20
NEAR Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2013 онь ו3-4 сар 50 дахь дугаар Vol. 50 News Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Тусгай нийтлэл Холбооны Хэрэг эрхлэх газарт ажилласан тухай сэтгэгдэл Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн(2013 SUNCHEON BAY Garden Expo) Гишүүн байгууллагатай танилцахуй Дэлхийн энергийн төв-Дорноговь аймаг Сакура цэцэг/Япон улсын Шиманэ муж, Мацуй цайз

NEAR news vol.50 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    232

  • Download
    3

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.50 (MNG)

NEARЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2013 онь3-4 ו сар 50 дахь дугаар

Vol. 50

News

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Тусгай нийтлэл Холбооны Хэрэг эрхлэх газарт ажилласан тухай сэтгэгдэл

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Сэдэвт нийтлэл Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн(2013 SUNCHEON BAY Garden Expo)

Гишүүн байгууллагатай танилцахуй Дэлхийн энергийн төв-Дорноговь аймаг

Сакура цэцэг/Япон улсын Шиманэ муж, Мацуй цайз

Page 2: NEAR news vol.50 (MNG)

Vol. 50

Сүнчоний булан

6 16 18

“NEAR News” сэтгүүл нь Гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулж,харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR-ын үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын мэдээ, олон улсын байдал, төрөл бүрийн өгүүлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг бөгөөд гишүүн болон холбогдох байгууллагуудад үнэгүй тараагддаг юм. Мөн NEAR-ын вэб сайтад нийтлэгдэж байна.

NEAR News

Page 3: NEAR news vol.50 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын Холбоог1996 оны есдүгээр сард Зүүн хойд Азийн Солонгос, Орос, Хятад, Япон 4 улсын 29 орон нутгийн захиргаад БНСУ-ны Кёнжү хотноо чуулж байгуулсан.Тус холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялагийн нөөц боловсруулалт, зохицуулалт, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээний аж үйлдвэр, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна.Мөн Монгол улс, БНАСАУ-ын орон нутгийн захиргаад болон өөр улсын орон нутгийн захиргаад шинээр гишүүнээр элсч, одоо 6 улсын 71 орон нутгийн байгууллагыг эгнээндээ нэтгэсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгдэл болоод байна.

NEAR Холбоо(ЗХАБНЗЗХ)-ны үүд хаалга ямагт нээлттэй байх болно.Зүүн хойд азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.50 (MNG)

Холбооны хэрэг эрхлэх газарт ажилласан тухай сэтгэгдэлТусгай нийтлэл

Шинэ оны мэндчилгээ

Холбооны хэрэг эрхлэх газарт ажилласан тухай сэтгэгдэлЗХАБНЗЗХ-ны Хэрэг эрхлэх газарт ажилласан өнгөрсөн нэг жилийн турш олон улсын чанартай

олон арга хэмжээгээр баялаг жил байв. Тус газарт ажиллах болсон нь миний хувьд их азтай хэрэг

байлаа.

Юуны түрүүнд солонгос хэлний чадвраа сайжруулж, солонгосын соёл, ард түмний тухай илүү

ихийг мэдэж авсан.

Ингэснээр өөрийн мэдлэгийг тэлэх төдийгүй Хэрэг эрхлэх газрын хамт олонтой дотносон

нөхөрлөсөн. Түүгээр ч зогсохгүй Хэрэг эрхлэх газрын хамт олны дэмжлэгээр Солонгост Магадан

мужийн хөрөнгө оруулалтыг танилцуулах уулзалт зохиосон ба ерөнхий нарийн бичгийн дарга Ким

Жэ Хюгийн хамтаар Магадан мужид эрдэс баялаг, нөөц боловсруулалт, зохицуулалтын хорооны 2-р

хуралд оролцсон.

Тус Холбоо Зүүн хойд Азийн хэмжээний харилцааны гүүрээр зогсохгүй цаашлаад Европ хүртэл

харилцааг өргөжүүлэх олон улсын байгууллага болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд

Холбооны гишүүн орон нутгууд ч идэвхтэй байх хэрэгтэй.

Харилцан бие биенээ дэмжиж ажилласан цагт ирээдүйд бид түүний үр шимийг хүртэнэ гэж бодож

байна.

Сайн байцгаана уу?

Намайг Даваасамбуугийн Эрдэнэбилэг гэдэг. Би Монгол улсын Баянхонгор аймгийн ЗДТГ-ын гадаад

харилцааны ажилтан бөгөөд 2012-2013 оны хооронд 1 жилийн хугацаатай ЗХАБНЗЗХ-ны Хэрэг

эрхлэх газарт Монгол улсынхаа орон нутгуудыг төлөөлөн төлөөлөгчөөр ажиллалаа.

Цоо шинэ орчин, энгийн боловч ажил хэрэгч хамт олон угтсан тэр өдрийг мартахын аргагүй бөгөөд

нэг л мэдэхэд буцах болчихсон байна. Энэ хугацаанд Холбооны 9-р бүгд хурал, гишүүн орон

нутгуудын гадаад харилцааны ажилтнуудын хурал, аялал жуулчлалын форум, байгаль орчин,

гамшгаас сэргийлэх, уул уурхай, эрчим хүч, хилийн хамтын ажиллагаа зэрэг салбар хороодын хурал

солонгос, хятад, орос, япон зэрэг улсуудад зохион байгуулагдаж Монгол улсынхаа гишүүн орон

нутгуудыг төлөөлөгчдийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулж гишүүн орон нутгуудын хамтын

ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсандаа сэтгэл өндөр байна. Холбооны Хэрэг эрхлэх газрын

веб сайтыг сайжруулж, мэдээ мэдээллийн агуулгыг өөрчилж шинэчилэхэд биечлэн оролцсон минь

Хэрэг эрхлэх газрын төдийгүй гишүүн 5 улсын 71 гишүүн орон нутгуудын талаар маш их зүйлийг

судалж мэдсэн явдал байсныг онцолмоор байна. Манай Хэрэг эрхлэх газар үнэхээр онцгой содон

орчин билээ. Зүүн хойд азийн бүс нутгийн Солонгос, Орос, Монгол, Хятад, Япон зэрэг улсуудаас жил

бүр гадаад харилцааны нэг ажилтан өөрийн улсаа төлөөлөн ирж ажилладаг нь бусад улс орнуудтайгаа

харилцах, мэдээлэл солилцоход хамгийн энгийн бөгөөд найдвартай арга зам байсныг хэлмээр байна.

Энэ жилийн хувьд бусад орнуудын төлөөлөгч нар бүгд залуучууд төдийгүй англи хэлээр төгс ярьдаг

байсан нь бидний харилцааг улам дотно болгож харилцан ойлголцоход маш хялбар байсан. Ажлын

ОХУ-аас төлөөлөгчөөр ажилласан Иван Пономаренкогийн сэтгэгдэл

Монгол улсаас төлөөлөгчөөр ажилласан Д. Эрдэнэбилэгийн сэтгэгдэл

NEAR NEWS Vol. 504

Page 5: NEAR news vol.50 (MNG)

Тусгай нийтлэл Холбооны хэрэг эрхлэх газарт ажилласан тухай сэтгэгдэл

Эрхэм хүндэт ЗХАБНЗЗХ-ны гишүүн орон нутгийн нөхөд та бүхний амрыг эрин мэндчилье. Нэг л

мэдэхэд 1 жил өнгөрч одоо буцах болжээ. Холбооны хэрэг эрхлэх газарт ажиллах болсноор би олон

туршлага хуримтлуулж, олон ч найз нөхөдтэй болсон билээ. Мөн их ч зүйлийг мэдэж авсан. 2012 оны

5 сарын 1-ний өдөр сэтгэл догдлон Солонгосыг зорьсон билээ. Солонгост ирэхийн өмнө Холбооны

үйл ажиллагааны талаар сонсч байсан ч газар дээр нь ирээд ажиллахад мэдэхгүй зүйл их гарч байв.

Гэсэн хэдий ч хятад хэлний мэргэжилтэн И Хэ Жон тусалж дэмжснээр богино хугацаанд ажилдаа

дадсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Холбооны 9-р Бүгд хуралд оролцож олон улсын хурал

зохиох зэргийн талаар туршлага хуримтлуулсан бөгөөд цаашид ч ажил үүргээ биелүүлэхэд суурь

мэдлэг олж авах завшаан болсон. Нэг жилийн туршид миний ажлыг тусалж дэмжиж байсан

ажилчдийн ажилдаа хандах байдал надад гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд цаашид ч би тэдгээр

хүмүүсийг үлгэр дууриал болгон ажилдаа идэвхтэй хандах болно.

Солонгос хэл мэдэхгүй бидэнд зориулж долоо хоногт 2 удаа солонгос хэлний хичээл заасан ба

солонгос хэлний багш бидэнд зөвхөн солонгос хэл заах бус солонгосын соёл, хүн ардын зан заншил,

түүх зэргийг зааж өгсөн юм. Мөн ердийн үед Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю

солонгосын соёл, ёс заншлаас танилцуулдаг байсан нь бидэнд солонгосыг улам ихээр ойлгож мэдэхэд

тус нэмэр болсон. Хэрэг эрхлэх газрын хамт олны анхаарал, тус дэмжлэг дор харийн нутагт ч өөрийн

нутагт байгаа мэт байдалд сэтгэл зовох зүйлгүй зөвхөн ажилдаа төвлөрч чадаж байсан билээ.

Төгсгөлд нь Хэрэг эрхлэх газарт ажиллах боломжийг надад олгосон Хэйлонжан мужийн гадаад

хэргийн хэлтэс, Цицихар хотын гадаад хэргийн хэлтсийн холбогдох хүмүүст талархал илэрхийлэхийн

ялдамд Хэрэг эрхлэх газрын хамт олон надад тусалж дэмждэг байсанд чин сэтгэлийн талархал

илэрхийлье. Түүнчлэн та бүхнийг 800 жилийн өнө эртний түүхт Цицыхар хотод айлчлахыг хүсч

байна. Цицихар хот бол үзэсгэлэнт байгаль, эртний барилга, түүхийн дурсгалт газруудаар алдартай.

Мөн дэлхийд хамгийн том гэгдэх усны шувууд болон төрөл бүрийн шувууг хамгаалах бүс болох Ца

Рун байгалийн тусгай хамгаалалттай бүсэд орших ховордож буй тогоруу байдаг. Тиймээс ч Цицихар

хотыг тогорууны өлгий гэдэг. Та бүхэн Цицихарт ирвэл бид халуун дотноор хүлээн авах болно.

Та бүхэнд эрүүл энх, амжилт хүсье.

Хятад улсаас төлөөлөгчөөр ажилласан Жан Бо Яаны сэтгэгдэл

чөлөөт цагаар бидэнд солонгос хэл сурахад дэмжлэг үзүүлж мэргэжлийн багшаар 7 хоногт 4 цагийн

хичээлд хамрагдаж байсан болохоор солонгос хэлийг боломжийн хэмжээнд сурч ажлын хамт олон

төдийгүй бусад хүмүүстэй харилцаж ойлголцож сурсандаа баяртай байна. Хэрэг эрхлэх газарт 1 жил

ажилласан энэ үе бол Солонгос орон, түүний өнөөгийн хөгжил цэцэглэлтийн талаар, нийгэм соёлын

талаар, хүмүүсийн талаар үнэхээр их зүйлийг мэдэж тэдэнтэй хамт ажиллаж, амьдарсан минь миний

ажил амьдралд туршлага нэгэн цоо шинэ хуудас болсон хамгийн сайхан үеүүдийг нэг байсан гэдгийг

бахархалтайгаар хэлэх байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хюгийн зөвлөгөө надад маш их дэмжлэг болж байсан

бөгөөд энэ хүнээс сурч мэдсэн зүйл их байсан. Мөн Хэрэг эрхлэх газрын бусад ажилтнуудтай хамтран

ажиллахад үнэхээр таатай сайхан байсан гэдгээ хэлмээр байна. Цаашид бидний хамтын ажиллагаа

улам цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Холбооны Хэрэг эрхлэх газрын хамт олонд

хамгийн сайн сайхныг хүсч гишүүн байгууллагын хөгжилд амжилт хүсье.

Баярлалаа

The Association of North East Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.50 (MNG)

NEAR Холбооны үйл ажиллагааЭнэ сарын мэдээ

NEAR Холбооны үйл ажиллагаа

Өнгөрсөн 3 сарын 8-ны өдөр Японы орон нутгийн глобалчлалын нийгэмлэг(цаашид CLAIR гэх)-ийн Сөүл дэх салбараас зохион байгуулсан семинарийн хүрээнд Солонгос улсад ажиллаж буй Японы орон нутгийн төрийн албан хаагч бүхий 17 хүний бүрэлдэхүүн NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраар айлчлав. Тэдгээр албан хаагчдийг Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю хүлээн авч уулзан NEAR Холбооны талаар танилцуулав. 3 сарын 7-ны өдөр Үльсан хотын захирагч Пак Мэн Ү-тэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн уулзсаны дараа халимны музей, Хёндэ автомашиний үйлдвэр, Тэхуа гол зэрэг газруудаар явж танилцжээ. 3 сарын 8-ны өдөр Поско,

Японы орон нутгийн глобалчлалын байгууллага(CLAIR)-ын төлөөлөгчид

※ Японы орон нутгийн глобалчлалын нийгэмлэг(CLAIR)Орон нутгийн глобалчлалд дэмжлэг үзүүлэх үүднээс японы орон нутгууд хамтын бүтэц зохион байгуулалттайгаар 1988 оны 7 сард Токиод нийгэмлэгийн төвийг нээсэн. Дараагаар нь Нью Йорк, Лондон, Парис, Сингапур, Сөүл, Сидней, Бээжин зэрэг дэлхийн 7 хотод салбараа нээжээ.

