64
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт Хууль зүйн үндэсний хүрээлэн МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Sudalgaanii tailan-1 2012.6.30

  • Upload
    bizi-bz

  • View
    380

  • Download
    6

Embed Size (px)

Citation preview

Page 1: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Хууль зүйн үндэсний хүрээлэн

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРҮҮГИЙН

ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ

Улаанбаатар хот

2012 он

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 2: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

УДИРТГАЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ, ТҮҮНИЙ

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОН БУСАД ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ

1.1. Монголын хөрөнгийн зах зээл (цаашид үнэт цаасны зах зээл гэх)-ийн үүсэл хөгжил,

өнөөгийн төлөв хандлага

1.2. Үнэт цаасны зах зээлийг гэмт халдлагаас хамгаалах эрүүгийн хуулийн зохицуулалт

1.3. Бусад эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН

СТАТИСТИК, ДҮН ШИНЖИЛГЭЭ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ БУЙ

БАЙДАЛ, КРИМИНОЛОГИ ШИНЖ

2.1. Үнэт цаасны зах зээлд үйлдэгдсэн гэмт хэргийн статистик, дүн шинжилгээ

2.2. Үнэт цаасны зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэргийн төрөл, тэдгээрийн онцлог,

ялгагдах байдал

2.2.1. Үнэт цаас гаргагчийн хүрээнд гарч байгаа гэмт хэрэг, зөрчил

2.2.2. Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч буй гэмт

хэрэг маргаан

2.3. Үнэт цаасны зах зээл дээр гарч буй иргэний хэрэг маргаан

2.4. Үнэт цаасны зах зээлд үйлдэгдсэн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэлт буюу

эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй нөхцөл байдлын дүн шинжилгээ

2.5. Үнэт цаасны зах зээл дэх гэмт явдал, түүний шалтгаан нөхцөл

ГУРАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРҮҮГИЙН

ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ

4.1. Урьд ижил төстэй хийгдсэн үнэт цаасны зах зээлтэй холбоотой судалгаанд дүн

шинжилгээ хийх нь

4.2. Хөрөнгийн зах зээл дэх гэмт явдалтай тэмцэж буй гадаад орнуудын хууль тогтоомж

болон туршлага

4.2.1. ОХУ-ын Эрүүгийн хуулийн хамгаалалт

4.2.2. ХБНГУ-ын Үнэт цаасны эрүүгийн эрх зүйн хамгаалалтын асуудал

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 3: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

4.3. Хөрөнгийн зах зээлтэй холбогдон гарах эрүүгийн гэмт хэргээс хамгаалах арга зүйг

боловсронгуй болгох, эрх зүйн орчинг хөгжүүлэх

ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 4: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Удиртгал

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжөөд даруй 20 гаруй жил болж байгаа

хэдий ч хөгжил цэцэглэлтийн замдаа шилжин орох, эрх зүйн орчин боловсронгуй болгох

талаар олон асуудал байсаар байна. Ялангуяа хөрөнгийн зах зээлийн хүрээнд үйлдэгдэх

гэмт хэргийн гаралт ихэсч, хууль сахиулагчдын санааг зовоосон асуудал олноор гарах

болсонтой холбоотойгоор энэхүү гэмт хэргээс хамгаалах эрүүгийн эрх зүйн зохистой

тогтолцоог боловсруулах шаардлага урган гарч байна. Ер нь хөрөнгийн зах зээлийн

хөгжил нь аливаа улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй бөгөөд энэ том

зах зээлийг зөв гольдролоор нь авч явахад хууль, эрх зүй гол үүрэг гүйцэтгэдэг.

Аливаа улс орны нийгмийн харилцаанд шинээр төрөн гарч буй бүхий л асуудлууд

эрх зүйн шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байх орчинг бүрдүүлж өгөх нь зайлшгүй

бөгөөд хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчинг бүрдүүлэхээр төрийн болон төрийн олон

байгууллагууд анхааран ажиллаж байна. Хөрөнгийн зах зээл гэдэг нэр томьёо, энэхүү

ойлголт нь 1990-ээд оны зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцтай давхцан Монгол

Улсын эдийн засаг хүч түрэн орж ирсэн цагаас хууль тогтоогчид “Үнэт цаасны зах

зээлийн тухай хууль”, “Иргэний хууль”, “Банкны тухай хууль”, “Нягтлан бодох

бүртгэлийн тухай хууль”, “Захиргааны хариуцлагын тухай хууль”, “Эрүүгийн хууль”, Аж

ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”, “Гадаадын хөрөнгө оруулалтын

тухай хууль” зэрэг олон хуулиудад эрх зүйн харилцааг хуульчилж өгснөөс гадна Монгол

Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тогтвортой байдлыг хангах зэрэг зорилгоор

Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичгүүдэд, тухайлбал, 2008 оны 35 дугаар

тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны

хөтөлбөр”-ийн 2.1.22-т “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг олон улсын санхүүгийн

зах зээлийн нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, хөрөнгийн зах зээлийг

хөгжүүлнэ, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэнэ” гэж, Улсын

Их Хурлын 2010 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын эдийн засаг,

нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д санхүүгийн салбарын тогтвортой байдлыг

дээшлүүлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх зорилтыг дэвшүүлж, Улсын Их

Хурлын 2010 оны 68 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011

онд баримтлах үндсэн чиглэл”-д “үнэт цаасны болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 5: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

зах зээлийг бодитойгоор хөгжүүлэх”-ээр, Засгийн газрын 2010 оны 115 дугаар тогтоолоор

“Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зарим арга хэмжээ”-г баталсан байдаг. Энэхүү Засгийн

газрын 115 дугаар тогтоолд үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулах

болон олон хуулиудын уялдаа холбоог сайжруулахаас гадна цагдаа, прокурорын

байгууллагын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны хяналтын

чиг үүрэгтэй нягт холбохыг чухалчлан заасан байгаагаас харахад хөрөнгийн зах зээлд

үйлдэгдэж байгаа, үйлдэгдэж болох гэмт хэргүүдэд хууль эрх зүйн ялангуяа эрүүгийн

хамгаалалт хэрэгтэй байгааг илэрхийлж буй хэрэг юм.

Бидний энэ судалгаа нь хөрөнгийн зах зээлийн эрүүгийн хамгаалалт Монгол Улсад

одоогийн хууль тогтоомжоор ямар байгаа буюу өнөөгийн нөхцөл байдал, цаашид ямар

арга хэмжээг авах нь зүйтэй буюу хэтийн төлвийг тодорхойлохыг эрэлхийлсэн юм.

Өөрөөр хэлбэл, Хууль зүйн үндэсний хүрээлэн энэхүү хөрөнгийн зах зээлд үйлдэгдсээр

байгаа хэдий ч эрүүгийн хамгаалалт нь бүрэн хийгдэж чадахгүй байгаа гэмт хэрэг,

зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд үнэлэлт дүн шинжилгээ хийх, цаашилбал, холбогдох

мэргэжлийн байгуулагатай хамтран ажиллах хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг

боловсронгуй болгох асуудлыг цогцоор нь бүрэн сайжруулах цаг хэдийнээ ирсэн байгааг

тэмдэглэж байна. Мөн түүнчлэн үнэт цаасны зах зээлийн нэгэн шинэ эрин үе ирж

байгаатай холбоотойгоор шинэ төрлийн олон харилцаа үүсч, эдгээр харилцаанд шинээр

үйлдэгдэх гэмт хэргийн төрлүүдийг Монгол Улсын Эрүүгийн эрх зүйгээр шийдвэрлэх

арга замыг урьдчилан харах нь чухал алхам болж байна.

Улсын мөрдөн байцаах газарт үнэт цаас, хөрөнгийн зах зээлд үйлдэгдсэн хэргүүд

ихээхэн шалгагддаг, шүүхээр энэ төрлийн хэргүүд шийтгэгддэг нь элбэг хэдий ч тэдгээр

гэмт хэргүүд нь ихэвчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148/ Бусдын эд хөрөнгийг

залилан мэхлэж авах/ болон 150 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/-

ээр зүйлчлэн шалгадаг байна. Тухайлбал, энэ онд УМБГ үнэт цаасны арилжаа, брокер

диллерийн хууль бус үйл ажилллагаатай холбоотой хэргүүд боловч Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 148 буюу хүний эд хөрөнгийг залилан мэхэлсэн болон хүний эд хөрөнгийг

завшиж үрэгдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 42 хохирогчтой, 7

холбогдогч бүхий энэ гэмт хэргийн хүрээнд нийт учруулсан хохирол нь тэр үеийн

үнэлгээгээр 9 сая төгрөг ба одоогийн ханшид оруулан тооцвол 545 сая төгрөг болж байна.

Бусдыг хувьцааг эзэд нь хэлэлгүйгээр дур мэдэн борлуулж, хөрөнгийн зах зээлийн амин

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 6: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

сүнс болох “faith-итгэлцэл” хэмээх гол цензурыг нурааж байгаа эдгээр хүмүүст хатуухан

шийтгэл оногдуулж шинээр үүсч хөгжиж, цэцэглэлийн замдаа орж байгаа Монгол

хөрөнгийн зах зээлийн зөв гольдролд оруулах хэрэгцээ шаардлага хэдийн иржээ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ, ТҮҮНИЙ

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОН БУСАД ЗОХИЦУУЛАЛТ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

Монгол улсад хөрөнгийн бирж үйл ажиллагаа нээгээд даруй 12 жил өнгөрч байгаа

бөгөөд манай улсын хувьд шилжилтийн үеийн хүнд хэцүү гэж ярьж улиг болсон байдлаас

гарч энэхүү салбарыг хэрхэн зөв хөгжүүлэх талаар хэлэлцэх нь зүйтэй. Иймд энэхүү

Монголын хөрөнгийн зах зээлд эрүүгийн болон бусад хамгаалалтыг зөв тогтоож, эрүүл

системийг бүрдүүлэх нь хуульчдын хийх ёстой ажлуудын нэг болж байна. Энэхүү

хөрөнгийн зах зээлийн хүрээнд үйлдэгдээд байгаа гэмт хэргүүдийн гэмт хэргийн

статистик үзүүлэлтээс харахад гэмт хэргийн гаралт бага дүр зураг харагдаж байгаа боловч

ард түмэнд цэнхэр ягаан тасалбар түгээгдсэн тэр үеэс эхлээд хөрөнгийн зах зээлийн төрөл

бүрийн гэмт хэрэг үйлдэгдэх болсон байна. Мөн түүнчлэн Цагдаагийн байгууллагаас

ирүүлсэн гэмт хэргийн статистик тоо мэдээ болон шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж

байгаа дүн мэдээ 2 нилээд зөрөөтэй байгаа нь харагдаж байна. Хөрөнгийн зах зээлд

үйлдэгдэж байгаа гэмт хэргийг зүйлчлэн шийтгэхэд учирч байгаа асуудлуудыг авч үзвэл

Эрүүгийн хуулийн зүйл заалт нь хэт ерөнхий, зарим зүйл заалтуудад гэмт хэргийн

обьектив талын шинжийг тодорхой зааж өгөөгүй, энэ талаарх албан ёсны тайлбар

байдаггүй гэх мэтчилэн олон хэргүүд байна.

Сүүлийн үед хувьцаат компанийн удирдлага, “том хувьцаа эзэмшигч” нар

компанийн хөрөнгийг үрэгдүүлэх, завших болон хөрөнгийн зах зээлд анх удаа нийтэд

хувьцаа гаргах /IPO/ замаар иргэдийг олноор нь хохироох, санхүүгийн бүртгэл, тайланг

зориудаар худал гаргах, хувьцааны үнийг багаар тогтоох замаар иргэдийг хохироох зэрэг

шинэ төрлийн зөрчил, гэмт үйлдэл үйлдэгдэх хандлага нэлээдгүй гарчээ.

Хөрөнгийн зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэргийг үйлдэж буй субъектийн тухайд

ихэвчлэн брокер, дилерийн компани, тодруулбал тус компанийн удирдах, гүйцэтгэх албан

тушаалтнууд бүлэглэн үйлддэг онцлогтой ажээ.

1.1. Монголын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил, өнөөгийн төлөв хандлага

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 7: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны зах зээл гэдэг ойлголтуудыг Ìîíãîë÷óóä áèä нэр

томъёоны хувьд èæèë óòãàòàéãààð îéëãîæ, õýðýãëýæ õýâøñýí. Ãýòýë ¿íýíäýý õºðºíãèéí çàõ

çýýë íü èë¿¿ ºðãºí óòãàòàé áºãººä ¿ë õºäëºõ õºðºíãºòýé õîëáîîòîé çóó÷ëàëûí ¿éë àæèëëàãààã ÷

äàâõàð àãóóëæ áàéäàã îéëãîëò þì. Бид óëàìæëàëûã äàãàí, õºðºíãèéí çàõ çýýë ãýñýí íýð òîìü¸îã

ÿâöóó óòãààð íü áóþó ¿íýò öààñíû çàõ çýýë ãýäýã íýð òîìü¸îòîé àäèëòãàí энэхүү судалгаандаа

õýðýãëýñýí áîëíî.

Онолын ойлголтоор бол õºðºíãèéí çàõ çýýë ãýäýã нь Çàñãèéí ãàçàð áîëîí õóâèéí êîìïàíèóä

òîäîðõîé òºñºë, õºòºëáºð õýðýãæ¿¿ëýõ, áèçíåñýý ñàíõ¿¿æ¿¿ëýõ ìºí㺠îëîõ çîðèëãîîð ¿íýò öààñ

àðèëæààëäàã çàõ çýýëèéã хэлдэг. Ìîíãîëûí õºðºíãèéí áèðæ äýýð õî¸ðäîã÷ çàõ çýýëèéí àðèëæàà àíõ

1995 îíä ýõýëñýí ба уëìààð 2002 îí õ¿ðòýë áèðæèä á¿ðòãýëòýé êîìïàíèóäûí õóâüöààíû õÿíàëòûí

áàãöûã ýçýìøèæ, õÿíàëòàà òîãòîîõûã ýðìýëçñýí òîìîîõîí õºðºí㺠îðóóëàã÷äûí èäýâõèòýé ¿éë

àæèëëàãààíû óëìààñ ¿íýò öààñíû àðèëæàà øóóðõàé ÿâàãäàæ áàéâ. Ãýâ÷, öººí õýäýí “òîãëîã÷”-èéí

ãàðò ãîë õóâüöàà òºâëºðñºí äàðààãèéí æèë¿¿äýä áèðæèéí àðèëæààíû ýð÷ îãöîì ñààðñàí áàéíà.

