20
Vol. 59 NEAR News Нэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR 2014 онь ו9-10 сар 59 дэх дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of Northeast Asia Regional Governments Тусгай нийтлэл ‘NEAR 2014’ Олон улсын форум Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Амьд биетийн олон янз байдлын тухай конвенцийн гишүүн орнуудын 12-р чуулга уулзалт Гишүүн байгууллагатай танилцахуй БНХАУ-ын Жилинь муж / ОХУ-ын Хакасын БНУ NEAR 2014 Олон улсын форум

NEAR news vol.59 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    234

  • Download
    6

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.59 (MNG)

Vol. 59

NEARNewsНэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2014 онь9-10 ו сар 59 дэх дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Тусгай нийтлэл ‘NEAR 2014’ Олон улсын форум

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Сэдэвт нийтлэл Амьд биетийн олон янз байдлын тухай конвенцийн гишүүн орнуудын 12-р чуулга уулзалт

Гишүүн байгууллагатай танилцахуй БНХАУ-ын Жилинь муж / ОХУ-ын Хакасын БНУ

NEAR 2014 Олон улсын форум

Page 2: NEAR news vol.59 (MNG)

Vol. 59

Шанхай нуур/Жилинь муж

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

4 14 16

Page 3: NEAR news vol.59 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 76 орон нутаг(71 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын өөрчлөлтийн R20 зэрэг олон улсын байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.59 (MNG)

‘NEAR 2014’ Олон улсын форумТусгай нийтлэл

2

1

3

NEAR International Forum 2014

‘NEAR 2014’ Олон

улсын форум

Орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, боломж, оролдлогыг хэлэлцэх зорилготой ‘NEAR 2014’ Олон улсын 6-р форум 8 сарын 27-ны өдөр ОХУ-ын Хабаровск хязгаарт болж өнгөрлөө. Уг форумд Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Ли Ин Сон, Гёнсаннам мужийн захирагчийн орлогч Жу Жин Рэ, Солонгосын дипломат харилцааны нийгэмлэгийн тэргүүлэгч Жон Тэ Иг, R20 Европын Орон нутгийн байгууллагын тэргүүлэгч Мишель Сабан болон эрдэмтэн судлаач зэрэг 5 улсын 25 орон нутгийн 200 гаруй хүн оролцлоо.Форумаар “Нэгэн Зүүн хойд Ази, Нэгэн хамтын нийгэмлэг-Оролдлого ба боломж” хэмээх үндсэн сэдэв дор нийт 3 дэд сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

NEAR NEWS Vol. 594

Page 5: NEAR news vol.59 (MNG)

Тусгай нийтлэл ‘NEAR 2014’ Олон улсын форум

1. Хурлын илтгэгчид, гол зочид2. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю3. Хабаровск хязгаарын захирагчийн орлогч Левинтал.

4. Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Ли Ин Сон5. Гёнсаннам мужийн захирагчийн орлогч Жу Жин Рэ

Opening sessionХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю форумыг нээж үг хэлж дараагаар

нь Хабаровск хязгаарын захирагчийн 1-р орлогч Левинтал баяр хүргэж үг хэлэв. Гёнсаннам мужийн захирагчийн орлогч Жу Жин Рэ, Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Ли Ин Сон нар Еврази, Ази Номхон далай, Хойд туйлын тэнгисийн замын газарзүйн байршил нь Зүүн хойд Азид шинэ боломж бөгөөд NEAR Олон улсын форумаар дамжуулан орон нутгуудын харилцан ойлголцол, харилцааг явуулах нь чухал болохыг онцлон хэлэв.

Мөн форумыг нээж Солонгосын дипломат харилцааны нийгэмлэгийн тэргүүлэгч Жон Тэ Иг илтгэхдээ Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг бодитоор бий болгохын тулд газар нутаг, улс төрийн хүчийг хүлээн зөвшөөрөх, маргааныг энхтайвнаар шийдвэрлэх, олон улсын хуулийг хүндлэх нь чухал хийгээд “Евразийн санаачлага” ба “Алс Дорнодыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх нь Өмнөд Солонгос, Орос төдийгүй Зүүн хойд Азийн энхтайванд их хувь нэмэр оруулна гэв. Үүний дараагаар R20 Европын Орон нутгийн байгууллагын тэргүүлэгч Мишель Сабан орон нутаг, хотууд хамтран уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэн, эрчин хүчний тогтвортой бодлогыг боловсруулж холбогдох ажлын байрыг гаргаснаар ногоон эдийн засгийг бий болгож чадна гээд ирэх 10 сард Парист болох Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохиох тухай дуулгаад орон нутгийн зүгээс оролцохыг хүсэв.

4

5

Нээлтийн ажиллагаа

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.59 (MNG)

5. R20 байгууллагын тэргүүлэгч Мишель Сабан6. БНСУ-ын дипломат харилцааны

нийгэмлэгийн тэргүүлэгч Жон Тэ Иг7. Инчон их сургуулийн багш Сон Вон Юн8. Жилинь их сургуулийн Зүүн хойд Ази

судалгааны институтийн дэд захирал Вү Хао9. Ханс Зайдель сангийн төлөөлөгч Бернхард

Целигер10.11. Олон улсын форумын үеэр

The first sessionЕвразийн санаачлага ба Зүүн хойд Азийн хөгжлийн уялдаа

Инчоны их сургуулийн багш Сон Вон Юн эхэлж илтгэл тавьсан бөгөөд тэрээр илтгэлдээ Транс Солонгосын төмөр замыг Транс Сибирийн төмар замтай холбон “Төмөр зам дагасан торгоны зам” байгуулах, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Оросыг байгалийн хий тээвэрлэх хоолойгоор холбох, Өмнөд Солонгос, Оросыг эрчим хүчээр холбох 3 том төслийг явуулж, Оросын Алс Дорнодын бүсийг хөгжүүлэн Өмнөд Солонгос, Алс Дорнод, Сибирь Евразийн эх газарт хүрэх нөхцлийг бүрдүүлэхийг онцлон хэлсэн. Дараагаар нь Монгол улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Шүрхүү илтгэлдээ Монгол улс төмөр зам, автозам, цахилгаан эрчим хүч дамжуулах сүлжээг өргөтгөхийн зэрэгцээ хөрш орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлж олон улсын тээвэр логистик болон дэд бүтэц байгуулах шаардлагатайг онцлон хэлсэн. Энэ нь БНСУ-ын Евразийн санаачлагатай Монголын бүс нутгийнхаа тээвэр логистикийн төв болох стратегийн зорилттой уялдаж байгаа хийгээд хамтран ажиллах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн.

