24
НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ 2017-2020 он 2016 ОН

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

  • Upload
    others

  • View
    16

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ДУНД ХУГАЦААНЫ

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ 2017-2020 он

2016 ОН

Page 2: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

2

АГУУЛГА

ОРШИЛ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГЫН МЭДЭГДЭЛ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СТРАТЕГИ ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ 1.1.Стратеги төлөвлөгөөний үндэслэл 1.2.Стратеги төлөвлөгөөний хамрах хүрээ, хугацаа, үе шат 1.3.Стратегийг боловсруулсан арга зүй, үндсэн зарчим, зохион байгуулалт ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 2.1. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн чиг үүрэг, зохион байгуулалт 2.2. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн өнөөгийн байдал 2.3. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн хэмжээнд явуулсан санал, асуулгын судалгаа 2.3.1.Удирдлага, бүтэц, зохион байгуулалтын талаар 2.3.2.Хүний нөөцийн чадавх 2.3.3. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн байдал 2.3.4.Ажлын байрны нөхцөл байдал 2.4. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн гадаад, дотоод орчны хийсэн шинжилгээ ГУРАВДУГААР БҮЛЭГ. НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ 3.1. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, баримтлах зарчим 3.2. Стратегийн зорилт болон үйл ажиллагааны хамрах хүрээ 3.3 Стратеги төлөвлөгөөний хяналт, үнэлгээ

Page 3: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

3

ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГЫН МЭДЭГДЭЛ

“Нийслэлийн Çураг төслийн хүрээлэн”-ОНӨААТҮГ нь дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө Ìонгол улсын Ìянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Çасгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тулгуурлаж, өнөөгийн Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлтийн тулгамдаж буй асуудлуудыг зураг төслөөр дамжуулан шийдвэрлэдэг үндсэн байгууллага болох “ЭРХЭÌ ÇОРИЛГО” дэвшүүлэн боловсрууллаа.

ÇОРИЛГОО хэрэгжүүлэхийн тулд

- Ìонгол улсын хэмжээнд зураг төслийн баримт бичгийн ХАÌГИЙН их сан хөмрөгтэй,

- Ìэргэшсэн, чадварлаг инженер техникийн ХАÌГИЙН олон ажилтантай, - Бүс нутаг, хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, зураг төсөл

боловсруулдаг ХАÌГИЙН шилдэг байгууллага болох ойрын

ÇОРИЛТ тавин ажиллах болно. Нийслэлийн Çураг төслийн хүрээлэн нь удирдлага зохион байгуулалтын

хувьд шилдэг менежменттэй, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж нарийвчилсан судалгаа явуулж, гадаадын мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, олон улсын чанартай тендер шалгаруулалт, уралдаанд тогтмол оролцдог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр түвшний мэргэжлийн зураг төсөл боловсруулагч байгууллага болоход гол анхаарлаа чиглүүлэн ажиллана.

Стратеги төлөвлөгөөнд тулгуурлан хэлтсүүд нь өнөөдрийн тулгамдсан

асуудал, ирээдүйн хөгжлийн ерөнхий чиглэл, түүнд хүрэх арга замаа тодорхойлон, жил бүр нарийвчилсан ажлын төлөвлөгөө гарган, үр дүнг сайтар тооцон дүгнэлт хийн ажиллах шаардлага тулгарч байна.

Тус Хүрээлэнг хөгжлийн дараагийн шатанд гаргах тулгуур баримт бичиг болох энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд манай хамт олон урам зоригтой, илүү үр бүтээлтэй ажиллана гэдэгт би бат итгэлтэй байна.

ДАРГА С.ÖАХИУР

Page 4: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

4

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. СТРАТЕГИ ҮНДЭСЛЭЛ, АРГА ЗҮЙ

1.1. Стратеги төлөвлөгөө боловсруулах үндэслэл

Аливаа нэгэн бүтээн байгуулалтын төслийг амжилттай, чанартай сайн хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг олон элементүүдийн нэг нь төлөвлөгөө, зураг төсөл байдаг. Хот байгуулалтын салбарын зураг төсөл боловсруулах нь манай Çураг төслийн хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл билээ.

Стратеги төлөвлөгөөг боловсруулах болсон үндэслэл нь хот байгуулалтын

салбарын нэгэн хэсэг болох хот байгуулалтын зураг төслийн үйл ажиллагаанд оролцон байгаль орчинд ээлтэй, инженер техникийн ажиллагааны хамгийн зөв төлөвлөлттэй, хэрэгжих хамгийн боломжтой төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлтийг хийхийн тулд нөлөөлөх хүчин зүйлсийг урьдчилан тооцоолсны үндсэн дээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахад оршино.

1.2. Стратеги төлөвлөгөөний хамрах хүрээ, хугацаа, үе шат

Энэхүү стратеги төлөвлөгөө нь Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, ажилчин албан хаагчдыг хамрах бөгөөд 2016-2020 он хүртэл хэрэгжинэ.

1.3. Стратегийг боловсруулсан арга зүй, үндсэн зарчим, зохион байгуулалт

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа “Стратегийн төлөвлөлтөө хэрхэн хийх вэ?” гарын авлага, Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 3 дугаар сарын 31-ний 93 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар”, “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг ашиглав. Стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлыг Хөгжлийн менежментийн хэлтэс тус байгууллагын ажилтан, албан хаагчдыг оролцуулж, өнөөгийн төлөв байдал, үндэслэл → орчны шинжилгээ → алсын хараа → эрхэм зорилго → стратегийн зорилтууд → үйл ажиллагааны зорилтууд → хэрэгжүүлэх арга механизм → гарах үр дүн → хяналт, үнэлгээ гэсэн арга зүйн дарааллын дагуу гүйцэтгэлээ.

Page 5: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

5

Зураг: Стратеги төлөвлөгөөний аргазүйн дараалал

Үндсэн зарчим: Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн дунд хугацааны

стратеги төлөвлөгөөг боловсруулахад дараах зарчмуудыг баримталсан болно. Үүнд:

• Стратеги төлөвлөгөө боловсруулах онол, арга зүйг баримтлах • Судалгаа, шинжилгээнд үндэслэх • Байгууллагын хүний нөөц, чадавхийн давуу талд тулгуурлахын зэрэгцээ,

сул тал, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлыг төлөвлөгөөнд тусгагдсан аль ч асуудлын хувьд харгалзан үзэх,

• Ажилтан ажиллагсдын бүтээмжийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх,

• Гадаад хүчин зүйлсийн боломжийг зөв ашиглах. • Улс орны нийгэм, эдийн засаг хөгжлийн чиг хандлагыг харгалзаж үзсэн

болно.

Алсын хараа

Эрхэм зорилго

Баримтлах зарчим

Үйл ажиллагааны зорилтууд

Үйл ажиллагааны зорилтууд

Үйл ажиллагааны зорилтууд

Стратеги зорилт Стратеги зорилт Стратеги зорилт

Page 6: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

6

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

2.1. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн чиг үүрэг, зохион байгуулалт

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

“НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.01.26-ны өдрийн 25 дугаар тогтоолоор:

Хот байгуулалт, төлөвлөлтийн эрдэм шинжилгээ, судалгаанд үндэслэн нийслэлийн болон бусад хотуудын урт болон дунд хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох, Монгол Улсын Засгийн Газар болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, ойрын болон тухайн жилийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсан зураг төсөл болон бусад зураг төслийн баримт бичгийг иж бүрэн боловсруулахад оршино. Үүнд:

1. Хотуудын хэтийн болон дунд хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох ажлын хүрээнд бус нутгийн хөгжлийн төсөл, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний тодотгол, шинэчлэл, дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах

2. Нийслэлийн Çасаг даргын мөрийн хөтөлбөр, ойрын болон тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсан ерөнхий төлөвлөгөө, барилга, байгууламж, инженерийн дэд бүтцийн болон авто зам, гүүрийн зураг төсөл болон бусад ТЭÇҮ, төсөл хөтөлбөр боловсруулах

3. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон концесс, хувийн хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх хот, бүс нутаг төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох, нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх, зохион байгуулах, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, Нийтийн тээврийн үйлчилгээ, Гамшгаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, нийслэлийн доторх томоохон авто зам, гүүр, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон бусад холбогдох байгууламжийг бий болгох, Эрүүл мэндийн үйлчилгээ, Боловсролын үйлчилгээ, Соёл, спортын үйлчилгээний барилга байгууламжийн зураг төсөв, ТЭÇҮ, ХЕТ-г боловсруулах

4. Улсын Их Хуралд 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага"-ын баримт бичгийн ерөнхий зохиогчийн хувьд тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа явцад мониторинг хийж, биелэлтийг хоёр жил тутам гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах ажлын

Page 7: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

7

хэсэгт оролцож ажиллах ба түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх салбаруудын мастер төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, хот байгуулалтын төсөл, хөтөлбөр боловсруулах, ерөнхий болон ХЕТ-г хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх

5. Хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжийн төрөл бүрийн асуудлуудыг шийдвэрлэх эрдэм шинжилгээний суурь болон дагалдах хавсралт судалгаа, шинжилгээний төслүүд, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсны үндсэн дээр хэтийн болон дунд хугацааны хөгжлийн менежментийн төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулж, мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.

6. Төрийн болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь иргэний захиалгаар хот, тосгодын ерөнхий төлөвлөгөө, ХЕТ, барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн болон авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах зэрэг зураг төслийн байгууллагын хийж гүйцэтгэдэг нийтлэг үйл ажиллагааг эрхэлнэ

7. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар боловсруулсан хот байгуулалтын төсөл, хөтөлбөр, улс хотын чанартай томоохон барилга, байгууламжийн зураг төсөлд ерөнхий төлөвлөгөөний хүрээнд санал дүгнэлт өгөх

8. Хот байгуулалт, төлөвлөлттэй холбоотой дүрэм, журам, норм, стандарт шинээр боловсруулах болон өөрчлөлт, шинэчлэлт оруулах санал боловсруулах

9. Нийслэлийн хөгжлийн хэтийн төлөв, бүс нутгийн онцлогт нийцсэн нутаг дэвсгэрийн өсөлтийн менежмент, тэнцвэртэй хөгжил ба улс, бүс доторх хамтын ажиллагаа болон улс хоорондын хамтын ажиллагааны стратегийн санал боловсруулах