Японы орон нутгийн глобалчлалын байгууллагын төлөөлөгчид Хэрэг эрхлэх газраар айлчлав.

Гүрюнпу дахь японы гудамж, Хумигут парк, Жүгдү захтай танилцахын зэрэгцээ Пухан хотын захирагчийн орлогч Жон Бён Юнтэй уулзжээ.

NEAR NEWS Vol. 506

Page 7: NEAR news vol.50 (MNG)

NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээЭнэ сарын мэдээ

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны гамшгаас сэргийлэх хорооны 11-р хурал 3 сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл Япон улсын Хёго мужийн Кобэ хотод зохиогдлоо. Хуралд 4 орны 29 төлөөлөгч оролцож гамшгаас сэргийлэх чиглэлийн бодит туршлагаар илтгэл тавихаас гадна олон улсын гамшгаас сэргийлэх байгууллагын талаар санал бодол солилцов. Хурлын дараагаар “Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төв”, “Цахим аюулгүй байдал” зэрэг байгууламжуудтай танилцлаа. Эхний өдөр хүндэтгэлийн хүлээн авалтад Хёго мужийн захирагчийн орлогч Каназава, Кобэ хот дахь Солонгосын Ерөнхий консул И Сон Гүон, Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ-ын дипломат төлөөлөгчид оролцжээ. Нөгөөтэйгүүр Холбооны Хэрэг эрхлэх газрыг төлөөлж орлогч дарга Ким Дун Сон оролцож цаашид ч салбар хороодын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа амлав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Холбооны үйл ажиллагааг сурталчлан таниулах мөн гишүүнчлэлийн хүрээг тэлэх зорилгоор 4 сарын 4-7-ны өдрүүдэд Хятад улсын Шааньси мужид айлчлав.

Айлчлалын хүрээнд одоогоор Холбооны үйл ажиллагаанд гишүүн бус зөвхөн ажиглагчаар оролцож буй Шааньси мужийг Холбоонд гишүүнээр элсэхийг санал болгохын зэрэгцээ, Холбооны үйл ажиллагааны талаар сурталчлан таниулав. Мөн ерөнхий нарийн бичгийн даргын хамт Шааньси мужид зочилсон Кёнсанбүг мужийн ИТХ-ны тэргүүлэгчид Шааньси мужийн ардын тэргүүлэгчдийн хурлаар айлчилж ИТХ-ын хүрээнд харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Холбооны гишүүн орон нутгуудийн гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 5 сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл Солонгосын Кёнсанбүг мужийн Пухан хотод зохиогдох ба Монгол, Орос, Хятад, Япон, Солонгосын орон нутгуудаас 150 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Хурлын дараагаар 2014 онд Холбооны ээлжит Бүгд хурлыг зохиох Солонгос улсын Жолланам мужаас зохион байгуулах Сүнчоний булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэнд оролцох болно.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 2 сарын 21-ний өдөр Сөүл хотноо Гранд Хаяат зочид буудалд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Ази судлалын институтийн Солонгос, Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Александр

NEAR Холбоо болон ОХУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Ази судлалын институт хооронд түншийн гэрээ байгуулах тухай хэлэлцлээ

Хамтран ажиллах тухай гэрээний агуулгыг хэлэлцэж буй Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю /баруун гар талаас/,

※ ОХУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Ази судлалын институт: 1818 онд байгуулагдсан ОХУ-ын Улсын бодлогын судалгааны байгууллага, Улсын их сургууль бөгөөд голчлон Ази судлал, Хойд Африкийн баруун тэнгисийн эргээс Ази Номхон далайн арлыг хамарсан судалгаа явуулахаас гадна сүүлийн үед эдийн засаг, гадаад улс төр, нийгмийн асуудал зэрэг эрдэм шинжилгээний 9 төв, 11 факультеттэйгээр үйл ажиллагаа явуулж байна

Холбооны гамшгаас сэргийлэх хорооны 11-р хурал амжилттай болж өнгөрлөө.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хятад улсын Шааньси мужид айлчлав.

NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал Пухан хотноо зохиогдоно.

Бронзовтой уулзаж цаашид түншийн хамтын ажиллагаа тогтоох тухай зөвшилцлөө. Ингэснээр форум, эрдэм шинжилгэний хурал зохиоход харилцан оролцох, мэдээлэл солилцох, хамтарсан төсөл явуулах зэрэг гэрээний агуулгийн талаар ярилцав. Мөн тус институтээр дамжуулан Хойд Солонгостой харилцааг сайжруулах тухай ч яригдав.

Цаашид тус Холбооноос Япон, Хятадын судалгааны байгууллагатай түншийн харилцаа тогтоож, Зүүн хойд Азийн бүсийн судалгааны сүлжээг NEAR Холбооны хүрээнд байгуулна гэсэн үг юм. Ингэснээр орон нутгийн захиргаадын харилцаа эрдэм шинжилгээний харилцаагаар тэлж, Холбооны үйл ажиллагаа өргөжинө гэдэгт найдаж байна.

The Association of North East Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.50 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Шиманэ муж-Япон улс

Шаньдун муж-Хятад улс

Хэнан муж-Хятад улс

Аомори муж-Япон улс

Шиманэ муж, Хятадын Ниншя хуйн ӨЗО-той нөхөрлөлт харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэв.

Сөүл хотын захиргааны ажилчидтай хуралдах тогтмол хурлын систем нэвтрүүлнэ.

Хятадын баруун бүсийн хөрөнгө оруулалт худалдааны 8-р үзэсгэлэн болно.

Шираками уулыг Дэлхийн өв санд бүртгэсний 20 жилийн ойд зориулсан форум зохиогдов.

Энэ жил Шиманэ муж ба Ниншя Хуйн ӨЗО-ны хооронд нөхөрлөлт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй бөгөөд 10 сард Шиманэ мужийн төлөөлөгчид Ниншя Хуйн ӨЗО-оор айлчилж, тэмдэглэлт арга хэмжээнд оролцох бол 11 сард Японы Ниншя Хуйн ӨЗО-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг угтан Шиманэ мужийн Мацуй хотод ойн баярын арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ.

Өнгөрсөн 3 сарын дундуур Сөүл хотын олон улсын харилцааны чиглэлийн төлөөлөгчид Шаньдун мужаар айлчилж, Шаньдун мужийн гадаад хэргийн хэлтэс, эдийн засаг, мэдээллийн хороо, худалдааны газар, аялал жуулчлалын газар, худалдааг идэвхжүүлэх нийгэмлэг, сонин хэвлэлийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт хийлээ. Хоёр тал гадаад харилцааны хэлтсийн удирдлага дор холбогдох хэлтэсүүдийн тогтмол хурлын систем байгуулахаар тохиролцсон бөгөөд ингэснээр ажил хэрэгч хурлаар дамжуулан харилцаа, хамтын ажиллагаанд чухал асуудлыг хэлэлцэж байх юм.

Тус үзэсгэлэн ирэх 5 сарын 18-20-ны өдрүүдэд Хэнан мужийн Жөнжөү хотноо зохиогдоно. Хятадын худалдааны яам, татварын ерөнхий газар, аж үйлдвэрийн ерөнхий газар, телевизийн ерөнхий газар, үндэсний аялал жуулчлалын газар, Хятадын худалдааг дэмжих газар, аж үйлдвэр худалдааны нийгэмлэг, Хятадын аж үйлдвэр, эдийн засгийн холбоо ба Шааньси, Анхүй, Жааньши, Хэнан, Хубэй, Хунан мужуудийн ардын засаг хамтран жил тутам зохион байгуулдаг том арга хэмжээ юм. Энэ удаагийн үзэсгэлэн “тогтвортой эдийн засгийн бүтцийг шинэлчэх тэнцвэртэй хөгжлөөр Хятадын төвийн бүсийн хөгжлийг эрчимжүүлнэ” хэмээх сэдвээр аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалт, худалдааг идэвхжүүлэхийн тулд мэдээлэл солилцоо, үзэсгэлэн төсөл танилцуулах, зөвлөлдөх уулзалт, форум зэргээс бүрдэнэ. Хятадаас гадна гадаадын бизнесменүүдэд зориулж эдийн засаг, технологийн харилцаа, хамтын ажиллагаа тогтоох боломж олгох ба

Шираками уулыг дэлхийн өв санд бүртгэсний 20 жилийн ойг 12 сард угтахын зэрэгцээ түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн 2 сарын 16-ний өдөр Аомори мужийн Хиросаки хотод “Шираками уулыг дэлхийн өвд бүртгэсний 20 жилийн ойд зориулсан форум” зохиосон. Уг форум мужийн хотуудад жилийн турш зохиогдох төрөл бүрийн тэмдэглэлт арга хэмжээний салхийг хагалсан бөгөөд уулын аялагч Нугүчи Кэйнши “Шираками уулын үнэ цэнэ ба дур булаам төрх” сэдвээр илтгэл тавьж чөлөөт хэлэлцүүлэг болов. Шираками уулын бүс

Уулын аялагч Нугүчи Кэнши илтгэл тавьж буй нь

хятадын төвийн бүс, дотоод, гадаадын зах зээл, нөөц баялагийн талаарх хэлэлцээрийг идэвхжүүлж, харилцан ашигтай хөгжлийг бий болгох гадаад харилцааны нээлттэй байдлыг чанарын хувьд сайжруулан хятадын төвийн бүсийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх юм.

NEAR NEWS Vol. 508

Page 9: NEAR news vol.50 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Кёнсанбүг мужаас зохион байгуулсан “Торгоны зам” арга хэмжээ 4 сарын 4-6-ны өдрүүдэд Хятад улсын Шааньси мужид амжилттай болж өнгөрлөө.

4-ний өдөр “Торгоны зам-агуу зах” хэмээх арга хэмжээг Шааньси мужийн Шиан хотод зохиосон бөгөөд үүнтэй холбогдуулан эл өдөр нээлтийн ажиллагаа болсон. Мөн 5-ны өдөр Шиман хотноо 17 дох

Кёнсанбүг муж-Солонгос улсХятад улсын Шааньси мужид “Торгоны зам” арга хэмжээг зохиов.

Жоллабүг муж-Солонгос улсЖонжү-Олон улсын 14-р кино наадам

Ниншя Хуйн ӨЗО-д зохиогдох арга хэмжээ1. Гол арга хэмжээ

1) Ниншя Хуйн ӨЗО-ны даргатай Шиманэ мужийн төлөөлөгчид

уулзана.

2) Шиманэ муж, Ниншя Хуйн ӨЗО-хооронд нөхөрлөлт

харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээ

2. Бусад арга хэмжээ

1) Шиманэ мужийн ард иргэдийн төлөөлөл мод суулгана.

Шиманэ мужид зохиогдох арга хэмжээ1. Гол арга хэмжээ1) Ниншя Хуйн ӨЗО-ны ардын засгийн төлөөлөгчид, Шиманэ

мужийн захирагч болон мужийн ИТХ-ын даргатай уулзана.

2) Шиманэ муж, Ниншя Хуйн ӨЗО хооронд нөхөрлөлт

харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээ

2. Бусад арга хэмжээ

1) Ниншя Хуйн ӨЗО-ны гэрэл зургийн үзэсгэлэн

2) Ниншя Хуйн ӨЗО-ны жүжигчдийн тоглолт

▲ 17 дох удаагийн Хятадын баруун зүүн бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уулзалтын нээлтийн ажиллагаа

► Уулзалтад оролцсон Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн/зүүн гар талаас/, ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю/баруун гар талаас

Шиманэ мужийн тэмдэглэлт арга хэмжээ

Жонжү-Олон улсын кино наадам нь Солонгосын Жоллабүг мужийн Жонжү хотноо жил бүр зохиогддог кино наадам бөгөөд дэлхийн баримтат кино, цуврал кино зэрэг төрөл бүрийн жанрын шинэ кинотой танилцаж болох кино наадам юм. Жонжү олон улсын кино наадам 2001 оноос хойш “киногоор дамжуулан дэлхийг сайхан болгоно” гэсэн уриан дор амжилттай явагдаж ирсэн бөгөөд голдуу арилжааны кино гэхээс

илүүтэй альтернатив, баримтат киног голчилдог онцлогтой. Жонжү-Олон улсын кино наадам 2013 оны 4 сарын 25-ны өдрөөс 5 сарын 3-ны өдрийг хүртэл дэлхийн 42 орны 200 гаад киног үзүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Жоллабүг мужийн олон улсын харилцаа хариуцсан ажилтан([email protected]) болон кино наадамын албан ёсны вэбсайт (http://eng.jiff.or.kr) руу хандана уу.

○ Хугацаа : 2013 оны 4 сарын 25-ны өдрөөс 5 сарын 3-ны

өдрийг хүртэл○ Хаана : Жонжү хот○ Ивээн тэтгэгч : Жоллабүг муж, Жонжү хот, Жонбүг банк

удаагийн Хятадын брауун зүүн бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааны уулзалтад хөрөнгө оруулалт, аялал жуулчлал сурталчилгаа, компани, Самсунг, LG, Кёнсанбүг мужийн компаниудаас бүрдсэн төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн үдээс хойш нь Кёнсанбүг муж ба Шааньси муж хамтын ажиллагаа, түншлэлээ нэмэгдүүлэхийн тулд ах дүүгийн харилцаа тогтоож нөхөрлөлөө нэмэгдүүлэх, эдийн засаг, соёл зэрэг салбарт бодитой өргөн хамтын ажиллагааг явуулахаар болов.

The Association of North East Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.50 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Хубэй мужид айлчилсан Чүнчонбүг мужийн захирагч И Ши Жун/урд эгнээнд

Чүнчонбүг мужийн захирагч И Ши Жунаар ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Хятад улсыг зорин Усун-2013 дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэнд гадаадын зочид төлөөлөгчдийг татах үүднээс сурталчилгааны үйл ажиллагааг өрнүүлэв. Тэд 3 сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл Хятадын улс төр, эдийн засаг, соёлын төв болох Бээжин, Шанхай, мөн Чүнчонбүг мужтай найрамдалт харилцаатай Хубэй, Жолган мужуудаар айлчилсан юм. Чүнчонбүг мужийн төлөөлөгчид 3 сарын 20-ны өдөр найрамдалт харилцаатай Хубэй мужаар айлчлан 2013-Усун гоо сайхны бүтээгдэхүүний дэлхийн үзэсгэлэнд хятадын жуулчдийг татах сурталчилгааны үйл ажиллагааны хамтаар хоёр талын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Хубэй муж нь Хятадын баруун өмнөд хэсэгт орших стратегийн хөрөнгө оруулалтын бүсийн хувьд өнгөрсөн 6 сард Хубэй мужийн улс төрийн хэлэлцээрийн хурлын тэргүүлэгч Чүнчонбүг мужаар айлчлан нөхөрлөлийн харилцаа тогтоох гэрээ байгуулж, ирэх жил ах дүүгийн харилцаа тогтоох зорилготой бөгөөд цаашид хоёр муж хооронд харилцааг улам өргөжүүлэх юм.

Чүнчонбүг мужийн сурталчилгааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Хубэй мужийн захирагч Ван Гүг Сэнтэй уулзаж, гоо сайхны үзэсгэлэнгийн нээлтэд Хубэй мужийн ардын засгаас оролцохыг хүсэв.

Дунху зочид буудалд өдрийн зоогны үеэр Хубэй мужийн захирагч “Гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэн”-гийн сурталчилгааны бичлэгийг үзсэний дараа “нөхөрлөлийн харилцаат Чүнчонбүг мужид гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэн амжилттай зохиогдоно гэдэгт найдаж байна” гээд уг үзэсгэлэнг хятадад идэвхтэй сурталчлан таниулах болно гэв.

Хоёр талын удирдлага цаашид харилцааг аялал жуулчлал, боловсрол, соёл биеийн тамир, анагаах ухаан, хүүхэд залуучуудын чиглэлээр өргөжүүлэх, харилцан ашигаа улам нэмэгдүүлэх тухай хэлцэл хийжээ. Мөн Чүнчонбүг муж Хубэй мужийн аялал жуулчлалын газартай харилцан ойлголцлын санамж бичиг үйлдснээр хоёр мужийн аялал жуулчлалын чиглэлээр төрөл бүрийн харилцаа, хамтын ажиллагааг явуулахаар болов.

Чүнчонбүг муж-Солонгос улсЧүнчонбүг муж Хятад улсын Хубэй мужид гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэнг сурталчлах талаар хамтран ажиллах болов.

Кёнги мужийн жижиг дунд аж үйлдвэрүүдийн технологийн чадварыг сайжруулах зорилгоор ОХУ-ыг зорьсон Кёнги мужийн технологийн хамтын ажиллагааны багийн ажил амжилттай болов. Кёнги мужийн жижиг дунд аж үйлдвэрүүдийн технологийн чадварыг сайжруулах үүднээс мужийн 11 компаниий төлөөлөл оролцсон Кёнги мужийн шинжлэх ухаан, хамтын ажиллагааны баг 3 сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл Ельцин Уралын Холбооны их сургууль, Бауман техникийн их сургууль зэрэг Оросын их дээд сургууль, компаниар айлчилсны үр дүнд 1 компани Оросын талтай хамтран технлоги боловсруулахаар тохиролцсон бол 3 компани хамтарсан төсөл хийх санамж бичигт гарын үсэг зуржээ.

Технологийн хамтын ажиллагааны багийн энэ удаагийн ОХУ дахь айлчлал нь өнгөрсөн оны 10 сард Кёнги мужийн захирагч Ким Мүн Сү мужийн компаниудийн технологийн бэрхшээлийг арилгах үүднээс Москва дахь засгийн газрын дамжуулагч байгууллагатай санамж бичиг байгуулах зэргээр шилдэг их дээд сургууль, судалгааны байгууллагатай технологийн хамтын ажиллагааг явуулах талаар яриа хэлцэл хийсний үр дүн юм.

Кёнги муж тэргүүний суурь технологитой орос компаний эрэлт нэмэгдэж байгаатай уялдуулан Оросын талтай технологийн хамтын ажиллагааг тууштай, системтэй явуулах төлөвтэй байна. Үүний дагуу 7 сар хүртэл Оросын их дээд сургууль, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн хүрээнд суурь технологийг гаргасны дараа 8 сарын дундуур мужийн жижиг дунд аж үйлдвэрийн компаниудад зориулж технологийн таницуулах уулзалт хийхээр төлөвлөжээ. Мөн технологийн хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй компаниудийг шалгаруулан 9 сарын дундуур 2 дахь технологийн хамтын ажиллагааны багийг Орос руу явуулахаар төлөвлөжээ.

Кёнги мужийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Жон Сон Тэ “бүтээгдэхүүнийг арилжааны шинжтэй болгох технологи нь өндөр ч суурь технологи дутагдснаас технологийн бэрхшээлтэй учирдаг жиижг дунд аж үйлдвэрийг дэмжихийн тулд тэргүүний суурь технологитой хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудтай ч технологийн харилцааг өргөжүүлэх болно” гэв.

Кёнги муж-Солонгос улсКёнги мужийн технологийн хамтын ажиллагааны баг, ОХУ-тай хамтран технологи боловсруулах санамж бичиг үйлдэв.

Кёнги мужийн технологийн хамтын ажиллагааны баг Оросын талтай хамтарсан төсөл хийх тухай хэлэлцэж буй нь

NEAR NEWS Vol. 5010

Page 11: NEAR news vol.50 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Орост жил бүрийн хавар болдог “Масленица” уламжлалт баяр Оросын хамгийн өргөн цар хүрээтэй зугаатай баярын нэг юм. Оросууд өвөл дуусан хавар цагтайгаа золгож буйн бэлэгдэл болгон долоо хоногийн турш өөр хоорондоо айлчлан өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлдэг энэхүү баяр нь энэ жил 3 сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл ОХУ-д өргөн цар хүрээтэй тэмдэглэв. Масленица баярын өдрийг Оросын үнэн алдартны шашны Юлианы он тооллын дагуу товлодог бөгөөд баярын өдрүүдэд мах хэрэглэхгүй загас болон

‘E-class’ смарт систем нэвтрүүлэх нээлтийн ажиллагаа

БШУЯ-аас хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого дэвшүүлж, 2013 оныг боловсролын технологийн жил болгосон билээ. Энэ жилийн хүрээнд нийслэлийн 84-р сургуулийг “ухаалаг сургууль” болгох төслийн эхний алхам буюу електрон ангийн нээлт өнгөрсөн 3 сарын 29-ний өдөр тус сургууль дээр боллоо. Нээлтийн үйл ажиллгаанд БШУЯ-ны сайд Л.Гантөмөр болон БНСУ-ын I -KАIST байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Энэ төслийг БНСУ-ын I-KAIST байгууллага дэмжиж, цаашдаа Солонгосын Засгийн газар, Япон, Юнескогийн тусламжаар хамтран ажиллах аж. Энэхүү электрон ангид багш нар самбар, шохойноос салж, “смарт” самбарыг ашиглаж, сурагч бүр ухаалаг самбартай холбогдсон өөрсдийн таблеттай байх бөгөөд олон төрлийн ном, дэвтэр цүнхэлж явах шаардлагагүй болно гэсэн үг. “Смарт” самбар нь зөвхөн багшийн үйл ажиллагааг хялбар болгохоос гадна сурагчдын хичээлдээ хандах хандлага, багштайгаа харьцах харилцаа, мөн хичээлийн цагийг хэмнэж буй давуу талтай юм. Энэ онд нийслэлийн таван сургуулийг смарт систем бүхий сургууль болгож, үе шаттайгаар өргөжих юм.

9 дэх удаагийн олон улсын мөсөн марафоны тэмцээн 3 сарын 3-ны өдөр Байгаль нуурын эрэгт болж өнгөрөв. Иркутск мужийн аялал жуулчлалын газар ба Байгаль өвлийн спортын наадмыг зохион байгуулах хорооны дэмжлэгтэйгээр Байгаль нуурын бүсийн усыг хамгаалах эрүүл амьдралын тулд өвлийн спорт сурталчлах зорилгоор энэ тэмцээнийг зохиожээ. Байгаль нуурын баруун хэсэгт Листвянка тосгоноос зүүн хэсгийн Прьёмная өртөө хүртэл 42.195км зайд марафон уралдаанд 82 эрэгтэй, 14 эмэгтэй оролцож, Байгаль нуурын эргийн тал болох 21км зайлд хагас марафон тэмцээнд 30 эрэгтэй, 13 эмэгтэй оролцов. Нийт 18 орны 141 тамирчин оролцсноос Иркутск мужийн залуу эрдэмтэн Сергей Калашников 3 цаг 7 минут 43 секундэд гүйж тэргүүн байрыг эзэлжээ.

Улаанбаатар хот-Монгол улсНийслэлийн 84-р сургуульд “E-class” байгуулагдлаа.

Оросын уламжлалт Масленица баяр 3 сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл ОХУ-д өргөн цар хүрээтэй тэмдэглэв.

Иркутск муж-ОХУБайкаль-Олон улсын мөсөн дээрх марафоны 9-р тэмцээн зохиогдов.

сүүн төрлийн бүтээгдэхүүн, цагаан хоолоор бие биенээ дайлан баярлацгаадаг. Масленица буюу шар тосны баяраар бин хайрч иддэг ба баярын сүүлчийн өдөр сүрлэн мануухай шатааснаар муу муухайг зайлууллаа гэж үздэг аж.

The Association of North East Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.50 (MNG)

April 2013.4

• ангилал : Алтайн хязгаар(ОХУ)• Арга хэмжээний нэр : <Бээжин-Парис> олон

улсын сонгодог автомашиний уралдаан• Хугацаа : 5.28 ~ 6.29• хаана : Алтайн хязгаар• Харилцах хаяг : Алтайн хязгаарын аялал

жуулчлал, амралт сувиллын байгууламжийн газар T. 7-3852-20-10-31

• ангилал : Пусан хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : ISO(Олон улсын

стандартын байгууллага) олон улсын хурал

• Хугацаа : 5.26 ~ 5.31• хаана : Бэкско төв• Харилцах хаяг : Пусан хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

• ангилал : Магадан хот(ОХУ)• Арга хэмжээний нэр : Олимпийн аварга

Попенченкогийн нэрэмжит А зэрэглэлийн олон улсын боксийн тэмцээн

• Хугацаа : 4.23 ~ 4.28• хаана : Магадан хот• Харилцах хаяг : Магадан хотын биеийн

тамир, спорт, аялал жуулчлалын хороо T. +7-4132-62-20-25

Sunday Monday TuesdayГишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

1

19

26

13 14

21

June2013.6.

May 2013.5.

• ангилал : Канвон муж(Солонгос)• Арга хэмжээний нэр : Олон улсын хөрөнгө

оруулалт, худалдааны үзэсгэлэн• Хугацаа : 6.9 ~ 6.12• хаана : Каннэний биеийн тамирын ордон• Харилцах хаяг : T. +82-33-249-2456

• ангилал : Гуанжү хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : Юнеско-Дэлхийн өв

олон улсын зөвлөх 11-р хурал• Хугацаа : 6.18 ~ 6.20• хаана : Ким Дэ Жүний нэрэмжит арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Гуанжү хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-62-613-3923

9

16

10 11

17 18

21 22 23

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

• ангилал : NEAR Холбооны хэрэг эрхлэх газар • Арга хэмжээний нэр : 2013 NEAR Холбооны

гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал• Хугацаа : 5.28 ~ 5.30• хаана : Кёнсанбүг мужийн Пухан хот

Жолланам мужи Сүнчон хот• Харилцах хаяг : NEAR Холбооны Хэрэг

эрхлэх газар T.+82-54-223-2318 (англи) +82-54-223-2320 (хятад) +82-54-223-2317 (япон) +82-54-223-2384 (монгол) +82-54-223-2219 (орос)

28

NEAR NEWS Vol. 5012

Page 13: NEAR news vol.50 (MNG)

• ангилал : Жэжү муж(Солонгос)• Арга хэмжээний нэр : Энхтайван хөгжлийн

8-р форум• Хугацаа : 5.29 ~ 5.31• хаана : Пюсон зочид буудал• Харилцах хаяг : Жэжү мужийн захиргаа,

энхтайван хамтын ажиллагааны хэлтэс, энхтайвны тасаг T. +82-64-710-6252

• ангилал : Гуанжү хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : Дэлхийн хүний эрхийн

форум• Хугацаа : 5.15 ~ 5.18• хаана : Ким Дэ Жүний нэрэмжит арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Гуанжү хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-62-613-3923

• ангилал : Пусан хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : Пусаны олон улсын

техникийн үзэсгэлэн• Хугацаа : 5.22 ~ 5.26• хаана : Бэкско • Харилцах хаяг : Пусан хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

• ангилал : Гуанжү хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : UCLG-ASPAC

хэрэгжүүлэх албаны хурал• Хугацаа : 5.15 ~ 5.18• хаана : Ким Дэ Жүний нэрэмжит арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Гуанжү хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-62-613-3923

• ангилал : Хэнан муж(Хятад) • Арга хэмжээний нэр : Хятадын төвийн

бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны 8-р үзэсгэлэн

• Хугацаа : 5.18 ~ 5.20• хаана : Жөнжөү хот • Харилцах хаяг : Хэнан мужийн ардын

засгийн гадаад хэргийн хэлтэс T. +86-371-69068090 F. +86-371-65688841

• ангилал : Гуанжү хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : Гуанжү-Олон улсын

цайны соёлын үзэсгэлэн• Хугацаа : 5.30 ~ 6.2• хаана : Ким Дэ Жүний нэрэмжит арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Үзэсгэлэн зохион байгуулах

алба T. +82-62-611-2212

Wednesday Thursday Friday Saturday

• ангилал : Пусан хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : 10 дахь удаагийн

Пусаны олон улсын жүжгийн наадам• Хугацаа : 5.3 ~ 5.12• хаана : Соёлын ордон, иргэдийн ордон• Харилцах хаяг : Пусан хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

15

22

29 30

18

25

• ангилал : Хэйлонжан муж(Хятад)• Арга хэмжээний нэр : Харбин-Олон улсын

эдийн засаг, худалдааны 24-р үзэсгэлэн• Хугацаа : 6.15 ~ 6.19 • хаана : Харбин хот • Харилцах хаяг : Харбин-Олон улсын эдийн

засаг, худалдааны үзэсгэлэн зохиох алба T. +86-451-82340100 F. +86-451-82340226

• ангилал : Пусан хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : Пусан-Олон улсын

төмөр зам, ачаа тээврийн аж үйлдвэрийн үзэсгэлэн

• Хугацаа : 6.12 ~ 6.15• хаана : Бэкско арга хэмжээний төв• Харилцах хаяг : Пусан хотын захиргаа, олон

улс хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

12 13 14

19 21 22

15

24 25 26 27

Энэ сарын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

• ангилал : Чүнчонбүг муж(Солонгос)• Арга хэмжээний нэр : Усун-Гоо сайхан, гоо

сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэн• Хугацаа : 5.3 ~ 5.26• хаана : Усун хот• Харилцах хаяг : Үзэсгэлэн зохион байгуулах

хороо T. +82-43-249-4540~3

3

The Association of North East Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.50 (MNG)

Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн(2013 SUNCHEON BAY Garden Expo) Сэдэвт нийтлэл

2013 SUNCHEON BAY Garden Expo

Экологи, соёлын арга хэмжээ

Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн

NEAR NEWS Vol. 5014

Page 15: NEAR news vol.50 (MNG)

Сэдэвт нийтлэл Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн(2013 SUNCHEON BAY Garden Expo)

Ерөнхий зүйлСолонгосын Жолланам мужийн захиргаа, Ойн ерөнхий газар,

Жолланам мужийн Сүнчон хотоос зохион явуулах “Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн” 4 сарын 20-ны өдрөөс 10 сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын турш Жолланам мужийн Сүнчон хотын 1,112,000m2 газарт болно. Тус үзэсгэлэнгийн сэдэв нь дэлхийн цэцэрлэг байх бгөөд 23 орны цэцэрлэг бүхий нийт 83 цэцэрлэг үзэсгэлэнг чимэх юм. Дэлхийн нэртэй цэцэрлэгийн дизайнеруудын гараар бүтсэн 83 цэцэрлэг(дэлхийн орнуудын 11 цэцэрлэг, бие дааж оролцогчдийн 61 цэцэрлэг, тусгай сэдэвт 11 цэцэрлэг ), солонгосын эрчим хүчинд хэмнэлттэй барилга болох Сүнчоны булан дахь олон улсын чийглэг газрын төв, бие сэтгэлийг ариусгагч модны хүрээлэн үзэж болно. Одоо үзэсгэлэн нээгдэхээс сар гаруй хугацаанд бэлтгэл ажлын биелэлт 98 хувьтай байна.

The Association of North East Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.50 (MNG)

Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн(2013 SUNCHEON BAY Garden Expo) Сэдэвт нийтлэл

Солонгосын цэцэрлэг түүнчлэн дэлхийн бусад орны цэцэрлэгт заавал очоорой

1 2

6

01

Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэнд очвол үзүүштэй 6 газар

Солонгос цэцэрлэгҮзэсгэлэнгийн баруун хаалгаар орвол”Солонгосын цэцэрлэг” таныг угтана. Эртний

түүхэн хаан, хатны үед байсан уламжлалт цэцэрлэгийг тэр чигээр нь дахин харуулж нэг үгээр “хааны ордоны цэцэрлэг”-ийн дүр төрхийг харуулна. Солонгосын Жусон улсын үеийн эрдэмтдийн цэцэрлэг, ард түмний хүслээ шивнэдэг байсан “хүслийн цэцэрлэг” зэргийг үзэж болно.

Хятад цэцэрлэгХятадын цэцэрлэгийг аль талаас харахаас шалтгаалаад өөр өөр харагдах онцлогтой.

Түүний зэрэгцээ Хятадын Ёнпа хотоос тохижуулсан уг цэцэрлэг нь Хятадын Ромео Жульетт гэж болох Ян Сан Бэг ба Чүг Ён Дэгийн хайрын түүхийг илэрхийлэн гаргасан.

Баян чинээлэг айлын охин Чүг Ён Дэ ба ядуу айлын хүү Ян Сан Бэг хоорондоо хайртай болоход эцэг эх нь эсэргүүцэж, эцэст нь хайр нь бүтэлгүйтдэг. Цэцэрлэгийг тохижуулахдаа жалга дов, ус, гүүр, чулуу мод зэргийг ашигладаг хятадын уламжлалт цэцэрлэгжүүлэлтийн аргийг ашиглажээ.

Франц цэцэрлэгФранц цэцэрлэг нь Версаль хааны ордоны цэцэрлэгийг санагдуулам тансаг орчныг

бүрэлдүүлжээ. Гол үзэсгэлэнгийн талбайд Америк, япон, Хятад, Герман, Италь, Испани зэрэг 10 орон оролцсон уг хэсэгт улс бүр өөрийн өвөрмөц онцлогыг цэцэрлэгээр илэрхийлсэн. Ялангуая Версаль хааны ордоны цэцэрлэгийг санагдуулам Франц цэцэрлэг, Алтан зул цэцгээр хаврыг төлөөлүүлсэн Данийн цэцэрлэг рүү өөрийн эрхгүй сэтгэл татагдана.

NEAR NEWS Vol. 5016

Page 17: NEAR news vol.50 (MNG)

Сэдэвт нийтлэл Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн(2013 SUNCHEON BAY Garden Expo)

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цэцэрлэг тохижуулалтын дизайнер Чарльз Жэнксийн гараар бүтсэн нуурын цэцэрлэг нь үзэсгэлэнгийн гол орон зай гэж хэлж болно. Нэрт дизайнер Жэнкс Сүнчон хотод амьдрангаа байгальтай зохицон орших Сүнчон хотоос санаа авч нуурын цэцэрлэгийг тохижуулжээ. Нууран дундах 16 метрийн өндөртэй Бунхуа овоог Сүнчон хотын төвд орших Бунхуа уулнаас санаа авч бүтээсэн байна.

Тоглолтын талбайн хажууд орших төөлүүр хорхойн зам нь төөлүүр хорхой яваад өнгөрсөн мэт санагдуулам. Цэцэрлэгийн арга хэмжээний гол төлөөлөл болох Англи Чельси цэцгийн шоуд 2 жил дараалан шагнал хүртсэн Солонгосын Хуан Жи Хэй дизайнерын бүтээл юм. Чийгтэй газрын бохир бодисыг цэвэрлэдэг төөлүүр хорхойг илэрхийлэн нүдэнд ил бус эко системийн зохицолыг харуулахыг зорьсон. Цэцэрлэг доторх хүрхрээ, гүүр, цэцэг нь үлгэрийн оронд ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

Үзэсгэлэн болох газар ерөнхийдөө 2 хэсэгт хуваагдах ба гүүрээр холбогдсон байдаг. 175 метр урттай, 7.28 метрийн өргөнтэй “мөрөөдлийн гүүр” нь “30 ширхэг хаягдал контейнерийг ашиглан хийжээ. Дотор талд нь хүүхдүүдийн мөрөөдлийг илтгэсэн 140000 зураг наажээ. Эдгээр бүтээлийг гаргахдаа үзэсгэлэн зохион байгуулах хорооноос хүүхдүүдийн дунд уралдаан зарласан бөгөөд дэлхийн улс орны 140000 хүүхдийн мөрөөдлийг зургаар харуулжээ.

Тус төвд Сүнчоны буланд байдаг амьд биетүүдийг харахын зэрэгцээ үзэсгэлэнгийн газрыг бүхэлд нь харж болно. Үзэсгэлэнд тавигдсан нийт зүйлийн 70 хувь нь амьд биет бөгөөд үзэсгэлэнд зарцуулагдаж буй эрчим хүчний 42 хувийг тус төвөөс гаргадаг. Намагт газрын байгалийг цэвэршүүлэх зарчим, намагт амьд биетийн зэрэгцэн оршиж байгааг мэдэж болно.

Сүнчоны булангаар аялахад солонгост анх удаа нэвтэрсэн жолоочгүй, байгальд халгүй тээврийн хэрэгсэл болох PRT(Personal Rapid Transit)-ийг ашиглаж болно. Дээд тал нь 6 хүн сууж болох уг хэрэгсэл нь одоогоор зөвхөн Сүнчонд л байгаа аж.

Сүнчоний бэлгэдэл Сүнчон нуурын цэцэрлэг

Төөлүүр хорхойн зам

Мөрөөдлийн гүүр

Сүнчоны булан дахь олон улсын намгийн төв

Сүнчоны булан дахь тээврийн хэрэгсэл

3 4 5

7 8 9

02

03

04

05

06

1. Сүнчоний булан 2. Солонгос цэцэрлэг 3.Хятад цэцэрлэг 4. Франц цэцэрлэг 5.Сүнчоны бэлгэдэл- Сүнчон нуурын цэцэрлэг6. Төөлүүр хорхойн зам 7.Мөрөөдлийн гүүр 8. Сүнчоны олон улсын намагт газрын төв 9. Сүнчоны тээврийн хэрэгсэл

The Association of North East Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.50 (MNG)

Дэлхийн энергийн төв-Дорноговь аймаг Гишүүн байгууллагатай танилцахуй

Аавын буянд адуун захад өсч морин дэл дээр өвгөрөх нь монгол эр хүний жаргал

•Байгуулагдсан он : 1931 он•Аймгийн төв : Сайншанд хот•Газар нутгийн хэмжээ : 109,5км²•Хүн ам : 61000 орчим /2012 оны байдлаар•Байршил : Монгол улсын зүүн өмнөд хэсэг

1

Дэлхийн энергийн төвДорноговь аймаг

NEAR NEWS Vol. 5018

Page 19: NEAR news vol.50 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй Дэлхийн энергийн төв-Дорноговь аймаг

Ерөнхий зүйлАймгийн төв Сайншанд нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 456км-т оршдог. Дорноговь

аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд,урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрөх бөгөөд аймгийн төв Сайншанд хот нь монгол орны төмөр замын чухал зангилаа хот юм. 19-р зууны монголын их яруу найрагч, соён гэгээрүүлэгч, жүжгийн зохиолч, найруулагч, зураач ноён хутагт Данзанравжаа шүншиглэсэн дагшин орон билээ. Тус аймаг физик газарзүйн шинжээрээ говийн их мужид үндсэндээ багтдаг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +40, өвлийн улиралд -40, газрын гадаргууны халуун 60 хэм хүртэл халдаг.

Дэлхийн энергийн төв-Хамрын хийдГовийн ноён нутагт Данзанравжаагийн байгуулсан Хамарын хийд буй газрыг дэлхийн

энергийн цэг гэж үздэг. Данзанравжаа Хамрын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжоо. Тиймээс ч Сайншанд хотын “Хамарын хийд-энергийн төв” аялал жуулчлал нь тус аймгийн брэнд бүтээгдэхүүн гэж хэлж болно. Мөн Хамрын хийдийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам үзчихээд “Монголчууд Шамбалын орон үзэх гэж Төвд рүү явах шаардлагагүй энд жинхэнэ Шамбалын орон байна” гэж хэлж байсан гэдэг.

Байгалийн баялаг, ашигт малтмалДорноговь аймаг ашигт малтмалаар баялаг бөгөөд одоогийн байдлаар хайлуур жонш, цеолит,

гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, алт, зэс, никель, төмөр, марганец, хром, гянт болд, цагаан тугалгана зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогоод байна. Мөн тус аймагт Монгол орны хэмжээнд тогтоогдсон хайлуур жоншны нийт нөөцийн 30 хувь бий.

1. Хамарын хийд-энергийн төв” аялал жуулчлал нь тус аймгийн брэнд бүтээгдэхүүн 2. Говийн өглөөний гал улаан нар 3.Өвгөн суварга 4. Хан Баянзүрх хайрхан

2 3 4

The Association of North East Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.50 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments