20
Vol. 53 NEAR News Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2013 онь ו9-10 сар 53 дахь дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Холбооны Ажлын хорооны 9-р хуралд оролцогчид Тусгай нийтлэл Холбооны Ажлын хорооны 9-р хурал болж өнгөрлөө. Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-ын Забайкаль хязгаар / БНСУ-ын Дэгү хот

NEAR news vol.53 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    237

  • Download
    4

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.53 (MNG)

Vol. 53

NEARNewsЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2013 онь9-10 ו сар 53 дахь дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

“Азийн төв” хөшөө, Тува улс

Холбооны Ажлын хорооны 9-р хуралд оролцогчид

Тусгай нийтлэл Холбооны Ажлын хорооны 9-р хурал болж өнгөрлөө.Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-ын Забайкаль хязгаар / БНСУ-ын Дэгү хот

Page 2: NEAR news vol.53 (MNG)

Vol. 53

Далайн эргийн дагуу орших Чиндао хот, Хятад

5 11 16

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Page 3: NEAR news vol.53 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 76 орон нутаг(71 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын өөрчлөлтийн R20 зэрэг олон улсын байгууллагуудтай түншлэийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.53 (MNG)

Ерөнхий агуулгаХугацаа 2013 оны 9 сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэлХаана БНСУ-ын Жолланам мужийн Ёнам сум, Хёндэ зочид буудалОролцсон 5 орны 26 орон нутгийн 94 төлөөлөгчГол агуулга 2012 оны 9-р Бүгд хурлын тайлан, Холбооны Хэрэг эрхлэх

газар болон салбар хороодын тайлан, гишүүн орон нутгуудын илтгэл санал, хэлэлцүүлэг, Холбооны 11-р бүгд хурал зохиох хүсэлт, үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, эдийн засаг худалдааны хорооны нэрийг өөрчлөх, биеийн тамирын хороо шинээр байгуулах

Холбооны Ажлын хорооны 9-р хурал болж өнгөрлөө.

1

Холбооны Ажлын хорооны 9-р хурал болж өнгөрлөө.Тусгай нийтлэл

Холбооны Ажлын хорооны хурал болон Газар тариалангийн хуралд оролцогчид

NEAR NEWS Vol. 534

Page 5: NEAR news vol.53 (MNG)

2013 оны 9 сарын 10-ны өдөр Жолланам мужийн Ёнам сумын Хёндэ зочид буудалд хуралд оролцохоор ирсэн хүмүүс цуглав. 9 сарын 11-ний өдөр ажлын хорооны хурлыг нээж Жолланам мужийн захирагчийн орлогч Пэ Юүн Тэ үг хэлж, NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.

9-р Бүгд хурал болон Холбооны Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны тайлан

2012 онд Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-д болсон 9-р Бүгд хурлын тайланг тавьсан. Уг хуралд 5 улсын 280 гаруй төлөөлөгч оролцож, Ниншягийн тунхаг гаргаснаас гадна хурлын үеэр Ниншя Хуйн ӨЗО болон Баянхонгор аймаг хооронд ах дүүгийн харилцаа тогтоох гэрээг байгуулав. Дараагаар нь гишүүн орон нутаг хооронд харилцаа, хамтын ажиллагааг явуулах, салбар хороодыг байгуулах болон ажиллуулах, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, гишүүн орон нутгийн төрийн албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, Холбооны оны тайлан, сэтгүүл гаргах болон цаашдын зорилтыг гаргахын тулд судалгаа явуулсан зэрэг Холбооны Хэрэг эрхлэх газрын гол үйл ажиллагааны тайланг тавьсан.

Салбар хороодын үйл ажиллагааны тайланБайгаль орчны хороо “Хил хязгааргүй байгаль” арга хэмжээнээс гадна 3 төсөл хэрэгжүүлсэн

тухай танилцуулсан бол Боловсрол соёлын хорооноос “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр Шиманэд” арга хэмжээ зохиосон тухай, Гамшгаас сэргийлэх хорооноос Японы зүүн нутагт болсон хүчтэй газар хөдлөлттэй холбогдох илтгэл, хуралд оролцсон гишүүн орон нутгуудын илтгэл тавьж хэлэлцсэн тухай танилцуулсан. Хилийн хамтын ажиллагааны хорооноос 2012 онд хөрш улсуудын хамтын ажиллагааны тулд мэдээлэл солилцох арга замын талаар хэлэлцсэн тухай, Шинжлэх ухаан технологийн хорооноос орон нутаг хоорондын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэх, Далайн аж үйлдвэрийн хорооноос далайн шинэ аж үйлдвэр болон далайн технологийн тосгон бйагуулах тухай форум, Эрчим хүч уур амьсгалын өөрчлөлтийн хорооноос эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны арга замыг хэлэлцсэн тухай мөн Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооноос гишүүн орон нутгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, уул уурхай, хөрөнгө оруулалтын компаниуд эрдэс баялагийн талаар мэдээлэл солилцох, хамтран олборлолт хийх боломжийн талаар судалж хэлэлцсэн тухай тайлагнав.

1. Жолланам мужийн захирагчийн орлогч Пэ Юн Тэ хурлыг нээж үг хэлэв.2. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю баяр хүргэж үг хэлэв.

3. Хурлын нээлтийн үеэр

2

3

The 9th Working Committee andThe 1st Sub-Committee on Agriculture

Ажлын хорооны 9-р хурал

Тусгай нийтлэл Холбооны Ажлын хорооны 9-р хурал болж өнгөрлөө.

Ажлын хорооны хурал

The Association of North East Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.53 (MNG)

Холбооны үйл ажиллагаатай холбогдох санал, хэлэлцүүлэг

NEAR Холбооны үйл ажиллагаатай холбогдуулан Хятад улсын Хубэй мужаас хамтын ажиллагааг явуулахад нийтлэг ойлголтыг бүрэлдүүлэх нь сэдвээр гишүүн орон нутаг хооронд нөхөрлөлт хотын харилцааг байгуулж харилцааг гүнзгийрүүлэх ба Холбооны Хэрэг эрхлэх газрын удирдлага дор төрөл бүрийн мэдээллийн хэрэгслийг ашиглан гишүүн орон нутаг хоорондын мэдээллийн харилцааг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн илтгэл тавьсан. Дараагаар нь Хятад

улсын Ниншя Хуйн ӨЗО-оос хамтын хөгжлийг эрчимжүүлэхийн тулд харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь сэдвээр гишүүн орон нутаг хооронд ах дүүгийн харилцаа тогтоох болон гишүүн орон нутагт зохиогдох олон улсын арга хэмжээний талаар Холбооны Хэрэг эрхлэх газраас бусад орон нутгуудад зарлан танилцуулах хэрэгтэйг онцлов.

Ажлын хорооны хурлаар дараагийн Бүгд хурал зохиох, Эдийн засаг худалдааны хорооны нэрийг өөрчлөх, Биеийн тамирын хороог шинээр байгуулах, Холбооны үндсэн

дүрэмд өөрчлөлт оруулах гэсэн саналууд тавигдсан бөгөөд 2016 оны Бүгд хурал зохиох тухай Өвөрхангай аймаг болон Забайкаль хязгаар, Иркутск мужаас тус тус санал тавив. Кёнсанбүг мужаас Эдийн засаг, худалдааны хорооны нэрийг өөрчилж Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хороо болгох санал тавьсан. Сахагийн БНУ-аас Биеийн тамирын салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд биеийн тамирын хороог шинээр байгуулах санал тавьсан. Хурлаар саналыг хэлэлцэж дараах үр дүнд хүрсэн.

Ажлын хорооны хурал

1.Бүгд хурал зохиох тухайОХУ-аас 2 санал тавьснаас 1-ийг нь дэмжиж, Монгол улсаас тавьсан 1 саналын хамтаар дараагийн бүгд хуралд саналыг дэвшүүлэхээр болсон.

2. Холбооны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах тухайХолбооны үндсэн дүрмийн 1-р зүйл(Холбооны нэр), 10-р зүйл(Ажлын хороог ажиллуулах), 12-р зүйл(Хэрэг эрхлэх Байгаль бүтэц) зэрэгт өөрчлөлт оруулах тухай дараагийн Бүгд хуралд дэвшүүлж эцэслэн шийдвэрлүүлэхээр болов.

3. Салбар хорооны нэрийг өөрчлөх, хороо байгуулах Эдийн засаг, худалдааны хорооны нэрийг “Эдийн засаг, хүмүүнлэгийн. харилцааны хороо” болгон өөрчлөх тухай саналыг дэмжсэн. ОХУ-ын Сахагийн БНУ-аас гишүүн орон нутаг хооронд биеийн тамирын идэвхтэй харилцааг явуулахын тулд Биеийн тамирын хороо байгуулахыг дэмжиж дараагийн бүгд хуралд тайлагнахаар болсон.

Хурлын үр дүн

Ажлын хорооны хурал

Холбооны Ажлын хорооны 9-р хурал болж өнгөрлөө.Тусгай нийтлэл

NEAR NEWS Vol. 536

Page 7: NEAR news vol.53 (MNG)

хоорондын газар тариалангийн харилцааг нэмэгдүүлэх тухай санал тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Жолланам мужаас газар тариалангийн 3 гол бодлогын талаар илтгэл тавьсан бол Монгол улсын Говьсүмбэр аймаг, Хятад улсын Шаньдун мужаас газар тариалангийн чиглэлийн мэдээлэл технологийн харилцааны системийг байгуулах, уур амьсгалын өөрчлөлт ба гамшгаас сэргийлэх талаар эрдэм шинжилгээний харилцаа явуулахын тулд хамтран ажиллах арга замын талаар санал тавив.

Энэ удаагийн хурал 4 улсын газар тариалангийн өнөөгийн байдлыг ойлгоход их тус нэмэр болсон бөгөөд дараагийн хурлыг зохиоход Жолланам мужийн газар тариалангийн гол 3 бодлогоос авахуулаад бусад улс орнуудын газар тариалангийн тэргүүний бодлого туршлага, Зүүн хойд Азийн бүсийн энэ чиглэлийн технологийн харилцааг идэвхтэй явуулах хэрэгтэй гэдэгт хуралд оролцогчид нэг байр суурьтай байсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан газар тариалангийн бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэх асуудлыг аль нэг орон нутаг, улсаар зогсохгүй тул газар тариалангийн хорооны хурлаар дамжуулан нийтлэг шийдвэрлэх арга замыг гаргах хэрэгтэй гэдэгт бүгд санал нэг байв.

Жолланам мужийн газар тариалан, ой хүнсний газрын дарга Жон Сүн Жү мэндчилгээ дэвшүүлсэнээр хурал эхлэв. Хуралд Монгол, Солонгос, Хятад, Япон 4 орны 32 орон нутаг оролцсон бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан газар тариалангийн бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэх арга зам сэдвийн дор газар тариалангийн бодлого болон орон нутаг

Хурлын дараах аялал

Газар тариалангийн хорооны 1-р хурал

Газар тариалангийн хорооны хурлын үеэр

Модон гар урлалын төвд

Давсны музейд

Сүүлчийн өдөр хуралд оролцсон төлөөлөгчид Сүнчоны булан дахь олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн, байгальд ээлтэй аж үйлдвэрийн газартай танилцаж Жолланам мужийн байгаль орчин ба байгальд ээлтэй аж үйлдвэрийн талаар туршлага судлах завшаан болов.

Ногоон цай тариалалтын газарт

Тусгай нийтлэл Холбооны Ажлын хорооны 9-р хурал болж өнгөрлөө.

The Association of North East Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.53 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

NEAR Холбооны үйл ажиллагаа

Байгаль орчны хорооны хурал Тояама хотод болно.

Далай загасны аж үйлдвэрийн хорооны хурал Чиндао хотод болно.

NEAR Холбооны гишүүн орон нутгууд ах дүүгийн харилцаа тогтоов.

Холбооны Далайн загасны аж үйлдвэрийн хорооны хурал 11 сарын 5-7-ны өдрүүдэд Шаньдун мужийн Чиндао хотноо зохиогдоно. Энэ удаагийн арга хэмжээ “далайн шинэ аж үйлдвэр болон далайн технологийн цогцолбор байгуулах тухай форум” хэмээх ерөнхий сэдвийн дор Зүүн хойд Азийн бүсийн шинээр хөгжиж буй далайн аж үйлдвэртэй холбогдох бодлого, эдийн засаг, технологиийн талаар харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой. Мөн хурлыг зохион байгуулагч Шаньдун мужийн гол бодлого болох далайн технологийн цогцолбор байгуулах тухай танилцуулах юм.

9 сарын 16-ны өдөр Ниншя хуйн ӨЗО-ы Инчүан хотноо Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Ниншя Хуйн ӨЗО-ы даргын орлогч Виэн Жя Жүин нар Ниншя Хуйн ӨЗО ба Өвөрхангай аймаг хооронд ах дүүгийн харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурцгаав. Өнгөрсөн 5 сард Ниншя Хуйн ӨЗО-ы төлөөлөл Монгол улсад айлчлан Өвөрхангай аймагтай ах дүүгийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан бөгөөд харилцаа тогтоосноор эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг олон салбарт харилцах боломж нээгдэх юм.

2 жил тутамд зохиогддог Холбооны Байгаль орчны хорооны хурал 10 сарын 28-ны өдрөөс 11 сарын 1-ний өдрийг хүртэл Япон улсын Тояама мужийн Тояама хотноо зохиогдоно.Энэ удаагийн хурлаар орон нутгуудын байгаль орчны төслийн хэрэгжилтийн байдал үр дүнг тайлагнах ба дараагийн зохицуулагч орон нутаг шалгаруулах, байгаль орчны хорооны цаашдын үйл ажиллагааны чиглэл зэргийн талаар хэлэлцэнэ. Мөн байгаль орчны хурлын өмнө буюу 10 сарын 30-ны өдөр “Зүүн хойд Азийн байгаль орчны үйл ажиллагааны уулзалт” болох ба Тояама мужийн байгаль орчны төрийн бус байшууллагын үйл ажиллагаа Зүүн хойд Азийн бүсийн орон нутгийн ард иргэдийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашид энэ бүсийн байгаль орчныг хамгаалахын тулд орон нутгийн захиргаа, ТББ зэрэгтэй хамтран ажиллах чиглэлийн талаар хэлэлцэх болно.

■ Хурлын хөтөлбөрөдөр агуулга Болох газар

10. 28-29 Бүртгэл

Оакс Канал зочид буудал

10. 30

• 10:00~17:30 ‘Зүүн хойд Азийн байгаль орчны үйл ажиллагааны уулзалт’

• 18:00~20:00 ‘Хүндэтгэлийн хүлээн авалт’

10. 31

• 09:30~15:00 ‘Хурал

• 15:00~ Аялал

11. 1 Зочдыг үдэх

■ Хурлын хөтөлбөрӨдөр агуулга

11. 5 өдөржин Бүртгэл

11 .6

Үдээс өмнө Чиндао 2013 -далайн эдийн засгийн хөгжлийн олон улсын форумд оролцох

Үдээс хойш

Далайн шинэ аж үйлдвэр болон далайн технологийн тосгон байгуулах тухай форум1.Мэндчилгээ 2.Нээлтийн илтгэл 3.Бусад илтгэл

11.7

Үдээс өмнө Чиндао хотоор аялах

Үдээс хойш Зочдыг үдэж гаргах

Ах дүүгийн харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсны дараа

NEAR NEWS Vol. 538

Page 9: NEAR news vol.53 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хятад, Солонгос, Японы хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргийг үдэх болон угтах ажиллагаанд оролцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга “Зүүн тэнгисийн эргийн шинэ үе, хамтдаа хөгжих зорилт болон хамтарсан мэдэгдэл” арга хэмжээнд оролцов.

NEAR Холбооны хамт олон Солонгос улсын Үллэн арлаар аялав.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 8 сарын 28-ны өдөр Сөүл хотноо болсон “Хятад, Солонгос, Японы хамтын ажиллагааны байгууллага”-ын ерөнхий нарийн бичгийн даргыг үдэх болон шинэ даргыг хүлээн авах ажиллагаанд оролцов.Уг арга хэмжээний үеэр ерөнхий нарийн бичгийн дарга дээрх байгууллагын дарга Шин Бун Гилтэй уулзан Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны талаарх түүний зүтгэлийг үнэлж явдагаа илэрхийлэв. Мөн түүний ажлыг шинээр авч буй И Жун Хён дарга болон Хятадын Гадаад хэргийн яамны Азийн газрын дарга Ён Пён зэрэг албаны хүмүүстэй уулзжээ. Нөгөөтэйгүүр Зүүн хойд Азийн бүсийн харилцааг нэмэгдүүлэхэд NEAR Холбооны зүгээс идэвхтэй хамтран ажиллахыг Шин Бун Гил дарга ерөнхий нарийн бичгийн даргаас хүсэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 9 сарын 5-ны өдөр Пухан хотын соёл урлагийн танхимд болсон “Зүүн тэнгисийн шинэ үе, хамтдаа хөгжих зорилт болон хамтарсан мэдэгдэл гаргах” арга хэмжээнд оролцов. Уг арга хэмжээнд Ульсан хот ба Кёнсанбүг муж, Канвон муж зэрэг Солонгосын Зүүн тэнгисийн эргийн 3 хот, мужийн захирагч, их хурлын гишүүд, Зүүн тэнгисийн эргийн бүсийн 15 хот, сум, дүүргийн засаг дарга, захирагч, далайн үйлдвэрлэлийн холбогдох байгууллага, ард иргэдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцжээ. Зүүн тэнгисийн

Байгаль орчныг цэвэрлэх болон тус газрын гадаадын төрийн албан хаагчдийг Солонгосын байгальтай танилцуулах зорилгоор 9 сарын 27-28-ны өдрүүдэд Кёнсанбүг мужийн Үллэн арлаар аялав. Аялалын гол зорилго нь арал орчмын хог хаягдлыг цэвэрлэх байсан бөгөөд Үллэн арлын өвөрмөц байгаль, соёлын дурсгалт газар нь гадаадын төрийн албан хаагчдад өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм. Үллэн арал Кёнсанбүг мужийн зүүн хэсэгт Зүүн тэнгист орших ба галт уулсын бүсийн онцлогтой. Мөн эл газар хулгайч, хорт агаар, могой байдаггүй гэдгээр алдартай гэдэг.

Үдэлтийн болон угталтын ажиллагааны үеэр

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Хятад, Солонгос, Японы хамтын ажиллагааны байгууллага”-ын дарга Шин Бун Гилийн хамт

эргийн бүсийн эдийн засгийн зорилтыг биелүүлэхийн тулд Зүүн тэнгисийн 6 стратегийг гаргасан ба хамтарсан мэдэгдлийн гол агуулгад далайн шинэ соёлыг бий болгох, далайн шинэ аж үйлдвэрийн үнэ цэнийг бий болгох, бүтээлч эдийн засгийг бодитойгоор хөгжүүлэх, далайн хосолмол аялал жуулчлалын аж үйлдвэрийг хөгжүүлэх, Зүүн тэнгисийн боомтын бүсийг хөгжүүлэх, Хойд мөсөн далайн зам ба далайн эдийн засгийн бүсийг шинээр илрүүлэн гаргах, гамшгаас сэргийлэх нэгдсэн систем байгуулах зэрэг багтжээ.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар Ажлын хорооны 9-р хурал, газар тариалангийн хорооны 1-р хуралд дэмжлэг үзүүлэв.

Тус газрын орлогч дарга Ким Дун Соноор ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 9 сарын 10-ны өдрөөс эхлэн зохиогдсон Ажлын хорооны 9-р хурал болон Газар тариалангийн 1-р хурлыг амжилттай зохион явуулахын тулд дээрх арга хэмжээг зохион явуулах Жолланам мужид 3

удаа ажиллажээ. Ингэснээр хуралд оролцогчдийн ирж буцахтай холбогдсон үдэх тосох төлөвлөгөө, хүлээн авалт, хурлаар тавигдах илтгэл орчуулах зэрэг зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлсэн юм.

Үллэн аралд очсоны дараа

The Association of North East Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.53 (MNG)

Энэ сарын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хубэй муж-Хятад улсХятадын 22 дохь удаагийн кино наадам Вүхан хотноо болж өнгөрлөө.

Шаньдун муж-Хятад улсХятадын урлагийн 10-р наадам Шаньдун мужид боллоо.

