5
нийслэлийн СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 14192 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хоооо, 11 дугээр хороолол, Денверийн гудамж 3, Утас/Факс: (976-11) 32 46 62 06> 66 44 __ танай -ны № -—т— НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА Дүүргийн Засаг даргаас ирүүлсэн “Сүхбаатар дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх саналтай байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журамя-ын 3 дугаар бүлгийн 3.3 дахь заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү.

3ц₮ж.нгцж :

Embed Size (px)

Citation preview

Page 1: 3ц₮ж.нгцж :

нийслэлийнСҮХБААТАР ДҮҮРГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

14192 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хоооо, 11 дугээр хороолол, Денверийн гудамж 3,

Утас/Факс: (976-11) 32 46 62

06> 66 № 4 4__ танай -ны № - — т—

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

Дүүргийн Засаг даргаас ирүүлсэн “Сүхбаатар дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх саналтай байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журамя-ын 3 дугаар бүлгийн 3.3 дахь заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү.

Page 2: 3ц₮ж.нгцж :

Төсөл

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРППГЛЭГЧДИЙН то гто о л

Ой тэмдэглэх тухай

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын 3.3 дахь зааптыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Нийсг|элийн Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг 2015 оны 09 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэх зөвшөөрөл олгосугай.

ДАРГА Д.БАТТУЛГА

Page 3: 3ц₮ж.нгцж :

|||ИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ТҮҮХЭН ЗАМН^Л

БНМАУ|ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04-р сарын 14-ний өдрийн 79 дүрэр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж болох 10 хороог хувааж, 4 дүүрэг /тухайн зарлигт район гэж нэрлэсэн байдаг/ болгон зохион байгуулсаны нэг нь Сүхбаатар дүүрэг /район/ билээ. Сүхбаатар дүүрэг нь нийт 44 хороодыг нэгтпэсэн 19,452 өрхтэй, 96,661 хүн амтай, 500 гаруй байгууллага, үйлдвэр, соёл үйлчилгээний газартай тэр үеийн Нийслэлийн хүн амын гуравны нэг нь тус дүүрэгт хамрагдаж байжээ. Дүүргийн газар нутгийн түүхийг 1778 онд Их хүрээг энэ суурьшлын бүс^эд байгуулсан тэр цагаас эхэлсэн гэж үздэг. Сүхбаатар дүүрэгт Монгол улс, Нийслэл хотын түүхтэй холбоотой олон дурсгалт газар, тухайн салбартаа анхныхаа гал голомтыг асаасан олон арван ууган байгууллага, төр засгийн төв байгууллагууд төвлөрөн байрлаж ирсэн. Иймээс Их хотын хойморь хэмээн хүндлэн дээдэлдэг. Энэ ч утгаараа Монгол улсын урлаг соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, худалдаа үйлчилгээний төв нь болон хөгжсөөр байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ-ӨНӨӨДӨР

Сүхбаатар дүүрэг өнөөдөр 21,8 мянган га газар нутагтай, 20 хороо, 36062 айл өрхтэй, 136424 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг болоод байна. Үүний зэрэгцээ тус дүүрэгт төр захиргаа, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, элчин сайдын яамд, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд, Ардчилсан нам, Монгол ардын нам зэрэг улс төрийн нам эвсэл холбоодын 30-аад байгууллага байрладаг. Мөн Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын Боловсролын их сургууль зэрэг их дээд сургуулиуд, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг зэрэг 7056 гаруй байгууллага, аж ахуйн нэгж тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Иймээс Сүхбаатар дүүргийг хамгийн Оюунлаг хэмэан иргэд нэрлэдэг.

СҮХБААТАР ДуҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн ТөлөөлөгчдийН Хурал 1992 оны 10 дугаар сард анх дугаар хуралдаанаа хийснээр үүсч хөгжсөн түүхтэй билээ. 1992-1996 онуудад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нь 2 жилийн хугацаатайгаар хорооны Иргэдийн нийтийн хуралдаанаас сонгогддог байлаа. 1996 оноос дүүргийн хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил болсон юм. Одоо дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгч 5 хороо, 2 намын бүлэгтэйгээр ажиллаж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Монгол Улс ардчилсан шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш 1992 онд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

Page 4: 3ц₮ж.нгцж :

батлагдсанаар дүүрэг бүрт Засаг даргын Тамгын газар байгуулагджээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ цаг үөэ олсон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгээр шуурхай хангах замаар хууль тогтоомж, бусад эрх зүйн хэм хэмжээний акт, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг дүүргийн нутаг дэвсгэрт бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий ажлын алба юм. Засаг даргын Тамгын газрын хамт олон нь дүүргийн иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний ая тухтай ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна. 2014.09.24-ний өдрөөс Засаг даргын Тамгын газар нь дүүр|[ийн 7 дугаар хороо Денверийн гудамжинд шинээр ашиглалтанд орсон төр захиргааны иргэдэд үйлчлэх төв байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

НИЙГМИЙН хөгжлийн хэлтэсДЭД БҮТЭЦ, то хиж ил ты н х э л тэ с

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

ЦЭРГИЙН ШТАБ

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛЛАГАА

Сүхбаатар дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын Инчеон хотын Жүн дүүрэг, Сөүл хотын Жонно дүүрэг, Япон улсын Нагано мужийн Саку хот, Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын Чанкая дүүрэг, Оросын Холбооны улсын Чита хот, Оросын Холбооны улсын Буриадын Улан-Үд хот, Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотын РЫЬпдМ сан, Бүгд Найрамдах Болгар улсын Стрелча хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотуудтай уламжлалт найрамдалт хамтын харилцаатай ажиллаж бай^а. Цаашид дүүргээс гадаадын улс, хот дүүргүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр гэрээ , протокол, санамж бичгийн агуулга, үзэл санаа, ардчилсан зарчмаар зохион байгуулагдаж хөгжин баяжиж, шинэчлэгдэх болно.

БОЛОВСРОЛ, сроЁл, ЭРҮҮЛ МЭНД

Боловсрол Сүхбаатар дүүрэгт Монгол Улсын анхны ерөнхий боловсролын 1,2,3 дугаар сургууль, 1,2 дугаар цэцэрлэг, улсын анхны их дээд сургууль Монгол Улсын Их сургууль, Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиуд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг Өнөөдөр дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагууд өргөжин хөгжиж ерөнхий боловсролын төрийн өмчийн 22, төрийн бус өмчийн 28 сургуульд 31142 хүүхэд, төрийн өмчийн 26, төрийн бус өмчийн 31 цэцэрлэгт 9515 хүүхэд багачууд сурч хүмүүжиж

Page 5: 3ц₮ж.нгцж :

байна. Мөн и>̂ дээд сургууль , коллеж мэргэжлийн боловсролын сургуулиуд олноор байгуулагдаж ^0000 оюутан залуус суралцаж байна.

ЭРҮҮЛ МЭНД

Дүүргийн эрүүл мэндийн төв нь нэгдсэн эмнэлэг, 18 өрхийн эмнэлэгийн хамт иргэдэд эмнэлэгийн анхан болон 2 дах шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сүхбаатар дүүрэгт Монгол Улсын анхны эрүүл мэндийн байгууллагууд Улсын кпиникийн нэгдсэн эмнэлэг, нэг, хоёрдугаар амаржих газрууд байрлахын зэрэгцээ нийслэлийн төвийн дүүргийн хувьд 100 гаруй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бай|1ууллага, эмийн сангууд ажиллаж иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

СОЁЛ УРЛАГ

Монгол Улсын урлаг соёлын байгууллагуудын үндэс суурь манай дүүрэгт байгуулагдаж өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Соёлын төв өргөө, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэлдэйн театр, Улсын филармони, Улсын цирк, Монголын хүүхдийн ордон, Улсын төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит номын сан, Уран зургийн галерей гэх мэт олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын циркийг 1940 онд Раднаабазар, Л.Нацаг /зохиолч Л.Ванганы төрсөн ах/ Ц.Гомбо нар үндэслэн байгуулжээ. 1940 оны наадмаар “Шафито” хэмээх анхны тоглолтоо хийжээ. Дуурь бүжгийн эрдмийн театр 1963 онд байгуулагдаж Оросын суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийсэн түүхтэй Улсын филармони 1972 онд байгуулагдаж гадаадын орнуудад Монголынхоо урлагийг таниулах нэрийн хуудас болж байжээ.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Дүүргийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр нийт 77 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдагаас 34 зочид буудал, 37 дэн буудал, 6 амралтын газар байдаг ба нийслэлийн хэмжээнд байрлах өндөр зэрэглэлтэй Улаанбаатар, Баянгол, Континентал, Корпорейт, Блю Скай, Залуучууд зэрэг зочид буудлууд байрладаг нь бас нэгэн онцлог юм.

ТАНИЛЦУУЛГА БЭЛТГЭСЭН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

ХОЛБОО БАРИХ: 70070116, 99767480