2
Цалинтай ээж хөтөлбөрийн анализ А. Хишигтөгс Нийгмийн халамжийн тэтгэмжит хөтөлбөрүүдийн нэг болох 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Цалинтай эх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд: 1. Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй. /сар бүр 40 000 төгрөг/ 2. Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй. /сар бүр 50 000 төгрөг/ 3. Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй. /тус бүрт 1 сая төгрөг/ 4. 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй. /улирал тутам 240 000 төгрөг/ “Ц а л ин т а й ээж” хөтөлбөр 72.4 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгах бололцоотой гэж засгийн газрын хуралдаанаас үзсэн. 135 000 эх хамрагдаж 81 тэрбум төгрөг шаардлагатай гэж ХНХЯ сайд Номтойбаяр мэдээлэв. 2018 оноос хойш хэрэгжих хугацаанд уг хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангаж буй нийт хүмүүсийн 96,8 хувь нь хамрагджээ. Энэ нь 151 500 гаруй иргэн байна. Асуудал: Өрх толгойлсон эцэгт төр хэрхэн хандах вэ? жишээлбэл 4 хүүхэдтэй өрх толгойлсон аав хүний хамрагдалт хэр вэ гэдгийг авч үзэх шаардлага буй. Хөтөлбөрийн анализ нь үгийн фокус дээр тусна. Өөрөөр хэлбэл “Цалин – Ээж”. Цалин: Үнэгүй (unpaid) хөдөлмөрийг 1 халж мөнгөөр тооцуулан цалинжуулж өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлж үнэтэй болгож буй эерэг чиг үүрэгтэй. Ажилгүй эхчүүдэд зориулж буй нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийгмийн бодлого мөн. Гэхдээ цалин гэдэг 1 Хүүхэд асрах, гэрийн ажил

Цалинтай ээж хөтөлбөрийн анализ

Embed Size (px)

DESCRIPTION

Цалинтай ээж нэртэй хөтөлбөрийн анализ хийлээ.

Citation preview

Page 1: Цалинтай ээж хөтөлбөрийн анализ

Цалинтай ээж хөтөлбөрийн анализ

А. Хишигтөгс

Нийгмийн халамжийн тэтгэмжит хөтөлбөрүүдийн нэг болох 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Цалинтай эх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:

1. Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй. /сар бүр 40 000 төгрөг/

2. Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй. /сар бүр 50 000 төгрөг/

3. Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй. /тус бүрт 1 сая төгрөг/

4. 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй. /улирал тутам 240 000 төгрөг/

“Цалинтай ээж” хөтөлбөр 72.4 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгах бололцоотой гэж засгийн газрын хуралдаанаас үзсэн. 135 000 эх хамрагдаж 81 тэрбум төгрөг шаардлагатай гэж ХНХЯ сайд Номтойбаяр мэдээлэв. 2018 оноос хойш хэрэгжих хугацаанд уг хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангаж буй нийт хүмүүсийн 96,8 хувь нь хамрагджээ. Энэ нь 151 500 гаруй иргэн байна.

Асуудал: Өрх толгойлсон эцэгт төр хэрхэн хандах вэ? жишээлбэл 4 хүүхэдтэй өрх толгойлсон аав хүний хамрагдалт хэр вэ гэдгийг авч үзэх шаардлага буй.

Хөтөлбөрийн анализ нь үгийн фокус дээр тусна. Өөрөөр хэлбэл “Цалин – Ээж”.

Цалин:

Үнэгүй (unpaid) хөдөлмөрийг1 халж мөнгөөр тооцуулан цалинжуулж өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлж үнэтэй болгож буй эерэг чиг үүрэгтэй. Ажилгүй эхчүүдэд зориулж буй нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийгмийн бодлого мөн. Гэхдээ цалин гэдэг хөдөлмөрийн үнэлэлт гэсэн агуулгатай бөгөөд үнэхээр шүүмж утгаар үзвэл жишээ нь 50 000 төгрөгийн л хэмжээний хөдөлмөр хийж буй мэт ойлгогдох тал байна. Тиймээс “Урамшуулалтай ээж” гэж нэрлэвэл зохихуйц байна.

Ээж:

Соломоны үзсэнээр эхийн тэтгэмж нь консерватив буюу уламжлалт хэв маягийг дэмждэг тул жендерийн тэгш бус байдлыг хадгалахыг зорьдог. Иймд энэ нь патриарх нийгмийг дэмжиж буй хэрэг. Цалинтай “ээж” гэж хүйсийг онцолсноороо эмэгтэйчүүд хүүхэд асрах, гэрийн ажил хийх ёстой гэсэн дүрмийг бататгаж буй. Үүнээс үзвэл феминизмын үздэг “эрэгтэй хүн бол нийгмийн, эмэгтэй хүн бол гэрийн амьтан” гэдгийг хөхиүлэн дэмжих мэт.

1 Хүүхэд асрах, гэрийн ажил