29
ТОГТВОРТОЙ БИЧИЛ УУРХАЙ ТӨСӨЛ ОЛОН НИЙТИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ сургагч багшийн гарын авлага-1 Улаанбаатар 2008 он 1

Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Embed Size (px)

Citation preview

Page 1: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

ТОГТВОРТОЙ БИЧИЛ УУРХАЙ ТӨСӨЛ

ОЛОН НИЙТИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ сургагч багшийн гарын авлага-1

Улаанбаатар 2008 он

1

Page 2: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Удиртгал ХАМО нар өөрсдийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн бодлого хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, нэгдсэн зохион байгуулалтанд орох, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах үүднээс орон нутагтаа ТББ байгуулан ажиллаж байна. Энэхүү ТББ нь ХАМО нарыг нөхөрлөлийн нэгдсэн зохион байгуулалтанд орох, тэднийг чадавхжуулах, нийгмийн харилцаанд бүрэн хамруулахад чухал ач холбогдолтой юм. ХАМО нарын санаачлан байгуулсан ТББ-ын гишүүнчлэл нь ХАМО нараас бүрдсэн, ихэнх ТББ-ын удирдах зөвлөлд ХАМО нар байгаа. Эдгээр хүмүүс урд өмнө ТББ-ын талаар нэгдсэн ойлголт байхгүй, ТББ-ын талаарх мэдлэг дутмаг байгаа нь энэ чиглэлээр чадавхжих шаардлагатайг харуулж байна. ХАМО нар нэгдсэн ойлголт, мэдлэгтэй болсоноор ТББ чадваржиж, үйл ажиллагаа тогтворжих боломжтой болно. ТББ өөрөө чадавхжиж байж байгууллагынхаа гишүүдийн эрх ашгийг хамгаалах боломжтой болно. ХАМО нар ТББ-ын гишүүнчлэлд багтаж байгаа нь ХАМО нар болон тэдний гэр бүлийн амьдралыг мэддэг, хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах хүсэл сонирхолтой байгаа нь тухайн орон нутаг, ТББ-ын том нөөц юм. Үүний тулд ХАМО нарын амьдралын нөхцөл байдлыг судлах, үүгээрээ тэдний амьдралын нөхцөл байдал ямар байгаа, ямар нөөц боломж, хэрэгцээ байгааг харах боломжтой болно. Мөн ТББ-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд хүргэхэд олон нийтийн ойлголтыг нэгтгэх хэрэгтэй юм. ТоБУТөслөөс ТББ-ын чадавхийг бий болгох, Нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах үүднээс олон нийтийн идэвхжүүлэгчдийг сонгон чадавхжуулж, тэдэнд арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг системтэйгээр зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд ТоБУТөслийн олон нийттэй ажиллах баг чухал үүрэгтэй. Энэхүү модуль нь хөгжлийн чиг хандлага, ТББ болон удирдах зөвлөлийн бүтэц, үйл ажиллагаа, санхүү, хөрөнгө босгох үйл явцаас гадна судалгааны арга техникүүд, хурал, уулзалт, сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгөхөөс гадна практикт хэрхэн хэрэглэхтэй холбоотой арга зүйн үндсэн асуудлыг оролцогчдын тусламжтайгаар хамтран тодорхойлоход зориулсан. Зорилго

• Төслийн баг болон ОНИ нарыг ТББ-ын гишүүд, удирдах зөвлөл, олон нийт, ХАМО нартай ажиллахад шаардагдах шинэлэг хандлага, аргачлалд сургах, нэгдсэн ойлголттой болгох.

Хүлээгдэж буй үр дүн ТоБУТөслийн олон нийттэй ажиллах багт энэхүү сургалтын багц модулиар сургалт явуулснаар дараах үр дүн гарах болно.

- ТББ, ТББ-ын удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замын талаар ойлголттой болох;

- ТББ, нөхөрлөлийн гишүүдийг чадваржуулахад шаардлагатай мэдлэг, мэдээлэлтэй болох; - Орон нутгийн иргэд, ХАМО нарын нөхцөл байдлыг бодитоор судлан гаргаж ирэх, дүн

шинжилгээ хийх чадвартай болох; - Цаашид орон нутгийн олон нийтийн үйл ажиллагааг нь дэмжин сургалт явуулах, мэдээлэл

түгээх туршлага, арга зүйд суралцах; - Бүлгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зарим арга техникт суралцана;

2

Page 3: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Арга зүй Тус гарын авлага нь сургалтын дараах зарчмуудад тулгуурлан явагдана.

- Сургалтанд оролцогчдын нэн тэргүүний хэрэгцээнд тулгуурласан, оролцоог хангасан байна.

- Суралтын явц нь харилцан бие биенээсээ туршлага суралцах, сургалтанд оролцогчид болон сургагч багийн дунд бие биенээ хүндэтгэсэн уур амьсгал, орчин бүрдүүлэхэд анхаарна.

- Шүүмжлэлт эргэцүүлэл болон өөрсдийн санаа бодлоо чөлөөтэйгээр илэрхийлэхийг дэмжинэ.

Сургалтын техникүүд

Жишээн дээр ажиллах: Орон нутагт зохион байгуулсан сургалтын үеэр ХАМО нараас гарсан жишээн дээр бүлгийн хэлэлцүүлэг, дүн шинжилгээг хийх.

Бүлгийн хэлэлцүүлэг: Оролцогчид үлгээр гарсан санаа бодол, туршлагаа бусадтай хуваалцах, хамтран ярилцах

Сургагч багшын үүрэг, ур чадварууд Сургагч багш нь сургалтын гарын авлагын хүрээнд бэлтгэсэн материал, үйл ажиллагааны удирдамжийг ашиглан ТоБУТөслийн олон нийттэй ажиллах багийн гишүүдэд сургалт явуулна. Энэхүү сургалтын явуулахдаа дараах ур чадваруудтай байх хэрэгтэй. Үүнд:

- Ярьж байх үедээ бүлгийн бүх гишүүдэд чиглэсэн байх - Толгой дохих, инээмсэглэх зэргээр оролцогчдыг сонсож байгаагаа илэрхийлэх - Бүдүүлэг, этгээд үг хэллэг хэрэглэхээс зайлсхий. Үүнд: мэргэжлийн хэллэг, гадаад үг,

хараалын үг г.м - Бүлгийн хэлэлцүүлэг болон сургалтын бусад үед оролцогчдыг зөв чиглүүлэх - Оролцогчдыг дэлгэрэнгүй хариулахад нь дэмжиж асуултаа нээлттэй хэлбэрээр асуух.

Хэрвээ оролцогч тийм эсвэл үгүй гэж товчхон хариулт өгвөл “Та яагаад тэгж бодож байна вэ?” гэж лавшруулан асууж болно.

- Оролцогчдод бие биенийхээ тавьсан асуултанд хариулах боломж олгох. “Орон нутгийн идэвхжүүлэгч нарын хувьд юу гэж бодож байна?” г.м

- Орон нутагт ХАМО нарын дунд өмнө нь явуулж байсан туршлагаа хувцаалцах замаар дүгнэлт, тоддорхойлолтыг баяжуулах.

- Бүлгийн хэлэлцүүлгийг нэгтгэн дүгнэх. Хүн бүр хэлэлцүүлгийн явцад гарсан гол санаа, дүгнэлтийг ойлгож, мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Гарын авлагын бүтэц

Сургалтын хөтөлбөр Зорилго, зорилт Судлах цаг Хичээлийн удирдамж /хичээлийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, ашиглах материал зэргийг багтаана./

Унших материал Тараах материал

3

Page 4: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

4

“Хөгжлийн хандлагууд ба ашгийн бус байгууллагын менежмент” сургалтын хөтөлбөр

Хугацаа: 2008.11.17 Байршил: “СИ-ЭС-ДИ” консалтинг, сургалтын өрөө Оролцогчид: Тогтвортой бичил уурхай төслийн олон нийтийг идэвхжүүлэх баг Сургагч багш: “СИ-ЭС-ДИ” консалтинг

Хугацаа

Хичээлийн сэдэв

Аргачлал

Сургагч багш

10.00-10.10 Нээлт Манай багийнхан танилцах яриа Сургалтын зорилго, зорилтыг тайлбарлах

Сургалтаас гарах үр дүнг хамтран тодорхойлох

Асуулт, хариулт, харилцан ярилцлага

Д.Анхзаяа

10.10-10.25 Хөгжлийн хандлагууд, онцлог давуу талууд

Ойлголт тодорхойлолтыг тодруулах ярилцлага хийх, асуулт хариулт

Сургагч багш нар

10.25-10.40 Хөгжлийн уламжлалт ба шинэ хандлагын ялгааг ойлгох нь

Ойлголт тодорхойлолтыг тодруулах ярилцлага хийх, асуулт хариулт

Сургагч багш нар

10.40-11.15 Хувь хүн, Бүлэг хамт олон, Орон нутаг бүр өөрсдийн гэсэн үнэт зүйлс, нөөц бололцоотой

Бүлгийн ажил, дүгнэлт ярилцлага

Сургагч багш нар

11.15-11.30 Үнэлэмжээ дээдлэх хандлага түүнийг үндсэн зарчим, үе шатууд, ХАМО-чдын үйл ажиллагаанд ашиглах нь

Ойлголт тодорхойлолтыг тодруулах ярилцлага хийх, асуулт хариулт

Сургагч багш нар

11.30-11.45 Цайны завсарлага 11.45-11.55 Ашгийн бус менежментийг хэрхэн ойлгох

вэ? Танилцуулга Сургагч багш нар

11.55-12.15 ТББ-ын тухай ойлголт, ангилал Чөлөөт хэлэлцүүлэг, танилцуулга

Сургагч багш нар

12.15-12.30 ТББ ба ХАМО Чөлөөт хэлэлцүүлэг, танилцуулга

Сургагч багш нар

12.30-13.00 Удирдах зөвлөлийн загварууд, түүний гүйцэтгэх үүрэг

Танилцуулга, бүлгийн ажил

Сургагч багш нар

13.00-14.00 Өдрийн хоол 14.00-14.30 Удирдах зөвлөлийн хурал ба хэлэлцэх

асуудлууд, шийдвэр гаргах журам Танилцуулга, чөлөөт хэлэлцүүлэг

Сургагч багш нар

14.30-14.45 ТББ-ын гүйцэтгэх захиралын үүрэг, хариуцлага

Танилцуулга Сургагч багш нар

14.45-16.00 ТББ-ын санхүүжилт, хөрөнгө босгох үйл явц

Танилцуулга, бүлгийн ажил

Сургагч багш нар

16.00-16.15 Цайны завсарлага 16.15-17.30 Сургалтыг нэгтгэн дүгнэх, цаашдын

хэрэгцээг тодорхойлох Чөлөөт ярилцлага Сургагч багш нар

Page 5: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Хөгжлийн хандлагууд ба ашгийн бус байгууллагын менежмент Зорилт

Хариуцлагатай бичил уурхайг бий болгоход нөлөөлөх хөгжлийн уламжлалт болон шинэ хандлагуудын талаарх ойлголт өгөх. Ашгийн бус ТББ-ын бүтэц зохион байгуулалт, менежментийн талаар ойлголт өгөх.

Судлах цаг: 6 цаг, 30 минут Хичээлийн удирдамж № Үйл ажиллагаа Арга Хугацаа Ашиглах

материал 1 Сургалтын нээлт 1. Сургагч багш сургалтанд оролцогчидтой мэндлээд сургагч багийн бүрэлдэхүүнийг

танилцуулж, оролцогчдоос өөрсдийгөө танилцуулахыг хүснэ. 2. Сургалтын зорилго, зорилтуудыг танилцуулна. 3. Сургалтаас гарах үр дүн юу вэ? гэсэн асуултыг оролцогчдын дунд тавьж дараах байдлаар хамгийн чухал 3 хариултыг өгөхийг хүснэ.

ТоБУТ-ийн удирдлагын нэгжийн олон нийттэй ажиллах багийн хүлээж буй үр дүн ТББ-ын УЗ-ын гишүүд, Нөхөрлөлийн ахлагч нарын зүгээс хүлээж буй үр дүн

10мин Слайд 1-3 Хүснэгт 1

Хөгжлийн хандлагууд 2 Хөгжлийн

хандлагууд, онцлог давуу талууд

1. Сургалтын эхний хэсэгт хөгжлийн шинэ хандлагын талаар нэгдсэн зөв ойлголттой байгаа эсэхээ шалгаж байна гэдгээ оролцогчдод хэлээд асуултыг асууж хариултыг самбарт тэмдэглэн авна. Асуулт 1. Хөгжил гэж юуг хэлэх вэ? Асуулт 2. Хүний хөгжил гэж юу вэ? Асуулт 2. Орон нутгийн хөгжил ба хариуцлагатай бичил уурхайг бий болгох асуудал хоорондоо ямар холбоотой вэ? Сэдвийн төгсгөлд эдгээр асуултуудын хоорондын уялдаа холбоог ойлгох болно гэдгийг хэлнэ. Ингээд бэлтгэсэн слайдуудыг ашиглан хөгжлийн талаарх ерөнхий ойлголт өгнө.

15 мин 15 мин

Хүснэгт 1 Слайд 5-11 Загвар хүснэгт-1 Слайд 12-13

3 Хөгжлийн уламжлалт ба шинэ хандлагын ялгааг олж харах нь

Сургагч багш оролцогчдыг нэг бүлэгт 3-4 хүн байхаар тооцоолж 2 бүлэг болгон хуваана. Бүлгүүдэд тараах материал 1-ийг тараан өгч загварын дагуу зураглал гаргахыг хүснэ. Энэхүү бүлгийн ажлын зорилго нь хөгжлийн шинэ ба хуучин хандлагын ялгааг ойлгуулах, шинэ хандлагын давуу тал, ач холбогдлыг ойлгуулах, оролцогчид өөрсдийн ажилдаа хэрхэн ашиглаж болох талаар нэгдсэн ойлголт өгөх, өмнөх мэдлэгийг бататгах юм. Бүлгийн ажлын нөхцөл: 1-р бүлэг: Та бүхэн өөрсдийгөө нэгэн сумын ХАМО нарын нөхөрлөл гэж төсөөлөөд өгөгдсөн загварын дагуух 3-н бүлгээр давуу тал, нөөц боломжуудаа тодорхойлсон зураглал гаргана уу.

Тухайн орон нутгийн давуу тал, нөөц боломж, үнэт зүйлс юу вэ? Тухайн нөхөрлөл, бүлэглэлүүдийн хувьд давуу тал, нөөц боломж, үнэт зүйлс юу вэ?

15 мин

Тараах материал 1

5

Page 6: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Иргэд, ХАМО нарын хувьд давуу тал нөөц боломж, үнэт зүйлс юу вэ? 2-р бүлэг: Та бүхэн өөрсдийгөө нэгэн сумын ХАМО нарын нөхөрлөл гэж төсөөлөөд өгөгдсөн загварын дагуух 3-н бүлгээр давуу тал, нөөц боломжуудаа тодорхойлсон зураглал гаргана уу!

Тухайн орон нутгийн тулгамдаад буй бэрхшээл болон хэрэгцээтэй асуудлууд юу вэ? Тухайн нөхөрлөл, бүлэглэлүүдийн хувьд тулгамдаад буй бэрхшээл болон хэрэгцээтэй асуудлууд юу вэ?

Иргэд, ХАМО нарын хувьд тулгамдаад буй бэрхшээл болон хэрэгцээтэй асуудлууд юу вэ?

Бүлгийн ажил дууссаны дараа зураглалыг бүгдэд харагдах газар байрлуулан харилцан санал солилцно. Үүний дараа хөгжлийн шинэ болон хуучин хандлагын талаарх харьцуулсан хүснэгт бүхий материалыг оролцогчдод тараан өгч уншуулаад, уламжлалт ба шинэ хандлагын ялгаа, онцлогын талаар хамтран дүгнэн ярилцана. Мөн ХАМО нарын амьдарч буй орон нутгийг хөгжүүлэх аливаа асуудалд хандахдаа төслийн хүрээнд хөгжлийн шинэ хандлагыг ашиглах болно гэдгийг дүгнэн хэлнэ. Ингээд бид цаашид ХАМО иргэд, олон нийттжй ажиллан аливаа зүйлд хандахдаа хөгжлийн шинэ хандлагын зарчмаар ажиллах ёстой ба шинэ хандлагын жишээ болох Үнэлэмжээ дээдлэх хандлагын талаар үргэлулүүлэн ярилцна гэдгийг сургагч багш оролцогчдод анхааруулан хэлнэ.

20 мин 15 мин

Загвар хүснэгт-2 Слайд 14-16 Хүснэгт 2 Слайд 17-18

Хөгжлийн шинэ хандлага: Үнэлэмжээ дээдлэх хандлага, үндсэн зарчим үе шатууд 6 Үнэлэмжээ

дээдлэх хандлагын үүсэл хөгжил, зарчим, түүний үе шатны тухай танилцуулах

Бусад улсад ҮДХ хэрэглээд амжилтанд хүрсэн түүхээс жишээ авч ярина. Оролцогчдод энэ арга нь цоо шинэ зүйл биш бөгөөд зөвхөн тухайн асуудалд хэрхэн яаж хандаж, ямар асуултуудыг тавьж байна вэ гэдгээс л бүх зүйл шалтгаална гэдгийг тайлбарлаж өгнө. Ингээд үнэлэмжээ дээдлэх хандлагын үндсэн зарчмууд болон түүний үе шатуудын уяалдаа холбоо зэргийг слайдын дагуу тайлбарлан харилцан ярилцаад, бататгах асуулт хариултаар хичээлээ дуусгана.

17 минут

Хүснэгт 3 Слайд 20-22

Иргэний нийгмийн байгууллагын менежмент 8 Ашгийн бус ТББ-ын

онцлог, бүтэц зохион байгуулалт

1. Ашгийн бус байгууллагын шинж чанар, үндсэн ойлголтыг нэмэлт материал ашиглан өгнө. 2. Ашгийн бус ТББ-ын онцлогын талаар танилцуулна. 3. ТББ-ын зохион байгуулалтанд дүн шинжилгээ хийнэ. ХАМО-чдын ТББ-уудын зохион байгуулалтанд хүснэгт 6-г ашиглан дүн шинжилгээ хийх хэлэлцүүлэг хийнэ. Үүний дүнд ОНИ баг ТББ-уудын бүтэц, зохион байгуулалтыг мэдэж цаашид тухайн байгууллагын хувьд ямар зүйл дээр анхааран ажиллах, арга зүйгээр хангахаа мэдэх боломжтой болно.

3 мин 2 мин 5 мин

Хүснэгт 6. Слайд 26-30

6

Page 7: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

9 ТББ-ын нийтлэг үүргийг хэлэлцэх

Сургалтанд оролцогчдод ТББ-ын нийтлэг үүргийн талаар мэдээлэл өгсөний дараа ХАМО нарын байгуулсан ТББ-ын нийтлэг үүргийг тодорхойлох бүлгийн ажил хийнэ. Оролцогчдыг орон нутгуудаар нь 3 бүлэг болгон хуваана. Бүлгүүд өөрийн орон нутгийн ТББ-ын нийтлэг үүргийг тодорхойлох даалгавар гүйцэтгэнэ. Бүлгийн ажлын нөхцөл

- ТоБУТөслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын хувьд дээрх нийтлэг үүргүүдийг хэрхэн тодорхойлох вэ?

Даалгавар гүйцэтгэсний дараа бусад бүлгүүдэд ажлаа танилцуулж нийт ТББ-ын нийтлэг үүргийн талаар хэлэлцүүлэг хийнэ.

5 мин 20 мин

Слайд 31 Слайд 32

10 ТББ-ын төрөл, гишүүнчлэл

ТББ-ын төрөл гишүүнчлэлийн талаар хүснэгт 7-г ашиглан мэдлээлэл өгнө. Мэдээллийг авсанаар ХАМО-чдын ТББ-уудын гишүүнчлэлийн талаар мэдэх боломжтой.

10 мин Хүснэгт 7. Слайд 33-35

12 Удирдах зөвлөлийн эрх, үүрэг

Удирдах зөвлөлийн гишүүд хуулиар заасан ямар эрх, үүрэгтэй болохыг танилцуулна. 5 мин Слайд 36-40

13 Удирдах зөвлөлийн загварууд

1. Удирдах зөвлөлийн нийтлэг загварууд, загвар бүрийн давуу болон сул талыг танилцуулна. 2. Бизнесийн байгууллага, ТББ-ын удирдах зөвлөлийн ялгааг тайлбарлана. 3. Удирдах зөвлөлийн загварын талаар ярилцсаны дараа ХАМО-чдын ТББ-ын удирдах зөвлөлийн загварыг тодорхойлох бүлгийн ажил хийнэ. Сургалтанд оролцогчдыг 3 бүлэг болгон ажиллуулна. Үүнд: бүлгүүдэд өөр өөр сайт дээр ажилладаг хүнийг оруулахыг анхаарах хэрэгтэй. Бүлгийн гишүүд дараах асуултын дагуу өөрийн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын удирдах зөвлөлийн загварыг тодорхойлно. Бүлгийн ажлын нөхцөл

- Танай суманд үйл ажиллагаа явуулж буй ХАМО-чдын байгуулсан ТББ-ын удирдах зөвлөлийн хэлбэр нь аль загварт хамаарагдах вэ? Энэ нь оновчтой хэлбэр болж чадаж байна уу?

- Танай суманд үйл ажиллагаа явуулж буй ХАМО-чдын байгуулсан ТББ-ын удирдах зөвлөл нь аль хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулбал илүү зохимжтой гэж та бодож байна вэ яагаад?

Бүлгүүд ажлаа дууссаны дараа бусад бүлгүүдэд ажлаа танилцуулж, ярилцана. Бүлгийн ажлын төгсгөлд ОНИ-ч нар ХАМО-чдын ТББ-ын загварыг тодорхойлж, энэ загвар нь хэр оновчтой болох, цаашид энэ загварыг өөрчлөх эсэх талаар мэдэх боломжтой болно.

10 мин 20 мин

Хүснэгт 8-10 Слайд 41-43 Слайд 44 Слайд 45

14 Удирдах зөвлөлийн хурал, хэлэлцэх асуудал

ТББ-ын удирдах зөвлөлийн хурлыг хэрхэн зохион байгуулах, төлөвлөх, бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар мэдээлэл өгнө. Хуралд хэлэлцэх асуудлыг оруулж ирэх талаар хүснэгт 11-г ашиглан ярилцана.

10 мин Хүснэгт 11 Слайд 48-51

7

Page 8: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

8

15 ТББ-ын ёс зүйн зарчим

ТББ үйл ажиллагаа явуулахдаа баримтлах ёс зүйн зарчмуудыг танилцуулна. 3 мин Слайд 52-53

16 ТББ-ын санхүүжилт 1. ТББ-ын санхүүжилт, орлогын эх үүсвэрийн талаар танилцуулах 2. ХАМО-чдын ТББ-ын гишүүд, орон нутгийн нөөц бололцоон дээр тулгуурлан хөрөнгө босгох ажлыг хийх дасгал ажлыг хийлгэнэ. Оролцогчдыг 3 бүлэгт хуваан ажиллуулна. Бүлгийн ажлын нөхцөл

- Танай ТББ-д нарт нэн тэргүүнд шаардлагатай байгаа үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө босгох шаардлагатай болоод танай орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Алт олборлогч компанид хандан хүсэлт гаргах үйл ажиллагааны чиглэл, үндэслэл, зорилгоо тодорхойлсон 3 гол санаа /шалгуур үзүүлэлт/ гаргана уу!

Бүлгийн ажил дууссаны дараа бүлгүүд ажлаа танилцуулж шалгуурыг хэр бодитой, зөв тодорхойлсон, гол санаагаа гаргаж чадсан эсэхийг ярилцана.

5 мин 15 мин

Слайд 54-57 Слайд 58

17 Төслийн санхүүжилтээр хөрөнгө босгох

1. Хөрөнгө босгох үйл явцын талаар ярилцах 2. Хамтран ажиллахаар санал болгосон үйл ажиллагааг санхүүжүүлэх төсөл гаргах дасгал ажлыг хийнэ. Бүлгийн ажлын нөхцөл

- Танай ТББ-д нарт нэн тэргүүнд шаардлагатай байгаа үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой эх үүсвэрүүдийг тодорхойлох, хүсэлтээ илэрхийлэх стратегиийг томъёолно уу?

Ихэнх ТББ-уудын санхүүжилт төслөөр байдаг. Харин ХАМО нарын хувьд төслийн санхүүжилтыг авах боломжтой эсэх, юуг анхаарахыг мэдэх боломжтой.

2 мин 15 мин

Слайд 59-60 Слайд 61

18 Хөрөнгө босгох стратеги

ХАМО нарын хувьд хөрөнгө босгохдоо ямар байгууллагад хандахаасаа шалтгаалаад ямар стратеги баримтлах талаар мэдээлэ өгнө.

5 мин Хүснэгт 12 Слайд 62-65

19 Сургалтын үнэлгээ Сургалтын эхэнд танилцуулсан сургалтын зорилго, зорилтуудыг бичсэн слайд, сургалтанд оролцогчдын сургалтаас хүлээж буй үр дүнг бичсэн хүснэгтийг ашиглан сургалт зорилгодоо хүрч чадсан эсэх, үр дүнтэй байж чадсан эсэх талаар оролцогчидтой хамтран ярилцана. Мөн цаашид ямар сургалт хэрэгтэй байгаа талаар санал сонсоно.

15 мин Хүснэгт 1 Слайд 1-3

Page 9: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Сургагч багшид зориулсан унших материал Хөгжил гэж юу вэ? Хүний хөгжил гэдэг нь хүмүүсийн сонголтыг өргөжүүлэх үйл явц юм. Хөгжилд нөлөөлөх хүний хүчин зүйл: Хөгжлийн аливаа шийдвэрт тухайн орон нутгийн иргэд /ТоБУТ-ийн хувьд ХАМО нар/ идэвхитэй оролцвол энэ нь биелэх бүрэн үндэстэй болдог. Өөрчлөлт, хөгжлийн үйл явцад тухайн хүмүүсийг өөрсдийг нь оролцуулах хэрэгтэй гэдгийг ухамсарлаагүйгээс өнгөрсөн хугацааны олон олон үйл ажиллагаа амжилтанд хүрдэггүй байсан байна. Хүний хөгжлийн үзэл баримтлал: Хүний хөгжлийн үзэл баримтлалыг /хүнийг өөрийг нь үйлдвэрлэлийн орц гэж үздэг/ хүний нөөцийн хөгжлийн үзэл баримтлалаас /Хүнийг орц төдийгүй үр шимийг нь хүртэгч гэж үздэг/ ялгаж ойлгох хэрэгтэй. Тухайлбал: “Бичил уурхайд ажиллах дадал туршлага бий болох Амьжиргаа дээшлэх Эрүүл мэнд боловсрол гэх мэт нийгмийн үйлчилгээ авах боломжтой болох гэх мэт” Хөгжлийн гурван гол зарчим

- Хөгжлийн зөв замыг сонгохдоо тухайн орон нутагт ажиллаж амьдарч буй ХАМО нарын мэдлэг, туршлагад тулгуурлана. - Хөгжлийн замналыг орон нутгийн хариуцлагатай бичил уурхайг бий болгох тогтолцоотой уялдуулахад оновчтой болно. - ХАМО нар, тэдний үүсгэн байгуулсан бүлэглэлүүдийг оролцуулан тэдний хүсэл,

сонирхлыг төрүүлж, үүрэг хүлээлгэснээр төсөл үр дүнтэй болно. Орон нутгийн хөгжлийн уламжлалт хандлага Орон нутгийн хүндрэлтэй асуудлыг тодорхойлсны дараа “хэрэгцээний зураглалыг” ашиглан хүндрэлийг арилгах бодлого хөтөлбөрийг боловсруулдаг. Төрийн ба ТББ нь гадаад санхүүжилтын тусламжтайгаар орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн хүмүүст өөрсдийнх нь хүндрэлтэй асуудлуудыг ойлгуулж, ингэснээрээ орон нутагт хэрэгжих хөтөлбөр, үйлчилгээ нь тэдний асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам гэж итгүүлдэг. Иймээс ч өнөөдөр ихэнхи орон нутагт гаднаас үйлчилгээ, хөтөлбөр хэрэгжиж, харин орон нутгийнхан өөрсдийгөө тухайн үйлчилгээний ашиг хүртэгч, үйлчлүүлэгч гэдгээр төсөөлж гаднаас тусламж авахгүй л бол тэдний сайн сайхан байдал хангагдаж чадахгүй гэж үздэг байна. Тэд өөрсдийгөө ямар нэг зүйлийг бүтээн босгож чадна гэхээсээ илүү зүгээр л нийгмийн үйлчилгээний хэрэглэгч гэж боддог. Нэгэнт хэрэглэгч болсон хүмүүс маань хамаг оюун ухаан, овсгоо самбаагаа үйлчилгээнээс яаж ахиу хүртэх вэ? гэдэгт чиглүүлдэг. Орон нутгийн хөгжлийн шинэ хандлага Энэхүү шинэлэг арга зам нь орлого багатай, ядуу орон нутгийнхны үнэт зүйлс, чадавх, ур чадвар, нөөц бололцоонд тулгуурлана. Яагаад гэвэл Нэгдүгээрт, түүхэн туршлагаас харахад орон нутгийнхан өөрсдийнхөө нөөц бололцоо, ур чадварыг зориулсан тохиолдолд л орон нутаг хөгжиж ирсэн байна. Хоёрдугаарт, орон нутгийг хэзээ ч гаднаас буюу дээрээс нь удирдан хөгжүүлж байгаагүй ба зөвхөн дотроосоо л үүнийг эхлэх ёстой. Орон нутгийн манлайлагчид энэ үнэнийг аль эрт мэдэж эхэлсэн ба ядуу орон нутагт ч гэсэн суурилах нөөц ямар нэг хэмжээгээр байдгийг илрүүлжээ. Тэд орон нутгийн хөгжил нь орон нутгийн үнэт зүйлс, нөөц бололцоо, ур чадвар, боломжийг харуулсан зураглалаас эхлэнэ хэмээн

9

Page 10: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

үзэж байна. Эдгээр бүх нөөц бололцоог олж илрүүлснийхээ дараа, тэднийг хооронд нь холбож өгөх замаар орон нутгийн хөгжилд оролцож чадахгүй байгаа байгууллага, нөөцийг орон нутгийн хөгжилд чиглүүлж өгдөг. Орон нутгийн нөөц бололцоо: ХАМО-чид, хувь хүмүүс, бүлэглэл, нөхөрлөл, холбоо байгууллагууд, орон нутаг. Орон нутаг бүрт тэдний ирээдүйг бий болгохуйц өөрийн гэсэн өвөрмөц үнэт зүйлс, нөөц бололцоо байдаг. Энэхүү нөөцийг илрүүлэх үйл ажиллагаа нь хувь хүмүүсийн авъяас, ур чадвар, чадавхийг илрүүлэхээс эхэлдэг. Айл өрх, орон сууц, гудамж, хэсгүүдээр нь гаргаж үзвэл орон нутгийн иргэдэд маш их нөөц боломж ашиглагдахгүй байна. Хүн бүр ямар нэг нөөц авъяас, давуу талтай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь олон нийтийг, ялангуяа олон нийтийн дунд гадуурхагддаг хүмүүсийг оролцуулах нь чухал ач холбогдолтой юм. Жишээ нь оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод эсвэл хөгшин, залуу, ядуугаасаа болоод олон нийтийн дунд гадуурхагддаг хүмүүсийн нөөц чадавхийг илрүүлэх нь чухал байдаг. Иймээс эдгээр хүмүүсийг ямар нэг үйлчилгээнээс ашиг хүртэгч, үйлчлүүлэгч гэсэн утгаар нь биш харин орон нутгийг хөгжүүлэхэд оролцох ёстой иргэн гэдэг утгаар нь энэ үйл явцад оролцуулах ёстой. Хувь хүн, өрх, гэр бүлийн нөөц чадавхийг илрүүлсний дараа орон нутгийн идэвхжүүлэгч нь олон нийт буюу ХАМО нараас бүрдсэн бригад, нөхөрлөл, холбоог судална. Ийм бүлэглэлүүд нь албан бус харилцаан дээр үндэслэх ба харин өөрсдийн сонирхол, үйл ажиллагаагаараа нэгдсэн байдаг. Хүмүүсийн өөрсдөө зохион байгуулсан энэ бүтцийг бид анзаарахгүй өнгөрсөөр ирсэн. Орон нутгийг дотроос нь бүтээн босгогчид нь энэ байдлыг анзаарч мэдээд эдгээр нөхөрлөл, холбоодыг хөгжлийн үйл явцад татан оролцуулдаг. Мөн түүнчлэн тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн салбарууд, сургууль, эмнэлэг, банк, төрийн болон төрийн бус байгууллагууд нь тухайн орон нутгийн хувьд зохион байгуулалттай нөөц болж өгдөг. Орон нутгийг дотроос нь бүтээн босгогсдын туршлагаас харахад эдгээр байгууллагатай холбоо харилцаа тогтоох амархан боловч эдгээр байгууллага орон нутгийн хөгжлийн төлөө хариуцлагыг ухамсарлуулан мэдрүүлэх, тэдний үйл ажиллагааны зарим хэсэгт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд ямар нэгэн хүндрэл гардаг. Үнэлэмжээ дээдлэх гэж юу вэ?

Үндэслэгч нь: Клевелендийн Кейс Вестерн Реверве Их Сургуулийн Байгууллагын Зан үйлийн танхимын эрхлэгч, профессор Давид Куперридер, Суриш Шриваства нар 1987 онд “Байгууллагын амьдралд ҮД–ийг хэрэглэх нь” нэртэй өгүүллэг хэвлүүлсэн цагаас эхлэн практикт хэрэглэж эхэлжээ.

“Үнэлэмж” гэдэг нь асуулт асуух замаар байдлыг ойлгох, үнэлгээ өгөх гэсэн утгатай. “Дээдлэх” гэдэг нь “үнэлэх эсвэл өндрөөр магтан сайшаах, үнэлэмжийг нь нэмэгдүүлэх” зэрэг олон утгатай.

ҮД гэдэг нь байгууллага болон орон нутгийн дунд хийх аливаа өөрчлөлтийг санаачлахдаа маш ул суурьтай, ухамсартай асуултуудыг асуух замаар хийдэг.

ҮДХ-ын үндсэн 5 зарчим

1. Зохион байгуулалт: Орон нутгийн “бодит” төрхийг орон нутгийн иргэдийн цуглуулсан хамтын туршлага, таамаглал болон хүсэн хүлээж буй зүйлсийн хүрээнд ойлгодог. Нэгэн бүлэгт харьяалагдаж буй хүмүүсийн хувьд аливаа үйл явдал, түүний учир шалтгаан болон үр дагаврын талаарх ойлголт нь хувь хүнийхээ хувьд харилцан адилгүй байх нь дамжиггүй юм. Тиймээс ч орон нутгийн бодит төрх нэгэн зогсонги төрхтэй бус үргэлж хувиран өөрчлөгдөж байдаг. Орон нутгийн нийгмийн байдлын тухай мэдлэг ба заяа тавилан нь

10

Page 11: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

хоорондоо салшгүй уялдаатай. Бүлгийн гишүүд өөрсдийгөө дүрслэн хэлж буй үгс нь бодит байдлаа хэрхэн тусгаж байгаад чухал нөлөөтэй. Тиймээс ч орон нутгийн хөгжлийн ажилтан нар орон нутгийг “амьд зүйл” хэмээн ойлгож, уншиж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнд хэл яриа чухал үүрэгтэй билээ.

2. Хосолмол байдал: Бодит байдал үргэлжийн хувьсан өөрчлөгдөж байдаг нь эргээдорон нутгаа түүний орчных нь хамт үнэлж харах бидний үнэлэмжид нөлөө үзүүлдэг. Тиймээс идэвхжүүлэгчийн асуух асуулт болон бүлгийн гишүүдийн хүлээж буй зүйлсийн уялдаанаас бүлгийн гишүүдэд нэг бол бодит байдлын талаарх тэдний хуучин мэдрэмж нь улам хүчтэй болох эсвэл тухайн асуудлыг цоо шинэ өнцгөөс харах боломж бүрддэг. Иймээс үнэлгээ хийх (илрүүлэх) болон өөрчлөлт хийх нь зэрэг илэрдэг. Нээн илрүүлж үнэлэмж өгөх нь хийж болох үйл ажиллагааны санаатай хамт илэрдэг тул нээн илрүүлэх үе шатанд асуухаар бэлдсэн асуултын багцаас шинэ ирээдүйн төрх тодорно. Хүмүүсийн өөр хоорондоо ярилцаж буй зүйлс, шинэ зүйлийг илрүүлэн түүнээсээ суралцаж буй байдал, мэдээллээ солилцон, хэтийн ирээдүйгээ төсөөлөх зэрэг нь бидний асуух хамгийн эхний асуултанд тусгалаа олсон байдаг.

3. Уянгат найргийн байдал: Хүний нийгэм хэзээ ч дуусашгүй хамтын уран бүтээл байдаг. Хэрвээ бид бодит байдлыг нийгмийн зохион байгуулалт бүхий бүтэц гэж ойлговол байгууллагыг (орон нутаг, гэр бүл, хөрш, үйлдвэр, компанаи, ХАМО бүлэг гм) бид “нээлттэй ном”гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл орон нутгийн түүхийг хүмүүс хамтдаа бичилцдэг учраас түүний өнгөрсөн, одоо болон ирээдүй бол суралцах, хүслийг бадраах болон дамжуулан өвлүүлэх төгсгөлгүй эх үүсвэр билээ.Бид орон нутгийн хувьд ямар ч сэдвийн талаар судалж болно. Үнэлэмжээ дээдлэх аргаар бид орон нутгийн эерэг талуудад анхаардаг.

4. Урьдаас мэдрэх байдал: Ирээдүйн төсөөлөл одоогийн зан үйлийг урагш хөтлөгч болдог. Хүмүүс өөрсдийнхөө өмнө ирээдүйд хүрч болох тодорхой төсөөллийг бий болгон түүнийхээ эрчээр урагш хөгжиж чаддаг. Олон нийтийг удирдаж буй хүмүүс тухайн байгууллагын хэтийн төлөв болон түүнд хүрэх боломжийн арга замаа бусдын хамтаар тодорхойлдог учраас орон нутаг оршин тогтнож чаддаг байна.

5. Эерэг байдал: Аливаа өөрчлөлт нь эерэг бодол болон нийгмийн хэлхээ холбоо болох бие биедээ итгэх, урам зориг болон баяр хөөрийг авчирдаг. Төслийн үйл ажиллагаанд хамт олны оролцоо муу талаар ярилцлага хийснээс хүмүүсийг хэрхэн чадавхижуулах талаар асуух нь тэднийг илүү эерэг зүг рүү залах болно.

Төрийн бус байгууллагын менежмент Ашгийн бус байгууллага нь дараах гол шинжүүдийг агуулж байдаг

- Зохион байгуулагдсан - Хувийн болон улсын салбарт үйл ажиллагаагаа явуулдаггүй, байгууллагын хувьд засгийн

газрын бус - Ашгийн бус хуваарилалт - Өөрөө удирдахуй - Сайн дурын

Ашгийн бус салбар нь эдийн засгийн ач холбогдлынхоо хувьд нийтэд танил биш боловч явуулж буй үйл ажиллагаа, олон нийтэд үзүүлж буй нөлөөгөөрөө сайн дурын үйл ажиллагаануудаараа олонд танил болсон байдаг. 22 оронд хийсэн “Ашгийн бус салбарын харьцуулсан төсөл” судалгаанаас харахад нийт ажил эрхлэгчдийн дунджаар 5 хувь нь ашгийн бус салбарт ажилладаг юм байна. Цаашилбал цалинтай ажиллагсадаас гадна тухайн орнуудын тус салбар нь 10.4 сая сайн дурын байнгын ажиллагсадтай. Ашгийн бус салбарын нийт ажиллагсад дээрхи 22 орны нийт ажиллагсдын 7.1 хувийг бүрдүүлж байна.

11

Page 12: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

АББ-ын хамгийн зохион байгуулагдсан хэлбэр нь ТББ юм. - Албан ёсны бүртгэлтэй - Бие даасан хараат бус - Ашиг орлого үл хуваарилах - Өөрийн удирдлагатай - Сайн дурын үйл ажиллагаатай шинжээрээ бусад АББ-уудаас ялгагдаж байдаг.

ТББ-ын нийтлэг үүрэг

• Чадваржуулагч /Иргэд, гишүүдээ зохион байгуулж өөрсдийн хүч чадлаар орчноо өөрчлөгч/

• Үйлчилгээ хүргэгч /Нийгэмд болон гишүүддээ үйлчилгээг үзүүлж байдаг/ • Нөлөөлөгч /Олон нийт гишүүдийнхээ санаа бодол, хүсэл сонирхлыг төрд хүргэж байдаг,

бодлогод нөлөөлөгч, хянагч/ ТББ-ын төрөл Манай улсад ТББ-ын эрх зүйн үндсийг 1997 онд гарсан “ТББ-ын тухай хууль”-иар баталгаажуулсан

”Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг;

”Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллагыг.

Гишүүнчлэлтэй ТББ-ын онцлог Гишүүнчлэлийн төрөл

- Байгууллага гишүүнчлэлтэй байхыг зааж төрлийг тодорхойлно. Тухайлбал: Хүндэт гишүүн, дэмжигч гишүүн, жирийн гишүүн гэж хэн болох, ямар давуу талыг эдлэхийн заана.

Гишүүнд тавих шаардлага - Гишүүнээр элсэхийн тулд ямар шаардлага, болзол хангахыг заана. Гишүүн нь

байгууллагын үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг тусгана. Мөн байгууллагын онцлогоос хамаарах шаардлагыг дурдана.Тухайлбал: Хүүхдийн, залуучуудын, ахмадын байгууллага гишүүний насны хязгаарыг заасан байдаг.

Гишүүнээр элсэх журам - Шинэ гишүүн элсэх журмыг тусгана. Шинээр элсэхэд хэнд хандах, хүсэлтээ хэрхэн гаргах

болон шийдвэрлэх хугацааг зааж өгнө. Гишүүний эрх ба үүрэг

- Гишүүн болсноор ямар давуу эрхийг эдлэх болон үүрэг, хариуцлага үүрэхийг заана. Гишүүний татвар

- Гишүүний татварын хэмжээ, ямар хэлбэрээр хэзээ төлөхийг тусгана. Ихэнхи байгууллага татварын хэмжээг дүрмэндээ шууд бичихийг сайшаадаггүй. Удирдах зөвлөлд уян хатан тогтоох эрхийг олгодог байна.

Байгууллагын үйл ажиллагаанд оролцох тухай - Гишүүд байгууллагын удирдах ба өдөр тутмын үйл ажиллагаанд ямар хэлбэрээр оролцож

болохыг тусгана.

12

Page 13: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Төрийн бус байгууллагын удирдах байгууллага - ТББ-ын тухай хуулиар гишүүнчлэлтэй ТББ-ын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх

барих байгууллага нь удирдах зөвлөл байна гэж тодорхойлжээ. - Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал

байна. - Үүнийг дүрмээр зохицуулна - Гишүүнчлэлтэй ТББ-уудын ихэнхи нь байгууллагын эрх барих дээд эрхийг гишүүдийн

хуралд эдлүүлж харин удирдах зөвлөлдөө гишүүдийн хурал хооронд эрх барих эрхийг шилжүүлсэн байдаг.

- Удирдах зөвлөл бол ТББ-ын сонгуульт удирдлага юм. - Гишүүнчлэлтэй байгууллага удирдах зөвлөлд эрх мэдлийн төлөөлөл шилжүүлж байгаа нь

Эрх мэдлийг хуваарилж Асуудлыг хурдан шийдвэрлэх, уян хатан, цомхон механизмыг бүрдүүлж байгаа хэрэг юм.

Удирдах зөвлөлийн ерөнхий чиг үүрэг

- Байгууллагын зорилго зорилтуудыг тодорхойлох - Стратеги зорилтуудыг хэрэгжүүлэх - Байгууллагыг манлайллаар хангах - Гүйцэтгэх захирлыг томилох, үнэлэх, чөлөөлөх - Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг дэмжин туслах - Санхүүгийн бодлогыг боловсруулах - Байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих - Байгууллагыг олон нийт, Засгийн газартай холбож өгөх - Хөрөнгө босгох үйл ажиллагааг удирдах - Өөрсдийн үйл ажиллаггаг чадварлаг явуулах

Удирдах зөвлөл ТББ-ын хуулийн дагуу дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

- Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах; - Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах; - Байгууллагын жилийн төсөв батлах; - Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх; - Төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын

эрх, хэмжээг тогтоох; - Төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг

батлах; - Дүрэмд заасан бусад бүрэн эрх .

Анхаарах асуудлууд Орчин үеийн удирдах зөвлөлийн үүрэг бол байгууллагын бодлогыг боловсруулах, бодлогоор удирдах асуудал тул энэхүү үүргийг суулгаж өгөхөд илүү анхаарах хэрэгтэй. Мөн хөрөнгө босгох үйл ажиллагаа тэдний удирдан ажилах гол ажлын нэг юм.

Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах журам

- Удирдах зөвлөлийн гишүүд /цаашид “гишүүн” гэх/ аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

- Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

13

Page 14: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

- Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална.

- Гишүүдийн олонхийн, ердийн олонхийн, дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ гэх мэт. Санал тэнцсэн тохиолдолд хурлын дарга эцсийн шийдвэрийг гаргах эрхийг эдлэхийг тусгадаг.

Анхаарах асуудлууд Мөн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй гарах болон хурлын дарга гарын үсэг зурснаар баталгаажихыг олон байгууллага дүрмэндээ заасан байдаг. Хэлэлцэх асуудалд төлөвлөгдөөгүй асуудал оруулж хурлын дэг эвдэхгүй байхыг дүрмэнд тусгаж хурлын сахилга батыг дээшлүүлдэг туршлага бий. Удирдах зөвлөлийн хурал Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх хурлаар дамжин хэрэгжинэ. Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлаа тодорхой, ойлгомжтой, үр дүнтэй байлгах нь хамгийн чухал байдаг. Үүний тулд

1. Удирдах зөвлөлийн хурлын төлөвлөгөө - Гишүүдийн үнэлгээнд тулгуурласан бодлогын хэрэгжилтийн дүн шинжилгээ - Гишүүдийн саналд үндэслэсэн цаашдын хөгжлийн стратегийн төсөл

2. Хурлын оролцоог бүрэн хангахуйц урьчилсан зар /Хурал болох цаг хугацаа, байр, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээ, материал гэх мэт/

3. Хурлын явц байдлыг баталгаажуулсан тэмдэглэл /хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар гэх мэт/

Гүйцэтгэх захирал түүний эрх хэмжээ

Удирдах зөвлөлөөс томилогдсон байгууллагын эрхэм зорилго, бодлогыг хэрэгжүүлэгч, өдөр тутмын удирдлагыг хэрэгжүүлэгч юм.

Гүйцэтгэх захирлын үүрэг - Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг

төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах; - Хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрх . - Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар,

хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.

- Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.

Сайн гүйцэтгэх захирлын шинж

- Бодлого боловсруулагч биш дэмжлэг үзүүлэгч - Бодлогын шийдвэр гаргагч биш хэрэгжүүлэгч - Дарга биш манлайлагч - Олгогдсон эрх мэдлийн хүрээнд ТББ-ыг төлөөлөх - Батлагдсан төсвийн хүрээнд захиран зарцуулах эрх мэдлийг хэрэгжүүлэгч - Удирдах зөвлөл гиүүдийг холбогч - Мэдээллээр хангагч, харилцаа холбоог бий болгогч

14

Page 15: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

ТББ-ын ёс зүйн зарчим 1. Дотоод ардчилал. ТББ нь эрхэм зорилгоо тодорхойлох, менежментийн бодлого, тэдгээрийг

хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, санхүүгийн болон хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах дотоод ардчилал бүхий удирдлагын тогтолцоотой байна.

2. Үл намчирхах. Албан ёсоор нам бус статусаа зарласан буюу зарчмын хувьд нам бус байх ёстой байгууллага намчирхсан (тодорхой улс төрийн нам, бүлэг, хүчний эрх ашигт үйлчилсэн) үйл ажиллагаа явуулахгүй. Улс төрийн намын дэргэдэх байгууллага нь энэ зарчимд нэгдэж болно. Ийм тохиолдолд нийтийн эр хашгийн төлөө үйл ажиллагааныхаа хүрээнд намчирхахгүй байна.

3. Үйл ажиллагааны ил тод байдал, хариуцан тайлагнах. ТББ нь үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж тогтмол тайлагнана.

4. Санхүүгийн ил тод байдал, хариуцлага. ТББ нь санхүүгийн бүртгэл, тайланг үнэн зөв хийж, хөрөнгө нөөцийн үр ашигтай зарцуулалтыг баталгаажуулна. Санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй байна.

5. Эрх тэгш байдал. ТББ нь үйл ажиллагаандаа нас, жендер, үндэс угсаа, гарал үүсэл, нийгэмд эзлэх байр суурь, бэлгийн чиг баримжаа, рас, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, ял шийтгэл эдэлж байсан эсэх, болон бусад хэлбэрээр үл ялгаварлан гадуурхна.

6. Сонирхлын зөрчил. ТББ нь аливаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж, гарцаагүй тохиолдолд сонирхлын зөрчилтэй этгээд энэ тухай нээлттэй мэдээлнэ.

7. Эрүүл мэнд, байгаль орчин. ТББ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй үйл ажиллагаа явуулна.

8. Хамтын ажиллагаа, уялдаа холбоо. ТББ нь бие биенээ харилцан хүндэтгэж, дэмжин, хамтын ажиллагаа, түншлэл, уялдаа холбоогоо бэхжүүлнэ.

ТББ-ын санхүүжилт, орлогын эх үүсвэр

- Иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хандив, - Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, - Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө, - Олон улсын байгуулага, гадаад орны төслийн санхүүжилт зэргээс бүрддэг.

Гишүүний хандив, татвар Татвар /Гишүүдийн тэгш оролцоог хангах эрхээ эдлэх механизм/

- Гишүүнчлэлтэй ТББ-ын гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн батлах ба байгууллагын дүрмийг зөвшөөрөн гишүүнээр элссэн хүн бүр тогтоосон хугацаанд нь төлөх үүргийг хүлээнэ.

Гишүүний хандив - Сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэн хүмүүсийн хувьд өөрт байгаа нөөц бололцоогоо

/материаллаг болон материаллаг бус/ байгууллагын үйл ажиллагаанд хандиавлах боломж ихээхэн байдаг.

Үйл ажиллагааны чиглэл, үр дүнтэй санал нийлж буй гадны хандивлагч - Эдгээр хүмүүст үйл ажиллагаа түүнээс гарах үр дүнгээ хэрхэн илэрхийлж ойлгуулснаас

ихээхэн хамааралтай. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого

Дотоод нөөц. Гишүүд, дэмжигч нарын оролцоотойгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас олсон орлого /ХАМО-чид, гишүүдтэй хамтран байгуулсан дундын хуримтлалын сангаас олсон ашиг/

Гадаад нөөц. Ашиг сонирхол ижил болон нэг нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүстэй хамтарсан үйл ажиллагаа явуулах /Ямар нэгэн асуудлыг

15

Page 16: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

шийдвэрлэхэд шаардлагатай мөнгө хөрөнгө олохдоо бус тухайн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж хамтран шийдвэрлэх үйл явц юм./

Хуулиар хориглосон санхүүгийн үйл ажиллагаа

- ТББ нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулдана. - Орлогоос ногдол ашиг хуваарилах, - Иргэн, аж ахуйн байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх - ТББ-ын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл

ажиллагаа явуулах - Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтан тухайн байгууллагын эд

хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах

- Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөх

Төслийн санхүүжилтээр хөрөнгө босгох үйл явц

Зарчим нь Хэлбэр нь

Тодорхой нэгэн хүндрэл, бэрхшээлийг Буцалтгүй тусламж, хандив биш шийдвэрлэхэд нь туслах биш

Хамтран ажиллаж харилцан ашигтай байх зарчим Хөрөнгө оруулалт Асуудлаа тодорхойлох арга зүй Ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанид хандахдаа хичнээн ХАМО мөнгөн ус хэрэглэж байгаа тоо нь гол биш харин энэхүү тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр тухайн ордоос олох алтны хэмжээ хэрхэн нэмэгдэх, ингэснээрээ ХАМО нарын ашиглаж байгаа талбайн хэмжээ хэрхэн буурах, тухайн компаний ашиглаж буй лицензтэй талбайд гар аргаар ашигт малтмал олборлохгүй байх боломж бүрдэх талаас нь тайлбарлах ёстой. Харин дээр дурьдсан мөнгөн ус хэрэглэж байгаа ХАМО-чдын тоо нь үр шимийг хүртэгч нарын тоо болох учиртай. Гадны байгууллагатай хамтран ажиллах үед анхаарах асуудлууд

- Сонирхож буй байгууллагадаа өөрсдийн талаар тодорхой бөгөөд эерэг хандлага төрүүлхүйц мэдээлэл байнга дамжуулах

- Хамтран ажиллах зорилго, стратеги, хамтын ажиллааны хэлбэрээ зөв сонгох - Дэмжигч байгууллагатай тохирсон зорилго, үйл ажиллагааг өөрчлөхгүй байх - Үйл ажиллагаагаа хамтран төлөвлөх - Олгогдсон хөрөнгийг төлөвлөснөөс гадуур үйл ажиллагаанд зарцуулахгүй байх - Хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлж байх - Гүйцэтгэл үр дүнгийн талаар байнга мэдээлж байх - Тэдний талаар олон нийтэд мэдээлж нийтийн дэмжлэгийг авах

Гадны санхүүжилт дэмжлэгтэй байхын сул тал

- Ихэнх ТББ-ууд дотоодын ба өөрийн эх үүсвэрээс бус донор орон, байгууллагуудаас зонхилон санхүүжиж байгаа өнөөгийн нөхцөлд тухайн санхүүжүүлэгч байгууллага, хүмүүсийн зорилго үйл ажиллагааны чиглэлээс хамаарч тэдний үйл ажиллагаа ямар

16

Page 17: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

нэгэн хэмжээгээр “бусдаас хараат” болж улмаар “зорилтот бүлэг” нь янз бүрээр хөдөлгөөнд ордгийг үгүйсгэх аргагүй юм.

- Тухайн ТББ нь үйл ажиллагаагаа явуулах хангалттай хэмжээний санхүүжилтийг гадны тусламж дэмжлэгээс аваад байгаа тохиолдолд дотоод нөөц бололцоо дайчлан ашиглах талаар анхаарахгүй байх тохиолдол гардаг.

- Үйл ажиллагаагаа цаашид тогтвортой үргэлжлүүлэх хангалтай хуримтлалтай болж чаддаггүй. Учир тухайн дэмжигч байгууллага, хувь хүн хамтын ажиллагааны эхэнд дэвшүүлсэн зорилтыг ханган белүүлэхэд л өөрсдийн нөөц, хүч анхаарлаа төвлөрүүлэхээс бус тухайн байгууллагын тогтвортой байдалд төдийлөн анхаараад байдаггүй.

Баримт бичгийн боловсруулалтад анхаарах

- Өөрсдийн санаа зорилгоо бусдад (санхүүжүүлэгч байгууллагуудад) ойлгуулах, улмаар - Хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох - Эцэст нь санаа зорилгоо амьдралд хэрэгжүүлэх, нийгэм, олон нийтийн хөгжилд хувь

нэмэр оруулах - Ач холбогдолтой болохыг харуулсан (хамтын хүсэл сонирхолд тулгуурласан байх) - Үйл ажиллагааны нарийн төлөвлөгөөтэй байхаас гадна түүнийгээ хэрхэн зохион

байгуулж хэрэгжүүлэх менежментийн чадвартайгаа харуулсан байх - Шаардагдаж буй төсөв бодит болохыг магадласан байх - Төслийг хэрэгжүүлэх чадавхитай гэдгээ харуулсан байх

17

Page 18: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Сургалтын тараах материал, хүснэгтүүд Хүснэгт 1.

Сургалтаас хүлээж буй үр дүн

Төслийн удирдлагын нэгж-олон нийттэй

ажиллах баг

ТББ-ын УЗ-ын гишүүд, Нөхөрлөлийн ахлагч нар

1

2

3

18

Page 19: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Хүснэгт 2.

Орон нутгийн уламжлалт болон шинэ хандлага Орон нутгийг хөгжлийн Уламжилж ирсэн арга

Орон нутгийн хөгжлийн Шинэлэг арга

Болохгүй, бүтэхгүй асуудлыг л анхаардаг Дээрээс удирддаг Санхүү, эдийн засаг, шинэ технологид анхаарлаа хандуулдаг

Асуудлыг нь гадны хүмүүс судалж, тодорхойлно.

Үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн. Шинэ арга барил нэвтрүүлэх, Стандарчлагдсан. Хөрөнгө нөөцийг хамгийн мууд нь өгдөг. Ингэснээр хөрөнгө мөнгөний ихэнх хэсэг үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад зарцуулагддаг.

Хувь хүнийг бусдаас нь тасархай тусад нь авч үздэг.

Орон нутгийнхны мэдлэг туршлага, хамтын ажиллагааг ойшоодоггүй.

Орон нутгийн давуу тал, нөөц бололцоо, иргэдийн мэдлэг чадвар, хүсэл мөрөөдөлд тулгуурласан.

Дотроосоо гадагш чиглэсэн. Харилцаа холбоо, хамтын ажиллагааг бий болгоход анхаарна.

Хүмүүсийн хүсэл мөрөөдөл, Нийгмийн асуудалд анхаарна.

Хүмүүс өөрсдөө нөхцөл байдлаа судалж, нэн тэргүүний асуудлаа тодорхойлно.

Чадваржуулахад чиглэсэн. Арга барилыг сонгох боломж олгодог. Олон янзын хэлбэртэй. Хөрөнгө нөөцийг хэн чадвартай, хамтарч ажиллаж чаддагт нь өгдөг. /Мянганы Сорилтын Сангийн жишээ/

Олон нийтэд чиглэсэн тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд чиглэгдэнэ.

Орон нутгийнханы мэдлэг туршлагад суурилна. Хамтын ажиллагааг дэмждэг.

Ингэснээр: - Орон нутгийнхан өөрсдийгөө гаднаас дэмжлэг туслалцаа авахгүй л бол юу ч хийж чадахгүй гэсэн бодолтой болно.

- Орон нутгийн удирдагчдын чадварыг хөгжүүлдэггүй.

- Иргэд хоорондын болон иргэдийн бүлэглэл, орон нутгийн байгууллагуудын хоорондын харилцаа холбоог сулруулдаг.

- ХАМО нар ганц нэгээрээ ажилласан хэвээрэ байна.

- Бусдыгаа идэвхжүүлэх, хамтран хөгжих санаачлагатай ОНИ нар тодрон гарч ирж чадахгүй байх.

- Бэрхшээлээ даван туулж хэрэгцээгээ хангах санаачлагуудыг хүчтэй гаргаж чадахгүй байх

- ХАМО нар хамтран нөхөрлөл байгуулах санаачлага гарсан боловч хэн нэгнийг хүлээсээр байх

- ХАМО нар амь амиа бодон нөөцтэй газарлуу нүүж, шилжсээр байх

Ингэснээр: - ХАМО нарын бүлгүүд өөртөө итгэлтэй болж, өөрөө өөрсдийнхөө төлөө үйл ажиллагаа явуулж, чадваржиж байна.

- Ганц нэг, хэсэг бүлгээрэ ажиллаж байсан ХАМО нар хамтран ТББ байгуулан ажиллаж байна.

- Засгийн газрын түр журамыг гаргахад ХАМО нарын дуу хоолой багагүй хувь нэмрээ оруулсан.

- Нөхөрлөл байгуулан хамтран ажиллах орчин, нөхцөл бүрдсэн.

- ОНИ нар төрөн гарч чадваржиж байна. - Орон нутгийнхаа нөөцийг хамгаалсан “Бичил уурхайн холбоо” байгуулагдсан.

- Иргэд, ХАМО нар хоорондын болон ХАМО нарын бригад, нөхөрлөлүүд, орон нутгийн байгууллагуудын хоорондын харилцаа холбоо хөгжиж байна.

19

Page 20: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Хүснэгт 3. ҮДХ-ын үүсэл хөгжилтэй холбоотой жишээ ... Аливаа зүйлийг болж бүтэх талаас нь сэтгэн бодож, итгэх нь эерэг үр дүнд хүргэдэг...

1968

Жейн Эллиотын “Цэнхэр нүд ба Хүрэн нүд” туршилт

“Нэршлийн онол”

Америкийн нэгэн дунд сургуулийн 3-р ангийн сурагчдын дунд

Зорилго нь ялгаварлан гадуурхал ямар хоосон зүйл болохыг хүүхдүүдэд ойлгуулах явдал байсан хэдий ч эерэг сэтгэл зүй ямар хүчтэй нөлөө үзүүлж болохыг харуулсан.

Пласебо үр дүн

Эмч нар шинэ эм туршилтанд түгээмэл хэрэглэдэг

Эмийн судалгаанд оролцож буй үйлчлүүлэгч тухайн эм үр дүн сайтай хэмээн итгэсэн бол хуурамч эм ууж байсан ч зарим илэрч байсан шинж тэмдэг арилдаг байна.

1990

Марсиал Лосада,

Барбара Фредриксон сэтгэл зүйч

“сэтгэхүйн орон зай”

Үр бүтээлээр өндөр, дунд болон бага бизнесийн бүлгүүдийн хоорондын ялгаа

Барбара нь сэтгэл санаа өөдрөг байх нь илүү өргөн хүрээнд сэтгэх, ажиллах боломжийг хүнд өгдөг гэж үздэг байна.

Тэдний судалгаагаар, эерэг: сөргийн харьцаа 2.9 ба түүнээс дээш байх тохиолдолд хүн илүү жавхаатай, дэвжин дээшилдэг гэжээ.

1960 Гэр бүлийн эмчилгээний практикийн эмч нар,

дотрын эмч нар

“ Шийдэлд суурилсан богино эмчилгээ”

Үйлчлүүлэгчид учраад буй бэрхшээл, тулгамдсан асуудал эсвэл түүний гол шалтгааны талаар бус харин түүнээс гарах арга замын тухай ярьдаг

ШСБЭ –ий үндэс нь эерэг зүйлд анхаарал хандуулах нь эерэг үр нөлөөг дэмждэг гэсэн санаа юм. Энэ нь маш үр дүнтэй бөгөөд, ялангуяа дотрын эмч нар түгээмэл хэрэглэдэг байна.

Хөгжлийн түүхэн явц

1950-60 Хөгжлийг хүмүүст чиглүүлж

1960-70 Хөгжлийг хүмүүсийн төлөө

1970-80 Хөгжлийг хүмүүсээр дамжуулж

1980-90 Хөгжлийг хүмүүстэй хамтарч

1990- одоо хүртэл Хөгжлийн төлөө хүмүүсийг чадавхжуулах

(Booy & Sena, 1997)

20

Page 21: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Хүснэгт 4. Үнэлэмжээ дээдлэх үе шатны цикл

ЗАГВАР ГАРГАХ “Аль нь илүү бодитой вэ?” ХАМТРАН ТӨЛӨВЛӨХ

МӨРӨӨДӨХ “Юу байж болох вэ? ” ҮР НӨЛӨӨГ УРЬДЧИЛАН ХАРАХ

ХЭРЭГЖҮҮЛЭХ “Хэрхэн чадавхижуулж, суралцаж, тохируулж/ сайжруулах вэ? ” ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

ИЛРҮҮЛЭХ “Юу амьдралыг маань тэтгэж байна вэ?” ҮНЭЛЭМЖ ХИЙХ

Эерэг асуултууд,

эерэг сэтгэлгээ

21

Page 22: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Хүснэгт 5. Ажилгүйдэл

Гэр бүл салалт

Ядуурал

Хамтарч ажиллаж чаддаггүй

Эмэгтэйчүүдийн бүлэг

Удирдан зохион байгуулах ур чадвартай

Туршлагатай

Нээлттэй

Эв найрамдалтай

Орон нутгийн засаг зархиргаатай байнга холбоотой ажилладаг

Ногоо тарих мэдлэг туршлага сайтай ХАМО нар

Мэдлэг ур чадвар

Санаачлагатай

Хөгжлийн бэрхшээлтэй

Нийгмийн халамж хүртэж чадддаггүй

Ухамсар дорой

ХАМО нарын эрүүл мэнд муу, өвчлөл их

Эрүүл мэндийн даатгалгүй

Идэвхгүй

Гэр оронгүй

Бичиг баримтгүй

Нөөцтэй газарлуу олноороо нүүх, шилжих хөдөлгөөн

Хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй

Байгаль орчны бохирдол их

Ажилгүй

Архичин

Залхуу

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс

Ядуу, нэн ядуу

Харилцаа холбоо сайн хөгжсөн

Наад захын хэрэгцээгээ хангах үйлчилгээ авч чаддаггүй

Чадваргүй

Ундны усны эх үүсвэр нь хамгаалалтгүй

Зохион байгуулалтгүй бүлгүүд

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангалтгүй

Хүнд хортой нөхцөлд амьдрах

ХАМО нар боловсролын түвшин доогуур

Нөөцтэй газаруудтай

Ахмадын зөвлөл

ХАМО нарын хүүхдүүдийн сургууль завсардалт

Хувийн компани

ХАМО нар бичиг үсэг үл мэдэх

Мэдээлэл хомс

Харилцаа холбоо байхгүй

Алслагдсан

ХАМО нар хууль эрх зүйн болон нөхөрлөл байгуулан хамтран ажиллах талаарх ойлголт төсөөлөл огт байхгүй

Стресс ихтэй

Санаачлагагүй

Идэвхи

Сонирхол

Хүсэл мөрөөдөл

Сул дорой

Зориггүй

Зорилгогүй

Бусад байгууллага, хувь хүмүүстэй харилцаа холбоо муу

Төрийн болон ТББ

Мөнгөн усны хордолт

Гишүүнчлэлийн дүрэмтэй

Цагдаагын хэлтэс

Төв зам дагуу

Тоосжилт ихтэй

Архидалт их

Бичил уурхайчдын холбоо

Хүнсний ногоо тарьдаг ХАМО-чид

ХАМО нарын нөхөрлөлүүд

Чөлөөт цагын клуб

Тэтгэврийн хүмүүс

ТоБУТөсөл

Сургууль

Эмнэлэг

Нөхөн сэргээлт хангалтгүй

Орон нутгийн засаг захиргаатай холбоо харилцаа тааруу

Хүүхэд, эмэгтэйчүүд хүнд хортой нөхцөлд ажилладаг

Хүүхдийн эрх хамгаалах байгууллага

Засгийн газраас дэмжлэг авсан

Тайлангийн хурал тогтмол хийдэг

Гар аргаар алт олборлох нөөц хомс

Өөртөө итгэлгүй

Хууль эрх зүйн өргөн мэдлэгтэй

Бие биедээ туслах сэтгэлтэй

22

Page 23: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Хүснэгт 6. Дүн шинжилгээ хийх нь

Жаргалант Бөмбөгөр Борнуур Зүүнхараа

Тийм Үгүй Тийм Үгүй Тийм Үгүй Тийм Үгүй

Албан ёсны бүртгэлтэй

Бие даасан хараат бус

Ашиг орлого үл хуваарилах

Өөрийн удирдлагатай

Сайн дурын үйл ажиллагаатай

Хүснэгт 7.

Гишүүнчлэлтэй ТББ-ын бүтэц: Гишүүнчлэлгүй ТББ-ын бүтэц:

Бүх гишүүдийн хурал

Гүйцэтгэх захирал

Гүйцэтгэх алба

Удирдах зөвлөл Тэргүүн эсвэл Ерөнхийлөгч

Хяналтын зөвлөл

Гүйцэтгэх алба

Гүйцэтгэх захирал

Удирдах зөвлөл

Санаачлагч дэмжигчдийн хурал

Салбар, анхан шатны нэгж

Хяналтын зөвлөл

23

Page 24: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Хүснэгт 8. Удирдах зөвлөлийн загварууд Зөвлөгч удирдах зөвлөл

Гүйцэтгэх захирал байгууллагаа өөрөө үүсгэн байгуулсан ТББ-дад уг загвар зохионо. Удирдах зөвлөл гүйцэтгэх захиралд зөвлөн туслах үүрэгтэй. Гишүүдийг байгууллагад шаардагдах мэдлэг, чадвартай, зөвлөн туслах хүсэл сонирхолтой, байгууллагыг олон нийттэй холбох болон хөрөнгө босгох үйл ажиллагаанд гүүр болж чадах хүмүүс гэсэн шалгуураар сонгоно.

Урирдах зөвлөлийн үйл ажиллагааг захирал чиглүүлж байдаг. Удирдах зөвлөлийн хурлаар захирлын боловсруулсан төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх талаар гишүүд санаа оноогоо уралдуулна. Энэ нь удирдах зөвлөлийн хуулиар хүлээлгэсэн удирдах, олон нийтийн өмнө хариуцлаг хүлээх үүргийг алдагдуулах сул талтай.

Ивээн тэтгэгч удирдах зөвлөл

Энэ загвар зөвлөн туслах загвартай төстэй. Зарим ТББ-ууд удирдах зөвлөлөө зөвхөн хөрөнгө босгох зорилгод захируулан пүүс компаний захирал, эрх мэдэлтнүүдээс бүрдүүлсэн байдаг. Тэдний үйл ажиллагаа байгууллагад хаанаас, хэрхэн мөнгө цуглуулах вэ? гэсэн асуултыг тойрон явагддаг. Ивээн тэтгэгч загвар удирдах зөвлөлийн бусад үүргийг гээгдүүлэх аюултай. Тиймээс дангаар нь бус удирдах зөвлөлийн дотор нь байлгавал зохимжтой.

Гүйцэтгэгч удирдах зөвлөл

Олон нийтийн дундаас төрсөн байгууллагууд үйл ажиллагаагаа удирдах зөвлөлийн болон бусад гишүүдээрээ дамжуулан явуулдаг. Тэдэнд албан тасалгаа, цалинтай захирал, гүйцэтгэх ажилтан байхгүй. Бодлогоо боловсруулан бас хэрэгжүүлнэ. Бүх үйл ажиллагаа гишүүдийн сайн дурын хөдөлмөрөөр хэрэгжинэ. Шинээр төрөн гарч буй ТББ-д ийм загвараар үйл ажиллагаагаа эхлэх нь нийтлэг. Сул тал нь цаг заваараа хийдгээс ажил хийдэх, идэвхитэй нэгэн дээрээ хэт их ачаалал төвлөрүүлж залхаах аюултай. Цалингүй учир хариуцлага тооцоход хүндрэлтэй.

Захиргаадагч удирдах зөвлөл

Байгууллагыг үүсгэн санаачлагчид удирдах зөвлөлийг бүрдүүлсэн тохиолдолд энэ загвар давамгайлах төлөв ажиглагддаг. Удирдах зөвлөлийн гишүүд гүйцэтгэх захирлын мэдлэг чадварт үл итгэж, үйл ажиллагаанд хэт хутгалддагаас үүдэлтэй. Тэд захирлын саналыг үл сонсон өөрсдийн бодлогыг тулган хүлээлгэнэ. Ийм байгууллагад гүйцэтгэх захирал байнга солигдож байдаг. Ажилтан нар нь удирдах зөвлөл эсвэл захирлын талд хуваагдаж зөрчилдөөн үүсэх нь нийтлэг.

Бодлого боловсруулагч удирдах зөвлөл

Удирдах зөвлөл захирлын ажлыг булаах нь хоёрдмол удирдлагыг үүсгэж ажилтнуудыг эргэлзээнд оруулдаг. Удирдах зөвлөлийн үүргийг бодлого боловсруулагчаар, гүйцэтгэх захирлын үүргийг хэрэгжүүлэгчээр тодорхойлох болсон. Удирдах зөвлөл нь байгууллагын бодлого, зарчмыг тодорхойлох, гүйцэтгэх эрх мэдэлтнийг тохоон томилох, хэрэгжилтэд байнгын хяналт тавих, олон нийтийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй.

24

Page 25: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Хүснэгт 9. Загваруудын сайн, муу талыг харьцуулах нь Удирдах зөвлөлийн төрөл

Сайн тал Муу тал

Зөвлөгч удирдах зөвлөл Бодлого боловсруулах түүнийг хэрэгжүүлэхэд илүү дөхөмтэй

Хуулиар хүлээсэн удирдах болон гишүүд, олон нийтийн өмнө хариуцлага хүлээх үүргийг сулруулдаг

Ивээн тэтгэгч удирдах зөвлөл

Ашгийн бус байгууллагын санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

Ивээн тэтгэгч нь санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэхээс бусад үүрэг хариуцлагаг орхигдуулдаг

Гүйцэтгэгч удирдах зөвлөл

Үйл ажиллагааны тогтмол зардал/цалин бага

Бүх үйл ажиллагаа гишүүдийн сайн дурын санаачлагаар хэрэгжих боломжтой

Асуудал хариуцсан хүмүүс өөрийн боломжит цаг заваараа хийдэг тул ажил хийдэх, хугацаа алдах магадлал өндөр

Зөвхөн идэвхтэй гишүүдэд ачаалал их байдаг

Захиргаадагч удирдах зөвлөл

Удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжтой

Байгууллагын үйл ажиллагаа нь эрхэм зорилгын хүрээнд бус үүсгэн байгуулагчын хүсэл сонирхлоор хийдэгдэнэ.

Үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн гишүүн, сайн дурын удирдах зөвлөлийн гишүүдийн хооронд сонирхлын зөрчил гарах нь элбэг

Бодлого боловсруулагч удирдах зөвлөл

Байгууллагын эрхэм зорилгын хүрээнд бодлого боловсруулах, эрх мэдлийн зааг ялгаа тодорхой болж орон тооны бус хүмүүсийн ажлын ачааллын хөнгөлж тэдний тогтмол оролцоо алдагдахгүй байх

Бодлогын хэрэгжилтийн явцад үзүүлэх дэмжлэг хязгаарлагдмал байх магадлалтай

Хүснэгт 10. Бизнесийн байгууллага, ТББ-ын удирдах зөвлөлийн ялгаа Бизнесийн байгууллагын удирдах зөвлөл ТББ-ын удирдах зөвлөл

Үндсэн зорилго Хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж хөрөнгийг аривжуулах

Үзэл санаа, үнэт зүйлээ сахин хамгаалах

Бүтэц Санхүүгийн сонирхол бүхий хувьцаа эзэмшигчийн төлөөлөл

Хүсэл сонирхлоороо нэгдсэн гишүүдийн төлөөлөл

Хувь нэмэр Хөрөнгө оруулах Сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх

Эцсийн үр дүн Өндөр ашиг Хүсэл сонирхлын өмчлөгчид

25

Page 26: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Хүснэгт 11. Хэлэлцэх асуудлын загвар Уламжлалт загвар /Гүйцэтгэх захиралын санал хөтлөгдөх/

Бүтээлч загвар /Бодлого чиглэлийг цогцоор нь шийдэх/

- Гүйцэтгэх захирлын тайлан: Байгууллагыг компьютержүүлэх

- Санхүүгийн хорооны тайлан: Байгууллагын санхүүгийн тайланг хэлэлцэх, байгууллагын байрыг үл хөдлөх хөрөнгийн даатгалд хамруулах

- Сонгуулийн хорооны мэдээлэл: Удирдах зөвлөлд нэр дэвшсэн гишүүдийн танилцуулга

- Бусад асуудал: Сайн дурынхныг элсүүлэх

- Мэдээлэл технологийн системийн хөгжилт: Технологийн шинэ төлөвлөгөөг хэлэлцэх. /Гүйцэтгэх захирал/

- Санхүүгийн менежментэд хийсэн дүн шинжилгээ: Санхүүгийн хороо үл хөдлөх хөрөнгийг эрсдлээс хамгаалах бодлого, даатгалд хамруулах. /Санхүүгийн хороо/

- Хүний нөөцийг хөгжүүлэх: Удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн судалгаа, Сонгуулийн хороо, сайн дурынхныг өргөжүүлэх арга зам. /Гүйцэтгэх захирал/

Хүснэгт 12. Хөрөнгө босгох стратеги Хандах байгууллага Хөрөнгө босгох стратеги

Төрийн байгууллага Төрөөс иргэдэд үзүүлж буй төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, хуулийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх

Хувийн байгууллага Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, компаний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх

Буяны байгууллага, хувь хүмүүс

Тэдний итгэл үнэмшилд дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлж нийгмийн баялагийг хамтдаа бүтээж буй үйл явц

26

Page 27: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Загвар хүснэгт-1. Орон нутгийн хэрэгцээний зураглалын загвар

Ажилгүйдэл их Ядуурал их

Гэр бүл салалт

Хамтарч ажиллаж чаддаггүй

Байгаль орчны бохирдол их

ХАМО нар хууль эрх зүйн болон нөхөрлөл байгуулан хамтран ажиллах талаарх ойлголт төсөөлөл огт байхгүй

Ядуу, нэн ядуу Өөртөө итгэлгүй Сул дорой Зориггүй Зорилгогүй

Ажилгүй

Архичин Залхуу Стресс ихтэй Санаачлагагүй

Ахуйн наад захын хэрэгцээгээ хангах үйлчилгээ авч чаддаггүй

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс хэрэглэдэг

Нөхөн сэргээлт хангалтгүй

Чадваргүй Ундны усны эх үүсвэр нь хамгаалалтгүй

Хөгжлийн бэрхшээлтэй Нийгмийн халамж хүртэж чадддаггүй Ухамсар дорой

Идэвхгүй Гэр оронгүй Бичиг баримтгүй

Харилцаа холбоо муу

Мөнгөн усны хордолт

Орон нутгийн засаг захиргаатай холбоо харилцаа тааруу

Гар аргаар алт олборлох нөөц хомс

Зохион байгуулалтгүй бүлгүүд Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангалтгүй

Мэдээлэл хомс Харилцаа холбооны дэд бүтэц муу Алслагдсан

Хүнд хортой нөхцөлд амьдрах

ХАМО нарын хүүхдүүдийн сургууль завсардалт

Нөөцтэй газарлуу олноороо нүүх, шилжих хөдөлгөөн их

Нийгмийн хүрээнд архидалт их

ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД

БҮЛЭГЛЭЛҮҮД

ИРГЭД, ХАМО

Эх үүсвэр: Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, ХАМО нарт зориулсан “Олон нийтийг идэвхжүүлэх үйл явц” сургалтын үр дүнгээс

/Сургагч багш дараах загвар хүснэгтийг өөрөө ашиглана./

27

Page 28: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Зураглал-2. Орон нутгийн үнэт зүйлс, давуу тал, нөөц бололцооны зураглал

Номын сан

Төрийн болон ТББ

Эмнэлэг

Цагдаагын хэлтэс

ТоБУТөсөл Сургууль

Төв зам дагуу Гишүүнчлэлийн дүрэмтэй

Чөлөөт цагын клуб

Хөршийн холбоо

Орон нутгийн засаг захиргаатай байнга холбоотой ажилладаг

Харилцаа холбоо сайн хөгжсөн

Удирдан зохион байгуулах ур чадвартай Туршлагатай Нээлттэй Эв найрамдалтай

Хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй Хууль эрх зүйн өргөн мэдлэгтэй

Засгийн газраас дэмжлэг авсан Тайлангийн хурал тогтмол хийдэг

Нөөцтэй газаруудтай

Хүүхдийн эрх хамгаалах байгууллага

Эмэгтэйчүүдийн бүлэг Хүнсний ногоо тарьдаг ХАМО-чид

Ногоо тарих Мэдлэг ур чадвар Санаачлагатай

Бие биедээ туслах Идэвхи

Сонирхол Хүсэл мөрөөдөл

Ахмадын зөвлөл Хувийн компани

Тэтгэврийн хүмүүс

Бичил уурхайчдын холбоо

ХАМО нарын нөхөрлөлүүд

ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД

БҮЛЭГЛЭЛҮҮД

ИРГЭД, ХАМО

Эх үүсвэр: Төв аймаг, Борнуур сум, ХАМО харт зориулан явуулсан “Олон нийтийг идэвхжүүлэх үйл явц” сургалтын үр дүнгээс

/Сургагч багш дараах загвар хүснэгтийг өөрөө ашиглана./

28

Page 29: Олон нийтийг идэвхижүүлэх үйл явц

Тараах материал 1

29

ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД

БҮЛЭГЛЭЛ, НӨХӨРЛӨЛҮҮД

ИРГЭД, ХАМО НАР