4
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ 08 9-11 сар УЛИРАЛ ТУТМЫН МЭДЭЭ 2015 он Санхүүжүүлэгч: БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ Хэрэгжүүлэгч: Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн хаяг: Мидтаун оффис, 4-р давхар Энх тайвны өргөн чөлөө 15/2, Олимпийн гудамж, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот , Монгол улс +976 75770989 +976 99900765 [email protected] Багшийн дээд DHL 103 Соёл Эрдэм дээд сургууль Улсын Клиникийн төв эмнэлэг Солонгос Улсын элчин сайдын яам ШХА Амарбаясгалант зочид буудал 1-р төрх эмнэлэг Элчингийн гудамж Элчингийн гудамж Энхтайвны өргөн чөлөө Энхтайвны өргөн чөлөө С элбэ го л С э л б э гол ТХБ төсөл (Мидтаун оффис) ТӨСӨЛ Манай төсөлтэй холбоо барихыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

БАЙГАЛЬ ОРЧИН, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ АЯЛАЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Nov-2015-mon.pdf · Газар голлох үүргийг гүйцэтгэнэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: БАЙГАЛЬ ОРЧИН, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ АЯЛАЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Nov-2015-mon.pdf · Газар голлох үүргийг гүйцэтгэнэ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

08

9-11 сарУЛИРАЛ ТУТМЫН МЭДЭЭ

2015 он

Санхүүжүүлэгч:

БАЙГАЛЬ ОРЧИН,НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

БОЛОВСРОЛ, СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Хэрэгжүүлэгч:

Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн хаяг:

Мидтаун оффис, 4-р давхарЭнх тайвны өргөн чөлөө 15/2, Олимпийн гудамж, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот, Монгол улс

+976 75770989+976 99900765

[email protected]

Багшийн дээд

DHL

103

Соёл Эрдэм

дээд сургууль

Улсын Клиникийн

төв эмнэлэг

Солонгос Улсын

элчин сайдын яам

ШХА

Амарбаясгалант

зочид буудал

1-р төрх

эмнэлэг

Элчингийн гудамж

Элчингийн

гудамж

Энхтайвны өргөн

чөлөө

Энхтайвны

өргөн

чөлөө

Сэлбэ

гол

Сэлбэ

гол

ТХБ төсөл(Мидтаун оффис)

ТӨСӨЛ

Манай төсөлтэй холбоо барихыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Page 2: БАЙГАЛЬ ОРЧИН, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ АЯЛАЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Nov-2015-mon.pdf · Газар голлох үүргийг гүйцэтгэнэ

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн дэмжлэгээр ЕБС-ийн багш, ажилтнуудын ур чадвар сайжирч байна

Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажлуудаас

“Тогтвортой хөгжлийн боловсрол”

төслийн үйл ажиллагааны нэг чиглэл бол хүний

нөөцийн чадавхийг бэхжүүлж, сургахад дэмжлэг

үзүүлэх явдал бөгөөд энэ намар хэд хэдэн

сургалт зохион байгууллаа.

Албан боловсролд

Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл

санаанд үндэслэн гаргасан албан боловсролын

цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн багш

нар, тохиромжтой сургуулийн орчин, удирдлагын

болон багш сурагчийн үнэлгээний тогтолцоонд нь

тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан буюу

сургууль бүхэлдээ тогтвортой хөгжлийн

боловсролын үзэл санааг нэвтрүүлсэн байх

шаардлагатай. Тиймээс МУ-ын нийт ЕБС-ын 6-9

–р ангийн багш нар болон нийгмийн ажилтнуудад

үе шаттай сургалтуудыг Багшийн Мэргэжил

Дээшлүүлэх Институт, Боловсролын Хүрээлэн,

Насан Туршийн Боловсролын Үндэсний Төв,

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны ТХБ-

ын хэрэгжилтийн баг “Тогтвортой хөгжлийн

боловсрол” төслийн дэмжлэгээр зохион

байгууллаа. Сургалтанд 21 аймаг, УБ хотын 9

дүүргийн нийт 6464 анги удирдсан багш болон

нийгмийн ажилтнууд хамрагдсан байна.

Энэхүү сургалтууд нь суурь боловсролын

хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд

тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг

уялдуулах, ангийн ажлын менежментэд ТХБ-ын

арга зүйг суулгах, мөн сурагчдын амьдрах ухааны

чадварыг сайжруулахад ТХБ-ыг хэрхэн хэрэглэх

арга зүйг эзэмшүүлэх зорилготой байлаа.

Сургалтаар багш нар дэлхий нийтийн зорилтууд

болон түүнийг өөрсдийн орон нутагт хэрхэн

хэрэгжүүлэх талаар ойлголттой болсноос гадна

багш нар хоорондоо үр дүн, туршлагаа

хуваалцаж, хамтын ажиллагаагаа сайжуулахыг

хөхиүлэн дэмжсэн үйл явдал боллоо.

Сургалтын үр дүнд анги удирдсан багш нар

сурагч нэг бүртэй ажиллах тал дээр

санаачлагатай байж хамтран ажиллах, мөн

цаашид эцэг эхийн оролцоог идэвхжүүлэх, ангийн

ажлын төлөвлөгөөнд шинэлэг санааг тусгах,

сурагчдын нийгмийн идэвхийг сайжруулж

ажиллахаар тогтжээ. ТХБ-ыг амьдрах ухааны

чадвартай уялдуулахын хувьд өөртөө итгэх итгэл,

эерэг харилцаа үүсгэх, шийдвэр гаргахад

оролцох, нийгэмд тогтвортой байдлыг

сайжруулахад хувь нэмрээ оруулах тал дээр

сурагчид хоорондоо болон гэр бүлийнхэндээ

хэрхэн нөлөөлөх талаар харилцан ярилцаж,

санал бодлоо солилцжээ.

Тус сургалтаар дараах зүйлсийг цаашид

анхаарах шаардлагатай болох нь харагдаж

байлаа:

А. ТХ-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд өөрсдийн

оролцоог хэрхэн нэмэгдүүлэх,

Б. Хүүхэд нэг бүрийн онцлогийг таньж мэдэх

тал дээр дадлагажих

В. Сургалтын хэрэглэгдэхүүнийг олон

хэлбэрээр, сонирхолтойгоор бэлдэх

Шведийн Упсала Их Сургууль нь 538 жилийн түүхтэй, тогтвортой

хөгжлийн боловсролын хувьд хамгийн сайн их сургуулиудын нэгд тооцогддог

бөгөөд “Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төслийг хэрэгжүүлэгч

консорциумын гишүүн байгууллагуудын нэг юм. Тус Их Сургуулиас олон

улсын зөвлөхүүд ирж ТХБ, ТХ-ийн чиглэлээр дараах сургалтуудыг хийлээ:

1. Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтын

сургагч багш нарт Тогтвортой хөгжлийн боловсролын заах

аргазүйн талаар 2 өдрийн интерактив сургалтыг зохион

байгууллаа. Энэ сургалтад БМДИ-ийн 50 сургагч багш

хамрагдсан бөгөөд оролцогчид сургалтыг ТХБ –ын талаар

нэгдсэн ойлголт өгч, хүн бүрийг оролцуулж, идэвхижүүлж

чадсан үр дүнтэй сургалт болсон гэж үнэлсэн байна.

Мөн цаашид ТХБ-ыг бодит амьдралд хэрхэн

хэрэгжүүлэх, заах аргачлалын тал дээр олон улсын

туршлага ямар байдаг талаар гүнзгийрүүлж мэдэх

сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

2. Бүх төрийн байгууллагууд тогтвортой хөгжлийн үзэл санааг ажил

хэрэгтээ нэвтрүүлэхэд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий

Газар голлох үүргийг гүйцэтгэнэ. Тиймээс боловсролын

байгууллагууд ба сургуулийн хяналт үнэлгээний системд

тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэх ажлын эхлэл

болгож бүх аймаг, нийслэлийн 47 боловсролын улсын

байцаагч нарт сургалт зохион байгууллаа.

Оролцогчид энэ сургалтыг маш хэрэгтэй, мөн цаашид

шаардлагатай ТХ, ТХБ-ын сургалтын хэрэгцээг

тодорхойлсон үр дүнтэй сургалт болсон гэж үзсэн байна.

3. Шийдвэр гаргагчдын чадавхийг

дээшлүүлэх чиглэлээр Боловсрол, Соёл, Шинжлэх

Ухааны Яамны нийт ажилчдад 2 өдрийн сургалт

зохион байгуулсан бөгөөд тус сургалтаар Упсала

Их Сургуулийн профессорууд МУ-ын ТХ-ийн

профессортой хамтран Монгол Улсын ТХ-ын

хэрэгжилт болон олон улсын Тогтвортой хөгжлийн

туршлагын талаар мэдээлэл өглөө.

Албан бус боловсролд

Олон нийтэд ТХ/НХ-ийн талаарх ойлголт мэдлэгийг

албан бус боловсролоор олгохоор Насан Туршийн

Боловсролын Үндэсний Төв онол, практик хослуулсан,

үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд

энэ сургалтуудаар ТХ/НХ-ийг олон нийтэд дэлгэрүүлэн

түгээх үндэсний сургагч багш нарыг чадавхжуулан

бэлтгэж байна. Эдгээр сургагч багш нар нь орон

нутгийн 7 бүсэд, өөр өөр зорилтод бүлгүүдэд сургалт

зохион байгуулж, энэ явцдаа тухайн зорилтот бүлгүүдэд тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг

боловсруулж байна. Сургалт 3 үе шаттайгаар явагдах бөгөөд үр дүнд нь янз бүрийн зорилтот

бүлгүүдэд тохирсон ТХБ-д суурилсан ТХ/НХ-ын сургалтын хөтөлбөрүүд боловсруулагдан гарахаас

гадна бид сайтар бэлтгэгдсэн үндэсний сургагч багш нартай болох юм.

1 2

Page 3: БАЙГАЛЬ ОРЧИН, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ АЯЛАЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Nov-2015-mon.pdf · Газар голлох үүргийг гүйцэтгэнэ

Тогтвортой хөгжлийг дэмжих институцийн орчин бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудаас

Монгол Улсын Ногоон Хөгжлийн Бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны

төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг Байгаль Орчинь, Ногоон Хөгжил, Аялал

Жуулчлалын Яам 10-р сард байгуулан ажиллаж байна. Энэ үйл ажиллагаанд нь

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд төрийн

байгууллагын төлөөллүүд, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, иргэдээс санал

авах зорилгоор 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Боловсруулагдаж

гарсан үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Засгийн Газарт 12 сард өргөн барина.

ТХБ төслийн үйл ажиллагааны нэг чиглэл

бол хувийн хэвшлийнхэнд байгаль орчинд ээлтэй

үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засагт

хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлэх бөгөөд

ТХБ-ыг олон нийтэд хүргэж, тогтвортой хөжлийг

дэмжихийг уриалах явдал юм.

Швед улс бол тогтвортой нийгэм болон

байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж,

гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудын

тоогоор олон улсад хамгийн өндөр үзүүлэлттэй

байдаг улс. Тиймээс Швед улсад тогтвортой

хөгжлийн асуудлыг хэрхэн хэрэгжүүлж ирсэн,

“ногоон” сертификатын олон хэлбэрүүдийг яаж

нэвтрүүлж байгаа туршлагыг шийдвэр гаргах

түвшний төлөөлөгчдөд харуулах, тэдгээрийг

Монгол улсад хэрэгжүүлэх боломж, туршлагыг

судлах зорилгоор ТХБ төсөл Шведэд туршлага

судлах аялал зохион байгууллаа. Тус аялалд

БОНХАЖЯ, УИХ-ын Тамгын газар, АҮЯ,

Стандартчилал Хэмжилзүйн Газар, Тогтвортой

санхүүжилт хөтөлбөр, Орон нутгийн байгаль

орчныг хамгаалах албаны төлөөллүүд оролцсон.

Шведийн туршлага судлах аяллын баг

Стокхолм, Еншөпинг, Готенбург хотуудын

захиргаатай уулзаж, тэдний ногоон хөгжлийн

бодлого, үйл ажиллагаатай нь танилцсан. Тэндээс

сурсан чухал зүйл бол улсын болон орон нутгийн

захиргаа бие биеэ дэмжсэн, нэгдмэл байдлаар

ажиллах шаардлагатай гэдэг зүйл байлаа. Хувийн

хэвшилтэй ч мөн ийм байдлаар хамтарч ажиллах

нь үр дүнтэй бөгөөд Шведэд тогтвортой хөгжил,

байгаль орчны менежментийн тал дээр хувийн

хэвшлийнхэн чухал хариуцлага үүрдэг байна. Швед

улсад хамгийн их хэрэглэгддэг Ногоон

Сертификатжуулалтын систем (”Environmental

Base” байгууллагын хэрэгжүүлдэг) нь хувийн

хэвшлийнхэн, орон нутгийн удирдлагын хамтын

ажиллагаанд тулгуурлан хөгжсөн бөгөөд өнөөдөр

ISO системээс ч илүү үр дүнтэй хэрэгжиж байна.

Шведийн ихэнх жижиг дунд бизнесүүд болон орон

нутгийн удирдлагуудын хувьд ISO систем нь

хэрэгжүүлэхэд нарийн төвөгтэй байдаг бол тэд

бүгд Ногоон Сертификатжуулалтын систем

(”Environmental Base” байгууллагын хэрэгжүүлдэг)-

ийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад чиглүүлэх

үр дүнтэй хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрч,

хэрэглэдэг байна.

Мянга сонсохоор нэг үз

1. Хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд:

Ÿ Засгийн газрын 1998 оны 95 дугаар тогтоолоор баталсан “Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн

иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг шинэчлэх

Ÿ Байгаль орчны сайдын 2007 оны 272 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн

үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эко тэмдэг хэрэглэх эрх олгох

журам” –ыг шинэчлэн боловсруулж батлуулах,

Ÿ Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажиллах

Ÿ Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон эко тэмдгийг хэрэглэх асуудлыг тодорхой салбарт заавал

хэрэгжүүлэхээр заах

Ÿ Ногоон сан байгуулах ажлыг эхлүүлэх

Ÿ БСШУЯ-тай санамж бичиг байгуулан ажиллах

2. Бодлого, холбогдох баримт бичгийг олон нийтэд таниулан сурталчлах:

Ÿ МУ-ын ногоон хөгжлийн бодлого, холбогдох хууль, тогтоомж

Ÿ Стандартын баримт бичиг /ISO14000 багц стандарт, MNS 5600:2003 Үндэсний эко тэмдэг/

Ÿ Эко тэмдэг олгох, удирдлагын тогтолцоог баталгаажуулах байгууллагын чадавхийг дээшлүүлэх

3. Аймаг, нийслэл, сум-дүүргийн түвшинд Ногоон хөгжлийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх (нийгмийн бүх

түвшний төлөөлөл, төр, хувийн хэшлийн хамтын ажиллагаа маш чухал)

4. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралт, зугаалгын ногоон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг

байгуулах

5. Ногоон хөгжлийн загвар болгож тодорхой нэг аймаг, сум, дүүрэг байгууллагыг дэмжиж түүнийгээ бусдад түгээн

дэлгэрүүлэхэд шилдэг туршлага болгон ашиглах.

6. Яаманд хэрэгжүүлэх ажил:

Ÿ Тогтвортой хөгжлийн зорилт, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажил нь бүх нийтийн үйл хэрэг,

үүнийг хэрэгжүүлэгч нь би, та, бид бүгдээрээ.

Ÿ “Байгаль орчинд халгүй, сөрөг нөлөөгүй амьдарцгаая!” уриан дор болзолт уралдаан зарлах.

Ÿ Ажилтан бүр тасалгааны 1 цэцэг тарих (Яам болон харъяа байгууллага)

Ÿ Сар бүрийн ажлын нэг өдрийг автомашингүйгээр ажилдаа ирэх (нийтийн тээвэр болон унадаг дугуйгаар)

Туршлага судлах аялалд оролцогчидын гаргасан цаашид хэрэгжүүлэх санал, дүгнэлт

Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын үеэр Шведийн туршлагын талаар мэдээлэл өгөв.

“Байгаль орчны чанарын зорилт”-ийг бүх түвшинд (улс, орон нутаг, төрийн, хувийн хэвшил) ижил

системээр ажиллах хэрэгсэл болгон ашиглах нь маш үр дүнтэй, сурууштай зүйл болох нь харагдаж байсан

бөгөөд асуудлыг шийдэхэд төрийн байгууллага хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа нь их сэтгэгдэл

төрүүлж байсан юм.

Түүнээс гадна, аяллын баг утаа ялгаруулдаггүй нийтийн тээврийн хэрэгсэл, хог хаягдлын ашиглалт

(тухайлбал: хог хаягдлыг боловсруулж эрчим хүч гаргах г.м.), бохирдлыг бууруулахад замын хөдөлгөөний

зохицуулалт, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих “ногоон бонд”, байгаль орчны удирдлагын олон янзын

хувилбар, хотын тогтвортой хөгжлийн төслийн бодит жишээг үзэж танилцлаа.

Ногоон барилга Экобус Хог хаягдлын менежмент

3 4

Page 4: БАЙГАЛЬ ОРЧИН, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ АЯЛАЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Nov-2015-mon.pdf · Газар голлох үүргийг гүйцэтгэнэ

Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг Монгол Улсын усны нөөц, түүний үнэ цэнэд хандууллаа

Усны нөөц, түүний үзүүлдэг үйлчилгээ

нь эх дэлхийн эко системд оршиж буй бүх амьд

биетүүдийн амьдралын эх булаг төдийгүй эрүүл

мэнд, хүнсний аюулгүй байдал, ядууралд чухал

нөлөөтэй.

Монгол улсын хувьд цэвэр усны нөөц

багатай гэсэн ангилалд ордог бөгөөд усны

хэрэглээнийхээ 80%-ийг газрын доорх усаар

шийддэг. Энэ нь бид харьцангуй эмзэг байдалд

байгааг илтгэж байгаа юм.

Тиймээс улам бүр хомсдож байгаа усны нөөц,

түүний үр ашиггүй хэрэглээ, үнэ цэнийн талаар

олон нийт, шийдвэр гаргагчдад мэдээлэл хүргэх,

үүнд анхаарлыг нь хандуулах зорилгоор ТХБ

төсөл Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран

“Усны засаглал” лекцийн арга хэмжээг МУ-ын

төрийн ордонд 2015 оны 10-р сарын 13-ны өдөр

зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд шийдвэр гаргагчид

болон төрийн, иргэний нийгмийн, олон улсын

байгууллагуудын төлөөлөгчид, Монгол Улсад

суугаа гадаадын элчин сайдууд зэрэг нийт 1000

гаруй хүн оролцсон бөгөөд үүнд эко сургуулийн

сурагчид, сонирхсон иргэдийн оролцоо ч мөн

өндөр байлаа. Энэ арга хэмжээгээр ус судлалын

болон байгаль орчны салбарын төлөөллүүд МУ-

ын усны нөөц ба төрийн бодлого, зохицуулалтын

талаар бодит мэдээлэл өгсөн юм.

Лекцийн үйл ажиллагааг Монголын

Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз орон

даяар шууд нэвтрүүлсэн бөгөөд, олон нийтэд

нээлттэй, хэрэгтэй мэдээлэл өгч чадсан чухал

үйл ажиллагаа болсныг цохон тэмдэглэж

байлаа.

“Усны засаглал” лекцийн арга хэмжээгээр

сурагчдын дуу хоолойг олон нийтэд хүргэлээ.

Эко сургуулийн хөтөлбөр “Усны засаглал” лекцийн арга

хэмжээтэй уялдуулан эко сургуулийн 300 хүүхэд

оролцсон “Тогтвортой ирээдүйг цогцлоон бүтээхэд

бидний оролцоо” сэдэвт чуулганыг 10-р сарын 9-11-ны

өдрүүдэд зохион байгуулсан.

Чуулганаар сурагчид усны зохистой хэрэглээ, хог

хаягдал, сургуулийн орчны талаар мэдээлэл солилцож,

мод тарин 2 хоногийг ОУ-ын Найрамдал

хүүхдийн зусланд өнгөрүүлсэн юм.

Тус чуулганы үеэр хүүхдүүд багаар ажиллан,

байгаль орчинд үнэлгээ хийх, 7 алхамт менежментийг

хэрэгжүүлэх аргачлал, ойлголт мэдлэгээ сайжруулсан

байна. Чуулганд оролцсон хүүхдүүд Эко сургуулийн “Eco

schools Mongolia” facebook олон нийтийн сүлжээнд нэгдэж хамтын ажиллагаагаа сайжруулахаар болсон

байна. Түүнчлэн оролцсон эко сургуулиудын дунд өгөгдсөн 3 сэдвээр дүрс бичлэгийн уралдаан зарласан

бөгөөд түрүүлсэн 3 сургуулийг шагнахаар болжээ.

“Усны засаглал” лекц

“Усны засаглал” лекцийн үйл ажиллагааг нээж н.П.Цагаан үг хэлэв

Эко сургуулийн чуулганаар сурагчид багаар ажиллаж байгаа нь

a. Монгол Улсын ТХБ/ТХ/НХ-ийн өнөөгийн бодлого, эрхзүйн орчин, хэрэгжилт болон хэтийн төлөвийн

суурь судалгаа. Энэ судалгаанд ТХБ/ТХ/НХ-ийн дэлхий

нийтийн чиг хандлага, байгаль орчин болон боловсролын

төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан бодлого,

сургалтын бодлогод интеграцчилсан онол аргазүйн

шийдэл, ТХ-ийн боловсролын хэрэгжилт гэсэн 4 бүлэгт

үнэлгээ хийж зөвлөмж боловсрууллаа.

b. Олон нийтэд зориулсан тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн

мэдээллийн агуулга, хүргэх оновчтой тогтолцоог бий

болгох зорилготой олон нийтийн тандалт судалгаа ба

хэвлэл мэдээллийн хэрэгслийн чадавхийн судалгаа.

c. Эко-сургуулийн өнөөгийн тогтолцооны нөхцөл байдлын

судалгаа

d. Зуны зуслангуудын үйл ажиллагаа нь байгаль орчин,

тогтвортой хөгжлийн боловсролтой хэрхэн уялдуулах судалгаа.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд байгаль орчны боловсролын асуудал хэрхэн тусгагдсаныг

илрүүлэх тандалт судалгаа

e. Ногоон хөгжлийн үзэл санаа, байгаль орчны удирдлагын ISO 14000 багц стандартыг хувийн

хэвшлийн салбарт нэвтрүүлэх боломж, эрэлт хэрэгцээг тодорхойлох зах зээлийн судалгаа,

түүнийг хэрэгжүүлэх стратегийг боловсруулах

Төсөл эдгээр судалгааны ажлын хооронд давхардал үүсэхээс зайлсхийн, хамтын ажиллагааг нь

идэвхжүүлж ажиллаж байна.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэж буй судалгаанууд

Судалгааны ажил гүйцэтгэгч байгууллагуудын дунд хүлээгдэж буй үр дүн, нэгдсэн зорилгын талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлуудаас

Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт ТХБ-

ын үзэл санаа, ойлголтыг тусгах асуудал Монгол Улсад хэдэн жилийн өмнөөс

хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар төслийн дэмжлэгтэйгээр ЕБС-ийн

дунд ангийн сургалтын хөтөлбөрт ТХБ-ийн үзэл санааг суулган шинэчлээд байна.

Мөн бага ангийн сургалтын цөм хөтөлбөрийг англи хэлнээ орчуулан гаргалаа. Энэ

нь Монгол улсын боловсролын салбарт ТХБ-ын арга зүйд үндэслэн гаргасан англи

хэл дээрх анхны томоохон баримт юм.

“Усны засаглал” арга хэмжээгээр 58-р эко сургуулийн сурагч “Усны хамгаалалд хүүхдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьлаа.

5 6