View
172
Download
2
Category
Preview:
Citation preview
Өмнөх хичээлийн бататгал
Тоон шулуун ба тоон хавтгай дээр цэгүүдийг байгуулж хоорондох зайг ол.
1. A=(2,5) B=(-1)2. C=(-3;5) ба D=(-6;1)
Зорилт
• Тоон дарааллыг танин мэдэж , ялган ойлгох• Дарааллын зүй тогтлыг олох• Дарааллыг үргэлжлүүлэн бичиж сурах• Өгөгдсөн аргаар дарааллын гишүүдийг олох
• Тэгш цифрүүдийг бичээд дугаарлавал :
0 2 4 6 8…
1 2 3 4 5…• Сондгой цифрүүдийг бичээд дугаарлавал :
1 3 5 7 9…
1 2 3 4 5…• 5-д хуваагдах тоонуудыг дугаарлавал :
0 5 10 15 20 25 30…
1 2 3 4 5 6 7…
Дарааллын дүрэм
• Хоёр дахь гишүүнээсээ эхлэн дараагийн гишүүн бүр нь тодорхой зүй тогтлоор байрласан тоонуудыг тоон дараалал гэнэ.
• Дараалал дахь тоо бүрийг дарааллын гишүүн гэнэ
• Дарааллын гишүүн бүр нь дарааллын эхлэл болдог.
• Дарааллыг {an} {bn} –гэх мэтээр тэмдэглэнэ.
• Дарааллын тоонуудыг дарааллын гишүүд гээд дугаараар нь:
a1 a2 a3…
b1 b2 b3… -гэх мэтээр тэмдэглэнэ.
Тоон дарааллын жишээ:
1,4,9,16,25…дараалласан тоонуудын квадратуудын дараалал
a1=1 , a2=4 , a3=9 , a4=16
• b1=1, b2=1, b3=2, b4=3, b5=5, … гишүүдтэй дарааллыг тодорхойлно. Энэ дарааллыг Фибоначчийн дараалал гэдэг.
Жишээ 1:
• 1,3,9,27,81,243,…тоон дарааллыг авч үзье.• Энэ дарааллын ГД =x3• Энэ дарааллын 7дахь гишүүнийг тооцоолон
бичвэл : 1,3,9,27,81,243,729,2187,… иймээс 7дахь гишүүн нь 729 болно.
• a1=1 , a2=3 , a3=9 , a4=27 гэх мэт.
Жишээ 2:
• 4,8,12,16,20,…тоон дарааллыг авч үзье.• Энэ дарааллын ГД =+4• Энэ дарааллын 10дахь гишүүнийг тооцоолон
бичвэл : 4,8,12,16,20,24,28,32,36,40,… иймээс 10дахь гишүүн нь 40 болно.
• a1=4 , a2=8 , a3=12, a4=16 гэх мэт.
Бодлого 1
• Дараах дараалал бүрийн хувьд:
1. Дарааллын дүрмийг тодорхойлоорой.
2. Дарааллын 8дахь гишүүнийг олоорой.
a) 3,6,9,12,15,…
б) 5,15,25,35,45,…
в) 0,22,44,66,88,…
г) 55,62,69,76,…
Бодлого 2
• Дарааллуудын эхний 5 гишүүнийг бичээрэй.
а) Нэгдүгээр гишүүн нь =1, дүрэм нь=+7
б) Нэгдүгээр гишүүн нь =1, дүрэм нь=x4
в) Нэгдүгээр гишүүн нь =10, дүрэм нь=-2
г) Нэгдүгээр гишүүн нь =3, дүрэм нь=x2+1
Дарааллын дүрэм нь “:0,25 ” байх ялгаатай гурван дарааллыг бичээрэй.
Гэрийн даалгавар
• Дараах дараалал бүрийн хувьд , дараагийн 3 гишүүнийг бичнэ үү.
а) 1,8,27,64,125,…
б) 1,3,7,15,….
в) 1,3,7,13,21,…
г) 7,9,13,21,37,…• -2,5,11,23,47,… дарааллын 8дахь гишүүнийг
олоорой.
Recommended