22
Нөхөрлөл , хоршоо түүний э рх зүй байдал Лекц №3 багш Д.Сэлгэмаа

нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Embed Size (px)

Citation preview

Page 1: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөл, хоршоо

түүний эрх зү

й байдал

Лекц №3 багш Д.Сэлгэмаа

Page 2: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Өмнөх хичээлийн бататгал

Өөрийн гэсэн эд хөрөнгө, өмчлөлтэй , түүнийгээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, эрх үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, шүүх, арбитрын өмнө нэхэмжлэгч, хариуцагч байж чаддаг, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. Хуулийн этгээдийг дараах байдлаар ангилдаг.

• Нөхөрлөл

• Хоршоо

• Компани

• Сан

• Холбоо

• Бусад хуулийн этгээд

Page 3: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөл гэдэг нь

Нөхөрлөл гэдэг нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгөнөөс бүрдэх хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ энэхүү эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд юм. Одоогийн байдлаар Монгол улсад нийт 123806 хуулийн этгээд бүртгэлтэй байдгаас 3036 нөхөрлөл улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

Page 4: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөлийн хэлбэр

Бүх гишүүд нь бүрэн

хариуцлагатай нөхөрлөл

Зарим гишүүд нь бүрэн

хариуцлагатай нөхөрлөл

Page 5: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл (ББН)

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ. нөхөрлөлөөс авлагатай аль нэг харилцагч нь эхлээд нөхөрлөлд хандаж нэхэмжлэлээ гаргах ба харин нөхөрлөлийн эд хөрөнгө нь уг шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол түүний хамтран хариуцлага хүлээдэг гишүүдэд бүгдэд нь буюу нэгэнд нь хандаж нэхэмжлэлээ гаргах учиртай болно.

Page 6: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөлийн үүсгэн байгуулах баримт бичиг гэрээ байх бөгөөд гэрээнд дараах зүйлийг заавал тусгасан байна

a) Оноосон нэр, оршин байгаа газарb) Эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааc) Удирдах , төлөөлөх эрх бүхий гишүүний овог, нэр, хаяг, регистрийн

дугаарd) Гишүүдийн овог нэр, иргэний харъяалал, хаяг, гарын үсэгe) Гишүүн бүрийн оруулсан хөрөнгө, түүний хэмжээ, үнэлгээ, үнэлсэн

аргачлал, буцаан олгох журамf) Ажиллах чадвараа нэгтгэж буй бол үнэлгээ, аргачлал, үзүүлэх

үйлчилгээ, хугацааg) Ашиг алдагдал хувиарлах зарчимh) Гэрээ байгуулсан огноо

Page 7: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

ББН-г удирдах

ББ-г түүний гишүүн бүр удирдах, төлөөлөх эрхтэй. Гэвч

амьдрал дээр хүн бүр нөхөрлөлөө төлөөлж гэрээ хэлцэл хийж,

өөр өөр шийдвэр гаргаж будилахгүйн тулд ихэвчилэн нэг

гишүүндээ төлөөлөх эрх олгохоор гэрээнд тусгаж өгдөг . Энэ

тохиолдолд төлөөлөх эрхтэй гишүүн нь гаргасан шийдвэрээ

хариуцана. Бусад гишүүд нь түүнд хяналт тавих ёстой байдаг.

Page 8: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн нь

өөр нөхөрлөл, компаний гишүүн байхыг хориглодог бөгөөд

гишүүн бүр нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцох

шаардлагатай байдаг. Иймд нохөрлөлийн гишүүдийн

бүрэлдзхүүнд өөрчлөлт орох нь нохөрлөл татан буугдах үндэс

болдог. Иймд ББН нь хамгийн тогтворгүй хуулийн этгээдэд

ордог.

Page 9: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
Page 10: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нь

нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг

нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл

гэнэ. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг ЗБН

гэж бичнэ. Гэрээнд гишүүдийн хариуцлагыг ялгаж заадаг.Энэ

төрлийн нөхөрлөлийг гагцхүү бүрэн хариуцлагатай гишүүн нь

удирдах төлөөлөх эрхтэй. Иймд бүрэн хариуцлагатай гишүүн

нь өөр нөхөрлөл компанийн гишүүн байхыг хориглоно.

Page 11: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үүсгэн байгуулах гол баримт бичиг нь ББН-ий нэгэн адил гэрээ байдаг бөгөөд гэрээнд шаардагдах зүйлүүд нь ч мөн адил байна. Оруулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүн нь нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно. Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тухайн нөхөрлөлийг татан буулгах үндэслэл болохгүй. Харин тэдгээр нь бүгд гарвал нөхөрлөл татан буугдана

Page 12: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлэх

Нөхөрлөлийг бүртгэгдсэн өдрөөс эхлэн байгууллагдсанд тооцдог ба нөхөрлөлийн оршин байгаа газрынх нь нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллага , тэдгээрийн өргөдлийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ. Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлөө гарган өгсний дараа бүртгэх байгууллага өргөдлийг хүлээн авч хянаад хуульд заасан шаардлага хангасан гэж үзвэл нөхөрлөлийг ажлын 7 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгодог. Нөхөрлөлийг үүсгэн байгуулах үндсэн бичиг баримт нь гэрээ байдаг.

Page 13: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Улсын бүртгэлийн гэрчилгээ

Page 14: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлүүд

a) Хуульд заасан журмын дагуу гэрээ, дүрмээ батлаагүй

b) Үйл ажиллагааны зорилго нь хуульд нийцээгүй

c) Үүсгэн байгуулагч нь эрх зүйн чадамжгүй

d) Оноосон нэр нь давхардсан

Бүртгэх байгууллага тухай нөхөрлөлийг бүртгэлээс хассан, эсвэл бүртгэхээс татгалзсан бол энэ тухайгаа хүсэлт гаргасан этгээдэд ажлын 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ёстой байдаг.

Page 15: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөл татан буугдах

Бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүний бүрэлдэхүүнд өөрчлөлт орвол

нөхөрлөл татан буугдана. Оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг

гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь нөхөрлөл татан буугдах үндэслэл

болохгүй . Харин ийм гишүүд нь бүгд гарвал нөхөрлөл татан буугдана. Эсвэл

бүрэн хариуцлагатай гишүүд нь ББ болгон өөрчлөн байгуулахаар

шийдвэрлүүлж болно. Энэ тохиолдолд гэрээгээ шинэчилж дахин бүртгүүлнэ.

Нөхөрлөл татан буугдах үндсэн хоёр нөхцөл байдаг . Үүнд:

1) Гишүүдийн хурлын шийдвэрээр

2) Шүүхийн шийдвэрээр

Page 16: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөл татан буугдахаас гадна улсын бүртгэлээс хасагдах тохиолдол бас байдаг

Бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй

Үйл ажилагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар тасалдсан

Page 17: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөл татан буугдах хоёр төрөл байнаНөхөрлөл гишүүдийн хурлаар

татан буугдах

• Гэрээ дүрэмд заасан хугацаа дууссан

• Саналын эрхийн дийлэнхи олонхыг эзэмшиж байгаа гишүүд санал гаргасан

• Тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлдэг нөхөрлөлд олгогдсон тусгай зөвшөөрөл хүчингүй болсон

• Зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчилсөн

• Улсын бүртгэлээс хассан

• Гэрээ дүрэмд заасан бусад үндэслэлээр

Нөхөрлөлийг шүүх татан буулгах

• Дампуурсан• Нэг ч гишүүн үлдээгүй• Шүүхийн шийдвэрээр татан

буугдах шийдвэр гаргасан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхэлж байгаа

• Хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн

• Хуульд заасан бусад үндэслэлээр

Page 18: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Нөхөрлөлийн тухай хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Нөхөрлөлийн тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд бүртгэх байгууллага зөрчлийн шинж байдлыг харгалзан доор дурдсан шийтгэлийг ногдуулна. Үүнд:

1. Нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртггүүлэлгүйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол олсон орлогийг хурааж, гэм буруутай этгээдийг 40000-50000төгрөгөөр торгоно.

2. Дүрэм болон дүрмийн санд орсон өөрчлөлтийг бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бол гэм буруутай албан тушаалтаныг 40000-50000төгрөгөөр торгоно

3. Гэрээ дүрэмд зааснаас өөр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан бол олсон орлогыг хурааж нөхөрлөлийг 200000-250000 төгрөгөөр торгоно

Page 19: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Таны эрх зүйн мэдлэгт № Хуулиуд Батлагдсан

огнооДагаж мөрдөх огноо

Бүлэг, зүйл

1 Монгол улсын Үндсэн хууль

1992.01.13 1992.02.10 6бүлэг 70зүйл

2 Иргэний хууль 2002.01.10 2002.09.01 63бүлэг 551зүйл

3 Эрүүгийн хууль 2002.01.03 2002.09.01 31бүлэг 305 зүйл

4 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

2003.05.23 2003.10.01 9бүлэг 21 зүйл

5 Нөхөрлөлийн тухай хууль

1995.05.11 1995.05.11 3 бүлэг 28 зүйл

Page 20: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

Анхаарал тавьсан явдалд баярлалаа

Мэдлэгийн эзэн болохын тулд хүч хөдөлмөрийн боол нь байх хэрэгтэй

Page 21: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

151 дүгээр зүйл. Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших151.1.Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

156 дугаар зүйл. Банкны тухай хууль тогтоомж зөрчих156.1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк нээсэн, банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулсны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Page 22: нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал

161 дүгээр зүйл. Хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх

161.1.Хууль тогтоомжоор хориглосон, тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, үлэмж буюу их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ

171 дүгээр зүйл. Гологдол буюу чанар муутай бүтээгдэхүүн худалдах

171.1.Аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, эрх баригч, албан тушаалтан заавал мөрдөх улсын стандартад нийцээгүй, чанарын баталгаажуулалт хийлгээгүй, гологдол, чанар муутай, иж бүрдэл дутуу бүтээгдэхүүнийг худалдсанаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан, эсхүл удаа дараа худалдсан, худалдаанд гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

.