16
Vol. 58 NEAR News Нэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR 2014 онь ו7-8 сар 58 дахь дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of Northeast Asia Regional Governments Тусгай нийтлэл Гадаадын төрийн албан хаагчдийн Солонгосын соёлтой танилцсан сэтгэгдэл 1- Солонгос ардын дуу Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Гишүүн байгууллагын соёлын булан - Орос улс, «Сибирийн ертөнц» Гишүүн байгууллагатай танилцахуй Япон улсын жижигрүүлсэн хувилбар- Хёго муж Кобэ хотын шөнийн дүр төрх. Япон улс, Хёго муж

NEAR news vol.58 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    246

  • Download
    6

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.58 (MNG)

Vol. 58

NEARNewsНэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2014 онь7-8 ו сар 58 дахь дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Тусгай нийтлэл Гадаадын төрийн албан хаагчдийн Солонгосын соёлтой танилцсан сэтгэгдэл 1- Солонгос ардын дуу

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Сэдэвт нийтлэл Гишүүн байгууллагын соёлын булан - Орос улс, «Сибирийн ертөнц»

Гишүүн байгууллагатай танилцахуй Япон улсын жижигрүүлсэн хувилбар- Хёго муж

Кобэ хотын шөнийн дүр төрх. Япон улс, Хёго муж

Page 2: NEAR news vol.58 (MNG)

Vol. 58

“Сибирийн ертөнц” Оросын зуны фестиваль

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

4 12 14

Page 3: NEAR news vol.58 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 76 орон нутаг(71 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын өөрчлөлтийн R20 зэрэг олон улсын байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.58 (MNG)

Солонгос ардын дууТус Холбооны Хэрэг эрхлэх газраас энэ оны 3-р сараас эхлэн гишүүн орон нутгийг төлөөлж томилогдон ажиллаж буй гадаадын төрийн албан хаагчдад зориулан солонгосын соёлын талаар илүү гүн мэдлэг олгохын тулд долоо хоногт 1 удаа “Солонгос ардын дуу сурах хөтөлбөр” явуулж байна. Ингээд төрийн албан хаагчдын энэ талаарх сэтгэгдлээс хуваалцья.

•Хятад улсаас ирсэн төрийн албан хаагч

Чи Хун Жон

•Япон улсаас ирсэн

төрийн албан хаагчМасуо Шючиру

1. Солонгос дууны хичээл ямар санагдсан бэ? 2. Солонгос ардын дууг өөрийн орны ардын дуутай харьцуулахад ялгаатай болон хэцүү зүйл байсан уу? 3. Солонгос ардын дуунаас гадна өөр сурч мэдэхийг хүсч байгаа зүйл байна уу?

Гадаадын төрийн албан хаагчдийн Солонгосын соёлтой танилцсан сэтгэгдэл 1- Солонгос ардын дууТусгай нийтлэл

Гадаадын төрийн албан хаагчдийн Солонгосын соёлтой танилцсан сэтгэгдэл 1

Аливаа улсын ардын дуу нь нэн өвөрмөц, тухайн

үндэстний үг яриагаар илэрхийлэх боломжгүй онцлог шинжийг тусган харуулсан байдаг. Солонгос ардын дуунд тус үндэстний оюун санааны амьдрал, сэтгэлийн илэрхийлэл, философи шингэсэн байдаг бөгөөд энэ хичээлээр солонгос орны соёлыг илүү ихээр ойлгон мэдэж авлаа. Гэхдээ дуу хөгжимд маруухан миний хувьд дуулахаас илүүтэй ардын дуутай холбоотой солонгосын түүх, соёлын талаар олон зүйлийг тайлбарлаж өгдөг багшийн яриа илүү их сонирхолтой санагдаж байна. Солонгос ардын дуу сурахад миний хувьд сүрхий амжилт гаргаж чадахгүй юм шиг байна.

Солонгос ардын дуу өөрийн гэсэн сайхан аялгуутай,

үндэсний өвөрмөц онцлогтой. Ялангуяа Пансуриг дуулахдаа бөмбөр, хэнгэрэг гэх хөгжим тоглодог нь их өвөрмөц санагдсан бөгөөд харин дуулахад зөв өнгөө авч чадахгүй, мөн хоолой хүрэхгүй хэцүү байсан.

“Одноос ирсэн хонгор минь“ киноны гол дүр Чон Сун И

“ Цастай өдөр шарсан тахиа, пиво хоёр ч сайхан шүү” гэж хэлдэгчлэн сүүлийн үед шарсан тахиа, пиво залуучуудын дуртай хоол болоод байна. Манай Хятадад ч ялгаагүй шарсан тахиа, пиво эрэлттэй байдаг. Солонгос хоол халуун хурц, исгэлэн зэрэг их олон төрлийн амттай бөгөөд энэ амтнаас хэн ч татгалзахын аргагүй. Энэ төрлийн хоолонд дуртай миний хувьд Солонгост байх хугацаандаа энэ орны хоолны соёлоос аль болох ихээр сурч мэдэж авах хүсэлтэй байна.

Солонгос ардын дууг анхандаа сонирхдоггүй байсан ч

сургалтанд явж, хичээллэж эхэлснээс өөрийн эрхгүй сонирхол төрж эхэлсэн. Дуунаас гадна солонгос үндэсний хөгжим тоглоход сонирхолтой санагдсан.

Япон ардын дуу, солонгос ардын дуу аль аль нь ард

түмний өдөр тутмын амьдралыг илэрхийлж байгаагаараа адилхан юм. Мөн аялгуу хөгжмийн хувьд өөр ч бөмбөр, чавхдаст хөгжмийн зэмсэг ашигладаг нь Япон ардын дуу хөгжимтэй төстэй санагдсан.

Миний хувьд Солонгосын спортын соёлын талаар

мэдэхийг хүсч байна. Удахгүй 9 дүгээр сард Инчон хотноо “Азийн спортын наадам”, мөн 2018 онд Пёнчан хотноо “Өвлийн олимп” зохиогдоно. Энэ мэт спортын томоохон арга хэмжээг энд хэрхэн зохион байгуулдаг, ямар хэлбэрээр явагддагийг их сонирхож байгаагаас гадна бейсбол, хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын төрөл, үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн байдлыг харах нь ч мөн сонирхол татаж байна.

NEAR NEWS Vol. 584

Page 5: NEAR news vol.58 (MNG)

•Монгол улсаас ирсэн төрийн албан хаагч

Б. Ундрах

•Орос улсаас ирсэн

төрийн албан хаагч Анна Раман

1. Солонгос дууны хичээл ямар санагдсан бэ? 2. Солонгос ардын дууг өөрийн орны ардын дуутай харьцуулахад ялгаатай болон хэцүү зүйл байсан уу? 3. Солонгос ардын дуунаас гадна өөр сурч мэдэхийг хүсч байгаа зүйл байна уу?

Тусгай нийтлэл Гадаадын төрийн албан хаагчдийн Солонгосын соёлтой танилцсан сэтгэгдэл 1- Солонгос ардын дуу

Манай Оросод “Хөгжим бол тухайн үндэстний

сэтгэлийн илэрхийлэл” гэж ярьдаг. Аливаа улсын үндэсний дуу хөгжим тус үндэстний онцлогийг хамгийн төгс илэрхийлэн харуулсан байдаг. Анх солонгос ардын дууны хичээлийг бидэнд санал болгоход ховорхон тохиолдох шинэ боломж гэдэг талаасаа сонирхолтой санагдсан. Солонгос ардын дуу нь их олон төрөлтэй, мөн хэцүү юм. Мэдээж хэн ч гэсэн аливааг шууд эхнээсээ сайн хийж чадахгүй гэж бодож байна. Гэхдээ бидний аз болоход багш маань маш чадварлаг сайн учраас түүний туслалцаатайгаар ардын дууг сайн сурч чадна гэж бодож байна.

Солонгос ардын дууг тайзны төгс урлаг гэлтэй. Ардын

дууг дуулж байгааг харахад зүгээр нэг дуулах бус, харин хөгжим, сэтгэл, үг хэл гурваа нэгэн цогц болгон, үүгээрээ солонгос үндэстний өнөөг хүртэл хэрхэн амьдарч ирсэн түүхээ бодитоор нь амьдруулан харуулж, сонсгож байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Орос ардын дуу нь солонгос ардын дуутай харьцуулахад хүнд ойлгуулахын тулд арай уянгалаг, мөн хэн ч дуулж болохуйж амархан байдаг.

Боломж олдвол бөмбөр гэх мэт солонгос үндэсний

хөгжим тоглож сурмаар байна.

Өмнө нь нутагтаа байхдаа дуу хөгжим төдийлөн

сонирхдоггүй, хичээллэж байгаагүй миний хувьд Солонгос улсад ирээд анх удаа, тэр тусмаа тус орны ардын дуу хөгжмөөр хичээллэж үзсэн нь өвөрмөц бөгөөд хөгжилтэй туршлага байлаа. Хичээлээр солонгос үндэсний дуу, хөгжмийн төрлүүдтэй танилцаж, ялангуяа зарим нэг хөгжмийн зэмсгийг тоглож үзсэн нь сонирхолтой санагдсан. Дуулах чадвар маань бага ч болов хэмжээгээр нэмэгдсэн байх гэж найдаж байна.

Солонгос ардын дуу нь маш чанга өндөр хоолойгоор

дуулдаг, нэг дуунд өндөр, нам өнгөний хооронд шилжилт олон давтагддаг зэрэг нь Монгол ардын уртын дуутай төстэй, харин “Пансури” дууны хувьд нэг хүн олон хүний дүрийг гаргаж, жүжигчилж дуулдаг нь тууль хайлахтай төстэй юм шиг санагдсан. Гэхдээ ая аялгууны хувьд солонгос болон монгол ардын дуунууд нь өөр хоорондоо ялгаатай, огт өөр юм. Миний хувьд өндөр өнгөөр, чанга дуулахад хоолой хүрэхгүй байх гэх мэт хэцүү зүйлүүд гарч байгаа.

Зөвхөн дуу хөгжим төдийгүй солонгосын соёлын бусад

өв уламжлалтай танилцаж, аль болон ихийг мэдэж авах хүсэлтэй байна. Тэр дундаа, миний хувьд дүрслэх урлагт сонирхолтой болохоор солонгосын уламжлалт уран зураг, цаасан урлал, шавар вааран урлал, уран бичлэг гэх мэт энэ чиглэлийн соёл уламжлал нь илүү ихээр сонирхол татаж байна.

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.58 (MNG)

NEAR Холбооны салбар хороодын үйл ажиллагааны тайлан

NEAR Холбооны био эмчилгээний аж үйлдвэрийн хорооны анхдугаар хурал болно

NEAR Олон улсын 6 дугаар форум болно

NEAR Холбооны үйл ажиллагаа

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

NEAR Холбооны эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооны үйл ажиллагааны тайлан (ОХУ, Магадан муж)

Тус хурал нь энэ оны 7 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Магадан мужид зохиогдлоо. Хурал болох үеэр “Магадан-Олон улсын хөрөнгө оруулалтын анхдугаар үзэсгэлэн” болон Магадан хот байгуулагдсаны 75 жилийн ойн баярын арга хэмжээ мөн тохиов. Энэ удаагийн хурал байгалийн нөөц баялгийг боловсруулах арга замын тухай туршлагаа хуваалцаж, гишүүн орон нутгуудын хооронд түншлэлийн харилцааг тогтвортой үргэлжлүүлэх явуулах боломжийг олгосон арга хэмжээ боллоо.

Хуралд Магадан мужийн засаг захиргааны төлөөллөөс гадна уул уурхайн салбарын компаний төлөөллийг оролцуулан тэдний санал бодлыг сонсов. Холбооны Хэрэг эрхлэх газраас орлогч дарга Ли Жун Хуан оролцож, Магадан мужийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх тухай болон NEAR Холбооны гишүүн орон нутгуудийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцов.

Зүүн хойд Азийн орон нутгуудийн био эмчилгээний аж үйлдвэрийн харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой тус хурлыг “Зүүн хойд Азийн био эмчилгээний аж үйлдвэрийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа” хэмээх сэдвээр зохион байгуулах бөгөөд гишүүн орон нутгуудад энэ салбарт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, эдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх юм.

Тус форум нь энэ оны 8 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд ОХУ-ын Хабаровск хотноо болно. “Нэгэн Зүүн хойд Ази, нэгэн хамтын нийгэмлэг” сэдвээр зохиогдох энэхүү форумаар Зүүн хойд Азид тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Гёнсанбүг мужийн захирагч Гим Гуан Юн, БНСУ-ын Дипломат харилцааны нийгэмлэгийн тэргүүлэгч Жон Тэ Иг, R20 Олон улсын байгууллагын тэргүүлэгч Мишель Саббан зэрэг нийгмийн зүтгэлтнүүд, холбогдох салбарын эрдэмтэн судлаачид, олон улсын болон гишүүн орон нутгийн төлөөллүүд оролцох болно.

•Хугацаа: 9.29~ 10.2•Хаана: БНСУ-ын Чүнчонбүг мужийн Чонжү хот, Рамада зочид буудал•Оролцох хүрээ: Гишүүн орон нутгийн холбогдох хэлтэс, газар •Илтгэл: -Оролцогч орон нутгийн илтгэл - Био, эмчилгээний аж үйлдвэрийн чиглэлийн олон улсын хамтарсан

судалгааны талаарх илтгэл - Хурлын үр дүнг дүгнэж ярилцах

Форумын агуулгаХөтөлбөр нь нээлтийн ажиллагаа, нээлтийн илтгэл, тусгай илтгэл болон 3 дэд сэдэв тус бүрээрх илтгэл, хуралдаан, хүндэтгэлийн хүлээн авалт, хоттой танилцах аялал зэргээс бүрдэнэ. Мөн дараах 3 дэд сэдвийн дагуу илтгэл тавигдана. Үүнд: 1-р сэдэв: Евро Ази ба Зүүн хойд Азийн хөгжил /90 минут 2-р сэдэв: Зүүн тэнгисийн эргийн шинэ хөдөлгөгч хүчийг эрэлхийлэх нь /90

минут 3-р сэдэв: Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчны асуудлын талаарх Зүүн хойд

Азийн үйл ажиллагаа/90 минут

NEAR Холбооны боловсрол, соёлын харилцааны хорооны хурал(Япон улс, Шиманэ муж)

Энэ оны 8 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд Холбооны “Боловсрол соёлын харилцааны хорооны хурал” Япон улсын Шиманэ мужид “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр Шиманэд-2014” хэмээх сэдвийн дор болж өнгөрлөө. Зүүн хойд Азийн бүсийн хүүхэд залуучуудын харилцан ойлголцол, нөхөрлөлийн харилцааг дээшлүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Хятад, Япон, Солонгос, Орос 4 орны 27 хүүхэд залуус оролцож, Шиманэ мужийн айлд байрлах, япон үндэсний соёл уламжлалтай танилцах зэрэг хөтөлбөрт хамрагдав.

NEAR NEWS Vol. 586

Page 7: NEAR news vol.58 (MNG)

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дэгү, Кёнсанбүг мужид “Дэлхийн усны форум 2015” зохиогдохтой холбоотой арга хэмжээнд оролцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “21 дүгээр зуун-хүмүүнлэгийн үнэ цэнэ” форумд оролцов.

Холбооны Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооны хуралд Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид оролцов.

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээЭнэ сарын мэдээ

2015 оны Дэлхийн усны форумыг Солонгосын “Газар нутаг, тээврийн яам”, Байгаль орчны яам, Дэгү хотын захиргаанаас хамтран зохион явуулах бөгөөд энэ арга хэмжээ эхлэхэд 300 өдөр үлдсэнтэй холбогдуулан тус форумыг амжилттай зохион байгуулахыг бэлгэдэж, үүнд ард иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой арга хэмжээг Дэгү хотноо зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд хүссэн хэн бүхэн оролцож болохуй нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан байна. Гёнсанбүг мужийн Захиргаа, удирдлага хариуцсан орлогч дарга Жү Наг Ён мэндчилж үг хэлэхдээ “Ирэх жил манай хотод зохиогдох Дэгү, Гёнсанбүг-Дэлхийн усны форум нь Солонгос улсын усны аж үйлдвэрийн хөгжлийн суурийг тавих болно” гээд “Холбогдох байгууллагууд сайтар бэлтгэхээс гадна иргэд та бүхэн олноор анхааран соёрхоно уу” гэжээ. Мөн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Дэлхийн усны форум”-ыг амжилттай зохион явуулахын тулд Холбооны гишүүн орон нутгуудыг идэвхтэй оролцуулах, дэмжиж туслах талаар хүсэлт уламжлах болно” гэв.

2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр нээлтийн ажиллагаа эхэлсэн “21 дүгээр зууны хүмүүнлэгийн үнэ цэнэ” сэдэвт форумд нээлтийн 6 илтгэл, 4 тусгай илтгэл, 3 дэд сэдвийн дагуу илтгэл, 2 дугуй ширээний ярилцлага, 6 тусгай дэд сэдвийн дагуу илтгэлүүд тавигдав.

Дэд сэдэв тус бүрийн хурал 7 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Андун хотын соёл урлагийн ордон, Олон улсын харилцааны танхим, Күнзийн газар, Андун хотын иргэдийн танхим зэрэг газарт болж өнгөрлөө. Энэхүү форум нь “Орчин үеийн Күнзийн үнэ цэнэ” хэмээх сэдвийн дор явагдсан бөгөөд дотоод, гадаадын 120 гаруй эрдэмтэн судлаач оролцжээ.

“Солонгосын оюун санааны соёлын сан”-гаас цаашид тус форумыг жил бүр “Күнзийн Күнзийн ухаанаас үүдэлтэй Зүүн хойд Азийн үнэ цэнэ дэлхийн соёл иргэншилд нөлөөлөх тухай” сэдвээр зохион явуулах болно гэж мэдэгджээ.

Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ли Жун Хуанаар ахлуулсан төлөөлөгчид 7 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд ОХУ-ын Магадан мужид зохиогдсон “Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооны хурал”-д оролцохын зэрэгцээ 8 дугаар сард “NEAR Олон улсын форум” болох Хабаровск хязгаарын захиргаагаар айлчлав.

Мөн түүнчлэн “Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооны хурал”-д оролцсоны дараа Магадан мужийн захиргааны холбогдох албаны хүмүүстэй уулзан NEAR Холбооны арга хэмжээнд идэвхитэй оролцож дэмжиж туслахыг хүсэв. Харин Хабаровск хязгаарын захиргаагаар айлчлахдаа форум болох газар, буудал зэрэгтэй танилцан бэлтгэл ажлыг хангав.

“Хятад-Оросын анхдугаар үзэсгэлэн”-д оролцов.

Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ли Жун Хуанаар ахлуулсан тус газрын төлөөлөгчид 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Хятад улсын Хэйлонжан мужийн Харбин хотод зохиогдсон “Хятад-Оросын анхдугаар үзэсгэлэн”-д оролцов.

Эхний өдөр хүндэтгэлийн хүлээн авалтад оролцсон бөгөөд 30-ны өдөр мужийн орлогч дарга Хао Хүй Рүнтай уулзан цаашид Холбооны үйл ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, ирэх 8 дугаар сард Хабаровск хотноо зохиогдох “NEAR Олон улсын форум”, 10 дугаар сард Жолланам мужид

болох Холбооны Бүгд хуралд оролцохыг хүсэв. Хэйлонжан мужид айлчилсны дараа 7 дугаар сарын 1-ний өдөр Жилинь

мужийн Жанчүн хотын Нанхү зочид буудалд тус мужийн гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Бао Шян, орлогч дарга Ван Цэ Вэй болон бусад албаны хүмүүстэй уулзсаны дараагаар хүлээн авалтад оролцов. Энэ уулзалтаар Жилинь мужийн удирдлагуудыг 10 дугаар сард Солонгосын Жолланам мужид болох Холбооны Бүгд хуралд оролцох, мөн түүнчлэн тус Холбооны гишүүнээр элсэхийг санал болгоход нааштайгаар хүлээн авч Бүгд хуралд оролцох болно гэж мэдэгджээ.

Хэйлонжан мужийн орлогч дарга Хао Хүй Рүний хамт

Жилинь мужийн гадаад хэргийн хэлтсийн дарга Жан Бао Сян, орлогч дарга Ван Цэ Вэйтэй уулзсаны дараа

The Association of Northeast Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.58 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

Инчүан хотноо автомашин-мотоциклиор аялах фестиваль болов.

“Ai(хайр)-ыг дэмжих дүрслэх урлагийн наадмын нээлт болов.

“Ниншя - Автомашин, мотоциклын аялалын 11 дэхь удаагийн фестиваль” 7 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд тус Өөртөө засах орны Инчүан хотноо болж өнгөрлөө

Энэ арга хэмжээ “Бидний хурд, оргилуун сэтгэл, байдлыг Дэлхий харж байна” хэмээх үндсэн сэдвийн дор “Ниншягийн татах увидас”, “Ниншягийн хурд”, “Ниншячуудын оргилуун сэтгэл”, “Ниншягийн онцлог” хэмээх 4 дэд сэдвээр явагдсан байна.

Тусгай эффект, мотоциклийн уралдаан, рок хөгжмийн фестиваль, Инчүан-Олон улсын автомашиний үзэсгэлэн, автомашиний моделиудийн тэмцээн зэрэг 13 төрлийн томоохон арга хэмжээ болжээ. Мөн аялал жуулчлалын холбооны гишүүн хот болох Ниншя, Өвөрмонгол, Шааньси, Ганьсу, Чинхай хотуудад “Хятадын баруун хойд нутгийн үзэмж” сэдэвт арга хэмжээ болжээ. Мөн түүнчлэн мотоциклийн үзүүлбэртэй тэмцээн, сельфи зураг авалт, усан дээрх адал явдал зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд зохиогдсон ажээ.

Нээлтийн ажиллагаанд Холливудийн тусгай эффектийн зураг авалтын багийг урьж оролцуулсан бөгөөд тэд үзэгч олон нийтэд хүмүүст “Жеймс Бонд- 007, “Хурд ба хүч” “Илд” зэрэг киноны тусгай эффекттэй зураг авалтын явцыг хүмүүст үзүүлэв.

Уг фестивалаар “Харли Дэвинсон” ба “BMW” зэрэг дэлхийд нэртэй брэндийн клубууд тэмцээнд оролцсон байна.

Тоттори муж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба ердийн иргэдийн “Ai (японоор “хайр”, мөн англиар “би” гэсэн утгыг давхар илтгэнэ) хөдөлгөөн”-ийг санаачлагч нь юм. Тус хөдөлгөөн нь өнгөрсөн жил Японд анх удаа “Дохионы хэлний дүрэм” гаргах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, ая тухтай амьдрах нийгмийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна.

Тус хөдөлгөөнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урлаг соёлын үйл ажиллагаанд оролцуулж, тэдний бие даах чадвар, нийгмийн үйл ажиллагаанд оролцох идэвхи сонирхлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго бүхий “Ай сопут“ наадмыг энэ оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 3-ний хооронд зохион(Хайрыг дэмжих) байгуулах гэж байгаа бөгөөд наадмын нээлт 7 сарын 12-ны өдөр болсон байна.

Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгон дэм өгч амьдрах нь” сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын үйл ажиллагааны тухай илтгэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан хамтарсан бүжиг, жүжиг гэх мэт урлагийн хөтөлбөрүүдийг Тоттори мужийн бүхий л хот суурин газруудад зохион явуулав..

Мөн үүнтэй холбогдуулан зохион байгуулах “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн”-г гаргах бөгөөд үүнд бүтээлээ оролцуулахаар гадаад, дотоодын хүмүүс олноор хандаж байгаа ажээ.

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хунан муж-БНХАУ Киото муж-Япон улс“Олон улсын эрдэс баялаг, эрдэнийн чулууны 2-р үзэсгэлэн” болон “Хунан мужийн шинжлэх ухаан, технологийн өдрүүд”-ийн нээлт боллоо.

“Далайн наадам” болж өнгөрөв.

5 дугаар сарын 15-ны өдөр “Олон улсын эрдэс баялаг, эрдэнийн чулууны үзэсгэлэн” болон “Хунан мужийн шинжлэх ухаан, технологийн өдрүүд”-ийн нээлт Хунаны олон улсын арга хэмжээний төвд болж өнгөрлөө. Азидаа хамгийн том эрдэнийн чулууны үзэсгэлэн болох энэхүү арга хэмжээнд 60 гаруй орны 1500 гаруй хүн оролцов. Нийт 65000м2 зайг эзлэх үзэсгэлэнгийн талбайд

олон улсын стандартад нийцсэн 2000 бүхээгт үзэсгэлэн гаргажээ. Мөн үзэсгэлэнгийн үеэр “Хунан мужийн шинжлэх ухаан технологийн өдрүүд 2014”

арга хэмжээ “Шинжлэх ухаанч амьдрал, шинэлэг санаа” сэдвийн дор болсон юм. Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан эрдэнэсийн чулууг олон нийтэд үзүүлэн, танин мэдэхүй, шинжлэх ухааны мэдлэгийг олгохын зэрэгцээ Хунан мужийн шинжлэх ухаан, технологийн шинэлэг ололт, амжилтыг харуулав.

Киото мужийн захиргаанаас мужийнхаа хойд нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж, хүмүүсийг татахын тулд тус нутгийн түүх, соёлын нөөцийг ашиглан “Далайн Киото” хэмээх аялал жуулчлалын бүс маршрутыг бий болгохоор ажиллаж байгаа ажээ.. “Далайн Киото” хэмээх энэ төслийн хүрээнд Японы далайн эргийн гол хотуудад жил бүр зохиогддог, далайн сэдэвт хамгийн том арга хэмжээ болох “Далайн наадам” нь 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 сарын 3-ны өдрийг хүртэл болж өнгөрөв.

Энэ жилийн наадмын гол хөтөлбөр нь Майцрү хотод болж, мөн бусад 7 орон

нутагт наадмын арга хэмжээнүүд явагдав. Наадмын үеэр далайн гүний судалгааны усан онгоц ба дадлагын дарвуулт завь

зэргийг олон нийтэд үзүүлэхээс гадна далайн бүтээгдэхүүнээр хийсэн хоол, эд барааны худалдаа зэрэг далаатай холбоотой төрөл бүрийн арга хэмжээнүүд явагдав. Мөн энэ үеээр Хукурикү чиглэлтэй холбогдох “Майцрү-Вакаса” автозамын Убама-Цэрүга чиглэлийн шинэ замын нээлт болсон бөгөөд Киотогийн автозамын нийт чиглэл ч мөн удахгүй нээгдэх ажээ.

Киото Майцрү боомтын олон улсын зогсоол ч удахгүй баригдаж дуусах ба ингэснээр тус нутагт дотоод, гадаадын жуулчид ирэх нөхцөл бүрдэх юм.

Зураг 1. Хятад-Олон улсын эрдэс, эрдэнийн чулууны 2-р үзэсгэлэн

Автомашин, мотоциклын аялалын фестивалийн үеэр

“Далайн наадам” таницуулга хуудас

NEAR NEWS Vol. 588

Ниншя Хуйн ӨЗО-БНХАУ

Тоттори муж- Япон улс

Page 9: NEAR news vol.58 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Зүүн Азийн эдийн засгийн харилцааны байгууллагын “Үйлдвэрлэлийн салбарын 9-р хурал” Пусан хотноо болов.

”Дээлтэй Монгол-2014” наадам амжилттай болж өнгөрлөө.

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” Олон улсын 6-р симпозиум болно.

Хятад, Солонгос, Япон 3 улсын 10 хотоос бүрдсэн “Зүүн Азийн эдийн засгийн харилцааны байгууллага”-ын “Үйлдвэрлэлийн салбарын 9-р хурал”-ыг дээрх хотуудын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Пусан хотноо зохион байгуулав. Хуралд нийт 8 хотоос, эдийн засгийн чиглэлийн холбогдох албаны 40 гаруй төрийн албан хаагчид ирж оролцов. Тус байгууллага нь эдийн засгийн глобалчлал болон хотуудын бие даасан хөгжлийн чиглэлээр ойролцоох гол гол томоохон хотуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор анх байгуулагдсан.

Пусан хот нь 2008 онд тус байгууллагын Ложистикийн салбарын хурал, 2005, 2008 онуудад Аялал жуулчлалын салбарын хурлыг тус тус зохиож байсан удаатай. Энэ удаагийн хурлаар “Хот тус бүрээр үйл ажиллагааны тайлан”-г тавихаас гадна “Үйлдвэрлэлийн салбарын хороо” ба “Нэг цэгийн төв”-ийг нэгтгэх талаар хэлэлцсэн бөгөөд олон улсын бизнесийн салбар хороо байгуулахтай холбоотойгоор хотуудын цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний тайлан, Зүүн хойд Азийн бүсийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх арга замын талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Пусан хотын холбогдох албаны төлөөлөл “Энэ удаагийн хурлаар Зүүн Азийн эдийн засгийн харилцааны байгууллагын Олон улсын бизнесийн салбар хороог байгуулах болсноор эдийн засгийн харилцаа улам идэвхжиж, экспортын компаниудыг үйл ажиллагаанд татан оролцуулснаар бүсийн эдийн засагт тус нэмэр болох болно гэж найдаж хүлээж байна. Мөн байгаль орчин, аялал жуулчлал, ложистик зэрэг салбарын хорооны гишүүн хотууд өөр хоорондын нийтлэг сонирхож буй асуудлын талаар идэвхтэй хэлэлцэхийг хүсч байна” гэв.

7 сарын 8-ны өдөр “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” Олон улсын 6-р симпозиум Инчон хотын Сунду арга хэмжээний төвд болов. Хуралд Солонгос болон гадаадын төр захиргааны байгууллага, боловсролын газар, олон улсын байгууллага болон холбогдох байгууллагын төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцжээ. Уг арга хэмжээг Солонгосын Байгаль орчны яамнаас санаачлан зохион байгуулсан бөгөөд мөн “Солонгосын байгаль орчны бодлого, үнэлгээ судалгааны хүрээлэнгийн улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төв” болон “Ази Номхон далайн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сүлжээ” байгууллагаас хамтран зохион байгуулагчаар ажилласны зэрэгцээ Инчон хот ба Япон улсын Байгаль орчны яамнаас дэмжлэг үзүүлж, бусад олон судалгааны байгууллагууд оролцсон байна. Уг симпозиумыг зохион байгуулсан Инчон хот нь GCF-тэй хамтран уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд бусад улс орнуудын судалгаа, туршлагаас судалж хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна.

GCF байгууллага нь энэ оны 5 дугаар сард Удирдах зөвлөлийн 7-р хурлаар дамжуулан энэ асуудлаар анхан шатны санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шаардлагатай зайлшгүй зүйлүүдийн талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд одоо тус санг бүрдүүлэхээр чармайн ажиллаж байна.

Энэ удаагийн симпозиумд GCF ийн ерөнхий нарийн бичгийн дарга Хэлла хэлэхдээ “Бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход шинэ загварыг бий болгох шаардлагатай бөгөөд энэ талаар та бүхэнтэй шинэ санаа, санал бодлоо хуваалцах боломж тохиосонд баяртай байна” гэжээ. Симпозиум нь чуулга уулзалтын хэлбэрээр болсон бөгөөд Солонгос, Герман, Австрали, Непали улсуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын ирээдүйн

талаар хэлэлцэв.

Бүтээлийг хүлээж авах хугацаа 9 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусах бөгөөд үзэсгэлэн гаргах хугацаа нь 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 сарын 3-ний өдөр хүртэл болно. Бүтээлээ оруулах хүсэлтэй хүмүүс дараах линкээр холбогдоно уу.

Арга хэмжээний нээлтийн ажиллагааны үеэр

• Япон хэлээр : http://14geibunsai.jp/supporter4/• Англи хэл : http://14geibunsai.jp/wp/wp-content/themes/

newworld/img/panf/bosyu_kokusaieng.pdf• Хятад хэл : http://14geibunsai.jp/wp/wp-content/themes/

newworld/img/panf/bosyu_kokusaichinise.pdf• Солонгос хэл : http://14geibunsai.jp/wp/wp-content/themes/

newworld/img/panf/bosyu_kokusaikoria.pdf

* Зүүн азийн эдийн засгийн харилцааны байгууллага : Үйлдвэрлэл, байгаль орчин, ложистик, аялал жуулчлал гэсэн 4 салбар хороотой, 2 жил тутамд чуулга уулзалт болдог. Мөн салбар хороо бүрээр хурал зохиодог.

Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадам 7 дугаар сарын 13-ны өдөр Чингис хааны талбай дээр болж 8 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.

Уг наадамд Улаанбаатар хотын есөн дүүргийн оршин суугчдаас гадна Буриад, ӨМӨЗО-ны иргэд үндэсний дээл хувцсаараа гоёж хүрэлцэн иржээ. Энэхүү наадамд 15 мянга орчим дээлтэй ахан дүүс оролцсон нь тус наадмын цар хүрээ хэрхэн өргөжин тэлж байгааг харууллаа.

“Дээлтэй Монгол-2014” наадам нь хөтөлбөрийн дагуу “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч”, “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч”, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүргийг тус тус шалгаруулсан юм.

Зураг 1. “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” сэдэвт Олон улсын симпозиумд оролцогчид

The Association of Northeast Asia Regional Governments 9

Пусан хот-БНСУ

Улаанбаатар хот-Монгол улс

Инчон хот-БНСУ

Page 10: NEAR news vol.58 (MNG)

• Орон нутаг : Сахалин муж/Орос • Арга хэмжээний нэр : Олон улсын бага хурал• Хугацаа : 9.9 ~ 9.10• Болох газар : Сахалин муж

• Орон нутаг : Сахагийн БНУ/Орос • Арга хэмжээний нэр : Боксын дэлхийн

аварга шалгаруулах тэмцээн• Хугацаа : 9.9 ~ 9.14• Болох газар : Якутск хот• Холбогдох : Сахагийн БНУ-ын Биеийн тамирын яам T. +7-4112-34-08-49 Email: [email protected]

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

September2014.9

October2014.10

Sunday Monday TuesdayГишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

• Орон нутаг : Чүнчонбүг муж/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : Био, эмчилгээний аж үйлдвэрийн хорооны анхдугаар хурал

• Хугацаа : 9.30~10.3 • Болох газар : Чонжү хот, Рамада зочид буудал

• Холбогдох : Био аж үйлдвэрийн хэлтэс T. +82-43-220-4612

• Орон нутаг : Ганвон муж/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : Амьд биетийн олон янз байдлын конвенцийн гишүүн орнуудын 12-р чуулга уулзалт-Пёнчан 2014

• Хугацаа : 9.30~10.18 • Болох газар : Пёнчан Альпенсиа • Холбогдох : Пёнчан хотын байгаль орчны

хэлтэс T. +82-33-330-2362

• Орон нутаг : Пусан хот/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : 2014 ITU хурал • Хугацаа : 10.20~11.07• Болох газар : Бэкско арга хэмжээний төв • Холбогдох : Пусан хотын Олон улс, хамтын

ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

• Орон нутаг : Жолланам муж/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : NEAR Бүгд хурал• Хугацаа : 10.21~10.24• Болох газар : Жолланам мужийн Ёнам сум

• Холбогдох : Жолланам мужийн захиргааны Олон улс, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-61-286-2431

1 2

7 9

14 15 16

9/28 9/30

19 20 21

5 6 7

12 1413

21 22 23

NEAR NEWS Vol. 5810

Page 11: NEAR news vol.58 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

Wednesday Thursday Friday Saturday

• Орон нутаг : Увс аймаг/Монгол • Арга хэмжээний нэр : “Увс түншлэл”

шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн• Хугацаа : 9.4 ~ 9.5• Болох газар : Улаангом хот• Холбогдох : Увс аймгийн ЗДТГ-ын худалдаа, аж үйлдвэр, үйлчилгээ хариуцсан ажилтан Мөнхбаяр Email: [email protected]

• Орон нутаг : Хёго муж/Япон • Арга хэмжээний нэр : Олон улсын

тэргүүлэх аж үйлдвэрийн үзэсгэлэн 2014• Хугацаа : 9.4 ~ 9.5• Болох газар : Кобэ хот, Кобэгийн олон улсын үзэсгэлэнгийн газар

• Холбогдох : Хёго мужийн шинэ аж үйлдвэр, мэдээллийн хэлтэс T. +81-78-362-3054, +81-78-362-4466

• Орон нутаг : Хэйлонжан муж/Хятад • Арга хэмжээний нэр : Шинэлэг

материалын аж үйлдвэрийн 3-р үзэсгэлэн

• Хугацаа : 9.6 ~ 9.8• Болох газар : Харбин хот• Холбогдох : Хэйлонжан мужийн гадаад хэргийн хэлтэс T. +86-451-53638943 F. +86-451-53607553 Email: [email protected]

• Орон нутаг : Гуанжү хот/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : Олон улсын уур амьсгалын өөрчлөлт, аж үйлдвэрийн үзэсгэлэн 2014

• Хугацаа : 9.17~9.19• Болох газар : Ким Дэ Жүний нэрэмжит арга хэмжээний төв

• Холбогдох : Байгаль орчин, бодлогын хэлтэс T. +82-62-13-4152

• Орон нутаг : Сахагийн БНУ/Орос • Арга хэмжээний нэр : 6 дахь удаагийн

Олон улсын чөлөөт бөхийн гра при тэмцээн

• Хугацаа : 10.3~10.5• Болох газар : Якутск хот • Холбогдох : Сахагийн БНУ-ын Биеийн

тамирын яам T.+7-4112-34-08-49

• Орон нутаг : Дэгү хот/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : Дэгү 2014-Олон улсын кофе, кафены үзэсгэлэн

• Хугацаа : 10.8~10.11• Болох газар : Дэгү EXCO • Холбогдох : “Coffee Fair” Зохион байгуулах

алба T. +82-53-384-7244 http://www.coffeefair.co.kr/index.php

• Орон нутаг : Шаньдун муж/Хятад • Арга хэмжээний нэр : Олон улсын

хүнсний бүтээгдэхүүний 15-р үзэсгэлэн • Хугацаа : 10.16~10.19• Болох газар : Ентай хот • Холбогдох : Ентай хотын гадаад

харилцааны хэлтэс T.+86-535-6235300

• Орон нутаг : Ганвон муж/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : GTI Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн

• Хугацаа : 10.23~10.26• Болох газар : Ганнэний стадион • Холбогдох : Зохион байгуулах алба

T. +82-33-249-2054

• Орон нутаг : Тоттори муж/Япон • Арга хэмжээний нэр : Олон улсын хөгжлийн

бэрхшээлтэй иргэдийн урлагын үзэсгэлэн• Хугацаа : 10.25~11.03• Болох газар : Тоттори хотын музей • Холбогдох : Тоттори мужийн хөгжлийн

бэрхшээлтэй иргэдийн урлаг соёлын олон улсын төв Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёл урлаг, олон улсын хэлтэс T. +81-857-26-7157

• Орон нутаг : Чүнчонбүг муж/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : Усун-Олон улсын био аж үйлдвэрийн экспо-2014

• Хугацаа : 9.26~10.12• Болох газар : Усун хот• Холбогдох : Экспо зохион байгуулах хороо

T. +82-43-230-6021~4

• Орон нутаг : Шаньдун муж/Хятад • Арга хэмжээний нэр : Чифу-Олон улсын

Күнзийн соёлын фестиваль• Хугацаа : 9.27~9.29 • Болох газар : Жинин хот, Чифу хот• Холбогдох : Жинин хотын гадаад

харилцааны хэлтэс T. +86-537-2967437

• Орон нутаг : Жэжү муж/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : Дэлхийн лидерүүдийн анхдугаар форум

• Хугацаа : 9.24~9.27

• Орон нутаг : Жэжү муж/Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : Дэлхийн байгаль орчны хотын орчныг бүрдүүлэх тухай Олон улсын 2-р форум

• Хугацаа : 9.24~9.27• Болох газар : Жэжүгийн олон улсын арга хэмжээний төв

3 4 5 6

10 11 12 13

17 18 19 20

1 2 3 4

22 23 24 25

8 9 1110

15 16 17 18

24 25 26 27

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.58 (MNG)

Гишүүн байгууллагын соёлын булан

Орос улс,«Сибирийн ертөнц»

«Сибирийн ертөнц» наадам үүсэх болсон түүх

Энэхүү наадмыг зохион байгуулж эхэлсэн түүх 2003 оноос эхтэй. Красноярскийн хязгаарын Шушенск тосгонд болсон анхны наадамд язгуур урлагийн 40 гаруй хамтлаг оролцож, 7000 орчим хүмүүс үзэж сонирхсон байна. Энэ арга хэмжээ нь олны анхаарлыг маш ихээр татсанаас гадна ардын хөгжим, дуу бүжиг, уран дархны бүтээлүүдээр дамжуулан сибир нутгийн гоо сайхан, уран бүтээлийн арвин баялаг өв уламжлалыг илтгэн харуулжээ.

2009, 2010 онуудад уг наадмын цар хүрээ ихээхэн өргөжиж соёл, олон нийтийн томоохон арга хэмжээ болж өргөжсөн. Ялангуяа улирч мартагдахад хүрч буй эртний уран дархны урлал, ардын бүжиг, тоглоом, уламжлалт зан үйлийн тухай мэдлэгтэй болохын зэрэгцээ эдгээрийг өөрийн биеэр туршиж үзэх боломжийг үзэгч, оролцогчдод олгосон олон төрлийн үзүүлэн-сургалт, лекцүүдийг наадмын хөтөлбөрт нэмж оруулжээ.

2012 онд наадмын нэрийг “Сибирийн ертөнц-Олон улсын этно хөгжим, уран дархны урлагийн их наадам” болгон өөрчилж, хамрах хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүлсэн онцгой жил болсон юм.

Гишүүн байгууллагын соёлын булан - Орос улс, «Сибирийн ертөнцСэдэвт нийтлэл

NEAR NEWS Vol. 5812

Page 13: NEAR news vol.58 (MNG)

«Сибирийн ертөнц-2014» олон улсын наадам2014 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Красноярск хязгаарын

Шушенск сууринд “Сибирийн ертөнц-Олон улсын этно хөгжим, уран дархны урлагийн их наадам” болж өнгөрлөө. Наадмын хүрээнд хэд хэдэн тайз, талбайд өргөн хүрээг хамарсан олон төрлийн арга хэмжээг зохион явуулдаг бөгөөд энэ удаагийн наадамд зориулан дараахь 7 тайз, талбайг бэлтгэжээ. Эдгээр нь:

1. Наадмын үндсэн их тайз: Наадмын хүрээнд зохион байгуулагддаг “Ертөнц” этно хөгжмийн уралдаанд оролцогчид тоглолт хийнэ.

2. Наадмын бага тайз: Хүссэн хэн бүхэн чөлөөтэй оролцож болох олон үндэсний уламжлалт тоглоом, ардын бүжгийн үзүүлэн-сургалтууд явагдана:

3. «Урчуудын хотхон»: Уран бүтээлчид, уран дархчуудын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, чимэглэх болон ахуйн урлалын чиглэлийн төрөл бүрийн үзүүлэн-сургалтууд, ардын уламжлалт тоглоом болон язгуур урлагийн хамтлагуудын тоглолтууд явагдах “Сибирийн сургалт” иж бүрэн цогцолбор талбай

4. «Тахилгын» талбай: Байгалийн уламжлалт аргаар эмчлэх, хүний эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн ардын анагаах ухааны үйлчилгээ, үзүүлбэрүүд

5. «Этно» талбай,6. «Гэр бүлийн амралтын парк», 7. «Шушенскийн тусгай хамгаалалттай газар»-ийн музейн

.үзэсгэлэнгийн танхим

Мөн наадмын хүрээнд явагддаг “Ертөнц” этно хөгжмийн уралдаанд оролцохоор энэ жил нийт 199 хамтлаг, дуучид хүсэлтээ ирүүлсэн нь урьд өмнө гарч байгаагүй рекорд үзүүлэлт болсон байна. Төрөл бүрийн чиглэлээр уран

бүтээлээ туурвидаг эдгээр авъяаслаг уран бүтээлчдээс уралдаанд оролцуулахаар 31-ийг нь сонгон авсан бөгөөд ийм олон хүчтэй өрсөлдөгч оролцож байсан тохиолдол наадмын түүхэнд урьд хожид гарч байгаагүй билээ. Ингээд 2014 оны уралдааны тэргүүн байрын төлөө Оросын Холбооны улс болон хөрш Монгол улсаас ирсэн 24 хамтлаг, уран бүтээлчид өрсөлдсөн байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр наадмын майхан-хотхонд байрласан жуулчдын тоо 3000 орчим болсон бөгөөд 7 талбайд гурав хоногийн турш үргэлжилсэн баярын арга хэмжээг нийт 11 мянга гаруй хүн үзэж сонирхон оролцсон байна.

Наадмын «Урчуудын хотхон»-д Эквадор, Канад, Армен, Украин болон бусад гадаад, дотоодын улс, хотуудаас ирсэн 250 гаруй урчууд өөрсдийн бүтээлээ танилцуулсан бөгөөд энэ гурван өдрийн хугацаанд урчуудын хамтлаг нэгдлийн ахлагчид, авъяаслаг уран бүтээлчид, наадмын хүндэт зочдын зүгээс үзэгчдэд зориулсан олон сонирхолтой үзүүлэн-сургалт, хичээлийг зохион явуулжээ. Мөн Сергей Старостин, Альбина Дегтярево нарын зэрэг этно хөгжмийн алдартай одод өөрсдийн туршлагаасаа хуваалцсан байна. Түүнчлэн хөгжмийн уралдааны шагналд өрсөлдөгч хамтлагийн ахлагчдын зүгээс зохион явуулсан бүжгийн үзүүлэн сургалтын хичээлд наадмын зочид оролцсон нь олны сонирхлыг татсан байна. Мөн монгол үндэсний хөөмий болон эвенк үндэстний ариусгах зан үйлийн чиглэлээр маш өвөрмөц үзүүлэн-сургалтууд явагдсан байна.

ОХУ-ын Үндэсний урлан бүтээх төвийн захирал, соёлын гавъяат зүтгэлтэн Тамара Валентиновна Пуртова наадамд анх удаагаа оролцож байгаа тухай сэтгэгдлээ хэлэхдээ: “Энэ наадмын арга хэмжээний олон талт байдал, оролцогчдын өргөн цар хүрээг харахад манай орны үндэсний соёл уламжлал ямар их баялаг арвин болох нь мэдрэгдэж байна гэжээ.

Наадмын сүүлийн өдөр этно хөгжмийн “Ертөнц” уралдааны ялагчдыг тодруулахад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ирж оролцсон Д.Ариунболд ахлагчтай “Хөсөгтөн” хамтлаг тэргүүн байрыг эзэлсэн байна.

Сэдэвт нийтлэл Гишүүн байгууллагын соёлын булан - Орос улс, «Сибирийн ертөнц

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.58 (MNG)

Япон улсын жижигрүүлсэн хувилбар-Хёго муж Гишүүн байгууллагатай танилцахуй

Хёго мужЯпон улсын төв хэсэгт орших Хёго муж нь Номхон далайд ойр орших ба газарзүй, уур амьсгал, түүх, соёлын өвөрмөц онцлогтой нутаг юм.Хёго мужийн хойд хэсэгт цас орж байхад өмнөд хэсэгт цэцэг дэлбээлж байдаг хот суурин хөдөө тосгоны өнгө төрх хосолсон газар юм. Тиймээс ч тус мужийг Японы жижигрүүлсэн хувилбар гэдэг бөгөөд Хёго мужаар айлчилбал яг л Японыг бүхэлд нь яваад үзсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Ингээд Хёго мужийг ① Үзвэл зохих зүйл ② Нутгийн амт ③ Алжаал тайлах халуун рашаан ④ Комиксийн өлгий ⑤ Загвар гоо сайхны төлөөлөл ⑥ Гамшиг ба гашуун сургамж, туршлага хэмээх 6 сэдвээр танилцуулья.

Ногоорон туяарах Ротко уул, дэлхийн хэмжээний Кобэ усан боомт боомт хийгээд Кобэ-боомт хот нь гадаадын иргэдийн байнга очдог, гадны соёл эртнээс нэвтэрсэн газар юм. Тус хотод гадны соёл нэвтэрснийг нотлох зүйл бол Китано гудамж юм. Дээвэр нь эм тахианы дүрстэй салхины чиг заагчтай барилгаас авахуулаад загасны хайрс хэлбэрийн сууц зэрэг төрөл бүрийн этгээд өвөрмөц дүр төрхийг та тэнд олж харах бөгөөд тосгоны хаа сайгүй орон орны хоолтой тааралдах нь элбэг. Мөн Японоос анх удаа дэлхийн соёлын өв санд бүртгэгдсэн Химэжи цайз өөрийн сүрлэг төрх,

түүхэн үнэ нь дэлхийд үнэлэгдсэн юм. Одоогоор уг цайзад засвар хийж буй бөгөөд 2015 оны 3 сарын 27-ны өдөр дахин нээгдэнэ. Түүний зэрэгцээ мужийн хойд хэсэгт байдаг Дакэда туурь нь дорнын “Мачу Пикчү” хэмээн нэрлэгддэг үзэсгэлэнтэй газар юм.

Хёго мужид Япондоо шилдэгт тооцогдох дэлхийн орон орны хоолны газар байдаг ба япон үндэсний хоолноос гадна франц, итали зэрэг ресторанууд байдаг.

Эдгээрийн дундаас дээд зэргийн амттай Кобэгийн бифштексийг дурдахгүй байхын аргагүй юм. Мөн амттаны төрлөөр Хёго муж, Кобэ хот нь Япондоо тэргүүлнэ. Кобэгийн боомт нээгдснээс хойш Европ, Америкчууд олноор ирж суурьших явцад өрнийн амтат боов, талх дэлгэрч эхэлсэн бөгөөд японы хэмжээнд хамгийн сайн чанарын амттанг та эндээс л авч болно. Түүнээс гадна тус муж нь япон үндэсний архи үйлдвэрлэлээр дотооддоо тэргүүлдэг. Үүгээр ч зогсохгүй Данба нутгийн хар шош, цагаан мөөг, туулайн бөөр(самарны төрөл), Аважи нутгийн бөөрөнхий сонгино гэх мэтчилэн газар тариалангийн брэнд бүтээгдэхүүнээр Хёго муж нь япондоо алдартай.

01Үзвэл зохих

зүйл

02Нутгийн амт

Дэлхийн өв санд бүртгэгдсэн Химэжи цайз

Дэлхийн өв санд бүртгэгдсэн Химэжи цайз

Япон улсын жижигрүүлсэн хувилбар-

NEAR NEWS Vol. 5814

Page 15: NEAR news vol.58 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй Япон улсын жижигрүүлсэн хувилбар-Хёго муж

Гэнусаки халуун рашаан

Гоёмсог сүрлэг тайз засал ба Дакарацка дуурь

"Кобэ коллекшн" загварын шоу загварын шоу

Хүчтэй газар хөдлөлтийг бодитоор болж буй мэт мэдрүүлдэг

'Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төв' байгууламж

Хёго муж Японд хамгийн эртний халуун рашаан, өвөрмөц онцлог рашаан, тэрчлэн сэтгэлд шингэсэн халуун рашааны гудамж гэх мэт зэрэг янз бүрийн онцлогтой, олон төрлийн халуун рашаантай. Эдгээрээс Японд хамгийн эртний 3 халуун рашааны нэг болох “Арима” халуун рашаан гэж байдаг. Арима халуун рашаан нь ердийн халуун рашаанаас ялгаатай нь төмрийн найрлага ихтэй бөгөөд агаарт гарвал хар хүрэн өнгөтэй

болж хувирдаг “Алтан халуун рашаан” ба өнгөгүй тунгалаг “Мөнгөн рашаан” ч мөн байдаг.

Дэлхийн чанартай комиксийн зохиолч Дэцка Усамүгийн төрсөн нутаг болох Хёго мужийг Японы анимацийн өлгий гэж хэлж болно. Түүний бага балчир наснаасаа авахуулаад өсвөр, залуу нас хүртлээ 20 гаруй жил амьдарсан Дакарацка хотод Дэцка Осамүгийн дурсгалын музей байдаг бөгөөд уг музейд түүний хийсэн анимаци бүтээлтэй нь танилцах боломжтой. Мөн тус мужийн төлөөлөх нэг зүйл бол “Дакарацка” дуурь юм. Уг дуурь нь Японы хамгийн эртний дуурь бөгөөд нэн алдартай. Дуурийн жүжигчид бүгд эмэгтэйчүүд бөгөөд тэдгээрийн өвөрмөц стиль бүхий дуулах жүжиглэх чадвар, өнгө гэрэл хурц, гоёмсог тайз нь үзэгч хүмүүсийн сэтгэлийг өөрийн эрхгүй хөдөлгөнө.

Кобэгийн боомт нээгдснээр гадаадтай харилцах өргөн боломж нээгдсэн бөгөөд нэн ялангуяа хувцас загвар, гоо сайхны салон, компани, дэлгүүр олширсон. Жил бүрийн хавар, намар болдог “Кобэ коллекшн” загварын шоу залуучуудын сонирхлыг ихэд татах болсон.

Хёго муж 1995 онд дэлхийд ховорт тооцогдох “Хот суурин газрын хүчтэй газар хөдлөлт” болох Ханшин Аважигийн газар хөдлөлтөөс их хэмжээний хохирол амссан ч дэлхийн олон орны тусламж дэмжлэгээр амжилттай сэргээн босгож чадсан билээ. Энэхүү гашуун сургамж, туршлагаа ирээдүй хойчид өвлүүлж, гамшгаас үүдэлтэй хохирлыг багасгахын тулд “Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төв”-ийг байгуулсан. Ингэснээр гамшгаас сэргийлэх болон аюулын эсрэг үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах болсон бөгөөд энэ нь гадаадын жуулчдад ч сургамж өгөх аялалын бүтээгдэхүүн болно гэж үздэг. Өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, олон онцлогтой Хёго мужид Зүүн хойд Азийн иргэд та бүхэн хүрэлцэн ирвэл хэзээд ч хүлээн авахад бэлэн байна.

03Алжаал

тайлах халуун рашаан

04Комиксийн өлгий

05Загвар, гоо

сайхны төлөөлөл

06Гамшиг ба сургамж, туршлага

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.58 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of Northeast Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of Northeast Asia Regional Governments