52
Төсөл Боловсрол, шинжлэх ухааны яам СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР Сургалтын стандарт, хөтөлбөр, үнэлгээний шинэчлэлийн дэд баг Улаанбаатар 2014 он

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН …nd.edub.edu.mn/Data/uploads/docs/SOB_Tsom hotolbor_27.11.2014.pdf · ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ,

Embed Size (px)

Citation preview

Төсөл

Боловсрол, шинжлэх ухааны яам

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Сургалтын стандарт, хөтөлбөр, үнэлгээний шинэчлэлийн дэд баг

Улаанбаатар

2014 он

2

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

ГАРЧИГ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛС

Нэг. Үндэслэл

Хоёр. Цөм хөтөлбөрийн бүтэц, зарчим

Гурав. Цөм хөтөлбөрийн зорилго, зорилт

Дөрөв. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын зохион байгуулалт

Тав. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын орчин

Зургаа. Цөм хөтөлбөрийн үнэлгээ

Долоо. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш, эцэг эхийн оролцоо

ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТҮВШИНД ХҮҮХДИЙН ЭЗЭМШИХ ЧАДВАР, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ Нэг. Хүүхдийн эзэмших ерөнхий ба тусгай чадвар

Хоёр. Цөм хөтөлбөрийн агуулгын хүрээ

Гурав. Суралцахуйн бүрэлдэхүүн бүрээр хүүхдийн эзэмших тусгай чадвар

3.1. Хөдөлгөөн, эрүүл мэнд

3.2. Зан чанар-харилцаа

3.3. Хэл яриа

3.4. Хүрээлэн буй орчин

3.5. Математикийн энгийн төсөөлөл

3.6. Хөгжим, дүрслэх урлаг

ЦӨМ ХӨТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭСЭН ЗАРИМ НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

3

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛС НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Боловсролын тухай хуульд “Монгол улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие

бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” [1] гэж заасан.

Боловсрол нь хүний амьдралын чанарыг сайжруулах гол түлхүүр болж өгдөг. Сургуулийн өмнөх боловсрол нь хүний

хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин төлөвших насан туршийн боловсролын чухал үе юм. Өнөөгийн хүүхэд багачууд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй, шинэ сорилтууд бүхий нийгэмд өсөж, хөгжиж байна.

Ирээдүйд тохиолдох саад бэрхшээлийг даван туулах, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, сайхан амьдрахын тулд тэд бие, сэтгэлээр эрүүл, бусадтай зохицон амьдрах чадвартай, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй, шинийг эрэлхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй, сонголт хийж, тулгарсан асуудлыг шийдвэрлэж чаддаг болон өсөж, хөгжих шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн судалгааны ажил эрчимжиж, шинэ мэдлэг бий болсоор байна. Тухайлбал, сургуулийн өмнөх насны хүүхдийн тархи маш эрчимтэй хөгждөг бөгөөд уян хатан чанартай, суралцах орчин, түүн дотор хүүхэд амьдралын хүнд нөхцөлд мөн эерэгээр хөгждөг, бага насны хүүхэдтэй ойр дотно харилцах нь сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил, төлөвшилд чухлаар нөлөөлдөг, хүүхэд боловсролын нэг түвшнээс нөгөө түвшинд (Жишээ нь: цэцэрлэгээс сургуульд) аятай шилжих нь тэдний суралцах үйлд эерэг нөлөө үзүүлдэг [2] гэх мэт. Сургуулийн өмнөх боловсролын судалгааны эдгээр шинэ ололтыг бид бага насны хүүхэдтэй ажиллахдаа анхаарвал зохино.

Мэдлэгт суурилсан нийгэм, мэдээлэл, харилцааны технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр мэдээллийн эх сурвалж нэмэгдэн, хүний олж авсан мэдлэг амархан хуучирч байна. Энэ нөхцөл байдлаас үүдэн хүүхдэд багаас нь янз бүрийн мэдлэг эзэмшүүлэх гэхээс илүүтэй тэдний төрөлхийн суралцах хүсэл эрмэлзэл, дур сонирхол, баяр баясгаланг хадгалан батжуулах, тэдэнд орчинтойгоо идэвхтэй харьцаж, өөрөө судлан шинжилж учир холбогдлыг нь олж нээх боломж олгох, өөрийгөө хариуцан авч явах чадвартай болоход нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд түлхүү анхаарах шаардлагатай байна.

