30
Лекц №1 Бодит тоо, функц

математик анализ лекц №1

Embed Size (px)

Citation preview

Page 1: математик анализ лекц №1

Лекц №1Бодит тоо,

функц

Page 2: математик анализ лекц №1

Бодит тоо нь эрэмбэлэгдсэн олонлог юм. Хэрэв a,b гэсэн дурын хоёр бодит тоо авахад a=b, a>b, a<b гэсэн гурван харьцааны зөвхөн нэг нь биелэнэ. Хэрэв a<b бол тоон тэнхлэг дээр A цэг B-ийн зүүн талд оршино.

A B 1 a b

(Зураг 1)

Page 3: математик анализ лекц №1

Бодит тооны абсолют хэмжигдэхүүн (модуль) гэж

нөхцлөөр тодорхойлогдсон сөрөг биш тоог хэлнэ.

, 0

, 0

x хэрэв x болx

x хэрэв x бол

Page 4: математик анализ лекц №1

Бодит тооны абсолют хэмжигдэхүүн дараахи чанаруудтай байдаг. Үүнд:

1. .

2. .

3. .

4. .

,a b a b

, 0aa

bb b

a b a b

a b a b

Page 5: математик анализ лекц №1

Хувьсах хэмжигдэхүүн

ба функц

Page 6: математик анализ лекц №1

Бидний өдөр тутмын амьдралд урт, өндөр, хугацаа, масс, хурд, хурдатгал гэх мэт янз бүрийн хэмжигдэхүүнүүд тохиолддог. Тэдгээрийг ажиглахад зарим нь үргэлж хувьсан өөрчлөгдөж байхад, зарим нь өөрчлөгддөггүй. Тоон утга нь өөрчлөгдөхгүй хэмжигдэхүүнийг тогтмол хэмжигдэхүүн гэх бөгөөд a,b,c,d, … жижиг үсгээр тэмдэглэнэ.

Page 7: математик анализ лекц №1

Янз бүрийн тоон утга хүлээн авдаг хэмжигдэхүүнийг хувьсах хэмжигдэхүүн гэх ба x, y, z, v, u, w, … гэх мэт үсгүүдээр тэмдэглэнэ. Хувьсах хэмжигдэхүүний хүлээн авч болох бүх боломжит утгуудын олонлогийг түүний хувирах муж гэнэ. Авч үзэж буй бодлогын онцлогоос хамаарч хувирах муж янз бүр байдаг. Хувирах мужийг тоон тэнхлэг дээр дүрслэж болдог.

Page 8: математик анализ лекц №1

Тодорхойлолт: Хэрэв хувьсах хэмжигдэхүүн -ийн тодорхой утга бүхэнд ямар нэг хууль, дүрмээр хувьсах хэмжигдэхүүн -ийн тодорхой нэг утгыг харгалзуулж байвал y-ийг x-ээс хамаарсан функц гээд гэж тэмдэглэнэ. Энэ үед x-ийг үл хамаарах хувьсагч буюу аргумент гэнэ.

y f x

y Y

x X

Page 9: математик анализ лекц №1

Ж: Функцийн аргумент x нь x0 гэсэн утга авч байх үед функцийн авах тоон утга y0 –ийг

гэж бичдэг.

0 0 0x xy y f x

Page 10: математик анализ лекц №1

Функцийг өгөх гурван арга байдаг.

1. Аналитик арга. Хэрэв функц ямар нэг томъёогоор өгөгдсөн бол түүнийг аналитик аргаар өгөгдсөн функц гэдэг.

Ж: a) .

b) .

3 4y x

24y x

Page 11: математик анализ лекц №1

Тодоройлолт: Функцийг тодорхой, бодит утгатай байлгах аргументын утгуудын олонлогийг функцийн тодорхойлогдох муж гэнэ.Ж: функцийн

функцийн

;D f 3 4y x 24y x 2; 2D f

Page 12: математик анализ лекц №1

Хэрэв функц хэлбэрээр өгөгдсөн байвал түүнийг ил функц гэдэг.Харин томъёо нь у-ийн хувьд бодогдоогүй,Ө.х: хэлбэртэй өгөгдсөн бол түүнийг далд функц гэнэ. Далд хэлбэрээр өгөгдсөн функцээс у- ийг олох замаар ил хэлбэрт шилжүүлдэг.

y f x

; 0F x y

Page 13: математик анализ лекц №1

2.Хүснэгтийн арга. Функц ба аргументийн хоорондын хамаарал шууд томъёогоор илэрхийлэгдээгүй харин аргументын тодорхой холбогдлууд дахь функцийн утгууд мэдэгдэж байвал түүнийг хүснэгтийн аргаар өгөгдсөн функц гэнэ. Логарифм ба тригонометрийн функцүүдийн таблиц нь хүснэгтийн аргын жишээ юм.

Page 14: математик анализ лекц №1

3. Графикийн арга. Функц ба аргументын хоорондын хамааралыг үзүүлсэн муруй зурагдсан байвал түүнийг графикийн аргаар өгөгдсөн функц гэнэ.

Page 15: математик анализ лекц №1

Функцийг ангилах

Page 16: математик анализ лекц №1

Аналитик аргаар өгөгдсөн функцийг алгебрын ба трансцендент функц гэж ангилдаг.Аргумент ба тогтмол тоон дээр төгсгөлөг тооны алгебрын үйлдлүүд хийх замаар функцийн утгыг олж байвал түүнийг алгебрын функц гэнэ.

Page 17: математик анализ лекц №1

Алгебрын функцийг дотор нь рациональ ба иррациональ функц гэж хуваана. Бүхэл рационал функц нь ерөнхий дүрсээр

гэсэн олон гишүүнт байна. Энд a0, a1, …, an нь тогтмол тоонууд.Хоёр олон гишүүнтийн харьцаа хэлбэрээр өгөгдсөн функцийг бутархай рационал функц гэдэг.

10 1 1...n n

n ny a x a x a x a

Page 18: математик анализ лекц №1

Алгебрын биш функцүүдийг трансцендент функц гэнэ. Транс-цендент функцэд логарифм, илтгэгч, тригонометрийн функцүүд ба түүний урвуу функцүүд ордог. Хэрэв аргумент х ба функц у нь гурав дахь хэмжигдэхүүн t -ийн ил функц маягаар илэрхийлэгдэж байвал, Ө.х:

бол функцийг параметрт хэлбэрээр өгөгдсөн гэнэ.

,x t y t

Page 19: математик анализ лекц №1

Параметрийг зайлуулах замаар параметрт функцийг далд хэлбэрийн функцэд шилжүүлж болдог.Бид нарт z=F(у) функц Ү муж дээр өгөгдсөн. Мөн у=f(х) функц X дээр тодорхойлогдсон байг. Энэ үед z=F(f(x)) функцийг X муж дээр тодорхойлогдсон давхар функц гэнэ.

Page 20: математик анализ лекц №1

Хэрэв аргументын дурын х1<х2 утгын хувьд

тэнцэтгэл биш биелж байвал f(х) функцийг өсөх (буурах) функц гэнэ. Өсөх, буурах функцүүдийг хамтад нь монотон функц гэдэг.

1 2 ,f x f x 1 2f x f x

Page 21: математик анализ лекц №1

Функцийн аргументын тэмдгийг эсрэгээр өөрчлөгдөхөд функцийн утга хэвээр байвал:

түүнийг тэгш функц гэнэ. Харин байвал уг функцийг сондгой функц гэнэ.

f x f x

f x f x

Page 22: математик анализ лекц №1

Тэгш функцийн график ординат тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй, сондгой функцийн график координатын эхийн хувьд тэгш хэмтэй байрлана.Функцийн аргументын дурын холбогдол дээр нэмэхэд функцийн утга өөрчлөгдөхгүй байх тэгээс ялгаатай тогтмол тоо С олдож байвал түүнийг үет функц гэнэ.

Page 23: математик анализ лекц №1

Ийм чанартай хамгийн бага тоог үе гэдэг. Үет функцийн график үетэйгээ тэнцүү урттай хэрчим бүхэн дээр дахин давтагдана. Тригонометрийн бүх функц үетэй функцүүд юм.

f x C f x

Page 24: математик анализ лекц №1

Функц нь эдийн засгийн онол болон практик өргөн хэрэглээтэй байдаг. Хамгийн өргөн ашиглагддаг нь дараахи функцүүд юм.

1. Ашгийн функц(Аливаа нөлөөллийн түвшнээс үүдсэн үр ашгийн үр дүн)

2. Үйлдвэрлэлийн функц (Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн, түүнийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсээс хамаарсан хэлбэр)

3. Гаргалтын функц (Үйлдвэрлэлийн хэмжээ нь бэлэн буюу хэрэглээний нөөцөөс хамаарсан хамаарал )

Page 25: математик анализ лекц №1

4. Зардлын функц (үйлдвэрлэлийн зардал нь бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарах хамаарал)

5.Эрэлт ба нийлүүлэлтийн функц (Тухайн бараа ба үйлчилгээний эрэлт ба нийлүүлэлтийн хэмжээ нь янз бүрийн хүчин зүйлүүдээс хамаарсан хамаарал (ж: үнэ, орлого гэх мэт))Функцийн аргумент нь нарийвчлал сайн биш өгөгдсөн тохиолдолд функцийн үл мэдэгдэх утгуудыг мэдэгдэж байгаа цэгүүд дээрхи утгуудаар нь ойролцоогоор бодох (интерполяцичлах) аргыг хэрэглэдэг.

Page 26: математик анализ лекц №1

Хамгийн энгийн арга нь шугаман интерполяц бөгөөд энэ үед функцийн өөрчлөлт нь аргументийн өөрчлөлттэй пропорциональ байна.Хэрэв х-ийн өгөгдсөн утга нь хүснэгт дэх х0 ба x1=x0+h-ын хооронд орших бөгөөд y0==f(x0) ба y1=f(x1)=f0+∆f бол уг функцийн х цэг дээрхи утга нь

байна. -ийг интерполяцийн

загвар гэнэ.

00 1

x xf x f x f

h

0x xf

h

Page 27: математик анализ лекц №1

Энэ хэмжигдэхүүнийг хүснэгтийн тусламжтайгаар буюу хүснэгтийн нэмэлтийг ашиглан боддог. Хэрэв функцийн өгөгдсөн утгаар аргументын ойролцоо утгыг олох шаардлагатай бол урвуу интерполяц үйлдэл хийдэг.

Page 28: математик анализ лекц №1

Жишээ: y=f(x) функц хүснэгтээр өгөгдөв.

Шугаман интерполяц ашиглан f(2.008)-ыг олъё.

x 2 2.04 2.08

y 2.42 2.88 3.34

1 0x x h 0 02, 2.42x f x 1 12.04, 2.88x f x

1 0 2.04 2.00 0.04h x x 1 0 2.88 2.42 0.46f f x f x

2.008 2.002.008 2.42 0.46 2.512

0.04y f

Page 29: математик анализ лекц №1

Жишээ: y=f(x) функц хүснэгтээр өгөгдөв.

Шугаман интерполяц ашиглан f(x)=3.1 бол х-ийг олъё.

x 2 2.04 2.08

y 2.42 2.88 3.34

00

y yy y

h

x y

0 0 1 12.88, 2.04; 3.38, 2.08y y y y

1 0 3.34 2.88 0.46h y y

1 0 2.08 2.04 0.04y y

3.1 2.883.1 2.04 0.04 2.0576

0.46x

Page 30: математик анализ лекц №1

Анхаарал тавьсанд баярлалаа