24
Vol. 52 NEAR News Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2013 онь ו7-8 сар 52 дох дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Тусгай нийтлэл Саха улсаас NEAR Холбооны харьяа спортын хороо байгуулах санал тавих нь Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо / Жоллабүг мужийн Тэаквондогийн сургалтын төв Гишүүн байгууллагатай танилцахуй Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО - Инчүаний гаалийн импортын татварын чөлөөлөлттэй бүсийн танилцуулга / Солонгос улсын Жолланам муж - Байгальд ээлтэй Жолланам муж “Азийн төв” хөшөө, Тувагийн БНУ “Азийн төв” хөшөө, Тува улс

NEAR news vol.52 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    232

  • Download
    7

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.52 (MNG)

Vol. 52

NEARNewsЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2013 онь7-8 ו сар 52 дох дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Тусгай нийтлэл Саха улсаас NEAR Холбооны харьяа спортын хороо байгуулах санал тавих ньЭнэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо / Жоллабүг мужийн Тэаквондогийн сургалтын төвГишүүн байгууллагатай танилцахуй Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО - Инчүаний гаалийн импортын татварын чөлөөлөлттэй бүсийн танилцуулга / Солонгос улсын Жолланам муж - Байгальд ээлтэй Жолланам муж

“Азийн төв” хөшөө, Тувагийн БНУ

“Азийн төв” хөшөө, Тува улс

Page 2: NEAR news vol.52 (MNG)

Жолланам мужийн Бусон дахь ногоон цай тариалалтын талбай

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудийн мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд сэтгүүл нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Vol. 526 17 20

Page 3: NEAR news vol.52 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 76 орон нутаг(71 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын өөрчлөлтийн R20 зэрэг олон улсын байгууллагуудтай түншлэийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.52 (MNG)

Саха улсаас NEAR Холбооны харьяа спортын хороо байгуулах санал тавих ньТусгай нийтлэл

Тусгай нийтлэл

Саха улсаас NEAR Холбооны харьяа спортын хороо байгуулах санал тавих нь

Сайн байцгаана уу

Би Сахагийн БНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Эдуард Климов байна. Саха улс NEAR

Холбоонд 1996 онд гишүүнээр элссэн. 2013 оны 5 сарын 29-30-ний өдрүүдэд Солонгосын

Пухан хотноо зохиогдсон “NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал”-д

Саха улсын төлөөлж оролцсон.

Энэхүү хурлаар Холбооны 2012 оны үйл ажиллагааны тайлан, 2013 оны төлөвлөгөөг

танилцуулж, ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Холбооны гишүүний хураамж

нэвтрүүлэх шаардлагатайг онцлон хэлсэн. Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс тус холбоо

байгуулагдсаны 25 жилийн ой болох 2020 хүртэлх үйл ажиллагааны чиг хандлагыг

тодорхойлох, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ихээхэн анхаарч байв. Тухайлбал

2012 онд NEAR Холбоо Европын орон нутгийн байгууллагатай хамтын ажиллагаа тогтоосон.

Мөн энэ жилээс хэрэгжүүлж буй Зүүн хойд Азийн залуучуудыг гадаадад дадлагажуулах

хөтөлбөрт гишүүн орон нутгуудаас идэвхтэй оролцоно гэж бодож байна.

Би Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хютэй уулзахдаа Саха улсад зохиогддог

“Азийн хүүхдүүд” олон улсын спортын тэмцээний тухай танилцуулахад ерөнхий нарийн

бичгийн дарга Холбооны гишүүн орон нутгуудад энэ тэмцээний талаар өргөн таниулж

сурталчилна гэсэн. Би ч хуралд оролцох завшаандаа “Азийн хүүхдүүд” олон улсын спортын

тэмцээний тухай танилцуулга болон якут үндэсний спортыг хөгжүүлэх тухай илтгэл тавьсан

юм.

Юуны өмнө, нэгдүгээрт Саха улсын анхны ерөнхийлөгч Михайл Николаевийн 1993 онд

санаачилсан “Азийн хүүхдүүд” олон улсын спортын тэмцээний талаар танилцуулсан. “Азийн

хүүхдүүд” анхдугаар тэмцээнийг олимпийн тэмцээний 100 жилийн ойг угтан 1996 онд Якут

хотод зохиосон бөгөөд ЮНЕСКО, олон улсын олимпийн хорооны ивээн тэтгэлэг, ОХУ-ын

ерөнхийлөгч ба Засгийн газар, Азийн олимпийн зөвлөл, Оросын олимпийн хорооны

дэмжлэгээр 4 жил тутамд зохиогддог. 2012 оны “Азийн хүүхдүүд” 5-р тэмцээнд 27 орны 2131

тамирчин оролцсон. Үүнд Азербайжан, Бруни, Бутан, Вьетнам, Ирак, Иран, Энэтхэг, Хятад,

Индонези, Кувейт, Казакстан, Киргизстан, Лаос, Монгол, Молдив, Непал, Арабын Эмират,

Оман, Палестин, Сири, Тайланд, Таджикстан, Туркменистан, Алс Дорнод, Сибирь, Москва,

Татарын БНУ, Сахагийн БНУ, Уралын холбооны тойргоос оролцсон.

2012 оны 11 сарын 8-ны өдөр Азийн олимпийн зөвлөлийн 31-р хурлаар Азийн олимпийн

зөвлөл, Оросын олимпийн хороо, Сахагийн олимпийн хороо, “Азийн хүүхдүүд” олон улсын

тэмцээний хороо ТББ-ын төлөөлөл оролцсон уулзалт болсон. Уг тэмцээнийг зөвхөн Сахагийн

БНУ-д л зохиодог байсан бол 6-р тэмцээнээс эхлэн хорооны өөр улсад ч зохиож байхаар

болсон. Тэмцээний төв хороо нь Саха улсын Якут хотод байдаг.

2016 оны 7 сард “Азийн хүүхдүүд” олон улсын спортын 6-р тэмцээн тус улсын Якут, Мирный,

ОХУ-ын Сахагийн БНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Эдуард Климов

NEAR NEWS Vol. 524

Page 5: NEAR news vol.52 (MNG)

Тусгай нийтлэл Саха улсаас NEAR Холбооны харьяа спортын хороо байгуулах санал тавих нь

NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2013

Нерунгри хотуудад болно. Уг тэмцээнд оролцох хүсэлтийг тухайн

тамирчин өөрийн улсын олимпийн хороо болон спортын холбогдох

хэрэгжүүлэх байгууллагад гаргана. Албан ёсны урилгыг 2014 оны

эхээр явуулах ба тэмцээнд оролцохыг хүсвэл өөрийн орны холбогдох

байгууллагад оролцох хүсэлтээ тавих хэрэгтэй.

Хоёрдугаарт, Саха улсын үндэсний спортын талаар танилцуулсан.

Үндэсний спортод тухайн улсын байгаль, газарзүй, аж үйлдвэр

үндэстний онцлог нөлөөлж тусгалаа олж байдаг.

Үндэстний эв нэгдлийг бэхжүүлж, өнөө үед олон үндэстний

нийгмийн шаардлага сонирхолд нийцэх шинэ ухагдахуун арга барил

хэрэгтэй энэ үед үндэсний спортыг дэлхийд таниулж хөгжүүлэхэд

чухал ач холбогдолтой. Саха улсаас үндэсний спортын өвийг

хөгжүүлэх үлдээн хамгаалах нь биеийн тамир, соёлын салбарын

талаарх улсын бодлогод чухал байр суурь эзэлдэг. Якутад “Василий

Манчари” үндэсний спортын төвийг байгуулснаар улсын хөгжилд их

нөлөөлсөн. 2010 онд Якутын үндэсний спортоос Мас реслинг(Mas

wrestling) ба Хабсагайг олон улсын бөхийн холбооноос хүлээн

зөвшөөрсөн бөгөөд түүний дараа Мас реслинг ба Хабсагайн Европын

аварга шалгаруулах тэмцээнийг Литвид, Азийн аварга шалгаруулах

тэмцээнийг Энэтхэгт, цэргийн их сургуулийн оюутнуудын олон улсын

аварга шалгаруулах тэмцээнийг Бразилд зохиосон. 2012 онд Мас

реслингийн олон улсын холбоо байгуулагдаж, 20 гаруй орон

гишүүнээр элссэн бөгөөд Мас реслингийн олон улсын аварга

шалгаруулах тэмцээн болно. 2012 оны 3 сард Францийн Парис хотно

ЮНЕСКО-гийн төв байранд Саха улсын үндэсний спортыг

танилцуулж, Сахагийн үндэсний соёлын өвийн нэг хэмээн үндэсний

спортоо ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Үнэндээ орчин үед үндэсний спорт

олон үндэсний нийгмийг нэгтгэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж

болно. Уламжлалт тэмцээн уралдаан нь Саха улсын олон үндэстэн

ястны соёлын нэг хэсгийг эзэлж байна. Саха улс төдийгүй NEAR

Холбооны гишүүн орнууд ч өөрийн гэсэн үндэсний спорттой. Үүнтэй

холбогдуулан тус холбооны харьяа спортын хороо байгуулан Зүүн

хойд Азийн орнуудын спортыг хадгалан сахих, харилцан суралцах,

спортоо сурталчлах үйл ажиллагааг явуулах хэрэгтэй гэж бодож

байна. Саха улсаас өнгөрсөн удаагийн хуралд тавьсан илтгэл, санал

хуралд оролцогчдийн анхаарлыг ихээр татсан бөгөөд цаашид зохих

журмын дагуу NEAR Холбооны харьяа спортын хороог байгуулах

талаар судалж байна.

The Association of North East Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.52 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

NEAR Холбооны үйл ажиллагааХолбооны ажлын хороо болон газар тариалангийн хорооны хурал есдүгээр сард Жолланам мужид зохиогдоно.

NEAR олон улсын форум болно

Боловсрол соёлын харилцааны хорооны хурал Шиманэ мужид болов.

Тус хорооны зохицуулагч Шиманэ мужаас 8 сарын 2-7-ны өдрүүдэд “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр Шиманэд” арга хэмжээг зохион явуулав. Боловсрол, соёлын харилцааны хорооны энэхүү арга хэмжээ нь Зүүн хойд Азийн бүсийн залуучуудын харилцан ойлголцол, нөхөрлөлийн харилцааг нэмэгдүүлэхэд оршино. Уг арга хэмжээнд Хятад, Солонос, Япон, Орос 4 улсын 30 гаруй залуус япон айлд байрлах, үндэсний соёлтой танилцахаас гадна байгаль орчин нийгэм халамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг төрөл бүрийн хөтөлбөрт оролцжээ.

10 сарын 30-ны өдрөөс 11 сарын 1-ний өдрийг хүртэл “Зүүн хойд Азийн тэнцвэртэй хөгжлийн стратеги” хэмээх сэдвээр зохиогдох ба дэлгэрэнгүй хөтөлбөрийг удахгүй Холбооны вэбсайтад болон сэтгүүлд гаргах болно.

NEAR Холбооны ажлын хорооны 8-р хурал

2011 оны NEAR олон улсын 5-р форум

■ Хугацаа: 9.10 ~ 9.13

■ Болох газар: Хёндэ зочид буудал

■ Гол агуулга

өдөрагуулга

Ажлын хорооны хурал Газар тариалангийн хорооны хурал

1-р өдөр/9.10 Бүртгэл, оройн хоол

2-р өдөр/9.11 Холбооны гол үйл ажиллагааны тайлан, санал хэлэлцүүлэг Салбар хорооны хурал

3-р өдөр/9.12 Аж үйлдвэр, аялал жуулчлалын газартай танилцах аялал

4-р өдөр/9.13 Зочдийг үдэх

■ Харилцах утас Жолланам мужийн олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн олон улс, харилцааны баг Пак Ху(солонгос): +82-61-286-2431 Пак Сүн Им(япон): +82-61-286-2432 И Эй Ран(хятад): +82-61-286-2433 Ким Чан Хүн(орос, монгол): +82-61-286-2434

9 сарын 10-13-ны өдрүүдэд Жолланам мужийн Ёнамгүнд NEAR Холбооны ажлын хорооны 9-р хурал болон газар тариалангийн хорооны анхдугаар хурал тус тус зохиогдоно.

Ажлын хорооны 9-р хурлаар 2014 оны Бүгд хурлын өмнөх бэлтгэл ажлын явц, Хлобооны үйл ажиллагааны тайлан, цаашдын үйл ажиллагааны арга замыг хэлэлцэх болно.

Энэ жил анх удаа зохиогдох Холбооны газар тариалангийн хорооны хурал уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн газар тариалангийн бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэх арга зам хэмээх сэдвээр Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны чухал шинж, газар тариалангийн хамтын ажиллагааны бодит туршлагаас хуваалцах болон гишүүн орон нутгууд газар тариалангийн бодлогыг танилцуулж, дараагаар нь гишүүн орон нутаг хооронд хэлэлцүүлэг явуулна.

Дэлгэрэнгүй хөтөлбөрийг дор хавсаргав.

NEAR NEWS Vol. 526

Page 7: NEAR news vol.52 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээХолбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга “Хятад-Харбин олон улсын эдийн засаг, худалдааны 24-р

уулзалт зөвлөгөөнд оролцов.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 'Солонгосын хойгийн эв нэгдлийн эдийн засгийн анхдугаар форум'-д оролцов.

Холбооны Хэрэг эрхлэх газрын хамт олон Солонгосын Үльжин сумын халамжийн газраар айлчлав.

Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ким Дун Соноор ахлуулсан төлөөлөгчид Хятад улсын Хэйлонжан мужид зохиогдсон “Харбин-олон улсын эдийн засаг, худалдааны уулзалт зөвлөгөөн”-д оролцохоор 6 сарын 14-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл Харбин хотыг зорьсон юм. 14-ний өдөр арга хэмжээний нээлтэд оролцож, 15-ны өдөр

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 7 сарын 9-ний өдөр Сөүл хотын хэвлэлийн төвд зохиогдсон “Солонгосыг хойгийн нэгдлийн эдийн засгийн анхдугаар форум”-д оролцов. Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийн судалгааны сангаас зохион байгуулж, Солонгос улсын нэгдлийн яам ба Мэйл эдийн засгийн сонины газраас ивээн тэтгэсэн уг форумаар Солонгосын хойгийн ойр хавийн улсыг хөгжүүлэх, хамтын ажиллгааг голчилсон стратегийн арга замыг эрэлхийлэх зорилготой байжээ. Форумыг нээж Солонгосын ерөнхийлөгчийн ордны гадаад харилцаа аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Жү Чоль Ги илтгэл тавьснаас гадна дотоод гадаадын холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлэх өрнүүлэв.

7 сарын 17-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю тэргүүтэй Холбооны Хэрэг эрхлэх газрын хамт олон Кёнсанбүг мужийн

Үльжин сумын эх хүүхдийг хүчирхийллээс хамгаалах халамжийн газарт айлчилж ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээр хандивын тусламж үзүүлэв.

* 『Хятад-Харбин олон улсын эдийн засаг, худалдааны уулзалт зөвлөгөөн』 нь 1999 оноос хойш жил бүр зохиогдож буй Хятадын засгийн газраас баталсан улсын зэрэглэлийн олон улс эдийн засгийн арга хэмжээ юм. Харбиний уулзалт зөвлөгөөн нь Хятадын худалдааны яам, Хятадын улсын хөгжил, шинэчлэлийн хороо, Хятадын олон улс, худалдааг идэвхжүүлэх хороо, Хэйлонжан мужийн ардын засаг, Жожан мужийн ардын засаг, Харбин хотын ардын засаг хамтраан зохион байгуулж ОХУ-ын эдийн засаг, хөгжлийн яам, Японы олон улсын худалдааг идэвхжүүлэх нийгэмлэг зэрэг 10 гаруй гадаадын төр засгийн болон худалдааны байгууллага хамтран ажилладаг.

▲ Хэйлонжан мужийн захирагчийн орлогчтой уулзаж буй нь

◄ Үзэсгэлэнгийн үеэр

уулзалт зөвлөгөөнд оролцохын зэрэгцээ Хэйлонжан мужийн захирагчийн орлогчтой уулзав. Мөн арга хэмжээнд оролцож буй Холбооны гишүүн болох Хятад, Орос, Солонгосоос ирсэн орон нутгийн төлөөлөлтэй уулзаж байгууллагын үйл ажиллагааг танилцуулан цаашид Холбооноос зохиох арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүсэв.

The Association of North East Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.52 (MNG)

Энэ сарын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хэйлонжан муж – Хятад улсХарбин-Олон улсын эдийн засаг, худалдааны форум боллоо.

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

6 сарын 14-ний өдөр 24 дөх удаагийн Харбин-Олон улсын эдийн засаг, худалдааны форумын нээлт Харбин хотно боллоо. Нээлтийн ажиллагаанд Хятадын худалдааны яамны дэд сайд Ван Чау, Хятадын улс төрийн хэлэлцээрийн хурлын дэд дарга Чи Ши Чүн тэргүүтэй хүмүүс оролцжээ.

Энэ удаагийн форум 6 сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл Харбиний олон улсын арга хэмжээний төвд болж, 12800㎡ талбайд олон улсын стандартын шаардлага хангасан 3000 бүхээгт үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнгийн танхим орчин үеийн хөдөө аж ахуй, өндөр технологи, шинэлэг материалын аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, барилгын материал, хөнгөн аж үйлдвэр, соёл аялал жуулчлал, орон нутгийн хувийн хэвшил, хот, тавилга, Гонконг, Макао,

Тайвань, Орос, Тайланд улсын үзүүлэх танхим гэсэн ангилуудаас бүрдэх ба нэмэлт 3 арга хэмжээ хажуугаар нь болжээ.

Солонгос улсын гадаад харилцааны яамнаас зохион явуулдаг Хятад, Солонгос, Японы оюутан клубын гишүүдийн уулзалт, аялал 8 сарын 9-11-ний өдрүүдэд Сөүл, Кёнжү, Ёосү хот гэсэн маршрутаар болж өнгөрөв. Энэ удаагийн уулзалт 3 улсын оюутан залуусын соёлын харилцаагаар дамжуулан Зүүн хойд Азийн зөрчилдөөнийг зөөлрүүлэх, бүсийн хамтын ажиллагааны тогтолцоог байгуулах зорилготой 3 улсын

залуусын сүлжээг байгуулах үйл ажиллагааны нэг бөгөөд орон нутгийн олон улс хамтын ажиллагаа хариуцсан ажилтнуудын уулзалт мөн болжээ. Холбооны Хэрэг эрхлэх газраас залуусыг Кёнжү хотод байхад зорьж уулзан байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулав.

Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан Холбооны хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид 8 сарын 4-ний өдөр Холбооны гишүүн орон нутаг болох ОХУ-ын Красноярск хязгаар, Тувагийн БНУ, Приморийн хязгаарыг зорив. Красноярск хязгаарт айлчлахдаа соёл, аж үйлдвэрийн харилцаагаар дамжуулан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд Тува улсаас газар тариалан, уул уурхай, төмөр зам зэрэг дэд бүтцийг байгуулах, соёлын харилцааг явуулах сонирхолтойгоо илэрхийлэхээс гадна Тувад солонгос хэлний сургалтын төвийг нээхэд Холбооны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн Приморийн хязгаараар айлчлахад NEAR Холбооны холбогдох арга хэмжээтэй холбогдуулан санал тавьсан бөгөөд Владивосток хотдахь Солонгосын ерөнхий консулын газраар айлчлан Приморийн хязгаартай нөхөрлөлийн харилцааг нэмэгдүүлэхэд тусалж дэмжихийг хүссэн юм.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас энэ удаагийн айлчлалаар Холбооны ажлын хорооны хурал, газар тариалангийн хорооны хурал болон олон улсын форумд оролцохыг хүссэн бөгөд дээрх орон нутгуудаас тавьсан санал хүсэлтийн хувьд идэвхтэй дэмжиж туслахаар болсон юм.

Красноярск хязгаарын удирдлагуудтай уулзав. Тувагийн БНУ-ын удирдлагуудтай уулзав. Приморийн хязгаарын удирдлагуудтай уулзав.

Харбин-Олон улсын эдийн засаг, худалдааны 24-р форум

Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-д айлчлал хийв.

Хятад, Солонгос, Японы оюутан клубын гишүүдийн уулзалт болов.

NEAR NEWS Vol. 528

Page 9: NEAR news vol.52 (MNG)

Хэнан муж-Хятад улс“Хятадын соёл гадаадад-2013” арга хэмжээ Австралид боллоо.

Фүкүй муж – Япон улсДинозавр судлалын төв “Азийн динозаврын нийгэмлэг” байгуулагдав.

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Өнгөрсөн 2012 оны 11 сард Камбоджийн Пномпенд зохиогдсон Хятад, Солонгос, Япон 3 улсын худалдааны яамны сайд нарын хурлаар чөлөөт худалдааны хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлнэ гэж зарласнаас хойш 2013 оны 3 сард Сөүл хотноо 1-р хурлыг зохиож, 7 сарын 30-ны өдрөөс 8 сарын 2-ны өдрийг хүртэл Шанхайд 2-р хурал боллоо. 3 улс хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр батлагдвал 1 тэрбум 522 сая хүн, ДНБ 14 триллион, 300 тэрбум доллар буюу НАФТА-гийн 18 триллион доллар, Европын Холбооны 17 триллион 500 тэрбум долларын дараа дэлхийд 3-рт орох эдийн засгийн бүс болох юм.

7 сарын 12-ны өдөр “Азийн динозаврын нийгэмлэг”-ийг байгуулах нээлтийн ажиллагаа Фүкүй мужийн Кацаяама хотын динозаврын музейд болов. Азийн динозаврын нийгэмлэг нь Япон, Хятад, Тайланд зэрэг 6 орны эрдэмтэн судлаачдаас бүрдэх бөгөөд нийгэмлэгийн захиргаа нь динозаврын музейд байрлах бөгөөд динозаврын нэрт эрдэмтэн Гүон Ви Жа тэргүүлэгчээр томилогдожээ.

Нийгэмлэгээс цаашид динозавр ба эртний ургамал, газарзүй судлаачид цугларч ард иргэд ч оролцох боломжтой олон улсын симпозиум зохиох зэргээр мэдээлэл солилцох, залуу судлаачдыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах аж. Анхдугаар симпозиум 2014 оны 3 сард Фүкүй мужид зохиогдох ба үүнээс хойш 2 жил тутамд улс оронд ээлжлэн зохиогдоно. 7 сарын 12-ны өдөр байгуулагдсаны маргааш өдөр нь “Дэлхийн динозавр судлаач докторуудтай уулзах нь” сэдвээр зохиогдож, үүнд бага, дунд, ахлах сургуулийн сурагчид оролцжээ. Симпозиумын 1-р хэсэгт дэлхийн улс орнуудын динозавр судлаачил судалгааны ажлын талаар танилцуулж, 2-р хэсэгт динзаврын талаар асуулт хариулт явагдав.

Тус хурал 5 сарын 29-ний өдрөөс 6 сарын 1-ний өдрийг хүртэл Ишикава мужийн Нуту хотод болж өнгөрлөө. “Дэлхийн газар тариалангийн гол өв” хурлын зорилго уламжлалт газар тариалан эрхлэх арга болон газар тариалангийн үзэмжит газрыг хойч үедээ өвлүүлэхэд оршино.

Өмнөх хурлууд эрдэм шинжилгээний агуулгатай байдаг байсан бол энэ хуралд анх удаа НҮБ, төр засгийн төлөөлөл оролцож, улс төрийн

Тус арга хэмжээг Австралийн Мельбурн дахь хятад хэлний сургуулийн ивээн тэтгэлгээр 6 сарын 30-ны өдөр Хятадын хятад хэлний сургалтын сан, Хэнан мужийн гадаад хэргийн газраас зохион явууллаа. Мельбурн дахь Хятадын ерөнхий консулын газрын консул Чан Шиа Тао болон холбогдох хүмүүс уг арга хэмжээг зохиох эрхийн илэрхийлэл болгож туг гардан авав. Туг гардуулах ёслолд Австралийн Викториа мужийн хятад үндэстний нийгэмлэгийн тэргүүлэгч Жоү Жүн Мин тэргүүтэй Австралид ажиллаж амьдардаг хятад хүмүүс оролцов. Нээлтийн ажиллагаанд Хятадын хятад хэл сургалтын сан, Хэнан мужийн гадаад хэргийн газар, Мельбурн дахь хятад хэлний сургуулийн захирал үг хэлж, Чан Шя Тао консул болох арга хэмжээний холбогдох хүмүүс бүхий 800 гаруй төлөөлөл оролцжээ. Арга хэмжээний үеэр хятад ардын бүжиг, Шаолины тулааны урлагын тоглолт, бийрэн уран бичлэг, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, шүлгийн уншлага болов.

Арга хэмжээний нээлтийн ажиллагаа

“Дэлхийн динозавр судлаач докторуудтай уулзах нь” хурал

Музейн үзмэр-Чулуужсан динозаврын яс

Хятад, Япон, СолонгосХятад, Солонгос, Япон 3 улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн 2-р хурал боллоо.

Ишикава муж – Япон улс“Дэлхийн газар тариалангийн чухал өв-олон улсын хурал” Ишикава мужид боллоо.

The Association of North East Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.52 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

7 сарын 2-ны өдөр Зүүн Азийн соёлын хотыг шалгаруулах хорооны анхдугаар чуулга уулзалт Гуанжү хотноо болов. Уг чуулга уулзалтад Гуанжү хотын захирагч Ган Үн Тэ, Солонгосын соёлын яамны сайд асан Жон Дун Чэ, Гуанжү хотын боловсролын газрын даргын орлогч И Гэ Ён, Соёлын сангийн захирал Ну Сон Дэ зэрэг холбогдох соёлын байгууллагын дарга, мэргэжилтэн 26 хүн оролцсон бөгөөд Гуанжү хотын захирагч Ган Үн Тэ чуулга уулзалтыг нээж, “2015 онд нээгдэх Солонгосын Азийн соёлын ордон ба 2015 оны Гуанжү өвлийн универсиад” болохын өмнө урьтал арга хэмжээ болохын хувьд Азийн соёлын төв хот болох завшаан болно” гэв..

Өнгөрсөн жил Хятад, Солонгос, Япон 3 улсын соёлын яамны сайд нарын хурлаар 2014 оноос 3 улсын соёлын олон төрөл шинжийг хүндэтгэх гэсэн уриан дор Зүүн Азийн соёлын ойлголцлыг бий болгохын тулд 2014 оноос Зүүн Азийн соёлын хотыг шалгаруулж байхаар тохиролцож, 2014 онд Хятад, Солонгос, Японы тус бүр 1 хотыг, 2015 онд Японы нэг хот, 2016 онд Солонгосын 1 хот, 2017 онд Хятадын 1 хотыг шалгаруулж 2018 оноос Азийг бүхэлд нь хамарсан шалгаруулалт явуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн 5 сард Солонгосын Пусан, Дэгү, Жонжү, Кёнжү, Бүчон, Гуанжү гэсэн 6 хот хүчтэй өрсөлдсний эцэст Гуанжү хот Солонгосыг төлөөлж 2014 оны Зүүн Азийн хотоор шалгарсан. Азийн хотыг шалгаруулах хорооноос Хятад, Японы соёлын хоттой солонгосын тал соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулж жилийн турш хөтөлбөр гаргах, Хятад, Японы соёлын хотоор шалгарсан хотыг гишүүнээр элсүүлсэн Азийн соёлын хотын зөвлөлийг байгуулж соёлын харилцааны үйл ажиллагааг тогтвортой явуулахаар төлөвлөжээ.

‘Энхтайвнаар амьсгалах Азийн ирээдүй’ хэмээх уриан дор Азийн танхимийн болон тулааны спортын наадам 6 сарын 29-ний өдрөөс 7 сарын 6-ны өдрийг хүртэл 8 өдрийн турш Инчон хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд Азийн 44 орны 1750 тамирчин, холбогдох 720 хүн буюу нийт 2470 хүн оролцсон бөгөөд билльярд, боулинг, шатар, электрон спорт буюу компьютер видео тоглоом, бүжгийн спорт, кураш бөх, мини хөлбөмбөг, кабадди, кикбокс, 25 метрийн богино зайны сэлэлт зэрэг нийт 12 төрлөөр явагджээ.

Солонгос улсаас энэ тэмцээнд 21 алт, 27 мөнгөн, 19 хүрэл авснаар 2-р байрт оржээ. Энэ удаагийн тэмцээн танхимын тэмцээнийг тулааны спортын тэмцээнтэй нэгтгэн зохион байгуулагдаж буйгаар онцлог анхны тэмцээн бөгөөд ерөнхий 12 төрөл, нарийвчилсан 100 төрлөөр дотоод гадаадын тамичирчид хүчээ сорьжээ. Инчон хот энэхүү тэмцээнийг зохиосноор Инчоний танхимын спортын төрлийг өргөжүүлэх, ирэх жил зохиогдох 2014 онд Инчонд болох Азийн тэмцээнийг амжилттай зохион явуулах хөрс суурийг бүрэлдүүллээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаа

Зүүн Азийн соёлын хотыг шалгаруулах хорооны анхдугаар чуулга уулзалт

■ Арга хэмжээний хугацаа : 2014 оны 3~10 сар■ Болох газар : Гуанжү хот■ Арга хэмжээ : 37 арга хэмжээ

Нээлт, хаалтын ажиллагаа

Нээлт, хаалтын ажиллагаа, Азийн соёлын яамны сайд нарын хурал, Зүүн Азийн соёлын хотын захирагч нарын хурал

Жилийн турш зохиогдох арга

хэмжээ(3~9 сар)

Универсиад соёлын арга хэмжээ, Зүүн Азийн соёлын хоттой

танилцах аялал, олон улсын цайны соёлын үзэсгэлэн, Зүүн

Азийн уран бичлэгийн үзэсгэлэн, Дэлхийн Ариранг үзэсгэлэн

наадам зэрэг 15 арга хэмжээ

Гол арга хэмжээ(10сарын

дундуур)

Азийн үндэсний оркестрийн тоглолт, Зүүн Азийн соёлын фестиваль, Гуанжү

виэнналле Зүүн Азийн тусгай үзэсгэлэн, Зүүн Азийн гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг 17

арга хэмжээ

Зүүн Азийн соёлын хотын арга хэмжээ 2014 хөтөлбөр

“Дэлхийн газар тариалангийн гол өв-олон улсын хурал”-д илтгэл тавьж буй Ишикава мужийн захирагч Танимото Масанури

байр суурьнаас дэлхийн газар тариалангийн гол өвийн талаар хэлэлцсэн юм. Мөн тэмдэглэлт симпозиум, аялал зэрэг хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн газар тариалангийн гол өвийг таниулахын үр дүн нь газар тариалангийн салбараас хальж аялал жуулчлал, үйлдвэрлэл зэрэг бусад аж үйлдвэрийн салбарт ч хүрэх “Ишикавагийн загвар” гэгдэн дотоод гадаадад өргөн таниулсан юм.

Инчон хот - Солонгос улсАзийн танхимийн болон тулааны спортийн Ⅳ-р наадам Инчон хотод болж өнгөрлөө.

Гуанжү хот - Солонгос улсЗүүн Азийн соёлын хот 2014 хороог байгуулав.

NEAR NEWS Vol. 5210

Page 11: NEAR news vol.52 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

7 сарын 4-ний өдөр Дэгү хотноо Канвон муж., Ульсан хот, Кёнсанбүг мужийн төлөвлөлт зохицуулалтын газрын дарга нар ба далай, загасны аж үйлдвэрийн чиглэлийн холбогдөх төрийн албан хаагчид хуралдаж, Хойд туйлын боомт зам болон далайн аялал жуулчлал сэдвээр хэлэлцжээ. 3 талын тавьсан хамтын ажиллагааны санал болох Хойд туйлын боомт замыг ашиглах арга замыг хамтаар гаргах зуны далайн аялал жуулчлалын газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Зүүн тэнгисийн аялал жуулчлалын нөөцийг хамтаар илрүүлэн гаргах, Зүүн тэнгисийн эргийн олон улсын зорчигчийн усан онгоцны зогсоол барих зэрэгт хамтран ажиллахаар боллоо. Мөн Зүүн тэнгисийн эргийн бүсэд хамтын үйл ажиллагааг тогтвортой явуулж, орон нутгийг хөгжүүлэхээр болов.

8 сарын 26-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл Пусан хотноо БЭКСКО олон улсын арга хэмжээний төвд 27 дох удаагийн “Дэлхийн хүн амын форум” зохиогдоно. Дэлхийн 141 орны 2500 гаруй хүн оролцох уг хурал хүн амын холбогдох 21 сэдэв, 260 салбар чиглэлээр 1000 гаруй аман илтгэл, 800 гаруй зурагт танилцуулга болон хэлэлцүүлэг болно.

Энэ удаагийн чуулга уулзалтаар бага төрөлт, өндөр наслалт зэрэг асуудлыг хөндөх ба Зүүн Азийн хүн амын бүтцийн

өөрчлөлтийн талаар эрдэм шинжилгээний үүднээс хэлэлцэж, бодлогын хувьд хариу арга хэмжээ авах арга замыг системтэй судлах завшаан болох төдийгүй хүн амын бодлогын талаар ард иргэд, төр засаг, эрдэм шинжилгээний тогтолцоог байгуулж хамтаар арга замыг эрэлхийлэх юм.

Пусан хот дэлхийн хүн амын чуулга уулзалтыг зохион явуулснаар Пусан хотын нэр хүндийг олон улсад нэмэгдүүлэхийн зэрэгцээ 21-р зуунд Зүүн Азийн харилцааны төв гэсэн байр суурийг нэмэгдүүлэх болно.

8 сарын 30-ны өдөр Үльсан хотын захирагчийн орлогч Пак Сан Хуанаар ахлуулсан хотын төлөөлөгчид аялал жуулчлалын харилцааг идэвхжүүлэхийн тулд Хятад улсын Хубэй мужид зохиогдох Хятадын хойд бүсийн аялал жуулчлал, худалдааны үзэсгэлэнд оролцох далимд Хубэй мужаар айлчлав. Үльсан хот ирэх 10 сард зохиогдох Дэлхийн Альпийн уулын аялал жуулчлалын хотуудын зөвлөлийн хурал зохиохыг сурталчлах, уулын аялагчдийг татахын тулд Хятадын хойд нутгийн аялал жуулчлал худалдааны үзэсгэлэнд сурталчилгааны бүхээг байрлуулж, дэлхийн чанартай уулын аялал жуулчлалын газар болохын тулд сурталчилгааны үзэсгэлэн ажиллуулахаар төлөвлөжээ.

Хубэй мужтай өнгөрсөн жил аялал жуулчалын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, дэлхийн уулын аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллахаар болов.

Хоёр хот өвөрмөц байгаль, түүх соёлын нөөцтэй, аялал жуулчлалын салбарын зах зээлийн хэтийн төлөв ирээдүйтэй бөгөөд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр Улсьан хот Шинэ Зеландийн Кинстаун хот, Щвейцарын Энгельбэргтитрис аялал жуулчлалын газар, Хятадын Хубэй муж дэлхийн “Альпс” хотуудын хооронд уулын аялал жуулчлалын хамтын ажиллагааны тунхаг гаргаж, уулын аялал жуулчлалыг идэвхжүүлэхийг хичээж байна.

Энэхүү арга хэмжээ 2013 оны 10 сарын 13-17-ны өдрүүдэд Дэгү хотын EXCO олон улсын арга хэмжээний төвд зохиогдоно. “Маргаашийн эрчим хүчийг өнөөдөр хангана” хэмээх сэдвээр зохиогдох уг конгресст дэлхийн 100 гаруй орны төр засаг, бизнесийн 5000 гаруй хүн оролцох юм. Чуулга уулзалтаар дэлхийн эрчим хүчний гол зах зээлд шинээр орох боломж нээгдэнэ гэж үзэж байна. Мөн уг арга хэмжээний үеэр

22,000м² талбайг хамрах үзэсгэлэн нь эрчим хүчний сүүлийн үеийн технологийг харуулах юм.

* Дэлхийн хүн амын чуулга уулзалт : Олон улсын хүн амын шинжлэх ухааны холбоо(IUSSP)-ноос 4 жил тутамд зохион явуулдаг олон услын эрдэм шинжилгээний хурал бөгөөд бүх дэлхийн хүн амын асуудлын чиглэлийн эрдэмтэн мэргэжилтнүүд нэгэн дор цуглан дэлхийн болон бүс нутгийн хүн амын байдлын талаар хэлэлцэж бодлогын чиг хандлагыг гаргадаг.

Пусан хот - Солонгос улсДэлхийн хүн амын 27-р форум Пусан хотод зохиогдоно.

Үльсан хот - Солонгос улсХятад улсын Хубэй мужтай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.

Дэгү хот - Солонгос улс Дэлхийн эрчим хүчний конгресс 2013 Дэгү хотноо болно.

Кёнсанбүг муж, Канвон муж, Ульсан хот-СолонгосЗүүн тэнгисийн бүсийн хамтын хөгжил зөвлөгөөн боллоо.

The Association of North East Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.52 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

■ Удирдах зөвлөлийн хурал■ Fire-Starter, Plenary, Energy Leaders' Insights, Spotlight

Sessions, Future Energy Leaders Program, Special Address, Community Roundtable, Ministerial Dialogue

■ Нээлт, хаалтын ажиллагаа, хүндэтгэлийн хүлээн авалт, үдэлтийн арга хэмжээ

■ Аялал■ Үзэсгэлэн■ Бусад арга хэмжээ (олон улсын болон холбогдох

байгууллагаас зохион явуулна) Бусад арга хэмжээ

* Дэлхийн эрчим хүчний конгресс : 1924 оноос хойш 3 жил тутам зохиогддог дэлхийн хэмжээний эрчимх хүчний олон улсын хурал юм. Дэлхийн 100 гаруй орны эрчим хүчний чиглэлийн компани, төр засаг, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний нийгэмлэг, байгууллагын 5000 гаруй төлөөлөл 1 долоо хоногийн турш эрчим хүчний гол асуудлыг хэлэлцэнэ. Мөн эрчим хүчний чиглэлийн компани байгууллагууд сүүлийн үеийн технологийг сурталчлах, мэдээлэл солилцох үзэсгэлэн болон бусад холбогдох арга хэмжээ зэрэг зохиогддог нэг ёсны “Дэлхийн эрчим хүчний олимп” гэж хэлж болно

* Солонгос-Оросын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын хороо : Солонгос-Оросын шинэ засгийн газар хооронд анх удаа зохиогдож буй хууль зүйн яамны хүрээний дээд хэмжээний эдийн засаг, хамтын ажиллагааны хэлэлцүүлэг болдог бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний нөөц, барилга дэд бүтцийн салбараас авахуулаад хөдөө аж ахуй, анагаах, соёл аялал жуулчлал гэх мэт нийт 10 салбарт өргөн хамтын ажиллагаа явуулах арга замыг эрэлхийлдэг.

Энэ жил Владивосток хот байгуулагдсаны 153 жилийн ойг угтаж “Би Владивостокт хайртай” уриан дор олон төрлийн арга хэмжээ болов. 7 сарын 2-ны өдөр дэлхийн дайны үеэр Владивостокийг хамгаалсан дайчдийн дурсгалд зориулж цэцэг өргөх ажиллагаа, “Тэнгисийн дэргэдэх миний хот” сэдэвт уран бүтээлийн уралдаан болов. Түүнээс гадна 7 сарын 6-ны өдөр төв талбайд томоохон хэмжээний концерт болжээ.

Арга хэмжээний оргил үе болох 7 сарын 7-ны өдөр “Алтан” гүүрэн дээр Владивосток хотын иргэд 707 метрийн урттай зогсож хамгийн том хүн далбааны дүрсийг харуулав.

Үүнийг харуулахын тулд хотын 26904 иргэн улаан, хөх, цагаан өнгийн цаасыг толгой дээрээ 5 минутын турш барин зогсч Оросын хамгийн том далбааг бүтээхэд оролцсоноор дэлхийн Гиннесийн номонд бүртгэгджээ.

Зүүн гар талаас Солонгосын шадар сайд Хён У Сог, баруун гар талаас Алс Дорнодын хөгжлийн яамны сайд Виктор Исаев

7 сарын 9-ний өдөр Солонгосын шадар сайд Хён У Согоор ахлуулсан солонгосын төлөөлөгчид Алс Дорнодын Виктор Исаевээр ахлуулсан Оросын төлөөлөгчийн бүрэлдэхүүн Солонгос-Оросын эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хамтын хорооны 13-р хурлыг нээж Алс Дорнодын Сибирийн зах зээлд хөл тавьж, Хойд туйлын боомт зам нээх төсөл явуулахаар тохиролцов. Оросын талаас үр тарианы зах зээлд тулд Солонгосын компаниудийг Алс Дорнодын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд идэвхтэй дэмжихээр болсон бөгөөд Алс Дорнодын үр тариаг гүйлгээнд оруулах дэд бүтцийг байгуулахад Солонгосын компаниийг оролцуулахад идэвхтэй дэмжиж туслахаа амлав. Түүний зэрэгцээ хоёр тал Хойд туйлын замыг ашиглах, Алс Дорнод болон Хойд туйлын тэнгисийн эргийн боомт байгуулахад хамтран ажиллахаар болов. Мөн бараа тээвэрлэлтийн дэд бүтцийг байгуулах болон зам тээврийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд “тээврийн хамтын ажиллгааны санамж бичиг байгуулан төмөр замын салбарт хамтран ажиллах, төслийн гүйцэтгэлд дэмжлэх үзүүлэхийн тулд төмөр замын салбарын хамтын ажилагааны санамж бичиг байгуулахаар болсон бөгөөд Хойд, Өмнөд Солонгос, Оросын 3 талт төслийг хэрэгжүүлэхийн тулд тууштай хамтран ажиллах нь чухал гэж цаашдын үйл ажиллагааны арга замыг ч хэлэлцэв. Исаев сайд Путин ерөнхийлөгчөөс авахуулаад ОХУ Ази Номхон далайн бүсэд ихээхэн анхаарал хандуулж буй бөгөөд Орос улс Солонгос улстай хамтран ажиллахыг эн тэргүүнд тавьдаг гэж онцлон хэлэв.

Гол арга хэмжээ

Приморийн хязгаар - ОХУВладивосток хот хамгийн том хүн далбаагаар Гиннесийн номонд бүртгэгдлээ.

Солонгос - ОХУСолонгос-Оросын хойд туйлын зам хамтран нээхээр болов.

NEAR NEWS Vol. 5212

Page 13: NEAR news vol.52 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, өвлүүлэх мөн гадаад дотоодынхонд сурталчан таниулах зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадам 7 сарын 20-ны өдөр болж өнгөрлөө. Уламжлал ёсоор үндэсний хувцастай баярын жагсаалаар эхэлсэн уг наадамд 15 мянга гаруй хүн сайн дураараа оролцжээ. Наадмын урлагийн үзүүлбэр бөмбөрийн тоглолт, “Чингис хаан” дуурийн Чингис хааны ари болон олны хэсэг зэргээр эхэлсэн бөгөөд дараагар нь “Монгол костюмс” компанийн “Хүннү”, Монголын олон үндэстэн ястан” загварын үзүүлбэр олон нийтэд хүрсэн юм. Уг үзүүлбэрт Монголын 16 үндэстан ястны үндэсний хувцсыг тухайн ястных нь төлөөлөл өмсөж оролцжээ. Наадмын үеэр монгол үндэсний

The Association of North East Asia Regional

Governments

“Дээлтэй Монгол-2013” наадмын баярын жагсаал

Улаанбаатар хот - Монгол улс“Дээлтэй Монгол” наадам 2013 амжилттай болж өнгөрлөө.

дээлтэй гадаадын зочдын шилэг хос, үндэсний дээлтэй бяцхан оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай идэвхтэй оролцсон дүүрэг гэсэн зургаан шагнал эзэддээ очжээ.

The Association of North East Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.52 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

• Орон нутаг : Дэгү хот• Арга хэмжээний нэр : Дэлхийн эрчим

хүчний чуулга уулзалт-Дэгү 2013 • Хугацаа : 10.13~10.17• Болох газар : Дэгү ЭКСКО олон улсын арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Дэгү хотын ногоон эрчим

хүчний хэлтэс Утас : Т. +82-53-803-6636

Sunday Monday TuesdayГишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

242322

September 2013.9

October2013.10

• Орон нутаг : Жолланам муж/Солонгос• Арга хэмжээний нэр : NEAR Холбооны

ажлын хорооны хурал/ Газар тариалангийн хорооны хурал

• Хугацаа : 9.10~9.13• Болох газар : Жолланам Ёнамсум Хёндэ

зочид буудал• Харилцах хаяг : Жолланам мужийн олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-61-286-2431 F. +82-61-286-4763

8 109

• Орон нутаг : Пусан хот/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Олон улсын усан

онгоц,далайн үзэсгэлэн наадам• Хугацаа : 10.22~10.25• Болох газар : БЭКСКО олон улсын арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Пусан хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

13 22

• Орон нутаг : Дэжон хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Ази Номхон далайн

хотуудын аялал жуулчлалыг дэмжих байгууллага(TPO)-ын 6-р чуулга уулзалт

• Хугацаа : 9.3~9.6• Болох газар : Дэжон хот • Харилцах хаяг : Дэжон хотын аялал жуулчлал аж үйлдвэрийн хэлтэс T. +82-42-270-3972

15 1716

• Орон нутаг : Гуанжү хот/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Гадаад дахь солонгос

бизнес эрхлэгчдийн 12-р чуулга уулзалт• Хугацаа : 10.29~10.31• Б олох газар : Ким Дэ Жүний арга хэмжээний

төв• Харилцах хаяг : Гуанжү хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-62-613-3923

27 2928

1 2 3

1

21

NEAR NEWS Vol. 5214

Page 15: NEAR news vol.52 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Wednesday Thursday Friday Saturday

• Орон нутаг : Дэжон хот/Солонгос улс• Арга хэмжээний нэр : UNESCO-WTA олон

улсын хамтарсан хурал• Хугацаа : 9.25~9.27• Болох газар : Дэжоны арга хэмжээний төв• Харилцах хаяг : WTA алба

T. +82-42-270-2264

• Орон нутаг : Шаньдун муж/Хятад улс• Арга хэмжээний нэр : Чифу-Олон улсын

күнзийн соёлын фестиваль• Хугацаа : 9.27~9.29• Болох газар : Чифу хот• Харилцах хаяг : Жинин хотын гадаад

хэргийн хэлтэс T. +86-951-5058443 F. +86-951-5043640

25 28

• Орон нутаг : Гуанжү хот/Солонгос• Арга хэмжээний нэр : 2013 IEEE

PDCH&IROA&ITCS олон улсын бага хурал• Хугацаа : 9.4~9.6• Болох газар : Ким Дэ Жүний нэрэмжит арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Гуанжү хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-62-613-3923

• Орон нутаг : Гуанжү хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Урлагийн

Гуанжү-2013• Хугацаа : 9.5~9.8• Болох газар : Ким Дэ Жүний нэрэмжит арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Гуанжү хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-62-613-3923

• Орон нутаг : Кёнсаннам муж/Солонгос• Арга хэмжээний нэр : Санчон-Дэлхийн

уламжлалт эмийн бүтээгдэхүүний экспо• Хугацаа : 9.6~10.20• Болох газар : Санчонгүн • Харилцах хаяг : Санчон-уламжлалт эмийн

экспог зохион байгуулах хороо T. +82-55-970-8663

• Орон нутаг : Жоллабүг муж/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Жонжү-Дэлхийн дуу

авианы наадам• Хугацаа : 10.2~10.6• Болох газар : Жонжү хотын солонгос дуу

авиа соёлын ордон• Харилцах хаяг : Наадмыг зохион байгуулах

хороо T. +82-63-232-8398

• Орон нутаг : Дэжон хот/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Олон улсын хүнсний

бүтээгдэхүүн, виноны фестиваль• Хугацаа : 10.3~10.6• Болох газар : Дэжон хотын олон улсын арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Фестивалийг зохион

байгуулах алба T. +82-42-860-0151

• Орон нутаг : Пусан хот/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Пусаны олон улсын

18-р кино наадам• Хугацаа : 10.3~10.12• Болох газар : Киноны ордон• Харилцах хаяг : Пусан хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

• Орон нутаг : Дэгү хот/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Дуурийн 11-р наадам• Хугацаа : 10.4~11.3• Болох газар : Дуурийн ордон• Харилцах хаяг : Дуурийн наадмыг зохион

байгуулах хороо T. +82-53-666-6111~3

• Орон нутаг : Жоллабүг муж/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Дэлхийн бийрэн

бичлэгийн урлагийн виэнналле• Хугацаа : 10.5~11.3• Болох газар : Жонжү хотын солонгос дуу

авиа соёлын ордон• Харилцах хаяг : Зохион байгуулах хороо

T. +82-63-241-4508

• Орон нутаг : Фүкүй муж/Япон улс• Арга хэмжээний нэр : Сатояама санаачлага

олон улсын түншлэлийн 4-р хурал• Хугацаа : 9.11~9.14• Болох газар : Фүкүй хот• Харилцах хаяг : Фүкүй мужийн аюулгүй

байдал байгаль орчны яамны байгаль орчны бодлогын хэлтэс T. +81-78-362-9870

11 12 13 14

23 26

• Орон нутаг : Хёго муж/Япон улс• Арга хэмжээний нэр : Ширээний теннисний

эмэгтэй аварга шалгаруулах тэмцээн• Хугацаа : 9.20~9.22• Болох газар : Кобэ хотын биеийн тамирын

төв ордон• Харилцах хаяг : Японы ширээний теннисний

нийгэмлэг T. +81-3-3481-2371

18 19 20 21

• Орон нутаг : NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар

• Арга хэмжээний нэр : NEAR Олон улсын форум• Хугацаа : 10.31~11.1• Болох газар : Тодорхойгүй • Харилцах хаяг : NEAR Холбооны Хэрэг

эрхлэх газар T. +82-54-223-2318(англи) +82-54-223-2320(хятад)

+82-54-223-2317(япон) +82-54-223-2384(монгол) +82-54-223-2319(орос)

30 31

4 5 6 7

2 3 4 5

25

• Орон нутаг : Кёнсаннам муж/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Их хөлгөн судар-

Дэлхийн соёлын наадам• Хугацаа : 9.27~11.10• Болох газар : Хабчон Хэинса хийд, Намвон,

Хадун• Харилцах хаяг : Их хөлгөн судар-Дэлхийн

соёлын наадмыг зохион байгуулах хороо T. +82-55-211-6251

27

The Association of North East Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.52 (MNG)

Сэдэвт нийтлэл Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо

Торгоны замын эхлэл ба төгсгөл...........Европ, Ойрхи Дорнод, Африк зэрэг улсад гарах гарц

Истанбул хот бол эртний өрнө дорны эд барааг зөөх торгоны замын эцсийн цэг байсан бөгөөд Босфорын хоолойгоос зүүн зүг Ази, баруун зүг нь Европ болно. Түүгээр ч зогсохгүй Арабын улс руу гарах гарц, исламын шашны соёлын төв хот юм.

Тиймээс ч Истанбул нь Кёнсанбүг мужийг Европ, Ойрхи Дорнодод гаргах гүүр болж байна. Энэ удаагийн экспог зохиосноор “Кёнжү Дэлхийн соёлын экспо” Солонгосын соёл Азиас Европт хүрч улмаар соёлоор өрсөлдөх хүчийг бататгахад чухал ач холбогдолтой.

Мөн Солонгос, Турк улс “Ах дүү улс” гэгддэг бөгөөд Кёнжү ба Истанбул нь эртний өрнө дорны эд барааг зөөж байсан торгоны замын эцсийн хүрэх цэг юм. Түрэг үндэстэн Гугүрё улсын хамтаар Төв Азид нэгэн цагт хүчирхэг байсан юм. 6 сарын 25-ны дайны үеэр 15000 цэрэг Солонгосын төлөө байлдаж, 900 гаад нь амиа алдаж байсан юм.

1999 онд Туркт болсон хүчтэй газар хөдлөлт болоход Солонгосын ард түмэн халуун сэтгэлээр тусалж, 2002 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болоход туркийн багийг хөгжөөн дэмжиж байсан.

Дээр нь одоо Кёнсанбүг муж Солонгосын торгоны замын төсөл явуулж байна. Кёнжү хот эртний торгоны замын эцсийн цэг байсны хувьд дэлхийн соёл иргэншилд нөлөөлсөн бөгөөд өнөөдөр соёлын торгоны замаар дахин дэлхийн соёлын төвд нь байх гэсэн санааг агуулсан төсөл юм.

Шинэ торгоны замыг холбох соёлын наадам

Ирэх 8 сарын 31-ний өдрөөс 9 сарын 22ны өдрийг хүртэл 23 өдрийн турш Турк улсын Истанбул хотноо “Истанбул-Дэлхийн соёлын экспо 2013” болно. “Зам, учрал, хамтдаа” хэмээх сэдвээр Солонгос улсын Кёнсанбүг мужийн Кёнжү хот ба Турк улсын Истанбул хот хамтран зохиох энэхүү экспод Ази, Европ, Америк тивийн 40 гаруй орноос оролцоно. “Кёнжү дэлхийн соёлын экспо”-г өнгөрсөн 2006 онд Солонгосын орон нутгаас анх удаа гадаадад буюу Камбодж улсад амжилттай зохиож байсан бөгөөд гадаадад зохиогддог Солонгосын шилдэг арга хэмжээ гэгдэх болсон.

Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо

Экспог хамтран зохион байгуулах хороог албан ёсоор байгуулсны дараа

NEAR NEWS Vol. 5216

Page 17: NEAR news vol.52 (MNG)

Сэдэвт нийтлэл

6 7

Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо

Солонгос-Туркийн соёлын 8 чиглэлийн 39 арга хэмжээ

Экспоний үеэр Солонгос, Турк 2 улсын үзэсгэлэн, тоглолт зэрэг 8 чиглэлээр 36 соёлын тусгай хөтөлбөр зохиогдоно. Солонгосоос хамгийн анхаарч буй зүйл бол “Солонгосын соёлын танхим” болно. Торгоны замаар дамжуулан Солонгос Турк улсын харилцаа, Солонгосын соёлтой танилцаж болох танхим юм. Мөн Солонгос Туркийн урлагийн хамтарсан үзэсгэлэн, Солонгосын гэрэл зургийн үзэсгэлэн, солонгосын соёлын өвийн тусгай үзэсгэлэн ч зохиогдох болно.

Түүнээс гадна сүүлийн үед Сингапурын зах зээлд гаргасан Кёнжү экспогийн “Флай ин” уран зөгнөлт тоглолт ба Шилла улсын үеийн Сондог хатны хайрын түүхийг өгүүлсэн “Шинэ улсын газар, Шилла” хэмээх тоглолт ч дэлхийн хүмүүсийн анхаарлыг татах юм. B-boy бүжгийн тоглолт, тэквондогийн үзүүлэх тоглолт, Солонгос, Туркийн уламжлалт загварын шоу зэрэг арга хэмжээ болно.

Түүний зэрэгцээ Солонгосын “кино наадам”, “нэртэй кино найруулагчийн бүтээлийн үзэсгэлэн”, Солонгос, Туркийн соёлтой танилцах хөтөлбөр явуулахаар төлөвлөж байна. Солонгосын кино наадмаар 40 гаруй киног гаргах бөгөөд энэ үеэр солонгосын нэртэй кино жүжигчин фэнүүддээ гарын үсэг зурах болно.

Солонгосын шилдэг дуучид оролцсон ‘K-POP’ тоглолт, дэлхийн 30 орны үндэсний болон тусгай бүтээгдэхүүний үзэсгэлэн

худалдаа ч явагдах ба “Торгоны замын зах”, 20 орон оролцсон үндэсний тоглолт наадам бас болно. Кёнсанбүг муж Кёнжү хотын чуулгийн тоглолт, Кёнсанбүг муж-Кенжү хотын сурталчилгааны танхим, Солонгос компаний сурталчилгааны танхим байгуулна. Дэлгэрэнгүй агуулгыг дараах хүснэгтээс харна уу.

Үзэсгэлэн болон тоглолтын газарт ч солонгосын имиджийг харуулсан. Солонгосын соёлын танхим нь Бүлгүгса буддын сүмийн загвараар хийгдсэн бол нээлтийн ажиллагааны тайзыг солонгосын уламжлалт шавар сууц маягаар засна.

Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо хамтран зохион байгуулах хорооны дарга,

1. Босфорын хоолой 2. Экспогийн нээлтийн ажиллагаа болох Гэгээн Софиагийн сүмийн өмнөх талбай3. Солонгосын Бүлгүгса буддын сүмээр загварчилсан солонгосын соёлын танхим 4. “Шилла-Шинэ улс” тоглолтын хэсгээс 5. “Нисэлт” тоглолтын төгсгөлийн хэсэг

6. Кёнсанбүг муж Истанбул хот хооронд Кёнжү экспо зохиох санамж бичиг байгуулсны дараах тоглолт-Солонгосын загварын шоу

1

4

2

5

3

6

■Гол арга хэмжээангилал Арга хэмжээний нэр

Урьдчилсан арга хэмжээ

Тэнгисийн цэргийн тойрон бэлтгэл, Турк дахь вааран эдлэл урлаач Ким Юн Мүний бүтээлийн үзэсгэлэн, Туркийн нэртэй гэрэл зурагчин Ахмет Озютрийн гэрэл зургийн үзэсгэлэн, Солонгос, K-classic концерт

Тусгай арга хэмжээ K-POP тоглолт, торгоны замын зах, дэлхийн үндэсний урлагийн тоглолт наадам

Видео бичлэг, биечлэн танилцах хөтөлбөр

Солонгосын кино наадам, Солонгос, Туркийн уламжлалт соёлтой танилцах, солонгосын нэртэй кино найруулагчийн бүтээлийн үзэсгэлэн

Тоглолт

Солонгос-Туркийн үндэсний загварын шоу, Флай Ин тоглолт, Шинэ улсын газар-Шилла, Солонгос-Туркийн оркестрийн хамтарсан тоглолт, B-Boy холимог урлагийн тоглолт, гудамжний парад, тэаквандогийн үзүүлэх тоглолт

ҮзэсгэлэнСолонгосын соёлын танхим, солонгосын соёлын өвийн тусгай үзэсгэлэн, Солонгос-Туркийн урлагийн үзэсгэлэн, Солонгосын төлөөлөх гэрэл зурагчний гэрэл зургийн үзэсгэлэн

Бусад Кёнсанбүг муж болон Кёнжү хот, бусад хот мужийн урлагийн тоглолтСурталчилгааны

танхимСолонгосын компанийг сурталчлах танхим, Кёнсанбүг муж, Кёнжү хотын сурталчлах танхим

Соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яам

Туркийн тотем бүтээл болон гэрэл зургийн үзэсгэлэн, K-classic концерт, Солонгос-Туркийн хамтарсан жүжгийн тоглолт, Солонгос-Туркийн тэквандогийн харилцааны өдөр, Солонгос-Туркийн үндэсний хөгжмийн ансамбль, солонгос хэл, солонгос судлалын тэмцээн

Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн “Кёнсанбүг муж Солонгосыг төлөөлж, солонгосын соёлыг таниулах харуулах арга хэмжээ” гээд “дэлхий нийтээр сэтгэл хөдлөх соёлын наадмыг бий болгоно” гэж онцлон хэлсэн бол Туркийн талын хамтран зохион байгуулах хорооны дарга, Истанбул хотын захирагч Кадир Торбас “Жилд 30 сая зочид ирж сонирхох “соёл иргэншлийн халуун тогоо” болох Туркт Кёнсанбүг мужтай хамтран экспог зохион байгуулах болсондоо баяртай байна” гээд үлдсэн хугацаанд арга хэмжээний бэлтгэлийг дээд зэргээр хангаж Истанбулийн түүхэнд хамгийн шилдэг соёлын арга хэмжээг зохиох болно” гэв.

The Association of North East Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.52 (MNG)

Сэдэвт нийтлэл Жоллабүг мужийн Тэаквондогийн сургалтын төв

Товч танилцуулга• Байршил : Museoul-ro, 1482, Seolcheon-myeon Mujugun,

Jeonbuk, Korea, 568-816• Эзлэх талбай : 2,314,000㎡• Гол байгууламж - Сурталчилгаа мэдээллийн бүс : Тэквондогийн тэмцээний

ордон, Тэквондогийн таниулах, сургах танхим, Үзэсгэлэнгийн танхим, Парк, Дэлхийн тэквондогийн тосгон, Нээлттэй танхим, Тэквондо сурах гадаа талбай, Захиргааны байр, Машин зогсоол

- Судалгаа, сургалтын бүс : Тэквондогийн академи, судалгааны газар, сургалтын төв, гадаа сургалтын талбай, биеийн тамирын талбай, солонгос үндэсний цэцэрлэг, хоолны газар

- Тэквондогийн бэлгэдэлийн бүс : Тэквон үзэсгэлэн, Мёнин танхим, Чүму парк

Үүнээс гадна 40x60 метр өргөн, 19.5 метрийн өндөртэй гол тэмцээний талбайд 5000 хүний суудалтай ба үүнээс гадна Мүжүэбд Пандидбүл биеийн тамирын ордон, тэквондогийн танхимыг давхар ашиглахаар төлөвлөөд байна. Мөн тэквондогийн төвийн зочид буудал, тамирчид ажилчдийн байртай.- Мүжү Тирул зочид буудал/5 одтой- Тэквондогийн хүрээлэн/3-4 одтой, 265 өрөөтэй, 1320 хүн хүлээж

авах чадалтай- Мүжү резорт/3-4 одтой, 1391 өрөөтэй, 5764 хүн хүлээн авах

чадалтай- Ильсон кондо/3-4 одтой, 120 өрөөтэй, 636 хүн хүлээн авах

чадалтай- Тубис кондо/3-4 одтой 106 өрөөтэй, 488 хүн хүлээн авах чадалтай- Банди рэнд/3-4 одтой, 40 өрөөтэй, 400 хүн хүлээн авах чадалтай

Бие хамгаалах урлагаар харилцах талбар!Жоллабүг муж 2007 оноос “Тэквондогийн соёлын экспо”-г зохион байгуулснаар Солонгос үндэсний тулааны урлаг болох тэквондог дэлхийд таниулах үйл ажиллагаа явуулж ирсэн. 2013 оны 9 сард тус сургалтын төв тэквондогийн судалгаа, сургалт, тэмцээнийг зохион явуулах дэлхийн 70000 тэквондо сонирхогч, тамирчдад зориулсан “Тэквондогийн цогцолбор төв” болон нээгдэнэ. Жоллабүг мужийн Мүжүд байрлах тус төв нь дэлхийн тэквондочид харилцах талбар болох юм.

Жоллабүг мужийн

Тэаквондогийн сургалтын төв

2

1

1. Тэквондогийн үзүүлэх тоглолт2. Тэквондогийн сургалтын төв

3. Тэквондогийн сургалтын төвийн бэлгэдлийн байгууламж4. Тэквондог сурах, биечлэн танилцах танхим

5. Тэквондо сургалтын төвийн дээрээс авсан зураг

NEAR NEWS Vol. 5218

Page 19: NEAR news vol.52 (MNG)

Сэдэвт нийтлэл Жоллабүг мужийн Тэаквондогийн сургалтын төв

Солонгосын үндэсний спорт-тэквондо1. Тэквондо(тэ-хөл, квон-нударга, до-зам, цэргийн дасгалжуулалт

гэсэн утгатай) нь солонгос үндэстний тулааны урлаг болохын хувьд дэлхийд өргөн тархсан спорт юм. Ямар ч зэвсэггүйгээр хэзээ ч хаана ч хөл гараараа өөрийгөө хамгаалах тулалдах урлагийн хувьд эр зоригтой, тэсвэр тэвчээртэй байх шинжийг агуулна. Бусад тулааны урлагаас ялгагдах нь хөлний олон техник байдаг. Тиймээс ч хөлөөр өшиглөх, үсрэх зэрэг техникээр тэквондо дэлхийд танигдсан. Мөн өөрийгөө хамгаалах техникийг илүү чухалд үздэг нь энхтайван ба үнэнч шударга шинжийг хүндэтгэн үздэг тэквондогийн зарчмаас үүдэлтэй юм.

2. Тэквондог эзэмшсэн хүн бусдыг хүчээр номхотгох бус өөрөө өөрийгөө ялан дийлэхийг зорилго болгодог. Мөн хүмүүнлэг нигүүлсэнгүй байх харилцан итгэлцэх зэрэг зарчмийг шин гээснээрээ онцлогтой.

3. Өнөөдөр тэквондо олон улсын спортын төрөл болсны хувьд төрөл бүрийн хэлбэрээр тэмцээн болдог. Ийнхүү тэквондо дэлхийд танигдаж хөгжихөд шинжлэх ухаанч судалгаа, тэмцээний дүрмийг боловсронгуй болгосны үр дүн бөгөөд цаашид ч энэ спортыг хөгжүүлэхэд тус төвөөс хичээж байна.

Тэквондо сургалтын хөтөлбөр

Ангилал хөтөлбөр Гол агуулга

Гадаад, дотоодын тамирчдад зориулсан

Тэквондогийн дасгалжуулалт

Тамирчдийн бие сэтгэлийг засахын зэрэгцээ төрөл бүрийн тэквондогийн сургалт хөтөлбөр багтсан дасгалжуулалт

Залууст зориулсан

Тэквондогийн соёлТэквондогийн манлайлал Тэквондо-ирээдүйн мэргэжил танилцах сургалтТэквондо ногоон академи

Хүүхэд залуусын амралт, аялалын газар болгох

Компани, байгууллага

Тэквондогийн гишүүнчлэлийг бэхжүүлэхТөрийн албан хаагчдийн зугаалгаТэквондогийн соёлтой танилцах

Компани байгууллагын удирдлага болон ажилчдад тэквондогийн зарчим, техникийг заан сургах

Аялагч, гэр бүл

Тэквондо-Мүжү аялалБие сэтгэл ариусгах-Гэр бүлийн аялал

Тэквондогийн тухай мэдээлэл авах болон Мүжү нутгийн түүхтэй танилцах

Бусад хөтөлбөр Тэквондогийн академиТэквондо сургалтын төвийн хөтөлбөрт оролцсоноор бие сэтгэлийн хаттай болох

Солонгосын соёлтой танилцах

Тэквондо ба солонгосын соёлын давалгаа хөтөлбөр

Бие сэтгэлийн хат суулгах

3 4 5

The Association of North East Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.52 (MNG)

Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО - Инчүаний гаалийн импортын татварын чөлөөлөлттэй бүсийн танилцуулгаГишүүн байгууллагатай танилцахуй

Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО

Эзлэх талбайИнчүаний импортын татварын чөлөөлөлттэй нэгдсэн бүсийг байгуулахаар

төлөвлөсөн нийт талбай 8.17км2 болно. Одоо Хятадын засгийн газраас баталсан 4㎢ талбай зүүн талаар Инчүаний олон улсын нисэх буудлын ачаа барааг тээвэрлэх төв 9-р зам баруун тал хүртэл өмнөд хэсгээр Шячау тогсоны баруун хэсгээс G211 хурдны зам, хойд хэсгээр Инчүаний олон улсын нисэх буудлын ачаа тээврийн төв 12-р замын өмнөд хэсэг хүртэл хамарна. Барилгын ажил 2 хэсэгт хуваагдах ба анхан шатны барилга барих газрын нийт талбай 2.08㎢ бөгөөд түүнээс гадна 4.17㎢ газар Инчүаний импортын татварын чөлөөлөлттэй бүсийг цаашид зохион байгуулах, нэмэлт байгууламж барихад ашиглахаар төлөвлөжээ.

Ач холбогдол

Хятадын эх газрын нээлтэй эдийн засаг нь Инчүаний импортын татварын хөнгөлөлттэй бүсийг байгуулахад Ниншя ба Инчүаний эх газрын нээлттэй байдлыг эрчимжүүлж, экспортод тулгуурласан эдийн засгийн хөгжлийг түргэсгэх болон бүсийн эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Импортын бараа тээвэрлэх, боловсруулах, үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа явуулах Инчүаний импортын барааны татварын чөлөөлөлттэй бүс нь боомт газрын хувьд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно. Хятад-Арабын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа гэгч улсын стратегид нийцүүлэн Ниншягаас авахуулаад зэргэлдээ орон нутгийн нөөц, аж үйлдвэрийн хөгжлийн бодит байдалд үндэслэн Инчүаний импортын татварын чөлөөлөлттэй бүс нь гадаад эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч болно. Ниншягийн өөрийн гэсэн онцлог аж үйлдвэрийн бүтэц ба мусульман шашинтны соёлын давуу шинжийг гарган Арабын улсууд болон дэлхийн мусульман шашинтнууд оршин сууж буй бусад орнуудад экспортын боловсруулах аж үйлдвэр, өндөр технологи, өндөр үнэ цэнэ бүхий аж үйлдвэрийг хөгжүүлж ойрын хугацаанд улсын стратегийг хэрэгжүүлж Ниншягийн онцлогтой аж үйлдвэрийн хөгжлийг бий болгохыг зорьж байна.

1. Ерөнхий масштаб2. Инчүаний гаалийн импортийн

татварын чөлөөлөлттэй нэгдсэн бүсийн байршил

3. Төлөвлөлт хийсэн газар4. Инчүаний гаалийн импортийн

татварын чөлөөлөлттэй бүсийн захиргааны байр

5. Оффисын зориулалттай байр6. Архиний агуулах

7. Шинжилгээний төв8. Ерөнхий удирдлага хяналтын байр

9. Агуулах

Инчүаний гаалийн импортийн татварын чөлөөлөлттэй нэгдсэн бүсийн зөрлөг

1

2

3

Инчүаний гаалийн импортын татварын Инчүаний гаалийн импортын татварын чөлөөлөлттэй бүсийн танилцуулгачөлөөлөлттэй бүсийн танилцуулга

NEAR NEWS Vol. 5220

Page 21: NEAR news vol.52 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО - Инчүаний гаалийн импортын татварын чөлөөлөлттэй бүсийн танилцуулга

Зорилтыг биелүүлэхийн төлөө Богино хугацааны зорилт : Инчүаний

импортын татварын чөлөөлөлттэй бүс нь хүсэлт тавихаас зөвшөөрөл олгох хүртэл хоёрхон сар л зарцуулагдах Хятадад хамгийн богино хугацаанд байгуулагдсан. Ниншя Хуйн ӨЗО-ны ардын засгийн коммунист намын хороо ба ардын засаг, Инчүаний коммунист намын хороо ба ардын засаг импортын татварын чөлөөлөлттэй бүсийг богино хугацаанд байгуулахын тулд 2013 оны 9 сарын 12-ны өдрийг хүртэл гаалын газрын барилгыг барьж, гаалын үйл ажиллагааг явуулан эхэлснээр 600 өдрийн дотор үр дүн нь гарч 2014 оны эцэст экспорт, импортын дүн 1 тэрбум долларт хүргэх зорилт тавиад байна.

Урт хугацааны зорилт : Ниншягийн нөөц баялаг, газарзүйн давуу талыг сайтар ашиглан Арабын орнууд ба мусульман шашинтнууд амьдарч буй дэлхийн бусад орнуудад Хятадын нээлттэй байдал, бүтээн байгуулалтын хувьд Хятадын баруун бүсийн жижиг үндэстэн ястнуудын бүсийн эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлж, баруун үбсийн хөгжлийн жишиг бүсийг бий болгоно. Ниншя болон Ниншягийн ойр хавийн бүс бага зардал өндөр үр ашигт аж

үйлдвэр тээврийн үйлчилгээг явуулан дотоод гадаадын аж үйлдвэрийг татна. Ниншягийн аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалт болон эдийн засгийн хөгжлийн аргыг өөрчлөн дотоод гадаадын тэргүүний боловсруулах үйлдвэр, орчин үеийн тээвэр зууч, худалдаа бараа нийлүүлэлтийн компаний хөрөнгө оруулалтыг татах тогтолцоог цэгцэлнэ.

Барилгын ажлын төлөвлөлт1-р шатанд хийгдэх ажлын нийт хөрөнгө

оруулалтын дүн 9.5 тэрбум юань болох бөгөөд нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлснээр газрыг чөлөөлж өргөтгөсөн ба 2-р шатны ажил одоо ид явагдаж байна. Нэмэлт байгууламжийн зориулалттай газар 4.5㎢ талбайг эзлэх бөгөөд зүйлийн талаар мэргэжлийн хүнийг зөвлөгөөг авсан. 2013 оны 5 сар хүртэл зам, ус, гааль, шинжилгээний оффис зэрэг үндсэн байгууламжийг барина. Үзэсгэлэнгийн танхим, ажлын өрөө, агуулах зэргийг барих талаар одоо судалж байна. Импортын татварын чөлөөлөлттэй бүс нь Хэдуны нисэх буудлыг өргөтгөн барих, хурдны замын зөрлөг, Инчүан-Ринү төмөр зам тавих үндсэн төлөвлөгөөг боловсруулаад

байна. Мөн далангийн асуудлыг сайжруулах тухай судалгаа хийсэн бөгөөд одоо энэ талаар Ниншягийн усны газартай Рин Ү хот хамтарч ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтыг татах2013 оны 5 сар хүртэл шууд газар дээр нь

бага хэмжээний хөрөнгө оруулалтыг татах баг үйл ажиллагаа ба холбогдох компанийг татах, бодлогын чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах зэргээр 60 төслийг татсан бөгөөд импортын татварын чөлөөлттэй бүсэд татсан анхны төслийн тоо 30 давах ба нийт хөрөнгө оруулалтын дүн 12 тэрбум юань болно. Тэр дундаас бөс даавуу нэхмэлийн 12 төсөл, нисэхийн аж үйлдвэрийн 1, ачаа бараа хадгалах чиглэлийн 7, импортын архи дарсны 4, исламын хуулиар зөвшөөрсөн хүнсний бүтээгдэхүүний 4 хөрөнгө оруулалт татсан. Олон улсын хамтарсан төсөл 6 бөгөөд Америк, Орос, Солонгос, Малайз, Иран, Францын компани хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байна. 2013 оны 6-8 сард Инчүаний импортын татварын чөлөөлөлттэй бүсэд үйл ажиллагаа явуулах болон барилгын үйл ажилллагаа эрчимжих болно.

4

7

5

8

6

9

Хятад ба Исламын орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд 2011 онд Ниншя Хуйн ӨЗО-ны коммунист намын хороо ба ардын засаг гадаад харилцааны нээлтэй стратегид нийцүүлэн Инчүаний гаалын импортын татварын чөлөөлөлттэй нэгдсэн бүсийг байгуулах хүсэлтийг Хятад улсын засгийн газарт өргөн барьсан. Арабын улс орнууд гэх мэт дэлхийн мусульман шашинтны орнуудтай харилцан эх газрын нээлтэй эдийн засгийн бүсийг байгуулж Хятадын гадаад харилцааны нээлттэй байдлыг идэвхжүүлэхийг зорьж байна. Мөн Ниншягийн эдийн засгийн хөгжлийг түргэсгэж Ниншягийн гадаад харилцааны нээлттэй байдлын түвшнийг сайжруулна. 2012 оны 7 сарын 9-ний өдөр Хятадын гаалын газар “Инчүанийг гаалын импортын татварын чөлөөлөлттэй бүс болгох” хүсэлттэй танилцан судалснаар 2012 оны 9 сарын 12-ны өдөр Хятадын ерөнхий сайд Ри Ко Чан “2012 онд Ниншягийн зөвлөлдөх уулзалт болон Хятад-Арабын эдийн засаг, худалдааны 3-р форум”-ын нээлтийн ажиллагааны үеэр Ниншягийн эх газрын нээлттэй эдийн засгийн жишиг бүс болон Инчүаний импортын татварын чөлөөлөлттэй нэгдсэн бүсийг байгуулах тухай албан ёсоор мэдэгдсэн билээ.

The Association of North East Asia Regional Governments 21

Page 22: NEAR news vol.52 (MNG)

Солонгос улсын Жолланам муж - Байгальд ээлтэй Жолланам мужГишүүн байгууллагатай танилцахуй

Солонгос улсын Жолланам муж

Соёлын гайхамшигт өв, үзэмжит цэвэр байгальЭртнээс соёл урлагийн өлгий гэгдэж ирсний хувьд хоолны амт шимт зэргээр солонгосыг

төлөөлөх ба шүлэглэлт аялгуу Пансури, эртний яруу найраг, Намжуний хар зураг, шавар эдлэл гэхчлэн Намду нутгийн соёлыг өвлөн хөгжүүлж ирсэн билээ.

Дэлхийн өв санд бүртгэгдсэн Хуасүн нутгийн чулуун булш, дэлхийн 5 намагт газрын нэг, үлэг гүрвэлийн чулуужсан яс, Сүнчоний булан дахь усны шувуудын амьдрах орчин буюу “Рамса” ус, намгархаг газар байдаг бөгөөд Азид хамгийн анх “тайван амьдралтай хот” болох Шинан Жинду, Вуанду Чонсанду, Жанхэн Юүчи, Жанпён, Дамьян Чанпён нь байгальтай ойр хүмүүсийн амьдрал тайван байдгийн баталгаа болно. Мөн Вуаниний соёлын наадам, Намду нутгийн хоолны соёлын их наадам, Канжиний шавар эдлэлийн соёлын наадам, Хампён эрвээхэйн их наадам зэрэг олон сэдвээр баяр наадам жилийн турш мужийн нутгуудад болж дотоод гадаадын жуулчдын хөл тасардаггүй. Мужийн өвөрмөц Даду тэнгис ба арлуудыг сэдэвчилсэн аялал жуулчлалын газар болгон ашиглаж байна.

Бусоны ногоон цайны талбай

Байгальд ээлтэй Жолланам муж

Ёосү дахь Бэкду арал

Солонгосын хойгийн баруун өмнөд хэсэгт орших Жолланам муж 1 сая 940 мянган хүн амтай, газар нутаг нь Солонгосын нийт нутгийн 12,2% эзлэх ба 12,269км2(ой 57.2%), газар тариалангийн талбай26.3% эзлэх ба 5 хот, 27 сум 295 баг, бусад жижиг нэгжээс бүрдэнэ.6109км үргэлжлэх далайн эрэгтэй, ба дэлхийн намагт 5 эргийн нэг гэхчлэн дэлхийд ховор байгалийн тогтоцтой. Мөн эрдэнэс мэт 2219 арал, цэвэр тунгалаг агаар, ус, онгон байгаль, урин зөөлөн дулаан уур амьсгал нь Жолланам мужийн эрхэм хосгүй нөөц болж байна.

Далайн давс

(Green Jeonnam)

NEAR NEWS Vol. 5222

Page 23: NEAR news vol.52 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй Солонгос улсын Жолланам муж - Байгальд ээлтэй Жолланам муж

Байгальд ээлтэй, өндөр орлоготой газар тариалан, далайн аж үйлдвэрийн салбар

Байгальд ээлтэй газар тариалангийн салбараар Солонгостоо манлайлдагын хувьд байгальд хор хал багатай газар тариалангийн 61%-ийг үйлдвэрлэдэг. Мөн бусад үйлдвэрлэрлээр дотооддоо тэргүүлэх бөгөөд далайн ургамлын 81%, давсны 86%-ийг тус тус үйлдвэрлэж байна.

Ногоон Жолланам гэсэн имидж ба найдвартай, аюулгүй сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн өндөр үнэ цэнэтэй байгальд халгүй газар тариалан далайн аж үйлдвэрлэл нь тариачдийн орлогийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж буй бөгөөд дэлхийд үнэлэгдсэн давсыг брэнд болгох, усны шувуудын амьдрах орчин болсон намгархаг газар ба цэвэр далайг хамгаалахад хүчин чармайлт гаргаж байна.

Зүүн хойд Азийн тээвэр, ирээдүйн аж үйлдвэрийн төвЭртнээс Зүүн хойд Азид далайн худалдааны төв байсан Жолланам муж

Евро Азийн эх газар ба Номхон далай руу гарах гарц болж байсны хувьд олон улсын 2 боомт, Мүан олон улсын нисэх онгоцны буудалтай. Мөн мужийн нутгуудад интернет технологи, нано технологи, биотехнологи, шинжлэх ухаан технологи, шинэлэг материалын аж үйлдвэрийн салбарыг түрхүү хөгжүүлж байна. Нарлаг өдөр их, зохих хэмжээний салхи, далайн түрлэг татлагын зайн ялгаа зэрэг нь нарны гэрлийн аж үйлдвэр, салхин цахилгаан станцыг хөгжүүлэхэд ашигтайн хувьд Солонгост хамгийн ихээр сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж байна.

Хөрөнгө оруулалтын таатай орчинАгаарын, далайн болон хуурай замын дэд бүтэц сайтай тус муж

солонгост хамгийн хямд аж үйлдвэрлэлийн зоруиалтын газар ба тогтвортой эрчим хүч, дотоодын хамгийн том Ёосү нефть химийн бүс, Гуаняны төмөрлөгийн үйлдвэр зэрэг суурь материалийг хангах, гаалийн татвар зэрэг төрөл бүрийн хөнгөлөлт давуу боломжийг хангасан хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн.

Мөн Сонам тэнгисийн эргийн аялал жуулчлалын хот, усан онгоцны аж үйлдвэрийн бүс, сансарын аж үйлдвэр, биологио, уламжлалт анагаах ухаан, хүнс, эмийн бүтээгдэхүүний аж үйлдвэр, F1 Кореа Гран при зэрэг төсөл, арга хэмжээг явуулж, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдийг татаж байна

Олон улсын харилцааг идэвхжүүлсэнээр эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна.

Одоо тус муж дэлхийн 13 орны 31 орон нутагтай ах дүүгийн болон найрамдалт харилцаатай бөгөөд эдийн засаг, соёлын харилцаагаар дамжуулан олону лсын хамтын ажиллагааны сүлжээг байгуулсан.

Зүүн хойд Азийн төв хэсэгт орших Хятад, Япон зэрэг ойр зэргэлдээ улсуудтай идэвхтэй харилцаж байна. 2012 онд Ёосү дэлхийн үзэсгэлэнг зохиосноор Солонгос улсын нэр хүндийг олон улсад өргөх завшаан болсон.

Мөн мужид оршин суудаг гадаад хүмүүст зориулж соёлын арга хэмжээ, дасан суурьшихад нь зориулсан хөтөлбөр зэргийг явуулж тэдгээрийг тогтвортой амьдрах нөхцлөөр хангахыг хичээж байна.

Ногоон Жолланам мужҮзэсгэлэнт сайхан байгальд тайвнаар амьдрах, шинэ хөрөнгө оруулалт,

ирээдүйн итгэл найдварын газар “Байгальд ээлтэй Жолланам” муж нь амьд байгаль байгальд ээлтэй аж үйлдвэрийг хөгжүүлэн хүн ба байгалийн зохилдолгоогоор аз жаргал хосолсон хөгжил дэвшлийг бий болгоно.

F1 Кореа Гранпри 2013 2013 оны 10 сарын 4-6

Жолланам муж-Хятад улсын Жожан мужийн сургууль хооронд

харилцаа тогтоох гэрээ байгуулсан нь

Гуанян дахь Поско ган төмөрлөгийн үйлдвэрГуаняны боомт

Ёосү-Улсын аж үйлдвэрийн парк

Ёосү Дэлхийн үзэсгэлэн

Сүнчоны булан-олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн

2013/2013.4.20-10.20

Сүнчоний Рамса намагт газар

Үндэсний урлагийн тоглолт

Вуанду-Чонсанду-Олон улсын тайван амьдралтай хот

The Association of North East Asia Regional Governments 23

Page 24: NEAR news vol.52 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments