Upload
renu-ulzii
View
247
Download
5
Embed Size (px)
Citation preview
NGN сүлжээний бүтэц онцлог, үйлчилгээНийтэлсэн Munkhbat Sukhbat , at Friday, January 14, 2011
NGN-ны онцлог
NGN нь суурин холбооны шинэ дэвшилтэт тeхнологи бөгөөд сүлжээний бүтэц нь IP суурьтай
интeрнeтийн сүлжээн дээр үндэслэгдсэн олон төрлийн дэвшилтэт нэмэлт үйлчилгээнүүдийг цогц хэлбэрээр хэрэглэгчдэд
өгч чадах өндөр чанар бүхий сүлжээ юм.
1.Бие бие даасан сүлжээний бүтэцтэй
2.NGN сүлжээний бүтэц нь нэгдсэн болон нээлттэй
3.NGN яриа; өгөгдөл; фах болон видео үйлчилгээг нэгтгэсэн шинэ сүлжээ
Дараагийн үеийн сүлжээний үзүүлэлтүүд:
-Сүлжээний бүтэц нь нээлттэй, тархсан
-NGN шаталсан бүтэцтэй бөгөөд олон орчинт хандалтын, дамжуулалтын, удирдлагын болон үйлчилгээ /хэрэглээний
гэсэн түвшинчлэгдсэн бүтэцтэй.
-Хяналтын түвшин нь бие даасан сүлжээтэй
-Бусад бүх төрлийн станцтай зохицон ажиллах чадвартай
-NGN стандарт протоколуудтай болон багц холболттой сүлжээ
NGN CDMA IN-ний үйлчилгээнүүд
NGN хэсэг дээр
POTS
OpenEye
Video Phone
Video Conference
IP Centrex
ADSL, data transfer
Value added service /33
CDMA хэсэг дээр
CDMA 2000 1X
IN хэсэг дээр
PPS service and Card binding service
PPT service
Mass calling service
Virtual Private Network
Free Phone
NGN POTS: Уг үйлчилгээний хэрэглэгч нь PSTN суурин телефоны үйлчилгээтэй ижил бөгөөд NGN-ний дугаартай, NGN IN, IP
Centrex үйлчилгээг бүрэн авах боломжтой.
NGN OpenEye: PC-гээсээ NGN-ны сүлжээнд хандан хот, хот хоорондын, улс хоорондын дуудлага хийх боломжтой Soft
Phone-ны нэг төрөл юм. Энэхүү үйлчилгээгээр дүрсээ харан ярилцах боломжтой.
NGN Video Phone: Уг үйлчилгээг авсан хэрэглэгчид өөр хоорондоо болон OpenEye хэрэглэгчтэй дүрсээ харж ярих
боломжтой. Мөн уг үйлчилгээгээр нэг зэрэг 25 хэрэглэгч Video хурал хийх боломжтой.
Видео хурлын үйлчилгээ:
Нэг дор 25 хэрэглэгч видео хурал хийх боломжтой
Video phone-той хэрэглэгчид өөр хооронд SMS явуулна
Өөр хоорондоо File дамжуулна
Алсын зайн сургалт
Зар сурталчилгаа хийх
IP CentreX: NGN-ний аль ч хэрэглэгч IP centreX үйлчилгээг авах боломжтой бөгөөд уг үйлчилгээ нь байгууллага,
компанийн дотуур холбоог бүрэн шийддэгээрээ онцлогтой.
Групп хэрэглэгчдийн дотоод холбоо PBX болон гадуур холбоог хамтад нь шийддэгээрээ давуу талтай.
IP CENTREX группын хэрэглэгчид NGN дугаарынхаа сүүлийн 3-4 оронгоор хоорондоо харилцдаг.
IN ҮЙЛЧИЛГЭЭ:
PPS/PPT /prepaid/
VPN /Virtual Private Network/
FPH /FreePhone/
MCS /Mass Calling Service/
PPS/PPT: Урьдчилсан төлбөрт үйлчилгээ /карт болон телефон/
PPS/PPT нэвтэрсэний давуу тал нь Card Binding буюу картаа телефонтой холбох үйлчилгээ бөгөөд хэрэглэгч утсан
дээрээсээ картын дугаарыг олон дахин оруулахгүйгээр сануулж дуудлага хийх боломжтой юм. Энэ нь хэрэглэгч төлбөрөө
хянах боломжийг олгож байгаа юм.
VPN: ХУВИЙН ДОТООД СҮЛЖЭЭГ ҮҮСГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ:
Virtual Private Network (VPN) үйлчилгээг авсан байгууллага, компаниуд нь PSTN сүлжээг ашиглан өөрийн виртуал дотоод
сүлжээг байгуулах бололцоотой болдог ба эдгээр байгууллагууд нь энэ байгуулсан сүлжээн дээрээ төрөл бүрийн
үйлчилгээ явуулж болох юм.
Банк, ШТС, дэлгүүр, билетийн касс, үйлчилгээний салбаруудтай газруудад илүү тохиромжтой.
FPH буюу Toll Free Service: Энэхүү үйлчилгээ нь биллинг, төлбөр тооцоотой холбогдсон шинэ үйлчилгээ бөгөөд энэ
үйлчилгээг авсан хэрэглэгч (байгууллага, компани) рүү хийсэн дуудлагын тооцоо нь дуудлага хийсэн бус хүлээж авсан тал
дээр гарна. Тухайн компаний үйлчилүүлэгчидийн хувьд үнэгүй үйлчилгээ болох юм.
Mass Calling Service: Уг үйлчилгээг TV болон FM радиогийн шууд нэвтрүүлэг хийж үзэгчдийн санал асуулга, тоглоомд
оролцох, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, хит дуу шалгаруулах, үйлчилгээний захиалга хийх, нэг агшинд олон тооны
хэрэглэгчийн саналд боловсруулалт хийх боломжтой үйлчилгээ юм.