141
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ Огноо: 2013/10/28/ Дугаар: 397 Улаанбаатар хот Удирдамж батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 272 дугаар тушаалаар батлагдсан “Сувилахуйн тусламж, үйлчлгээг хөгжүүлэх стратеги” -ийн хэрэгжилтийг хангах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ТУШААХ нь: 1. “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний эмнэлзүйн удирдамж”-ийг нэгдүгээр, “Сувилахуйн тусламж үйлчилгээг өдрийн эмчилгээ, сувилгааны хэсэгт үзүүлэх удирдамж”-ийг хоёрдугаар, “Гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлт, онцгой байдлын үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын удирдамж”-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Батлагдсан удирдамжийг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн салбарын бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай. 3. Энэхүү тушаалаар батлагдсан удирдамжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Я. Буянжаргал/ -т, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл /Д. Солонго/-д тус тус даалгасугай. 4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /А. Эрдэнэтуяа/-д даалгасугай. САЙД Н.УДВАЛ

397 havsralt

Embed Size (px)

Citation preview

Page 1: 397 havsralt

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2013/10/28/ Дугаар: 397 Улаанбаатар хот

Удирдамж батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 272 дугаар тушаалаар батлагдсан “Сувилахуйн тусламж, үйлчлгээг хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний эмнэлзүйн удирдамж”-ийг нэгдүгээр, “Сувилахуйн тусламж үйлчилгээг өдрийн эмчилгээ, сувилгааны хэсэгт үзүүлэх удирдамж”-ийг хоёрдугаар, “Гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлт, онцгой байдлын үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын удирдамж”-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Батлагдсан удирдамжийг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн салбарын бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай. 3. Энэхүү тушаалаар батлагдсан удирдамжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Я. Буянжаргал/-т, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл /Д. Солонго/-д тус тус даалгасугай. 4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /А. Эрдэнэтуяа/-д даалгасугай.

САЙД Н.УДВАЛ

Page 2: 397 havsralt

Эрүүл мэндийн сайдын 2013 оны ..... сарын ....... өдрийн

.............. дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙН ҮЕИЙН

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭМНЭЛЗҮЙН УДИРДАМЖ

АГУУЛГА

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ ..........................................................

ӨМНӨХ ҮГ ..................................................................................................

ОРШИЛ .......................................................................................................

А.ЕРӨНХИЙ ХЭСЭГ ………………………………………………………........

А.1. Сэтгэцийн өвчний тодорхойлолт ........................................

А.2. Өвчний код ...........................................................................

А.3. Удирдамжийг хэрэглэгчид ..................................................

А.4. Удирдамжийн зорилго .........................................................

А.5. Удирдамж боловсруулсан огноо ........................................

А.6. Удирдамжийг шинэчлэх огноо ............................................

А.7. Удирдамжийг боловсруулсан ажлын хэсэг .....................

А.8. Нэр томъёо, тодорхойлолт, эх сурвалж .............................

А.9. Тархвар зүйн байдал ...........................................................

А.9.1. Үндсэн ойлголт..................................................................

Б. ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭС ДАРААЛАЛ.............................

Б.1. Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт ............

В. ҮЙЛДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, АРГАЧЛАЛ ........................................

В.1. МЭДРЭЛ СУЛЬДЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ

B.1.1Мэдрэл сульдал өвчний тодорхойлолт ...........................

B.1.2 Өвчний шалтгаан ...............................................................

B.1.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................

B.1.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................

B.1.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................

B.1.6 Үйлчлүүлэгч, түүний ар гэрт өгөх зөвөлгөө ......................

Page 3: 397 havsralt

В.2. ШИЗОФРЕНИ ӨВЧНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ

B.2.1 Шизофрени өвчний тодорхойлолт ...................................

B.2.2Өвчний шалтгаан ..............................................................

B.2.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................

B.2.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................

B.2.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................

- Хий үзэгдэлтэй өвчтөний сувилгаа ................................. -

- Дэмиирэлтэй өвчтөний сувилгаа ..................................... -

- Сэтгэцэд нөлөөт эмийн гаж нөлөө .................................. -

- Кататоник хөшилтэй өвчтөний сувилгаа ........................ -

- Кататоник дошгиролтой өвчтөний сувилгаа ................... -

B.2.6 Үйлчлүүлэгч, түүний ар гэрт өгөх зөвөлгөө .......................

В.3. УНАЛТ ТАТАЛТЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ

B.3.1 Уналт таталт өвчний тодорхойлолт .................................

B.3.2 Өвчний шалтгаан ...............................................................

B.3.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................

B.3.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................

B.3.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................

B.3.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрт өгөх зөвлөгөө ......................

В.4. ТЭНЭГРЭЛИЙН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ

B.4.1 Тэнэгрэл өвчний тодорхойлолт ........................................

B.4.2 Өвчний шалтгаан ...............................................................

B.4.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................

B.4.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................

B.4.5 Сувилгааны үйл ажиллагаа .............................................

B.4.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрт өгөх зөвлөгөө .......................

В.5. СЭТГЭЛ ГУТРАЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ

B.5.1 Сэтгэл гутралын үеийн өвчний тодорхойлолт ................

B.5.2 Өвчний шалтгаан ...............................................................

B.5.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................

B.5.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................

B.5.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................

B.5.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрт өгөх зөвлөгөө .....................

В.6. АМИА ЕГҮҮТГЭЖ БОЛЗОШГҮЙ ӨВЧТӨНД ҮЗҮҮЛЭХ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ

B.6.1 Өвчний тодорхойлолт .......................................................

Page 4: 397 havsralt

B.6.2 Өвчний шалтгаан ...............................................................

B.6.3 Эмнэл зүйн шинж тэмдэг .................................................

B.6.4 Сувилгааны үндсэн зарчим ..............................................

B.6.5 Сувилгааны үйл ажиллагаа ..............................................

ХАВСРАЛТ ..................................................................................................

Сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн сувилагчийн өөрийгөө шалгах, шалгуур

хуудас

1. Мэдрэл сульдал буюу архаг ядаргаатай өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн

байдлыг шалгах шалгуур хуудас

2. Хий үзэгдэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур

хуудас

3. Дэмийрэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлыг шалгах

шалгуур хуудас

4. Кататоник хөшилттэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах

шалгуур хуудас

5. Кататоник дошгиролтой өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах

шалгуур хуудас

6. Уналт, таталттай өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур

хуудас

7. Тэнэгрэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас

8. Сэтгэцийн байдлыг шинжлэх хурдавчилсан арга.

9. Настны танин мэдэхүйг шалгах сорил

10. Амиа егүүтгэх, оролдлого хийх эрсдэл байгаа эсэхийг үнэлэх хуудас /ДЭМБ/

НОМ ЗҮЙ .....................................................................................................

Page 5: 397 havsralt

ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ

ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

СЭМТҮА Сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог үнэлэх аргачлал

ЭМНХ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам

ЭХД Эмнэлэг хамгааллын дэглэм

Page 6: 397 havsralt

ӨМНӨХ ҮГ

Үндэслэл Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний танин мэдэхүй, сэтгэл хөдлөл болон харилцааны

чадварыг хамарсан эрүүл мэндийн салшгүй нэгэн хэсэг юм. Сэтгэцийн хувьд тогтвортой, амьдралд тохиолдох бухимдлыг даван туулах чадвартай хүмүүс үр бүтээлтэй ажиллаж, өөрийн хамт олон, нийгэмд хувь нэмэр оруулах чадвараар илүү сайн байдаг.Сэтгэцийн эрүүл мэнд нь хүний хөгжлийн үндэс суурь болдог учраас сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хүний амьдралын нэг хэсэг, гэж үзэж урьдчилан сэргийлэх, өвчилсэн тохиолдолд оношилгоо, эмчилгээ, сувилахуйн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх нь чухал юм. (Дэлхий дахины сэтгэцийн эрүүл мэнд. ДЭМБ.2001)

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлэхэд сэтгэцийн болон аливаа тархины

эмгэгийн талаарх мэдлэгийг эмнэлгийн мэргэжилтэн зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай.

Монгол улсын засгийн газраас сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг

хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байгаа хэдий ч үйлчлүүлэгч, тэдний гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүртээмжийг хүн бүрт тэгш хүргэх, сувилахасуудлыг түлхүү оруулах асуудал чухал байна.

Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн хууль, үндэсний хөтөлбөр, болон бусад

эрхзүйн баримт бичгүүд гаран мөрдөгдөж байгаа ч сувилахуйн тусламж, үйлчилгээний тодорхой удирдамж, журам одоогоор байхгүй байгаа нь уг удирдамжийг хийх үндэслэл болсон.

А.ЕРӨНХИЙ ХЭСЭГ

А.1. “Сэтгэцийн өвчин”гэж олон улсын ангиллын“Сэтгэцийн болон зан үйлийн

эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношлож болох бүх өвчнийг хэлнэ. (МУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль. 2000)

А.2. Өвчний код: Олон улсын өвчний 10-р ангилалын “Сэтгэцийн болон төрх

үйлийн эмгэг” гэсэн 5-р бүлэгт сэтгэцийн эмгэгүүдийг багтаан ангилан “FIVE” буюу F үсгээр тэмдэглэдэг.

F20# Шизофрени F00# Тэнэгрэл F32# Сэтгэл гутрал F48. 0 Мэдрэл сульдах

А.3. Удирдамжийг хэрэглэгчид Удирдамжийг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй сувилагч,

бага эмч нар, өрх, сум болон эрүүл мэндийн байгууллагуудын сувилагч нар үйл ажиллагаандаа хэрэглэнэ.

А.4. Удирдамжийн зорилго Удирдамж нь энгийн үр дүнтэй аргаар сувилгааны үндсэн зарчим болон

сувилгааны үйл ажиллагааны таван шатлалын дагуу сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдэнэ.

А.5. Удирдамж боловсруулсан огноо: 2014 А.6. Удирдамжийг шинэчлэх огноо: 2017 А.7. Удирдамж боловсруулсан ажлын хэсэг:

Page 7: 397 havsralt

Д.Энхтуяа ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн сувилахуйн сургалт хариуцсан арга зүйч, ЭМЯ-ны дэргэдэх Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, тэргүүлэх зэргийн сувилагч, ажлын хэсгийн ахлагч,

З.Хишигсүрэн ЭМШУИС-ийн АУС-ийн Сэтгэц судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор, ЭМЯ-ны Сэтгэцийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн гишүүн,

О.Оюунтөгс СЭМҮТ-ийн Сувилахуйн албаны дарга, ахлах зэргийн сувилагч, ажлын хэсгийн гишүүн,

С.Дэлгэрмаа ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн эмнэлзүйн тэнхимийн ахлах багш, АУ-ны магистр, ажлын хэсгийн гишүүн,

Д.Мөнгөнцэцэг СЭМҮТ-ийн Чанар, стандарт хариуцсан арга зүйч, тэргүүлэх зэргийн сувилагч, ажлын хэсгийн гишүүн.

Ж.Цэцэгмаа СЭМҮТ-ийн Сургалт судалгаа хариуцсан арга зүйч, удирдлагын ухааны магистр, тэргүүлэх зэргийн сувилагч, ажлын хэсгийн гишүүн.

Л.Одгэрэл ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн Сувилахуйн тэнхимийн багш, Сувилахуйн ухааны магистр, ажлын хэсгийн гишүүн.

А.8. Нэр томъёо

- Мэдрэл сульдал буюу архаг ядаргаа: Хүн амын дунд зонхилон тохиолддог, тархины бүтцийн бус, үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт бий болдог,хувь хүний сэтгэцийн чанарын онцлог байдалтай хүмүүс ихэвчлэн өвчилдөг,сэтгэцийн хөнгөн өөрчлөлтөөр эмнэл зүй нь илэрдэг эдгэрэх тавилантай сэтгэцийн эмгэгийг; (Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж. 2005)

- Шизофрени: Эмнэлзүйн хувьд хослон илэрдэг, архаг явцтай, дотоод шалтгаантай, сэтгэцийн хүнд эмгэгийг; (С.Бямбасүрэн .Сэтгэцийн эмгэг судлал. 2007)

- Дэмийрэл:Аливаа юмс үзэгдэл болж буй үйл явдлын талаарх буруу ойлголт, буруу

бодол, буруу оюун дүгнэлт буюу бодитой зүйлд тулгуурлаагүй буруу итгэл үнэмшлийг;(С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. 2007)

- Хий үзэгдэл дэмийрлийн хамшинж: Хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд хослон илэрч

болох бөгөөд хий үзэгдэл, дэмийрлийн шинжээс бүрдсэн нийлмэл хамшинжийг; (С.Бямбасүрэн.Сэтгэцийн эмгэг судлал.2007)

- Кататони: Хүний санаа зоригоос хамаарахгүй, өөрөө хар аяндаа үүсэж байгаа, ерийн

биш, этгээд, хачин, гоёмсог, чамин шинж чанартай эмгэг үйлдэл хөдөлгөөнийг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал.2007)

- Кататоник хөшил: Өвчтөний хошуу цорвойсон, бээцийсэн, цээж өвдөгний үеэр

нугарсан, хоёр гараа хагас нугалан цээж орчмоо барьсан, хөлөө чирэн ойр ойрхон алхаж явах зэрэг хэвийн бус байрлалд орохыг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал.2007)

- Уналт таталт буюу эпилепси: Сэтгэцийн өөрчлөлт хавсарсан даамжрах явцтай уналт таталтыг;. (С.Бямбасүрэн “Сэтгэцийн эмгэг судлал” 2007, Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамж 2005)

- Цөөн уналт: Өвчин үүсэх шалтгаан, явц эмчилгээний байдлаас хамааран зарим

өвчтөний уналт жилдээ, сардаа цөөн тохиолддог эпилепсийн уналтыг;(С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал сурах бичиг.2007)

- Бага уналт таталт: Өвчтөн болсон үйл явдлыг санадаггүй ба ухаан саруул

болмогц өмнө нь гүйцэтгэж байсан ажлаа үргэлжлүүлэн хийхийг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал сурах бичиг.2007)

Page 8: 397 havsralt

- Тэнэгрэл:Тархины гадна ба дотор байршилтай органик гаралтай ямар нэг архаг

өвчний улмаас их тархины дотор ба гадрын эсвэл гадрын доод бүтцийн мэдрэлийн эсүүд хатингарших, гэмтэх, үхжсэний улмаас хүний оюун ухааны чадварууд буурах ба алдагдах хамшинжийг; (Монгол улсын стандарт. 2012)

- Сэтгэл гутрал: Сэтгэл гутрах эмгэг нь гадны тодорхой шалтгаангүйгээр сэтгэл

хөдлөл нь анхдагчаар өөрчлөгдөх эмнэлзүйн хувьд сэтгэлээр унах, сэтгэцийн үйл ажиллагааны идэвх буурах, хөдөлгөөний идэвх буурах шинж хослон илэрдэг дотоод шалтгаант сэтгэцийн эмгэгийг; (ДЭМБ-аас гаргасан тодорхойлолт)

- Амиа егүүтгэхүй: Сэтгэцийн эмгэгийн улмаас амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого

хийх үзэгдлийг;(С.Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. 2007)

- Сэтгэцийн өвчний сувилахуй: Өвчтөнийг нэг талаас асарч, сувилах, нөгөө талаас бие, сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн бүхий л үйл ажиллагаа, дасан зохицох чадваруудыг нөхөн сэргээх иж бүрэн тусламжийг; (С.Бямбасүрэн. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн сувилахуй ба сэтгэц нийгмийн реабилитаци.1999)

- Сэтгэцийн эрүүл ахуй: Хүн амын буруу зан үйл, муу зуршил, сэтгэцийн эмгэгээс

урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэхэд чиглэгдсэн биологи, нийгэм, сэтгэл зүй, сурган, эдийн засгийн цогц арга хэмжээг; (З.Хишигсүрэн. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. 2013)

- Асаргаа сувилгааны үндсэн зарчим: Тав тухтай орчин бүрдүүлэх Зөв зохистой хооллох, шингэний зохицуулалт, Орчинд тохируулан хувцаслах Сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх Шинж тэмдгийн асаргаа сувилгаа

- Сувилгааны үйл ажиллагаа: Ажлаа зөв, оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн

тодорхой дэс дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий, сувилахуйн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлэх, бий болсон болон бий болох эрүүл мэндийн асуудлыг илрүүлж шийдвэрлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг;

- Сэтгэцийн эрүүл байдал: Хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон

хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг; (МУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль. 2000)

Тодорхойлолт Энэхүү удирдамж нь сэтгэцийн зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн үед үзүүлэх

сувилахуйн тусламж, үйлчилгээг тухайн өвчтөний бие, сэтгэц нийгмийн байдал, амьдралын хэв маяг, орчны халгаат хүчин зүйлийг оролцуулан сувилахуйн үндсэн зарчмыг баримтлан цогц үнэлгээ хийж, оношийг зөв тодорхойлсноор төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, үр дүнд нь дүгнэлт хийж хүндрэлээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг хүн бүрийн эрүүл мэндийн үндсэн хэрэгцээ болгон сургах, хэрэгжүүлэх баримт бичиг болно.

А.9. Тархвар зүйн байдал Эрдэмтэн судлаачид олон удаа сэтгэцийн эмгэгийн тархалтыг судалсан боловч

1000 хүн амд ноогдох өвчлөлийн ерөнхий түвшин харилцан адилгүй байсан ч сэтгэцийн эмгэг ихсэх хандлагатай нь ажиглагдаж байсан байна. Тухайлбал: 1000 хүн амд ноогдох сэтгэцийн эмгэг 1989 онд 15.6 (С.Бямбасүрэн), 1990 онд 23.6 (Ш.Доржжадамба), 1991 онд 28.4 (Н.Орёл).

Page 9: 397 havsralt

Монгол Улс сэтгэцийн эмгэгийн тархалтын түвшингээр дундаж тархалттай улсын тоонд ордог. (С.Бямбасүрэн 1984-1992 оны судалгааны түүвэр материал).100000 хүн ам тутмын 841 нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдагаас 45% нь эмэгтэйчүүд, 3% хүүхэд өсвөр насныхан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнийг авч үзвэл 100000 хүн амд сэтгэцийн эмч 0.5, сувилагч 7.6, сэтгэл зүйч 0.02, ахуй засалчид 0.8, ногдож байна. Сувилагч нарын хувьд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэл сэтгэцийн тасгийн нэг оронд 0.02, сэтгэцийн клиникийн нэг оронд 0.14 ногдож байна. (ДЭМБ-ын СЭМТҮА-аар сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлсэн тайлан.2006)

А.9.1. Үндсэн ойлголт Орчин үед олон улсын чиг хандлагын дагуу сэтгэцийн эрүүл мэнд судлал нь хүн

амын сэтгэцийн байдлыг сэтгэцийн эрүүл байдал, сэтгэц нийгмийн тулгамдсан асуудалтай буюу завсрын байдалд буй хүмүүс сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гэсэн 3 чиглэлээр судалж, хүн амд тохирсон шатлалын сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх чиглэлийг баримтлан хөгжиж байна. Сэтгэцийн эмгэг үүсэх шалтгааныг авч үзвэл:

- Нийгмийн хүчин зүйл, - Биологийн хүчин зүйл, - Сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөлдөг байна. (Доклад о состоянии здравоохранения в

мире.2001.)

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг гурван шатлалаар үзүүлнэ. Үүнд:

1. Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж 2. Сэтгэцийн эрүүл мэндийн хоёрдогч шатны тусламж 3. Сэтгэцийн эрүүл мэндийн гуравдагч шатны тусламжийг үзүүлнэ.

Ерөнхий мэргэжлийн эмч, сувилагч, бага эмч нар анхан шатны тусламж

үйлчилгээний түвшинд дараах чиглэлээр сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлнэ. - Хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох; - Хүн амын дундах сэтгэцийн эрүүл мэндийн талаарх буруу ойлголт, түүнийг засахад

чиглэсэн үйл ажиллагаа явуулах; - Сөрөг стрессийг даван туулах чадварт сургах; - Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн үйл

ажиллагаанд татан оролцуулах; - Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх; - Сэтгэцийн 25 эмгэгийг эрт оношлох, эмчлэх; - Мэргэжлийн бусад салбаруудтай хамтарч ажиллах; - Яаралтай тусламж үзүүлэх;

Сэтгэцийн эрүүл ахуй гэдэг нь хүн амын буруу зан үйл, муу зуршил, сэтгэцийн

эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэхэд чиглэгдсэн биологи, нийгэм, сэтгэл зүй, сурган, эдийн засгийн цогц арга хэмжээг хэлнэ. Ураг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд хүний амьдралын бүхий л үе шаттай холбоотой асуудлууд хамаарагдана. Сэтгэцийн эрүүл ахуйг: насны, хөдөлмөрийн, нийтийн харилцааны, ахуй амьдрал, гэр бүл, эр эмийн ёсны, спортын сэтгэцийн эрүүл ахуй гэж ангилна. (Ш.Доржжадамба.1999) Б. ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭС ДАРААЛАЛ

Б.1. Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт

Анхдагч урьдчилан сэргийлэлт

- Нийгмийн сэргийлэлт Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх, амьдрал ахуйн

нөхцөлийг сайжруулах, амьдрах ур чадварыг дээшлүүлэх, үр хүүхдээ зөв зан үйлд сурган хүмүүжүүлэх зэрэг нийгмээс явуулж буй цогц арга хэмжээ юм.

Page 10: 397 havsralt

- Удмын сэргийлэлт Удамших хандлагатай сэтгэцийн өвчнүүдийн талаар хүн амд зохих мэдлэг олгож

түүнээс урьдчилан сэргийлэх, удмын зураглал хөтлөх, удам зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явуулна.

- Үр хөврөлийн сэргийлэлт

Үр хөврөл бүрэлдэн тогтох үеэс эхлээд ураг төрөх хүртэлх хугацаанд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлээс хамгаалах, жирэмснийг эрт хугацаанд оношлох, хяналтанд авах, хүүхдийн мэдрэл сэтгэцийн хөгжилд нөлөөлж болохуйц өвчин эмгэгээс сэргийлэх, төрөх насны эмэгтэйчүүдийг эмчлэх зэрэг үйл ажиллагааг явуулна.

- Төрсний дараах сэргийлэлт

Хүүхэд төрсөнөөс хойш гурав хүртэлх насны хүүхдийн мэдрэл сэтгэцийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, төгс эмчлэх зэрэг арга хэмжээг бусад мэргэжлийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулна.

Сэтгэцийн эрүүл мэндийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт Хүн ам сэтгэцийн эмгэгээр өвчилсөн тохиолдолд эрт илрүүлэх, эрт оношлох, төгс

эмчлэх, нийгэмд дасан зохицох, хөдөлмөрийн чадвараа алдахаас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ба бодлого боловсруулагчид, ар гэрийнхэн, олон нийтийг татан оролцуулна.

Сэтгэцийн эрүүл мэндийн гуравдагч урьдчилан сэргийлэлт Сэтгэцийн эмгэгээр өвчилж оношлогдсон, нийгэм хөдөлмөрийн харилцааны дасан

зохицох чадварын хямрал илэрсэнсэтгэцийн эмгэгтэйхүмүүсийн өөртөө үйлчлэх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн, нийгэмшүүлэх, нийгэм хамт олонд тулгуурласан тусламжийг үзүүлнэ.

Сэтгэцийн эрүүл мэндийн дөрөвдөгч урьдчилан сэргийлэлт Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх,

хөдөлмөрийг нь мөлжих, гутаан доромжлохоос сэргийлэх үйл ажиллагааг явуулна. В. ҮЙЛДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, АРГАЧЛАЛ

В.1. МЭДРЭЛ СУЛЬДЛЫНӨВЧНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ

В.1.1 Тодорхойлолт:

Мэдрэл сульдал буюу архаг ядаргаа нь хүн амын дунд зонхилон тохиолддог,тархины бүтцийн бус, үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт бий болдог,хувь хүний сэтгэцийн чанарын онцлог байдалтай хүмүүс ихэвчлэн өвчилдөг,сэтгэцийн хөнгөн өөрчлөлтөөр эмнэл зүй нь илэрдэг эдгэрэх тавилантай сэтгэцийн эмгэг юм.

В.1.2 Өвчний шалтгаан:

- Сэтгэцийн гэмтлийн шалтгаант - Нийгмийн хүчин зүйлийн шалтгаант - Биологийн хүчин зүйлийн шалтгаант

Үүнд: - Сэтгэл зовоосон хувийн үйл явдлууд - Аюул гамшгийг нүдээр харж биеэр туулснаас үүссэн сэтгэлийн зовлон - Нийгмийн сөрөг байдлуудаас үүссэн сэтгэлийн зовлон - Бие махбодын өвчин - Сэтгэл түгших,гутрах - Ачаалал ихтэй ажиллах - Ямар ч ажил хийхгүй байх - Жин нэмэгдэх

Page 11: 397 havsralt

- Нойрны хямрал - Эдгээр үйл явдлууд тухайн хүний дотоод сэтгэл, бодолтой нь харшилдан, бие

сэтгэц нь сульдаж ядардаг.

В.1.3 Эмнэлзүйн шинж тэмдэг

Биеийн сульдлын шинжүүд

Амархан ядрах, тамир тасрах, эцэж сульдах, ажлын чадвар буурах, ажлын ялимгүй ачааллыг даахаа болих, амрах үед ядаргаа нь гарахгүй болох, эхэлсэн ажлаа гүйцээж чадахаа болих, хөдлөх, ярих, дуугарахаас залхуу нь хүрэх, биеийн эрч хүч, сэргэлэн цовоо байдал, идэвхи алдрах

Оюуны сульдлын шинжүүд

Оюуны хүч алдах, ажлын чадвар нь буурах, оюуны хүч шаардсан ажлын дараа ядарч сульдах, өдөр тутамдаа эрхэлдэг мэргэжлийн ажлын бүтээл, үр дүн нь багасах, анхаарал сарнимтгай, төвлөрөл үгүй, үүний улмаас мартамхай болох, хэрэгтэй хэрэггүй элдэв зүйлс хар аяндаа толгойд орж ирснээс “тархи ядарч“ толгой сэргэлэн бус “дүйнгэ” бодох сэтгэх чадвар муутай болох, цаашдын зорилт төлөвлөгөө нь багасах

Цочрол ихсэлийн шинжүүд

Уур уцаар ихсэх, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүйдэх, хүлээц тэсвэр тэвчээр, биеэ барих чадвар буурах, дуу чимээ, гэрэл гэгээ зэрэгт хэт мэдрэг, дургүй болох, биеэ чагнамтгай болох амархан уйлах

Түгээмэл зовиурууд

- Толгой өвдөх - Нойр хямрах - Хөлрөх, зүрх дэлсэх, гар хөл хүйтэн оргих, толгой эргэх - Сэтгэл түгших - Сэтгэлээр унах

В.1.4 СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ

Орчин: Архаг ядаргаатай өвчтөний орчин тайван, дуу чимээ бага, дулаан гэрэлтүүлэг сайн бүх хэрэглээ хангагдсан тохитой байх шаардлагатай.

Хооллолт: Өвчтөнд хэрэглэж буй хоол нь өвчтөний хэрэгцээг хангахуйц амин

дэмээр баялаг байна. Мэдрэл сульдалын үед хоолноос татгалзах шинжүүд илэрч болох тул хооллох үед хяналт тавина.

Хувцаслалт: Өвчтөний тав тухтай байдлыг хангасан, өмсөх, тайлахад амар байна.

Хувцас, цагаан хэрэглэл нь угааж цэвэрлэхэд хялбар, зөөлөн, биед таатай хөвөн зөөлөн материалаар хийгдсэн байвал зохимжтой.

Сэтгэл зүй: Архаг ядаргаа бүхий өвчтөнүүдэд тодорхой шалтгаангүйгээр ядрах,

уурлах, бухимдах шинжүүд илэрдэг тул өвчтөнтэй аль болох сөрөг харилцаа үүсгэхгүй байх шаардлагатай. Тухайн үеийн сэтгэлзүйн байдалд нь тохирсон байдлаар харилцан стресс ядаргааг тайлах амьсгалын болон сэтгэл зүйн аргуудыг зааж сургана.

Шинж тэмдгийн асаргаа: Сэтгэцийн түр зуурын хямралаас болж ой тогтоолт

муудсаны улмаас мэдээллийг мартах, нэг зүйлийг олон дахин асуух, ажлын үйлдлийн дадал муудах, алдагдах, өөртөө үйлчлэх чадвар буурах шинжүүд илэрдэг тул өвчтөнд тусалж дэмжин аль болох өвчтөнд анхаарлаа хандуулж, сэтгэлзүйн тусламж дэмжлэг үзүүлэн тайвшруулах,сэтгэл санааг сэргээх арга аргачлалыг зааж сургана. Дэмжих болон эмэн эмчилгээний аргаар архаг ядаргааг эмчилдэг.

- Эмийн эмчилгээг биеийн болон бусад сэтгэцийн эмгэг хавсарсан үед хэрэглэнэ.Эмийн эмчилгээ нь ядаргааг арилгаж тайвшруулах үйлдэлтэй ч бас донтох байдлыг үүсгэж болно.

Page 12: 397 havsralt

- Дэмжих эмчилгээг стресс,сэтгэл гутрал,амьдралын хэв маягийн шалтгаант архаг ядаргааны үед хэрэглэнэ.

В.1.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1-р

ша

тл

ал

. Үнэл

гээ

1. Ажиглалт 2. Эмнэлзүйн ярилцлага хийх 3. Санал асуулгын хуудас бөглөх 4. Бодит үзлэгийн аргыг ашиглах

Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, үйлдэл хөдөлгөөн, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана. Амархан ядрах, тамир тасрах, эцэж сульдах, ажлын чадвар буурах, ажлын ялимгүй ачааллыг даахаа болих, амрах үед ядаргаа нь гарахгүй болох, эхэлсэн ажлаа гүйцээж чадахаа болих зэргээс болж өвчтөний биеэ авч яваа байдал, сэтгэл хөдлөл нь өөрчлөгддөг. Жишээ нь:

Хөдлөх, ярих, дуугарахаас залхуу нь хүрэх, биеийн эрч хүч, сэргэлэн цовоо биш идэвхигүй байдал

Өчүүхэн зүйлд сэтгэл түгшсэн, эрүүл мэнддээ санаа зовнисон

Толгой өвдсөн, алга нь хөлөрсөн

Асуултанд хариулахдаа олон дахин лавлаж асуусан

Нэг хэлсэн зүйлээ дахин давтсан гэх мэт шинж ажиглагдана. Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад архаг ядаргааны шинж илэрч байвал эмнэлзүйн ярилцлага хийж чухам ямар шалтгаанаас архаг ядаргаа үүссэнийг тодруулна. Жишээ нь:

Стрессийн гаралтай тааламжгүй сэтгэл хөдлөл

Нойрны хямрал

Буруу аж төрөх ёс

Биеийн болон органик өвчнүүд

Эмийн буруу хэрэглээ зэрэг нөлөөлөх хүчин зүйлийг тогтооно. Санал асуулгын хуудас бөглөх арга: Өвчтөнд дээрхи шалтгааны улмаас архаг ядаргаа илэрсэн эсэхийг тодруулахын тулд “Архаг ядаргаа”- г илрүүлэх асуумжийг бөглүүлж үнэлгээ өгнө. Бодит үзлэгийн арга: Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг хянаж үзнэ. Тэмдэглэл хөтлөнө.

2-р шатлал Сувилгааны

онош

Шалтгаан

3-р шатлал: Төлөвлөгөө

Орчин тааламжгүй

Архаг ядаргаатай өвчтөн өвчний улмаас хурц гэрэл дуу чимээнд дургүй болж уур уцаар хүрэн мэдрэл сульдах шинжүүд илэрдэг.

Орчны ая тухтай байдлыг хангах; Гэрэлтүүлгийн коэффициент 16 – 17байх; Зохиомол гэрэлтүүлэг 150 люкс байх; Өрөөний агааржуулалтыг тогтмол хийж, салхинд гаргах; Дуу чимээгүй, дулаан чийгшил таарсан тааламжтай орчныг бүрдүүлэх; Орны гудас нь овгор товгоргүй,хэт зөөлөн биш, хэт хатуу биш байлгах;

Page 13: 397 havsralt

Байнга ядардаг болсон

Мэдрэл сульдлын улмаас байнга ядрах биеийн болон оюуны шинжүүд илэрнэ.

Тайван орчин бүрдүүлэн амраах; Амралт ажлыг зохицуулан зөв зохистой амрах зан үйлд сургах; Алжаал тайлах дасгал хөдөлгөөн зааж сургах

Нойргүйдэлд орсон

Бие махбодийн, сэтгэл зүйн болон амьдралын буруу хэвшлээс болж нойргүйдэлд ордог

Нойрсох хэв маягийг өөрчлөх; Хорт зуршлаас татгалзах зан үйлд сургах;Тайвшруулах амьсгалын дасгал, булчин сулруулах дасгалуудыг зааж сургах

Сэтгэл түгшиж, анхаарал төвлөрөлт муудсан

Мэдрэл сульдлын улмаас сэтгэл түгших шинж илэрнэ.

Анхаарал төвлөрлийг сайжруулах, сэтгэл түгшилт (стресс)-ээс гарах энгийн аргуудыг зааж сургах; Мэдрэмж нэмэгдүүлэх аргад сургах;

Цусны даралт ихэссэн

Биемахбодийн өвчин сэтгэл зүйн хүчин зүйлээс цусны даралт ихсэнэ.

Сэтгэл санааг тайван байлгах Эмчийн заалтын дагуу эмчилгээг хийх;

Биеийн жин нэмэгдсэн

Сэтгэл зовинол болон буруу хооллолтоос жин нэмэгдэнэ.

Биеийн жингийн индекс тодорхойлох; Илчлэг багатай,шим тэжээлтэй хурдан шингэхүйц хоол өгөх;Биеийн жин бууруулах арга хэмжээ авах;

Зүрх өвдсөн Сэтгэл санааны тавгүй байдлаас бие махбодийн өөрчлөлт илэрнэ.

Сэтгэл санааг тайвшруулах; Шалтгааныг илрүүлэх; Эмчийн заалтаар эмчилгээг хийх; Амин үзүүлэлтүүдийг үзэх, хянах;

Сэтгэл зовнисон

Нийгэм сэтгэл зүйн биемахбодийн өөрчлөлтийн улмаас сэтгэл зовинол илэрнэ

Сэтгэл зовинож буй шалтгааныг илрүүлэх; Тайван байлган сэтгэл засал хийх; Сэтгэл зовнилын удирдамжийн сургалтанд хамруулах; Эмчийн заалтаар тайвшруулах, эмчилгээ хийх

4-р шатлал: Хэрэгжүүлэх

Сувилагч дээрх төлөвлөгөөнд үндэслэн сувилахуйн тусламж үзүүлнэ. Сувилгааны хэрэгжүүлэлт зөв хийгдэх нь төлөвлөгөөнөөс хамаарна. Сувилгаа хийх явцад өвчтөний зүгээс ямар хариу урвал явагдаж буйг анхаарч ажиглана.

5-р шатлал: Дүгнэлт

Архаг ядаргаа өвчтэй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлсэний дараа зорилго хэрхэн биелэгдсэн, асаргаа сувилгаа хэр үр дүнтэй болсон , цаашид юу хийхийг тодорхойлж дүгнэлт гаргана. Дахин үнэлгээ хийж:

A. Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан) B. Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй) C. Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон)

Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.

В.1.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнд өгөх зөвлөгөө

- Хэрэв та маш их ажиллаж байгаа бол ажлын ачааллыг багасгах. Жишээ нь: гэртээ байгаа хүмүүсээсээ туслалцаа гуйх, ажил олгогчоосоо ажлын цаг багасгах талаар ярилцах.

- Хэрэв та маш бага ажиллаж байгаа бол хийж байгаа ажлаа эргэн харж, өөрийгөө илүү завгүй болгох.

Page 14: 397 havsralt

- Сайн дурын ажил хийх, ажлын бус цагаа үр дүнтэй төлөвлөгөөтэй өнгөрүүлэх. - Хэрэв биеийн жин ихсээд байгаа бол элсэн чихэр, өөх тосыг хязгаарлаж, идэж ууж

байгаа хоолны илчлэгийг бууруулах арга зам хайх. - Хэрэв та залхуураад байдаг бол идэвхитэй үр бүтээлтэй амьдрахын тулд өдөр тутмын

зарим нэг үйл ажиллагаагаа шинэчлэн төлөвлөх хэрэгтэй. - Хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэггүй бол аажим аажмаар байнгын дасгал хөдөлгөөн

хийх дэглэм тогтоохыг зөвлөх - Та биеийн талаас архаг хууч өвчтэй бол эмчилгээг тууштай хийлгэн эрүүлжих - Та хорт зуршил хэрэглэдэг бол хорт зуршлын талаар мэдлэг мэдээлэл авах,

татгалзах,амьдралын хэв маягийг засах арга хэмжээг авах - Та стресс тайлах, мэдрэмж нээх, тайвшруулах амьсгалын дасгалд суралцах - Таны унтах орчин дуу чимээгүй байх, шаардлагатай бол чихний бөглөөс хийх

Сорил: Дараах сорилыг сувилагч хийх ба үр дүнг гарган дараагийн тусламжийг

үзүүлнэ. Архаг ядаргаа байгааг дараах асуумжаар илрүүлж болно.Та өөрийгөө сорино уу?

1. Та амархан ядардаг уу? 2. Танд бүхий л өдрийн турш ядарч буй мэдрэмж төрдөг үү? 3. Та өдөр тутам хийх ёстой ажлаа бүрэн гүйцэтгэж чадахгүй ядардаг уу?

Дээрх асуултанд “тийм”гэж хариулбал дараах асуултыг үргэлжлүүлэн асууна.

№ Асуулт Тийм Үгүй

1 Танд өвдөлт болон эмимйн хэрэглээтэй холбоотой асуудал байна уу?

2 Та ямар нэгэн эм хэрэглэдэг үү?

3 Таны сэтгэл санаа гутранги болж, аливаа юманд идэвхи сонирхол буурах тал ажиглагдав уу?

4 Та юманд санаа зовж, сэтгэл түгшдэг үү?

5 Гэртээ, эсвэл ажил дээрээ ажлын ачаалал их байдаг уу?

6 Танд чөлөөт цаг байдаг уу?

7 Танд нойрсохтой холбоотой ямар нэгэн зовиур, шаналгаа байна уу?

Дүгнэлт

- 1, 2, 3-р асуултанд “тийм” гэж хариулсан бол АРХАГ ЯДАРГАА гэж үзнэ. - 1,2-р асуултанд “тийм” гэж хариулсан бол үргэлжлүүлэн асууна. - 3-р асуултанд “тийм” гэж хариулсан бол сэтгэл түгшилттэй гэж үзнэ. - 4-р асуултанд “тийм” гэж хариулсан бол амьдралын буруу хэвшилтэй холбоотой

гэж үзнэ. - 5,6-р асуултанд “тийм” гэж хариулсан бол амьдралын буруу хэвшилтэй холбоотой

гэж үзнэ. - 7-р асуултанд “тийм” гэж хариулсан бол нойрны хямрал гэж үзнэ.

Архаг ядаргаатай үеийн эрүүл мэндийг дэмжих эмчилгээ: “Эверли”-ийн

амьсгал тайвшруулах дасгал: Тайван нөхцөлд суугаа буюу хэвтээ байдалд хийнэ. Амьсгал хамраараа авч

амаараа гаргана. Би тайвширччадна гэсэнитгэлтэй байна. - 3 сек турш гүнзгий амьсгалаа авна. - 3 сек турш амьсгалаа түгжинэ. - 3 сек турш амьсгалаа гаргана.

Ийм маягаар дасгалыг 10-15 мин хийхэд таны бүх биеийн булчин суларч, та тайвширч чадна.

Page 15: 397 havsralt

Хамрын хоёр нүхээр ээлжлэн амьсгалах дасгал: - Аль нэг гарын эрхий хуруугаараа хамрын нэг нүхийг дарж амьсгалаа уртаар авна ,

долоовор хуруугаараа хамрын нөгөө нүхийг дарж амьсгалаа аажим гаргана. Үйлдлийг хийж байхдаа нүдээ хагас аниад тавтай суудалд суун “Би тайван байна”, “Би маш тайван байна”гэж өөртөө дотроо хэлж 10- 15 минут хийнэ. Арваас нэгийн тоог дуустал уруудуулан тоолох амьсгалын дасгал:

- Тайван суудлаа эзлэнэ. Бүх булчингаа суллана. Арав гэж дотроо хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би тайван байна”гэж хэлнэ.

- Ес гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би арав гэж хэлснээс илүү тайван байна”гэж хэлнэ.

- Найм гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би ес гэж хэлснээс илүү тайван байна”гэж өөртөө хэлнэ.

- Долоо гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би найм гэж хэлснээс илүү тайван байна”гэж өөртөө хэлнэ.

- Зургаа гэж хэлээд амьсгалаа аажим авч, аажим гаргаж байхдаа “Би долоо гэж хэлснээс илүү тайван байна” гэж өөртөө хэлнэ гэх мэтчилэн нэг хүртэл тоолно.

Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Катарсисийн арга: Өөрт тулгамдсан асуудлууд, үүсч байгаа тааламжгүй мэдрэмж, тааламжгүй бодлоо

найз нөхөддөө, гэр бүлийнхэндээ, эмч болон бусад ойр дотны хүмүүст илэн далангүй илэрхийлж сэтгэлээ ариусгах арга.

Сэтгэлийн дарамтаас чөлөөлөх Асатианийн арга /вербилизация: Хувь хүн өөрт тохиолдсон сэтгэл түгшээсэн үйл явдал, таагүй мэдрэмж, үхэл

хагацал, осол сүйрэл, гай гамшиг зэрэг үйл явдлуудыг одоо болж буй мэт одоор дүрслэн бодож, дурсан санаж бусдад дүрслэн ярьж сэтгэлээ ариусгах арга.

Атнасовын “хорлогдсон үзэгний” эмчилгээ: Зөрчилдсөн, муудалцсан, маргалдсан, гомдсон, уурласан хүндээ хандан сэтгэлээ

онгойтол олон удаа захиа бичих боловч захидлаа түүнд илгээхгүй.

Нүглээ наминчлах арга: Нүгэл үйлдсэний улмаас ямар нэгэн эмгэгт өртөхөөс сэргийлэх арга нь нүглээ

наминчлах арга юм.Таны нууцыг хадгалж чадах дотны хүндээ илэн далангүй ярих, түүний өмнө буруугаа хүлээх, түүнээс уучлалт гуйх гэх мэт.

В.2. ШИЗОФРЕНИ БУЮУ АРХАГ СОЛИОРОХ ӨВЧНИЙ ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ В.2.1 Тодорхойлолт Эмнэлзүйн хувьд хослон илэрдэг, архаг явцтай, дотоод шалтгаантай, сэтгэцийн

хүнд эмгэгийг шизофрени гэдэг. В.2.2 Шизофрени өвчний шалтгаан Шизофрени өвчин үүсэх шалтгаан нь бүрэн судлагдаагүй бөгөөд уг эмгэгийн үүсэх

шалтгааныг тайлбарлахыг оролдсон хэд хэдэн таамаглал, онолууд байдаг. Шизофрени өвчин үүсэх, эхлэн илрэхэд удамшлын хүчин зүйлс, уураг тархин дахь мэдрэл шингэний зохицуулгын өөрчлөлт, нийгэм сэтгэлзүйн сөрөг хүчин зүйлс, сөрөг стрессүүд хавсран нөлөөлдөг.

1. Удамзүйн хүчин зүйлийн онол- Хүн амын шизофрени өвчнөөр өвчлөх магадлал 1

% байдаг. Гэвч эцэг эх нь хоёулаа шизофрени өвчтэй бол хүүхдүүд нь өвчлөх магадлал 35-45 %, цусан төрлийн холбоотой хүмүүс нь шизофренитэй бол өвчлөх магадлал 9-12 %, ихрийн аргаар судлахад нэг нь шизофрени өвчнөөр өвчилсөн бол нөгөө ихэр нь өвчлөх магадлал 9-35 % байдаг.

Page 16: 397 havsralt

2. Сэтгэц-биологийн онол- Хамгийн түгээмэл онол нь дофамины таамаглал юм. Шизофрени өвчний үед уураг тархин дахь мэдрэл шингэний зохицуулга өөрчлөгддөг бөгөөд үүний дотроос дофамины хэмжээ ихсэх нь шизофрени өвчин үүсэхэд нөлөөлдөг гэж үздэг. Мөн зарим өвчтөний тархины цахилгаан бичлэгт альфа долгион өөрчлөгдөх, тархины бүтцийн өөрчлөлтийг тогтоох шинжилгээнд тархины ховдол өргөсөх зэрэг шинжүүд илэрч болно.

3. Сэтгэц, задлан шинжилгээний онол- Хар бага насны үе буюу 18 сараас 3 нас хүртэлх хугацаанд дасан зохицох чадвар муу хөгжсөн буюу сэтгэлзүйн хувьд “эго” хөгжиж чадаагүйн улмаас үүсдэг.

4. Хүн хоорондын харилцааны онол- Хүүхэд төрснөөс хойш эх хүүхдийн хоорондын харилцаа ямар байснаас хамаардаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл эцэг, эх нь үр хүүхэдтэйгээ ойр дотно биш, хөндий харилцаатай, сэтгэлзүйн хэрэгцээг нь хангадаггүй, хүүхдээ эрхлүүлдэггүй, дотно ярилцдаггүй, хүүхэддээ түрэмгий хандлага гаргадаг байсан бол хүүхэд гэр бүлийнхэндээ ээнэгшин дасдаггүй, зожиг, хүйтэн сэтгэлтэй болдог байна.

5. Гэр бүлийн харилцааны онол- Гэр бүлийн гишүүд нь өв тэгш бус харилцаатай, хэн нэг нь гэр бүлийн бусад гишүүдээ түрэмгийлэн захирдаг, санал бодлоо тулган хүлээлгэдэг, хүчирхийлэл үйлддэг бол хүүхэд нийгмийн бичил орчин болох гэр бүлдээ дасан зохицох чадварыг алдагдуулдаг. Ялангуяа гэр бүлийн гишүүд нь сэтгэл хөдлөл багатай, хөндий харилцаатай, гэр бүлийн гишүүд нь нэг гишүүнийхээ төлөө санаа зовдоггүй, эв түнжин муутай, гэр бүлийн гишүүдийн харилцаа нь дотогшоо хандсан, бусад хүмүүстэй харилцахдаа хөндий хязгаарлагдмал, бусдад өширхсөн, дайсагнасан, итгэлгүй харилцаатай байх, гэр бүлийн гишүүд нь буруу зуршилтай, гэр бүлийн гишүүдийн үнэт зүйлс, тэдгээрийг үр хүүхэддээ залгамжлах талаар эцэг эх нь хангалттай бус байдлууд нь сөргөөр нөлөөлдөг.

6. Бодисын солилцооны онол- Шизофренийн үед хүний биемахбодын бодисын солилцоо ялангуяа азотын солилцоо алдагдаж дутуу задралын бүтээгдэхүүнүүд биемахбодод хуримтлагдсаны улмаас солиорлын шинжүүд илэрдэг хэмээн үздэг .

В.2.3 Эмнэл зүйн шинж тэмдэг Шизофрени өвчний үед эмнэлзүйн олон шинж тэмдэг илэрдэг боловч сэтгэц

эмгэгийн талаас өвчтөн өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй, гардан асаргаа сувилгаа шаардлагатай дараах өвөрмөц шинж тэмдэгүүд илэрдэг.

Шизофрени өвчин нь эмнэлзүйн дараах хэлбэрээр илэрдэг.

- F20.0 Хий үзэгдэл дэмийрлийн шизофрени - F20. Хүүхдэрхэх шизофрени - F20.2 Кататоник шизофрени - F20.3 Үл ялгагдах шизофрени - F 20.4 Шизофренийн дараах сэтгэл гутрал - F 20.5 Үлдэц хэлбэрийн шизофрени - F20.6 Энгийн хэлбэрийн шизофрени - F20.8 Бусад хэлбэрийн шизофрени

Үндсэн шинжүүд нь:

1. Хий үзэгдэл 2. Дэмийрэл 3. Кататоник хөшил 4. Кататоник дошгирол

Эмнэлзүйн аль ч хэлбэрийн шизофренийн үед илрэх сэтгэц эмгэгийн шинж,

тэмдгүүд: 1. Шизофренийн үндсэн буюу негатив шинжүүд 2. Шизофренийн туслах шинжүүд буюу позитив шинжүүд гэж 2 ангилдаг.

Page 17: 397 havsralt

Шизофренийн үед илрэх негатив шинжүүд нь хүний сэтгэцийн зарим үйл ажиллагаа хэвийн үеийнхээсээ буурах, үгүй болох байдлаар илрэхийг хэлнэ. Тухайлбал негатив шинжүүд нь Блейлерийн “4 А”-ийн шинжээр илэрнэ. Үүнд: 1. Autism - бие хүн ганцаарчлагдах шинж- шизофрени өвчний үед өвчтөн нийгэм хамт

олны харилцаанаас хөндийрч, хүрээлэн буй орчин бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлан зожиг, ганцаардмал болно. Өвчний эхлэл үед олон нийтээс зожгирох, анги хамт олноосоо, найз нөхдөөсөө хөндийрдөг бол өвчин даамжрахын хирээр ганцаардмал байдал нь улам гүнзгийрч өвчний төгсгөл үед гэр бүлийнхэн, хамгийн ойр дотныхоо хүмүүсээс ч өөрийгөө тусгаарлан зожигроно.

2. Affective disturbance- сэтгэл хөдлөл өөрчлөгдөх шинж- өвчтөний сэтгэл хөдлөл мохож аливаа зүйлд баярлах, гомдох сэтгэлгүй, хайхрамжгүй, хүнийг өрөвдөх хайрлах сэтгэлгүй болно. Энэ шинж нь апати буюу сэтгэлгүйдэх, абули буюу зоригийн үйл ажиллагаа мохох шинжүүдээр илэрнэ.

3. Associative disturbance- бодол санааны явц, холбоос өөрчлөгдөх шинж - өвчтөний бодол санаа үүсэх хурд өөрчлөгдөнө. Өвчтөний ярьж буй зүйл нь хоорондоо өгүүлбэрзүйн, болон үгзүйн холбоогүй, бусдад ойлгомжгүй болно. Энэхүү шинж нь үг яриа холбоогүй болох, ярьж буй зүйлийнх нь өгүүлбэр зүйн бүцэц алдагдах, юмс үзэгдлийг этгээд байдлаар тайлбарлан ярих, этгээд гажууд байдлаар билэгшээх, бусдын хэл яриаг элэглэн дуурайх, үгийг үе үеэр нь салгах, хэнд ч ойлгомжгүй шинэ үг зохион ярих гэх мэт олон шинжүүдээр илэрнэ.

4. Ambivalence- хоёрдмол (эсрэг тэсрэг) болох шинж – тухайн агшинд, нэг үйл явдал болж байхад түүнд өгч буй хариу урвал нь эсрэг тэсрэг шинжтэй төрх үйлээр илрэхийг хэлнэ. Тухайлбал: хайрлах-үзэн ядах, үнсэх - хазах, уйлах- инээх, гар барих-алгадах гэх мэт

Шизофрени өвчний эмнэлзүйн хэлбэрээс хамааран дараах сэтгэц эмгэгийн позитив

шинжүүд зонхилон илэрнэ. Үүнд: 1. Гажуу тусгал 2. Хий үзэгдэл 3. Дэмийрэл 4. Кататони 5. Хүүхдэрхэх шинж зэрэг болно.

Гажуу тусгал нь мэдэрч танин мэдэхүйн өөрчлөлтийн нэг хэлбэр бөгөөд

шизофренийн үед илэрнэ. Гажуу тусгал нь бодитой оршиж буй юмс үзэгдлийг гаж буруугаар тусгах шинж бөгөөд эмнэлзүйд хээ угалз, халцарсан будаг, эрээн мяраан зүйлс, хивсний хээ, цонхны цан зэргийг гаж буруу, аймшигтайгаар тусгах дүрсийн гажуу тусгал, бусдын ярианы агуулгыг өөртөө хамааралтайгаар, сөргөөр тусган мэдрэх аман ярианы гажуу тусгал, хий үзэгдэл, дэмийрэл зэрэг сэтгэцийн эмгэгийн улмаас айж түгшсэн үед илрэх гажуу тусгал буюу сэтгэл цочирдлын гажуу тусгалын хэлбэрээр илэрнэ.

Хий үзэгдэл: Хий үзэгдэл нь мэдэрч танин мэдэхүйн өөрчлөлтийн нэг бөгөөд мэдрэхүйн ямар нэгэн эрхтэнд цочруул үүсээгүй байхад бодит цочруул байгаа юм шигээр мэдрэхийг өөрөөр хэлбэл бодитой оршоогүй, мэдрэгдэхгүй байгаа юмс үзэгдлийг аль нэг мэдрэхүйн эрхтэнээрээ бодитой байгаа юм шигээр мэдрэхийг хэлнэ.

Хий үзэгдэл нь аль ч мэдрэхүйн эрхтэнд үүсч болох боловч солиорлын хүрээний

эмгэгийн үед илрэх эмнэлзүйн байдлаар нь: харааны, сонсголын, үнэрлэхүйн, амтлахуйн, хүрэлцэхүйн, дотор эрхтэний, оюун санааны гэх мэт олон ангилдаг.

Харааны хий үзэгдэл гэж тухайн хүний нүдэнд бодитой юмс үзэгдээгүй, харагдаагүй байхад өвчтөн өрөөндөө, ханан дээр, шалан дээр, хажуугийн өрөөнд сансар гариг дээр, толгойны ард гэх мэт хаа нэгтээ бодитой мэт зүйлийг харж байна гэж өгүүлэхийг хэлнэ.

Дотор эрхтэний хий үзэгдэл гэж өвчтөний аль нэг эрхтэнд амьтан, багаж хэрэгсэл,

хүн, гадны биет гэх мэт зүйл орогнон түүнд ямар нэг нөлөө үзүүлж байна, бие дотор оршиж байгаа нь мэдрэгдэж байна хэмээн өгүүлэхийг хэлнэ. Өвчтөнүүд ихэвчлэн ходоод,

Page 18: 397 havsralt

зүрх, тархин дотор хүн, амьтан орогносон байна гэх буюу эмэгтэйчүүд гол төлөв үтрээ умайд гадны биет орсон эсвэл жирэмсэн болсон байна, хүүхэд хөдлөөд байна гэж өгүүлнэ.

Сонсголын хий үзэгдэл гэж өвчтөний сонсголын эрхтэнийг цочроосон бодитой

цочруул байхгүй байхад сансар гаригаас, хажуугаас нь, дээд айлаас нь, хаалганых нь гаднаас гэх мэт хаа нэг газраас хүний яриа, харилцан яриа, өөрийнх нь хийж буй зүйлийг хэлэлцэн ярилцах, тайлбарлах, хараах, загнах, сайшаах, занах гэх мэт агуулгатай яриа, хөгжмийн эгшиг зэрэг дуу авиа сонсогдохыг хэлнэ.

Хий үзэгдлийг эмнэлзүйд илрэх онцлог шинжүүдийг нь харгалзан жинхэнэ ба

хуурамч хий үзэгдэл гэж 2 ангилдаг. Шизофрени нь дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг бөгөөд ихэнхидээ хуурамч хий үзэгдэл давамгай илэрнэ. Шизофренийн үед оюун санааны хий үзэгдэл, дотор эрхтэний хий үзэгдэл, харааны болон сонсголын хий үзэгдэл илүү их илэрдэг.

Дэмийрэл- Аливаа юмс үзэгдэл болж буй үйл явдлын талаарх буруу ойлголт,

буруу бодол, буруу оюун дүгнэлт буюу бодитой зүйлд тулгуурлаагүй буруу итгэл үнэмшлийг дэмийрэл гэнэ. Дэмийрэл нь ямар нэг сэтгэцийн эмгэгийн суурин дээр үүсэх бөгөөд энэ буруу бодолдоо өвчтөн маш гүн гүнзгий итгэж үнэмшсэн, буруу бодлыг нь засах тайлбарлах оролдлого хийхэд засагддаггүй, зөвхөн эмчилгээний үр дүнд засарч эдгэрдэг сэтгэц эмгэгийн шинж юм.

Дэмийрлийг: 1. Дэмийрлийн далайцаар нь 2. Дэмийрлийн агуулгаар нь 3. Дэмийрлийн үед илэрч буй сэтгэл хөдлөлийн байдлаар нь 4. Дэмийрэл үүсэл, үе шатаар нь тус тус ангилдаг.

Шизофренийн үед ихэвчлэн хоёрдогч, системчлэгдээгүй дэмийрлүүд илрэх бөгөөд

агуулгын хувьд маш баялаг олон агуулгатай дэмийрлүүд илэрнэ. Жишээ нь: Харьцааны дэмийрэл, мөрдөгдөхийн дэмийрэл, зохион бүтээхийн дэмийрэл, хорлогдохын дэмийрэл, үйлчлэхийн буюу нөлөөлөхийн дэмийрэл, нүгэл шүглэх дэмийрэл, шашны агуулгатай дэмийрэл, эсрэг тэсрэгийн дэмийрэл, хувирахын дэмийрэл, зориуд байдлын дэмийрэл гэх мэт 60-70 гаруй агуулга бүхий дэмийрлүүдээс илэрнэ.

Хий үзэгдэл, дэмийрлийн шинжүүд хослон илэрч болох бөгөөд хий үзэгдэл,

дэмийрлийн шинжээс бүрдсэн нийлмэл хамшинжийг хий үзэгдэл дэмийрлийн хамшинж гэнэ. Хий үзэгдэл дэмийрлийн хамшинж нь хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофренийн гол хамшинж бөгөөд эмнэлзүйд өвөрмөц шинж бүхий Кандинский Клерамбогийн хамшинж, Капграгийн хамшинж, бардамнах дэмийрлийн хамшинжүүдээр илэрнэ.

Кандинский Клерамбогийн хамшинж нь хуурамч хий үзэгдэл, нөлөөлөхийн, үйлчлэхийн, мөрдөгдөхийн дэмийрэл, сэтгэцийн автоматчилалын шинжүүдээр илэрнэ. Сэтгэцийн автоматчилалтай өвчтөн өөрийгөө бүрэн гадны удирдлага, жолоодлогод автсан хэмээн мэдрэх бөгөөд эхлээд өвчтөний оюун санаа, дараа нь дотор эрхтэн, төгсгөлд нь үйлдэл хөдөлгөөн нь гадны удирдлагад өртөх дэс дарааллаар үүсдэг онцлогтой.

Капграгийн хамшинжийн гол шинж нь хуурамчаар танихын гажуу тусгал, ижилсэх

дэмийрлүүд, хувирахын дэмийрэл юм. Хуурамчаар танихын гажуу тусгалтай өвчтөн ойр орчмынхоо хүмүүсийг таньдаг хүний дүрээр, танихгүй хүний дүрээр хувирч өөртэй нь харьцаж байна гэж гаж буруугаар тусгадаг.

Ижилсэх дэмийрэлтэй өвчтөн нь таньдаг хүмүүс нь танихгүй хүний дүрээр хувирах

буюу, таньдаггүй хүмүүс таньдаг хүний дүрээр хувирч, зарим нь нүүр зүсээ байнга хувирган өөрчлөөд байна гэх Фреголын шинжээр илэрдэг.

Page 19: 397 havsralt

Хувирахын дэмийрэл нь орчиндоо болж буй үйл явдал бүхэн өөртэй нь хамаатай, надад зориулж хувиргаж өөрчлөөд, өөрт нь танигдахгүй байхын тулд дуу хоолойгоо өөрчлөх буюу нэрээ хүртэл сольсон байна гэх зэргээр буруу итгэл үнэмшилд автана.

Бардамнах дэмийрлийн хамшинж нь шизофрени өвчний төгсгөл үед илэрнэ.

Эмнэлзүйн хувьд: - Аугаа ихийн дэмийрэл, нөлөөлөх, үйлчлэхийн дэмийрэл - Ойн чанарын өөрчлөлт - Хуурамч хий үзэгдэл - Сэтгэцийн автоматизм - Сэтгэл хоосон хөөрөн баясах шинжээр илэрнэ.

Кататоник хамшинж нь кататоник хэлбэрийн шизофренийн үед тод илэрнэ.

Кататоник хамшинжийн эмнэлзүй нь кататоник хөшил, кататоник дошгирлын шинжүүдээр илэрдэг. Кататоник дошгирол нь хэл яриа, үйлдэл хөдөлгөөний дошгирлоор илрэх бөгөөд давамгайлан илэрч буй сэтгэц эмгэгийн шинжүүдээс хамааран :

Дуугүй дошгирол

Хүүхдэрхэх дошгирол

Гэнэтийн дошгирол

Сэтгэлийн онгод орсон дошгирол гэсэн хэлбэртэй. Харин кататоник хөшил нь өвчтөний биеийн булчингууд ээлж дараалан чангарах, булчин чангарахын хирээр өвчтөн дуугүй болох шинжээр илэрнэ. Хөшил нь өвчтөний нүүр зажлуурын булчин, дээд мөч, их биеийн булчин, доод мөчдийн булчин гэсэн дээрээс доошлох дэс дарааллаар үүсч, хөшил тавигдахдаа доороос дээшлэх замаар хамгийн сүүлд нүүр зажлуурын булчин суларна. Кататоник хөшлийн улмаас өвчтөний хошуу цорвойсон, бээцийсэн, цээж өвдөгний үеэр нугарсан, хоёр гараа хагас нугалан цээж орчмоо барьсан, хөлөө чирэн ойр ойрхон алхаж явах зэрэг хэвийн бус байрлалд орохыг кататоник хөшил гэнэ.

Кататоник хөшил нь үүсэхдээ хэд хэдэн үе шаттай. Үүнд: 1. Уян хөшлийн үе 2. Эсрэгшилтэй хөшлийн үе 3. Хөшингө хөшил

Кататоник хөшлийн үе шатаас хамааран өвчтөнд нүүр тослогтох, хошуу цорвойх,

шатны шинж, агаарын дэрний шинж, өвдөлтийн үед хүүхэн хараа өргөсөхгүй байх шинж, уян болох шинж, дуулгавартай болох шинж, эсрэгших шинж, ердийн дуугаар харилцахгүй боловч шивнэж ярилцахад асуултанд хариулах шинж зэрэг өвөрмөц олон шинжүүд илэрнэ.

Хүүхдэрхэх хам шинж нь хүүхдэрхэх хэлбэрийн шизофренийн үед илэрнэ.

Хүүхдэрхэх шизофрени нь хүүхэд, өсвөр нас, орь залуу насны хүмүүст тохиолдох бөгөөд насандаа тохироогүй балчир хүүхэд мэт төрх үйл гаргана. Үүнд: учир шалтгаангүй тас тас хөхрөх, нүүрээ элдэв янзаар мурилзуулах, үсэрч цовхрох, бусдыг элэглэн дуурайх гэх мэт. Шизофренийн үед гебойд хэмээх өвөрмөц хамшинж илэрч болох бөгөөд ийм хамшинжтэй өвчтөн нь нийгэмд дасан зохицох чадвар муутай, бусдад өш хонзон санах, гэмтээх, түрэмгий авир гаргах, амьтан зовоох, бэлгийн дур хүслээ зүй бус аргаар хангах, ёс зүйн болон эрхзүйн зөрчил байнга гаргах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг шинжүүд илэрнэ.

Эмнэлзүйн ярилцлагын явцад үйлчлүүлэгчид үнэлгээ өгөх шалгуур шинжүүд нь:

1. Эерэг буюу позитив шинжийн шалгуур - Дэмийрлийн хамшинж - Агуу ихийн дэмийрэл - Мөрдөгдөхийн дэмийрэл - Хий үзэгдэл - Үйлдэл хөдөлгөөн ихсэх шинж буюу дошгирол

Page 20: 397 havsralt

- Дайсагнасан, өширхсөн төрх үйл гаргах 2. Сөрөг буюу негатив шинжийн шалгуур

- Сэтгэл хөдлөл буурах - Бусадтай сэтгэлзүйн холбоо тогтоох чадвар буурах - Идэвхигүй болох нийгмээс өөрийгөө тусгаарлах - Хийсвэрлэх сэтгэхүйн үйл ажиллагаа өөрчлөгдөх - Сэтгэхүй түргэсэх, зогсоо зайгүй ярих - Сэтгэхүй, бодол санааны явцын өөрчлөлтүүд илрэх - Сэтгэц эмгэгийн ерөнхий шинжүүд илрэх - Биемахбодын хийсвэр зовиур өгүүлэх - Айдас, түгшүүр төрөх - Уйтгарлаж гуниглах мэдрэмж төрөх - Ядарч сульдах - Үйлдэл хөдөлгөөн этгээд, чамин болох - Сэтгэл гутрах, сэтгэл дундуур болох - Үйлдэл хөдөлгөөн удаашрах буюу хөших - Зожиг, ганцаардмал болох - Этгээд сэтгэхүй илрэх - Баримжаа алдах - Анхаарал муудах - Шүүмжлэлтэй хандах чадваргүй болох - Хүсэл сонирхол өөрчлөгдөх, муудах - Өөрийгөө хянах чадваргүй, гэнэтийн үйлдэл хийх - Сэтгэл зовних - Нийгэм хамт олны идэвхитэй үйл ажиллагаанаас зайлсхийх зэрэг шинжүүд

болно. Эдгээр хоёр бүлэг шинжүүд нь шизофрени өвчний үед илэрдэг үндсэн ба туслах шинжүүд юм.

В.2.4 СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ

Орчин. Шизофрени өвчтэй хүмүүс нь өвчний засралын үед гэр бүл, нийгэм хамт олны дунд сэтгэцийн эмч болон ерөнхий мэргэжлийн эмчийн хяналтанд эмчлэгддэг. Иймд өвчтөн эмнэлгээс гадуур нөхцөлд ямар дэглэм баримтлах талаар мэргэжлийн эмч нар өвчтөнд өөрт нь, мөн түүний ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгнө. Ар гэрийнхэн болон асран хамгаалагч нар нь мэргэжлийн байгууллагаас зохион байгуулж буй сургалтанд хамрагдан өвчтөнийг гэрээр асарч сувилах, аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл авсан байх шаардлагатай. Өвчтөний өвчин дахих буюу сэдэрч сэтгэц эмгэгийн хурц байдалтай, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Эмнэлгийн нөхцөлд эмнэлэг хамгааллын дэглэмийг эмч заана. Шизофрени өвчний хурц үед ихэвчлэн анхаарах өрөөнд хэвтүүлэн эмчилдэг.

Шизофренитэй өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол өвчтөний өрөө:

- Агааржилт сайтай, - Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хангалттай, - Нэг өвчтөнд ноогдох талбай нь 7 м2 - Тасалгааны хана нь гэгээлэг өнгөтэй - Өрөөний дулаан +180-аас +200 хэм - Тасалгааны чийглэг нь 60 % байна. - Тасалгааны хана, шал зэрэг нь угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийхэд тохиромжтой

материалаар хийгдсэн байна. - Хоёр орны хоорондын зай нь 1м-ээс багагүй байна. - Анхаарах өрөөний ор нь тусгай тоноглогдсон буюу эсвэл номхотгох эмчилгээ

хийхэд тохиромжтой хоёр хажуугаараа хөндлөвч бүхий байна - Өвчтөнд эмчийн заавраар номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөний биеийн

байдалд байнгын хяналт тавьж аюулгүй орчныг бүрдүүлнэ. - Шаардлагатай тохиолдолд цонхны хамгаалалт хийсэн байна.

Page 21: 397 havsralt

- Өвчний хурц сэдрэлийн үед эмнэлэг хамгааллын хамгаалах болон гамнах дэглэмд буюу онцгой анхаарах, тусгай өрөөнд өвчтөнийг хэвтүүлэн тусламж үзүүлж хяналт тавина.

- Өвчтөн хамгаалах дэглэм буюу онцгой анхаарах өрөөнд эмчлүүлж буй тохиолдолд өрөөний үүдэнд хяналтын сувилагч, эсвэл асрагч 24 цагийн хяналт тавина.

- Өвчтөний өрөөнд өвчтөн өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийхэд ашиглаж болзошгүй эд зүйл байлгаж болохгүй (уяа, бүч, хадаг, бүс, хурц үзүүртэй зүйл гэх мэт).

- Өвчтөний ор, шүүгээ, халаас зэрэгт нийгэмд аюултай үйлдэл хийхэд ашиглаж болзошгүй эд зүйл нуусан эсэхт хяналт тавина (сахлын хутга, хадаас, шүдэнз, шилний хагархай, уяа, эм гэх мэт). Хооллолт

- Шизофрени өвчтэй хүмүүс биемахбодын ямар нэг хавсарсан өвчин үгүй бол ердийн хоол өгнө.

- Өвчтөний хооллолтонд байнгын хяналт тавина. - Кататоник хөшил, эсрэгшил бүхий кататонийн улмаас хоолоо идэхээс татгалзах

эсвэл өөрөө бие даан хооллох чадваргүй байвал сувилагч гардан хооллоно. - Хорлогдохын дэмийрэл, амтлахын болон үнэрлэхүйн хий үзэгдэл, захиран тушаах

сонсголын хий үзэгдэл зэрэг сэтгэц эмгэгийн шинж тэмдгийн улмаас хоолноос татгалзаж байвал хоолоо идэхийг ятгана.

- Цөөн тохиолдолд шингэн юм хэт их уух шинж илэрч болох тул уух шингэний хэмжээнд хяналт тавина.

- Өвчтөнд эргэлтээр ирж буй хоол, хүнсний зүйлд хяналт тавина. Ялангуяа эргэлтээр ирж буй хоол, уух шингэний хэмжээ, өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй сав, баглаа боодолтой зүйл, тухайлбал шилтэй зүйл, ястай мах, сэрээ, хутга, шүдэнз зэрэг зүйлс авчирсан эсэхт хяналт тавина.

Хувцаслалт

- Өвчтөн сэтгэцийн өвчтөний эдлэх эрхийн дагуу эмнэлгийн нөхцөлд өөрийн хувцасаа өмсөж болох боловч эмнэлэг хамгааллын дэглэмийг баримтлан уяа бүч, бүс, тэлээ, сүлбээр зүү зэргийг хэрэглэж болохгүй.

- Шизофренитэй өвчтөнүүд өвчний улмаас өөрийгөө арчлах чадвар буурдаг тул эмнэлгийн ажилтнууд өвчтөний хувцасыг солих талаар ар гэрийнхэнд мэдэгдэх буюу шаардлагатай тохиолдолд эмнэлгийн нөхцөлд угаалга, цэвэрлэгээ хийж өгнө.

Сэтгэл зүй - Шизофрени өвчний сэдрэлийн үед өвчний улмаас өөртөө болон өвчиндөө

шүүмжлэлтэй хандах чадваргүй эсвэл хагас шүүмжлэлтэй болдог тул өвчтөнтэй сөргөлдөх харилцаа үүсгэж болохгүй.

- Өвчтөн өөрт илэрч буй шинж тэмдэгүүдийг бодитой гэж буруугаар итгэж үнэмшдэг тул өвчтөнийг буруутгах, зэмлэх шаардлагагүй.

- Өвчтөнд ямар нэг нэр хоч өгөх, өвчний нэрээр хочлох, хочилж дуудах зэрэг муу нэрийн шошго зүүж болохгүй.

- Шизофренитэй өвчтөнийг бусдаас ялгаварлан гадуурхаж харьцаж болохгүй. - Өвчний улмаас хэвийн бус төрх үйл гаргасан тохиолдолд өвчтөнийг айлган

сүрдүүлэх, номхотгох эмчилгээг шийтгэх зорилгоор хэрэглэж болохгүй. - Шизофренитэй өвчтөнтэй бусдын нэгэн адил хүнлэг, энэрэнгүй байдлаар

харилцана. Шинж тэмдгийн асаргаа сувилгаа/ өөрийгөө асрах чадвар/ Шизофрени өвчний сэдрэлийн үед өвчтөн өвчний улмаас өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадваргүйн улмаас өөрийгөө асран сувилж чаддаггүй. Иймд тухайн өвчтөнд илэрч буй шинж тэмдгийн дагуу асаргаа сувилгааг хийнэ. Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнд өгөхмэдээлэл, зөвлөгөө Мэдээлэл

Page 22: 397 havsralt

- Шизофрени өвчин үүсэх шалтгаан нь бүрэн тогтоогдоогүй өвчин болох талаарх мэдээлэл өгнө.

- Өвчин дахиж болзошгүй. - Өвчний дахилтаас сэргийлэх боломжтой. - Эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай. - Хэл яриа, үйлдэл төрх, биеэ авч яваа байдал хэт этгээд хачин болох нь өвчний

шинж тэмдэг . - Тааламжгүй харилцаа, сэтгэлийн гэмтэл нь өвчнийг сэдээхэд нөлөөлдөг. - Өвчин эдгэрэх, засрал авахад гэр бүл, найз нөхдийн дэмжлэг чухал. - Шаардлагатай үед, эмчийн зөвлөгөөний дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.

Зөвлөгөө

- Өвчин үе үе хурцаддаг тул өвчтөний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. - Сэтгэцэд нөлөөт эмийг хэрэглэхэд эмийн гаж нөлөө илэрдэг бөгөөд эмийн гаж

нөлөө хүчтэй илэрч буй үед гаж нөлөөний эсрэг эмийн бодисыг хэрэглэх буюу эмнэлэгт хэвтэх ч шаардлага гардаг.

- Сэтгэцэд нөлөөт эмийг эмчийн заавраар хэрэглэх нь өвчний дахилтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

- Өвчтөн өвчний улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тул хараа хяналт тавих хэрэгтэй.

- Өвчтөний буруу итгэл үнэмшлийг засах гэж өвчтөнтэй маргалдах, сөргөлдөх хандлага гаргаж болохгүй.

- Өвчтөний ар гэрийнхэнд өвчтөн дошгирсон үед авах арга хэмжээний талаар эрүүл мэндийн боловсрол олгосон байх хэрэгтэй.

- Өвчтөнийг байнга идэвхижүүлж өөрт нь тохирсон ажил хийлгэж, урамшуулах. - Өвчтөн өөртөө үйлчлэх идэвхи, сонирхол муу байдаг тул түүнд тусалж, дэмжиж

байх. - Шаардлагатай үед богино хугацаагаар эмнэлэгт хэвтүүлэх.

Унтах, амрах, хооллох, салхилах, үзвэр үзэх гэх мэт өдөр тутмын хэрэгцээг нь хангаж байх.

В.2.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА Хий үзэгдэлтэй өвчтөний сувилгаа Сэтгэцийн эмгэгийн улмаас бодитой оршоогүй ямар нэг үзэгдэл юмсыг аль нэг мэдрэхүйн эрхтэнээрээ бодитой юм шигээр хий хоосон зүйлийг мэдрэхийг хий үзэгдэл гэнэ.

1 -р шатлал Үнэлгээ өгөх

Хий үзэгдэлтэй өвчтөнд үнэлгээ өгөхдөө:

Ажиглах

Эмнэлзүйн ярилцлага хийх

Санал асуулгын хуудас бөглөх

Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, хэвийн бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана. Хий үзэгдэлтэй өвчтөнд ямар эрхтэний хий үзэгдэл илэрч байгаагаас хамааран илрэх шинжүүд нь харилцан адилгүй байна. Тухайлбал: Сонсголын хий үзэгдэлтэй өвчтөн аль нэг зүг рүү анхаарлаа

хандуулан чих тавин сонсох, эсвэл чихээ бөглөх, сонсогдож буй зүйлийн агуулгаас хамаарч инээх, ярвайх, амандаа үглэх гэх мэт

Харааны хий үзэгдэлтэй өвчтөн ямар нэг зүйлийг шимтэн харах, анхаарлаа хандуулах, нүдээ аних, царайнд нь айдас түгшүүр илрэх гэх мэт

Амтлахын хий үзэгдэлтэй өвчтөн байн байн тамшаалах, хоолоо идэхээс татгалзах, бусдын хоолноос амсаж үзэх гэх мэт

Үнэрлэхүйн хий үзэгдэлтэй өвчтөн байн байн ямар нэг юм үнэртэх, хамраа бөглөх, чимхэх гэх мэт

Page 23: 397 havsralt

Хүрэлцэхүйн хий үзэгдэлтэй өвчтөн биеийн энд, тэнд, арьсан дээгүүр амьтан эсвэл ямар нэг зүйл хүрэлцэж буй мэт мэдрэмж төрсөний улмаас биеийнхээ энд тэнд барьж үзэх, ямар нэг юм түүж хаях, анхааралтай ширтэн харах гэх мэт байдлаар биеэ авч явна.

Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад хий үзэгдэлтэй байж болзошгүй шинж илэрч байвал ямар эрхтэнд, ямар сэрэл мэдрэмж үүсч байгаа талаар тодруулан ярилцана.

2-р шатлал Сувилгааны

онош

Шалтгаан 3-р шатлал Сувилгааны төлөвлөгөө

Хоолноос татгалзсан

Ихэнхидээ захиран тушаах агуулгатай сонсголын хий үзэгдэл, амтлахын болон үнэрлэхийн хий үзэгдлийн улмаас хоол идэхээс татгалзана.

Өвчтөнийг хоолоо идэхийг ятгах; Өөрийнх нь итгэлтэй, ойр дотных нь хүнээр хоолоо идэхийг ятгуулах; Гардан хооллох;

Сэтгэц хөдөлгөөний дошгиролд орсон

Хий үзэгдэлтэй өвчтөнд аймшигтай агуулгатай зүйл сонсогдсон, бие дээгүүр нь амьтан хорхой шавьж гүйж байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон, өөрийнх нь амь насанд аюул заналхийлсэн агуулгатай сонсголын хий үзэгдлийн улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор зугтаах, ноцолдох, түүж хаях гэх мэт хөдөлгөөн хийж сэтгэц хөдөлгөөний дошгиролд орно.

Өвчтөн дошгирсон тохиолдолд эмийн тусламжтайгаар тайвшруулах; Эмийн тусламжтай номхрох боломжгүй бол эмчийн заалтын дагуу номхотгох эмчилгээг хийх

Биедээ гэмтэл учруулсан

Ихэвчлэн захиран тушаах, заналхийлсэн агуулгатай сонсголын хий үзэгдлийн улмаас хий сонсогдож буй зүйлд автан өөртөө аюултай үйлдэл хийдэг

Өвчтөний өөртөө үүсгэсэн гэмтлийн шинж чанар, амь насанд аюултай эсэх, нарийн мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай эсэхээс хамаарч зохих яаралтай тусламж үзүүлэх

Нийгэмд Аюултай үйлдэл хийсэн

Өвчтөн өвчний улмаас илэрч буй хий үзэгдлийн шинжүүдийг бодитой хэмээн итгэдэг учраас түүнд захирагдан өөртөө, бусдад, нийгэмд аюултай үйлдэл хийж болно.

Өвчний сэдрэлийн үед онцгой анхаарах өрөөнд хамгаалах дэглэмд байлгах; Өвчтөний эд зүйл, шүүгээ, халаасанд үзлэг хийх; Эргэлтэнд хяналт тавих; Өвчтөний бусадтай харилцаж буй байдалд хяналт тавих; Өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийсэн байдлаас хамаарч зохих яаралтай тусламж үзүүлэх. Өвчтөний хооллолт, эмнэлгээс оргох бодолтой эсэх, эмээ зохих журмын дагуу хяналтын дор ууж байгаа эсэхийг хянах;

4-р шатлал Хэрэгжүүлэх

Сувилагч үйлдлийг дээрх төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Сувилагч онцгой анхаарах хяналтын өвчтөнд хийсэн үйлдлийг ямар заалт, журмын дагуу хэрхэн хийсэн, үйлдлийн явцад ямар нэг хүндрэл гарсан эсэх талаар “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэнэ. Номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөний даруулга сулрах, хэт чанга хийсний улмаас биемахбодын хүндрэл илэрч болзошгүй тул эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу хараа хяналт тавина.

Page 24: 397 havsralt

Өвчтөн өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл хийсэн бол зохих чиглэлийн яаралтай тусламжийг үзүүлнэ.(хугарал, гэмтэл үүссэн болон зүсэгдсэн, хутгалагдсан, хатгагдсан шарх үүссэн бол гэмтлийн тусламж үйлчилгээ авах, эм олноор уусан бол хордлогын эсрэг тусламж авах гэх мэт). Өвчтөн эмнэлгээс оргосон тохиолдолд эмнэлгийн удирдах албан тушаалтан, шаардлагатай бол цагдаагийн байгууллага, ар гэрийнхэнд яаралтай мэдэгдэн нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй.

5-р шатлал Дүгнэлт

Хий үзэгдэлтэй өвчтөнд үзүүлэх тусламжийг төлөвлөж, хэрэгжүүлсний дагуу ажлын үр дүнг тооцно. Төлөвлөгөөг зохистой хэрэгжүүлсний үр дүнд: Эмнэлэг хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу хэрэгжүүлснээр өвчтөн нийгэмд аюултай үйлдэл хийгээгүй. Эмийн болон номхотгох эмчилгээ эмчийн зааврын дагуу хийснээр өвчтөний хий үзэгдлийн шинж буурсан, арилсан. Сэтгэц хөдөлгөөний дошгирол намжсан. Өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвартай болсон Нийгэмд аюултай үйлдэл хийсэн тохиолдолд зохих яаралтай тусламжийг үзүүлсэнээр өвчтөний амь насыг аварсан, эрүүл мэндийн байдал сайжирсан гэх мэт Эмчилгээ, үйлчилгээний үр дүнг өвчний засралын үед өвчтөний сэтгэл ханамжийн байдлаар мөн өвчтөний ар гэрийнхэн, асран хамгаалагчийн сэтгэл ханамжийн байдлаар үнэлнэ. Дахин үнэлгээ хийж:

А. Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан) В. Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй) С. Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон)

Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.

Дэмийрэлтэй өвчтөний сувилгаа Аливаа юмс үзэгдэл болж буй үйл явдлын талаарх буруу ойлголт, буруу бодол, буруу оюун дүгнэлт буюу бодитой зүйлд тулгуурлаагүй буруу итгэл үнэмшлийг дэмийрэл гэнэ.

Page 25: 397 havsralt

1-р шатлал: Үнэлгээ

Дэмийрэлтэй өвчтөнд үнэлгээ өгөхдөө:

Ажиглах

Эмнэлзүйн ярилцлага хийх

Санал асуулгын хуудас бөглөх

Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, хэвийн бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана.

Дэмийрэл нь маш олон төрлийн агуулгатай байдаг учир дэмийрлийн агуулгаас хамааран өвчтөн биеэ авч яваа байдал, сэтгэл хөдлөл нь өөрчлөгддөг. Шизофрени өвчний үед ихэвчлэн мөрдөгдөх бүлгийн дэмийрэл, үйлчлэх, нөлөөлөхийн дэмийрэл, харьцааны дэмийрэл, хорлогдохын дэмийрэл илэрдэг. Тухайлбал: Мөрдөгдөхийн дэмийрэлтэй өвчтөн өөрийг нь нэг буюу хэсэг бүлэг

хүмүүс мөрдөж тагнаад байна гэсэн буруу итгэл үнэмшилд автсанаас хэн нэгнийг өөрийг нь мөрдөгч этгээд гэж буруугаар ойлгон түүнээс зайлсхийх, зугтах, өөрийгөө хамгаалах, буруу ойлголтын улмаас түүнтэй сөргөлдөж болно

Хорлогдохын дэмийрэлтэй өвчтөн хэн нэгэн этгээд хоол, цайнд нь хор, химийн бодис гэх мэт ямар нэг зүйл хийж хордуулаад байна, хорт утаагаар хордуулаад байна гэх мэт буруу итгэл үнэмшилд автсанаас хэн нэгнийг буруутгах, хоол унднаас татгалзах төрх үйл гаргаж болно

Өөрийг нь эм тариа гэж хортой зүйлээр хордуулаад байна гэсэн буруу ойлголтын улмаас эм, тарианаас татгалзана

Харилцааны дэмийрэлтэй өвчтөн ар гэрийнхэн, эмнэлгийн ажилтан, хамт эмчлүүлэгсэд гэх мэт хэн нэг ойр байгаа хүмүүсийг миний эсрэг муу зүй хийгээд байна, надад атаархаад байна, миний эсрэг хуйвалдаан зохион байгуулаад байна гэх зэрэг буруу ойлголтын улмаас тэдгээр хүмүүстэй сөргөлдөх, эргэлтээс татгалзах, өш хошзон санах зэрэг төрх үйл гаргаж болно.

Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад дэмийрэлтэй байж болзошгүй шинж илэрч байвал эмнэлзүйн ярилцлага хийж юуны тухай буруу ойлголттой байгааг нь тодруулах буюу дэмийрлийн агуулгыг тодорхойлно. Жишээ нь: Хэн, ямар зорилгоор танд аюул занал учруулах гээд байна, та түүнийг ийм үйлдэл хийсэн гэдэгт итгэлтэй байна уу, та түүний эсрэг ямар үйлдэл хийх төлөвлөгөөтэй байна вэ гэх зэрэг нээлттэй асуулт тавьж дэмийрлийн улмаас өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх эрсдэлтэй эсэхийг тогтооно. Санал асуулгын хуудас бөглөх арга: Өвчтөн дэмийрлийн улмаас өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй эсэхийг илрүүлэх асуумжийг бөглүүлж үнэлгээ өгнө (солиоролтой өвчтөн өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй байдлыг илрүүлэх асуумж бөглөнө. Энэ асуумжийг хий үзэгдэл, дэмийрэлтэй өвчтөний аль алинаас авч болно) .

Page 26: 397 havsralt

Бодит үзлэгийн арга: Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг хянахын зэрэгцээ өвчтөний биед ямар нэг шарх, сорви байгаа эсэхийг шалгаж үзнэ. Шизофрени өвчтэй хүмүүс дэмийрлийн улмаас амиа егүүтгэх зорилгоор хоолойгоо боох, иртэй үзүүртэй зүйлээр биедээ шарх сорви үүсгэх, судсаа ханах, түлэх зэргээр өөрийгөө гэмтээсэн байж болно. Дээрх аргуудын тусламжтайгаар авсан мэдээллийг сувилагч сэтгэцийн ажиглалтын дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэж, дараагийн ээлжийн сувилагч нарт хүлээлгэн өгөх буюу эмчид танилцуулна.

2-р шатлал: Сувил

гааны онош

Шалтгаан

3-р шатлал: Төлөвлөгөө

Хоолноос татгалзсан

Ихэнхидээ хорлогдохын дэмийрэл, үйлчлэх болон нөлөөлөхийн дэмийрэлтэй, дэмийрэл нь сонсголын, амтлахын, үнэрлэхийн хий үзэгдэлтэй хавсран илэрч буй тохиолдолд хоол идэхээс татгалзана

Өвчтөнийг хоолоо идэхийг ятгах; Өөрийнх нь итгэлтэй, ойр дотных нь хүнээр хоолоо идэхийг ятгуулах; Өөрийнх нь дуртай хоол хүнсний зүйлийг өгөх; Шаардлагатай бол гардан хооллох; Шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар зондоор хооллох; Эмчийн заалтаар эмчилгээний бургуй тавих

Сэтгэц хөдөлгөөний дошгиролд орсон

Дэмийрэлтэй өвчтөн буруу ойлголтын улмаас хэн нэгнийг буруутгах, түүн рүү дайран довтлох, хий үзэгдэлтэй хавсран илэрч буй үед хий үзэгдэл дэмийрлийн шалтгаант дошгиролд орно. Зарим тохиолдолд дэмийрлийн улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор этгээд үйлдэл хийж болно.

Өвчтөн дошгирсон тохиолдолд эмийн тусламжтайгаар тайвшруулах; Эмийн тусламжтай номхрох боломжгүй бол эмчийн заалтын дагуу номхотгох эмчилгээг хийх;

Биедээ гэмтэл учруулсан

Дэмийрлийн улмаас буруу итгэл үнэмшил үүсч өөртөө аюултай үйлдэл хийдэг

Өвчтөний өөртөө үүсгэсэн гэмтлийн шинж чанар, амь насанд аюултай эсэх, мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай эсэхээс хамаарч зохих яаралтай тусламж үзүүлэх

Нийгэмд аюултай үйлдэл хийсэн

Өвчтөн өвчний улмаас илэрч буй дэмийрлийн байдалд дээд зэргээр итгэж үнэмшдэг тул дэмийрэлдээ захирагдан өөртөө, бусдад, нийгэмд аюултай үйлдэл хийж болно.

Өвчний сэдрэлийн үед онцгой анхаарах өрөөнд хамгаалах дэглэмд байлгах; Өвчтөний эд зүйл, шүүгээ, халаасанд үзлэг хийх; Эргэлтэнд хяналт тавих; Өвчтөний бусад өвчтөнүүдтэй харилцаж буй байдал, ярианы агуулганд хяналт тавих; Өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийсэн байдлаас хамаарч зохих яаралтай тусламж үзүүлэх; Өвчтөний хооллолт, эмнэлгээс оргох бодолтой эсэх, эмээ зохих журмын дагуу хяналтын дор ууж байгаа эсэхийг хянах; Эм, тарианаас татгалзаж буй эсэхт хяналт тавих;

Page 27: 397 havsralt

4-р шатлал: Хэрэгжүүлэх

Сувилагч үйлдлийг дээрх төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Сувилагч онцгой анхаарах хяналтын өвчтөнд хийсэн үйлдлийг ямар заалт, журмын дагуу хэрхэн хийсэн, үйлдлийн явцад ямар нэг хүндрэл гарсан эсэх талаар “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэнэ. Номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөний даруулга сулрах, хэт чанга хийсний улмаас биемахбодын хүндрэл илэрч болзошгүй тул эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу хараа хяналт тавина. Өвчтөн өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл хийсэн бол зохих чиглэлийн яаралтай тусламжийг үзүүлнэ. (хугарал, гэмтэл үүссэн болон зүсэгдсэн, хутгалагдсан, хатгагдсан шарх үүссэн бол гэмтлийн тусламж үйлчилгээ авах, эм олноор уусан бол хордлогын эсрэг тусламж авах гэх мэт). Өвчтөн эмнэлгээс оргосон тохиолдолд эмнэлгийн удирдах албан тушаалтан, шаардлагатай бол цагдаагийн байгууллага, ар гэрийнхэнд яаралтай мэдэгдэн нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй.

5-р шатлал: Дүгнэлт

Дэмийрэлтэй өвчтөнд үзүүлэх тусламжийг төлөвлөж, хэрэгжүүлсний дагуу ажлын үр дүнг тооцно. Төлөвлөгөөг зохистой хэрэгжүүлсний үр дүнд: Эмнэлэг хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу хэрэгжүүлснээр өвчтөн нийгэмд аюултай үйлдэл хийгээгүй (өөртөө, бусдад, нийгэмд ) Эмийн болон номхотгох эмчилгээ эмчийн зааврын дагуу хийснээр өвчтөний дэмийрлийн шинж багассан, засралын байдалд орсон. Дэмийрэл засарсан учир эм, тариа, хоол, унднаас татгалзахаа больсон. Сэтгэц хөдөлгөөний дошгирол намжсан. Өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвартай болсон. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн тохиолдолд зохих яаралтай тусламжийг үзүүлсэнээр өвчтөний амь насыг аварсан, эрүүл мэндийн байдал сайжирсан гэх мэт. Эмчилгээ, үйлчилгээний үр дүнг өвчний засралын үед өвчтөний сэтгэл ханамжийн байдлаар мөн өвчтөний ар гэрийнхэн, асран хамгаалагчийн сэтгэл ханамжийн байдлаар үнэлнэ. Дахин үнэлгээ хийж: A.Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан) B.Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй) C.Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон) Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.

Сэтгэцэд нөлөөт эмийн гаж нөлөө (Паркинсон төст хамшинж) илэрсэн өвчтөнд үзүүлэх сувилгаа

Солиорлын эсрэг зарим эмийн бодисыг хэрэглэх үед сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө илэрсэний улмаас өвчтөн өөртөө үйлчлэх чадвар буурах буюу энгийн дадалзүйн чадвараа түр алдаж болно. Солиорлын эсрэг эмийн шалтгаант сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө нь эмнэлзүйн олон шинж тэмдгээр илэрдэг боловч ихэнх тохиолдолд нейролептик хамшинж буюу Паркинсон төст хам шинж илэрдэг.

1-р шатлал: Үнэлгээ өгөх

Сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө илэрсэн өвчтөнд үнэлгээ өгөхдөө:

Ажиглах

Эмнэлзүйн ярилцлага хийх

Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, биеийн байрлал, хэвийн бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, хөдөлгөөний хэмнэл, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана.

Page 28: 397 havsralt

Сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө нь Паркинсон төст хамшинжээр илэрч буй үед нүүрний хувирал бага, баг өмссөн мэт, ам нь бага зэрэг ангайсан, шүлс нь гоожсон, харагдах ба үйлдэл хөдөлгөөн хийж буй хэмнэл нь ердийнхөөс удааширсан, өвчтөний ерөнхий биеийн байрлал бэгцийсэн, цээж хэсгээр бөгтийсөн, өвдөгний үеэр нугарсан, гар, эрүү нь салгалж, хэл нь бултаганаж буй нь харагдана.

Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад дээрх шинжүүд илэрч буй үед өвчтөнд одоогоор ямар зовиур шаналгаа илэрч буй талаар өөрөөс нь тодруулан асууна. Өвчтөн үгээр харилцах боломжтой байдаг тул үгэн харилцаагаар харилцана. Тухайлбал: биеийн байдал ямар байна, салгалах нь ямар үед ихэсч байна, хоол идэх шингэн уухад бэрхшээлтэй байгаа эсэх, хувцасаа өмсөх, тайлах, бие засах гэх мэт ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийхэд хэр зэрэг бэрхшээлтэй байна гэх зэрэг сэдвүүдээр ярилцана. Мөн үндсэн өвчний талаар ярилцана. Бодит үзлэгийн арга:

1 Биеийн булчингуудыг барьж, тэмтэрч үзэхэд хатуурсан байна. 2 Булчингийн чангарлын улмаас захын эрхтэнүүд хүйтэн,

хөхөлбөр өнгөтэй байж болно. 3 Өвчтөнөөр ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийлгэж хөдөлгөөний эв

дүй, хэмнэлийг шалгана. 4 Юм бичүүлэхэд үсгийн хэмжээ жижиг, булчин хөшсөн, салгалж

байгаа учраас бичгийн хэв өөрчлөгдөнө. 5 Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг шалгаж үзнэ. 6 Өвчтөнд ажиглагдсан шинжүүд, ярилцлагад оролцсон байдал,

бодит үзлэгээр илэрсэн шинжүүдийн тухай сувилагч сэтгэцийн ажиглалтын дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэж, дараагийн ээлжийн сувилагч нарт хүлээлгэн өгөх буюу эмчид танилцуулна.

2-р шатлал: Сувилгааны онош

Шалтгаан

3-р шатлал: Сувилгааны төлөвлөгөө

Салгалсан

Сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөөний улмаас дээд мөч, гар, эрүү, хэл чичирхийлж салгална.

Өвчтөний салгалж буй хөдөлгөөнийг механик аргаар зогсоох боломжгүй Эмчийн зааврын дагуу, зохих тун хэмжээгээр эмийн бодисыг эмчилгээнд хэрэглэх. Салгалсаны улмаас аяга, тавгаа барьж чадахгүй, хооллож чадахгүй бол гардан хооллох. Хэл чичирхийлж булталзан, шүлс гоожиж буй үед эрүүл ахуйн дэглэм сахих Онцгой шаардлагагүй бол юм бичүүлэх, товчлуулахгэх мэт нарийн үйлдэл хийлгэхгүй байх

Хөдөлгөөний хэмнэл буурсан

Сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөөний илэрч биеийн булчин чангарсаны улмаас үйлдэл хөдөлгөөний хэмнэл багасч хөдөлгөөн удааширна.

Эмчийн заавраар эмийн бодисыг хэрэглэх; Үйлдэл хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй үед тусалж, дэмжих;

Page 29: 397 havsralt

Булчин чангарч хөшсөн

Сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөөний улмаас булчин чангарч хатуурч, хөшнө.

Эмчийн заавраар эмийн бодисыг хэрэглэх; Үйлдэл хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй үед тусалж, дэмжих; Хооллох, өөртөө үйлчлэх үед гардан туслах;

Өвчтөн өөртөө үйлчлэх чадвар буурсан

Булчингууд чангарсан, хөшсөн, салгалах шинж илэрч буй үед үйлдэл хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй болно.

Эмчийн заавраар эмийн бодисыг хэрэглэх; Үйлдэл хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй үед тусалж, дэмжих; Хувцаслах, хооллох, бие засах гэх мэт үйлдэл хөдөлгөөн хийх, өөртөө үйлчлэх үйлдэл хийхэд туслах;

Амны хөндийд шүлс ихээр хуримтлагдсан

Булчингууд чангарч хөшсөний улмаас юм залгихад бэрхшээлтэй тул өвчтөний аманд шүлс ихээр хуримтлагддаг.

Өвчтөний шүлсийг арчиж өгөх эсвэл шүлсийг хаяулах; Амны хөндийг цэвэр усаар зайлуулах; Шаардлагатай үед амны хөндийг ариутгалын уусмалаар зайлуулах буюу амны хөндийг цэвэрлэж өгөх;

Ам цангасан

Сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөөний улмаас ам цангах шинж илэрдэг.

Шингэн юм бага багаар уулгах; Уух шингэний хэмжээнд хяналт тавих;

4-р шатлал: Хэрэгжүүлэх

Сувилагч үйлдлийг дээрх төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Сувилагч онцгой анхаарах хяналтын өвчтөнд хийсэн үйлдлийг ямар заалт, журмын дагуу хэрхэн хийсэн, үйлдлийн явцад ямар нэг хүндрэл гарсан эсэх талаар “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэнэ. Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө илэрч буй үед ам цангах шинжүүд илэрдэг тул шингэнийг бага багаар уулгана. Үйлдэл хөдөлгөөн хийхэд нь туслах буюу сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө хүчтэй илэрч өөртөө үйлчлэх чадваргүй үед гардан асаргаа, сувилгаа хийнэ. Өвчтөний шүлс амны хөндийд ихээр хуримтлагддаг учир амны хөндийн ариун цэврийг сахина.

5-р шатлал: Дүгнэлт

Сэтгэц нөлөөт эмийг зөвхөн эмчийн заавраар зөв хэрэглэснээр сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө аажмаар багассан. Эмийн тун хэмжээг зөв тохируулснаар өвчтөнд илэрч буй салгалах, булчин хөших, хөдөлгөөн удаашрах зэрэг шинжүүд нь хэвийн байдалдаа орсон. Өвчтөн өөртөө үйлчлэх чадвар сэргэсэн. Амны хөндийн ариун цэврийг сахиснаар амны хөндийн үрэвслээс урьдчилан сэргийлсэн. Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээний үр дүнд сэтгэцийн байдал сайжирсан. Сувилахуйн тусламжийн үр дүнг тооцно. Дахин үнэлгээ хийж: A.Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан) B.Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй) C.Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон) Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.

Page 30: 397 havsralt

Сувилагч шизофренитэй өвчтөнөөс дараах асуумжийг авч солиорлын улмаас өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй байдлыг илрүүлж сэтгэцийн байдалдүнэлгээ өгнө.

3.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнд өгөх мэдээлэл, зөвлөгөө

Мэдээлэл - Шизофрени өвчин үүсэх шалтгаан нь бүрэн тогтоогдоогүй өвчин болох талаарх

мэдээлэл өгнө. - Өвчин дахиж болзошгүй. - Өвчний дахилтаас сэргийлэх боломжтой. - Эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай. - Хэл яриа, үйлдэл төрх, биеэ авч яваа байдал хэт этгээд хачин болох нь өвчний

шинж тэмдэг. - Тааламжгүй харилцаа, сэтгэлийн гэмтэл нь энэ өвчнийг сэдээхэд нөлөөлдөг. - Өвчин эдгэрэх, засрал авахад гэр бүл, найз нөхдийн дэмжлэг чухал. - Шаардлагатай үед, эмчийн зөвлөгөөний дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.

Зөвлөгөө - Өвчин үе үе хурцаддаг тул өвчтөний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. - Сэтгэцэд нөлөөт эмийг хэрэглэхэд эмийн гаж нөлөө илэрдэг бөгөөд эмийн гаж

нөлөө хүчтэй илэрч буй үед гаж нөлөөний эсрэг эмийн бодисыг хэрэглэх буюу эмнэлэгт хэвтэх ч шаардлага гардаг.

- Сэтгэцэд нөлөөт эмийг эмчийн заавраар хэрэглэх нь өвчний дахилтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

- Өвчтөн өвчний улмаас нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тул хараа хяналт тавих хэрэгтэй.

- Өвчтөний буруу итгэл үнэмшлийг засах гэж өвчтөнтэй маргалдах, сөргөлдөх хандлага гаргаж болохгүй.

- Өвчтөний ар гэрийнхэн нь өвчтөн дошгирсон үед авах арга хэмжээний талаар эрүүл мэндийн боловсролтой байх хэрэгтэй.

- Өвчтөнийг байнга идэвхижүүлж өөрт нь тохирсон ажил хийлгэж, урамшуулах; - Өвчтөн өөртөө үйлчлэх идэвх сонирхол муу байдаг тул түүнд тусалж, дэмжиж байх, - Шаардлагатай үед богино хугацаагаар эмнэлэгт хэвтүүлэх;

Унтах, амрах, хооллох, салхилах, үзвэр үзэх гэх мэт өдөр тутмын хэрэгцээг нь хангаж байх,

Кататоник хэлбэрийн шизофренитэй өвчтөний сувилахуйн тусламж

Тодорхойлолт: Хүний санаа зоригоос хамаарахгүй, өөрөө хар аяндаа үүсэж

байгаа, ерийн биш, этгээд, хачин, гоёмсог, чамин шинж чанартай эмгэг үйлдэл хөдөлгөөнийг кататони гэдэг.

Шизофренийн кататоник хэлбэр: F20 Шалтгаан: Тодорхой шалтгаангүй Эмнэлзүйн шинж тэмдэг: Кататоник хамшинж нь кататоник хэлбэрийн шизофренийн үед тод илэрнэ.

Кататоник хамшинжийн эмнэлзүй нь кататоник хөшил, кататоник дошгирлын шинжүүдээр илэрнэ.

Кататоник хөшил үүсэхдээ хэд хэдэн үе шатыг дамждаг. - Уян хөшил, - Эсрэгшилтэй хөшил, - Хөшингө хөшил,

Кататоник хөшил нь өвчтөний биеийн булчингууд ээлж дараалан чангарах, булчин

чангарахын хирээр өвчтөн дуугүй болох шинжээр илэрнэ.

Page 31: 397 havsralt

Хөшил нь өвчтөний нүүр зажлуурын булчин, дээд мөч, их биеийн булчин, доод

мөчдийн булчин гэх мэтээр дээрээсээ доошлох дэс дарааллаар илэрдэг. Хөшлийн үе шатаас хамааран өвчтөнд:

- Нүүр тослогтох, - Хошуу цорвойх, - Шатны шинж, - Агаарын дэрний шинж, - Өвдөлтийн үед хүүхэн хараа өргөсөхгүй байх шинж, - Эсрэгших шинж, - Дуулгавартай болох шинж, - Уян болох шинж, - Ердийн дуугаар харилцахгүй боловч шивнэж ярилцахад асуултанд хариулах шинж

зэрэг өвөрмөц шинжүүд илэрдэг.

Кататоник хэлбэрийн шизофренитэй өвчтөнүүд өвчнийхөө улмаас өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвараа алдан, өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх, биеийн талаас хүндрэл өгөх эрсдэлтэй байдаг тул тухайн өвчтөнтэй ажиллаж буй сувилагч нь ээлж хамт олноо зөв зохион байгуулах, эмнэлэг хамгааллын дэглэмийн талаарх мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшин, шаардлагатай сувилахуйн тусламжийг зөв оновчтой зохион байгуулах, цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.

Кататоник хэлбэрийн шизофренитэй өвчтөнтэй ажиллаж буй сувилагч нь дараах

үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: - Өвчтөнтэй эелдэг зөөлөн, энэрэнгүй, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах - Өвчтөний биеийн болон сэтгэцийн байдалд ажиглалт, үнэлгээ хийж сувилгааны

онош тавих - Сувилгааны оношид үндэслэн сувилахуйн тусламж үзүүлэх - Өвчтөний сэтгэцийн байдалд зөв үнэлгээ хийж өөртөө болон бусдад аюултай

үйлдэл хийж болзошгүй байдлаас урьчилан сэргийлж ажиллах - Өвчтөнд хийгдэж буй сувилахуйн тусламж, үйлчилгээ нь нэмэлт зовиур үүсгэхгүй,

чирэгдэлгүй, түргэн шуурхай байх, - Өвчтөнд хийсэн эмчилгээ, сувилгааг хэрхэн гүйцэтгэсэн талаар шалгаж дүгнэсэн

байх, - Багаар ажиллах чадвартай байх, - Сэтгэцийн ажиглалтын дэвтэрт хийсэн эмчилгээ, асаргаа сувилгаа сувилахуйн

тусламж, хяналт, ажиглалтын талаар дэлгэрэнгүй бичиж тэмдэглэх, - Өвчтөнийг сэтгэл зүйн хувьд байнга дэмжиж байх,

Кататоник хэлбэрийн шизофренитэй өвчтөнтэй ажиллаж буй сувилагч үйл

ажиллагаандаа баримтлах зарчим: - Кататоник дошгирол болон кататоник хөшлийн үед илрэх шинж тэмдэг, тавих

хяналт, асаргаа сувилгааны талаар мэдлэг чадвартай байх - Өвчтөнд ямар хэрэгцээ шаардлага, асаргаа сувилгаа шаардлагатай байгааг

анхаарах - Өвчтөнд тохирсон аюулгүй орчинг бүрдүүлэх - Тохирсон хоол, идээ ундааг зөвлөх - Өвчтөнд тохирсон хувцас өмсгөх - Өвчтөнд илэрч буй шинж тэмдэг, өөрчлөлтийг зөв үнэлж тодорхойлон

шаардлагатай тусламжийг үзүүлэх - Өвчтөнийг сэтгэл зүйн хувьд байнга дэмжиж, зөвлөж ажиллах

Кататоник хэлбэрийн шизофренитэй өвчтөнтэй ажиллаж буй сувилагчийн

эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар хандлага: - ЭХД-ийн талаарх мэдлэгтэй байх - Эмнэлзүйн харилцааны ур чадварыг эзэмшсэн байх

Page 32: 397 havsralt

- Шизофрени өвчний талаарх ерөнхий ойлголт, илрэх шинж тэмдэг, хамшинжүүд, ажиглалт, хараа хяналт, авах арга хэмжээний талаарх мэдлэгийг эзэмших

- Кататоник дошгирол, кататоник хөшлийн үед тавих хяналт, асаргаа сувилгаа тусламж үйлчилгээний талаарх мэдлэг, чадварыг эзэмшсэн байх

- Өвчтөний сэтгэцийн байдалд үнэлгээ хийх ур чадварыг эзэмшсэн байх - Өвчтөний төрх үйлийг ажиглан дүгнэлт хийх чадвартай, нийгэмд аюултай үйлдэл

хийж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшсэн байх,

- Сувилахуйн тусламж үйлчилгээ, гардан хийх ур чадварыг эзэмшсэн байх, - Харилцаа хандлага, ёс зүйн өндөр ур чадварыг эзэмшсэн байх, - Өвчтөн, түүний ар гэр, асран хамгаалагчид зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмшсэн

байх, - ЭМНХ-ын Сайдын 2000 оны №210 тоот тушаал, номхотгох аргыг хэрэглэх ур

чадварыг эзэмшсэн байх, - Сэтгэц нөлөөт эм бодис, түүнийг хэрэглэх заалт, өвөрмөц үйлчилгээ, эмийн гаж

нөлөөний илрэл, авах арга хэмжээ, онцлогуудын талаарх мэдлэгтэй байх, - Сэтгэцийн ажиглалтын дэвтэр хөтлөх мэдлэг, ур чадвартай байх, - Багаар ажиллах чадвартай байх,

Кататоник хэлбэрийн шизофренитэй өвчтөнтэй ажиллаж буй сувилагчийн анхаарвал зохих зүйлс:

- Аль болох аюулгүй тайван орчинг бүрдүүлэх, - Ээлж хүлээн авахдаа өвчтөнийхөө сэтгэцийн болон биеийн байдал, хийгдсэн

эмчилгээ, асаргаа сувилгаа, анхаарах зүйлийн талаар сайтар асууж нэг бүрчлэн хүлээн авах,

- Багаар ажиллах, - Ээлжээ зөв зохион байгуулж, сонор сэрэмжтэй, анхааралтай ажиллах, - Өвчтөний сэтгэцийн болон биеийн байдалд тогтмол хяналт тавин хараа хяналтыг

сулруулахгүй байх, - Эмчилгээг эмчийн заалтаар цагт нь хийж гүйцэтгэх, - Өвчтөнд эмчилгээ, сувилгааг хийхдээ анхааралтай, зохих журмын дагуу хийх, - Өвчтөнтэй ширүүн, өндөр дуугаар харилцах, анхаарлаа өөр зүйлд хандуулах,

хяналт сулруулах нь өвчтөнд өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх нөхцлийг бий болгодог гэдгийг анхаарах,

- Өвчтөний хоол цайны цаг, эмчилгээ үйлчилгээ, ээлж хүлээлцэлт, гадаа салхинд гаргах, цэвэрлэгээний үед онцгой анхаарал сонор сэрэмжтэй байж хяналтыг сулруулахгүй байх,

- Өвчтөнд чин сэтгэлээсээ үйлчлэх, - Шаардлагатай тохиолдолд эмчлэгч эмч болон дежур эмчид үзүүлж эмчийн

заалтаар эмчилгээ, асаргаа сувилгааг хийх, - Өвчтөнд хийсэн үнэлгээ, сувилахуйн тусламж үйлчилгээний талаар сэтгэцийн

ажиглалтын дэвтэрт тодорхой заавал бичиж, тэмдэглэх,

Кататоник дошгирол болон кататоник хөшилтэй өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бөгөөд асаргаа сувилгааны үндсэн зарчим, сувилгааны үйл ажиллагааны 5 шатлалын дагуу сувилахуйн тусламжийг үзүүлнэ.

СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ Орчин:

- Эмчлүүлэгчийн өрөө саруулхан, агааржуулалт сайтай байна. - Тасалгааны хана гэгээлэг өнгөтэй байна. - Эмчилгээ, асаргаа сувилгаа хийх боломжтой аюулгүй орчинг бүрдүүлсэн байх

шаардлагатай. - Өдрийн болон өрдийн гэрэлтүүлэгтэй байна. - Нэг оронд ноогдох талбай 7м2 - Өрөөний агаарын хэм180-200 хэм,

Page 33: 397 havsralt

- Харьцангуй чийглэг 60%, - Ор хоорондын зай 1 м, - Өрөөнд дулаан хэмжигч термометр болон чийглэг хэмжигчтэй байна. - Өвчтөний өрөөнд өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх бөгөөд, 7 хоног тутамд

шал ханыг хлорамины 0.5-1%-ийн уусмалаар халдваргүйжүүлж, дараа нь савантай усаар арчина.

- Өрөөнд сандал, шүүгээ, халбага, сэрээ,толь, уяа, бүс гэх мэт өвчтөн өөртөө болон орчиндоо аюултай үйлдэл хийж болохуйц эд зүйлсийг байлгахгүй.

- Эмчлүүлэгчийг эмнэлэг хамгааллын дэглэмийн хамгаалах болон гамнах дэглэмд, онцгой анхаарах хяналтанд байлган 24 цагийн турш тасралтгүй хараа хяналтанд байлган эмчилгээ асаргаа сувилгааг хийнэ.

Хувцаслалт:

- Өвчтөний өмсөж буй хувцас энгийн тайлж өмсөхөд хялбар байна - Хагас буюу бүтэн задгай энгэртэй - Уяа, бүсгүй - Чийг татахгүй - Арьсанд харшил өгөхгүй - Хөвөн даавуун материалаар хийсэн - Аль болох сул чөлөөтэй - Угааж цэвэрлэхэд хялбар - Эмчилгээ, сувилгааны ажилбар хийхэд тохиромжтой байх - Өвчтөн хувцас нь өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй эд зүйлийг

агуулаагүй байх шаардлагатай. - Өвчтөн дошгирол болон хөшлийн улмаас өөртөө үйлчлэх чадваргүй байдаг учраас

эмчлүүлэгчийн хувцасыг шаардлагатай тохиолдол бүрт сольж, угааж цэвэрлэж өгнө.

Хооллолт:

- Кататонитой өвчтөн биемахбодийн талаас хавсарсан өөрчлөлтгүй бол ердийн эмчилгээний хоол хэрэглэнэ.

- Эмчлүүлэгчийн хоол нь тэжээллэг, хүний бие махбодид шаардлагатай уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм агуулсан хоол тэжээл хэрэглэх нь чухал.

- Илэрч буй шинж тэмдгийн улмаас өвчтөн хоол, цайнаас татгалзах, идэж чадахгүй болдог тул залгихад хялбар, шингэц түргэнтэй хоолоор гардан хооллох ба шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар зондоор хооллоно.

- Эсрэгшилтэй кататоник хамшинжийн үед өвчтөний булчингийн хөшил нь шөнийн цагт сулардаг тул хооллох боломжтой.

- Дошгиролтой өвчтөн байнга орилж хашгирснаас мөн хордлоготой үед хордлогын шинж тод илрэх тул шингэн зүйл бага багаар ойрхон уулгах, уруулыг нь тослож өгөх хэрэгтэй.

Сэтгэл зүй:

- Аль болох тайван байлгаж тасралгүй хараа хяналт тавьж асарч сувилна. - Өвчтөнийг сэтгэл зүйн хувьд дэмжиж, эдгэрнэ гэсэн итгэл найдвар төрүүлэх - Таашаал өгөх үг хэллэг хэлэх - Туслах гэсэн чин сэтгэлээ илэрхийлэх - Итгэл төрүүлэхүйц харилцаа хандлагаар үйлчилнэ.

Шинж тэмдгийн асаргаа сувилгаа: / өөрийгөө асрах чадвар /

Өвчтөн дошгирол болон хөшлийн улмаас өөртөө тавих хяналт алдагдан өөрийгөө арчлах чадваргүй байдаг учир илэрч буй шинж тэмдгийн дагуу шаардлагатай сувилахуйн тусламжийг гардан хийнэ.

Page 34: 397 havsralt

СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА Кататоник хөшилтэй өвчтөний сувилахуй

1-р шатлал: Үнэлгээ өгөх

Кататоник хөшилтэй өвчтөнд үнэлгээ өгөхдөө:

Ажиглах

Эмнэлзүйн ярилцлага хийх

Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, хэвийн бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана.

Кататоник хөшил нь эмнэлзүйн хувьд уян хөшил, эсрэгшилтэй хөшил, хөшингө хөшил гэсэн 3 хэлбэрээр илэрнэ. Иймд хөшлийн хэлбэрээс хамааран өөр өөр шинжүүд ажиглагдана.

Уян хөшлийн үед өвчтөний хөдөлгөөн удааширсан. Нүүр царайны хувирал багассан, харц гөлгөрдүү, нүүр тослогтсон, хошуу урагш цорвойсон, нэг суусан газраа удаан суух, зогссон газраа удаан зогсох, алхаа ойрхон болох, биеийн байрлал эвгүй байсан ч тэр байдлаа удаан хадгалах, ам хагас ангайсан, хоёр гарын сарвуу бүрэн атгагдахгүй хагас атгаж хэвлийн тушаа барьсан, үг яриа цөөрсөн шинжүүд ажиглагдана.

Эсрэгшилтэй хөшлийн үед өвчтөн бээцийсэн удаан хөдөлгөөнтэй, үгийн харилцаа хомс буюу дуугүй болох шинжтэй, нүүрний хувирал үгүй, хамгийн гол шинж тэмдэг нь хөндлөнгийн хүмүүс ямар нэг үйлдэл хийхийг тушаахад түүнийг огт хийхгүй байх идэвхигүй эсрэгшилийн шинж, эсвэл хий гэсэн үйлдлийг түүний эсрэгээр хийх буюу идэвхитэй эсрэгшилийн шинжүүд тод илэрнэ.

Хөшингө хөшлийн үед өвчтөн бүрэн дуугүйрхлийн шинжтэй, бүх биеийн булчингууд дээд зэргээр чангаран хөшсөний улмаас өвчтөн өөртөө үйлчлэх ямар ч чадваргүй, эхийн хэвлийд буй ургийн байрлалд орно.

Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад хөшлийн шинж тэмдэг илэрч байвал өвчтөнтэй үгэн харилцаагаар харилцах оролдлого хийнэ. Зарим тохиолдолд өвчтөн өөртэй нь харилцах гэхэд хариулахгүй боловч хөндлөнгийн бусад хүмүүстэй ярилцахад дундуур нь орж асуултанд хариулах, эсвэл ердийн дуугаар харилцахад ярилцахгүй боловч шивнэж ярихад шивнэж хариулах шинж илэрч болно. Хөшингө хөшлийн үед өвчтөнтэй үгээр харилцах боломжгүй учир зөвхөн биеийн хэлээр харилцана. Бодит үзлэгийн арга: Кататоник хөшлийг таних хамгийн гол арга нь бодит үзлэгийн арга. Үүнд:

Өвчтөний биеийн булчингуудыг тэмтэрч үзэхэд чангарч хатуурсан байна.

Нэг эсвэл хоёр гарыг нь дээш өргүүлээд орхиход хөшлийн улмаас гар нь аажим аажмаар шатаар бууж буй мэт доошилно.

Өвчтөнийг орон дээр нь хэвтүүлэхэд дэр байсан ч, дэр байхгүй байсан ч дэр дэрлэсэн юм шигээр хий хоосон агаар дэрлэн хэвтэнэ.

Ямар нэг үйлдэл хийхийг тушаахад эсрэгшлийн шинж илэрч буй эсэхийг шалгана.

Өвчтөн ердийн дуугаар асуухад хариулахгүй бол шивнэж яриад хариу үйлдэл үзүүлж буй эсэхийг шалгана.

Өвчтөний биеийн байрлалыг өөрчлөн этгээд хачин байрлалд оруулахад тэрхүү байрлалыг удаан хадгална.

Page 35: 397 havsralt

Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг шалгаж үзнэ.

Ухамсарт ухаан балартаж болох тул баримжааллыг шалгана.

Өвчтөний биед ямар нэгэн шарх, сорви, гэмтэл байгаа эсэхийг шалгана.

Дээрх аргуудын тусламжтайгаар авсан мэдээллийг сувилагч сэтгэцийн ажиглалтын дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэж, дараагийн ээлжийн сувилагч нарт хүлээлгэн өгөх буюу эмчид танилцуулна.

2-р шатлал: Сувилгааны

онош

Шалтгаан

3-р шатлал: Сувилгааны төлөвлөгөө

Хоол, унднаас татгалзсан

Кататоник хөшил, ялангуяа эсрэгшилтэй хөшлийн улмаас хоол, унднаас татгалзана

Өвчтөнийг хоолоо идэхийг ятгах; Өөрийнх нь итгэлтэй, ойр дотных нь хүнээр хоолоо идэхийг ятгуулах; Хөшингө хөшлийн үед шингэн хоолоор гардан хооллох; Шаардлагатай бол эмчийн зааврын дагуу эмийн тусламжтайгаар саатал тайлж идэвхижүүлсэний дараа хооллох; Зарим тохиолдолд өвчтөний хоол, ундыг өөрт нь ойрхон тавиад холоос ажиглахад өөрөө хоолоо идэж байхаар зохицуулах; Шөнө оройн цагаар булчингийн чангарал багасч хоол, унд идэх идэвхитэй болдог тул өвчтөнийг ажиглаж байгаад энэ үед нь хооллох

Сэтгэц хөдөлгөөний дошгиролд орсон

Кататоник хөшил нь кататоник дошгирлоор солигдон сэтгэц хөдөлгөөний дошгиролд орж болно. Кататоник дошгирлын онцлог нь өвчтөн гэнэт, огцом үйлдэл хийдэг учир гэнэтийн нийгэмд аюултай нь үйлдэл хийж болно.

Эмийн тусламжтай номхрох боломжгүй бол эмчийн заалтын дагуу номхотгох эмчилгээг хийх; Номхотгох эмчилгээг нэг удаад 4 цагаас илүүгүй хугацаагаар хийх; Номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөнд байнгын хяналт тавих; Номхотгох эмчилгээ хийлгэсэн өвчтөнд шингэн юм бага багаар уулгах, уруулыг нь тослох, бие засуулах, хооллох зэрэг шаардлагатай гардан асаргаа сувилгаа хийх;

Биедээ гэмтэл учруулсан

Кататоник хөшил, кататоник дошгирол ээлжлэн солигдох үед өвчтөн өөртөө гэмтэл учруулж болзошгүй байдаг.

Өвчтөний өөртөө үүсгэсэн гэмтлийн шинж чанар, амь насанд аюултай эсэх, мэргэжлийн эмчийн тусламж, зохих яаралтай тусламж үзүүлэх;

Нийгэмд аюултай үйлдэл хийсэн

Кататоник хөшлийн үед нийгэмд аюултай үйлдэл хийх эрсдэл бага боловч эмнэлзүйн хувьд хөшил, дошгирол ээлжлэн солигдох эсвэл ухаан балартал илэрч болох учир дошгирлын үед юм эвдэж сүйтгэх, цонх хагалах, юмнаас үсрэх, бусад руу дайран довтлох хэлбэрээр нийгэмд аюултай үйлдэл хийж болно.

Өвчний сэдрэлийн үед онцгой анхаарах өрөөнд хамгаалах дэглэмд байлгах; Нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлж байнгын хяналт тавих; Өвчтөний эд зүйл, шүүгээ, халаасанд үзлэг хийх; Өвчтөний бусадтай харилцаж буй байдалд хяналт тавих; Өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийсэн байдлаас хамаарч зохих яаралтай тусламж үзүүлэх; Хөшилтэй өвчтөнд бусад өвчтөнүүд аюултай үйлдэл хийж болзошгүй учир

Page 36: 397 havsralt

анхаарах өрөөнд хяналт сайн тавих;

Өвчтөн өөртөө үйлчлэх чадваргүй

Кататоник хөшлийн улмаас бүх биеийн булчингууд чангаран өөрөө бие даан хооллох, бие засах, ариун цэвэр сахих гэх мэт энгийн дадал үйлийн чадвар буурах буюу алдагддаг

Өвчтөн хооллоход туслах эсвэл гардан хооллох; Усанд оруулах; Бие засуулах; Орноосоо босох, суух, юм атгах гэх мэт хөдөлгөөн хийхэд нь туслах; Хувцасаа өмсөх, тайлахад туслах; Үсээ самнах, амны хөндийгөө цэвэрлэх, гар нүүрээ угаах гэх мэт ариун цэвэр сахих үйлдэл хийхэд туслах

Ухамсарт ухаан зүүдчилэн балартсан

Кататоник хөшилтэй өвчтөний ухамсарт ухаан зүүдчилэх хэлбэрээр балартдаг.

Өвчтөний орон зайн баримжааг шалгах; Цаг хугацааны баримжааг шалгах; Өөрийгөө баримжаалах баримжааг шалгах; Ухаан балартлын үед хий үзэгдэл, дэмийрэл орчин өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрч болох тул бусад сэтгэц эмгэгийн ямар шинж илэрч байгаад хяналт тавьж ажиглах;

4-р шатлал: Хэрэгжүүлэх

Сувилагч үйлдлийг дээрх төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Сувилагч онцгой анхаарах хяналтын өвчтөнд хийсэн үйлдлийг ямар заалт, журмын дагуу хэрхэн хийсэн, үйлдлийн явцад ямар нэг хүндрэл гарсан эсэх талаар “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэнэ. Хөшлийн улмаас хоол унднаас татгалзаж буй үед гардан хооллоно. Дотоод шалтгаант хордлого илэрдэг учир шингэн юм бага багаар ойрхон уулгана. Дошгирлын байдалд орж нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй бол номхотгох эмчилгээ хийж эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу хараа хяналт тавина. Өвчтөн өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл хийсэн бол зохих чиглэлийн яаралтай тусламжийг үзүүлнэ. Кататоник хөшлийн үед халуун нэмэгдэх хандлагатай байдаг учир халууныг 4 цаг тутамд нэг удаа хэмжих буюу халуурсан тохиолдолд халуун бууруулах эмчилгээ хийнэ. Ухаан зүүдчилэн балартсан үед эмчийн зааврын дагуу номхотгох эмчилгээ хийх ба шаардлатай эмийн эмчилгээг хийнэ. Үр дүнг хэвэндээ, сайжирсан, дордсон байдлаар үнэлэн сувилгааны үйл ажиллагааг шийдвэрлэнэ.

5-р шатлал: Дүгнэлт

Кататоник хөшилтэй өвчтөнд үзүүлэх тусламжийг төлөвлөж, хэрэгжүүлсний дагуу ажлын үр дүнг тооцно. Төлөвлөгөөг зохистой хэрэгжүүлсний үр дүнд: Эмнэлэг хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу хэрэгжүүлснээр өвчтөн нийгэмд аюултай үйлдэл хийгээгүй Эмийн болон номхотгох эмчилгээ эмчийн зааврын дагуу хийснээр өвчтөн хөшлийн байдлаас гарсан, биеийн байдал сайжирсан. Сэтгэц хөдөлгөөний дошгирол намжсан. Өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвартай болсон. Ухаан саруул болсон. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн тохиолдолд зохих яаралтай тусламжийг үзүүлсэнээр өвчтөний амь насыг аварсан, эрүүл мэндийн байдал сайжирсан гэх мэт. Эмчилгээ, үйлчилгээний үр дүнг өвчний засралын үед өвчтөний сэтгэл ханамжийн байдлаар мөн өвчтөний ар гэрийнхэн, асран хамгаалагчийн сэтгэл ханамжийн байдлаар үнэлнэ.

Page 37: 397 havsralt

Кататоник дошгиролтой өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээ

Кататоник дошгирол нь хэл яриа, үйлдэл хөдөлгөөний дошгирлоор илрэх бөгөөд давамгайлан илэрч буй сэтгэц эмгэгийн шинж тэмдэгээс хамааран

Дуугүй дошгирол

Хүүхдэрхэх дошгирол

Гэнэтийн дошгирол

Сэтгэлийн онгод орсон дошгирол гэсэн хэлбэрүүдтэй.

1-р шатлал: Үнэлгээ

Кататоник дошгиролтой өвчтөнд үнэлгээ өгөхдөө:

Ажиглах

Эмнэлзүйн ярилцлага хийх

Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, хэвийн бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана.

Кататоник дошгирол нь эмнэлзүйн хувьд дуугүй дошгирол, хүүхдэрхэх дошгирол, гэнэтийн хүчлэгдсэн дошгирол, сэтгэлийн онгод орсон дошгирол гэсэн 4 хэлбэрээр илэрнэ. Иймд дошгирлын эмнэлзүйн хэлбэрээс хамааран өөр өөр шинжүүд ажиглагдана.

Дуугүй дошгирлын үед өвчтөн хэл яриагаар бусадтай харилцахгүй харин эмх замбараагүй, гэнэтийн үйлдэл хөдөлгөөн хийх байдлаар дошгирно.

Хүүхдэрхэх дошгирлын үед бага насны хүүхдийн төрх үйлийг санагдуулам утгагүй, тэнэгдүү алиа марзан зан гаргах, этгээд үйлдэл хөдөлгөөн хийх, учир утгагүй инээж хөхрөх, үсэрч дэвхрэх, маяглах зэрэг төрх үйл гаргана.

Гэнэтийн хүчлэгдсэн дошгирлын үед өвчтөний үйлдэл хөдөлгөөн маш огцом, хар аяндаа ямар нэг зорилгогүй, бусдад дайсагнасан үйлдэл хөдөлгөөн хийх, үе үе тайван мэт байснаа дахин гэнэтийн үйлдэл хийх шинжүүд илэрнэ.

Сэтгэлийн онгод орсон дошгирлын үед өвчтөний сэтгэл хөөрч, бахадсан, үг яриа цэцэн, цэцэрхсэн, шүлэглэсэн, уриалсан аястай, мөн хөдөлгөөний дошгирол илэрнэ.

Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад дошгирлын шинж тэмдэг илэрч байвал өвчтөнтэй үгэн харилцаагаар харилцах оролдлого хийнэ. Ихэнхидээ дошгиролтой өвчтөнтэй тодорхой зорилготой, удаан хугацаагаар ярилцлага хийх боломжгүй байдаг. Ялангуяа дуугүй дошгирлын үед ярилцлага хийх боломжгүй. Ийм тохиолдлуудад биеийн хэлээр харилцана.

Бодит үзлэгийн арга: Кататоник дошгиролтой өвчтөнд үзлэг хийж илрүүлж болох 3 шинж тэмдэг байна. Үүнд:

1. Үйлдэл хөдөлгөөн даган дуурайх шинж-өвчтөнтэй харилцах явцдаа өвчтөнийг ажиглахад ойр орчимдоо байгаа хүмүүсийн үйлдэл хөдөлгөөнийг даган дуурайж давтан хийдэг. Сувилагч алга таших, хуруугаа имрэх, хөлөө дэвсэх зэрэг хөдөлгөөн хийгээд өвчтөн даган дуурайж хийж байгаа эсэхийг шалгана.

2. Үг яриа даган дуурайх шинж- өвчтөн хажуугийн хүмүүсийн хэлсэн үгийг элэглэх байдлаар эсвэл даган дуурайж хэлэх шинжээр илэрнэ. Сувилагч өвчтөнтэй харилцах явцдаа ажиглах буюу өөрөө үг хэлээд түүнийг нь даган хэлж байгаа эсэхийг шалгаж болно.

Page 38: 397 havsralt

3. Нүүрний хөдөлгөөн даган дуурайх шинж –өвчтөн хөндлөнгийн хүмүүсийн нүүрний хувирлыг тухайлбал хэлээ гаргах, нүүрээ үрчигнүүлэх, нүүрээ мурилзуулах, хөмсөгөө хөдөлгөх, уруулаа цорвойлгох гэх мэт хөдөлгөөнийг даган дуурайж хийж буй эсэхийг ажиглах буюу шалгана.

4. Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг шалгаж үзнэ. 5. Ухамсарт ухаан балартаж болох тул баримжааллыг шалгана 6. Өвчтөний биед ямар нэгэн шарх, сорви, гэмтэл байгаа

эсэхийг шалгана. Дошгиролтой өвчтөнүүд гэнэтийн үйлдлийн улмаас өөрийгөө гэмтээдэг.

Дээрх аргуудын тусламжтайгаар авсан мэдээллийг сувилагч сэтгэцийн ажиглалтын дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэж, дараагийн ээлжийн сувилагч нарт хүлээлгэн өгөх буюу эмчид танилцуулна.

2-р шатлал: Сувилгааны

онош

Шалтгаан

3-р шатлал: Төлөвлөгөө

Хоол, унднаас татгалзсан

Кататоник дошгирол, кататоник хөшил ээлжлэн солигдож болно.

Өвчтөнийг хоолоо идэхийг ятгах; Өөрийнх нь итгэлтэй, ойр дотных нь хүнээр хоолоо идэхийг ятгуулах; Хөшингө хөшлийн үед шингэн хоолоор гардан хооллох; Шаардлагатай бол эмчийн зааврын дагуу эмийн тусламжтайгаар саатал тайлж идэвхижүүлсэний дараа хооллох

Сэтгэц хөдөлгөөний дошгиролд орсон

Кататоник дошгирлын онцлог нь өвчтөн гэнэт, огцом үйлдэл хийх, орилж хашгирах, сэтгэлийн онгод орох зэргээр хэл ярианы болон үйлдэл хөдөлгөөний дошгиролд орно. Кататоник дошгирол, кататоник хөшил ээлжлэн солигдож болно.

Эмийн тусламжтай номхрох боломжгүй бол эмчийн заалтын дагуу номхотгох эмчилгээг хийх; Номхотгох эмчилгээг нэг удаад 4 цагаас илүүгүй хугацаагаар хийх; Номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөнд байнгын хяналт тавих; Номхотгох эмчилгээ хийлгэсэн өвчтөнд шингэн бага багаар уулгах, уруулыг нь тослох, бие засуулах, хооллох зэрэг шаардлагатай гардан асаргаа сувилгаа хийх;

Кататоник дошгирлын онцлог нь өвчтөн гэнэт, огцом үйлдэл хийх, орилж хашгирах, сэтгэлийн онгод орох зэргээр хэл ярианы болон үйлдэл хөдөлгөөний дошгиролд орно.

Эмийн тусламжтай номхрох боломжгүй бол эмчийн заалтын дагуу номхотгох эмчилгээг хийх; Номхотгох эмчилгээг нэг удаад 4 цагаас илүүгүй хугацаагаар хийх; Номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөнд байнгын хяналт тавих; Номхотгох эмчилгээ хийлгэсэн өвчтөнд шингэн юм бага багаар уулгах, уруулыг нь тослох, бие засуулах, хооллох зэрэг шаардлагатай гардан асаргаа сувилгаа хийх;

Page 39: 397 havsralt

Биедээ гэмтэл учруулсан

Кататоник дошгирлын улмаас өвчтөн өөртөө гэмтэл учруулж болзошгүй байдаг.

Өвчтөний өөртөө үүсгэсэн гэмтлийн шинж чанар, амь насанд аюултай эсэх, нарийн мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай эсэхээс хамаарч зохих яаралтай тусламж үзүүлэх;

Нийгэмд аюултай үйлдэл хийсэн

Кататоник дошгирол, ухаан балартлын улмаас эд зүйл эвдэж сүйтгэх, цонх хагалах, юмнаас үсрэх, бусад руу дайран довтлох хэлбэрээр бусдын болон эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл хийж болно.

Өвчний сэдрэлийн үед онцгой анхаарах өрөөнд хамгаалах дэглэмд байлгах; Нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлж байнгын хяналт тавих; Өвчтөний эд зүйл, шүүгээ, халаасанд үзлэг хийх; Өвчтөний бусадтай харилцаж буй байдалд хяналт тавих; Өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийсэн байдлаас хамаарч зохих яаралтай тусламж үзүүлэх;

Өвчтөн өөртөө үйлчлэх чадваргүй

Кататоник дошгирлын улмаас ухамсарлагдсан, зорилго, чиглэлтэй үйлдэл хийх чадваргүй болсоноос өөртөө үйлчлэх чадвар буурах буюу алдагддаг.

Өвчтөн хооллоход туслах эсвэл гардан хооллох; Өөртөө үйлчлэх энгийн үйлдэл хйихэд нь туслах; Номхотгох эмчилгээ хийлгэсэн үед биологийн хэрэгцээг хангахуйц тусламж үйлчилгээ үзүүлэх;

Ухамсарт ухаан зүүдчилэн балартсан

Кататоник дошгиролтой өвчтөний ухамсарт ухаан зүүдчилэх хэлбэрээр балартдаг.

Өвчтөний орон зайн баримжаа, цаг хугацааны баримжаа, өөрийгөө баримжаалах баримжааг шалгах; Ухаан балартлын үед хий үзэгдэл, дэмийрэл орчин өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрч болох тул бусад сэтгэц эмгэгийн ямар шинж илэрч байгаад хяналт тавьж ажиглах;

4-р шатлал: Хэрэгжүүлэх

Сувилагч үйлдлийг дээрх төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Сувилагч онцгой анхаарах хяналтын өвчтөнд хийсэн үйлдлийг ямар заалт, журмын дагуу хэрхэн хийсэн, үйлдлийн явцад ямар нэг хүндрэл гарсан эсэх талаар “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэнэ. Шизофренийн аль хэлбэрийн үед онцгой анхаарах хяналтанд эмчлүүлж буй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх, эргэлт, уулзалтанд хамруулах, эмчид үзүүлэх, хооллох, бие засуулах гэх мэт бүх үйл ажиллагааг гараас гарт хүлээлгэн өгөх зарчмаар явуулна.

Дотоод шалтгаант хордлого илэрдэг учир шингэн юм бага багаар ойрхон уулгана. Дошгирлын байдалд орж нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй бол номхотгох эмчилгээ хийж эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу хараа хяналт тавина. Өвчтөн өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл хийсэн бол зохих чиглэлийн яаралтай тусламжийг үзүүлнэ. Ухаан зүүдчилэн балартсан үед эмчийн зааврын дагуу номхотгох эмчилгээ хийх ба шаардлатай эмийн эмчилгээг хийнэ.

Page 40: 397 havsralt

5-р шатлал: Дүгнэлт

Кататоник дошгиролтой өвчтөнд үзүүлэх тусламжийг төлөвлөж, хэрэгжүүлсний дагуу ажлын үр дүнг тооцно. Төлөвлөгөөг зохистой хэрэгжүүлсний үр дүнд: Эмнэлэг хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу хэрэгжүүлснээр өвчтөн нийгэмд аюултай үйлдэл хийгээгүй Эмийн болон номхотгох эмчилгээ эмчийн зааврын дагуу хийснээр өвчтөн хөшлийн байдлаас гарсан, биеийн байдал сайжирсан. Сэтгэц хөдөлгөөний дошгирол намжсан Өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвартай болсон. Ухаан саруул болсон. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн тохиолдолд зохих яаралтай тусламжийг үзүүлсэнээр өвчтөний амь насыг аварсан, эрүүл мэндийн байдал сайжирсан гэх мэт. Эмчилгээ, үйлчилгээний үр дүнг өвчний засралын үед өвчтөний сэтгэл ханамжийн байдлаар мөн өвчтөний ар гэрийнхэн, асран хамгаалагчийн сэтгэл ханамжийн байдлаар үнэлнэ. Дахин үнэлгээ хийж: А. Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан)В. Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй) С. Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон) Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.

Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнд өгөх мэдээлэл, зөвлөгөө: Мэдээлэл:

- Ерийн биш этгээд чамин үйлдэл хөдөлгөөн, дошгирол нь сэтгэцийн өвчний шинж тэмдэгүүд мөн.

- Өвчний шинж тэмдгүүд эмчилгээний үр дүнд арилах боловч дахиж болдог. - Өвчин дахихаас сэргийлж болно. - Тохирох эмийн эмчилгээ ньхийлгэх чухал. - Сэтгэл зүйн хувьд аль болох таатай аюулгүй орчин бүрдүүлнэ. - Өвчтөний засрал, сайжралд гэр бүл, асран хамгаалагчдийн дэмжлэг байнга

шаардлагатай. Гэр бүл, асран хамгаалагчид өгөх зөвлөгөө:

- Өвчтөнд илэрч буй шинж тэмдэг, үйлдэл хөдөлгөөн, дошгирол нь өвчний шинж тэмдэг учраас түүний эсрэг засаж залруулах гэж оролдох болон буруутгах, зэмлэх, сөргөлдөхгүй байх;

- Өвчний дахилтаас сэргийлж амбулаторын хяналтын эмчтэй байнга холбоотой байж тохирох эмчилгээг гэрээр хийж байх;

- Өвчтөнд дошгирол илэрч буй үед өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлж байнгын хараа хяналт тавьж, цаг алдалгүй тусламж үзүүлэх;

- Хөдөлгөөний дошгирол болон хөшлийн үед өвчтөнд хор хохирол учруулахгүй, аюулгүй тусламжийн үзүүлж арчилж сувилах;

- Аюулгүй орчин бүрдүүлэх; - Шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж дуудах болон эмнэлэгт хэвтүүлэн

эмчлэх; В.3 УНАЛТ ТАТАЛТЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ В.3.1 Тодорхойлолт: Сэтгэцийн өөрчлөлт хавсарсан даамжрах явцтай уналт таталтыг эпилепси гэнэ.

Эпилепси өвчин нь өвчний олон улсын ангилал дагуу мэдрэлийн өвчний бүлэгт хамрагдах

Page 41: 397 havsralt

боловч өвчний даамжралын байдлаас хамааран сэтгэцийн өвөрмөц өөрчлөлт /ухаан балартал, бие хүний өөрчлөлт, солиорлын шинж/- үүд хавсран илэрдэг, их төлөвдөө даамжрах явцтай архаг өвчин юм. В.3.2 Өвчний шалтгаан: Уналт таталтанд:

- Гадаад, дотоод хавсарсан шалтгаан - Биологийн тодорхойгүй хүчин зүйлсийн шалтгаан нөлөөлдөг.

Ихэнх эрдэмтэд уналт таталтыг удамшил дамжсан бодисын солилцооны

онцлогоос шатгаалан үүссэн бие махбодын дотоод хордлоготой холбон тайлбарладаг. Өвчний явцад уураг, азотын ба ус, давсны солилцоо мөн шүлт, хүчлийн тэнцвэр өөрчлөгдөн бие махбодид бодисын солилцооны завсрын хорт бүтээгдэхүүнүүд хуримтлагддаг. Уналт таталт үүсэхэд эмгэг жамын гол нөлөөг үзүүлдэг хүчин зүйлс бол уургийн солилцооны өөрчлөлт юм.

Уналт таталтын өмнөх үед уургийн солилцооны завсрын хорт бүтээгдэхүүн

шээсний хүчил бие махбодид хуримтлагдаж цусан дахь үлдэгдэл азот ихэсдэг. Уналт таталтын явцад өмнө нь хуримтлагдсан хорт бодисууд бие махбодоос гадагшилдаг. Ингэж бие махбод өөрийгөө дотоод хордлогоос хамгаалдаг. Бие махбодын дотоод хордлого тайлагдсанаас хойш өнөөх хорт бодисууд дахин хуримтлагдсаар тодорхой хугацааны дараа тодорхой хэмжээнд хүрмэгц дахин уналт таталт илэрдэг. Иймэрхүү жамаар уналт таталт үелэн давтагддаг.

Уналт таталт үүсэхэд эмгэг жамын нөлөө үзүүлдэг олон хүчин зүйлийн нэг нь ус,

давсны солилцооны өөрчлөлт юм. Ус, давсны солилцоо хямарсанаас эсийн бүрхүүлүүдийн нягт чанарыг барьж тэдгээрийг хавганахаас сэргийлэх үйлчилгээтэй эрдэс болох калий бие махбодоос гадагш ялгарч, натри, ус нь гадагшлалгүй саатаж улмаар эсийн мембраны нэвчимтгий чанарыг ихэсгэдэг. Энэ өөрчлөлт нь уналт таталт үүсэхийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл юм. Уналт таталтын өмнөх үед эд эсээс калий гадагш ялгарч, уналт таталтын дараа дахин хуримтлагддаг.

Архинд донтох өвчин, тархины гэмтэл, оюуны хомсдол, тархины хавдар, менингит,

тархины судасны эмгэгүүд зэрэг өвчний үед илэрдэг уналт таталтыг эпилепси төст уналт буюу шинж тэмдгийн уналт гэж нэрлэдэг.

В.3.3 Эмнэл зүйн шинж тэмдэг Уналт таталтын шалтгаан нь олон боловч эмнэлзүйн шинж тэмдэг, үе шат нь адил

байдаг. Эпилепсийн их уналт нь :

1. Ёр дохио буюу аура илрэх үе 2. Булчин чангаран татах үе 3. Булчин чичрэн татах үе 4. Ухаан балартах үе гэсэн үе шатуудыг дамжин явагдана.

Ёр дохио илрэх үе: Уналтын өмнө хэдэн минут буюу хэдэн цаг, хэд хоногийн

өмнөөс сэтгэл санаа тавгүй болох, чих шуугих дотор муухайрах, толгой өвдөх эвгүй зүйл үнэртэх, хий юм үзэгдэж харагдах, биед тааламжгүй мэдрэмж үүсэх гэх мэт шинжүүдээр илэрнэ.

Булчин чангаран татах үе: Өвчтөн гэнэт эвгүй бахардсан дуу авиа гарган хаа

байгаа газраа ухаан алдаж унана. Өвчтөний бүх биеийн булчингууд чангаран, толгой ар тийш гэдийн, нуруугаараа хотойн, харц гөлийн шүд зуурч , амьсгал зогссоноос нүүр эхлээд цайснаа аажмаар хөхөрнө. Уналтын үед хэлээ хазсанаас болж амнаас цус гарч болно.

Булчин чичрэн татах үе: Өвчтөний бүх биеийн булчингууд татвалзан чангарах,

сулрах байдлаар чичирхийлэн татна. Өвчтөний амьсгал сэргэн цээж хэржигнэн, амнаас нь

Page 42: 397 havsralt

өтгөн хөөс сахрах буюу хэл завжаа хазсан тохиолдолд цустай хөөс гарна, өтгөн шингэнээ өөрийн мэдэлгүй гаргана. Булчин чичрэн татах үе нь 30 секундээс 2 минут орчим үргэлжлээд таталт зогсоход өвчтөн ухаангүй байдалтай байна.

Ухаан балартах үе: Уналт таталтын дараах үед илрэх шинжүүд ньхарилцан

адилгүй илрэлтэй байдаг. Зарим өвчтөн уналт таталт зогссоноос хойш 5-10 минут орчим ухаангүй байдалтай байснаа аажмаар гүнзгий унталтын байдалд орж хүчтэй хурхиран унтана. Зарим тохиолдолд өвчтөний ухаан бүрэн саруул бололгүй ухамсарт ухаан бүрийтэн балартах байдалтай, сэтгэц хөдөлгөөний дошгиролд орох эсвэл ухаан саруул болох боловч ядарч сульдсан шинжтэй, үг яриа цөөн болох зэрэг шинжүүд илэрнэ.

Эпилепсийн их уналт таталтууд нь нэг нь нөгөөгийнхөө дараа залгуулан үүсэж тэдгээрийн хооронд эпилепсийн ухаангүй байдал арилж ухаан саруул болох хэлбэрээр хоногт олон арван удаа унаж татах явдлыг эпилепсийн олонтаа уналт таталт гэдэг.

Өвчин үүсэх шалтгаан, явц эмчилгээний байдлаас хамааран зарим өвчтөний уналт

жилдээ, сардаа цөөн тохиолддог бол эпилепсийн цөөн уналт гэнэ.Өвчтөн ухамсарт ухаанаа гэнэт алдан, унаж ойчихгүйгээр тухайн үеийн байрлалаа өөрчлөлгүй, хөдөлгөөнгүй гөлөрсөн байрлалд шилжиж биеийн аль нэг хэсэгт чичэрхийлсэн таталт үүсч хэдэн секунд үргэлжлээд арилдаг. Өвчтөн болсон үйл явдлыг санадаггүй ба ухаан саруул болмогц өмнө нь гүйцэтгэж байсан ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Үүнийг бага уналт таталт гэнэ.

Өвчтөн долоо хоногтоо, өдөртөө хэд хэдэн удаа ухаан алдан унаж таталт өгөх ба

таталтын хооронд 30 минутаас илүү хугацаагаар ухаан саруул бололгүй дахин олон удаагийн давтан таталтын шинжүүд илрэхийг эпилепсийн статус гэх бөгөөд энэ нь өвчтөний амь насанд аюултай.

В.3.4 Сувилахуйн үндсэн зарчим Орчин: Уналт таталтын өмнө зарим өвчтөнд ёр дохио илрэх боловч тэр бүр арга

хэмжээ авч чадалгүй хаана ч хамаагүй унаж болох тул өвчтөний аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Тухайлбал:

- Бие засах өрөө, угаалгын өрөөнд орохдоо дотроос нь түгжихгүй байхыг өвчтөнд тайлбарлаж , ойлгуулах, усанд ороход нь туслана.

- Өвчтөнийг ганцааранг нь орхихгүй байх, ялангуяа гэрийн зуух, халуун савтай зүйлд түлэгдэх аюултай.

- Тагтан дээр ганцааранг нь гаргаж болохгүй. - Өвчтөний ор нь унаж гэмтэхээргүй намхан байна. - Хурц үзүүр, иртэй зүйл хэрэглэхгүй байна. - Гал, ус, ирмэгтэй зүйлээс хол байлгана. - Аль болох ганцааранг нь гадуур явуулахгүй байх хэрэгтэй өвчтөн тэнэгрэлийн

улмаас төөрөх буюу хүн цөөтэй газраар явж буй үедээ унах, хүйтний улиралд хөлдөх зэрэг аюул учирч болзошгүй.

- Зарим тохиолдолд өвчтөний уналт нь хэт халуун бүгчим орчинд, тамхины утаанд , хурц гэрэл, дуу чимээнд, нойр хямрах үед, архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд, ядарсан үед уналт ихсэх хандлагатай тул дээрх сөрөг хүчин зүйлсээс зайлсхийнэ.

- Ухамсарт ухаан балартсан, сэтгэц хөдөлгөөний дошгиролтой үед өвчтөн өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийхээс сэргийлнэ.

- Уналт таталт бүхий өвчтөнг гадуур явах тохиолдолд хувцасны халаасанд нь гэрийн хаяг, яаралтай тусламж дуудах эмнэлгийн дугаар, холбоо барих ар гэрийнхэний утасны дугаар зэргийг бичсэн хуудас хийж өгнө.

- Эмнэлэгт хэвтсэн тохиолдолд сэтгэцийн байдлаас хамааран эмнэлэг хамгааллын дэглэмийг баримтална. Хэрэв ухаан балартал, солиорол, сэтгэц хөдөлгөөний дошгиролтой байвал анхаарах өрөөнд хамгаалах дэглэмд хянана.

Page 43: 397 havsralt

Хооллолт: Өвчтөнд давс, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэхийг хязгаарлана. Өвчтөнд хэрэглэж буй хоол нь өвчтөний хэрэгцээг хангахуйц амин дэмээр баялаг байна. Уналт таталтын шалтгаант тэнэгрэл үүссэн тохиолдолд ховдоглох, цадахаа мэдэхгүй байх шинжүүд илэрч болох тул хооллолтонд хяналт тавина. Хоол хүнсний зүйл идэх, шингэн юм ууж байх үед таталт өгсөнөөс хахаж, амьсгалын замыг бөглөн амь насанд аюул учирч болзошгүй тул хооллох үед хяналт тавин шаардлагатай тохиолдолд гардан хооллоно .

Хувцаслалт: Уналт таталттай өвчтөн нь уналтын үед дороо бие засдаг тул

өвчтөний хувцас, цагаан хэрэглэл нь угааж цэвэрлэхэд хялбар, зөөлөн, биед таатай материалаар хийгдсэн байвал зохимжтой. Өвчтөний хувцас нь хэт бие барьсан биш , өмсөх, тайлахад хялбар , олон товчгүй байна. Хувцасныхаа захыг товчлохгүй, зангиа, зүүх буюу хүзүүгээр алчуур, ороолтыг ороож зүүхгүй байх хэрэгтэй.

Сэтгэл зүй: Уналт таталт бүхий өвчтөнүүд нь үе үе тодорхой шалтгаангүйгээр хар

аяндаа уурлах бухимдах мөн хэл яриа удаашрах, сэтгэхүй нуршаа болох, харамч , амин хувиа хичээсэн, ёс журмыг хэт баримтлах, анхаарлаа нэг зүйлд хэт төвлөрүүлэх зэрэг шинжүүд илэрдэг тул өвчтөнийг төвөгшөөх, ад шоо үзэхгүй, сөрөг харилцаа үүсгэхгүй байх шаардлагатай. Солиорлын шинжүүд илэрч буй үед өвчтөн өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадваргүй болдог тул ярьж буй зүйлийг нь буруутгах, зэмлэх шаардлагагүй. Зан төлвийн хувьд нялуун, долигнуур, зарим нь өш хонзон санах хандлагатай тул тухайн үеийн сэтгэлзүйн байдалд нь тохирсон байдлаар харилцана.

Шинж тэмдгийн асаргаа:Ой тогтоолт муудсаны улмаас мэдээллийг мартах, нэг

зүйлийг олон дахин асуух, түгээмэл үйлдлийн дадал муудах, алдагдах, өөртөө үйлчлэх чадвар буурах,нуршаа сэтгэхүйн улмаас ач холбогдол багатай зүйлийг нуршин ярих, шинжүүд илэрдэг тул өвчтөнд тусалж дэмжин, сэтгэлзүйн тусламж дэмжлэг үзүүлэн алдагдсан чадваруудыг сэргээх арга аргачлалыг зааж сургана.

В.3.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1 -р шатлал Үнэлгээ өгөх

Уналт таталттай өвчтөнд үнэлгээ өгөхдөө:

Ажиглах

Эмнэлзүйн ярилцлага хийх

Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, хэвийн бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, нүүр царайны хувирал, бусадтай харилцаж буй байдлыгсайтар ажиглана. Уналт таталт олшрох тутам өвчтөнд сэтгэцийн талаас хавсарсан дараах өөрчлөлтүүд илэрнэ. Үүнд:

Ухамсарт ухаан бүрийтэн балартал илэрнэ. Ухаан алдан татаж унасны дараа илэрч болно. Бүрийтэн балартсан үед айдас түгшүүр төрүүлсэн гажуу тусгал, хий үзэгдэл, дэмийрэл, сэтгэц хөдөлгөөний дошгирол, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт илэрч хэдэн минут, цагаар, хоногоор үргэлжилнэ. Өвчтөн ухаан балартсан үедээ нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй, ухаан саруул болсоны дараа ухаан балартсан үеийнхээ үйл явдлыг санахгүй байх буюу ойгүйдлийн шинж илэрнэ.

Эпилепсийн солиорол илэрнэ. Солиорол нь хий үзэгдэл, дэмийрэл, кататонийн шинжүүдээр илрэх ба солиорлын шинж нь ухаан бүрийтэн балартал, тэнэгрэлтэй хавсран тохиолдоно.

Зан төрхийн өөрчлөлт илэрнэ. Өвчтөн сэтгэл бухимдах, сэтгэл хөөрөх, бусдаас байнга өө сэв хайх, аливаа зүйлд сэтгэл дундуур байх, тодорхой шалтгаангүйгээр гэнэт уурлаж бухимдах, бусад руу дайран товтлох, эд зүйл эвдэн сүйтгэх зэрэг сэтгэлийн хүчтэй бухимдлын шинжүүд илэрнэ.

Page 44: 397 havsralt

Бие хүний эпилепсийн өөрчлөлт илэрнэ. Анхаарал нь нэг зүйлд хэт төвлөрөх, шилжилт удаашрах, хэтэрхий амин хувиа хичээх, хэт цэвэрч нямбай, харамч хууль, дүрэм журтмыг хэт баримтлах, зөвхөн өөртөө ашигтай, хэрэгтэй зүйлийг сонирхох, заргач, хэрүүлч, гомдомтгой, хэн нэгэнд хэт сайн нялуун харилцаатай эсвэл хэн нэгэнд өш хонзон санамтгай, мартамхай боловч өөрт хамааралтай зүйлийг сайн тогтооно, зарим нь тэмдэглэл хөтөлнө, зарим тохиолдолд хэрцгий, түрэмгий төрх үйл гаргана.

Сэтгэж танин мэдэхүйн өөрчлөлт илэрнэ. Өвчтөн нуршаа сэтгэхүйтэй болж бодол санаа үүсэх хурд удааширсанаас сэтгэхүй тээглэх шинж буюу дараагийн бодол орж иртэл урьд хэлсэн үгээ давтан хэлнэ, сэтгэхүйн үйл ажиллагааны хурд удааширна, үгээ зөөж удаан ярина, үгийн нөөц хомсдоно.

Ой тогтоолт, оюун ухааны талаас: Уналт таталтын шинж олон давтагдах тутам тэнэгрэл үүсэх явц хурдан, ой тогтоолт муудна, оюун ухааны чадварууд буурна, ажлын үйлдлийн дадал чадвар буурна, өөртөө, өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвар буурна, бүтэн тэнэгрэл үүссэн тохиолдолд өөртөө үйлчлэх чадвараа алдана.

Өвчтөн хэдий хугацаанд, ямар шинж тэмдэг илрэн хэрхэн яаж таталт өгч байгааг ажиглана. Үүсгэгч шалтгааныг харгалзан уналт таталтын шинж тэмдэгийг дотор нь

1. Тархины гэмтлийн шалтгаант 2. Архины шалтгаант 3. Менингит буюу энцефалиттай холбоотой үүссэн 4. Тархины хавдрын шалтгаант 5. Тархины судасны эмгэгийн шалтгаант 6. Тархины бусад органик өвчний шалтгаант уналт таталт гэж

хуваан авч үздэг Уналт таталтыг үүсгэж байгаа эмгэг голомт тархины аль хэсэгт байрласанаас шалтгаалан

1. Жексоны 2. Кожевниковийн 3. Шанааны 4. Завсрын тархины 5. Дунд тархины гэх мэтчилэн шинж тэмдэг илэрдэг.

1. Жексоны шинж: Эмгэг голомт их тархины бор гадрын хөдөлгөөний төвд байрладаг. Биеийн өрөөсөн талд чичирхийлсэн таталт бий болдог бөгөөд энэ үед өвчтөний ухаан саруул байдаг. Хааяа тал биеийн таталт нь биеийн бүх хэсгийг хамарсан ерөнхий таталтад шилжиж болно. Энэ үед хоромхон зүйлийн хугацаагаар үргэлжилсэн ухаан алдалт илэрч болно. 2. Кожевниковийн шинж: Эмгэг голомт их тархины бор гадрын хөдөлгөөний төвийн тодорхой хэсэгт бий болдог. Биеийн хэсэг газрын булчингууд чичэрхийлэн таталддаг. Заримдаа энэ нь биеийн бүх хэсгийг хамарсан ерөнхий таталт болон тархаж болно. 3. Шанааны шинж: Эмгэг голомт шанааны хэсэгт байрласан бол биеийн бүх хэсгийг хамарсан таталтаар илэрдэг.Таталт илрэхийн өмнө мэдрэхүй , дотор эрхтэний аура илэрч , түүний төгсгөлд ухаан бүрийтэн балартах байдал үүсэж болно. 4. Завсрын тархины шинж: Эмгэг голомт завсрын тархи, гипофизын хэсэгт байрладаг. Уналт таталт, янз бүрийн вегетатив өөрчлөлт хавсран илэрдэг. 5. Дунд тархины шинж: Эмгэг голомт тархины голд байрладаг. Булчингууд чангаран, чичирхийлэн таталддаг. 6. Истерийн уналт таталтууд. Энэ нь истери невроз болон истерийн эмгэг төрхийн үед ажиглагддаг. Истерийн уналт таталт бол айх, түгших,

Page 45: 397 havsralt

гутрах зэрэг илрэл бүхий тааламжгүй сэтгэл хөдлөлийг үүсгэсэн нийгэм сэтгэл зүйн гаралтай сөрөг хүчин зүйлсийн нөлөөнд бие хүний өгч байгаа хариу урвал юм. Истерийн уналт таталтын үед ухамсарт ухааны хүрээ нарийсан гадаад орчинд болж байгаа зарим үйл явдлыг хүлээн авч, нөгөө зарим үйл явдлыг мэдрэх чадваргүй болох хэлбэрээр өвчтөний ухаан бүрийтэн балартдаг.

Истерийн уналт таталтын үед өвчтөн эмх замбараагүй, тодорхой дэс дараалалгүй, хөндлөнгийн хүмүүсийн анхаарлыг татсан зориудын болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлсэн, \савж унах, нумран татах, гараа савах, хөлөө дэвсэх, өнхрөх, хэлээ гаргах, хоёр гараа эсвэл дөрвөн мөчөө чангалан татах\ зэрэг хөдөлгөөнүүдийг гаргадаг. Истерийн уналт таталт хэдэн цагаар үргэлжилж болно. Истерийн уналт таталтын явцад царай хөхрөн хүрэнтэх, өтгөн шингэн мэдээгүй гарах шинжүүд үүсдэггүй, хэлээ хазах, түлэгдэх, тархи доргих, шүд булгарах, үе мултрах, бие гэмтэх зэрэг осол гэмтэл бий болдоггүй, эмгэг рефлексүүд илэрдэггүй, хүүхэн хараануудын гэрэлд өгөх хариу урвал хадгалагддаг. Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад уналт таталтын шинж тэмдэг илэрч байвал өвчтөнтэй үгэн харилцаагаар харилцах оролдлого хийнэ. Ихэнхидээ уналт таталттай өвчтөнтэй тодорхой зорилготой, удаан хугацаагаар ярилцлага хийх боломжгүй байдаг. Ялангуяа эпилепсийн статус, ухамсарт ухааны баларталтын үед ярилцлага хийх боломжгүй. Ийм тохиолдлуудад асран хамгаалагч, болон ар гэрийхэнээс ярилцлага авч тодруулна. Бодит үзлэгийн арга:

Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг шалгаж үзнэ.

Ухамсарт ухаан балартаж болох тул баримжааллыг шалгана.

Өвчтөн уналт таталтын улмаас өөрийгөө гэмтээдэг тул өвчтөний биед ямар нэгэн шарх, сорви, гэмтэл байгаа эсэхийг шалгана.

Дээрх аргуудын тусламжтайгаар авсан мэдээллийг сувилагч сэтгэцийн ажиглалтын дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэж, дараагийн ээлжийн сувилагч нарт хүлээлгэн өгөх буюу эмчид танилцуулна.

2-р шатлал Сувилгааны

онош

Шалтгаан 3-р шатлал Сувилгааны төлөвлөгөө

Орчин аюултай

Уналт таталтын үед хаана ч хамаагүй унаж болох тул өвчтөний аюулгүй байдлыг хангах шаардлагатай.

Аюулгүй орчныг бүрдүүлэх; Гэрэлтүүлгийн коэффициент 16 – 17байх; Зохиомол гэрэлтүүлэг 150lлюкс Өрөөний агааржуулалтыг тогтмол хийх; Салхинд гаргах; Өрөөний шаланд дрож,хивс дэвсэх; Ариун цэврийн өрөөг түгжээгүй байлгах; Орчины саад болох зүйлсыг багасгах, хурц ирмэгтэй ширээ, сандлыг холдуулан, гал усны аюулаас сэргэжилж хяналтыг тогтмо тавих;

Өөрийгөө арчилах чадвар алдагдсан.

Уналт таталт олшрох тутам өвчний явц хүндэрч архагшиж өөрийгөө арчлах чадвар алдагддаг.

Хөвөн зөөлөн , хөнгөн дулаан чийг татахгүй харшил өгөхгүй материалаар хийсэн хувцас өмсгөх; Гутал нь хөлд эвтэйхэн, өмсөж тайлахад хялбар, намхан өсгийтэй хальтардаггүй ултай байх; Амны хөндийн болон хувийн ариун цэвэр сахих үйлд сургах Нөхөн сэргээх эмчилгээнд

Page 46: 397 havsralt

системтэйгээр хамруулах; Илчлэг шингэц сайн хоолоор гардан хооллох;

Уналт таталт олширсон

Ядрах, дутуу хооллох, биеийн хүнд хүчир ажил эрхлэх сэтгэл санаагаар хямрах, спиртийн төрлийн ундаа хэрэглэх , халуун наранд удаан байх нь уналт дахих, олшироход хүргэдэг .

Анхаарах өрөөнд хамгаалах дэглэмд хянах; Эмч дуудаж үзүүлэх; Эмчийн заалтаар эмчилгээг цаг тухайд нь хийж хийсэн эмчилгээг тэмдэглэх; Уналтыг ажиглан сэтгэцийн дэвтэрт тэмдэглэх; Орчины аюулгүй байдлыг хангах Ганцааранг нь орхихгүй байх;

Ухамсарт ухаан алдагдсан

Уналт таталтын улмаас солиорол, кататони, ухаан балартал зэрэг шинжүүд илэрнэ

Анхаарах өрөөнд хамгаалах дэглэмд хянах; Амин үзүүлэлт үзэх; Гардан асаргааг хийх; Гэнэтийн үйлдэл хийхээс сэргийлж байгын хараа хяналтанд байлгах;

Сэтгэц хөдөлгөөний дошгирол, уур уцаар ихэдсэн

Уналт таталтын улмаас тодорхой шалтгаангүйгээр гэнэт уурлаж бухимдах , бусад руу дайран довтлох, эд зүйл эвдэн сүйтгэх зэрэг сэтгэлийн хүчтэй бухимдлын шинжүүд илэрнэ.

Анхаарах өрөөнд хамгаалах дэглэмд хянах; Тайван орчинг бүрдүүлэх; Тайван дотно харилцааг үүсгэх Гэнэтийн үйлдэл хийхээс сэргийлэх; Аюулгүй орчинг бүрдүүлэх;

Айдас түгшүүр, хий үзэгдэл, дэмийрэл солиорлын шинж илэрсэн

Ухаан алдан татаж унасны дараа айдас түгшүүр төрүүлсэн гажуу тусгал, хий үзэгдэл, дэмийрэл , сэтгэц хөдөлгөөний дошгирол, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт илэрнэ

Онцгой анхаарах хяналтанд байлгах; Хараа хяналтыг сайжруулан, эмчийн заалтын дагуу эмчилгээг хийх; Гардан асаргааг хийх; Гэнэтийн үйлдэл хийхээс сэргийлэх;

Мэдээлэл ЭМБ олгох , сургалт дутагдсан

Ухаан алдах, уналт таталтын үед үзүүлэх тусламжийн талаар мэдлэг дутмагийн улмаас айж сандрах явдал гардаг

Өвчтөн болон асран хамгаалагчидадуналт таталт өвчний талаар, асаргаа сувилгааныталаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах;

Шарх үүссэн

Хаа явсан газраа гэнэт ухаан алдан уналт таталт үүсдэг гал усны болон гэнэтийн аюулд өртдөг.

Шархыг цэгцлэх,халдвар орохоос сэргийлэх; Цэвэр боолтыг шархны байдлаас хамааран 1-3 удаа хийх; Эмчийн заалтаар эмэн эмчилгээ хийх;

Нийгэм хамт олноос тусгаарлагдсан

Уналт таталтын шинж олон давтагдах тутам тэнэгрэл үүсэх явц хурдан, ой тогтоолт муудна, оюун ухааны чадварууд буурна, ажлын үйлдлийн дадал чадвар буурна, өөртөө, өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвар буурснаас зожигрох байдал үүснэ.

Шалтгаан , нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох; Шалтгаан , нөлөөлж буй хүчин зүйлийг арилгах; Мэдэрч байгаа зүйлийг нь үгээр илэрхийлүүлэх; Нийгэм хамт олны хүрээлэлд оруулах; Нийгэм хамт олны харилцааг өргөжүүлэх; Ажлын байраар хангах Сэтгэл санааг дэмжих, урамшуулах;

4-р шатлал Сувилагчийн төлөвлөгөөний дагуу сувилахуйн тусламж үзүүлнэ.

Page 47: 397 havsralt

Хэрэгжүүлэлт Төлөвлөгөөг оновчтой, тодорхой гаргасан бол хэрэгжилт сайн байна. Уналт таталттай хүний амин үзүүлэлтийг хянахдаа өвчтөний амьсгалыг тоолж өөрчлөлт байгаа эсэхийг хянана. Эпилепсийн статусын үед, уналт таталтын дараа, мөн дошгирол өгөх үед амьсгал өөрчлөгддөг. Амьсгалыг тоолохдоо аль болох амьсгал тоолж байгаагаа өвчтөнд мэдэгдэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Сувилагч өвчтөний амьсгалаа авах гаргахын аль нэгийг сонгон 15 секунд тоолж 4 өөр үржүүлэх эсвэл 1 минутанд тоолж амьсгалын тоог гаргана. Уналт таталттай өвчтөнд халууныг шулуун гэдсээр болон аманд үзэхэд бэрхшээлтэй тул хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга болох суганы хонхорт халууныг хэмжиж үзнэ. Судасны лугшилтыг гарын шууны артерийн судасны лугшилтаар тодорхойлно Сувилагч уналт таталттай өвчтөнд үзүүлсэн сувилахуйн тусламж, уналт таталтын үед ямар нэг хүндрэл гарсан эсэх талаар “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэнэ. Өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх, эргэлт, уулзалтанд хамруулах, эмчид үзүүлэх, хооллох, бие засуулах гэх мэт бүх үйл ажиллагааг нэг бүрчилэн хяналтыг хүлээлцэх зарчмаар явуулна. Дотоод шалтгаант хордлого илэрдэг учир шингэн юм бага багаар ойрхон уулгана. Гэнэт дошгирлын байдалд орсон тохиолдолд өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийхээс сэргийлж номхотгох аргыг эмчийн заалтаар хэрэглэн эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу хараа хяналт тавина. Өвчтөн өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл хийсэн тохиолдолд яаралтай эмч дуудаж тусламжийг үзүүлнэ.

5-р шатлал Дүгнэлт

Төлөвлөгөөг зохистой хэрэгжүүлсний үр дүнд: Эмнэлэг хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу хэрэгжүүлснээр өвчтөн өөртөө болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулаагүй, нийгэмд аюултай үйлдэл хийгээгүй Эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийснээр өвчтөний уналт таталт цөөрч, биеийн байдал сайжирсан Сэтгэц хөдөлгөөний дошгирол намжсан Өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвартай болсон. Ухамсарт ухаан саруул болсон гэх мэт эмчилгээ, үйлчилгээний үр дүнг өвчний засралын үед өвчтөний сэтгэл ханамжийн байдлаар мөн өвчтөний ар гэрийнхэн, асран хамгаалагчийн сэтгэл ханамжийн байдлаар үнэлнэ. Уналт таталттай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлсэний дараа зорилго хэрхэн биелэгдсэн , асаргаа сувилгаа хир үр дүнтэй болсоныг дүгнэн цаашид юу хийхийг тодорхойлж дүгнэлт гаргана. Дахин үнэлгээ хийж: А. Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан) В. Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй) С. Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон) Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.

В.3.6 Уналт таталттай өвчтөн, түүний ар гэрийнхэнд өгөх зөвлөгөө

- Уналт таталт үүсэх шалтгаан нь олон янз байдаг тул мэргэжлийн эмчид үзүүлж онош тодруулах шаардлагатай.

- Уналт таталт олшрох тутам өвчний явц хүндэрч архагшдаг тул эмийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай.

- Эмчилгээг эмчийн зааврын дагуу хийх ба өөрөө сайн дураар эмийг таслах буюу өөр эмээр шууд сольж болохгүй.

Page 48: 397 havsralt

- Нэг удаагийн уналт нь удаан хугацаагаар үргэлжлэх буюу үргэлжлүүлэн олон дахин унах нь амь насанд аюултай тул эмнэлгийн тусламж заавал авах шаардлагатай.

- Өвчтөнд ар гэрийнхэн нь байнга тусалж, дэмжиж, урамшуулж байх шаардлагатай. - Аюулгүй орчныг бүрдүүлэх хэрэгтэй. - Уналт таталтын шинжээс гадна солиорол, кататони, ухаан балартал зэрэг шинжүүд

илэрвэл мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. - Алдагдсан чадваруудыг сэргээх зорилгоор Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээнд

хамруулна. - Өвчтөний биеийн байдал сайн, уналт илрэхгүй байсан ч эмийн эмчилгээг нэг ч өдөр

тасалж болохгүйг тайлбарлан өгнө. - Ядрах, дутуу хооллох, биеийн хүнд хүчир ажил эрхлэх сэтгэл санаагаар хямрах,

спиртийн төрлийн ундаа хэрэглэх, халуун наранд удаан байх нь уналт дахих, олшироход хүргэдэг гэдгийг анхааруулна.

- Гал усны болон иртэй үзүүртэй зүйлийн дэргэд, эсвэл өндөр юман дээр гарах, ажиллах нь уналт өгөх тохиолдолд гэмтэл түлэгдэл бий болгох, өндөрөөс унах зэрэг ноцтой сөрөг үр дагварт хүргэж болох аюул ослоос ямагт сэргэмжлэх арга хэмжээнд хэвшсэн байхыг зөвлөнө.

- Хэрэв урьд өмнө нь таарч эмчилгээний үр дүн өгдөг байсан эм таарахаа болих, эсвэл анх шинээр хэрэглэж байгаа эм эмчилгээний үр дүн өгөхгүй байх буюу бүр уналтыг олшруулах зэрэг сөрөг нөлөөлөл үзүүлэх, эсвэл эмийн дагалдах гаж нөлөө илэрч байвал эмчид даруй хандаж байхыг зөвлөнө.

- Уналт олширох , ухаан балартал, сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөлтийн шинжүүд хүчтэй илрэх нь ямагт орчиндоо аюултай үйлдэл хийхэд хүргэдэг тул ийм тохолдол бүрт эмчид хандан яаралтай тусламж авах хэрэгтэй.

- Эмийн эмчилгээ тасралтгүй хийх нь уналт таталтийн шинж илрэхийг зогсоох, цөөрүүлэх зан төрхийн өөрчлөлт үүсэх хугацааг удаашруулах , илрэлийг зөөлрүүлэх бөгөөд уналт бүрэн зогссон үеэс хойш эмчилгээг 3 жилээс илүүгүй хугацаанд үргэлжлүүлэх шаардлагатай.

- Өвчтөн өөртөө тохирсон ажил төрөл ахуй амьдрал эрхэлж болох ба энэ талд хөхүүлэн дэмжлэг үзүүлж урамшуулан тусалж байх хэрэгтэй.

- Унах үед хиймэл шүдтэй бол түүнийг авах ба уналт зогссоны дараа хийнэ. В.4. ТЭНЭГРЭЛИЙН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ В.4.1Тодорхойлолт: Тархины гадна ба дотор байршилтай органик гаралтай ямар нэг архаг өвчний

улмаас их тархины дотор ба гадрын эсвэл гадрын доод бүтцийн мэдрэлийн эсүүд хатингарших, гэмтэх, үхжсэний улмаас хүний оюун ухааны чадварууд буурах ба алдагдахыг тэнэгрэл гэнэ.Тэнэгрэл нь бие даасан өвчин биш харин өвөрмөц бус өвчнүүдийн үед илэрч буй оюун ухааны үйлүүд болох ой санамж, сэтгэн бодох, сэтгэхүйн үйлдэл, ажлын үйлдэл, анхаарал, хэл яриа болон асуудал шийдвэрлэх чадварууд буурч буй хам шинж юм.

В.4.2 Өвчний шалтгаан:

- Тархины дегенератив өөрчлөлтүүд - Альцгеймерийн өвчин, Пикийн өвчин, Паркинсоны өвчин, Крейцфельдта-Якобын өвчин

- Судасны өөрчлөлтүүд- олон шигдээст тэнэгрэл, судасны үрэвсэл - Тархины гэмтэл - нэг удаагийн тархины хүнд гэмтэл, боксчдын олон удаагийн

тархины гэмтэл, - Тархины том хэмжээтэй голомтот эмгэгүүд- хавдар, хатуу хальсан доорхи цус

хуралт - Халдвар - Янз бүрийн шалтгаантай энцефалит, мэдрэлийн тэмбүү, бусад халдвар - Бодисын солилцооны хямрал бөөрний архаг дутагдал, элэгний дутагдал гэх мэт - Хордлого - архины архаг хордлого, хүнд металлуудын хордлого - Хүчилтөрөгчийн дутагдал - цус багадалт, ерөнхий мэдээ алдуулалтын дараах

илрэл, нүүрсхүчлийн хийн хордлого, зүрхний дутагдал, амьсгалын архаг дутагдал - Витамины дутагдал - витамин В12, В1, РР, фолийн хүчилтэнэгрэл

Page 49: 397 havsralt

Өвчний олон улсын X дугаар ангилалын дагуу тэнэгрэлийг шалтгаанаар нь: - FOO- Альцгеймерийн өвчний тэнэгрэл - FO1- Судасны шалтгаант тэнэгрэл - FO2- Өөр бүлэгт ангилсан өвчний үеийн тэнэгрэл - F03- Тодорхойгүй шалтгаант тэнэгрэл гэж ангилна.

Нөлөөлөх хүчин зүйлс:

- Хавдар, бодисын солилцооны өвчнүүд, гэмтэл, хордлого, архидалт, хүнд металлын хордлого, халдвар, эмийн нөлөө, хоол тэжээлийн эмгэг, сэтгэцийн эмгэг,

В.4.3 Эмнэлзүйн шинж тэмдэг: Тэнэгрэлийг эрт илрүүлж оношлох тусам өвчин даамжрахаас урьдчилан

сэргийлнэ. 1. Тархины гадрын 2 ба түүнээс дээш тооны дэлбэнг хамарсан тохиолдолд

хүний оюун ухааны чадварууд олноороо алдагдана. - Нэг дэлбэн буюу тархины гадрын доорх тодорхой хэсэг газрыг хамарсан тохиолдолд

оюун ухааны чадварууд цөөн алдагдана. - Ой тогтоолт буурна./шинэ мэдээ, мэдээллийг тогтоох чадвар эрс муудаж, сүүлийн

үеийн үйл явдлыг санахгүй болох, мартамхай болох, ажигч хянуур байдал сулрах, ойн тогтоох, санах, хадгалах үйлдлүүд суларна/.

- Сэтгэн бодох чадвар буурна./үзэгдэл юмс, нөхцөл байдлын утга, мөн чанарыг өнгөц ойлгох, учрыг нь зөв олж чадахгүй будилах/

- Сэтгэхүйн үйлдлийн чадварууд буурна./хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх, ангилах, харьцуулах, тодруулах гэх мэт сэтгэхүйн үйлдлүүд буурч хэт бодит сэтгэхүй давамгайлна/.

- Сэтгэлийн хөдөлгөөн хэт мэдрэмтгий, амирлангуй, цочромтгой, тогтворгүй болох /сэтгэлээ барьж чадахгүй болох, огцом уурлах, амархан баярлах, гомдох, уйлах, түгшүүрлэх, бухимдах/

- Ажлын үйлдлийн чадварууд буурна. Үйлдэл хийж чадахгүй болох - апраксия - Хэл яриагүйдэх- афазия - Бичиж чадахгүй болох- аграфия - Уншиж чадахгүй болох - алексия - Too бодох чадвар алдагдах - акалькулия - Танин мэдэхгүйдэх - агнозия - Шүүмжлэлтэй хандах чадвар буурах - Анхаарал төвлөрүүлэх чадвар буурах - Хүсэл эрмэлзлэл, идэвхи санаачлага, сонирхол, биеэ барих тэвчээр суларч, сонирхлын

хүрээ нарийссаар тэдний анхаарал нь зөвхөн өөрсдийн хувийн амьдралд нь чиглэгддэг. - Хэл ярианы өөрчлөлт тод илэрнэ./үг яриа удааширч, нуршаа болох, сул үг их хэрэглэх,

тультраатах/ - Баримжаа алдагдах /цаг хугацааны болон орчны баримжаа алдагдаж хэдэн цаг болж

байгаа, хаана байгаагаа, он, сараа мэдэхгүй будилж төөрнө/. - Нойрны өөрчлөлт /нойр хулжих, өнгөц хөнгөн нойрсох, нойрсох хугацаа богиносох гэх

мэт/. - Зарим тохиолдолд дээрхи шинжүүдтэй хавсарч сэтгэл гутрал, солиорол, уналт

таталтын хам шинжүүд богино хугацаагаар илэрч болно.

Тэнэгрэлийн ангилал:Тэнэгрэлийг тархины гадрын хэдэн дэлбэнг хамарсан гэдгээс хамаарч:

1. Бүтэн тэнэгрэл (Total dementia, тотальная деменция ) 2. Хагас тэнэгрэл (Parmial dementia, Парциальная деменция ) гэж ангилна.

Бие махбод, мэдрэлийн эрхтэн системийн талаас:

Page 50: 397 havsralt

- Мэдрэлийн голомтот өөрчлөлтүүд, саа саажилт, мэдрэхүй буурах, биеийн тэнцвэр алдагдах, хэвийн рефлексүүд сулрах

- Толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, чих шуугих, ухаан балартах, нүд харанхуйлах зэрэг шинжүүд түр зуурын хугацаагаар илрэхээс гадна тархины дотоод даралт ихсэх, цусны даралт ихсэх, буурах шинжүүд илэрч болно.

В.4.4 СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ Орчин:Тэнэгрэлтэй хүмүүсийн амьдрах орчинг тэдэнд ээлтэй байдлаар бүрдүүлэх,

эрсдэлээс сэргийлэх зорилгоор аюулгүй орчныг бүрдүүлнэ. Гадна орчин :

- Цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт сайтай байх - Гэрэлтүүлэг сайтай - Явган хүний замын гадаргуу тэгш, цементэлсэн. - Саравч, сүүдрэвч бүхий сандалтай байх - Гадна хаалга, хашаа зэрэг нь цоож түгжээтэй байх

Дотор орчин:

- Өрөөний гэрэлтүүлэг 60-80вт - Өрөөний дулаан 180-230 хэм - Өрөөний чийглэг 60% - Ор нь сууж босоход тохирсон өндөртэй байх, шаардлагатай тохиолдолд ор нь

хашлагатай байна - Өрөөний эд зүйлсийг цэгцтэй, сийрэг байрлуулах - Угаалгын өрөөны крант, гэрийн дотор хаалга, цонхны бариул, цахилгааны утас,

ханын залгуур зэргийг зөв байрлуулна. - Гэр ахуйн доторх эд зүйлсийн байрлалыг өөрчилсөн тохиолдолд зурган хаяг,

шошгыг ойлгомжтойгоор байрлуулна. - Өөртөө аюул учруулах эрсдэлтэй үйлдэл хийж болзошгүй тул тухайн орчинд хурц

иртэй багаж хутга, хайч, хөрөө, хумсны хутга зэргийг далд байрлуулна.

Хооллолт: Тэнэгрэлтэй өвчтөныөвчин даамжирах тусам бие даах чадвар нь алдагдаж

хооллоход бэрхшээлтэй болдог. - Өвчтөн архаг хууч эмгэггүй бол ердийн хоол өгнө. - Хоолны хэмжээг тохируулна - Хоолны халуун хүйтнийг тааруулж өгнө. - Хоол нь зажлах залгихад хялбар махыг жижиглэсэн байвал тохиромжтой. - Ихэнх тохиолдолд өвчтөн өлссөн, цадсан эсэхээ мэддэггүй тул хэмжээнд анхаарч,

цагийн хуваарийн дагуу хооллоно. - Өвчтөнийг хахах, цацахаас сэргийлж хуурай хоол хүнсийг заавал шингэн зүйлд

дэвтээж хооллоно.

Хувцаслалт: - Хувцас нь хэт бариу биш сул чөлөөтэй - Олон бүч товчгүй - Оёдол багатай өмдний шуумаг, ханцуй нь өргөн байвал хувцас солиход - хүндрэлгүй байдаг. - Өтгөн шингэнээ барих чадваргүйгээс өмдөндөө эсвэл орондоо бие засах - тохиолдол байдаг тул хувцас болон цагаан хэрэглэл нь угааж цэвэрлэхэд - хялбар материалаар хийгдсэн байх шаардлагатай. - Хувцасыг бохирдох бүрд хэсэгчилсэн угаалга хийх хэрэгтэй. - Өмсдөг болон дэвсдэг памперсийг хэрэглэх нь асран хамгаалагчийн ажлыг

хөнгөвчилнө.

Сэтгэл зүй:

Page 51: 397 havsralt

Tэнэгрэлтэй өвчтөн үг яриа хомсдох, удаашрах, үг яриа нь бусдад ойлгомжгүй болох хэдий ч өвчтөнийг хүндэтгэн ярилцах шаардлагатай. Үйлчлүүлэгчтэй харилцахдаа түүнийг хүндэтгэж байна, танд туслаж чадна гэдгээ дуу авианы өнгө, биеийн хэлэмжээрээ мэдрэгдэж байх нь чухал, Тэнэгрэлтэй өвчтөнийг асран сувилахад асран халамжлагч нарт нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд нэлээд бэрхшээл, тулгамдсан асуудал үүсдэг хэдий ч өвчтөнийг төвөгшөөх, уурлаж уцаарлах зэрэг тааламжгүй харилцаа үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй.

В.4.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1-р шатлал: Үнэлгээ

Тэнэгрэлтэй үйлчлүүлэгчдэд үнэлгээ өгөхдөө:

Ажиглах

Эмнэлзүйн ярилцлага хийх

Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, хэвийн бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, үг яриа үйл хөдлөлийг ажиглах, мартаж, будилж буй байдлыг сайтар ажиглана. Үүнд:

Ой тогтоолт буурна./шинэ мэдээ, мэдээллийг тогтоох чадвар эрс муудаж, сүүлийн үеийн үйл явдлыг санахгүй болох, мартамхай болох, ажигч хянуур байдал сулрах, ойн тогтоох, санах, хадгалах үйлдлүүд суларна/

Page 52: 397 havsralt

Сэтгэн бодох чадвар буурна./үзэгдэл юмс, нөхцөл байдлын утга, мөн чанарыг өнгөц ойлгох, учрыг нь зөв олж чадахгүй будилах/

Сэтгэхүйн үйлдлийн чадварууд буурна./хийсвэрлэх, нэгтгэн дүгнэх, ангилах, харьцуулах, тодруулах гэх мэт сэтгэхүйн үйлдлүүд буурч хэт бодит сэтгэхүй давамгайлна/.

Сэтгэлийн хөдөлгөөн хэт мэдрэмтгий, амирлангуй, цочромтгой, тогтворгүй болох /сэтгэлээ барьж чадахгүй болох, огцом уурлах, амархан баярлах, гомдох, уйлах, түгшүүрлэх, бухимдах/

Ажлын үйлдлийн чадваруудыг ажиглана. (үйлдэл хийж чадахгүй болох,хэл яриагүйдэх, бичиж чадахгүй болох, уншиж чадахгүй болох, тoo бодох чадвар алдагдах, танин мэдэхгүйдэх,шүүмжлэлтэй хандах чадвар буурах, анхаарал төвлөрүүлэх чадвар буурах)

Хүсэл эрмэлзлэл, идэвх санаачилга, сонирхол, биеэ барих тэвчээр суларч, сонирхлын хүрээ нарийссаар тэдний анхаарал нь зөвхөн өөрсдийн хувийн амьдралд нь чиглэгддэг

Хэл ярианы өөрчлөлт тод илэрнэ./үг яриа удааширч, нуршаа болох, сул үг их хэрэглэх, тультраатах/

Нойрны өөрчлөлт /нойр хулжих, өнгөц хөнгөн нойрсох, нойрсох хугацаа богиносох гэх мэт/.

Зарим тохиолдолд дээрхи шинжүүдтэй хавсарч сэтгэл гутрал, солиорол, уналт таталтын хам шинжүүд богино хугацаагаар илэрч болно.

Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад орчны танин мэдэхүйн чадвар алдагдсан, хэл ярианы хөгжил сул, ярих чадваргүй, бие даах чадвар болон өдөр тутмын бүтээлч үйл ажиллагаа нь алдагдсан зэрэг шинж тэмдэг илэрч байвал өвчтөнтэй зурагт хуудас, дохио зангаагаар харилцахыг оролдоно. Тэнэгрэлтэй хүмүүстэй удаан хугацаагаар ярилцлага хийх боломжгүй учир хууль ёсны асран хамгаалагч, болон ар гэрийнхэнээс ярилцлага авч тодруулна. Бодит үзлэгийн арга:

Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг шалгаж үзнэ.

Оюун ухааны сулралын улмаас өвчтөн хийж буй үйлдлээ мартаж түлэгдэх, цахилгаанд цохиулах, гал гаргах, өөрийгөө гэмтээх зэрэг үйлдэл хийж биедээ шарх, сорви, гэмтэл учруулдаг тул биеийг шалгана.

Бие даах чадвар, өдөр тутмын үйл ажиллагаа нь алдагдаж усанд орох, хувцасаа өмсөх, бие засах зэргийг бие даан гүйцэтгэх чадваргүй болдог тул өтгөн шингэний гарцыг үнэлнэ

Хоол хүнс, уух шингэнээ зохицуулах чадвар нь алдагддаг тул нойргүйдэл байгаа эсэхийг үнэлнэ.

Дээрх аргуудын тусламжтайгаар авсан мэдээллийг сувилагч сэтгэцийн ажиглалтын дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэж, дараагийн ээлжийн сувилагч нарт хүлээлгэн өгөх буюу эмчид танилцуулна.

Баримжаа алдагдах /цаг хугацааны болон орчны баримжаа алдагдаж хэдэн цаг болж байгаа, хаана байгаагаа, он, сараа мэдэхгүй будилж төөрнө/.

Нойрны өөрчлөлт /нойр хулжих, өнгөц хөнгөн нойрсох, нойрсох хугацаа богиносох гэх мэт/.

Page 53: 397 havsralt

Зарим тохиолдолд дээрхи шинжүүдтэй хавсарч сэтгэл гутрал, солиорол, уналт таталтын хам шинжүүд богино хугацаагаар илэрч болно.

Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад орчны танин мэдэхүйн чадвар алдагдсан, хэл ярианы хөгжил сул, ярих чадваргүй, бие даах чадвар болон өдөр тутмын бүтээлч үйл ажиллагаа нь алдагдсан зэрэг шинж тэмдэг илэрч байвал өвчтөнтэй зурагт хуудас, дохио зангаагаар харилцахыг оролдоно. Тэнэгрэлтэй хүмүүстэй удаан хугацаагаар ярилцлага хийх боломжгүй учир хууль ёсны асран хамгаалагч, болон ар гэрийнхнээс ярилцлага авч тодруулна. Бодит үзлэгийн арга:

Өвчтөний биед үзлэг хийжамин үзүүлэлтүүдийг шалгаж үзнэ.

Оюун ухааны сулралын улмаас өвчтөн хийж буй үйлдлээ мартаж түлэгдэх, цахилгаанд цохиулах, гал гаргах, өөрийгөө гэмтээх зэрэг үйлдэл хийж биедээ шарх, сорви, гэмтэл учруулдаг тул биеийг шалгана.

Бие даах чадвар, өдөр тутмын үйл ажиллагаа нь алдагдаж усанд орох, хувцасаа өмсөх, бие засах зэргийг бие даан гүйцэтгэх чадваргүй болдог тул өтгөн шингэний гарцыг үнэлнэ

Хоол хүнс, уух шингэнээ зохицуулах чадвар нь алдагддаг тул нойргүйдэл байгаа эсэхийг үнэлнэ.

Дээрх аргуудын тусламжтайгаар авсан мэдээллийг сувилагч сэтгэцийн ажиглалтын дэвтэрт дэлгэрэнгүй тэмдэглэж, дараагийн ээлжийн сувилагч нарт хүлээлгэн өгөх буюу эмчид танилцуулна.

2-р шатлал: Сувилгааны

онош

Шалтгаан 3-р шатлал: Сувилахуйн төлөвлөгөө

Ой тогтоолт буурсан

Шинэ мэдээ, мэдээллийг тогтоох чадвар эрс муудаж, сүүлийн үеийн үйл явдлыг санахгүй болох, мартамхай болох, ажигч хянуур байдал сулрах, ойн тогтоох, санах, хадгалах үйлдлүүд суларна.

Урьд өмнө нь болон сүүлд хийж байсан үйлдлийг өөрт нь ярьж зураг дүрс үзүүлж сануулах; Танин мэдэхүйн түргэвчилсэн сорилоор үнэлэх; Юм нэрлүүлэх; Дуу, шүлэг, үг цээжлүүлэх; Дүрс, зураг, өнгө нэрлүүлэх;

Бие даах чадвар нь алдагдсан.

Өөрөө бие даан өдөр тутмын үйлдлээ хийх чадваргүй болно.

Хувцасыг өмсүүлэх; Усанд оруулах; Бие засуулах; Хоолныхэмжээг тохируулж гардан хооллох; Хөдөлмөр эмчилгээ сувилгаа хийлгэх /юм оёх, зураг зурах, цэцэг тарих, өөрт нь тохирсон хөнгөн ажил хийлгэх гм/;

Нойр өөрчлөгдсөн

Цаг хугацааны баримжаа алдагддаг тул өдөр шөнө ялгахгүй унтана.

Нойрсох тайван тухтай орчныг бүрдүүлэх; Нойрсуулах эмгүй эмчилгээний арга /бүлээн усанд хөлийг дүрэх, бүлээн сүү уулгах, зөөлөн намуун хөгжим сонсгох, нүүрийг тосолж иллэг хийх гмарга хэрэглэх; Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар эмийн эмчилгээ хийх;

Page 54: 397 havsralt

Хэл яриа өөрчлөгдсөн

Үг яриа удааширч, нуршаа болох, сул үг их хэрэглэх, тультраатах

Тайван орчинд сэтгэл заслын сувилгаа хийх /Ярилцлага хийнэ/; Хэл заслын сувилгаа хийнэ /Түргэн хэллэг хэлүүлэх/; Түүнийг ойлгож байгаа мэтээр хүндэтгэж харилцах;

4-р шатлал: Хэрэгжүүлэх

Сувилагч үйлдлийг дээрх төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Сувилагч онцгой анхаарах хяналтын өвчтөнд хийсэн үйлдлийг ямар заалт, журмын дагуу хэрхэн хийсэн, үйлдлийн явцад ямар нэг хүндрэл гарсан эсэх талаар “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэнэ. Үр дүнг хэвэндээ, сайжирсан, дордсон байдлаар үнэлэн сувилгааны үйл ажиллагааг шийдвэрлэнэ.

5-р шатлал: Дүгнэлт

Өвчтөнд үзүүлэх тусламжийг төлөвлөж, хэрэгжүүлсний дагуу ажлын үр дүнг тооцно. Төлөвлөгөөг зохистой хэрэгжүүлсний үр дүнд: Эмчилгээ, сувилгааны үр дүнг өвчтөний сэтгэл ханамжийн байдал, өвчтөний ар гэрийнхэн, асран хамгаалагчийн сэтгэл ханамжийн байдлаар үнэлнэ. Дахин үнэлгээ хийж: A.Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан) B.Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (хэвэндээ) C.Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон) Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.

5.6 Үйлчлүүлэгч түүний гэр бүл, асран халамжлагчид өгөх зөвлөгөө.

- Хэзээ анх ажигласан, өвчин яаж илэрсэн, өвчтөнд өөрийн нэр болон сар өдрөө санахад ямар нэгэн асуудал гарч байна уу гэдгийг үргэлж санаж байх,

- Хооллох, усанд орох, бие засах зэрэг өдөр тутамын үйлдлийг хийхэд түүнд хэцүү байдаг уу? хэрэв тийм бол энэ нь хөгшрөлийн тэнэгрэл гэж бодож болно.

- Ямар нэг эрсдэлтэй үйлдэл хийхээс болгоомжилж хяналт тавих /догшин авиртай болох,түгшүүртэй байдалтай болох, шүдэнз галаар оролдох, хурц ирмэгтэй зүйлс хэрэглэх, аливаа зүйлийг урах, өтгөн шингэнээрээ тоглох, цахилгаан хэрэгслэл залгаж орхих гм.

- Тэр уйтгартай юм уу өдөр тутмын амьдралдаа сонирхолгүй болсон байдаг уу? Энэ нь сэтгэл гутралын үед гарах ерөнхий шинж бөгөөд хөгшрөлийн тэнэгрэл, альцгеймерийн үед ч бас тохиолддог гэдгийг анхаарах

- Сонсох, ялгах, үнэрлэх, харах, тэмтрэх зэрэг мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааг дэмжих сувилгаа хийнэ.

- Өвчтөний өдөр тутмын үйл ажиллагааны үйлдлийг хянана. - Өвчтөний ой тогтоолтын бууралт хөнгөн бол эргэж санахад нь туслана. - Таньж мэдэхгүй газар явуулах, тодорхой бус үйл явдалд өвчтөнийг оролцуулахгүй байх. - Нийгэмшүүлэх аргуудыг хэрэглэх - Цагтаа унтаж амрах нөхцөл боломжоор хангана. - Асран халамжлагчид өөрсдийнхөө биеийн эрүүл мэнд, нийгэм, сэтгэлзүйн асуудалд

анхаарал тавьж байх шаардлагатай. В.5. СЭТГЭЛ ГУТРАЛЫН ЭМГЭГТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ В.5.1 Тодорхойлолт Сэтгэл гутрах эмгэг нь гадны тодорхой шалтгаангүйгээр сэтгэл хөдлөл нь

анхдагчаар өөрчлөгдөх эмнэлзүйн хувьд сэтгэлээр унах, сэтгэцийн үйл ажиллагааны

Page 55: 397 havsralt

идэвх буурах, хөдөлгөөний идэвх буурах шинж хослон илэрдэг дотоод шалтгаант сэтгэцийн эмгэгийг сэтгэл гутрал гэдэг.

Сэтгэл гутралын эмгэгийн үед эмнэлзүйн олон шинж тэмдэг илэрдэг боловч сэтгэц эмгэгийн талаас өвчтөн нь сэтгэлээр унасан, сэтгэл гутралын дэмийрэлд автагдсан өвчтөнүүдэд амиа хорлох бодол төрж, амиа хорлох оролдлого хийх, амиа хорлох аюултай үйлдэл хийж болзошгүй тул гардан асаргаа сувилгаа шаардлагатай байдаг.

В.5.2 Өвчний шалтгаан - Ажилгүйдэл - Байр орон сууцны бэрхшээл - Ойр дотны хүмүүс нас барах - Ажил, сургууль дээрх даралт шахалт болон зөрчил будлиан - Гэр бүлийн санхүүгийн бэрхшээл - Ойр дотны хүмүүс хүндээр өвчлөх - Өөрөө өвчлөх - Цаг, улирал, орон нутгийн өөрчлөлт - Гэр бүлийн таарамжгүй байдал - Гэр бүл салалт - Архи болон мансууруулах бодис удаан хэрэглэх - Төрсний дараах үе - Ажил, сургуулиас хасагдах - Өрөнд орох - Даралт буулгах эм (резерпин) зарим нэгэн даавар, аминазиныг удаан хугацаагаар

хэрэглэх - Бие махбодийн болон бэлгийн гэх мэт, хүчирхийлэлд өртөх гэх мэт

В.5.3 Эмнэл зүйн шинж тэмдэг

Гол багц шинжүүд нь: - Сэтгэл санаагаар унаж гутарсан уйтгар гунигтай болох - Сэтгэхүйн үйл ажиллагаа удаашрах - Үйлдэл хөдөлгөөн удаашрах

Мөн дараах шинж тэмдгүүд хоёрдогчоор илэрнэ

- Өтгөн хатах, судасны цохилт хурдсах, хүүхэн хараа өргөсөх зэрэг Протопоповын гурвал шинж

- Нойрны өөрчлөлт - Хооллох дур үгүй болж жин буурах - Бэлгийн дур буурах - Анхаарал сарнимтгай болох - Өөртөө сэтгэл дундуур өөрийгөө дорд үзэж бусдаас доогуур үнэлэх - Амиа хорлох бодол төрөх, төлөвлөгөө зохиох, амиа хорлох оролдлого хийх - Зарим тохиолдолд түгшүүр, бухимдал, дошгирол илэрч болно - Сэтгэл гутрах эмгэг нь нэг удаа буюу дахин давтан тохиолдож болно

Дээрх шинж тэмдгүүдийн илрэх хүчнээс хамааран сэтгэл гутрах эмгэгийгхөнгөн, дунд, хүнд 3 зэрэг болгон хувааж болно.

Сэтгэл гутрах эмгэг

Сэтгэхүйн удаашрал Сэтгэцийн үйл ажиллагааны идэвх буурч удаан сэтгэнэ. Удаан ярина. Гутранги бодлууд үүснэ. сэтгэл үг яриа цөөн, ганц нэг үгээр хариулна, бодол орж ирэх нь удаан болно.

Хөдөлгөөний удаашрал Хөдөлгөөний идэвх буурч удаан хөдөлнө. Идэвхгүй болж, хоол идэх дур буурна. Бэлгийн дур буурна. Ямар ч юманд хайхрамжгүй хандаж, санаачлагагүй болно. Өөртөө идэвхгүй хандаж, ирээдүйд итгэх итгэлгүй болно. /өөрийгөө арчлахгүй, өдөржин хэвтэнэ, юманд идэвхтэй оролцохгүй, дээд зэргийн залхуу байдалтай байх/

Page 56: 397 havsralt

Сэтгэл гутрах

Гутрах, гуниглах, сэтгэл зовох, уйтгарлах, гашуудах, өөрийгөө дор үзэх, өөрийгөө буруушаах, сэтгэл түгших /юманд сэтгэлээсээ хандах чадвар алдагдах, сэтгэлийн тохироо алдах, хоёрдмол сэтгэлийн тохиргоо алдагдах, өөрийгөө буруушаах дэмийрэл илрэх/

Бие махбодиас гарах өөрчлөлт / өвчтөн цээжээр өвдөнө, өтгөн хатна, зүрхээр өвдөнө гэх мэтийн зовиур хэлнэ.

В.5.4 СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ

Орчин Сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс нь өвчний засралын үед гэр бүл, нийгэм хамт

олны дунд сэтгэцийн эмч болон ерөнхий мэргэжлийн эмчийн хяналтанд эмчлэгддэг. Иймд өвчтөн эмнэлгээс гадуур нөхцөлд ямар дэглэм баримтлах талаар мэргэжлийн эмч нар өвчтөнд өөрт нь, мөн түүний ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт зөвлөгөө өгнө. Ар гэрийнхэн болон асран хамгаалагч нар нь мэргэжлийн байгууллагаас зохион байгуулж буй сургалтанд хамрагдан өвчтөнийг гэрээр асарч сувилах, аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл авсан байх шаардлагатай. Өвчтөний өвчин дахих буюу сэдэрч сэтгэц эмгэгийн хурц байдалтай, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Эмнэлгийн нөхцөлд эмнэлэг хамгааллын дэглэмийг эмч заана. Сэтгэл гутралын гүнзгий буюу хүнд үед ихэвчлэн анхаарах өрөөнд хэвтүүлэн эмчилдэг. Сэтгэл гутралын эмгэгтэй үйлчлүүлэгчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол өвчтөний хэвтэн эмчлүүлэх өрөө нь:

- Агааржилт сайтай, - Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хангалттай, - Нэг өвчтөнд ноогдох талбай нь 7 м2, - Тасалгааны хана нь гэгээлэг өнгөтэй, - Өрөөний дулаан +180-аас +200 хэм, - Тасалгааны чийглэг нь 60 % байна, - Тасалгааны хана, шал зэрэг нь угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийхэд тохиромжтой

материалаар хийгдсэн, - Хоёр орны хоорондын зай нь 1м-ээс багагүй, - Анхаарах өрөөний ор нь тусгай тоноглогдсон буюу эсвэл номхотгох эмчилгээ

хийхэд тохиромжтой хоёр хажуугаараа хөндлөвч бүхий байна - Өвчтөнд эмчийн заавраар номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөний биеийн

байдалд байнгын хяналт тавьж аюулгүй орчныг бүрдүүлнэ Хооллолт

- Эмчилгээний хоол №15 өгөх, - Бага багаар ойр ойрхон, илчлэг сайтай, уураглаг, түргэн шингэх, аминдэмээр

баялаг, харшил үүсэхээргүй хоол хүнсийг хэрэглэх, - Цай, жимсний шүүс, содтой ус, эрдэслэг ус, шүлтлэг шингэн зэргийг уулгах, - Аминдэм, эрдэс бодис агуулсан төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, сүү, цагаан

идээ гэх мэт, - Уураг агуулсан мах махан бүтээгдхүүн, - Сувилагч хоололтонд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд өөрөө гардан

хооллох, - Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд хоололтын талаар зөвөлгөө өгөх,

Хувцаслалт

- Өвчтөн сэтгэцийн өвчтөний эдлэх эрхийн дагуу эмнэлгийн нөхцөлд өөрийн хувцасаа өмсөж болох боловч эмнэлэг хамгааллын дэглэмийг баримтлан уяа бүч, бүс, тэлээ, сүлбээр зүүгүй байх

- Өмсөх хувцас нь хөвөн даавуун материалаар хийсэн задгай энгэртэй тайлахад хялбар уужим байх

- Гутал нь хөлөнд эвтэйхэн өмсөж, тайлахад хялбар намхан өсгийтэй байх

Page 57: 397 havsralt

- Өмдний бүсэлхий уужим сулавтар байх - Цээж, хэвлий, бүсэлхий, хөл, шилбэ барьсан хувцас өмсөхгүй байх

Сэтгэл зүй

- Үйлчлүүлэгчийг аль болох тайван орчинд байлгах, - Үйлчлүүлэгчид ээлтэй орчин, эелдэг соёлтой харилцааг бий болгох, - Үйлчлүүлэгчийн өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадварт сэтгэл зүйн

дэмжлэг үзүүлэх, - Өвчтөн өөрт илэрч буй шинж тэмдэгүүд нь сэтгэцийн эмгэгээс болж буйг

тайлбарлаж, сэтгэл санааг тайван байлгах, - Эмчилгээ сувилгааны үр дүнгийн талаар байнга мэдээлэл өгөх, - Ар гэрийн хүмүүст үйлчлүүлэгчийг сэтгэл зүйг дэмжих, байнгын дотно харилцаатай

байлгах талаар зөвлөгөө өгөх,

Шинж тэмдгийн асаргаа сувилгаа /өөрийгөө асрах чадвар/ Сэтгэл гутрах эмгэгийн үед өвчтөн өвчний улмаас өөртөө болон өвчиндөө

шүүмжлэлтэй хандах чадваргүйн улмаас өөрийгөө асран сувилж чаддаггүй. Иймд тухайн өвчтөнд илэрч буй шинж тэмдгийн дагуу асаргаа сувилгааг хийнэ.

Яаралтай тусламж шаардаж байгаа сэтгэц эмгэгтэй өвчтөнүүдийн дунд амиа

хорлох үзэгдэл эхний байрыг эзэлж байна. Шизофрени, сэтгэл уналтын үед, айдастай, сонсголын хий үзэгдэлтэй, гэнэтийн догширолтой, ухамсарт ухаан өөрчлөлттэй, дэмийрэлтэй өвчтөнүүд амиа хорлох хандлагатай байдаг.

Амиа хорлох хандлагатай өвчтөн бодол санаагаа нууж, сувилагч асрагчгүй үед,

ээлж солилцох, өвчтөнг нар салхинд гаргах, хооллох, ажилчдын анхаарал суларсан үед, хүнгүй хоосон өрөө, усанд ордог өрөө, бие засах газар, дээврийн хөндий, шатны хонгилд амиа хорлодог. Ийм өвчтөнийг ганцаар орхиж хэрхэвч болохгүй.

Хариуцаж байгаа ажилчид өвчтөний байдлыг сайн мэдэж байхаас гадна дараагийн ээлжийн ажилчдад онц анхааруулан гарын үсэг зурж хүлээлцэж байх хэрэгтэй. Амиа хорлох хандлагатай өвчтөн боломжтой үеийг эрж хайж байдаг учир завсар зай гарвал шилний хагархай хадаасаар бие болон судсаа зүсэх, төмөр утас даавуу, нусны алчуур, өмд, үс зэргээрээ дүүжлэх үйлдэл хийдэг.

Өвчтөн амиа хорлох тухай бодлоо сэтгэл дотроо хадгалалгүй, гадагш, буюу илэн

далангүй илчлэн ярих нь түүний ‘’түгжээтэй’’ сэтгэлийг онгойлгохын сацуу амиа егүүтгэх явдлаас сэргийлэх арга замаа олоход нь түүнд тусална.

Ярилцлага бүтэмжтэй болох эсэх нь ярилцлага авах арга техникийг хэрхэн

эзэмшсэнээс шууд хамаарна.Эмийг цоожгүй хадгалах тарианы өрөө эзгүй орхисоноос өвчтөн эмийг ихээр ууж хордох зэрэг үйлдэл хийдэг. Нилээд элбэг тохиолдолд дүүжлэх, хоолойгоо боох, усанд живэх, хордох, шархдах, өөрийгөө гэмтээх гадны биетүүдийг биедээ хийж хоолноос татгалзах зэрэг үйлдэл хийнэ.

Сэтгэл гутрал байгаа эсэхийг оношлох санал асуулга Өнгөрсөн нэг сарын хугацаанд доорх шинж тэмдэгүүдээс илэрч байсан эсэхийг

тодруулан асууж тэмдэглэнэ.

- Сэтгэл санаа дундуур уйтгар гунигтай байгаа эсэхийг тодруулна? - Та урьд өмнө баяр жаргал эдлүүлдэг байсан зүйлээсээ одоо сэтгэлийн таашаал

авч чадахгүй байна уу? - Эрч хүчээ алдан ихэнх цагт ядарч байна уу?

Хэрэв дээрхи шинжүүдээс аль нэгэн шинж тэмдэг нь байвал цааш нь үргэлжлүүлэн асууна.

- Нойр хямрах буюу хуучнаасаа эрт сэрдэг үү? - Хоол идэх дур буурсан уу эсвэл ердийнхөөсөө их идэж байна уу?

Page 58: 397 havsralt

- Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар алдагдаж байна уу? Жишээ нь: бусдыг сонсоход, ажлаа хийж байх үед, радио сонсох үед, телевизор үзэхэд гэх мэт

- Удаан сэтгэж, удаан хөдөлж байгаа юм шиг санагдаж байна уу? - Бэлгийн дур сонирхол буурсан уу? - Амьдралд болон өөртөө итгэх итгэл алдарсан мэт мэдрэмж төрдөг үү? - Амиа хорлох бодол төрж байсан уу эсвэл амиа хорлох

оролдлого хийж байсан уу? - Өөрийгөө бусдын өмнө буруутай гэж, өөрийгөө бусдаас доогуур муу хүн гэж

боддог уу? - Өнгөрсөн нэг сарын хугацаанд доорх үйл ажиллагааг хийсэн эсэхээ тэмдэглэнэ

үү? - Та өөрийгөө арчлах сонирхол буурсан уу? /усанд орох, зөв хувцаслах, хооллох/

- Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харьцаа ямар вэ? /хань, хүүхдүүд, төрөл

төрөгсөд/ - Ажил, сургуульд явах сонирхол буурсан уу? - Гэр ахуйн ажил хийх идэвх сонирхол буурсан уу? - Нийгмийн идэвх буурсан уу? /найзуудтайгаа уулзах гэх мэт/ - Мартамхай болж байна уу?

Дээрхээс үндэслэн:

- Та хэдэн өдрийн турш өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадаагүй вэ? - Та хэдэн өдрийг орондоо хэвтэж өнгөрүүлсэн бэ?

Дүгнэлт 14 хоногоос дээш хугацаагаар дээрх шинж тэмдгүүдээс аль нэг эсвэл 1-8

хүртлэх дугаараас доод тал нь зургаан асуултанд тийм гэж хариулвал Сэтгэл гутрах эмгэг гэж үнэлнэ.

В.5.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1 -р шатлал Үнэлгээ өгөх

Сэтгэл гутралтай үйлчлүүлэгчдэд үнэлгээ өгөхдөө:

Ажиглах

Эмнэлзүйн ярилцлага хийх

Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, хэвийн бус үйлдэл хөдөлгөөн хийж буй эсэх, нүүр царайны хувирлыг сайтар ажиглах. Эмнэлзүйн ярилцлага хийх арга Өвчтөний гадаад байдлыг ажиглан харахад сэтгэл гутрал, амиа егүүтгэх бодолтой байж болзошгүй шинж илэрч байвал ямар эрхтэнд, ямар сэрэл мэдрэмж үүсч байгаа талаар тодруулан ярилцах

1. Үйлчлүүлэгчдэд нээлттэй ба хаалттай асуулт тавих ярилцах 2. Субъектив анамнез 3. Объектив анамнез 4. Интраспектив анамнез 5. Катамнез 6. Өвчин хэдэн насанд эхэлсэн бэ? 7. Өвчин яаж эхэлсэн бэ? 8. Өвчин үүсэхэд нөлөөлсөн гэж боддог бэ? 9. Өвчний дунд болон төгсгөлийн үед ямар ямар зовиуршаналгаа буюу

шинж тэмдгүүд ажиглагдсан бэ? 10. Өвчин эхэлсэн хэд хоногт эмнэлэгт хандсан бэ? 11. Өвчин дахиж байсан эсэх 12. Дахиж байсан бол хэдэн удаа дахисан бэ? 13. Өвчин дахилтанд ямар сөрөг нөлөө үзүүлсэн гэж боддог бэ? 14. Өвчин дахихад өмнөх хөдлөлийн үед ажиглагдаж байсан зовиур

Page 59: 397 havsralt

шаналгаанууд илэрч байна бэ? 15. Өмнө ямар зөвөлгөө, сувилгаа авч байсан бэ?

Сэтгэл гутралыг илрүүлэх хуудас бөглөх арга Үйлчлүүлэгч сэтгэл гутралын улмаас өөртөө аюултай үйлдэл хийж болзошгүй эсэхийг илрүүлэх асуумжийг бөглүүлж үнэлгээ өгнө. Бодит үзлэгийн арга Үйлчлүүлэгчийн биед үзлэг хийх

1. Амин үзүүлэлтүүдийг хянах 2. Үйлчлүүлэгчийн биед ямар нэг шарх, сорви байгаа эсэхийг шалгах 3. Амиа егүүтгэх зорилгоор хоолойгоо боох, иртэй үзүүртэй зүйлээр

биедээ шарх сорви үүсгэх, судсаа ханах, түлэх зэргээр өөрийгөө гэмтээсэн эсэхийг шалгах

4. Шээс, өтгөний ялгаруулалтын үйл ажиллагааг хянах 5. Нойрны өөрчлөлт 6. Бэлгийн үйл ажиллагаа хэвийн байгаа эсэх 7. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг 8. Биемахбодийн тэжээлийн байдал /жин, тураал/ 9. Арьсны бүрэн бүтэн байдал шалгах 10. Нүд, сонсгол, үнэрлэх, амтлах, хүрэлцэх мэдрэхүйг шалгах 11. Шаардлагатай бол тогшилт, тэмтрэлт, чагналтыг хийх

2-р шатлал Сувилгааны

онош

Шалтгаан 3-р шатлал Сувилгааны төлөвлөгөө

Амиа егүүтгэх бодолтой болсон

Амиа хорлох бодол Өөрийгөө дорд үзэх үзэл Өөрийгөө буруушаах дэмийрэл Өөртөө ба ирээдүйд итгэх итгэлгүй болох Сэтгэл түгших ба айх Бусад сөрөг сэтгэл хөдлөл

Ганцааранг оргихгүй байх; Цонхны хамгаалалт хийсэн байх; 24 цагийн хяналт тавих; Эмчийн заавраар номхотгох аргуудыг хэрэглэх; Эмчийн заавраар эмийн эмчилгээ хийх; Ярилцлага хийх; Сэтгэл засал сувилгаа хийх; Биед үзлэг хийх (уяа, бүч, хадаг, бүс, хурц үзүүртэй зүйл гэх мэт) Өрөөнд үзлэг хийх(сахлын хутга, хадаас, шүдэнз, шилний хагархай, уяа, эм гэх мэт) Хувцаслалтыг тохируулах; Уяа бүч, бүс, тэлээ, сүлбээр зүү зэргийг хэрэглэхгүй байх; Бие даах чадварт хяналт тавих; /хооллолт, бие засуулах, усанд оруулах, өтгөн шингэний гаралт/ Өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих /эргэлтэнд хяналт тавих, эмийг цаг, тун хэмжээ зөв өгөх, эмээ гүйцэт өгснийг шалгах, муу бодлыг аргах реабилитаци эмчилгээ хийх, хөдөлгөөний үйл ажиллагааг сэргээх зорилгоор хөдөлмөр, дасгал хөдөлгөөн, бие тамир эмчилгээг хийлгэх/; Танин мэдэхүйн үйл /орчноо зөв мэдрэх, ном унших, зураг зуруулах, хөгжим эмчилгээ/; “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэх;

Page 60: 397 havsralt

Сэтгэл санаа дундуур, уйтгартай болсон

Сэтгэл гутрах эмгэгийн үндсэн шинж болно.

Гэр бүл, ойр дотны хүмүүсийг боломжоороо ирж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийг зөвлөх; Сонирхолтой зүйлийг хийхийг нь дэмжих; Үйлчлүүлэгчийн нэг хэвийндэглэмийг өөрчлөх; Өөр зүйлд сатаарч сэтгэл санааг дэмжих; Бусад төрлийн асуудлаар ярилцах боломж олгох;

Юм хийх идэвхи буурах буюу үгүй болох

Сэтгэл гутрах эмгэгийн үндсэн шинж болно.

Өөртөө хандах хандлагийг өөрчлөх; Өөрийгөө арчлах сонирхол төрүүлэх; Бусадтай харилцах хүсэл төрүүлэх; Үсээ самнах; Хувцсаа цэвэрхэн өмсөх; Шүдээ угаах; Өдрийг идэвхтэй өнгөрүүлэх; Юманд хандах сэдэл тэмүүллийг өдөөх;

Айдас түгшүүр

Сэтгэл гутрах эмгэгийн улмаас вегататив шинжүүд илэрнэ

Үйлчлүүлэгчийн сэтгэл санааг дэмжих; Үйлчлүүлэгчийг ганцаардуулахгүй байх; Үйлчлүүлэгчид байнга анхаарал халамж тавих; Ар гэрийнхэнтэй нь харилцан ярилцаж, үйлчлүүлэгчийн сэтгэл санааг дэмжих талаар зөвлөх; Үйлчлүүлэгчийн асуултанд үнэн зөв хариултыг өгөх

Арьс хуурайших

Сэтгэл гутрах эмгэгийн улмаас вегататив шинжүүд илэрнэ.

Арьсыг бүлээн усаар угааж, чийгшүүлэх тос түрхэнэ. Зөөлөн иллэг массаж хийнэ. Хумсыг зөв авна. Хоёрдогч халдвар орохоос сэргийлж маажихгүй байхыг зөвлөнө.

Нойр хөнгөрнө

Сэтгэл гутрах эмгэгийн улмаас вегататив шинжүүд илэрнэ.

Өрөөг агааржуулж, чийгтэй цэвэрлээг хийх; Ор дэрний тав тухтай байдлыг хангана. Дуу чимээгүй орчинд тайван байлгана.

Хоол идэх дур буурна

Сэтгэл гутрах эмгэгийн улмаас вегататив шинжүүд илэрнэ.

Хоолны өнгө, үзэмж нэр төрлийг олшруулна. Хооллох ая тухтай орчинг бүрдүүлнэ. Ямар нэг цочролд оруулахгүй байна. Хоолны хэрэгцээнд хяналт тавина. Амны хөндийг хооллохоос өмнө цэвэрлэнэ. Ар гэрийн эргэлт, идэж буй хоолны бүтцэд хяналт тавина.

Өтгөн хатна Сэтгэл гутрах эмгэгийн улмаас вегататив шинжүүд илэрнэ.

Зөв хооллох хангалттай шингэн уулгана. Уураглаг хоол хүнс хязгаарлана. Шинэ жимс ногоо, үр тариа, вандуй, шош буурцаг, талх хэрэглэнэ. Шаардлагатай бол өтгөн гадагшуулах зорилгоор туулга уулгана. Цэвэрлэх бургуй тавина.

4-р шатлал Хэрэгжүүлэх

Сувилагч үйлдлийг дээрх төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Сувилагч онцгой анхаарах хяналтын өвчтөнд хийсэн үйлдлийг ямар

Page 61: 397 havsralt

заалт, журмын дагуу хэрхэн хийсэн, үйлдлийн явцад ямар нэг хүндрэл гарсан эсэх талаар “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэнэ. Номхотгох эмчилгээ хийсэн тохиолдолд өвчтөний даруулга сулрах, хэт чанга хийсний улмаас биемахбодын хүндрэл илэрч болзошгүй тул эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу хараа хяналт тавина. Өвчтөн өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл хийсэн бол зохих чиглэлийн яаралтай тусламжийг үзүүлнэ (хугарал, гэмтсэн үүссэн болон зүсэгдсэн, хутгалагдсан, хатгагдсан шарх үүссэн бол гэмтлийн тусламж үйлчилгээ авах, эм олноор уусан бол хордлогын эсрэг тусламж авах гэх мэт). Өвчтөн эмнэлгээс оргосон тохиолдолд эмнэлгийн удирдах албан тушаалтан, шаардлагатай бол цагдаагийн байгууллага, ар гэрийнхэнд яаралтай мэдэгдэн нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй.

5-р шатлал Дүгнэлт

Сэтгэл гутрах эмгэгтэй үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламжийг төлөвлөж, хэрэгжүүлсний дагуу ажлын үр дүнг тооцно. Төлөвлөгөөг зохистой хэрэгжүүлсний үр дүнд: Эмнэлэг хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу хэрэгжүүлснээр өвчтөн нийгэмд аюултай үйлдэл хийгээгүй (өөртөө, бусдад, нийгэмд ) Эмийн болон номхотгох эмчилгээ эмчийн зааврын дагуу хийснээр өвчтөний сэтгэл гутрах шинж багассан, засралын байдалд орсон. Сэтгэл гутрах эмгэгийн улмаас өөртөө хор хохирол учруулахгүй больсон. Хоёрдогч шинжүүд арилсан. Өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвартай болсон Нийгэмд аюултай үйлдэл хийсэн тохиолдолд зохих яаралтай тусламжийг үзүүлсэнээр өвчтөний амь насыг аварсан, эрүүл мэндийн байдал сайжирсан гэх мэт. Үнэлгээ: А. Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан) В. Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй) С. Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон) Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.

6.6 Үйлчлүүлэгч түүний ар гэрийнхэнд өгөх зөвлөгөө.

- Өвчний асаргаа, сувилгааны талаар зөв ойлголт өгнө. Өвчин дахин сэдрэхээс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг тайлбарлана. Тайван байхын ач холбогдлыг тайлбарлана. Хоолны дэглэмийн талаар зөвлөгөө өгнө. Ар гэрт өгөх зөвлөгөө:

- Өвчний асаргаа, сувилгааны талаар зөв ойлголт өгнө. - Сэтгэл санааны болон орчны тавгүй байдлаас зайлсхийнэ. - Тайван байхын ач холбогдлыг тайлбарлана. - Хоолны дэглэмийн талаар зөвлөнө. - Цаашид ямар асаргаа сувилгаа, баримтлах ерөнхий зарчмыг тайлбарлах - Өвчний талаарх мэдээллийг өгнө. - Амиа хорлох эрсдэл байгаа эсэх талаар өвчтөнөөс тодруулан асууж байх, - Хэрэв эрсдэл буйг илрүүлсэн тохиолдолд байнгын хяналт тавих, - Гэрийн нөхцөлд эмчлэх хяналт тавих боломжгүй нөхцөлд мэргэжлийн эмчид

хандах - Сэтгэл гутрахад хүргэсэн, сэдээгч болсон хүчин зүйлсийн талаар харилцан

ярилцах асуудлыг өөрийнх нь оролцоотойгоор шийдвэрлэхийг эрмэлзэх, - Бие махбодийн талаас зовиур илэрч буй үед эдгээр шинжүүд нь сэтгэл гутралтай

тодорхой хэмжээгээр холбоотой болох тухай зөвлөж хэлэх,

Page 62: 397 havsralt

- Өвчтөний бие сайжирч өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвартай болсон үед өвчин дахих үед илрэх урьдал шинжүүдийн талаар ярьж өгөх ба энэ үед ямар арга хэмжээ авах шаардлагатай болохыг ярилцана. В.6. АМИА ЕГҮҮТГЭХ, АМИА ЕГҮҮТГЭХ ЭРСДЭЛ БҮХИЙ ӨВЧТӨНД ҮЗҮҮЛЭХ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ В.6.1 Тодорхойлолт: Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хүрээнд сэтгэцийн

эмгийн улмаас амиа егүүтгэх оролдлого хийсэн эсвэл амиа егүүтгэх бодол санаа агуулсан, үйлдэл хийх төлөвлөгөөтэй, эрсдэл бүхий өвчтөнийг хэвтүүлэн эмчилдэг. Сэтгэцийн эмгэгийн улмаас амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийх үзэгдлийг сэтгэцийн өвчтөний нийгэмд аюултай үйлдэл хэмээн тооцдог.

В.6.2 Өвчний шалтгаан: Сэтгэцийн эмгэгийн улмаасамиа егүүтгэх, амиа егүүтгэх

оролдлого хийх, хийхийг завдах В.6.3 Эмнэл зүйн шинж тэмдэг:Сэтгэцийн эмгэгийн улмаас өвчтөн амиа егүүтгэх,

амиа егүүтгэх оролдлого хийх эрсдэлтэй зарим түгээмэл хамшинж: Үүнд: - Сэтгэл гутралтай өвчтөн - Хий үзэгдэл, дэмийрэл зэрэг солиорлын шинж бүхий өвчтөн - Этгээд сэтгэхүйн шинж илэрч буй өвчтөн - Бэлгийн үйл ажиллагааны бууралттай, сулралтай өвчтөн - Гэнэтийн үйлдэл хийж болзошгүй, амиа егүүтгэх донтой өвчтөн - Төрх үйлийн эмгэгийн ээнэгшил алдагдсан үед - Ухамсарт ухаан балартлын үед илрэх айдас, түгшүүр, хий үзэгдэл, дэмийрэл,

сэтгэц хөдөлгөөний дошгиролтой үед - Өтлөлтийн өмнөх солиорлын үед - Янз бүрийн шалтгаант дошгирлын улмаас - Сэтгэцийн эмгэгээр өвчилсөндөө гутарсан өвчтөн - Сэтгэцийн автоматчилалтай өвчтөн амиа егүүтгэх оролдлого хийж болзошгүй

байдаг.

В.6.4 СУВИЛГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ Орчин. Юуны өмнөамиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийх бодолтой, үйлдэл

хийж болзошгүй эрсдэлтэй өвчтөний аюулгүй орчныг бүрдүүлнэ. Амиа егүүтгэх, амиа егүүтгэх эрсдэлтэй өвчтөнийг сэтгэцийн хурц тасагт, онцгой анхаарах болон анхаарах хяналтанд эмчилнэ. Өвчтөний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор анхаарах өрөөний цонхонд хамгаалалт хийсэн байна. Үйлчлүүлэгчийн бие, хувцасны халаас, хэрэглэж буй эд зүйлд, ор хөнжил, шүүгээ зэрэгт өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй эд зүйл байгаа эсэхийг шалгана.

Гаднаас эргэлт ирсэн тохиолдолд эргэлтээр ирж буй хүмүүст хандах хандлага, харилцааны байдал, эргэлтээр ирсэн хоол, ундыг идэж буй байдлыг ажиглахын зэрэгцээ эргэлтээр амь насанд аюул учруулахад ашиглаж болзошгүй хадаг, үсний урт боолт, гутлын үдээс, шилэн савтай, хагарч эвдэрч болзошгүй зүйл, сүлбээр зүү, сахлын хутга болон бусад иртэй, үзүүртэй зүйл оруулахаас сэргийлж хяналт тавина. Өвчтөн өөрийгөө егүүтгэхдээ орон дээрээ хэвтэж байгаад хөнжил дотроо өөрийгөө боох, судсаа ханах, хутгалах, орон доогуураа биеийн жингээр гулсаж боох, боохдоо өмдний шуумаг, цамцны ханцуй, урт оймс ашиглаж болзошгүй байдаг. Амиа егүүтгэж болзошгүй өвчтөнтэй ярилцлага хийх орчин нь чимээ шуугиан багатай, хөндлөнгийн хүмүүс ярианд саад болохооргүй, өвчтөн чөлөөтэй ярих боломжоор хангагдсан байна.

Хооллолт. Амиа егүүтгэх, амиа егүүтгэх эрсдэлтэй өвчтөнд хоолны онцгой дэглэм

шаардлагагүй, ердийн хоол өгнө. Харин өлсөх аргаар амиа егүүтгэх бодолтой өвчтөн хоол, унднаас татгалзаж болзошгүй учир өвчтөний хооллож буй байдалд хяналт тавина. Сэтгэл гутралтай, амиа егүүтгэх эрсдэлтэй өвчтөн юм хийх идэвхи сонирхол буурах, хооллох дур буурах, өөртөө үйлчлэх чадвар буурах зэрэг шалтгааны улмаас хоол, унданд

Page 63: 397 havsralt

дургүй байгаа тохиолдолд хоолоо идэхийг зөвлөх шаардлагатай бол хоол, ундаа идэж уухад туслана.

Хувцаслалт. Амиа егүүтгэх эрсдэлтэй өвчтөнд тусгай хувцас, хэрэглэл

шаардлагагүй өөрийнхөө хувцасыг өмсөж болно. Гэвч өвчтөн өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийхээс сэргийлж хувцаслалтанд хяналт тавина. Хувцас нь угааж цэвэрлэхэд хялбар, элдэв чимэг зүүлт багатай, биед эвтэйхэн байвал зохино. Хувцасны халаасанд нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эд зүйл байгаа эсэхт үзлэг хийнэ.

Сэтгэлзүй. Амиа егүүтгэх, амиа егүүтгэхоролдлого хийх шалтгаанаас хамааран

өвчтөн сэтгэлзүйн хувьд эмзэг байдаг учир өвчтөнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар харьцахгүй байх хэрэгтэй. Амиа егүүтгэх эрсдэлтэй өвчтөнтэй бусад өвчтөнүүдийн нэгэн адил ердийн байдлаар харилцана. Өвчтөн бусад өвчтөнүүдтэй, эмнэлгийн ажилтнуудтай хэрхэн харилцаж буй байдал зэрэг нийгмийн харилцаанд оролцох оролцоог хянан сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг илрүүлэхэд чиглэгдсэн сэдвээр ярилцана.

Амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийж болзошгүй аль ч тохиолдолд өвчтөнд

байнгын хараа хяналт тавих буюу эмчийн заалтын дагуу эмийн эмчилгээ хийнэ. Амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийж болзошгүй өвчтөнийг хяналтын самбарт өвчний түүхийн дугаараар буюу тусгай кодоор тэмдэглэж бүх шатны эмнэлгийн хяналтыг эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу хяналт тавьж нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлнэ.

В.6.5 СУВИЛГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1 -р шатлал Үнэлгээ өгөх

Амиа егүүтгэх, амиа егүүтгэх эрсдэл бүхий, үйлдэл хийсэн өвчтөнд үнэлгээ өгөхдөө:

Ажиглах

Эмнэлзүйн ярилцлага хийх

Санал асуулгын хуудас бөглөх

Бодит үзлэгийн аргыг ашиглана. Ажиглах арга: Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдал, нүүр царайны хувирлыг сайтар ажиглана. Солиорлын улмаас амиа егүүтгэх үйлдэл хийж болох ба энэ үед өвчтөний биеэ авч яваа байдал хэвийн бус болно. Амиа егүүтгэж болзошгүй өвчтөнүүд ихэнхидээ гунигласан, бодлогоширсон, хөмсөг зангидсан, харц доогуур, үйлдэл хөдөлгөөний идэвхи удааширсан, нийгмийн харилцаанд оролцох сонирхолгүй болсон шинжүүд ажиглагдана. Эмнэлзүйн ярилцлага хийх арга: Эмнэлзүйн ярилцлага нь өвчтөнийдотоод сэтгэлийг нээх арга учирярилцлагын гол зорилго нь өвчтөний амиа егүүтгэх болсон шалтгаан сэдэл, сонгосон арга, төлөвлөгөө байгаа эсэхийг илрүүлэхэд чиглэгдэнэ. Мөн сэтгэлзүйн хямралын үеийн эмнэлзүйн ярилцлага хийнэ. Өвчтөнтэй ярилцлага хийсний үндсэн дээр амиа егүүтгэх эрсдэлийн зэргийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу үнэлнэ.

Санал асуулгын хуудас бөглөх арга: Сэтгэц эмгэгийн олон өвчний үед, сэтгэц эмгэгийн олон шалтгаан, сэдлийн улмаас амиа егүүтгэх эрсдэлтэй байдаг учир ямар өвчин, ямар хамшинж илэрч байгаагаас хамаарч тусгай санал асуулгын хуудсыг бөглүүлнэ. Тухайлбал: Шизофрени өвчний үед “Солиорлын улмаас нийгэмд аюултай үйлдэл хийх эрсдэлийг тодорхойлох асуумж, сэтгэл гутралын хамшинж илэрч буй үед “Сэтгэл гутралыг илрүүлэх асуумж” гэх мэт санал асуулгын хуудас бөглүүлнэ Бодит үзлэгийн арга: Бодит үзлэгийн аргаар өвчтөний амин үзүүлэлтүүдийг үзэж, тэмдэглэнэ. Өвчтөний биеийн жин буурах, үс унах, хумс хугарах шинжүүд илэрч буй эсэхт хяналт тавина. Хэсэг газрын үзлэгээр өвчтөн урьд нь амиа егүүтгэх оролдлого хийсний улмаас үлдсэн

Page 64: 397 havsralt

ул мөр болох сорви, шарх, боолтын ором зэрэг байгаа эсэхийг шалгана. Энэ удаад амиа егүүтгэх оролдлого хийсэн бусад эмнэлэгт анхан шатны тусламж аваад ирсэн бол үйлчлүүлэгчийн байдлыг ажиглан, хаана ямар шарх, гэмтэлтэй, биеийн аль хэсэгт оёдол тавиулсан, боолттой эсэх, шарх цэвэр эсэх зэргийг шалгаж сэтгэцийн ажиглалтын дэвтэрт нямбай тэмдэглэнэ.

2-р шатлал Сувилгааны

онош

Шалтгаан 3-р шатлал Сувилгааны төлөвлөгөө

Солиорол илэрсэн

Органик шалтгаант болон дотоод шалтгаант солиорлын эмгэгийн улмаас солиорлын шинжүүд илэрнэ.

Солиорол хэмээх ойлголтонд гажуу тусгал, хий үзэгдэл, дэмийрэл, кататони зэрэг шинжүүд багтана. Иймд өвчтөнд илэрч буй сэтгэц эмгэгийн шинж тэмдгийн дагуу шаардлагатай хяналт тавих; Солиоролтой өвчтөнийг хүнд хөнгөнөөс нь хамааран анхаарах өрөөнд хэвтүүлэн эмчилж, хараа хяналт тавих; Хэвийн бус төрх үйл ажиглагдвал эмчид мэдэгдэн зохих арга хэмжээг авах ба сэтгэцийн ажиглалтын дэвтэрт тэмдэглэх; Өвчтөнтэй ярилцаж амиа егүүтгэх тухай бодол санаа, төлөвлөгөө байгаа эсэхийг тодруулах; Хийж буй үйлдэл бүрийн үед өвчтөнийг гараас гарт шилжүүлж хяналт тавих;

Сэтгэл гутарсан Сэтгэлийн шалтгаан, органик шалтгаан, дотоод шалтгаант сэтгэцийн эмгэгүүдийн улмаас сэтгэлээр унах буюу гутарна.

Онцгой анхаарах, эсвэл анхаарах өрөөнд хэвтүүлэн эмчлэх ба хагас хэвтрийн дэглэм баримтлах; Өвчтөний хийж буй үйлдэл хөдөлгөөн, хөдөлгөөний идэвхи, орчиндоо сонирхолтой байгаа эсэхт хяналт тавих, ажиглах; Өвчтөн уйтгарласан, гунигласан, бодлогоширсон, хөмсгөө зангидсан, үе үе санаа алдсан, юм ярихдаа хоолой зангирах зэрэг шинжүүд илэрч буй эсэхийг ажиглах; Өвчтөн өөрийгөө буруутгасан, гэмтэн хэмээн үнэлсэн, амьд явах сонирхолгүй байгаа тухай агуулгатай зүйл ярьж буй эсэхт хяналт тавих; Өвчтөний сэтгэл санааг дэмжих, өөдрөг бодол үүсэхэд чиглэгдсэн сэдвээр ярилцах;

Амиа егүүтгэх бодол үүссэн

Сэтгэц эмгэгийн олон өвчний үед эхлээд амиа егүүтгэх бодол үүсдэг.

Амиа егүүтгэх бодолтой өвчтөнийг анхаарах өрөөнд эсвэл энгийн ажиглалтын өрөөнд хэвтүүлэн эмчилж, хараа хяналт тавих; Өвчтөнд амиа егүүтгэх бодол үүсдэг хэдий ч амиа егүүтгэх аргыг сонгосон буюу төлөвлөгөө байгаа эсэхийг ярилцлагаар илрүүлэх; Эмчийн заалтын дагуу зохих эмчилгээ, асаргаа, сувилгааг хийх;

Page 65: 397 havsralt

Амиа егүүтгэх төлөвлөгөөтэй

Сэтгэц эмгэгийн олон өвчний үед эхлээд амиа егүүтгэх бодол үүсч улмаар амиа егүүтгэх төлөвлөгөө боловсруулдаг.

Амиа егүүтгэх төлөвлөгөөтэй өвчтөнийг анхаарах өрөөнд хэвтүүлэн эмчилж, хараа хяналт тавих; Толгойгоо ямар нэг зүйлээр бүтээж хэвтэхгүй байхыг зөвлөх Өвчтөн ямар аргаар амиа егүүтгэх төлөвлөгөөтэй байгааг ярилцлагаар илрүүлэх;(хоолойгоо боох, судсаа ханах, өндрөөс үсрэх, эм олноор уух гэх мэт ) Эмчийн заалтын дагуу зохих эмчилгээ, асаргаа, сувилгааг хийх; Өвчтөний хэрэглэж буй эд зүйлст үзлэг хийх; Бүх үйл ажиллагааг гараас гарт хүлээлцэх зарчмаар явуулах;

Амиа егүүтгэх Оролдлого хийсэн

Сэтгэц эмгэгийн олон өвчний үед эхлээд амиа егүүтгэх бодол үүсч улмаар амиа егүүтгэх төлөвлөгөө боловсруулан, дараа үйлдэл хийнэ.

Эмнэлзүйн ярилцлагаар шалтгааныг тодруулах оролдлого хийх; Өвчтөн эмнэлгээс гадуур орчинд үйлдлийг хийсэн бол эхлээд зохих эмнэлгийн байгууллагад хандан яаралтай тусламж үзүүлэх; Амь насанд харьцангуй аюул бага гэмтэл үүссэн, сэтгэц эмгэгийн хурц өөрчлөлттэй бол сэтгэцийн эмнэлгийн хурц тасагт хэвтүүлэн эмчилж байнгын хараа хяналт тавих; Үүссэн бэртэл, гэмтэлтэй холбоотой шаардлагатай эмчилгээ, сувилгааг эмчийн заалтаар хийх; Өвчтөн өөртөө үйлчлэх чадвар муу үед гардан асаргаа, сувилгаа хийх Дахин нийгэмд аюултай үйлдэл хийхээс сэргийлж 24 цагийн хараа хяналт тавих; Шарх бохирдох, идээлэх, гипс холгох, удаан хугацаагаар хэвтсэнээс холголт, цооролт, холголт үүсэхээс сэргийлж асаргаа, сувилгаа хийх;

Өөрийгөө буруутгах бодол үүссэн

Амиа егүүтгэх үйлдэл хийж болзошгүй өвчтөн, ялангуяа сэтгэлийн гэмтэлд өртсөн, сэтгэл гутралтай өвчтөнүүд өөрсдийгөө бусдын өмнө буруутай, өөрөөс нь болж бусдад аюул, тааламжгүй үйл явдал тохиолдсон гэх мэтээр өөрийгөө буруутгана.

Өвчтөнтэй ярилцлага хийж ямар шалтгааны улмаас өөрийгөө буруутгаж буй шалтгааныг тогтоох; Эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу өвчтөний төрх үйлийг хянах Асуудлыг аль болох эерэг талаас нь тунгаан бодохыг зөвлөх; Солиорлын шинжийн улмаас хэт итгэлтэй, өөрийгөө зөвтгөж байвал сөргөлдсөн харилцаа үүсэхээс сэргийлэх; Аль болох өвчнийхөө талаар бодохгүй байх, нийгмийн харилцааг өргөжүүлэх буюу бусад өвчтөнүүдтэй хамт идэвхижүүлэх эмчилгээнд хамрагдахыг зөвлөх; Эмчилгээг зөвхөн эмчийн зааврын дагуу хийх;

Page 66: 397 havsralt

Хоол идэх дур буурсан

Сэтгэлээр унасан, амиа егүүтгэх бодолтой өвчтөнүүд ихэнхидээ хооллох дур, бэлгийн дур, нойр зэрэг биологийн дур буурсан байдаг.

Эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу өвчтөнд хяналт тавих; Эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх; Хоол идэх дур хүслийг нэмэгдүүлэх амттай, чанар сайтай хоол өгөх; Хоолоо идэх талаар зөвлөгөө өгөх;

Өтгөн хатсан Хооллох дур буурах, хөдөлгөөний идэвхи буурсаны улмаас сэтгэл гутралтай өвчтөнд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасч өтгөн хатах шинж илэрнэ.

Эмнэлэг хамгааллын дэглэмийн дагуу өвчтөнд хяналт тавих; Эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх; Өтгөн, шингэний гарц ямар байгааг хянах; Хоолны дэглэм сахих, хөдөлгөөн хийх, шингэн уухыг зөвлөх; Шаардлагатай бол эмчийн заавраар цэвэрлэх бургуй тавих;

Амиа егүүтгэсэн

Сэтгэц эмгэгийн олон өвчний үед амиа егүүтгэж болно. Ихэнхдээ амь насанд аюултай аргыг сонгосон тохиолдолд эмнэлгийн тусламж авч чадалгүй өвчтний амь насанд аюул учрах,

Үйлчлүүлэгч эмнэлгийн нөхцөлд амиа егүүтгэсэн бол жижүүр эмч, эмчлэгч эмч, цагдаагийн байгууллагад, өвчний түүхэнд тэмдэглэсэн хаягийн дагуу гэр бүлийнхэнд нь яаралтай мэдэгдэх; Тасаг, палатанд хамт байсан өвчтөнүүдэд сэтгэлзүйн гэмтэл үүсгэхүйн тулд боломжийн хирээр тусгаарлах арга хэмжээг авах; Цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр шарилд шаардлагатай засал, цэвэрлэгээ хийж, таних тэмдэглэгээг бэхэлж 2 цагийн дараа шарил хадгалах газар руу зөөвөрлөх;

4-р шатлал Хэрэгжүүлэх

Сувилагч үйлдлийг дээрх төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Сувилагч онцгой анхаарах хяналтын өвчтөний биеэ авч яваа байдал, нүүр царайны хувирал, үйлдэл хөдөлгөөний идэвхи, хоол, нойрны өөрчлөлт байгаа эсэхийг сайтар ажиглан “Сэтгэцийн ажиглалтын дэвтэр”-т нэг бүрчлэн тэмдэглэнэ. Өвчтөнтэй ярилцаж амиа егүүтгэх бодол санаа байгаа эсэх, төлөвлөгөө байгаа эсэхийг тодруулан асууж хэрэв эрсдэлтэй байгаа бол 24 цагийн хяналт тавина. Өвчтөний хэрэглэж байгаа эд зүйл, ор, шүүгээ, халаасанд амь насандаа аюул учруулах зорилгоор хэрэглэж болох зүйл байгаа эсэхийг шалгана. Амиа егүүтгэх эрсдэлтэй өвчтөнийг гадаа салхилуулахгүй Эргэлтэнд хяналт тавина. Хооллолтын байдлыг хянана. Өтгөн хаталтын эсрэг арга хэмжээ авна.

5-р шатлал Дүгнэлт

Амиа егүүтгэх эрсдэлтэй өвчтөнд үзүүлэх тусламжийг төлөвлөж, хэрэгжүүлсний дагуу ажлын үр дүнг тооцно. Төлөвлөгөөг зохистой хэрэгжүүлсний үр дүнд: Эмнэлэг хамгааллын дэглэмийг зохих журмын дагуу хэрэгжүүлснээр өвчтөн нийгэмд аюултай үйлдэл хийгээгүй, амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлсэн. Эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийснээр амиа егүүтгэх эрсдэлд хүргэж буй сэтгэцийн эмгэг байдлаас гарсан, биеийн байдал сайжирсан. Сэтгэл гутрал арилсан, засралын байдалд орсон. Өтгөн, шингэний ялгаралт хэвийн болсон. Өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандах чадвартай болсон. Эмчилгээ, үйлчилгээний үр дүнг өвчний засралын үед өвчтөний сэтгэл ханамжийн байдлаар мөн өвчтөний ар гэрийнхэн, асран хамгаалагчийн сэтгэл ханамжийн байдлаар үнэлнэ. Үнэлгээ:

A. Өвчтөний бие, сэтгэцийн байдал сайжирсан (засарсан)

Page 67: 397 havsralt

B. Өвчтөний бие, сэтгэцийн байдал хэвэндээ (засраагүй) C. Өвчтөний бие, сэтгэцийн байдал муудсан (дордсон)

Дээрх үйл ажиллагааны төгсгөлд өвчтөний бие, сэтгэцийн байдалд сувилахуйн үнэлгээг дахин хийж сувилахуйн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсвэл сувилахуйн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлагатай болохыг тогтооно.

Page 68: 397 havsralt

ХАВСРАЛТ 1

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН СУВИЛАГЧИЙН ӨӨРИЙГӨӨ ШАЛГАХ ШАЛГУУР ХУУДАС

Сэтгэцийн өвчтэй өвчтөнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн сувилагч шалгуур хуудсыг ашиглан өөрийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдалдаа үнэлгээ хийнэ.

Мэдрэл сульдал буюу архаг ядаргаатай өвчтөнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас

Сувилагчийн овог, нэр ................................................................................................. Тасаг нэгж .................................................................................................................... .............. он ............. сар ........... өдөр

№ Гүйцэтгэх даалгавар Гүйцэтгэл

1 Сувилагч өвчтөнтэй мэндэлсэн үү?

2 Өвчтөнд өөрийгөө танилцуулсан уу?

3 Өвчтөнтэй танилцсан уу?

4 Өвчтөний аюулгүй байдлыг хангахуйц, тайван орчныг бүрдүүлсэн үү?

5 Өвчтөнтэй эмнэлзүйн ярилцлага хийсэн үү?

6 Хийх үйлдлийнхээ зорилгыг танилцуулсан уу?

7 Ажилбарт бэлэн эсэхийг асуусан уу?

8 Амин үзүүлэлтийг үзсэн үү?

9 Архаг ядаргаатай байгааг сорилын тестээр шалгасан уу?

10 Ажилбарын явцад өвчтөнтэй харилцсан уу?

11 Сорилын хариуг эмчид танилцуулсан уу?

12 Ажилбарт хэрэглэсэн зүйлээ хураах

13 Гараа угаасан уу?

14 Өвчтөнд хяналт тавьсан уу?

15 Үйлчлүүлэгчтэй эргэх холбоо тогтоосон уу?

16 Эмнэлгийн нэр томъёо хэрэглэлгүй, энгийн, ойлгомжтой ярилцсан уу?

17 Нийт оноо:1-17

18 Үнэлгээ: Үсгэн ба тоон дүн (хувь)

Page 69: 397 havsralt

ХАВСРАЛТ 2.

Хий үзэгдэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас

Сувилагчийн овог, нэр ................................................................................................. Тасаг нэгж .................................................................................................................... .............. он ............. сар ........... өдөр

№ Гүйцэтгэх даалгавар Гүйцэтгэл

1 Сувилагч өвчтөнтэй мэндэлсэн үү?

2 Өвчтөнд өөрийгөө танилцуулсан уу?

3 Өвчтөнтэй танилцсан уу?

4 Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахуйц орчныг бүрдүүлсэн үү? (хажуудаа асрагч эсвэл ар гэрийнхэнийг байлгах, бусдаас тусламж авах боломжтой өрөө тасалгаанд ярилцах)

5 Өвчтөнд нээлттэй асуулт тавьсан уу?

6 Өвчтөний одоогийн зовиур шаналгааг асуусан уу?

7 Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдлыг бүрэн ажиглаж хий үзэгдэлтэй байж болзошгүй шинжүүдийг тодруулж сэтгэцийн байдалд нь үнэлгээ өгсөн үү?

8 Өвчтөнд илэрч буй хий үзэгдлийн хэлбэрийг буюу мэдрэхүйн ямар эрхтэнд хий үзэгдэл илэрч байгааг тодруулах асуулт тавьсан уу?

9 Хий үзэгдлийн агуулгыг тодруулах асуулт тавьсан уу? (сонсголын хий үзэгдэлтэй бол ямар агуулгатай зүйл сонсогддог болох, харааны хий үзэгдэлтэй бол яг юу хэзээ харагддаг болох, амтлахын хий үзэгдэлтэй бол юу амтагддаг гэх мэт тодруулах асуулт тавих)

10 Өвчтөн хий үзэгдлийн улмаас өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй байдлыг илрүүлэх сорил бөглүүлсэн эсэх

11 Хий үзэгдлийн улмаас дошгирол илэрч буй эсэхийг ажигласан уу?

12 Өвчтөний хэрэглэж буй эд зүйл, халаас, биед нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эд зүйл байгаа эсэхийг шалгасан уу?

13 Хооллох дур, нойр, сэтгэл хөдлөл ямар байгаа, сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө илэрч байгаа эсэх талаар асуусан уу? хоол унднаас татгалзаж байна уу?

14 Тасгийн дотор бусад өвчтөнүүдтэй харилцах, идэвхжүүлэх эмчилгээнд хамрагдах зэрэг нийгмийн харилцааны талаар асуусан уу?

15 Өөртөө үйлчлэх, өөрийгөө арчлах, юм хийх идэвх сонирхол ямар байгааг асуусан уу?

16 Өвчтөний биемахбодод үзлэг хийсэн үү?/биед шарх, сорви, гэмтэл байгаа эсэх/

17 Өвчтөний амин үзүүлэлтийг шалгасан уу?

18 Сэтгэцийн ажиглалтын дэвтэрт тэмдэглэсэн үү?

19 Үйлчлүүлэгтэй эргэх холбоо тогтоосон уу?

20 Эмнэлгийн нэр томъёо хэрэглэлгүй энгийн, ойлгомжтой ярилцсан уу?

Нийт оноо: 1-20

Үнэлгээ: Үсгэн ба тоон дүн (Хувь)

Page 70: 397 havsralt

ХАВСРАЛТ 3.

Дэмийрэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас

Сувилагчийн овог, нэр ................................................................................................. Тасаг нэгж .................................................................................................................... .............. он ............. сар ........... өдөр

№ Гүйцэтгэх даалгавар Гүйцэтгэл

1 Сувилагч өвчтөнтэй мэндэлсэн үү?

2 Өвчтөнд өөрийгөө танилцуулсан уу?

3 Өвчтөнтэй танилцсан уу?

4 Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахуйц орчныг бүрдүүлсэн үү? (хажуудаа асрагч эсвэл ар гэрийнхэнийг байлгах, бусдаас тусламж авах боломжтой өрөө тасалгаанд ярилцах)

5 Өвчтөнд нээлттэй асуулт тавьсан уу?

6 Өвчтөний одоогийн зовиур шаналгааг асуусан уу?

7 Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдлыг бүрэн ажиглаж хий үзэгдэлтэй байж болзошгүй шинжүүдийг тодруулж сэтгэцийн байдалд нь үнэлгээ өгсөн үү?

8 Өвчтөнд дэмийрэл илэрч буй эсэхийг тодруулах асуулт тавьсан уу? Өвчтөн дэмийрлийн байдалдаа хир зэрэг итгэл үнэмшилтэй байна вэ?

9 Дэмийрлийн агуулгыг тодруулах асуулт тавьсан уу? (мөрдөгдөх, хорлогдох, харилцааны, нөлөөлөхийн, зохион бүтээхийн, заргын дэмийрэлтэй эсэх)

10 Өвчтөн дэмийрлийн улмаас өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй байдлыг илрүүлэх сорил бөглүүлсэн эсэх

11 Дэмийрлийн улмаас дошгирол илэрч буй эсэхийг ажигласан уу?

12 Өвчтөний хэрэглэж буй эд зүйл, халаас, биед нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эд зүйл байгаа эсэхийг шалгасан уу?

13 Хооллох дур, нойр, сэтгэл хөдлөл ямар байгаа, сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө илэрч байгаа эсэх талаар асуусан уу?, хоол унднаас татгалзаж байна уу?

14 Тасгийн дотор бусад өвчтөнүүдтэй харилцах, идэвхжүүлэх эмчилгээнд хамрагдах зэрэг нийгмийн харилцааны талаар асуусан уу?

15 Өөртөө үйлчлэх, өөрийгөө арчлах, юм хийх идэвх сонирхол ямар байгааг асуусан уу?

16 Өвчтөний биемахбодид үзлэг хийсэн үү? (биед шарх, сорви, гэмтэл байгаа эсэх талаар)

17 Өвчтөний амин үзүүлэлтийг шалгасан уу?

18 Сэтгэцийн ажиглалтын дэвтэрт тэмдэглэсэн үү?

19 Үйлчлүүлэгчтэй эргэх холбоо тогтоосон уу?

20 Эмнэлгийн нэр томъёо хэрэглэлгүй, энгийн, ойлгомжтой ярилцсан уу?

Нийт оноо:1-20

Үнэлгээ: Үсгэн ба тоон дүн (хувь)

Page 71: 397 havsralt

ХАВСРАЛТ 4.

Кататоник хөшилтэй өвчтөндсувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас

Сувилагчийн овог, нэр ................................................................................................. Тасаг нэгж .................................................................................................................... .............. он ............. сар ........... өдөр

№ Гүйцэтгэх даалгавар Гүйцэтгэл

1 Сувилагч өвчтөнтэй мэндэлсэн үү?

2 Өвчтөнд өөрийгөө танилцуулсан уу?

3 Өвчтөнтэй танилцсан уу?

4 Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахуйц орчныг бүрдүүлсэн үү? (хажуудаа асрагч эсвэл ар гэрийнхэнийг байлгах, бусдаас тусламж авах боломжтой өрөө тасалгаанд ярилцах)

5 Өвчтөнд нээлттэй асуулт тавьсан уу?

6 Өвчтөний одоогийн зовиур шаналгааг асуусан уу?

7 Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдлыг бүрэн ажиглаж хий үзэгдэлтэй байж болзошгүй шинжүүдийг тодруулж сэтгэцийн байдалд нь үнэлгээ өгсөн үү?

8 Кататоник хөшлийн ямар хэлбэр байгааг тодруулж чадсан уу? (уян хөшил, эсрэгшилтэй хөшил, хөшингө хөшил)

9 Эсрэгшилийн шинжийг шалгасан уу?

10 Өвчтөний баримжаалалыг шалгасан уу?

11 Агаарын дэр дэрлэх, дуулгавартай болох, шатны шинж, хошуу цорвойх, нүүр тослогтох, шивнэж ярих зэрэг хөшлийн өвөрмөц шинжүүдийг ажигласан уу? Шалгасан уу?

12 Хөшилтэй өвчтөнд гардан асаргаа сувилгаахийсэн үү?

13 Хооллох дур, нойр, сэтгэл хөдлөл ямар байгаа, сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө илэрч байгаа эсэх талаар асуусан уу?, хоол унднаас татгалзаж байна уу?

14 Кататоник хөшил нь дошгирлоор солигдох болон бусад сэтгэц эмгэгийн ямар шинж илэрч байгааг ажигласан уу?

15 Өөртөө үйлчлэх, өөрийгөө арчлах, юм хийх идэвх сонирхол ямар байгааг асуусан уу?

16 Өвчтөний биемахбодид үзлэг хийсэн үү? (биед шарх, сорви, гэмтэл байгаа эсэх талаар)

17 Өвчтөний амин үзүүлэлтийг шалгасан уу?

18 Сэтгэцийн ажиглалтын дэвтэрт тэмдэглэсэн үү?

19 Үйлчлүүлэгчтэй эргэх холбоо тогтоосон уу?

20 Эмнэлгийн нэр томъёо хэрэглэлгүй, энгийн, ойгомжтой ярилцсан уу?

Нийт оноо:1-20

Үнэлгээ: Үсгэн ба тоон дүн (хувь)

Page 72: 397 havsralt

ХАВСРАЛТ 5.

Кататоник дошгиролтой өвчтөнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас

Сувилагчийн овог, нэр ................................................................................................. Тасаг нэгж .................................................................................................................... .............. он ............. сар ........... өдөр

№ Гүйцэтгэх даалгавар Гүйцэтгэл

1 Сувилагч өвчтөнтэй мэндэлсэн үү?

2 Өвчтөнд өөрийгөө танилцуулсан уу?

3 Өвчтөнтэй танилцсан уу?

4 Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахуйц орчныг бүрдүүлсэн үү? (хажуудаа асрагч эсвэл ар гэрийнхэнийг байлгах, бусдаас тусламж авах боломжтой өрөө тасалгаанд ярилцах)

5 Өвчтөнд нээлттэй асуулт тавьсан уу?

6 Өвчтөний одоогийн зовиур шаналгааг асуусан уу?

7 Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдлыг бүрэн ажиглаж хий үзэгдэлтэй байж болзошгүй шинжүүдийг тодруулж сэтгэцийн байдалд нь үнэлгээ өгсөн үү?

8 Өвчтөн ямар хэлбэрийн дошгиролтой байгааг тодорхойлж чадсан уу? (Гэнэтийн хүчлэгдсэн, хүүхдэрхэх, сэтгэлийн онгод орсон, дуугүй дошгирол гэх мэт)

9 Өвчтөний хэл ярианы дошгиролыг тодорхойлж чадсан уу?

10 Өвчтөний үйлдэл хөдөлгөөний дошгирлыг тодорхойлж чадсан уу?

11 Өвчтөний баримжааллыг шалгасан уу? (орон зай, цаг хугацааны, өөрийгөө баримжаалах баримжаа)

12 Өвчтөний хэрэглэж буй эд зүйл, халаас, биед нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эд зүйл байгаа эсэхийг шалгасан уу?

13 Хооллох дур, нойр, сэтгэл хөдлөл ямар байгаа, сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө илэрч байгаа эсэх талаар асуусан уу?, хоол унднаас татгалзаж байна уу?

14 Өвчтөнд даган дууриах шинжүүд илэрч буй эсэхийг тодорхойлсон уу? (үг ярианы, үйлдэл хөдөлгөөний, нүүрний үйлдэл хөдөлгөөн)

15 Өвчтөнд номхотгох эмчилгээ хийсэн үү? Өвчтөнд гардан сувилгаа, асаргаа хийсэн үү?

16 Өвчтөний биемахбодид үзлэг хийсэн үү? (биед шарх, сорви, гэмтэл байгаа эсэх талаар)

17 Өвчтөний амин үзүүлэлтийг шалгасан уу?

18 Сэтгэцийн ажиглалтын дэвтэрт тэмдэглэсэн үү?

19 Үйлчлүүлэгчтэй эргэх холбоо тогтоосон уу?

Эмнэлгийн нэр томъёо хэрэглэлгүй, энгийн, ойлгомжтой ярилцсан уу?

Нийт оноо:1-20

Үнэлгээ: Үсгэн ба тоон дүн (хувь)

Page 73: 397 havsralt

ХАВСРАЛТ 6.

Уналт, таталттай өвчтөнд үзүүлсэн сувилахуйн тусламж үйлчилгээг шалгах хуудас

Огноо........... Үйлчилгээ үзүүлсэн сувилагчийн овог, нэр, Өвчтөний тасаг, нэгж: .................................................

№ Гүйцэтгэх даалгавар Гүйцэтгэл

1. Сувилагч өвчтөнтэй мэндэлсэн үү?

2. Өвчтөнд өөрийгөө танилцуулсан уу?

3. Өвчтөнтэй танилцсан уу?

4. Өвчтөний аюулгүй байдлыг хангахуйц орчиныг бүрдүүлсэн үү?

5. Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахуйц орчныг бүрдүүлсэн үү? (хажуудаа асрагч эсвэл ар гэрийнхэнийг байлгах, бусдаас тусламж авах боломжтой өрөө тасалгаанд ярилцах)

6. Өвчтөнд нээлттэй асуулт тавьсан уу?

7. Өвчтөний одоогийн зовиур шаналгааг асуусан уу?

8. Уналт таталтыг ажигласан уу?

9. Уналт таталтын үед тусламжийг зөв үзүүлсэн үү?

10. Өвчтөний баримжааллыг шалгасан уу? (орон зай, цаг хугацааны, өөрийгөө баримжаалах баримжаа)

11. Өвчтөний хэрэглэж буй эд зүйл, халаас, биед нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эд зүйл байгаа эсэхийг шалгасан уу?

12. Хооллох дур, нойр, сэтгэл хөдлөл ямар байгааг асуусан уу?

13. Үйлчлүүлэгчийн царайг ажигласан уу?

14. Төрх үйл, сэтгэл зүйг ажигласан уу?

15. Өвчтөнд номхотгох эмчилгээ хийсэн үү?

16. Өвчтөнд гардан сувилгаа, асаргаа хийсэн үү?

17. Өвчтөний биемахбодид үзлэг хийсэн үү? (биед шарх, сорви, гэмтэл байгаа эсэх талаар)

18. Өвчтөний амин үзүүлэлтийг шалгасан уу?

19. Эмчийн заалтийн дагуу эмчилгээг хийсэн үү?

20. Ажилбарын явцад өвчтөнтэй харилцсан уу?

21. Ажилбарт хэрэглэгдсэн зүйлсийг хураасан уу?

22. Гараа угаасан уу?

23. Сэтгэцийн ажиглалтын дэвтэрт тэмдэглэсэн үү?

24. Үйлчлүүлэгчтэй эргэх холбоо тогтоосон уу?

25. Эмнэлгийн нэр томъёо хэрэглэлгүй, энгийн, ойлгомжтой ярилцсан уу?

Нийт оноо:1-25

Үнэлгээ: Үсгэн ба тоон дүн (хувь)

Page 74: 397 havsralt

ХАВСРАЛТ 7.

Тэнэгрэлтэй өвчтөнд сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлыг шалгах шалгуур хуудас

Огноо........... Үйлчилгээ үзүүлсэн сувилагчийн овог, нэр, Өвчтөний тасаг, нэгж: .................................................

№ Гүйцэтгэх даалгавар Гүйцэтгэл

1 Сувилагч өвчтөнтэй мэндэлсэн үү?

2 Өвчтөнд өөрийгөө танилцуулсан уу?

3 Өвчтөнтэй танилцсан уу?

4 Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахуйц орчныг бүрдүүлсэн үү? (хажуудаа асрагч эсвэл ар гэрийнхэнийг байлгах, бусдаас тусламж авах боломжтой өрөө тасалгаанд ярилцах)

5 Өвчтөнд нээлттэй асуулт тавьсан уу?

6 Өвчтөний одоогийн зовиур шаналгааг асуусан уу?

7 Өвчтөний гадаад байдал, биеэ авч яваа байдлыг бүрэн ажиглаж тэнэгрэлийн үеийн шинжүүдийг тодруулж сэтгэцийн байдалд нь үнэлгээ өгсөн үү?

8 Өвчтөн ямар хэлбэрийн тэнэгрэлтэй байгааг тодорхойлж чадсан уу?

9 Танин мэдэхүйг шалгах сорилыг авсан уу?

10 Сэтгэцийн байдлыг шалгах хурдавчилсан аргыг хэрэглэсэн үү?

11 Өвчтөний баримжааллыг шалгасан уу? (орон зай, цаг хугацааны, өөрийгөө баримжаалах баримжаа)

12 Өвчтөний хэрэглэж буй эд зүйл, халаас, биед нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй эд зүйл байгаа эсэхийг шалгасан уу?

13 Хооллох дур, нойр, сэтгэл хөдлөл ямар байгаа, сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө илэрч байгаа эсэх талаар асуусан уу? Хоол унднаас татгалзаж байна уу?

14 Өвчтөний биемахбодид үзлэг хийсэн үү? (биед шарх, сорви, гэмтэл байгаа эсэх талаар)

15 Өвчтөний амин үзүүлэлтийг шалгасан уу?

16 Сэтгэцийн ажиглалтын дэвтэрт тэмдэглэсэн үү?

17 Үйлчлүүлэгчтэй эргэх холбоо тогтоосон уу?

18 Эмнэлгийн нэр томъёо хэрэглэлгүй, энгийн, ойлгомжтой ярилцсан уу?

Нийт оноо: 1-18

Үнэлгээ: Үсгэн ба тоон дүн (хувь)

Page 75: 397 havsralt

ХАВСРАЛТ 8.

Сэтгэцийн байдлыг шинжлэх хурдавчилсан арга

(Folstein M.F: Folstein S.E: McHugh P.R: 1975: Nelson A: Fogel B.S: Faust D. 1986: Antoni J.C: Le Resche L: Niazu. 1982)

Энэ шинжилгээг хийхэд 5-аас 10 минутын хугацаа зарцуулагдана. Органик гаралтай сэтгэцийн өөрчлөлт/сэтгэцийн органик болон тэнэгрэлийн хам шинж/, ухаан баларталтын байдлыг оношилно.

Өгөх асуултууд өгөх дээд оноо

Өгсөн оноо

Баримжаалал:

өвчтөнөөс он, cap, өдөр, гариг, улирлыг асуух

өвчтөнөөс яг одоо хаана /гэртээ, эмнэлэгт, орон нутагтаа, өөр орон нутаг, өөр улс орон/ байгааг нь асуух

Богино хугацааны ой тогтоолт:

өөр хоорондоо утгын холбоогүй зүйл /нуур, сандал, морь гэх мэт/ өвчтөнд хэлж өгч цээжлүүлээд эргэн хэлүүлэх. ЖИЧ: Хэрэв өвчтөн эхний болон дараачийн удаад тухайн 3 үгийг бүгдийг нь цээжилж чадахгүй бол дахин хэлж өгнө /6 удаа хүртэл/. Энэ нь удаан хугацааны ой тогтоолтын байдлыг шинжлэхэд хэрэглэгдэнэ. Анхаарал, тоо бодлогын чадвар:

өвчтөнөөр 100-аас 7-оор, цаашид үлдэгдэл бүрийгээс нь мөн 7-оор хасуулна. /нийт 5 удаа уг үйлдлийг хийлгэнэ./

Удаан хугацааны ой тогтоолт:

өвчтөнөөр урьд нь цээжлүүлсэн 3 үгийг хэлүүлнэ. /давтан хэлж өгөхгүйгээр/

Хэл яриа дадсан хөдөлгөөн:

өвчтөнд харандаа бас бугуйн цаг харуулаад нэрийг нь хэлүүлэх,

өвчтөнөөр үгүй, "тийм", үгүй "гэвч", үгүй"эсвэл" гэсэн үгүүдийг давтан хэлүүлэх,

өвчтөнөөр дараахь 3 үйлдлийг дэс дараагаар хийлгэх /ширээн дээрээс хуудас цаас аваад, нугалаад, хаях гэх мэт/

өвчтөнд ямар нэгэн заавар бичиж өгөөд гүйцэтгүүлэх /" жишээ нь:нүдээ ань"/

өвчтөнөөр ямар нэг богино өгүүлбэр бичүүлэх,

өөр хоорондоо нийлсэн 5 өнцөгт дүрс зурж өгөөд хуулуулах,

5 5

3

5 3 2 1 3 1 1 1

Дүгнэх арга: Дээд оноо 30, өвчтөний авсан оноо 24-өөс доош бол ухаан тэнэгрэл ба, ухаан

баларталт,уг эмгэг гэнэт хурц илэрсэн бол ухаан баларталтын, аажмаар энэ байдалд хүрсэн бол ухаан тэнэгрэлийн шинж болно.18-23 оноо нь хөнгөн ба дунд, 17 ба түүнээс доош оноо нь хүнд өөрчлөлтийн илрэл болно.

Page 76: 397 havsralt

ХАВСРАЛТ 9.

Настны танин мэдэхүйг шалгах сорил (1975 онд Folstein MF боловсруулсан Америкийн

Геронтологийн нийгэмлэгээс баталсан)

Үзүүлэлт Авбал зохих оноо

Авсан оноо

Цаг хугацааны баримжаа: Асуулт: Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ? Хариулт: Оныг хэлбэл /1 оноо/, улирал хэлбэл /1 оноо/, сар хэлбэл /1

оноо/ , өдөр хэлбэл /1 оноо/ , гариг хэлбэл /1 оноо/ Жич: Шаардлагатай тохиолдолд тодруулан асууна.

0-5

оноо

Орон зайн баримжаа: Асуулт: Та яг одоо хаана байна вэ? Хариулт: хотын нэр хэлбэл /1 оноо/, дүүрэг хэлбэл /1 оноо/ , барилга буюу байгууллага хэлбэл /1 оноо/, хотын аль зүгт байгааг хэлбэл/ 1 оноо/ , хэдэн давхарт байгааг хэлбэл /1 оноо/ Жич: шаардлагатай тохиолдолд тодруулан асууна.

0-5 оноо

Богино хугацааны ой тогтоолт: Та анхааралтай сонсоорой. Би гурван үг хэлнэ. Та намайг хэлээд дууссаны дараа давтан хэлнэ шүү. Бэлэн үү гэж асуугаад хэлнэ. Жишээ нь: Адуу/ 1 сек хүлээ/, дөрвөлжин / 1 сек хүлээ/, жүрж/ 1 сек хүлээ/. Та хэлнэ үү. _______/1 оноо/,_______/1 оноо/,_______/1 оноо/ Зөв хариулсан үг бүрт нэг оноо өгнө.

0-3 оноо

Анхаарал төвлөрөлт ба тоо бодолт: Анхааруулга: Би танаар тоо бодуулна. 100-7-7-7-7-7 гэх мэт 5 удаа хасуулна. Зөв бодох бүрт 1 оноо өгнө. ___/1 оноо/,____/1 оноо/,____/1 оноо/,____/1 оноо/,____/1 оноо,

0-5 оноо

Удаан хугацааны ой тогтоолт Асуух: Би түрүүн таниас асуусан үгнүүдийг санаж байна уу? Зөв дараалалаар хэлсэн үг бүрт нэг оноо өгнө. _______/1 оноо/,_______/1 оноо/,_______/1 оноо/,

0-3 оноо

Нэрлэх чадвар шалгах: Асуух: Энэ юу вэ? Жишээ нь: харандаа үзүүлэх / нэг оноо/, цаг үзүүлэх /1 оноо/

0-2 оноо

Давтах: Хэлэх: “Алаг бяруу араг мөргөн” одоо та давтан хэлнэ үү?

0-1 оноо

Ойлгох чадвар: Анхааруулга: Та анхааралтай сонсоорой би таниар үйлдэл хийлгэнэ. Та миний хэлсэн үйлдлийг дараалалын дагуу хийгээрэй. “Баруун гартаа цаас аваад, дундуур нь нэг нугалаад, ширээн дээр тавина уу” зөв, дараалалын дагуу хийсэн үйлдэл болгонд 1 оноо өгнө.

0-3 оноо

Унших чадвар: Хэлэх: Та энэ бичгийг уншаад, зааврыг гүйцэтгэнэ үү? НҮДЭЭ АНЬ Зөв дараалалын дагуу хийсэн оноо бүрт 1 оноо өгнө.

0-1 оноо

Бичих чадвар: Хэлэх: Та энэ цаасан дээр ямар нэгэн өгүүлбэр бичнэ үү? Хэл зүйн алдаагүй өгүүлбэр зохиосон бол 1 оноо өгнө.

0-1 оноо

Page 77: 397 havsralt

Хуулах чадвар Та энд зурсан дүрсийг дуурайлган зурна уу? /1 оноо/

0-1 оноо

Page 78: 397 havsralt

ХАВСРАЛТ10.

Өвчтөнд амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийх эрсдэл байгаа эсэхийг үнэлэх хуудас.

/ДЭМБ-аас гаргасан эрсдлийн үнэлгээний дагуу үнэлнэ/

Амиа егүүтгэх эрсдлийн үнэлгээ (ДЭМБ)

№ Эрсдэлийн түвшин

Үзүүлэлт

1 Эрсдэлгүй Одоогоор өөртөө санаатайгаар гэмтэл учруулах бодол үгүй. Урьд нь амиа егүүтгэх үйлдэл хийж байгаагүй.

2 Бага зэргийн эрсдэлтэй

Амиа егүүтгэх бодол санаа төрдөг. Гэвч амиа егүүтгэх төлөвлөгөө үгүй. Урьд нь амиа егүүтгэх үйлдэл хийж байгаагүй. Амиа егүүтгэх оролдлого хийхэд нөлөөлөх хүчин зүйл байгаа.

3 Эрсдэлтэй Одоо амиа егүүтгэх төлөвлөгөөтэй, урьд нь амиа егүүтгэх үйлдэл хийж байсан. Амиа егүүтгэхэд нөлөөлөх 2-оос доошгүй хүчин зүйл байгаа, Бусдаас тусламж авахыг хүсэж байгаа.

4 Эрсдэл өндөртэй

Егүүтгэх төлөвлөгөөтэй, үүнийгээ үгүйсгэхгүй байгаа. Урьд нь амиа егүүтгэх үйлдэл хийж байсан. Ирээдүйдээ итгэлгүй. Нийгэмд дасан зохицох чадвар алдагдсан. Амиа егүүтгэхэд хүргэж болзошгүй эрсдэлт хүчин зүйл 2-оос олон байна.

5 Хэт өндөр эрсдэлтэй

Урьд нь амиа егүүтгэх үйлдэл олон удаа хийж байсан. Одоо амиа егүүтгэхэд хүргэж болзошгүй нөлөөлөх хүчин зүйл олонтой. Яаралтай тусламж шаардлагатай.

Page 79: 397 havsralt

НОМ ЗҮЙ

1. Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль. 2000.04.20.

2. Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль. Шинэчилсэн найруулга.

2013.01.03.

3. Монгол Улсын ЗГ-ын 39 дүгээр тогтоол. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр

батлах тухай. 2002.

4. Монгол Улсын ЗГ-ын 303 дугаар тогтоол. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хоёр

дахь хөтөлбөр батлах тухай. 2009.

5. Сэтгэцийн хомсдолтой хүмүүсийн эрхийн тунхаг. 1971. НҮБ-ын XXVI тогтоол.

6. Сэтгэцийн өвчтөнд үзүүлэх эмнэлэг нийгмийн тусламжийн өнөө, ойрын ирээдүйн

төлөвийн талаар баримтлах 10 зарчим. ДЭМБ.2001.

7. Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж. 2005.

8. Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог ДЭМБ-СЭМТҮА-аар үнэлсэн тухай

тайлан. 2006.

9. Монгол Улсын стандарт 2012.

10. С.Бямбасүрэн, Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн сувилахуй ба сэтгэц нийгмийн

реабилитаци. 1999.

11. С.Бямбасүрэн, Сэтгэцийн эмгэг судлал сурах бичиг. 2007.

12. Онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. 2009.

13. Зонхилон тохиолддог эмгэгийн үед үзүүлэх сувилахуйн тусламжийн удирдамж. 2009.

14. Төрөлжсөн сувилахуй. ЭМТС. 2010.

15. Л.Эрдэнэбаяр, Сэтгэц судлал. 2012.

16. З.Хишигсүрэн, Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээ. 2013.

17. Д.Дашдаваа, Сувилахуйн онолын үндэс. 2012.

18. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 174 дүгээр тушаал. 2013.05.10.

19. Сэтгэцийн эрүүл мэндийн эмнэл зүйн удирдамжууд. 2001, 2009.

20. Л.Одгэрэл, З.Хишигсүрэн, С.Наранчимэг, “Тэнэгрэлтэй настны бие даах чадвар, асран

хамгааллын асуудалд” магистрын ажил. 2012.

21. ВОЗ. Доклад, О состоянии здравоохранения в мире. 2001.

22. http://www.whu.int/mental health/evidence/WHO-AIMS/en/index.htm/

Page 80: 397 havsralt

Эрүүл мэндийн сайдын 2013 оны ..... сарын ....... өдрийн

.............. дугаар тушаалын 2 дугаар хавсралт

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНЫ ХЭСЭГТ ҮЗҮҮЛЭХ УДИРДАМЖ

1. Товчилсон үгийн жагсаалт

1) ЭМС Эрүүл мэндийн сайд 2) СС Сангийн сайд 3) НХ Нийгэм хамгаал 4) ХС Хөдөлмөрийн сайд 5) МУЗГ Монгол Улсын Засгийн газар 6) УБТЗ Улаанбаатар төмөр зам 7) NP Nurse Practitioner /Мэргэшсэн сувилагч/ 8) CNS Clinical Nurse Specialist/ эмнэл зүйн мэргэшсэн сувилагч/ 9) НЭМ Нийгмийн эрүүл мэнд

2. Өмнөх үг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 272 дугаар тушаалаар батлагдсан, “Сувилахуйн

тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-д “..., ард иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ, эрэлтэд нийцүүлэн, нийгмийн эрүүл мэнд, анхан шатны сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа нь стратегийн тэргүүлэх чиглэл байна” гэж заасан. Энэхүү стратеги төлөвлөгөөний 41 дүгээрт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор удирдамжийг боловсруулав.

Хэвтүүлэн эмчлэх эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд (зарим томоохон мэс засал,

тархины цус харвалтын дараа) эмнэлгээс гарсаны дараа бүрэн илаарших хүртлээ эмчилгээ, сувилгааг нэг цэгээсээ эргэж авах хэрэгцээ сонирхол өндөр байна. Тиймээс эдгээр иргэдийг эмчилгээ, сувилгааг, үргэлжлүүлэн тодорхой хугацаанд хяналтад байлган, өвчин бүрэн илаарштал төгс үйлчилгээ үзүүлэх тогтолцоо чухал байна. Энэ хэрэгцээнд тулгуурлан өдрийн үйлчилгээг төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд дотоод журмаараа зохицуулан үзүүлж байгаа боловч, тэнд ажиллах сувилагчийн ажлын байрны тодорхойлолт болон үйл ажиллагааг нь зааварчилсан эрх зүйн баримт одоогоор байхгүй байна.

Эрүүл мэндийн сайдын 2004 оны 5-р сарын 28-ны 136 дугаар тушаал: “Гэрээр

сувилахуйн тусламж, асаргаа, сувилгаа хийх журам”, 2009 оны 180 дугаар тушаал: “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний төлбөрийн арга, зардлын хэмжээг тооцох журам”, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2009 оны 407\265\159 дугаар тушаал: “Даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг тогтоох тухай” журмуудыг үндэслэн зарим нэг эмнэлгийн байгууллагууд поликлиникийн хүрээнд өдрийн эмчилгээ, сувилгааг үзүүлэн, ажиллаж байгааг ажлын үндэслэл болгов.

3. Оршил Манай улсын хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчин эмгэгийн нэг болох

тархины харвалт болон зүрхний цочмог шигдээс, осол гэмтэлд өртөж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа нь урт хугацаанд асаргаа, сувилгаа шаардлагатай иргэд, үйлчлүүлэгчийн тоо, эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Иймээс өдрийн эмчилгээ, сувилгааг өргөжүүлэн, сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааг тодорхой болгох хэрэгцээ, шаардлага гарч байна.

Page 81: 397 havsralt

Өндөр хөгжилтэй орнуудад өдрөөр үзүүлэх тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх

багийн бүрэлдэхүүнд оруулан, олон мэргэжлийн баг буюу эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хэл засалч, сэргээн засалч, нийгмийн ажилтан, сайн дурын ажилтан, хоол зүйч гэх мэт мэргэжилтэнүүдээс бүрдсэн баг үзүүлдэг байна.

Өдрийн сувилгааны төвд мэргэшсэн сувилагч (NP nurse practitioner) аар ахлуулсан

баг ажиллах ба, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн дэргэд эмнэлзүйн мэргэшсэн сувилагч (CNS clinical nurse specialist) ажилладаг байна.

Үүнээс манай орны нөхцөл, байдалд уялдуулан амбулаторийн тусламж,

үйлчилгээнд өдрийн эмчилгээ, сувилгааны үйл ажиллагааг өргөжүүлэх хэлбэрээр зохион байгуулах нь тохиромжтой гэж судалгааны баг үзэж байна.

А. ЕРӨНХИЙ ХЭСЭГ. А.1. Тодорхойлолт. Үйлчлүүлэгч, эрүүл мэндийн улмаас эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсний дараа ялангуяа

томоохон мэс заслын дараа төгс илаарших хүртлээ эмчилгээ, сувилгааг өдрөөр авах үед үзүүлэх сувилахуйн тусламжийн үед ашиглах удирдамж болно.

А.2 Өвчний код. Олон улсын өвчний ангилалын дагуу оношлогдож, эмчлэгдэж байгаа бүх

үйлчлүүлэгчдэд үзүүлэх сувилахуйн тусламжийн хэсэгт ашиглагдана. А.3. Удирдамжийг хэрэглэгчид. Удирдамжийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ор бүхий эрүүл мэндийн нэгдэлд

өдрөөр үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлэгч сувилагч үйл ажиллагаандаа хэрэглэнэ.

А.4 Удирдамжийн зорилт. - Үйлчлүүлэгчийн эрэлтэд нийцсэн сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлэх, сэтгэл

ханамжийг нэмэгдүүлэх, - Тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, - Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, А.5 Удирдамж боловсруулсан он. - Боловсруулсан огноо: 2013 он А.6. Шинэчлэн засах хугацаа: Удирдамжийн хэрэгжилтийн байдлыг жил бүр байгууллагууд өөрийн үйл

ажиллагааны хүрээнд үнэлэн, засвар оруулах саналаа ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтэст ирүүлнэ. ЭМЯ-ны холбогдох газар хэлтэс засварыг оруулан 3 жил тутамд шинэчлэнэ.

А.7 Удирдамж боловсруулахад оролцсон байгууллага, хүмүүсийн нэр, хаяг

Ш.Цэрмаа Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилахуйн албаны дарга,

Сувилахуйн ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй сувилагч. Б.Булганцэцэг Ач АУДС-ийн Сувилахуйн багш, Сувилахуйн ухааны магистр. Б.Азжаргал ЭМШУИС-ийн сувилахуйн сургуулийн багш, Сувилахуйн

ухааны магистр. Д. Тунгаамаа Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албаны арга

зүйч. Ж.Нүрзэдмаа Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албаны арга

зүйч.

Page 82: 397 havsralt

Удирдамжийг хэлэлцүүлсэн байдал:

Хэлэлцүүлсэн байдал Хугацаа/ Давтамж

Бүрэлдэхүүн

Төслийн ажлын хэсгийн хурал

5-9 дүгээр сард/ 8 удаа

Ажлын хэсгийн 5 гишүүн, үүн дээр нэмэлтээр дараах байгуууллага, хамт оон, мэргэжилтнүүдтэй хамтран хэлэлцсэн Үүнд: a. Баянхонгор аймаг ЭМГ-ын сувилахуйн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Дүгэрмаа b. Хэнтий аймаг ЭМГ-ын сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Л.Оюунчулуун

Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн хурал

9 дүгээр сард / 1удаа

Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн хурал

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн хурал

8-9 дүгээр сард /2 удаа

Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Асуудал хариуцсан мэргэжилтэн С.Алтанбагана

Зөвлөлдөх уулзалт 8 дугаар сард/ 1удаа

“Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулья” Тэргүүний сувилагчдын улсын зөвлөгөөн /250 сувилагч/

А.8 Нэр, томьёо, тодорхойлолт, эх сурвалж А.8.1 Нэр, томьёо Сувилгааны үйл ажиллагааны 5 шатлал

Үнэлэх- мэдээлэл цуглуулах

Оношлох – асуудлыг тодорхойлох

Төлөвлөх- зорилгод хүрэх төлөвлөгөө боловсруулах

Хэрэгжүүлэх- төлөвлөгөөг хэрэгжүүлэх

Дүгнэх- үр дүнг үзэх Асаргаа, сувилгааны үндсэн зарчим

Тав тухтай орчин бүрдүүлэх

Зөв зохистой хооллох

Орчинд тохируулан хувцаслах

Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх

Шинж тэмдгийн асаргаа сувилгаа Тарилга хийхэд баримтлах аюулгүй үйл ажиллагаа: Аюулгүй тарилгын үндсэн зарчим нь нэг удаагийн тариураар, нэг удаагийн тун

бүхий савтай эмийг, нэг удаа хэрэглэж аюулгүй хайрцагт хийж устгахад оршино. Аюулгүй тарилга: Өвчтөнд хор нөлөөгүй, тарилга хийж буй хүнийг аливаа эрсдлээс сэргийлэх,

бусдад хор нөлөөтэй хог хаягдал бий болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг аюулгүй тарилга гэнэ.

Таван зөвийн дүрэм Эм, тариаг хийхдээ 5 зөвийн дүрмийг баримталж хийнэ. Үүнд:

Зөв тун хэмжээ:

Зөв зам:

Page 83: 397 havsralt

Зөв эм:

Зөв үйлчлүүлэгч:

Зөв хугацаа:

А.8.2 Тодорхойлолт

Өдрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх сувилагчийн үйл ажиллагаа нь ажлаа зөв, оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн тодорхой дэс дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий хүн нэг бүрт сувилахуйн тусламжийг чанарын өндөр түвшинд тасралтгүй хүргэх, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд бий болсон болон болзошгүй асуудлыг илрүүлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн сувилахуйн мэргэжлийн үйл ажиллагаа юм.

А.8.3 Эх сурвалж

Монгол Улсын Оношлогоо, эмчилгээний түгээмэл үйлдлийн MNS 4621:2008 стандарт.

Аюулгүй тарилгын талаар ДЭМБ-аас гаргасан санамжууд. /2002-2010 он /

Б. ӨДРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСЭГТ АЖИЛЛАХ СУВИЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛГОРИТМ Б. 1. ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ СУВИЛГААНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГАА Б.1.1. Өдрийн эмчилгээ, сувилгааны хэсэгт ажиллах сувилагч нарын үйл ажиллагаа

нь эмнэлгийн бүх тасаг, хэсгүүдэд баримтлах сувилгааны ерөнхий арга зүй болон тасгийн үйл ажиллагааны онцлогийг тусгасан анхан шатны бүртгэл маягт, протоколуудыг баримталж, түүнийг шууд дүрэм, мөрдлөг болгон ажиллахад чиглэгдэнэ.

Б.1.2. Сувилагч, эмчийн заасан эмчилгээг болон сувилахуйн мэргэжлийн

тусламжийг стандартын дагуу үйлчлэгчид үзүүлнэ. Б.1.3 Сувилагч үйл ажиллагаандаа Монгол Улсын Оношлогоо, эмчилгээний

түгээмэл үйлдлийн MNS 4621:2008 стандартыг баримтлан ажиллана. Б.1.4 Сувилахуйн мэргэжлийн тусламж, үйлчилгээг асаргаа, сувилгааны үндсэн

зарчим дээр үндэслэн сувилахуйн үйл ажиллагааны таван шатлалыг хэрэгжүүлнэ. Б.1.5 Эмчийн үзлэг, эмийн захиалга, лабораторийн шинжилгээ болон бусад зохион

байгуулалтын арга хэмжээг эмнэлгийн дотоод журмаар зохицуулсны дагуу үзүүлнэ. Б.1.6 Сувилагч, үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж, үйлчилгээ, зөвлөгөөг сувилахуйн

түүхэнд тэмдэглэнэ. Б.1.7 Сувилагч анхан шатны хөтлөгдөх маягтыг энэхүү удирдамжид заасан маягтын

дагуу хөтөлж тэмдэглэл хийнэ. B.2 СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ӨДРӨӨР ҮЗҮҮЛЭХ ХЭСЭГТ АЖИЛЛАХ СУВИЛАГЧИЙН БАРИМТЛАХ ЗАРЧИМ Б.2.1 Сувилагч үйл ажиллагаандаа тарилгын 5 зөвийн дүрмийг баримтлан

ажиллана. Үүнд: Зөв тун хэмжээ: Зарим эмийг үйлдвэрлэхдээ граммаар гаргасан байдаг боловч эмчээс өвчтөнд

миллиграмаар юмуу өөр тунгаар өгөхөөр заасан байдаг.Ийм тохиолдолд дараах харьцаагаар тооцоолж нэгжийг шилжүүлэн зөв тунгаар өгөх ёстой. Үүнд :

1000 мг ( миллиграмм) = 1 г ( грамм)

1000 г= 1 кг (килограмм)

1000 мл (миллилитр )=1л (литр)

Page 84: 397 havsralt

Олон улсын хэмжээнд литрийг L (litr), миллилитрийг ml (millilitre ), килограммыг kg (kilogramm), граммыг g (gram), миллиграммыг mg (milligram) гэж тэмдэглэдэг.

Зөв зам: Хоол боловсруулах эрхтэний замаар

амаар уулгах ( oral) үрэл, шахмал, капсул эсвэл шингэн эм

шулуун гэдсээр өгөх (rectal) лаа, зарим шингэн эм

Хоол боловсруулах эрхтэний бус замаар

тарих (parenteral) тариур ашиглан биеийн эдэд хийх

хэсэг газарт (topical) арьс болон салст бүрхэвчинд түрхэх, цацах, шавших, дусаах, наах

Зөв эм:

Зөв хүнд, зөв эм өгч байгаа эсэхээ байнга шалгаж дараах удирдамжийг баримтална.

Өвчтөнд эм олгох хуудсанд бичсэн эмийг, эмчийн бичсэн эмийн заалттай 2-3 удаа тулгана.

Өвчтөнд өгөх гэж байгаа эмийн нэр заавар,өвчтөний эмийн хуудсан дээр бичигдсэн эмийн нэртэй тулгана.

Тохирч буйг шалгаж зөв эм өгөх гэж байгаадаа бүрэн итгэлтэй болсон байна.

Зөв эмээ сонгож олоод яг үйлчлүүлэгчдээ өгөхийн өмнө солигдоогүй болохыг дахин шалгаж үзнэ.

Зөв үйлчлүүлэгч:

Олон хүмүүс адилхан нэртэй байдаг учир хүнд эм өгөх болгондоо энэ эмийг өгөх ёстой хүн мөн үү гэдгийг шалгана.

Тухайн хүний эмчилгээний хуудсыг үйлчлүүлэгчийнхээ овог нэр, нас, хүйстэй тулгаж, өрөөний дугаар болон бусад өвөрмөц таних тэмдгээр баталгаажуулна.

Үйлчлүүлэгчээс нэрийг нь заавал асууж лавлана.

Зөв хугацаа: Эм бүрийг тодорхой цагт өгөх заалттай байдаг.Тухайлбал: Шээс хөөх эмийг

өглөө эрт, инсулиныг хоол идэхийн өмнө антибиотикуудыг 6, 8, 12 цагийн зайтай хэрэглэдэг.

Б.2.2 Сувилагч халдвар, хамгаалал, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр, хамгаалал эрсдлээс урьдчилан сэргийлэх дүрэм, журмыг баримтлан ажиллана.

В. ҮЙЛДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, АРГАЧЛАЛ В.1 ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНД ХАМРАГДАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

Эмийн эмчилгээ, сувилгаа

Сэргээн засах эмчилгээ, сувилгаа /Хийн дасгал, биеийн тамир эмчилгээ, зүү эмчилгээ, бариа засал, иллэг гэх мэт/

Тасаг нэгж болон поликлиникт эмчлүүлээд гарсан болон хагалгаанд орсны дараах зайлшгүй хяналт шаардагдах тохиолдлууд орно.

Эрүүл мэндийн боловсрол олгох, (Зөв хооллолт, хөдөлгөөн, артерийн даралт болон цусан дахь сахарыг гэрээр өөрөө хянах гэх мэт)

Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд эрүүл мэндийн боловсрол болон, тухайн өвчний үед баримтлах дэглэмийн асуудлаар сургалт өгөх (Эм тогтмол уух, хэвтрийн үйлчлүүлэгчдийн хооллолт болон шингэний баланс тооцох, хэсэгчилсэн болон бүтэн биеийн угаалга, хавдрын үеийн өвдөлт үнэлэх, морфины хэрэглээ гэх мэт)

Page 85: 397 havsralt

Ахуйн болон яаралтай тусламж үзүүлэх (Ухаан алдсан үеийн тусламж, түлэгдлийн үеийн анхны тусламж, хөлдөлтийн үеийн анхны тусламж гэх мэт)

Хүүхдэд үзүүлэх өвөрмөц сувилахуйн тусламж, үйлчилгээ (энэ чиглэлээр баримталж буй стандарт, журмыг мөрдлөг болгоно )

Настанд үзүүлэх тусламж, үйлчилгээ (настанд үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийг баримтална)

В.2 ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНД ХАМРАГДАХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЗААЛТ

Өвчтөний өвчин эмгэг нь амь насанд шууд аюул учруулахааргүй байх,

Өвчтөнд хийгдэх тусламж үйлчилгээ нь өдрөөр хийгдэх боломжтой,

Өдөрт хийгдэх эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчилгээний дараа ажиглалтын хугацаа дуусахад өвчтөн гэртээ харих бүрэн чадамжтай байх,

Өвчтөн хэвтрийн дэглэм сахих заалтгүй байх,

Өвчтөн өөрөө өдрийн сувилгаанд явах нөхцлийг ойлгож зөвшөөрсөн байх, /зөвшөөрлийг өвчний түүхэнд хавсаргасан байна/

Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээний явцад байнгын асран халамжлагчтай байх, асран хамгаалагч нь зөвшөөрсөн байх, /зөвшөөрлийг өвчний түүхэнд хавсаргасан байна/

Өвчтөний гэрээс эмнэлэг хүртэлх зай 30 километрээс хэтрэхгүй байх бөгөөд 2 талын тээврийн асуудлыг өвчтөн өөрөө шийдвэрлэсэн байх,

Дуудлага үйлчилгээгээр холбогдоход өвчтөн холбоо барих утастай байх ба эмчилгээний дараа өдөрт 1- ээс доошгүй удаа холбоо барьж, биеийн байдлын талаар мэдээлэл авч, тэмдэглэл хийсэн байх,

Асран хамгаалагч нь өвчтөний эмгэгийн онцлог, тусламж, үйлчилгээний талаар хангалттай мэдээллийн талаар зөвлөгөө авахыг зөвшөөрсөн байх,

В.3 ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНЫ ХЭСЭГТ АЖИЛЛАХ СУВИЛАГЧИЙН ҮҮРЭГ В.3.1 Сувилагч бүр дараах чадварыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой.

Харилцаа тогтоох чадвар

Сонсох чадвар

Асуулт асуух чадвар

Сувилахуйн түгээмэл үйлдлийн стандартын дагуу гардан үйлдлийн чадвар

Асуудал тодорхойлох чадвар

Шийдвэр гаргах чадвар

Эргэцүүлэн бодож, шүүн тунгаах чадвар

Багаар ажиллах чадвар

Өвчтөнд үзүүлж буй тусламж, үйлчилгээ нь хүн хоорондын харилцаанд үндэслэж явагдах тул дээрх болон бусад харилцааны урлагт тусгайлан суралцсан байх,

Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж, үйлчилгээний үр дүн эмч, сувилагчийн харилцаа, үйлчлүүлэгч эмнэлгийн ажилтны ёс зүй, мэргэжлийн ур чадвараас шууд шалтгаалдаг болохыг анхаарч ажиллах,

В.4 Өдрийн эмчилгээ, сувилгааны сувилагчийн үүрэг

Өдрийн эмчилгээ, сувилгааны сувилагч нь өдрийн эмчилгээний эмч, ахлах сувилагч- ийн удирдлага дор ажиллах,

Зөвлөгөө өгөх үйлчилгээний сувилагч нь мэргэшсэн сувилагч байх ба, сувилахуйн тусламж үйлчилгээг бие дааж үзүүлэх чадвартай байх,

Эмчийн бичсэн эмийн заалтын дагуу бүх тусламж үйлчилгээг цаг алдалгүй, стандартын дагуу, халдвар хамгааллын дэглэмийг бүрэн сахиж гүйцэтгэх,

Өдрийн эмчилгээ, сувилгааны анхан шатны бичиг баримтыг бүрэн хөтлөх,

Сувилагч, ахлах сувилагч нь өдрийн эмчилгээ, сувилгаанд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн тасралтгүй байдалд анхаарч ажиллах,

Page 86: 397 havsralt

Эмчийн бичсэн шинжилгээнд эмчлүүлэгчийг бүрэн хамруулж, шинжилгээний дүгнэлтийг цаг тухайд нь авч дүгнэлт хийж, эмчид мэдээлэх,

Өдрийн эмчилгээ, сувилгааны өрөөний цэвэр ариун байдал, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж ажиллах,

Сувилагч, ахлах сувилагч нөхөн сэргээх эмчилгээ болон бусад шинжилгээ, эмчилгээ, сувилгааны гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах,

Дуудлага үйлчилгээний хэсэгт ажиллаж буй сувилагч мэдээллийг үнэн зөв авах, бүртгэх, мэдээллийн нууцлалыг хангах, зөв боловсон харилцах, эргэн мэдээлэх, холбогдох хүмүүст танилцуулах,

Үйлчлүүлэгчид эмчилгээний явцад анхаарах зүйлс, өвчний байдал, тавиланг тайлбарлан ойлгуулах, эмчилгээний үйл явц, үр дүн, гарч болох эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хэнд хэрхэн хандах талаар мэдээлэл өгөх,

Шинжилгээ өгөх бол зорилгыг тайлбарлах, биеэ хэрхэн бэлтгэх, шинжилгээг хэзээ авах тухай болон ажилбартай бол тайлбарлаж ойлгуулах буюу шинжилгээнд бэлтгэх хянах хуудас, зааварчилгаагаар хангах,

Үйлчлүүлэгчид ямар нэг ажилбар хийхэд зөвшөөрөл авах, олон хувилбараас сонголт хийлгэх, харилцан ярьж тохиролцох,

Үйлчлүүлэгчдэд эмийн эмчилгээг гэрээр хийхээр бол эмийн бодисыг ямар нөхцөлд хэрхэн хадгалах, уух аргачлалыг сайтар тайлбарлан, эмийн гаж нөлөөний талаар тодорхой ойлголтыг өгөх,

Сувилах төлөвлөгөө болоод дараагийн алхмыг тодорхой танилцуулах,

Өөрийн мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж идэвхи, санаачлагатай ажиллах зэрэг болно.

В.5 Сувилагчийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа

Өдрийн эмчилгээ, сувилгаанд хамрагдаж буй эмчлүүлэгч нарт зөвлөгөө өгөх өрөөтэй байх,

Зөвлөгөө өгөх өрөөг тохижуулан сургалтын материал, мэдээллийн самбар бусад шаардлагатай материалаар хангах,

Өдрийн эмчилгээ, сувилгаанд хамрагдаж буй эмчлүүлэгчид өөрсдийн болон ар гэрийнхэнтэй холбоо барих утсыг заавал бичиж тэмдэглүүлсэн байх,

Үйлчлүүлэгчийг өдрийн, эмчилгээ сувилгааны талаар утсаар зөвлөгөө авах цаг, холбоо барих, товлолт үйлчилгээг үзүүлэх мэдээллээр хангасан байх,

Өдрийн эмчилгээ, сувилгаанд хамрагдсан эмчлүүлэгч бүрт заавар, зөвлөгөө өгөх, дасгал хөдөлгөөн заах, сувилахуйн түүх, тэмдэглэл хөтлөх,

Үйлчлүүлэгчтэй харилцаа тогтоож байх хугацаанд эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нь үнэлэх, үнэ зөв, шинэ мэдээлэл өгөх,

Эмчилгээ сувилгааны явцад үйлчүүлэгчийн сэтгэл санаа, хүсэл эрмэлзлэлийг ойлгож, түүнд болон тэдний ар гэрийхэнд мэдээлэл өгөх, дахин өвчлөхөөс урьдчилан сэргийлэх талаар тайлбарлах, ойлгуулах,

Өвчнийг эмчлэхэд хоёр талын итгэл үнэмшил чухлыг тайлбарлаж, үйлчлүүлэгчийн зүгээс өвчинд болон өөртөө хэрхэн хандахыг зөвлөн, өвчнөө ялан дийлэхэд тухайн хүнээс шууд хамаарах, өөртөө итгэлтэй байхыг ойлгуулах,ойлгосон эсэхийг лавлах,

Үзлэг, эмчилгээ, сувилгаа, шинжилгээ дууссаныг хэлж, тусламж, үйлчилгээ үзүүлсэнийг товч дүгнэн, үйлчлүүлэгчийн санаа бодлыг сонсох, асууж тодруулах, ойлгоогүй зүйл байгаа эсэхийг лавлах.

В.6 ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА Өдрийн сувилагч нь байгууллагын дотоод журам, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс

зүйн хэм, хэмжээг сахин, технологийн алдаа, зөрчил гаргасан тохиолдолд хууль, журмын дагуу зохих хариуцлага хүлээнэ. В.7 ӨДРИЙН СУВИЛАГЧИЙН ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

В.7.1 Монгол улсын, оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлийн стандарт / МNS 4621:2008/ -д заагдсан дараах үйлдлийг гүйцэтгэнэ:

Page 87: 397 havsralt

Гар угаах

Бээлий өмсөх

Гардан үйлдэл хийхэд баримтлах ерөнхий зарчим

Тарилга хийхэд баримтлах аюулгүй ажиллагаа

Туншилээс эмийн бодис соруулж тарих арга техник

Флаконтой эмийг найруулж тариа хийх

Арьсан дор тарилга хийх арга техник

Булчинд тарилга хийх арга техник

Судсанд тарилга хийх арга техник

Дуслаар шингэн сэлбэх арга техник

Арьсан дотор тарилга хийх арга техник

Хураагуур судас хатгаж, шинжилгээнд цус авах

Үйлчлүүлэгчид гич наах арга техник

Үйлчлүүлэгчид бумба тавих

Үйлчлүүлэгчид цэвэрлэх бургуй тавих

Үйлчлүүлэгчийн амьсгал тоолох

Үйлчлүүлэгчийн халуун хэмжих

Үйлчлүүлэгчийн ходоод угаах

Үйлчлүүлэгчид шээлгүүр тавих арга техник

Ходоод, гэдэс угаах, эмчилгээний бургуй тавих

Гэдэсний хийг гаргах гуурс тавих

Зүрхний цахилгаан бичлэг

Мэс заслын үйлдлийн ерөнхий технологи

Үйлчлүүлэгчийг мэс засалд бэлтгэх

Мэс заслын дараа үйлчлүүлэгчид тавих хяналт

Хатиг буглаа нээх

Нүдэнд эм дусаах ба нүд угаах

Чих хамар хоолойн өвчтэй хүнийг үзлэгт бэлтгэх

Чихэнд эм дусаах

Чихэнд бигнүүр тавих

Чих цэвэрлэх

Чихний хатсан хулхийг цэвэрлэх ба гадны биетийг авах

Хамарт эм дусаах

Хоолой зайлах

Хоолойд эм түрхэх

Хоолой утах

Хоолойд эм цацах

Зүрх амьсгалын сэхээн амьдруулах арга

Хошуувчаар зохиомол амьсгал хийх аргачлал

Хүүхдийн нүд цэвэрлэх, нүдэнд эм дусаах

Нярай хүүхдийн хамар цэвэрлэх, хамарт эм дусаах

Нярай хүүхдэд эм уулгах

Арьсны тууралт, нуралттай нярай хүүхдийн асаргаа сувилгаа

Нярай хүүхдийн захын хураагуур судсанд уян зүү тавих

Нярай хүүхдэд хүчилтөрөгч өгөх

Нярай хүүхдийн амьсгалын замыг чөлөөлж соруулах

Нярай хүүхдийг “эмчилгээний “байрлалд байрлуулах

Нярай хүүхдийн цээжинд доргиох ба тогших иллэг хийх

Нярай хүүхдийн хураагуур судсыг хатгаж шинжилгээ авах

Нярай хүүхдийн шээсийг шинжилгээнд авах

Нярай хүүхдээс шээлгүүрээр шээс авах

Төөнүүр засал

Бариа засал

Page 88: 397 havsralt

Шимжүүлэх бариа

Хэсэгчилсэн бариа засал

Бумба засал

Бумбат иллэг

Зөгийн балтай татлага

Бигнүүр засал

Хөдөлгөөнт эмчилгээ

Хүзүүний татлага

Сээр болон бүсэлхий нурууны татлага

Ханах засал

Давсан дээгүүр гишгүүлэх эмчилгээ В.7. 2 Ерөнхий болон төрөлжсөн сувилахуйн чиглэлээр хийгддэг ажлын жагсаалт

Хоолойд хүйтэн жин тавих

Электрофорезоор эмчлэх

Гэрлэн ванн

Хүчилтөрөгчийн коктейль эмчилгээ

Искра аппаратаар эмчлэх

УВЧ аппаратаар эмчлэх

Электросон аппаратаар эмчлэх

Парафин эмчилгээ

Дунд долгионы хэт ягаан туяаны эмчилгээ

Франклизаци эмчилгээ

Хэт авиа дууны эмчилгээ

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ- Нүүрний булчин

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ- Хүзүүний хэсгийн

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ- Цээжний хэсгийн

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ -Захын хэсгийн

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ- Дээд мөчний

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ -Мөрний үений

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ -Тохойн үений

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ -Бугуйн үений

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ- Сарвуу болон шууны хэсгийн

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ-Нурууны массаж

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ -Хэвлийн урд хэсэг

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ-Бүсэлхий ууцны

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ -Нуруу бүсэлхийн

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ -Нуруу нугаламд

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ -Бүсэлхий болон доод мөчинд

Хэсэг газрын иллэг заслын эмчилгээ -Түнхний үеэнд

Судасны лугшилт тоолох

Сонсголын бичлэг хийх

Биеийн жин өндрийг хэмжих

Глюкометрээр захын судсанд сахар тодорхойлох

Цэгэн бариа

Шулуун гэдсээр эмийн бодисыг хэрэглэх / лаагаар /

Эм уулгах

Бөөрний өвчний төрөлжүүлсэн асаргаа сувилгаа

Бамбай булчирхайн дааврын дутагдалтай өвчтний асаргаа сувилгаа

Чихрийн шижин өвчний үеийн асаргаа сувилгаа

Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчид хөлийн үзлэг хийх

Урсгуур гуурстай өвчтний асаргаа сувилгаа

Үйлчлүүлэгчийн хэвтэх ор бэлтгэх, байрлал солих, хөтөвч тавих

Сул ор засах

Page 89: 397 havsralt

Бохирлогдсон ор хураах В.7.3 Эмчтэй хамтран болон, хяналтад хийх ажил

Судсан дотуурх мэс заслын эмчилгээнд өвчтөн бэлтгэх

Гуурсан хоолойн хөндийг хаймсуурын тусламжтайгаар угаах арга

Шулуун гэдсэнд толь тавьж дурандахад бэлтгэх

Мэс заслын жижиг ажилбарт бэлтгэх

Улаан хоолой, ходоод, дээд гэдэс дурандах

Бүдүүн гэдэс дурандах

Цагаан мөгөөрсөн хоолойг дурандах

Цөс, нойр булчирхайн суваг сэтгүүрдэх

Нуруу нугасны хатгалт хийхэд сувилагчийн гүйцэтгэх үүрэг

Блейкморын зонд тавих

Венийн судсыг ил гарган зүслэг хийж гуурс тавих

Чихний үзлэгт бэлтгэх

Хамрын үзлэгт бэлтгэх

Хоолойн үзлэгт бэлтгэх

Бронхографийн шинжилгээ хийх

Бөөр шээсний замын тойм,үйл ажиллагааны зураг авахад өвчтөн бэлтгэх

Зүрхний хэт авиан оношилгоог тодосгогч бодистой харахад туслах В.7.4 Сувилагч өдөр тутмын ажлын бэлтгэл хангах

Тэргэнцэр бэлтгэх

Хог хаягдлын уут, сав, хайрцаг, бээлий бэлтгэх

Гарын алчуур, саван

Ариутгалын уусмал найруулж хэрэглэх

Тарианы шингэн хөвөн бусад зүйлс

Бикс савлах

Аппарат тоног төхөөрөмж угаах, цэвэрлэх, залгах, угсрах

Жинд хэрэглэгдэх мөс, хулдаасан уут бэлтгэх, тавих, авах В.7.5 Тасаг нэгжтэй уялдах ажил

Төрөлжсөн мэргэжлийн эмчид үзүүлэх, дуудах

Шинжилгээнд эмчлүүлэгчийг авч явах

Шинжилгээ авах хүргэх, хариу авах

Дүн бүртгэлд мэдээ өгөх, өвчний түүх тушаах

Эмийн сангаас нэмэлт болон яаралтай эмчилгээ авах

Шаардлагатай үйлчлүүлэгчид хэрэглэх аппарат болон бусад материал зөөвөрлөх

Няравт захиалга өгөх, авах

Сантехник, мужаан, О2- ийн техникч, цахилгаанчныг шаардлагатай үед дуудах В.7.6. Халдвар хамгаалалтай холбоотой ажил

Ариутгалын уусмалыг стандартын дагуу найруулж хэрэглэх

Бохирлогдсон зүйлд анхны халдваргүйтгэл хийх

Ариутгалд багаж материал өгөх, авах

Угаалга, дезкамерт материал өгөх, авах

Эмнэлгийн хог хаягдлыг ангилж, устгалд хүлээлгэж өгөх

Өрөө, тасалгааны орчинг цэвэр байлгах, ажлын бэлтгэл хангах

Өрөө, тасалгаанд агааржуулалт хийх, кварц асаах

Эмчлүүлэгчийн хэрэгсэл ор, хөнжил, гудсыг цэвэр байлгах, салхинд гаргах арга хэмжээг авах

Бохирлогдсон багажуудад анхны халдваргүйтгэл хийх В.7.7 Үйлчлүүлэгчийг угтан авах, үдэж гаргах

Шинээр ирсэн үйлчлүүлэгчийг хүлээн авах

Хэвтэх хүнийг өрөөнд оруулах

Амин үзүүлэлтийг үзэн, өвчний түүхийн хамт эмчид хүлээлгэн өгөх

Page 90: 397 havsralt

Хэвтэх хүнд эмнэлгийн дотоод журам болон үйл ажиллагааны талаар танилцуулах

Шаардлагатай өвчтний бичиг баримтыг хүлээн авах, өгөх

Өрөөнд байгаа зүйлсийг танилцуулан хүлээлгэн өгөх, авах

Шаардлагатай үед тасаг нэгжид шилжүүлэх

Зөвлөгөө өгөх

Гарах үед туслах

В.7.8 Хяналт, үнэлгээ В.7.8.1 Төв болон, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн даргын тушаалаар байгуулагдан ажиллах өдрийн эмчилгээ, сувилгааны хэсгийн дүрэмд заасан хяналт, үнэлгээг баримтлан ажиллана. В.7.8.2 Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт, үнэлгээ хийгдэнэ.

Page 91: 397 havsralt

ХАВСРАЛТУУД

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 2-р сарын 02 өдрийн 34 тоот тушаалаар батлагдсан сувилагчийн хөтлөгдөх анхан шатны бүртгэл маягтын жагсаалт

Анхан шатны бүртгэл маягтын нэр Бүртгэлийн маягтын №

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас СТ-1А хавсралт 1

Халууны хуудас СТ-1А хавсралт 2

Сувилгааны хуудас СТ-1А хавсралт 3

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас СТ-1А хавсралт 7

Эмчлүүлэгчдийг эмнэлэгт хүлээн авсан бүртгэл СТ -11 А

Эмчлүүлэгчдийн өдөр тутмын тооцооны бүртгэл СТ- 12

Эмийн захиалгын түүвэр СТ -24

Байнгын ариутгалын хэсгээс устгалд хүлээн авсан

шприц,зүү хэрэгслийн өдөр тутмын бүртгэл

СТ-25

Нэг удаагийн зүү тариур,хог хаягдлын устгалын

тандалт

СТ-26

Ариутгалын бүртгэл СТ-27

Ариутгалд багаж материал хүлээн авч олгосон бүртгэл СТ-28

Page 92: 397 havsralt

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ 1. “Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги” 2012, 2. “Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс

шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 165 дугаар тушаал,

3. “Эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын аргаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам” ЭМС, СС, НХ, ХС-ын 2007 оны 193.194,77 дугаар хамтарсан тушаал,

4. ЭМС-ын 2006 оны 279 дугаар тушаал, 2009 оны 180 тушаал, 2010 оны 17 тоот тушаал, Эрүүл Мэндийн Сайд, Сангийн Сайд, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын хамтарсан 2009 оны 407\265\159 тоот тушаал,

5. “Гэрээр сувилахуйн тусламж, асаргаа сувилгаа хийх журам ” ЭМС - ын 2004 оны136-р тушаал

6. Ариунболд.Н (2006) “Сувилахуйн үйл ажиллагаа дэлхийн улс орнуудад” Сувилахуйн боловсрол сэтгүүл УБ

7. Батсэрээдэнэ.Б, Найдансүрэн.Ц (1998) ”Өвчтний түүх” УБ 8. Дотор өвчин УБ 2008 9. “Зүрхний цочмог шигдээсийн эмнэлзүйн удирдамж” УБ.2013 10. Зүрхний шигдээсийн сэргээн засахын удирдамж УБ.2013 11. Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний удирдамж УБ.2005 12. Муир Грей.Ж.А (2003) Нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж УБ. 13. МСН, ЯСН (2004) Мэс заслын өмнөх ба дараах үеийн өвчтөнийг сувилах арга зүй.

УБ 14. Нэргүй.Д, Сүдо.Т, Нямсүрэн.Д (2000) “Яаралтай тусламжийн гарын авлага” УБ 15. Өдрийн эмчилгээг зохион байгуулан журам УБТЗ-ын Төв Эмнэлгийн Поликлиник 16. "Өвчтнийг сувилахуй “ УБ(2007) 17. Солонго Д. “Гэрийн нөхцөлд үзүүлж буй сувилахуйн тусламжийг боловсронгуй

болгох асуудалд” Улаанбаатар (2012) 18. Сувилгааны үйл ажиллагаа УБ (2009,2012) 19. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв (1998) Монгол улсын стандарт “Эрүүл

мэндийг хамгаалах технологи эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS4621-98” УБ

20. “Төрөлжсөн сувилахуйн тусламж үйчилгээний удирдамжийг боловсруулах нь” Өөрчлөлтийн үеийн манлайлал хөтөлбөр УБ (2006) Цолмон.Ө нар. 2013.Зүрхний цочмог шигдээсийн эмнэл зүйн удирдамж. Улаанбаатар. Монгол. Бие даасан хэвлэл.

21. By Dawn Stacey, RN, PhD, CON(C), Assistant Professor, School of Nursing, University of Ottava, Ottawa, ON, Debra Bakker, RN, PhD, Professor, School of Nursing, Laurentian University. Ambulatory oncology nursing telephone services: A provincial survey.

22. College of Nurses of Ontario. Practice Guideline. The standart of care. 2009.(41045) 23. Miao Chin Chen., Chin-Guan Lee. The nursing Policy in Taiwan. International Workshop

of Nursing leadership and Management.2007.12-18 leeds China Taiwan: Springer 2007 24. Patrick T. O'Gara et all. 2013 ACCF/AHA Guideline for the Management of ST-Elevation

Myocardial Infarction: A Report of the American College of Cardiology Foundation/American Heart Association Task Force on Practice Guidelines. Downloaded from http://circ.ahajournals.org/ by guest on July 2, 2013

25. Robert E. O'Connor et all. 2010. Acute Coronary Syndromes : 2010 American Heart Association Guidelines for Cardiopulmonary Resuscitation and Emergency Cardiovascular Care. Circulation. 2010;122:S787-S817. Downloaded from http://circ.ahajournals.org/ by guest on March 13, 2013

26. Susan Yarbrough, Carol Rowley. Америкийн сувилахуйн боловсролын чиг хандлага. Сувилахуйн шинэчлэл. Улаанбаатар. 2010.

Page 93: 397 havsralt

Эрүүл мэндийн сайдын 2013 оны ..... сарын ....... өдрийн

.............. дугаар тушаалын 3 дугаар хавсралт

ГАМШИГ, ОСОЛ, ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БЭЛЭН

БАЙДЛЫН УДИРДАМЖ

Товчилсон үгийн жагсаалт АЦХаХ Амьсгалын цочмог халтай хам шинж БХХСАХНЭ Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн

эмнэлэг ГССҮТ Гэмтэл согог судлалын үндэсний төв H1N1 Swine flu virus ЭМШУИС Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль ЭМТС Эрүүл мэндийн технологийн сургууль ЯТ Яаралтай тусламж ОУСН Олон улсын сувилагчийн нийгэмлэг

Өмнөх үг Болзошгүй гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлт, онцгой

байдлын үед сэтгэл санаа болон мэргэжлийн хувьд бэлэн байдлыг хангаснаар айж, сандрахгүйгээр тулгамдсан асуудлыг даван туулах, яаралтай тусламжийг үзүүлэх талаар зохих мэдлэг эзэмшсэн байх асуудал нь сувилагчийн үүрэг болно.

Тухайн тулгамдсан асуудлыг даван туулах асуудлаар мэдлэг, ур чадвартай,

түүнээс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх, бүтээлчээр сэтгэн бодож, шийдвэр гаргах, мэргэжлийн хувьд манлайлагч байх нь гамшгийн үед ажиллах сувилагчийн гол үйл ажиллагаа болно.

2006 онд ОУСН-ээс гаргасан “Болзошгүй гамшгийн үед сувилагчийн гүйцэтгэх

үүргийг тодорхойлохдоо: “Сувилагч нь гамшгийн болон түүнд бэлэн байх үйл ажиллагаанд

мэргэжлийн ур чадвар, техник сэтгэлгээ, халдвар хамгаалал, физиологи, эмзүйн болон харилцаа, ёс зүйн олон талын мэдлэгтэй байх шаардлагатайг” дурджээ.

Ази, номхон далайн орнуудын Яаралтай тусламж болон гамшгийн үеийн

сувилахуйн 7 дугаар хурлаар хэлэлцэж баталсан “Гамшгийн үеийн сувилахуйн тусламжийн цогц чадамжийг дээшлүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилго нь энэхүү удирдамж боловсруулах гол үндэслэл болсон.

Удиртгал

Дэлхий дахинд шинэ болон шинээр сэргэж буй халдварууд, дэлхийн дулаарал, уур

амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөлөл нь гамшигт хүргэх өндөр эрсдэл агуулж, гамшгийн тоо, давтамж, учруулах хохирол, тааламжгүй үр дагавар өсөн нэмэгдэж байгаа өнөө үед хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг ДЭМБ-аас байнга зөвлөж байна.

Page 94: 397 havsralt

Дэлхийд байгалийн гамшгийн тохиолдол сүүлийн жилүүдэд эрс ихэссэн байна.

1980-аад онд 165,1990-д онд 258 байгалийн гамшиг болсон бол 2000-аад оноос жилд дунджаар 385-д хүрчээ. Эрс хувирал олон мянган хүний амь насыг бүрэлгэж, барилга байшин, зам харилцааг эвдэн эдийн засгийн их хэмжээний хохирол учруулж байна (ДЭМБ, ОУСН).

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагааг улс, орон нутаг, гамшгаас хамгаалах

алба, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд газар зүйн байршил, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэл, үйлчилгээний соёл, тохиолдож байсан гамшигийн нөхцөл байдал, хүмүүсийн зан заншил, ахуй нөхцөлтэй уялдуулан боловсруулж, зохион байгуулсан үед болзошгүй гамшгийн хор нөлөө 15-20 дахин багасдаг байна.

Сувилагчид ажлын туршлагатай боловч гамшгийн үед хэрхэн ажиллах сэтгэл

санааны болоод мэргэжлийн мэдлэг, чадамж муу байдгаас авах арга хэмжээг цалгардуулах, тохиолдол байдаг.

Пакистан, Суматригийн (2004) газар хөдлөлт, цунами, Вьетнамаас гаралтай “SARS”-ийн дэгдэлт (2003)-ийн үед авсан сургамжаас үзвэл, сувилагч нарт гамшгийн үед хэрхэн ажиллах талаар мэдлэг олгох асуудал зайлшгүй шаардлагатай байгааг нотолсон байна. Сувилагч нь хүнд, бэрх цаг үед сэтгэлзүйн болон мэргэжлийн маш өндөр бэлтгэлтэй байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд цаг алдалгүй, чанартай үзүүлж чадна (WHO, ICN Framework of Disaster Nursing Competencies 2009).

Энэхүү удирдамжинд гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчин, онцгой байдлын үед урьдчилан сэргийлэх, анхны тусламж, сэтгэл зүйн зөвлөгөө болон гамшгийн үеийн сувилагчийн цогц чадамж (мэдлэг, чадвар, хандлага)-ыг ДЭМБ, ОУСН-ийн зөвлөсний дагуу өөрийн орны онцлог байдалд тохируулан гаргалаа.

А. Ерөнхий хэсэг А1. Өвчний код Гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчин, онцгой байдлын үеийн

сувилахуйн тусламжийн хэсэгт ашиглагдана. А2. Удирдамжийн хэрэглэгчид

Удирдамжийг эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй сувилагч болзошгүй

гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчин, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, бэлтгэл, сургалтын үед, үйл ажиллагаандаа хэрэглэнэ.

А3. Удирдамжийн зорилго Эрүүл мэндийн байгууллагын сувилагч нар гамшиг, осол, олон нийтийг хамарсан

халдварт өвчний дэгдэлт, онцгой байдлын үед сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлэх үеийн бэлэн байдлыг хангахад оршино.

А4. Удирдамжийн зорилт Болзошгүй гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх, анхны тусламж, сэтгэл зүйн зөвлөгөө болон гамшгийн үед үзүүлэх сувилагчийн цогц чадамж (мэдлэг, чадвар, хандлага)-ийг тодорхойлох, сувилагч нарт энэ талын цогц мэдлэг олгох, бэлэн байдлыг хангуулахад оршино. .

А5 Удирдамж боловсруулсан он. - Боловсруулсан огноо: 2013 он А6. Шинэчлэн засах хугацаа:

Page 95: 397 havsralt

Удирдамжийн хэрэгжилтийн байдлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааны хүрээнд үнэлэн, засвар оруулах саналаа ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтэст ирүүлнэ. ЭМЯ-ны холбогдох газар, хэлтэс засварыг оруулан 3 жил тутамд шинэчлэнэ.

А.7 Удирдамж боловсруулахад оролцсон байгууллага, хүмүүсийн нэр, хаяг В.Даваахүү ЭМШУИС-ийн ЭМТС–ийн төрөлжсөн сувилахуйн тэнхимийн ахлах

багш С.Оюунцэцэг ЭМШУИС-ийн ЭМТС –ийн Сургалтын албаны дарга Р.Туяа ГССҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Б.Нарантуяа БХХСАХНЭ-ийн Сувилахуйн бодлого хариуцсан мэргэжилтэн Ж.Мөнхханд ЭМШУИС-ийн ЭМТС–ийн Ерөнхий эрдмийн тэнхимийн багш

Удирдамжийг хэлэлцүүлсэн байдал:

Хэлэлцүүлсэн байдал Хугацаа/ Давтамж

Бүрэлдэхүүн

Төслийн ажлын хэсгийн хурал

24/IV, 20/V, 25/VI, 1/IX, 18/IX

Төслийн ажлын багийн хурлаар

Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн хурал

19/VIII, 17/IX

Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд

ЭМЯ-ны ЭТХ-ийн хурал

15/VII, 27/IX

Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд,

Зөвлөлдөх уулзалт 28/VIII

“Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулья” Тэргүүний сувилагчдын улсын зөвлөгөөн (250 сувилагч)

А8. Нэр, томьёо, тодорхойлолт, эх сурвалж А8.1 Нэр, томьёо “Гамшиг” гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах

ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг;

“Онцгой байдал” гэж гамшгаас хамгаалах арга хэмжээ авах, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг онцгой ажиллагаа явуулж байгаа нөхцлийг;

”Нэрвэгдэгсэд” гэж гамшгийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр

хохирогчдыг. “Аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар

хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг;

“Техникийн холбогдолтой осол” гэж үйлдвэрлэл, технологийн горим

зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам, сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл осолдох сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэргийг;

”Гамшгийн эрсдэл” гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө,

хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг;

Page 96: 397 havsralt

”Гамшгаас хамгаалах дайчилгаа” гэж гамшгийн үед аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай объект, барилга байгууламж, газар нутгийг ашиглах үйл ажиллагааг;

”Урьдчилан сэргийлэх” гэж гамшгийн аюул, болзошгүй хохирлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг;

“Гамшгийн хор уршиг” гэж гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчин бохирдсон зэргээс улс, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллага, хүн амд учирсан нийт хохирлыг;

”Гамшгийн голомт” гэж гамшгийн улмаас хязгаарлалт тогтоон аврах, хор уршгийг арилгах ажил явагдаж байгаа нутаг дэвсгэрийг;

”Гамшгийн тухай зарлан мэдээлэл” гэж хүн амд гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэхийг;

”Гамшгийн голомт” гэж гамшгийн улмаас хязгаарлалт тогтоон аврах, хор уршгийг арилгах ажил явагдаж байгаа нутаг дэвсгэрийг;

“Үер” гэж агаарын давхраат мандлын орчил урсгалын харилцан үйлчлэлийн

нөлөөн дор хуурай газар түр зуур буюу удаан хугацаагаар усанд автагдах үзэгдлийг хэлнэ. А8.2. Эх сурвалж. - Монгол улсын хууль Гамшгаас хамгаалах тухай хууль 2003 - МУЗГын 25-р тогтоол Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний

хөтөлбөр 1999 он - Монгол улсын хууль Эрүүл мэндийн тухай хууль 2012 - Framework of Disaster Nursing Competencies /WHO, ICN 2009/

А9. Тархвар зүйн мэдээлэл Гамшгийн үзэгдлийг байгалийн гаралтай, хүний буруутай үйл ажиллагаатай

холбоотой гэж 2 ангилж үздэг байна. Эдгээрээс манай оронд зонхилон тохиолддог гамшиг, аюулт үзэгдэл нь дараах байдалтай байна.

Гамшгийн ангилал

Аюулт үзэгдэл, ослын төрөл

Аюулт үзэгдэл, ослын нэр

Байгалийн гаралтай

Цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл

Цасан шуурга, их цас, зуд Шороон шуурга Үер Ой, хээрийн түймэр Ган, цөлжилт Аянга

Геологийн гаралтай аюул

Газар хөдлөлт Хөрсний гулсалт

Биологийн гаралтай аюул

Хүний гоц халдварт өвчин Халдварт өвчний дэгдэлтүүд Мал, амьтны гоц халдварт өвчин Хортон шавьж тархах

Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой

Технологийн гаралтай осол

Үйлдвэрлэлийн осол Тээврийн хэрэгслийн осол, сүйрэл Цацраг, химийн бодисын алдагдал Дэлбэрэлт, Объектын түймэр

Нийгмийн гаралтай Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал Террорист халдлага

Page 97: 397 havsralt

Монгол улсын нутаг дэвсгэр дээр тохиолдсон гамшигт үзэгдэл, ослын дундаж

давтамжийг жилээр авч үзвэл: Ой хээрийн түймэр 153.8, объектын түймэр 2247.2, хүчтэй салхи шуурга16.1, үерийн аюул 12.8, цас зуд (хамарсан аймгийн тоо) 5.0, аянга 6.2, хүний олон улсын хөл хориот өвчин 4.2, малын гоц халдварт өвчин (хамарсан аймгийн тоо) 2.3, малын халдварт өвчин (хамарсан аймгийн тоо) 4.8, усанд осолдсон золгүй тохиолдол 67.2, тэсэрч, дэлбэрэх шатамхай бодисын осол 14.4, химийн хорт бодисын осол 2.4, газар хөдлөлт 3.5, үйлдвэрийн осол 9.2, ган (хамарсан аймгийн тоо) 0.5 буюу нийтдээ 2542,7 удаа тохиолдсон байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 хувь, томоохон хот суурингийн 70 хувь нь

газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ба монгол оронд газар хөдлөлтийн 6 баллаас дээшхи тохиолдол сүүлийн 20 жилд 40 гаруй удаа, 8 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт 4 удаа болсон байна. Улаанбаатар хотын нийт барилгажилтын талбайн 25% нь 6 баллын, 52% нь 7 баллын, 23 % нь 8 баллын газар хөдлөлтийн бүсэд хамрагддаг байна.

Б. Гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлт, онцгой байдлын сувилахуйн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын сувилагчийн алгоритм

Гамшгийн үеийн

сувилагчийн цогц чадамж

Б1. Урьдчилан сэргийлэх чадамж

Б2. Бэлэн байдал

Б3.Сувилахуйн тусламж үзүүлэх

Б4. Сэргээх, нөхөн сэргээх

чадамж

Б2.2. Харилцаа

болон мэдээлэл

солилцоо

Б2.3. Эрүүл мэндийн

боловсрол, болон

бэлэн байдал

Б3.4. Хүн амын

дундах эмзэг бүлэгт

үзүүлэх тусламж

Б3.3. Сэтгэлзүйн

дэмжлэг

Б1.2.Бодлого

боловсруулж,

төлөвлөх

Page 98: 397 havsralt

Б1. Урьдчилан сэргийлэх чадамж Б1.1. Эрсдлийг бууруулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих

Б1.1.1. Эрсдлийг бууруулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

- Гамшгийн үед сувилахуйн тусламж шаардлагатай хүн амыг тодорхой болгож, тархалтын байдалд үнэлгээ өгөх,

- Хүн амын дунд эмзэг бүлгийг тодорхойлж эрсдлийг бууруулах талаар бусад байгууллага засгийн газар болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах,

- Хүн амын дундах эмзэг бүлгийг тодорхойлж эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд оролцох,

- Гамшгийн үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд багийн бүрэлдэхүүнд оролцох,

- Олон нийтийн дунд хадлваргүйжүүлэх, хорио, цээр тогтоох тусгаарлах үйл ажиллагааны зарчмын талаар мэдлэг, мэргэжлийн бэлэн байдлыг хангаж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгох,

Б1.1.2. Эрүүл мэндийг дэмжих

- Олон нийтэд гамшгийн үед бэлэн байх боловсрол олгох үйл ажиллагаанд оролцох,

- Хүнээс хүнд дамжих халдварт өвчин, ариутгал болон хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалах өвчний эрсдлийг бууруулах арга хэмжээнд мэргэжлийн үүднээс оролцох,

- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шаардлага хангасан, төлөвлөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох, тухайлбал: нийтийг хамарсан дархлаажуулалт-гэх мэт

Б1.2. Бодлого боловсруулж, төлөвлөх

- Гамшигтай холбоотой ойлголт, мэдлэгийг түгээх,

- Гамшгийн үеэр авах арга хэмжээг төлөвлөх засгийн газар болон байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулахад оролцох,

- Олон нийтийн дунд гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг ойлгуулж үндэсний болон олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тайлбарлан, таниулах,

- Өөрийн ажлын байранд гамшгийн үед авах арга хэмжээ, түний төлөвлөгөөг таниулах, түүнчлэн хүн бүрийн үүрэг оролцоог тодорхойлох,

- Гамшгийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад оролцох,

- Олон нийтийн дунд гамшгийн үеийн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах нэмэлт оруулах, үнэлгээ өгөхөд хувь нэмэр оруулах,

- Хүн амын дундах эмзэг бүлгийн хэрэгцээ шаардлагыг хангахад анхаарал хандуулах (хүүхэд эмэгтэйчүүд, жирэмсэн сэтгэцийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өндөр настан болон бусад эмзэг бүлгийнхэн)

- Багийн бусад гишүүдтэй гамшгийн үед сувилагчийн гүйцэтгэх үүрэг, оролцоог тайлбарлаж ойлгуулах

- Гамшгийн үед нийгмийн эрүүл мэнд болон сувилагчийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоход мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

Б2. Бэлэн байдал Б2.1. Ёс зүйн болон хууль эрх зүйн арга хэмжээ,хариуцлага тооцох Б2.1.1. Ёс зүй

- Гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчин, онцгой байдлын үед баримтлах ёс зүйн чиг хандлага, баримтлах зарчмыг сувилахуйн мэргэжилтнүүд хамтран гаргах,

- Энэхүү ёс зүйг баримтлах, хэрэгжүүлэх,

- Олон нийтийн болон хувь хүний нэр хүндийг хамгаалж, хуулийг даган мөрдөх,

Page 99: 397 havsralt

- Олон нийтийн болон хувь хүний үндэсний соёл зан заншлыг хүндэтгэх,

- Бичиг баримт болон харилцааны нууцлалыг чандлан сахих, Б2.1.2. Хууль, эрх зүй

- Бүс нутгийн, улсын, үндэсний түүнчлэн олон улсын хэмжээнд тогтоосон хууль, эрхийн хүрээнд сургалт, дадлага хийхэд идэвхийлэн оролцох,

- Гамшгийн үед ажиллах аврагчдад хамаарах хууль тогтоомжуудыг судалж, ойлгох,

- Нийгмийн эрүүл мэнд, гамшгаас ард олныг хамгаалах тухай хуулийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах,

- Яаралтай тусламжийн болон гамшгийн үед ажиллах тухай тогтоосон хуулийн хэрэгжилтийг ойлгож дагаж мөрдөх /аюулгүй байдал, баримт хадгалах, нууцыг чандлах/

- Доорх заалтуудтай холбоотой дүрэм журмуудыг мөрдөх

Сайн дурын үндсэн дээр ажиллах,

Сувилахуй тусламж, үйлчилгээний стандартыг баримтлах,

Төлөөлөгчийг сонгон оролцуулах, Б2.1.3. Хүлээх хариуцлага

- Хийсэн үйлдэлдээ үүрэг хүлээх, хариуцлагатай байх,

- Гамшгийн нөхцөл байдлын үед мэргэжлийн үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэх,

- Өөрийн мэдлэг, чадвар боломжийг бүрэн ашиглаж тусламж үзүүлэх,

- Сувилахуйн тусламжийг хууль, дүрэм, стандартын дагуу хийж гүйцэтгэх,

- Аюулгүй байдлыг зохих хэмжээнд хангаж, ажиллах

Б2.2. Харилцаа болон мэдээлэл солилцоо

- Гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлт, онцгой байдлын үеийн сувилахуйн тусламжийг үзүүлэх үед ажиллах схем, сувилагчийн гүйцэтгэх үүрэг болон холбоосыг тодорхой болгосон байх,

- Харилцааны соёлыг эрхэмлэх,

- Хямралын үеийн харилцааны зохистой зарчмыг баримтлах, эрсдлийн менежментийг зөв тодорхойлох,

- Нэрвэгдсэн бүсийн хүн амын харилцааны талаарх чухал мэдээллийг эрх бүхий хүмүүст яаралтай мэдэгдэх,

- Хэлний бэрхшээлийг багасгах зорилгоор өөр бусад харилцааны хэлбэрүүдийг тогтоосон, журам (тусгай тэмдэглэгээ) боловсруулж, ашиглах,

- Тусламжийн багийн бусад гишүүдэд мэдээлэл дамжуулах,

- Тусламжийн болон байгаа нөөц бололцооны талаарх шинэ мэдээллээр хангах,

- Тусламжийн үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хэвлэл, мэдээлэл болон бусад сонирхогчдод сувилагчийн гүйцэтгэх үүргийг таниулах,

- Холбоо, харилцаанд ашиглагдах тоног, төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар мэдлэгтэй байх, бусдад зааварлах,

Б2.3. Эрүүл мэндийн боловсрол, болон бэлэн байдал

- Гамшгийн үеийн асаргаа, сувилгаа болон гамшгийн талаарх мэдлэгтэй байх,

- Ажлын байранд болон олон нийтийн газар мэргэжлийн үүргийг ухамсарлан, зайлшгүй мэдвэл зохих мэдлэг, дадлыг эзэмшсэн байх,

- Шинэ мэдлэг, мэдээлэл олж авахыг эрмэлзэх, гамшгийн үед мэргэжлийн асаргаа, сувилгаа, тусламжийг үзүүлэх,

- Гамшгийн бүсэд ажиллах мэдлэг, гамшгийн бүсийн шугамуудад баримтлах зарчим, байршил тогтоох мэдлэг эзэмшсэн байх,

- Зайлшгүй болон нэмэлт сургалтуудад хамрагдаж зохих мэдлэг, мэдээлэлтэй болсон байх (байгууллагын түвшинд сувилгааны алба нь гамшгийн бэлэн байдлын асуудлаар жилд нэгээс доошгүй удаа бүх сувилагчдыг хамруулсан сургалт, үзүүлэх сургалт зохион байгуулсан байна),

- Хувь хүн, өрх, гэр бүлийн гамшгийн үед бэлэн байх төлөвлөгөөг боловсруулж, түгээхэд оролцох,

Page 100: 397 havsralt

- Байгууллагууд гамшгийн төрлүүдээс хамаарч сувилагчийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон байх,

- Гамшгийн үед хэрэглэгдэх хувийн эд зүйл (яаралтай тусламжийн хайрцаг, бичиг баримт, хувцас, ус гэх мэт гамшиг тохиолдсон үед)-ийн жагсаалтыг гаргаж, баталсан байх, бэлэн байлгах,

- Бэлэн байдлыг хангах асуудлаар үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

- Эрүүл мэндийн байгууллага нь тусламж үйлчилгээг үзүүлж буй хүмүүс болон сувилагч нарт зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах түүнийг хэрэгжүүлэх,

- Бэлэн байдалд үнэлгээ өгч шаардлагатай газруудад авах арга хэмжээг өндөржүүлэх,

Б3.Сувилахуйн мэргэжлийн тусламж үзүүлэх Б3.1. Олон нийтэд чиглэсэн тусламж

- Сувилахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

- Шаардлагатай тохиолдолд бэртэл, гэмтлийн болон өвчлөгсдийн талаар мэдээллийг цуглуулах,

- Хүн амын хэрэгцээ шаардлагад нийцүүлж, гамшиг тохиолдсон газрын нөөц болон эрүүл мэндийн шаардлагад үнэлгээ өгөх,

- Гамшгийн бүсийн аюул эрсдлийг бууруулахаар ажиллаж буй багийнхантай хамтран ажиллах,

- Өөр өөр нөхцөл байдалд асаргаа сувилгааг зөв зохион байгуулах,

- Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тухайлбал хүн амыг дархлаажуулах үйл ажиллагаанд оролцох,

- Олон нийтийн болон сайн дурын байгууллагуудтай хамтарч ажиллах (хоол хүнс, ус, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг)

- Гамшгийн үед олон нийтэд суурилсан сургалт, эрүүл мэндээ сахин хамгаалах талаар боловсрол олгох,

- Өөр, өөр ёс заншил уламжлалтай хүн амын дунд үзүүлэх сувилахуйн тусламжийн байдалд үнэлгээ өгч үр дүнгээр нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргах,

- Олон нийтийн дунд асаргаа сувилгааг зөв зохион байгуулж нөөцийг зөв хуваарилан, шаардлагатай зүйлээр хангах,

- Багийн үйл ажиллагаанд үр нөлөөтэй оролцох,

Б3.2. Хувь хүн болон өрх гэр бүлийн тусламж Б3.2.1.Үнэлгээ хийх

- Гамшгийн нөхцөл байдалд үнэлгээ өгч сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлж яаралтай арга хэмжээ авах,

- Гамшигт нэрвэгдэгсдийн өвчний түүх нас, биеийн болон сэтгэцийн үзүүлэлтүүдэд үнэлгээ өгч судлах,

- Нийгмийн халдварт өвчний шинж тэмдгийг илрүүлж, аврагчдад халдварт нэрвэгдэх, аюулаас сэргийлэх арга хэмжээ авах,

- Тэсэрч дэлбэрэх зүйл болон цөмийн, химийн, биологийн, туяаны гэх мэт дэлбэрэлтийн шинж тэмдэг, үзүүлэх нөлөөг тодорхойлох,

- Гамшигтай холбоотой биологийн аль эсвэл бусад дэлбэрэлтийн улмаас үүссэн гэмтэл, бэртэл, өвчлөлийг олж илрүүлэх,

- Тухайн мөчид яаралтай тусгаарлах, хөл хорио тогтоох шаардлагатай эсэхийг олж тогтоох,

- Хохирогчдод зүй ёсны туслалцаа үзүүлэх, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн болон сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх,

Б3.2.2.Хэрэгжүүлэлт

- Түгээмэл үйлдлийн стандартын дагуу яаралтай тусламжийн болон бэртэл гэмтэлийн үед үзүүлэх сувилахуйн тусламжийг үзүүлэх,

Page 101: 397 havsralt

- Өвчтөний хэрэгцээ, шаардлага, байгаа нөөц бололцоонд тулгуурлан авах арга хэмжээг төлөвлөн, стандартын дагуу сувилахуйн тусламж үзүүлэх,

- Өвчтөний эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх,

- Өвчтөнг зөөвөрлөх ажиллагаанд бэлтгэх ба зөөвөрлөлтийн үеийн аюулгүй ажиллагааг хангах,

- Дархлаажуулалтын вакцин болон эм тарианы аюулгүй байдлыг хангах,

- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтанд хяналт тавих зарчмыг дагаж мөрдөх,

- Асаргаа, сувилгаанд үнэлгээ өгч шаардлагатай үед сувилгааг хэрхэн үргэлжлүүлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх,

- Гамшгийн үед хувийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангах,

- Гамшгийн үед авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг баримтжуулахад анхаарал хандуулах,

- Хувь хүний соёл, зан заншил харилцаанд тохируулан асаргаа сувилгааг хийх,

- Бусад хүмүүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах,

- Нэрвэгдэгсдийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулах ажлыг хувь хүмүүс болон бусад байгууллагуудын тусламжтайгаар хамтран гүйцэтгэх,

- Шаардлагатай тохиолдолд нэрвэгдэгсдийг бүлэг болгон ангилах, хуваарилах,

Б3.3. Сэтгэлзүйн дэмжлэг

- Болзошгүй гамшгийн үед ажиллах, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх,

- Олон нийт, эмзэг бүлэг, гэр бүл, хүүхэд, насанд хүрэгчдийн гамшигт нэрвэгдсэн үеийн үеийн сэтгэлзүйн талаар мэдлэгтэй, тэднийг ойлгох, удирдах, чиглүүлэх, зааварлах,

- Нэрвэгдэгсэд болон тусламж шаардлагатай байгаа хүмүүст сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх,

- Гамшгийн үед хувь хүний зан үйлд тохируулан үйл ажиллагаа, сэтгэлзүйн анхны тусламж, зөвлөгөө үзүүлэх,

- Шаардлагатай тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх,

- Тусламж хүсэгчид болон нэрвэгдэгсэд, өрх гэр бүлд зориулсан төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх,

- Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн туслалцаа шаардлагатай байгаа хүмүүсийг олж тогтоох,

Б3.4. Хүн амын дундах эмзэг бүлэгт үзүүлэх тусламж

- Гамшгийн улмаас тусламж шаардлагатай байгаа хүн ам, эмзэг бүлгийнхэнийг олж илрүүлэх (өндөр настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон архаг хууч өвчтэй цаашид асаргаа сувилгаа шаардлагатай хүмүүс) Үүнд:

a. Эмзэг бүлгийн хүн амд сэтгэлзүйн болон мэргэжлийн тусламж үзүүлэх, b. Гамшгийн уршгаас болсон өндөр эрсдэл бүхий эмзэг бүлгийнхэний хэрэгцээг

тодорхойлох,

- Эмзэг бүлгийнхэнд зориулан тэдний тав, тухтай байх нөхцлийг бүрдүүлсэн орчныг бий болгох,

- Эмзэг бүлгийнхний эрх ашиг, сонирхлыг илэрхийлэх, хамгаалах,

- Эмзэг бүлгийнхэний хэрэгцээ, шаардлагыг хангах нөөц бололцоог бүрдүүлэх боломжийг бусад байгууллага, хамт олонтой хамтран хайх,

- Гамшиг тохиолдсон эмзэг бүлгийнхэнд сувилахуйн тусламж үзүүлэх,

- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй багийн хамт олонтой цаашид тусгайлсан асаргаа сувилгаа хийх шаардлагатай эсэх талаар зөвлөлдөх,

Б4. Сэргээх, нөхөн сэргээх чадамж

Page 102: 397 havsralt

Б4.1. Урт хугацаанд нөхөн сэргээлт шаардлагатай хувь хүмүүс, гэр бүл олон нийтэд үзүүлэх тусламж Б4.1.1. Хувь хүн болон гэр бүлийнхэнд

- Гамшгаас аврагдсан хүмүүст бие болон сэтгэлзүйн тусламж үзүүлэх урт болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулах,

- Төлөвлөгөөг шаардлагатай тохиолдолд дахин авч үзэж өөр хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг олж илэрүүлэх,

- Гамшгаас аврагдагсадад халдварт өвчин болон бэртэл гэмтлээс хэрхэн хамгаалах талаар зааварчилгаа өгөх,

- Орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тоног төхөөрөмж болон байрыг нөхөн сэргээх тусламж үзүүлэхэд ашиглах,

Б4.1.2. Нөхөн сэргээх

- Гамшигт нэрвэгдэгсдийн талаар мэдээлэл цуглуулж, нөхөн сэргээлт шаардлагатай иргэдийг тогтоох,

- Тусламж хэрэгцээ шаардлагатай байгаа газруудыг олж илрүүлэх,

- Гамшгийн үед үзүүлэх тусламжийн нүүлгэн шилжүүлтэд туслах /яаралтай тусламжаас сэргээх болон нөхөн сэргээхээс хэвийн байдалд шилжих/

- Нэрвэгдэгсдэд үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар, тасралтгүй байдлыг хангах, сайжруулах стратеги боловсруулахад туслах,

- Нэрвэгдсэн бүсд, нийгэм, олон нийттэй хамтран эрүүл мэндийн тусламж үзүүлдэг газруудыг сэргээх, дахин бий болгоход хамтран оролцох, В. СУВИЛАГЧИЙН ЗААВАЛ СУРСАН БАЙХ ЧАДВАР, ҮЙЛДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, АРГАЧЛАЛ В.1. Сувилагчдын сэтгэл санааны бэлэн байдал15-24

Гамшиг гэдэг нь нэгэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь нас буюу үнэт зүйлсийг сүйрүүлэх аюултай, хүнд гарз хохирол учруулах нөлөөтэй, урьдаас мэдээгүй, цаг бусын гай тохиолдол хэмээн тодорхойлсон байдаг. Гамшигт өртөгсдийг нэрвэгдэгсэд гэх бөгөөд сэтгэл зүйн хувьд 3 бүлэгт хуваагддаг. Үүнд:

Шууд нэрвэгдэгсэд (хохирогсод)

Далд нэрвэгдэгсэд (туслалцаа үзүүлдэг мэргэжлийн байгууллагын ажилтан, хувь хүмүүс жишээ нь: гал сөнөөгчид, эмч, сувилагч, цагдаа, хүмүүнлэгийн ажилтан гэх мэт)

Ар гэрийнхэн ба тухайн орон нутгийн хүн ам Гамшигт нэрвэгдэгсэд бие сэтгэцийн дотоод нөөцөө дайчилж, гамшгийн уршгаас

өөрийгөө хамгаалах хариу үйлдэл хийдэг. Ийм хамгаалах хариу үйлдэл болох бие сэтгэлийн илэрхийллийн байдлыг гамшгийн стресс гэдэг. Гамшигт нэрвэгдэгсэд нь айдас, сэтгэлийн түгшилт, сэтгэл гутрал буюу бусад тааламжгүй сэтгэл хөдлөлөөр энэхүү хариу үйлдлийг илэрхийлдэг. Хариу үйлдэл буюу хамгаалах механизм нь нэрвэгдэгч болон эргэн тойрныхныг бие болон сэтгэлийн дарамтад оруулдаг.

Гамшиг ослын агшин бүр хүний сэтгэхүйд нэн хүчтэй нөлөөлдөг бөгөөд, гамшгийн үед ажиллах сувилагч нь сөрөг муу талыг дэвэргэн бодох, хөнөөллийг хэт үнэлэх, байнга эмээх байдалтай байх, бодит аюул, сэтгэхүйн айдас, тэдгээрийн эсрэг байнга сөрөн зогсох мэдрэмж, бэрхшээлийг даван туулах хүч, зан үйлийг удирдаж, биеэ эзэмдэн, тайван бодож сэтгэх зэрэг сэтгэл зүйн хувьд өөрсдөө бэлэн байх хэрэгтэй.

Аврах баг, бүрэлдэхүүний сэтгэл зүйн бэлтгэл нь тэдний хувийн бэлтгэл, хамт олны төлөвшил, хоорондын зан, харьцааны эерэг хандлага зэрэг сэтгэл зүй, бие бялдарын хөгжлийн түвшинг ихээхэн чанаржуулдаг. Нэгдэл, нягтралтай эвсэг хамт олны доторхи бэлтгэл сулхан гишүүн ч хамт олноос суралцан, өөрийгөө итгэлтэй байлгаж, учирсан бэрхшээлийг зоримгоор даван туулах нь элбэг.

Иймээс ослын нөхцөл байдалтай уялдуулан хамт олны сэтгэл зүйг төлөвшүүлэх нь юу юунаас чухал юм.

Page 103: 397 havsralt

Газар хөдлөлт, дэлбэрэлт, шуурга, хар салхи, үер, түймэр зэрэг байгалийн аюулт үзэгдэл нь хүний бие махбодид бодитойгоор хохирол учруулахаас гадна хүнийг сэтгэхүйн хүчтэй хямралд оруулна. Хөнөөх хүчин зүйлсийн нөлөөллийг биеэр амссан хүмүүсээс гадна бэртэл гэмтэл аваагүй мөртөө сүйрлийн үйл явцыг шууд ажиглаж байсан хүмүүс ч сэтгэхүйн их хямралд орж болно.

Онцгой байдлын нөлөөнд өртсөн хүмүүст нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэхүйн өөрчлөлт тохиолдох бөгөөд тэр нь доорх нөхцөл байдлаас хамаарна. Үүнд: хөнөөх хүчин зүйлтэй холбогдоод хүнд учирсан бие махбодийн гэмтэл хэдий чинээ хөнгөн байна сэтгэхүйн хямрал төдий чинээ эрт, хурцаар илэрнэ.

Онцгой байдлын бүсэд хүнд учирсан хохирол хэдий чинээ их байна сэтгэхүйн хямрал төдий чинээ гүнзгийрч удаан үргэлжлэн санаа сэтгэлийг нь эмзэглүүлсэн үйл явдал, асуудлын талаар хүний ойлголт хичнээн бүрхэг, мэдээлэл хомс байх тутам сэтгэцийн хямрал төдий чинээ гүнзгий удаан үргэлжилнэ.

В1.1.Сэтгэлзүйн тусламж үзүүлэх15-24 Гамшгийн үед сэтгэлзүйн бэлтгэлтэй байх:

- Гамшгийн байдалд орохоос өмнө тухайн гамшгийн талаарх мэдлэгтэй байх - Гамшгийн байдалд орж байсан бусад орнуудын туршлагаас суралцах (видео,

зураг, ном зохиол, газар дээр нь очиж судлах гэх мэт) - Хэзээ ч гамшгийн байдалд орох бэлтгэлтэй байх (дасгалжуулалттай) - Гамшгийн байдлыг тодорхойлох (түвшин) - Анхаарлын багтаамж өндөртэй байх - Нөхцөл байдалд хурдан шийдвэр гаргадаг байх

Олон нийт эмзэг бүлгийнхэн, гэр бүл, хүүхэд насанд хүрэгчдийн гамшгийн үеийн сэтгэлзүйг ойлгох:

- Гамшигт өртөж байгаа хүмүүсийн зоригийн байдлыг нь тодорхойлж, дүгнэлт хийх - Эмзэг бүлгийхний сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох (бага цочрох) - Хүүхэд, хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох (хандлага ямар байна тийм л

хариу өгнө) - Насанд хүрэгчдийн сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох - Хүмүүсийн сэтгэл зүйн зовлон бэрхшээлийг нь даван туулахад дэмжлэг үзүүлэх

Аврагдагсад болон тусламж шаардлагатай байгаа хүмүүст сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх:

- Оврого буюу сандрал мэгдэлтэнд орсон хүмүүсийг бүлэглэн тодорхойлох - Аль болох эерэг халуун дулаан үг хэлэх - Ятгалга явуулах тайвшруулах үг хэллэг, үйлдлийг гаргах жишээ нь: нурууг нь илэх,

гар хөлийг нь барих шаардлагатай үед сатааруулах зүйлээр туслах - Итгэл үнэмшил төрүүлэх (амьдрах) - Сэтгэл зүйн дасгал ажиллуулах (аймшигт дүр дүрслэлээс нь салгах) - Зурган сорилоор дамжуулан тухайн хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг нь оношлон

дүгнэлт гаргаж тохирсон туслалцаа дэмжлэг үзүүлэх Гамшгийн үед хувь хүний зан үйлд тохируулан үйл ажиллагаа явуулах (сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх)

- Темпераментүүдийг нь тодорхойлж тэдгээрт тохирсон ятгалгыг явуулах - Бие хүний шинж дээр нь үндэслэн (гадагшаа хүн, дотогшоо хүн, холимог)

тайвшруулах үйл ажиллагаа явуулах - Ой тогтоолтонд үүссэн аймшигтай дурсамжаас салгах зөвлөгөө заавар өгөх - Зан төлөвт нь түшиглэн тусламж үйлчилгээ үзүүлэх (өөрийнхөө сэтгэл зүйн

тогтвортой байдлыг бүрдүүлчихээд бусад хүмүүст туслах санаачлагатай хүн байж болно)

- Бүтээлч сэтгэлгээний үндсэн дээр хүмүүсийн зан үйлийг өөрчлөх

Шаардлагатай тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх

Page 104: 397 havsralt

- Тайвшруулах эм бэлдмэлийг хэрэглэх - Нойрсуулах бэлдмэл хэрэглэх: мэдрэлийн эсүүдийг тайвшруулж байгаад хүчтэй

хөөрлийн байдлыг нь намдаах - Өмнөх амьдрал буцаах (аймшигтай дурсамжаасаа урагшлан амьдралд нь

тохиолдсон аз жаргал, баяр баясгалантай үе рүү нь шилжүүлэх) - Булчин суллах эмчилгээ хийх - Ятгах заслыг хийж гүйцэтгэх (ялангуяа гамшигт нэрвэгдэгсэд сэтгэл зүйн хувьд

тогтворгүй байдаг учраас нөлөөнд орох нь хялбар байдаг)

Тусламж хүсэгчид болон аврагдагсад, өрх бүлд зориулсан төлөвлөгөө боловсруулах

- Тусламж хүсэгчдийг бүлэглэн хуваах (бага насны хүүхэд, насанд хүрэгчид, өрх гэр бүл)

- Эмнэлгийн мэргэжилтнүүд баг болон бүлэг хүмүүстэй ажиллах - Тусламж хүсэгчдэд зориулан төлөвлөгөө боловсруулах Үүнд:

Тухайн хүний онцлог (нас, хүйс, бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн байдал)

Тусламж үйлчилгээ өгөх арга аргачлалаа боловсруулах

Мэргэжлийн аврагчдын бодит тусламжийг бодолцох хэрэгтэй

Зөвлөмж заавар боловсруулах

- Нөөц бололцоондоо тулгуурлан сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн туслалцаа шаардлагатай байгаа хүмүүсийг олж тогтоох

- Сувилахуйн туслалцаа шаардлагатай байгаа хүмүүсийг мэргэжлийн аврагчтай хамтран олж илрүүлэх

- Сувилахуйн анхан шатны тусламж үзүүлэх (амин үзүүлэлт үзэх, ...) - Шаардлагатай хүмүүст эм бэлдмэл хэрэглэх - Хүмүүсийг аюулгүй газар ангилан байршуулах - Хоол хүнс болон дулаан хувцас хэрэгслээр хангах - Хэвийн байдалдаа орох хүртэл нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах

В2. Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үзүүлэх /шалгуур / В2.1. Өвчтөний өнгөт хуудас (Гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламжийн өврийн дэвтэр ЭМЯ-ДЭМБ)

Амьсгал, амьсгалын зам болон цусны эргэлтийн тогтолцооны байдлаас хамааран, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохих шатлал руу өвчтөнийг эрэмбэлэн хувиарладаг. Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөнд өвчтөнийг хаана хүлээн авах, хүнд ба хөнгөн байдлаар нь ялгах хэсгийг зохион байгуулна. Яаралтай үед өвчтөний мэдээллийг өнгийн хуудсаар ангилдаг ба дараах мэдээллүүд зайлшгүй байна. Үүнд:

a. Өвчтөний дугаар b. Өвчтөний нэр c. Гэмтэл, эмгэгийг тэмдэглэл d. Урьд нь өвч байсан гэмтэл болон эмчилгээ

Улаан хуудас- Хамгийн яаралтай буюу 1-3 цагийн дотор эмчилгээ шаардлагатай, амь тэнссэн үе:

a. Амьсгалын зам гэмтэх, бөглөрөх, b. Амьсгал хямрах, c. Цусны эргэлтийн хямрал, d. Ухаан санаа балартах, e. Цус алдалт шоктой хавсрах,

Шар хуудас- 2 дугаар зэргийн буюу 4-6 цагийн дотор яаралтай эмчлүүлэх

Page 105: 397 havsralt

шаардлагатай үе: a. Амьсгалын замаас бусад том хэмжээний түлэгдэлт, түлэгдэлтийн улмаас зөөлөн

эдийн гэмтэл үүсгэсэн b. Нуруу, нугасны гэмтэл, чөмөгт яс болон сүүжний ясны хугарал c. Хүрээлэн буй орчны нөлөөллөөс үүссэн гэмтэл (халуун, хүйтний)

Ногоон хуудас- 3 дугаар зэргийн буюу эмчилгээ хийх шаардлагагүй эсвэл хойглуулж болох гэмтлүүд: a. Өнгөц жижиг гэмтлүүд b. Жижиг ясны хугарал (зөөлөн эдийн гэмтэл, өнгөц түлэгдэлт) c. Амьд үлдэх найдваргүй хүнд гэмтлүүд (толгойн гэмтэл, маш их хэмжээний

түлэгдэлттэй)

Цагаан хуудас: Нас барсан хүмүүс

В.2.2. Дохиоллын өнгөт тогтолцоо Эмнэлгийн дохиоллын өнгөт тогтолцоог эмнэлгийн дарга, эмнэлгийн яаралтай

тусламж хариуцсан хүмүүс зарлах бөгөөд “хэрэглэхээ зогсоо” гэж зарлах хүртэл хүчинтэй байна.

В.1.2.1. *Цагаан* код Дараах нөхцлүүдэд энэхүү дохиоллын цагаан өнгөт кодыг зарлана Үүнд:

- Цэргийн нэмэлт хүч шаардагдаж болзошгүй үед,

- Тухайн газар нутагт олон нийтийн цуглаан, бослого төлөвлөгдсөн,

- Цаг агаарын мэдээгээр хуй салхи гарч болзошгүй гэж зарласан,

- Үндэсний болон орон нутгийн сонгуулийн үед,

- Үндэсний баяр наадмын үед (шинэ жил, наадам, цагаан сар),

- Эмнэлгийн дарга, холбогдох удирдлагууд гамшиг гарсан гэж албан ёсоор зарласан,

*Цагаан* өнгөт кодын дохиолол авсан үед бэлэн байдлыг хангахад шаардлагатай хүний нөөц

1. Мэс засалчид 2. Гэмтлийн эмч нар 3. Сэхээн амьдруулах эмч, сувилагч нар 4. Дотрын эмч нар 5. Нүд, чих, хамар хоолойн эмч нар 6. 2 дах баг бэлэн байх 7. Эмнэлгийн бусад ажилчид

В.1.2.2. *Цэнхэр* код

Гамшгийн бэлэн байдал үүсээд 20-50 улаан хуудастай хүмүүс ирэх гэж байгаа үед

*цэнхэр* кодын дохиоллоор хэсэгчилсэн идэвхижилтийг зарлана. Энэ үед эмнэлгийн зөвхөн хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, сэхээн амьдруулах тасгийг идэвхижүүлнэ.

*Цэнхэр* код зарлахад дараах баг зохион байгуулалтад орно.

1. Газар дээр эмнэлгийн тусламж үзүүлэх баг, 2. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч, 3. Гэмтэлд дадлага хийж буй бүх оюутнууд, 4. Мэс заслын тасгийн эрхлэгч, 5. Тухайн өдөр ажиллаж байнаа мэс заслын эмч нарын баг, 6. Эмнэлгийн эмийн сан болон бусад шаардлагатай зүйлс өгөх нярав, 7. Урьд өдөр ээлжтэй байсан мэс заслын эмч нарын баг, 8. Тухайн ээлжинд байгаа ахлах сувилагч,

Page 106: 397 havsralt

9. Тухайн ээлжинд ажиллаж байгаа бусад ажилтнууд,

В.1.2.3. *Улаан* код 50 болон түүнээс дээш улаан хуудастай хүмүүс эмнэлэгт гэнэт, нэгэн зэрэг ирэх

үед эмнэлгийг бүхэлд нь идэвхитэй ажиллагаанд оруулна. Газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлж байгаа баг, нэрвэгдэгсдийг хувиарлан шаардлагатай эмнэлэг рүү явуулах учир зөвхөн нэг эмнэлэг бус бусад мэргэжлийн эмнэлгүүд ч хамрагдана.

*Улаан* код зарлагдахад дараах зохион байгуулалтыг хийнэ.

- Цэнхэр кодын үед байх ёстой бүх хүмүүс,

- Бусад бүх мэргэжлийн салбар зөвлөл, хүрээлэнгүүд,

- Бүх сувилагч нар,

- Эмнэлгийн бүх ажилтнууд

В3. Гамшгийн үед сувилагчийн зайлшгүй эзэмших чадвар 1. Сувилагчийн зайлшгүй мэдэх мэдлэг (Хавсралт 1) 2. Өдөр тутмын бэлэн байдалд сувилагчийн үүрэг, Өндөржүүлсэн бэлэн байдалд

сувилагчийн үүрэг, Бүх нийтийн бэлэн байдалд сувилагчийн үүрэг (Хавсралт 2) 3. Амны хаалт зүүх (Хавсралт 3) 4. Гар угаах , Гар халдваргүйтгэх (Хавсралт 4) 5. Бээлий өмсөх (Хавсралт 5) 6. Халдвар хамгаалалын бусад хэрэгсэл (Хавсралт 6) 7. АЦХАХ хамгаалалтын хувцсыг өмсөх, тайлах журам (Хавсралт 7) 8. Тарваган тахлын үеийн хамгаалах өмсгөлийг өмсөх, тайлах дараалал (Хавсралт

8) 9. Эмнэлгийн мэргэжилтний иж бүрдэл хамгаалах хувцсыг өмсөх, тайлах журам

(Хавсралт 9) 10. Томуугийн цартахлын үеийн эмнэлгийн халдвар хамгаалал (Хавсралт 10) 11. Байгалийн голомтот халдварт өвчнөөс хамгаалах өмсгөлийн иж бүрдлийг өмсөх

(Хавсралт 11) 12. Үер, усны аюулаас сэргийлэх, Үер, усны аюулын үед хийх зүйл, Үер, усны аюулын

үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс, Үер, усны аюулын дараа хийх зүйл (Хавсралт 12)

13. Газар хөдлөлт болохын өмнө хийх зүйл, Газар хөдлөлтийн үед хийх зүйл, Газар хөдлөх үед байшин дотор байгаа үед хийх зүйл, Газар хөдлөх үед гадна байгаа үед хийх зүйл, газар хөдлөлтийн дараа хийх зүйл (Хавсралт 13)

14. Хүчтэй цасан болон шороон шуурга, цаг агаарын онц аюултай үзэгдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс, хүчтэй цасан болон шороон шуурганы аюулын үед ямар арга хэмжээ авах вэ?, Хүчтэй цасан болон шороон шуурганы үеийн зөвлөмж, Хүчтэй цасан болон шороон шуурганы үед гэр, орон байрнаасаа зайлшгүй гарах тохиолдолд анхаарах зүйлс, хүчтэй цасан болон шороон шуурганы дараа ямар арга хэмжээ авах вэ? (Хавсралт 14)

15. Эрс хүйтрэлт, цасан шуурганы тухай сэрэмжлүүлэг мэдээ авсан үед юуг анхаарах вэ? (Хавсралт 15) В4. Нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх12 В4.1. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон үед үзүүлэх анхны тусламж (DRABC-зарчим) D-danger - Аюулыг шалгана. 1. Гэмтэл учруулж байгаа аюул үргэлжилж байгаа эсэхийг шалгана (гал түймэр,

угаарын хий, цахилгаан гүйдэл г.м).

Page 107: 397 havsralt

2. Хэрвээ боломжтой бол гэмтсэн хүнээ аюулаас холдуулах эсвэл аюулыг зайлуулна.

R-response -Ухаантай эсэхийг шалгана. Том хүн болон ярих чадвартай хүүхэд байвал:

- Нэрийг нь асууна.

- Мөрөн дээрээс нь зөөлөн татна. 1 хүртэлх насны хүүхэд байвал:

- Зөөлөн ярьж, дуудаж сэрээнэ. Гэмтсэн хүний ухаантай байгаа эсэхийг : 1. Сэрээх оролдлого хийж зөөлөн татна. 2. Үнэртэнэ (архи, тамхи, эм г.м зүйлс үнэртэж байна уу?) 3. Дух шилэн хүзүү орчим ямар нэгэн гэмтэл байна уу? 4. Хоёр чихнээс нь цус гарч байна уу? 5. Хоёр гарт гэмтэл байгаа эсэхийг үзээд ил шарх байхгүй бол үеэр нь хөдөлгөж үзнэ. 6. Цээж, хэвлийд гэмтэл байгаа эсэхийг үзнэ. 7. Хоёр хөлд гэмтэл байгаа эсэхийг шалгаад ил шарх байхгүй бол үеэр нь хөдөлгөж үзнэ.

A-airway -Амьсгалын замыг чөлөөлөх, Амьсгалын замыг хэрхэн шалгах вэ?

- Цээж төвөлзөх хөдөлгөөнийг ажиглана

- Чихээ цээжинд нь наана

- Хамрын үзүүрт утас барьж болно

- Нүдний шил хамарт нь ойртуулан барьж үзэж болно

- Гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх г.м аргуудаар амьсгалж байгаа эсэхийг шалгана.

Ухаангүй хүний амьсгалын зам бөглөрөх нь:

- Хэл унжих (бүх биеийн булчингууд суларснаас хэл нь хоолой руу унжиж агаар орох замыг хаадаг)

- Хатуу болон хагас хатуу биетүүд (хоол, бөөлжис, цус, хиймэл шүд г.м)

- Амьсгалын замын гэмтэл, хавдар г.м шалтгаануудаас болдог.

Хэрэв амьсгалын зам дээрх шалтгаануудын улмаас бөглөрсөн бол амьсгалын замыг: 1. Амыг нь ангайлган аман доторх зүйлийг хуруугаараа ухаж гаргана. 2.Толгойг нь хажуугаар нь зөөлөн гэдийлгэнэ. 3. Анхны тусламж үзүүлэгч нь 1 гараа шилэн хүзүүнийх нь доогуур оруулж бага зэрэг өндөрлөөд нөгөө гараараа духнаас нь барьж гэдийлгэнэ. 4. Эрүүг нь доош татаж амыг нь ангайлгана.

Амьсгалын замыг чөлөөлсний дараа амьсгалахгүй хэвээр байвал зохиомол

амьсгал хийнэ.

B-breathing -Зохиомол амьсгал хийх

- Нэг гарын эрхий, долоовор хуруугаар хамрын үзүүрийг чимхэн духан дээр байрлуулна.

- Нөгөө гараар эрүүнээс татаж эрүүг дээшлүүлэн амыг нь ангайлган зохиомол амьсгал өгнө.

- Нэг удаагийн амьсгалыг 1,5-2 секунд орчим хийнэ.

Амьсгал өгөх буюу үлээх үедээ

- Гэмтсэн хүнийхээ цээж рүү 45 градусын налуугаар харна

Page 108: 397 havsralt

- Хэрэв амьсгалыг зөв өгвөл цээж төвхөлзөн хөдлөх ёстой.

- Цээжний хөдөлгөөнийг харахын тулд хувцасны энгэрийг задгайлж, цээжийг ил гаргасан байх ёстой.

- Судасны цохилтыг шалгаж үзнэ.

- Том хүн болон 9-өөс дээш насны хүүхдэд: гүрээний эсвэл шууны судсан дээр долоовор болон дунд хуруугаар зөөлөн тэмтэрнэ.

- 1 хүртэлх насны хүүхдэд: бугалганы дотор талд долоовор, дунд хурууг байрлуулж зөөлөн тэмтэрнэ.

Зохиомол амьсгалыг 3-н янзаар өгч болно. 1. Амнаас аманд 2. Амнаас хамарт

- Амьсгалуулагч хүний амны хэмжээ таарахгүй үед

- Ам уруулын хэсэгт шархтай цус гарч буй тохиолдолд

- Таталтын үед шүд зуусан тохиолдолд 3.Амнаас ам хамарт

- Гол төлөв нярай хүүхдэд хэрэглэнэ

C-circulation зүрхний шууд бус иллэг 1.Тусламж үзүүлэгч гэмтсэн хүний цээжин дээр эхлээд 1 гараа байрлуулна.

- Үүний тулд эхлээд өвчүүний дээд доод өнцгийг олно.

- Энэ 2 цэгээсээ өвчүүний гол руу ижил зайд орших цэг буюу өвчүүний голыг олно.

- Энэ цэгт нэг гарын алганы ирмэгийг байрлуулна. 2. Нөгөө гараа дээр нь давхарлан байрлуулж атгана.

3. Хоёр гараа нугалахгүй, босоо чиглэлээр, эгц доош, цээжийг 4-5 см хотолзтол нь дарна. 4. Нэг удаагийн даралтын дараа даралтын хүчийг бууруулж сулруулаад гараа

цээжнээс салгахгүй дараагийн даралтыг үргэлжлүүлнэ. 5. Ийм маягаар нийтдээ 30 удаа хийнэ

В4.2. Гэмтлийн оврогын үед үзүүлэх анхны тусламж12 Заалт: Гэмтлийн оворго Бэлтгэх зүйлс:

1. Цус тогтоох иж бүрдэл 2. Өвчин намдаах иж бүрдэл 3. Тайвшруулах эмийн бэлдмэл 4. 0,25-0,5% новокайн 5. Шарх цэвэрлэх иж бүрдэл 6. Тариур , бинт, алчуур 7. Чиг, дамнуурга тэрэг 8. Цус сэлбэх иж бүрдэл 9. Яаралтай тусламжийн иж бүрдэл 10. Халуун цай, дулаан хөнжил

Авах арга хэмжээ:

1. Өвчтөнийг хэвтүүлэх, тайвшруулах 2. Цус алдалтыг тогтоох:

a. Чангалуур тавих b. Чихээс хийх c. Цус тогтоох хавчаар тавих d. Цус алдсан хэсгийг дээш өргөх e. Үеэр нугалах f. Хүйтэн жин тавих

Page 109: 397 havsralt

g. Цус тогтоох эмийн бэлдмэл хэрэглэх 3. Өвчин намдаалт хийх

a. Унтуулгын бус эмийн бэлдмэл I. Анальгин 50%-2мл II. Баралгин 5мл

b. Унтуулгын үйлчилгээтэй өвчин намдаах эмийн бэлдмэл I. Морфин 1%-1мл II. Промедол 2%-1мл

III. Омнофон 2%-1 IV. Фентанил 0,005%-1-2мл

c. Тайвшруулах бвчин намдаах эм I. Аминазин 2,5%-2мл II. Дродеридол 0,25-2мл

4. Мэдээ алдуулан унтуулах: закис азот хүчилтөрөгч 2:1 5. Шархыг цэвэрлэх 6. Гэмтсэн мөчинд бэхэлгээ хийн хөдөлгөөнгүй болгох 7. Өвчтөнийг дулаалах 8. Зүрх судасны системийг дэмжих 9. Амьсгалын дутагдлын эсрэг арга хэмжээ 10. Шингэн сэлбэх 11. Өвчтөнийг эмнэлэгт хүргэх

Унтуулгын үйлчилгээ эмийн бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Үүнд: 1. Дотор эрхтэн гэмтсэн 2. Дотуур цус алдсан байгаа тохиолдолд 3. Артерийн даралт 60-80 мм.м.у.б-аас доош байгаа 4. Оврогын 3-4 үед

В4.3. Шархны үед үзүүлэх анхны тусламж12

Заалт: Шарх Хүндрэл: Гэмтлийн оврого, Цус алдалт, Үхжилт үүсэх Бэлтгэх зүйлс:

1. Цус тогтоох иж бүрдэл 2. Өвчин намдаах иж бүрдэл 3. Яаралтай тусламжийн иж бүрдэл 4. Хормогч, бээлий нүдний шил амны хаалт 5. Хямсаа 2ш 6. Аргиун самбай, бөмбөлөг 7. 70% спирт 8. 1% иодын уусмал 9. Ариутгагч уусмал 10. Зүү тариур 11. Антибиотик 12. Хайч 13. Самбай болон алчуур 14. Цавуу

Авах арга хэмжээ:

1. Цус тогтоолт хийнэ 2. Өвчин намдаалдт хийнэ 3. Шархыг цэвэрлэнэ 4. Ариун боолт хийнэ 5. Шарханд чиг тавьж бэлтгэнэ 6. Яаралтай гэмтлийн тасагт хүргэнэ 7. Тээвэрлэх үед дээр дурьдсаны дагуу тээвэрлэнэ

Page 110: 397 havsralt

8. Шаардлагатай үед яаралтай тусламжийн арга хэмжээ авна 9. Удаан хугацаагаар тээвэрлэх үед урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик

болон татрангийн эсрэг сийвэн хийнэ В4.4. Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж12

Заалт: Хөлдөлт осголт Бэлтгэх зүйлс:

1. Халуун хувцас, хөнжил цай 2. Тос , вазелин, глицерин 3. Урсгал ус 4. Хөвөн 5. Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж үзүүлэх иж бүрдэл 6. Яаралтай тусламжийн иж бүрдэл

Авах арга хэмжээ:

1. Гэмтэгчийг дулаацуулах a. Галд ойртуулах b. Дулаан хувцас хөнжлөөр хучих c. Өмсөж явсан гутал бээлийг тайлах d. Бүлээн чихэртэй цай давстай шингэн юм уулгах e. Этанол 1г тооцон уулгах

2. Хөлдсөн осгосон хэсэгт иллэг хийж үрж өгнө. Цэврүү үүсэн тохиолдолд хагалж үрж болохгүйг анхаарах хэрэгтэй.

a. Гарын алгаа спиртээр норгоод гэмтсэн хөлдсөн хэсгийн захаас төврүү чиглэлтэй үрж илнэ.

b. Хөлдсөн гэмтсэн хэсгийг болон тухайн хүнийг 20-34 0с бүлээн усанд 10-60 минут байлгах ба бага багаар усны хэмийг нэмэгдүүлэн 40-450с болгоно.

3. Хөлдсөн осгосон хэсэг улайн, цэврүү үүсэж өвдөж эхэлвэл уснаас гарган хуурайлаад хуурай боолт хийх буюу 33% спиртээр норгосон хөвөнгөөр орооно. Боолт нь нухахааргүй гөлгөр чанга биш байх ба гар хөлийн сарвуунд цэврүү үүссэн тохиолдолд хуруу бүрийг тус тусад нь бооно.

4. Өвчин намдаалт хийнэ. Үүнд: a. 50% -1,0 мл анальгин булчинд b. 1% -1,0 мл морфин c. Диклоденк 100-150 мг шулуун гэдсээр

5. Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн шинж тэмдэгийн болон эмгэг жамын эмчилгээг эмчийн заалтын дагуу хийнэ

6. Амьсгал зүрх зогссон үед яаралтай тусламж үзүүлнэ. 7. Цэврүү үүссэн тохиолдолд том хэмжээний татагдсан цэврүүг хагалан ариун боолт

хийх ба жижиг цэврүүнүүдийг хагалах шаардлагагүй. 8. Хэтэрхий халуун зүйлээр огцом бүлээцүүлбэл судасны бөглөрөл үүсэх аюултай тул

гэмтсэн хэсгийн хэмжээнээс болон гүнээс хамааран гепарин эмчийн заалтаар хийнэ.

В4.5. Хэвлийн битүү гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж12

Заалт: Хэвлийн битүү гэмтэл Бэлтгэх зүйлс:

1. Мөс 2. Өвчин намдаах эмүүд 3. Зүү тариур 4. Бээлий 5. 70%-96% спирт 6. Ариутгасан самбай, бөмбөлөг

Page 111: 397 havsralt

7. Дамнуурга 8. Цус тогтоох иж бүрдэл 9. Оврогын эсрэг иж бүрдэл

Авах арга хэмжээ:

1. Өвчтөнийг дамнуурган дээр хажуугаар болон дээш нуруугаар харуулан хэвтүүлнэ 2. Цочмог цус алдалтын шинж илэрвэл:

a. Цус тогтоох эмчилгээ хийнэ b. Цус сэлбэнэ

3. Өндөр тунгаар АБ эмчилгээ хийнэ. 4. Яаралтай мэс заслын тасагт хүргэн яаралтай хагалгаа хийнэ. 5. Өвчтөнийг хөлийг нь нугалуулан дээш нуруугаар харуулан хэвтүүлэн эмнэлэгт

хүргэнэ. 6. Эмчийн заавраар яаралтай тусламэ үзүүлнэ.

Тайлбар:

1. Өвчин намдаах болон унтуулга эмчилгээ хийхгүй. 2. Булчин сулруулах болон агшилт тавиулах эмчилгээ хэрэглэхгүй. 3. Ходоод угаах болон бургуй тавихыг хориглоно. 4. Бүлээн жин тавьж болохгүй. 5. Хоол өгөх болон ус уулгахыг хориглоно.

В4.6. Нурууны гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж12 Заалт: Нурууны гэмтэл Бэлтгэх зүйлс:

1. Дамнуурга 2. Элсэн дэр, зөөлөвч, өөрий нь хувцас 3. Крамерийн чиг 4. Шээс авах иж бүрдэл 5. Бинт боолтын материал 6. Хөвөн 7. Оврогын эсрэг иж бүрдэл 8. Цус тогтоох иж бүрдэл

Авах арга хэмжээ:

1. Өвчтөнийг хатуу гадаргуу дээр дээш нь харуулан хэвтүүлэн байрлуулна. 2. Нуруун дээр нь зөөлөвч, дэр тавина. 3. Дээш нь өргөх, огцом хөдөлгөөн хийхийг хориглоно. 4. Хатуу шадаргуу дээр байрлуулсаны дараа хөлийг шагай өвдөг түнхний үеэр

хөдөлгөөнгүй болгон бэхэлнэ. Гарыг шуу болон тохойн үеэр бэхэлнэ. 5. Өвчин намдаалт хийнэ. 6. Оврогын эсрэг арга хэмжээ авна. 7. Нугас нурууны гэмтэл байгаа тохиолдолд давсагт катетр тавина. 8. Яаралтай гэмтлийн тасагт хүргэнэ. 9. Өвчтнийг дамнуургаар хэвтээ бэхэлсэн байдлаар тээвэрлэнэ.

Тайлбар: Өвчтнийг бэхлэх үед 3-с дээш хүн оролцон нэг түвшинд зөөлөн өргөж байрлуулна. В4.7. Мөчдийн гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж12

Заалт: Ясны гэмтэл Хүндрэл: Гэмтлийн оврого, Ил гэмтэл, Цус тогтоолт

Page 112: 397 havsralt

Бэлтгэх зүйлс: 1. Оврогын эсрэг арга хэмжээ авах иж бүрдэл 2. Мөчдийн гэмтлийн үедийн хэрэглэдэг иж бүрдэл

Авах арга хэмжээ:

1. Суугаа болон хэвтээ байрлалд байрлуулна. 2. Өвчин намдаалт хийнэ. 3. Мөчдөд боолт хийн бэхэлнэ. 4. Шаардлагатай тохиолдолд оврогын эсрэг арга хэмжээ авна 5. Гэмтлийн тасагт хэвтүүлэн эмчилнэ.

Тайлбар:

Гэмтлийн цус алдалт байгаа тохиолдолд цус тогтоолт хийнэ.

Ил гэмтлийн үед шархыг цэвэрлэн ариун боолт хийнэ. В5. Хяналт В5.1. Хяналт ба үнэлгээ

-Эрүүл мэндийн байгууллагын сувилгааны албадын дарга нар нь энэхүү удирдамжийн дагуу сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, сувилагчдын бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг хариуцаж ажиллана.

Энэ асуудлаар хийсэн ажлын тайланг байгууллагын гамшгийн бэлэн байдлыг хангах албаны хуралд танилцуулна.

Page 113: 397 havsralt

Хавсралтууд

Хавсралт 1

Гамшиг, осол, олон нийтийг хамарсан халдварт

өвчний дэгдэлт, онцгой байдлын асуудлаар сувилагчийн зайлшгүй мэдэх мэдлэг

1. Монгол Улсын хууль “Гамшгаас хамгаалах тухай”, 2003.06.20 2. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар

тогтоол “Байгалийн гамшгийн аюулыг бууруулах үндэсний хөтөлбөр” 3. Гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламжийн өврийн дэвтэр ЭМЯ-ДЭМБ 4. Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлийн стандарт

MNS 4621:2008 5. Эрүүл мэндийн сайдын 2008 оны Тарваган тахал, галзуу боом өвчний халдварын

үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах тухай 151 дүгээр тушаал

6. Эрүүл мэндийн сайдын 2010 оны Томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамж батлах тухай 141 дүгээр тушаал

7. Эрүүл мэндийн сайдын 2010 оны Өндөр хоруу чанартай томуугийн вирусийн халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах тухай 362 дугаар тушаал

8. Эрүүл мэндийн сайдын 2010 оны Томуугийн цартахлын А /Н 1N1/ вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай 375 дугаар тушаал

9. Сувилахуйд суралцагсдад О.Сарантуяа , В.Даваахүү 2012 он 10. Эмнэлгийн байгууллагын гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө

Гамшиг Сувилагчийн зайлшгүй мэдэх чадвар

- Сэтгэн бодож, шийдвэр гаргах арга зүйд суралцсан байх

- Багаар хамтран ажиллах чадварт суралцсан байх

- Гардан үйлдлийн ур чадварт суралцсан байх

- Харилцааны чадварт суралцсан байх

- Гамшиг яаралтай үеийн бэлэн байдлын хувцас хэрэгслийг ашиглах, хэрэглэх чадвар

Сувилагчийн зайлшгүй мэдэх хандлага

- Аливаа юманд чин сэтгэлээсээ хандах зарчим

- Мэргэжлийн мөн чанарыг ойлгож эмчлүүлэгчдэд туслах гэсэн эрмэлзлэлийг бий болгох

- Үйл хөдлөл үг яриагаараа бусдад байнга хүндэтгэлтэй харилцах

- Харилцааны соёлыг төгс эзэмшиж, ёс зүйн хэм хэмжээнээс суралцах

- Эмчлүүлэгчийн сэтгэл зүйд тохируулан харилцах

- Эмчлүүлэгчийн биеийн ерөнхий байдлын талаар үнэн зөв мэдээллийг ар гэрийнхэнд нь өгөх

Page 114: 397 havsralt

Хавсралт 2

Монгол Улсын Гамшгийн тухай хуулиас Өдөр тутмын бэлэн байдал,

Нутаг дэвсгэр, эмнэлгийн онцлогтой нийцсэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй танилцсан байх;

Харилцаа холбоо, зарлан мэдээлэх, хэрэгслэлийг ажиллуулж чаддаг байх;

Тогтсон дохиогоор ажиллах арга ажиллагаанд суралцаж дадлагажих;

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Гамшгаас хамгаалах материал хэрэгслийн бэлэн эсэхийг байнга шалгаж, бэлэн байдлыг дээшлүүлэх;

Гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдан ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах;

Г1.2. Өндөржүүлсэн бэлэн байдал,

Аюул, осол, бохирдолын тухай зарлан мэдээлэх дохиог хүн амд хүргэхэд суралцах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг мэддэг байх;

Харилцаа холбоо, зарлан мэдээлэх, хэрэгслэлийг бэлэн байлгах, ажиллуулж чаддаг байх;

Аюул, осолтой холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авах, дамжуулах, ослоос сэрэмжлүүлэх дохио мэдээллийг байгууллага, иргэдэд тогтмол хүргэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх ажилд оролцох;

Аврах анги, отряд, салбар, нэгж болон мэргэжлийн ангитай жигдрэлтийн сургууль, дадлагад суралцах;

Шаардлагатай нөөцийг хаанаас нэмэгдүүлэх талаар мэдлэгтэй байх;

Аюул, осол, бохирдолын голомтонд мэргэжлийн аврах анги, отряд, салбар, нэгжүүд хэсэгчилэн ба бүрэн бүрэлдэхүүнээр очиж авсан захирамжийн дагууд аврах, эрэн хайх, нүүлгэн шилжүүлэхэд хамтран ажиллах;

Г1.3. Бүх нийтийн бэлэн байдал,

Харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлахад тухайн үеийн үүргийн дагуу ажиллах;

Гамшгаас хамгаалах байгууллага, албаны удирдлага, тэдгээрийн штаб, аврах анги, салбар, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд оролцох

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шууд шилжсэн тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг зэрэг авч хэрэгжүүлэхэд оролцох;

Page 115: 397 havsralt

Хавсралт 3

Амны хаалт

Эмчлүүлэгчийг болон эмнэлгийн ажилтныг ярих, ханиах, найтаах, амьсгалах үед гадагшилж байгаа бичил биетнээс хамгаална.

Эмнэлгийн ажилтны хамар, ам руу цус болон бусад шингэн үсрэхээс хамгаална.

Амны хаалтыг янз бүрийн нөхцөлд хэрэглэдэг. Амны хаалтанд тавигдах шаардлага нь зориултаасаа шалтгаалан өөр байдаг.

Эмчлүүлэгчийг хамгаалах:

Хагалгааны өрөөнд ажиллах, дархлаа нь суларсан хүмүүст үйлчлэх, биеийн хөндийд хатгалт хийх, агаар дуслын замаар дамжих боломжтой өвчлөлийн үед мэс заслын амны хаалт зүүнэ.

Ажилтнуудыг хамгаалах:

Нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэхгүй. Амны хаалтыг 2 цаг тутамд сольж хэрэглэнэ.

Эрүүл мэндийн ажилтан амьсгалын замын эмгэгтэй өвчтөнд үйлчлэх, бронхскопи

түүнтэй ижил ажилбар хийх үед N95, N100, 3M төрлийн шүүлтүүртэй амны хаалтыг зүүнэ. Респиратор-N95, N100, M3 төрлийн амны хаалт нь жижиг хэсэг (3µм хэмжээтэй хэсгийг шүүх үйлчилгээ нь 95% ба түүнээс дээш)-ийг шүүдэг. Тарваган тахал, боом, шувууны томуу, АЦХаХ, уушигны түрхэц эерэг сүрьеэ, эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтнийг тусгаарлах, эмчлэх тасаг, эмнэлэг, амбулатори, өдрийн эмчилгээний цэг, амьсгалын замын вирус судлалын болон сүрьеэгийн лаборатори, цэр цуглуулах болон ханиалгалт үүсэх ажилбарын үед, бронхскопи, задлан шинжилгээ хийх, уушигны багтаамж хэмжилтийн өрөө, сүрьеэгийн халдвартай байж болох эмчлүүлэгчид яаралтай мэс засал хийх үед заавал зүүнэ.

Нэг удаагийн амны хаалтыг зүүхдээ:

Амьсгалын аяга хэсгийг гар дотроо, хамрын хэсэг нь хуруунуудын үзүүрт, толгойн уяа нь гарт сул унжуулж байрлуулна. Эрүүний доод хэсгээс хамрын дээд хэсэг хүрэхээр байрлалд аваачин дээд талын уяаг нь чангалж татаад толгойн ард талд дээд хэсэгт хөдөлгөөнгүй тогтооно. Доод уяаг нь чихний доод хэсэгт хүзүүний орчимд тогтооно. Хоёр

Page 116: 397 havsralt

гарынхаа хурууны үзүүрүүдээр хамрын хэсэгт байгаа металл дээр байрлуулж, хамрын хэлбэрт тохируулна.

Амны хаалтны тохирсон эсэхийг шалгана:

Нэг гараараа хамрын дээд хэсгээс чимхэж үр дүнтэй болсон эсэхийг, 2 гараараа маскны урд талаас барьж шалгана. Огцом амьсгаа гаргахад хамгаалалт дотор нэмэх даралт үүснэ. Хэрвээ нүх гарсан, зөв байрлаагүй, эсвэл бүч суларсан бол дахин шалгана. Гүнзгий амьсгаа авахад хэрвээ нүх гараагүй бол, сөрөг даралт үүсч хамгаалалт таны нүүрэнд наалдана.

N95 маск

Page 117: 397 havsralt

Хавсралт 4

Гар угаах

Зорилго

- Эмнэлгийн мэргэжилтний гарт эсвэл эмчлүүлэгчийн арьсан дээрх халдвар үүсгэгчээс эмчлүүлэгчийг хамгаалах

- Халдвар үүсгэгчээс өөрийгөө болон тусламж, үйлчилгээний орчинг хамгаалах Тодорхойлолт

Гар дээр байнга оршдог суурьшмал бичил биетэнд нөлөөлөлгүйгээр гадны, түр зуурын бичил биетнийг цөөрүүлэх Заалт

- Нүдээр харахад илэрхий бохирдсон, уураг агуулсан бодис, цус болон биеийн шингэн, спор үүсгэгч нянгаар бохирлогдсон эсвэл сэжигтэй тохиолдолд, бие засах өрөөнд орсны дараа

- Энгийн аргаар гар угаах арга техник нь эмнэлгийн орчинд ажиллаж буй хүмүүс, ялангуяа үйлчлүүлэгчдэд эмчилгээ, асаргаа, сувилгаа хийдэг бүх (эмч, сувилагч, лаборант, бага эмч, гал тогооны ажилчид, туслах ажилчид) хүмүүст зориулагдсан болно.

Эсрэг заалт: Үгүй. Хэрэглэгдэх зүйлс

- Халуун хүйтэн ус,

- Зөөлөн сойз,

- Саван,

- Гарын алчуур эсвэл зориулалтын цаасан алчуур. Үйлдлийн технологи Үйлдлийн өмнө хэрэгтэй бүх зүйлс байгаа эсэхийг шалгах, шаардлагатай бол үйлдлээ эхлэхээс өмнө цэвэрлэх Хэрэглэгдэх зүйлс (Шалга): Гарын хэсэгт тавигдах шаардлага:

- Хумс будаггүй, богино,

- Ямар нэг ил шархгүй,

- Гоёлын зүйлс, бөгжгүй,

- Ханцуй богино эсвэл хойш эргүүлэн шуусан байх, Үйлдлийн явц Гар угаах:

1. Усаа тохируулна. 2. Гарын тохой хүртэл гараа норгоно.

Page 118: 397 havsralt

3. Савангаа гарын алгандаа хөөсөртөл нь савандаад угаалтуур болон савангийн тавиурт хүргэлгүйгээр савангаа буцааж тавина.

4. Алгаа хооронд нь үрж саванг хөөсрүүлнэ. 5. Нэг гарын алгаар нөгөө гарын алга, ар тал, хурууг үрж цэвэрлэнэ. 6. Хоёр гарын хуруунуудын завсрыг үрж цэвэрлэнэ. 7. Хуруунуудын үеэр нугалж алган дотроо хуруунуудыг сайн үрнэ. 8. Эрхий хурууг гарын алган дотор эргүүлэн үрнэ. 9. Гарын хуруунуудыг гарын алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөр сайн үрнэ. 10. Урсгал усаар савангаа арилгана. 11. Гар тань таны тохойноос өндөрт байна. 12. Дээрх үйлдлүүдийг 4-өөс 5 удаа давтан 40-өөс 60 секундын туршид хийнэ. 13. Гарыг цэвэр алчуур эсвэл цаасан алчуураар арчина. 14. Угаалтуурын цоргыг цаасан самбай эсвэл цэвэр алчуураар жийрэглэн хаана.

Гар халдваргүйтгэх Заалт: Хэрэв нүдээр харахад илэрхий бохирлогдоогүй болон эмчлүүлэгчид эмнэлзүйн үзлэг хийсний дараа

1. Спиртэнд суурьтай гар халдваргүйтгэх уусмал алган дээрээ хангалттай хийгээд гар угаах техникийн дагуу хоёр гараа сайтар үрж 30 секундын туршид халдваргүйтгэнэ.

2. Гараа хатаана. Үйлдлийн дараа

1. Хэрэглэгдэх зүйлс цэвэрхэн байна. 2. Угаалтуур цэвэр байна. 3. Алчуураа хатаана, хэт норсон, бохирдсон тохиолдолд алчуураа солино.

Анхаарах зүйлс

- Эмнэлгийн ажилчид гар угаах зөв арга техникээр ажиллаж байгаа эсэхэд ахлах сувилагч нар мэргэжлийнхээ дагуу хяналт тавих ба мөн бие биедээ хариуцлагатай хандах хэрэгтэй.

- Ахлах сувилагч нь дараах тохиолдлуудад гараа энгийн аргаар заавал угааж байхыг үйлчлүүлэгчтэй ойр ажилладаг мэргэжилтнээс шаардана. Үүнд:

Үйлчлүүлэгчдэд хүрэхийн өмнө

Үйлчлүүлэгчдэд ямар нэгэн ажилбар хийхийн өмнө

Биеийн шингэнтэй харьцсаны дараа

Үйлчлүүлэгчид хүрсэний дараа

Үйлчлүүлэгчид хүрээгүй ч түүний эргэн тойрны эд зүйлд хүрсэний дараа

Бие зассаны дараа ба өмнө - Ханиаж, найтаахдаа амны алчуур хэрэглэхийг шаардах (ханиалгын эрүүл ахуйг - баримтлах). Бөгж, цаг, бугуйвч зэрэг гоёл чимэглэлтэй гарыг сайн угаах боломжгүй

тул эмнэлгийн орчинд гоёл чимэглэлгүй ажиллах - Гарын хумс будагтай, хиймэл хумстай байхыг зөвшөөрөхгүй байх - Хэрэв гар дээр тань ил шарх байвал эмчилгээний наалт наах эсвэл бээлий өмсөх,

Гар угааж байх явцдаа газар ус дусаахгүйг хичээ. Микро организм гутлын улаар - дамжиж амархан үржинэ.

Page 119: 397 havsralt

Хавсралт 5

Бээлий

Хүний арьс хамгаалах том хориг болдог бол бээлий нь нэмэлт хамгаалалт болдог. Эмнэлгийн ажилтнууд бээлийг хэрэглэснээр:

- Мэргэжлээс шалтгаалах халдварт өртөх - Эмчлүүлэгчийн биед байгаа түр зуурын бичил биетнээр гар бохирдох - Эмнэлгийн ажилтны гарын хэвийн бичил биетнээр эмчлүүлэгч халдварлах эрсдэл

тус тус буурна. Мэс заслын бээлий: Бүх төрлийн мэс ажилбар, төрөлт удирда, судсанд

катетертавих, судасаар хийж байгаа радиологийн ажилбар, төвийн судасны ажилбар, хаймсуураар хооллох, хими эмчилгээний үед, арьсан доорхи эдтэй мөн цусны урсгалтай хавьтах бүх ажилбарын үед өмсөнө.

Нэг удаагийн хэрэглээний үзлэгийн бээлий: Цус болон биеийн шүүрэл, тэдгээрээр

бохирлогдсон эд зүйлтэй харьцах тохиолдоолд, цус салст бүрхүүл, гэмтсэн арьс, халдвартай эд зүйлстэй харьцах, халдварт өвчний дэгдэлт, яаралтай тусламжийн үед, судсаар шингэн залгах, салгах, судсаар тариа хийх, цус юүлэх, үтрээний үзлэг хийх, мөгөөрсөн хоолойн шүүдэс отсосоор соруулах үед өмсөнө.

Ахуйн болон бат бах гэр ахуйн хэрэглээний бээлий: Зузаан резинэн бээлийг бохир

багаж буюу бусад зүйлүүд, хог хаягдал ба цагаан хэрэглэлтэй харьцах, байр орчны цэвэрлэгээ болон бохирдсон гадаргууг цэвэрлэхэд өмсөнө. Энэ төрлийн бээлийг цэвэрлэсний дараа дахин хэрэглэж болно.

Бээлий өмсөх Хүний арьс хамгаалах том хориг болдог бол бээлий нь нэмэлт хамгаалалт болдог. Эмнэлгийн ажилтнууд бээлийг хэрэглэснээр:

- Мэргэжлээс шалтгаалах халдварт өртөх

- Эмчлүүлэгчийн биед байгаа түр зуурын бичил биетнээр гар бохирдох

- Эмнэлгийн ажилтны гарын хэвийн бичил биетнээр эмчлүүлэгч халдварлах эрсдэл тус тус буурна. Мэс заслын бээлий: Бүх төрлийн мэс ажилбар, төрөлт удирдах, судсанд катетр

тавих, судсаар хийж байгаа радиологийн ажилбар, төвийн судасны ажилбар, хоол боловсруулах бус замаар хооллох, хими эмчилгээний үед, арьсан доорх эдтэй мөн цусны урсгалтай хавьтах бүх ажилбарын үед өмсөнө.

Нэг удаагийн хэрэглээний үзлэгийн бээлий: Цус болон биеийн шүүрэл, тэдгээрээр

бохирлогдсон эд зүйлтэй харьцах тохиолдолд, цус салст бүрхүүл гэмтсэн арьс, халдвартай эд зүйлстэй харьцах, халдварт өвчний дэгдэлт, яаралтай тусламжийн үед, судсаар шингэн залгах, салгах, судсаар тариа хийх цус юүлэх, үтрээний үзлэг хийх, мөгөөрсөн хоолойн шүүдэс гуурсаар соруулах үед өмсөнө.

Page 120: 397 havsralt

Ахуйн болон бат бүх гэр ахуйн хэрэглээний бээлий: Зузаан резинэн бээлийг бохир

багаж буюу бусад зүйлүүд, хог хаягдал ба цагаан хэрэглэлтэй харьцах, байр орчны цэвэрлэгээ болон бохирдсон гадаргууг цэвэрлэхэд өмсөнө. Энэ төрлийн бээлийг цэвэрлэсэний дараа дахин хэрэглэж болно.

Зорилго Бээлий нь эмчлүүлэгч болон эмнэлгийн ажилтнуудыг бичил биетнээр бохирдохоос

хамгаалдаг. Тодорхойлолт Эмнэлгийн нөхцөлд халдвар эсэргүүцэх дэглэм баримтлан бээлий өмсөх Заалт Эмнэлгийн, халдвартай, ариун бус нөхцөлд бүх төрлийн сувилахуйн гардан

ажилбарыг хийхийн өмнө халдвараас өөрийгөө хамгаалах, бусдад халдвар дамжуулахаас урьдчилан сэргийлэх тохиолдол бүрт

Эсрэг заалт: Ариун бээлийний хугацаа дууссан ба бүрэн бүтэн байдал алдагдсан,

мөн хэрэглэсэн бээлийг дахин хэрэглэхийг хориглоно. Хэрэглэгдэх зүйлс

- Бээлий

- Гарын хэмжээнд тохирсон бээлий,

Үйлдлийн технологи Үйлдлийн өмнө Хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэнэ, шалгана.

- Бээлийг өмсөхийн өмнө технологийн дагуу гарыг угаасан байна.

Үйлдлийн явц (Мэс заслын ариун бээлий)

- Гарын хэмжээнд тохирсон бээлийг сонгон авна.

- Ариун бээлий болон түүний битүүмжилсэн уутны дотор талд хүрэхгүйгээр уутыг задалж, бээлийг ил гаргана.

- Бээлийний эвхсэн хэсгээс гараараа барин бээлийг уутнаас сугалж гаргана.

- Бээлийг өмсөхөөс өмнө бээлийний алган тал, эрхий хуруу хаашаа харж байгааг сайн харах хэрэгтэй.

- Гараа бээлий руу шургуулж, эрхий болон бусад хуруунуудыг нь өмсөнө.

- Бээлийний зөвхөн дотор гадаргууд хүрэх байдлаар бээлийг өмсөнө.

- Дараа нь бээлийтэй гараар нөгөө бээлийний нугалаас руу оруулж бээлийний гадна талаас барьж бээлийг өмсөнө.

- Бээлийтэй гарыг ямагт бүсэлхийнээс дээш түвшинд байлгаж, ариун биш ямар ч зүйлд хүрэхгүй

Үйлдлийн дараа

- Бохирдсон бээлийг тайлах зарчим

Page 121: 397 havsralt

- Аль нэг бээлийг амсраас нь барьж, гарын тал хүртэл тайлна. Бээлийний дотор тал гадагш эргэнэ. Хоёрдахь бээлийг тайлахаас өмнө эхний бээлийг дутуу тайлж, нөгөө бээлийний гадна талд нүцгэн гараар хүрэхээс сэргийлнэ.

- Эхний бээлийний хурууг тайлахгүйгээр хоёдахь бээлийний амсраас нь барьж гарын тал хүртэл тайлна.

- Бээлийний дотор тал гадагш эргэнэ. Хоёрдахь бээлийг дутуу тайлж, эхний бээлийний гадна талд нүцгэн гараар хүрэхээс сэргийлнэ.

- Хоёр бээлийг зэрэг тайлна. Ингэхдээ нүцгэн гараар бээлийний зөвхөн дотор талд хүрч, болгоомжтой тайлах хэрэгтэй.

- Бээлий нэг хэрэглээний эсвэл бүрэн бүтэн байдал нь алдагдсан бол зохих журмын дагуу хаяна. Хэрэв дахин хэрэглэдэг бол халдваргүйжүүлэх уусмал бүхий саванд хийнэ.

- Бээлий жижигхэн цоорч, урагдсанаас та цус, бусад шингэнд хүрсэн байх эрсдэлтэй тул бээлийг тайлмагц гараа угаана.

Анхаарах зүйлс

- Нэг эмчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлж байхдаа халдвартай хэсгээс халдваргүй хэсэг рүү дамжихдаа, эмчлүүлэгчид хүрсэний дараа, халдвартай хэсэгт хүрэлцсэний дараа, цэвэр орчинд ажиллахын өмнө бээлийгээ солих буюу тайлах шаардлагатай.

- Гепатит В,С ба ХДХВ-ын халдварын тархалт хамгийн өндөр байдаг орнуудад, 30 минутаас дээш хугацаанд үргэлжлэх хагалгаанд орохдоо, их хэмжээний цус, биеийн шингэнтэй харилцах тохиолдолд, өндөр эрсдэлтэй гэмтлийн мэс ажилбар хийхдээ бээлийг давхарлан өмсөх нь зүйтэй.

- Буруу хадгалсан, урагдаж цоорсон бээлийг хэрэглэж болохгүй.

- Цус, биологийн шингэнүүд зэрэг халдвартай материалтай ажиллахдаа заавал нэг удаагийн ариун бээлий хэрэглэн эмнэлгийн хог хаягдлын менежментийн зааврын дагуу цуглуулан устгалд өгөхөд бэлэн болгоно.

- Хэрвээ бээлий халдвартай материалаар бохирдсон, үйлдлийн явцад цоорч урагдсан тохиолдолд тэр даруй бээлийг журмын дагуу тайлан устгалд өгч, гараа сайтар угааж ариун бээлий өмсөнө.

- Бээлийтэй гараа нүд, хамар, амандаа хүрэх, лабораториос гарахыг хориглоно.

- Ажлаа дууссаны дараа бээлийгээ тайлж, гараа сайтар савандаж угааж, халдваргүйтгэнэ.

Page 122: 397 havsralt

Хавсралт 6

Халдвар хамгааллын бусад хэрэгсэл

Малгай Эмчлүүлэгчийг эмнэлгийн ажилтны үс, арьсан дахь бичил биетнээс хамгаалдаг тул

эмчилгээ, үйлчилгээний бүх л ажилбар, ариутгаж боосон материал задлахад, мөн мэс ажилбарын үед өмсөнө.

Халад Эмчлүүлэгчийг бичил биетнээс, ажилтны арьс, хувцсанд цус, биеийн шингэн

хүрэхээс хамгаална.

Ажлын хувцсыг угаах ба ариутгахад хялбар материалаар хийсэн байх шаардлагатай бгөөд цус үсрэх, хэт хөлөрсөнөөс хувцас норох, эсвэл биеийн шингэн хүрсэн үед хувцсыг яаралтай солих хэрэгтэй. Нэг удаагийн хэрэглээний халадыг дахин хэрэглэж болохгүй.

Ажлын хувцасны бохирдол нэлээд их байдаг бөгөөд өмсөж байгаа халад нь бохирдох эрсдэлийг 20-100 дахин бууруулдаг. Сувилгааны ажилбарын явцад хулдаасан хормогч зүүх нь өдөр тутмын өмд, цамц өмсөхтэй харьцуулвал хэвлийн хөндийн мэс заслын үед эмчлүүлэгчийн ор руу алтлаг стафилококкийн халдвар дамжих магадлалыг 30 дахин бууруулдаг байна.

Хормогч Резинэн болон пластик хормогч нь эрүүл мэндийн ажилтныг цус болон биеийн

шингэн зэрэгт бохирдохоос хамгаална. Давтан хэрэглэгддэг хормогчийг хэрэглэсний дараа халдваргүйжүүлэх уусмалд дүрэх буюу арчина. Нэг удаагийн хэрэглээний хормогчийг дахин хэрэглэхгүй.

Нүдний шил, нүүрний хамгаалалт Цус болон биеийн бусад шингэн ажилтны нүд рүү цацагдахаас хамгаалах

зорилготойгоор нүдний шил, саравч, нүүрний хаалт, аюулгүйн шил, нарны пластик шил зэргийг хэрэглэнэ. Нэг удаагийн хэрэглээний хаалтыг дахин хэрэглэхгүй.

Гутал, гутлын гадуурх углааш Хөнгөн болон хурц үзүүртэй зүйл унахад хөлийг хамгаалах зорилгоор арьсан болон

резинэн гутлыг өмсөнө. Зөөлөн материалаар хийсэн гутал эсвэл сандаал өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Мөн гутлын гадуурх нэг удаагаар хэрэглэгдэх улавч хэрэглэж болно. Энэ тохиолдолд хэрэглэсний дараа халдвартай хог хаягдлын уутанд хийж, автоклавдаж устгана.

Page 123: 397 havsralt

Хавсралт 7

АЦХАХ хамгаалалтын хувцсыг өмсөх, тайлах журам /Эрүүл мэндийн сайдын 2006 оны 151 дүгээр тушаал/

Өмсөх дараалал:

1. Мэс заслын өмд, цамц (пиджам) 2. Гутлын углааш юмуу шаахай өмсөнө. Өмдний шуумаг гутлын углааш, эсвэл

шаахайны дотор талд орсон байна. 3. Лабораторийн халаад юмуу комбинезон (Ус нэвтэрдэггүй халаад) 4. Ус нэвтэрдэггүй хормогч (Өвчтөн, шинжилгээ зөөвөрлөх үед) 5. 1 дүгээр бээлий (Халаадны ханцуйг бээлийний дотор талд орсон байхаар

бээлийгээр даруулж өмсөнө) 6. Амны хаалт 7. Малгай (хошуу алчуур) 8. Нүдний шил 9. 2 дугаар бээлий

Тайлах 1. Бээлийтэй гараа < 60%-н цэвэр спиртээр арчина. Гутлыг 1%-н гипохлорид натрийн

уусмалаар арчина. 2. Шар бүсэд байгаа эмнэлгийн туслах ажилтан нь агаарын шүүлтүүртэй амны хаалт,

комбинезон, нүдний шил, 4 хос бээлий өмсөнө. Туслах ажилтан улаан бүсээс гарч ирсэн эмнэлгийн ажилтны хамгаалалтын хувцсыг дараах дарааллаар тайлна:

3. Улаан бүсээс гарч ирсэн эмнэлгийн мэргэжилтний нүдний шилийг тайлна. 4. Туслах ажилтан нэг хос бээлийгээ тайлна. 5. Эмнэлгийн мэргэжилтний комбинезоны цахилгааныг маш болгоомжтой тайлна. 6. 2 дахь хос бээлийгээ тайлна. 7. Ажилтны комбинезоныг дотор талаас гадна тал руу нь чиглүүлэн тайлна. 8. Амны хаалтыг хамгийн сүүлд авна. 9. Эмнэлгийн мэргэжилтэн гутлын улавчаа тайлаад ногоон бүсэд орно. 10. Туслах ажилтан бохирдсон хувцсыг зориулалтын хог хаягдлын уут, саванд хийнэ.

Хог хаягдлын уутны гадна талыг бохирдуулахгүй байна. 11. Бохирдсон зүйлсийн гадаргуу, гутал, өрөөний шалыг халдваргүйжүүлэх уусмалаар

халдваргүйжүүлнэ. 12. Туслах ажилтан нүдний шилээ өөрөө тайлна. 13. 3 дахь хос бээлийгээ тайлна. 14. Туслах ажилтан комбинезоныхоо цахилгааныг өөрөө болгоомжтойгоор тайлна. 15. Комбинезоныг тайлахдаа дотроос гадна тал руу нь чиглүүлэн тайлна. 16. Гутлаа тайлаад ногоон бүсэд орохын өмнө сүүлчийн хос бээлийгээ тайлна. 17. Туслах ажилтан 4 хос бээлий өмсөнө.

Page 124: 397 havsralt

Хавсралт 8

Тарваган тахлын үеийн хамгаалах өмсгөлийг өмсөх, тайлах дараалал /Эрүүл мэндийн сайдын 2006 оны 151 дүгээр тушаал/

А. Өмсөх дараалал 1. Хамгаалах хувцас, 2. Оймс 3. Усны гутал 4. Хэрэгцээтэй үед чагнуур 5. Хошуу алчуур 6. Тахлын халад 7. Амны хөвөн самбай хаалт 8. Нүдний хамгаалах шил 9. Резинэн бээлий 10. Гарын алчуур

Өмсгөлийг 3-4 цаг ажиллахад тохиромжтой байх, ажлын аюулгүй байдлыг хангаж,

дээрх дарааллаар өмсөнө. Халадны захны бүч, бүсийг зүүн урд талдаа, хоёр ханцуйны бүчийг шууны гадна

хэсэгт тус тус хөвөрхөн уяна. Амны хаалтыг ам хамраа бүрэн хаахын тулд дээд ирмэгийг доод зовхины зэрэгцээ

байрлуулан бүчийг хүзүүний ар хэсэгт, доод ирмэгийг эрүүний доогуур оруулан бүчийг дээш татаж дагзан дээрээ хөвөрхөн уяна. Амны хаалтыг уясны дараа дээд захын араар хамрын хоёр талд 2 хэсэг бөөрөнхий хөвөн хавчуулна.

Нүдний хамгаалах шил зүүхийн өмнө шил хүрээндээ сайн бэхлэгдсэн эсэхийг

шалган үзэж, шилний дотор талд үл цантуулагч тусгай харандаа эсвэл хатсан савангаар зурж хөлрөхөөс сэргийлнэ. Агаар орж болох завсарт бөөрөнхий хөвөн хавчуулна. Нэг удаагийн бээлийг өмсөхийн өмнө бүтэн эсэхийг шалгана. Гарын алчуурыг халадны бүсний баруун урд талд 2/3-ыг нь гадна талд унжиж байхаар тохож хавчуулна.

Эмгэг судлалын шинжилгээний үед хулдаасан хормогч, ханцуйвч, резинэн бээлийг

давхарлаж өмсөнө. Б. Тайлах дараалал

Өмсгөлийг зөөлөн хөдөлгөөнөөр тогтоосон дарааллаар тайлна.

1. Гарын алчуур

Page 125: 397 havsralt

2. Чагнуур 3. Нүдний хамгаалах шил 4. Амны хөвөн самбай хаалт 5. Тахлын халад

Халдваргүйтгэх уусмалтай түмпэн дотор гишгэж, уусмалаар норгосон хөвөнгөөр

гутлын түрийнээс нь доош тойруулан арчиж норгон 2 гутлыг ээлжлэн халдваргүйтгэнэ. Гутал тус бүрт өөр өөр норгосон хөвөн хэрэглэнэ.

Арьсны ил хэсэгт хүргэхгүйгээр чагнуурыг авна. Нүдний хамгаалах шилний гаднах хүрээнээс хоёр гараараа барьж урагш нь, дээш

нь, хойш нь татаж авна. Амны хаалтын гадна талыг нүүрэндээ хүргэхгүйгээр тайлна. Халадны захны бүчийг хөврөх үзүүрээс нь татаж тайлна. Бээлийний хойт талыг бугуйнаас шувталж ханцуйны бүчийг тайлна. Халадны гадна

талыг нь дотогш нь эвхэж тайлна. Хошуу алчуурын бүх үзүүрийг шилэн дээрээ нэг гар дороо дарж эвхэн цуглуулж

тайлна. Резинэн бээлийг тайлж цоорсон эсэхийг гар угаах уусмал дотор хийж шахаж шалгана.

Хамгаалах хувцсыг тайлсны дараа савантай бүлээн усаар гараа сайн угаана.

Page 126: 397 havsralt

Хавсралт 9

Эмнэлгийн мэргэжилтний иж бүрдэл хамгаалах

хувцсыг өмсөх, тайлах журам /Эрүүл мэндийн сайдын 2010 оны 362 дугаар тушаал/

Эмнэлгийн мэргэжилтэн хамгаалах иж бүрдэл хувцсыг зөв хэрэглэсэн нөхцөлд халдварт өртөх эрсдлийг бууруулна.

Нэг. Нэг удаагийн хэрэглэгээний хамгаалах иж бүрдэлд дараах хэрэгслэл орно.

Үүнд:

Бие хамгаалах хувцас (малгай, углавчтай эсвэл малгайтай)

Нэг удаагийн халад

Нүдний шил

Амны хаалт

Нэг удаагийн хэрэглээний бээлий

Углавч

Ахуйн зузаан бээлий

Хормогч

Ханцуйвч

Малгай Хоёр. Нэг удаагийн хэрэглээний хамгаалах иж бүрдлийг дараах дарааллаар

өмсөнө. Үүнд: Мэс заслын өмд, цамц

1. Гутлын углааш юмуу усны гутал 2. Нэг удаагийн халад эсвэл бие хамгаалах хувцас (малгай, углавчтай эсвэл малгайтай) 3. Ус нэвтэрдэггүй хормогч (өвчтөн, шинжилгээ, зөөвөрлөх үед) 4. 1-р бээлий (халадны ханцуйг бээлийний дотор талд орсон байхаар бээлийгээр

даруулж өмсөнө). 5. Амны хаалт (N 95) 6. Малгай 7. Нүдний шил 8. 2-р бээлий

Гурав. Нэг удаагийн хамгаалах иж бүрдлийг дараах дарааллаар тайлна. 1. Бээлийг/ 60%-ийн этилийн спиртээр арчина/, гутлыг /1%-ийн гипохлорид натри эсвэл

5%-ийн хлораминаар/ халдваргүйтгэнэ. 2. Эмнэлгийн ажилтны нүдний шилийг туслах ажилтан авна. 3. Туслах ажилтан-1 дэх хос бээлийгээ тайлна /хамгийн гадна талын/ 4. Эмнэлгийн ажилтны комбинзоны цахилгааныг туслах ажилтан тайлна. 5. Туслах ажилтан -2 дах хос бээлийгээ тайлна. 6. Комбинзоныг дотроос нь гадагшлах хөдөлгөөнөөр тайлна. 7. Амны хаалтыг (ажилтан өөрөө) тайлна. 8. Эмнэлгийн ажилтан 1 дэх хос бээлийгээ тайлна.

Page 127: 397 havsralt

9. Эмнэлгийн ажилтан гутлын углаашаа өөрөө тайлна. 10. Ажилтан 2 дах хос бээлийгээ тайлна. 11. Туслах ажилтан хувцсыг хог хаягдлын сав, уутанд хийнэ. Хог хаягдлын сав уутны

гадна талыг бохирдуулахгүй байна. 12. Орчинд халдваргүйтгэл хийнэ. 13. Туслах ажилтан нүдний шилээ тайлна. 14. Туслах ажилтан 3 дах хос бээлийгээ тайлна. 15. Туслах ажилтан бие хамгаалах хувцасны цахилгааныг өөрөө тайлна. 16. Туслах ажилтан бие хамгаалах хувцасыг дотроос гадна тал руу нь чиглүүлэн тайлна.

17. Гутлаа/ углааш/ тайлаад 4 дэх бээлийг тайлна. Дөрөв. Давтан хэрэглэгдэх даавуун өмсгөлд уушгины хэлбэрийн тарваган тахлын 1

дүгээр зэрэглэлийн өмсгөл орно. Үүнд:

- Мэс заслын өмд, пижам

- Оймс

- Усны гутал

- Шаардлагатай тохиолдолд чагнуур

- Нэг удаагийн бээлий

- Гурвалжин алчуур

- Хойшоо харсан халад

- Амны хаалт

- Нүдний шил

- Нэг удаагийн бээлий

- Гарын алчуур 4.1.Өмсгөлийг 3-4 цаг ажиллахад тохиромжтой байхаар тооцон ажлын аюулгүй

байдлыг хангаж 2.1 дүгээрт заасан дарааллаар өмсөнө. 4.2.Халадны захны бүч, бүсийг зүүн урд талдаа, 2 ханцуйны бүчийг шууны гадна

хэсэгт тус тус хөвөрхөн уяна. 4.3.Амны хаалтыг ам, хамраа бүрэн хаахын тулд дээд ирмэгийг нүдний доод

зовхины доогуур байрлуулан бүчийг хүзүүний ар хэсэгт, доод ирмэгийг эрүүний доогуур оруулан бүчийг дээш татаж дагзан дээрээ хөвөрхөн уяна. Хамрын 2 талд агаар гарахаас сэргийлэн бөөрөнхий хөвөн хавчуулна.

4.4.Нүдний хамгаалах шил зүүхийн өмнө хүрээндээ сайн бэхлэгдсэн эсэхийг шалгаж шилний дотор талын ирмэгээр үл цантуулагч тусгай харандаа эсвэл хатсан савангаар зурж шил рүү зөөлөн даавуугаар жигд арчина. 4.5.Резинэн бээлийг өмсөхийн өмнө бүтэн эсэхийг агаар оруулж шалгана. 4.6.Гарын алчуурыг халадны бүсний баруун урд талд 2/3-ыг нь гадна талд унжиж байхаар тооцож хавчуулна.

4.7.Эмгэг судлалын шинжилгээ, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал, хийх, биеийн шингэнтэй харьцах үед хулдаасан хормогч, ханцуйвч өмсөнө.

4.8.Өмсгөлийг зөөлөн хөдөлгөөнөөр дараах дараалаар тайлна. Үүнд: 1. Бээлийтэй гарыг халдваргүйтгэх уусмалаар 1-2 минут сайтар угаана. 2. Гарын алчуурын бохир хэсгийг дотогш хумих маягаар сугалж авна. 3. Хулдаасан хормогч ба ханцуйвчийг хөвөнд шингээсэн халдваргүйтгэх уусмалаар

арчиж норгоод гадна талыг нь дотогш эвхэж тайлна. 4. Давхар бээлийний гадна талыг нь тайлна. 5. Гуталтай хөлөө халдваргүйтгэх уусмалтай түмпэн дотор гишгэж, уусмал дотор

байгаа хөвөнгөөр түрийнээс нь дотогш тойруулан арчаад уусмалаас хөлөө гаргаж, нөгөө гутлаа дээрх маягаар арчина. Гутал тус бүрт өөр өөр норгосон хөвөн хэрэглэнэ.

Page 128: 397 havsralt

6. Арьсны ил хэсэгт хүргэхгүйгээр чагнуурыг авна. 7. Нүдний хамгаалах шилний гадна хүрээнээс хоёр гараараа барьж урагш, дээш,

хойш гэсэн дарааллаар авна. 8. Амны хаалтны гадна талыг нүүрэндээ хүргэхгүйгээр тайлна. 9. Халадыг зах, бүсийг хөвөрхөн уясан үзүүрээс нь татаж тайлна. Бээлийний шуумаг

хэсгийг урагш эргүүлж арьсанд хургэлгүйгээр тайлна. Халадыг хоёр гараа зөрүүлж мөрний хэсгээс барьж урагш нь эгц татаж биеэс хөндийрүүлэн бохир хэсгийг дотогш хумих маягаар эвхэж авна.

10. Толгойг бага зэрэг бөхийлгэн хошуу алчуурын үзүүрүүдийг толгойн орой дээр авчирч, нөгөө гараараа 3 талыг эвхэж цуглуулан тайлна.

11. Үйлдэл бүрийн дараа бээлийтэй гарыг ариутгана. 12. Резинэн бээлийг тайлж цоорсон эсэхийг гар угаах уусмал дотор хийж шахан

шалгана. Хэрвээ цоорсон бол гараа савандаж угаасны дараа халдваргүйтгэнэ. 13. Хамгаалах хувцсыг тайлсны дараа гараа 70%-ийн этилийн спиртээр арчиж,

савантай бүлээн усаар сайн хөөсруүлж угаана.

4.9.Бээлийг тайлсаны дараа гарыг нянгийн эсрэг үйлчилгээтэй савангаар сайтар савандаж угаана.

4.10.Хувцсыг 2 давхар уутанд цуглуулан 1-3 хувийн хлорамин, 0,3-0,6 хувийн

жавелионы уусмалын аль нэгт хийж 1 цагийн турш халдваргүйтгэн угааж индүүдсэний дараа автоклавт 1.5 атмосферийн даралт, 126 хэмд 30 минут ариутгана.

4.11.Нүдний шил, чагнуурыг 70 хувийн этилийн спиртэн уусмалд 5 минут дүрэх

буюу арчиж ариутгана. 4.12.Хормогч, ханцуйвч зэргийг халдваргүйтгэлийн уусмалд 15-20 минут дүрэх

буюу арчина.

Page 129: 397 havsralt

Хавсралт 10

Томуугийн цартахлын үеийн эмнэлгийн халдвар хамгаалал /Эрүүл мэндийн сайдын 2010 оны 141 дүгээр тушаал/

Томуугийн цартахлын вирусийн халдвар нь агаар дусал, хавьтлын замаар дамжина. Уг халдвараас сэргийлэхийн тулд хамгаалах чадвартай шүүлтүүртэй N95 амны хаалт хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөж байна. Үүнээс гадна хэрэв боломжтой бол сөрөг даралттай өрөөг ашиглахыг зөвлөж байна.

Өвчтөнийг ганцааранг нь нэг өрөөнд тусгаарлана. Хэрэв тусад нь байлгах өрөө байхгүй бол, олон ортой өрөө буюу тасаг дотор хяналтад байгаа өвчтнүүдээс тусад нь байлгана, өвчтөний ор хооронд 1 метрийн зайнд хаалт (хөшиг, таславч)-аар тусгаарлагдсан байна.

Халдвар агаар дусал болон хавьтлын замаар тархахаас сэргийлсэн халдварын эсрэг дэглэмийг мөрдөнө.

Өвчтөнтэй шууд харьцах эмнэлгийн ажилтны тоог багасган шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгслээр хангана.

Өвчтөний эргэлтийг зохицуулж, зөвлөмж, сурталчилгааны материалаар хангана.

Өвчтөнтэй шууд харьцаж буй эмнэлгийн ажилтнууд өөрсдийн биеийн хэмийг өдөрт 2 удаа тогтмол хянаж, хэрэв халуун нэмэгдэх шинж илэрвэл эмнэлгийн захиргаанд мэдэгдэнэ. Өвчтөнтэй шууд харьцаж байсан эмнэлгийн ажилтан халуурвал (>38ОC) оселтамивирийг 5 хоногийн турш уулгана.

Хог хаягдлыг “Биологийн аюултай” гэсэн бичээс бүхий ус үл нэвтрүүлэх, битүү

уутанд хийн устгана. Өвчтөний хэрэглэж байсан цагаан хэрэглэл болон дахин хэрэглэж болох эд материалыг тусад нь байлган, халдваргүйтгэнэ. Амьсгалын замын хурц өвчтэй хүний онош тодорхой болтол түүнтэй харьцаж буй бүх хүмүүс халдварын эсрэг дэглэмийг чанд баримтлан мөрдөнө.

Page 130: 397 havsralt

Хавсралт 11

Байгалийн голомтот халдварт өвчнөөс хамгаалах өмсгөлийн иж бүрдлийг өмсөх, тайлах

/Эрүүл мэндийн сайдын 114 дүгээр тушаал/

Асуулт Өмсгөлийн зэрэг

I II III IV

1. Пижам (өмд, урт ханцуйтай цамц) + + + +

2. Богино оймс + + + +

3. Усны буюу ажлын гутал + + - -

4. Хошуу алчуур + + - -

5. Халад + + + -

6. Амны хөвөн марлин хаалт + - - -

7. Нүдний хамгаалах шил + - - -

8. Резинэн бээлий + + + -

9. Гарын алчуур + + + -

10. Резинэн (хулдаасан) хормогч + - - -

11. Резинэн эсвэл хулдаасан ханцуйвч + - - -

12. Эмнэлгийн халад - - - +

13. Эмнэлгийн малгай - - + +

14. Түрийтэй шаахай* - - + +

Таних тэмдэг: / + / тэмдгээр тэмдэглэсэн нь хэрэглэх өмсгөл * халдваргүйтгэхэд хялбар, гөлгөр гадаргатай, битүү шаахай

6.12. Хамгаалах I зэргийн өмсгөлийг доорх тохиолдолд өмсөнө. Үүнд: 6.13. БГХӨвчний өсгөвөртэй ба түүний сэжигтэй материалтай ажиллах, амь сорьцын

амьтанд халдвар хийх, цус авах, халууныг үзэх, хооллох, гадны шимэгч тэжээх (хооллох), арчлах, хоривчийг солих, дээрх өвчний үүсгэгчдээр халдвар хийсэн амьтанд эмгэг судлалын шинжилгээ хийх;

6.14. Зэрлэг амьтны тарга тэвээрэг, нас хүйсийг тодорхойлох, туршлагын амьтныг маллах, хооллох, үхдэлд эмгэг судлалын шинжилгээ хийх, амьтны зэм, үхдэлийг тодорхойлох, булинга бэлтгэх

6.15. БГХ Өвчнүүдийн өндөр хоруутай үүсгэгчээр туршилт хийх, тэдгээрээс эсрэгтөрөгч бэлдэх, өсгөврийг хуурайшуулах, ууршигч бодисонд нянгийн булинга бэлтгэх, юүлэх (шингэн азот түүнтэй адил)

6.16. Тарваган тахал, боом болон ям өвчний хатгааны хэлбэрийн өвчтэй буюу сэжигтэй өвчтөн, тэдгээрийн I хавьтагсдыг тээвэрлэх, хүлээн авах, халдвар судалгаа хийх, өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, сэжигтэй дуудлаганд явах, онош тодруулах, өвчний голомтонд халдваргүйтгэл, шавьжгүйтгэл хийх, нас барагчийн цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх, тээвэрлэх, оршуулах, түүнд оролцох

Page 131: 397 havsralt

6.17. Хамгаалах II зэргийн өмсгөлийг доорх тохиолдлуудад өмсөнө. Үүнд: 6.18. Холер өвчний сэжигтэй буюу өвчтөний материалыг шинжлэх, боомын гэдэсний ба

үжил, ямын арьсны хэлбэрээр өвчилсөн өвчтөнийг тээвэрлэх, өвчтөнд халдвар судалгаа хийх, тэдгээрийн I хавьтагсдыг эмчлэх, сувилах, асрах, голомтонд нь байнгын болон эцсийн халдваргүйтгэл хийх, холероор нас барагчийн цогцосыг зөөвөрлөх, эмгэг судлалын шинжилгээ хийх, оршуулах

6.19. Хамгаалах III зэргийн өмсгөлтэй ажиллах тохиолдлууд: 6.20. БГХӨвчний нян судлалын лабораторид шинжилгээ судалгааны ажил явуулах,

тэдгээр өвчний өсгөвөр зөөвөрлөх, хүлээн авах, олгох, 6.21. Мэрэгчдийн арьсаар сургалт, үзмэрт зориулсан чихмэл хийх, дээрх зориулалтаар

амьтан өвчих, формалинд хийх зэрэг ажилбар. Амны хаалт, нүдний шил, нэмж зүүнэ.

6.22. Хамгаалах IY зэргийн өмсгөлийг доорх тохиолдолд өмсөнө. Үүнд: 6.23. Нян судлалын лабораториудад цэвэрлэгээ хийх, гэхдээ резинэн бээлийг заавал

нэмж хэрэглэх; 6.24. Тэжээлт орчин, урвалж захиалах, авах, оношлуур найруулах, шалгах, ийлдэс

судлалын болон удам зүйн шинжилгээ хийх; 6.25. Бусад ердийн ажилбарууд хийх, аяга, хуруу шилэнд бичлэг хийх, бүртгэл тэмдэглэл

хөтлөх 6.26. БГХӨвчний сэжигтэй ба халдвартай өвчний эмнэлгийн халдваргүй бүсэд ажиллах 6.27. А. Өмсөх дараалал:

1. Бие хамгаалах хувцас 2. оймс 3. усны гутал 4. хэрэгцээтэй үед чагнуу 5. хошуу алчуур 6. тахлын халат 7. амны хөвөн самбай хаалт 8. нүдний хамгаалах шил 9. резинэн бээлий 10. гарын алчуур Өмсгөлийг 3-4 цаг ажиллахад тохиромжтой байх, ажлын аюулгүй байдлыг хангаж,

дээрх дарааллаар өмсөнө. Халадны захны бүч, бүсийг зүүн урд талдаа, хоёр ханцуйны бүчийг шууны гадна

хэсэгт тус тус хөвөрхөн уяна. Амны хаалтыг ам хамраа бүрэн хаахын тулд дээд ирмэгийг нүдний доод зовхины

зэрэгцээ байрлуулан бүчийг хүзүүний ар хэсэгт, доод ирмэгийг эрүүний доогуур оруулан бүчийг дээш татаж дагзан дээрээ хөвөрхөн уяна. Амны хаалтыг уясны дараа 2 бөмбөлөгийг хамрын хоёр талд хавчуулна.

Нүдний хамгаалах шил зүүхийн өмнө шил хүрээндээ сайн бэхлэгдсэн эсэхийг шалгаж шилний дотор талд үл цантуулагч тусгай харандаа эсвэл хатсан, нимгэн, гарын савангаар зурж цанталтаас сэргийлнэ. Резинэн бээлийг өмсөхийн өмнө бүтэн эсэхийг шалгана. Гарын алчуурыг бүсний баруун урд талд 2/3-ыг нь гадна талд унжиж байхаар хавчуулна.

Эмгэг судлалын шинжилгээний үед хулдаасан хормогч, ханцуйвчийг нэмж хэрэглэх

ба резинэн бээлийг давхарлаж өмсөнө. Б. Өмсгөлийг тайлах Өмсгөлийг зөөлөн хөдөлгөөнөөр доорх дарааллаар тайлна. 1. гарын алчуур 2. чагнуур

Page 132: 397 havsralt

3. нүдний хамгаалах шил 4. амны хөвөн самбай хаалт 5. тахлын халад 6. хошуу алчуур 7. резинэн бээлий 8. усны гутал 9. оймс

Бээлийтэй гарыг халдваргүйтгэх уусмалд 1-2 минут угаана. Гарын алчуурын бохир хэсгийг дотогш хумих маягаар сугалж авна. Хулдаасан хормогч ба ханцуйвчийг хөвөнд шингээсэн халдваргүйтгэх уусмалаар

арчиж норгоод гадна талыг нь дотогш нь эвхэж тайлна. Давхар бээлийний гадна талыг нь тайлна. Гуталтай хөлөө халдваргүйтгэх уусмалтай түмпэн дотор гишгэж, уусмал дотор

байгаа хөвөнгөөр түрийнээс нь дотогш тойруулан арчаад уусмалаас хөлөө гаргаж, нөгөө хөлөө дээрх маягаар арчина. Гутал тус бүрт өөр өөр норгосон хөвөн хэрэглэнэ.

Арьсны ил хэсэгт хүргэхгүйгээр чагнуурыг авна. Нүдний хамгаалах шилний гаднах хүрээнээс хоёр гараараа барьж урагш нь, дээш

нь, хойш нь гэсэн дарааллаар авна. Амны хаалтны гадна талыг нүүрэндээ хүргэхгүйгээр тайлна. Халадны зах, бүсний уяанаас нь татаж тайлна. Бээлийний шуумаг хэсгийг урагш

эргүүлж арьсанд хүргэлгүйгээр тайлна. Халадыг хоёр гараа зөрүүлж мөрний хэсгээс барьж урагш нь эгц татаж биеээс хөндийрүүлэн бохир хэсгийг дотогш хумих маягаар эвхэж авна.

Хошуу алчуурын үзүүрүүдийг толгойн орой дээр авчирч, нөгөө гараараа 3 талыг эвхэж цуглуулан тайлна.

Резинэн бээлийг тайлж цоорсон эсэхийг гар угаах уусмал дотор хийж шахан шалгана.

Хамгаалах хувцсыг тайлсны дараа гараа 70%-ийн этилийн спиртээр арчиж, савантай бүлээн усаар сайн хөөсрүүлж угаана.

Page 133: 397 havsralt

Хавсралт 12

Үер, усны аюулаас сэргийлэх

- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлүүлэх, бусдад дамжуулах

- Орчны байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер, усны аюулаас урьдчилан сэргийлдэг уламжлалт аргаас суралцах,

- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг дээр барихгүй байхыг зөвлөмжлөх,

- Үерийн аюултай бүс нутгаас айл, гэрийг нүүлгэх,

- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих санал тавих, бариулах,

- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх,

- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, үүнийг зөвлөмжлөх,

- Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх,

- Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах,

- Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах, хамрагдахыг зөвлөх,

- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх, зөвлөх, сануулах, Үер, усны аюулын үед хийх зүйл:

- Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах (гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах)

- Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах, гарахыг зөвлөх,

- Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөгт гарах, аюул өнгөртөл өндөрлөг газарт гарч, хүлээх,

- Цахилгаан хэрэгслийг хүчдлээс салгах,

- Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах,

- Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх,

- Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх,

Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:

- Ундны ус,

Page 134: 397 havsralt

- Илчлэг хоол хүнс,

- Мэдээлэл холбооны хэрэгсэл (радио, гар утас),

- Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис,

- Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл, (гар чийдэн, лаа, шүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт),

- Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил,

- Түлээ түлш,

- Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг,

- Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх,

- Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий, Үер, усны аюулын дараа хийх зүйл:

- Өөртөө болон бусдад туслах,

- Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих,

- Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах,

- Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах,

- Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх,

- Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах,

- Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих,

- Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх,

- Гараа тогтмол савандаж угаах,

- Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтэгдэг болон ахуйн хэрэглээний сав, суулгыг буцалгаж ариутгах,

- Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх,

Page 135: 397 havsralt

Хавсралт 13

Газар хөдлөлт Газар хөдлөлт болохын өмнө хийх зүйл:

- Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах,

- Гэр бүл, албан байгууллага бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх,

- Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох, Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.

- Аюулгүй газар руу орох (нуугдах), халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх,

- Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх,

- Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох,

- Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших,

- Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах,

- Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох

- Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх,

- Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах,

- Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах,

- Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх,

- Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах,

- Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх,

- Галын хор ашиглаж сурах, Газар хөдлөлтийн үед хийх зүйл: Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

- Тайван байх, үймж, сандрахгүй байх,

- Аюулгүй газар хорогдох, (суурь хана, булан, даацын багана гэх мэт)

- Газар хөдлөлт эхлэх үед та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх,

- Бат бөх ширээн доогуур орох,

- Цонхноос хол байх,

- Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх,

- Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага,

Page 136: 397 havsralt

Газар хөдлөх үед гадна байгаа бол:

- Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох,

- Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарахгүй байх,

- Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох,

- Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй зүтгэхгүй байх, дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх,

- Театр, цэнгэлдэх хүрээлэнд бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах,

- Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргахгүй байх,

- Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох, Газар хөдлөлтийн дараа хийх зүйл:

- Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах,

- Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах,

- Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах,

- Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэхгүй байх,

- Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх,

- Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах,

- Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах,

- Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй,

- Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх,

- Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/,

- Гал гаргахгүй байх,

- Өөрийн тамир, тэнхээгээ гамнах,

- Шилний хагархай байх тул гутлаа өмсөх,

- Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх,

- Радио, мэдээллийн хэрэгслийг цаг үеийн мэдээн дээр тохируулах,

Page 137: 397 havsralt

Хавсралт 14

Хүчтэй цасан болон шороон шуурга, цаг агаарын онц аюултай үзэгдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ

- Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах,

- Тэнгэрийн байдал, үү, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх тэм цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлэх,

- Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болох,

- Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах,

- Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах,

- Иргэний чухал бичиг баримт, үнэт зүйлсээ хийсэхээс хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх

- Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтандаа байлгах, аюулгүй байдлыг нь хангах...,

- ..., Амь насны болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах

- Өндөр хүчдэл, цахилгааны шугаман дор гэр, сууцаа барихгүй байх Өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:

- Ундны ус

- Илчлэг хоол хүнс

- Мэдээлэл холбооны хэрэгсэл (радио, гар утас)

- Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл

- Гэрэлтүүлэг хэрэгсэл (гар чийдэн, лаа, шүдэнз)

- Дулаан хувцас, хөнжил

- Түлээ түлш

- Хүүхдийн тоглоом, ном

- Гэр, орон байрны даруулга, татлага

Page 138: 397 havsralt

- Олс, төд өнгийн даавуу, утаат дохио, бэлэн мөнгө, чухал бичиг баримт, газрын зураг, гэх мэт

Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр ямар арга хэмжээ авах вэ? Аюулын үед:

- Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх

- Гэр, орон байрнаасаа гарахгүй байх

- Гал тйүмрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах

- Аль болох даарахгүй байх, илчлэг хоол унд хэрэглэх

- Аян замд гарахаас зайлсхийх

- Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх

- Ойр дотныхондоо мэдээлэх

- Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг холбогдох байгууллага (эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа)-д мэдээлэх, бусдад хүргэх

Зөвлөмж:

- Зузаан, хүнд хувцас өмсөх нь хүйтэнд дулааныг сайн хадгалдаггүй. Зузаан хувцасласнаас хөлөрч, хөлсөндөө жиндэн улмаар жиндэх аюултай. Иймээс хүчтэй салхи шуургатай үед гадагш зайлшгүй гарах тохиолдолд дулаан, биед элбэг таардаг, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлнэ.

- Гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, юүдэнтэй байх нь тохиромжтой.

- Хүний биеийн дулаан толгойгоороо их алдагддаг тул малгай өмсөх хэрэгтэй.., Гэр, орон байрнаасаа зайлшгүй гарах тохиолдолд

- Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх

- Төөрч, осгохоос болгоомжлох

- Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх

- Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой мэдээллийг мэдээллийн хэрэгслийг ашиглан шуурхай, цаг алдалгүй холбогдох газарт мэдэгдэх

Хүчтэй цасан болон шороон шуурганы дараа ямар арга хэмжээ авах вэ?

- Цаг агаарын шинэчилсэн мэдээллийг тогтмол сонсох

- Гэр бүл, ойр дотны хүмүүс, ялангуяа хүүхдийн сэтгэл санааг тайван байлгах, тэдэнд туслах

- Хүүхдийг аюул, ослын дараах эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцуулахгүй байх

Page 139: 397 havsralt

Хавсралт 15

Эрс хүйтрэлт, цасан шуурга

Эрс хүйтрэлт, цасан шуурганы тухай сэрэмжлүүлэг мэдээ авсан үед:

Шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, дулаан хувцаслах

Зузаан ноосон цамц өмссөнөөс олон давхар, сул таардаг, дулаан хувцас өмсвөл дулаанаа илүү сайн хадгална

Халууцвал нэг нэгээр тайлж, хөлрөхөөс сэргийлэх хэрэгтэй бөгөөд даарвал нэмэлт хувцас давхарлаж өмсөх зэргээр хувцасаа тохируул.

Гадуур хувцас тань ус нэвтэрдэггүй, юүдэнтэй байвал сайн.

Тогтмол хугацаанд хооллох, хүнснээс хүний биеийн дулаан ялгаруулах эрчим хүчийг авдаг.

Халуун шингэн зүйл уух, кофе болон архины төрлийн зүйлс уухаас зайлсхийх.

Гадагшаа гарах шаардлагатай бол өмнө нь сунгалтын дасгал хийж биеэ халаа, ингэснээр хүйтэнд булчингийн гэмтэл авах эрсдлийг бууруулна.

Осголт, хөлдөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхийг анхааралтай ажиглаж норсон хувцасыг тогтмол сольж биеийн дулаан алдагдахаас сэргийлэх

Хүнд цас хүрздэх, цасанд суусан машин түрэх, гүнзгий цасанд алхах үед ачааллаа тэнцвэржүүлэх

Цасан шуурга, эрс хүйтрэлийн үед гадагш гарах, хотоос гадагш унаагаар явах шаардлага гарвал нийтийн тээврийн хэрэгслээр зорчих

Цасан шуурга, эрс хүйтрэлийн үед гадаа үүрэг гүйцэтгэх нөхцөлд үргэлж хөдөлгөөнтэй, алхаж, ажиллаж байвал хөдөлгөөнөөр дулаан үүсч даарах, хөлдөхөөс сэргийлнэ

Page 140: 397 havsralt

Ном зүй

1. Гамшгаас хамгаалах хууль 2003 он

2. Эрүүл мэндийн тухай хууль 2012 он

3. WAC 388-76-670: Aging and Adult Services / Adult Family Homes; Disaster and

emergency preparedness.

4. WAC 388-97-315: Nursing Homes; Emergency power.

5. WAC 388-78A-2700: Boarding Homes; Safety measures and disaster preparedness

6. Sundes K, Birnbaum M:. Healthcare Disaster Management: Guidelines for Evaluation and

Research in the Utstein Style. World Association for Disaster and Emergency Medicine;

Prehosp Disaster Med 2003;17(3).

7. ICN Position Statement. Nurses and Disaster Preparedness. Available at www.icn.ch/

psdisasterprep01.htm. Accessed 07 March 2007.

8. Auf der Heide, E: The Importance of Evidence-based Disaster Planning. Ann Emerg Med

2006;47(1):34–40.

9. WHO, ICN Framework of Disaster Nursing Competencies 2009

10. Сэхээн амьдруулах өврийн дэвтэр УБ 2000 он, Л.Лхагважав

11. Мэс заслын сувилахуй Л.Байгал УБ. 2000 он

12. Гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламжийн өврийн дэвтэр

13. Л.Энхтүшиг, Сонирхолтой сэтгэл судлал 2012 он

14. Н.Ариунтуяа, Х.Гэрэлсүрэн Сэтгэл зүйн зөвлөгөөний үндэс 2007 он

15. Ш.Эрдэнэчимэг, Г.Сарантуяа нар Практик сэтгэл судлал 2004 он

16. Вэб сайт WWW.apa.org

Page 141: 397 havsralt

17. www.APEDNN.org

18. Халдварын сэргийлэлт, хяналтын гарын авлага УБ 2012 он