29
1 Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно/ Газарзүй

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

1

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих

арга зүйн зөвлөмж

/Суралцахуйн удирдамжийг удирдлага болгоно/

Газарзүй

Page 2: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

2

ГАРЧИГ

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГАЗАРЗҮЙН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ЗӨВЛӨМЖ .................................................................................................................................................. 3

Зөвлөмж боловсруулах үндэслэл ..................................................................................................... 3

Зөвлөмжийн зорилго ............................................................................................................................ 3

Газарзүйн цөм хөтөлбөрийн агуулга ................................................................................................ 3

НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ.................................................. 7

Нэгж хичээлийн төлөвлөлт ................................................................................................................. 9

Ээлжит хичээлийн төлөвлөлт .......................................................................................................... 10

Ажлын хуудас ...................................................................................................................................... 13

Үнэлгээний шалгуур, жин .................................................................................................................. 15

Мэдээлэл .............................................................................................................................................. 17

Хавсралт ............................................................................................................................................... 24

Ном зүй ...................................................................................................................................................... 29

Page 3: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

3

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГАЗАРЗҮЙН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Зөвлөмж боловсруулах үндэслэл

Зөвлөмжийг Бүрэн дунд боловсролын газарзүйн цөм хөтөлбөр, суралцахуйн

удирдамж, хэрэгжилтийн талаар хийсэн судалгаанд үндэслэн боловсруулав.

Зөвлөмжийн зорилго

Энэхүү зөвлөмж нь бүрэн дунд боловсролын газарзүйн хөтөлбөрийн 10 дугаар

ангид заавал судлах тодорхой агуулгын хүрээнд жишээлэн онол, арга зүйн

дэмжлэг үзүүлэхэд оршино.

Газарзүйн цөм хөтөлбөрийн агуулга

Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцахад сэдвийг нэгж, ээлжит хичээлд

тусган хэрэгжүүлэхдээ дараах зүйлийг зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа

нь харагдлаа. Тухайлбал:

- Суралцахуйн зорилтод нийцүүлж агуулгыг гаргах

- Суралцахуйн зорилт болон үйл ажиллагаанд баримжаалж, агуулгыг

шинжлэх ухааны зохих төвшинд төлөвлөж хэрэгжүүлэх (мэдлэг, ойлголтыг

орхигдуулах, хэт их агуулгыг бага цагт багтаах гэж оролдох, эсвэл цөм

хөтөлбөрт бус сурах бичгийн агуулгаар хязгаарлах г.м алдаа гарч байсныг

залруулах шаардлагатай байна)

- Агуулгыг ахисан төвшинд бус хэт ерөнхий авч үзэх

- Хөтөлбөрийн агуулгыг сайтар судалж хэрэгжүүлэх (сайтар судлаагүйгээс

агуулгын мэдлэг, чадварыг орхигдуулах зэрэг дутагдал анзаарагдаж

байлаа)

Хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлж буй үйл явцыг харахад суралцахуйн зорилт, үйл

ажиллагаа, хэрэглэгдэхүүнд баримжаалж агуулгыг судалж хичээлдээ тусган

төлөвлөж хэрэгжүүлдэг, мэргэжлийн багаар хамтран ажилладаг, сургалтын

менежер нь зөвлөн тусалдаг зэрэг сайн туршлага их байна.

Зөвлөмжид газарзүйн сургалтын хэрэгцээ шаардлага, дэлхий нийтийн чиг

хандлага, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэгт нийцүүлэн хөтөлбөрийн зорилго,

зорилт, агуулгыг хэрхэн боловсруулсан талаар багш нарт нэгдмэл ойлголт өгөх

зорилгоор доорх мэдээллийг өгч байна.

Page 4: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

4

Бүрэн дунд боловсролын газарзүйн сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулахдаа

судлагдахууны нийгмийн болон хувь хүний хэрэгцээ шаардлага дээр тулгуурласан

болно (Зураг 1).

Зураг 1. Газарзүйн судлагдахууны хэрэгцээ

Газарзүйн цөм хөтөлбөрийн зорилго нь сурагчид байгаль, нийгмийн юмс, үзэгдэл,

харилцан хамаарлыг газарзүйн шинжлэх ухааны үүднээс ойлгон ухаарч, нийгмийн

тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахуйц, бие даан, бүтээлчээр суралцах

чадвартай, иргэн болж төлөвшинө гэж тодорхойлжээ (Зураг 2).

Газарзүйн судлагдахууны хэрэгцээ

Нийгмийн Хувь хүний

Өнөөгийн хүн төрөлхтөн “өөрчлөгдөж

буй дэлхий” (changing earth) дээр

аливаа асуудалд газарзүйн үүднээс

хандах, асуудлыг шийдвэрлэх

Нийгэм-эдийн засаг, байгаль орчны өөрчлөлтийг дагаад хувь хүний амьдрах хэв маяг өөрчлөгдөж, газарзүйн шинжлэх ухааны мэдлэг, чадварыг амьдрал ахуйдаа хэрэглэх шаардлага тулгарч байна (Уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицож амьдрах вэ? Түүний сөрөг үр дагаварыг бууруулах, цөлжилтийг сааруулах зэрэгт хувь хүний оролцоотойгоор ажиллаж амьдрах гэх мэт).

Сургалтын арга зүй өөрчлөгдөж, заалгаж сурах арга зүйгээс өөрөө бие даан суралцах арга зүйд суралцах хэрэгцээтэй (хэзээ ч, хаана ч, хэн ч, яаж ч сурах боломжтой болсон.

“Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг

хэрэгжүүлэх

- уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг сааруулах, дасан зохицох

- газрын доройтол ба цөлжилттэй тэмцэх

- газрын доройтол, хөрсний бохирдол

- усны тогтвортой менежемент, агаарын чанар, байгаль орчин ба хотын хамаарал, тогтвортой аялал жуулчлал

- улс орнуудын хоорондох тэгш бус байдлыг буруулах, тогтвортой хотжилт, төлөвлөлт

Page 5: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

5

Зураг 2. Бүрэн дунд

боловсролын газарзүйн цөм

хөтөлбөрийн зорилго

Заавал судлах агуулга нь олон улсын чиг хандлага, газарзүйн хөтөлбөрийн

хэрэгцээ шаардлага, зорилго, зорилтод нийцсэн, суурь боловсролын агуулгатай

залгамж холбоотой дараах 5 хүрээг хамарсан. Үүнд:

1. Гео- орон зайн дүрслэл

2. Дэлхий бидний орон гэр

3. Хүн ам ба суурьшил

4. Байгаль нийгмийн орчин

5. Байгаль нийгмийн хамаарал, бүс нутаг

Сонгон гүнзгийрүүлэх агуулга нь гүнзгийрэлт ба өргөсөлтийг дараах байдлаар

тусгасан болно. Үүнд:

Гүнзгийрэлт:

- Заавал судлах нэмэлт эх сурвалж, нотлох баримт зэргийг ашиглан агуулгыг

гүнзгийрүүлэн судлах

- Заавал судлах агуулгыг гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай асуудлыг

дэвшүүлэн судлах

- Онол, практикийн зохистой харьцааг тодорхойлсон байх

- Агуулгыг гүнзгийрүүлэн судлах явцад эзэмших чадвар нэмэгдэх

Өргөсөлт:

- Шинжлэх ухааны хэл буюу нэр томьѐо, түүнийг эзэмших аргад суралцахад

хөтлөх

Page 6: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

6

- Заавал судлах агуулгыг өргөн хүрээнд дэлгэрүүлж сэдэв, агуулгыг нэмж

судлах

- Агуулгын чиглэл, хүрээ нэмж судлах

- Агуулгыг өргөсгөн судлах явцад эзэмших чадвар өргөсөх

Хөтөлбөрийн агуулга нь суралцахуйн зорилтоор томьѐологдож, суралцахуйн үйл

ажиллагаагаар дамжин хэрэгжихээр тусгагджээ. Хөтөлбөрийн агуулгын онцлог нь:

- Тухайн төвшний агуулгыг суралцахуйн зорилт байдлаар анги тус бүрээр

тодорхойлсон.

- Суралцахуйн зорилт нь тодорхой, хэмжигдэхүйц, бодит үр дүнд хүрэх

байдлаар томьѐологдсон.

- Суралцахуйн зорилт нь хөтөлбөр дэх хэрэглэгдэхүүний тусламжтайгаар,

сургалтын үйл ажиллагаагаар дамжин хэрэгжихээр удирдамжид тусгагдсан.

- Агуулга нь анги ахих тусам өргөжиж, гүнзгийрсэн, залгамж холбоог хангасан

байна.

- Бүрэн дунд боловсролын газарзүйн сургалтын агуулга нь заавал судлах

болон сонгон гүнзгийрүүлж судлах агуулгатай.

- Заавал судлах агуулга нь сурагчид шинжлэх ухааны үндэс, судалгааны

аргыг эзэмшүүлэх, иргэний болон нийгмийн үнэт зүйл, бие даан суралцах,

бүтээлчээр насан туршдаа суралцах хандлага, чадвартай болгоход

чиглэсэн.

- Сонгон гүнзгийрүүлэх цөм хөтөлбөрийн агуулга нь I, II, III гэсэн төвшинтэй

бөгөөд сурагчид газарзүйн шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судалж

суралцах, мэргэжлийн чиг баримжаа олгох, өөрийн сонирхол, давуу тал, ур

чадвараа хөгжүүлэхэд чиглэсэн.

- Суралцахуйн удирдамж нь суралцахуйн зорилт, сургалтын үйл ажиллагаа,

хэрэглэгдэхүүн, үнэлгээ гэсэн бүрэлдэхүүнтэй. Энэ нь хөтөлбөрийг

хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Хөтөлбөрийн X ангийн заавал судлах агуулгыг суралцахуйн удирдамжид

баримжаалж дараах байдлаар хуваарилж болох юм (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Газарзүйн судлагдахууны заавал судлах агуулга (танхимд судлах)

Агуулга Цаг

Гео- орон зайн дүрслэл - Газарзүйн зураг - Гео-орон зайн технологи

8

Page 7: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

7

Дэлхий бидний орон гэр - Одод ба галактик. - Нар, нарны аймаг - Дэлхий гарагийн шинж чанар

8

Хүн ам ба суурьшил - Хүн ам ба байгалийн нөхцөл, нөөц - Хүн амын суурьшлын бүсүүд

4

Байгаль нийгмийн орчин - Чулуун мандал - Хийн мандал - Усан мандал - Биомандал

44

Байгаль нийгмийн хамаарал, бүс нутаг

- Газарзүйн бүрхэвч - Газарзүйн бүс ба бүслүүр

6

Заавал судлах хөтөлбөрт орсон “Хүн ам ба суурьшил” агуулгын хүрээг

суралцахуйн зорилт, үйл ажиллагаанд баримжаалж агуулгыг шинжлэх ухааны

төвшинд төлөвлөн хэрхэн хэрэгжүүлэхийг жишээлэх зарчмаар авч үзье.

Өмнөх сургалтын хөтөлбөрт дэлхийн мандлуудын шинж чанар, тэнд явагддаг

үзэгдэл юмсын онцлог, тархалт байршил, хоорондох хамаарлын зүй тогтол, учир

шалтгааны тухай судалдаг байсан бол цөм хөтөлбөрт дан ганц байгалийн юмс

үзэгдлийг судлаад зогсохгүй хүн амын тархалт суурьшлын тухай өргөсгөн

гүнзгийрүүлж оруулсан болно.

НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ

Газарзүй нь хүн, байгалийн хоорондын холбоо хамаарал, түүнээс үүдэн гарах үр

дагавар, хэтийн төлөвийг тодорхойлдог шинжлэх ухаан юм. Дэлхийн улс орнуудад

газарзүйн хичээлээр дан ганц байгалийг судлаад зогсохгүй тэнд амьдардаг

хүмүүсийн тархалт, суурьшлыг байгалийн нөхцөл, нөөцтэй холбон судалж, “Хүмүүс

хэрхэн амьдарч байна вэ? үндсэн асуултад хариулах ѐстой” (Батчуулуун Е.,

Сургуулийн газарзүйн онол- арга зүй, хууд. 100) гэсэн хандлагыг баримталж

байна. Иймээс “Хүн ам ба суурьшил” агуулгын хүрээг бага, суурь, бүрэн дундын

төвшинд судлахаар болсон байна.

“Хүн ам ба суурьшил” агуулгын хүрээнд “Хүн ам ба байгаль орчин”, “Хүн амын

суурьшлын бүсүүд” гэсэн хоѐр сэдвээр дараах суралцахуйн зорилт, суралцахуйн

удирдамжийг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгажээ (Хүснэгт 2,3).

Хүснэгт 2. Х ангийн “Хүн ам ба суурьшил” агуулгын хүрээний суралцахуйн зорилт

АГУУЛГЫН ХҮРЭЭ: ХҮН АМ БА СУУРЬШИЛ

Сэдэв Суралцахуйн зорилт

1. Хүн ам ба байгаль орчин

а. Хүн амын суурьшил, нягтшилд байгалийн нөхцөл, нөөц нөлөөлдөг болохыг ойлгох

б. Хүн амын суурьшилд нөлөөлөх хүчин зүйлийг

Page 8: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

8

жишээгээр тайлбарлах

2. Хүн амын суурьшлын бүсүүд

а. Хүн амын нягтшил ихтэй бүс нутгуудын байгаль нийгэм, газарзүйн орчныг тайлбарлах, дүгнэлт гаргах

б. Хүн амын суурьшлын бүс нутгуудыг газарзүйн зурагт тэмдэглэх

Хүснэгт 3. “Хүн ам ба суурьшил” агуулгын хүрээний суралцахуйн удирдамж

Хүн ам ба байгаль орчин

Суралцахуйн зорилт Суралцахуйн үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

1а Хүн амын суурьшил, нягтшилд байгалийн нөхцөл, нөөц нөлөөлдөг болохыг ойлгох

- Хүн ам ихээр төвлөрч суурьшихад нөлөөлөх байгаль нийгмийн хүчин зүйлсийг тодорхойлох

- Хүн амын төвлөрөлд ундны ус, хөрсний үржил шим, уур амьсгал, эрдэс баялгийн нөөц зэрэг байгалийн нөхцөл, нөөц хэрхэн нөлөөлдгийг бүс нутгийн жишээгээр тодорхойлох

- Байгалийн нөхцөл таатай, эрдсийн нөөц баялаг ихтэй бүс нутгуудыг газарзүйн зурагт тэмдэглэх, хүн амын суурьшилтай холбон тайлбарлах

“Газарзүй Y” УБ.,2013., хууд.6-16, 27-28 Дэлхийн улс төрийн зураг Дэлхийн физик газарзүйн зураг Дэлхийн газарзүйн атлас

1б Хүн амын суурьшилд нөлөөлөх хүчин зүйлийг жишээгээр тайлбарлах

Хүн амын суурьшлын бүсүүд

2а Хүн амын нягтшил ихтэй бүс нутгуудын байгаль нийгэм, газарзүйн орчныг тайлбарлах, дүгнэлт гаргах

- Тоо баримтад тулгуурлан хүн амын тоо хурдацтай өсөж буй бүс нутгуудыг тодорхойлж, шалтгааныг байгаль нийгмийн хүчин зүйлтэй холбон тайлбарлах

- Хүн амын нягтшил ихтэй бүс нутаг, улс орныг тодорхойлох тухайн газар орны байгаль нийгэм, газарзүйн орчныг тайлбарлах, харьцуулан дүгнэх

- Хүн амын төвлөрөл бүхий бүс нутгуудын

“Газарзүй Y” УБ.,2013., хууд.96-101 Дэлхийн улс төрийн зураг Дэлхийн хүн амын газарзүйн зураг Дэлхийн физик газарзүйн зураг Дэлхийн атлас http://www.geohive.com /earth/gen_popsize.aspx/

2б Хүн амын суурьшлын бүс нутгуудыг газарзүйн зурагт тэмдэглэх

Page 9: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

9

эдийн засгийн хөгжилд газарзүйн хүчин зүйлс хэрхэн нөлөөлснийг тодорхойлох

- Газарзүйн зурагт хүн амын суурьшил, нягтшил ихтэй хотууд болон бүс нутгуудыг тэмдэглэх

Суралцахуйн зорилт болон суралцахуйн удирдамжийг баримжаалж нэгж

хичээлийн хөтөлбөрийг 4 цагаар төлөвлөж болох юм. Жишээ нь:

Нэгж хичээлийн төлөвлөлт

Х ангид заавал судлах “Хүн ам ба суурьшил” агуулгын хүрээнд нэгж хичээлийн

төлөвлөлтийг жишээ болгон оруулсан бөгөөд багш өөрийн арга зүйд тохируулан

сайжруулж хэрэглээрэй.

Улирал II Цаг: 4

Зорилго: Хүн амын суурьшил, нягтшилд байгалийн нөхцөл, нөөцийн үзүүлэх

нөлөөг ойлгож, хүн амын нягтшил ихтэй бүс нутгуудын байгаль нийгэм, газарзүйн

орчныг тодорхойлж, жишээгээр тайлбарлан дүгнэлт гаргаж, газарзүйн зурагт

тэмдэглэж чаддаг болно.

Суралцахуйн зорилт Ээлжит хичээл

Ээлжит хичээлийн зорилго Цаг

Хүн амын суурьшил, нягтшилд байгалийн нөхцөл, нөөц нөлөөлдөг болохыг ойлгох

Хүн ам ба байгаль орчин

Хүн амын суурьшил, нягтшил ба байгалийн нөхцөл, нөөцийн хамаарлыг тодорхойлдог болно.

1

Хүн амын суурьшилд нөлөөлөх хүчин зүйлийг жишээгээр тайлбарлах

Дадлага ажил

Хүн амын суурьшилд нөлөөлөх хүчин зүйлийг баримтад тулгуурлан (хүн амын нягтшилын зураг, статистикийн үзүүлэлт г.м.) тайлбарлаж, жишээгээр батална.

1

Хүн амын нягтшил ихтэй бүс нутгуудын байгаль нийгэм, газарзүйн орчныг тайлбарлах, дүгнэлт гаргах

Хүн амын суурьшлын бүсүүд

Сэдэвчилсэн болон ерөнхий газарзүйн зураг ашиглан хүн амын нягтшил ихтэй бүс нутгийг байгаль, нийгмийн тодорхойлолт гаргаж, дүгнэлт хийнэ.

1

Хүн амын суурьшлын бүс нутгуудыг газарзүйн зурагт тэмдэглэх

Дадлага ажил

Тодорхой бүс нутгийн жишээн дээр статистик үзүүлэлт ашиглан хүн амын суурьшлын зураглал хийж, диаграмм график байгуулж дүгнэлт гаргаж үндэслэлийг тайлбарладаг болно.

1

Page 10: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

10

Заавал судлах хөтөлбөрт орсон “Хүн ам ба суурьшил” агуулгын хүрээг

суралцахуйн зорилт, үйл ажиллагаанд баримжаалж агуулгыг шинжлэх ухааны

төвшинд төлөвлөн хэрхэн хэрэгжүүлэхийг жишээлэх зарчмаар авч үзье.

Өмнөх сургалтын хөтөлбөрт дэлхийн мандлуудын шинж чанар, тэнд явагддаг

үзэгдэл юмсын онцлог, тархалт байршил, хоорондох хамаарлын зүй тогтол, учир

шалтгааны тухай судалдаг байсан бол цөм хөтөлбөрт дан ганц байгалийн юмс

үзэгдлийг судлаад зогсохгүй хүн амын тархалт суурьшлын тухай өргөсгөн

гүнзгийрүүлж оруулсан болно.

Энэ агуулгын хүрээнд хүн амын суурьшил, байршил, нягтшил, нягтшилд

нөлөөлөх хүчин зүйл, тодорхой газар нутгийн хүн ам, байгаль нийгмийн

тодорхойлолт гаргах тухай мэдлэг чадварыг олгоход анхаарах юм. Өмнөх ангид

судалсан тив, тивийн хүмүүсийн эрхлэх аж ахуй, соѐл, арьсны ялгаа, Монгол орны

хүн амын тоо, өсөлт, нягтшил, байршлын тухай мэдлэг чадвар дээр тулгуурлан

судална.

Тодорхой бүс нутаг, улс орон эсвэл өөрийн нутаг орны хүн амын тархалт

суурьшилтай холбоотой газарзүйн зураг уншиж дүгнэлт гаргах, учир шалтгааныг

тайлбарлах, статистикийн үзүүлэлтийг ашиглан диаграмм, график байгуулж

дүгнэлт гаргах, хүн амын нягтшилын зураглал (цэгийн болон картограммын

аргаар) хийж, нягтшил ихтэй бүс нутгийг тэмдэглэх, нөлөөлөх хүчин зүйлийг жишээ

баримт дээр тулгуурлан (дэлхийн болон тодорхой улс , нутаг орныхоо хэмжээнд)

судалгаа хийж, батлахад чиглэсэн үйл ажиллагааг дадлага ажил дээр төлөвлөн

хэрэгжүүлснээр мэдлэгийг практиктай холбон чадваржуулахад чиглүүлж болох

юм.

Ээлжит хичээлийн төлөвлөлт

Нэгж хичээлийн төлөвлөлтөд тусгасан 4 цагийн ээлжит хичээлийн хүрээнд дараах

төлөвлөлтийг боловсруулсан бөгөөд багш өөрийн онолын мэдлэг, арга зүйд

тулгуурлан сайжруулж хэрэглэнэ.

Сэдэв: Хүн ам ба байгаль орчин Сургууль:

Огноо: 2016-11- Багшийн нэр:

Анги: 10 Оролцох сурагчийн тоо: Ирц:

Суралцахуйн зорилт

1а. Хүн амын суурьшил, нягтшилд байгалийн нөхцөл, нөөц нөлөөлдөг болохыг ойлгох

Хичээлийн зорилго

Хүн амын суурьшил, нягтшил ба байгалийн нөхцөл, нөөцийн хамаарлыг тодорхойлдог болно.

Нэр томьѐо Байгалийн нөхцөл, нөөц, хүн амын суурьшил, хүн амын тархалт

Page 11: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

11

Хэрэглэгдэхүүн Сэдэвчилсэн газарзүйн зураг, сургалтын атлас, статистикийн тоо баримт

Өмнөх мэдлэг Байгалийн нөхцөл, нөөц, хүн амын тархалт, суурьшилыг тив, Монгол улсын хэмжээнд судалсан

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хичээлийн үе шат

Сурах үйл ажиллагаа Багшийн чиглүүлэг Анхаарах зүйл

Хи

чээл

ийн

эхэн

д

(Хуга

цаа 8

-10

’)

- Өөрийн оршин амьдардаг газар орны байршлыг тодорхойлно.

Сурагч бие даан хариулах - Хүн амын тархалтад

нөлөөлөх хүчин зүйлсийг ялган гаргахад асуултаар чиглүүлнэ. Үүнд: - байгалийн болон эдийн засгийн

Ээлжит хичээлийн явцад гарсан зүйлсийг тэмдэглэнэ. Жишээ нь: Сэдэлжүүлэлтэд 30’’ видео ашиглах Венийн диаграммыг дэвтэрт нь зуруулах1’ Хосоор ажиллаж хугацааг 1-2’ байхаар сануулах г.м. - Хүн амын тархалтад

нөлөөлөх хүчин зүйлсийг Веннийн диаграммд ангилан бичнэ

- Хүн амын тархалт, байгалийн нөхцөл, далайн урсгал зэргийг харуулсан сэдэвчилсэн газарзүйн зургуудыг харьцуулан ажиглана

- Ажиглалтын тэмдэглэл хөтөлнө

- Ойлголтуудаа нэгтгэн бичнэ

Сурагчид хосоор ажиллахад анхаарч, чиглүүлэх - Сургалтын атлас

ашиглах (газарзүйн сэдэвчилсэн зургуудыг тараан өгөх 2 сурагчийн дунд 1 байхаар бэлтгэх)

- Сэдэвчилсэн зургуудаас зүй тогтлыг ажиглаж байгаа эсэхийг тодруулж, асуулга, үг, зураг дээр заан чиглүүлэх

Хичээлийн дунд (Хугацаа 10-12’)

Сэдэвчилсэн газарзүйн зураг ба тоон мэдээлэл, сургалтын атлас ашиглана. Баг 1: Хүн амын тархалт ба рельеф Баг 2: Хүн амын тархалт ба далайн урсгал Баг 3: Хүн амын тархалт ба хөрсний тархалт Баг 4: Хүн амын тархалт ба уур амьсгал Баг 5: Хүн амын тархалт ба гол мөрний сүлжээ - Хүн амын тархалт ба

байгалийн нөхцөлийн хамаарлыг графикаар дүрсэлнэ

- Байгуулсан графикаа газарзүйн хэл ашиглан тайлбарлана.

Сурагчид багаар ажиллана (4-5 сурагч) - Баг тус бүрд улс

орны (дэлхийн бүс нутгуудын) хүн амын тоо мэдээлэл, газарзүйн зургуудыг өгнө

- Баг тус бүр нь хүн амын тархалтыг байгалийн нөхцөлүүдтэй хамаарлыг нь холбон график байгуулахыг хэлж, багаар ажиллуулна.

- Баг тус бүр хүн амын тархалт ба байгалийн нөхцөлийн хамаарлыг харуулсан хамаарлын цэгэн график байгуулахад анхаарах, буруу байгуулж байвал хэрхэн оновчтой,

Сурагчдыг чиглүүлж байна уу эсвэл бэлэн мэдээлэл өгч байна уу гэдгээ хянах, Сурагчдын гүйцэтгэлийн хурд болон чанар нь төлөвлөсөн хугацаанд амжиж байгаа эсэх Хичээлийн гол зорилгоруу чиглэсэн алхмын төлөвлөж чадсан эсэх, сурагч тухайн зорилгыг хангахуйцаар мэдлэг, ойлголтыг авч байгаа эсэх зэргийг тэмдэглэнэ

Page 12: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

12

зөвийг хийхэд зөвлөх, туслах

Хичээлийн төгсгөлд

(Хугацаа 17-22’)

- Баг тус бүрээс өөрсдийн байгуулсан графикаа үзүүлэх, шалтгааныг нь бусад багийнханд тайлбарлана

- Бусад багийн байгуулсан графикийг ажиглана.

Сурагч бүр хүн амын тархалтад нөлөөлөх хүчин зүйлсийг ангилсан хичээлийн эхний хэсгийн тэмдэглэлээ дахин нягталж, алдаатай эсэхийг нягтлах, засах, шинэ зүйлсийг тэмдэглэнэ. Холбоотой жишээг бичихдээ газарзүйн хэл ашиглан шалтгааныг тайлбарлаж бичнэ.

- Багаар гүйцэтгэсэн даалгаврыг бусад багийнхан сонсож тэмдэглэхийг сануулна

- Алдаатай ухагдахууныг Яагаад? гэдгийг тодруулах, залруулахад тусална

- Багийн ажлуудыг стандарт бус үнэлгээг хийж болно

- Сурагч нэг бүрийг хичээлийн эхэнд тэмдэглэсэн хүн амын тархалт, суурьшилд нөлөөлөх хүчин зүйлсийг болон Веннийн диаграммыг ажигласан хэсгээ дахин нягталж харахыг сануулна.

- Алдаатай хэсгийг засах хугацааг өгнө

- Сурагч бүр газарзүйн хэл ашиглан шалтгааныг тайлбарлан бичихийг сануулж, сурагчдын гүйцэтгэлийг ажиглана.

Сурагчдаар гүйцэтгүүлсэн алхамчилсан даалгаврууд, үйл ажиллагаа нь хичээлийн зорилгыг хангасан эсэх, сурагч нэг бүр зорилгыг хангахуйцаар мэдлэг, ойлголтыг авсан эсэхийг энд тэмдэглэнэ. Мөн дараагийн хичээлд хэрхэн өнөөдөр эзэмшсэн мэдлэг ойлголтыг сэргээн сануулах, мөн энэ хичээлийн төлөвлөлт оновчтой эсэхийг багш дүгнэнэ.

Гэрийн даалгавар

(Хугацаа 1’)

Сурах бичиг Газарзүй Y- ийн хуудас 97, (Зураг 3.17 ба 3.18) Хүн амын тархалтын зураг ашиглан хийх даалгаврыг гүйцэтгэнэ.

Сурах бичгийн даалгавар болон нэмэлт мэдээлэл эх сурвалж ашиглаж болохыг сануулж хэлнэ.

Даалгавар нь сурагчийн шинэ мэдлэг, ойлголтыг бататгах, холбоо хамаарлыг илрүүлэх, газарзүйн хэл ашиглан дүрслэх, тайлбарлах, дүгнэхэд чиглэнэ.

Ажлын хуудсыг жишээ болгон оруулсан бөгөөд багш өөрийн арга зүйд тохируулах

сайжруулж, ашиглана.

Page 13: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

13

Ажлын хуудас

Хосоор ажиллах ажлын хуудас

Үйл ажиллагаа 1: Веннийн диаграммаар хүн амын тархалт, суурьшилд нөлөөлөх

хүчин зүйлсийг ялган тодорхойлоорой. [2 оноо]

Байгалийн Нийгмийн

Үйл ажиллагаа 2: Рельеф, ус зүй, уур амьсгал, байгалийн бүс, бүслүүр, далайн

урсгал, хөрс, ургамал, амьтан, хүн амын нутагшилт, суурьшлын газарзүйн зураг,

сургалтын атласыг ажиглаж, тэмдэглээрэй. [2 оноо]

Ажиглалтаа тэмдэглэх хэсэг (хамааралтай эсэхийг + тэмдгээр тэмдэглэнэ)

Хүн амын тархалт

Хамааралгүй Хамааралт Их хамааралтай

Рельеф

Ус зүй

Уур амьсгал

Байгалийн бүс, бүслүүр

Далайн урсгал

Хөрс

Ургамал

Page 14: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

14

Багийн ажлын хуудас

Үйл ажиллагаа 3: Өгөгдсөн сэдэвчилсэн газарзүйн зургуудыг ажиглаж, хүн амын

тархалттай холбон хамаарлын график зураарай. [4 оноо]

Үйл ажиллагаа 4: Зурсан графикаа ашиглан хүн амын тархалт ба

................................... хоорондын хамаарлын шалтгааныг 2-3 жишээ ашиглан

тайлбарлан бичээрэй. [6 оноо]

Page 15: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

15

Үнэлгээний шалгуур, жин

Газарзүйн цөм хөтөлбөрт өгөгдсөн үнэлгээний шалгуурт суурилна (Хүснэгт 4).

Хүснэгт 4. Үнэлгээний шалгуур

Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур

А. Байгаль, нийгмийн юмс үзэгдэл, орон зайн хамаарал, учир шалтгааны талаар газарзүйн шинжлэх ухааны мэдлэг, ойлголт эзэмших

А1. Байгаль, нийгмийн юмс үзэгдэл, үйл явцыг газарзүйн шинжлэх ухааны хэлээр илэрхийлэх (yхагдахуун, тодорхойлолт, онол, зүй тогтол, хууль дүрэм, баримт нотолгоо, нэр томьѐо, олон улсын тэмдэг, тэмдэглэгээ гэх мэт) А3. Байгаль, нийгмийн юмс үзэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох

Б. Байгаль, нийгмийн асуудлыг газарзүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах

Б1. Байгаль, нийгмийн асуудалд анализ хийх, тоон болон бичгэн хэлбэрт мэдээллийг боловсруулах (диаграмм зохиох г.м) Б3. Байгаль, нийгмийн юмс үзэгдлийн тархалт байршлын орон зайн хамаарлыг илрүүлэх Б4. Газарзүйн мэдээллийг хүснэгт, график, диаграмм, бичгэн хэлбэрээр илэрхийлэх, учир шалтгааныг тайлбарлах Б10. Газарзүйн зураг болон гео-орон зайн дүрслэлийг давхцуулж, юмс үзэгдлийн учир шалтгаан хамаарлыг тайлбарлах Б12. График дүрслэлийг ашиглан байгаль, нийгмийн үзэгдэл юмсын хамаарлыг гаргаж, шалтгааныг тодорхойлох;

В. Асуудал шийдвэрлэхэд газарзүйн шинжлэх ухааны мэдлэг чадвараа (газарзүйн техник)-ыг хэрэглэх

В1.Цаг хугацаа орон зайн хамаарлыг илрүүлэхэд гео-орон зайн дүрслэл ашиглах

Г. Асуудалд газарзүйн сэтгэлгээгээр хандах

Г2. Байгаль, нийгмийн асуудал, үзэгдэл, үйл явцад газ рзүйн сэтгэлгээ, шинжлэх ухаанч байр сууринаас хандах

Дээрх үнэлгээний шалгуур (Хүснэгт 4) нь олон мэт харагдаж байгаа боловч

өмнөх нэгж хичээлүүдийн хүрээнд сурагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар нь

шинжлэх ухаанч арга барилыг тодорхой төвшид эзэмшсэн сурагчдын өмнөх

мэдлэг, чадварт тулгуурлаж байна. Мөн ээлжит хичээлээр илрүүлэх чадварыг

бид олон талаас нь үнэлгээний зорилт, шалгуурт буулган хэрэглэж болох юм.

Тухайлбал: А3- үнэлгээний шалгуурын дагуу байгаль, нийгмийн юмс үзэгдэлд

нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохдоо А1- д тусгасан шинжлэх ухааны

хэлээр илэрхийлэх гэсэн чадвар үүнд мөн хамаарагдана. Энэ нь сурагч

байгалийн үзэгдлийг тодорхойлж бичихдээ мэргэжлийн үг хэллэгийг ашиглан

тодорхойлж бичих нь газарзүйн хэл, сэтгэлгээг эзэмшсэн гэсэн мэдлэг,

Page 16: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

16

чадварыг илэрхийлж байна. Цөм хөтөлбөрт тусгасан энэхүү үнэлгээний зорилт,

шалгуурыг (Хүснэгт 5) багш хичээл төлөвлөлтдөө хэрхэн буулгаж болохыг

жишээлэн харуулсан.

Ээлжит хичээлийн зорилготой уялдсан үнэлгээний шалгууруудыг хүснэгт 4-д

түүвэрлэн тусгасан. Энд үзүүлсэн олон шалгууруудыг дараах байдлаар нэгтгэж,

ажлын хуудсыг боловсруулсан. Үүнд:

- Газарзүйн зураг унших, ойлгох, хэрэглэх чадвар

- Газарзүйн хэл ашиглан мэдээлэл, графикийг тайлбарлах, дүгнэх

- Орон зайн хамаарлыг олон төрлийн сэдэвчилсэн газарзүйн зураг

ашиглан тайлбарлах, дүгнэх

- Асуудалд газарзүйн сэтгэлгээгээр хандахдаа шинжлэх ухаанч байр

сууринаас сэтгэх, жишээ гаргах

зэргээр 40 минутын хугацаанд сурагчдад эзэмшүүлэх ойлголт, тайлбарлах,

дүгнэх чадваруудыг хөгжүүлэх, газарзүйн шинжлэх ухааны үүднээс асуудалд

хандах, жишээ гаргах хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Хүснэгт 5. Жишээ даалгаврын үнэлгээний шалгуур

Үйл ажиллагааны

дугаар

Үнэлгээний код Шалгуур оноо

1 А3 Байгалийн ба нийгмийн хүчин зүйлсийг

ялган тодорхойлох

2

2 Б1, Б3, Б10, В1 Сэдэвчилсэн газарзүйн зургуудыг

ажиглах

Ажиглалтын хуудас хөтлөх

2

3 Б4 Байгаль- нийгмийн хамаарлын график

байгуулах

4

4 А1, Б12, Г2, Хамаарлын график ашиглан баримтад

тулгуурласан жишээ гаргах

Газарзүйн хэл ашиглан тайлбарлах

6

Үнэлгээний жин өгөгдсөн хүснэгт 6-д үзүүлсэн үнэлгээний шалгуурын эзлэх хувиар

тодорхойлогдоно. Үүнд:

Нийт даалгаврын хэдэн хувь нь үнэлгээний зорилтод хамаарч байна, нийт онооны

хэдэн хувь нь тухайн үнэлгээний зорилтод нийцэж байгаагаар илэрнэ.

Хүснэгт 6. Жишээ даалгаврын үнэлгээний жин

Үнэлгээний зорилт Үнэлгээний шалгуур Оноо Эзлэх хувь (тоо)

Page 17: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

17

А А1

А3

2+3=5 36 (2)

Б Б1, Б3, Б4, Б10 2+3=5 36 (4)

В В1 1 7 (1)

Г Г2, 3 21 (1)

Мэдээлэл

Хүн ам нутаг дэвсгэрээр тархан суурьшсан байдал нь ерөнхийдөө хүн амын

байршил юм. Дэлхийн хүн амын өнөөгийн байршил нь түүхийн урт удаан

хугацаанд аж ахуй, нутаг дэвсгэрийг эзэмшин суурьшсан байдлыг харуулдаг

байна. Байгаль, нийгэм эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалаад нийгмийн хөгжлийн

үе бүхэнд хүн амын суурьшил харилцан адилгүй байжээ. Аливаа улс орон, газар

нутагт оршин суугаа хүн амын тоог газар нутгийн хэмжээнд харьцуулсан үзүүлэлт

нь хүн амын нягтшилыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл 1км. кв. талбайд ногдох хүн

амын тоо нь нягтшил бөгөөд энэ нь газар бүр харилцан адилгүй байдаг. Дэлхийн

дундаж нягтшилыг тооцоолж олоход: 7000000000/510 000 000=13.7 хүн/ км.кв.

байна. Гэхдээ нягтшил харилцан адилгүй байгааг дараах зургаас харж болох юм

(Зураг 3, Хүснэгт 4). Дэлхийн болон нягтшил ихтэй бүс нутаг, улс орнууд, нутаг

орныхоо бодит мэдээллийг цуглуулах замаар нягтшилд нөлөөлөх хүчин зүйлийг

тодорхойлж гаргах, нягтшил ихтэй бүс нутгийн байгаль, нийгмийн тодорхойлолтыг

гаргахад чиглүүлж болох юм.

Page 18: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

18

Зураг 3. Дэлхийн хүн амын дундаж нягтшилын зураг (2015 оны байдлаар 1км.кв.

талбайд ногдох хүний тоо)

Эх сурвалж: https://i.ytimg.com/vi/5k40HlPC1ak/maxresdefault.jpg

Хүснэгт 7. Хүн амын нягтшил ихтэй бүс нутаг (Эх сурвалж:

https://en.wikipedia.org/wiki/Population_density )

Бүс нутаг Хүн амын тоо Талбайн хэмжээ (км2)

Хүн амын нягшил

Энэтхэг 1,000,000,000 1,000,000 1000

Их Хойд Хятадын Цэвэр 600.000.000 700,000 857

Сычуань сав 110.000.000 250,000 440

Ява арал 145.000.000 130,000 1115

Taiheiyo хэрэм (Япон) 85.000.000 60,000 1417

Хятадын зүүн өмнөд эрэг ( Гуандун , Хонг Конг , Фужиан )

140.000.000 100,000 1400

Нил мөрний хөндий 50,000,000 50,000 1000

Өмнөд Энэтхэг ( Тамил Наду , Pondicherry , Bengaluru болонКерала )

120.000.000 170,000 706

Баруун Энэтхэгийн Coast ( Махараштра болон Гужарат Coast)

70.000.000 100,000 700

Колумбын Андын ( Колумб ) 40,000,000 170,000 235

Хойд Европ ( Бенилюксийн , North Rhine-Westphalia )

44.000.000 110,000 400

АНУ-ын зүүн хойд хэсэг 45,000,000 100,000 450

Төв Английн 40,000,000 60,000 667

Page 19: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

19

Төв Мексик 40,000,000 100,000 400

Өмнөд Солонгос 50,000,000 100,000 500

Зүүн өмнөд Бразил 50,000,000 100,000 500

Хүснэгт 8. Хүн амын нягтшил ихтэй улс орнууд (Эх сурвалж:

https://en.wikipedia.org/wiki/Population_density )

Улс Газар нутаг (км 2) Хүн ам Нягтшил (хүн/км2)

Дэлхий (Антарктидыг оруулахгүй) 134.940.000 7.457.275.800 55

Дэлхий (Хуурай газрын хэмжээнд) 148.940.000 7.457.275.800 50

Дэлхий дэлхийн нийт талбайг тооцвол) 510.072.000 7.457.275.800 15

Макао ( Хятад ) 30.4 649.100 21.352

Монако 2.02 38.400 19.010

Сингапур 719 5.535.000 7.697

Хонг Конг (Хятад) 1.106 7.324.300 6.624

Гибралтар ( Их Британи ) 6.8 29.873 4.268

Ватикан 0.44 800 1.818

Бахрейн 757 1.472.483 1.945

Мальта 315 426149 1.353

Бермудын ( Их Британи ) 52 66.449 1.278

Бангладеш 143.998 161.266.282 1,119.92

Хүснэгт 9. 1000 000-аас дээш хүн амтай нягшил ихтэй улс орон

Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Population_density

Улс / бүс Хүн ам (саяар) Газар (км2) Хүн амын нягтшил

(хүн ам/ км2)

Сингапур 5.535.000 719 7698

Хонг Конг 7.234.800 1.104 6553

Газын зурвас 1.816.379 360 5045

Бахрейн 1.234.567 750 1646

Бангладеш 157.457.000 147.570 1067

Тайвань 23.361.147 36.190 646

Мавритани 1.288.000 2.040 631

Ливан 5.851.000 10.452 560

Өмнөд Солонгос 51.529.338 99.720 517

Хүснэгт 10. 10 000 000 –аас дээш хүн амтай нягтшил ихтэй улс орнууд

Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/Population_density

Улс / бүс Хүн ам (саяар) Газар (км 2) Хүн амын нягтшил

(Pop. Км 2 хувь)

Бангладеш 157.457.000 147.570 1067

Тайвань 23.361.147 36.190 646

Өмнөд Солонгос 51.529.338 99.720 517

Page 20: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

20

Дээрх мэдээлэлд анализ хийж, хүн амын нягтшилд харилцан адилгүй байхад

нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж болно. Мөн нягтшил ихтэй улс

орнуудын физик газарзүй, уур амьсгал, хөрс, ургамал, амьтны аймаг, ашигт

малтмал, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн сэдэвчилсэн газарзүйн зургуудыг

харьцуулах замаар тухайн улс орны байгаль, нийгмийн тодорхойлолт гарган,

нөлөөлж байгаа хүчин зүйлийг гаргахад үйл ажиллагааг чиглүүлж болох юм.

Мөн энэ хаягаар дэлхийн аль ч улсын хүн амын нягтшилын мэдээллийг

https://simple.wikipedia.org/wiki/List_of_countries_by_population_density олж ашиглах

боломжтой.

Хүн амын нягтшилд

- Нутаг дэвсгэрийн хэмжээ

- Хүн амын тоо, өсөлт

- Шилжих хөдөлгөөн

- Байгалийн нөхцөл, нөөц (Зураг 4):

- Хотжилт

- Дэд бүтцийн хөгжил зэрэг хэрхэн нөлөөлж байгааг гаргахад үйл ажиллагааг

чиглүүлнэ.

Руанда 11.262.564 26.338 428

Нидерланд 16.919.139 41.526 407

Энэтхэг 1.263.680.000 3.287.263 397

Гайти 10.413.211 27.750 375

Бельги 11.239.755 30.528 368

Филиппин 102.078.300 300.076 340

Page 21: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

21

Зураг 4. Хүн амын нягтшилд нөлөөлөх байгалийн хүчин зүйл

Далай тэнгисийн эргийн элэгдэл, хуримтлал, эргийн шугамын эгц налуу байдал,

далайн урсгал зэргийн ялгаатай байдлаас хамааран боомт хотын байршил

харилцан адилгүй, жижиг масштабын газарзүйн зурагт ерөнхий байдлаар

тусгагддаг. Иймээс газарзүйн ахлах ангийн хичээл сургалтад онлайн хэлбэрээр

Google Earth, байгаль орчны http://www.ncf.mn/, үндэсний статистикийн

мэдээллийн http://www.1212.mn/, дэлхийн хүн амын тоон мэдээллийн

http://www.prb.org/, http://www.worldpopdata.org/ зэрэг цахим хуудаснуудыг ашиглан

статистикийн тоо мэдээллийг ашиглаж болно.

Дадлага ажлын хичээл дээр нутаг орныхоо хүн амын тоо, газар нутгийн хэмжээг

үндэслэн нягтшилыг тодорхойлж, нягтшилын үзүүлэлтийг ашиглан картограмм,

цэгийн арга, пиктограммаар дараах байдлаар зураглал үйлдэж, нөлөөлж байгаа

Ашигт малтмалын

тархалт

Томоохон голуудын далай тэнгист цутгах

хэсэг, усан тээвэр эрхлэх боломж бүхий гадаргуугийн хэлбэр

Хөрсний үржил шим

Рельеф

Гадаргын ба гүний

усны хангамж

Уур амьсгалын тааламжтай нөхцөл

(чийг, дулаан)

Хүн амын нягтшилд

нөлөөлөх хүчин зүйлс

Page 22: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

22

хүчин зүйлийг тайлбарлах, дүгнэлт гаргах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ

(Зураг 5).

Зураг 5. Хүн амын нягтшилын зураг (пиктограммаар)

Гэрэл зургийг харьцуулан ажиглах замаар хүн амын нягтшил харилцан адилгүй

болох түүнд байгалийн нөхцөл нөөц хэрхэн нөлөөлж байгааг дүгнэн ярилцаж

болно. Жишээ нь: Макао, Монако, Сингапур зэрэг орон хүн амын нягтшил ихтэйд

тооцогдоно. Газар нутгийн 95 хувийг хүн амьдардаггүй цөл эзэлдэг Египет, 25 хувь

нь уулаар бүрхэгдсэн Хонконг зэрэг газарт хот байгуулах боломжгүй бүсүүдэд хүн

ам сийрэг суурьшсан харагддаг.

Тухайн улс орны хүн амын нягтшилыг тогтоохдоо хүн амын тоог нийт газар нутгийн

хэмжээгээр тооцох бус хот байгуулах боломжтой, байгалийн нөхцөл сайтай

газрынх нь хэмжээгээр тогтоох нь зүйтэй. Энэ аргаар тооцоолж үзвэл Бангладеш 1

км. кв. газарт 75000 хүн ногдоно. Ингэснээр нягтшил ихтэй орны тоонд орох юм.

Нягтшил нь өмнөх тооцооллоос 70 дахин их гарч байна. Одоогоор дэлхийн хүн

амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд 2050 онд

гуравны хоѐр нь амьдрах тооцоо байна ( Зураг 6,7 ).

Зураг 6. Франц, Парис, Сэн-

Луи арал

(Хүн ам 2465. Газар нутаг

0,11 км.кв. Хүн амын

нягтшил 22,409 хүн/км.кв)

Page 23: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

23

Зураг 7. Кени (Уганда,

Мигинго арал)

(Хүн ам 131. Газар нутаг

0,002 км.кв. Хүн амын

нягтшил 65,500 хүн/км.кв)

Өөр өөр улс орны, өөр өөр үндэстэн ястны харилцан адилгүй амьдралын хэв

маягтай ард иргэдийн нэгдсэн нэг онцлог нь юу юм бол? Тухайлбал, АНУ-ын

бизнесийн төв хийгээд Африкийн жижигхэн загасчны суурин хоѐрын нэгдмэл нэг

тал нь юу юм бол? Хоѐр өөр газрыг адилхан болгож байгаа зүйл хүн амын

нягтшил их байгаа үзүүлэлт юм. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг

мэдээлэлд тулгуурлан судалж дүгнэлт хийхэд чиглүүлж болох юм.

Уур амьсгалын диаграмм болон төрөл бүрийн диаграмм графикийг мэдлэг

бүтээхэд ашиглаж дүгнэлт гаргаж болно (Зураг 8)

Зураг 8. Дэлхийн улс орын хүн амын нягтшил

Page 24: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

24

Хавсралт

Дараах сэдэвчилсэн газарзүйн зургийг (Австрали ба далайн орнуудын эргийн

шугам, уур амьсгал, өндрийн бүслүүр, биомасс, хүн амын нягтшил) жишээ болгон

оруулсан. Багш нь өөрт байгаа сургалтын атлас, газарзүйн зураг зэргийг ашиглан

газарзүйн зургуудыг давхцуулах аргаар мэдээллийг боловсруулах чадварыг

сурагчдад олгох нь чухал.

Байгалийн болон нийгэм эдийн засгийн газарзүйн зургуудыг харьцуулан ажиглаж,

хоорондын холбоо хамаарлыг илрүүлэх, өөрт хэрэгцээтэй мэдээллийг олж авах,

дүрслэх, тайлбарлах, дүгнэх чадваруудыг ажлын хуудаст оруулж, үнэлгээний

даалгавар боловсруулж болно.

Page 25: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

25

Австрали далайн орнуудын эргийн бүс

Page 26: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

26

Австрали далайн орнуудын уур амьсгалын бүс

Page 27: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

27

Австрали далайн орнуудын өндрийн бүслүүр

Page 28: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

28

Австрали далайн орнуудын биомасс

Page 29: Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн …bagsh.itpd.mn/fayluud/GAZAR.pdf · НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОВСРУУЛАХ

29

Австрали далайн орнуудын хүн амын нягтшил

Ном зүй

БСШУЯ., Бүрэн дунд боловсролын газарзүйн цөм хөтөлбөр, 2016

http://sedac.ciesin.columbia.edu/data/set/anthromes-anthropogenic-biomes-world-

v1/maps

https://en.wikipedia.org/wiki/Population_density