16
Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2012 онь ו5-6 сар 45 дахь дугаар Vol. 45 News Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ Сэдэвт нийтлэл “NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2012” Гишүүн байгууллагатай танилцахуй Монгол улсын Говь Алтай аймаг NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2012 NEAR

NEAR news vol.45 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    240

  • Download
    6

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.45 (MNG)

Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2012 онь5-6 ו сар 45 дахь дугаар

Vol. 45

News

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

Сэдэвт нийтлэл “NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2012”

Гишүүн байгууллагатай танилцахуй Монгол улсын Говь Алтай аймаг

NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2012

NEAR

Page 2: NEAR news vol.45 (MNG)

“NEAR News” сэтгүүл нь Гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулж,харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм.

NEAR-ын үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын мэдээ, олон улсын байдал, төрөл бүрийн өгүүлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг бөгөөд гишүүн болон холбогдох байгууллагуудад үнэгүй тараагддаг юм.

Мөн NEAR-ын вэб сайтад нийтлэгдэж байна.

NEAR News

Vol. 45

Хятад улсын Хубэй муж Хөх мөрний Гурвалсан хавцал

6 12 15

Page 3: NEAR news vol.45 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоог1996 оны есдүгээр сард Зүүн хойд Азийн Солонгос, Орос, Хятад, Япон 4 улсын 29 орон нутгийн захиргааны байгууллагууд БНСУ-ын Кёнжү хотод чуулж байгуулсан.Түүний дараагаар БНАСАУ, Монгол улс гишүүнээр элссэнээр одоо 6 улсын 70 орон нутгийн захиргааны байгууллагаас бүрдсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны байгууллага болсон. Тус Холбоо өнгөрсөн хугацаанд Зүүн Азийн хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, байнгын Хэрэг эрхлэх газрыг байгуулан эдийн засаг, соёл, байгаль орчин, ерөнхий харилцаа, хил хамтын ажиллагаа зэрэг төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Мөн Монгол, Хойд Солонгос улсын орон нутгийн захиргааны байгууллагууд гишүүнээр элсч одоо 6 улсын 70 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгдэл болон хөгжиж байна.

NEAR-ын үүд хаалга үргэлжид нээлттэй байх болно.Зүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг захиргааны байгууллагууд Бүгд хурлаар дамжуулан гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.45 (MNG)

Энэ сарын мэдээ

NEAR NEWS Vol. 45

NEAR Холбооны үйл ажиллагаа

4

NEAR Холбооны үйл ажиллагаа

NEAR Холбооны 9 дэх удаагийн тэргүүлэгч болох Ниншя Хуйн ӨЗО ирэх 7 сарын 24-27-ны өдрүүдэд Холбооны 9-р Бүгд хурлыг Инчүан хотноо “Хамтын ажиллагааг хөгжүүлэн хамтдаа хөгжих” сэдвээр зохион байгуулна.

Энэ бүгд хурлаар дараагийн бүгд хурал зохиох газрыг тогтох, Хэрэг эрхлэх газрыг үргэлжлүүлэн ажиллуулах, тусгай зориулалтын гишүүний хураамж нэвтрүүлэх зэрэг гол асуудлыг хэлэлцэх юм. Мөн хурлын үеэр цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын семинар, мод суулгах ажиллагаа, урлагын тоглолт, хотоор аялах зэрэг төрөл бүрийн нэмэлт арга хэмжээг зохиохоор бэлджээ.

Ниншя Хуйн ӨЗО-нд NEAR Холбооны 9-р Бүгд хурал болно.

Холбооны гишүүн байгууллагуудын харилцааг бэхжүүлэх зорилгоор 5 сарын 29-31-ний өдрүүдэд Солонгос улсын Кёнжү, Ёосү хотуудад зохиогдсон уг арга хэмжээнд Монгол, Хятад, Солонгос, Япон 4 улсын 33 орон нутгийн 80 гаруй төлөөлөгч оролцов(Сэдэвт нийтлэл 12-р хуудсыг үзнэ үү)

NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал зохиогдов.

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-ны хамтарсан төлөөлөгчид энэ оны 7 сард зохион байгуулагдах Холбооны Бүгд Хуралд гишүүн орнуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор хоёр долоо хоногийн албан айлчлалыг Солонгос, Япон болон Монгол улсад хийгээд ирлээ. Айлчлалыг 4 сарын 16-ны өдөр эхлүүлж Жолланам/Солонгос/ мужийн захирагчийн орлогч ноён Бае Ёнг Тай-тай албан ёсны уулзалт хийлээ. Энэ үеэр Ниншя Хуйн ӨЗО-ны Гадаад Харилцааны Хэлтсийн төлөөлөгчид Ниншя Хуйн ӨЗО-ны дарга ноён Ван Зен Вейгийн илгээсэн захидал, Бүгд хурлын хөтөлбөрийг гардуулж мэдээлэл солилцлоо.

Төлөөлөгчдийн албан айлчлал Солонгос улсын Жолланам, Кёнги, Кёнсаннам мужууд, Япон улсын Хюго, Шиманэ болон Тоттори мужуудаар үргэлжилж улмаар Монгол улсын Улаанбаатар хот, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаар албан айлчлал хийснээр өндөрлөлөө. Дээрх гишүүн байгууллагуудын зүгээс Холбооны 9-р бүгд

хурлыг зохион байгуулагч орны хүсэлтийн дагуу Бүгд хуралд шийдвэр гаргах түвшний төрийн өндөр албан хаагчид оролцох нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, харилцан санал солилцсон байна. Түүнчлэн төлөөлөгчид Монгол улс болон Япон улс дахь Хятад улсын элчин сайдын яамд, орон нутгийн Засаг даргын тамгын газруудаар айлчиллаа үргэлжлүүлж хуралд оролцох оролцоог нэмэгдүүлэх,

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон Ниншя Хуйн ӨЗО-ны хамтарсан төлөөлөгчид Хюго мужийн захирагчийн орлогч Казуо Каназаватай хамт /Зураг дээр зүүнээс 3 дахь/ Өвөрхангай аймгийн Засаг дарга Д. Тогтохсүрэнгийн хамт / баруун талын зургийн голд/

гишүүн байгууллагуудыг идэвхжүүлэхэд хамтран ажиллаж дэмжихийг хүсч санал бодлоо илэрхийлсэн байна.

Энэ оны 6 сарын 3-нд Ниншягийн дараагийн албан айлчлал Оросын Холбооны улсын бүс нутгуудад үргэлжлэх ба Приморскийн хязгаараас айлчлалаа эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Холбооны Хэрэг эрхлэх газар болон Ниншя Хуйн ӨЗО-ны төлөөлөгчид NEAR Холбооны 9-р бүгд хурлын зарыг хүргэх зорилгоор гишүүн орнуудаар айлчлал хийв.

