,

үндсэн зарчмыг эдийн засагчид валютын ханшид түгээн тараадаг.

1. Худалдан авах чадварын барьцаат хэмжээний онолШведийн эдийн засагч Г.Кассел энэ онолыг анх үндэслэсэн ба зохих валютууд хоорондын тусгал болж байгаа ханш нь ердийн худалдааны нөхцөлд тогтдог гэж үзжээ. Валютын ханш бүрэлдэн тогтох энэ ойлголт нь мөнгөний нэг жилийн худалдан авах чадвартай холбоотой байна. Ханшны харьцааны өөрчлөлт нь капиталын хөдөлгөөн ба гадаад худалдааны бүтэц үнэ зээл мөнгөний гүйлгээнд нөлөөлдөг тул худалдан авах чадварын талаарх валютын ханшны тэнцвэржилт нь хүчин зүйлүүдийн үйл ажиллагаанд оролцож байгаа шууд нөлөөлөл дор тэнцвэржилт сэргээгддэг гэж үзжээ. Энэ онол нь худалдан авах чадвар болох валютын ханшны бодит баазыг хүлээн зөвшөөрч төлбөрийн баланс ба ханшны харьцааг зохицуулах төрийн аргыг дутуу үнэлэх болон зах зээлийн зохион байгуулалтгүй хүчин зүйлүүдийг давуу үнэлэх түүний өртгийн үндэслэлийг үгүйсгэдэг. 2. Валютын зохицуулалтын онол1929-1933 онуудын дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөн дор валютын зохицуулалтын Кейнсийн онол үүссэн. Шууд тэнцвэржүүлэх боломжийг зөвшөөрсөн валютын ханшны онолын эсрэг энэ онолыг боловсруулсан ба хоёр чиглэлийг төлөөлж байдаг. Үүнд: - И.Фишер, Ж.Кейнс нарын боловсруулсан стандартчилагдсан зохицуулалт буюу хөдөлгөөний харьцаат хэмжүүрийн онол. Үүгээрээ мөнгөний нэгжийн алтан харьцаат хэмжээг зохицуулах замаар мөнгөний худалдан авах чадварыг тогтворжуулахыг санал болгосон- Худалдан авах ханшны харьцаат хэмжээг ханшны тэнцвэржилт гэсэн ойлголтоор сольсон явдал. Эрэлт болон нийлүүлэлтээс хамаарсан арилжааны тэнцвэрт байдлыг шингээж байгаа ханшийг янз бүрийн харьцааны өөрчлөлтийг үнэлэхийн тулд түвшний систем байгуулсан.Үүний үндсэн дээр шинэ онол үүсэн бий болсон байна. - Ханшны харьцааны байдалд тэдгээрийн нөлөөлөх байдлыг шинжлэн валютын зах зээлийн ажилтнуудын хүлээлтийг оновчтой болгох- Эдийн засгийн байдлын талаарх валютын ханшны мэдрэмжийг өсгөх- Ханш бүрдүүлэгч хүчин зүйлийг шинээр таамаглах- Үнэт цаасны балансын үзэл баримтлалыг бий болгох 3. Голлох валютын онолЭнэ онол үүсэн түүхэн үндэслэл нь улс орнуудын хөгжлийн тэнцвэргүй байдал хүчтэй болсон бааз дээр АНУ-д ашигтайгаар дэлхий дахинд хүчний харьцаа өөрчлөгдсөн явдал юм. Гол төлөөлөгчид нь АНУ-ын эдийн засагч Ж.Вильямс, АХансен, Английн эдийн засагч Р.Хоутри, Ф.Грэхем нар юм. Тухайн онолын мөн чанар нь:- Гол валют, хатуу болон зөөлөн валют гэж заавал хуваан авч үздэг.- Алтны эсрэг ам долларын үүргийг тэргүүлэх байранд тавьсан ба ам доллар нь алтнаас сайн гэж үнэлдэг.- Хэрэв энэ үндэсний сонирхолтой зөрчилдөхгүй бол бүх улс орнуудын валютын бодлогыг зайлшгүй ам долларт чиглүүлж дэмжих явдал юм.Голлох валютын онол бол Бреттонвудсийн системийн зарчимт үндэслэгдэх бөгөөд алт ба хоёр валютын нөөцөд тулгуурлан ам долларыг дэмжих зорилгоор олон улсын валютын сан гишүүн орнууддаа валютын довтолгоон явуулахыг үүрэг болгосон. 4. Валютын ханш ба харьцаат хэмжээний онол

Энэ онолын төлөөлөгчид Ж.Робинсон, Ж.Бикердайк, А.Браун, Ф.Грэхем бөгөөд энэ онолынхон төлбөрийн балансад суурилагдсан өөрчлөлтийг зөвшөөрөн тогтсон харьцаат хэмжээний журмыг зөвлөмж болгосон байна. Тэд эдийн засаг математикийн загварт тулгуурлан валютын ханшны өөрчлөлт нь ханшны харьцаанаас хамаарч дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэлд гадаад худалдааны мэдрэмж хангалтгүй байгаатай холбогдож төлбөрийн балансын зохицуулах хэрэгсэл нь үр ашигтай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн Мөн валютын ханш болон тогтсон харьцаат хэмжээнд үндэслэгдсэн Бреттонвудсын системийн зарчимд нөлөө үзүүлсэн байна. 5. Валютын хөвөгч ханшны онолЭнэ онолын төлөөлөгчид нь М.Фридман, Ф.Махлуп, А.Линдбек, Г.Жонсон, Л.Эрхард, Г.Гирш, Э.Дюрр нар юм. Тухайн онолын мөн чанар нь валютын тогтсон ханштай харьцуулбал хөвөгч ханшны журмын дараах нөхцөлд үндэслэгдэнэ. Үүнд:- Төлбөрийн балансыг шууд тэнцвэржүүлэх- Гадаад талын ямар нэг шахалт дарамтгүйгээр үндэсний эдийн засгийн бодлогын чөлөөт аргыг сонгох- Валютын хөвөгч ханш нь тэг нийлбэртэй тоглоомын шинж байдалтай болдог тул валютын ашгийн төлөөхүйл ажиллагааг тогтоон барих- Дэлхийн худалдааг урамшуулах- Валютын ханшны харьцааг тодорхойлдог валютын зах зээл нь төрөөс илүү үр дүнтэй байна.6. Валютын ханшны нормчлогдсон онолЭнэ онол нь төрөөс зохицуулдаг ханшны уян хатан зарчмыг зөвлөмж болгон эдийн засгийг зохицуулах нэмэлт хэрэгсэл гэж валютын ханшийг авч үздэг. Тухайн валютын ханшны өөрчлөлтийг цаг үргэлж ашиглах боломжгүй харин нэг орны валютын ханшны өөрчлөлт бусад орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн дүгнэлийг Ж.Мид, Р.Мандел нар хийжээ. Валютын ханш нь улс хоорондын байгууллагуудаас тогтоосон олон улсын харьцаат хэмжээнд тулгуурлах, валютын хөвөгч ханшны зохицуулалтыг хамтарч хэрэглэхийг зөвлөмж болгожээ. Валютын зах зээл, зах зээлд хийгдэх хэлцэл1. Валютын спот зах зээлийн төлөв байдал2. Валютын форвард хэлцэл3. Валютын фьючерс хэлцэл

Валютын спот зах зээлийн төлөв байдалСпот хэлыэл гэдэг нь валют санхүүгийн зах зээл дээр яаралтай буюу хихэндээ нэг хоноийн хугацаанд валютыг бэлэн зарах ба түүний төлбөрийг гүйцэтгэхтэй холбоотой гэрээ юм. Ёпот хэлцэл нь спот зах зээл дээр хийгдэж валютын ханш тогтоогдож байдаг. Валютын ханшийг шууд болон шуд бус гэсэн хоёр аргаар тогтоодог. Ханшны эдгээр аргууд нь хоорондоо урвуу хэмжигдэхүүн байна. Шууд ханш тогтоох тохиолдолд ам долларыг нэг нэгжээр тооцон түүнд бусад улсын мөнгөний нэгжийн хэмжээг тэнцүүлэх хэлбэрээр хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл бусад улсыг валтыг ам доллараар илэрхийлэх арга юм. Жишээ нь:Нью-Йоркт 1.485USD=1GBP, Парист 1USD=FRFШууд бус ханш тогтоолт нь анх Англид хэрэглэж байсан ба АНУ-д 1978 оноос эхлэн хэрэглэх болсон. Одоо Английн фунтстерлингээс гадна Ирландын фунтстерлинг зээлжих тусгай эрх евро Австрал Шинэ Зеландын доллар зэрэг нь шууд бус ханш тогтоолтын валют болдог. Энэ нь бусад улс

орны валютыг нэг нэгжид тооцон түүнд ам доллартай харьцуулж тогтоохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусад валютаар ам долларын үнийг илэрхийлэх арга юм.Ханшийг тогтооход суурь валют арилжааны валют гэсэн ойлголт гарч ирдэг. Энэ нь суурь валютын нэг нэгж нь гадаад бусад валютын хэдэн нэгжтэй тэнцэх вэ гэдгийг харуулна. Арилжааны валют нь суурь валютын тусламжтайгаар үнэ нь тодорхойлогдож байгаа валютыг хэлнэ. Валютын ханш тогтоох хүснэгтэд худалдан авагчийн ханшийг Bid худалдагчийн ханшийг offer гэж тэмдэглэнэ. Bid нь суурь валютыг банк худалдан авч байгаа ханшийг хэлнэ. Offer нь суурь валютыг зарах ханшийг хэлнэ. Bid болон offer ханшуудын хооорондын зөрүүг спред гэнэ. Bid нь offer ханшаас бага тохиолдолд банк ажилбараа хамгийн ашигтайгаар гүйцэтгэхийг эрмэлзнэ. Дурын хоёр валютын солилцооны ханшийг кросс ханш гэнэ. Кросс ханшны тооцооны ерөнхий дүрэм нь дараах байдлаар илэрхийлэгдэнэ. 1. Хэрвээ ам доллар нь хоёр валютын хоёулангынх нь суурь валют болж байвал ам доллартай харьцах тухайн хоёр валютын ханшийг хооронд нь хуваана.2. Хэрвээ ам доллар нь зөвхөн нэг валютын ханш тогтоох суурь болж байвал тухайн валютуудын ам доллартай харьцах ханшийг хооронд үржүүлнэ.3. Хэрвээ ам доллар нь хоёр валютын хоёулангынх нь ханш тогтооход арилжааны валют болж байвал тэдгээрийн ам доллартай харьцах ханшийг хооронд хуваана.

Валютын форвард хэлцэлФорвард хэлцэл гэж валют санхүүгийн зах зээл дээр хэлцлийн багц тохиролцсон ханшаар тодорхой хугацааны дараа нэг валютыг нөгөө валютаар солих үйл ажиллагааг хийх төлбөр тооцоог гүйцэтгэх тодорхой хугацаатай хэлцэл юм.Валютын арилжааны хувьд телефон буюу телефаксаар хийгдэж байсан. Форвардын гэрээ банкны гэрээ учраас стандарт бус ба тодорхой ажилбар бүрт сонгон хэрэглэгдэнэ. Форвардын зах зээл нь 6 сар хүртлэх хугацаанд тогтмол 6 сараас дээш хугацаанд тогтворгүй байх ба энэ үед ажилбар ханшийн хүчтэй хэлбэлзлийг бий болгоно. Форвард ажилбар спот ажилбарын хэсэг болж байдаг. Форвардын дан ганц хэлцлийг аутрайт гэж нэрлэнэ. Форвард хэлцэл 2 шалгаанаар хийгддэг. Үүнд:1. Эрсдлээс хамгаалах2. Эрсдлийг өөр дээрээ авч дамлан худалдаалахФорвард зах зээл дээр банкууд худалдах болон худалдан авах ханшийг тогтоож мөн крос ханшийг бий болгоно. Энэ үед валютыг худалдах болон худалдан авах ханшуудын хоорондын зөрүү болох марж нь форвардын ажилбарт жилийн 0.125-0.25 хувь байдаг бол спот ханшаар жилийн -0.08-0.1 хувь байдаг. Форвард ханшийг тогтоох 2 арга байдаг. Үүнд:1. Аутрайт арга2. Своп хүү аргаАутрайт арга нь спот ханшны өөрчлөлтөөр тооцогддог. Энэ аргаар ханш тогтооход банк өөрийн харилцаг нарт спот ханштай нэгэн адил форвард ханшийг болон валютыг зарах хэмжээ хугацааг тогтоож өгдөг. Аутрайт зах зээл жирийн хугацаатай арилжаа бөгөөд энд зөвхөн нэг форвард хэлцлийн арилжаа хийгддэг. Гэвч ихэнх тохиолдолд банк хоорондын зах зээл дээр форворд ханш своп хүүгийн тусламжтайгаар тогтоогддог. Энэ нь дилерүүд функтээр илэрхийлэгдсэн форвардын маржаар арилжаа хийхийг своп хүү зөрүү гэж нэрлэдэг. Форвард ханш=Спот ханш +форвардын шагнал буюу дисконт

А. Форвардын марж /своп хүү/ ихэнхдээ өөрчлөлтгүй байхад спот ханш байнга өөрчлөлттэй байдаг. Иймээс шагнал болон дисконтыг тогтооход бага зэргийн өөрчлөлт оруулдаг. Б. Олон давхар ажилбарыг хийхэд форвардын ханшийг бүрэн мэдэх шаардлагагүй бөгөөд форвардын маржийг мэдэх шаардлагатай. Своп хүүгийн аргаар форвардын арилжааны ханш тогтоох үед шагнал болон дисконтууд тодорхойлогддог. Энэ нь шууд ханш тогтоох үед спот ханш дээр нэмэгдэх эсвэл түүнээс хасагддаг байна. Шууд бус ханш тогтоох үед дисконт нэмэгдэж шагнал спот ханшаас хасагддаг байна. Онолын хувьд валютын форвард үнэ нь (FR) спот (SR) үнэтэй тэнцүү байж болно. (FR=SR) Хэрэв форвард ханш спот ханшаас илүү бол валют шагналтай буюу ашигтай тогтоогдож байна. (FR>SR) Хэрэв форвард ханш спот ханшаас бага бол валют дисконт буюу зөрүүтэй тогтоогдож байна. (FR<SR) Форвардын зөрүү шагнал нь дараах хэлбэрээр тодорхойлогдоно. Энэ зөрүүг хүүгийн диффенциал гэнэ.

FR-SR 360 FD= ----------------- 100 ---------- SR tFD – форвардын диффенциалFR - форвард ханшSR – спот ханшt – форвардын гэрээний хүчинтэй байх хугацаа

Валютын фьючерсийн хэлцэлФьючерсийн арилжааны мөн чанар нь форвардын арилцаатай төстэй. Фьючерсийн арилжаа нь хэлцэл хийгдсэн өдрөөс 3-аас дээш хоногт валютын нийлүүлэлт хийгддэг ба энэ үед ирээдүйд гүйцэтгэх гэрээний үнэ нь хэлцэл хийгдсэн өдрийн үнээр тодорхойлогдоно. Фьючерсийн арилцаа форвардын арилжаанаас дараах байдлаар ялгаатай. Үүнд:1. Фьючерсийн арилжаа нь үндсэндээ бирж дээр хийгддэг бол форвардын арилжаа нь банк хоорондын зах зээл дээр хийгддэг. Фьючерсийн гэрээний гүйцэтгэх хугацаа тодорхой өдрүүдэд буюу тухайн жилийн 3 дахь сарын 3 дахь долоо хоногийн 3 дахь өдөр тогтоогдсон байх ёстой. Харин форвардын гэрээний үед арилжааны болон хугацаа нь талуудын харилцан тохиролцооны үндсэн дээр тогтоогддог. 2. Фьючерсийн арилжаа нь USD, JPY, GBP зэрэг цөөн тооны валютын хязгаарлагдмал хүрээнд хийгддэг бол форвардын хувьд валютын хүрээ нэлээд өргөн хүрээнд байна3. Фьючерсийн зах зээл дээр том хөрөнгө оруулагчаас эхлээд хувийн жижиг хөрөнгө оруулагч байгууллагууд оролцоход нээлттэй байдаг бол форвард зах зээлд жижиг фирмүүд оролцоход хязгаарлагдмал байна. 4. Фьючерсийн арилжааны 95 хувь нь валютын бодит нийлүүлэлт хийгдэхгүй харин тухайн арилжааны оролцогчид гэрээ хийх үеийн эхний үнэ болон эсрэг арилжаа хийгдэх өдрийн үнэ хоёрын хоорондын зөрүүг авдаг эсрэг чиглэлтэй арилжаагаар дуусдаг. Форвардын үед бүх арилжааны 95 хувь хүртэлх бодит нийлүүлэлтээр дуусдаг. 5. Гэрээний стандартчилал нь фьючерсийн арилжааны банк болон харилцагчдын хооронд хийгдэж байгаа форвардын арилжаанаас нэлээд хямд хийгдэж болдог. Иймээс форвардын

арилжаа нь ихэнхдээ үнэтэй хийгдэнэ. Энэ нь валютын зах зээлийг хугацаанаас өмнө хаахад харилцагчийн хувьд зарлага гаргахад хүргэж болно. Фьючерсийн арилжаа нь форвардтай хаьцуулбал дутгагдалтай талууд гарч ирдэг. Хэрэв фьючерсийн гэрээний стандарт хэлбэр нь хеджир /эрсдлээс даатгах/ хийхэд шаардлагатай мөнгөний нийлбэртэй тэнцүү биш байх тохиолдолд зөрүү нь нээлттэй эсвэл энэ зөрүү нь форвард зах зээл дээр даатгагдсан байдаг. Форвардын гэрээ хийгдэг ерөнхий схемФьючерсийн гэрээ хийгдэг ерөнхий схем

Тухайн өдрийн фьючерсийн үнэ урьд өдрийн тогтоогдсон үнээс хазайх хазайлтын хэмжээг гэрээний төрөл бүрээр бирж тогтоодог. Фьючерсийн гэрээ нь валютын стандарт дүн ба жилийн 4 стандарт өдөрт /гурав, зургаа, ёс арванхоёрдугаар сарын гуравдахь лхагва гарагт/ тооцоо хийхийг тохиролцсон хэлбэл юм. Фьючерсийн гэрээнд дараах валютууд болон тэдгээрийн тоо хэмжээг ашигладаг. Фьючерсийн арилжаанд хоёр тал заавал байх ёстой.

Үйлдэл Форвард ФьючерсАрилжаа Биржийн гадуурх зах зээл дээр Бирж дээрГэрээ Хувийн СтандартТөлбөр барагдуулах хугацаа Өөрчлөгдөж болно Тогтоосон байдагОффсет ажилбарын торгууль Байж болно үгүйЗээл Зээлийн шугам Баталгаат дипозит хийдэгТооцоо Төлбөрөөр өдөр бүр бэлнээрОролцох эрх Ÿнз бүрийн харилцагчид худалдах худалдах авах үний зөрүү өөр өөр байдаг Хэмжээнээс үл хамаарсан стандартҮнэ Комиссын хэмжээ бага худалдах худалдан авах үнийн зөрүү хэлбэлзэж байдаг Комиссын хэмжээ өндөр худалдах худалдан авах үний зөрүү маш багаАрилжааны цаг Нью-Йоркийн цагаар 12.00 хүртэл Нью-Йоркийн цагаар 14.20 хүртэлХанш тогтоолт Европын илэрхийлэл Америкийн илэрхийлэлВалютын арилжааны үндэс, үйл ажиллагааны хэрэгсэл

1. Валютын арбитражийн үйл ажиллагааны хэрэгсэл2. Валютын клирингийн арилжааны үндэс3. Валютын дилингийн үйл ажиллагаа4. Хувь хүмүүсийн Forex зах зээл

Валютын арбитражийн үйл ажиллагааны хэрэгсэлАрбитражийн хэлцэл нь валютын ханш өөрчлөгдөх магадлалаас ашиг олох зорилгоор хийж байгаа валютын арилжаа юм. Гурван талт арбитраж нь солилцооны бүх ханшууд харилцан үйлчилж хангагдаж байдаг үйл явц юм. Өнөө үед орон зайн арбитраж ашиглагдаж байгаа ба энэ нь улс орнуудад байгаа ханшны зөрүүтэй холбоотой байна. Орлогын хоёрдагч эх үүсвэр нь зах зээл дээрх

бусад оролцогчдоос илүү ирээдүйн солилцооны ханшийг урьдчилан таамаглах чадвараас шалтгаална. Үүнийг цаг хугацааны арбитражийн хэлбэр гэх ба эрсдлийг нэгээс нөгөөд нь шилжүүлж байдаг. Дилер ханш өснө гэж тооцож байгаа валютын хувьд урт хугацааны позицыг, ханш нь буурна гэж үзсэн валютын үлдэгдлийр багасгах зорилгор богино хугацааны позицыг бий болгодог. Позици гэж тодорхой барааны зах зээлийн байдал худалдан авагч худалдагчийн хоорондын харилцаа банк болон компаниудын санхүүгийн байдлыг илэрхийлдэг зах зээлийн түгээмэл хэллэг юм. Зах зээлд ээрх үнэт цаасны ханший өсөлтийг позици, бууралтыг богино гэж нэрлэдэг. Мөн худалдагч болон худалдан авагчийн борлуулаагүй үүргийг нээлттэй позици гэх ба зах зээлийн байдлаас шалтгаалан богино урт гэж ангилна. Үнэ өснө гэж урьдчилан таамаглалын үед зах зээл дээрх валютыг худалдан авах тухай борлуулаагүй үүргийг хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд урт позицийг эзлэх. Үнэ буурна гэсэн таамаглалын үед валютыг худалдах тухай борлуулаагүй үүргийг хэрэгжүүлэх нь ашигтай бөгөөд богион позицийг эзлэх гэж нэрлэнэ. Энэ үйл ажиллагааг үндсэндээ банкны даалгавараар явуулна. Банк өөрийнхөө үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс төлбөр гүйцэтгэхэд шаарлагатай байгаа валютыг сольж авах зорилгоор хүсэлт гаргаж болно. Банк хэрэв Ностро дансанд нь шаардагдаж байгаа валют байвал өөртөө богино хугацааны позици үүсгэх замаар дотооддоо валют сольж өгөх замаар үйлчлүүлэгчдийнхээ шаардлагагыг биелүүлж болно. Эсвэл банк хоорондын зах зээл дээр худалдан авч дээрх шаардлагыг хангана.Энгийн арбитражийн үед арилжаанд зөвхөн хоёр арилжигдагч оролцох бөгөөд валютыг бэлнээр нь зөөвөрлөх ямарч шаардлагагүй. Худалдан авагч төлбөрийг банканд дахь данснаасаа хийж худалдагч нь арилжаа хийгчийн даалгавараар орлогыг бүртгэж авдаг. Иймээс арилжааны үр дүнд тэдгээрийн валютын нөөцөд бүхэлдээ өөрчлөлт орохгүй.Нийлмэл буюу хөрвүүлэх арбитражийн үед янз бүрийн зах зээл дээрх хэд хэдэн валютын хооронд явагдах үйл ажиллагаа юм. Валютын ханшийг судалснаар гадаад валютын харьцангуй хямдхан харилжаа хийх боломжийг нээж өгнө. Нийлмэл арбитраж нь нэмэгдэл эрсдлийг дагуулж байдаг. Тухайлбал валютын ханшны өөрчлөлтийн эрсдлээс нэг дэх ба хоёр дахь валютын арилжааны хэлцлийн завсарт ашиггүй нээлттэй позицитой үлдэх аюултай байна. Иймээс алдагдалд орохгүйн тулд гурав дахь дөрөв дэх валютаар арилжаанд орохоос аргагүй болно. Энэ нөхцөлд удаан хөрвөх арбитраж болно.

Валютын клирингийн арилжааны үндэсВалютын клиринг гэдэг нь хоёр болон түүнээс дээш орны засгийн газар хоорондох бараа үйлчилгээий худалдааны төлбөрийг харилцан заавал тооцож байх тухай гэрээг хэлнэ. Валютын олон улсын клиринг нь банкны дотоод клирингээс дараах зүйлээр ялгагдана. Үүнд:1. Банк хоорондын дотоод клирингээр хийгдэх тооцоо сайн дурын үндсэн дээр хийгддэг бол олон улсын клирингийн гэрээ улс орнуудын хооронд хийгдсэн экспортлогч импортлогч нь клирингийн тооцооноос зайлсхийх эрх байхгүй2. Дотоод клирингээр тооцооны зөрүү шууд мөнгө боон хувирдаг бол гадаад клирингийн үед тооцооны зөрүүг зайлшгүй төлөх асуудал гардаг.1930-аад оны эдийн засгийн тогтворгүй байдал төлбөрийн тэнцлийн алдагдал, алт валютын нөөцийн тэгш бус хуваарилалт, мөнгөний дотоод зах зээлийн урсгал дахь алтны стандартыг халсан

явдал инфляци, валютын хязгаарлалт, өрсөлдөөний хурцадмал байдал зэрэг валютын клиринг бий болоох шалтгаан болсон.Тухайн улсын валютын болон эдийн засгийн байдлаас шалтгаалж валютын клирингийн зорилго өөр өөрөөр тодорхойлогдох болжээ. Тухайлбал:1. Алт валютын нөөцийг ашиглахгүйгээр төлбөрийн тэнцлийг тэнцвэржүүлэх2. Ашигтай төлбөрийн тэнцэлтэй орноос хөнгөлөлттэй зээл авах3. Бусад улсуудын зүгээс хийх дискриминацийн үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авах4. Ашигтай төлбөрийн баланстай орноос алдагдалтай оронд буцалтгүй санхүүжилт олгох.Валютын клиринг нь чухал боловч төлбөрийн гэрээний чухал төрөл биш. Улс хоорондын төлбөрийн гэрээ нь олон улсын төлбөр тооцоон дахь валютын дотогшлох урсгалыг ашиглах тухай журам, төлбөрийн тэнцлийн болон түүний бусад дансуудын тэнцлийн байдал, урсгал тэнцлийн алдагдлыг нөхөхөд шаардлагатай валютыг харилцан зээлдүүлэх, валютын хагас хөрвөлтийн тухай журам зааврыг зохицуулдаг байна. Валютын клирингийн хэлбэрүүд олон янз байда бөгөөд дараахи үндсэн үзүүлэлтээр ангилдаг. Үүнд:1. Оролцогч орнуудын тооноос хамаарч- Нэг талт - Нэг талт клиринг нь амьдрах чадваргүй байна. 1930 оэы үед Итали улс Англи улстай нэг талт клирингийн хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд Италын экспортлогч клирингийн дансыг хэрэгсэхгүйгээр фунт стерлингийг олж авахыг илүүд үзсэн. Харин Английн импортлогч өөрийн банкинд лир хийснээр Английн валютыг худалдан авах шаардлагаас чөлөөлөгдөж клирингийн тооцоог хийсэн. Үүний үр дүнд Италийн банк Англичуудад нэг талын маш их өр хүлээсэн байна.- Хоёр талт - Хоёр оронд хоёуланд нь данс нээдэг хоёр талт клиринг нь олон улсын практикт өргөнөөр хэрэглэгддэг инкассо, аккредитив, шилжүүлэг гэх мэт хэлбэрүүд байсан. Гэвч типортлогч өөрийн банкинд үндэсний валютыг хийдэг бол харин экспортлогч гадаад валютын орлогын хариуд үндэсний валютыг олж авдаг. Клирингийн банкууд өр болон төлбөрийн үүргийг харилцан тооцоог хийдэг.- Олон талт – Олон талт клиринги 3 ба түүнээс дээш орнууд багтдаг. Энэ нь клирингийн гэрээтэй орнуудын хооронд хийгддэг олон улсын төлбөрийн балансжилт болон төлбөрийн үүрэг, шаардлагагыг тооцдогоороо нэг талт клирингээс ялгагдана. 2. Арилжааны хэмжээнээс хамаарч- Бүрэн клиринг- Тодорхой ажилбарт клиринг3. Клирингийн дансны зөрүүг зохицуулах аргаар- Чөлөөтэй хөрвөдөг сальдотой- Хөрвөдөггүй сальдотойКлирингийн валют ямарч байж болно. Заримдаа хоёр валют хэрэглэгддэг эсвэл олон улсын валютын сангийн дансны нэгж зээлжих тусгай эрх хэрэглэдэг. Валютын клирингийн тооцооны үед валютын эрсдлийн хоёр хэлбэр үүсдэг. 1. Хөрвөдөггүй клирингийн үед валютын ашиг саатдаг.2. Ханшны өөрчлөлтөөс алдагдал үүсдэгБараа үйлчилгээний экспорт импортын валютын гэрээ нь үндэсний мөнгөний нэгжийн үнийг тодорхойлох үндэс болно.1. Бараа үйлчилгээний экспорт нь тухайн орны хувьд үндэсний валютыг худалдан авах зорилгоор

гадаад валютыг худалдах шалтгаан болдог.2. Бараа үйлчилгээний импорт нь гадаад валютыг худалдан авах зорилгоор үндэсний валютыг худалдахад хүргэдэг.

Валютын дилингийн үйл ажиллагааВалютын дилинг гэдэг нь орчин үеийн холбооны болон компютерийн техник хэрэгслээр тоноглогдсон мэдээллийг боловсруулах дамжуулах төхөөрөмж бүхий дилерүүд ажилладаг тусгай танхим юм. Валютыны зах зээл дээр маржийн худалдаа нэлээд түгээмэл байдаг. Түүний гол механизм нь харилцагч банкинд эсвэл дилерийн төвд тодорхой барьцаа маржийг байршуулдагт оршино. Үүний дараа түүнд тавьсан барьцаанаас олон дахин илүү хэмжээний дилингийн мөр гэж нэрлэгдэх зээл олгогддог. Харилцагч энэ барьцааг болон зээлийг ашиглан хэлбэл хийж болно. Хэрэв хэлцэл үр дүнтэй бол түүний дансанд ашиг орж ирнэ. Харин үр дүнгүй тохиолдолд марж барьцаанаас алдагдал хасагдаж болно. Ашиггүй хэлцэл хийснээс болж барьцаалагдсан хөрөнгө харилцагчийн данснаас шууд хасагдсанаар ихээхэн эрсдлийг бий болгоно. Хөрөнгийн болон бусад зах зээлтэй харьцуулахад энэ зах зээлд оролцогч нь маш хурдан бүх хөрөнгөө алдана. Энэ валютын зах зээлийн эрсдэл нь дараах байдлаар илэрхийлэгдэнэ. Нэг талаас маш өсөн нэмэгдэх ашиг олох нөгөө талаас буруу стратегийг сонгосноос юу ч үгүй үлдэх тохиолдол гарна. Энэ зах зээл дээр лот гэж нэрлэгдэх тодорхой багцаар валют зарагддаг. Лот нь худалдах худалдан авах ажилбарт зориулагдсан стандартын хэмжээнд тогтоосон валютын дүн юм. Валютын болон бусад зах зээл дээр конверсийн арбитражийн ажилбар хийгддэг. Энэ ажилбарт хэлцэл нэг валютаар эхлээд дараа дараачийнх өөр өөр төрлийн валютуудаар үргэлжилж эцэст нь эхний валютаар төгсөнө. Жишээ нь Эхлээд бидэнд А төгрөг байсан бол түүнийг В доллараар солиод дараа нь энэ доллараар С лир худалдаж аваад лирээрээ D марк худалдаж аваад маркаар Е рубль , рублиэрээрээ F төгрөг худалдаж авах ажил юм. Хэрэв F>A тохиолдолд бидэнд хийлмэл арбитражийн ажилбарыг гүйцэтгэсний үр дүнд F=A ашгийг олж авах боломжтой. Ийм ажилбарыг гүйцэтгэх үед кросс ханшны хурдан өөрчлөлтөөс эрсдэл гарах учир хэрэв эдгээр өөрчлөлтийг буруу таамаглавал алдагдал хүлээх болно. Хамгийн гол нөхцөл нь спот зах зээл дээр валютын ханшны өөрчлөлтийг зөв чадварлаг урьдчилан таамаглах явдал юм. Зах зээлийг урьдчилан таамаглах үндсэн хоёр арга байдаг. Үүнд:1. Суурь шинжилгээ. Энэ нь тухайн зах зээл дээрх өөрчлөлтийг тодорхойлогч эдийн засгийн үндсэн хүчин зүйлүүдийн шинжилгээн дээр үндэслэн таамаглал гаргадаг.a. Дэлхийн эдийн засгийн байдалb. Тухайн орны эдийн засгийн байдалc. Их гүрнүүдийн төв банкны мөнгө зээлийн бодлогоd. Бусад зах зээлийн тухай мэдээлэлe. Улс төрийн болон байгалийн хүчин зүйл2. Техник шинжилгээ. Энэ нь зах зээл дээр үнийн болон арилжааны хэмжээний өсөлтийн тухай статитикийн мэдээллийн шинжилгээн дээр үндэслэн зах зээл дээрх үнийн цаашдын өсөлтийг таамагладаг. a. Биржийн графикb. Тренд энэ нь техник шинжилгээний үндсэн ойлголт бөгөөд үнийн хөдөлгөөний чиглэл юм.

Хувь хүмүүсийн Forex зах зээлОрчин үед хаанаа ямар оронд амьдарч байгааг үл хамааран Forex зах зээлийн оролцогч болж болно. Үүний тулд эхлээд өөрийн эсвэл гадаадын брокерийн компанитай холбогдож банкинд данс нээдэгтэй адил интернэтэд брокерийн данс нээнэ. Үүний дараа брокерийн компанитай гэрээн хийнэ. Брокер хөрөнгө оруулагчийн орлогоос татвар авахгүй бөгөөд харилцагчид хувийн номертой пароль илгээдэг үүний дараа брокер хөрөнгө оруулөгчин хэлцэл хийхэд шаардлагатай мэдээллээр хангана. Харилцагч зах зээлийн тухай мэдээллийг брокерээр болон мэргэжлийн системээр дамжуулан хүлээн авна. Валют худалдах худалдан авах үйл ажиллагааг брокерт биржийн тушаал өгөх замаар хийдэг. Үүний тулд харилцагч тусгай хуудас хөтөлдөг. Бүх арилжаа тусгай хуудас хөтөлдөг. Харин брокерийн үйл ажиллагааг хянахын тулд дансны урсгал байдлыг харуулсан хуудас урьдчилан тооцогддог. Олон улсад хувийн хөрөнгө оруулагчдын дунд Forex зах зээлийн хөгжил нь дараах шалтгаанаас үүдэлтэй байдаг. Үүнд:1. Өндөр ликвид чанар. Зах зээл дээр эргэлтэнд байгаа активуудаас дийлэнх нь хамгийн өндөр ликвид чанартай мөнгө байдаг. Энэхүү өндөр ликвид чанар нь ямар ч хөрөнгө оруулагчийн хувьд дурын хэмжээний поцизийг чөлөөтэй нээх хаах боломжоор хангагддаг учир тэдний сонирхлыг ихээхэн татах болсон2. Цян хатан түргэн шуурхай байдал. Forex зах зээл 24 цагаар ажилладаг тул түүнд оролцогчид хүлээх шаардлагагүй байдаг.3. Бага өртөгтэй байдал. Forex зах зээл нь зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн үнийн зөрүүнээс гадна ямар ч хураамж зарлага байдаггүй.4. Нэг төрлийн ханш тогтоох байдал. Зах зээл дээрх өндөр ликвид чанараас болж хязгаарлалтгүй лотыг арилжаа нэг л зах зээлийн үнээр хийгдэж болно. Энэ нь хязгаартай тооны гэрээ тодорхой үнээр нэгэн цагт зарагддаг фьючерс болон бусад биржүүд дээр байдаг тогтворгүй бус байдлаас сэргийлэх боломжийг олгодог.5. Маржийн хийсвэр хэмжээ. Forex зах зээл дээр зээлийн маржийн хэмжээ харилцагч болон банк эсвэл брокерын компанийн хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно. Брокерийн компани харилцагчийг 1:30, 1:50 эсвэл 1:100-с бүрдсэн зах зээл рүү гарах гарцаар хангадаг. ОХУ-д ийм зах зээл дээр үйлчилгээг 1:100 мөр хэмжээний хүрээнд тогтоосон. Өөрөөр хэлбэл харилцаг 1000 долларын барьцаа тавиад 100.000 долларын хэлцэл хийх болно гэсэн үг. Олон улсын валютын системийн хувьсгал ба орчин үеийн валютын асуудлууд 1. Парисийн валютын систем, үндсэн зарчим2. Генуэзийн валютын систем, үндсэн зарчим3. Бреттонвудсын валютын систем, үндсэн зарчим

Парисийн валютын систем, үндсэн зарчимВалютын системийн хөгжлийн зүй тогтол нь нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтээр тодорхойлогдож үндэсний болон дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол үе шатууд болж тусгалаа олдог. Тухайн үзүүлэлт нь дэлхийн эдийн засгийн бүтэц дэх валютын системийн өөрчлөлтийн зарчимтай холбогдон дэлхийн валютын хямрал үе үе гардаг байна. Дэлхийн валютын системийн хямрал нь хуучин системийг эвдэх ба валютын харьцангуй тогтвортой байдлыг хангах шинээр солих явдал

байна. Дэлхийн валютын шинэ системийг бий болгох нь дараах гурван үе шатыг дамждаг. Үүнд:1. Шинэ системийн зарчмыг тодорхойлох урьдчилсан нөхцлийг бүрдүүлж бий болгох 2. Шинэ системийн идэвхжилтийн зарчмыг аажмаар байгуулж дуусгах нэгдсэн бүтэц бий болгох3. Түүний элементүүдийн амьд холбоо болон нэгдмэл байдлыг дуусгасан бааз дээр дэлхийн валютын шинэ системийн бүрэн үйл ажиллагааг бий болгох явдал болно. Алтан зоосны стандартын хэлбэрээрх алтан металлын баазад суурилсан аж үйлдвэрийн хувьсгалын дараа 19-р зуунд дэлхийн валютын анхны зохиомол систем бүрэлдэн тогтсон. 1867 онд Парижийн бага хурал дээр улс хоорондын гэрээний дагуу хууль ёсоор бүрдэл болгосон бөгөөд алтыг дэлхийн мөнгөний нэгдсэн хэлбэр гэж хүлээн зөвшөөрсөн. Алт нь мөнгөний үүргийг шууд гүйцэтгэж байсан нөхцөлд мөнгө болон валютын системийг дэлхийн ба үндэстнүүдийнхтэй адилтган үзэх болсон. Парисын валютын систем нь дараах зарчимд суурилж байв. Үүнд:1. Олон улсын валютын системийн үндэс нь алтан стандарт гэж зарлагдах болсон2. Валют бүр алтан агуулгатай байх3. Валютуудын алтан агуулгатай уялдан тэдгээрийн алтан харьцаа тогтоогдсон байх4. Валютууд алт руу чөлөөтэй хөрвөх 5. Алт дэлхийн нийтийн мөнгө гэж тооцогдох

Олон улсын валютын систем Бааз Алтыг дэлхийн мөнгөний адилаар хэрэглэсэн нь Валютын ханшны журам Байгууллагын бүтэцПарисын валютын систем 1867 оноос Алтан зоосны стандарт Алтны харьцаат хэмжээ, алтаарх валютын хөрвөлт Алтан цэгийн хэмжээнл ханшны чөлөөт хэлбэлзэл байна. Бага хурал

Энэ системийн хүрээнд үндэсний валютын ханш уналтанд хатуу үнээр хамаарагдаж түүгээр дамжуулан валютууд хоорондоо харицдаг. Энэ нөхцөл байдалд банк хоорондын арбитражын гэрээ улс орон руу дотогшлох алтны урсгалыг идэвхжүүлж харин мөнгөний гадагшлах урсгалын нөхцөл болсон байна 19-р зуунд Англи улс олон улсын үйлдвэрлэл дэлхийн худалдаанл тэргүүлэх байр суурь эзэлж улмаар зонхилох валюттай холбогдсон энэ металлын ач холбогдлыг өсгөсөн байна. Аливаа улс орон дараах нөхцлийг хангасан байвал алтан стандартыг мөрддөг гэж үзнэ. Үүнд:1. Өөрийн мөнгөний нэгжийн алтан баталгааг тодорхойлон тогтоосон байх2. Дотоодын мөнгөний нийлүүлэлт ба өөрийн алтны нөөц хоёрын хооронд хатуу тогтоосон харьцааг байнга барьж байх3. Алтны экспорт ба импортыг чөлөөтэй байлгахХэрвээ улс орон бр өөр өөрийн мөнгөний нэгжийн алтан баталгааг тогтоох юм бол янз бүрийн улс орны үндэсний валютууд хоорондын тогтоосон харьцаатай болох юм. Жишээ нь: АНУ-ын долларын үнийг 25 гран алттай, Англи фунт стерлингээ 50 гран алттай тэнцүүлжээ гэж үзье. Энэ нь 50/25 доллартай буюу 1 фунт=2 доллар гэсэн үг /1 гран=0.648 грамм/Алтан стандартын тооцооны үед улс хоорондын алтны шилжилт нь аливаа тооцоонд валютын тогтоосон тогтмол ханшийг тогтооход хүргэдэг байна. Алтан стандарт нь олон улсын тооцоо төлбөрийн баланс, мөнгөний эргэлт, гадаад эдийн засгийн харилцаа үйлдвэрлэлийн гол зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж байлаа. Дэлхийн 1-р дайны өмнө алтан стандарт нь төлбөрийн баланс валютын ханш тогтворжуулах зах зээлийн механизмын үүргийг гүйцэтгэж харьцангуй үр

ашигтай байсан гэж үздэг. Төлбөрийн тэнцлийн алдагдалтай улс орнууд алтыг гадагш урсгах үед эргэлтэн дэх мөнгөний массыг хязгаарлах зорилготой дефляцийн бодлогыг хэрэгжүүлэх замаар валютын ханшийг зохицуулах үнэ тарифыг бууруулах арга хэмжээний үр дүнд ажилгүйдэл өсөж нийгэмд тогтворгүй байдал бий болж улмаар алтан стандарт нь төрийн зохицуулалттай зах зээлийн нөхцөл болон улсын эдийн засгийн харилцаааны өсөлтөд зохицохгүй болсноо харуулж оршин тогтнох боломжгүй болсон байна. Ингэснээр дэлхийн 1-р дайн валютын системийг хямралд хүргэж татвар зээл инфляцийн зэрэгцээгээр дайны зардлыг санхүүжүүлэхэд дэлхийн мөнгөний нэгж хэлбэрээр алтыг ашиглах болсон. Дайны эхэн үеийн дайтаж байгаа улс орнуудын төв банкууд мөнгөни нэгжээ алтаар солихыг зогсоож дайны зардлыг нөхөхийн тулд мөнгөний эмиссыг нэмэгдүүлж байв.

Генуэзийн валютын систем, үндсэн зарчимДэлхийн валютын хоёрдах систем нь хууль эрх зүйн хувьд 1922 онд Генуэз-д хуралдсан Олон улсын эдийн засгийн бага хурлаар албан ёсоор батлагдсан. Дэлхийн 1-р дайны үр дүнд үүссэн валютын ханшны дараа алтаар хөрвөх чадвар бүхий хүчтэй валютууд болон алтан дээр суурилсан алт девизын стандартыг бий болгох шаардлага тулгарсан. Олон улсын тооцоонд зориулагдсан гадаад валютаар илэрхийлэгдэх төлбөрийн хэрэгслийг девиз гэж нэрлэх болсон.

Олон улсын валютын систем Бааз Алтыг дэлхийн мөнгөний адилаар хэрэглэсэн нь Валютын ханшны журам Байгууллагын бүтэцГенуэзын валютын систем 1922 оноос Алтан төлбөрийн хэрэгслийн стандарт Алтны харьцаат хэмжээ, алтаарх валютын хөрвөлт Алтан цэггүй ханшны чөлөөт хэлбэлзэл байна. Бага хурал, зөвлөгөөн

Генуэзийн валютын систем нь дараах зарчмууд дээр үндэслээ үйл ажиллагаагаа явуулж байв. Үүнд:1. Түүний үндэслэл бол алт болон төлбөрийн хэрэгсэл болох гадаадын валютууд юм. Тэр үед 30 орны мөнгөний систем нь алтны стандартад тулгуурлаж байв. Олон улсын нөөцийн төлбөрийн хэрэгсэлд үнэн чанартаа үндэсний зээлийн мөнгийг хэрэглэх болсон. 2. Алтны харьцаат хэмжээ хадгалагдан үлдсэн. Алтны валют болж өөрчлөгдөх нь шууд төдийгүй шууд бус гадаадын валютаар дамжин хөрвөдөг болсон.3. Валютын ханшны чөлөөтэй хэлбэлзэх журам сэргэсэн4. Валютын зохицуулалт нь олон улсын бага хурал зөвлөгөөн валютын хамтын ажиллагааны хэлбэрээр хийгдэх болсон. 1922-1928 онуудад харьцангуй тогтвортой байсан хэдий ч тогтворгүй байх явдал нь дараах байдалд оршиж байна- Алтан зоосны стандарттай оронд мөнгө болон валютын системд алтан меиаллыг хязгаарласан хэлбэр тогтсон- Валютын тогтворжих процесс нь олон жилээр сунжирсан нь валютын дайн үүсэх нөхцөл болсон- Валют тогтворжуулах арга нь түүний тогтворгүй байдлыг урьдчилан тодорхойлсон - Валютын тогтворжилт нь гадаадын зээлийн тусламжтай явагдсан. АНУ, Англи, Франц зэрэг улсууд Засгийн газар хоорондын дарамт нөхцлийг тэдэнд тулган хүлээлгэхийн тулд улс орнуудын эдийн засаг, валютын хүндрэлтэй байдлыг ашиглаж байв. Герман Австриал, Польш болно бусад

орнуудад олгосон зээлийн нэгэн нөхцөлд гадаадын шинжээчдийг томилсон бөгөөд тэдгээрийн валютын бодлогыг хянаж байв.Хөгжлийн тэнцвэргүй байдал хуулийн нөлөөн дор дэлхийн 1-р дайны үр дүнд валют санхүүгийн төв Баруун Европоос Америкт шилжсэн нь дараах хүчин зүйлтэй холбоотой юм. Үүнд:1. АНУ-ын эдийн засаг валютын чадавх ихээхэн хэмжээгээр өссөн. Нью-Йорк дэлхийн санхүүгийн төв болон өөрчлөгдөж капиталын экспорт нь нэмэгдсэн байна. Ингэснээр АНУ дэлхийн улс орнуудын худалдааны нол түнш болсон.2. АНУ төлбөр гүйцэтггэгчээс зээлдүүлэгч орон болж өөрчлөгдсөн. 1913 онд АНУ-ын өр 7 тэрбум долларт хүрсэн, харин нэхэмжлэх авах нь 2 тэрбум доллар болсон. 1926 он гэхэд АНУ-ын гадаад өр хоёр дахин багассан, харин бусад улс орнуудаас нэхэмжлэн авах авлага 6 дахин өссөн. /12 тэрбум доллар/3. Алтны албан ёсны нөөцийн хуваарилалт явагдсан. 1914-1921 онуудад АНУ-д орох алтны цэвэр урсгал 2.3 тэрбум доллар болсон. 4. Алтан зоосны стандарт хадгалагдаж үлдсэн бараг цорын ганц орон бол АНУ байв. Гадаадын валюттай харьцах долларын ханш 10-90 хувь хүртэл өссөн. Валютын тогтворжилт нь 1930-аад оны дэлхийн хямралаар дуусгавар болсон. 1926-1936 онуудын дэлхийн валютын хямралын гол онцлог нь:1. Үечилсэн шинж байдалтай-валютын хямрал нь дэлхийн эдийн засаг болон мөнгө зээлийнх хямралтай сүлжилдэж байсан. 2. Үргэлжилсэн урт хугацаатай-алт төлбөрийн хэрэгсэл болох дэлхийн валютын системийн зарчим нь задралд орсон3. Онцгой гүн ба хурц шинжтэй-Дийлэнх валютын ханш 50-84% хүртэл буурсан. Алтны төлөөх нөхцөл байдалтай уялдан алтны албан ёсны нөөцийг дахин хуваарилах болох хэсэгчлэн хадгалах үйл ажиллагаа нэмэгдсэн.

Бреттонвудсын валютын систем, үндсэн зарчимДэлхийн 2-р дайн нь Генуэзын валютын системийг гүн хямралд оруулсан. 1930-аад онд дэлхийн 1-р дайн дууссаны дараа валютын хямралаас улс орнууд болгоомжлох болсон тул дэлхийн валютын системийн шинэ төсөл боловсруулах ажил дайны жилүүдэд эхэлсэн байна. 1941 оноос ажилласан Англи Амрикийн шинжээчид эхнээсээ эхлээд алтны стандарта эргэх үзлийг үгүйсгэж байв. Дэлхийн валютын системд долларын ноёрхох байдлыг бэхжүүлэх гэсэн АНУ-ын эрмэлзлэл нь Г.Д.Уайтын төлөвлөгөөнд тусгалаа олсон байна. Г.Д.Уайт болон Ж.М.Кейнсийн төлөвлөгөө нь улс хоорондын валютын зохицуулалтын үзэл баримтлал нь Бреттонвудсын системийн үндэслэл болсон. 1944 онд Бреттонвудст болсон НҮБ-ын валют санхүүгийн бага хурлаар дэлхийн валютын шинэ системийг бүрдүүлэх болон валют санхүү зээлийн харилцаа, дэлхийн худалдааны байгууллагын журмыг баталсан.

Олон улсын валютын систем Бааз Алтыг дэлхийн мөнгөний адилаар хэрэглэсэн нь Валютын ханшны журам Байгууллагын бүтэцБреттонвудсын валютын систем 1944 оноос Алтан төлбөрийн хэрэгслийн стандарт Алтны

харьцаат хэмжээ, алтаарх валютын хөрвөлт албан ёсны үнээрх АНУ-ын долларын хөрвөлт Валютын ханшны чөлөөт сонголтын журам Улс хоорондын валютын зохицуулалтын байгууллага бол ОУВСан байна.

Бага хуралд хүлээн зөвшөөрсөн гэрээний зүйлд Бреттонвудсын валютын системийн дараах зарчмыг тодорхойлсон. Үүнд:1. Фунт стерлинг болон АНУ-ын доллараарх нөөц хоёр валют болон алтанд үндэслэсэн алт-төлбөрийн хэрэгслийн стандарт тогтоосон2. Бреттонвудсын гэрээнд дэлхийн валютын системийн үндэс гэж алт ашиглах дараах дөрвөн хэлбэрийг тусгасан.o Валютын алтны харьцаат хэмжээг хадгалах ба тэдгээрийг тогтоон ОУВСанд тусгахo Алтыг олон улсын төлбөрийн болон нөөцийн хэрэгслийн нэгэн адил үргэлжлүүлэн хэрэглэхo Өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг валютын чадавх болон алтны нөөцөд түшиглэн АНУ гол нөөц валютын нэр хүндийг бэхжүүлэхийн тулд доллараа алттай тэнцвэржүүлсэнo Дээрх зорилгоор АНУ-ын касс өөрийн валютын алтан агуулгаас авч 1934 онд тогтоосон албан ёсны үнээр засгийн газрын байгууллагууд болон гадаадын төв банкуудад доллараа алтаар солих ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. /1 унц алт=31.1035 грамм/3. Валютын ханшны харьцаа болон түүний хөрвөлт нь доллараар илэрхийлэгдсэн валютын тогтсон харьцаат хэмжээний үндсэн дээр явагдах болсон. 10-аас дээш хувийн ханшны бууралтыг сангаас зөвшөөрч байв. Ханшны харьцаат хэмжээ нь ОУВСангийн дүрмээр ±1% ба Европын валютын гэрээгээр ±0.75%-д хэлбэлзэж болно.4. Түүхэнд анх удаа олон улсын валют зээлийн байгууллагууд болох ОУВСан, Дэлхийн банк үүсэн байгуулагдсан. ОУВСан улс орнуудын валютын системийн зарчмыг гишүүн орнуудаар баримтлуулахын төлөө хяналтыг хэрэгжүүлэх валютын тогтворгүй байдлыг дэмжих зорилгоор төлбөрийн балансын алдагдлыг нөхөхийн тулд гадаадын валютаар зээл олгодог. Бреттонвудсын систем нь үндсэндээ алт ба долларыг олон улсын нөөцөөр ашиглахаар тооцогдсон гэсэн үг. Энэ систем нь бүхэлдээ валютын ханшны уялдаа зохицуулах системийг нэвтрүүлэх зорилго бүхий валютын хатуу ханшны систем юм. Мөн энэ нь валютын чөлөөтэй хэлбэлзэл ханшны давуу талуудыг тодорхой хэмжээгээр өөртөө шингээсэн ийм валютын систем байсан бөгөөд валютын чөлөөтэй хэлбэлзэх ханшны системийг тогтоох угтвар нөхцөл байсан юм. Олон улсын санхүүгийн байгууллага, зорилго үйл ажилагаа

1. Олон улсын валютын сан түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа2. Дэлхийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа3. Азийн хөгжлийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа4. Европын шинэчлэл хөгжлийн банк

Олон улсын валютын сан түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааОлон улсын валют санхүүгийн харилцааны байгууллагуудын бүтэц нь өөртөө олон улсын олон тооны байгууллагыг хамруулдаг. Тэдний нэг хэсэг нь их хэмжээний бүрэн эрх болон нөөцтэй, олон улсын валют зээл санхүүгийн харилцааны зохицуулалтыг хэрэгжүүлж байхад нөгөө хэсэг нь валют санхүүгийн бодлогоор зөвлөмж болон гэрээ боловсруулан засгийн газар хоорондын хэлэлцүүлэгт

зориулсан хурлыг төлөөлж байхад бусад хэсэг нь валют санхүү болон эдийн засгийн бүхэл цогц асуудлаар эрдэм шинжилгээ болон статистик мэдээлэл цуглуулах ажлыг хангаж байна.Олон улсын санхүүгийн байгууллагын үүсэл нь дараах шалтгаантай байна. Үүнд:1. Улс үндэстний хил хязгаараас хальж гаран үндэстэн дамнасан корпораци болон ҮДБанк болж өөрчлөгдөн аж ахуйн амьдралын глобальчлал хүчтэй болсон.2. Дэлхийн эдийн засгийн хүрээнд валют санхүүгийн харилцааны улс хоорондын зохицуулалт хөгжиж байгаа3. Дэлхийн валютын систем зээл үнэт цаас алтны зах зээлийг оролцуулан эдийн засгийн тогтворгүй байгаа асуудлыг хамтарч шийдвэрлэх шаардлага тавигдсанОлон улсын санхүүгийн байгууллагууд дараах зорилгыг тавьдаг. Үүнд:1. Дэлхийн эдийн засаг болон олон улсын санхүүгийн байдлыг тогтворжуулах зорилгоор дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчийг нэгтгэх2. Улс хоорондын валют санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх3. Дэлхийн валют санхүүгийн бодлогын стратеги болон тактикыг уялдуулан боловсруулах ОУВСан /international monetary fund/ бол төлбөрийн балансын алдагдалд орсон валютын хүндрэлтэй байгаа гишүүн орнуудад гадаад валютаар дунд болон богино хугацаатай зээл олгох замаар санхүүгийн тусламж үзүүлдэг байгууллага юм. ОУВСан нь НҮБ-ын төрөлжсөн статустай бөгөөд дэлхийн валютын системийн үндсэн байгууллага болно. ОУВСан нь 1944.07.01-22 нд АНУ-ын Нью-Гемпшир мужийн Бреттонвудс хотод болсон НҮБ-ын олон улсын валют санхүүгийн бага хурлаар батлагдсан. Энэ бага хурал ОУВСангийн баримт бичиг 1945.12.27 нд хүчин төгөлдөр болсон хэдий ч үйл ажиллагаа нь албан ёсоор 1946.05-р сараас 39 гишүүн орны бүрэлдэхүүнтэй эхэлсэн. /182 орон/ОУВСангийн үндсэн зорилго нь:1. Валютын бодлогын хүрээн дэх олон улсын валютын хамтын ажиллагааг урамшуулах2. Валютын бодлогын хүрээн дэх тэнцвэртэй өсөлтөд дэмжлэг үзүүлэх3. Бодит орлого болон ажил эрхлэлтийн өндөр түвшинг хангах урамшуулахын тулд дэлхийн худалдааны тогтвортой өсөлтийг бэхжүүлэх, бүх гишүүн орнуудынхаа эдийн засгийн бодлогын гол зорилго болсон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх4. Гишүүн орнуудын хоорондох валютын харилцааг журамлах валютын ханшийг тогтвортой барих, валютын девальвацид хориг тавих5. Төлбөрийн олон талт системийг бүрдүүлэхэд оролцох валютын трансфертын хязгаарлалтыг хориглох6. Гишүүн орны төлбөрийн тэнцлийн алдагдлыг арилгахад зориулж зээл олгохОУВСан өмнө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд мөрдөх зарчмыг тодорхойлсон.1. Валютын хямралыг даван туулахын тулд валютын зах зээл дээр интервенци хийхэд үүрэг амлалт авч байх2. Интервенци хийх гэж байгаа валютын болон харилцагчийнхаа сонирхлыг өөрийн бодлогодоо тооцож байх тухай үүрэг амлалт ав байхОУВСангийн үүрэг нь:1. Харилцан уялдаатай байдлыг мөрдөх2. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг арилгахын тулд санхүүгийн тусламж олгох3. Зөвлөмж болон хамтын ажиллагаа

ОУВСангийн удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл бөгөөд гишүүн орон бүрээс энэ зөвлөлд сангийн яамны сайд буюу төв банкны удирдлагын аль нэг нь оролцож өөрийнхөө Засгийн газрын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна. ОУВСангийн бүтцэд түр хороо болон олон улсын валютын системийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгдөг хөгжлийн хороо ажилладаг. Удирдах зөвлөлийн гишүүд жилд нэг удаа цугларч ОУВСангийн албан ёсны уулзалтанд оролцдог. Удирдах зөвлөлийн шийдвэр нь ихэнхдээ олонхын саналаар гардаг хэдий ч стратегийн шинжтэй чухал асуудалд 75-85%-иар шийдвэр гардаг.Удирдах зөвлөлийн чөлөөт цагт гүйцэтгэх зөвлөл ОУВСангийн үйл ажиллагааг зохион байгуулна. 22 гүйцэтгэх захирал ажиллах ба гишүүн орнуудад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн талаар доод тал нь 7 хоногт 3 удаа албан ёсоор авч хэлэлцдэг. Дээрх захирлын 7 нь биеээ даасан гишүүн орныг төлөөлж үлдсэн 15 захирал нь гишүүн орнуудын тодорхой группыг төлөөлнө. Гишүүн орнуудын зүгээс ОУВСанд оруулсан хөрөнгийн хэмжээгээр үйл ажиллагаанд нөлөөлөх саналын тооны зарчим үйлчилнэ. Гишүүнчлэлийн татвар нь тухайн орны эдийн засгийн хүчин чадалтай шууд хамааралтайгаар мөнгөн хэлбэрээр санд төлөгдөнө. Квотын хэмжээнээс хамааруулж ОУВСангаас авах зээлийн хэмжээ, тусгай актив болох ЗТЭ-ийн авах хэмжээ тодорхойлогдоно. Квот нь гишүүдийн саналын эрхээр тодорхойлогдоно. Квотыг тогтоохдоо ҮНБ-ний үндсэн үзүүлэлт, экспорт импортын хэмжээ, алт валютын нөөцийн хэмжээг тооцдог. Квотын хэмжээг 5 жилд нэг удаа хянан үзнэ. Улс бүр оруулсан хөрөнгө татварын хэмжээнээс үл хамааран 250 суурь саналтай ба нэмэлт 1 санал тутамд татварын дүнгийн 100000 зээлжих тусгай эрхтэй байна.

Дэлхийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааДэлхийн банк анх 1944 онд АНУ-йн Бреттонвудс хотод байгуулагдсан. НҮБ-ын санхүүгийн мэргэжсэн байгууллага бөгөөд түүний бүтэц бүрэлдэхүүн нь хоорондоо нягт холбоотой ажилладаг 5 байгууллагаас бүрдэнэ. Үүнд:1. Олон улсын шинэчлэл хөгжлийн банк2. Олон улсын хөгжлийн ассоциаци3. Олон улсын санхүүгийн корпораци4. Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг5. Хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төв зэрэг байгууллага орноОУШХБанк нь дундаж орлого бүхий орнууд болон буурай хөгжилтэй боловч эдийн засгийн чадвартай орнуудад зээл олгож эдийн засгийн өсөлтөд нь туслалцаа үзүүлдэг. Санал хураалтад оролцох эрх нь гишүүн орнуудын оруулсан хөрөнгийн хэмжээнээс шалтгаалах ба энэ нь тухайн орны эдийн засгийн хөгжлийн харьцангуй тогтвортой байдалд үндэслэгдэнэ. ОУШХБанк нь олон улсын хөрөнгийн бирж дээр үнэт цаасыг худалдаалах замаар хөрөнгийнхөө ихэнх хэсгийг бүрдүүлнэ.ОУХА нь Дэлхийн банкнаас явуулж байгаа ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэх ба нэн ядуу орнуудад туслалцаа үзүүлэх тэдэнд хүүгүй зээл олгохын зэрэгцээ бусад үйлчилгээг үзүүлнэ. ОУХА-ын санхүгийн эх үүсэврийн ихэнх нь Дэлхийн банкны гишүүн хөгжингүй болон зарим хөгжиж байгаа орнуудын хандиваас бүрдэнэ.ОУСК нь хувийн секторыг бэхжүүлэх хөгжиж байгаа орнуудын эдийн засагт хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор 1956 он байгуулагдсан. ОУСК нь хувийн хөрөнгө оруулагчтай түншлэн хөгжиж байгаа орнуудын аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоос гадна компаний хувьцаанаас

худалдаж авах замаар тэдгээрт хөрөнгө оруулдаг юм.ХОБОТА нь хөгжиж байгаа орнуудад шууд хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор 1988 онд байгуулагдсан. Хөгжиж байгаа орнуудад гадаадын хөрөнгө оруулалтын явцыг идэвхжүүлэхийн тулд арилжааны бус эрсдлийн улмаас бий болох алдагдлаас сэргийлэх баталгааг гадаадын хөрөнгө оруулагчдад гаргаж өгдөн байгууллага юм. ХОБОТА нь хөгжиж байгаа орнуудын Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбогдсон зөвлөгөө өгч гадаадын хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдээллийг түгээх ажилд нь техникийн туслалцаа үзүүлдэг.ХОМЗОУТөв хөрөнгө оруулалтын талаар гадаадын хөрөнгө оруулагч болон тухайн орны хооронд үүссэн маргаантай асуудлыг зохицуулах эсвэл уг асуудлыг Арбитрын албаар шийдвэрлүүлэн зохицуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.Дэлхийн банк нь өөрийн гишүүн орнуудад дараах чиглэлээр туслалцаа үзүүлдэг.1. Суурь боловсрол эрүүл мэндийг хамгаалах хөгжүүлэх замаар хөрөнгө оруулах2. Байгаль орчныг хамгаалах3. Хувийн хэвшлийн хөгжлийг хөхүүлэн дэмжих4. Засгийн газраас үзүүлж байгаа үйлчилгээг чанартай үр ашигтай ил тод байлгах чадварыг нь бэхжүүлэх5. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд шаардагдах шинэчлэлийг дэмжих замаар хөрөнгө оруулалт болон урт хугацааны төлөвлөлтөд таатай нөхцлийг бий болгох6. Ядуурлыг бууруулах үйл явцын гол хөшүүрэг болох нийгмийн хөгжил, засаглалын оролцоо бүтцийг хөгжүүлэхэд дэмжихДэлхийн банк нь 180 гишүүн оронтой бөгөөд тэд өөрсдийн ашиг сонирхлоо төлөөлөгчдийн зөвлөл болон Вашингтон хотод байрлах захирлын зөвлөлөөр дамжуулан илэрхийлдэг байна. Гишүүн орны төлөөлөгчид жил бүр цугларч гишүүн орон элсүүлэх, хасах, хөрөнгийн хувьцаанд өөрчлөлт оруулах дэлхийн банкны ашиг хуваарилах санхүүгийн тайлан төсвийг батлах зэрэг асуудлаар шийдвэр гаргадаг. Франц, Герман, Япон, Англи, АНУ гэсэн 5 гол хувьцаа эзэмшигч өөрийн гүйцэтгэх захирлаа сонгож хэд хэдэн орны төлөөллөөс сонгогдсон 19 гүйцэтгэх захирал бусад орныг төлөөлнө. Хятад, ОХУ, Саудын Араб гэсэн орнууд тус бүр өөрийн сонгуулийн тайргоо байгуулж бусад орнууд нэгдсэн олон талт сонгуулийн тойрогт багтана. 24 гүйцэтгэх захирал 7 хоногт 2 удаа цугларан зээл олголт, баталгаа гаргалт, шинэ бодлого, захиргааны төсөл, улс орнуудад зээл тусламж үзүүлэх ажлын төлөвлөгөө зээл санхүүгийн шийдвэрийн талаар авч хэлэлцэнэ.

Азийн хөгжлийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагааАзийн хөгжлийн банк нь Ази-Номхон далайн бүс нутагт өөрийн гишүүн хөгжиж байгаа орнуудынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжин туслах үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм. АХБанк нь анх Филиппин улсын Манила хотноо 1966 он байгуулагдсан ба шударга хөрөнгө оруулалтыг дэмжих техникийн туслалцаа үзүүлэх, зээл олгохын зэрэгцээ дунд хугацааны үндсэн 5 стратегийн зорилготой ажилладаг. Үүнд:1. Эдийн засгийн өсөлтийг дэмжих2. Ядуурлыг бууруулах3. Эмэгтэйчүүдийн эрхийг хангаж нөхцөл байдлыг дээшлүүлэх4. Хүний нөөцийг хөгжүүлэх

5. Байгаль орчин байгалийн баялхгийн менежментийг хөгжүүлэхэд туслах Удирдах дээд байгууллага нв Ерөнхий зөвлөл ба АХБанкны бодлогыг боловсруулна. Ерөнхий зөвлөл нь захирлууд болон ерөнхийлөгчийг сонгох, шинээр гишүүн элсүүлэх, банкны хөрөнгө болон дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаас бусад зүйл дээр эрх мэдлээ захирлуудын зөвлөлтэй хуваалцана. Захирлуудын зөвлөл банкны байнгын үйл ажиллагааг удирдах зохион байгуулах, чиглүүлэх үйл ажиллагаа явуулна. Захирлуудын зөвлөл 7 хоногт 2 удаа зөвлөлдөн банкнаас зээл, баталгаа бусад тусламж олгоа талаар шийдвэр гаргана. Банкны ерөнхийлөгч нь 5 жилийн хугацаагаар сонгогдох ба захирлуудын зөвлөлөөс гаргасан чиглэлийн дагуу үйл ажиллагааг хөтлөн зохион байгуулж ажилтан албан хаагчдыг хуралдуулах, дахин зохион байгуулах эрхийг эдлэнэ. Өөрийн удирдлага дор 3 дэд ерөнхийлөгтэй байна. АХБанк нь 55 гишүүн оронтой ба 39 нь тухайн бүс нутагт үлдсэн 16 өөр бүс нутагт хамаарна. Захирлын зөвлөлийн 12 гишүүний 9 нь тухайн бүс нутгийнх 4 азийн бус орны төлөөлөгч байна. АХБанк нь төв байрандаа 21 хэлтэс тасагтай ба бүс нутгийн хэмжээний 1 элчин төлөөлөгч нь Ванатаугийн Порт Вила хотод, 5 элчин төлөөлөгч нь Бангладешийн Дака, Энэтхэгийн Шинэ Дели, Индонезийн Жакарта, Непалийн Катманду, Пакистаны Исламабад хотод байрлана.

Европын шинэчлэл хөгжлийн банкЕШХБанк нь 1990 оны гэрээний үндсэн дээр байгуулагдсан. Түүнийг зохион байгуулахад Европын 40 орноос гадна АНУ, Канад, Марокко, Египт, Израйль, Япон, Шинэ Зеланд, ЗХУ, Чехсловак, ХБНЮ зэрэг улсууд задарсны дүнд тэдгээрийн хувьцааг шинээр бий болсон улсуудад хуваарилсан. Түүний гишүүнээр Европын орнуудаас гадна ОУВСангийн гишүүн орнууд байх боломжтой. ЕШХБанкны гол зорилго бол зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа орнуудад болон бизнес эрхлэх санаачлага, хувийн секторыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. ЕШХБанк нь дараах үүргийг гүйцэтгэнэ.1. Хувийн секторын өрсөлдөх чадварыг өргөжүүлэх, боловсрол, бага дунд бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх2. Хувийн санаачлагыг дэмжих зорилгоор шаардагдах үйлчилгээ болон санхүүгийн хүрээнд үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх3. Төсөл бэлтгэх болон түүнийг хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх4. Үндэсний хөрөнгийн зах зээлийн хөгжилтийг урамшуулах5. Хэд хэдэн экспортлогч орон оролцсон эдийн засгийн үр ашигтай төсөлд дэмжлэг үзүүлэх6. Тогтвортой хөгжлийг хангах болон экологийн хүрээний үйл ажиллагааг эрчимтэй явуулахЕШХБанкны удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл ба түүнд оролцогч банк бүрээс хоёр орлогч дарга орно. ЕШХБанкны бүх эрх хэмжээ зарчмын хувьд удирдах зөвлөлийн онцгой эрх бөгөөд үйл ажиллагааны зарчмын асуудлыг шийдвэрлэнэ. Удирдах зөвлөл нь дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:1. ЕШХБанкинд шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэлийг зогсоох2. ЕШХБанкны ерөнхийлөгч, захирлууд, захирлын орлогчын шагналын хэмжээг тогтоох3. ЕШХБанкнаас гаргах дүрмийн санг нэмэгдүүлэх багасгах4. Олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулах эрх олгох5. ЕШХБанкны орлого зарлага ерөнхий тайланг батлах, нөөцийн хэмжээг тодорхойлох, орлого хуваарилах, үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах

6. ЕШХБанк байгуулах гэрээнд өөрчлөлт оруулах, тайлбар гаргахЗахирлын зөвлөл 23 гишүүнээс бүрдэх ба үүний 11 захирлыг Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банкаас сонгоно, 4 захирлыг ЕШХБанкнаас тусламж авах эрхтэй Төв болон Зүүн Европын орнуудаас, 4 захирлыг Европын бус орнуудаас 3 жилийн хугацаатай сонгоно.