25
Бизнесийн ёс зүй Нябо эчнээ-2 П.Сумъяа

бизнесийн ёс зүй

Embed Size (px)

Citation preview

Page 1: бизнесийн ёс зүй

Бизнесийн ёс зүй

Нябо эчнээ-2 П.Сумъяа

Page 2: бизнесийн ёс зүй

Агуулга

Ёс зүй ба ёс суртахууны үүсэл хөгжилЁс суртахууны хэв маягБизнесийн соёл ба бизнесийн ёс зүйБизнесийн ёс суртахуунБизнесийн байгууллагын соёл

Page 3: бизнесийн ёс зүй

Хүн төрөлхтний хөгжлийн явцад нийгмийн харилцаа бүрэлдэн тогтнохын хирээр “ёс суртахуун” гэдэг ойлголт бий болсон. Ёс суртахуун гэдэг нь хүний биеэ авч явах хэм хэмжээ, горим журмын нийлбэр цогц юм.

Харин ёс зүй гэдэг нь хүний биеэ авч явах байдлын мөн чанарыг судлах онол юм. Ёс суртахуун гэдэг нь зан ааш гэсэн Латин үгнээс гаралтай, ёс зүй нь дадал заншил гэсэн Грек үгнээс гаралтай билээ.

Ёс зүй нь ёс суртахууны үүсэл хөгжил болон хүмүүсийн харилцааны зарим хэм хэмжээг судалдаг нэн эртний ухаан юм. Энэ ухаан хөгжлийн явцдаа өөр өөрийн өнгө аяс шинж чанар төлөөлөгчтэй байсан.

Page 4: бизнесийн ёс зүй

Тухайлбал, язгууртны үзэл сурталч Сократ ёс суртахуун бол зөвхөн цөөн тооны шалгармал хүмүүс, язгууртнуудад л байж болох бөгөөд харин ард түмэн тэр дундаа боолчуудад бол бүр үгүй байж болохгүй зүйл гэж үздэг байсан.

Аристотель төрдөө зүтгэхийг сайн үйл гэж ойлгож байсан боловч сайн үйлийг хүн болгон эзэмшихгүй харин идэвхитэй үйлчилдэг тэр хүн л эзэмшинэ. Түүний үзлийн гол агуулга нь шударга үйл хийж байж шударга хүн болно, эрэлхэг үйл хийж байж эрэлхэг хүн болно гэж үздэгээрээ бусдаас давуу талтай.

Page 5: бизнесийн ёс зүй

Ёс суртахууны гарал, үүсэл мөн чанар:

Ёс суртахуун нь хүмүүсээс нийгэм, төрийн байгуулал анги, нам, бие биедээ болон гэр бүлдээ харилцаж байгаа зан үйлийн харилцааг тодорхойлно.

Хүн хөдөлмөрийнхөө явцад өөрөөр хэлбэл материаллаг үйлдвэрлэл болон нийгмийн оюун санааны хөгжлийн явцадёс суртахууны зарчим, хэм хэмжээгээ боловсруулдаг бөгөөд энэ утгаараа нийгмийн ухамсрын тодорхой хэлбэр болдог.

Ёс суртахууны төсөөлөл, ухагдахуун, дэвшил болон дээд эрмэлзэл нь нийгмийн ахуй, нийгмийн харилцаа, хүний практик үйл ажиллагааны дагуу түүхэн ёсоор өөрчлөгдөн хөгжиж ирсэн түүхтэй юм.

Page 6: бизнесийн ёс зүй

Бизнесийн ёс зүйн ойлголт

Бизнесийн ёс зүй гэдэг нь эрт үеэс эхлэн судлагдах болсон. Бизнес хүний үйл ажиллагааны хүрээ мэтээр тайлбарлагддаг байсан. Эрт үеэс одоог хүртэл байгууллагын гол түлхүүр нээц болон хүн түүний үйл ажиллагаа бүхнээ төвлөрүүлдэг ёс зүйн хэм хэмжээнд анхаарлаа ихэд хандуулж иржээ. Ингээд үзэхэд бизнес гэж юуг хэлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Бизнес гэдэг нь “бизи” буюу завгүй байх гэсэн Англи үгнээс үүсчээ.

Page 7: бизнесийн ёс зүй

Бизнес гэдэг нь байгууллагыг өргөжүүлж ашиг орлого олж капиталаа аривижуулах нийгмийн хэрэгцээг хангаад зогсохгүй өөрөө таашаал авч байхад чиглэгдсэн байнгын санаачлага дээр тулгуурласан мэргэжлийн эдийн засгийн үйл ажиллагаа юм. Бизнесийн ёс зүй гэдэг нь зах зээл дээр хэрэгжиж мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд өөрийнхөө үйл ажиллагааг үр дүнтэй явуулах чадвартай , хэлсэн үгэндээ үнэнч, шударга байдал дээр тулгуурласан ажил хэргийн соёл юм.

Page 8: бизнесийн ёс зүй

Бизнесийн сэтгэл зүй гэдэг нь удирдлагын өвөрмөц чанар сэтгэл зүйн зөрчлийг судалдаг шинжлэх ухааны хүрээ юм. Үүний судлагдахуун нь хамт олон эсвэл хүмүүс хоорондын харилцаа болно.

Бизнесийн соёл бизнесийн ёс зүйн судлагдахуун болох нь

Бизнесийн ёс зүйн онолын үйлдлүүд нь ерөнхий болон тусгай соёлд хамаарна. Мөн байгууллагын болон ахуйн соёлыг хөндөж ярилцах учиртай. Соёл гэдэг бол хамгийн товчоор мэдэж удирдах буюу тодорхой мэдлэгтэй байж ажил үйлсээ эрхлэх үйл ажиллагаа юм.

Page 9: бизнесийн ёс зүй

Бизнесийн ёс зүй бол хүн төрөлхтний болоод монголын ард түмний оршин тогтносон түүхийнхээ туршид бүтээж буй болгосон соёлын салшгүй хэсэг мөн. Соёлын талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Нилээд хэсэг урлаг уран сайхныг мэдэрч, хөгжмийн боловсрол эзэмшиж, ном их уншдаг болвол соёлтой хүн болно гэсэн ойлголттой байдаг. Эдгээр нь мэдээжээр хэрэгтэй бөгөөд соёлын нэг хэсэг мөн. Гэхдээ соёл гэдэг бол маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд эрдэмтэд янз бүрээр тодорхойлсон байдаг.

Page 10: бизнесийн ёс зүй

Тэгэхлээр эрдэмтэд соёлыг дараах байдлаар тодорхойлсон байна. “Аливаа тулгамдсан бэрхшээлийг давж, тавьсан зорилтоо шийдвэрлэхэд боловсрол, шинжлэх ухаан, урлаг, оюун санаа амьдралын бүхий л салбар дахь ололтыг ашиглах чадварыг нийтэд нь соёл гэнэ” гэжээ.Тэгэхлээр эндээс үзвэл боловсрол, шинжлэх ухаан, оюун санаа амьдралын бүх ололт амжилтыг удирдлагын чиглэсэн зорилготой үйл ажиллагаандаа ашиглах чадварыг бизнесийн соёл гэдэг байна.

Page 11: бизнесийн ёс зүй

Соёлыг аргачлалын хувьд соёлыг нийтлэг, тусгай гэж хуваадаг.

Дэлхий нийтийн түүнчлэн тухайн орны ард түмний бүтээж буй болгосон материаллаг болон оюуны бүх үнэт баялагийг нийтлэг соёлд хамааруулна. Ялангуяа хүн төрөлхтний үеийн үед хуримтлуулсан мэдлэг оюуны соёл нь удирдлагын шинжлэх ухаанд ч бизнесийн үйл ажиллагааны аль алинд нь онцгой байр эзэлдэг.

Энэ талаар эдийн засгийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн К. Марко “Мэдлэг бол нийгмийн хамгийн баялаг мөн” гэсэн онолын дүгнэлт хйисэн.

Page 12: бизнесийн ёс зүй

Оюуны соёлын биежсэн хэлбэр нь материаллаг үнэт зүйлс бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн үзүүлэлт мөн. Бизнесийн удирдлагад материаллаг, оюуны үнэт баялгийн аль алиныг өргөн ашигладаг. Энэхүү нийтлэг соёлоос гадна бизнесийн буюу удирдлагын процессын соёл, удирдлагын хөдөлмөрийн болон удирдах ажилтны хувийн соёлыг удирдлагын соёлын бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзнэ.

Page 13: бизнесийн ёс зүй

Бизнесийн соёлыг олон янзаар тодорхойлж болно.Тухайлбал:

• Бизнесийн соёл гэдэг бол тодорхой утгаараа хөгжсөн хүний хөгжлийн хураангуй, нэгдмэл шинж байдлын үзүүлэлт байдаг.

• Бизнесийн соёл нь тухайн ард түмний хойч үедээ уламжлуулан хүртээж дамжуулж ирсэн нийгмийн туршлага юм. Мөн бизнесийн соёл нь хүний үйл ажиллагааны чанарын үзүүлэлт байдаг.

• Бизнесийн соёл нь нийгмийн идэвхжлийн илрэл, өөрийгөө батлан харуулж өөрөө өөрийгөө урамшуулан хөхүүлж ажиллаж амьдрахын илрэл юм.

• Бизнесийн соёл бол хүний оюун санааны хөгжил сэтгэлгээний соёлын илрэх хэлбэр мөн.

Page 14: бизнесийн ёс зүй

Бизнесийн соёл, ёс зүй нь маш олон утгыг нэгтгэн зангидсан ойлголт юм. Үйлдвэрлэлийн, нийгмийн, хувь хүний, хүний үйл ажиллагааны төрөл болгоноор бизнесийн соёлын хэр хэмжээг илтгэн харуулна.

Бизнесийн ёс зүй гэдэг бол ерөнхий болон тусгай соёлын удирдлагад ашиглах тухай ойлголт болжээ. Мөн бизнесийн ёс зүйд бизнесийн буюу удирдлагын урлагийг бас хамааруулах учиртай.

Удирдлагын буюу бизнесийн урлаг:

1. туршлага маягаар илэрнэ

2. бусдын болон өөрийн алдаан дээр суралцах хэлбэрээр илэрнэ

3. сэтгэлгээний болон эдийн засгийн сэтгэлгээгээр илэрдэг байна.

Page 15: бизнесийн ёс зүй

Эндээс үзвэл аж ахуй, соёл, шинжлэх ухаан, худалдаа үйлчилгээ ёс суртахуун тохируулгыг бизнесийн ёс зүйн хүрээнд авч үздэг.

Бизнесийн ёс зүй дэх тусгай соёлын шаардлагууд:

Бизнес эрхлэхэд техник, технологи, улс төр, эдийн засаг, нийгэм, сэтгэл зүй, ёс суртахуун, зан заншил, гоо сайхан, эрх зүйн хэм хэмжээ, уран барилга, эрүүл ахуй, удирдах ажилтны буюу бизнес эрхлэгчдийн хувийн соёл ахуйн соёлын зэрэг олон шаардлагууд тавигддаг. Тусгай соёлын шаардлагууд нь бизнесмэн хүн буюу удирдах ажилтнуудын мэдлэгтэйгээр ажиллах ур чадварыг тусгадаг байна. Удирдлагын соёлын шаардлагууд нь гарал үүсэл, шинж чанараасаа хамааран хоорондоо харилцан адилгүй юм.

Page 16: бизнесийн ёс зүй

Бизнесийн соёлын зарим шаардлага улс төр, эдийн засаг, ёс суртахууны зарим нь хууль зүйн, техникийн болон материалын агуулгаараа ялгаатай. Удирдалагын соёлын шаардлагууд гэдэг нь ёс суртахууны зарчим хэм хэмжээ, эрх зүйн хэм хэмжээ, техниоийн норм бусад нөхцөл байдлаас урган гарсан тодорхой шаардлагуудыг хэлдэг.

Удирдлагын соёлд удирдагын шилдэг:

• технологи

• бичиг хэргийн эмх цэгц

• автоматжуулалт

• олон түмнийг хамарсан үйл ажиллагаа

• Харин хөдөлмөрийн соёлд

• хөдөлмөрийн таатай нөхцөл

• горим, дэглэм

• хөдөлмөрийн дэвшилтэт арга барил

• зохион байгуулалт зэргийг хамааруулж авч үзнэ.

Page 17: бизнесийн ёс зүй

Бизнесийн байгууллагын соёл:

Байгууллагын удирдлага ажилчдын сонирхлын зөрөлдөөний хурцадмал байдлыг шийдэхэд байгууллын соёл чухал үүрэгтэй. Байгууллагын соёл нь хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлнэ. Уур амьсгал нь байгууллагын богино хугацаан дахь төлөв байдлыг илэрхийлэх бөгөөд хувьсамтгай үзэгдэл байдаг.

Байгууллагын соёлын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүд: Соёл шууд бий болдоггүй. Хөгжлийн тодорхой үе шатыг туулдаг. Үе шат бүр онцлог шинжийн үйл ажиллагаагаар тодорхойлогддог. Үүнд:

1. Тогтворжиж хэвшсэн соёл

2. Хариу үйлдэл үзүүлэх хэв шинжийн соёл -өөрөө өөртөө анхаарал тавихыг голчилдог. Алдаа гаргахаас сэргийлэх эр зориг гарган ажиллахыг таашаадаггүй.

Page 18: бизнесийн ёс зүй

3. Урьдчилан харах соёл – Зугуухан ахиж дөхөх аргаар нээлттэй байдалд орно.

4. Ашиглагдсан соёл – Нээлттэй байдал ноёрхоно. Шагналын төлөө эр зориг гаргана.

5. Бүтээлч соёл – Илэн далангүй нээлттэй байдлыг голчилсон хүчтэй давшингуй философиор ажилладаг.

• Байгууллагын соёл удирдлагаас шалтгаалдаг. Үүнээс үүдэн удирдагын ёс зүй гэсэн ойлголт бий болдог.

Удирдлагын ёс зүй: хүмүүстэй харьцах харилцааны хэлбэр, тэдгээрт үзүүлж буй хүндэтгэл зэрэг уур амьсгалд таатай нөхцөл бүрдүүлэх харилцан бие биенээ ойлгох хэлбэр, дүрмийн цогц юм.

Page 19: бизнесийн ёс зүй

Удирдагч нь:Авторитар, Демократ гэсэн 2 шинжтэй байна.

Авторитар удирдагч нь хэнээс ч хамааралгүй, хүчтэй эрх мэдэлтэй, өөрийнхөө сонирхлыг удирдлагандаа байгаа хүмүүст шууд тулгаж чаддаг. Энэ удирдагч нь ажилчдаа залхуу, хариуцлагаас мултрах дуртай, өөрсдийгөө заавалчгүй удирдуулах зарим тохиолдолд хамгаалуулах дуртай гэж үздэг.

Демократ удирдагч нь өөрийнхөө ажилчдыг боддог. Энд хөдөлмөрийн процесс ердийн мэт явагддаг.

Page 20: бизнесийн ёс зүй

Удирдагч нь:• Зах зээлийн эдийн засагтай холбоотой өргөн мэдлэгтэй• Улс төрийн зохих мэдлэгтэй• Сэтгэлзүйн бэлтгэлтэй• Хариуцлага хүлээх чадвартай• Байнга идэвхи санаачлагатай байх• Ажил хэрэгч зантай• Саад тотгорыг давж чаддаг байх• Логик сэтгэхүй хөгжсөн• Байнга манлайлагч байх• Зөрчил маргааныг шийддэг байх• Байгууллага доторхи нөөцийг зөв хуваарилдаг байх• Өөрийгөө үнэлж дүгнэдэг байх• Идэвхи, хүч, өөртөө итгэлтэй, чадавхитай байж сая сайн

удирдагч болно.•

 

Page 21: бизнесийн ёс зүй

Бизнесийн урлаг ба бизнесийн нууц, нууц хадгалалтБизнесийн үйл ажиллагааг урлагтай зүйрлэдэг. Урлаг хэмээх

ойлголтыг бизнесийн үйл ажиллагааг бүтээлч агуулгатай, байнга шинийг эрэлхийлж байдаг гэдэг утгаар хэрэглэж байгаа юм. Бизнес эрхлэхэд бэлэн жор гэж байдаггүй билээ. Энэ нь бизнес эрхлэгчдээс урьд өмнө тохиолдож байгаагүй урьдчилан харах боломжгүй төвөгтэй асуудлуудыг онцгой нөхцөл байдалд нь тохируулан шийдэхийг шаарддаг байна. Ийм шаардлагад зохицон ажиллаж, зөн мэдрэмжээрээ асуудлын голыг олж нөхцөл байдал хэрхэн хөгжиж өөрчлөгдөх чиг хандлагыг урьдчилан харах чадварыг бизнесмен хүн эзэмшиж байж зах зээлийн эдийн засгийн харилцаанд амжилт олно.

Page 22: бизнесийн ёс зүй

Бизнесийн урлаг:

Бизнес удирдлага 2 –ыг урлагтай зүйрлэдэг. Нэг морин хуурч ганцаараа сайхан ая тоглож болно.

Мэдлэг, дадлага, туршлага, үйл явцын чиг хандлага зөн билэг мэдрэмжиндээ тулгуурлан удирдагч хүн урьд өмнө тохиолдож байгаагүй нарийн төвөгтэй асуудлыг оновчтой зөв шийдэх чадварыг удирдлагын урлаг буюу “бизнесийн урлаг” гэж ойлгодог.

“Бизнесийн соёл” хэмээх ухагдахууныг бизнесийн урлагаас ялгаж салгаж ойлгох нь онол арга зүйн ач холбогдолтой. Удирдлага бол хүний бүтээлч үйл ажиллагаа мөн. Асуудал болгоныг хууль дүрэм, зааврын хүрээнд багтааж шийднэ гэж байдаггүй.

Page 23: бизнесийн ёс зүй

Тиймээс удирдах ажилтан бизнесмен хүн тодорхой нөхцөлд хуримтлуулсан туршлага дадлага, зөн билэг дээрээ тулгуурлан урьд өмнө тулгарч байгаагүй асуудалд бодитой хандан оновчтой зөв шийдвэр гаргах чадварын талыг нь бизнесийн буюу удирдлагын урлагт хамааруулж, нэгэнт тогтож хэвшсэн болон мэдлэгийн системийг удирдлагад ашиглах чадварыг нь соёлд хамааруулдаг юм. Удирдлагын практикаас үзвэл хэрэгцээтэй зөвлөмж, дүрэм зааврыг туршлага дээр тулгуурлан боловсруулдаг. Эдгээр дүрэм зөвлөмжүүд нь ихэнх тохиолдолд жишмэл, туршилтын шинжтэй байдаг.

Page 24: бизнесийн ёс зүй

Бизнесийн буюу удирдлагын урлаг бол хүнд байгалиас заяасан онцгой чанар төдийгүй туршлагаар буй болдог байна. Бизнесийн урлагт багтдаг хэд хэдэн чиглэл байдаг. Үүнд.

1. үйл явдлын ерөнхий хандлагыг мэдрэх чадвар

2. аливаа баримт материалд дүн шинжилгээ хийх чадвар

3. алдаагаа засч алдаан дээрээ суралцах чадварыг энд багтаадаг. Алдаж онохоос айхгүй ажиллах чадвар юм.

4. өөрөө бага алдаж бусдын алдаан дээр суралцах чадвар. Ер нь бусдаас суралцах чадвар бизнесийн урлагийн нэн чухал хэсэг мөн.

5. сэтгэлгээний уян хатан байдал, ялангуяа эдийн засгийн сэтгэлгээ бизнесийн урлагт чухал байр эзэлдэг.

6. бизнесийн буюу удирдлагын урлагийн хамгийн чухал амин сүнс нь хүн таних чадвар юм.

Page 25: бизнесийн ёс зүй

Анхаарал тавьсанд баярлалаа