13
Харин Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн больницийн барилгын 115,0 сая төгрөгийн засвар тохижилтын ажил нь батлагдсан зураггүй, хийсэн төсөв нь бодит гүйцэтгэлтэй нийцэхгүй цалин, материалын зардлыг илүү тооцон төлөвлөжээ. Зорилт 3. Хөрөнгө оруулалтын ажлуудын гэрээ дүгнэх, хугацаа хэтрүүлсэн гүйцэтгэгчид алданги тооцох хариуцлагыг гэрээний тусгай нөхцөлд зааж өгсөн ч тухайн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн барилгын засвар тохижилт, шинэчлэлийн ажил Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн засварын ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгэн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисст хүлээлгэн өгсөн байна. ТАХ-ийн нэр: Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн барилгын засвар, тохижилт шинэчлэлийн ажил Захиалагч: Завхан аймаг ЗДТГ Байршил: Улиастай сумын Жинст баг Гүйцэтгэгч: “Оюугэр” ХХК Ерөнхий мэдээлэл: ТАХ-ний код Он Хэрэгжих хугацаа XXY.2.3.31 20 2013-2013 Нийт талбай: 607 м2 Хуулинд тусгагдсан дүн: 49,0 сая төгрөг (2013-2013 он) Батлагдсан төсөвт өртөг: 49,0 сая Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын үр дүн Төсөл арга хэмжээний тоо -6 1 1.2 Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн больницийн барилгын 115,0 сая төгрөгийн засвар тохижилтын ажил нь батлагдсан зураггүй, хийсэн төсөв нь бодит гүйцэтгэлтэй нийцэхгүй байна. 3.2 Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн үр дүнг авч үзэхэд:

2013 on ho tailan 2

  • Upload
    -

  • View
    71

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2013 on ho tailan 2

Харин Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн больницийн барилгын 115,0 сая төгрөгийн

засвар тохижилтын ажил нь батлагдсан зураггүй, хийсэн төсөв нь бодит гүйцэтгэлтэй нийцэхгүй

цалин, материалын зардлыг илүү тооцон төлөвлөжээ.

Зорилт 3.Хөрөнгө оруулалтын ажлуудын гэрээ дүгнэх, хугацаа хэтрүүлсэн

гүйцэтгэгчид алданги тооцох хариуцлагыг гэрээний тусгай нөхцөлд зааж өгсөн ч тухайн

заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн барилгын засвар тохижилт,

шинэчлэлийн ажил

Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн

засварын ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгэн

барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисст хүлээлгэн өгсөн байна.

ТАХ-ийн нэр: Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн барилгын засвар, тохижилт шинэчлэлийн ажил Захиалагч: Завхан аймаг ЗДТГ Байршил: Улиастай сумын Жинст баг Гүйцэтгэгч: “Оюугэр” ХХК Ерөнхий мэдээлэл:

ТАХ-ний код Он Хэрэгжих хугацаа

XXY.2.3.31 20 2013-2013

Нийт талбай: 607 м2 Хуулинд тусгагдсан дүн: 49,0 сая төгрөг (2013-2013 он) Батлагдсан төсөвт өртөг: 49,0 сая төгрөг (2013он) Гэрээний дүн:48,39 сая төгрөг Санхүүжилт бүрэн авсан

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө

оруулалтын үр дүн Төсөл арга хэмжээний тоо -6 1

1.2 Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн больницийн барилгын 115,0 сая

төгрөгийн засвар тохижилтын ажил нь батлагдсан зураггүй, хийсэн төсөв нь бодит

гүйцэтгэлтэй нийцэхгүй байна.

3.2 Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн үр дүнг авч үзэхэд:

Page 2: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 2

Аудитын явцад засварын ажлыг газар дээр нь үзэж үнэлгээ хийхэд дараахь зөрчил,

дутагдлууд илэрлээ. Үүнд:

Шалны ажил хангалтгүй хийгдсэн байна.

Зураг төсөвт 19 ширхэг хаалга шинээр солихоор тусгагдсан байна. Ашиглагч

байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр 4 хаалгыг шинэчлэн сольж бусад хаалганы

оронд 5 өрөөг хулдааслажээ.

32 цонх солих ажил бүрэн хийгдсэн ч цонхны гадна талын амалгаа хийгдээгүй байгаад

албан шаардлага хүргүүллээ.

Тус засварын ажлыг гэрээний хугацаанд хийж барилга байгууламжийг ашиглалтанд

оруулах комисст хүлээлгэн өгжээ.

Банзан шалыг бүрэн буулгаж бетон тэгшилгээ хийн сайн чанарын модон паркет хийнэ гэж техникийн нөхцөлд заасан байхад хуучин банзан дээр нь чанар муутай паркетаар шалласан

Хулдаасны чанар шаардлага хангахгүй үнэ хямд, хөвөн артай хулдаасаар хийгдсэн

Page 3: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 3

Засварын ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан зургийн дагуу хийдгүй, ашиглагч нарын

саналыг харгалзан заагдаагүй ажил хийх, зарим засварын мөнгийг ашиглагч нарт өгч

гүйцэтгүүлэх зөрчил илэрч байна.

Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн больницийн барилгын засвар

Уг хөрөнгө оруулалтын ажил нь нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн больницын

хэрэглээний халуун ус, барилгын засвар, тохижилт, шинэчлэлийн ажил хийгдэхээр

төлөвлөгдсөн ч бодит байдал дээрНэгдсэн эмнэлэг дээр ихэнх засварыг хийсэн, зарим

ажлууд чанар муутай байгаа нь гүйцэтгэгч

хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байх

магадлалыг төрүүлж байна. Цаашид

хөрөнгө оруулалтын ажлын зориулалт

ангилалтыг зөвшөөрөлгүй өөрчлөх, зураг

төсөвт заагдаагүй газар ажил гүйцэтгэх

байдлыг дахин давтахгүй байх нь зүйтэй гэж

үзлээ

Хүүхдийн больниц дээр хэрэглээний

халуун усны шугамын холболтыг барилгын

подволд хийж цахилгаан усан халаагуур

суурилуулж, 7 өрөөнд 9 радиатортавьж ,бусад

хөрөнгө оруулалтын ажлын ихэнх хэсгийг

нэгдсэн эмнэлэгт хийсэн байна.

ТАХ-ний нэр: Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн больницийн барилгын засвар шинэчлэлт Захиалагч: Завхан аймаг ЗДТГ Байршил: Улиастай сум Жинст баг Гүйцэтгэгч: “Цагаан сээр” ХХК Ерөнхий мэдээлэл: ТАХ код Он Хэрэгжих хугацаа ХХҮ.2.3.30 2013 2013-2013 Нийт талбай: 1367,7 м2 Хуулинд тусгагдсан дүн 130,0 сая Батлагдсан төсөвт өртөг 130,0 сая Гэрээний дүн 115,0 сая төгрөг Санхүүжилтээ бүрэн авсан

Аймгийн хүүхдийн больниц

Page 4: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 4

Нэгдсэн эмнэлэгт хийсэн засварын ажлыг тулган үзэхэд:

1. Хогийн цэгийн халаалт цэвэр усны ажил хийгдээгүй

Бодит байдал дээр хогын халаалт, цэвэр усны хөрөнгө оруулалтын ажлыг хийх

барилга нь шаардлага хангаагүй дээврийн таазны хоорондын зай онгорхой хамгаалалт муу

байгаагаас ажлыг хойшлуулсан байна.

2. Гадна тохижилт, замын ажил чанаргүй, дутуу хийгдсэн

Шинээр сурьлуулсан цахилгаан усан

халаагуур

Шинээр сурьлуулсан радиатор

Нэгдсэн эмнэлэгийн хогийн цэг

Нэгдсэн эмнэлэгийн хогийн цэгийн тааз

Page 5: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 5

3. Хүүхдийн больницийн дээврийн 158 м2 талбайн захыг нааж хадах зэрэг ажлууд

хийгдээгүй хойшлогдсон байгаад хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Засварын ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 4-нд барилга байгууламжийг ашиглалтанд

оруулах комисс хүлээж авсан бөгөөд хийсэн ажлын чанар, хийгдэх ажлыг зураг төсөвтэй тулган

аваагүй дутагдал илэрч байна.

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 30 тоот тушаалаар 608,6 сая төгрөгийн

өртөгтэй 2 ажил Аймгийн засаг даргад эрх шилжигдэн ирсэн байна.

Нэгдсэн эмнэлэгийн гадна тохижилтын ажил явган хүний замыг гүйцэтгэсн байдал /нийт

521 м2 талбайн ажил хийгдэхээр төсөвт тусгагдсан/

Хөдөө аж ахуйн яамны хөрөнгө

оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн Төсөл арга хэмжээний

тоо-2 5

Page 6: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 6

Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах

Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг дүгнээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй “Тэсийн

бүрд” ХХК буюу гүйцэтгэгчид хариуцлага тооцоогүй, ажил бүрэн хийгдээгүй байхад

актанд гарын үсэг зурж санхүүжилтийг бүрэн олгожээ.

“Тэсийн бүрд”ХХК нь гэрээнд заасны дагуу 2013 оны 06 дугаар сарын 29-ны өдөр

хөрөнгө оруулалтын ажлыг эхлэн гүйцэтгэх байхад эхний ажлыг 2013 оны 08 дугаар сарын 14-

нд эхэлж 2013 оны 11 сарын 14-нд дуусгасан гэсэн акт үйлджээ.

Дээрхи ажил эхэлсэн хугацаа нь гэрээнд заасан хугацаанаас 35 хоногийн дараа эхэлж

дуусгах хугацаанаас 30 хоног хугацаа хэтрүүлсэн байхад гэрээний хугацаа хэтрүүлсэн үүргээ

биелүүлээгүй “Тэсийн бүрд”ХХК –д хариуцлага тооцоогүй байна.

“Тэсийн бүрд”ХХК нь хөрөнгө оруулалтын ажлыг оройтож эхэлсэн Сантмаргаз сумын “

Галтын үсрүү” –ийн худгаас бусад 7 худаг

гэрээний хугацаанд ашиглалтанд өгөөгүйгээс

дахин гэрээ хийжээ.

2013 оны 12 дугаар сарын 9-нд аймгийн

ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,

Төрийн банкны захирал, “Тэсийн бүрд” ХХК-ын

захирлын хооронд гурвалсан гэрээг байгуулж

2014 оны 4 дүгээр сарын 10-ны дотор шинээр

гаргах худагын хөрөнгө оруулалтын ажлыг

дуусгаж хүлээлгэж өгөхөөр хийгджээ.

Гээрэнд хөрөнгө оруулалтын ажлыг гэрээний

хугацаанд өгөөгүй шалтгааныг дурдахдаа:

Товолсон цэг дээр ус гараагүй

Цэгийн сонголт хийгдээгүй

Сумдын хүсэлтийг харгалзсан гэжээ.

Аудитаас дүгнэхдээ:

Хөрөнгө оруулалтын ажлыг гэрээнд

заасан хугацаанд эхлээгүй хугацаа алдаж

эхэлсэн

11 сард газар хөлдөж эхэлсэн нь

өрөмдлөг хийхэд хүндрэл өгсөн

ТАХ-ний нэр: Хөдөөгийн хүн ам, мал аж

ахуйн, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах

Гүйцэтгэгч: “Тэсийн бүрд” ХХК-8 худаг

“Уст хайрхан” ХХК- 8 худаг

Ерөнхий мэдээлэл:

ТАХ-ний код: Он Хэрэгжих хугацаа XXYII.1.3 2013 2011-2015 Нийт талбай: 16 ш худаг Хуулинд тусгагдсан дүн: 320,0 сая Батлагдсан төсөвт өртөг: 320,0 сая төгрөг (2013он) Гэрээний дүн:320,0 сая төгрөг Захиалагчийн баталгаажуулсан гүйцэтгэл: 320,0 сая төгрөг

Шинээр баригдсан худаг

Page 7: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 7

Зэрэгцээ авсан хөрөнгө оруулалтын ажлыг хийж ихэнх хугацааг алдсан

Мөнгөн хөрөнгийн дутмаг байдал нөлөөлсөн

Мэргэжлийн ажилтнуудын дутмаг байдал нөлөөлсөн гэж дүгнэж байна.

Дахин хийсэн гэрээнд тусгагдсан зарим заалтууд хэрэгжээгүй байна. Тухайлбал:

Захиалагч талын мэдэгдлийн дагуу хийгдээгүй ажлын санхүүжилт 52,0 сая төгрөгийг

тусгай дансанд байршуулна

Ажлыг бүрэн хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөний дараа үлдэгдэл

санхүүжилтийг авна гэсэн заалтууд

Аудитын явцад тус компаний инженер С.Пүрэвжав хөрөнгө оруулалтын дутуу ажлуудыг

дуусгахаар сумдад ажиллаж байгаагаа утсаар мэдэгдсэн бөгөөд Тэлмэн сумын -2, Сантмаргаз

сумын -2, Тосонцэнгэл сумын 1 худгийг ашиглалтанд оруулсан худгийн баримт, зурагууд ирсэн

болно.

Тус компани нь Баянхайрхан суманд барих худгийг Асгат суманд барьсан байна.

Аудитаас шинээр гаргах худгийн ажлыг хугацаа хэтэрүүлсэн 30 хоногт гэрээнд заасны

дагуу 1000,0 мянган төгрөгийн алданги тооцон төлбөрийн акт тогтоон хөрөнгө оруулалтын

ажлыг 2014 оны 05 дугаар сарын 25-ны дотор дуусгаж хариу ирүүлэхээр “Албан шаардлага”

хүргүүллээ.

Ажлын явцын байдалд дүгнэлт хйихэд тус компани нь бусад хөрөнгө оруулалтын

ажлуудад ихэнх хугацааг зарцуулж инженерийн хийцтэй гүний насостой худаг барих ажлыг

гэрээний хугацаанд хийж дуусгаагүй гэсэн дүгнэлтийг өгч байна.

Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг дүгнээгүй гэрээний үүргээ биелүүлээгүй “Тэсийн бүрд”

ХХК буюу гүйцэтгэгчид хариуцлага тооцоогүй, ажил бүрэн хийгдээгүй байхад актанд гарын үсэг

зурж санхүүжилтийг бүрэн олгосон зөрчил илэрлээ.

Гэрээний 46-д Алданги ногдуулах хэмжээ хоногт гэрээний үнийн 0,05% байна. Гэрээний

ерөнхий нөхцөлийн 46.1-д Гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон

хоног дутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө гэсэн заалтыг

хэрэгжүүлэн ажиллаагүй байна.

Шинээр баригдаж байгаа худаг Шинээр баригдаж байгаа худгийн дотор тал

Page 8: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 8

Уст хайрхан хоршоо нь гэрээний хугацаанд хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн

гүйцэтгэжээ.

“Уст хайрхан” хоршоо нь Дөрвөлжин ,Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан,

Цагаанхайрхан, Алдархаан сумдын нутагт 8 инженерийн хийцтэй худгийн хөрөнгө оруулалтын

ажлыг гэрээнд заасны дагуу 2013 оны 7 дугаар сарын 01-нд эхэлж 2013 оны 8 дугаар сарын 18-

нд 100% гүйцэтгэн хүлээлгэж өгсөн байна./

Тус хоршооны ажлын гүйцэтгэлийг сумдын холбогдох удирдлагуудтай холбогдон тодоруулахад

хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн, сайн хийж хүлээлгэж өгсөн гэсэн хариултыг өгсөн болно.

Сумдад баригдсан худгуудын фото зургуудийг файлаар авсан болно.

Хөрөнгө оруулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанаас 61 хоногийн өмнө 100%-ийн

гүйцэтгэлтэйгээр хүлээлгэж өгсөн байна.

Шинээр баригдсан худаг Шинээр баригдсан худгийн дотор тал

Ашиглалтанд орсон худгийн ажиллаж байгаа байдал

3.3 “Тэсийн бүрд”ХХК нь шинээр гаргах худгийн хөрөнгө оруулалтын ажлыг

гэрээний хугацаанд дуусгаагүйгээс 160,1 сая төгрөгийн хөрөнгө бүртгэлд

тусгагдаагүй, 2013 онд ашиглалтанд ороогүй байна.

Page 9: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 9

“Тэсийн бүрд”ХХК нь Асгат, Тэлмэн, Сантмаргаз, Сонгино, Идэр, Тосонцэнгэл сумдын

худгийг гэрээт хугацаанд ашиглалтанд өгөөгүйгээс 2013 оны данс бүртгэлд 160078,2 мянган

төгрөгийн шинээр гаргасан худаг бүртгэлд тусгагдаагүй байна.

“Уст хайрхан” хоршоо нь Дөрвөлжин ,Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан,

Цагаанхайрхан, Алдархаан сумдын нутагт 8 инженерийн хийцтэй худаг бүрэн хүчин чадлаараа

ажиллаж, Ургамал сумын “Шар толгой” худгийн 20827,1 мянган төгрөгийн худаг бүртгэлд

тусгагдаагүй бусад сумдын 139333,9. мянган төгрөгийн худгууд бүрэн бүртгэлд тусгагдсан

байна.

Хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг бүрэн бүртгэлд тусгасан

бөгөөд харин засварын ажлуудаар барилгын өртгийг нэмэгдүүлээгүй байна.

Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн дүгнэн үзэхэд дараах нийтлэг дутагдал

илэрлээ.

Сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалаар батлагдсан төсвийн хөрөнгө

оруулалтын санхүүжилтийн журмыг мөрдөж ажиллаагүй

Гүйцэтгэгч байгууллагууд нь барилга байгууламжийг ажшиглалтанд оруулах

комиссоос даалгасан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт, холбогдох

баримтуудын эх хувийг архивт, үлдэх хувийг ашиглагч байгууллагад 7 хоногийн дотор багтаан

шилжүүлэх гэснийг биелүүлээгүй

Гүйцэтгэгч нар нь зураг, төсөвт заасаны дагуу засваруудыг хийдгүй, зориулалтыг

өөрчилдөг, өөр обект сонгон хийдэг дутагдлууд илэрч байна.

Ашиглагч байгууллага болон иргэдээс засварын ажилд тавих хяналт байхгүй,

засварын ажлуудын зурагт заасан ангиллыг өөрчлүүлдэг дутагдал нийтлэг байна.

Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссууд ажил хийгдэж дуусаагүй

байхад гүйцэтгэлд гарын үсэг зурж санхүүжилтийг бүрэн олгодог, хүлээж авах актанд гарын

үсэг зурдаг дутагдал нийтлэг байна.

Гэрээг дүгнэдэггүй хугацаа хэтрэсэн хоног дутамд алданги тооцдоггүй,

гүйцэтгэгчид хариуцлага ногдуулдаггүй дутагдал хавтгайрсан байна.

Хөрөнгө оруулалтын аудитаар 331134,8мянган төгрөгийн зөрчил, 1000,0 мянган

төгрөгийн төлбөр илэрч дутуу болон чанаргүй хийгдсэн ажлыг гүйцэтгүүлэхээр хугацаатай 13

албан шаардлага хүргүүллээ.

Page 10: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 10

ДАРГА,

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

АУДИТЫН ЗӨВЛӨМЖ

Аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив танаа

2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажлын үр дүнд хийгдсэн

гүйцэтгэлийн аудитын дүнг үндэслэн дараахь зөвлөмжийг өгч байна.

1. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалтаар “Тэсийн бүрд” ХХК –ын Баянхайрхан,

Тэлмэн, Сантмаргаз, Сонгино, Идэр, Тосонцэнгэл сумдын нутагт 8 инженерийн хийцтэй худгийг

160,0 сая төгрөгөөр гүйцэтгэх ажлыг гэрээт хугацаанд ашиглалтанд оруулаагүй байгаад

хариуцлага тооцон ажиллаж 2014 оны 05 дугаар сарын 01-ны дотор хүлээн авч хариу мэдэгдэх

2. “Тэсийн бүрд” ХХК-ын Гэрээт ажлын хугацаа хэтэрүүлсэнд ногдуулсан алдангийн 1000,0 мянган

төгрөгийг актын төлбөрийн хугацаанд төвлөрүүлэх

3. Хөрөнгө оруулалтын ажлыг үе шаттай санхүүжүүлж, гүйцэтгэлийн тайлангаа ирүүлсний дараа

үлдэгдэл санхүүжилтийг олгож хэвших

4. Хөрөнгө оруулалтын ажлын явц болон гүйцэтгэлд хяналт тавих, гэрээт хугацаандаа дууссан

эсэхийг тооцон үзэж хугацаа хэтрүүлсэн гүйцэтгэгч нарт хариуцлага тооцож байх

5. 2013 онд үр дүн муутай хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажлуудын зөрчлийг арилган ашиглагч

байгууллагад ашиглалтанд хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулан, хэрэгжүүлэх

6. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын үе шатуудад аймгийн ГХБХБГ-аас тавих

хяналтыг сайжруулж, дутуу хийгдсэн ажлын гүйцтгэлд гарын үсэг зурж хүлээж авсан эрх

бүхий албан тушаалтнуудад харицлага тооцож байх

7. Хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгүүдийг бүртгэлд бүрэн тусгуулах

8. Улсын болон техникийн комиссын гишүүд өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг дахин хянаж

хэвших

Гүйцэтгэлийн аудитаар илэрсэн 331134,8 мянган төгрөгийн дутуу болон чанаргүй хийгдсэн

ажлуудыг дуусгавар болгож, 1000,0 мянган төгрөгийн актын төлбөрийг заасан хугацаанд

барагдуулах

Page 11: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 11

Зөвлөмжийн биелэлтийн хариуг 2014 оны 6 сарын 20-ны дотор албан тоотоор хариу

ирүүлэхийг мэдэгдэе.

ДАРГА,

ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР Х.БОЛДБААТАР

Page 12: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 12

Page 13: 2013 on ho tailan 2

2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үрдүн

2014

ҮАГ-ЗААГ/2014/02-ГА 13