20
Vol. 63 NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2015 NEAR News Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэтгэгдэл PioNEAR дадлага солилцооны хөтөлбөрт оролцсон сэтгэгдлээс – БНСУ-ын Тээврийн их сургуулийн солонгос хэл уран зохиолын ангийн оюутан Сэдэвт нийтлэл NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2015 – Торгоны зам-Кёнжү 2015 Сэдэвт нийтлэл Япон улсын Шиманэ муж Нэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR 2015 онь ו7-8 сар 63 дахь дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of Northeast Asia Regional Governments

NEAR news vol.63 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    229

  • Download
    5

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.63 (MNG)

Vol. 63NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад

харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2015

NEARNews

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ СэтгэгдэлPioNEAR дадлага солилцооны хөтөлбөрт оролцсон сэтгэгдлээс – БНСУ-ын Тээврийн их сургуулийн солонгос хэл уран зохиолын ангийн оюутанСэдэвт нийтлэлNEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2015 – Торгоны зам-Кёнжү 2015Сэдэвт нийтлэл Япон улсын Шиманэ муж

Нэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2015 онь7-8 ו сар 63 дахь дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 2: NEAR news vol.63 (MNG)

Шиманэ мужийн Мацуй хотод

Vol. 634 7 18

NEAR NewsNEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

Page 3: NEAR news vol.63 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 78 орон нутаг(73 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын ө ө р ч л ө л т и й н R 2 0 з э р э г о л о н у л с ы н байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.63 (MNG)

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээХолбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид

Иркутск мужид айлчлав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон тэргүүтэй Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид өнгөрсөн 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл Холбооны тэргүүлэгч орон нутаг болох Иркутск мужид ажлын айлчлал хийв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Иркутск мужийн захирагч Ерщенкотой уулзан ирэх 10-р сард зохиогдох Холбооны Ажлын хорооны 10-р Бүгд хурлын бэлтгэл, Холбооны үйл ажиллагааны талаар ярилцаж, санал бодол солилцов. Тэрээр 35 жилийн турш хуримтлуулсан дипломат албаны туршлагадаа үндэслэн NEAR Холбоог хөгжүүлэхэд дээд зэргээр хичээх болно гэв. Иркутск мужийн захирагч хариуд нь талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааны тулд хичээн ажиллах бөгөөд Холбооны Хэрэг эрхлэх газартай харилцан уялдаатай, тусалж дэмжиж ажиллахаа амлав.

Иркутск мужид байх хугацаандаа Ерөнхий нарийн бичгийн дарга Иркутск мужийн их сургуулийн Евразийн хэлний сургуулийн гадаад хэлний тэнхимд айлчлан багш оюутнуудтай уулзан NEAR Холбооны талаар танилцуулав.

Нөгөөтэйгүүр Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Иркутск мужид суугаа БНСУ-ын Ерөнхий консул Пак Жон Намтай уулзан

Иркутск мужид болох Холбооны Ажлын хорооны хурал, Бүгд хурал болоход хамтарч ажиллах талаар ярилцав.

NEAR Холбооны үйл ажиллагааNEAR Холбооны Биеийн тамирын хорооны

хурал болно.

Тус хурал 7 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Сахагийн БНУ-д болно.

Хурлаар гишүүн орон нутгуудын биеийн тамирын чиглэлийн төрөл бүрийн туршлага, бодлогоос танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал бодол солилцоно. Мөн хуралд оролцогчдод Якутск хотноо болох “Азийн хүүхдүүд” олон улсын спортын тэмцээнийг үзүүлж сонирхуулахаас гадна якут үндэсний спорт, түүх соёлын газартай танилцах аялалыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Боловсрол соёлын харилцааны арга хэмжээ болно.

Зүүн хойд Азийн залуучуудыг оролцуулах Шиманэ мужийн соёлын солилцооны хөтөлбөрөөр дамжуулан бүсийн залуучуудын харилцан ойлголцол, нөхөрлөлийн харилцааг нэмэгдүүлэх зорилготой “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр Шиманэд” арга хэмжээг 7 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Шиманэ мужийн Мацуй хотод зохион явуулна.

Энэ жилийн хөтөлбөрт олон янзын соёлыг ойлгуулах үүднээс япон айлд байрлах, япон үндэсний соёлтой танилцах, холбогдох байгууллагаар айлчлах төлөвлөгөөг тусгасан ба Монгол, Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон улсаас нийт 30 хүүхэд залуус оролцох юм.

Гол хөтөлбөр

Өдөр Агуулга Байрлах газар

7/31 Үдээс хойш

Шиманэ мужийн Мацуй хотод ирэх(Хөтөлбөр эхлэх)Хүлээн авалтОролцогчид өөрсдийгөө танилцуу-ах, Шиманэ мужийг танилцуулах

Мацуй хот дахь Шиманэ мужийн Олон улсын сур-

галтын төвд байрлана

8/1

Үдээс өмнөҮдээс хойш

Япон айлд байрлах тухай танил-цуулахЯпон айлтай танилцах, япон айлд байрлах

Шиманэ мужид

8/2 1 хоног Япон айлд байрлах Шиманэ мужид

8/3 Үдээс өмнө

Хоттой танилцахСоёлтой танилцах Кутэжи буудалд байрлах

8/4 Үдээс хойш

Багийн үйл ажиллагааСанал бодол солилцох хэлэлцүүлэгҮдэлтийн арга хэмжээ

Мацуй хот дахь Шиманэ мужийн Олон улсын сур-

галтын төвд байрлана

8/5 Үдээс өмнө Арга хэмжээ дуусах

Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурал болно

Холбооны Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 11-р хурал 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд БНСУ-ын Кёнсанбүг мужийн Кёнжү хотноо болно. Хуралд Холбооны гишүүн орон нутгуудын эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлийн холбогдох хүмүүсийг урьж оролцуулан Зүүн хойд Азийн бүсийн эдийн засаг хүмүүнлэгийн нийтлэг асуудлыг хэлэлцэх юм. Хурлын нээлтэд тусгай илтгэл тавигдах ба дараагаар нь хэлэлцүүлэг, бусад илтгэл тавигдах болно. Хурлын дараа буюу 28-ны өдөр зочдод Кёнжү хотноо зохиогдох “Торгоны зам-Кёнжү 2015” арга хэмжээг үзүүлэхээр төлөвлөжээ.

NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ Энэ сарын мэдээ

NEAR NEWS Vol. 634

Page 5: NEAR news vol.63 (MNG)

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хятад-Солонгосын найрамдал,

нөхөрлөлийг бэлгэдсэн суваргийн нээлтийн ажиллагаанд оролцов.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон 5 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Шаньси мужид болсон Хятад-Солонгосын найрамдал, нөхөрлөлийг бэлгэдсэн суваргийн нээлтийн ажиллагаанд оролцов. Шаньси мужийн Шиан хотын Чанбай эко цэцэрлэгт хүрээлэнд Солонгос улсын үнэт зүйлсийн 20-рт бүртгэлтэй Нэгдсэн Шилла улсын үеийн Дабутаб суваргыг бодитоор дуурайлган барьжээ. Кёнсанбүг муж, Шаньси муж хооронд ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш 2 талын соёл, боловсролын харилцааг идэвхжүүлэх, эдийн засаг худалдааг өргөжүүлэх үүднээс энэхүү суваргыг барьжээ.

Нөгөөтэйгүүр суваргын нээлтийн ажиллагаанд Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн, Шаньси мужийн захирагч Роү Чинчэн, БНСУ-ын Соёл, биеийн тамирын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Вон Юн Ги, Шиан дахь БНСУ-ын Ерөнхий консул Ли Ган Гүг, Бүлгүгса буддын сүмийн Сонта лам зэрэг 200 гаруй хүн оролцжээ.

Жилинь муж-БНХАУ

1999 онд Хятад-Өмнөд Солонгос-Японы дээд хэмжээний уулзалтаас эхлэлтэй 3 улсын хамтын ажиллагаа 10 гаруй жил үргэлжилснээр хамтын ажиллагааг тогтвортой явуулж ирсэн. 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл Жилинь мужийн Ардын засгийн газар болон Өмнөд Солонгос, Хятад, Японы 3 улсын хамтын ажиллагааны газраас хамтран зохион байгуулах уг хурлаар 3 улсын төр засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн эдийн, худалдааны хамтын ажиллагааг явуулахын тулд харилцааны платформыг байгуулна. Уулзалтад дээрх 3 улсын орон нутгийн захирагч, БНХАУ дахь гадаадын элчин сайдын яам, консулын газрын төлөөлөл, банк санхүүгийн байгууллага, компаний төлөөлөл бүхий 300 гаруй хүн оролцуулахаар төлөвлөөд байна. Жилинь мужийн Ардын засаг энэ удаагийн хурал 3 улсын засгийн газар хоорондын харилцаа хамтын ажиллагааг явуулах болон хамтын хөгжлийг идэвхжүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Киото муж-Япон улс

Киото муж Япон улсын хойд хэсгийн аялал жуулчлалын бүсээр хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд “Далайн Киото”

хэмээх сэдвээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна.

Хятад-Өмнөд Солонгос-Японы орон нутгийн захиргаадын хамтын ажиллагааны 1-р хурал, Эдийн засаг, худалдааны

төслийн уулзалт 8 сард Чанчүн хотноо болно.

Жилинь мужийн төлөөлөх арга хэмжээ “Зүүн хойд Азийн үзэсгэлэн” лого

“Далайн Киото” үзэсгэлэн : Танин мэдэхүйн хөгжөөнт хөтөлбөр

Хэйлонжан муж-БНХАУ

Хэйлонжан мужийн ус чийгт газар

Хятадын хойд хязгаарт, газарзүйн өвөрмөц байршилд орших Хэйлонжан мужийг өвөл, зуны улиралд зорих жуулчдийн хөл тасардаггүй. Тус муж Хятадын хамгийн том ус чийгт газар болохын хувьд ус чийгт газрын талбайгаар Хятадад 4-рт ордог. Хэйлонжан муж ус чийгийн нөөцөд түшиглэсэн соёл, газар тариалан, цаг үеийн өөрчлөлтөд сэдэвчилсэн, хүйтэн сэрүүн чийгт газрын онцлогт тохирсон эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэхэд анхаарч байна. Хэйлонжан муж ус чийгт байгалийн тусгай хамгаалалттай 87 газар, ус чийгт 58 цэцэрлэгт хүрээлэнтэй. Хэйлонжан мужид орших Заорун, Шинкай нуур, Жинжү арал зэрэг 8 газар олон улсын ус чийгт газрын бүртгэлд орсон байдаг. Энэ жилийн зун Хэйлонжан муж 20 гаруй ус чийгт газрыг хамрах аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гаргах ба Харбиний Вуанчинсун гол, Заорун, Шинкай нуур зэрэг 10 газрыг аялал жуулчлалын бүс болгоно. Нэн ялангуяа жуулчдыг татахын тулд “Галт уулын ус чийгт газар” болон Хятадын “Зүүн хязгаар” гэсэн аялалын 2 маршрут гаргажээ.

Энэ зуны амралтыг Хэйлонжан мужид !!

Гишүүн байгууллагуудын мэдээ

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.63 (MNG)

Гуанжү хот-БНСУ

Дэлхийн оюутнуудын спортын наадам болох Гуанжү 2015-Зуны универсиад 7 дугаар сарын 3-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл БНСУ-ын Гуанжү хот, Жоллабүг, Жолланам мужуудад болно. “Ирээдүйг гэрэлтүүлнэ” хэмээх уриан дор зохиогдох энэхүү универсиадийг байгальд ээлтэй, энхтайванч, хүний эрхийг эрхэмлэгч, тэмцээн зохион явуулах таатай нөхцөл бүрдсэн Гуанжү хотын уламжлалт соёл, түүнчлэн олон янзын соёлыг харж болох дэлхийн залуучуудтай харилцах тэмцээн болгох зорилт тавьжээ. Энэ удаагийн тэмцээнд 170-аад орны орны 20.000 гаруй хүн ирж оролцохын хувьд 45 орны 14.000 гаруй хүн оролцсон Инчон 2014-Азийн тэмцээн, 204 орны 16.000 хүн оролцсон 2012 оны Лондоны Олимптой дүйцэхүйц хэмжээний тэмцээн юм. Одоо Гуанжү хотод тэмцээн зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна. Жоллабүг, Жолланам мужуудийн 25 газар болон Чүнжү хотод тэмцээн болно. Гуанжү хотоос гадна нь Солонгост зохиогддог олон улсын нэгдсэн спортын тэмцээнээс хамгийн эдийн засгийн үр ашигтай тэмцээнд ордог.

14.000 сайн дурын зохион байгуулах албаны хүмүүс бэлтгэлийг хангаж дууссан бөгөөд одоо тэмцээний нээлт болохыг л хүлээж байна. Тэмцээнээс гадна буудал, унаа тээвэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг зохион байгуулалтын ажлыг сайтар явуулж, тамирчдын аюулгүй байдал, тав тухыг хангахад дээд зэргээр хичээж байна. Гуанжү универсиадад оролцох тамирчид 21 төрөлд 272 медалийн төлөө 12 өдрийн турш өрсөлдөх юм. Тэмцээн албан ёсны төрөл болон сонголттой төрлөөс бүрднэ. Албан ёсны төрөл спортын гимнастик, сагс, шумбалт, ритмт гимнастик, волейбол, усан поло, усанд сэлэлт, жүдо, хөнгөн атлетик, хөлбөмбөг, ширээний теннис, теннис, фенсинг зэрэг 13 төрлөөр, сонголттой төрөл нь гольф, бадминтон, буудлага, бэйсбол, сур харваа, сэлүүрт завь, тэквандо, гандбол гэсэн 8 төрлөөс бүрдэнэ.

Увс аймаг-Монгол улс

2015 оны 06 сарын 25-26-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотноо Монгол улсын Засгийн газар, Монголын эдийн засгийн форумтай хамтран Монголын эдийн засгийн форумын баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганыг зохион явууллаа. Чуулганд оролцогчид хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй танилцаж Монгол улсын баруун бүс нутгийг хөгжүүлэх, бүс нутгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал бодол солилцов. Чуулганы дараагаар Монгол орны баруун хязгаар Увс аймгийн ард түмний аж байдал, соёл, зан заншилтай танилцав.

Энэхүү баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганд Монголд суугаа Элчин сайдын яамдууд, Олон улсын байгууллагуудын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрууд, ОХУ-ын Сибирийн тойргийн ба БНХАУ-ын ШУӨЗО-ны аймгууд, муж, улсын Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөл, ХБНГУ, Тайвань, Япон, Монгол улсын томоохон компани, ААН-үүдийн төлөөллүүд оролцлоо.

Гуанжү 2015-Зуны универсиад болно.

Гуанжү 2015-Зуны универсиадын бэлгэдэл

Увс аймагт Баруун бүсийн хөрөнгө оруулагчдын чуулган болж өнгөрлөө.

7 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Киотогийн Жунгуан автозам ашиглалтад орохтой холбогдуулан түүх, соёлтой танилцах аялалын бүтээгдэхүүн, эвент, фестиваль зэрэг төрөл бүрийн хөтөлбөр багтсан “Далайн Киото” үзэсгэлэн болно.

7 дугаар сарын 19-ний өдөр Гютанго хотод арга хэмжээний нээлт эхлэх ба Юхигаүра далай.н эрэгт усан шоу болно. Японы хамгийн хамгийн том усан шоу болохын хувьд гэрэлтүүлэг, дүрс зэрэг тусгай эффект ашиглана. “Далайн Киото” үзэсгэлэнг зохиосноор түүх, соёл, далай, тосгон, газар тариалангийн бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг иргэдэд олгож, гадаадын жуулчдыг татах болон Киото мужийн эдийн засгийг идэвхжүүлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг “Далайн Киото” үзэсгэлэнгийн албан ёсны вэйсайт http://www.uminokyotohaku.jp-аас авна уу.

Тоттори муж-Япон улс

Тоттори мужийн захиргаанаас явган аялалыг дэмжих үүднээс төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж байна. Түүний нэг нь 10 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэл болох Олон улсын явган аялагчдийн бага хурал юм.

Хурлын хугацаанд дагалдах арга хэмжээ болгож жирийн иргэдэд зориулсан семинар, явган аялалын үзэсгэлэн гаргана.

10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд болох явган аялалын хүрээнд Японы Мидукү уул, Мисаса халуун рашаан, эртний Японы дүр төрхийг санагдуулам Үжибүки уул, Акагавуара хэмээх улаан шавраар барьсан сууц, Японы Нордик цана, Явган аялалын Холбооноос өндрөөр үнэлсэн Дугу цөөрөм хавийн маршрут зэрэг Тоттори мужийн түүх соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар явган аялах 3 төрлийн маршрут гаргажээ.

Азийн явган аялагчдийн бага хурал Тоттори мужид болно.

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

NEAR NEWS Vol. 636

Page 7: NEAR news vol.63 (MNG)

Дундговь аймаг-Монгол улс

2015 оны 6 дугаар сарын 19-21-ний хооронд Дундговь аймгийн Бага газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газар Олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнийг Хонг Конгийн “Action Asia Events” байгууллагаас тухайн орныг сурталчлах зорилгоор Ази тивийн улсуудад жил бүр ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших “Бага газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газарт”MONGOLIA ACTION ASIA 3 DAY ULTRA MARATHON” нэртэйгээр зохион байгуулагдав. Уг тэмцээнд гадаадын 150 орчим тамирчид ирж оролсон бөгөөд оролцогчид 3 өдрийн туршид хөдөөгийн бартаат замаар өдөрт 40 км гүйв. Оролцогчдын 80% нь Хонг Конг, Сингапур, Тайван, Токио, 20% нь Европ, Америк, Австралиас байсан ба Монгол талаас зохион байгуулагч нь New Juulchin tour, Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулжээ. Наадмын үеэр тэмцээнд оролцогчид болон үзэгч сонирхогчдод зориулан Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн Монголын үндэсний язгуур урлагийн тоглолт болон нутгийн гар урчуудын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

Энэхүү тэмцээний тухай мэдээллийг дараах цахим хуудсаар орж үзэж болно. Вэб хуудас: http://www.actionasiaevents.com/our-events/2015-mongolia-ultra/overview.html

Магадан муж-ОХУ

2015 оны 7 дугаар сарын 17-18-ны хооронд ОХУ-ын Магадан хотод “Олон улсын хөрөнгө оруулагчдын 2 дахь удаагийн үзэсгэлэн яармаг” болох гэж байна.

Хөрөнгө оруулагчид болон мужийн эрх баригчид, үйлдвэрлэл эрхлэгчид хоорондоо үр ашигтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж өгдөг энэ яармагийг

өнгөрсөн онд анх удаа зохион байгуулахад ихээхэн үр дүн гарч, энэ төрлийн арга хэмжээг цаашид жил бүр зохион байгуулж байх хэрэгтэй болохыг харуулжээ.

Магадан муж нь байгалийн арвин нөөц баялагтай төдийгүй шинэ бизнес нэвтрүүлэх, эрхлэхэд таатай хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын ээлтэй орчноороо гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг.

Энэ удаагийн яармагийн үеэр хөрөнгө оруулалтын төслүүдийн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн нэгдсэн хуралдаан, ажил хэргийн уулзалт, дугуй ширээний ярилцлагууд болон тус мужид өмнө нь зохиогдож байгаагүй шинэлэг зүйл болох “Алт олборлолтын аварга шалгаруулах тэмцээн” гэх мэт арга хэмжээнүүд яармагийн хөтөлбөрт багтжээ.

Түүнээс гадна Орос улсын тэргүүлэх уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид геологи, уул уурхай, төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор нэгдэн байгуулсан “Майнекс” клубын семинар нь яармагийн хүрээнд болох гол үйл явдлын нэгэнд тооцогдож байна.

Олон улсын хөрөнгө оруулагчдын яармагийн гол зохион байгуулагч нь Магадан мужийн захиргаа бөгөөд ОХУ-ын Алс дорнод болон гадаадын компаниуд, санхүүгийн байгууллагууд, төрийн эрх барих байгууллагууд, олон улсын байгууллага, холбоод, ажил хэргийн болон шинжлэх ухааны хүрээлэнгүүд оролцох ажээ.

Магадан мужийн хувьд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байдаг бөгөөд бизнесийн болон төрийн байгууллагууд хоорондоо ийнхүү хамтарснаар үр өгөөжтэй, удаан хугацааны хамтын ажиллагаа тогтоож, хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж найдаж байгаа юм.

Яармагийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.magfer.ru; www.49gov.ru цахим хуудсуудаар орж үзэж болно.

Дундговь аймагт Олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно.

Магаданы хөрөнгө оруулагчдын олон улсын 2 дугаар яармаг болно.

Алтайн хязгаар-ОХУ

Алтайн хязгаарт оршин суух олон янзын үндэстэн, ястнууд нь тус нутгийн аялал жуулчлалын үнэт нөөц баялаг билээ. Эрт Демидовын үеээс эхлэн Аугаа Их эх орны дайн, атар газар эзэмших үеийг хүртэлх 300 гаруй жилийн хугацаанд телеут, кумандинц, казах, керчак, казачество, герман, украин, орос гэх мэт олон ястан, үндэстнүүд Орос улсын өнцөг булан бүрээс шилжин ирж суурьшсаар Алтай хязгаар нутгийн өнөөгийн ард түмэн бүрэлдэн бий болжээ.

Ихэвчлэн Алтай хязгаарын алслагдсан хол нутагт амьдран суудаг олон ястнууд нь өвөрмөц соёл, өв уламжлалаа өнөөг хүртэл хадгалж ирсэн бөгөөд өөрийн биеэр зорьж очсон хүн л энэ бүхнийг нүдээр үзэж, танилцах боломжтой.

Угсаатны зүйн аялал нь жуулчид, зочид гийчдийг мужийн соёл, уламжлалтай танилцуулаад зогсохгүй нутгийн иргэдийн зан заншил, уламжлал, ажил эрхлэлт, түүх соёлын дурсгалуудыг дэмжих, хамгаалах, сэргээхэд таатай нөлөө үзүүлж байдаг билээ. Алтайн хязгаарын хүн амыг бүрдүүлэх 150 гаруй үндэстэн, ястнуудын бүгд өөр өөрсдийн өвөрмөц идээ ундаа, соёл уламжлалтай байдаг нь угсаатны зүйн, хоолны соёлын болон хөдөөгийн аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлэх нэгэн үндэс болдог.

Энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр Алтайн хязгаарын “Бирюзовая Катунь” аялал жуулчлалын-амралтын тусгай бүсэд “Орос, Бирюзово-Катуний өдөр” сэдэвт уламжлалт соёлын наадам болох гэж байна.

Наадмын тухай нэмэлт мэдээллийг www.visitaltai.rf/, www.visitaltai.info цахим хуудас болон эсвэл Алтайн хязгаарын Аялал жуулчлалын төвөөс авах боломжтой. Аялал жуулчлалын төвийн хаяг: Орос улс, Алтайн хязгаар, Барнаул хот, Горькийн гудамж, 29 тоот, Утас. +7 3852 20-10-37.

Алтайн хязгаарын төлөөлөгчид Солонгос улсад албан айлчлал хийх үеэр буюу энэ оны 3 дугаар сарын 24-ний өдөр Алтайн хязгаарын Засаг даргын орлогч Данил Бессарабов болон Канвон мужийн Засаг даргын орлогч Ким

Ми Енг нар болон хоёр талын төр захиргааны байгууллагуудын төлөөлөл уулзаж, яриа хэлцэл хийлээ.

Энэ үеэр талууд цаашид хамтран ажиллах чиглэлийг хэлэлцсэний үндсэн дээр Алтайн хязгаар болон Канвон мужийн захиргаадын хооронд “Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Түүнчлэн Алтайн хязгаарын төлөөлөгчид Өмнөд Солонгосын бизнесменүүдтэй ажил хэргийн уулзалт хийж, эм, эмнэлгийн технологийн томоохон үйлдвэрүүд, био аж үйлдвэрийн цогцолбор, эмчилгээний аялал жуулчлалын төвүүдээр зочилжээ. Мөн Чүнчонь дахь Биотехнологийн аж үйлдвэрийн төвд Алтайн хязгаарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийн тухай танилцуулга хийлээ.

Алтайн хязгаар дахь угсаатны соёлын наадам болно.

Алтайн хязгаар болон Канвон мужийн хооронд хамтран ажиллах санамж бичиг үйлдэв.

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.63 (MNG)

3 4 5

10 11 12

17 18 19

1

7 8

13 14 15

22

Sunday Monday Tuesday

July2015. 7

August2015. 8

• Ангилал : Кёнсанбүг муж/БНСУ• Арга хэмжээний нэр : Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурал

• Хэзээ : 8.26~8.28• Хаана : Кёнжү хот• Харилцах хаяг : Кёнсанбүг мужийн захиргааны Глобаль худалдаа хамтын ажиллагааны хэлтэс T. +82-53-950-2278

• Ангилал : Дэгү хот/БНСУ• Арга хэмжээний нэр : Олон улсын LED& Displaу-н 6-р үзэсгэлэн

• Хэзээ : 8.19~21• Хаана : Дэгү EXCO • Харилцах хаяг : Үзэсгэлэн зохион байгуулах алба T. +82-53-601-5398 http://www.lndexpo.co.kr/kor

• Ангилал : Жэжү муж/БНСУ• Арга хэмжээний нэр : Жэжү-Олон улсын далайн

• Хэзээ : 8.28• Хаана : аялалын 3-р форум• Харилцах хаяг : Жэжү мужийн далайн аж үйлдвэрийн хэлтэс T. +82-64-710-3227

• Ангилал : Алтайн хязгаар/ОХУ• Арга хэмжээний нэр : “Алтайн хөгжил” Олон улсын залуучуудын менежментийн форум

• Хэзээ : 8 сард• Хаана : Белакуриха хот• Харилцах хаяг : Алтайн хязгаарын боловсрол, залуучуудын бодлогын газар T. +7-3852-63-59-22 E. [email protected]

• Ангилал : Шиманэ муж/Япон улс• Арга хэмжээний нэр : Боловсрол, соёлын харилцааны хорооны хурал

• Хэзээ : 7.31~8.5• Хаана : Шиманэ муж• Харилцах хаяг : Шиманэ мужийн Орчин, амьдралын групп T. +81-852-22-6464 F. +81-852-22-6412

• Ангилал : Сахалин/ОХУ• Арга хэмжээний нэр : ‘Сахалины цэцэг’ Олон улсын цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын фестиваль

• Хэзээ : 7.29~8.2• Хаана : Южно Сахалинск хот• Харилцах хаяг : Южно Сахалинск хот T. +7- 4242-72-45-09 F. +7- 424-50-56-26

• Ангилал : Сахагийн БНУ/ОХУ• Арга хэмжээний нэр : Биеийн тамирын хороо

• Хэзээ : 7.15~7.17• Хаана : Якутск хот• Харилцах хаяг : Сахагийн БНУ-ын Гадаад харилцааны яам T. +7-4112-34-06-07

• Ангилал : Хакасын БНУ/ОХУ• Арга хэмжээний нэр : ‘Siber-il’Олон улсын түүх соёлын 4-р форум

•Хэзээ : 7.1~7.3• Хаана : Абакан хот• Харилцах хаяг : Хакасын БНУT. +7-3902-29-51-01

• Ангилал : Алтайн хязгаар/ОХУ• Арга хэмжээний нэр : Олон улсын хүнсний форум

• Хэзээ : 7-р сард• Хаана : Барнаул хот• Харилцах хаяг : Алтайн хязгаарын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газар T. +7-3852-63-48-04 E. [email protected]

• Ангилал : Төв аймаг• Арга хэмжээний нэр : Зүүн хойд Азийн эмэгтэй удирдагчдийн форум

• Хэзээ : 7-р сард• Хаана : Зуунмод сум• Харилцах хаяг : Төв аймгийн ЗДТГ-ын газар T. +976-7027-3084 E. [email protected]

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

NEAR NEWS Vol. 638

Page 9: NEAR news vol.63 (MNG)

1 2

6 7 8 9

13 14 15 16

20 21 22 23

Wednesday Thursday Friday Saturday

2 3 4 5

9 10 11 12

16 17 18 19

23 24 25 26

• Ангилал : Приморийн хязгаар/ОХУ• Арга хэмжээний нэр : Олон улсын загасны аж үйлдвэрийн 10-р хурал

• Хэзээ : 8.27~8.28• Хаана : Владивосток хот• Харилцах хаяг : Приморийн хязгаарын Загасны аж үйлдвэр нөөцийн газар T.+7-423-220-93-02 E. [email protected]

• Ангилал : Сахалин муж/ОХУ• Арга хэмжээний нэр : ‘Ертөнцийн зах хязгаар’ Олон улсын 5-р кинофестиваль

• Хэзээ : 8.21~8.28• Хаана : Южно Сахалинск хот• Харилцах хаяг :

• Ангилал : Кёнсанбүг муж/БНСУ• Арга хэмжээний нэр : Торгоны зам-Кёнжү 2015

• Хэзээ : 8.1~10.30• Хаана : Кёнжү хот• Харилцах хаяг : Кёнжү-Дэлхийн соёлын экспо зохион байгуулах хороо T. +82-54-740-3021

• Ангилал : Жоллабүг муж/БНСУ• Арга хэмжээний нэр : Дэлхийн тэквондогийн 9-р экспо

• Хэзээ : 7.10~7.15• Хаана : Мүжү, Жонжү, Сэмангэмд• Харилцах хаяг : Жоллабүг мужийн захиргааны Биеийн тамирын бодлого, тэквондо, спортын аж үйлдвэрийн баг T. +82-63-280-3363

• Ангилал : Хёго муж/Япон улс• Арга хэмжээний нэр : Сансрын технологи, шинжлэх ухааны олон улсын 30-р симпозиум

• Хэзээ : 7.4~7.10• Хаана : Хёго мужийн Кобэ хот• Харилцах хаяг : Хёго-Кобэгийн арга хэмжээ зохион явуулах хороо T. +81-78-303-0029

• Ангилал : Шаньдун муж/БНХАУ• Арга хэмжээний нэр : Олон улсын вино, архины үнэлгээний уралдаан

• Хэзээ : 7.3~7.5• Хаана : Ентай хот• Харилцах хаяг : T. +86-531-8606-1765

• Ангилал : Кёнсаннам муж/БНСУ• Арга хэмжээний нэр : Кённам 2015-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн

• Хэзээ : 7.2~7.5• Хаана : Чанвоны олон улсын арга хэмжээний төв• Харилцах хаяг : Чанвоны Олон улсын арга хэмжээний төвийн ажлын алба T. +82-55-212-1011

• Ангилал : Магадан муж/ОХУ• Арга хэмжээний нэр : Магадан-Олон улсын хөрөнгө оруулалтын үзэсгэлэн

• Хэзээ : 7.17-18• Хаана : Магадан хот• Харилцах хаяг : Магадан мужийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, шинэчлэлийн яам T. +7-4132-62-04-52 www.magfer.ru

Энэ сарын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

The Association of Northeast Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.63 (MNG)

2014 оны 4 сарын эхээр Орос улсад хөл тавихад цагаан цас, шилмүүст мод, хүйтэнд амнаас савсах уур гэсэн гурван зүйл сэтгэлд тодхон үлдэж билээ. Цав цагаахан цас салхинд туугдан хийссээр өтгөн шилмүүст модон дунд унасан байв. Орос орныг хүйтнээр л төсөөлдөг байсан бол тэрхүү хүйтэн орчинд ороход сэтгэл туйлын ихээр хөдөлж байлаа.

Тува улс руу хүрч очихийн тулд уртаас урт зам туулж билээ. Инчоний олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөн Бээжингээр дамжин Красноярск хотод буусны дараа жижиг онгоц юмуу автобус эсхүл таксигаар явж хүрэхээр байв. Явах бэлтгэлээ хийх хугацаандаа Тува улсын үндэсний их сургуулийнхантай холбогдоход Красноярск хязгаараас автобусаар 14 цаг явж хүрнэ гэсэн. Солонгост үзээгүй зүйлээ үзэхээр зориглон автобусаар явахаар шийдсэн. Орост хол зам туулахад 2 жолооч ээлжлэн машин барьж байв. Тэгээд 2-3 цагын зайтай түр зогсч зорчигчдийг амрааж байв. Харин буцаж Солонгост ирэхдээ Иркутскээс онгоцоор явахын тулд Тува-Иркутск чиглэлийн автобусанд сууж нийт 32 цаг явж Иркутск хүрсэн.

Энэ бүх хугацаанд харин нэг ч удаа зогсож амралгүй явсан нь урьд өмнө үзээгүй сонин явдал байлаа.

Орос орны нутгаар ийнхүү урт удаан замыг туулсны эцэст зорьсон газраа ирэхэд Тува улсын нийслэл Кызыл хот санасныг бодоход жижигхэн хот байлаа. Тувачууд монгол,

PioNEAR-Дадлага солилцооны хөтөлбөрт оролцсон сэтгэгдлээс NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас гишүүн орон нутгуудын залуучуудыг өөр орон нутгуудын компани, байгууллагад дадлагажуулах, соёлын харилцааг идэвхжүүлэх үүднээс 2014 оноос эхлэн PioNEAR дадлага солилцооны хөтөлбөрийг явуулж байна.ОХУ-ын Тувагийн БНУ-ын Үндэсний их сургуульд солонгос хэл заах цагын багшаар 2014 оны 4 сараас эхлэн ажилласан бөгөөд энэ жил үргэлжлүүлэн ажиллаж буй БНСУ-ын Тээврийн их сур-гуулийн Хүмүүнлэгийн дээд сургуулийн солонгос хэл, уран зохиолын ангийг дүүргэсэн Ли Ён Эний сэтгэгдлээс хүргэж байна.

Ялалтын баярын үеэр

PioNEAR дадлага солилцооны хөтөлбөрт оролцсон сэтгэгдлээсСэтгэгдэл

NEAR NEWS Vol. 6310

Page 11: NEAR news vol.63 (MNG)

солонгосчуудтай гадаад төрхөөрөө адил төдийгүй хэл ярианд нь ч мөн адил солонгос хэлтэй төстэй байдал ажиглагдсан. Улсын албан ёсны хэл нь орос болон тува хэл бөгөөд солонгос хэлний үгстэй төстэй үгс нэлээн байсан болохоор оюутнуудад хичээл заахад тийм ч хэцүү биш байлаа. Солонгос хэлний ангийн оюутнууд нь манай орныг их сонирхдог бөгөөд солонгосын олон ангит цувралууд болон жүжигчид, алдартнуудыг сайн мэддэг ажээ. Сурагчдын ярьснаар, үүний учир нь азиуд тувачуудтай царай төрх ижил байдгаас шалтгаалдаг гэх бөгөөд 10 гаруй жилийн өмнө японы соёл их моодонд орж бол одоо солонгосын соёлын давалгаа бүх дэлхийд түгэж байна гэж ярьж байлаа. Түүнчлэн солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг сурагч, оюутнууд их таашаан сонгодог. Мөн солонгосын анагаах ухааны хөгжил, технологи шилдэгт тооцогддог бөгөөд хагалгаа хийлгэхээр Солонгос явж байсан оюутантай ч тааралдаж байлаа. Надад нэн сонин санагдсан нэг зүйл бол тувачууд бороо ороход шүхэр хэрэглэдэггүй ажээ. Би Солонгосоос Тувад ирэхдээ шүхэр авчраагүй байсан болохоор нэг удаа бороотой таарч, нэвт норсон юм. Харин тэгэхэд тувачууд юу ч болоогүй юм шиг тайван гэгч нь бороонд алхаж байсан нь надад туйлын жигтэй санагдаж ангид ирээд оюутнуудаас асуухад байнга шүхэр авч явах талаар тэд бодож байгаагүй бололтой, энэ асуулт тэднийг

гайхшрууллаа. Нэг оюутан хэлэхдээ шүхрийг хувцастайгаа зохицуулахад хэцүү гэсэн бөгөөд ерөнхийдөө Тува бол экологийн хувьд цэвэрхэн хот болохоор бороонд ямар ч хортой нөлөө байхгүй гэж тайлбарласан нь солонгос хүн миний хувьд сонирхолтой хариултууд байлаа.

Аливаа үндэстний соёлын тухай ном сэтгүүлээс ойлголт авна гэдэг бол өрөөсгөл ойлголт юм гэдгийг ойлгосон. Нэг нэгнийхээ соёлыг ойлгосноор хүмүүс ч өөр хоорондоо илүү сайн ойлголцоно. Тува улсад ажиллаж байснаасаа 4 сарын дараа, 2015 онд би Тувад дахин очиход миний хичээл зааж байсан оюутнууд урьдын адил солонгос хэлээ судалсаар байсан бөгөөд бид хамтдаа төрөл бүрийн соёлыг танин мэдэж хамтдаа багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ.

Ялалтын баяр

Ялалтын баяр

Талбай дээр

Шавь нараас авсан бэлэг

▼ Тува үндэсний дуу бүжгийн чуулгын тоглолт

Ялалтын баяр

Сэтгэгдэл PioNEAR дадлага солилцооны хөтөлбөрт оролцсон сэтгэгдлээс

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.63 (MNG)

Өнгөрсөн 5 сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл БНСУ-ын Кёнсанбүг мужийн Кёнжү хотноо NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болж өнгөрлөө. Хуралд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хятад, Япон 5 улсын 36 орон нутгийн 100 гаруй төлөөлөгч оролцов. Энэхүү хурал нь гишүүн орон нутгуудад Холбооны үйл ажиллагааны тухай ойлголтыг нэмэгдүүлж, тэдний хоорондын харилцааг бэхжүүлэхэд ач холбогдолтой байв. 2006 оноос эхлэн зохиогдох болсон уг хурал энэ онд 10 дахь удаагаа зохиогдсон юм.

Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болов.

Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болов.Сэдэвт нийтлэл

NEAR NEWS Vol. 6312

Page 13: NEAR news vol.63 (MNG)

Хурлаар Холбооны Хэрэг эрхлэх газрын гол үйл ажиллагааны тайлан, БНСУ-ын Корей их сургуулийн багш Сун Ги Ёны тусгай илтгэл, гишүүн орон нутгуудын арга хэмжээний зар танилцуулга, Холбооны үйл ажиллагаатай холбогдсон илтгэл хэлэлцүүлэг тавигдав. Хурлын дараагаар зочид төлөөлөгчид Поско төмөрлөгийн үйлдвэр, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Соггүрам агуй, Бүлгүгса буддын хийд үзэж, танилцав. NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон “Энэ удаагийн хурал нь гишүүн байгууллагуудад тус Холбооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Холбоог хөгжүүлэх арга замыг хайх, Холбооны үйл ажиллагаанд орон нутгуудын зүгээс идэвхтэй оролцох, анхааран сонирхох нөхцөл боллоо” гэж дурьдаад, хурлыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн гишүүн орон нутгуудын нийт төлөөлөлд талархал илэрхийлэв

Тусгай илтгэл болон гишүүн нутгуудын илтгэл

Хурлын эхэнд Холбооны Хэрэг эрхлэх газраас 2014 онд хэрэгжүүлсэн ажлууд, 2015 оны үйл ажиллагааны гол чиглэлийн тухай танилцуулга хийв. 2015 онд Холбооноос Ажлын хорооны 10 дугаар хурал, Олон улсын форум, Залуучуудыг

дадлагажуулах хөтөлбөр, Хүүхэд залуучуудын дунд зохиох эсээ бичлэгийн 3 дугаар уралдаан зэрэг гол гол ажлуудыг зохион байгуулах тул эдгээрийг дэмжин идэвхитэй оролцохыг гишүүн орон нутгуудаас хүсэв.

Ингээд Корей их сургуулийн профессор Сун Ги Ён “Зохицлын цаг үе ба Зүүн хойд Азийн өрөвдөн нигүүлсэх хамтын нийгэмлэгийг байгуулах нь” сэдвээр тусгай илтгэл тавьлаа. ОХУ, БНХАУ болон Япон улсуудын хооронд түүх, газар нутгийн асуудлуудаас үүдэлтэй санал бодлын зөрчилдөөн өнөөг хүртэл байсаар хэдий ч Зүүн хойд Азийн бүс нутаг нь “Харамсал, зэвүүцлийн нийгэм”-ээс бүс нутгийн бүх улсууд хамтаар найрсан орших шинэ эрин үе рүү, “Энэрэл нигүүлслийн нийгэм” рүү шилжих хэрэгтэй гэдэгт түүний илтгэлийн гол санаа оршиж байв.

Гишүүн орон нутгуудаас анхны илтгэлийг БНХАУ-ын Ниншя-Хуйн Өөртөө засах орны төлөөлөгч

“Инчуан хоттой хамтран ажиллах шинэ боломжууд” сэдвээр тавьсан бол Хятадын Шаньдун мужаас

“Холбооны Далай, загасны аж ахуйн салбар хороо”-ны хурал 10 дугаар сард болох тухай, Японы Тояама мужаас “Байгаль орчин, экологийн салбар хорооны үйл ажиллагааны тухай” тус тус илтгэл тавьлаа. БНСУ-ын гишүүн орон нутгуудын хувьд өөрсдийн хариуцдаг салбар хороодын тухай болон олон улсын арга хэмжээний зар зэргийг танилцуулав. Тухайлбал: Дэгү хот “Эмчилгээний цогцолборын танилцуулга”, Тэжон хот “Дэлхийн шинжлэх ухаанч хотуудын

Сэдэвт нийтлэл Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болов.

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.63 (MNG)

холбооны танилцуулга ”, Чүнчонбүг мужаас “Гэйсан 2015-Дэлхийн органик аж үйлдвэрийн экспо зохиох тухай”, Жолланам мужаас “Олон улсын газар тариалангийн үзэсгэлэн 2015, Дамяан 2015-Дэлхийн хулс модны үзэсгэлэн болох тухай”, Кёнсанбүг мужаас “Холбооны Эдийн засаг, хүмүүнлэгийн хорооны 11-р хурал болох тухай”, “Торгоны зам-Кёнжү 2015”” арга хэмжээний танилцуулга, “Мүнгён хотноо болох 2015Дэлхийн цэргийн биеийн тамирын тэмцээний тухай” тус тус танилцуулав.

Монгол улсын гишүүн орон нутгуудын хувьд Өмнөговь аймаг “Өмнөговь аймгийн тухай танилцуулга”, Улаанбаатар хот “Өнөөгийн Улаанбаатар” сэдвээр тус тус танилцуулга хийв. ОХУ-ын Эрхүү мужийн зүгээс тус мужид болох Холбооны Ажлын хорооны 10 дугаар хуралд оролцохыг гишүүн байгууллагуудад уриалсан бол Сахагийн БНУ-аас удахгүй Саха улсын нийслэл хотноо болох “Холбооны Биеийн тамирын хорооны анхдугаар хурал”-ын тухай дэлгэрэнгүй танилцуулга хийв.Presentation and Discussion on Introduction of NEAR Membership Холбооны гишүүний хураамж нэвтрүүлэх тухай, Салбар хороо-Холбооны гишүүний хураамж нэвтрүүлэх Салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай илтгэл, хэлэлцүүлэг

Гишүүний хураамж төлөх тухай асуудал 2007 оноос эхлэн яригдсан бөгөөд Жолланам мужид болсон Холбооны 10-р Бүгд хуралд тавигдсан асуудлыг Ажлын хорооны хуралд санал оруулахтай холбогдуулан дараах хэлэлцүүлэг болов.

<Гишүүний хураамж нэвтрүүлэх> Гишүүний хураамжийг нэвтрүүлэх нь гишүүн орон нутгуудийн идэвхийг

нэмэгдүүлэхээс гадна Холбооны нэр хүндийг дээшлүүлэх төдийгүй санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлж улмаар Холбооны тогтвортой хөгжихөд тус нэмэртэй юм.

Гишүүдийн дийлэнхи нь гишүүний хураамж нэвтрүүлэх тухайд нэг саналтай

Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болов.Сэдэвт нийтлэл

NEAR NEWS Vol. 6314

Page 15: NEAR news vol.63 (MNG)

байв. Холбооны Хэрэг эрхлэх газраас гишүүний хураамжийн хэмжээг

жилд 1000 ам. доллар байхаар нийт гишүүдэд адил хэмжээтэй төлөхийг санал болгож, хураамжийг Холбооны үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудийн нийтлэг зорилгод нийцсэн төсөл, хөтөлбөрт зориулах талаар танилцуулав.

Гишүүний хурраамжтай холбогдох журмыг гарган ирэх 10 дугаар сард болох Холбооны Ажлын хороонд санал оруулан нарийвчлан хэлэлцэхээр боллоо.

<Салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх арга зам>Холбооны салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх арга

замын тухайд одоо салбар хороодыг ажиллуулж буй орон нутгуудад гарч буй санхүүгийн хүндрэлийг багасгах, хороодын хурлыг

ойролцоо хугацаанд давхцуулан зохиохгүй байх, үйл ажиллагаа нь зогсонги хороог идэвхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Салбар хороодыг ажиллуулж буй орон нутгуудын байр суурь чухал тул Холбооны Хэрэг эрхлэх газраас хорооны зохицуулагч орон нутгуудаас судалгаа авч, түүнд үндэслэсэн зохицуулалт хийх талаар дараагийн Ажлын хорооны хуралд санал оруулахаар боллоо.

Хурлын дараах хөтөлбөр

Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурлын дараагаар зочид төмөрлөгийн үйлдвэрлэлээр дэлхийд манлайлагч ПОСКО компанитай танилцаж, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Соккурам агуй, Бүльгүгса сүмийг үзэж сонирхов.

Сэдэвт нийтлэл Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болов.

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.63 (MNG)

“Торгоны зам Кёнжү 2015” наадам нь “Евроазийн соёл” сэдвийн дор БНСУ-ын Кёнжу хотын соёлын төв (World Culture Expo)-д 2015 оны 8 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 18-ны хооронд нийт 59 хоногийн турш зохиогдох бөгөөд наа-дамд Хятад, Узбекстан, Иран, Турк зэрэг эртний “Торгоны зам” дагуух улсууд болон Кёнсанбүг муж, Кёнжү хотын хамтын ажиллагаатай хотууд гэх мэт 40 гаруй улс орон, хотуудын төлөөлөл оролцох юм. Наадмын нээлт 8 дугаар сарын 21-ний өдөр болно.

Кёнжү хотноо “Торгоны зам” сэдэвт соёлын наадам 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлнэ.

Соггүрам чулуун агуйг үзэж буй нь

"Осман" Цэргийн хөгжмийн ансамбль Торгоны замын зах

Торгоны зам-Кёнжү 2015

“Торгоны зам-Кёнжү 2015” соёлын

наадам болно.

Сэдэвт нийтлэл

NEAR NEWS Vol. 6316

Page 17: NEAR news vol.63 (MNG)

“Торгоны зам- Кёнжү 2015” наадмын хөтөлбөр

59 хоногийн турш болох энэ наадмын хүрээнд Солонгосын соёл, тэр дундаа Шилла улс, Кёнсанбүг мужийн тухай зочид гийчдэд танилцуулахад чиглэсэн олон янзын үзэсгэлэн, видео танилцуулга, илтгэл гэх зэрэг 25 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Олон соёл нэг дор”- Улс орнуудын түүх, соёлын олон талт байдал

Наадмын хүрээнд “Торгоны замын зах” хэмээх арга хэмжээ болох бөгөөд энэ нь олон янзын үндэсний цай, хоол, “Торгоны зам”-ын улс бүрийн гар урчуудыг цуглуулсан гудамж бий болгох ажээ. Энэхүү гудманд улс бүрийн уламжлалт орон сууцны хэв загвараар хийсэн бүхээгүүд байрлуулах бөгөөд оролцогчид ч мөн өөр, өөрсдийн үндэсний хувцастай байх ажээ.“Наадмын зөгнөлт үзэсгэлэн”-Энэ үзэсгэлэн нь Агуу их торгоны замын түүх, соёлыг

наадмын зочдод өмнө нээн харуулах аялал, жинхэнэ арабын үлгэрийн шөнө лугаа адил үлгэр домгийн амьтад бүхий өвөрмөц ертөнц байх болно. Кёнжү хотын соёлын төвд персийн туульс болох “Куш Нама”-аас сэдэвлэн бүтээсэн “Шилла” бүжгэн жүжиг тоглогдох бөгөөд энэхүү жүжгээр эртний Солонгосын гурван том төр улсын нэг Шилла улс болон бусад улсуудын соёлыг үзэгч олонд танилцуулах ажээ.

Харин “Агуу их Торгоны замын бодит үзэсгэлэн”-гээр Төв Азийн өвөрмөц онцлог, өнгө төрхийг тусган харуулсан соёлын баялаг өв санг олон нийтэд танилцуулах юм.

Шилла улсын алтан үеийн түүх, соёл

Шилла улсын алтан эдлэл, олдворуудын тусгай үзэсгэлэн нь тус улсын үеийн соёлын хөгжлийг харуулах бөгөөд энэхүү үзэсгэлэн нь 2013 онд Нью-Иорк хотын Метрополитан урлагийн музейд мөн тавигдаж байсан юм. Түүнчлэн наадмын арга хэмжээ явагдах соёлын төвд видео дэлгэц байрлуулж, дэлхийд алдартай агуй Соккурамын дотоод байдлыг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан харуулах ажээ. Түүнээс гадна наадмын хүрээнд “Робот шоу үзүүлбэр” болно.

Улс бүрийн соёл өөр хоорондоо төгс зохицох газар.

“Агуу их Торгоны зам 2015” наадмын үеэр “Торгоны зам”-тай холбогдох орнуудын үндэсний уламжлалт урлагийн тоглолтыг туркийн угсаатны зүй-цэргийн хөгжмийн Мехтер оркестрын хөгжмийн эгшгэн доор үзэж сонирхох боломжтой юм. Мөн Korea in Motion фестиваль, Өрнө Дорнын хөгжмийн фестиваль болно.

Торгоны замын зах

Сэдэвт нийтлэл Торгоны зам-Кёнжү 2015

The Association of Northeast Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.63 (MNG)

Мацуй хотын цайны соёл

Япон үндэсний хувцас болох кимоног энэ удаа 2 дахь удаагаа өмсөж үзэв. Урьд нь япон айлд байрлахаар Японд очихдоо музейд тавигдсан язгууртны кимоног анх өмсөж үзэж байлаа. Солонгос үндэсний хувцас ханбуг шулуун дугариг бол кимоно дан шулуундуу хэлбэртэй гэдгээрээ өөр юм.

Кимонотой байхад хамгийн хэцүү нь цэх сууж, цай чанах цайны ёслол байв. Солонгост буруу зүйл хийснээс шийтгүүлэхэд л цэх сууна уу гэхээс ердийн үед тэгж суудаггүй болохоор дасаагүй зүйл байв. Энэ удаад мэдэж авсан Мацуй хотын цайлах ёсны талаарх мэдээллээс хуваалцья.

Цайлах ёс нь Мацуй хотод үе дамжиж ирсэн Сэнчасу хэмээх цайны нэртэй газарт болсон. Японы цайлах ёсонд нунтаг цай болон навчин цайг ашигладаг, голдуу нунтаг цайг хэрэглэдэг.

Тиймээс нунтаг цайг чанах, уух, цайгаар дайлах аргаас сурсан. Японд Юмүтэсэнкэ, Үрасэнкэ, Мүшякүжисэнкэ гэсэн 3 цайлах ёс байдгаар Үрасэнкэгийн ёсноос сурсан. Юуны өмнө эхлээд халуун бүлээн усаар цайны аягыг халаах хооронд цагаан будаагаар хийсэн боовноос иднэ. Нунтаг цай үл ялиг гашуун амттай тул цайг уухаас өмнө уг боовыг иддэг. Цайг чанан зочинд аягалан дайлах мөн зочин цай аягалж өгсөн хүнд хүндлэл үзүүлэх нь цайлах ёсны зарчим ба ёс журмыг чухалчилдаг япон соёлыг сайтар харуулж өгч байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Нунтаг цайг эртнээс өндөр хэргэм зэргэмтэй хүмүүс л уудаг байсан ба хожим жирийн ард иргэдийн дунд тархсан. Одоо ч нунтаг цай хаа сайгүй тэр бүр олдоод байдаггүй ч Мацуй хотод бол нунтаг цайг өргөн хэрэглэдэг.

Мацуй хотод ийнхүү цайны соёл өргөн тархахад Мацудайра Харүсатогийн нөлөө их.

Мацудайра Харүсато цайг тогтмол уудаг ба хожмийн өдөр Хүмайрю гэгч

Шиманэ мужийн Мацуй хотын цайны соёлПак Хэ Жон (Шиманэ мужийн захиргаанд ажиллаж буй Солонгос мэргэжилтэн)

-Хослон зохицохын гайхамшиг-Шиманэ мужийн захиргаанд Өмнөд Солонгос, Хятад, Орос, Америкаас олон улсын харилцааны мэргэжилтнүүд ирж ажилладаг. Тэдгээрийн хэвлэн гаргасан номны талаар танилцуулья. Номын нэр “Шиманэ мужийн өнгө төрх”. Уг номонд голдуу Шиманэ мужийн нэртэй газруу-дыг гадаад хүний нүдээр харж, танилцуулсан. Энэ удаагийн дугаарт Киото муж ба Каназавагийн адилаар цайгаар алдартай Шиманэ мужийн Мацуй хотод япон үндэстний хувцас кимоно өмсөн цайлах ёс, япон үндэстний боов хийх аргаас дурджээ.

Шиманэ мужийн Мацуй хотод

Япон улсын Шиманэ мужСэдэвт нийтлэл

NEAR NEWS Vol. 6318

Page 19: NEAR news vol.63 (MNG)

урсгал ба хэлбэрт баригдаагүй цайлах ёсыг сэдсэн. Мацуй хотод жил нэг удаа Мацуй цайзад цайны наадам болдог. Энэ нь Киото хотын Ницужу цайз дахь цайны наадам болон Каназава хотын Генрукен паркт болдог наадамтай төстэйн хувьд Японы цайны 3 том арга хэмжээний нэг бөгөөд намрын улиралд зохиогддог, Мацуй хотын соёлын том арга хэмжээ юм. Өнгөрсөн жилийн 10 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болоход би урьдаас хөтөлбөртэй сайн танилцалгүй зүгээр билет аваад очтол харамсалтай нь ихэнх хөтөлбөр дууссан байснаас хоёр л хөтөлбөрийг үзэж амжсан.

Мөн Мацуй хотын ердийн супермаркетд очиж үзэхэд цайны тасаг их өргөн зайг хамарсан байдаг нь гайхмаар. Төрөл бүрийн цай, цайлах ёсонд шаардлагатай хэрэгсэл, төхөөрөмж ч зарагдаж байдаг. Өөр газраас цайг тусгайлан зардаг нэрийн барааны дэлгүүр, их дэлгүүрээс өөр газар байдаггүй Ийнхүү цайтай холбогдох зүйлийг Мацуй хотын ердийн супермаркетийн хаанаас ч худалдаж авч болно. Энэ нь цайны соёл Мацуй хотод хэрхэн нэвтэрсэн болохыг харуулж байна. Мацуй хотод ирсэн хэн ч цайны талаар өргөн ойлголттой болно гэж бодож байна.

Мацуй хотод нунтаг ногоон цай хүмүүсийн байнгын хэрэглээ болсон. Мацуй хотод ийнхүү цайны соёл өргөн тархахад Мацудайра Харүсатогийннөлөө их.

Сэдэвт нийтлэл Япон улсын Шиманэ муж

The Association of Northeast Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.63 (MNG)

The Association of Northeast Asia Regional Governments

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of Northeast Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org