Гишүүн байгууллагуудын мэдээ

9 сарын 25-ны өдөр Хубэй мужийн Вүхан хотын Виэ Хү нуурны дэргэдэх Чинтай театрт Хятадын 22 дохь удаагийн кино наадмын нээлт болов. Хятадын ардын улс төрийн хэлэлцээрийн хурлын орлогч дарга Чэн Шя Гуан хүрэлцэн ирж наадмыг нээжээ. Мөн Хятадын соёл урлагийн нийгэмлэгийн дэд тэргүүн, энэ удаагийн кино наадмыг зохион байгуулах хорооны дарга Шя Чао мэндчилж үг хэлэхдээ “Хятадын 22 дохь удаагийн кино наадмын ажиллагаанд амжилт хүсээд Хятад улс кино зах зээлд хүчирхэгжиж буй бөгөөд урьд хожид байгаагүй их хөгжлийн алтан үетэй золгож байна” гэв. Мөн кино салбарынханд хандан нийгэм соёлын хариуцлагаа ухамсарлаж түүх, цаг үе, олон нийтийг чиглэсэн олон бүтээл гаргахыг хүсчээ.

Хятадын урлагийн 10-р наадам 10 сарын 11-ний өдөр Шаньдун мужид эхлэв. Шаньдун муж энэхүү наадамд 2.8 тэрбум юань зарцуулсан бөгөөд шилдэг бүтээлийг шалгаруулахаас гадна шилдэг 62 бүтээлийг үзүүлэх ба одоо 15 бүтээлийг шалгаруулаад байна. Уг наадамд дотоод гадаадын 600 гаруй урлагийн чуулга 2000 гаруй хөтөлбөртэйгөөр оролцжээ.

Хятадын 22-р кино наадмын нээлтийн ажиллагаа

Кино наадмын нээлтээр гарсан киноны гол дүрийн жүжигчид

Хятадын урлагийн 10-р наадмын үзэсгэлэн танхим

Урлагийн наадмын талаарх хэвлэлийн

бага хурал

■ Хятадын урлагийн 10-р наадмын гол үзэсгэлэн арга хэмжээ

1. Хятадын урлагийн 10-р наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн : 10 сарын 12-30-ны өдрийг хүртэл, Шаньдуны дүрслэх урлагийн танхимд

2. Европ, Америкийн бүсийн шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн : 10 сарын 9-20-ны өдрүүд, Шаньдуны музейд

3. Сахайн домог-Шаньдун мужийн ардын уран зохиол болон Хятадын зургийн үзэсгэлэн : 10 сарын 24-ний өдрийн 10 цагт, Шаньдун мужийн соёлын ордон

4. Шаньдун мужийн зургийн стиль-Шаньдун мужийн хятад зургийн үзэсгэлэн : 10 сарын 22-ны өдрийн 10 цагт, Шаньдун мужийн музейд

5. Эрдэнийн арал Тайваны ургамлын сэдэвт зургийн үзэсгэлэн : 10 сарын 13-20-ны өдрүүд, Шаньдун мужийн соёлын ордон

NEAR NEWS Vol. 5310

Page 11: NEAR news vol.53 (MNG)

Тоттори муж-Япон улсБайгаль орчин, эко аялал сэдэвт олон улсын арга хэмжээ болно.

Чүнчоннам муж-Солонгос улсПэкжэгийн соёлын 59-р наадам болов.

Ямагата муж-Япон улсЯмагата муж гадаадын аялал жуулчлал болон хэвлэлийн компанийг оролцуулсан арга хэмжээ зохиов.

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Тоттори мужаас энэ намар ногоон байгууламж ихтэй, байгаль орчны давуу талаа ашиглан “Ногоон байгууламж 30-р үзэсгэлэн”-г 9 сарын 21-ний өдрөөс 11 сарын 10-ны өдрийг хүртэл зохион явуулна. Тус мужид ургадаг олон төрлийн цэцэг ургамал бүхий 170 төрлийн ургамлаас бүрдсэн 7000㎡ талбайд цэцэрлэг байгуулж, цэцэрлэгжүүлэлтийн арга техникээсээ харуулах болно. Мөн “Эко аялал 2013” олон улсын хурлыг 10 сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийг хүртэл Юнаго хотод зохион байгуулна. Японы баруун нутгаас зөвхөн Тоттори мужид байдаг эвэрлэг мод, Зүүн тэнгист ойр орших нарс дагаж ургасан үзэсгэлэнт далайн элсэн эрэг зэргээр алдартайн хувьд үүндээ түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ихэд анхаарч байна.

Солонгосын төлөөлөх түүх соёлын наадам болох “Пэкжэгийн 59-р соёлын наадам” 9 сарын 28-ны өдрөөс 10 сарын 6-ны өдрийг хүртэл Пэкжэгийн алт хүрлэн цөгц олдсоны 20 жилийн ойг угтан “Алт мөнгөн цөгцний ертөнц” хэмээх дэд сэдвийн дор болж өнгөрөв. Энэ удаагийн Пэкжэгийн соёлын наадамд Пэкжэгийн соёлын наадмыг зохион байгуулах хорооны 10, Гунжү хотын 45, Бүёо сумын 38 буюу нийт 93 хөтөлбөр багтжээ. 9 сарын 28-ны өдөр Гэмганшин аялал жуулчлалын хүрээлэнд болсон нээлтийн ажиллагаа “Пэкжэ улсын алт хүрлэн цөгцийн нууц” сэдвээр, 10 сарын 8-ны өдөр Бүёо сумд “Пэкжэгийн алт хүрлэн цөгц ба мөнхийн Пэкжэгийн наадам” сэдвээр тус тус зохиогдов. Пэкжэгийн соёлын наадмын гол хөтөлбөрт Солонгост хамгийн том шөнийн парад болох “Хаант улс Пэкжэ ба парад”-д зориулан энэ жил анх удаа алт хүрлэн цөгц ба 5 төрлийн хөгжимчний барималыг урлаж, парадыг чимжээ. 10 сарын 1-ний өдөр “Пэкжэгийн алт хүрлэн цөгц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, 10 сарын 3-4-ний өдрүүдэд олон улсын бүжгийн наадам, 9 сарын 28-ны өдрөөс 10 сарын 6-ны өдрийг хүртэл

Ямагата муж гадаадын жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг шинээр гаргах үүднээс гадаадын жуулчны компаний төлөөллийг урин уулзалт, аялал зохион байгуулав. Үүнд Солонгосын 8, Тайваны 7, Хятадын 2, Гонконгийн 3 жуулчны компани, хэвлэл мэдээллийн компаниас Солонгосын 2, Тайваны 1 компани бүхий нийт 27 хүнийг урьж оролцуулжээ. Зао халуун рашааны дэргэд болсон уулзалтаар халуун рашааны дэргэдэх буудал ба аялал жуулчлалын нийгэмлэг зэрэг мужийн аялал жуулчлалын салбарын 38 төлөөлөгч оролцож, Ямагата мужийн аялал жуулчлалын салбарыг танилцуулав. Мөн Ямагата мужийн аялал жуулчлалын газраар буюу шинэчлэн хийгдсэн “Ошин” киноны зураг авалтын газар болох Хагүрү уул, Гинжан халуун рашаан, Мугами гол хэмээх маршрутаар аялах аялалыг 8 сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл зохион байгуулжээ.

Эвэрлэг модны ой, Зүүн тэнгисийн эргээрх дугуйтай аялал

Аялал жуулчлалын компаний төлөөллүүдтэй уулзаж буй нь

Ямагата мужийн аялал жуулчлалын лого

Аялалын үеэр

2012 онд Бүёо сумд зохиогдсон Пэкжэгийн наадмын үеэрх багт бүжгийн тоглолт

The Association of North East Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.53 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Пэкжэгийн соёлын бүтээгдэхүүний уралдаанд оролцсон бүтээлийн үзэсгэлэн, 10 сарын 1-ний өдөр ахлах ангийн сурагчдын зохион бичлэгийн уралдаан зэргийг зохион явуулжээ. ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өв болох шонхорын ан үзүүлэх тоглолтыг 6 удаа явуулсан нь жуулчдын анхаарлыг ихээр татав.

*Пэкжэгийн соёлын наадам : Жил бүр Солонгос улсын Чүнчоннам мужийн Гунжү хот ба Бүёо сум хамтран зохион явуулдаг нэгдсэн урлагийн наадам юм. 1955 онд Чүнчоннам мужийн Бүёо сумд анх зохиогдсон. Уг наадам нь анх тахилгын шинжтэйгээр эхэлж, улмаар жил ирэх тусам утга агуулга нь баяжиж одоо урлагийн цогц наадам болсон юм.

Кёнсанбүг муж-Солонгос улс

Кёнсанбүг муж-Солонгос улс

Красноярск хязгаар-ОХУ

Кёнсанбүг муж “Шинэ тосгон хөдөлгөөн”-ийг гадаадын дипломатчдад танилцуулав.

Пухан хот Зүүн хойд Азийн чиглэлд боомт зам нээв.

Ази Номхон далайн орнуудын олон улсын хөгжмийн 4-р фестиваль болно.

Кёнсанбүг мужийн шинэ тосгон хөдөлгөөнийг дэлхийд таниулах хөтөлбөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн болон Америк, Африк, Англи зэрэг Солонгос улс дахь гадаадын дипломатчдын анхаарлыг ихээр татав.

8 сарын 23-ны өдөр Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн Сөүл хотноо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон Солонгос дахь гадаадын дипломат албаны төлөөлөгчдийг урин оролцуулан форум зохион явуулахдаа дэлхийн улс орнуудад шинэ тосгон хөдөлгөөнийг түгээн ядуурлыг даван туулахад нь тусалсан туршлагын талаар илтгэл тавив. Форумыг НҮБ-ын аялал жуулчлалын тогтвортой хөгжлөөр дамжуулан ядуурлыг арилгах сан ба гадаадын дипломатчдын сар тутмын сэтгүүлийн газар “Дипломаси”-тэй хамтран зохион явуулж, НҮБ-ын шинэ мянганы хөгжлийн зорилтыг идэвхжүүлэхтэй холбогдсон НҮБ-ын Пан Ги Мүний илтгэл, Ким Гуан Юн захирагчийн Африкийн орнуудыг ядуурлаас гаргасан тухай бодит жишээ илтгэл, асуулт хариулт зэрэг дарааллаар явагдав. Ким Гуан Юн захирагч илтгэлдээ “Шинэ тосгоныг дэлхийд таниулан түгээх нь тухайн улсын ард иргэдийн бие даах чадварыг бэхжүүлэн тогтвортой хөгжлийн суурийг бүрэлдүүлж, ард түмэн хамтаар хэрэгжүүлдэг үйл ажиллагаа гээд Солонгос улс ядуурлаас гарахад гол үүрэг гүйцэтгэсэн “Шинэ тосгон хөдөлгөөн”-ий амжилт туршлагыг буурай хөгжилтэй орнуудад өвлүүлэхийг хүсч байна гэв. Кёнсанбүг муж 2005 оноос Вьетнам, Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнуудад шинэ тосгон хөдөлгөөнтэй холбогдох ажлуудыг хийж ирсэн билээ. 2010 оноос Этиоп, Рвуанд, Танзани зэрэг Африкийн орнуудад шинэ тосгон хөдөлгөөний удирдагчийг илгээн “Шинэ тосгон хөдөлгөөн”-ий хүрээнд төсөл хэрэгжүүлж буй бөгөөд энэ жил Этиоп, Рвуанд, Танзани, Филиппин, Энэтхэг зэрэг 5 орны 15 тосгонд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын багийг илгээжээ. 2015 он хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн 10 орны 20 тосгонд шинэ тосгон хөдөлгөөнийг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Пухан хотын Ёныл боомтоос Хятад, Японы чиглэлд шинэ зам нээгдэв. 9 сарын 2-ны өдөр Пухан хотын захиргаанд Чонгён, Дунён далайн тээврийн компани хамтран ажиллуулдаг CJM(CHINA JAPAN MOJI) боомтын зам нээх гэрээнд гарын үсэг зурцгаав. Энэ гэрээг байгуулснаар Пуханы Ёныл боомтоос Хятадын Нинбу, Шанхай боомт, Японы Хакада, Мужи боомт руу тээвэрлэлт хийх боломжтой ба Пуханы Ёныл боомтод Дунён тээвэр зуучийн ‘M/V XIANG WANG’ усан онгоц ба Чонгён компаний ‘SKY LOVE’ усан онгоц тогтмол тээвэрлэлт хийх болно. Эдгээр усан онгоц Пухан-Пусан-Ульсан Гуанян-Шанхай-Нинбу-Хакада-Мужи гэсэн чиглэлд долоо хоногт 1 удаа тогтмол тээвэрлэлт хийх ба тээвэрлэгч усан онгоцны 1 жилийн турш тээвэрлэсэн хэмжээгээр урамшуулалт хувь бодогдоно. Пухан хотын захирагч Пэк Сын Ху “Пуханы Ёныл боомтыг ашиглагч хэн бүхэнд тав тухтай, шуурхай үйлчилгээ үзүүлж, Хятад, Япон зэрэг орнуудын чиглэлд төрөл бүрийн боомт зам нээснээр боомтын бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарна гэж хэлэв.

ОХУ-ын Соёлын яам, ЮНЕСКО, ОХУ-ын хороо, Красноярск хязгаарын захиргаа, ОХУ-ын гадаад харилцааны яамны дэмжлэгээр Красноярск хязгаарын соёлын яам, Красноярск хотын захиргаа, улсын тусгаар тогтнол, соёлын байгууллага болох “Олон улс болон бүсийн соёлын харилцааны төв”-өөс 4 дөх удаагийн Ази Номхон далайн орнуудын фестивалийг 2014 оны 6 сарын 26-ны өдрөөс 7 сарын 4-ний өдрийг хүртэл зохион явуулна.

Энэ фестивалиар дамжуулан бүтээлч орон зайг бүрэлдүүлэн орчин үеийн урлаг, барилга, хөгжим, жүжиг, тулгамдсан асуудал болох видео урлаг ба кино урлаг, дизайн зэргийг олон нийтэд амар хялбараар үзүүлэн харуулах боломж олгож, Ази Номхон далайн орнуудын онцлог соёл уламжлалт урлагийг хослуулан харуулах болно.

Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн/зүүн гар талаас/ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Па Ги Мүний хамт

Боомт зам нээх гэрээ байгуулсны дараа

■ Фестивалийн албан ёсны вэбсайт http://www.apfest.com/

NEAR NEWS Vol. 5312

Page 13: NEAR news vol.53 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Приморийн хязгаар-ОХУ

Увс аймаг-Монгол улс

“Дорнын гал-2013” арга хэмжээ

Улаангом хотын өдрүүд болон Курагино районы соёлын өдрүүд болж өнгөрлөө.

Алс Дорнодын салют урлагийн “Дорнын гал-2013” анхдугаар олон улсын наадам 9 сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл Приморийн хязгаарын Владивосток хотноо боллоо. Уг арга хэмжээ нэг сарын турш зохиогдож буй Зүүн хойд Азийн салют фестиваль The Great Asian Fire Month»-ийн хүрээнд зохиогдож буй тоглолтын нэг юм. Энэ жил ОХУ, Владивостокын “Дорнын гал-2013”, Японы «Japan Fire Festival», Солонгосын «The Koreaburn Festival» тоглолт болов.

Владивосток хотын захиргааны залуучуудын хэлтсийн дэмжлэгээр зохиогдсон энэ удаагийн “Дорнын гал-2013” фестивалийн гол арга хэмжээ нь Оросын дотоодоос болон гадаадаас оролцсон 100 гаруй уран бүтээлчдээс 1,2-р шатны сонгон шалгаруулалтаар 27 хүнийг сонгон 9 сарын 13-ны өдөр Владивостокын “Авангард” стандионд олон улсын салют шоу, тэмцээнийг зохиосон ба 9 сарын 14-ний өдөр дэлхийн нэртэй салют шоу үзүүлбэрээр гала концерт болсон нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм.

9 сарын 26-28-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотын өдрүүдтэй хамт Курагино районы соёлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүллээ. Соёлын өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан Красноярск мужийн Курагино районы дарга Евгений Дмитриевич тэргүүтэй 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Увс аймагт айлчилж, Увс аймгийн ард иргэдэд урлагийн тоглолт толилуулж, Оросын соёл урлагийг сурталчилахын зэрэгцээ аймгийн хөгжимт драмын театрын жүжигчдийн “Ээрэн хүрээ” түүхэн дуулалт жүжгийг үзэж, баруун монголын ард түмний түүх, соёл, үндэсний бий биелгээ, дуу хуурыг шимтэн үзэж, Монгол үндэсний соёл, зан заншилтай танилцлаа. Айлчлалын үеэр Улаангом хот ба Круагино районы хооронд соёлын хамтын ажиллагааны Хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсанаар талууд соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж бүрдэж Улаангом хотын авъяаслаг хүүхэд багачууд, урлагийн авъяастнуудыг Курагино районд айлчлан тоглохыг урилаа.

■ Наадмын зорилт• Красноярск хязгаар, ОХУ-ын Сибирийн тойрог ба Алс

Дорнодын бүс, Ази Номхон далайн бүсийн соёл урлагийн үйл ажиллагаагаар дамжуулан соёлыг хөгжүүлэх, соёлын харилцааг идэвхжүүлэх, соёлын шинэ харилцааг бий болгох

• Бүсийн соёлын олон шинжийг хамгаалан дэлхийн хөгжмийн шилдэг бүтээлүүдийг нэн ялангуяа хамгаалах итгэлцэл ба харилцан ойлголцлыг бэхжүүлэх

• Ази Номхон далайн орнуудын интеграцийг идэвхжүүлж, соёлын шинэ уламжлалыг бүрдүүлж, соёлын зорилтыг идэвхжүүлэх

• ОХУ-д газарзүйн төв, Сибирийн бүсэд хамгийн өргөн уудам газар нутаг болох Красноярск хязгаарын аялал жуулчлалын талаарх танилцуулга хийх

• Красноярск хязгаарын хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ази Номхон далайн улсуудыг төлөөлөх бүсийн гадаад харилцаа, худалдааг хөгжүүлэх

■ Наадмын хөтөлбөр• Уламжлалт соёл : Ази Номхон далайн бүсийн уламжлалт

соёлыг харуулах арга хэмжээ, семинар, соёлын өв болон дэлхийн соёлын шилдэг бүтээлийг хамгаалах асуудлын талаарх дугуй ширээний хэлэлцүүлэг болно.

• Урлагийг бүтээгч соёл : Үзэсгэлэн, байгууламж, жүжиг, видео программ, бүтээлч аж үйлдвэрийн хөгжлийн талаарх хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулга

• Нийгмийн тогтолцооны соёл : Орчин үеийн урлаг ба шинэ жанрийн салбарт орчин үеийн соёлын талаарх хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал

The Association of North East Asia Regional

Governments

Улаангом сумын өдөрт зориулсан Бэсрэг наадмын нээлтийн үеэр

Курагино районоос ирсэн зочдод монгол үндэсний соёл, ёс заншлаас танилцуулав

The Association of North East Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.53 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

Sunday Monday Tuesday

November2013.11

3 4 5

• Орон нутгийн нэр : Тояама муж/Япон улс• Арга хэмжээний нэр : Хятад, Солонгос,

Японы орон нутгийн захирагч нарын 15-р хурал

• Хугацаа : 11.10~11.13• Болох газар : Тояама хотын олон улсын

хурлын танхим• Харилцах утас : Японы орон нутгийн

глобалчлалын нийгэмлэгийн харилцаа, нөхөрлөлийн хэлтэс T.+81-3-5213-1723

10

17

24 25 26

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

NEAR NEWS Vol. 5314

Page 15: NEAR news vol.53 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Wednesday Thursday Friday Saturday

1 2

• Орон нутгийн нэр : Жоллабүг муж/Солонгос• Арга хэмжээний нэр : Олон улсын

нүүрстөрөгчийн 8-р фестиваль• Хугацаа : 11.06~11.08• Болох газар : Жонжү хот• Харилцах утас : Жоллабүг мужийн голлох аж

үйлдвэрийн хэлтэс T. +82-63-280-2268

• Орон нутгийн нэр : Гуанжү хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Олон улсын байгальд

ээлтэй машиний үзэсгэлэн• Хугацаа : 11.07~11.09• Болох газар : “Ким Дэ Жүн”-ний нэрэмжит арга

хэмжээний төв• Харилцах утас : Гуанжү хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T.+82-62-613-3923

6 7 8 9

• Орон нутгийн нэр : Гуанжү хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Гуанжү-Олон улсын

хүнсний үзэсгэлэн• Хугацаа : 11.14~11.17• Болох газар : “Ким Дэ Жүн”-ний нэрэмжит арга

хэмжээний төв• Харилцах утас : Гуанжү хотын олон улс, хамтын

ажиллагааны хэлтэс T.+82-62-613-3923

• Орон нутгийн нэр : Пусан хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Жиста-2013 олон

улсын компьютер тоглоомын үзэсгэлэн• Хугацаа : 11.14~11.17• Болох газар : “Бэкско” арга хэмжээний төв• Харилцах утас : Пусан хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

14

• Орон нутгийн нэр : Дэгү хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Олон улсын эд ангийн

материалийн аж үйлдвэрийн үзэсгэлэн• Хугацаа : 11.20~11.23• Болох газар : Дэгү хот• Харилцах утас : Дэгү хотын эд ангийн

материалийн аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн алба T.+82-53-601-5027

• Орон нутгийн нэр : Пусан хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Пусан-Олон улсын

далайн үйлдвэрлэл, худалдааны 11-р экспо

• Хугацаа : 11.21~11.23• Болох газар : “Бэкско” арга хэмжээний төв• Харилцах утас : T.+82-51-888-3541

20 21 23

29 30• Орон нутгийн нэр : Жоллабүг муж/Солонгос• Арга хэмжээний нэр : Олон улсын

хэвлэлийн электрон болон уян дисплейн хурал

• Хугацаа : 11.20~11.22• Болох газар : Жонжү хот• Харилцах утас : Жоллабүг мужийн голлох аж

үйлдвэрийн хэлтэс T. +82-63-280-4729

The Association of North East Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.53 (MNG)

ОХУ-ын Забайкаль хязгаарГишүүн байгууллагатай танилцахуй

ОХУ-ын Забайкаль хязгаар

Забайкаль хязгаарын гол түнш-Хятад улс

ОХУ-ын Забайкаль хязгаар Забайкаль хязгаар нь Оросын өмнөд, зүүн, хойд хэсэгт орших ба төв хот Чита, нийт 431900 км квадрат газар нутагтай, Оросын нийт газар нутгийн 2.5 хувийг эзэлдэгийн хувьд дотооддоо 10-рт орох бөгөөд Сибирийн Холбооны тойрогт Красноярск хязгаар, Иркутск мужийн дараагаар 3-рт ордог. Өмнөд ба баруун зүгт Буриадын БНУ, Иркутск мужтай зүүн хойд ба зүүн талаар Сахагийн БНУ ба Амур мужтай хиллэдэг. Мөн өмнөд зүгт 1064км зайд БНХАУ-тай хиллэх ба зүүн өмнөд зүгт 863км Монгол улстай хиллэхээс гадна Ази Номхон далай ба Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцахад газарзүйн давуу байршилд оршдог. Зайбайкаль хязгаарын хүн ам 1098800(ОХУ-ын нийт хүн амын 0.8%), хүн амын нягтрал 2.6/км квадрат болно. Тус хязгаарт 1200 гаруй үндэстэн амьдардагаас орос үндэстэн 89.8%, буриад, 6.1%, татар 1%, украин, цагаан орос зэрэг бусад үндэстнээс бүрдэнэ. Далайгаас алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш нэлээд өндөрт оршдог.

NEAR NEWS Vol. 5316

Page 17: NEAR news vol.53 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-ын Забайкаль хязгаар

Аж үйлдвэрТус муж ашигт малтмалын нөөц ихтэй. Алт, зэс, цайр, тугалга, төмрөөс авахуулаад нүүрс,

магнезит зэрэг олон зүйлийн эрдэс баялагтай, Орост олборлодог ураны ихэнх хэсэг, тонстенийг Забайкаль хязгаарт үйлдвэрлэдэг ба дотоодын нийт олборлолтын 2/3-ийг танталь, 1/3-ийг жонш болон молибден эзэлнэ. Төлөөлөх орд бол Новосиркинский, Жиренскийн алтны уурхайг дурдаж болох юм. Энд олборлолт хийхээр зогсохгүй аж үйлдвэрийн зориулалттай үйлдвэрлэл, боловсруулалт хийдэг.

Түүнээс гадна бүсийн ирээдүйтэй аж үйлдвэр бол модон материал юм. Забайкалийн нийт ойн талбай 3130000 гектар болно. Онон-Аргунскийн нутгаас бусад нийт нутаг нь ойтой бөгөөд Оросын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд модон материал хангалттай бөгөөд төрөл бүрийн ургамал, амьтантай. Забайкаль хязгаарт 1800-гаад төрлийн ургамал, 80 зүйлийн сүүн тэжээлтэн, 350 зүйлийн жигүүртэн, 60 гаруй зүйлийн загас, 500 зүйлийн сээр нуруутан амьдардаг. Ховор амьтан ургамал ба өвөрмөц байгаль, ой тайга бүхий уул, хээрийн бүсийг хамгаалахын тулд тусгай хамгаалалттай 2 газар, 18 газрыг мод түүх, буулгах хориотой газар болгосон бөгөөд Алханай улсын цэцэрлэгт паркийг тусгай хамгаалалтад авсан.

Гадаад худалдааЗабайкаль хязгаарын хамгийн хөгжиж буй салбар бол гадаад худалдаа юм. Газарзүйн

байршлийн хувьд Ази Номхон далайн улс, тухайлбал Хятад, Монголтой хил залгаа оршдогын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааг явуулахад давуу талтай. Сүүлийн үед гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 3 дахин нэмэгдсэн ба дэлхийн 54 оронтой гадаад худалдааны чиглэлээр харилцаж байна. Урьдын адил гадаад худалдааны гол түнш нь Хятад улс болно. Экспортийн гол бүтээгдэхүүнд модон материал, цаасан бүтээгдэхүүн, алт, алтны боловсруулсан бүтээгдэхүүн, машин техник, тоног төхөөрөмж, хүнс болон газар тариалангийн бүтээгдэхүүн орно. Импортийн гол бүтээгдэхүүнд хүнс ба техникийн бүтээгдэхүүн орно. Забайкалийн хязгаартай хөрш улс болох Хятад, Монголтой харилцаа хамтын ажиллагааг тогтвортой явуулснаар цаашид урт хугацаанд нөхөрлөлийн харилцаа болтол хөгжүүлэх болно. Тус хязгаарын захиргаанаас Ази Номхон далайн орны улсуудтай идэвхтэй хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.

Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлснээр Забайкалийн Чичинский нисэх онгоцны буудал нь Европ, Зүүн өмнөд Ази руу хүрэхэд цаг хэмнэнэ. Олон улсын түвшний онгоц буух хөөрөх замтай ба Зүүн өмнөд Ази руу нисэхэд гадаадын нисэх буудалд бууж дамжих шаардлагагүй шууд ниснэ. Мөн тус хязгаарын төмөр замын сүлжээ нь Транс Сибирийн галт тэрэг ба Амур-Байкалийн галт тэрэг дайрч өнгөрөх ба Забайкалийн нийт галт тэрэгний урт 2400㎞ болно. Тус хязгаарт “Өмнөд зүгийн хаалга” нэртэй төмөр замыг дахин сэргээн засах ажлыг хийж байна.

Ийнхүү зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэн нутгийн гадаад эдийн засгийн үйл ажиллагааны хөгжлийн стратеги болох гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаадын ажилчдыг үр ашигтай ашиглах, хилийн дэд бүтцийг сайжруулах, хилээр шалган нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчилөх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж байна.

1. Забайкаль хязгаарын байршил2. Ашигт малтмал3. Забайкаль хязгаар модны нөөц ихтэй4. Гадаадын ажиллах хүч5. Зам тээврийн гол хэрэгсэл-галт тэрэг

ОХУ

Забайкаль хязгаар

1

2

3

4

5

The Association of North East Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.53 (MNG)

БНСУ-ын Дэгү хотГишүүн байгууллагатай танилцахуй

БНСУ-ын Дэгү хот

Солонгосын хойгийн зүүн өмнөд хэсгийн эх газарт орших Дэгү хот хойд хэсгээр Пальгунсан уул, өмнөд хэсэгт Дэдог уул ба Бисэл уул, зүүн баруун хэсгээр хонхойж цүлхийж орсон газрын хэлбэртэй, хотын дундуур гол урсах ба хойд зүгт Гэмху гол, зүүн талаас баруун тийш Нагдун голтой нийлж баруун зүг рүү урсдаг.Дэгү хот 2.5 сая хүн амтай, 948652 өрх оршин суудаг ба 883.63㎢ газар нутагтай, 7 дүүрэг, 1 сум, 139 баг, хорооноос бүрдэнэ.Одоо тус хот олон улсын эмчилгээний хот болохын зэрэгцээ улсын зэрэглэлийн дэвшилтэт аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж, мэдлэг эдийн засгийн хот болох зорилт тавьж компани, их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран судалгаа, боловсруулалтын шинэчлэлийн цогцолбор, технологи бүхий аж үйлдвэрт суурилсан Нагдун голын эдийн засгийн бүсийг бий болгох зорилт тавьсан.

Мэдлэг эдийн засгийн хот-Дэгү

Нагдун голын эко бүс дэх нуман хэлбэрт соёлын музей : Дэгү хот эко хотхон байгуулахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглээний болгоход анхаарч байна.

1

4

2 3

5 6

1. Дэгүгийн технологийн бүс2. DGIST судалгааны лаборатор

3. Дэгүгийн техникийн эд ангийн судалгааны хүрээлэн

4. Дэгү Технопарк5. EXCO олон улсын арга хэмжээний төв

6. Шинсо-дагуул шинэ хот7. Харилцааны төв

8. Дэгүгийн аж үйлдвэрийн цогцолбор9. 2013 оны 6 сарын 5-ны өдөр. Аж үйлдвэрийн

цогцолборын шав тавих ёслол

7 8 9

NEAR NEWS Vol. 5318

Page 19: NEAR news vol.53 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй БНСУ-ын Дэгү хот

F1 Кореа Гранпри 2013 2013 оны 10 сарын 4-6

Зүүн хойд Азийн судалгаа боловсруулалтын төв-Дэгү хотСудалгаа, аж үйлдвэр, орон сууц, боловсрол, соёлын аж үйлдвэрийн

цогцолборыг байгуулж, амьдралд уялдах дэвшилтэт технологи бүхий шинэ төрлийн аж үйлдвэрийн төв бүхий мэдлэг эдийн засгийн хот болон хөгжиж байна.

Дижитал цаг үе рүү хөтлөх дэвшилтэт мэдлэгийн аж үйлдвэр

IT·CT аж үйлдвэрт суурилсан үүрэн утасны аж үйлдвэрийн зэрэгцээ соёлыг бүтээх болон дэвшилтэт контент үйлчилгээний аж үйлдвэрийн дэд бүтцийг байгуулан дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв болон хөгжиж буй өндөр үнэ цэнэтэй аж үйлдвэрийг голчилсон инновацийн шинжлэх ухаан технологийн хотыг бий болгож байна.

Олон улсын арга хэмжээний хотДэгү хот 2013 онд Дэлхийн эрчим хүчний чуулган, 2015 онд Дэлхийн

усны форум зэрэг олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулахын хувьд дэлхийд танигдсан хот билээ. 2001 онд Солонгосын бусад хотуудаас анх удаа олон улсын арга хэмжээний төвийг нээснээс хойш жилийн дөрвөн улирал тасралтгүй том хэмжээний олон улсын арга хэмжээ зохиож, ихээхэн үр дүнд хүрсэн ба орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.

“Шинсо”-дагуул шинэ хотХийн улсын компани зэрэг 12 төрийн байгууллагыг шилжүүлэн

байршуулах болон орчин үеийн эмчилгээний цогцолборыг байгуулах зэргээр аж үйлдвэр, судалгааны институт, төрийн байгууллагын хамтын оролцоотой ирээдүйн шинэ хотыг бий болгож, ард иргэдийн сайхан амьдрах орчныг хангахын тулд хичээн чармайж байна.

Дэгү хотын ирээдүй-Улсын зэрэглэлийн аж үйлдвэрийн цогцолбор

Электрон, цахилгаан, дэвшилтэт техник зэрэг аж үйлдвэртэй холбогдуулан өрсөлдөх хүчтэй технологи болон шинэ санаа гаргадаг компанийг дэмжиж, робот, нарны гэрэл, сэргээгдэх эрчим хүч зэрэг ирээдүйд хэрэгтэй аж үйлдвэрээр тэргүүлэх солонгосын дээд зэргийн улсын аж үйлдвэрийн цогцолбор байгуулан эдийн засгийн том төв болох зорилт тавиад байна. Өнгөрсөн 6 сарын 5-ны өдөр Солонгос улсын ерөнхийлөгч Пах Гын Хэ, Солонгос улсын газар нутаг, зам тээврийн яамны сайд зэрэг улс төрийн албаны 200 гаруй хүн ба компаний төлөөлөл, нутгийн ард иргэд бүхий 1500 хүн оролцсон Дэгүгийн анхны улсын зэрэглэлтэй аж үйлдвэрийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаа болсон билээ. Үйлдвэрлэлээс 35 триллион олох ба 1400000 хүнийг ажлын байртай болгох төлөвлөгөөтэй бөгөөд 21-р зуунд Нагдун гол, шинэ аж үйлдвэрийн бүсийн төв болох юм. Дэгүгийн аж үйлдвэрийн цогцолбор нь тус хотын Дальсон сумын Гүжи багт орших ба 8,5480000㎡/аж үйлдвэрийн байгууламж 4,855, судалгааны байгууламж 153, бусад байгууламж 3540/ газарт гадаадын хөрөнгө оруулагчдийн бүс, усны аж үйлдвэрийн цогцолбор, мэдрэгчтэй авто машиний машины туршилтын газар голлох болно. Машин техник, метал, машины эд анги, интернет технологи, шинэлэг материалийн үйлдвэрлэл голчлох ба интернет технологи хослуулсан эмчилгээний тоног төхөөрөмж, робот, сэргээгдэх шинэ эрчим хүч, био, усны аж үйлдвэр зэрэг шинэ төрлийн аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлнэ. 2013 оны 11 сараас байр байгууламжийн захиалга авч, 2016 онд 1,2-р бүсийг барьж дуусан, 2018 онд 3-р бүсийг барьж ашиглалтад оруулна.

The Association of North East Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.53 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments