16
NEAR Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2012 онь ו1-2 сар 43 дахь дугаар Vol. 43 News Тусгай нийтлэл “Азийн зуун”-д Зүүн хойд Азийн үүрэг-NEAR Холбоо Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг бүрэлдүүлэх ёстой. Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ Сэдэвт нийтлэл Гульгүл сүмд өнгөрүүлсэн өдрүүд Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-Амур муж Ялалтын хаалга(ОХУ, Амур муж) Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments

NEAR news vol.43 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    237

  • Download
    5

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.43 (MNG)

NEARЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2012 онь1-2 ו сар 43 дахь дугаар

Vol. 43

News

Тусгай нийтлэл “Азийн зуун”-д Зүүн хойд Азийн үүрэг-NEAR Холбоо Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг бүрэлдүүлэх ёстой.

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

Сэдэвт нийтлэл Гульгүл сүмд өнгөрүүлсэн өдрүүд

Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-Амур муж

Ялалтын хаалга(ОХУ, Амур муж)

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 2: NEAR news vol.43 (MNG)

“NEAR News” сэтгүүл нь Гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулж,харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм.

NEAR-ын үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын мэдээ, олон улсын байдал, төрөл бүрийн өгүүлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг бөгөөд гишүүн болон холбогдох байгууллагуудад үнэгүй тараагддаг юм.

Мөн NEAR-ын вэб сайтад нийтлэгдэж байна.

NEAR News

Vol. 43

6 13 14

Японы Шиманэ муж дахь Мацуй цайз

Page 3: NEAR news vol.43 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоог1996 оны есдүгээр сард Зүүн хойд Азийн Солонгос, Орос, Хятад, Япон 4 улсын 29 орон нутгийн захиргааны байгууллагууд БНСУ-ын Кёнжү хотод чуулж байгуулсан.Түүний дараагаар БНАСАУ, Монгол улс гишүүнээр элссэнээр одоо 6 улсын 70 орон нутгийн захиргааны байгууллагаас бүрдсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны байгууллага болсон. Тус Холбоо өнгөрсөн хугацаанд Зүүн Азийн хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, байнгын Хэрэг эрхлэх газрыг байгуулан эдийн засаг, соёл, байгаль орчин, ерөнхий харилцаа, хил хамтын ажиллагаа зэрэг төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Мөн Монгол, Хойд Солонгос улсын орон нутгийн захиргааны байгууллагууд гишүүнээр элсч одоо 6 улсын 70 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгдэл болон хөгжиж байна.

NEAR-ын үүд хаалга үргэлжид нээлттэй байх болно.Зүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг захиргааны байгууллагууд Бүгд хурлаар дамжуулан гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.43 (MNG)

Энэ сарын мэдээ

2012 он бол эрч хүчийг илтгэх жаран жилд ганц тохиох хар луу жил юм Мөн энэ жил

ЗХАБНЗЗХ байгуулагдснаас хойш 16 жилийн нүүрийг үзэж буй бөгөөд Хятадын Ниншя Хуйн

ӨЗО-д Холбооны ээлжит хурлыг зохионо. Үүнд гишүүн байгууллагууд өргөнөөр оролцоно уу.

21-р зууныг Азийн зуун гэдгийг олонх эрдэмтэд баталж ирсэн бөгөөд түүний төвд нь Зүүн

хойд Ази байна. Дэлхийн эдийн засгийн 3 тэнхлэгийн нэг болсон Зүүн хойд Ази нь одоо дэлхий

нийтийн асуудалд хариуцлагатайгаар оролцож, бодитой үйл ажиллагаа явуулж байна. 2008 оны

Америкаас гаралтай санхүүгийн хямрал Европыг хамарснаар Зүүн хойд Ази тэр тусмаа Ази л

дэлхийн эдийн засгийг авч явж байгаа билээ. Энэ цаг үед тус Холбоо ч хувь нэмэр оруулна

гэдэгт найдаж байна.

Өнгөрсөн жил Холбооноос зохиосон олон улсын форумд илүү туршлагатай Европын орон

нутгуудийн холбоо болох AER байгууллагын төлөөлөл оролцсон нь их ач холбогдол өгсөн

бөгөөд цаашид бүс хоорондын хамтын ажиллагааг явуулахаар тохиролцсон юм.

Глобалчлалийн эрин болох өнөө үед бүсийн чанартай хамтын нийгэмлэгийг бий болгох талаар

чармайлт гарч, засгийн газар, орон нутаг хоорондын уялдаа холбоо ч идэвхжиж байна. Гэхдээ

бодит байдалд төр засаг улс орны ашгийг хамгаалахыг урьтал болгож, улс төр, гадаад

харилцааны зөрчилдөөнтэй ба ард иргэдэд ашигтай байдлыг бий болгох нь дутмаг байдаг. Харин

орон нутгийн захиргаадын хамтын ажиллагаа нь улс орны чанартай асуудлыг шийдвэрлэнэ

гэхээс илүүтэй хэрэгжүүлж болохуйц доод үе шатны ажлыг эхлэн хэрэгжүүлж болох тул олон

улсын харилцаанд анхаарал татаж, улам идэвхжиж байна. Иймд ЗХАБНЗЗХ үүнийг идэвхтэй

ашиглаж, ажиллах цаг үетэй тулгарч байна.

NEAR Холбооны харьяа салбар бүрээр 11 хороо үйл ажиллагаа явуулж буй бөгөөд үүгээр

дамжуулан Зүүн хойд Азийн ирээдүйд нийцэх стратегийн чанартай сэдвээр бодитой тодорхой

арга замыг гаргаж, бүсийн ард түмэнд хүртээлтэй үр дүнтэй үйл ажиллагаа явуулахыг хичээх

хэрэгтэй. Бүс нутагт ашигтай хөгжил ба бүсийн ард түмний ардчилсан үзэл санааг хөгжүүлэн

Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг бүрэлдүүлэх суурийг тавих ёстой. Энэ нь төр засгийн

үүрэгт дөхөм болох бидний байр суурь гэж бодож байна.

Дэлхий нийтийн асуудал болсон ажлын байр гаргахтай холбогдуулан Холбооны гишүүн орон

нутгуудийн компани, байгууллагуудад харилцан хүн илгээх хөтөлбөр явуулах, ирээдүйн гол эзэд

болох хүүхэд залуучуудын харилцааг идэвхтэй явуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн

бүсийн эдийн засгийн салбарын идэвхтэй хамтын ажиллагааг бий болгох бизнесийн харилцааг

идэвхжүүлж болно. Гишүүн орон нутгуудийн зүгээс явуулж буй тусгай нэг газарт хөрөнгө

оруулалтыг татах хөтөлбөрийг ч орон нутаг бүрээр хамтран зохион байгуулах арга ч байж болох

юм. Шинэ эрин үед ЗХАБНЗЗХ-ны төлөө хичээн ажиллах нэгэн жил болохыг хүсээд бид

өөрсдөө тус Холбоог хүлээн зөвшөөрч үйл ажиллагаанд нь оролцож улмаар хөгжүүлэхийн төлөө

хичээхийг хүсэхийн ялдамд гишүүн байгууллагууд хөгжин дэвшихийн ерөөлийг дэвшүүлье.

“Азийн зуун”-д Зүүн хойд Азийн үүрэг-NEAR Холбоо Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг бүрэлдүүлэх ёстой.

NEAR NEWS Vol. 42

Тусгай нийтлэл

4

Тусгай нийтлэл

Ким Жэ Хю, NEAR Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

Page 5: NEAR news vol.43 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

The Association of North East Asia Regional Governments 5

Холбооны гамшгаас сэргийлэх хорооны 10-р хурал Хёго мужийн

Кобэ хотноо ирэх 3 сарын 12-15-ны өдрүүдэд зохиогдоно. Гишүүн

орон нутгуудийн гамшгаас сэргийлэх чиглэлийн мэргэжилтнүүд

“Зүүн Японы хүчтэй газар хөдлөлтөд орон нутгуудийн үзүүлэх

дэмжлэг” хэмээх семинартай ба, дараагаар нь бүсийн гамшгаас

сэргийлэх чадварыг сайжруулах сэдвээр гамшгаас сэргийлэх төвөөс

явуулах сургалтад оролцоно. Түүнээс гадна гамшгаас сэргийлэх

ирээдүйн төв, газар хөдлөлтийн туршилтын байгууламж, гамшгаас

сэргийлэх тухай нэгдсэн парк, Кобэгийн ус, гал командийн газраар

танилцах болон зохиомлоор амьсгалуулах, газар хөдлөлтийг

бодитоор мэдрэх зэрэг биечлэн оролцох хөтөлбөр багтсан болно.

Гамшгаас сэргийлэх хорооны 10-р хурал Хёго мужид болно.

2012 онд зохиогдох NEAR Холбооны арга хэмжээ

NEAR Холбооны үйл ажиллагаа

Холбооны арга

хэмжээ

ангилал / Арга хэмжээний нэр

Гамшгаас сэргийлэх хорооны 10-р хурал

Холбооны гишүүн байгууллагуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал

Хугацаа Зохиогдох газар Харилцах хаяг

3.12~3.15

5 сард

Хёго мужийн Кобэ хот

Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хорооны 1-р хурал

5 сард Дэгү хот

Холбооны 9-р бүгд хурал 7.24~7.27Ниншя Хуйн ӨЗО,

ИнчүанхотВэйхай зочид буудал

Боловсрол соёлын харилцааны хорооны арга хэмжээ

(1. Зүүн хойд Азийн харилцааны жигүүр 2. Зүүн хойд Азийн соёлын арга хэмжээ

1. 8/2~8/82. 10/8~10/9

Шиманэ муж

Эдийн засаг, худалдааны хороо 10 сард Кёнсанбүг муж

Аялал жуулчлалын хороо Тодорхойгүй Хэнан муж

Эрдэс баялаг, нөөц боловсруулалт зохицуулалтын хороо

Тодорхойгүй Магадан муж

Тодорхойгүй NEAR Хэрэг эрхлэх газар

Холбооны Хэрэг

эрхлэх газар

Хёго мужийн гамшгаас сэргийлэх төлөвлөх хэлтэсT.+81-78-362-9870F.+81-78-362-9914

Дэгү хотын ногоон эрчим хүч хэлтэсT. +82-53-803-3575F. +82-53-803-3059E.mail: [email protected]

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарT. +82-54-223-2318(англи хэл) +82-54-223-2320(хятад хэл) +82-54-223-2317(япон хэл) +82-54-223-2384(монгол хэл) +82-54-223-2319(орос хэл)F. +82-54-223-2309Ниншя Хуйн ӨЗО-ы гадаад хэргийн хэлтэсT. +86-951-5043640F. +86-951-5043640

Шиманэ мужийн хүрээлэн орчин, амьдралын хэлтэс, соёл олон улсын тасагT. +81-852-22-6464F. +81-852-22-6412

Кёнсанбүг мужийн эдийн засаг, худалдааны хэлтэсT. +82-53-950-3033F. +82-53-950-2177E-mail: [email protected]

Хэнан мужийн гадаад хэргийн хэлтэсT. +86-371-65688841F. +86-371-65688841

Магадан мужийн захиргаа, эдийн засгийн хорооT. +7-4132-623171F. +7-4132-627761E-mail: [email protected]

Page 6: NEAR news vol.43 (MNG)

NEAR NEWS Vol. 42

Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

6

Энэ сарын мэдээ

Нээлтийн ажиллагаанд зориулсан тоглолт

(зураг эх сурвалж:http://www.cnta.gov.cn/html/2012-1/2012-1-6-8-44-30000.html)

Хятад улсын аялал жуулчлалын газрын орлогч дарга Жу Сян Жүн нээлтийн ажиллагаа эхэлснийг зарлаж буй нь

2011 оны 2 сараас тус газарт ажилласан Хуан Ён Сог дарга 2012 оны

1 сараас ажлаа өгч, түүний оронд Ким Жун Хаг орлогч даргаар

томилогдлоо.

Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга шинээр томилогдов.

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хэйлонжан муж-Хятад

Хятадын аялал жуулчлалын газар, Хэйлонжан мужийн ардын

засгаас зохион явуулж буй “Хөгжилтэй, эрүүл Хятад аялал, Хятад,

Орост аялах жил 2012” арга хэмжээний нээлтийн ажиллагаа

Хэйлонжан мужид болов. Хятад улсын аялал жуулчлалын газраас

2012 оныг аялал жуулчлалын жил болгох хүрээнд “Хөгжилтэй, эрүүл

Хятад аялал” болгож, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд

амралт, эрүүл бие сэтгэл санааг сэдэв болгосон аялал, хятадын

нийгмийн хөгжил ба эв нэгдлийг бий болгохыг эрэлхийлнэ. Мөн 2012

оныг “Хятад-Орост аялах жил” болгон зарлан хоёр улсын ард түмний

нөхөрлөл, харилцааг идэвхжүүлж, стратегийн хамтын ажиллагаа,

аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх юм.

Хэнан мужийн Жөнжөү хотноо 3 сарын 22-ны өдөр Хэнан-Олон

улсын хөрөнгө оруулалт, худалдааны 10-р уулзалт зохиогдоно. Уг

уулзалт нь Хэнан мужаас энэ жилд зохиож буй хөрөнгө оруулалтыг

татах хамгийн анхны том арга хэмжээ болохын хувьд арга хэмжээний

үеэр төслийн зөвлөл , гадаадын компани , Хэнан мужийн

компаниудийн уулзалт, Хэнан-Тайваны эдийн засаг, худалдааны

хамтын ажиллагаа, харилцааны уулзалт, Хэнан мужийн хот

төлөвлөлтийн төслийн уулзалт, Хэнаний эдийн засгийн тусгай бүсийн

газар тариалангийн хөгжил хамтын ажиллагааны дээд хэмжээний

форум зэрэг төрөл бүрийн арга хэмжээг төлөвлөөд байна. Мөн 3

сарын 24-ний өдөр арга хэмжээнд оролцсон гол зочид Шинжон хааны

төрсөн нутагт Хар луу жилийн тахилгын ёслолд оролцоно.

Ниншя Хуйн ӨЗО-д 22 дох удаагийн Хятадын номын үзэсгэлэн

худалдаа 2012 оны 6 сарын 1-4-ний өдрүүдэд болно. Хятадын номын

“Хөгжилтэй, эрүүл Хятад аялал, Хятад, Орост аялах жилийн нээлтийн ажиллагаа болов.

Хэнан муж – Хятад Хэнан-Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 7-р уулзалт Жөнжөү хотноо болно.

22 дох удаагийн Хятадын номын үзэсгэлэн худалдаа зохиогдоно.

Хуан Ён СогNEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга асан

Ким Жун ХагNEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын шинэ орлогч дарга

Ниншя Хуйн ӨЗО-Хятад

Page 7: NEAR news vol.43 (MNG)

Тоттори муж Мицуки Шигэрү, Танигүчи Жиру, Аюуяама Гушю

зэрэг Японыг төлөөлөх комикс зохиогчдийг төрүүлэн гаргасны хувьд

комиксийг мужийн аялал жуулчлалын нөөц болгон энэ чиглэлээр

жуулчдийг татахад анхаарч байна. Тиймээс ч энэ жилийг “Комиксийн

хаант улс-Тоттори”-гийн жил болгон зарлаж, дотоод, гадаадын олон

жуулчдийг татах төрөл бүрийн арга хэмжээ багтсан дэлхийн комикс

зохиолчдийн 13-р хурлыг Тоттори мужид зохиох гэж байна.

Тус мужаас Японы тэнгисийн эрэг хавийн улс, орон нутгуудтай

идэвхтэй харилцаа явуулж буй бөгөөд далай тэнгисээр холбогдсон

хийгээд хоол ундаар төлөөлөх Тоттори болохын хувьд хоол унд ба

далайгаар дэлхийд мужаа сурталчлан таниулах юм. Энэ жил

комиксийн хаант улс Тоттори мужид аялахад харамсахааргүй сонголт

байх болно.

11 дэх удаагийн Бээжин-Олон улсын комикс зохиогчдийн хурлаар 12 дох удаагийн хурлыг зохиох эрхийг авсан Тоттори мужийн захирагч Хирай

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of North East Asia Regional Governments 7

Тояама-Дэлхийн хүүхдийн тайзны урлагийн 1-р наадмын хаалтын тоглолт2008 он/

үзэсгэлэн худалдаа нь хятадын номын зах зээлээс үзэсгэлэн яармаг

болж хөгжсөн арга хэмжээ бөгөөд одоо хятадын сонин хэвлэлийн аж

үйлдвэрийн салбарт хамгийн нөлөөтэй брэнд үзэсгэлэн болсон.

Түүнчлэн 21 удаа зохиогдсон удаатай. “Ниншя номын үзэсгэлэн,

номонд шингэсэн мэргэн ухаан хорвоод түгнэ” хэмээх сэдвээр Ниншя

нутгийн онцлогын хамт дэлхийн төрөл бүрийн ном хэвлэлийг

харуулсан энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан номын мэргэн ухаан газар

бүрт хүрэхийг зорилго болгожээ. Үзэсгэлэн худалдааны үеэр төрөл

бүрийн арга хэмжээтэй бөгөөд Инчүан хотын олон улсын конвеншн

төвд гол арга хэмжээ болж, Сэцүй, Вүжүн, Жүн Вэй, Гүвиан гэсэн 4

хотод нэмэлт арга хэмжээ зохиогдоно.

Үзэсгэлэн худалдааны албан ёсны вэбсайт http://www.22sbh.com/)

22 дох удаагийн Хятадын номын үзэсгэлэн худалдааг Ниншяд зохиох эрхийг авсан нь

Тояама муж-Япон

Тояама мужид 7 сарын 31-ний өдрөөс 6 өдрийн турш “Бид ирээдүйг

бүтээнэ” хэмээх сэдвээр гадаадын 15 хамтлаг, Японы хамтлаг бүхий

нийт 2400 хүүхэд оролцох “Дэлхийн хүүхдийн тайзны урлагийн

наадам 2012” зохиогдоно. NEAR Холбооны гишүүн болох

Улаанбаатар хот, Солонгосын Канвон муж, Оросын Приморийн

хязгаар, Японы Нигата мужаас тус бүр 1 хамтлаг, Ишикава мужаас 2

хамтлаг бүхий нийт 6 хамтлаг оролцоно. Наадмын хугацаанд жүжиг,

хөгжим, бүжиг зэрэг тайзны тоглолтын зэрэгцээ тайзны урлагийн

видео наадам, семинар гэх мэт төрөл бүрийн хөтөлбөр зохиогдоно.

Дараа үеийг авч явах хүүхэд багачууд тайзны урлагаар дамжуулан

төрөл бүрийн урлаг соёлтой танилцаж, олон улсын соёлын харилцаа

ба нөхөрлөлийг бий болгож шинийг гаргах боломжоо өргөжүүлнэ

гэдэгт найдаж байна.

Тояама-Дэлхийн хүүхдийн тайзны урлагийн наадам 2012

Тоттори муж-Япон13 дахь удаагийн олон улсын комикс зохиогчдийн хурал Тоттори мужид зохиогдоно.

Тояама-Дэлхийн хүүхдийн тайзны урлагийн наадамЗохион байгулагч : Тояама-Дэлхийн хүүхдийн тайзны урлагийн наадмыг зохион явуулах хорооУтас T. +81-76-441-8635(дотоод шугам 123)Вэбсайт http://www.pref.toyama.jp/sections/1718/pat/

13 дахь удаагийн Тоттори олон улсын комикс зохиогчдийн уулзалт хуралЗохиогдох хугацаа 2012 оны 11 сарын 7-10-ны өдөрЗохиогдох газар Тоттори мужийн Юнаго хотХолбогдох арга хэмжээ - Уулзалт хуралд оролцогч зохиогчдийн

бүтээлийн үзэсгэлэн - Нээлттэй ажлын өрөө / комикс

зохиогчдийн ажлын өрөөг загварчлан харуулсан

- Гарын үсэг зурах ажиллагаа, ярилцлага шоу

- Бүтээгдэхүүний үзэсгэлэн, шоуХолбогдох вэбсайт http://yokoso.pref.tottori.jp/dd.aspx

Page 8: NEAR news vol.43 (MNG)

NEAR NEWS Vol. 42

Гишүүн байгууллагуудын мэдээ

8

Энэ сарын мэдээ

Пусан хот-Солонгос

Тус тэмцээн өнгөрсөн 1 сарын 15-ны өдөр Пусан хотноо амжилттай

болж өнгөрлөө. Солонгос улс дахь Монгол улсын Элчин сайд Гэрэл,

Пусан дахь итгэмжит консул Пан Ён Жин, Пусаны бөхийн холбооны

дарга Чэ Хён Дул зэрэг хүмүүс уг тэмцээнд хүрэлцэн ирсэн ба

тэмцээн монгол, солонгос бөхийн барилдааны аргаар хуваагдан

зохиогдов. Тэмцээн Солонгос дахь монгол 16 хүн, Пусаны бөхийн

холбоонд бүртгэлтэй ахлах сургууль болон их дээд сургуулийн

тамирчид 16 хүнээс тус тус бүрджээ. Тэмцээнийг зохион явуулсан

Пусаны бөхийн холбооны тэргүүлэгч Чэ Хён Дул тэмцээний үеэр баяр

хүргэж, үг хэлэхдээ “Энэ удаагийн тэмцээн бидний уламжлалт соёл

болох үндэсний бөхийг олон улсад таниулахын зэрэгцээ хоёр улсын

дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг угтаж, нөхөрлөлийг

бататгах арга хэмжээ болно гэдэгт найдаж байна” гэв.

Монгол-Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан 1 дэх удаагийн Монгол Солонгосын бөхийн тэмцээн болов.

Ульсан хот-Солонгос

2011 оны 12 сарын 27-ны өдрийн байдлаар Ульсан хотын экспортын

хэмжээ Солонгосын орон нутгуудаас анх удаа 100 тэрбум долларт хүрэв.

Оны эхээр Ойрхи Дорнод, Хойд Америкийн эрэлт, Өмнөд Америкийн

санхүүгийн хямрал нэмэгдсэн зэрэг гадаад нөлөөгөөр 80 тэрбум долларт

экспорт хийхэд ч бүрхэг байсан боловч Хятад, Япон зэрэг Ази ба шинээр

хөгжиж буй улс орнуудын зах зээл голчилсон нефтэн бүтээгдэхүүн,

автомашин, усан онгоц, нефть хими зэрэг гол бүтээгдэхүүний экспорт

ихэссэнээр экспортийн хэмжээ 100 тэрбум долларт хүрчээ. Дан ганц

хотын экспортийн хэмжээгээр авч үзэхэд дэлхийн улс орнуудын

экспортийн эзлэх байртай харьцуулахад 1974 онд 106-рт байснаас 2010

онд 38-рт болтол өсч энэ хооронд экспорт 1000 дахин нэмэгдсэн байна.

Ульсан хот Америк тэргүүтэй хөгжилтэй орнуудаас тусламжийн эд бараа

голчлон орж ирдэг байсан 1960 аад оны үед аж үйлдвэрийн тусгай бүс

болсноос хойш газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн

бүтээгдэхүүн болон автомашин, усан онгоц, нефтэн бүтээгдэхүүн зэрэг

өндөр үнэ өртөгийг экспортлох болсноор одоо Зүүн хойд Азиас хальж,

дэлхийд ачаа бараа тээврийн төв хот болж байна.

Ульсан хот Солонгосын орон нутгуудаас анх удаа 100 тэрбум долларын экспорт хийв.

Кёнсанбүг муж-Солонгос

1 сарын 9-ний өдөр Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн,

Ёнян сумын дарга Гүон Ён Тэг, Аксиона Энержи Кориа компаний

дарга Алфонс Юстэ нар Ёняны 2-р салхин цахилгаан станц

байгуулахад 95 тэрбум воны хөрөнгө оруулалт хийх санамж бичигт

гарын үсэг зурцгаав.

Ёнаны 2-р салхин цахилгаан станц нь нийт 95 тэрбум воны хөрөнгө

оруулалтаар 2.0MW зэрэглэлийн 19 цахилгаан үүсгүүрийг 2014 он

хүртэл барьж гучин мянган айлын жилийн хэрэглээ болох 10.000

M W H ү й л д в э р л эх т ө л ө в л ө г ө ө т э й б а й н а . Ц а а ш и д э э л ж

дараалалтайгаар Ёняны 1-р цахилгаан станцд нэмж 10 үүсгүүр,

Ёнсуны цахилгаан станцад 72 үүсгүүр барих тохиолдолд нийт 142

үүсгүүрээр жилд 586000 MWH үйлдвэрлэж солонгост хамгийн том

цахилгаан станцийн дүүрэг болон хөгжих ба ингэснээр Кёнсанбүг

мужийн хойд нутаг нь “шатах түлш” хэрэглэхгүй болох юм. Аксиона

компани нь Испаний хойд хэсгийн Памбуллунад төвтэй ба сэргээгдэх

шинэ эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан

эрчим хүч үүсгүүрийн салбарт дэлхийд 2-рт ордог компани юм.

Кёнсанбүг муж Ёняны салхин эрчим хүчний дүүрэгт хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулав.

Улаанбаатар хот-Монгол

2012 оны 4 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд Азийн оюутны аварга

шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээн Улаанбаатар

хотод зохиогдоно. Тэмцээн Олон улсын волейболын холбооны

дүрмийн дагуу явагдах ба Азийн оюутны спортын холбоо, Азийн

волейболын холбооноос томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй олон

улсын баг ирж удирдан явуулна. Одоогийн байдлаар Тайланд,

Узбекистан, Балба, БНХАУ, Шри Ланка, Киргизстан, Казакстан,

Монгол зэрэг 8 улсын баг тамирчид оролцох мэдүүлгээ ЗБХ-нд албан

ёсоор ирүүлсэн бөгөөд цаашид Япон, Тайвань, Хонгконгийн багууд

оролцох талаараа ярилцаж байгаа ажээ

Азийн волейболын аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээн зохиогдоно.

Алтайн хязгаар-ОХУ

2012 оны 3 сарын 30-31-ний өдрүүдэд Барнаул хотноо аялал

“Алтайн аялал-Алтайн амралтын газар ” аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг

Кёнсанбүг мужийн Ёняны цахилгаан станцд хөрөнгө оруулалт хийх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа/Зүүн гар талаас Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн, Аксиона компаний захирал Алфонс Юстэ, Ёнян сумын дарга Гүон Ён Тэ

Page 9: NEAR news vol.43 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of North East Asia Regional Governments 9

Кемеровск муж- ОХУ

Өнгөрсөн оны 12 сарын 19-ний өдөр Иркутск дахь Монгол улсын

ерөнхий консул А. Баатарцог, дэд консул Ц. Буд нар Кузбассаар

айлчилж, мужийн захирагчийн орлогч Исламовим ба Кузбассын

худалдаа, аж үйлдвэрийн танхимийн компаний төлөөлөл, Кемеровск

мужийн цагаачлалын газрын төлөөлөлтэй уулзаж, дараагаар нь

мужийн спортийн төв, дагуул хот Лесная Полянатай танилцав.Мөн

Монголын эрчим хүчний байгууллагууд болон нийтийн аж ахуйн

үйлчилгээний газруудад «Сибтензоприбор» ХК-ний тоног

төхөөрөмжүүд , мөн Европын бусад ижил төстэй төхөөрөмжүүдтэй

үнийн уян хатан байдлаараа өрсөлдөх боломжтой “Агро” ХХК-ний

хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх асуудал нь яриа

хэлэлцээрийн голлох сэдэв байлаа.

Иркустк дахь Монгол улсын ерөнхий консулын төлөөлөгчид Кузбассаар айлчлав.

жуулчлалын үзэсгэлэн

болох “Алтайн аялал-

А л т ай н амр а л т ын

газар 2012” зохиогдоно.

Ү з э с г эл э н д а я л а л

жуулчлалын бүс, сууц,

амралтын газар, аялал

жуулчлалын хөрөнгө

оруулах төсөл, зочид

буудал, адал явдалт аялал, хөдөө тосгоноорх аялал, эко аялал, бизнес

аялал, соёлын аялал, гэр бүлийн аялал, хүүхэд залуучуудын аялал,

спортийн эд хэрэглэл, бэлэг дурсгалын зүйл, гар урлалын бүтээгдэхүүн

зэрэг сэдвээр үзэсгэлэн гарна. Тус үзэсгэлэн нь жил бүр хэрэглэгч,

үйлчлүүлэгчдэд шинэ бүтээгдэхүүнийг сурталчлахын төлөө Оросын

нийт аялал жуулчлалын компани, мэргэжилтнүүд оролцдог том

хэмжээний аялал жуулчлалын арга хэмжээ юм.

Алтайн хязгаарын үэзсгэлэнт байгаль

Харилцах хаягАлтайн Хязгаарын амралт, сувиллын хөгжлийн газарTel. +7-3852-20-1031E-mail: [email protected]

тав тухтай амрах орчин

Кемеровск муж ба Монголын төлөөллийн уулзалт

The Association of North East Asia Regional

Governments

Page 10: NEAR news vol.43 (MNG)

Гуравдугаарсар2012. 3.

Ням Даваа Мягмар

18 19 20

25 26 27

1 2 3

8 9 10

15 16 17

22 23 24

Дөрөвдүгээрсар2012. 4.

• Гишүүн байгууллагын нэр : Пусан хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : Пусан-Олон улсын цөмийн

эрчим хүчний аж үйлдвэрийн үзэсгэлэн 2012

• Хугацаа : 19-21 March• Хаана : Пусан хотын БЭКСКО төв• Харилцах хаяг : Пусан хотын БЭКСКО төв T. +82-51-740-3420 F. +82-51-740-3404

NuclearEnergyKOREA 2012

Гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

NEAR NEWS Vol. 42

NEAR Холбооны гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

10

Энэ сарын мэдээ

• Гишүүн байгууллагын нэр : Иркутск муж(Орос)• Арга хэмжээний нэр : “Сибирийн хүнс, ундаа”

үзэсгэлэн• Хугацаа : 4.10-4.14• Хаана : Иркутск• Харилцах хаяг : Иркутск мужийн газар

тариалангийн хэлтэс, Хэрэглэгчийн зах зээлд зөвшөөрөл өгөх газар

T. +7-3962-24-32-55 +7-3962-24-32-24 +7-3962-24-30-89 F. +7-3952-24-33-52

Page 11: NEAR news vol.43 (MNG)

Лхагва Пүрэв Баасан Бямба

21 22 23 24

28 29 30

4 5 6 7

11 12 13 14

18 19 20 21

25 26 27 28

Энэ сарын мэдээ NEAR Холбооны гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

The Association of North East Asia Regional Governments 11

• Гишүүн байгууллагын нэр : Хэнан муж(Хятад)• Арга хэмжээний нэр : Хятад-Хэнан олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны

7-р уулзалт• Хугацаа : 3.22-3.25• Хаана : Жөнжөү хот• Харилцах хаяг : Хэнан мужийн гадаад хэргийн

хэлтэс T. +86-371-6568841 F. +86-371-6568841

• Гишүүн байгууллагын нэр : Дэгү хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : Олон улсын ногоон эрчим хүч 9-р экспо• Хугацаа : 3.28-3.30• Хаана : Дэгү ЭКСКО төв• Харилцах хаяг : Ногоон эрчим хүч экспо зохион

байгуулах алба T. +82-53-601-5371• Website : http ://www.energyexpo.co.kr/kor

• Гишүүн байгууллагын нэр : Иркутск муж(Орос)• Арга хэмжээний нэр : “Байкаль Тур” Олон улсын

аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг

• Хугацаа : 3.29-3.31• Хаана : Иркутск• Харилцах хаяг : Иркутск мужийн аялал

жуулчлалын газар T./F. +7-3952-34-28-23

• Гишүүн байгууллагын нэр : Хэнан муж(Хятад)• Арга хэмжээний нэр : Лүояан цээнэ цэцгийн 30-р

фестиваль• Хугацаа : 4.5~5.10• Хаана : Лүоян хот• Хэнан мужийн гадаад хэргийн хэлтэс T. +86-371-6568841 F. +86-371-6568841

• Гишүүн байгууллагын нэр : Шаньдун муж(Хятад)• Арга хэмжээний нэр : Хятад-Шоугуан олон улсын

хүнсний ногооны шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн

• Хугацаа : 4.20-5.20• Хаана : Шоугуан хот• Харилцах хаяг : Үзэсгэлэнг зохион байгуулах хороо T.+86-536-5678217 F.+86-536-5678213• E-mai l: [email protected]• Website : www.sgcbh.com

• Гишүүн байгуулл агын нэр : Жолланам муж(Солонгос)

• Арга хэмжээний нэр : Хампён-Эрвээхэйн 14-р наадам

• Хугацаа 4.27~5.8• Хаана : Хампён сум• Хампён сумын соёл, аялал жуулчлалын хэлтэс T. +82-61-320-3349

• Гишүүн байгуулл агын нэр : Кёнсаннам муж(Солонгос)

• Арга хэмжээний нэр : Чанвон-Олон улсын боловсролын хотуудын холбооны 12-р чуулган

• Хугацаа : 4.25~4.29• Хаана : Чанвон хот, Чанвон конвеншн төв• Харилцах хаяг : Чанвон хотын сургалт хариуцсан T. +82-55-225-2406

※оролцогч: 34улс 450 гаруй хот

• Гишүүн байгуулл агын нэр : Жоллабүг муж(Солонгос)

• Арга хэмжээний нэр : Жонжү-Олон улсын арвангуравдугаар кинофестиваль

• Хугацаа : 4.26~5.4• Хаана : Жонжү хот• Харилцах хаяг : Зохион байгуулах хороо T.+82-63-280-7922 F.+82-63-288-5411

• Гишүүн байгуулл агын нэр : Кёнсанбүг муж(Солонгос)

• Арга хэмжээний нэр : Мүнгён-солонгос үндэсний часабал наадам

• Хугацаа : 4.28~5.6• Хаана : Мүнгён Сэжэ• Харилцах хаяг : Мүнгён хотын соёл аялал

жуулчлалын хэлтэс T. +82-54-550-6395• www.sabal21.com

• Гишүүн байгуулл агын нэр : Кёнсаннам муж(Солонгос)

• Арга хэмжээний нэр : Кённам-Гусон үлэг гүрвэлийн экспо

• Хугацаа : 3.30~6.10• Хаана : Гусон сум• Харилцах хаяг : Экспог зохион байгуулах хороо T. +82-55-670-2634

31

Page 12: NEAR news vol.43 (MNG)

1

NEAR Холбооны эрхэм гишүүд Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол улсыг төлөөлөн Өмнөговь аймгаас Х э р э г э р х л э х г а з а р т а ж и л л а ж б у й Цээнямбуугийн Эрхэмбаатар байна. Арц гангын анхилам үнэр ханхалсан, ариг цэнгэг булгийн ус жирэлзсэн, ариун цэнгэг агаарын амт сэнгэнэсэн, аргаль янгир нь сүрэг сүргээр бэлчээрлэсэн Говь гурван сайхан уулын энгэрээр эрхлэн тоглож өссөн тал нутгийн хүү миний бие гадаадад төлөөлөгчөөр ажиллахаар томилолтоо аван 2011 оны 4 сард Солонгост ирснээс хойш нэг л мэдэхэд буцах дөхчээ. Миний бие Солонгосын үндэсний баяр болох цагаан сараар буддын Гульгүг сүмд айлчлан ахуй соёлтой нь танилцан, тулааны урлаг болон иогийн гайхамшиг, бясалгалын агуу их утга учрыг танин мэдсэндээ баяртай байна. Кёнсанбүг мужийн Кёнжү хотын төвөөс 26 км-ийн зайд Хамволь ууланд орших Гульгүл сүм нь Солонгосын эртний хүчирхэг Шилла улсын түүх, соёлыг хадгалан үлдсэн ажээ. Мөн Сонмүду буюу Зэн буддизм үндэслэсэн с о л о н г о с ы н б уд д ы н т у л а а н ы у рл а г (Sunmudo)-аар алдартай. Энэ нь дан ганц т ул а а н ы у рл а г ч бу с и о г, бя с а л га л , амьсгалын дасгалын цогц систем. Тус сүм орчин үеийн хүмүүст зориулан төрөл бүрийн хөтөлбөр зохион байгуулдагын нэг нь энэ удаад миний оролцсон цагаан сарын баяраар гадаад хүмүүст зориулсан буддын сүмд байрлаж танилцах хөтөлбөр байлаа. Гульгүл сүмд очиход гадаадын тэр тусмаа европ хүмүүс олноор ирсэн харагдав. Хүсэл зорилго нэгтэй өөрийгөө олж мэдий гэсэн ирмүүн хүсэлтэй хүмүүс л энд хүрэлцэн цугларсан байсан. Тэдний нүдэнд нь оч гийсэн, нүүрэнд нь инээмсэглэл тодорсон эргэн тойронд минь аз жаргалтай хүмүүнийг хараад би ч гэсэн аз жаргалаар дүүрэн болж

NEAR NEWS Vol. 42

Гульгүл сүмд өнгөрүүлсэн өдрүүд

12

Сэдэвт нийтлэл

Солонгосын буддын шашны соёл, тулааны урлаг, бясалгалтай танилцсан нь Ц. Эрхэмбаатар

Гульгүл сүмд өнгөрүүлсэн өдрүүд

Page 13: NEAR news vol.43 (MNG)

2 3

4

1. Өрөөний нөхөр Канад залуугийн хамт2. Өглөөний мөргөл

3. Сүмийн хамба ламтай цай уух зуур4. Өглөөний дасгал

Сэдэвт нийтлэл Гульгүл сүмд өнгөрүүлсэн өдрүүд

The Association of North East Asia Regional Governments 13

надад тэр бүхэн нь шингэж байгааг мэдэрсэн. Их сургуулийн кампус/хотхон/-д очсон мэт санагдав. Учир нь хоноглох газраас хоол идэх газар, бясгалгах дасгал хийх газар гээд уулын дээд доод аманд бүгд зайтай оршино. Сүмээс тарааж өгсөн биед эвтэйхэн хувцсыг өмсч, өрөөгөө хувиарлан авснаар миний нэг хоног хоёр өдрийн сүмийн амьдрал эхлэв. Гаднаас нь харахад хааны өргөө мэт санагдуулам байранд хоёр хоёроор нь оруулсан ба миний өрөөний нөхөр канад залуу байв. Дараагаар нь сүмийн лам нар иддэг оройн хоолыг идэв. Хоол идэхийн өмнө бидэнд хоол нэмж идэж болно зөвхөн хоол үлдээж болохгүй гэдгийг сайн анхааруулж байв. Хоолны дараагаар сүмийн лам нарыг даган мөргөл хийв. Мөргөлийн дараагаар өнөөх тулааны урлагийн элементийг оруулсан дасгалыг бидэнд заав. Бие халаах дасгалын дараагаар гол дасгал эхлэв. Анхлан сурагч бидэнд наад захын энгийн дасгалаас зааж буй тухай хэлсэн ч энэ нь бидэнд тийм ч амаргүй биед хөлс нэвчив. Дараа нь Иогийн дасгал хийлээ. Анх харж буй болохоор ч тэр үү их амархан мэт санагдаад хийгээд үзтэл амаргүй гэдгийг нь ойлгосон. Иогийн дасгал бол бие махбодийг зүй зохистой байлгах цаашлаад залуу чийрэг болоход их үр дүнтэй мэт санагдсан. Аль ч дасгалыг хийхэд амьсгалын дасгалыг зэрэг хийж байв. Бид бүхэн амьсгалахдаа хүртэл буруу амьсгалж байдаг юм гэдгийг ойлголоо. Иогийн дасгал хийсний дараа хамаг бие булгаран “ууланд гарсан хүн” шиг болсон байсан. Дараа нь сонсохноо хамаг муу зүйлсээ биеэсээ гадагшлуулж энерги авч буй нь тэр юм байна. Бясалгал гэж үнэхээр агуу юм “бид хүн гэдэг агуу биеийг олж авсанаа” би энэхэн үед л мэдэрлээ. Бясалгал гэж яг одоо цаг дээрээ байж оюун бодлоо юунд ч сарниулахгүйгээр өөрийгөө олж мэдэх цаашлаад энэ хорвоогийн бүх л ут га учрыг танин мэд эх юм шиг

санагдсан. Бясалгалын багш нь тухайн сүмийг нээсэн их буянтай “хүний төлөө гэсэн хүн” байна лээ. Түүний хэлж, ярьж буй дууны эгшиг хөг аялгуу бүр уяангалаг сонсголонтой. Би хэдий хэлийг нь мэдэхгүй ч дууны хөг аялгуу нь одоо ч хүртэл миний зүрхэнд уянгалан эгшиглэж байна. Яагаад ч юм тэр үед ээжийгээ дэндүү их санаж, урд нь ижийгээ гомдоож, санааг нь зовоож байсан бүхэн миний нүдний өмнүүр өнгөрөх мэт санагдсан. Мөн тэрхүү уянгалаг дуу миний ээжийн бүүвэйн дуутай адил болохоор ч тэр үү надад маш гоё, ээжтэйгээ уулзсан юм шиг л санагдсан. Маргааш өглөө нь 04 цагт босон мөргөл хийв. Дараагаар нь суугаа байдлаар бясалгал хийн 108 удаа мөргөлөө. Урд нь гомдоож байсан бүхнээ наминчлан мөргөж, одоо талархаж байгаа бүх зүйлсээ бодон мөргөдөг юм байна. Хүн гэдэг урд нь санамсаргүйгээр хүртэл гомдоож байсан зүйлээ тэр үед л бие махбодиороо мэдэрнэ гэдэг хамгийн агуу санагдсан. Дараа нь явган байдлаар бясалгал хийх байсан боловч гадаа маш хүйтэн салхитай байснаас биднийг түр өрөөнд амар гэв. Хэсэг амарсны дараа өглөөний хоол идээд хөтөлбөрт оролцогчид сүмийн хамба ламтай цай уунгаа сонирхсон зүйлээ асууцгаав. Шашин өөр болоод ч тэрүү европ хүмүүс ихийг асууж сонирхож байгаа харагдлаа.Ингээд энэхүү сүмд хоносноор мөн бясалгал хийснээр би маш том ухаарлыг олж авлаа. Бид энэ хорвоо дэлхий дээр авах гэж л амьдардаг, үргэлж л авдаг. Бид төрөхөөс эхсүүлээд үхэн үхтлээ хорвоогийн шим болгоныг авдаг юм байна. Өдөр бүр дэлхийгээсээ агаар, ус, хоол, хүнс, эд баялаг бүх л зүйлийг авдаг хэрнээ хэн нь ч буцаагаад ганцхан төдий ч зүйлийг өгдөггүй гэдгийг ойлголоо. Бид бүхэн яагаад эд баялагийн хойноос ингэтлээ улайран байгаль дэлхийгээ сүйтгээд байгаад сэтгэл өөрийн эрхгүй өмөрч байна. Бидний өмнө тулгарч буй

хамгийн том асуудал бол хувьсан өөрчлөгдөж бу й эх ба й га л ь м а а н ь юм . Э х д эл х и й өвдөлтөөс болж орь дуу тавьж байна. Хүмүүний шунахай сэтгэлийн уршгаар байгаль тэнцвэрээ алдаж байна. Иймээс эх дэлхий дээр амьдарч буй хэн бүхэн ирээдүй хойчдоо үлдээх энхэүү цэнхэр дэлхийгээ хайрлан хамгаалж, газар, ус агаарын болон далайн бохирдлыг хамгаалах, цөлжилтийн эсрэг мод тарьж цөлжилтийг зогсоож чадвал бидний өгч буй бэлэг тэр болох учиртай. Эцэст нь хэлэхэд амьдралд минь тохиосон алтан боломж, ухаарал хайрласан нэг жил элэг зүрхэнд минь хадаастай, эргээд бодоход дурсамжтай зочны нүдээр солонгосын амьдрал үнэхээр бахадмаар сайхан, хүн гэдэг бие биенээ хайрлан эелдэг найрсаг байх, солонгос хүний хөдөлмөрч зан, байгаль дэлхийгээ хайрлах гэдгийг өчүүхэн би эндээс л үзлээ. Бид хамтдаа байгаль дэлхийгээ хамгаалахыг уриулж байна. Баярлалаа.

Гульгүл сүмд жилийн турш явагддагхөтөлбөр* Сүмд хоноглох хөтөлбөр : Хоногийн 50.000 вон - Мөргөл, суугаа бясалгал, явган бясалгал, 108 удаагийн мөргөл,

Зэн дасгал, сур харвах(Амралтын өдрүүдэд сүмийн лам нарын хооллох тусгай ёстой танилцана)

* Дасгал голчилсон хөтөлбөр : 20.000-30.000 вон - Зэн дасгал, зэн тулааны урлагтай танилцах(Хүсвэл сүмийн лам

нарын хооллох тусгай ёстой танилцах)

* Зэн тулааны урлагийн тоглолт үзэх/танилцах : 10.000 вон - Тоглолт үзэх, биечлэн оролцох, сүмийн хоол идэх

* Удаан хугацааны хөтөлбөр( 1 сараас дээш) : 900.000 вон - Зэн тулааны урлаг, дасгал сурах, бясалгал сурах

Гульгүл сүмийн вэбсайт. http://www.golgulsa.com/

Page 14: NEAR news vol.43 (MNG)

R u s s i a

Amur

• Нийслэл Благовещенск(Blagoveshensk)

• Газар нутаг 361,900㎢

• Хүн ам 860000(2010 оны байдлаар)

• Уур амьсгал Эх газрын зөөлөн уур амьсгал

NEAR NEWS Vol. 42

Amur Region of Russia

14

Гишүүн байгууллагатай танилцахуй

1

2

3

Амур муж ОХУ

Page 15: NEAR news vol.43 (MNG)

Байршил _ Алс Дорнодын Холбооны тойрогт

хамрагдах ба хойд талаар Сахагийн БНУ, зүүн талаар

Хабаровск хязгаар ба Еврейн автономит муж, баруун

талаар Забайкаль хязгаар, өмнөд талаар Хятад улстай

1250 км-ийн зайд хиллэн оршдог.

Байгаль орчин _ 500 км урт бүхий 7 гол, 10 км-ээс

дээш 29.000 голтой ба нийт урт 77.000 км болно.

22,800.000 гектар ойд шилмүүст ой ба холимог

хэлбэрийн бүслүүр орших 17500000 гектарт мод

ашиглах боломжтой. Голчлон хус, улиас, гацуур зэрэг

мод эзлэх ба 77 хувь нь шилмүүст ой юм.

Ашигт малтмал _ ОХУ-д 13-рт орох их хэмжээний

байгалийн нөөцтэй бөгөөд төмөр, төмөрлөг бус, ховор

метал, хүрэн нүүрс, чулуун нүүрс голчилно. Мөн төрөл

бүрийн барилгын материал, цэнгэг ус, рашаантай. Тус

муж алт олборлолтоор ОХУ-д хоёрдугаарт орох ба жилд

25 тонны алт үйлдвэрлэдэг.

Амур мужийн аж үйлдвэр _ Тус муж цахилгаан

үүсгүүр, хүрэн нүүрс ба алт олборлолт, мод

боловсруулалт, машин техник үйлдвэрлэл, метал

боловсруулалт хөгжсөн. Эрдэс баялаг боловсруулалтын

салбар нь мужийн гол салбар болно.

Цахилгаан эрчим хүч _ Амур муж цахилгаан эрчим

хүчээр хангагдсан. Алс Дорнодын Холбооны тойргийн

нийт цахилгаан үйлдвэрлэлийн 22-оос дээш хувийг

эзлэнэ. Цахилгаан эрчим хүчний гол компаниуд болох

Рус-Гидро нь Цейский усан цахилгаан станцад жилд

1330 мегабайт, Бурейский усан цахилгаан станцад 1975

мегабайтыг үйлдвэрлэдэг.

Мод боловсруулах аж үйлдвэрийн дүүрэг _

Мод бэлтгэх, боловсруулалт хийдэг ба Алс Дорнодын

нутагт модон материалийн экспортоор гуравдугаарт орох

ба голлох экспортийн түнш нь Хятад юм. Экспортийн

гол бүтээгдэхүүнд боловсруулсан, боловсруулаагүй

модон материал, модон сууц, барилгын материал орно.

Газар тариалан _ Амур муж Алс Дорнодын бүсийн

газар тариалангийн гол бүс болохын хувьд Алс

Дорнодын Холбооны тойргийн газар тариалангийн 53

–аас дээш хувийг эзэлнэ. 50000 гектар бүхий

тариалангийн нөөцөт талбайтай. Газар тариалан, сүү

саалийн чиглэл голчлох ба тахиа үржүүлэгийн аж

үйлдвэр ч хөгжсөн. Мужийн зүүн хэсгээр буга үржүүлэг

болон мал аж ахуйн, үс ноосны аж үйлдвэр хөгжсөн.

Газар тариалангийн голлох бүтээгдэхүүн нь вандуй,

гурил, овьёос, арвай, төмс хүнсний ногоо ба ОХУ-д

вандуй үйлдвэрлэлийн төлөөлөх нутаг болохын хувьд

нийт үйлдвэрлэлийн 50 хувь, Алс Дорнодын нутагт 70

хувийг тус тус эзэлнэ. Вандуйн 35 хувийг бүсийн

компаниудад боловсруулалт хийдэг.

Барилгын салбар _ 2011 оноос 2015 он хүртэл жил

бүр 95000 квадрат метр бүхий орон сууцны хороолол

барих төсөл явагдаж эхэлсэн бөгөөд үүний тулд цемент,

шилний үйлдвэр, угсармал орон сууцны панель

үйлдвэрлэх үйлдвэр, барилгын материалийн үйлдвэр

зэрэг дэд бүтэц хөгжиж байна.

Аялал жуулчлал _ Эвэнхи үндэсний тосгон,

Музейно аялал жуулчлалын цогцолбор, “казак тосгон”,

үлэг гүрвэлийн музей, сансрын музей, Албазииский цайз

баригдаж байна.

Зам тээвэр _ Транс Сибирийн төмөр зам, Байгль-

Амур, Чита-Хабаровск зэргийг холбох төмөр зам болон

авто зам баригдаж буй бөгөөд улсын хилийг нэвтрэх авто,

төмөр 3 зам баригдаж байна.

Бусад томхон хэмжээний төсөл _ Амур мужид орчин үеийн маягын сансрын “Восточный” өв баригдаж буй

бөгөөд 2015 онд анхны пуужин хөөргөх ба 2018 онд сансрыг тойрох пуужин хөөргөнө. 2010 онд газрын тос экспортлох

зорилгоор Сковордино-Дачинг холбох нефтийн дамжуулах хоолой тавигдсан ба дараагар нь Зүүн Сибирийн газрын

тосны газар, Алс Дорнодын боомтыг холбох “Зүүн Сибирь-Номхон далай”-н дамжуулах хоолойг барьж эхлээд байна.

Түүнээс гадна Хятад ба Номхон далайн эргийн улсуудад эрчим хүч экспортлох төслийг явуулахын тулд төрөл бүрийн

ажил төлөвлөж байна. Одоо тус муж Хятад, Монголд цахилгаан эрчим хүч экспортолж буй бөгөөд 2011 оны 1 сараас 9

сар хүртэл 1 тэрбум 120 сая КВатт- эрчим хүч үйлдвэрлэсэн ба жилд 4.5 тэрбум КВатт эрчим хүч экспортлох зорилт

тавиад байна.

1. Амур мужид үйлдвэрлэсэн алт2. Казак тосгон3. Амур голын загас4. Зүүн Сибирь-Номхон далайн нефть дамжуулах

хоолойг барьж буй нь 5. Восточный сансрын төв баригдаж буй газар

Албазинский цайзын макет

4 5

Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-Амур муж

The Association of North East Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.43 (MNG)

The Association of North East Asia Regional Governments

Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2311~20 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments