14
Rabies-Галзуу өвчин Түүхийн хуудаснаа: МЭӨ 1-р зуунаас хүн төрөлхтөн энэ өвчнийг таньж мэдсэн бөгөөд мухар сүсэг бишрэлтэй холбоотойгоор муу ёрын хүч, шийтгэл гэсэн хандлагаар ханддаг байжээ. 500 гаруй жилийн өмнөөс ШУ-ны талаас анхаарч эхэлсэн. 1514 оноос Испаний конкрадистууд анх бичиж тэмдэглэсэн байдаг бөгөөд 1885 онб 7-р сард Францын эрдэмтэн Луй Пастер галзуугийн эсрэг вакциныг анх бүтээсэн. Галзуугийн вирус тээгч, өвчилсөн амьтнаас хазуулах, гэмтсэн арьс салстаар дамжиж халдварладаг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг хурц халдварт өвчин юм. ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр Таны мэдлэгийн санд...

Галзуу өвчин

Embed Size (px)

Citation preview

Page 1: Галзуу өвчин

Rabies-Галзуу өвчин

Түүхийн хуудаснаа: МЭӨ 1-р зуунаас хүн төрөлхтөн энэ өвчнийг таньж мэдсэн бөгөөд мухар

сүсэг бишрэлтэй холбоотойгоор муу ёрын хүч, шийтгэл гэсэн хандлагаар ханддаг байжээ.

500 гаруй жилийн өмнөөс ШУ-ны талаас анхаарч эхэлсэн. 1514 оноос Испаний конкрадистууд анх

бичиж тэмдэглэсэн байдаг бөгөөд 1885 онб 7-р сард Францын эрдэмтэн Луй Пастер галзуугийн

эсрэг вакциныг анх бүтээсэн.

Галзуугийн вирус тээгч, өвчилсөн

амьтнаас хазуулах, гэмтсэн арьс

салстаар дамжиж халдварладаг, төв

мэдрэлийн тогтолцоог сонгомлоор

гэмтээдэг хурц халдварт өвчин юм.

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Таны мэдлэгийн санд...

Page 2: Галзуу өвчин

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Галзуугийн өвчлөлийн тархалт Ази, Африкийн орнуудад их

өндөр. Монгол улс галзуугийн өвчлөл өндөр орны тоонд

багтдаг. 100 хувь бүрэн урьдчилан сэргийлж болох өвчин.

Page 3: Галзуу өвчин

Галзуугийн вирусийн амьдралын мөчлөг

Вирусийн бүтэц ба биологийн шинж чанар: Галзуугийн вирус нь Lyssavirus төрлийн

Rhabdoviridae бүлгийн вирус юм. РНХ агуулсан, 100-150 мкм хэмжээтэй, Химийн найрлага: 74%

уураг, 1% РНХ, 22% өөх тос, 3% нүүрс ус эзэлдэг. Савханцар хэлбэртэй, 100-150 нм, гадуураа

бүрхүүлтэй. Вирус нэвтэрч орсон эсийн цитоплазмд “Бабеш-Негрийн биенцэр”-ийг үүсгэдэг,

дугуй хэлбэртэй, 1-20 мкм хэмжээтэй. Будаж харахад улаан өнгөөр будагддаг. Лабораторийн

шинжилгээгээр оношлогооны чухал ач холбогдолтой бөгөөд галзуугийн вирус халдварлагдсан

болохыг гэмтсэн эсүүдэд “Аммоны эвэр” их хэмжээгээр илэрсэнээр батлагддаг.

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 4: Галзуу өвчин

Галзуугийн вирус ойролцоогоор 3 мм/цагийн хурдтайгаар дамжих ба хүнд халдварлагдсан

тохиолдлын 90 хувьд нууц үе нь 20-90 хоног, өвчилсөн хүмүүийн 30 гаруй хувьд өвчний явц 6

сар хүртэл үргэлжилдэг.

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 5: Галзуу өвчин

Тархвар судлал: Байгаль дээрх вирусnaг

хадгалагч эх уурхай болох өвчилсөн бог, бод

мал, зэрлэг араатан /үнэг, чоно, хярс, цөөвөр

чоно/ нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл

амьтад нь халдвар тараадаг.

Хүн голдуу нохой, чоно, үнэг, муур, үхэр,

адуу, гахай, хониноос халдвар авч өвчилдөг.

Лабораторийн амьтдаас цагаан хулгана,

туулай өвчилдөг.

Тэсвэрлэх чанар: Гадаад орчинд тэсвэргүй.

Халаах ба нарны шууд туяа, хэт ягаан туяаны

үйлчилгээ, хлорамин, лизол, сод, марганц

хүчлийн кали, 2-3%-ийн саван крезолын,

0.1%-ийн давсны хүчлийн, 4%-ийн борийн

хүчлийн, 1%-ийн сульмагийн, 0.1%-ийн

формалины уусмалуудад 1 минутын дотор

үхдэг. Эфирт маш мэдрэг. Мал амьтны сэг,

зэмэнд 5-90 хоног, 1 метрийн гунд булсан

мал, амьтны сэгний тархинд 5 долоо

хоногийн турш хоруу чанараа хадгалдаг.

Галзуугийн вирусын тархвар зүй, тэсвэрлэх чанар:

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 6: Галзуу өвчин

Бог, бод мал, нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл

амьтад, унэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан

багваахай зэрэг зэрлэг хөхтөн амьтад өвчилдөг.

Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан

хугацаагаар хадгалагддаг. Үнэг, цөөвөр чоно, сарьсан

багваахай, гэрийн муур зэрэг амьтад илүү мэдрэг.

Галзуу өвчний эпизоотыг байгалийн ба суурингийн

гэж ангилна. Байгалийн эпизоот үргэлжлэн явагдах

жилийн мөчлөгтэй. Жилийн мөчлөг 2-3 жил

үргэлжилж, үе үе эрчимждэг.

Галзуугийн өвчлөл түүний халдварыг агуулагч

амьтдын тоо толгойн өсөлтийн үе, биологийн

мөчлөгтэй холбоотойгоор хүйтэн сэрүүний улиралд

ихэсдэг.

Суурин газрын эпизоотын хэлхээ золбин нохой,

муурын дунд явагдаж, эрчим нь эдгээр амьтдын тоо

толгойноос шууд хамааралтай байдаг.

Хот, суурингийн галзуу өвчний гол эх уурхай нь

золбин ноход бөгөөд халдвар авсан газраасаа 20-80

км-ийн зайд халдвар тараах боломжтой. Байгаль

дээрх галзуу өвчний эх уурхай нь зэрлэг амьтад

бөгөөд хун, мал болон өөр төрлийн амьтдыг ноцон

урж, шүлсдэн халдварыг тараадаг.

Галзуугийн вирусын эпизоотологи:

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 7: Галзуу өвчин

• Хазсан амьтны шүлсэнд дэх галзуугийн

вирус хүний биeд үүссэн шарх, гэмтсэн

салст бүрхүүлээр орж, мэдрэлийн судлаар

дамжиж тархана.

• Мэдрэлийн эсийн аксоноор дамжин

тархины их гадрын мэдрэлийн эсүүд,

гипокамп, бульбар мэдрэлийн төвүүдэд

үржих замаар тархины энцепалит

үүсгэдэг.

• Симпатик мэдрэлийг гэмтээснээр шүлс

ихээр гоожих, хөлрөх, зүрх судасны хурц

дутмагшлын шинж тэмдэг илэрч, шүлсний

булчирхай, бөөрний дээд булчирхайд

тархаж гэмтээнэ.

• Вирус нь мэдрэлийн судлыг даган төв

мэдрэлийн тогтолцоонд хүрч уураг тархи,

n.vagus, n.glossoparangeus, n.hypoglossus-

ын бөөмийг гэмтээснээр залгих, амьсгалын

булчингийн таталт илэрдэг. Хүнд хэлбэрт

бүтэлтээр нас бардаг.

Галзуу өвчин явагдах эмгэг жам:

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 8: Галзуу өвчин

Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс

хөдөлгөөний төвийн сэрэлт ихсэж,

амьсгалын, залгих булчингуудын таталт,

саажилт үүсэж, богино хугацаанд өвчтөн

нас бардаг.

Нууц үе 12-90 хоног үргэлжилнэ.

Шархны хэмжээ, байрлалаас хамаарч

нууц үеийн хугацаа харилцан адилгүй.

Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх

тусам нууц үе богино.

Өвчний урьдал үе: Цочромтгой,

нойрондоо муу, шархны орчимд өвдөх,

чичрүүдэс хүрч халуурах, ууц нуруугаар

өвдөх, гар хөл эрвэгнэх, үе үе мэдээ

алдах, хамаг бие сулрах зэрэг шинж

тэмдэг илрэх ба энэ үе 2-3 хоног

үргэлжилнэ. Салхинд гарахад амьсгаа

багтрах шинж илэрдэг.

Галзуу өвчний үед илрэх эмнэл зүй:

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 9: Галзуу өвчин

Хөөрлийн үе: 1-4 өдөр үргэлжилнэ. Шинж

тэмдгүүд хүчтэй илрэхээс гадна залгих

булчингуудад таталт үүссэнээс шингэн юм ууж

чадахгүй болох, шингэнийг уруулд хүргэх, савтай

шингэн харуулах, усны тухай ярихад залгих

булчин агшаснаас Гидрофобия үүснэ.

Хурц гэрлээс айх Фотофобия, салхинаас айх

Аэрофобия, дуу шуугианаас айх Аукофобия

илэрдэг.

Орилж хашгирах, таталт намдсаны дараа ийш

тийшээ гуйх явах, айх мэдрэмж хэт ихсэх,

дэмийрэх, хий юм харах зэрэг байдлууд илэрнэ.

Пульс олшрон биеийн халуун 40 хэм түүнээс

дээш, шүлс нь савирч их хөлөрнө.

Саажилтын үе. Ерөнхий үргэлжлэх хугацаа 5-8 өдрөөс 10-12 өдөр үргэлжилж болно.

Энэ нь хаана хазуулж халдвар авсан байршил, нууц үеийн хугацаа зэрэгтэй холбоотой.

Таталт, сэтгэл хөөрлийн шинж аажим суларч ухаан балартан өвчтөн хөдөлгөөнгүй болдог.

Нүдний булчин гар, доод мөчид, нүүр, өрцний булчингууд саажиж, хүнд саажилтын улмаас

үүдэлтэй бутэлтээс болж нас барна. Энэ үе 2-18 цаг үргэлжилнэ.

Галзуу өвчний үед илрэх эмнэл зүй:

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 10: Галзуу өвчин

• Орон нутгийн онцгой комисс гамшгийн

төлөвлөгөөний дагуу харъяа нутаг дэвсгэрийн

халдварын голомтыг эрүүлжүүлэх ажлыг

зохион байгуулах /нохой, муур эзэмшигчдэд

хяналт тавих/

• Зэрлэг амьтдын дунд галзуугийн өвчлөл

явагдаж байгаа үед уг өвчлөлийг таслан

зогсоох талаар агналт зохион байгуулж тоо

толгойг цөөрүүлэх, дархлаажуулах

• Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагааас

мал, амьтны галзуу өвчний эпизоотологийн

судалгаа, өвчлөлийн мэдээг улирал тутам авч

цаашид зохиох ажлыг төлөвлөнө.

• Галзуу өвчнөөс сэргийлэх талаар хун амын

дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг

тогтмол зохион байгуулж, галзуугийн голомт

идэвхжсэн (зэрлэг амьтан, мал өвчилсөн

тохиолдолд) үед, олон нийтэд мэдээлэн

сэрэмжлүүлэг явуулна.

Галзуу өвчнөөс сэргийлэх арга хэмжээ:

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 11: Галзуу өвчин

Шарханд анхны цэгцлэлт:

• Савантай буцалсан халуун усаар угаах ба

фурациллин (1:5000), марганц .түүнтэй

адилтгах үйлчилгээтэй уусмалаар давтан

угааж, спирт, иодоор арчина.

• Шарх бохирлогдсон, шарханд хоѐрдогч

халдвар орсон, эмчид оройтож хандсан зэрэг

тохиолдолд антибиотик эмчилгээг хийнэ.

• Галзуу өвчний сэжигтэй нохойд уруулж,

самардуулсан, шүлсдүүлсэн бол нохойны

эзний хаягийг тодруулж, мал эмнэлгийн

байгууллагад мэдэгдэж онош тодруулах,

ажиглалт, шинжилгээ, сэргийлэх тарилга

хийх, нохойг устгах зэрэг арга хэмжээ авах

талаар зохих газарт тавьж шийдвэрлүүлнэ.

• Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд

ажиглалт хийх тэдгээртэй харьцаж байгаа

хүмүүст халат, хормогч, бээлий, нудний шил,

амны хаалт хэрэглэнэ.

Галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан,

ноцуулсан, шүлсдүүлсэн үед авах арга хэмжээ

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 12: Галзуу өвчин

• Галзуу өвчтэй мал, амьтдад уруулсан,

ноцуулсан, самардуулсан, шүлсдүүлсэн

гэсэн мэдээллийг цагдаа, онцгой

байдлын алба, эрүүл мэндийн

байгууллагад яаралтай мэдээлнэ.

• Удирдах дээд байгууллагаас хөл хорио

тогтоох шийдвэр гаргах

• Голомтод байгаа хүмүүст ЭМ-ийн үзлэг

хийх, дүүргийн ЭМТ-ийн гэмтлийн

кабинетэд урьдчилан сэргийлэх вакцин,

ийлдсийг хавсруулан тарьж хяналт

тавих

• Галзуугийн эсрэг вакциныг хэрэглэх

хэмжээ, хугацаа шархны хүнд, хөнгөн,

шархны байрлал, уруулснаас хойш хэд

дэх хоногтоо эмнэлэгт хандсан зэргээс

хамаардаг тул вакцин давтан хийх эсэх

асуудлыг эмч мэргэжилтэний

зөвлөлгөөнөөр шийдвэрлэнэ.

Галзуу өвчтэй мал, амьтанд уруулсан, ноцуулсан,

шүлсдүүлсэн үед авах арга хэмжээ

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 13: Галзуу өвчин

Галзуугийн өвчний шинж тэмдэгтэй мал, амьтны

байр, хэвтрийг 4%-ийн формальдегидийн уусмал,

10%-ийн идэмхий натрийн уусмалын аль нэгээр

халдваргүйжүүлнэ.

Буцалгахад гэмтэхгүй бохирлогдсон багаж, сав,

хэрэглэлийг 15-30 минут буцалгана.

Бохирлогдсон өвс тэжээл, өтөг бууц, хэвтрийг

шатааж устгахаас гадна газрын хөрс хөрзөнг гүн

ухаж хуулаад хуурай хлорын шохой цацан хутгаад,

4%-ийн формальдегидийн уусмал, 10%-ийн

идэмхий натрийн аль нэгээр шүршиж

халдваргүйтгэнэ.

Өвчтөний ялгадас, шингэн хаягдал дээр хлорын

шохой хийж халдваргүйтгэнэ.

Хамгаалах хувцас хэрэглэл, амны хаалтыг 1 атм

даралтад 30 минут автоклавт ариутгана.

Хлорамины 3%-ын уусмалд 2 цаг, бээлийг 3%-ийн

хлорамины уусмалд 60 минут байлгана.

Нүдний шилийг устөрөгчийн хэт ислийн 3-5%-ийн

уусмал эсвэл 70° спиртээр халдваргүйтгэнэ.

Галзуу өвчний үед авах халдваргүйтгэлийн арга хэмжээ

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр

Page 14: Галзуу өвчин

Галзуу өвчнөөс Бүх нийтээрээ сэргийлцгээе!

Галзуу өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

ЧДЭМТ-ийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б. Уламбаяр