90

Экзоген үйл явц

Embed Size (px)

Citation preview

Page 1: Экзоген үйл явц
Page 2: Экзоген үйл явц

Манай дэлхийн дотоод тогтоц, гадаад төрх түүхэн хөгжлийн явцад геологийн нийлмэл процессуудын үр дүнд тасралтгүй хувирч өөрчлөгдсөөр байдаг юм.

Дэлхий дээр явагдаж байгаа энэхүү геологийн процессууд харилцан адилгүй хүч хурдтай явагдах учир тэдгээрийн үр дагавар мөн л харилцан адилгүй байдаг билээ.

Мөн байгаль дээр явагдаж байгаа бүхий л үзэгдэл юмс бүгд хоорондоо уялдаа холбоотой харилцан бие биедээ үйлчилж байдаг билээ.

Page 3: Экзоген үйл явц

Ийм учраас чухам ямар хүчин зүйлээс шалтгаалж, нөлөөлж байгаагаас нь хамааруулан геологийн процессууд буюу үзэгдэл үйл явцыг:

1.Экзоген буюу гадаад хүчний үйл явц

2.Эндоген буюу дотоод хүчний гаралтай үйл явц хэмээн ангилна.

Page 4: Экзоген үйл явц

Өөрөөр хэлбэл энэ хоёр төрлийн хүчнийг бий болгож байгаа энерги нь ялгаатай юм. Жишээ нь экзоген процесс нь нарны энергийн нөлөөн дор явагддаг бол нөгөөдөх нь дэлхийн дотоод энергийн нөлөөгөөр явагддаг байна.

Энэ хоёр процесс эсрэг биш харилцан үйлчлэлцдэг байна. Тухайлбал уулын чулуулаг экзоген гаралтай боловч чулуулгийн атираат хөдөлгөөнийг бий болгогч энерги нь эндоген гаралтай.

Page 5: Экзоген үйл явц

№ Экзоген процесс Эндоген процесс

1

Өгөршлийн

Тектоник хөдөлгөөн

А. Атираажилт

Б. Зөрөг үүсэх

2 Салхины Магматизм

3 Урсгал усны Газар хөдлөлт

4 Нуурын Галт уулшил

5 Далай, тэнгисийн

6 Газар доорхи усны

7 Мөстлөг, цэвдгийн

Page 6: Экзоген үйл явц

Экзо – гадаад, генези – гарал үүсэл гэсэн утгатай нэр томъёо. Гадаад хүчний үйл явцууд нь хүндийн хүчний нөлөөгөөр газрын гадаргыг идэж элэгдүүлэх, намсгах байдлаар өөрчилдөг. Жишээ нь бороо цас, усны үйл ажиллагаа, ургамлын ургалт, салхи гэх мэт.

Гадаад хүчний үйл явцууд харьцангуй хурд багатай боловч гадаргын хэлбэр дүрсийг дотоод хүчний үйл явц буюу тектоник хүчнээс ч илүү өөрчлөх хүчтэй юм. Жишээ нь уул үүсэх хөдөлгөөн зогсвол 45 сая жилийн дараа л дэлхийн гадарга тэгшрэх тооцоо байдаг.

Page 7: Экзоген үйл явц

Он удаан жилийн туршид өндөрлөг газрын хад чулуу өгөршиж бутарсаар, нам доор газар тасралтгүй зөөгдөх процессыг денудацийн процесс гэнэ. Энэ процессын үр дүнд уул нуруудын өндөр нь багасаж хонхор хотгор газрууд хурдас чулуулгаар дүүрсээр яваандаа дэлхийн гадарга тэгширч эхэлнэ.

Page 8: Экзоген үйл явц

Уулын чулуулаг эрдэс хийн мандал, усан мандал, биологийн биетүүдийн харилцан үйлчлэлд орсноос эвдрэн бутрах, химийн урвалд орж өөр найрлагатай болох үзэгдлийг өгөршилт гэнэ.

Өгөршил нь тасралтгүйгээр газрын гадарга дээр төдийгүй газрын гүнд, усан доор ч явагдана.

Page 9: Экзоген үйл явц

Чулуулгийн өгөрших эрчим нь чулуулгийн бүтэц, уур амьсгалын нөхцлөөс голлон хамаарна. Эдгээр хүчин хэрхэн илэрч байгаагаас хамааруулж өгөршлийг

А. Физик өгөршилт Б. Химийн өгөршилт В. Органик өгөршилт гэж ангилжээ.

Page 10: Экзоген үйл явц

Зуны халуун нартай өдөр хад чулуу ихэд халж, харин шөнө болоход хөрдөг. Үүнээс болж халахдаа тэлж хөрөхдөө тэлдэг гэдгийг бид мэднэ. Энэхүү тэлж агших хэмжээ өчүүхэн бага боловч маш олон удаа давтагдсаар чулуулгийг бүрдүүлэгч эрдсүүдийн хоорондын холбоо суларсаар өнгөн хэсгээсээ бутарч эхэлнэ. Энэхүү бутарсан хэсэг ус салхиар зайлуулагдаж оронд нь шинэ гадарга гарч ирснээр дээр үйл явц давтагдана. Үүнийг температурын өгөршилгэнэ.

Page 11: Экзоген үйл явц
Page 12: Экзоген үйл явц

Үүнээс гадна чулуулаг хүний нүдэнд үзэгдэхээс авахуулаад үл үзэгдэх ан цавуудтай байдаг. Эдгээр ан цаваар ус нэвчин орж хөлдөхдөө ан цавыг улам томсгосоор тухайн чулуулаг бутран унадаг байна. Үүнийг хүйтний өгөршил гэж нэрлэжээ.

Мөн байгаль дээр ямар ч хөрсгүй хад чулуун дээр ургамал ургасан байх нь вий. Нягталж үзвэл тэдгээр чулуулгийн ангал завсраар ургамлын үндэс шурган орсон байна. Мод ургамал ургах явцад үндэс томорсоор чулуулгийн ан цавыг улам томсгож бутаргадаг юм.

Page 13: Экзоген үйл явц
Page 14: Экзоген үйл явц
Page 15: Экзоген үйл явц

Дээр дурьдаснаар уулын чулуулгийн химийн найрлага өөрчлөгдөөгүй боловч том жижиг хэсгүүдэд бутран эвдрэхийгфизик өгөршил гэнэ.

Энэхүү бутарч хагарсан чулуулаг уулын уруу өнхрөн хөдөлсөөр хуримтлал үүсгэн хад асга бүхий талбарыг чулуун тэнгис гэж нэрлэдэг байна. Ингэж үүссэн хурдсыг коллювийн хурдас гэнэ. Харин бэлд буун хөдөлгөөнгүй болсон хурдсыг делювийн хурдас гэж нэрлэнэ.

Page 16: Экзоген үйл явц

Физикийн өгөршил ургамлын бүрхэвч багатай, эрс тэс уур амьсгалтай, хоногийн температурын ялгаа ихтэй нутагт илүү идэвхтэй явагддаг ажээ. Физик өгөршилийн үр дүнд үүссэн хэмхдэс материалууд өөр тийш зөөгдөлгүйгээр анх үүссэн байрандаа хадгалагдаж үлдсэн байхыг элювийн хурдас гэнэ. Гол төлөв уулын орой, тэгш газар тохиолдоно.

Page 17: Экзоген үйл явц
Page 18: Экзоген үйл явц

Уулын чулуулаг эрдэс ус, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий зэрэг химийн идэвхитэй бодисуудын нөлөөгөөр урвалд орж задарч эхэлдэг.

Ингэж чулуулгууд химийн идэвхитэй бодисуудын үйлчилгээгээр исэлдэх, задрах, уусах, хувирч найрлага нь өөрчлөгдөхийг химийн өгөршил гэнэ.

Page 19: Экзоген үйл явц
Page 20: Экзоген үйл явц

Физик өгөршлөөр үүссэн жижиг хэсгүүд химийн өгөршил явагдах эх үндсийг тавина. Химийн өгөршил халуун дулаан, чийглэг уур амьсгалтай нутагт хамгийн идэвхитэй явагдана.

Өөрөөр хэлбэл ус, чийг хангалттай байх нөхцөл химийн өгөршилд гол нөлөөг үзүүлнэ. Химийн өгөршлийн үед:

- Исэлдэлт - Усжилт - Уусалт - Усаа алдах гэсэн үндсэн химийн урвал явагддаг.

Page 21: Экзоген үйл явц

Исэлдэлтэд усан дотор агуулагдах хүчилтөрөгч гол үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь улаан хөрс үүсэх. Төмөр магни агуулсан чулуугууд амархан исэлддэг төмрийн дутуу ислийг агуулсан байдаг учир улаан хүрэн өнгөтэй байна.

Харин усжилт нь зарим эрдсүүд өөртөө усыг шингээж өөр эрдэс болон хувирахыг хэлнэ. Жишээ нь ангидрит гөлтгөнө болох

Page 22: Экзоген үйл явц
Page 23: Экзоген үйл явц

Уусалт нь хлорлог, сульфатлаг, карбонатлаг тунамал чулуулаг уусах процессд амархан автагдана.

Усаа алдах процесс нь силикатууд өгөрших үед эрдсүүд бүрмөсөн задарч үүссэн бүтээгдэхүүнүүд нь зайлуулагдахад үүснэ. Үлдсэн нь дахин устай нэгдэнэ. Жишээ нь хээрийн жонш дахин задарч завсрын эрдэс болох каолинит үүснэ.

Page 24: Экзоген үйл явц

Амьтан, ургамал элдэв бактерийн амьдрах үйл ажиллагааны явцад эрдэс, чулуулаг задрах, химийн найрлага өөрчлөгдөх үзэгдлийг органик өгөршилт гэнэ.

Жишээ нь хадны завсраар модны үндэс орж ургах, ургамал амьтны ялгаруулж буй бодис хөрс шороотой химинй урвалд орж найрлагыг нь өөрчлөх, бордоо хэрэглэх, агаар бохируудах гэх мэт.

Органик өгөршлийн гол бүтээгдэхүүн бол төрөл бүрийн хөрс юмаа.

Page 25: Экзоген үйл явц
Page 26: Экзоген үйл явц
Page 27: Экзоген үйл явц

Геологид салхины үйл ажиллагааг эоловын процесс гэж нэрлэдэг. Салхины геологийн үйл ажиллагаа нь:

А. Дефляци Б. Зөөх В. Коррази Г. Хуримтлуулах

гэсэн хоорондоо холбоотой процессоос бүрдэнэ.

Page 28: Экзоген үйл явц

Салхины үлээж зөөх үйл ажиллагааг хэлнэ. Чулуулгийн ан цаваар дотор үүссэн нарийн ширхэгтэй бүтээгдэхүүнийг салхи үлээж хийсгэн зайлуулсаар шинэ гадарга гаргаж ан цавыг томруулсаар хад чулуулгийг хачин сонин хэлбэр дүрстэй болгоно. Мөн ургамлан бүрхэвч багатай тал хээр, говь нутагт нарийн ширхэгтэй элс шороо, тоосорхог материал дефляцийн нөлөөгөөр үлээгдэн зайлуулагдсаар гадарга дээр том хэмхдэст чулуулгууд үлдэж хоцордог. Газар тариаланд их хортой процесс юм.

Page 29: Экзоген үйл явц
Page 30: Экзоген үйл явц

Салхины хүч ихсэхэд түүний зөөх үйл ажиллагаа идэвхтэй явагддаг. Жишээ нь салхины хүч 6,5 м/сек байхад 0,25 мм, 10 м/сек болох үед 1 мм хэмжээтэй элсний ширхэг газрын гадаргаас дээш хэдэн 10 см, хэдэн метрийн өндөрт хийсгэн зөөдөг. Манайд одоо болж байгаа шороон шуурга бол үүний жишээ юм.

Page 31: Экзоген үйл явц
Page 32: Экзоген үйл явц

Салхиар зөөгдөж байгаа хэмхдэс материал, элсний хэмжээ газрын гадарга орчим хамгийн их байна. Энэ хэмхдэсүүд газрын гадарга дээрхи ил чулууг үргэлж мөргөж цохисоор аажмаар элэгдүүлэх процессыг коррази гэж нэрлэдэг.

Говь цөлд хүчтэй салхилдаг учир өндөр хад чулуу ёроолоороо корразид орж мөөг хэлбэртэй болсон байх нь тохиолдоно.

Бас тогтмол нэг чиглэлээс салхилдаг бол чулуулгийн гадарга нь элдэв хэлбэр дүрс бүхий хонхорхой нүхтэй байх нь бий.

Page 33: Экзоген үйл явц
Page 34: Экзоген үйл явц
Page 35: Экзоген үйл явц

Салхиар зөөгдөж яваа хэмхдэс материалд ямар нэг саад учрахад салхины хүч, чиглэл өөрчлөгдөж газрын гадарга дээрх бут, саадны дэргэд хунгар, довцог, далан манхан хэлбэртэй биеийг үүсгэж хуримтлагддаг. Ямар нэг сааднаас гадна гол хүчин зүйл бол салхины хурд саарах явдал юм.

Page 36: Экзоген үйл явц

Салхины энэхүү үйл ажиллагаагаар үүссэн хурдсыг эоловын хурдас гэж нэрлэнэ. Энэ хурдас нь элсний хуримтлалын янз бүрийн хэлбэрүүдийг үүсгэнэ. Жишээ нь манхан элс, сэвхүүл элс, довцог элс, далан элс гэх мэт.

Page 37: Экзоген үйл явц

Манхан элс нь хагас дугуй хэлбэрийн хурдас бөгөөд дээрээс нь харахад хавирган сар хэлбэртэй салхин талын хажуу нь урт тавиун, гүдгэр, салхины эсрэг тал нь эгц, хотгор хэлбэртэй өндөр нь хэдэн арван метр элсэн рельефийн хэлбэр юм. Сахарт манхан элсний өндөр 100 м хүрдэг гэнэ. Салхи чиглэлээ улирлаар өөрчилж байдаг нутагт манхан цуваа буюу дюн тогтоно. Салхины чигт хөндлөн тогтох ба урт нь 100 м хүрнэ. Салхины чиглэл солигдох үед манханы суурь нь хэвэндээ үлдэж үзүүрүүд нь эргэн хошуурах явцдаа зэргэлдээх хэд хэдэн манхантай нийлж гүвээ үүсгэнэ. Харин чийглэг уур амьсгалтай нөхцөлд сэвхүүл буюу парабол элс үүснэ. Энэ нь U хэлбэрийн ам нь салхин талруугаа харсан 100-200 м өндөр элсний хуримтлал аж.

Page 38: Экзоген үйл явц
Page 39: Экзоген үйл явц
Page 40: Экзоген үйл явц
Page 41: Экзоген үйл явц

Урсгал усны үйл ажиллагаа: Гадаргын хэлбэр дүрсийг өөрчлөгч томоохон хүчний нэг бол урсгал усны үйл ажиллагаа юм. Борооны усны газарт шингэж амжаагүй үлдсэн хэсэг нь газрын гадаргын жижиг ховил сувгийг даган урсаж байхдаа ямагт булингартай байдгыг хүн бүр харсан байх. Тэгэхдээ чухам яагаад булингартай байна вэ гэж бодож байсан уу? Тэрхүү борооны ус нь замдаа тохиолдох тоосорхог, шаварлаг зүйлийг урсган авч явах ба түүгээр ч үл барам урсаж байгаа ховил сувгийнхаа ёроолыг ухаж гүнзгийрүүлсээр байдаг юм.

Page 42: Экзоген үйл явц

Эрози: Урсгал усны эвдэх үйл ажиллагааг хэлнэ. Эрозийн процесс нь:

А. Гүний Б. Хажуугийн В. Ухрах

гэсэн гуран төрөл чиглэлээр явагдана.

Page 43: Экзоген үйл явц

Ус ямар нэг ховилоор урсахдаа ямагт ховилын ёроолыг ухаж, идэж өөрийн голдрилыг үүсгэдэг. Үүнийг гүний эрози гэнэ. Гадаргын налуу, урсаж буй усны хэмжээ их байх тусам гүний эрози хүчтэй явагддаг. Гүний эрози ихэнхдээ голын эх орчмоор давамгайлан явагддаг. Гүний эрозийн үр дүнд голын дэнж үүснэ.

Page 44: Экзоген үйл явц

Урсгалын замд боржин, хүрмэн чулуу, гантиг гэх мэт хатуулаг ихтэй чулуулаг тохиолдож гүний эрози эрч хоцорч эхлэхэд голдрилын дунд хэсэгт хэдэн арван см-ээс хэдэн арван метрийн өндөртэй эгц мөргөцөг бүхий тавцан үүсэж түүн дээгүүр давж урсах голын ус байгалийн гайхамшигтай үзэгдэл болох хүрхрээг үүсгэнэ.

Уулархаг нутаг эсвэл их хатуулагтай чулуулгийн дундуур урсаж байдаг голуудын гүний эрозийн үр дүнд каньон гэж нэрлэгдэх эгц хана бүхий гүн хавцлууд үүссэн байдаг. Чулуутын хавцал үүний жишээ юм.

Page 45: Экзоген үйл явц
Page 46: Экзоген үйл явц

Голын урсгалын дунд хэсэг, адаг орчим голдрилын налуу аажмаар бага болж ирэхэд голын ус хэдийгээр ихсэх боловч урсгалын хурд багасдаг учир гүний эрози бараг зогсож ёроолын идэгдэлт зогсож, усаар зөөгдөж яваа хэмхдэс материалууд тунаж эхлэх ба энэ үед голын ус эргээ өмнөхөөсөө арай илүүтэйгээр нурааж элэгдүүлж эхэлдэг юм. Ийнхүү голын ус эргээ идэж нураах процессыг хажуугийн эрози гэнэ.

Page 47: Экзоген үйл явц
Page 48: Экзоген үйл явц

Хажуугийн эрозийн үр дүнд голын голдрил тахирлаж тахирласан хэсгүүдийн эргээ элэгдүүлж нураасаар меандр гэх дүрсийг бий болгоно. Тал нутгийн урсгал дөлгөөнтэй голуудад тахирлалт буюу меандрлалт их байна. Тахирлалт ихэссээр зарим нэг меандр голдрилоосоо тасарч салах ба гол үерлэх үед голдрилтой холбогдож ус татрах үед дахин тасарч байвал түүнийг хар усан тохой гэж нэрлэдэг байна.

Page 49: Экзоген үйл явц
Page 50: Экзоген үйл явц
Page 51: Экзоген үйл явц

Голын гүний эрозийн үр дүнд голын голдрилын налуу адгаасаа эхрүүгээ аажим тэгширч эхэлдэг. Үүний үр дүнд голын хөндий эхрүүгээ улам давшсаар өөрийн эх авдаг уул нуруудыг сэтэлж хэрчиж эхэлнэ. Үүнийг голын ухрах эрозигэдэг.

Page 52: Экзоген үйл явц
Page 53: Экзоген үйл явц

Гол мөрөн нь: Идэж элэгдүүлэх Зөөн тээвэрлэх Хуримтлуулах гэсэн үйл ажиллагааг явуулдаг.

Page 54: Экзоген үйл явц

Ямар ч гол ямар нэгэн хэмжээгээр уусмалын байдалтайгаар эсвэл хатуу хэмхдэсүүдийг агуулж байдаг билээ. Дээр дурьдсанаар голын ёроолын эвдэрч ухагдсан хэмхдэс материал голын усаар зөөгддөггүй байсан бол голын голдрил хаагдахад хүрнэ. Уулын тунгалаг голын ёроолоор элс, жижиг хайргыг ёроолоороо өнхөрч явахыг төвөггүй харж болно. Өөрөөр хэлбэл голын урсгалын хурд хэдий чинээ их байна төдий чинээ том ширхэгтэй материалыг зөөх нь тодорхой. Гол үерлэлтийнхээ үед хамгийн их материалыг зөөж байдаг. Жишээ нь Энэтхэгийн Ганга мөрөн бороотой 122 өдрийн дотор 170 сая м3 хэмхдэс материалыг далайд зөөж аваачдаг.

Page 55: Экзоген үйл явц

Голын усаар зөөгдөн ирж хуримтлагдах хурдсыг аллювийн хурдас, түр зуурын урсгал ус буюу борооны усаар зөөгдөж хуримтлагдаж байгаа хурдсыг пролювийн хурдас гэж нэрлэнэ. Хар усан тохойн ёроолд зөөгдөж ирэх аллюви хар бараан өнгөтэй лаг шавар, нарийн ширхэгтэй элснээс бүрддэг.

Харин голын үерлэлтийн үед голын хөвөө усаар хучигдахад зөөгдөж явсан элс шавар тунаж хуримтлагдан голын голдрилын аллювийн дээгүүр тунаж тогтсоноор хөвөөгийн аллюви бий болно.

Үерийн усаар бий болох пролювийн хурдас нь жалга сайрын адагт конус хэлбэртэйгээр муу ангилагдсан, хайргууд нь маш муу элэгдсэн байдлаар хуримтлагдана.

Page 56: Экзоген үйл явц
Page 57: Экзоген үйл явц
Page 58: Экзоген үйл явц

Мөс нь эрозийн процессын томоохон хүчин зүйл юм. Хуурай газрын 10 орчим хувьд нь тархсан мөс гадаргын хэлбэрт ихээхэн нөлөөлж байдаг.

Зуны нарын илчээр хайлсан цасны дээд хэсэг шөнөдөө хөлдөж нягтрах ба хайлсан ус нэвтэрч цасаа хайлуулах ба ийм үйл явц давтагдаж нягтарсаар фирн болж хувирна.

Дээрх процесс давтан явагдаж мөн цас нэмэн орсоор мөс нь глетчер хэмээх мөсийг үүсгэнэ.

Page 59: Экзоген үйл явц
Page 60: Экзоген үйл явц

Их даралтанд орших глетчерийн мөс доод хэсэгтээ налархай болж налуу даган урсаж эхэлдэг. Энэхүү уулын хажуу хөндийг даган урсаж байгаа мөсийг мөсөн гол гэж нэрлэнэ.

Альпийн нурууны мөсөн гол хоногт 0,1-0,4 метр, Гималайд 2-4 метр, Гренландад 20-30 метр урсана.

Мөс урсах замдаа газрын гадаргыг ухаж элэгдүүлнэ. Фирнийн савд байсан жижиг хонхорт хүйтний өгөршил, механик өгөршил явагдсаар томорч гурван талаараа бараг эгц ханаар хүрээлэгдсэн кар хэмээх рельефийн хэлбэрийг үүсгэнэ. Караас хэмжээгээр асар томыг цирк гэнэ.

Мөсөн гол уулын хөндийг даган урсахдаа түүний ёроолыг тэвш хэлбэртэй болгон өөрчилснийг мөсөн голын хөндийбуюу трог гэнэ.

Page 61: Экзоген үйл явц

Мөсөн гол урсах явцдаа хөндийн ёроол хана эргийн чулуулгийн эвдэж бутлан хэмхдэс материалуудыг өөртөө агуулан зөөж явсаар замдаа эсвэл мөсөн голын адагт аваачин хуримтлуулдаг. Энэхүү хуримтлагдсан хурдсыг морен гэж нэрлэнэ. Мөсөн голын дотор агуулагдаж байгаа мореныг хөдөлгөөнтэй морен гэх ба ёроолын, хажуугийн, эцсийн гэсэн төрөл байна. Мөстлөг ухрахад байран дээр нь хуримтлагдаж үлдсэн мореныг хөдөлгөөнгүй морен гэнэ.

Page 62: Экзоген үйл явц
Page 63: Экзоген үйл явц
Page 64: Экзоген үйл явц
Page 65: Экзоген үйл явц

Мөсний хайлсан усны үйлчлэлээр үүссэн хурдсыг флювиогляциал хурдас гэж нэрлэнэ. Мөстлөгөөс хайлсан ус урсах замдаа хурдас чулуулгийг зөөж хуримтлуулан ооз, каам, заандр гэх биеүдийг үүсгэнэ.

Page 66: Экзоген үйл явц
Page 67: Экзоген үйл явц

Мөстлөг явагдаж байсан нутагт голын дагуу 10-30 метр хүртэл өндөртэй, хэдэн арван метр урт далан хэлбэртэй рельефийн хэлбэрийг ооз буюу гүвээ, конус хэлбэртэйг нь каам хэмээн нэрлэнэ. Каам нь эрс хажуу, хавтгай оройтой, 5-30 метр өндөр, 100-2000 метр өргөн дов толгод юмаа.

Заандр буюу саараг нь мөс тархсан талбатай залган орших элсэн довцог бүхий уудам тал юм.

Page 68: Экзоген үйл явц
Page 69: Экзоген үйл явц

Газар доорхи усны геологийн үйл ажиллагаа

Page 70: Экзоген үйл явц

Газар доорхи ус хурдас чулуугийн дотор эрдсийн бүрэлдэхүүнд оролцох нарийн ширхэгтэй хэмхдэсүүдийг гадаргын таталцлын физикийн хуулиар нимгэн хальс маягаар бүрхэх, капиляр сувгийн дотор орших, нүдэнд харагдахуйц нүх сүв, ан цавын дотор хүндийн хүчний хуулинд захирагдан чөлөөтэй шингэн байдалтай орших зэрэг олон төрөл хэлбэрээр тохиолддог юм.

Page 71: Экзоген үйл явц

Газар доорхи усны гарал үүслийг: - Нэвчилтийн - Конденсацын - Үлдэгдэл - Ювинелийн гэсэн 4 төрөлд ангилна.

Page 72: Экзоген үйл явц

Нэвчилтийн гаралтай: Хур борооны усны ихэнх нь хөрсөнд шингэн орж хурдас чулуулгийн дотор хуримтлагдахад үүссэн ус. Хамгийн их нөөцтэй.

Конденсацын гаралтай: хурдас чулуугийн өнгөн хэсэгт ууршилтын байдалтай оршиж байдаг ус, аятай нөхцөл бүрдэж орчны температур буурахад шингэн байдалд шилжин үүссэн ус.

Үлдэгдэл гаралтай: Эртний далай, тэнгисийн ёроолд хуримтлагдсан хатуу хурдас хатуурч нягтрахдаа анхдагч усаа ямар нэг хэмжээгээр хадгалж үлдсэнээс үүссэн ус.

Ювинелийн гаралтай: Дэлхийн гүний хайлмал бодисоос ууршсан хийн байдалтай устөрөгч, хүчилтөрөгч газарын гадаргад ойртон ирэхдээ нэгдэж үүссэн ус.

Page 73: Экзоген үйл явц

Газар доорхи усыг орших хэлбэрээр нь даралтгүй, даралттай гэж хоёр ангилна. Газрын гадаргаас доош тохиолдох хамгийн анхны ус нэвтрүүлдэггүй үеийн дээр байрлаж байгаа усыг даралтгүй гэх ба линз хэлбэрийн ба грунтын гэсэн 2 төрөлтэй. Хотгор хэлбэртэй ус нэвтрүүлдэггүй хоёр үеийн завсар орших усыг даралтат ус гэнэ. Ийм усыг Артезийн ус гэж нэрлэдэг.

Газар доорхи ус нь булаг шанд, гол мөрнийг үүсгэхээс гадна уусгамтгай чанарынхаа үрээр төрөл бүрийн үйлчилгээг явуулж байдаг.

Page 74: Экзоген үйл явц

Усанд агуулагдах нүүрсхүчлийн хий нэмэгдэхэд түүний уусгах чадвар нь нэмэгддэг зүй тогтолтой. Иймээс газар доорхи усны эрдэсжилт нэмэгддэг байна.

Усанд уусамтгай гантиг, шохойн чулуу, гөлтгөнө гэх мэт чулуулгуудын дотор агуулагдах ус тухайн чулуулгийн ан цаваар урсахдаа тэдгээрийг уусгаж нүх сүв, ан цавыг улам томруулна.

Дээрх уусамтгай чулуулгийн дотор газрын доорхи усны уусгах үйлчилгээгээр үүссэн төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй хөндий хоосон зайг карст буюу хөндийлж гэж нэрлэнэ.

Page 75: Экзоген үйл явц

Харин карстын газрын гадаргатай сувгаар холбогдсон хэдэн метр кубээс хэдэн зууг метр куб хэмжээтэй хөндий зайнуудыг агуй гэнэ. Агуйнууд шохойн чулуу элбэгтэй нутагт маш элбэг тохиолдоно. Дэлхийн хамгийн том агуй бол АНУ-ын Мамонтын агуй бгөөд түүний газар доорх хонгилуудын нийт урт 250 км гэнэ.

Page 76: Экзоген үйл явц

Шохойн чулуулгийн дотор үүссэн агуйн хана, таазнаас шалан дээр хөгц, өнгөр маягтай талстлаг агрегатуудыг үүсгэдэг. Дээд таазнаас унжиж байгааг нь сталактит, харин доод шалан дээр нь хуримтлагдсаныг сталагмит гэнэ. Энэ хоёр нэмэгдсээр хоорондоо нийлснийг сталагнат гэж нэрлэдэг байна.

Page 77: Экзоген үйл явц
Page 78: Экзоген үйл явц
Page 79: Экзоген үйл явц

Газрын давхаргын дээд хэсэгт 0 градусаас дошш температурт тодорхой хугацаагаар хөлдүү байх хөрс чулуулгийг цэвдэг гэнэ. Гэхдээ энэ нь хөлдүү хөрснөөс арай өөр ойлголт юм. Өөрөөр хэлбэл тухайн ул хөрс чулуулгийн тодорхой хувийг ус чийг эзэлсэн тийм нөхцөлд хөлдсөн чулуулгийг хэлнэ. Мөнх цэвдэг улирлын цэвдэг ул хөрс чулуулгийг хөлдөлт гэсэн төрөл бий. Мөнх цэвдэг нь дэлхийн гадаргын 1/5-ийг эзэлнэ. Цэвдэгтэй газар усан довцог, гулгарал, дулааны хөндийлж, тошин халиа зэрэг рельефийн хэлбэрүүд үүснэ.

Page 80: Экзоген үйл явц

Цэвдэгтэй газар тархсан бөмбөгөр хэлбэрийн өндөр довыг усан довцог гэх ба диаметр нь 5-300 метр, өндөр нь 2-40 метр хүрнэ. Цэвдэгт хөрсөнд агуулагдах ус хөлдөж эзэлхүүнээ тэлснээс үүснэ.

Уулын хажуу, голын хөндий, гол мөрөн, далайн эрэг хавийн нутгуудад зарим хурдас суурь чулуулаг, ус нэвтрүүлдэггүй давхаргын дээгүүр грунтын усаар хэт хангагдах үед гадаргын налууг дагаж хүндийн хүчний улмаас гулсаж шилжихийг гулгарал буюу солифлюкци гэнэ. Энэ нь тэр бүр цэвдэгтэй холбоотой үүсдэггүй. Харин цэвдэгтэй хөрс ойн түймэр, эсвэл хэт халалтаас болж гэсэх үед үүсэж болно. Мөн бороо их орох цас ихээр хайлах үед ийм үзэгдэл болох ба түүнийг нь нойтон гулгарал гэдэг ажээ.

Газар доорхи цэвдэг гэсэхэд дээр нь буй газрын гадаргын өнгөн хэсэг доош сууж янз бүрийн хэмжээтэй хонхор үүсгэснийг термокарст гэж нэрлэдэг.

Page 81: Экзоген үйл явц
Page 82: Экзоген үйл явц
Page 83: Экзоген үйл явц
Page 84: Экзоген үйл явц

Дэлхий дээрх гол мөрөн урсгал усны үйл ажиллагаа, тэдгээрийн үүсгэж байгаа хурдас чулуулаг нь дэлхийн гадаргын 80 шахам хувийг эзлэх далай тэнгис, нуурынхыг бодвол тун өчүүхэн билээ.

Далай, тэнгис, нуурт явагдах геологийн процессууд ерөнхийдөө нийтлэг адил боловч зөвхөн хамраах хэмжээгээр ялгаатай юм.

Хэдийгээр эдгээр томоохон усанд санд хуримтлагдсан ус нь харьцангуй хөдөлгөөн багатай боловч их бага ямар нэг тухайлбал урсгал үүсгэх, салхиар давалгаалах зэргээр хөдөлгөөнд орох нь эвдэх, зөөх, хуримтуулах үйл ажиллагааг явуулдаг.

Page 85: Экзоген үйл явц

Далайн усны салхины үылчлэлээр үүссэн давлагаа далайн эргийг эвдэх үйл ажиллагааг явуулдаг. Далайн давлгаа нь 1 метр квадрат талбай дээр 300-30000 кг хүчээр цохиж үйлчилдэг нь байна.

Далайн эвдэх үйл ажиллагааг абрази гэж нэрлэнэ. Абрази эрэг орчим хамгийн хүчтэй явагдаж эргийг аажмаар налуу болгон эсвэл хол зайд ухраадаг. Абразийн үйлчлэлд далайн давлагааны хүчнээс гадна эргийн чулуугийн бүтэц, бат бөх байдал, хатуулаг, далайн усны уусгагч чанар нөлөөлнө. Давалгаа эрэг орчим хүс нь сулрах учир өөртөө зааж явсан хэмхдэс материалаа замдаа үлдээсээр усны захад нарийн ширхэгтэйг нь зөөн ирдэг. Далайн эргийн чулуу нэг байрандаа холих маягаар шилжиж хөдөлж байдаг тул хоорондоо үрэгдсээр аажмаар элэгдэж зууван, хавтгай хэлбэртэй болсон байдаг.

Page 86: Экзоген үйл явц
Page 87: Экзоген үйл явц

Далайн давалгаа эргийн дагуу үүссэн хэмхдэс материалуудыг эргийн ойролцоо нэг газраас нөгөөд шилжүүлэн зөөж эргийн далан гүвээ, зурвас арлуудыг үүсгэдэг. Мөн далайн урсгалууд нь маш нарийн ширхэгтэй материалууд, ургамал, амьтны үлдэгдлийг асар хол зайд зөөж аваачна.

Page 88: Экзоген үйл явц
Page 89: Экзоген үйл явц
Page 90: Экзоген үйл явц

Гарал үүслээр нь: Терриген – Хэмхдэс материалаас үүссэн хурдас Хемоген – Далайн уснаас химийн замаар үүссэн хурдас Органик – Организмын үлдэгдлээс үүссэн хурдас Полиген – Холимог үүсэлтэй хурдас Вулканоген – Галт уулын үйл ажиллагаагаар үүссэн

хурдас гэж ангилна. Далайн ёроолд төрөл бүрийн хурдас үүсэх нь тунамал

чулуулаг үүсэх эхний шат юм. Усаар хэт ханасан анхдагч сэвсгэр хурдас удаан хугацааны туршид нийлмэл процесс дамжин чулуулаг болж хувирахыг диагенез гэнэ.