The second sessionЗүүн тэнгисийн эргийн бүсийн хөгжлийн шинэ хөдөлгүүрийг эрэлхийлэх нь

Жилин их сургуулийн Зүүн хойд Азийн судалгааны институтийн дэд захирал Вү Хао илтгэлдээ Хятадын “Жанчүн-Жилинь-Түмэн голын бүсийг хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилт нь Их Түмэн голын бүсийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн ч хамтын ажиллагааг бүхий л талаар явуулахад учир дутагдалтай хийгээд улс төрийн итгэлцлийг байгуулах, бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зохицуулалт хийх, эрчим хүч, тээвэр зэрэг гол салбарын олон талт мөн 2 талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хичээх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

Нөгөөтэйгүүр Зүүн тэнгисийн эргийн бүсийн эдийн засгийн судалгааны институтийн судалгааны хэлтсийн дарга Мимүра Мицхиро илтгэлдээ орон нутгийн захиргаа тухайн бүсийн эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд төр засагтай өгсөх холбоотой байх төдийгүй олон улс, дотоодод хэвтээ холбоотой байх нь чухал хийгээд NEAR Холбоо Зүүн хойд Азийн орон нутаг хоорондын харилцааг бэхжүүлж тэдгээрийн хамтын ажиллагаагаар дамжуулан төр засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэв.

5

7

6

8

9

10

1-р дэд сэдэв

2-р дэд сэдэв

Тусгай нийтлэл ‘NEAR 2014’ Олон улсын форум

NEAR NEWS Vol. 596

Page 7: NEAR news vol.59 (MNG)

Бусад арга хэмжээФорумын дараагаар хуралд оролцсон төлөөлөгчид Хабаровск

хязгаарын амьтны хүрээлэн, байгаль, түүхийн музей үзсэн.

The third sessionУур амьсгалын өөрчлөлт ба Зүүн хойд Азийн бүсийн үйл ажиллагаа

Самсунг Эдийн засгийн судалгааны институтийн ахлах судлаач Пак Хуан Ил уур амьсгалын хувиралтын тэлэлт нь эрүүл мэнд, хувь хүн, нийгмийн амьдралын хэв маяг, эрчим хүч зарцуулалт, хүнс тэжээл үйлдвэрлэл, төр засгийн гамшгийн талаарх үйл ажиллагаа зэрэгт аюул, хүндрэл учруулж байна гэв. Иймд уур амьсгалтай холбогдох аж үйлдвэрээс өөрөөр шинжлэх ухаан технологи, мөнгө санхүүгийн салбар хоорондын уялдааг эрэлхийлэх, тогтвортой хөгжлийн тулд хөрөнгө оруулалт, дэмжлэгийг бэхжүүлэх шаардлагатай ба компани уур амьсгалын өөрчлөлтийг өөр шинэ боломж завшаан гэж хүлээж авах хэрэгтэйг онцлов. Дараагаар нь Ханс Зайдел сангийн БНСУ дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Бернхард Целигер Хятад, Орос, Өмнөд Солонгосын “Алтан гурвалжин” хэмээх байгаль орчны хамтын ажиллагааны талаар илтгэхдээ Хойд Солонгосын “Сонбун “ улирлын шувуудыг хамгаалах сангийн үйл ажиллагаа, Нажиний ногоон хөгжилтэй холбогдох төслийг танилцуулсан. Эцэст нь эдийн засгийн түшиглэх байдал их Зүүн хойд Азийн бүсийн хувьд төрөл бүрийн зорилт бодлого туршлагаас хуваалцаж харилцаа хамтын ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай талаар хэлэлцэв.

11

3-р дэд сэдэв

Тусгай нийтлэл ‘NEAR 2014’ Олон улсын форум

The Association of Northeast Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.59 (MNG)

NEAR Холбооны үйл ажиллагаа

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үйл ажиллагааны R20 олон улсын байгууллага, NEAR Холбоо хооронд хамтрах ажиллахаар боллоо.

Холбооны 10-р Бүгд хурал амжилттай болж өнгөрлөө.хооронд хамтрах ажиллахаар боллоо.

NEAR Холбооны үйл ажиллагаа

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

Салбар хороодын үйл ажиллагааны тайланӨнгөрсөн 9 сарын 29-ний өдрөөс 10 сарын 2-ны өдрийг хүртэл

БНСУ-ын Чүнчонбүг мужийн Чонжү хотноо Холбооны Био эмчилгээ аж үйлдвэрийн хорооны анхдугаар хурал болж өнгөрсөн. Уг хуралд Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю тэргүүтэй Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл болон 5 улсын 50 төлөөлөгч оролцлоо. Хурлын нээлтийн ажиллагаа Чүнчонбүг мужийн захирагчийн орлогчийн нээлтийн үг, Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын баярын мэндчилгээгээр эхэлж дараагаар нь БНСУ-ын Биотехнологийн судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Ём Ён Гил “био эмчилгээ аж үйлдвэрийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ “Солонгосын био аж үйлдвэрийн салбарыг төр засгаас дэмжиж тууштай хөрөнгө оруулалт хийсний үр дүнд шинэ технологи, холбогдох компаниуд олноор төрөх болсон. Тэрчлэн Солонгосын Засгийн газар улсын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд био судалгаа боловсруулалтын парк, аж үйлдвэрийн паркийг байгуулан мужийн био аж үйлдвэрийг тэнцвэртэй хөгжүүлэхийг анхаарч байна” гэв. Хуралд Жолланам мужаас амьтны эм бэлдмэлийн төв байгуулах төсөл, Шиманэ мужаас арьс гоо сайхны төсөл хөтөлбөр, Приморийн хязгаарас шүд эмчилгээний технологи, Хэйлонжан мужаас

Холбооны 10-р Бүгд хурал 10 сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийг хүртэл БНСУ-ын Жолланам мужийн Ённам сумд болж өнгөрлөө. Энэхүү хурлаар өнгөрсөн жил болсон Холбооны ажлын хорооны 9-р хурлын тайланг Холбооны тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэж буй Жолланам мужаас тавьсан бөгөөд Холбооны Хэрэг эрхлэх газраас мөн үйл ажиллагааны тайланг тавив. Дараагаар нь салбар хороодыг

зохицуулагч орон нутгууд хорооны үйл ажиллагааг тайлагнав. Холбооны бусад үйл ажиллагаатай холбогдуулан гишүүн орон нутгийн төлөөлөл илтгэл, санал тавихаас гадна дараагийн Бүгд хурал зохиох газрыг тогтох, Холбооны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, салбар хороодын нэрийг өөрчлөх болон салбар хороог шинээр байгуулах зэрэг асуудлуудыг уг хурлаар эцэслэн шийдвэрлэж мэдэгдэл гаргав.

эрүүл мэндийн систем, Монголоос био аж үйлдвэрийн компаниудийн тухай тус тус танилцуулсан. Дараагаар нь “Зүүн хойд Азийн бүсийн био эмчилгээ аж үйлдвэрийн харилцаа, хамтын ажиллагаа” хэмээх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хурлын дараа зочид төлөөлөгчид К-Beauty галерей, Усун 2014-Олон улсын био аж үйлдвэрийн экспо, Чоннамдэ зэрэг газруудаар явж танилцав.

8 сарын 28-ны өдөр ОХУ-ын Хабаровск хязгаарт NEAR Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю, R20(Европын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх орон нутгийн хамтын ажиллагааны байгууллага)-ын тэргүүлэгч Мишель Сабан нар Зүүн хойд Азийн нүүрстөрөгчийн гаралтыг багасгах болон ногоон хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. NEAR болон R20 байгууллага нь Зүүн хойд Азийн төр засгийн байгууллага, байгаль орчны чиглэлийн компани төдийгүй санхүүгийн байгууллагын оролцоотой Зүүн хойд Азийн бүсийн нүүрстөрөгчийн гаралтыг багасгах талаар хамтран ажиллахаар болсон бөгөөд R20 байгууллагаас сүүлийн үеийн цэвэршүүлэх технологи зэрэгт Европоос хөрөнгө мөнгөний дэмжлэг авах, NEAR Холбооны зүгээс Зүүн хойд Азийн цэвэршүүлэх технологи холбогдох мэдээллээр хангахаар тохиролцов.

NEAR NEWS Vol. 598

Page 9: NEAR news vol.59 (MNG)

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээЭнэ сарын мэдээ

9 сарын 16-ны өдөр Пухан хотын Ёнылман боомтод “Далайн торгоны замын аян”-ыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болов. Ёслолын ажиллагаанд Гёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн, Солонгосын тэнгисийн их сургуулийн захирал Пак Хуан Ил, Пухан хотын захирагч Ли Ган Дог зэрэг албаны хүмүүс болон аяны бүрэлдэхүүн тэдгээрийн гэр бүл бүхий 1000 гаруй хүмүүс оролцлоо. “Далайн торгоны замын аян”-ны бүрэлдэхүүн 9 сарын 16-ны өдрөөс эхлэн 10 сарын 30-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд 9 орны 10 боомтоор дайрч, 22.958км замыг туулах юм. Энэ хугацаанд Солонгосын өвөг дээдсийн хөл тавьсан газраар явж, торгоны зам дагасан соёл иргэншлийн ул мөрийг судлан хэдэн мянган жилийн өмнөөс Солонгосчууд торгоны замаар түүх, соёл, олон улсын харилцаа явуулж байсныг дэлхий дахинд таниулах юм.

8 сарын 18-19-ний өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн бүсийн хотын захирагч нарын форум(Northeast Asian Mayors' Forum) болж өнгөрлөө. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор болсон уг форумын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцлоо. Тус форумд БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пёньян, Венсан, Хамхын, Расөн, Япон Улсын Нийгата, БНСУ-ын Пёнчан хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан, Нийслэл, дүүргийн удирдлагууд, олон улсын байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцжээ. Мөн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид оролцсон бөгөөд Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю. UNESCAP, ICLEI, ADB зэрэг Зүүн хойд Азийн олон улсын байгууллагын хамтаар Олон улсын байгууллагын төлөөлж оролцсон. Уг форумыг цаашид 2 жил тутамд зохиохоор болсон бөгөөд дараагийн форумыг Улаанбаатар хотноо зохиох саналыг хуралд оролцогчид дэмжив.

Ерөнхий нарийн бичгийн дарга Зүүн хойд Азийн бүсийн хотын захирагч нарын форумд оролцов.

Өнгөрсөн 9 сарын 12-ны өдөр Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Истабул in Гёнжү” арга хэмжээний нээлтийн ажиллагаанд орон нутгийн албаны хүмүүсийн хамт оролцов. “Шинэ аяны эхлэл” хэмээх сэдвээр болсон энэхүү арга хэмжээ 9 төрлийн 27 хөтөлбөрөөс бүрдсэн. Истанбул хотоос зохион явуулж Гёнсанбүг муж, Гёнжү хот, Гёнжү дэлхийн соёлын экспо зохион байгуулах хороо ивээн тэтгэсэн. Энэхүү арга хэмжээ нь хотуудын тогтвортой соёлын харилцаагаар дамжуулан олон улсын соёлын харилцааны шинэ алхмыг тавьсан, хотуудын дипломат харилцааны түүхэнд байгаагүй үлгэр жишээ болохуйц арга хэмжээ гэж үнэлэгдэж байна.

Энэ өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Энэ жил Гёнжү хотноо болж буй Туркийн соёлын харилцааны арга хэмжээг явуулснаар хоёр орны соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, үүгээр дамжуулан хамтын ажиллагааг улам бэхжүүлэх болно” гэж онцлон хэлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Истанбул in Гёнжү арга хэмжээнд оролцов.

Зүүн хойд Азийн бүсийн хотын захирагч нарын форумд оролцогчид

“Далайн торгоны замын аян”-ыг эхлүүлэх ёслолын ажиллагаа

Тус газрын орлогч дарга Ли Жун Хуанаар ахлуулсан Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид 8 сарын 30-ны өдрөөс 9 сарын 1-ний өдрийг хүртэл ОХУ-ын Сахалин мужийн захиргаагаар айлчлав. Энэ удаагийн айлчлалаар Сахалин мужийн захирагчийн орлогч Сергей Хотчкин, мужийн Хөрөнгө оруулалт, гадаад харилцааны яамны сайд Елена Судаков, Хөрөнгө оруулалт, гадаад харилцааны хэлтсийн дарга Елена Криничкаятай уулзан 10 сард болох NEAR Холбооны 10-р Бүгд хурлын зар болон Холбооны холбогдох арга хэмжээнд оролцохыг уриад Сахалин мужийн захиргаа, NEAR Холбооны хамтын ажиллагааны арга замыг хэлэлцэв. Түүнээс гадна Сахалин мужийн гол албан байгууллагаар явж танилцав.

Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид ОХУ-ын Сахалин мужид айлчлав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Далайн торгоны замын аян” ёслолын ажиллагаанд оролцов.

Сахалин мужийн захиргаагаар айлчлах үеэр

The Association of Northeast Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.59 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

Тус үзэсгэлэн 7 сарын 4-ний өдөр Хятад улсын Харбин хотноо болж өнгөрлөө. Үзэсгэлэнг “Шинэ боломж, шинэ платформ” хэмээх сэдвээр БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яам, Хэйлонжан мужийн ардын засаг, Оросын Эдийн засаг хөгжлийн яам, ОХУ-ын үйлдвэрлэл, худалдааны яамнаас хамтран зохион байгуулав. Үзэсгэлэнгийн танхимийн нийт талбайн хэмжээ 8600m² байсан ба дэлхийн 67 орны 11000 гаруй хүн оролцсон. Тэр дундаа Оросоос 5000 гаруй хүн оролцжээ. Оросын 12 төрийн байгууллага, төрийн өмчийн 31 компани, 9 банкны төлөөлөл оролцсон. Түүнээс гадна Орос, Америк, Канад зэрэг орнуудын мэргэжилтэн, эрдэмтэн зэрэг 150 хүн хуралд оролцсон бөгөөд тэдгээрээс 11 нь нэртэй эрдэмтэн байв. Түүнчлэн Хятад, Оросын дээд боловсролын 66 байгууллагын төлөөлөл уг арга хэмжээнд оролцов. Уг үзэсгэлэнг 28.000 гаруй хүн үзэж сонирхжээ.

Үзэсгэлэнгийн үеэр Оросын Алс Дорнодын яам, холбогдох орон нутгийн захиргаанаас Хятадын хөрөнгөр оруулагчдад Алс Дорнодын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө, гол бодлогоос танилцуулав.

‘TECHNOLOGIYA’, ‘RUSAL’, ‘UAC(Unitel Aircraft Corporation), ‘ROSTEC’ зэрэг Оросын төлөөлөх төрийн өмчийн компаниуд үзэсгэлэн, хуралд орлоцсон. Мөн Оросын соёлын арга хэмжээ давхар болсон. Үзэсгэлэн зохион байгуулах хорооноос гаргасан судалгаагаар уг үзэсгэлэнгийн үеэр Хэйлонжан муж нийт 3.15 тэрбум долларын импорт, экспортын гэрээ хийгдэж, эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны 260 төсөл, гэрээ байгуулахад зарцуулсан гадаадын хөрөнгө 683 тэрбум 250 сая юаньд хүрсэн байна.

БНХАУ-ын Байгаль орчны яам, Шаньдун мужийн ардын засаг хамтран удирдан Шаньдун мужийн байгаль орчны газраас зохион байгуулдаг “Ногоон аж үйлдвэр” Олон улсын үзэсгэлэнг 2004 оноос эхлэн 5 удаа зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд 28 орны байгаль орчны чиглэлийн шилдэг 2315 компани оролцсон байна.

БНХАУ-ын Ерөнхий сайд Вуан Ян ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Рогожин

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 10 сарын 10-11-ний өдрүүдэд Францын Парис хотноо болсон Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалтад оролцов. R20 байгууллагаас зохион байгуулаж Калифорин мужийн захирагч хийгээд R20 байгууллагыг үүсгэн байгуулагч Арнольд Щварцнеггер болон байгууллагын тэргүүлэгч Мишель Сабаны удирдлага дор болсон уг хэмжээний уулзалтад 5

тивийн бүс орон нутаг, эдийн засгийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн протоколийг албан ёсны болгож, 2015 онд Парист болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 21-р хурлын өмнөх тодорхой ажлуудын талаар хамтарсан мэдэгдэл хийв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю энэ өдөр “Regions as drivers in the transition to renewable energy” сэдвээр тусгай илтгэл тавив.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд

хэмжээний уулзалтад оролцлоо.Холбооны Ерөнхий нарийн

бичгийн дарга Ким Жэ Хю 10 сарын 7-ны өдөр Гёнсанбүг мужийн Гёнбүг их сургуулийн орос хэл, соёл судлалын тэнхимийн тусгай мэргэшлийн боловсон хүчин бэлтгэх багтай

хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцохоос гадна оюутнуудад илтгэл тавив.

Энэхүү гэрээг Гёнбүг их сургуулийн орос хэл, соёл судлалын тусгай мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх багаас “Шинэ Зүүн хойд Азийн үе Орос-Евразийн соёлын материал боловсруулан гаргах, боловсролын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд байгуулжээ. Гэрээний агуулга нь соёлын материал боловсруулан гаргах, түүнийг NEAR Холбооноос зохион явуулах төрөл бүрийн арга хэмжээнд ашиглах, төрөл бүрийн мэдээ, мэдээлэл солилцох тухай болно. Гэрээнд гарын үсэг зурсны дараагаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Зүүн хойд Азийн зуун ба орон нутгийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавив.

Ерөнхий нарийн бичгийн дарга Гёнбүг их сургуулийн оюутнуудад илтгэл тавив.

Хятад-Оросын компаниудийн хамтын ажиллагааны төслийн талаарх уулзалт

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хятад-Оросын 1-р үзэсгэлэн амжилттай болж өнгөрлөө.

“Ногоон аж үйлдвэр” Олон улсын 6-р үзэсгэлэн Чиндао хотноо боллоо.

Хэйлонжан муж-БНХАУ

Шаньдун муж-БНХАУ

NEAR NEWS Vol. 5910

Page 11: NEAR news vol.59 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Үзэсгэлэнд оролцож буй гадаадын компани

Үзэсгэлэнд оролцож буй Хятадын дотоодын компани

Одоо Японд Юрүкяра(нүдэнд дулаахан, бэлгэдэл хүүхэлдэй) ид дэлгэрч байна. Бэлгэдэл хүүхэлдэйг голдуу хот, муж, компаниудийг сурталчлахад өргөн ашигладаг аж. Шиманэ мужийг төлөөлөх Юрүкяра “Шиманэтко”-г одоогоос 4 жилийн өмнөөс тус мужийг сурталчлах зорилгоор сэдэн гаргасан.

Ногоон аж үйлдвэр хэмээх олон улсын үзэсгэлэн 10 жилийн хугацаанд дотоодын брэнд, байгаль орчны чиглэлийн олон улсын зах зээлийн харилцааны талбар болж ирсэн. Байгаль орчны тэргүүний технологи, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэ, эко байгаль орчныг бий болгох, байгальтай ойр амьдралын нөхцлийг бүрдүүлэх, байгальд ээлтэй соёл иргэншлийг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

2014 оны 11 сарын 14-16-ны өдрүүдэд “Байгальд ээлтэй Шаньдун мужийг бий болгох нь” сэдэвт дээд хэмжээний форум, Ногоон аж үйлдвэр хэмээх олон улсын 6-р үзэсгэлэнг далайн эргийн үзэсгэлэнт Чиндао хотноо зохион явуулна.

Солонгос, Туркийн нөхөрлөл хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Истанбул хотын соёл, түүхийг таниулах зорилготой “İstanbul in Gyeongju 2014” арга хэмжээний нээлт 9 сарын 12-ны өдөр Гёнжү хотын Хуансон цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Гёнсанбүг муж, Гёнжү хотын захиргааны дэмжлэгтэйгээр Турк улсын Истанбул хотноос зохион явуулж буй уг арга хэмжээний нээлтэд 1500 гаруй хүн оролцлоо. Нээлтийн ажиллагаа солонгос үндэсний бөмбөрийн тоглолтоор эхэлж, дараагаар нь зочид төлөөлөгчид Солонгосын дайнд амь үрэгдсэн туркийн дайчдыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлэв.

27 хөтөлбөрөөс бүрдэх уг арга хэмжээ 9 сарын 22-ны өдрийг хүртэл 11 өдөр үргэлжилсэн. Тухайлбал Туркийн цэргийн найрал хөгжмийн “Мехтер” чуулга”-ын парад, Капалычрашы(Grand Bazaar) буюу дэлхийн хамгийн том, хамгийн эртний битүү захыг нүүлгэн авчирсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр туркийн уламжлалт гар урлал, хоол , эд барааны худалдааны зах ажиллав.

Өнгөрсөн жил Истанбул хотноо болсон “Истанбул-Гёнжү дэлхийн соёлын экспо 2013” арга хэмжээ Туркийн ард түмэнд их өндөр сэтгэгдэл төрүүлж байсан бол энэ удаагийн Гёнжү хотноо зохиогдсон арга хэмжээ Истанбул хотын түүх соёлыг солонгосын ард түмэнд таниулж цаашид соёлын харилцааг тууштай явуулах, нөхөрлөлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

“İstanbul in Gyeongju 2014” арга хэмжээний нээлт

Хёго муж ба ОХУ-ын Хабаровск хязгаар 1969 онд нөхөрлөлт харилцаа тогтоогоод 45 жилийн нүүрийг үзэж байна. Хоёр орон нутаг хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын түвшнийг нэг шат ахиулахын тулд Хёго мужийн ИТХ, Бизнес эдийн засгийн төлөөлөгчид, Хёго мужийн Олон улстай харилцах нийгэмлэгийн иргэдийн баг бүхий нийт 7 баг 1100 гаруй хүн Хабаровск хязгаарыг зорьсон юм. Хёго мужийн захирагч Ито 8 сарын 19-21-ний өдрүүдэд Хабаровск хязгаарт айлчилж, 45 жилийн ойн арга хэмжээнд оролцсон.

Мөн Хабаровск хязгаарын захирагчтай хамтын ажиллагааны талаар зөвшилцөхөөс гадна хамтарсан мэдэгдэл гаргах ёслолын ажиллагаа, хүндэтгэлийн хүлээн авалтад оролцсон. Арга хэмжээний үеэр Хёго мужаас эдийн засгийн семинар зохион байгуулав.

Арга хэмжээний дараа

Түүнээс хойш хүмүүст их таалагдаж өнгөрсөн жил Японд болсон “Юрүкяра 2013” гран при уралдаанд нийт 1580 бүтээл оролцсноос 10-р байр , 2012 онд 6-р байр эзэлж байсны хувьд 2 жил дараалан эхний 10 байранд багтсан.

Сүүлийн үед Шиманэ мужийн захиргаанаас эрхлэн гаргадаг сэтгүүл, вэбсайт, ном зэрэгт байнга гархаас төдийгүй телевизийн хөтөлбөр, төрөл бүрийн арга хэмжээнд “Шиманэтко” байнга залагдах болсон. Түүгээр сэдэвчилсэн 600 гаруй төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гарч жил бүр 500 сая иений борлуулалт хийгдэж байна. Одоо “Юрүкяра 2014” Гран при уралдаанд оролцуулахаар бүртгүүлсэн байгаа бөгөөд 11 сарын 3-ны өдөр уралдааны шалгаруулалт болно.

“Шиманэтко” хүүхэлдэйний албан ёсны вэбсайт http://www.kankou-shimane.com/ja/shimanekko

Шиманэ мужийн бэлгэдэл "Шиманэтко"

хүүхэлдэй

Шиманэ мужийн бэлгэдэл хүүхэлдэй “Шиманэтко”

Хёго муж, Хабаровск хязгаар хооронд нөхөрлөлт харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээ боллоо.

“İstanbul in Gyeongju 2014” нээлтийн ажиллагаа боллоо.

Шиманэ муж-Япон улс

Хёго муж-Япон улсГёнсанбүг муж-БНСУ

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.59 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

2014 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд “Хүн ба байгаль”сэдэвт баримтат болон нийтийн шинжлэх ухааны кино наадам 13 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэ кино наадмыг ОХУ-ын Кино үйлдвэрлэгчдийн холбоо, тус холбооны Эрхүү муж дахь салбар холбооноос анх санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн наадмыг Эрхүү мужийн Засгийн газар, ОХУ-ын Соёлын яам, Эрхүү мужийн Соёл, архивын яамны дэмжлэгтэйгээр “Эрхүү мужийн кино сан”, ОХУ-ын кино үйлдвэрлэгчдийн холбооны Эрхүү муж дахь салбар хамтран зохион байгууллаа.

“Хүн ба байгаль” кино наадмыг зохион байгуулсан 10 гаруй жилийн түүхэнд дэлхийн 40 гаруй орны 500 гаруй кино оролцон өрсөлдөж байсан бөгөөд энэ 2014 онд Унгар, Словак, Щвейцарь, АНУ, Орос зэрэг 8 орны 14 кино шалгаруулах шатанд өрсөлдсөн байна. Наадмын үеэр сонирхсон хүн бүхэн баримтат киноны ертөнцтэй танилцах боломжийг бүрдүүлсэн бөгөөд кино урлагийн сэдэвт үзүүлэн-сургалт, уран бүтээлийн уулзалтууд болон дугуй ширээний ярилцлага зэрэг олон арга хэмжээнүүд явагджээ. 13 дахь удаагийн Байгалийн кино наадам нь зөвхөн уралдаан, шалгаруулалтаас гадна 22 киноноос бүрдсэн тусгай хөтөлбөрөөр үзэгчдийг баясгасан байна.

Байгаль экологийн сэдэвт кино бүтээлүүд, найруулагчдын авъяаслаг шийдэл, олны танил сонирхолтой эрхмүүдтэй хийсэн халуун дулаан уулзалтууд бүхий энэ удаагийн наадам нь мартагдахын аргагүй сайхан болж өнгөрсөн бөгөөд Эрхүү хотын ард иргэд, үзэгчид оросын болон гадаадын найруулагчдын байгаль экологийн сэдвээр бүтээсэн кино бүтээлүүдийг өндрөөр үнэлсэн юм.

"Сахалиний нефть ба газ” сэдэвт олон улсын бага хурал, үзэсгэлэн 2014 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Өмнөд Сахалинскт 18 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ арга хэмжээнд оролцсноор хөгжүүлж буй төслүүдийн талаарх хамгийн шинэлэг мэдээллийг авахаас гадна дотоод, гадаадын нефть, газын компаниудын удирдлагуудын хэлэлцүүлгийг сонсох боломжтой юм.

Хуралд 80 орчим илтгэл тавигдсаны дунд Сахалин мужийн захирагч Александр Хорошавин, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Кирилл Молодцов, ОХУ-ын Эрдэс баялгийн дэд сайд Денис Храмов, “Газпром” компанийн орлогч захирал Александр Медведев, Оросын “Шелл” концерны ерөнхийлөгч Оливер Лазар, ”ONGC Videsh” компаний гүйцэтгэх захирал С.П. Гарг, ”TokyoGas” компаний ТУЗ-ийн дэд дарга Шигеру Мураки нар илтгэл тавьжээ. Хурлын өмнөх өдөр мөн “Сахалин болон Алс дорнод дахь шинэ төслүүдийн давалгаа, тэдгээрт зориулсан шинэ технологи” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан байна.

Харин тус бага хурлын үндсэн сэдвийн хэлэлцүүлэг 9 дүгээр сарын 22-ны өдөр болсон бөгөөд энэ үеэр Оросын Алс Дорнодын бүс нутагт хэрэгжиж буй үйлдвэрлэлийн төслүүдэд хэрэглэгдэж буй технологи, шийдлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон танилцуулга хийгдсэн байна. Эдгээр илтгэгчдийн дунд “Газпром ВНИИГАЗ”, “Schlumberger”, “Baker Hughes”,”МРТС”, “GE Oil & Gas”, “Kvaerner”,“Ван Оорд Оффшор Б.В”гэх мэт олон томоохон компаниудын төлөөллүүд багтжээ.

“Сахалины нефть ба газ 2014” олон улсын бага хурлаар 500 гаруй нефть үйлдвэрлэгчдийг жилдээ нэг өдөр, нэг талбайд цуглуулж уулзалдахаас гадна Оросын холбогдох яамд , Сахалин мужийн захиргаа, гадаад дотоодын нефть, газын компаниудын хүмүүс оролцон илтгэл тавьдагаараа тус салбарын нэн үр дүнтэй, томоохон үйл явдалд тооцогддог.

“Энхтайвнаар амьсгалах Азийн ирээдүй” хэмээх уриан дор 9 сарын 19-ний өдрөөс 10 сарын 4-ний өдрийг хүртэл Инчон хотын спортын төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Энэхүү спортын наадамд түүхэнд анх удаа хамгийн их буюу 45 орны 14500 тамирчин 36 төрлөөр оролцлоо.

Наадмын нээлтийн ажиллагаа “4.5 тэрбумийн мөрөөдлөөр нэгдсэн Ази” хэмээх сэдвээр 3 цагийн турш үргэлжилсэн. Нээлтийн ажиллагааны тоглолтын тайз барихад нийт 23

тэрбум вон зарцуулсан бөгөөд тайзны дизайн шийдлийг Солонгосын нэртэй кино найруулагчид болох Им Гвон Тэг, Жан Жин нар гаргажээ. Нээлтийн тоглолтод 2700 гаруй уран бүтээлч оролцож, Солонгосын соёл, Инчоны түүх, азийн энхтайвныг бэлгэдсэн тоглолт хийжээ. Солонгост анх 1986 онд Сөүл хотноо, 2002 онд Пусан хотноо Азийн тоглолт зохиогдож байжээ.

Инчон-Азийн тоглолтын албан ёсны зурагт хуудас

Азийн зуны спортын 17-р наадам Инчон хотноо болж өнгөрлөө.

"Сахалиний нефть ба газ” сэдэвт олон улсын бага хурал, үзэсгэлэн 18 дахь удаагаа зохион байгуулагдлаа

«Хүн ба Байгаль» кино наадам болж өнгөрлөө.

Инчон хот-БНСУ

Сахалин муж-ОХУ

Иркутск муж-ОХУ

NEAR NEWS Vol. 5912

Page 13: NEAR news vol.59 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

September2014.11

• Ангилал : Гуанжү хот/Өмнөд Солонгос • Арга хэмжээний нэр : Олон улсын хүнсний үзэсгэлэн• Хугацаа : 11.27~11.30• Хаана : Ким Дэ Жүний нэрэмжит олон улсын арга хэмжээний төв• Харилцах хаяг : Үзэсгэлэн зохиох алба T. 062-611-2213

27

19

• Ангилал : Дэгү хот/Өмнөд Солонгос • Арга хэмжээний нэр : Олон улсын автомат технологийн 15-р үзэсгэлэн• Хугацаа : 11.19~11.22• Хаана : Дэгү ЭКСКО арга хэмжээний төв• Харилцах хаяг : Олон улсын автомат технологийн үзэсгэлэн зохиох алба T.+82-53-601-5063

19

• Ангилал : Дэжон хот /Өмнөд Солонгос • Арга хэмжээний нэр : Дэжон-Дэлхийн шинэчлэлийн форум• Хугацаа : 11.11~11.14• Хаана : Дэжоны конвеншн төв• Харилцах хаяг : Дэжон хотын шинжлэх ухааны хэлтэс T.+82-42-270-3872

11

• Ангилал : Жэжү муж/Өмнөд Солонгос • Арга хэмжээний нэр : Олон улсын

боксийн нийгэмлэгийн чуулга уулзалт 2014

• Хугацаа : 11.09~11.15• Хаана : Жэжүгийн конвеншн төв • Харилцах хаяг : Жэжү мужийн спортын аж үйлдвэрийн хэлтэс T.82-64-710-3456

9

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

• Ангилал : Дэгү хот/Өмнөд Солонгос • Арга хэмжээний нэр : Олон улсын робот

үйлдвэрлэлийн 3-р үзэсгэлэн• Хугацаа : 11.19~11.22• Хаана : Дэгү ЭКСКО арга хэмжээний төв• Харилцах хаяг : ROBEX зохион байгуулах алба T. +82-53-601-5229 http://www.robex.or.kr/kor/

Энэ сарын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.59 (MNG)

Амьд биетийн олон янз байдлын тухай конвенцийн гишүүн орнуудын 12-р чуулга уулзалтСэдэвт нийтлэл

제12차 생물다양성협약 당사국총회 개회모습

Уг чуулга уулзалт 9 сарын 29-ний өдрөөс эхлэн 3 долоо хоногийн турш БНСУ-ын Ганвон мужийн Пёнчан сумд болсон. Амьд биетийн оршин тогтнолын төлөөх дэлхийн биологийн олимп гэж хэлж болох энэ арга хэмжээнд дэлхийн 194 орны 20.000 хүн оролцсон.

Амьд биетийн олон янз байдлын тухай конвенцийн гишүүн орнуудын 12-р чуулга уулзалт(The Twelfth Meeging of the Conference of the Parties to the Convention on Biological Diversity)

NEAR NEWS Vol. 5914

Page 15: NEAR news vol.59 (MNG)

Сэдэвт нийтлэл Амьд биетийн олон янз байдлын тухай конвенцийн гишүүн орнуудын 12-р чуулга уулзалт

Амьд биетийн олон янз байдал гэж юу вэ? Амьд биетийн олон янз байдал алдагдаж буйд дэлхийн хэмжээнд анхаарлаа хандуулах болж, 1992

онд Бразилийн Риүд болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн хурлаар “Амьд биетийн олон янз байдлын конвенц”-ийг баталсан юм. 1993 оны 12 сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр болсноос хойш 2014 оны 8 сард 194 орон конвенцд нэгдэн орсон.

Риүд болсон НҮБ-ын Байгаль хөгжлийн хурлаар тухайн үед мөн гаргасан Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц(UNFCCC), 1994 онд Франц улсын Парис хотноо баталсан Цөлжилтөөс сэргийлэх конвенц(UNCCD)-ийн хамтаар дэлхийн байгаль орчны 3 том конвенцийн нэг бөгөөд 1994 онд Бахамаст болсон 1-р чуулга уулзалт болсноос хойш 2 жил тутам зохиогдох болсон.

Найдаж буй үр дүн (UNFCCC),1970 оноос хойш, дэлхийд сээр нуруутан амьтны гуравны нэг нь устаж мөхсөн бол 2050 он гэхэд

амьд биетийн 10 хувь нэмж мөхнө гэж эрдэмтэд сэрэмжлүүлж байна. Хурал хүн төрөлхтний оршин тогтнол дэлхийн ирээдүйг шийдэх чухал цаг үед зохиогдож буйд гол ач холбогдолтой юм. Мөн энэ үеэр анх удаа зохиогдох Нагояагийн протоколийн гишүүн орнуудын анхдугаар хурал 170 триллион вонд хүрэх эм бэлдмэл, газар тариалан, эрүүл мэнд зэрэг дэлхийн био аж үйлдвэрийн салбарт ихээхэн нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

Конвенцийн зорилгоАмьд биетийн олон янз байдал(ДНК, төрөл зүйл, экологи)-ыг хамгаалахАмьд биетийн олон янз байдлын тогтвортойгоор ашиглахДНК-ийн нөөцийг ашиглахад гарах ашгийг шударга, тэгш хуваах

Конвенцийн агуулгаТогтвортой хөгжлийн тулд амьд биетийн олон янз байдал хэмээх сэдвээр НҮБ, Байгаль орчны яам,

Ганвон муж, CBD албанаас зохион явуулаг дэлхийн чанартай арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр хэд хэдэн хурал зэрэг болсон.

Тэдгээрийн нэг нь Ганвон мужаас зохион явуулах Дэлхийн орон нутгийн захирагч нарын уулзалт хурал болон дээд хэмжээний хурлаар DMZ буюу Хойд, Өмнөд Солонгосын хилийн зэвсэггүй, цэргийн байршилгүй бүсийн экологийг дурдсан “Ганвоны тунхаг” гарган Ганвон мужийн экологийн нөөц хүн төрөлхтний нийтийн экологийн нөөц болно гэдэгт найдаж байна.

Ганвон муж экологи соёлын нэртэй газруудыг танилцуулах, эко аялалын хөтөлбөр, нутгийн иргэд брэнд бүтээгдэхүүнээ худалдаалах Ганвон нутгийн тусгай бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохиох зэргээр нутгийн иргэдийг оролцуулахад ихээхэн анхаарч хүчин чармайж байна.

The Twelfth Meeting of the Conference of the Parties to the Convention on Biological Diversity

Амьд биетийн олон янз байдлын конвенцийн гишүүн орнуудын 12-р чуулга уулзалтын албан ёсны лого

Гол арга хэмжээний хөтөлбөр• Нагояагийн протоколын гишүүн орнуудын анхдугаар хурал(10.13 ~ 10.17) • Биологийн тогтвортой байдлын протоколийн гишүүн орнуудын 7-р

хурал(9.29~10.3) • Дэлхийн орон нутгийн захирагч нарын хурал(10.13~10.14)• Дээд хэмжээний хурал(10.15 ~ 10.16)• Бусад арга хэмжээ(200 арга хэмжээ), Үзэсгэлэн(9.29~10.17)

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.59 (MNG)

БНХАУ-ын Жилинь мужГишүүн байгууллагатай танилцахуй

Нөөц баялаг, хөрөнгө оруулалтын орчин бүрдсэн

Жилинь муж!

Ерөнхий зүйлЖилинь муж Хятадын зүүн хойд бүсэд орших ба, урд хэсгээр Ляонин муж, баруун хэсгээр Өвөрмонголын ӨЗО, хйод хэсгээр Хэйлонжан мужтай хиллэдэг. Нийт 187400km² нутагтай, 2013 оны байдлаар нийт 27.513.000 хүн амтай, ДНБ нь 1.2 триллион юаньд хүрсэн. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж буй мужийн нэг юм.

Тунхуа-Мод бэлтгэлийн газар

NEAR NEWS Vol. 5916 NEAR NEWS Vol. 5816

Page 17: NEAR news vol.59 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй БНХАУ-ын Жилинь муж

1

Тоног төхөөрөмж үйлдвэрлэл хөгжсөн мужХятадын гол аж үйлдвэрийн бүс болохын хувьд тоног

төхөөрөмжийн үйлдвэрлэл хөгжсөн. 2013 онд 2.247.000 автомашин үйлдвэрлэснээс 2.219.000 нь борлогдсон. Хятадын автомашин борлуулалтын 10.1%-ийг эзэлдэг. Мөн Чихуа компани ба Жилиний хими, аж үйлдвэрийн эдийн засгийн эргэлтийн жишиг дүүрэг нь одоо Хятадын зүүн хойд бүсэд нефтьхимийн аж үйлдвэрийн хамгийн чухал бүс болсон. Хятадын төрөл бүрийн төмөр зам, галт тэрэг үйлдвэрлэлийн 44%, 55%-ийг тус тус эзэлдэг. Түүнээс гадна гэрлэн долгионы технологи харьцангуй хөгжсөн, сэргээгдэх эрчим хүч, шинэ материал, эрчим хүч хэмнэх байгаль орчин хамгаалах технологийн салбар ч хурдацтай хөгжиж байна.

Үр тариа үйлдвэрлэлийн гол бүсХятадын үр тариа үйлдвэрлэлийн гол нутаг болохын хувьд үр

тариа үйлдвэрлэлийн хэмжээгээр 4-рт ордог. 2013 онд Жилинь мужийн үр тариа үйлдвэрлэлийн хэмжээ 3.551.000 тоннд хүрсэн. Жилинь мужийн баруун хэсэг нь өвс ногоо тэгширсэн өргөн уудам нутаг бөгөөд Хятадын 8 том мал аж ахуйн эдэлбэр газрын нэг болно. Тиймээс ч мал аж ахуй, газар тариаланд суурилсан боловсруулах аж үйлдвэр эрчимтэй хөгжиж байна.

Нөөц баялагОдоогоор судлагдаж тогтоогдсон ашигт малтмалын тоо 115-д

хүрэх ба Хятадад дээгүүрт орох 38 төрлийн эрдэс баялагийн нөөцтэй. Шатдаг занар зэрэг 11 төрлийн эрдэсийн нөөцөөр дотоодод 1-рт ордог. Мөн 40.000km² хэмжээний хамгийн сайн чанарын минерал ус гаргаж авч байна. Жилинь муж хүн орхоодой,

1. Чаган нуур дахь загас агнуур 2. Сунхуа нуур 3. 2 Жилинь мужийн Шианхай нуур 4. Жилинь мужийн Раурико нутаг

үхрийн цусан эвэр, мэлхийн тос үйлдвэрлэдэг нэн ялангуяа хүн орхоодой үйлдвэрлэлээр Хятадын 85%, дэлхийн 70%-ийг эзлэдэг. Эмийн түүхий эд борлуулалтын орлогоор Хятадад 3-рт ордог. Мөн био эм бэлдмэлийн судалгаа, шинээр эм бэлдмэл гаргах, үйлдвэрлэх технологиор манлайлдаг.

Эко байгаль орчинЖилийн 4 улирал жигд үргэлжилсэн, эко байгаль орчноор

гайхагддаг. Тус муж дотоод гадаадын жуулчид зуны цагт зорин очдог газар бөгөөд өвлийн цагт цанаар гулгаж амрахад хамгийн таатай газар юм.

Хөрөнгө оруулалтын таатай орчинЖилинь муж хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлсэн. Тус

мужийн шинжлэх ухаан, технологийн боловсролын салбар хөгжиж байна. Мужийн хэмжээнд улсын зэрэглэлийн судалгааны байгууллага, лаборатори, компаний технологийн төв орших ба төрөл бүрийн салбарын боловсон хүчин төвлөрсөн.

Одоо Жилинь мужид “Улсын чанартай хөгжүүлэх бүс” 10 газарт байдаг. Жилинь муж Хятадын “Зүүн хойд бүсийг хөгжүүлэх бодлого”-ын хамтаар мужийн Енбенийг “Баруун бүсийг ихээр хөгжүүлэх” бодлогын үр ашгийг хүртэж байна. Хятадын Засгийн газрын бодлого дор Жилинь муж гадаадын хөрөнгө оруулагчдийг татах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого гаргаж байна. Тэрчлэн тус мужаас зохион явуулдаг “Зүүн хойд Азийн үзэсгэлэн”-г ирэх жилээс эхлэн 2 жил тутамд 1 удаа зохиох ба 2015 онд “Зүүн хойд Азийн 10-р үзэсгэлэн”-г зохиохоор төлөвлөөд байна.

2

3 4

The Association of Northeast Asia Regional Governments 17The Association of Northeast Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.59 (MNG)

Холбоонд гишүүнээр элссэн

Хакасын БНУ

ОХУ-ын Хакасын БНУГишүүн байгууллагатай танилцахуй

Ази тивийн төв хэсэг,ОХУ-ын Сибирийн тойргийн баруун өмнө хэсэгт байрлана. ОХУ-ын бусад муж нутгуудтай хиллэн оршдог. Тухайлбал: Хойд, зүүн болон зүүн өмнөд хэсгээрээ Красноярскийн хязгаартай, баруун өмнөд хэсгээр Алтайн БНУ-тай, өмнө хэсгээрээ Тувагийн БНУ-тай, хойд хэсгээрээ Кемерова мужтай хиллэдэг. 61,6 мянган км.кв газар нутагтай бөгөөд энэ нь Сибирийн тойргийн нийт газар нутгийн 1,2% , ОХУ-ын нийт газар нутгийн 0,4%-ийг эзэлнэ. Хүн амын нягтшил – 8,6 хүн/км2.. 532,2 мянган хүн амтай, хүн амын 67,5% хот суурин газарт, 32,5% нь хөдөө оршин суудаг. Засаг захиргааны нэгжийн тоо 100, 8 район, 5 тойрог, 87 суурингаас бүрдэнэ.Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хуурай халуун зуны улирал болон цас багатай, хүйтэн өвөлтэй. Агаарын дундаж температур 7 дугаар сард +16,8°С, 1 дүгээр сард –23,4°С байдаг.

Хакасын Бүгд найрамдах улсын Засгийн газрын тэргүүнВиктор Зимин

NEAR NEWS Vol. 5918

Page 19: NEAR news vol.59 (MNG)

Эрхэм нөхөд өө!Хакасын Бүгд Найрамдах Улс бол ажил хэрэгч хамтын ажиллагаа, амжилттай түншлэлийг

хөгжүүлж ирсэн баялаг түүхтэй билээ. Тээвэр-эдийн засгийн ашигтай байрлал, тогтвортой эдийн засаг, өндөр чадавхитай ард иргэд, эдийн засгийн өсөлт, бизнесийг дэмжих төрийн зөв ухаалаг дэмжлэг, эрчимтэй сайжирч буй хөрөнгө оруулалтын орчин гэсэн энэ цөөн хэдэн үгээр манай улсын өнөөгийн байдлыг тодорхойлж болох юм.

Сүүлийн 5 жилд Хакас улс нь эдийн засаг, нийгмийн салбарт чиглэсэн олон томоохон алхмуудыг хийгээд байна. Хөдөө аж ахуйн салбарыг онцгойлон анхаарч, жижиг тосгодын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд нэг жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн 2013 онд залуучуудыг дэмжих, тэр дундаа залуу гэр бүлүүд, залуу мэргэжилтнүүдэд үнэ төлбөргүй байр олгох хөтөлбөрийг мөн боловсруулсан.

Өнөөдөр манай улсын хувьд эдийн засгаа өсгөх, хөрөнгө оруулалтын таатай уур амьсгалыг бий болгоход шаардлагатай бүхий л нөхцөл бүрдээд байна. Бидний зүгээс Хакаст үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд, хөрөнгө оруулагчидтэй сайн түншлэлийн харилцаа тогтоож чадсны зэрэгцээ н жижиг дунд бизнесийг ч мөн төрөөс дэмжиж байна.

Улсын хөгжлийн тэргүүлэх гол чиглэл болгон “Абакан-Черногорын төвлөрсөн бүс”–ийг байгуулахаар Хакасын Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ бүс нутагт одоо шинэ үйлдвэрүүд нээгдэж, мөн “Черногор” аж үйлдвэрийн парк баригдаж байна. Тус бүс нутгийн хувьд эрдэс баялаг, ашигт малтмалын суурь нөөцтэй, шаардагдах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын төвлөрсөн системтэй зэрэг нь энэ төслийн хөрөнгө оруулалт татах боломж, чадавхийг улам нэмэгдүүлж байгаа юм.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Алс дорнод болон Зүүн Сибирийн хөгжлийн ирээдүйн талаарх өөрийн илтгэлдээ дурьдсанчлан, манай улсын энэ бүх ажил, амжилтууд нь Хакас улсыг бусад мужаас олон арван давуу талтай болгох үндэс суурь нь болж байгаа юм. Манай Хакас улс нь нийгэм, эдийн засгийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлэгч мужуудын тоонд орох боломж бүрэн байна.

Үүний тулд манай улсад үйлдвэр байгуулахад аж ахуйн нэгжийн албан татвар, ашигт малтмал олборлосны татвар (нефть, газаас бусад), газрын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвараас 5 жилийн хугацаагаар чөлөөлөх хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Түүнчлэн нийгмийн даатгалын санд оруулах орлогын шаардагдах доод хэмжээг багасгах, барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шат дамжлага, журмыг хөнгөвчлөх, цахим сүлжээнд холбогдох журам, гаалийн процедур үйл ажиллагааны журмыг ч мөн хөнгөвчлөхөөр төлөвлөж байна. Энэ бүхэн нь шинээр үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулах, жижиг дунд бизнесийг дэмжихэд туйлын чухал асуудлууд юм.

Хакас нутаг сонирхсон хэн бүхэнтэй олон чиглэлээр, үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхнийг Хакас нутагтаа хүлээж авахдаа бид баяртай байх болно.

Хүндэтгэсэн,Хакасын Бүгд найрамдах улсын Засгийн газрын тэргүүн

Виктор Зимин

Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-ын Хакасын БНУ

The Association of Northeast Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.59 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of Northeast Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of Northeast Asia Regional Governments