Õàðèí ãàäààäûí õºðºí㺠îðóóëàã÷èä Ìîíãîëûí çàõ çýýëä èäýâõèòýé îðîëöîõ áîëñîí 2005 îíîîñ äàõèí

ºñ÷, 2007 îíä õàìãèéí ºíäºð ò¿âøèíäýý õ¿ð÷ áàéæýý.1 Цаашлаад, дýëõèé íèéòèéã õàìàðñàí

ñàíõ¿¿ãèéí õÿìðàëûí óëìààñ 2008 îíîîñ õºðºíãèéí çàõ çýýëèéí èäýâõè ýðñ ñóëàðñàí áà 2009 îíû

õî¸ðäóãààð õàãàñààñ ààæèì ñýðãýõ òºëºâ àæèãëàãäàæ áàéíà.2

Одоогийн Монголын Хөрөнгийн биржийн ажиллагаа нь Лондонгийн хөрөнгийн

биржтэй хамтын ажиллагаа тогтоож шинэчлэлийн нэгэн эринийг эхлүүлээд байна. Өөрөөр

хэлбэл, Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж болон Төрийн өмчийн

хорооны хооронд байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний хүрээнд манай улсын Хөрөнгийн

бирж дээр дэлхийн дэмжээний хүрээнд хэрэглэгддэг “Millennium- IT” арилжааны цогц

системийг сууриулж эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй. Мөн манай улсын уул уурхай, ашигт

малтмалын үйл ажиллагаа өргөжин иргэддээ “Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэгүй

эзэмшүүлэх үйл явц эхлээд байна. Иргэдийн үнэт цаасны зах зээлийн мэдлэггүйгээс, үнэт

цаасны зах зээлийн эрх зүйн орчин сул байгаа зэрэг олон шалтгаанаас болж энэхүү төрөөс

иргэдэд олгож буй хувьцаанд үл итгэгч иргэдийн тоо олон байгааг судалгааны

байгууллагууд бичих боллоо. Энэ мэтчилэн Монголын хөрөнгийн буюу үнэт цаасны зах

зээлд брокер, диллерийн хууль бус үйл ажиллагаа, ашиг олох гэсэн албан тушаалтны

буруутай ажиллагаа газар авах, түүгээр үл барам шинэ харилцаа олноор бий болсонтой

1 Судлаач Д.Дүгэржавын илтгэлээс, 2011 он2 Мөн тэнд.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 8: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

холбоотойгоор шинэ төрлийн гэмт хэрэг гарах нь илэрхий байгаа нь судалгааны

ажиглалтын үр дүнгээс харагдаж байна.

1.2. Үнэт цаасны зах зээлийг гэмт халдлагаас хамгаалах эрүүгийн хуулийн зохицуулалт

Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний

аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг,

байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт

халдлагаас хамгаалахад оршино.3 Иймд Эрүүгийн хууль бидний нийгмийн харилцаанд

гарч буй гэмт хэргийн шинжтэй үйлдүүдээс урьдчилан сэргийлж хамгаалдаг хамгийн том

хөдөлгүүр болж байдаг. Монголын үнэт цаасны зах зээлийг Эрүүгийн хуулиар хамгаалж

байгаа цорын ганц заалт нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 158 дугаар заалт билээ.

Энэхүү заалтаар “үнэт цаас гаргах, гүйлгээнд оруулах, худалдах, арилжих, түүгээр төлбөр

тооцоо хийх, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөний улмаас бусдад

их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах

эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний

доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний

төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил

хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”4 гэсэн байдаг. Энэ зүйлийн заалтаас харахад үнэт

цаас гаргах, гүйлгээнд оруулах, худалдах, арилжих, түүгээр төлбөр тооцоо хийх, брокер,

дилерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний

хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хариуцлагыг зохих хувь этгээдэд

хүлээлгэнэ. Харин 158 дугаар зүйлийн 2 дох хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн нь тухайн

гэмт хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их

хэмжээний хохирол учирсан бол гэсэн байна. Эрүүгийн хуулийн энэ заалт нь үнэт цаасны

зах зээлийн хүрээнд үйлдэгддэг бүх гэмт хэргийг шийдвэрлэх эрх зүйн үндэс болж

чадахгүй байгаа төдийгүй журам зөрчсний улмаас гэсэн иш татсан заалттай

холбоотойгоор манай улсад шийдвэрлэгдэж чадахгүй байгаа олон гэмт хэргүүд байцаан

шийтгэх ажиллагааны гадуур үлдсээр байгаа. Хэдийгээр, 2002 оны Эрүүгийн хуульд

энэхүү үнэт цаасны журам зөрчих гэсэн тусгай ангийн зүйл заалт орсноос хойш даруй 10

жил өнгөрсөн боловч шийдвэрлэсэн хэрэг нэг ч байхгүй байгаа нь энэ хуулийн зүйл нь

3 Монгол Улсын Эрүүгийн хууль, 2002 он, 1 дүгээр зүйл.4 Мөн хуулийн 158 дугаар зүйл.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 9: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

өөрийн хамрах харилцааг зохицуулахад учир дутагдалтай байгааг харуулж байна гэж үзэж

болох юм. Монгол Улсын Эрүүгийн хуульд байгаа заалтын талаар дэлгэрэнгүй авч үзвэл

дараах 2 шинж байна.

1. Эрүүгийн хуульд шууд заасан бланкет диспозици. Энэ нь Эрүүгийн хуулийн

тухайн зүйл, хэсэгт ямар хууль, журам зөрчсөнийг шууд нэрлэн заасан байна.

Үүнд, Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 “.... банкны болон мөнгөн

хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж

зөрсөний улмаас их хэмжээний хохирол учирсан бол.... ”, түүнчлэн Эрүүгийн

хуулийн 158 дугаар зүйл. Үнэт цаасны хууль тогтоомж зөрчих, ЭХ-ийн 167 дугаар

зүйл. “Татвар ногдуулалт төлөлтөнд хяналт тавих, татвар хураах тухай хууль

тогтоомж зөрчих ” гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг

тодорхой журмууд зөрчсөн үйлдэл гэмт хэрэг болохоор тодорхойлсон байгаа нь

хуулийн хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлж байна.

Тодруулбал, мөрдөн байцаалтын шатанд энэ төрлийн гэмт хэргийг нотолж, зүйлчлэх нь

тухайн журмыг хэрхэн тогтоол гарган баталсан, өөрчилснөөс шалтгаалдаг. Журам эсвэл

заавар зөрчсөн гэдгийг хуулийн байгууллага шалган тогтоож, шүүхийн шатанд яллаж

чадахгүй байгаагаас хуулийн хэрэгжилт муу байгаа нь тодорхой харагдаж байна. Өөрөөр

хэлбэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, ялын бодлогод аль нэг байгууллага, сайд,

агентлагийн даргын баталсан журам шууд нөлөөлж байна. Статистик үзүүлэлтээс жишээ

авахад 2002-2007 онд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг дунджаар 40 гарсан байхад

яллах дүгнэлт бичигдэж, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нэг ч хэрэг байхгүй байна.

2. Эрүүгийн хуульд шууд бусаар заасан бланкетний диспозици. Энэ нь Эрүүгийн

хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт яг ямар хууль, журам зөрчсөн болохыг

тодорхой заагаагүй бөгөөд “хууль бусаар” гэсэн нэр томъёогоор илэрхийлэгдэж

байна.

Гэтэл мөн л хөрөнгийн зах зээлтэй холбоотой зарим үйлдлүүдийг тухайлбал: ЭХ-ийн 156

дугаар зүйлийн 156.1-т “.... банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулсны улмаас ....”, мөн

тус хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-т “Илт хууль бусаар олж авсан мөнгөн хөрөнгө

гэдгийн мэдсээр байж....”, 164 дүгээр зүйлийн 164.1-т “Санхүүгийн болон аж ахуйн үйл

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 10: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан, ашигласан,

задруулсан бол....” гэх мэтчилэн зааж өгсөн мөртлөө хууль бус гэдэгт чухам ямар

үйлдлийг ойлгох талаар тайлбар алга байна.

Тодруулан ойлговол, манай улсын өнөөгийн Эрүүгийн хуульд бланкетный диспозици

түгээмэл хэрэглэсэн байна. Тухайлбал, Эрүүгийн хуульд өөр хууль тогтоомж ишилсэн 11

зүйл, ямар нэгэн журам ишилсэн 29 зүйл хуульд тусгагдсан байна. Энэ нь “Үйлдэл, эс

үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох эсэхийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлох” зарчим

/Эрүүгийн хуулийн 1.2/, мөн Үндсэн хуулийн “хуульд заасан үндэслэл, журмаас гадуур

эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон” заалтыг зөрчих боломж бүрдүүлнэ. Өөрөөр

хэлбэл, ял оногдуулах боломжтой хориглосон үйлдлийг сайдын тушаалаар тогтоох нь

Эрүүгийн хуулийн зарчимд нийцэхгүй. Түүнчлэн дээр дурьдсан хууль тогтоомж эсхүл

журам зөрчсөн 40 зүйлийн 6 нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу ямар нэгэн хохирол, үр

дагавар шаардахгүй байгаа юм. Дээрх гэмт хэргүүдийн үндсэн гол томъёолол болох

“хууль бусаар” гэсэн нэр томъёог тодорхой болгохын тулд хууль хэрэглэгч холбогдох

хууль тогтоомжийг тогтоож, түүний чухам ямар заалтыг зөрчсөнийг үнэлэх зайлшгүй

шаардлага гарч байна.

1.3. Бусад хуулийн дагуух эрх зүйн зохицуулалт

Монгол Улсын хүрээнд хөрөнгийн зах зээлийг зохицуулах эрх зүйн эх сурвалжийн

хүрээнд дараах хууль тогтоомжууд байна. “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”,

“Иргэний хууль”, “Компанийн тухай хууль”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай

хууль”, “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцох тухай”, “Мөнгө угаах болон

Терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай”, “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай

хууль”, “Эрүүгийн хууль”, “Банкны тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай

хууль”, “Захиргааны хариуцлагын тухай хууль”, Аж ахуйн нэгжийн орлогын албан

татварын тухай хууль” түүнчлэн эдгээр хуулиар эрх олгосны үндсэн дээр хуульд

нийцүүлэн гаргасан Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол

гэх мэт болно.

Эдгээр хуулиудаар хөрөнгийн зах зээлд оролцож буй этгээд нь гэмт хэргийн бус

шинжтэй зөрчил үйлдсэн бол захиргааны шийтгэл хүлээлгэнэ. Хувь хүн төдийгүй хуулийн

этгээд мөн захиргааны хариуцлагын субьект болдог онцлогтой. Тухайлбал, “Үнэт цаасны

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 11: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

зах зээлийн тухай хууль”-д үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын байцаагч үнэт цаасны

зах зээлийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй

байвал захиргааны шийтгэл ногдуулна гээд тухайн зөрчил гэдэгт нь “үнэт цаас гаргаж

хуримтлуулсан хөрөнгийг танилцуулгад заасан зориулалтаар зарцуулаагүй бол”, “дотоод

мэдээлэл эзэмшигчийн бүртгэл хөтөлж, тэдгээрийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд

хяналт тавиагүй бол”, “үнэт цаастай холбогдсон үнэн зөв мэдээллийг сонирхогч этгээдэд

шуурхай өгөх”, “үнэт цаасны арилжаа, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх

шилжүүлэхтэй холбогдсон гүйлгээг шударга, ил тод, шуурхай хийж гүйцэтгэх” гэх мэт 25

зүйлийг хамруулан эдгээр зүйлийг зөрчсөн бол иргэнийг 20000-40000, албан тушаалтныг

30000-50000, хуулийн этгээдийг 100000-200000 төгрөгөөр торгоно гэсэн байна.5 Түүнчлэн

энэ хуулийн тус зүйлийн 2 дох хэсэгт “үнэт цаас гаргах тухай шийдвэрийг үнэт цаасыг

бүртгүүлсний дараа өөрчилж үл болно” 6, “хөрөнгө оруулагчийн өмчлөлд байгаа үнэт

цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх,

өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал

болгохыг хориглоно7, “үнэт цаасыг зээлээр худалдахыг хориглоно”8, “дотоод мэдээллийг

ашиглан арилжаанд оролцох, нийтэд болон хөрөнгө оруулагчид хүргэх мэдээллийг нуун

дарагдуулах, холбогдох этгээдэд өгөхөөс татгалзах”, “үнэт цаасны арилжаа болон үнэт

цаасыг нийтэд худалдахаар санал болгох явцад нийтэд хуурамч мэдээлэл өгөх,

төөрөгдүүлэх”, “үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа брокер, дилер, андеррайтер үнэт

цаасны ханшийг тодорхой төвшинд зохиомлоор тогтоон барих, өсгөх, бууруулах үйлдэл

хийх” гэсэн хуулийн 16 дугаар зүйлүүдэд 10 гаруй зөрчлүүдийг үйлдсэн бол албан

тушаалтныг 40000-60000, хуулийн этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгоно гэсэн

байна. Эдгээр зөрчлүүдийн зарим төрлүүд ялангуяа 2 дох хэсгийн заалтад буй зөрчлүүд нь

захиргааны зөрчил гэхээсээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгааг анхаарах нь

зүйтэй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН

ТӨРӨЛ, СТАТИСТИК, ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА

ХҮЛЭЭЛГЭЖ БУЙ БАЙДАЛ БОЛОН КРИМИНОЛОГИ ШИНЖ5 Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38 дугаар зүйл.6 Тус хуулийн 5.6.7 Тус хуулийн 13.1.8 Мөн тэнд 9.1.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 12: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Хөрөнгийн зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдлыг

судлахын тулд уг гэмт хэргийн статистик тоон үзүүлэлтийг судлахыг зорьсон боловч дээр

дурдсанаар энэ зүйл анги Эрүүгийн хуульд тусгагдснаас хойш улсын хэмжээнд “Үнэт

цаасны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг” бүртгэгдээгүй, шүүх энэ төрлийн хэргийг

шийдвэрлээгүй байсан тул Эрүүгийн хуулийн өөр зүйл ангиар зүйлчилсэн зарим төрлийн

хэргүүдэд анализ хийх, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийх замаар судлагааг

хийж, статистик анализ хийх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй байна.

2.1. Үнэт цаасны зах зээлд үйлдэгдсэн гэмт хэргийн статистик, шийдвэрлэлтэд дүн

шинжилгээ хийх нь

Ярилцлагын судалгаанд оролцсон мөрдөн байцаагч нар хөрөнгийн зах зээлд

үйлдэгдэж буй гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар дараахь үндсэн хариултыг өгсөн

болно. Үүнд:

а/ Хөрөнгийн зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэрэг олон хохирогчтой учраас мөрдөн

байцаалтын ажиллагаа удаан хугацаанд үргэлжилдэг.

Үнэт цаасны зах зээлтэй холбогдох мөрдөн байцаалт явуулж буй 3 гэмт хэргийн талаар

сурвалжлахад иргэдийг үнэт цаасны арилжаанд оролцоход зуучлах үүрэг бүхий брокер,

дилерийн “Эрдэнэс, “Мөнхөд”, “Ажнай инвест” компануудын хувьцаа эзэмшигчдийн

хувьцааг зөвшөөрөлгүйгээр худалдсан хэрэг шалгагдаж байгаа боловч хохирогч нарын тоо

тасралтгүй нэмэгдэж байгаагийн улмаас хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа тухай

тайлбарласан. Тодруулбал, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэрэг прокурорын

хяналтад байх шатанд уг гэмт хэргийн улмаас хохирсон, урьд нь хохирогчоор

тогтоогдоогүй этгээд гомдол гаргаснаар хэрэг мөрдөн байцаалтад буцаж, ажиллагаа

үргэлжилдэг ажээ. Эдгээр БДК-уудад холбогдох хэргийг мөрдөн байцаах ажиллагаа 1-3

жилийн хугацаанд үргэлжилж байгаа болох нь, мөн эдгээр брокер, дилерийн компанийн

холбогдох албан тушаалтнуудад бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг,

бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэнээр эрүүгийн хэрэг үүсгэн

шалгаж байгаа нь ярилцлагын судалгаа болон хавтаст хэрэгт анализ хийх явцад

тогтоогдлоо.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 13: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

б/ Хөрөнгийн зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлд

заасан “Үнэт цаасны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг”-ээр зүйлчлэлгүй Эрүүгийн

хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг”,

150 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг”-ээр

зүйлчилж шийдвэрлэсэн зарим тохиолдол бий.

Ярилцлагын судалгаагаар тогтоогдсон дээрх нөхцөл байдалд тулгуурлан хөрөнгийн зах

зээлд үйлдэгдсэн боловч бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг, мөн бусдын эд

хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг хэмээн зүйлчлэгдэж шийдвэрлэгдсэн хэргийг

судлахын зорьсон боловч сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар Эрүүгийн хуулийн

148 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах 900 орчим гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх 240

орчим гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн9 байх тул эдгээр хэргээс хөрөнгийн зах зээлд

үйлдэгдсэн гэмт хэргийг таньж судлах боломжгүй байлаа. Өөрөөр хэлбэл, уг зүйлүүдээр

шийдвэрлэгдсэн дээрх бүх хэргийн материалаас зөвхөн хөрөнгийн зах зээлд үйлдэгдсэн

хэргийн материалыг сонгож судлах боломжгүй бөгөөд эдгээрийг таньж олохын тулд

тухайн зүйлээр шийдвэрлэгдсэн бүх хэргийн материалыг судлах шаардлага гарсан нь

судалгааны ажлын явцад тулгарсан бэрхшээл байв.

Харин ийнхүү шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлэл авах зорилгоор Улсын мөрдөн

байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн зарим мөрдөн байцаагч нараас

тодруулга авсан боловч зорьсон үр дүнд хүрээгүй болохыг тэмдэглэж байна.

2.2. Үнэт цаасны зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэргийн төрөл

Манай улсад үнэт цаасны зах зээлд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар авч үзэхдээ

дараах 2 байдлаар буюу Үнэт цаас гаргагчийн хүрээнд гарч байгаа хэрэг, зөрчил,

маргаан, Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч буй хэрэг

маргаан гэж ангилж болох байна.

А.Үнэт цаас гаргагчийн хүрээнд гарч байгаа гэмт хэрэг болон хэрэг маргаан

Манай улс 1991 оноос хэрэгжүүлсэн өмч хувьчлалын бодлогын хүрээнд 520 хувьцаат

компанийг, төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар байгуулж,

9 УДШ-ийн 2008, 2009, 2010 оны жилийн тайлан

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 14: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн байдаг бол хөгжлийн явцад тэдгээрийн 320 нь

өнөөдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байна.10 Эдгээрээс 22 нь 100% төрийн

өмчит, 29 нь төрийн өмчийн оролцоотой байгаа бол 269 компани хувийн өмчит болоод

байгаа билээ.11 Хувийн өмчит гэх компаниудын нийт гаргасан хувьцааны дийлэнх хэсэг нь

цөөн тооны хувьцаа эзэмшигчид төвлөрсөн буюу нийт компанийн 70-90 хувийнх нь

нийтэд гаргасан хувьцааны хяналтын багцаас дээш хувь нь тодорхой иргэн, хуулийн

этгээд, гэр бүл, хамаатан садны гарт ороод байгаа юм. Үүний нөгөө талд өмч хувьчлалын

хүрээнд бий болсон хэт жижиг хувьцаа эзэмшигчид байгаа нь хувьцаа эзэмшилийн

бүтцийн хувьд хүчний тэнцвэргүй байдлыг үүсгээд байгаа. Энэ байдал нь компанийн

хамтын удирдлага хэрэгжихгүй байх, томоохон хувьцаа эзэмшигчдэд давуу талыг бий

болгох, жижиг хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөхгүй байх, компанийн үйл

ажиллагаанаас олсон ашгийг ногдол ашиг болгон тэгшээр хувиарлахгүй байх, тодорхой

этгээдүүд дураар аашлах нөхцлийг бүрдүүлж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хооронд гарч байгаа маргааны үндсэн агуулга нь томоохон

хувьцаа эзэмшигчид хамтын удирдлагын зарчмыг санаатай хэрэгжүүлээгүй, жижиг

хувьцаа эзэмшигчид мэдээлэл өгөхгүй байх, компанийн удирдлага, үйл ажиллагаанд

тэдгээрийг оролцуулахгүй байх зэргээр эрхийг нь зөрчих, хувьцаа төвлөрүүлж компанийн

удирдлагыг гартаа авсан этгээдүүд компанийн зардлыг нэмж, орлогыг бууруулахад

чиглэсэн шийдэл, шийдвэрийг гаргах замаар компаныг ашиггүй болгох, компанийн өмч

хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулах замаар хөрөнгөгүй болгох, эсхүл компаны

хөрөнгийг ашигласны, бусдад ашиглуулснаас олж буй орлогыг хувьдаа завших, бусдад

хэт бага үнээр худалдах, шилжүүлэх зэргээр компаниас хүртэх өгөөжийг, хувиарлалтыг

шударга бусаар явуулсантай холбоотой асуудлаар гарч байна.12

Дэлхий даяар хэрэглэж буй “компани” хэмээх хамтын хөрөнгө оруулалтад

тулгуурласан хамтын удирдлага бүхий хуулийн этгээдийн бүтэц зохион байгуулалт нь

дангаар үйл ажиллагаа явуулах замаар олох байсан хувь этгээдийн орлогыг хамтын

хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд байгуулах замаар цар хүрээг нь нэмж хүртэх

өгөөжийн цаг хугацааг наашлуулах, хувь хэмжээг огцом нэмэх зорилготой байдаг. Өөрөөр

10 Монголын Хөрөнгийн биржийн www.mse.mn сайтны мэдээнээс иш татсан. 2012.1.3-ны өдөр зочилсон. 11 Мөн тэнд.12 Судлаач Д.Дүгэржавын илтгэлээс.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 15: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

хэлбэл, хамтын удирдлагын үндсэн дээр аливаа шийдлийг компанийн эрх ашигт нийцсэн

байдлаар гаргаж, тухайн компанийн зардал багатай үйл ажиллагаа явуулж, аль болох их

хэмжээний орлогыг олох чиглэлээр ажилладаг бөгөөд ингэснээр компанийн хөрөнгийн

хэмжээ, түүнээс олох орлого өсч байх учиртай. Энэ зарчим манай нөхцөлд хэрэгжихгүй

байна.

Дээрх хэрэг, зөрчил, маргааны илэрч буй байдал нь хууль тогтоомжийн хувьд

Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл /КТХ-ийн 84, 85 дүгээр зүйл/ болон

сонирхолын зөрчил бүхий хэлцэл /КТХ-ийн 86-90 дүгээр зүйл/ байгуулах журмыг зөрчих,

компанийн эд хөрөнгийн зах зээлийн үнийг санаатайгаар буруу тогтоох, компанийн хувь

нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын

зөвлөлийн үйл ажиллагаа явуулах горимыг зөрчих, эрх бүхий албан тушаалтнууд эрх

хэмжээгээ хэтрүүлэх, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байх

зэрэг үйлдэл, эс үйлдлээр илэрч байгаа юм. Үүнээс үзвэл, Эрүүгийн хууль дахь аж ахуйн

эсрэг гэмт хэрэгт компанийн удирдах албан тушаалтантай холбоотой гэмт хэргийн

томъёоллыг нэмж оруулах, санаатайгаар компанийн эрх ашигт хохирол учруулсан,

компанийн хөрөнгийг хувьдаа завших замаар компанид хохирол учруулсан болон олон

нийтэд болоод хувьцаа эзэмшигчдэд санаатай мэдээлэл өгөхөөс зайлсхийсэн, хуурамч,

дутуу, алдаатай, мэдээлэл өгсөн зэрэг үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх

талаар зүйл нэмж оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Захиргааны хариуцлагын тогтолцоог

шинэчлэх, хариуцлагын үр нөлөөг дээшлүүлэх ч шаардлагатай байна.

Б. Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч буй гэмт хэрэг

Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын хүрээнд гарч байгаа үндсэн

гэмт хэрэг бол бусдын үнэт цаасыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан,

хувьцаа худалдсан орлогыг өмчлөгчид өгөлгүй завшсан, санхүүгийн баримтыг хуурамчаар

үйлдсэн, иргэдэд худал, ташаа болон зөрүү мэдээлэл өгч төөрөгдүүлсэн, залилсан

үйлдлүүд зонхилон гарч байна. Эдгээр нь зах зээлийн бүтэц, зохион байгуулалт,

ажиллагааны горимд байсан хэд хэдэн суурь гажуудалтай холбоотой байсныг хэлэх нь

зүйтэй. Юуны өмнө манай улсад 2006 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд биржээс гадуур

арилжаа гэх үнэт цаасны бартерийн арилжаа иргэд хооронд зөвшөөрөгддөг байсан юм.

Энэ нь брокерууд хувьцаа эзэмшигчийн хаягаар нь гэрт нь очоод төлбөрийг бэлэн хийгээд

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 16: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

дараа нь тухайн хувьцаагаа өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжийг олгож болдог

байсан гэсэн үг. Нөгөө талаас, үнэт цаасны төлбөр тооцооны системд брокер нь

харилцагчийнхаа үнэт цаас худалдсан мөнгөн хөрөнгийг өмнөөс нь хүлээн авч бэлнээр

харилцагчиддаа тараадаг байсан нь үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын

хүрээнд шунахай сэдлээр бусдын хөрөнгийг завших таатай орчныг бүрдүүлж өгч байсан

байгаа юм.

Тодруулбал, брокер нь өөрт байгаа харилцагчийн талаарх дотоод мэдээллийг ашиглан

санаатайгаар хуурамч баримт үйлдэх замаар харилцагчийнхаа хувьцааг арилжаанд оруулж

бусдад худалдах, дараа нь тухайн харилцагчийн данснаас бэлэн мөнгийг өөрт нь хүргэж

өгөх нэрийдлээр мөнгөн хөрөнгийг хувьдаа завших хууль бус ажиллагаа газар авах

нөхцлийг бүрдүүлж өгсөн байдаг.

Санхүүгийн зохицуулах хороо 2006 онд байгуулагдаад улсын хэмжээнд нийт

хувьцаат компанид үзлэг хийж, орон нутгийн иргэд дансаа шалгах боломж олгожээ. Энэ

ажлын хүрээнд 1996-2003 оны хооронд хувьцааг нь зөвшөөрөлгүй зарсан зөрчил маш их

илэрсэн бөгөөд Хороо уг зөрчлийг давтан гаргасан хэд хэдэн брокер дилерийн компанийн

үйл ажиллагааг зогсоож, асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн

байна. Цаашид үнэт цаасыг зөвшөөрөлгүй зардаг үйлдлийг таслан зогсоохын тулд зах

зээлийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийх шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс

ярьж байгаа ба мэргэжлийн байгууллага бэлэн мөнгө хүлээн авч түгээдэг байдлыг өөрчлөх

талаар арга хэмжээ авч, Үнэт цаасны төлбөр тооцооны байгууллагаас шинэчлэл хийсний

дүнд одоогоор харилцагчийн мөнгө түүний банкин дахь дансанд шилждэг, гар дээр бэлэн

мөнгө олгодоггүй болоод байгаа юм байна. Энэ нь эрсдэлийг тодорхой хэмжээгээр

бууруулж байгаа боловч баримтыг хуурамчаар үйлдэхээс бүрэн сэргийлж чадахгүй бөгөөд

арилжаанд оруулах захиалгыг хөрөнгийн биржийн шатанд хянадаг болох, төлбөр, тооцоог

гүйцэтгэх шатанд захиалга өгсөн өмчлөгчийн баталгаажуулалтыг үнэт цаасны

хадгаламжийн байгууллагаас хийдэг болох зэрэг зах зээлийн дотоод хяналтын тогтолцоог

олон улсын жишигт хүргэх шаардлагатай юм. Техник технологийн хувьд ойрын үед энэ

асуудал шийдвэрлэгдэх боломтой бөгөөд Монголын Хөрөнгийн биржид Лондонгийн

хөрөнгийн биржийн технологийг суурилуулснаар асуудал шийдвэрлэгдэнэ гэж найдаж

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 17: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

байгаагаа мэргэжилтнүүд илэрхийлж байна.13 Энэхүү асуудалд орсон мэргэжлийн

байгууллага нь ихэнх тохиолдолд төлбөрийн чадваргүй болсон эрсдлийн сангүй болсон

байх нь түгээмэл байна. Иймээс зах зээлийн бүтцийн хувьд эрсдлээс хамгаалах нэгдсэн

сантай болгох асуудлыг холбогдох байгууллагууд судалж байгаа юм байна. Нөгөө талаас

брокер, дилерийн үйл ажиллагааны горимыг шинэчлэн тогтоох, үнэт цаасны

хадгаламжийн, төлбөр, тооцооны тогтолцоог шинэчлэх шаардлага нь зүй ёсоор тавигдаж

байна. Санхүүгийн баримтыг үйлдэх, баталгаажуулах хийгээд хадгалалт, архивлалтын

стандартыг ч нийтлэг болгох шаардлага байгаа болно.14

2.3. Үнэт цаасны зах зээл дээр гарч буй иргэний хэрэг маргаан

Үнэт цаастай холбоотой эрх зүйн маргаан 1990-ээд оноос цөөн тоотой гарч байсан.

Энэ нь үнэт цаасны арилжаа, бонд зэргээр хязгаарлагдаж байв. Эдүүгээ үнэт цаасны зах

зээлийн харилцаа харьцангуй хөгжиж, зах зээлд хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр эрх

зүйн маргаан гарах нь илт нэмэгдэх хандлага бий болов. Тухайлбал, Таван толгой зэрэг

зарим уул уурхайн хувьцааны үнэ цэнэ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор маргаан гарах

болжээ.

Эрх зүйн зохицуулалт харьцангуй боловсронгуй болсоор байна. Иргэний хуульд үнэт

цаасны эргэлтээс үүсэх үүрэг гэсэн бүлэгт, үнэт цаасаар гэрчлэгдсэн эрх, мэдүүлгийн үнэт

цаас, үнэт цаас гаргагчын эрх, үүрэг үнэт цаасаар гэрчлэгдэж байгаа үүргийг гүйцэтгэх

нөхцөл, үнэт цаасыг нэрийн үнэт цаас болгон өөрчлөх, түүнийг гэмтээх, устгах,

зөвшөөрлийн болон, нэрийн үнэт цаасны талаар тус тус зохицуулсан байна. Түүнчлэн

Үнэт цаасны зах зээлийн хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль

батлагдаж мөрдөгдсөн явдал нь үнэт цаасны эрх зүйн зохицуулалтыг зарим талаар

тодруулан заасны гадна, маргаан гарах хууль зүйн боломжийг нэмэгдүүлсэн гэж болно.

Энэ учраас эрх зүйн тодорхой ойлголтууд, түүнтэй холбоотойгоор хууль хэрэглээний арга,

туршалыг судлан үзэх хууль зүйн үндэслэл бүхий туршлага тогтоох асуудал тулгамдсан

зорилт болж байна.

13 Ярилцлагын судалгаагаар дээрх асуудлыг илрүүлсэн болно. 14 Мөн адил.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 18: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Манай зарим судлаачид Иргэний хуульд “мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасаар

гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу шүүх сэргээнэ” гэж заасан

тул үнэт цаасыг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд зөрчигдсөн эрх, маргаантай асуудлаа

шүүхэд хандан хамгаалах нь ойлгомжтой гээд асуудлын гол нь “нэрийн үнэт цаасаар

гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий

байгууллага сэргээнэ” гэж заасан энэ заалтыг туйлшруулан ойлгож болохгүй гэж үзсэн

байдаг. Жишээлбэл: иргэний хэлэлцээр үнэт цаасыг шударгаар эзэмшсэн этгээдийн үнэт

цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр хуучин эзэмшиж байсан этгээдэд нь

буцааж өгөх боломжгүй юм.15 Иргэний хуулийн тайлбар /ерөнхий анги/ номонд

бичсэнээр “Энэ зохицуулалт их хүндрэлтэй зохицуулалт байна. Нэрийн үнэт цаасыг

эзэмшсэн этгээд Иргэний хууль болон үнэт цаасыг эзэмшигч этгээд иргэний хууль болон

үнэт цаасны талаарх бусад хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх, мөн энэхүү эрхээ

шүүхэд хандан хэргэжүүлэх боломжтой. Нэрийн үнэт цаасыг эзэмшигч этгээдийн дээрх

эрхүүдээс ямар ч хамааралгүйгээр үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий

байгууллага үнэт цаасыг бусад хуульд заасан зохицуулалтын дагуу гаргаж байгааг

анхаарах ёстой. Харин дээрх байгууллага үнэт цаас эзэмших тухай иргэд хоорондын

маргааныг шийдвэрлэх үүрэг хүлээхгүй. Энэ нь шүүхийн үүрэг болно. ”16 гэжээ.

Гэтэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-д Санхүүгийн зохицуулах хороо

“хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах үүднээс зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд

оролцогч аль нэг талын хүсэлтийг үндэстэй гэж үзвэл тухайн үнэт цаасны арилжааг түр

зогсоон шалгах, зөрчилтэй нь нотлогдвол түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгох”

бүрэн эрхтэй байхаар заасан нь хуулийн эдгээр заалтыг хэрхэн нэг мөр ойлгох талаар

хуульчид хамтран ажиллахыг шаардлагатайг харуулж байна.

Хэдийгээр Монгол Улсын Иргэний хуульд хэлцэл дэх хийсвэрлэлийн зарчим

тусгагдсан эсэх тухай асуудлаар нэгдсэн нэг ойлголтонд шүүх болон бусад байгууллагын

хуульчид хүрээгүй боловч энэ тохиолдолд энэхүү зарчмыг хэрэглэх нь оновчтой шийдэл

байж болзошгүй. Тодруулбал, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үнэт цаасыг арилжаалсан

тохиолдолд арилжаа нь анхнаасаа, хийгдсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байна. Энэ

15 А.Доржготовын 2011 оны 11 сард ХЗҮХ дээр зохион байгуулагдсан хэлэлцүүлгэн дээр хэлсэн үгнээс ишлэл авлаа. 16 Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. 2010 он.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 19: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

тухай Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.11-р зүйлд заасны дагуу Санхүүгийн

зохицуулах хорооноос арилжаа хүчингүй тухай зарлаж, мэдэгдэх, харин үнэт цаасны

өмчлөх эрх нь хөрөнгө оруулагчид шилжсэн тохиолдолд өмчлөх эрх шилжүүлэх

хэлцлийн талаар хөрөнгө оруулагч шүүхэд хандах эрхтэй байх нь оновчтой. Энэ

тохиолдолд арилжаа хүчингүй байх боловч, хийсвэрлэлийн зарчмын дагуу хувьцааны

өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 114.1-р зүйлийг

хэрэглэх зам нь ямагт нээлттэй байна. Нэгэнт аливаа хэлцлийг хүчин төгөлдөр бусад

тооцох эрх нь зөвхөн шүүхэд хадгалагдах тул, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн

34.1.11-р зүйлийг хэлцлийг хүчингүй болгох бус, харин хууль зөрчиж хийсэн хэлцлийн

хувьд арилжаа хууль бус юм гэдгийг зарлах гэх утгаар тайлбарлан, харин өмчлөх эрхийг

хөндөх асуудлыг шүүхэд хандах эрхтэй байх байдлаар тайлбарлах нь Иргэний хуулийн

холбогдох зохицуулалтуудтай нийцнэ. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад зөвхөн шүүх л

тооцдог бөгөөд шүүхээс хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцсон шийдвэр гартал хэлцэл

хүчин төгөлдөр байдаг онцлогтой17 гэж үзсэн байна.

2.4. Үнэт цаасны зах зээлд үйлдэгдсэн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэлт буюу эрүүгийн

хариуцлага хүлээлгэж буй нөхцөл байдлын дүн шинжилгээ

Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн асуудлууд дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн

боловч хохирогч, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байна, нотлох баримт хангалтгүй

байна гэх үндэслэлээр удах, хэрэг түдгэлзэх, эсхүл хохирол нь бага, үйлдэл нь анх удаа

гэдгээр Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгох хандлага ажиглагдаж

байна. Хохирлын тухайд 1996-2003 оны хооронд арилжааны үнэ ханш бага байсан нь үнэн

боловч өнөөдөр уг хувьцааны ханш хэдэн арваас хэдэн мянга дахин өссөн байх жишээтэй

байна. Гэтэл бодит хохирлыг хохирол учрах үеийн байдлаар тооцож байгаа цаг үе, нөхцөл

байдалд нийцэхгүй байна. Тодруулбал, “Мөнхөд” брокер, дилерийн компанийн эрх бүхий

албан тушаалтнуудын бусдад учруулсан бодит хохирол нь 34 564 403 төгрөг /гучин

дөрвөн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун гурав/ байсан бол зөвшөөрөлгүй

зарагдсан хувьцаануудын ханшийг 2010 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөр тооцож үзвэл

5 768 490 661 /таван тэрбум долоон зуун жаран найман сая дөрвөн зуун ерэн найман мянга

зургаан зуун жаран нэг/ болоод байгаа юм. Нөгөөтэйгүүр, үйлдэл нь анх бус, санаатайгаар,

17 Судлаач Д.Дүгэржавын илтгэлээс.2011 он.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 20: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

үргэлжилсэн байдалтай байгаа бөгөөд ихэнх тохиолдолд халхавчлах зорилгоор бусад

брокеруудтай бүлэглэн үйлдсэн байдаг.

Үнэт цаасны зах зээлд гарах хууль бус ажиллагаа нь маш богино хугацаанд зах

зээлийг уналтанд оруулах, улмаар бодит эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулдаг

нийгмийн хор хөнөөл асар их байдаг тул аливаа улс учирсан хохирлоос нь үл хамаарч

хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр үнэт цаасны зах зээлийн гэмт хэргийг тодорхойлдог. Гэтэл

манай улсын Эрүүгийн хуулиар их хэмжээний хохирол учирсан бол гэж тодорхойлсон нь

уг зүйлийг хэрэглэх боломжийг үндсэнд нь хаасан, ял завших боломжийг олгосон, ялын

бодлого алдагдах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн 158 дугаар

зүйлийг дахин томъёолох, хууль тогтоомжийг зөрчих гэсэн ерөнхий хүрээг тодорхой

болгож үйлдлээр нь томъёолохоос гадна хохирол учирсан байх нөхцлийг өөрчилж

хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгох шаардлагатай байна гэж манай хуулийн байгууллагын

ихэнх ажилтнууд үзэж байна.

Эдийн засгийн гэмт хэрэгт, түүний дотор үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомж

зөрчсөнтэй холбоотой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, хянаж,

шийдвэрлэхэд дараах зүйлүүдэд анхаарах шаардлагатай байгааг манай зарим цагдаагийн

ажилтнууд дурдсан байдаг. Үнэт цаасны тухай хууль тогтоомжид Иргэний хууль, Үнэт

цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, эдгээр

хуулиар эрх олгосны үндсэн дээр хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газар, Монголбанк,

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол зэрэг хамаарагддаг учраас үнэт цаас гаргах,

гүйлгээнд оруулах, худалдах, арилжих, төлбөр тооцоо хийхтэй холбогдож гарсан зөрчил

нь гэмт хэргийн шинжтэй байвал Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлд заасны дагуу

эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй байдаг. Гэтэл

манай улсын ЭХ-ийн 158 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэсэн

хэрэг одоог хүртэл нэг ч байхгүй байна гэдэг нь дараах хэд хэдэн шалтгаан нөхцөлтэй

холбоотой байна гэж ЭБША явуулагч мөрдөн байцаагч, прокурорууд үзэж байгаа нь

ярилцлагын судалгаагаар илэрсэн байна.18

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, хянаж шийдвэрлэхдээ прокурор, мөрдөн

байцаагч нар Үнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн

18 УМБГ-ын мөрдөн байцаагч нартай хийсэн ярилцлагын судлагаагаар илэрсэн. 2011 он.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 21: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

бүрэлдэхүүний объектив тал нь үнэт цаас гаргах, гүйлгээнд оруулах, худалдах,

арилжих, түүгээр төлбөр тооцоо хийх, брокер, диллерийн үйл ажиллагаа явуулах

журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байдаг болохыг анхаарч үзэн дээрх хэргийн

бүрэлдэхүүний объектив тал нь бланкет бүтэцтэй байгаа тул гэмт үйлдлийн

шинжийг тогтоохдоо Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /2002 он/, брокер,

диллерийн үйл ажиллагааны журмыг харьцуулан судалж зөв тогтоох зайлшгүй

шаардлагатай.

Энэ гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учруулснаар бүрдэл төгсдөг

материаллаг бүрэлдэхүүнтэй байдаг тул уг гэмт хэргийн улмаас бусдад хичнээн

хэмжээний хохирол учирсан болохыг нарийвчлан тогтоох нь хүндрэлтэй.19

Субъектив тал нь гэм буруугийн санаатай эсвэл болгоомжгүй хэлбэртэй, шунахай

болон хувийн бусад сэдэлтэй байж болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект нь албан үүргийн хувьд үнэт цаас гаргах,

эргэлтэнд оруулах, хадгалах, төлбөр тооцоо хийх зэрэг үнэт цаастай холбоотой

ажлыг эрхлэн хариуцах албан үүрэгтэй, ажил үүргийн хувьд дээр дурьдсан ажлыг

эрхлэн гүйцэтгэдэг этгээд болохоос биш захиргаа аж ахуй удирдах үүрэг

гүйцэтгэдэг захирамжлан зохион байгуулах үүрэг бүхий төрийн болон төрийн бус

байгууллага, аж ахуйн нэгж албан тушаалтан байхыг шаардахгүй. Үнэт цаасны

тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг нь субъектийнхээ хувьд албан тушаалын

эсрэг гэмт хэрэгтэй адил төстэй боловч энэ хэргийн субъект нь уг үйлдлийг

хийхдээ болон хийх ёстой үйлдлээ хийхгүй байхдаа өөрийн албаны эрх мэдэл

буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хэтрүүлэн хэрэгжүүлсэн

шинжгүй байдгаараа албан тушаалын эсрэг гэмт хэргээс ялгаатай байдаг.20

Ер нь манай улсад үнэт цаасны зах зээлд үйлдэгдэж гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 156,

152, 150, 148 дүгээр зүйлд зааснаар ихэвчлэн эрүүгийн хэрэг үүсгэдэг уламжлал тогтжээ.

2.5.Үнэт цаасны зах зээл дэх гэмт явдал, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт

холбогдогсдын криминологи шинж

19 Б.Оюутболд, ХЗҮХ дээр зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлээс, 2011 оны 11 сар. 20 Прокурор М.Гантулга Үнэт цаасны тухай хууль тогтоомжийг зөрчих гэмт хэргийн зүйлчлэл, хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох талаар илтгэлээс

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 22: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Хөрөнгийн зах зээл дээр үйлдэгдэж буй гэмт хэргийн криминологийн чиг хандлагыг

сүүлийн 3 жилийн хугацааг хамруулан судлахыг хичээсэн бөгөөд судалгааны хамрах

хугацаанд улсын хэмжээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлд заасан

“Үнэт цаасны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг” бүртгэгдээгүй, шүүх энэ төрлийн

хэргийг шийдвэрлээгүйг дахин тэмдэглэмээр байна. Харин Улсын мөрдөн байцаах газраас

“Эрдэнэс”, “Мөнхөд”, “Ажнай инвест” БДК21-д холбогдох хэрэгт эрүүгийн байцаан

шийтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр хэргүүд прокурорын хяналтын шатандаа

явж байна.

Дээр дурдсанчлан хөрөнгийн зах зээлд үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд шалтгаан,

нөлөөлөх хүчин зүйлийн талаар дүгнэлт хийх боломжгүй бөгөөд харин тухайн төрлийн

зөрчил үйлдэгдэж буй шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл дараахь бүлэгт ангилагдаж байна.

Нийгмийн орчин нөхцөлөөс шалтгаалах шалтгаан

Хөрөнгийн зах зээлийн талаар төрөөс бармтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө

байхгүй;

Хөрөнгийн зах зээлийн идэвхжил нийт зах зээлийг хамарч чадаагүй;

Хөрөнгийн зах зээлийн бүтэц, зохион байгуулалтын хөгжил сул;

Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээний

чанар доголдолтой;

Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалт боловсронгуй биш;

Хөрөнгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн

механизм төдийлөн боловсронгуй болоогүй;

Хөрөнгийн анхдагч зах зээлийн үнэ тогтох, хоёрдогч зах зээлийг эхлүүлэх

нөхцөлийн эрх зүйн зохицуулалт бүрхэг;

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн, ялангуяа жижиг хувьцаа

эзэмшигчдийн эрхийг хамгаалах цогц арга хэрэгсэл байхгүй.

Хохирогч хувь хүний онцлогоос шалтгаалсан:

Иргэдийн хөрөнгийн зах зээл, санхүүгийн боловсрол, мэдлэг, ухамсар

төлөвшөөгүй;

Хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл авах, оролцох боломжоо эдэлдэггүй;

21 Брокер, дилерийн компани гэхийг ийнхүү товчлов.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 23: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Хөрөнгийн зах зээлд бусдын үгээр өөрөөр хэлбэл, хувьцаа үнэтэй болсон, ногдол

ашгийн хэмжээ өндөр болсон гэх бусдын дам үг, ярианаас улбаалан оролцдог.

Дээрх шалтгааны аль алиныг хавсарсан шалтгаан:

Жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр компанийн

удирдлагад оролцох боломжоо бүрэн эдэлж чаддаггүй;

Иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаархи мэдээлэл хаалттай;

Ногдол ашгийн хуваарилалт шударга бус;

Нээлттэй тайлагналын асуудлын зохицуулалт хангалтгүй;

Жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол гаргах эрх хязгаарлагдмал;

Хувьцаат компанийн эрх бүхий албан тушаалтны хариуцлага сул;

Үнэт цаас гаргагч, мэргэжлийн оролцогч байгууллагын баримт сэлт цэгцгүй;

Холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны доголдлоос шалтгаалсан.

Үнэт цаасны зах зээлийг зохицуулах байгууллагын үүрэг тодорхойгүй, эрх

хэмжээ бага;

Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагын эрх, үүрэг тодорхой бус;

Анддеррайтерийн компанийн үүрэг хариуцлага олон улсын нийтлэг жишгээс

өөр;

Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээний

чанар доголдолтой;

Хөрөнгийн зах зээлийг зохицуулагч болон уг зах зээлд оролцогч байгууллага,

цаашлаад тэдгээр байгууллагаас хөрөнгийн зах зээлд үйлдэгдсэн хэрэг, зөрчлийг

илрүүлэх, таслан зогсоох, шалгах, шийдвэрлэх чиг үүрэг бүхий хууль сахиулах

байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал зэрэг нь хөрөнгийн зах зээлд

үйлдэгдэж буй гэмт үйлдэл, зөрчлийн шалтгаан болдог байна.

Хөрөнгийн зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэргийн хөдөлгөөнийг авч үзэхэд

хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр тухайн зах зээлд үйлдэгдэх гэмт үйлдлийн тоо,

төрөл өсөх чиг хандлагатай. Хөрөнгийн зах зээлд үйлдэгдэж буй гэмт үйлдэл тархацыг авч

үзэхэд хот, хөдөөгүй буюу нийслэлд ч, хөдөө орон нутагт ч энэ төрлийн гэмт хэргийн

“хувьцаа эзэмшигчдийн хувьцааг зөвшөөрөлгүйгээр худалдах” хэлбэр түгээмэл22 байгаа

боловч илрүүлэлт хаана ч адил ажээ. Хөрөнгийн зах зээлд нэлээд түгээмэл үйлдэгдсэн

22 Хэвлэлийн мэдээлэл, иргэдийн хууль зүйн зөвлөгөө авч буй байдлаас энэ төрлийн гэмт үйлдэл түгээмэл болох нь тогтоогдоно.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 24: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

гэмт үйлдэл болох хувьцаа эзэмшигчдийн хувьцааг зөвшөөрөлгүйгээр худалдсан үйлдэл

1998-2004 онд үйлдэгдсэн23 байх агаад энэхүү үйлдэл мөн хувьцаат компанийн хувьцаа

буюу үнэт цаас үнэд хүрч, олноор худалдагдаж эхэлсэн үетэй давхцдаг байна.

Хөрөнгийн зах зээлийн гэмт хэрэгт холбогдогсдын криминологи шинжийг

судлахыг зорьсон боловч үйлдэгдсэн гэмт хэрэг Монгол Улсад бүртгэгдээгүй, улмаар энэ

төрлийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй тул уг, дүн шинжилгээ хийх боломжгүй байлаа.

Харин мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй хэргүүд болон Санхүүгийн зохицуулах

хорооноос шалгалт хийж илрүүлсэн зөрчлийг үйлдэж буй этгээдүүдийн тухайд брокер,

дилерийн үйл ажиллагаа явуулж буй компанийн удирдах болон гүйцэтгэх албан

тушаалтан эл зөрчил, гэмт үйлдлийг үйлддэг онцлогтойн зэрэгцээ тэд хөрөнгийн зах

зээлийн талаархи мэдлэг, мэдээлэл, зохицуулалтын талаархи мэргэжил, мэргэшилдээ

тулгуурлан, иргэдийн энэ талаархи мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглан гэмт хэрэг,

зөрчил үйлддэг байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРҮҮГИЙН

ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ

4.1. Урьд ижил төстэй хийгдсэн үнэт цаасны зах зээлтэй холбоотой судалгаанд дүн

шинжилгээ хийх нь

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2009 онд Санхүүгийн зохицуулах хорооны

захиалгаар “Үнэт цаасны зах зээлийн тухай Монгол Улсын хууль тогтоомжийн

хэрэгжилт” судалгааны тайлан гаргажээ. Уг судалгааны гол дүгнэлтийг хамгийн цөөн

үгээр илэрхийлбэл, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь маш том зорилт тавьсан

боловч тэр хэмжээндээ хүртэл зохицуулалтыг тодорхой болгож чадаагүй гэж үзжээ. Энэ

судалгаа нь эрүүгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй авч үзээгүй бөгөөд угаас тийм

зорилт ч тавиагүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зрохицуулах хороо хамтран 2010 онд

“Хөрөнгийн зах зээл дээр гарч буй хэрэг маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй

асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг хуульчдын дунд зохион байгуулсан бөгөөд

хэлэлцүүлэгт практикийн хуульчид, судлаачид илтгэл тавьж дараа нь нийтийн хүртээл

23 www.frc.mn. Үнэт цаасны газрын 2009 оны жилийн ажлын тайлан

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 25: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

болгосон нь энэхүү судалгаа хийх явцад мэргэжлийн хүмүүс судлаачдын саналыг

дүгнэхэд чухал ач холбогдолтой байлаа.

4.2. Хөрөнгийн зах зээл дэх гэмт явдалтай тэмцэж буй гадаад орнуудын хууль тогтоомж

болон туршлага

Эдийн засгийн төрөөс хараат бус чөлөөт зах зээлд шилжин орох явдал нь манай улс

төдийгүй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан нийт улс орнуудын хувьд маш олон

өөрчлөлт, шинэчлэлүүдийг авчирсан. Хөрөнгийн зах зээлийн салбарт үнэт цаасны

арилжаа идэвхжиж, даатгалын харилцаа өргөжин дэвшихийн хирээр шинэ шинэ эдийн

засгийн томъёлол, ойлголтууд үүсэн гарч ирсэн билээ. Нийт улсын хэмжээнд энэхүү шинэ

ойлголтуудын талаарх ойлголт дутмаг байсан /одоо ч маш дутмаг байгаа/ нөхцөл байдал

нь тодорхой бүлэг этгээдийн хувьд өөрсдийн залилан мэхлэх үйлдэлээ эрхлэх боломжийг

үүсгэж өгсөн юм. Үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогчид төдийгүй, харилцаанд

оролцогчдын эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллагууд албан

тушалтнуудын ч гэсэн мэдлэгийн түвшин дутмаг байгаа. ОХУ-ын үнэт цаасны зах зээл

хөгжөөд цөөнгүй жилийг ардаа орхисон хэдий ч жил ирэх тусам энэхүү салбарт үүсэж буй

гэмт хэргийн төрөл, тоо өссөөр байна.

Тодруулбал, Оросын судлаачдын үзэж байгаагаар сүүлийн жилүүдэд ОХУ дахь

үнэт цаасны зах зээл дээр гарч буй гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч байгаа бөгөөд

1996 онд үнэт цаастай холбоотой 288 эрүүгийн гэмт хэрэг гарсан бол, 1997 онд энэхүү тоо

400 хүрч, 500 тэрбум рублийн хохирол учруулсан байна. Үнэт цаасны зах зээл дээр гарч

буй гэмт хэргийг бүлэглэн үйлддэг нь онцлогтой. Ихэвчлэн энэ төрлийн гэмт хэргийн 3-7

хүний бүрэлдэхүүнтэй үйлддэг байна. Мөн ийнхүү бүлэглэл нь хууль бусаар хуулийн

этгээдийн хэлбэр бүхий дур зургийг илэрхийлдэг. Энэ нь өндөр мэргэжлийн хуульчид,

санхүүчид, үнэт цаасны мэргэжилтнүүд байдаг байна24.

4.2.1. ОХУ-ын Эрүүгийн хуулийн хамгаалалт

ОХУ-ын Эрүүгийн хуулийн 185, 185.1, 186 зүйлээр тус тус үнэт цаастай холбоотой

эрх зүйн зохицуулалтыг агуулсан байна. ОХУ-д үнэт цаасны зах зээл дээрхи эрүүгийн

гэмт хэргийн тоо, төрөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 2010 оны 7 дугаар сарын 1-ний

24Экономическая преступность в финансово-кредитной системе РФ http://newasp.omskreg.ru/bekryash/ch9p4.htm /сүүлд үзсэн 2011.11.19/

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 26: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

өдрөөс25 эхлэн үнэт цаасны зах зээл дээрхи гэмт хэргийн зүйчлэлийг дэлгэрүүлсэн байна.

Өмнөх зохицуулалтаар:

185 дугаар зүйлээр “Үнэт цаас гаргах эрх хэтрүүлэх”,

185.1-ээр “ОХУ-ын үнэт цаастай холбоотой хууль тогтоомжийн дагуу

хөрөнгө оруулагч болон хяналтын байгууллагад санаатайгаар мэдээлэл

өгөхөөс зайлсхийх”,

186 дугаар зүйлээр “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас хуурамчаар үйлдэх,

хадгалах, тээвэрлэх болон борлуулах” гэсэн заалтууд байсан.

Шинэ зохицуулалтын хүрээнд эдгээр заалтанд нэмээд дараах заалтыг нэмэж

оруулсан байна. Үүнд:

170.1. Хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэл, үнэт цаасны эзэмшигчдын

нэгдсэн бүртгэл, хадгаламжийн дансны системд хуурамчаар үйлдэх,

185.2. Үнэт цаас бүртгэх журмыг зөрчих,

185.3. Зах зээлийг төөрөгдүүлэх,

185.4. Үнэт цаас эзэмшигчийн эрхийг хууль бусаар хязгаарлах,

хэрэгжүүлэхэд саад учруулах,

185.5. Аж ахуйн нэгжийн нийт хувьцаа эзэмшигчдийн, ТУЗ-ын эсхүл

Хяналтын зөвлөлийн нэгдсэн хурлын шийдвэрийг хуурамчаар үйлдэх,

185.6. Албан тушаалаа ашиглан олж авсан мэдээллээ хууль бусаар ашиглах.

Ийнхүү Эрүүгийн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь ОХУ дахь үнэт цаасны

зах зээл дээрхи эрүүгийн эрх зүйн хамгаалалтын түвшинг дээшлүүлж, гэмт хэргийг таслан

зогсоох томоохон алхам болсон юм. Гэвч дээрхи төрлийн гэмт хэргүүд онц их хэмжээний

хохирол учруулсан /1 сая рублээс дээш хэмжээгээр/ тохиолдолд эрүүгийн хариуцлага

хүлээлгэх юм. Эрүүгийн хуулинд оруулсан энэ том өөрчлөлтүүд нь олон жилийн

судалгаанаас үүдэлтэй бөгөөд энэ тохиолдолд дотоодын нөхцөл байдал, практикийг, олон

улсын туршлагатай хослуулан судлан оруулсан. Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь юуны өмнө

үнэт цаас эзэмшигчдийн эрхийг хамгаалахад чиглэсэн байна. ОХУ-ын Эрүүгийн хуульд

хөрөнгийн зах зээлийг эрүүгийн эрх зүйгээр хамгаалсан зарим заалтыг нь товч авч үзвэл:

25Федеральный Закон № 147-ФЗ “О внесении изменении в Уголовный Кодекс РФ” от 1-го июля 2010 г.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 27: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

1. ОХУ-ын Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлээр үнэт цаасны зах зээлд үйлдсэн гэмт

хэргийн талаар дараахь байдлаар зохицуулжээ.

185 дугаар зүйл. Үнэт цаас гаргах эрх хэтрүүлэх

Үнэт цаас гаргах тухай баримтанд санаатайгаар хуурамч мэдээлэл оруулах, эсхүл үнэт

цаас гаргах дүнгийн тайланд санаатайгаар оруулсан хуурамч мэдээллийг нь

баталгаажуулах, мөн улсын бүртгэлд бүртгэгдээгүй гаргасан үнэт цаасыг байршуулах

үйлдэл нь иргэд, аж ахуйн нэгж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан бол нэг зуун

мянгаас гурван зуун мянган рубль эсхүл яллагдагчийн 1-3 жилийн хугацааны

хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр торгууль оногдуулах, 180-200 цагийн албадан ажил

хийлгүүлэх, 1-2 жилийн хугацаатайгаар засан хүмүүжих ажил хийлгэх ял оногдуулна.

2. Улсын бүртгэлд бүртэгдээгүй үнэт цаасыг арилжаанд оруулах гэмт хэрэг

Энэхүү үйлдэл нь нийгэмд шударга бус, хуурамч үнэт цаас гаргах нөхцөл байдлыг

үүсгэдэг. Ийм төрлийн үнэт цаастай холбоотой байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад

тооцно. ОХУ-ын Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлээр “үнэт цаас гаргах тухай баримтанд

санаатайгаар хуурамч мэдээлэл оруулах, эсхүл үнэт цаас гаргах дүнгийн тайланд

санаатайгаар оруулсан хуурамч мэдээллийг нь баталгаажуулах, мөн улсын бүртгэлд

бүртгэгдээгүй гаргасан үнэт цаасыг байршуулах үйлдэл”-д эрүүгийн хариуцлага

хүлээлгэхээр зохицуулсан “хуурамч үнэт цаас гаргах” талаархи зохицуулалтыг

агуулдаагүй бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс иргэд хохирох нь элбэг байх хор уршигтай.

3. Бүртгэлийн шатанд хуурамч мэдээллээр хангах

Эрүүгийн эрх зүйн хамгаалалт нь үнэт цаас гаргаж буй шатанд үнэт цаасны зах

зээлд оролцогчдыг үнэт цаас гаргах эрхийг хэтрүүлсэн гэх үйлдэлээр эрүүгийн хариуцлага

хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг дараахь үйлдэлд хүлээлгэнэ:

Үнэт цаас гаргах баримтан дээр санаатайгаар хуурамч мэдээлэл оруулах;

Үнэт цаас гаргах баримтан дээр санаатайгаар оруулсан хуурамч мэдээллийг нь

баталгаажуулах;

Үнэт цаас гаргах дүнгийн тайланд санаатайгаар оруулсан хуурамч мэдээллийг нь

баталгаажуулсны улмаас их хэмжээний хохирол учруулах.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 28: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

4. Ашиг сонирхолоороо зарим этгээдэд үнэт цаасыг давуу байдлаар олгох

Энэ нь эрхээ хэтрүүлэн шудрага бусаар ашигласан үйлдэл бөгөөд үнэт цаас гаргагч

аж ахуй нэгж, хуулийн этгээдийг хөндлөнгийн халдагад өртүүлж болохоор үйлдэл юм.

Энэ төрлийн зөрчлийг дараахь аргаар үйлддэг. Үүнд:

- Үнэт цаастай холбоотой бүрэн бус эсхүл хуурамч мэдээллийг нийт сонирхогч

нарт өгч, зарим этгээдийг мэдээллээр хангах;

- Санхүүгийн арвин боломжтой хөрөнгө оруулагчидад үнэт цаас эзэмших давуу

нөхцөлийг бүрдүүлж өгөх.

Тус үйлдэл нь хөрөнгө оруулагчдын ашиг, сонирхолыг хөндөж байгаа бөгөөд мөн

шудрага өрсөлдөөнийг үгүйсгэдэг.Үйлдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хуулийн

байгууллагаас дараахь шаардлагыг тавьж, үүндээ хяналт тавьдаг.

Нээлттэй үнэт цаас гаргаж байгаа бол энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 50

мянгаас дээш хувиар хэвлэгддэг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр

сурталчлах үүррэг хүлээдэг.

Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас байрлуулагч болох үнэт цаас гаргагч, үнэт

цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгуллагууд үнэт цаасыг худалдаж

авахаас өмнө бүх үйлчлэгчидээ мэдээллээр хангах үүрэгтэй.

Үнэт цаас гаргагч нь үнэт цаасны талаархи мэдээллийг олгохын тухайн

байгууллагын талаархи санхүү-эдийн засгийн нөхцөл байдлын талаар, санхүүгийн

тайлан тооцоо, өр, ашиг, зээлийн байдлын талаар мэдээлэл өгөх үүрэгтэй.

Олон нийтэд зарлан гаргаж буй үнэт цаасны хувьд хэсэг этгээдэд давуу эрхийг

олгох ёсгүй.

Шинэ зохицуулалтыг харьцуулан авч үзвэл,

185.1. ОХУ-ын үнэт цаасны тухай хууль тогтоомжийн дагуу мэдээлэл өгөхөөс

санаатайгаар зайлсхийх

ОХУ-ын үнэт цаасны тухай хууль тогтоомжоор тодорхойлсон үнэт цаасны тухай

мэдээллийг санаатайгаар өгөхөөс зайлсхийх, худал, хуурмаг мэдээлэл өгөх үйлдэл нь

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 29: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

иргэн, аж ахуйн нэгж, улсад их хэмжээний хохирол учирсан бол нэг зуун мянгаас гурван

зуун мянган рубль эсхүл яллагдагчийн 1-3 жилийн хугацааны хөдөлмөрийн хөлсний

хэмжээгээр торгууль оногдуулах, 180-200 цагийн албадан ажил хийлгүүлэх, 1-2 жилийн

хугацаатайгаар засан хүмүүжих ажил хийлгэх ял оногдуулна. Ийнхүү зөвхөн хөрөнгө

оруулагч, хяналтын байгууллагад өгсөн хуурамч мэдээллийн үйлдлийг хууль бусад

тооцдог байсан бол шинэ зохицуулалтын дагуу субъектын хүрээг тодорхой заагаагүй нь

энэ харилцаанд оролцож буй сонирхогч этгээд бүрийн эрхийг хамгаалсан зохицуулсан

юм.

Шинэ зохицуулалтын хүрээнд мөн Эрүүгийн хуулинд 185.1 дүгээр зүйлийг нэмсэн

ба Энэ нь үнэт цаасны бүртгэх журмыг зөрчих гэсэн зохицуулалт юм. Тус зохицуулалтын

хүрээнд гэмт хэрэг субъектын хувьд албан ажлын үүргийнхаа хувьд үнэт цаасны

бүртгэлийг явуулах үүрэгтэй этгээдийн талаар зохицуулагдаж байна. Тус этгээд нь

бүртгэлийн үйл ажиллагааны хувьд тогтсон дүрэм, журмыг зөрчсөн бөгөөд энэ үйлдэлийн

үр дүнд онц их хэмжээний хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. ОХУ-

ын Эрүүгийн хуулийн тайлбарт зааснаар26, ОХУ-д үнэт цаасны хадгаламжийн нэгдсэн

бүртгэл хөтлөгддөг бөгөөд энэхүү бүртгэлийн дагуу үнэт цаас эзэмшигчдийн эрхийг

баталгаажуулах хэрэгсэл болдог юм. Яригдаж буй гэмт хэргийн хувьд бүртгэлийн үйл

ажиллагаанд халдсан байх ба иргэн, аж ахуйн нэгж, улсад хохирол учруулах шинжтэй.

Тус эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг авч үзвэл диспозицийн шинжийг агуулсан бөгөөд

“ОХУ-ын Үнэт цаасны тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийг харах ёстой юм. Тус заалтаар

бүртгэл явуулах журмыг заасан бөгөөд энэхүү журмыг зөрчсөн, онц их хэмжээний

хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна.

ОХУ-ын Эрүүгийн 185.3 дугаар зүйлээр мөн шинэ зохицуулалтыг оруулсан байна. Энэ

зүйлээр “Зах зээлийг төөрөгдүүлэх” гэсэн гэмт хэргийн талаар оруулжээ. Тус заалтын

хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа цахим, мэдээлэл-харилцаа

холбооны /Интернет/ хэрэгсэлийг ашиглан санхүүгийн мэдээлэл, гадаад валют, барааны

талаар хуурамч мэдээлэл түгээсэн нь иргэд, аж ахуйн нэгж, улсад онц их хэмжээний

хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

26Постатейный комментарии к Уголовному Кодексу РФ (2010) под ред. А.И. Чучаева

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 30: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Үнэт цаасны зах зээл дээрхи эрүүгийн хуулиар зохицуулсан дараагийн харилцаа

бол үнэт цаас эзэмшигчдийн эрхийг хууль бусаар хязгаарлах, хэрэгжүүлэхэд саад

учруулахтай холбоотой гэмт хэрэг юм.

185.4. Үнэт цаас эзэмшигчдийн эрхийг хууль бусаар хязгаарлах, хэрэгжүүлэхэд саад

учруулахтай холбоотой гэмт хэрэг. Хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн эрхээ

хэрэгжүүлэхийг нь хязгаарлах, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох эрхийг нь

хязгаарлах, үнэт цаасыг нь бүртгэхгүй байх, хуралд оролцож байгаа саналын эрхийг нь

үгүйсгэх зэрэг үйлдэл нь үнэт цаас эзэмшигчийн эрхийг их хэмжээгээр хохирол учруулсан

бол ОХУ-ын Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг

байна.

ОХУ-ын Эрүүгийн хуулийн дэлгэрэнгүй тайлбарт тусгасаны дагуу тус зүйлийн

хүрээнд дараахь төрлийн гэмт хэргийн талаар дурьдагдаж байна. Үүнд:

Хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурлыг зарлахгүй байх, зарлахаас татгалзах

Хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурлаар саналын эрхтэй оролцох үнэтцаас

эзэмшигчийн саналыг харгалзан үзэхгүй байх

Хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурлаар шийдэгдэж буй асуудал дээр

журманд заасан квот хүрэхгүй саналыг хүчинтэйд тооцох

ОХУ-ын хууль тогтомжоор тодорхойлсон хувьцаа эзэмшигчийн эрхийг

хязгаарласан бусад үйлдэл хийх, хөрөнгө оруулалтын санг хууль бусаар

ашиглах зэрэг үйлдэлд хариуцлага хүлээлгэх талаар яригдаж байна.

ОХУ-ын Эрүүгийн хуулийн 185.1 дүгээр зүйлд заасан заалтын дагуу мөн л

диспозицийн шинжийг агуулсан заалт тул энэ тохиолдолд мөн Эрүүгийн хуулиас гадна

ОХУ-ын Хувьцаат компанийн тухай хуулийг27 авч үзэх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн

зохицуулалтын хүрээнд хувьцаат компанийн тухай ОХУ-ын хууль, компанийн дотоод

дүрмийн хүрээнд тухайн үнэт цаасны эрх эзэмшигчийн эрхийг хязгаарлах, хэрэгжүүлэхэд

саад учруулахтай холбоотой үйлдлийг олж илрүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой

юм. Энэхүү гэмт хэргийн хувьд ихэвчлэн компанийн удирдлагаас үүдэлтэй байдаг бөгөөд

бүлэг этгээд үйлдсэн байх ерөнхий шинжтэй.

27“Федеральный Закон Об акционерных обществах РФ” от 26.12.1995 N 208-ФЗ

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 31: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Мөн 185.5-т “Аж ахуйн нэгжийн нийт хувьцаа эзэмшигчдийн, ТУЗ-ын эсхүл Хяналтын

зөвлөлийн нэгдсэн хурлын шийдвэрийг хуурамчаар үйлдэх” гэсэн заалт байдаг ба энэхүү

заалт өнөөдрийн байдлаар үнэт цаасны салбар дахь эрүүгийн эрх зүйн зохицуулалтын

хүрээнд оруулсан хамгийн сүүлийн нэмэлт, өөрчлөлт юм. 2010 оны 7 дугаар сарын 1-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдсөн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 185.5, 185.6. дугаар зүйлийг

оруулсан юм.

185.5. Аж ахуйн нэгжийн нийт хувьцаа эзэмшигчдийн, ТУЗ-ын эсхүл Хяналтын

зөвлөлийн нэгдсэн хурлын шийдвэрийг хуурамчаар үйлдэх

185.6. Албан тушаалаа ашиглан олж авсан мэдээллээ хууль бусаар ашиглах

Хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурал, хязгаарлагдмал хариуцлагатай аж ахуйн нэгжийн

оролцогчдын нэгдсэн хурал, аж ахуйн нэгжийн ТУЗ-ын /Хяналтын зөвлөлийн/ нэгдсан

хурлаар гаргасан шийдвэрийг хуурамчаар үйлдэх, гаргасан шийдвэр, саналыг

санаатайгаар өөрчлөх, шийдвэр гаргах эрхийг хязгаарлах, тус шийдвэрт дур мэдэн засвар

оруулах, хурлын протоколыг хуурамчаар үйлдэх, өөрчлөн янзлах, бусад аргаар санал аван

шийдвэр гаргах процессыг зөрчих, саналыг санаатайгаар хурамчаар тоолох, тооцоолох,

нэгдсэн хурлын зохион байгуулагдах газар, товын талаар хууран мэхлэх, хуурамчаар

үйлдсэн итгэмжлэл ашиглан бусдын нэрийн өмнөөс санал хураах процессд оролцох,

хуулийн этгээдийн удирдлагыг авах зорилгоор хуурмаг үйлдэл хийх, хуурамч мэдээлэл

тараах зэрэг үйлдэлд – нэг зуун мянгаас гурван зуун мянган рубль эсхүл яллагдагчийн 1-2 жилийн

хугацааны хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр торгуулийг тодорхой албан тушаал эрхлэх, үйл

ажиллагаа явуулах эрхийг 6 сараас 3 жилийн хугацаагаар хасах ялтай хослуулан оногдуулах, эсхүл

2 жил хүртэлхи хугацаагаар хоир ял гурван зуун мянган рубль хүртэлхи дүн эсхүл яллагдагчийн 1-2

жилийн хугацааны хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр торгох ялтай хослуулан оногдуулна.

Энэхүү үйлдлийг хувьцаа эзэмшигдийг сүрдүүлэх, шантажлах, хүч хэрэглэх арга ашиглах

зэрэг үйлдэл гаргасан бол хүндрүүлэх нөхцөл байдалаар тооцно.

185.6-д “Албан тушаалаа ашиглан олж авсан мэдээллээ хууль бусаар ашиглах” гэсэн зүйл

байх ба энэ үйлдэлд: албан тушаалаа ашиглан олж авсан мэдээллээ хууль бусаар

санаатайгаар ашиглан үнэт цаас, гадаад валют, төлбөр тооцооны талаар мэдээлэл

задруулах, гуравдагч этгээдэд дамжуулах үйлдэл нь иргэн, аж ахуйн нэгж, улсад онц их

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 32: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

хэмжээний хохирол учруулсан бол – Гурван зуун мянгаас таван зуун мянган рублийн

хэмжээгээр торгууль оногдуулах, эсхүл яллагдагчийн 1-3 жилийн хөдөлмөрийн болон бусад

орлогын хэмжээтэй тэнцүүлэн тооцох торгууль, эсхүл 1-4 жилийн хугацаагаар хорих ялыг таван

зуун мянган рубль хүртэлхи хэмжээтээй торгуулийн ялтай хослуулан оногдуулах, эсхүл мөн ижил

хэмжээний хорих ялыг торгуульгүйгээр тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах

эрхийг 3 хүртэлхий жилийн хугацаагаар хасах ялтай хослуулан оногдуулна. гэжээ. “Insider

information” /англ./ буюу “Инсайдерская информация” /орос/ - ил гарсан тохиолдолд

компанийн үнэт цаасны зах зээлийн үнэд нөлөөлөх компанийн албаны дотоод мэдээллийг

хэлнэ. Үүнд: компанийн удирдлага солигдон тухай, компанийн хэрэгжүүлэх гэж буй шинэ

стратеги, гаргахаар бэлтгэж буй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, компанийн

амжилттай хэлэлцээр, нэгдэх тухай шийдвэр, хувьцааны хяналтын багцийг худалдаж авах

тухай, компанийн хүндрэлийг харуулсан санхүүгийн тайлан, санхүүгийн урьдчилсан

дүгнэлт, олон нийтэд ил болоогүй тендерт оролцох тухай шийдвэр зэрэг мэдээллийг

хэлнэ28.

4.2.2. ХБНГУ-ын Үнэт цаасны эрүүгийн эрх зүйн хамгаалалтын асуудал

Герман улсын хувьд үíäñýíäýý õºðºíãèéí çàõ çýýë áîëîí ñàíõ¿¿ãèéí çàõ çýýë íü íýã èæèë

ç¿éë áºãººä ñàíõ¿¿ãèéí ¿íýò öààñóóäûã õóäàëäàí áîðëóóëäàã õóâü õ¿í, àæ àõóйí íýãæ¿¿äèéí çàõ

çýýëèéã èéíõ¿¿ íýðëýäýã. ¯íýò öààñíû çàõ çýýë áîë õºðºíãèéí áóþó ñàíõ¿¿ãèéí çàõ çýэëèéí íýãýí

õýñýã áîëîõ áà ò¿¿íèéã òîäîðõîéëáîë: “Õóâüöàà ãàðãàæ, ò¿¿íèéã ñîëèëöîõ áîëîí õóäàëäàõ

/èéíõ¿¿ õóäàëäàõäàà õóäàëäàí àâàã÷ íü áèåýð î÷èõ øààðäëàãàã¿éãýýð óòàñ, ôàêñààð ýñõ¿ë

ýëåêòðîí ñ¿ëæýý àøèãëàí õóäàëäàà õèéæ áîëäîã/ çàõ çýýë”-èéã õýëäýã.

Ãýõäýý àíõààðàõ ¸ñòîé íýãýí ç¿éë áîë үíýò öààñíû çàõ çýýë íü ãàãöõ¿¿ õóâüöààã õóäàëäààëäàã

áîë õºðөíãèéí áóþó сàíõ¿¿ãèéí çàõ çýýë íü ãàãö õóâüöààãààð çîãñîõã¿é óëñ îðíóóäûí áîíä, ìºíãºí

òýìäýãò áóþó âàëþò áîëîí бусад үнэт цаасыг арилжаалдаг байна.

Герман улсын хувьд хөрөнгийн зах зээл гэдэг ойлголтыг хөрөнгө бий болгон

төвлөрүүлэх болон бий болсон хөрөнгийг хадгалах ойголтуудын цогц гэж үздэг ба дотроо

үнэт цаас, ипотек, даатгал, гэх мэтчлэн хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлуудыг

багтаах ба энэ нь Тогтвортой байдлын тухай хуульдаа зохицуулагддаг байна. Тогтвортой

байдлын тухай хууль нь эдийн засгийг бүх улсынхаа хэмжээнд зөв зохистой тогтвортой

уялдуулан хөгжүүлэх асуудлыг зохицуулдаг төдийгүй үндэснийхээ эдийн засгийг

28http://ru.wikipedia.org/wiki /инсайдерскаяинформация (сүүлд үзсэн 2011.12.05)

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 33: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

тодорхой хугацаатайгаар хэрхэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг нь тогтоож өгдөг байна.

ªºðººð õýëáýë хºðºíãèéí çàõ çýýë íü ¿íýò öààñíû çàõ çýýëýýñ õ¿ðýýëëèéí õóâüä èë¿¿ ºðãºí çàõ

çýýë þì.

Ãåðìàí Уëñàä õºðºíãèéí çàõ çýýëòýé õîëáîãäîõ ãýìò õýðãèéã Ãåðìàíû ýð¿¿ãèéí õóóëü, ¯íýò

öààñíû àðèëæààíû òóõàé õóóëü, Õºðºíãèéí Áèðæèéí òóõàé õóóëü, Áàíêíû òóõàé õóóëü, Õóâüöààò

Êîìïàíèé òóõàé õóóëü çýðýã õýì õýìæýýãýýð çîõèöóóëäàã.Ãåðìàí Уëñûí Эð¿¿ãèéí õóóëèéí 264 à

õýñýã íü Õºðºí㺠îðóóëàëòûí ëóéâàð áóþó çàëèëàíãèéí òóõàé çîõèöóóëñàí áºãººä ¿¿íä õóâüöààíû,

õóâüöààò êîìïàíèé òàëààð õóóðàì÷ ìýäýýëýë ãàðãàñàí, õóâüöààíû õóäàëäààíû íèéò õºðºíãº,

õóâüöàà ýñõ¿ë õóâüöàà çàõèàëàõ ýðõèéí òàëààð õóäàë ä¿ãíýëò ñóäàëãàà ãàðãàñàí, ìºí òóõàéí

õóâüöààã õºðºí㺠îðóóëàëòûí çàëèëàíãèéí ç¿éë áîëîõûã ìýäñýýð àòàë ò¿¿íèé õºðºí㺠îðóóëàëòûã

íýìýãä¿¿ëýõ ñàíàë ãàðãàñàí çýðãèéã îéëãîõ áà ýíý òºðëèéí ãýìò õýðýãò 3 õ¿ðòýëõ æèëèéí õîðèõ

ÿë îíîãäóóëäàã áàéíà.

¯íýò öààñíû àðèëæààíû òóõàé õóóëèéí 14-ð ç¿éë íü äîòîîä ìýäýýëýë çàäðóóëàí

õóäàëäààõ29-ûã õîðèãëîäîã áà äîòîîä ìýäýýëëèéã àøèãëàí äàâóó áàéäàë îëæ àâàõ, äîòîîä ìýäýýëëèéí

ñàíã àøèãëàõûã áóñäàä ñàíàë áîëãîõ, èéíõ¿¿ áîëîìæ îëãîõ çýðýã íü õóóëü áóñä òîîöîãääîã. ̺í äîòîîä

ìýäýýëëèéí òàëààð ìýäëýã á¿õèé ãóðàâäàã÷ ýòãýýä íü èéíõ¿¿ ìýäýýëëèéã ººðòºº äàâóó áàéäàë

¿¿ñãэõ, àøèã îëîõ çîðèëãîîð àøèãëàõ ýðõã¿é áà èéíõ¿¿ ¿éëäñýí íü òóñ õóóëèéí 38-ð ç¿éëèéí äàãóó

5 æèë õ¿ðòýëõ õóãàöààãààð õîðèх ÿë îíîãäóóëàõ ¿íäýñëýë áîëäîã.

Õºðºíãèéí Áèðæèéí òóõàé õóóëèéí 10-ð ç¿éëä íóóö ìýäýýëëèéã õàäãàëàõ ¿¿ðãèéí òàëààð

çîõèöóóëñàí áàéäàã ба энд үíýò öààñíû áîëîí Хºðºíãèéí Áèðæèéí àæèëòíóóä ò¿¿íòýé àäèëòãàæ

áîëîõ ÷èã ¿¿ðýã á¿õèé áóñàä àæèëòàí, àëáàí õààã÷èä íü ººðèéí àëáàí ¿¿ðãýý õýðýãæ¿¿ëýõ ÿâöäàà

îëæ àâñàí ìýäýýëëýý òуõàéí àæëûã ýðõëýõýý áîëьñîí áàéñàí ÷ çàäðóóëàõ íü õîðèîòîé áàéäàã.

Ãýõäýý äîð äóðäñàí íºõöë¿¿äýä õóóëü áóñ õýìýýí òîîöîãäîõã¿é:

- Эрүүгийн шийтгэл оноох эрх бүхий шүүхийн болон õóóëü õýðýãæ¿¿ëýõ, øèéäâýð

ã¿éöýòгýõ байгууллага,

- Хуулü хэрэгжүүлэгч, эсвэл үнэт цаасны болон бусад санхүүгийн хэрэгслүүд банк

болон санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын компаниуд, даатгалын

компаниуд, даатгалын ажилтан, хөрөнгийн нөөцийн брокер, санхүүгийн

29 Insider trading

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 34: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

хэрэгслүүд болон мөнгөн тэмдэгт арилжих эрх бүхий этгээдийн үйл ажиллагаа

явуулдаг зах зээлийн удирдах эрх бүхий этгээд,

- Òºâ áàíêóóä, Òºâ áàíêíóóäûí Åâðîïûí õîëáîî, áîëîí Åâðîïûí òºâ áàíê áîëîí ò¿¿íä õàðьÿàëàãäàõ

Âàëþòûí áàéãóóëëàãóóä, ìºíãºí òºëáºðèéí òîãòîëöîîíä õÿíàëò òàâèõ ¿¿ðýã á¿õèé, çàñãèéí

ãàçðûí áóñàä àãåíòëàã ãàçàð,

- Хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг компани, үнэт цаас дамжуулагч эсвэл

гадаадад төвтэй юм уу óäèðäëàãûí үйл ажиллагаа нь гадаадад явагддаг зохион

байгуулàãäñàí áàéãóóëëàãà, áóñàä àãåíòëàã хөрөнгийг хөрвүүлэх болон дампуурал

зарлах үйл ажиллагааòýé õîëáîãäóóëàí ÷èã ¿¿ðãýý õýðýãæ¿¿ëýõýä íü òóõàéí ìýäýýëýë

øààðäàãäàõ ýòãýýä. Õºðºíãèéí Áèðæèéí òóõàé õóóëèéí 26 äóãààð ç¿éëä çààñíààð áóñäûã

õºðºíãèéí çàõ çýýëä òóðøëàãàã¿é áàéäëûã íü àøèãëàí çàõ çýýëä òàòàí îðóóëæ ìºëæèõèéã

õóóëèàð õîðèãëîñîí áà ìºí õóóëèéí 49-ð ç¿éëèéí äàãóó 3 õ¿ðòýëõ æèëèéí õîðèõ ÿëààð

øèéòãýäýã áàéíà.

Áàíêíû ¿éë àæèëëàãààíû òóõàé õóóëèéí 3-ð á¿ëýãò ¿éë àæèëëàãààíä õîðèãëîãäîõ ç¿éëñèéã çààñàí

áà ¿¿íä õàäãàëàìæèéí ¿éë àæèëëàãààíààñ äàâàõ õýìæýýíèé áàíêíû ¿éë àæèëëàãàà ýðõëýõýýñ áóñàä

òîõèîлäîëä õàäãàëàìæèéí íèéò õàäãàëóóëàã÷äûí îëîíõ íü òóõàéí áàéãóóëëàãàä àæèëëàäàã ýòãýýä

áàéõûã, õ¿ëýýí çºâøººðºãäºõ õýìæýýíèé ìºíãºí ä¿íãèéí õóâüä çýýëä¿¿ëýã÷äèéí èõýíõ íü òóõàéí

çýýëèéã ººðò îëæ àâàõ ýðõ á¿õèé ýòãýýä áàéõûã, òóõàéí çýýëä¿¿ëæ áóé õýìæýý íü áýëíýýð

áóöààí îëæ àâàõàä õ¿íäðýëòýé áóþó ýðãýí òºëºãäºõ áîëîìæã¿é òîõèîîëäîëä çýýëèéí áîëîí

õàäãàëàìæèéí ¿éë àæèëëàãàà ýðõëýõèéã òóñ òóñ õîðèãëîñîí áàéäàã áà ýíýõ¿¿ õóóëèéí 54-ð ç¿éëä

èéíõ¿¿ ¿éëäñýí ýòãýýäýä 3 õ¿ðòýëõ æèëèéí õîðиõ ÿë îíîãäóóëàõ, ãýì áóðóóãèéí áîëãîîìæã¿é

õýëáýðýýð ¿éëдñýí òîõèîëäîëä 1 æèë õ¿ðòýëõ õîðèõ ÿë îíîãäóóëàõààð çààñàí áàéíà.

̺í õóóëèéí 32-ð ç¿éëä àðèëæààíû ÷èãëýëýýð áàíêíû ¿éë àæèëëàãàà ýðõëýõèéã õ¿ñýã÷ нü

õîëáîîíû áàíêíû õÿíàëòûí ãàçðààñ òóñãàé çºâшººðºë àâàõ øààðäëàãàòàéã çààñàí áà èéíõ¿¿ òóñãàé

çºâøººðºëã¿éãýýð ¿éë àæèëëàãàà ÿâóóëñàí òîõèîëäîëä 3 õ¿ðòýëõ æèëèéí õîðиõ ÿë,

áîëãîîìæã¿éãýýð ¿éëäñýí òîõèîëäîëä 1 õ¿ðòýëõ æèëèéí õîðèõ ÿë òóñ òóñ îíîîíî ãýæýý. ̺í 55-ð

ç¿éëä 46á áîëîí 53á õýñã¿¿äòýé íýã àäèëààð òóõàéí áàéãóóëëàãûí ìåíåæåð áóþó óäèðäëàãûã

õýðýãæ¿¿ëýã÷ ýòãýýä, íýã ºì÷ëºã÷ á¿õèéí àæ àõóéí íýãæèéí ºì÷ëºã÷ íü Õîëáîîíû Áàíêíû Õÿíàëòûí

ãàçàðò òóõàéí áàéãóóëàãûíõàà äàìïóóðàë ýñõ¿ë ºðèéã äàâàí òóóëàõ áîëîìæã¿é áîëñîí áàéäàë

çýðãýý òàéëàãíàæ ìýäýãäýýã¿é íь 3 õ¿ðòýëõ æèëèéí õîðèõ ÿë õ¿ëýýõ ¿íäýñëýë áîëäîã áàéíà.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 35: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Õóâüöààò Êîìïàíèéí òóõàé õóóëèéí 399-ð ç¿éëèéí äàãóó òàòàí áóóëãàã÷ áàéãóóëëàãûí

óäèðäàõ çºâëºëèéí ãèø¿¿í, ¿¿ñãýí áàéãóóëàã÷ íü ººðèéí ìýðãýæëèéí ÷èã ¿¿ðãýý õýðýãæ¿¿ëýõäýý

õóäàë ìýäýãäýë õèéñýí ýñõ¿ë õîëáîãäîõ ìýäýýëëèéã îðõèãäóóëàí íóóñàí ¿éëäýë ãàðãàñàí

òîõèîëäîëä 3 õ¿ðòýëõ æèëèéí õîðèõ ÿëààð øèéòã¿¿ëíý.

40-ð ç¿éëä çààñàí÷ëàí Óäèðäëàãà áîëîí Óäèðäàõ çºâëºëèéí ãèø¿¿í, ýñõ¿ë òàòàí

áóóëãàã÷èéí ¿éëäëýýñ õîõèðîë ó÷èðñàí æèøýý íü ýíýõ¿¿ õóóëüд çààñíû äàãóó íîòëîõ áàðèìò,

øààðäëàãàòàé áàéñàí ìýäýýëëèéã ãàðãàæ ºãºõ人 àóäèòîð íü õóäàë ìýäýýëýë ºãñºí, äóðäñàí íºõöºë

áàйäëûã ¿¿ñãýñýí òîõèîëäîëä 3 õ¿рòýëõ æèëèéí õîðèõ ÿëààð øèéòãýíý. 402-ð ç¿éëä êîìïàíèé õóðàë

äýýð ñàíàëûí ýðõèéã õóóðàì÷ààð оëãîñîí ýñõ¿ë õóóðàì÷ààð áàòàëñàí ýòãýýä íü ìºí àäèë 3 æèë

õ¿ðòýëõ õóãàöààãààð õîðèõ яë øèéòã¿¿ëíý. ̺í 403-ð ç¿éëä õºíäëºíãèéí õÿíàã÷ ýòãýýäýä õóóðàì÷

ìýäýýëýë ºãñºí õÿíàã÷, òóñëàõ àæèëòàí íü èéнõ¿¿ ¿éëäýõäýý ººðòºº àøèã îëîõ, ýñõ¿ë áóñäàä ñààä

ó÷ðóóëàõ çîðèëãîîð ¿éëäñýí áîë 5 õ¿ðòýëõ æèëèéí ÿë îíîãäóóëàõ õ¿íäð¿¿ëýõ íºõöºë áîëãоí àâ÷

¿çñýí áàéíà.

̺í 404-ð ç¿éлä Óäèðäàõ Ǻâëºë, Çàõèðëóóäàí çºâëºëèéí ãèø¿¿í òàòàí áóóëãàã÷,

õºíäëºíãèéí õÿíàã÷ áîëîí áóñàä òóñëàõ àæèëòàí íü õ¿÷èí òºãºëäºð ¿éë àæèëëàãààãàà ÿâóóëæ áóé

áàéãóóëëàãûí íóóöûã çàäðууëñàí òîõèîлäîëä íýãýýñ 2 æèë õ¿ðòýëõ õóãàöààãààð õîðèõ ÿë

øèéòãýãääýã áà õýðýâ èíãýõäýý ñýæèãòýí ººðò àøèã õîíæîî îëîõ çîðèëãîîð ¿éëäñýí áîë 3 õ¿ðòýëõ

æèë õîðèãäîõ ÿëàаð øèéòãýãääýã áàéíà. 405-ð ç¿éëä Áàéãóóëëàãûí ÒÓÇ áîëîí Óäèðäàõ çºâëºëèéí

ãèø¿¿í ýñõ¿ë òàòàí áóóëãàã÷ íü á¿ðýí áóñ õóâüöàà ãàðãаí õóäàëäñàí òîõèîëäîëä îíîãäóóëàõ äýýä

ÿëûã çààñàí áàéäàã.

4.3. Хөрөнгийн зах зээлтэй холбогдон гарах эрүүгийн гэмт хэргээс хамгаалах арга зүйг

боловсронгуй болгох, эрх зүйн орчинг хөгжүүлэх

Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээлийг зохицуулах чиг үүрэг бүхий Санхүүгийн

зохицуулах хороо, уг зах зээлд оролцогч Үнэт цаасны хороо зэрэг байгууллага нь

үндсэндээ хөрөнгийн зах зээлд үйлдэгдэх хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд

дараах арга хэмжээ хэрэгжүүлдэг.

Зөрчил гаргасан БДК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах,

цагдаагийн байгууллагад мэдээлэх;

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 36: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Харилцагчдын өмчлөлийн үнэт цаас, мөнгөн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт,

эзэмшигчдийн зөвшөөрөлгүй гүйлгээнд оруулахгүй байх талаар эрх бүхий

этгээдийн гарын үсгийн баталгааг гаргуулан төлбөр тооцооны байгууллага дээр

мэдээллийн сан үүсгэн хадгалах;

Хуулийн хэрэгжилтийг хангах тодорхой арга хэмжээ авах;

Үнэт цаасны зах зээлд оролцогчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зарим

арга хэмжээ авах;

Хөрөнгийн зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

Хувьцаат компануудын баримт бичгийг цэгцлэн архивлах;

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах арга замыг боловсруулах;

Хөрөнгийн зах зээл дэх бүхий л мэдээллийг нээлттэй байлгах;

Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авах;

Үнэт цаасны арилжааны хяналтын программыг боловсруулан уг программын

тусламжтайгаар авсан, зарсан дансны дугаарыг хянах, хувьцааны заралт,

нийлүүлэлт хийж буй брокерууд, их хэмжээгээр хувьцаа арилжиж буй компани,

хувьцаа эзэмшигчийг илрүүлэх гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлэх гэх мэт.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлд нийтлэг үйлдэгдэж буй зөрчил

2008-2010 онд буурсан үзүүлэлттэй байгаа нь гэмт үйлдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

ажлын үр нөлөөг тодорхойлж байна гэх дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Харин энэ зах зээлд үйлдэгдэж буй гэмт хэрэг буюу “Үнэт цаасны тухай хууль

тогтоомжийг зөрчсөн” гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь бланкет бүтэцтэй

байгаа тул гэмт үйлдлийн шинжийг тогтооход ихээхэн бэрхшээлтэй байна. Иймд

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн гэмт хэргийн объектив талын

шинжүүдийг тодорхой болгож, тухайлбал яг ямар хууль бус үйлдлийг хийсэн байхыг нэг

бүрчлэн зааж өгөх нь хэргийг шалгах, хянаж шийдвэрлэх ажиллагааны үр дүнг

нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Мөн Үнэт цаасны тухай хууль тогтоомжийг зөрчих гэмт хэргийг ойролцоо төрлийн

гэмт хэргүүд болох албан тушаалын болон бусад эдийн засгийн гэмт хэргээс ялгагдах

шинжүүдийг нэг мөр болгох зорилгоор Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар яаралтай

гаргуулах шаардлагатай байна. Тухайлбал өнөөдөр Үнэт цаасны тухай хууль тогтоомжийг

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 37: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

зөрчих гэмт хэргийн хохирлын асуудлыг хэрхэн ойлгох, залилан, ашиглалт зэрэг өөр

төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол давхар зүйлчилж шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй,

хуульчдын дунд нэг мөр ойлголт байхгүй байгаагаас адил үйлдэлтэй хэргүүдийг өөр өөр

байдлаар шийдвэрлэх, үндэслэлгүй шийдвэр гаргах ноцтой байдлыг бий болгож байна.

Үнэт цаасны тухай хууль тогтоомжийг зөрчих гэмт хэргийг урьд өмнө шалгаж

шийдвэрлэж байсан туршлага хуулийн байгуулгуудад байхгүй байгаа нь тухайн гэмт

хэргийг зөв зүйлчилж, шалгаж шийдвэрлэж чадахгүй байгаа нь гэмт этгээдүүдэд ял

завшуулах цаашилбал дээрх төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэх ажилд

ихээхэн сөрөг үр дагаваруудыг бий болгож болзошгүй байна. Иймд мөрдөн байцаагч,

прокурор, шүүгч нарыг энэ чиглэлээр мэргэшүүлэх, сургах талаар дэс дараалалтай

хөтөлбөр боловсруулж, дээрх төрлийн гэмт хэргийн талаар нийт хуулийн байгууллагын

ажилтнуудыг тодорхой ойлголттой, мэдлэгтэй болгоход анхаарах цаг болжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 115 дугаар тогтоолд хөрөнгийн зах

зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг заасан ба эрх зүйн орчинг

боловсронгуй болгох зорилтыг тавьсан байдаг. Энэ хүрээнд Иргэний хууль болон үнэт

цаас, банк, санхүү, даатгал, эрүү болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн

уялдаа холбоог сайжруулна гэсэн байна. Тэгвэл энэ засгийн газрын хэрэгжүүлэх ажлын

нэгээхэн хэсэг болох Үнэт цаасны зах зээлийн хуулийг шинэчлэн боловсруулах ажил

хийгдсэн боловч энэ шинэчилсэн хуулийн найруулгыг Монгол Улсын Эрүүгийн хуультай

нийцүүлэх ажил хийгдэх нь зүйтэй байна.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 38: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

ДҮГНЭЛТ

Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх хугацаанд хөрөнгийн зах зээлд үйлдэгдсэн

гэмт хэргийг нарийвчлан судлах боломжгүй байсан байдлыг харгалзан судалгааны ажлыг

цаашид үргэлжлүүлж, судалгааны зүйл /шийдвэрлэгдсэн хэрэг/-ийг нэг бүрчлэн төгс

судалж, дүн шинжилгээ хийх шаардлагатай гэж үзэж байна. Ер нь хөрөнгийн болон

санхүүгийн зах зээлийг хамгаалах, гэм буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын

тогтолцоог дэлхийн жишгийг үзэхэд компанид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

тодорхой заалт, үндэслэлүүд байдгийг харгалзан үзэх, эрүүгийн бодлого, зарчимд шууд

болон шууд бусаар нөлөөлдөг бланкет диспозицийг оруулахдаа журам, хууль тогтоомж

гэх мэт тодорхойгүй зүйлийг хуульчлахгүй байх нь зүйтэй. Хөрөнгийн зах зээлийн

чиглэлээр шалгагдаж байгаа хэргүүд нь Эрүүгийн хуулийн 148, 150 дугаар зүйлүүд буюу

залилан мэхлэх, завших үрэгдүүлэх гэсэн зүйл ангиар зүйлчлэгдэн шалгаж байгаа нь үнэт

цаас, татвар, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр ямар үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүн

болох талаар хууль тогтоомжид тодорхой зааж өгөөгүйгээс болж байна. Түүнчлэн үнэт

цаасны хууль тогтоомж зөрчих, Банкны тухай хууль тогтоомж зөрчих гэх мэт хэргүүдийг

шалгаж шийдвэрлэхэд зарим тохиолдолд холбогдох хуулийн талаар мэдлэг хомс, түүнийг

ойлгож хэрэглэх чадвар сулаас ихээхэн шалтгаалж байна. Хөрөнгийн зах зээлд гэмт хэрэг

үйлдэж байгаа этгээдүүд нь тухайн салбарын мэргэжилтэн эсвэл сайн мэдэх этгээд байдаг

учраас тухайлсан олон журам зааврын талаар, аж ахуйн эсрэг гэмт хэргийн

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 39: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

бүрэлдэхүүнийг зөв тогтоох талаар хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн-мөрдөн байцаагч

гэсэн хэлбэрээр тусгайлсан сургалтууд явуулах, цагдаа, прокурорын байгууллагад

хөрөнгийн зах зээл, хувьцаат компанийн асуудлаар мэргэшсэн тасаг, нэгжийг байгуулан

ажиллуулах, мэргэшсэн боловсон хүчнийг одооноос бий болгох чиглэлээр ажиллах,

цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын ажилтнуудын эдийн засаг, санхүүгийн нийтлэг

мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг хуульчид санал

нэгтэй дэмжиж байна.

Үнэт цаасны хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн бүртгэгдсэн болон

шийдвэрлэсэн байдлын статистик үзүүлэлт ийнхүү “тэг” үзүүлэлттэй байгаагийн

шалтгааныг тогтоох зорилгоор Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч нартай

уулзаж, Үнэт цаасны хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг үйлдэгддэг эсэх талаар

сурвалжлахад “энэ төрлийн хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг, эсхүл бусдын эд

хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг”-ээр зүйлчлэн шийдвэрлэдэг болохыг

тайлбарласан бөгөөд үүний мөрөөр хийсэн судалгаа зорьсон үр дүнд хүрээгүй. Эцэслэн

шийдвэрлэгдээгүй буюу мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа “Эрдэнэс”, “Мөнхөд”,

“Ажнай инвест” БДК-д холбогдох хэргийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 189

дүгээр зүйл /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг задруулахыг хориглох/-д

заасны дагуу бүрэн мэдээлэл авах боломжгүй байлаа.

Энэ төрлийн хэргийн гаралт бага биш өөрөөр хэлбэл, бодит байдалд энэ төрлийн

гэмт хэрэг брокер, дилерийн зарим компани хувьцаа эзэмшигч нарын хувьцааг

зөвшөөрөлгүйгээр худалдахаас гадна үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлөх, дотоод

мэдээллийг ашиглан арилжаанд оролцох, хувьцаа гаргах нэрээр иргэдийн мөнгийг

төвлөрүүлэх замаар завших гэх мэт хэлбэрээр нэлээдгүй үйлдэгдэж байгаа30 боловч

иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй

байдлаас шалтгаалан хууль сахиулах байгууллагад шалгагдахгүй байна.

Эцэст нь хөгжин цэцэглэлтийн замдаа явж буй Монголын хөрөнгийн зах зээлийг

эрүүл байлгахын тулд зөвхөн үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн батлах

төдийгээр хязгаарлах биш эрх зүйн орчинг бүхэлд нь уялдуулан сайжруулах тэр тусмаа

30 www.frc.mn. Үнэт цаасны газар, Санхүүгийн зохицуулах хорооны 2009, 2010 оны жилийн ажлын тайлан

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 40: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Монгол Улсын Эрүүгийн хуулиар зөв эрүүгийн хамгаалалт хийх цаг нь ирсэн гэж үзэж

байна.

САНАЛ, ЗӨВЛӨМЖ

Энэхүү судалгааны ажлын үр дүнд дараахь 3 саналыг дэвшүүлж байна.

1.Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх тал дээр зарим арга

хэмжээг авч хэрэгжүүлэх:

Их хэмжээний хохирол учирсан бол гэсэн материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт

хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгох, өөрөөр хэлбэл үнэт цаасны зах зээлд

дээр итгэл эвдсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчлах;

Иш татсан заалттай хуулийн заалтыг өөрчилж, тодорхой бүх үйлдлүүдийг

Эрүүгийн хуулийн тусгай ангиар тусгаж заах;

Үүнтэй уялдаад Эрүүгийн хуульд дараах гэмт хэргүүдийг шинээр гэмт хэрэг гэж

хуульчлан тогтоох:

1. Албан тушаалаа ашиглан олж авсан дотоод мэдээллийг худалдаж ашиг

орлого олох;

2. Зах зээлийг төөрөгдүүлэх;

3. Үнэт цаас гаргах эрхээ хэтрүүлэх;

4. Аж ахуйн нэгжийн нийт хувьцаа эзэмшигчдийн, ТУЗ-ын эсхүл Хяналтын

зөвлөлийн нэгдсэн хурлын шийдвэрийг хуурамчаар үйлдэх;

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 41: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

5. Хуулийн этгээдийн улсын нэгдсэн бүртгэл, үнэт цаасны эзэмшигчдын

нэгдсэн бүртгэл, хадгаламжийн дансны системд хуурамчаар үйлдэх;

6. Үнэт цаас бүртгэх журмыг зөрчих;

7. Үнэт цаас эзэмшигчийн эрхийг хууль бусаар хязгаарлах, хэрэгжүүлэхэд саад

учруулах.

2.Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах явцад гэмт хэрэг үйлдэж

буй брокер, диллер, андрейттарын компаниуд болон ашиг олох зорилгоор энэ зах

зээлд гэмт хэрэг үйлдэж байгаа бусад ХК болон ХХК-уудад Эрүүгийн хуулиар

эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлд өөрчлөлт оруулах

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйл болон тус зүйлтэй холбогдон

гарах зүйлүүдэд өөрчлөлт оруулж тусгай ангийн 158 дугаар зүйл болон нэмэлтээр

орж ирэх бусад зүйл ангид хуулийн этгээд энэ гэмт хэргийг үйлдсэн бол торгох

болон үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах ял шийтгэхээр зааж өгөх.

3.Хуулийн ажилтнууд, ялангуяа цагдаагийн байгууллагын ажилтнуудыг үнэт

цаансы зах зээлийн мэдлэгтэй болгох сургалтуудыг зохион байгуулах. Энэ ажлын

хүрээнд ХЗҮХ-гийн сургалтын төвийн хичээлийн хөтөлбөрт оруулах ажлыг хэрэгжүүлж

болно.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 42: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

ХУУЛЬ Монгол Улсын Эрүүгийн хууль, 2002 он Монгол Улсын Үнэт цаасны тухай хууль, 2002 он. ОХУ-ын Эрүүгийн хууль ХБНГУ-ын Тогтвортой байдлын тухай хууль “Итгэлцлийн тухай” хууль, Англи “Үнэт цаасны зах зээлийн тухай” хууль, ОХУ “Үнэт цаасны зах зээлийн хөрөнгө оруулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах

тухай” хууль, ОХУ Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад.

НОМ

Хоменко Е.Г (2008). Правовое регулирование рынка ценных бумаг Москва: Юристь.

Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт, Ж. Ядамсүрэн, 2003. Монгол Улсын үнэт цаасны зах зээл, Ж. Ядамсүрэн, 1998.

ӨГҮҮЛЭЛ, ИЛТГЭЛ Судлаач Д.Дүгэржавын илтгэлээс, Хууль зүйн мэдээ сонины 2011 оны 12 сарын

дугаарт. Постатейный комментарии к Уголовному Кодексу РФ (2010) под ред. А.И. Чучаева

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

Page 43: Sudalgaanii tailan-1 2012.6.30

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт

Мөрдөн байцаагч Б.Оюутболд, ХЗҮХ дээр зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлээс, 2011 оны 11 сар.

Прокурор М.Гантулга Үнэт цаасны тухай хууль тогтоомжийг зөрчих гэмт хэргийн зүйлчлэл, хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох талаар илтгэлээс, 2011 он.

Федеральный Закон № 147-ФЗ “О внесении изменении в Уголовный Кодекс РФ” от 1-го июля 2010 г.

Экономическая преступность в финансово-кредитной системе РФ Федеральный Закон Об акционерных обществах РФ” от 26.12.1995 N 208-ФЗ

САЙТУУД http://ru.wikipedia.org/wiki /инсайдерскаяинформация (сүүлд үзсэн 2011.12.05) www.mse.mn (сүүлд зочилсон 2012 оны 3 сар) http://newasp.omskreg.ru/bekryash/ch9p4.htm /сүүлд үзсэн 2011.11.19/ www.frc.mn . Үнэт цаасны газрын 2009 оны жилийн ажлын тайлан

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор