5
Сурган хүмүүжүүлэх заах арга зүйн туршлага 2015.03.27 Бөхийн спортоор сурагчдыг хөгжүүлэх нь арга зүйн туршлага 1. Багшийн мэдээлэл: Нэр: Б.Түмэнбаяр Боловсрол: Дээд Төгссөн сургууль: Улаанбаатар хотын БҮДС Мэргэжил: Чөлөөт үндэсний бөхийн дасгалжуулагч, биеийн тамирын багш Ажлын байр: УБ хотын БГД-ийн Сэтгэмж цогцолбор сургууль Багшаар ажилласан жил: 13 Мэргэшил: Биеийн тамирын багш Туршлага: Бөхийн секцийг 13 жил хичээлүүлж байгаа бөгөөд БГД- ийн шигшээ тамирчдыг “Алдартан” бөхийн клуб дээр бэлтгэн дасгалжуулдаг. Чадвар:Бэлтгэсэн тамирчид нь дүүрэг нийслэл, улсад тогтмол медальт байрыг эзэлдэг. 2. Туршлага бий болох нөхцөл Бөхийн спортод дур сонирхолтой сурагчдыг олж илрүүлэн тэднийг Байнгын дасгал сургуулилтаар эрүүл мэндийн бэхжүүлж, бие бялдрыг хөгжүүлэх Үндэсний бөхийн барилдааныг дэвшилтэт уламжлалаас суралцах Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөдөг болох Уралдаан тэмцээнд амжилттай оролцох үүднээс сонгон секцийг хичээллүүлэх болсон 3. Туршлагын онолын үндэслэл Үндэсний бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл юм. Манай оронд 1960 оноос олон улсын тавцанд хөгжсөн чөлөөт бөх, 1967 оноос, самбо, 1970 оноос жудо, 1971 оноос сонгомол барилдааны төрлүүд монгол бөхийн барилдааны баялаг уламжлал дээр тулгуурлан амжилттай

Арга зүйн туршлага

  • Upload
    -

  • View
    35

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Арга зүйн туршлага

Сурган хүмүүжүүлэх заах арга зүйн туршлага

2015.03.27

Бөхийн спортоор сурагчдыг хөгжүүлэх нь арга зүйн туршлага

1. Багшийн мэдээлэл:Нэр: Б.ТүмэнбаярБоловсрол: ДээдТөгссөн сургууль: Улаанбаатар хотын БҮДСМэргэжил: Чөлөөт үндэсний бөхийн дасгалжуулагч, биеийн тамирын багшАжлын байр: УБ хотын БГД-ийн Сэтгэмж цогцолбор сургуульБагшаар ажилласан жил: 13Мэргэшил: Биеийн тамирын багшТуршлага: Бөхийн секцийг 13 жил хичээлүүлж байгаа бөгөөд БГД-ийн шигшээ тамирчдыг “Алдартан” бөхийн клуб дээр бэлтгэн дасгалжуулдаг.Чадвар:Бэлтгэсэн тамирчид нь дүүрэг нийслэл, улсад тогтмол медальт байрыг эзэлдэг.

2. Туршлага бий болох нөхцөлБөхийн спортод дур сонирхолтой сурагчдыг олж илрүүлэн тэднийг Байнгын дасгал сургуулилтаар эрүүл мэндийн бэхжүүлж, бие бялдрыг

хөгжүүлэх Үндэсний бөхийн барилдааныг дэвшилтэт уламжлалаас суралцах Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөдөг болох Уралдаан тэмцээнд амжилттай оролцох үүднээс сонгон секцийг хичээллүүлэх

болсон3. Туршлагын онолын үндэслэл

Үндэсний бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай,үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл юм. Манай оронд 1960 оноос олон улсын тавцанд хөгжсөн чөлөөт бөх, 1967 оноос, самбо, 1970 оноос жудо, 1971 оноос сонгомол барилдааны төрлүүд монгол бөхийн барилдааны баялаг уламжлал дээр тулгуурлан амжилттай хөгжиж эхэлсэн юм. Монголчууд хэн нэгэн барилдсан, ноцолдсон хүнийг бөх гэж нэрлэж байгаагүй. Харин эрүүл чийрэг, хүч тэнхээ ихтэй, хурц хараатай, бусдын мэхийг хариулж чаддаг, ов мэхтэй, залирхаг хурдан шаламгай, эцэж цуцахгүй, биеийн гадаад үзэмжээр бахдам барилдааны дэвэлтийг үзэсгэлэнтэй сайхан хийдэг, эрдэмд чадалтай барилдаачдыг нэрлэдэг. Иймд сурагчдыг багаас нь үндэсний бөхийн спортоор хичээллүүлэн,хөгжүүлэх спортын клуб, секц сургуулиуд үүсгэн байгуулагдан хөгжиж иржээ.

4. Туршлагын одоо ба ирээдүй Суралцагчдын бэлтгэл сургуулилтад ахиц гарсан

Page 2: Арга зүйн туршлага

Тэмцээний бодит байдалд ойртсон нөхцөлийг тамирчдад бий болгож, бэлтгэл дасгалжуулалтыг тоног төхөөрөмжтэй явуулдаг болсон

5. Туршлагын шинэлэг зүйл Хамтарч болон бие даан ажиллах чавдар дээшилсэн Өөрсдийн амжилтад урам зориг орсон Эцэг эхчүүдийн дэмжлэг туслалцаа сайжирсан

6. Туршлагыг зорилтот бүлэгт шилжүүлэх Дүүргийн шигшээ багийн тамирчдыг дасгалжуулан улсын аваргын

тэмцээнд амжилттай оролцсон7. Туршлагыг хэрэглэхэд учирч болох хүндрэл бэрхшээлийн талаар анализ

хийх Бэлтгэл сургуулилтын тоног төхөөрөмж, хэрэглэл материал дутмаг учир

бүрэн дүүрэн бэлгэл хийж чадахгүй байсан Тэмцээнд уралдаанд оролцоход хувцас хэрэглэл дутмаг Эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй Багшаас цаг их шаарддаг Материаллаг орчин бүрдүүлэх хөрөнгийн асуудал хүндрэлтэй

8. Туршлагын технологи Анх бөхийн секцийг хичээллүүлж эхлэхэд сургалтын орчин тааруу, бөхийн өмсгөл хувцас ховор, сурагчдын идэвх оролцоо дунд байсны улмаас тодорхой амжилтад хүрч чадахгүй байлаа. Сүүлийн 7,8 жилийн өмнөөс үндэсний бөхийн спорт хөгжиж, хувцас хэрэглэл элбэг болж, орчинг бага багаар сайжруулан ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд сургалтын бэлтгэл сургуулилт сайжирч, сурагчид үндэсний спортоор хичээллэх нь олширсон.Сурагчдын дур сонирхлыг татахын тулд:

Үндэсний бөхийн бичлэг үзүүлэх Алдартаа тамирчдаар бахархах сэтгэгдэл төрүүлэх Бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болох Үндэсний бөхөө дээдлэх, ёс жаягийг даган мөрдөх зэрэг аргуудыг

таниулан хэрэглэж, сурагчид спортод улам сонирхолтой болж, тэд тогтмол бэлтгэл сургуулилтаа хийдэг болсон. Мөн түүнчлэн бусад сургуулиудын бөхийн багш нартай хамтарсан бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд сурагчдын чадвар амжилт ахисан. Миний гол хэрэглэдэг арга туршлага бол хүүхэд нэг бүртэй тулж ажиллан, тэдэнд арга мэхний олон хувилбарыг зааж сургадаг нь амжилтын үндэс болдог бөгөөд өөрийн үндсэн мэх болох баруун зүүнгүй хөл авах, хөмрөх, гар ачих зэрэг дархан мэхүүдээ шавь нартаа өвлүүлэн зааж сурган эзэмшүүлсэн явдал юм.

9. Туршлагын үр дүнТургшлагын үр дүнд сүүлийн жилүүдэд дүүрэг, нийслэлийн тэмцээнээс тогтмол дээгүүр байрыг эзэлдэг болсон.

Page 3: Арга зүйн туршлага

Сурагчдын амжилтаас дурьдвал: Нийслэлийн ЕБС-уудын дунд зохиогдсон “Үндэсний бөх"-ийн аварга

шалгаруулах тэмцээнд Л.Анхбаяр, Ж.Баян-Уул, Э.Мөнхтүвшин нар 256 бөхөөс шөвгийн 8-д шалгарсан./2011/

БГД-ийн Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс: 10д Төгсжаргал алт, 7б Гантогтох, 10б Баянмөнх, 11в Доржготов нар мөнгөн

медаль, 8в Сүхбат, 10д Цэнд-Аюуш, 11в Баян-Уул хүрэл медаль/2011/ Самбо бөхийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс:

11д сурагч Төгсжаргал алтан медаль,10д ангийн сурагч Ариунжаргал алтан медаль, 10а ангийн сурагч Амарсайхан мөнгөн медаль,11б ангийн сурагч Баянмөнх мөнгөн медаль,10г ангийн сурагч Цэрэндаваа хүрэл медаль,10д ангийн сурагч Жанцан хүрэл медаль тус тус хүртэв. /2011/

БГД-ийн “Өсвөр үе”-ийн аварга шалгаруулах “Үндэсний бөхийн” барилдаанд:

o Бага насны ангилалд 6в ангийн сурагч Б.Наянбуу түрүү бөх “Алтан медаль”

o Дунд насны ангилалд 9д ангийн сурагч Дамдин-Очир шовгорч “Хүрэл медаль”

o Ахлах насанд 11а Амарсайхан 5-р байр тус тус эзэллэж

Багийн дүнгээр “2-р байр” Мөнгөн медаль хүртсэн. /2014/ БГД-ийн Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс

o 11д ангийн сурагч Ариунжаргал “Алтан медаль”

o 11д ангийн сурагч Жанцан “Хүрэл медаль”

o 11а ангийн сурагч Амарсайхан “Хүрэл медаль” /2013/

Баг тамирчдын амжилт:

o 2011 онд БГД-ийн “Чөлөөт бөх” 2-р байр, мөнгөн медаль

o 2012 онд БГД-ийн Самбо бөх 1-р байр, алтан медаль

Үндэсний бөх 3-р байр, хүрэл медаль “Чөлөөт бөх”- 2-р байр, мөнгөн медаль, тус тус хүртсэн.

o 2013 онд Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд

Баянгол дүүргийн баг тамирчдыг “Алдартан” спорт клуб дээр дасгалжлуулан, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээнээс, эмэгтэй тамирчид багийн дүнгээр 3-р байр, хүрэл медалиудыг хүртсэн юм.

Page 4: Арга зүйн туршлага