21
Ад донгийн өвчин: Энэ нь мэдрэхүйн сүв бөглөрснөөс шалтгаалж, сэтгэхүйн гүйдэл саатаж үүсэх өвчин юм. Үүнийг “ сэтгэл шаналах солио”, “Сэтгэл санааны өвчин” ч гэж нэрлэдэг.

ад донгийн өвчин

Embed Size (px)

Citation preview

Page 1: ад донгийн өвчин

Ад донгийн өвчин:

Энэ нь мэдрэхүйн сүв бөглөрснөөс шалтгаалж, сэтгэхүйн гүйдэл саатаж үүсэх өвчин юм. Үүнийг “ сэтгэл шаналах солио”, “Сэтгэл санааны өвчин” ч гэж нэрлэдэг.

Page 2: ад донгийн өвчин

Шалтгаан:

Хүмүүн бус хорлолоос болж үүснэ.

1. Дээд ад буюу гараг ад

2. Завсрын ад буюу хан ад

3. Доод ад буюу лус савдаг.

Page 3: ад донгийн өвчин

Өвчин болох ёс:

• Эдгээр нөхцөлийн улмаас хий арвидаж бадган, шар хямралдаж тийн мэдрэхүйн гүйх сүв хаагдсанаас болж түүний сэтгэхүйг удирдах хэвийн үйлдэл алдагдаж өвчин үүснэ.

• АУ-ны “Увдисын үндэс”т сэтгэл удаан хугацаагаар гаслан шаналсан, бие хэл сэтгэлийн үйлийг хэтрүүлснээс 3 махбод хямралдаж үүснэ гэжээ.

Page 4: ад донгийн өвчин

Эмгэг жам

• Зүрхний төвд сэтгэхүйн сүв “АБА-ДҮДИ” хэмээх төв судас оршиж түүний голд “зүрхний номын хүрд” байна.

Нөхцөл нөлөөлөх

Шалтгаа

н урва

х

Хийарвидах

Шар бадган Махбодхямралдах

Зүрхний Төв судаст нөлөөлөх

Сэтгэхүй

н сүв бөглөрөх

Page 5: ад донгийн өвчин

Зүрхний төвд лянхуа мэт орших “Авадүди” буюу “Номын хүрд” төв судал

• Баруун талаас тийн мэдрэхүй гүйх “ Шар өнгийн судас”

• Зүүн талаас сэтгэл санаа оюун ухааны хий гүйх “Хөх судас”

• Ар талаас нисваанис гүйх “Хар өнгийн судас”

• Өмнө талаас гүйх таван эрхтний мэдрэхүйг хангах улаан өэнийн судас

Page 6: ад донгийн өвчин
Page 7: ад донгийн өвчин

Жишээ нь:

• Сридшэд: хэмээх газрын эзэн хүмүүн биетэй, чоно толгойтой, улаан зүстэй, гартаа нялх хүүхэд барин идэж байгаа дүр байдалтай байдаг. Зүүнээ эргэн сарын хуучдын дөрөвнөө гүйнэ. Энэ газрын эзний гүйх үест, нялхсыг гадагш бүү гарга, нялхсын хурим бүү хий гэж заасан. Мөн энэ эзний гүйх үеэр өчүүхэн хүүхдийн хүүрийг гаргавал дахин хүүхэд заяах үүд хаагдана. Үйл үйлдсэн эзэнд ундууцан сүйтгэнэ.

Page 8: ад донгийн өвчин

Мөн мэнгийг эрхшээн орших газрын эзэд байдаг.

1. Нэг цагаан мэнгэний дээр орших газрын эзэн “Равданма”

2. Хоёр хар мэнгэний дээр орших “Дүджижалбо”

3. Гурван хөх мэнгэний дээр орших “Сасэндүгжэд”

4. Дөрвөн ногоон мэнгэний дээр орших “Далжэд”

5. Таван шар мэнгэний дээр орших “Жигдэндаг”

6. Зургаан цагаан мэнгэний дээр орших “Жэдобал”

7. Долоон улаан мэнгэний дээр орших “Занмарчэнбо”

8. Найман цагаан мэнгэний дээр орших “Лхачэнванчүгчэ”

9. Есөн улаан мэнгэний дээр орших “Мамозамунди”

Page 9: ад донгийн өвчин

Адын өвчний ангилал

• Бүдинэр ад /18 ад тэнгэр ад, хувцас ад /нүцгэн гүйх/, хараалч ад/

• Галзууруулагч ад /солиорох: ХШБ, хурмал/

• Гараг ад /Саа тусах/• Лус ад /Лусыг хилэгнүүлснээс хар шар

ус үүсэх/• Умартуулагч ад /мартах, зөнөгрөх/

Page 10: ад донгийн өвчин

Ад донгийн өвчнөөсурьдчилан сэргийлэх ёс.

Page 11: ад донгийн өвчин

Сэтгэлийн гэмийг дарах

• Бие • Хэл сэтгэл• Явдал мөрийн

дэглэмийг цаг ямагт хичээн суралцах хэрэгтэй.

Page 12: ад донгийн өвчин

Үйлийн үр

• Нас богино болгодог, нас урт болгодог, өвчтэй, өвчингүй болгодог, царай зүс сайхан муухай болгодог, хүч чадал их бага болгодог, дээд доод язгуур угсаатай болгодог, бие амгалан боловч сэтгэл амгалан бус болгодог, муу заяанд төрсөн ч гоо үзэсгэлэнтэй болгодог зэрэг 50 гаруй үйлийн үрийн тухай номлосон байдаг.

Page 13: ад донгийн өвчин

Насан туршийн тэнгэр

• Нөгөө талаар хүний биеийг олсон цагаас насан турш авран хамгаалж байдаг тэнгэрүүд байдаг. Энэ тэнгэрүүдээ хүн бүр шүтэж аврал даатгалаа айлдаж байвал харшлах муу шалтгаан бүгд арилж цог сүлд бадран бие махбод , үйлс бүтээл арвидан дэлгэрдэг ажээ.

Page 14: ад донгийн өвчин

Заяаны таван тэнгэр

Эдгээр тэнгэрүүдийг “Заяаны таван тэнгэр” буюу “Гови лха а” хэмээн нэрлэдэг.

1. Орны тэнгэр” Юүл лха”- цагаан дүртэй, тэргүүндээ дуулга асааж, баруун мутартаа сум, зүүндээ нум барьсан хөө хуягтай идэр залуу баатар дүртэй цагаан морь хөлөглөсөн байна. Ганзаганд нь барс ирвэсийн арьсаар үйлдсэн саадаг зүүлттэй байдаг. Энэ тэнгэр хүний биеийн оройд орших сүр хүчийг бадраан орон гэрийг ивээн тэтгэнэ.

Page 15: ад донгийн өвчин

Үргэлжлэл2. Эр тэнгэр”По лха”: цагаан дүртэй,

лагшиндаа хөхөмдөг нөмрөгтэй, баруун мутартаа чандмань эрдэнэ, зүүндээ эрдэнээр дүүргэсэн таваг барьж бүрэн чимэг бүхий цагаан морь хөлөглөсөн амирлангуй идэр залуу дүртэй байна. Эр тэнгэр нь хүний баруун суганд оршиж ажил үйлсийг тэтгэнэ.

Page 16: ад донгийн өвчин

Эм тэнгэр

3. Эм тэнгэр”Мо лха”: цагаан лагшинтай хөх торгон баринтаг асаасан, баруун мутартаа таван өнгийн хадаг яндар бүхий сум барьсан, зүүндээ 3 ертөнцийг харах тольтой, үзэсгэлэнт залуу бүсгүйн дүртэй бөгөөд хүний биеийн зүүн суганд оршиж оюун билэг, өнгө зүсийг ивээн тэтгэнэ.

Page 17: ад донгийн өвчин

Үргэлжлэл

4. Дайсан тэнгэр”Та лха”: цагаан лагшинтай, цагаан торгон нөмрөг бүхий баруун мутартаа жад, зүүндээ цалам барьсан амирлангуй баатар эрийн дүртэй, цагаан морь хөлөглөнө. Ганзагандаа нум сум бүхий саадагтай байдаг. Хүний биеийн баруун мөрөн дээр оршин цог хиймор, аз жаргалыг ивээн хамгаална.

5. Амин тэнгэр”Срог лха”: лагшин цагаан өнгөтэй бөгөөд хөө хуяг дуулга агсаасан, баруун мутартаа жад, зүүндээ цалам барьсан, баруун сугандаа барсын арьсын саадагтай, зүүндээ ирвэсийн арьсан саадагтай сум хавчуулсан, идэр залуу баатрын дүртэй, хар морь хөлөглөсөн байна. Хүний биеийн зүрхэн тус оршиж амь насыг дааж, буян хишгийг ивээн тэтгэнэ.

Мөн хорлол дарах, түүнийг зайлуулж өвчнөөс урьдчилан сэргийлэхэд” Заслын найман ном”-ыг айлдана.

Page 18: ад донгийн өвчин
Page 19: ад донгийн өвчин

Заслын ном:

• Гурван гүрэмд Ширнэн, Ногоон дарь эх, Цагаан шүхэрт гурав орох бөгөөд эдгээр нь нийлээд хатуу засал болдог. Улаан, цагаан идээ, архи, үхээрийн бузар, түйтгэрийг арилгах, хэл ам хэрүүл тэмцлийг намдаахад зориулан уншуулна. Хүн бүр жил, сар, өдрийн заслаа хийлгэж байх нь аливаа гай барцад, өвчин зовлонгоос гэтэлгэж өвчнөөс урьдчилан сэргийлэх нигуртай байдаг байна.

Page 20: ад донгийн өвчин

• Холын хүнд тус хүргэвээс• Алдар нэр дуурсагдах• Ойрын хүнд өглөгийг хүртээвээс• Эв эе бүтээд хүч нэмэгдэх

Page 21: ад донгийн өвчин

Анхаарал хандуулсанд баярлалаа