7. 24

7. 25

7. 26

7. 27

өдөр агуулга хаана

Өдөржин

18:30~20:00

09:00~09:50

10:00~12:00

13:30~18:00

12:00~13:30

Өдөржин

18:30~20:00

20:00~21:00

09:00~09:30

10:00~12:00

12:00~13:00

13:00~18:00

Бүртгэл, тусгай зочидтой уулзах

Хүндэтгэлийн хүлээн авалт

Хурлын нээлт•Ниншя Хуйн ӨЗО-ны дарга Вуан Жон Вэй мэндчилнэ •�NEAR Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээ•Бүгд дурсгалын зураг авахуулна

NEAR Холбооны үйл ажиллагааны тайлан•9-р Бүгд хурлын даргын тайлан•Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны тайланNEAR Холбооны цаашдын 10 жилийн зорилтыг гаргана•�Гишүүн байгууллагуудын илтгэл

9-р Бүгд хуралд дэвшүүлэх санал, хэлэлцүүлэг•�Холбооны дараагийн тэргүүлэгчээр ажиллах хүсэлт(Жолланам муж)•�Хэрэг эрхлэх газрыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай хүсэлт(Кёнсанбүг муж)•�Гишүүний тусгай хураамж нэвтрүүлэх санал (Хэрэг эрхлэх газар)•NEAR Холбооны орон нутгуудийн залуучуудыг гадаадад дадлагажуулах хөтөлбөрийн санал(Хэрэг эрхлэх газар)•�Чөлөөт хэлэлцүүлэг•�Хаалтын ажиллагаа

Өдрийн хоол, чөлөөт цаг

Оройн хоол

Зочдыг үдэх

Соёлын тоглолт

Зүүн хойд Азийн цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын семинарийн нээлтэд оролцоно

Аялал1) хуй үндэстний соёлын хүрээлэн → Элсэн нуур2) хуй үндэстний соёлын хүрээлэн → Шар мөрний эргийн дурсгалт

газар

Мод суулгах ажиллагаа(Засаг дарга нар оролцоно)

Өдрийн хоол

Вэйхай зочид буудал

Вэйхай зочид буудал

Вэйхай зочид буудал

NEAR 2012 9-р Бүгд хурлын хөтөлбөр

※ Хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

Page 5: NEAR news vol.45 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ

The Association of North East Asia Regional Governments 5

Энэ оны 8 сарын 1-3-ний өдрүүдэд ОХУ-ын Магадан мужид Холбооны эрдэс баялаг зохицуулалт, боловсруулалтын дэд хорооны хурал зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаар ашигт малтмалын хайгуул ба хөрөнгө оруулалт, эрдэс баялагын боломжит нөөц газрууд, үйлдвэрлэлийн хэтийн төлөв, уул уурхайн компаниудын хооронд хамтын ажиллагаа тогтоох зэрэг бусад олон асуудлыг хөндөж ярилцана. Магадан мужаас NEAR-ийн гишүүн байгууллагын эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн салбар хариуцсан хэлтэс агентлагууд болон уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компани, хөрөнгө оруулагчдийг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

NEAR Холбооны эрдэс баялаг зохицуулалт, боловсруулалтын хорооны хурал энэ оны 8 сарын 1-3-ний өдрүүдэд Магадан мужид зохион байгуулагдана

(1) Зүүн Хойд Ази “Шиманэ 2012 Солилцоо”-гоор жигүүр хийнэ.

“Зүүн Хойд Ази “Шиманэ 2012 Солилцоо”-гоор жигүүр хийнэ” боловсрол соёлын арга хэмжээ 8 сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Зүүн хойд азийн орнуудын залуучууд Шиманэ мужид зочилж, орон нутгийн оюутан залуустай танилцаж, хамтдаа нэг дор хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ үеэр оюутан залуус эрүүл энх, сайн сайхан амьдрал, байгаль орчны талаар санал бодол солилцож, японы уламжлалт соёлтой биечлэн танилцах болон өөр өөрсдийн орны соёлын талаар танилцуулна.

(2) “Зүүн хойд азийн Олон улсын Соёлын Цугларалт”

Зүүн хойд азийн бүс нутгуудын дунд соёлын арга хэмжээг зохион байгуулж хэвших, нэвтрүүлэх улмаар соёлын солилцооны сүлжээ байгуулах зорилгоор Шиманэ муж “ Зүүн хойд азийн Олон улсын соёлын цугларалт”- ыг 10 сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ үеэр Зүүн хойд азийн бүс нутгуудаас ирсэн үндэсний соёл урлагийн жүжигчид, уран сайханчид мужийн оршин суугчдад тоглолтоо үзүүлж, урлаг соёлын салбарт шинэ хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Энэ 2012 оны тухайд Япон-Хятадын харилцаа тогтворжсоны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятадын Жилин мужийн урлагийн хамтлаг жүжигчид хүрэлцэн ирж Шиманэ мужтай 2 орны хооронд найрамдалт хамтын ажиллагаа тогтоох бас нэгэн чухал арга хэмжээ болно.

Боловсрол Соёлын Солилцоо 2012 хурал Шиманэд зохиогдоно.

Он сар Агуулга

Өдөр 1(8 сарын 28) Төлөөлөгчид хүрэлцэн ирэх, бүртгэл, хүндэтгэлийн хүлээн авалт

Өдөр 2(8 сарын 29) Дэд хорооны хуралдаан (Сэдэв: Зүүн хойд Ази Эрчим хүчээр нэгдэх нь” )

Өдөр 3(8 сарын 30)

Өдөр 4(8 сарын 31)

Аж үйлдвэр болон Соёлын тойрон аялал: EXCO Ногоон Эрчим хүчний байгууламж, Шинчоны Нарны эрчим хүчний цахилгаан станц, Дайсунг Группын Нарны эрчим хүчний Дулааны цахилгаан Станц зэрэг газруудаар очих.

Зочид төлөөлөгчид нутаг буцах, үдэж гаргах

Эрчим хүч ба Цаг агаарын өөрчлөлтийн дэд хорооны хурлыг 8 сарын 28-30-ний өдрүүдэд Солонгос улсын том хотуудын нэг Дэгүд “Зүүн хойд ази эрчим хүчээр нэгдэх нь” сэдвийн дор зохион байгуулахаар болов. Энэ удаагийн анхдугаар хуралдааныг Солонгосын олон улсын LED & Display Korea үзэсгэлэн арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулах ба энэ нь Солонгос дахь LED дэлгэцийн үйлдвэрлэлийн хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Энэ үеэр цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамтын ажиллагааг бий болгохоос гадна оролцогч бүс нутгуудын дунд бизнесийн болон туршлага судлах асуудлаар илүү өргөн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээж өгч байгаагаарай давуу талтай байгаа.

Дэгү хот бол 2,5 сая хүн амтай Солонгос улсын хамгийн том 3 хотын нэг бөгөөд Солонгос улсад анх удаагаа дахин сэргээгдэх эрчим хүч болон ногоон хотын төгөл байдал, байгаль орчинг илэрхийлж харуулсан онцлоготой жинхэнэ утгаараа ногоон Хот юм. Үүнээс гадна 2013 онд эрчим хүчний салбарын олимп гэгдэх “Дэлхийн Эрчим хүчний чуулганы”-ыг зохион байгуулах эрхийг авчээ.

Эрчим хүч ба Цаг агаарын өөрчлөлтийн дэд хорооны хурал 8 сарын 28-30-ний өдрүүдэд Дэгү хотод зохион байгуулахаар болов.

※ Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

Хэрэг эрхлэх газрын мэдээ2012 оны 5 дугаар сараас 2013 оны 4 сар хүртэл NEAR-ийн гишүүн

байгууллагуудаас Хэрэг эрхлэх газарт шинээр томилогдон ирсэн ажилтнууд тодорлоо.

NEAR холбооны гишүүн байгууллагуудаас Хэрэг эрхлэх газарт шинээр томилогдон ирсэн ажилтнуудын талаар мэдээлэл

(Зүүн талаас) Зан Боянг, Ма Виша (Хятад), Такахиша Икегами (Япон), Даваасамбуугийн Эрдэнэбилэг (Монгол) Иван Иванович Пономаренко (Орос)

Холбоо барих: ВИНТЕР ВАЛЕРИЯ БОРИСОВНА – Эдийн засгийн Хорооны орлогч дарга, хөрөнгө оруулалтын бодлого, үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга. •Утас: (4132) 629308 •Факс: (4132) 629308•е-мейл: [email protected] ПОНОМАРЕНКО ИВАН ИВАНОВИЧ – Солонгос улс дахь NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт Орос улсын орон нутгийг хариуцсан ажилтан. •Утас: (82-54) 223-2325 •Факс: (82-54) 223-2309•е-мейл: [email protected] Холбооны Хэрэг эрхлэх газар

Утас.: +82-54-223-2318E-mail: [email protected]Утас: +82-54-223-2320E-mail: [email protected]

Утас:+82-54-223-2317E-mail: [email protected]Утас: +82-54-223-2384E-mail: [email protected]Утас: +82-54-223-2319E-mail: [email protected]

Юү АрамАнгли хэлний орчуулагч, мэргэжилтэнЛи Хуэ ЖунХятад хэлний орчуулагч, мэргэжилтэн Чой Су ГюЯпон хэлний орчуулагч, мэргэжилтэнХишигжаргалМонгол хэлний орчуулагч, мэргэжилтэнКим Сан ХуеонОрос хэлний орчуулагч, мэргэжилтэн

Орон Бүс нутаг Нэр

Хятад

Хелонжин муж

Баянхонгор аймаг

Хьюго муж

Зан Боянг

Ниншя Хуйн Өөртөө Засах орон

Ма Виша (2012 оны 10 дугаар сар хүртэл ажиллана)

Такахаши Икегами

Даваасамбуугийн Эрдэнэбилэг

Иван Иванович Пономаренко

Япон

Монгол

ОХУ Магадан муж

Page 6: NEAR news vol.45 (MNG)

NEAR NEWS Vol. 45

Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

6

Энэ сарын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хэнан мужийн хувийн хэвшлийн ажлын байрны үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааa

5 сарын 8-ны өдөр Хэнан мужийн хүний нөөцийн нийгэм хангамжийн газар, Боловсролын газар, Хөдөлмөрчдийн эвлэл, Худалдаа аж үйлдвэрийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан хувийн хэвшлийн ажлын байрны үзэсгэлэн Жөнжөү хотын хүний нөөцийн төвд зохиогдов. Хэнан мужийн улс төрийн хэлэлцээрийн хурлын тэргүүний орлогч, Хэнан мужийн худалдаа, аж үйлдвэрийн нийгэмлэгийн тэргүүлэгч Рян Жин Хэнан мужийн хүний нөөцийн нийгэм хангамжийн газрын даргын орлогч Вуан Жин Па зэрэг хүмүүс оролцжээ. Хэнан мужийн нийт 18 хот, 10 мужид 1 долоо хоногийн хугацаатай ‘Хувийн хэвшлийн ажлын байрны нөөц бололцоо” хэмээх сэдвээр зохиогдсон арга хэмжээ нь голчлон их дээд сургууль төгсөгчид болон ажилд орох боломж нөхцлөөр бага хөдөө тосгоны ажилгүй залуучуудад туслах зорилготой байв.

Хувийн хэвшлийн ажлын байрны үзэсгэлэн 2012 Хэнан мужид болж өнгөрөв.

Хэнан муж - Хятад улс

Дэлхийн бадминтоны холбооны тэргүүлэгч Кан Ён Жүн(зүүн гар талаас 2 дохь), Хубэй мужийн биеийн тамирын газрын орлогч Дарга Зан Жин(зүүн талаас 1 дэх) Хубэй мужийн Вүхан хотод дэлхийн Томас Үбэрийн цомын тэмцээнийг зохиох эрхийг өгсний дараа

2011 оны 6 сарын 3-ны өдөр Хятад улсын Чиндао хотноо болсон Дэлхийн бадминтоны холбооны хэвлэлийн бага хурлаар Хубэй мужийн Вүхан хотод 2012 оны Thomas(дэлхийн эрэгтэй багуудийн аварга шалгаруулах тэмцээн)-Uber(Дэлхийн

Дэлхийн Thomas-Uber-ийн цомын тэмцээн Вүхан хотноо болно.

Хубэй муж - Хятад улс

Бээжин хотноо зохиогдсон Хятад-Харбиний олон улсын эдийн засаг худалдааны 23-р үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал

засгийн газар, Цэ Жан мужийн ардын засаг, Харбин хотын ардын засгаас хамтран зохиож, ОХУ-ын эдийн засаг, хөгжлийн яам, Японы олон улсын худалдааг идэвхжүүлэх нийгэмлэг зэрэг дотоод, гадаадын 10 гаруй газраас ивээн тэтгэх юм. 1990 оноос жил бүр амжилттай зохиогдож ирсэн тус үзэсгэлэн нь өнгөрсөн хугацаанд нийт 22 удаа зохиогдож, 80 гаруй улс орноос 1.8 сая гаруй гадаад, дотоодын худалдаачид оролцож 100 тэрбум гаруй долларын гэрээ хэлцэл хийгдсэн байна.

Тус мужийн Харбин хотноо олон улсын эдийн засаг, худалдааны 23-р үзэсгэлэн ирэх 6 сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл Харбины олон улсын арга хэмжээний төвд зохиогдоно. Харбиний эдийн засаг, худалдааны үзэсгэлэн нь Хятадын засгийн газраас хүлээн зөвшөөрсөн олон улсын чанартай томоохон хэмжээний олон улсын үзэсгэлэн болохын хувьд Хятадын худалдааны яам, улсын хөгжил, шинэчлэлийн хороо, Хятадын олон улсын худалдааг идэвхжүүлэх хороо, Хэйлонжан мужийн ардын

23 дахь удаагийн Харбиний эдийн засаг, худалдааны үзэсгэлэн

Хэйлонжан муж - Хятад улс

Өнгөрсөн 5 сарын 30-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Солонгос улсын Кёнсаннам мужийн Чанвон хотноо Хабаровск хязгаарын захирагч Шпроттой уулзав.

Уулзалтад Солонгос дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын дарга Бондаренко ба Хабаровск хязгаарын олон улсын харилцааны газрын дарга Дианов хамт байлцсан ба ерөнхий нарийн бичгийн дарга ирэх 7 сарын 24-27-ны өдрүүдэд болох Холбооны 9-р Бүгд хуралд Хабаровск хязгаарын захирагч Шпротыг урив. Шпрот захирагч ажлын шалтгаанаар өөрийн биеэр очиж оролцох хэцүү байгаа ч өмнөөсөө төлөөлөгчдөө илгээх болон цаашид холбооны үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна гэв.

NEAR Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хабаровск хязгаарын захирагч Шпроттой уулзав.

Баруун талаас ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю, Хабаровск хязгаарын захирагч Шпрот, Солонгос дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч Бондаренко

Page 7: NEAR news vol.45 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of North East Asia Regional Governments 7

Фукуй мужийн Цуруга боомт нь энэ жил төмөр зам тавигдсаны 130 жил, Владивосток боомтын чиглэлд тээвэрлэлт хийгдэх болсны 110 жил, Мөн Европ-Азийн олон улсын нэгдсэн галт тэрэг зорчих болсны 100 жилийн ой зэрэг 3 том ойн арга хэмжээ давхцаж буй жил юм. Үүнтэй холбогдуулан Фүкүй муж жилийн турш “Төмөр зам ба боомтын өлгий Цуруга” нэртэй сурталчилгааны үйл

ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Гол онцлох үйл явдал бол 7 сарын 25-ны өдөр Цуруга боомтоос Владивостокийн чиглэлд аялалын усан онгоц “Pacific Venus’ зорчих юм.Цуруга боомт нь германчуудын алан хядлагаас дайжсан еврей хүмүүст усан онгоцон дотор виз өгч, Японд нэвтрүүлж байсан хүмүүнлэгийн боомт гэдгээр танигдсан Цуруга хотын түүх, европ, азийн төмөр замын түүхийг өгүүлж, Гушихикари будааны өлгий болох Фүкүй мужийн бүтээгдэхүүнийг ашигласан хоолны цэс гаргахаар бэлдэжээ.

Японоос Европ руу аялахад хамгийн ойрхон усан онгоц Цуруга-Владивостокийн чиглэлд аялахад бэлэн боллоо.

Фүкүй муж - Япон улс

Солонгос дахь Ямагата мужийн иргэд болон дэмжигчдийн клубын гишүүдийн ээлжилт уулзалт(2012 оны 4 сарын 26-ны өдөр)

2010 оны 10 сард Ямагата мужийн Сөүл дэх төлөөлөгчийн газраас санаачлан Ямагата мужийн иргэд болон дэмжигчдийн клубыг байгуулав. Энэ клубын онцлог нь клубын гишүүд Ямагата мужийн иргэн болон Ямагата мужтай хувь заяагаар холбогдсон хүмүүсээс бүрджээ. Одоо клуб нээгдснээс 3 жилийн хугацаанд 51 гишүүн(33 япон, 18 солонгос)-тэй байна. Тус клуб жилд 4 удаа ээлжит уулзалт хийдэг бөгөөд Япон руу буцаж очсон зарим гишүүд нь Токио дахь Ямагата мужийн иргэдийн клубыг нээжээ. Багагүй гишүүд нь солонгос хүнээс бүрдэх тус клубын ээлжит уулзалт ихэнхдээ япон хэлээр явагддаг. Иргэншил, нас хүйс, ажил мэргэжил зэргээс үл хамааран Ямагата гэдэг нэгэн нэрээр холбогдсон уг клубын үйл ажиллагаа улам өргөжиж цаашид Солонгос Японы харилцааны хөгжилд хувь нэмэр болно гэдэгт найдвар тавьж байгаа аж.

Солонгос дахь Ямагата мужийн иргэд болон дэмжигчдийн клуб байгуулагдав.

Ямагата муж - Япон улс

7 сарын 25-ны өдөр Цуруга-Владивостокийн чиглэлд аялагчийн усан онгоц “Pacific Venus” тээвэрлэлт хийж эхлэв.

Японы түүхэн сурах бичиг болох Кожикид гардаг олон домгийн гуравны нэгийг Шиманэ мужийн зүүн зүгийн Ицумутой холбогдох домог эзэлдэгийн хувьд эрт дээр үед тус нутагт хүчирхэг анги бүлэг байжээ гэсэн таамаглал байдаг.

Энэ жил Кожики бичигдсний 1300 жилийн ой бөгөөд Шиманэ мужаас “Бурхдын орон-Шиманэ” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд явуулах гол арга хэмжээ бол “Шиманэ домгийн үзэсгэлэн” бөгөөд ирэх 7 сарын 21-ний өдрөөс 11 сарын 11-ний өдрийг хүртэл зохиогдох юм. Ицуму буддын сүмийн ойролцоо байрлах Ицумогийн эртний музейн өмнө тусгай зай гарган Домгийн киноны танхим, уламжлалт урлагийн тоглолт, болохын зэрэгцээ Шиманэгийн сурталчилгааны тайз, нутгийн хоол ба онцлох бүтээгдэхүүний худалдаа явуулах юм. Уг үзэсгэлэнгээр дамжуулан гадаадын жуулчдыг татахад мужийн захиргаа болон ард иргэд хамтран бэлтгэл ажлыг хийж байна.

“Шиманэ Домгийн үзэсгэлэн 2012” зохиогдоно.

Шимэнэ муж - Япон улс

эмэгтэй багуудын бадминтоны аварга шалгаруулах тэмцээн)-ийн цомын тэмцээн зохиохоор зарласан. Ингэснээр Хятадад 10 жилийн дараа уг тэмцээн дахин зохиогдох болж байна. Хубэй мужийн биеийн тамирийн газрын орлогч дарга Жан Жин “Томасын цом болон Үбэрийн цомын тэмцээн нь Дэбисийн цомын тэмцээний адилаар дэлхийн хамтийн том бадминтоны тэмцээн юм. Вүхан хот уг тэмцээнийг зохиохыг мөрөөдөж байсан юм. Дэлхийн чанартай энэ том тэмцээнийг зохиох болсноор Вүхан хотыг дэлхийд өргөн таниулах, биеийн тамирын салбарыг хөгжүүлэх болно гэдэгт найдаж байна” гэдгээ илэрхийлэв.

7 сарын 21-ний өдрөөс 11 сарын 11-ний өдрүүдэд Шиманэ мужид зохиогдох “Шиманэ домгийн үзэсгэлэн 2012”

Page 8: NEAR news vol.45 (MNG)

NEAR NEWS Vol. 45

Гишүүн байгууллагуудын мэдээ

8

Энэ сарын мэдээ

Кёнсанбүг муж 2500 гаруй Хятад жуулчдыг хүлээн авсан байна. Кёнсанбүг мужийн аялал жуулчлалын сурталчилгааны баг өнгөрсөн 4 сарын 29-ний өдрөөс 5 өдрийн турш Хятад улсын Жилин, Ляонин мужуудад Кёнсанбүг мужийн аялал жуучлалын талаар танилцуулга хийж, Хятад жуулчдын сонирхолд нийцүүлэн аялал жуулчлалын стратегийн бүтээгдэхүүнийг гаргаснаар уг үр дүнд хүрчээ.

Мөн Хятад жуулчдын очих дуртай Кёнжү, Андун, Ёнжү хотыг голчилсон “экскурс аялалын бүтээгдэхүүн”, “уламжлалт соёлтой танилцах аялал жуулчлалын бүтээгдэхүүн”, “дэлхийн өв газраар аялах”, “Солонгосын давалгаа фестиваль”, “Баяр наадамтай хослуулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн” зэрэг дурсамжтай хөгжилтэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан аж.

Түүний үр дүнд 1000 сурагч болон Солонгос дахь хятад оюутнуудын эцэг эх 500 хүн Кёнсанбүг мужаар айлчилсан ба Хятад Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн соёлын харилцааны арга хэмжээг үзсэн 1000 жуулчин бүхий нийт 2500 гаруй хятад жуулчдыг татаж чадсан. Тус муж цаашид улс бүрээрх жуулчдын сонирхлыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гаргаж, Кёнсанбүг мужийн талаар танилцуулж ирэх жил гадаадын жуулчдыг 1.5 саяд хүргэх зорилт тавьсан байна.

Кёнсанбүг муж аялал жуулчлалын маркетингийн шинэчлэлээр 2500 Хятад жуулчдыг татав

Кёнсанбүг муж - Солонгос улс

Монгол улсын ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдэлэн дэлгэрүүлэх” зарлигийн дагуу Монголын соёл урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан

Морин хуурын олон улсын 3-р наадам-симпозиум

Улаанбаатар хот - Монгол улс

Хятадад Кёнсанбүг мужийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулж буй нь

Ирэх 8 сарын 9-15-ны өдрүүдэд байгальд ойрхон кино наадам болох “Жэчон олон улсын кино хөгжмийн 8-р наадам” Чүнчонбүг мужийн Жэчон хотноо зохиогдоно. Тус наадамд 110 гаруй кино, 130 гаруй удаагийн кино бичлэг, наяад удаагийн хөгжмийн тоглолт болохын хувьд солонгост цор ганц, Азид хамгийн анхны хөгжмийн чиглэлийн кино наадам юм. “Кино, хөгжим, байгалийн зохицол” хэмээх сэдэвт уг наадмыг жил бүр 135.000 гаруй хүмүүс үзэж сонирхож байна. Мөн кино хөгжмийн наадам гэсэн онцлогтойгоор олон төрлийн хөгжимийн киноны урсгалыг бий болгохын зэрэгцээ хөгжмийн сэдэвт киног үзүүлэн таниулдаг. “Нэгэн зуны шөнө”, “Амьд тайз” гэхчлэн хөгжмийн тоглолтын хөтөлбөр нь Жэчон хотын үзэсгэлэнт төрх ба хөгжмийн аялгуутай нийцэн мартахын аргагүй зуныг та бүхэнд бэлэглэх болно.

Жэчон олон улсын кино, хөгжмийн 8-р наадам

Чүнчонбүг муж - Солонгос улс

8 дахь удаагийн Жэчон олон улсын кино хөгжмийн наадмын албан ёсны зурагт хуудасКино хөгжмийн наадам болох Жэчон хотын Чон Пүн нуур рүү үсэрч буй залуугийн залуу нас, эрч хүчээр дамжуулан Азийн цор ганц кино хөгжмийн наадам болохын хувьд өөрчлөлт ба сорилтод сөхрөхгүй гэсэн кино наадмын утгыг илэрхийлсэн байна.

Page 9: NEAR news vol.45 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of North East Asia Regional Governments 9

NEAR Холбооны 9-р бүгд хурлыг сурталчлах зорилгоор 4 сарын 22-26-ны өдрүүдэд Монгол улсад айлчилсан Ниншя Хуйн ӨЗО-ны төлөөлөгчид 24-ний өдөр Баянхонгор аймагт айлчилж Бүгд хурлын зарыг хүргэж, газар дээр нь сурталчлав. Мөн айлчлалын гол зорилго болох Баянхонгор аймаг, Ниншя Хуйн ӨЗО хооронд найрамдалт харилцааны санамж бичгийг байгуулав. Хоёр нутаг газарзүйн хувьд ойр дөт хийгээд уур амьсгалын адил төстэй шинжтэйн хувьд цаашид бүхий л талаар идэвхтэй харилцаа хамтын ажиллагаа явагдана гэдэгт найдаж байгаа аж.

дэлхий нийтэд сурталчилах, морин хуурыг сурч, судлаж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 4 сарын 29-нөөс 5 сарын 2-нд Улаанбаатар хотноо Морин хуурын олон улсын 3-р наадам, эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Тус наадамд Монгол, Буриад, ӨМӨЗО, Хятад, Япон, Герман, Америк, Солонгос, Франца зэрэг улсаас ирж оролцсон байна.

Баянхонгор аймаг, Ниншя Хуйн ӨЗО-ны хооронд найрамдалт харилцаа тогтоов.

Баянхонгор аймаг - Монгол улс

Баянхонгор аймаг, Ниншя Хуйн ӨЗО хооронд найрамдалт харилцааны санамж бичиг үйлдсэний дараа(баруун талаас Баянхонгор аймгийн Засаг дарга Д. Амарсанаа, зүүн талаас Ниншя Хуйн ӨЗО-ны гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Тан Зао Хуа)

Хабаровск хязгаарын захирагч Вячеслав Шпортоор ахлуулсан мужийн захиргааны төлөөлөгчид болон ОХУ-ын 12 компаний төлөөлөл бүхий 40 хүний бүрэлдэхүүн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хурал зохиохын тулд Солонгост 5 сарын 29-ний өдрөөс 6 сарын 1-ний өдрийг хүртэл ажлын айлчлал хийв.

5 сарын 29-ний өдөр Хабаровск хязгаараас санаачлан Солонгос дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар, Солонгос, Оросын бизнесийн зөвлөлөөс зохион явуулсан хөрөнгө оруулалтыг татах уулзалт Сөүл Плаза зочид буудалд болов. Дараа өдөр нь төлөөлөгчид Пусан хот, Кёнсаннам мужийн Чанвон хотоор тусгай хөтөлбөрийн дагуу айлчилж 6 сарын 1-ний өдөр нутаг буцжээ:.

Хабаровск хязгаарын захирагч Солонгос улсад ажлын айлчлал хийв.

Хабаровск хязгаар - ОХУ

Морин хуурын олон улсын 3-р наадам

Χабаровск хязгаарын захирагч Вячеслав Шпорт

The Association of North East Asia

Regional Governments

Page 10: NEAR news vol.45 (MNG)

NEAR NEWS Vol. 45

NEAR Холбооны гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

10

Энэ сарын мэдээ

8 9 10

15 16 17

5 6 7

26 27 28

• Гишүүн байгууллагын нэр : Кёнсаннам муж(Солонгос)• Арга хэмжээний нэр : Зүүн Азийн далайн 4-рхурал• Хугацаа : 7. 9 ~ 7. 13• Хаана : Чанвон хот• Харилцах хаяг : Сөүл хотын КОЕХ төв T. +82-2-6000-8134 F. +82-2-6000-8190• E-mai l : [email protected] • Website : http://eascongresskorea.org/eng/

• Гишүүн байгууллагын нэр : Саха БНУ)(Орос)• Арга хэмжээний н эр : Олонхо нутгийн Юнзскогийн

өв бүртгэгдсэн бүтээлийн 2-р наадам

• Хугацаа : 7. 4 ~ 7. 16• Хаана : Якутск хот• Харилцах хаяг : Саха улсын Соёлын яам T. +7-4112-42-06-08 +7-4112-42-11-63 • E-mai l : [email protected]

• Гишүүн байгууллагын нэр : Төв аймаг(Монгол)• Арга хэмжээний н эр : Уламжлалт дуу бүжгийн

фестиваль• Хугацаа : 8. 5• Хаана : Төв аймаг• Харилцах хаяг : Төв аймгийн ЗДТГ T. +976-1272-23711

• Гишүүн байгууллагын нэр : Дэгү хот(Солонгос)• Арга хэмжээний н эр : Олон улсын мэдээлэл

дисплейн эрдэм шинжилгээний хурал

• Хугацаа : 8. 27 ~ 8. 31• Хаана : Дэгү EXCO• Харилцах хаяг : IMID 2012 удирдах алба T. +82-2-563-7992 F. +82-2-556-3396• Website : http://www.imid.or.kr/

• Гишүүн байгууллагын нэр : Жолланам муж(Солонгос)• Арга хэмжээний н эр : 12 дох удаагийн Ёосү олон

улсын залуучуудын наадам• Хугацаа : 7. 24 ~ 7. 29• Хаана : Ёосү хот• Харилцах хаяг : Ёосү хотын аялал жуулчлалын

хэлтэс T. +82-61-690-2042• Website : http://festival.yeosu.go.kr/home/festival

22 23 24

7 сар2012. 7.

8 сар2012. 8.

Гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ Ням Даваа Мягмар

Page 11: NEAR news vol.45 (MNG)

• Гишүүн байгууллагын нэр : Кёнсанбүг муж(Солонгос)• Арга хэмжээний н эр : Пухан олон улсын салют шоу

наадам• Хугацаа : 7. 27 ~ 8. 4• Хаана : Пухан хотын Бүгбү наран шарлагын

газар• Харилцах хаяг : Пухан хотын аялал жуулчлалыг

дэмжих хэлтэс T. +82-54-270-2253• Website : http://www.poscofs.com

• Гишүүн байгууллагын нэр : Жэжү муж(Солонгос)• Арга хэмжээний н эр : Жэжү-Олон улсын үлээвэр

хөгжимйн фестиваль• Хугацаа : 8. 10 ~ 8. 18• Хаана : Жэжү муж• Харилцах хаяг : Зохион байгуулах хороо T. +82-64-722-8704 F. +82-64-753-2208

• Гишүүн байгууллагын нэр : Шаньдун муж(Хятад)• Арга хэмжээний н эр : Чиндао-Олон улсын пивоний

22-р фестиваль• Хугацаа : 8. 11 ~ 8. 26• Хаана : Чиндао хот• Харилцах хаяг : T. +86-532-85928906• Website : http://www.qdbeer.cn

• Гишүүн байгууллагын нэр : Өвөрхангайаймаг(Монгол)• Арга хэмжээний нэр : Сарлаг, хонь ямаа адууны баяр• Хугацаа : 7. 13 / 7. 18 / 8. 9• Хаана : Бат өлзий сум, Зүүн баян улаан сум,

Өлзийт сум• Харилцах хаяг : Зохион байгуулах алба T. +976-1322-22360• E-mai l : [email protected]• Website : http://bishirtugei.over.blog.com

Энэ сарын мэдээ NEAR Холбооны гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

The Association of North East Asia Regional Governments 11

11 12 13 14

18 19 20 21

3 4

8

1

9 10 11

29 30 31

• Гишүүн байгууллагын нэр : Алтайн хязгаар(Орос)• Арга хэмжээний н эр : “Алтай Шукшиний өдөр”

Бүх Оросын фестиваль• Хугацаа : 7. 19 ~ 7. 22• Хаана : Алтайн хязгаар• Харилцах хаяг : Алтайн хязгаарын соёлын газар T. +7-3852-24-96-96 F. +7-3852-24-89-43• E-mai l : [email protected]• Website : http://www.culture22.ru

• Гишүүн байгууллагын нэр : Жолланам муж(Солонгос)• Арга хэмжээний н эр : Канжин шавар эдлэлийн 40-р

наадам• Хугацаа : 7. 28 ~ 8. 5• Хаана : Канжин сум• Харилцах хаяг : Канжин сумын баяр наадмын алба T. +82-61-430-3193• Website : http://www.gangjinfes.or.kr/

• Гишүүн байгууллагын нэр : Тояама муж(Япон улс)• Арга хэмжээний н эр : Дэлхийн хүүндийн тайзны

урлагийн наадам-Тояама 2012 • Хугацаа : 7. 31 ~ 8. 5• Хаана : Тояама хот• Харилцах хаяг : Амьдрал, орчин соёлын

хэлтэс, соёлыг хөгжүүлэх алба

T. +81-76-444-4574 F. +81-76-444-4438

25 26 27 28

• Гишүүн байгууллагын нэр : Пусан хот(Солонгос)• Арга хэмжээний н эр : 17 дох удаагийн далайн

наадам• Хугацаа : 8. 1 ~ 8. 9• Хаана : Хэүндэ наран шарлагынгазар• Харилцах хаяг : Пусан хотын соёл, аялал жуулчлал,

баяр наадмыг зохион байгуулах хороо T. +82-51-888-3395 F. +82-51-501-6052• Website : http://www.festival.busan.kr/ENG

• Гишүүн байгууллагын нэр : Чүнчонбүг муж(Солонгос)• Арга хэмжээний н эр : Жэчон олон улсын кино

хөгжмийн 8-р наадам• Хугацаа : 8. 9 ~ 8. 15• Хаана : Жэчон хот• Харилцах хаяг : Сөүл дэх алба T. +82-2-925-2242 F. +82-2-925-2243• Website : http://www.jimff.org

2

Лхагва Пүрэв Баасан Бямба

Page 12: NEAR news vol.45 (MNG)

NEAR NEWS Vol. 45

“NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2012”

12

Сэдэвт нийтлэл

2006 оноос эхлэн жил бүрийн хавар 5 сард

Холбооны гишүүн байгууллагуудын гадаад

харилцааны мэргэжилтнүүдийг оролцуулсан хурал

болдог билээ.

Энэ жил Хятад улсын 3 муж, Япон улсын 10 муж,

Солонгос улсын 9 хот, муж, Монгол улсын 11 аймаг

буюу нийт 4 улсын 33 орон нутгийн 80 гаруй

төлөөлөл оролцсон тус хурал 5 сарын 29-31-ний

өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэ удаагийн хурлаар Япон дахь Зүүн Азийн

судалгааны институтийн судалгааны мэргэжилтэн

Сузуки Шинсакүг урин Японы орон нутгуудийн

гадаад харилцааны тэргүүн туршлагын талаар тусгай

илтгэл тавиулав. Мөн Холбооны гишүүн

байгууллагуудын гадаад харилцаа, хамтын

ажиллагааны чиглэлээр хийж явуулсан тэргүүн

туршлагын талаарх илтгэл тавигдав. Төгсгөлд нь

чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсний дараагаар Кёнжү

хотоос Жолланам мужийн Ёосү хотод зохиогдож буй

Ёосү дэлхийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Зүүн хойд Азийн харилцааны хөшүүрэг

Хүндэтгэлийн хүлээн авалтОрон нутгийн гадаад харилцааны мэргэжилтнүүд Кёнжү хотод ар араасаа цувран хүрэлцэн ирэв. Гадаад

харилцааны мэргэжилтнүүд ихэнх нь солигдсон болоод ч тэрүү анхандаа бүгд чимээгүйхэн байсан ч төдөлгүй

хүндэтгэлийн хүлээн авалтаар хундага тулган дотносч эхлэв.

Эхний өдөр

❶ ❷

❸ ❹

❶ Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хюгийн мэндчилгээгээр хүлээн авалт эхэлж буй нь❷ Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю, Увс аймгийн төлөөлөл М. Жаргалсайхан “Тогтооё” гэж тулгаж байв.❸ ❹ Хүлээн авалтын дараа Кёнжү хотоор аялаж буй Монголын төлөөлөл

“NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2012”

Page 13: NEAR news vol.45 (MNG)

Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хуралХурлыг нээж Япон дахь Зүүн Азийн судалгааны

институтийн судалгааны мэргэжилтэн Сузуки Шинсакү 36 жилийн турш Нигата хотын захиргаа болон олон улын бодлого, эдийн засгийн салбарт ажилласан туршлагадаа үндэслэн Нигата хотын олон улсын харилцааны стратеги ба үр дүнгийн талаар танилцуулж илтгэл тавив. Мөн цаашид Зүүн хойд Азийн орон нутаг хооронд харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд олон улсын чанартай боловсон хүчнийг эн тэргүүнд хөгжүүлэх, олон улсын ачаа бараа тээвэрлэлтийн дэд бүтцийг цэгцлэх, компаниудийн мэдээллийн сүлжээг байгуулахын чухлыг илтгэлдээ онцлон хэлэв. Түүнчлэн Зүүн хойд Азийн олон улсын хамтын ажиллагаанд их үүрэг гүйцэтгэж буй NEAR

Сэдэвт нийтлэл “NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2012”

The Association of North East Asia Regional Governments 13

Холбоо гишүүн байгууллагуудын санал бодлыг тусгасан бодитой ажил төслийг явуулах юм бол улс төр, эдийн засгийн нөлөөллөө гаргаж чадна гэж үзээд аливаа хурлын үр дүнг засгийн газартаа танилцуулж байх системийг байгуулах, аль болох гадны олон төлөөллийг оролцуулсан нээлттэй хурал зохиох, зөвлөх хороог байгуулах, салбар хороодын арга хэмжээнд Зүүн хойд Азийн гол асуудлыг сэдэв болгон зохиох, ард иргэдийн байгууллага, судалгааны газар, компани зэрэг байгууллагуудтай хамтран ажил явуулснаар NEAR Холбооны үйл ажиллагааг гадаад дотоодод таниулах ажиллагааг бэхжүүлэх зэрэг үнэтэй санаа оноо хэлэв.

Дараагаар нь гадаад харилцааны тэргүүн туршлагын талаар Дэгү хотын захиргаанаас глобаль боловсон хүчнийг хөгжүүлэхийн тулд хэрэгжүүлж ирсэн төрөл

бүрийн харилцааны төсөл, Хёго мужаас олон улсын хурал, арга хэмжээгээр дамжуулан гадаад харилцааг өргөжүүлэх тухай, Жолланам мужаас ах дүүгийн харилцаатай Америкийн хоттой хамтран англи хэлний зуслан ажиллуулсан тухай, Увс аймгаас хил орчмын нутгийн ард иргэдийн харилцааг бэхжүүлэх “Эв модны наадам” арга хэмжээний талаар илтгэл тавив.

Төгсгөлд нь NEAR Холбооны 9-р Бүгд хурлыг зохион явуулах Ниншя Хуйн ӨЗО-ноос бүгд хурлын бэлтгэл ажлыг тайлагнаж, Холбооны Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй залуучуудыг дадлагажуулах төсөл болох ‘PioNEAR(Professional Internship Program of NEAR: NEAR)-ын талаар танилцуулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлснээр хурал өндөрлөв.

“Ёосү дэлхийн үзэсгэлэн”-гийн эргэн тойрондХурлын дараагаар буюу 5 сарын 31-ний өдөр зочид

төлөөлөгчид Ёосү дэлхийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Эхлээд Солонгосын далай сэдэвт танхимаар явж

сонирхохын зэрэгцээ далайтай холбогдох видео үзэв.

Мөн Дюгун хэмээх ховордсон амьтныг гол дүр

болгосон үзүүлбэр ба далайн орчныг хамгаалан

хадгалахын чухлыг харуулсан баримтат видео үзэв.

Дараагаар нь дэлхийн улс орнуудын далайн сэдэвт

үзэсгэлэн танхимаар аяласнаар Ёосү дахь хөтөлбөр

өндөрлөв.❶ Дэлхийн үзэсгэлэн Ёосү 2012 зохиогдож буй газар❷ Дэлхийн үзэсгэлэнг үзэж сонирхож буй Солонгос, Японы төлөөлөгчид

❶ ❷ ❺

❸ ❹

❶ ❷

❶ Япон дахь Зүүн Азийн судалгааны институтийн судалгааны мэргэжилтэн Сузуки Шинсакү “Зүүн хойд азийн бүсийг хөгжүүлэхэд орон нутгуудийн харилцааг явуулах нь” сэдвээр илтгэл тавьж буй нь

❷ Хятад улсын Хэнан мужийн гадаад хэргийн хэлтсийн дарга Жан Гуан Мин❸ Япон улсын Хёго мужийн олон улсын харилцааны хэлтсийн дарга Мориас Хидэказ❹ Дэгү хотын захиргааны ажилтан Юн Су Ён залуучуудын гадаадад дадлагажих төсөлтэй холбогдуулан асуулт тавьж буй нь❺ ‘PioNEAR’ NEAR залуучуудыг гадаадад дадлагжуулах хөтөлбөрийн талаар танилцуулж буй Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ким Жун Хаг

2 дох өдөр

3 дахь өдөр

Page 14: NEAR news vol.45 (MNG)

NEAR NEWS Vol. 45

Монгол улсын Говь Алтай аймаг

14

Гишүүн байгууллагатай танилцахуй

Монгол улсын Говь Алтай аймаг Ерөнхий тойм Говь-Алтай аймаг нь 1940 онд байгуулагдсан, нийт 141,4 мянган кв.км нутаг дэвсгэртэй, нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт ордог. Аймгийн төв Алтай хот нь нийслэл Улаанбаатар хотоос 1001 км зайтай. Нийт 56172 гаруй хүн амтай ба засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 18 сумтай.

Байгаль газарзүй Говь-Алтай аймаг Монгол улсын баруун урд зүгт оршиж Баянхонгор, Завхан, Ховд аймгуудтай, өмнөд талаараа БНХАУ-тай 360 км нутгаар хиллэдэг.

0 -35 насны хүүхэд залуучууд эзэлдэг, хүйсийн хувьд 50,8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд газар тариалан, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарч байна. Аймаг нийт 1,6 сая малтай бөгөөд тэмээн сүргээрээ улсдаа 2-т ордог. Хөнгөн цагаан, зэс молибедины хүдрийн томоохон ордуудтайгаас гадна алт нүүрсний орд газрууд олон бий

Дархан цаазат газрууд Говийн их дархан цаазат 2 томоохон хэсэг газартай бөгөөд нийтдээ 98,266 хавтгай дөрвөлжин км талбай буюу аймгийн нийт нутгийн 32 хувийг эзэлнэ. 1975 оноос дархлан хамгаалсан. А хэсэг

Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог. Уул нурууд, тал хээр, говь цөлийн үзэсгэлэн бүрдсэн өргөн уудам гурван байгалийн гурван бүстэй. Алтай хот нь дтд 2181 м өндөрт буюу Монгол улсын хамгийн өндөр цэгт оршдог аймгийн төв юм. Хамгийн доод цэг нь Цэнхэр номингийн говь 583 м ба хамгийн өндөр цэг нь мөнх цаст Сутай хайрхан уул д.т.д 4090 м. Эх газрын эрс тэс уур амьсгалтай өвөлдөө дунджаар –16-24 градус хүйтэрч зундаа +20-30 хэм дулаан, 48-110 мм хур тунадас унадаг.

Нийгэм эдийн засаг Нийт хүн амын ихэнхийг

Page 15: NEAR news vol.45 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй Монгол улсын Говь Алтай аймаг

The Association of North East Asia Regional Governments 15

❺❶ Алтай хот дахь М. Жанчивын хөшөө❷ Б. Шаравын “Монголын нэг өдөр” зургийн

хэсгээс❸ Ээж хайрхан уул❹ Ээж уулан дахь 9 чулуун тогоо❺ Ламын агуй сүм❻ Говь Алтай аймгийн брэнд ‘BIGER’ виски,

шампанск, дарс❼ Ээж хайрхан ууланд аялагчдын үндсэн замнал

❶ ❹

технологид тулгуурлан Монгол улсад анх удаа “Чацарганы дарс”, “Чацарганы 100% тос “, Шампанск буюу “Оргилуун дарс” зэргийг үйлдвэрлэж байсан түүхтэй. 1981 онд БНМАУ ЗХУ-ын сансарын хамтарсан нислэгт өөрийн үйлдвэрлэсэн “Чацарганы 100% тос “-оо сансарын хүнсэнд илгээж байсан нь, Алтайчуудын бахархал юм. Баруун бүс нутгийн хэмжээнд болдог үзэсгэлэн, худалдаанд Бигэрийн брэнд бүтээгдэхүүнүүд удаа дараа үнэлүүлэн Алт, Мөнгөн медалиуд болон “Баруун бүсийн шилдэг бүтээгдэхүүн “ шилдгийн шилдэг “Гранпри” шагналуудыг авчээ.

Ээж хайрхан уул - Хамгийн өндөр оргил нь 2274 м болох Ээж хайхан уул нь Говь Алтай аймгийн Цогт сумд оршдог. Ээж хайрхан уулын хамгийн гол онцлог нь хөрсөн бүрхэвч бараг хөгжөөгүй учраас чулуулгийн өгөршил маш хүчтэй явагддаг. Иймээс Ээж уулан дахь агуй, хонгил, сэнж, нүх сүв, хөшиг унжлага, цооног, элдэв сонин зураг байдал ан цав нь боржин чулуулгийн бүтэц, найрлагаас ихээхэн хамаардаг байна. Ээж уулын байгалийн үзэсгэлэнг нэмсэн өвөрмөц тогтоц бол түүний зүүн өм нөд хажууд чулуулгийн цав судал даган цувран тогтсон 9 чулуун тогоо билээ. Энэ нь аялагч жуулчдын сонирхлыг их татдаг, түүгээрээ ч ээж уул ихэд алдаршжээ. ‘Тогоонуудын амсрын дундаж өргөн 2-3 метр бөгөөд хоорондоо 40-50 см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Ээж уулын тогоонуудын нэг онцлог бол гантай жил ч устай байдагт оршино. Үүнд өөрийн байрлал зохих ёсоор нөлөөлдөг ажээ. Тийм ч учраас өдрийн турш нарны хурц гэрэл тусгал таарах нь хязгаарлагдмал. Нөгөө талаар амсрын хананы сүүдэрлэлтээсм болж ус халдаггүй учир ууршилт багасан ширгэдэггүй бололтой. Ламын агуй сүм - Энэ агуйн амыг өрлөг хийж хаалга, цонх гаргасан, хажуудаа юм хадгалах амбаар маягийн юм хүртэл хийсэн, дотроо хоёр хүний орыг чулуу өрж, тэгшлэн хийсэн, утаа тортог болсон яах аргагүй хүн амьдарч байсан нь илт.

Ээж хайрхан ууланд аялагчдын үндсэн замнал 1. Аялагчдын байр 2. Сталины толгой 3. Ширээ хад 4. Тагтаа хад 5. Бамбарууш хад 6. Хүүхэн хэл 7. Янзаганы толгой 8. Ембүү хад 9. Алдарт 9 тогоо10. Театрын суудал11. Эр хад12. Ламын агуй13. Үнсэлцэж буй хос хад14. Өгзөг хад

Заавал үзээрэй!

нь улсын хилээс эхлэн 100 орчим км өргөн газрыг хамардаг бол Б хэсэг нь Алтай хотоос баруун урагш 250 км зайтай оршдог. Дархан газарт говийн ховордсон дархан цаазат ан амьтан, шувууд, үзэсгэлэнт газрууд олон бий.

Алтайчуудын бахархал Говь-Алтай аймаг нь Монгол Улсын Генерал цолтон хамгийн олон төрсөн аймгийн нэг юм. Мөн шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагч Балдуугийн Шарав болон Монгол Улсын баатар Магсарын Жанчив, Дүгэрийн Гуулин, төрийн хошой шагналт нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба нар энэ нутгийн бахархал юм.

Монгол улсын баатар Магсарын ЖанчивМалчин Магсарын хүү Жанчив мал маллаж байгаад хорин насандаа 1943 онд хугацаат цэргийн албанд татагджээ. Цэргийн албаа хааж байхдаа холбооны мэргэжил эзэмшсэн тэрээр Японы милитарист хүчний давагдашгүй цайз хэмээн сайрхаж байсан Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэн авах ширүүн тулалдааны үеэр дайсны бөмбөгдөлт, их бууны суманд тасарсан холбооны шугамыг залгахаар мөлхөж явахдаа хэд хэд шархадсан ч шугамын гэмтлийн цэгт хүрч үүргээ гүйцэтгэх үедээ дахин суманд өртжээ. Амь үрэгдэх эцсийнхээ мөчид тэр утасны хоёр үзүүрийг нийлүүлэн амандаа зууж, биеэрээ холбоо дамжуулан ангийнхаа давшилтыг хангасан түүний мөнхийн дурсгалд зориулан Алтай хотод түүний хөшөөг босгожээ.

Марзан Шарав Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт зүтгэлтэн, ардын хувьсгалын анхны зураач, шинэ үеийн монголын дүрслэх урлагийг үндэслэгчийн нэг бол яах аргагүй Б. Шарав юм. Тэр уран зураг зурах болсон цагаасаа эхлэн 1890-гаад оны үеийн монгол ахуй, амьдралыг дүрслэхийг чухалчлах болсон байна. Энэ түүний "Монголын нэг өдөр", "Үрс гаргаж байгаа нь" зэрэг бүтээлүүдээс харагдах билээ. Түүнийг Монголын дүрслэх урлагт оруулсан тод томруун хувь нэмрийг цухас дурдвал, гурван хэмжээст зургаар дагнан бүтээлүүдээ туурвисан нь билээ. Зургандаа хүн, амьтан,

уул ус зэргийг биетэй мэт болгон харагдуулахын тулд сүүдэр оруулан зурах, өнгөний тод болон бууралталтыг зохицолдуулах зэрэг тухайн үед хэрэглэгдэж байгаагүй шинэ тутам зургийн ур ухааныг гаргадаг байв.Наймдугаар богд Жавзандамба хутагт, хатан Дондогдулам нарын хөргийг зурсан нь Богд хааны ордон музейд хадгалагдан байгаа. Нутгийн брэнд бүтээгдэхүүн Говь-Алтай аймгийн Бигэр сумд оноос тариалсан чацаргана жимсийг Чехословак улсын тухайн үеийн дэвшилтэт

Page 16: NEAR news vol.45 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2311~20 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments