шавьжинд хатгуулах ба хазуулсан үед үзүүлэх тусламж

Preview:

Citation preview

Шавьжинд хатгуулах ба хазуулсан үед үзүүлэх

тусламж 

АУС-509 Д.Хонгорзул

Хорт шавьжинд зөгий, хэдгэнэ,

хорт аалз, хилэнцэт аалз зэрэг амьтад

орно.

Эдгээрийн олонхийн

хор нь хименотро

п болох учир

ерөнхийдөө

ойролцоо байдаг.

Хазуулсны

дараахнаас тэр

хэсэггээ өвдөх,

загатнах, улайх, хавдах

шинжүүд гардаг.

Иймд ямагт хэсэг

газрын эмчилгээ хийхийг

эрмэлздэг бөгөөд ийм

ч шаардлага

гарна.

Балт зөгийд

хатгуулсан үед

арьсанд хорын уут нь үлдсэн

байж болох тул

түнийг зөөлөн маажих чимхэх аргаар салгах

хэрэгтэй.

Харин шахвал хорыг нь

улам тархаах осолтой байдаг.

Зарим хүмүүс шавьжийн хатгалтанд харшлаар хариулах анафилакси болох үзэгдэл гарна. Ийм үед нүүр улайх, хавдах, амьсгал давчдах, хяхнах судасны цохилт түргэсч, АД буурах ба цаашид гүнзгийрвэл АД улам буурч шок болох, хөхрөх, ухаан алдах явдал ч байдаг.

Үзүүлэх тусламж

Хор тарахаас сэргийлэх, өвдөлт намдаахын тулд мөсөн жин тавина.

Анафилакси болбол 1:1000 адерналины уусмал 0.3-0.5мл арьсан дор тарих. Үүний

хагас тунг нь хатгуулсан хэсгийн арьсан дор хийвэл хор тархах хугацаа удааширна. Мөн

энэ тунгаар 10-15 минутын дараа давтан хийж болно.

Хэрэв мөчид дээр хатгуулсан бол хатгуулсан хэсгээс дээгүүр (зөвхөн

хураагуур судас дарахуйц) чангалуур тавина.

Агаарын зам чөлөөлж хүчилтөрөгч амьсгалуулна.

Судсанд рингерийн буюу хлорт натрийн уусмал дусаана. АД унасан бол тургэн дуслаар сэлбэлт хийх хэрэгтэй.

Амьсгал бачуурах шинж давамгайлж байвал 240мг эуфиллин 200мл глюкозын изотоник уусмалд хольж аажим дуслаар хийнэ.

Адреналин, эуфиллин хийгээд нэмэр өгөхгүй бол 10мл 10% хлорт кальцыг аажмаар судсанд хийнэ.

8. Биеийн байдал харьцангуй сайжирч гемодинамик тогтворжвол үргэлжийн хяналт дор тээвэрлэж эмнэлэгт хүргэнэ.

Recommended