10. Дотоод, гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татах, сургалт, судалгаанд зориулж өөрсдийн гүйцэтгэсэн ажлаар бүх төрлийн сурталчилгаа явуулах, ном, товхимол хэвлэх, үзэсгэлэн гаргах, онол практикийн хурал, зөвлөгөөн хийх ажлыг зохион байгуулах

Тухайн жил эзэмшил, ашиглалтад шинээр олгогдох газрын байршлыг сонгох болон жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага"-ын баримт бичигтэй хэрхэн уялдаж байгаа талаар санал өгөх

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалт төлөвлөлтийн бодлоготой уялдуулан нийслэлийн иргэдийн аюулгүй, тохилог орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хот төлөвлөлтийн

Page 8: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

8

эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн ажлуудыг хууль, эрх зүйн хүрээнд хийж гүйцэтгэдэг. Ингэхдээ хэрэглэгч, захиалагчдын хүсэлтээр дараах бүтээгдэхүүн үйлчилгээг хийж гүйцэтгэж байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт:

Хот, тосгодын ерөнхий болон ХЕТ, Эрдэм шинжилгээний ажил (Хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, бие

даасан дулаан, цахилгааны эх үүсвэрүүд) Барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах,

/Үүнд: Иргэдэд зориулан төвийн халаалттай орон сууц болон амины орон сууцны зураг төсөл гэх мэт/

Авто зам, давхар зам, гүүрийн зураг төсөл боловсруулах, Олон улсын байгууллага, гадаад орны засаг захиргаа, бизнесийн болон

төрийн бус байгууллагуудтай хамтран зураг төсөл, хот төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах,

Хуулиар хориглоогүй бизнесийн бусад салбарт үйл ажиллагаа явуулах зэргээр төлөвлөж байгаа болно.

Бүтэц зохион байгуулалтын ерөнхий схем

Çураг төсөл боловсруулах үйл ажиллагаа

Page 9: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

9

Хэлтсүүдийн чиг үүрэг

Тамгын хэлтэс: Ìонгол Улсын Çасгийн газар, НИТХ-аас хот төлөвлөлт, зураг төслийн асуудлаар гаргасан шийдвэр, Нийслэлийн Çасаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсан, Хүрээлэнгийн дүрэмд заасан үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрх үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалтаар хангахад оршино.

Хөгжлийн менежментийн хэлтэс: Байгууллагын урт болон богино хугацааны стратеги төлөвлөгөө, боловсруулах, эдийн засгийн төлөвлөлт хийх, бизнес төлөвлөгөө боловсруулах, зах зээлийн судалгаа хийх, хот байгуулалтын эдийн засгийн суурь судалгаа, үнэлгээ, төлөвлөлт хийх гадаад харилцааг хөгжүүлэх, шинээр төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх

Хот төлөвлөлтийн хэлтэс: Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу улс, нийслэл, орон нутгийн төсвийн болон гадны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот, бусад хот суурин газруудыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах.

Зураг төслийн хэлтэс: Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө,

газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу улс, нийслэл, орон

нутгийн төсвийн болон гадны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгө

оруулалтаар Улаанбаатар хот бусад хот, суурин газруудад тухайн орон нутгийн

онцлог, үндэсний архитектурын уламжлалд нийцүүлэн барилга байгууламжийн

зураг төсөл боловсруулах.

Инженерийн дэд бүтцийн хэлтэс: : Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий

төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу улс,

нийслэл, орон нутгийн төсвийн болон гадны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн

хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот бусад хот, суурин газруудад хийгдэх ажлын

инженерийн байгууламжийн зураг төслийг боловсруулна.

Page 10: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

10

2.2. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн өнөөгийн байдал

Хүний нөөцийн өнөөгийн байдал:

НÇТХ нь 5 хэлтэс, 48 хүний орон тоо1 бүхий албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүний нөөцийн өнөөгийн байдалд ерөнхий байдлаар шинжилгээ хийж үзлээ.

Албан хаагчдын 42 хувь нь улсад 10-аас дээш жил ажиллаж байгаа нь туршлагатай, чадвартай боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлсэн байна. Ìөн 4-өөс 9-н жил ажилласан туршлагатай боловсон хүчин өндөр хувийг эзэлж байна. Харин үлдсэн 32 хувь нь тухайн байгууллагад гурав хүртэл жил ажиллаж байгаагаас үзэхэд байгууллагын үйл ажиллагааг амжилттай хөтөлж явуулахын тулд тэднийг сургалтанд хамруулж, мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх шаардлагатай болохыг харуулна.

Нийт албан хаагчдын мэргэшлийн зэргээр нь ангилан авч үзвэл 13 орчим хувь зөвлөх, 23 хувь нь мэргэшсэн үлдсэн 64 хувь нь мэргэшлийн цол зэрэггүй албан хаагчид эзэлж байна. Үүнээс үзэхэд мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй мэргэжилтнүүдийн тоо боломжийн хэмжээнд байна.

1 Нийслэлийн Çасаг даргын 2010 оны 286 дугаар захирамж

27%

20%

11%

42%

Улсад ажилласан жил

3 жил хүртэл

4-6 жил

7-9 жил

10-с дээш

Page 11: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

11

Албан хаагчдын мэргэжил эзэмшсэн байдлыг авч үзвэл 33 хувь архитектор, 16 хувь нь инженер, 13 хувь нь эдийн засагч, 7 хувь нь хот төлөвлөлтийн мэргэжилтэн, 7 хувь нь газар зохион байгуулагч мэргэжилтэй бол үлдсэн 24 хувь нь бусад мэргэжлийнхэн байна.Үүнээс үзэхэд үйлдвэрлэлийн байгууллагын хувьд ажилчиддаа менежмент болон гадаад харилцааны чиглэлээр мэргэшүүлэх нь байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлтэй уялдах юм.

Хүний нөөцийн мэдээллийн систем: Байгууллагын хүний нөөцийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хадгалж байна. Албан хаагчдын хувийн хэргийг Ìонгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журм”-ын дагуу хөтөлж байна. Хүний нөөцийн цахим мэдээллийг 2010 оноос Geganet програм ашиглан бүрдүүлж байгаа бөгөөд энэхүү програм нь орчин үеийн шаардлага

13%

23%

64%

Ажлын мэргэшлийн зэрэг

Зөвлөх

Мэргэшсэн

Энгийн

33%

13% 7%

16%

7%

24%

Албан хаагчдын мэргэжил эзэмшсэн байдал

Архитектор

Эдийн засагч

Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Инженер

Газар зохион байгуулагч

Бусад

Page 12: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

12

хангахааргүй, гар ажиллагаа их шаарддаг тул зайлшгүй өөрчлөх, боловсронгуй болгох шаардлагатай байна.

Албан хаагчдыг сургах хөгжүүлэх талаар:2

Сургалт, мэдлэг чадвар бий болгох чиглэлээр давхардсан тоогоор нийтдээ 210 ажилтан хамруулж 91,4 сая төгрөгийн зардал гаргажээ Дотоод, гадаадад 3 сар хүртэлх хугацааны хот байгуулалтын мэргэжлийн сургалтын хүрээнд нийт 14 ажилтан хамрагдсан бөгөөд тогтмол биш боловч жилд 3 хүн нийт 12 хүнийг хамруулах зорилтдоо хүрсэн гэж үзэж болох юм. Ìэргэшсэн архитектор, инженер, төсөвчний сургалтанд нийт 16 хүнийг хамруулсан бөгөөд албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр илүү анхаарч ажилласан нь харагдаж байна. Гэвч зарим үйл ажиллагаанууд хэрэгжилт муутай явсан байна.

Сургалтын чиглэл 2013 2014 2015 2016

Гадаад Дотоод Гадаад Дотоод Гадаад Дотоод Гадаад Дотоод Мэргэшлийн зэрэг дээшлүүлэх 6 5 6

13% 10% 13% Мэргэжлийн ур чадвар

дээшлүүлэх 9 5 33 8 99 3 36 19% 10% 69% 17% 100% 6% 75%

Нийт 15 38 112 45

Тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал:

Байгууллагын тоног төхөөрөмжийн хангалт сайн байна.

Утасны аппарат 1 Тог баригч 4 нүхтэй 1

Лазер метр 1 Гар GPS 1

Эйр кондешин серверийн өрөө 1 Хяналтын камер 1

Цаг бүртгэлийн тоног төхөөрөмж 1 Сервер 1 Плоттер 1

Зургийн аппарат 1 Switch, cabel 1 Утас аппарат 1

Проектор 1 Принтер 10

2 2012-2016 оны Сургалт хөгжлийн хөтөлбөр хэрэгжилт, дүн шинжилгээ

Page 13: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

13

Процессор 2

Компьютер

Компьютер 24 Компьютер i7 4

Лед дэлгэц компьютер 3 Зөөврийн компьютер 4

Могул компьютер 15

Санхүүгийн өнөөгийн байдал:

2015 оны Нийслэлийн Çураг төслийн хүрээлэнгийн нийт хөрөнгө 1.526 тэрбум төгрөг болж хөрөнгийн хэмжээ 9 хувиар буюу 127 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Нийт хөрөнгийн 90 %-ийг эргэлтийн хөрөнгө, 10 %-ийг эргэлтийн бус хөрөнгө эзэлж байна. Эргэлтийн бус хөрөнгийн 72%-ийг үндсэн хөрөнгө, 28 %-ийг биет бус хөрөнгө эзэлж байна. Нийт эх үүсвэрийн 81 %-ийг эзэмшигчийн өмч, 19 %-ийг богино хугацаат өр төлбөр эзэлж байна.

Үзүүлэлт 2013 2014 2015 Цэвэр борлуулалт 2,574.66 2,342.30 2,447.80

Нийт зардал 1,817.43 1,594.10 2,278,954.30 Цэвэр ашиг 676.51 420.3 156.1

Нийт зардлын үзүүлэлтийн хувьд 2015 онд нилээд өндөр гарсан байна. Öэвэр борлуулалт сүүлийн жилүүдэд тогтмол 2,4 тэрбум орчимд хэлбэлзэж байна. Öэвэр ашгийн үзүүлэлт эдийн засгийн хямралтай холбоотойгоор буурах хандлагатай байгаа нь харагдаж байна. 2016 оны гүйцэтгэл гараагүй байгаа бөгөөд 2,58 тэрбум төгрөгийн зорилт тавин ажилласан байна. Байгууллагын орлого тогтмол байгаа нь харагдаж байна.

477.48

1,419.88

3,236.30

2,574.60 2,342.30 2,447.80 2,581.14

-

500.00

1,000.00

1,500.00

2,000.00

2,500.00

3,000.00

3,500.00

2010 биелэлт 2011 биелэлт 2012 биелэлт 2013 биелэлт 2014 биелэлт 2015 биелэлт 2016 Зорилт

Цэвэр борлуулалт

Page 14: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

14

2.3. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн хэмжээнд явуулсан санал, асуулгын судалгаа

2.3.1.Удирдлага, бүтэц, зохион байгуулалтын талаар

маш сайн сайн дунд муу

Хэлтсүүдийн уялдаа холбоо 0% 8% 53% 39% Ажил үүргийн хуваарилалт 0% 31% 42% 28% Гадаад харилцаа 0% 14% 44% 42% Удирдлагын чадавх 6% 61% 28% 6%

Хэлтсүүдийн уялдаа холбооны талаар нийт судалгаанд оролцогчдын 53 хувь нь дунд, 39 хувь нь муу байна гэж хариулжээ. Хэлтсүүдийн уялдаа холбоо муу байгаа нь харагдаж байна. Ажил үүргийн хуваарилалт сайн байна гэж судалгаанд оролцогчдын 31 хувь нь, 42% нь дунд, 28% нь муу байна гэж үзжээ. Ажил үүргийн хуваарилалт тийм ч оновчтой биш байна. Гадаад харилцааны өнөөгийн байдал мөн л сайнгүй байгаа нь судалгаан дээрээс харагдаж байна. Харин удирдлагын чадавхийн түвшин сайн байна гэж нийт судалгаанд оролцогчдын 61 хувь нь үзжээ.

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

маш сайн сайн дунд муу

Удирдлага, зохион байгуулалт

Хэлтсүүдийн уялдаа холбоо

Ажил үүргийн хуваарилалт

Гадаад харилцаа

Удирдлагын чадавхи

Page 15: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

15

2.3.2. Хүний нөөцийн чадавх

маш сайн

сайн дунд муу

Хяналтын тогтолцоо 6% 58% 19% 17% Хүний нөөцийн чадавх 6% 47% 36% 11% Сургалт 3% 42% 39% 17% Нийгмийн хамгаалал 3% 25% 47% 25%

Байгууллагын хяналтын тогтолцооны талаар нийт судалгаанд оролцогчдын 58 хувь нь сайн гэж хариулжээ. Хүний нөөцийн чадавхийн хувьд маш сайн гэж 6 хувь нь, сайн гэж 47 хувь нь, 36 хувь нь дунд гэж үзсэн бөгөөд хүний нөөцийн чадавх сайн байгаа нь харагдаж байна. Сургалт зохион байгуулах, албан хаагчдыг хамруулах тал дээр судалгаанд оролцогчдын 42 хувь нь сайн, 39 хувь нь дунд, 17 хувь нь муу гэж үзжээ.

2.3.3. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн байдал

маш сайн

сайн дунд муу

Тоног төхөөрөмжийн хангалт 22% 61% 8% 8% Технологийн шинэчлэлт 8% 56% 25% 11%

Тоног төхөөрөмжийн хангалт сайн байгаа нь судалгаан дээрээс харагдаж байна. Ìөн технологийн шинэчлэлт сайн явагдаж байна гэж судалгаанд оролцогчдын 56 хувь нь үзжээ.

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

маш сайн сайн дунд муу

Хүний нөөцийн чадавх

Хяналтын тогтолцоо

Хүний нөөцийн чадавхи

Сургалт

Нийгмийн хамгаалал

Page 16: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

16

2.3.4.Ажлын байрны нөхцөл байдал

маш сайн

сайн дунд муу

Ажлын байрны орчин 22% 61% 14% 3% Цалин хөлс, урамшуулал 0% 47% 44% 8% Өөрийгөө хөгжүүлэх боломж 3% 50% 42% 6%

Ажлын байрны орчин нөхцөл маш сайн гэж судалгаанд оролцогчдын 22 хувь, 61 хувь нь хариулсан бөгөөд ажлын байрны орчин нөхцөл сайн байгаа нь харагдаж байна. Öалин хөлс урамшуулал сайн гэж 47 хувь, 44 хувь нь дунд гэж үзжээ. Ìанай байгууллагын цалин, урамшууллын тогтолцоо боломжийн сайн байна. Ажилчдын өөрийгөө хөгжүүлэх боломжийн хувьд сайн гэж 50 хувь нь үзсэн бол 42 хувь нь дунд зэрэг үзжээ.

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

маш сайн сайн дунд муу

Техник, технологи

Тоног төхөөрөмжийн хангалт

Технологийн шинэчлэлт

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

маш сайн сайн дунд муу

Ажлын байрны нөхцөл байдал

Ажлын байрны орчин

Цалин хөлс, урамшуулал

Өөрийгөө хөгжүүлэх боломж

Page 17: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

17

2.4. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн гадаад, дотоод орчны шинжилгээ

1. Дотоод орчны шинжилгээ Давуу тал Сул тал

1. Удирдлага, зохион байгуулалт • Çасгийн газрын тохируулагч

агентлагийн хувьд бүтэц, орон тоог Çасгийн газраас тогтоож өгдөг.

• Ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүрт хийсэн

• Байгууллагын удирдлагын чадавх сайн.

• Нийслэлийн Çасаг даргын харьяаны байгууллага учраас иргэдийн болон хэрэглэгчдийн итгэлийг хүлээх бүрэн боломжтой.

• Орон тооны дээд хязгаарыг Çасгийн газраас баталдаг учраас шаардлагатай орон тоог нэмэх боломжгүй

• Хэлтсүүдийн уялдаа холбоо муу. • Ажил үүргийн хуваарилалт оновчтой

биш. • Бүтээгдэхүүний хяналт муу. • Бүтээгдэхүүний хугацаа хэтрэлт

2. Хүний нөөц • Төрийн албанд олон жил ажилласан,

ур чадвартай, туршлагатай мэргэжлийн боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлсэн.

• Ажилчдыг тогтмол сургалт, зөвлөгөөнд хамруулдаг.

• Гадаад харилцаа бага зэрэг дутмаг. • Байгууллагын менежментийн талаарх

сургалт дутмаг. • Гаднаас ажилтан авч ажиллуулах.

3. Техник, технологи • Тоног төхөөрөмж, технологийн

шинэчлэлт сайн. • Техник технологийн хоцрогдолд

түргэн өртөх магадлалтай. • Өндөр хүчин чадалтай програм

хангамж болон техник хангамжийн дутагдал

4. Ажлын байрны нөхцөл • Ажлын байрны байршил сайтай • Ажлын байрны тохижилт, эрүүл ахуй

шаардлагын хэмжээнд хүрсэн. • Ажлын байрны шаардлагатай техник,

тоног төхөөрөмжөөр зохих түвшинд хангагдсан.

• Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр хэрэгжиж байгаа

• Байгууллагын мотиваци • Нийгмийн хамгааллын талаарх арга

хэмжээ дутмаг

6. Санхүү • Байгууллагын төлбөрийн чадвар

сайн. • Хөрөнгийн эх үүсвэр тогтвортой.

• Гаднаас ажилтан авч ажиллуулсанаар зардал нэмэгдэх

• Бүтээгдэхүүн цагтаа амжаагүйгээс болж алданги тооцогдох

Page 18: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

18

• Çардлуудын зарцуулалт

2. Гадаад орчны шинжилгээ

Боломж Аюул занал

• Олон улсын зураг төслийн байгууллагуудтай хамтарч ажилласнаар туршлага солилцох, зах зээлээ тэлэх өргөн боломжтой.

• Хэлтсүүдийн уялдаа холбоо зохион байгуулалтыг сайжруулснаар түргэн шуурхай, үр ашигтай ажиллах.

• Дунд шатны менежерүүд, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг мэргэжлийн түвшний сургалтад хамруулан улмаар хэлтсүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэх.

• Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай программ, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлэх.

• Çураг төсөл, архитектурын зах зээлийн мэдээллийг шуурхай авч тендерт оролцон ажил авах.

• Бүтээгдэхүүний хяналтыг сайжруулан улмаар бүтээгдэхүүний чанар сайжруулж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээх.

• Ìаркетингийн үйл ажиллагаа явуулж байгууллагаа таниулах улмаар зах зээлээ тэлэх.

• Байгууллагын нэр хүнд, өнгөрсөн хугацааны ажлын туршлага, харилцагч байгууллагуудаас олж авсан итгэл, давуу талаа ашиглаж бүрэн өөртөө татах,

• Ажилтнуудын нийгмийн хамгаалалд анхаарснаар ажилтнуудын байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах.

• Ажилтнуудын чадварыг нэмэгдүүлж дотоод хүний нөөцөөр ажлаа гүйцэтгэж илүү зардал гаргахгүй байх.

• Çардлын оновчтой зарцуулалт хийж санхүүгийн тогтвортой байдлыг хангах.

• Улс төрийн тогтворгүй байдлаас болж ажлын төлөвлөгөө өөрчлөгдөх,

• Эдийн засгийн уналтаас болж ажил багасах улмаар санхүүгийн байдал муудах.

• Хууль эрх зүйн орчинд өөрчлөлтөөс болж бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаанд өөрчлөлт орох.

• Çах зээлийн үнэ буурах. • Өрсөлдөгч компаниуд хүчирхэг

болсноор ажлаа алдах. • Өрсөлдөөн ихсэж байгаа,

мэргэжлийн ажилтан, албан хаагчид ажлаас гарах улмаар боловсон хүчнээ алдах аюултай.

• Тоног төхөөрөмжийн хоцрогдолд өртөх улмаар зардал өндөртэй ажиллах.

• Çахиалагч байгууллагаас шалтгаалан үүсэж болох эрсдэлүүд.(ажлын гүйцэтгэлээс шалтгаалж хувийн хэвшилд ажил шилжүүлэх, төсөвт өртөг өөрчлөгдөх г.м)

• Олон улсын зах зээлээс шалтгаалсан импортын үнэ нэмэгдэх улмаар тоног төхөөрөмж, эд хогшлын үнэ нэмэгдэх.

• Түншлэгч байгууллагаас шалтгаалсан үүсэж болох эрсдэлүүд.

• Хүн амын өсөлт, хотжилт, ажилгүйдэл, ядуурлаас үүсэж болох эрсдэлүүд.

Page 19: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

19

ГУРАВДУГААР БҮЛЭГ. НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЧИГЛЭЛ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

3.1. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн эрхэм зорилго, алсын хараа, баримтлах зарчим

Баримтлах зарчим:

• Шударга, ил тод, хуулийг дээдлэх. Хууль тогтоомжийг дээдлэн үйл ажиллагаандаа шударга ёс, ил тод, тэгш байдлыг хангана.

• Ìэдлэг чадварыг эрхэмлэх: Ìэдлэгтэй, чадвартай хүний нөөцийг бүрдүүлж, ажилтан албан хаагчдаа сургалтанд хамруулж, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлж, чадваржуулахад анхаарна.

• Çохион байгуулалтын бүтцийн хувьд оновчтой байх: Çохион байгуулалтын бүтцийн хувьд энгийн, эрх мэдлийн зааг ялгаа тодорхой байж, бүтцийн нэгжүүд, тэдгээрийн нэр нь тухайн нэгжийн чиг үүрэг, эрх мэдэл, хариуцлагыг илэрхийлэхүйц тодорхой байна.

• Шуурхай, бүтээмжтэй байх: Аливаа асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандаж, шинэ техник, технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн албан хаагч бүр хариуцсан ажилдаа бүтээлч, санаачилгатай, түргэн шуурхай байна.

• Үр ашигтай байх: Аливаа хэрэгжүүлэх үйл ажиллагаа зардлын хувьд хэмнэлттэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байна.

Алсын хараа Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай зураг төсөл, эрдэм

шинжилгээний байгууллага болох.

Байгууллагын эрхэм зорилго

Хотын хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хотын иргэдийн эрүүл, аюулгүй, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хот төлөвлөлтийн эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн ажлаар хангах, зураг төслийн ажлын чанар стандартыг хяналт, хариуцлага, урамшууллын тогтолцоогоор зогсолтгүй сайжруулахад оршино.

Page 20: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

20

• Суралцагч хамт олон байх. Байгууллага нь суралцагч хамт олон байж, албан хаагчдын сурч хөгжих, ахиж дэвших орчныг бүрдүүлнэ.

• Хяналт-үр дүнг чухалчлах. Дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлын гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг байнга үнэлж дүгнэж ажиллана.

3.2. Стратегийн зорилт болон үйл ажиллагааны хамрах хүрээ

Стратегийн зорилтууд: Үйл ажиллагааны зорилт:

1. Удирдлага, зохион байгуулалтыг сайжруулан бүтээмжийг

нэмэгдүүлнэ.

1.1. Хэлтсийн дарга, ахлахууд, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг менежментийн чиглэлийн болон мэргэжлийн түвшний сургалтад хамруулах

1.2. Хэлтсүүдийн уялдаа холбоо зохион байгуулалтыг сайжруулна.

1.3. Öаг ашиглалтыг сайжруулах. 1.4. Байгууллагын хурал, зөвлөгөөнийг

тогтмол зохион байгуулах. 1.5. Ажилчдын мотивацыг нэмэгдүүлэх. 1.6. Бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр

бодлого боловсруулж ажиллах.

2. Хариуцлага, хяналтын тогтолцоог

төгөлдөржүүлэх, бүтээгдэхүүний

чанарыг сайжруулах.

2.1. Бүтээгдэхүүний хяналтыг шат шатанд хийж эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах.

2.2. Урьдчилсан хамгаалалтыг тогтмол хийх. 2.3. Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ,

үнэлгээний ажлын шинэ тогтолцоог хэрэгжүүлэх.

2.4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэх, албан хаагчдыг мэдээллээр хангах

2.5. Төрийн бүх шатны албан хаагчдын үүргийг тодорхой болгож, үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцдог болгох.

2.6. Сүүлийн үеийн техник технологи ашиглах.

3. Албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог хангаж хүний нөөцийн чадавхийг сайжруулах.

3.1. Урамшууллын тогтолцоог төгөлдөржүүлэх.

3.2. Инженер техникийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх курс, семинарт хамруулж мэдлэг, мэргэжлийг нь дээшлүүлэх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх.

3.3. Албан хаагчдын нийгмийн хамгааллын чиглэлээр хөтөлбөр боловсруулж

Page 21: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

21

хэрэгжүүлэх. 3.4. Албан хаагчдын хэлний мэдлэгт

анхаарч, сургалт явуулах. 3.5. Албан хаагчдын өөрийгөө хөгжүүлэх

боломжийг дэмжиж ажиллах. 3.6. Эрдэм шинжилгээ, техник, инновацийн

чиглэлээр үйл ажиллагаа явуулах.

4. Зах зээлээ тэлэх 4.1. Байгууллагын маркетингийн үйл

ажиллагаа явуулах 4.2. Çах зээлээ тэлэх бодлого явуулах

5. Олон улсын жишигт ойртсон мэргэжлийн байгууллага болох

5.1. Гадаад харилцааг өргөжүүлэх 5.2. Çураг төслийн байгууллагуудтай

хамтран ажиллах, туршлага солилцох. 5.3. Олон улсын зураг төслийн сүүлийн

үеийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ашиглах

Стратеги төлөвлөгөө Үйл ажиллагааны хамрах хүрээ

НÇТГ-ын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамрах хүрээ нь 2016-2020 оны Çасгийн газрын мөрийн хөтөлбөр хамааралтай ажиллана.

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Ìонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ìонгол Улсын төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтуудыг удирдлага болгон ажиллана. Стратеги төлөвлөгөөг дараах нэгж хэсгүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ. Үүнд:

НÇТХ-ын дарга Тамгын хэлтэс.өах Хөгжлийн менежментийн хэлтэс. Çураг төслийн хэлтэс. Хот төлөвлөлтийн хэлтэс Инженерийн дэд бүтцийн хэлтэс.

3.3. Стратеги төлөвлөгөөний хэрэгжүүлэлт

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, бүтэц, зохион байгуулалт:

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлагын чиг үүргийг Тамгын хэлтсийн дарга Л.Эрдэнэбат хариуцаж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдэд стратеги зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг, төсвийн хамт хуваарилж жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж өгнө. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, биелэлтийг гаргах, тайлагнах асуудлыг ХÌХ хариуцна.

Page 22: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

22

Стратеги төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Байгууллагыг чадваржуулах:

-Гол ажлуудыг чадварлаг, туршлагатай хүнд хариуцуулах, ажлын хэсэг байгуулж ажиллуулах

-Çайлшгүй шаардлагатай ур чадвар, удирдах чадвар, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх дараалал, ач холбогдлыг эрэмбэлэх

-Стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтыг хийх. /дутагдаж байгаа шаардлагатай орон тоо, ажлын байр бий болгох, ажил үүргийн хуваарилалтыг дахин хийх, албан тушаалтныг сургалтад хамруулах, дүрэм журам шинэчлэх, шинээр боловсруулах гэх мэт/

2. Төсөв зохиохдоо нөөцийг хүрэлцээтэй байхаар төлөвлөх:

-Төсвийн төлөвлөлтөөс

-Олон улсын төсөл хөтөлбөрөөс

-Бусад эх үүсвэрээс

3. Бодлогын удирдамжаар хангах

-Стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх

-Доголдлыг арилгах, тодотгол хийх

Стратеги төлөвлөгөөний хяналт, үнэлгээ3

НÇТХ-ын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж үнэлгээ өгөхдөө дараах алхмуудыг баримталж ажиллана. Үүнд: 1. Үр дагавар, зорилтыг тодорхойлох 2. Хяналт-шинжилгээ хийх үр дагаврын үзүүлэлтүүдийг сонгох 3. Тухайн нөхцөл байдлын суурь үзүүлэлтийн талаарх мэдээлэл цуглуулах 4. Тодорхой зорилтот түвшин, тэдгээрт хүрэх хугацааг тогтоох 5. Çорилтот түвшинг хангаж байгаа эсэхийг үнэлж дүгнэх үүднээс тоо мэдээ тогтмол цуглуулах 6. Үр дүнд шинжилгээ хийж, тайлагнах

3 Жоди Çолл Кусек, Рей С.Рист, “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх 10 алхам”, 2004 он

Page 23: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

23

Дээрх алхмуудыг баримталж үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог бүрэн нэвтрүүлж үйлчилгээний чанар, үр ашиг, бүтээмжийг сайжруулах боломжтой гэж үзэж байна.

Стратеги төлөвлөгөөнд тодотгол хийх

Жил бүрийн эцэст стратеги төлөвлөгөөнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг үндэслэн стратегийн төлөвлөгөөний тооцоолсон үр дүнг бодит үр дүнтэй харьцуулах, гүйцэтгэх ёстой ажил үйлчилгээ төлөвлөсөн цагтаа, төсөвлөсөн хүрээнд биелсэн эсэх, гадаад, дотоод орчны хүчин зүйлийн нөлөөллөөс болж өөрчлөлт орсон эсэх зэргийг нягталж, шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, тодотгол хийх саналыг Стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс боловсруулж, Тамгын хэлтсийн дарга Л.Эрдэнэбат-д танилцуулж шийдвэрлүүлнэ.

Page 24: Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020updi.ub.gov.mn/wp-content/uploads/strateg_plan/strategi2016-2020.pdf · 10. Дотоод, гадаадын

Дунд хугацааны стратеги төлөвлөгөө. 2017-2020

24

Ашигласан материал

1. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн 2013-2016 оны стратеги төлөвлөгөө

2. Жоди Çолл Кусек, Рей С.Рист, “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх 10 алхам”, 2004 он

3. Санхүү, эдийн засгийн сайдын 2003 оны 3 дугаар сарын 31-ний 93 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар”, “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн (бизнес) төлөвлөгөө боловсруулах заавар”

4. “Байгууллагын өнөөгийн байдлын судалгаа” 5. Байгууллагын санхүүгийн тайлан 6. Онцгой байдлын ерөнхий газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2015-

2020

Хавсралт