Цөм хөтөлбөрийг “Монгол хүүхдийн сэтгэц, физиологийн судалгаа (3-5 нас)” [3], “Бага насны хүүхдийн бие бялдар-сэтгэцийн судалгаа” [4] зэрэг өөрийн орны эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн, манай улсын цэцэрлэгүүдэд мөрдөж ирсэн сургалтын хөтөлбөр, стандарт, зөвлөмжүүдэд хийсэн судалгаа, дэлхийн зарим улс орны цэцэрлэгийн сургалтын хүрээ\үндэсний хөтөлбөрт хийсэн харьцуулсан судалгаа, түшиц цэцэрлэгийн багш нарын боловсруулан хэрэгжүүлсэн сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмшвэл зохих чадваруудад тулгуурлан боловсрууллаа.

1. Монгол улсын Боловсролын тухай хууль, 2002 он 2. ХБНГУ: Der Bayerische Bildungs-und Erziehungsplan fuer Kinder in Tageseinrichtungen bis zur Einschulung, 2009, 3. Монгол хүүхдийн сэтгэц, физиологийн судалгаа (3-7 нас), 1990-1994 он 4. Бага насны хүүхдийн бие бялдар-сэтгэцийн хөгжил, Ш.Оросоо, Ж.Батдэлгэр,1999 он 5.

4

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Цөм хөтөлбөр нь нийгмийн шаардлага, судалгааны шинэлэг ололт, багш нарын бүтээлч үйл ажиллагаагаар баяжигдаж байх бөгөөд энэхүү баримт бичиг нь мөн сургуульд элсэх хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хэрэглээний чухал материал байх болно.

Хоёр. ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ, ЗАРЧИМ

2.1. Цөм хөтөлбөрийн бүтэц

Цөм хөтөлбөр нь дотроо 2 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт цөм хөтөлбөрийн үндэслэл, цөм хөтөлбөрийг боловсруулсан болон хэрэгжүүлэх зарчим, зорилго, зорилт, үйл ажиллагааны зохион байгуулалт, сургалтын орчин, хүүхэд бүрийг үнэлэх арга, багш, эцэг эхийн үүрэг, оролцоо зэрэг нийтлэг зүйлс тусгагдсан.

Хоёрдугаар бүлэгт сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмших ерөнхий чадвар, зан чанар, суралцахуйн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр тусгай чадваруудыг тодорхойлж, чадвар бүрт харгалзуулан багш, хүүхдийн гүйцэтгэх үйлийн жишгийг харуулсан. Хүүхдийн эзэмших тусгай чадварыг хүүхдийн нас тус бүрээр бус, чадамжид ойртуулан цогц байдлаар тодорхойлж, харин чадвар бүрийг хүүхдийн эзэмшихүйн зүй тогтолд үндэслэн хөнгөнөөс хүндрүүлэх зарчмаар 3 түвшинд авч үзсэн. Энэ нь хүүхэд хэдийгээр ижил настай ч хөгжлийн түвшин нь харилцан адилгүй байдаг, хүүхэд бүрийг байгаа түвшнээс нь цааш хөгжүүлэх шаардлагаас үүдэлтэй.

2.2. Цөм хөтөлбөрийн зарчим 2.2.1. Цөм хөтөлбөрийг боловсруулахад баримталсан зарчим

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг дараах зарчмыг баримтлан боловсруулав.

а) Хүүхэд, багш хамтдаа мэдлэг бүтээх; б) Хүүхэд бүрийг хөгжүүлэх; в) Чадамжид суурилах; г) Бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт нийцэх; д) Үнэлгээ нь хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлын эхлэл болох. а) Хүүхэд, багш хамтдаа мэдлэг бүтээх

Хүүхэд болон багш аль аль нь хэдий чинээ идэвхтэйгээр бие биедээ харилцан үйлчилж, хамтран ажиллана, төдий чинээгээр хүүхэд боломжит дээд хурдаараараа хөгжинө [5]. Суралцах үйл явцад хүүхэд орчноо идэвхтэйгээр судална, тухайн зүйлийн талаар бусадтай ойлголт, санаа бодлоо хуваалцана, бүтээлээрээ илэрхийлнэ. Хүүхдийн гаргасан санал, санаачилгыг багш сонирхож байгаагаа харуулна, ач холбогдол өгнө, зоригжуулна, хүүхдэд нэг бүрчилсэн мэдлэг олгохоос илүүтэй туршиж, судлах, тухайн зүйлийн учрыг олоход ач холбогдол өгч, дэмжинэ (Ко-конструкцион).

5. Ko-Konstruktion: Lernen durch Zusammenarbeit, Prof.Dr.mult.Wassilios E.Fthenakis, http://www.natur-wissen-schaffen.de/backstage/natur_wissen_schaffen/documentpool/Sammelmappe_8_13_Artikel_Prof_Fhtenakis.pdf

5

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

б) Хүүхэд бүрийг хөгжүүлэх

Багш болон бусад насанд хүрэгчид бага насны хүүхэд бүрийг үнэ цэнэтэй хүмүүн хэмээн хүндэтгэн үзэх, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, хүүхэд бүр, ижил насны хүүхэд ч гэсэн адилгүй, хүүхэд бүр өөрийн давуу тал, онцлогтой гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хүүхэд бүрийг хэдий чинээ сайн таньж мэднэ, сонирхол, сайн талыг нь илрүүлж чадна, төдий чинээ тэдний хөгжилд шаардлагатай дэмжлэг үзүүлнэ.

в) Чадамжид суурилах

Олон тооны салангид мэдлэг, чадвар эзэмшүүлэх гэхээс илүүтэй хүүхдийн эзэмших чадварыг багцлан “чадамж”-д

ойртуулан, төлөвшилтэй нь хамтатган авч үзнэ. Үнэлгээгээр суралцахуйн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр хүүхдийн эзэмшсэн чадамж, түүнчлэн сонирхол, зан чанар, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг онцлогийг илрүүлнэ.

г) Бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт нийцэх

Бага насны хүүхэд аливааг сурах чадвартай боловч хүүхдэд сургах гэж буй зүйл нь тэдний танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, нийгэмшихүй болон бие бялдрын хөгжилд нийцсэн байна. Хүндэдсэн эсвэл хөнгөдсөн үйл ажиллагааны аль аль нь хүүхдийн хөгжилд үр өгөөж өгөхгүй. Энэ зарчим нь хүүхдийг хөгжүүлэх нэг бүрчилсэн үйл ажиллагааны зорилго, агуулга, арга зүй болон түүний хүрээлэн буй орчинд мөн хамаарна.

д) Үнэлгээ нь хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлын эхлэл болох

Хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлыг хүүхэд бүрийн үнэлгээнээс эхэлж, тухайн хүүхдийг байгаа түвшнээс нь цааш хөтлөн явж хөгжүүлнэ. Үнэлгээ нь бодитой, хүүхдийн онцлогийг илрүүлэхэд чиглэнэ. Үнэлгээнд тулгуурлан багш хүүхэд бүрийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлаа төлөвлөж, зохион байгуулна.

2.2.2. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална.

а) Хүүхэд бүрийн онцлогийг нээх, дэмжих, хөгжүүлэх; б) Хүүхдийн хөгжлийг дэмжсэн таатай орчныг бүрдүүлэх; в) Тоглох нь хүүхдийн суралцах үндсэн үйл байх; г) Хүүхдийн төлөвшилд түлхүү анхаарах; д) Цэцэрлэг, багш нарын бие даасан, бүтээлч үйлд тулгуурлах; е) Багш, эцэг эх, олон нийтийн оролцоог хангах.

6

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

а) Хүүхэд бүрийн онцлогийг нээх, дэмжих хөгжүүлэх Хүүхдүүд бие махбод, сэтгэлийн хөдөлгөөн, зан чанар болон харилцаа, оюун ухааны чадавх, хөгжлийн түвшингээрээ

харилцан адилгүй. Иймд хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хувь хүний өвөрмөц дахин давтагдашгүй шинж чанарыг дэмжиж ажиллана. Үүнд ялангуяа тухайн хүүхэд юуг сонирхож байгаа нь чухал байр эзэлнэ.

б) Хүүхдийн хөгжлийг дэмжсэн таатай орчныг бүрдүүлэх Хүүхдийг хүрээлж буй бүхий л зүйлс тухайлбал, гэр бүл, цэцэрлэг, мэдээллийн хэрэгсэл, найз нөхөд, эд зүйлс, түүнчлэн

хэл, соёл, өв уламжлал, зан заншил, насанд хүрэгчдээс хүүхдэд хандах хандлага бүгд тэдний сэтгэл санаа, зан төлөв, харилцаа, хандлага, мэдлэг, чадварт нөлөөлнө. Баялаг, олон талт үйл ажиллагааны боломж бүхий аюулгүй бодит орчин, хүүхдийг хүндэтгэж, мэдэрч ойлгосон, хайрласан ойр дотно харилцаа нь бага насны хүүхдийн хөгжил, төлөвшил, тааламжтай сайхан байдалд амин чухал хэрэгцээтэй.

в) Тоглох нь хүүхдийн суралцах үндсэн үйл байх Тоглоом бол бага насны хүүхдийн үндсэн “ажил” нь. Тоглоомоор дамжуулан хүүхэд хүрээлэн буй орчинтойгоо харьцаж,

түүнийг таньж мэдэж, ойлгодог. Тоглох явцад тэд сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай байхын зэрэгцээ ургуулан бодох, шаламгай хөдлөх, тэвчээртэй байх, бие дааж шийдвэр гаргах, бусдад туслах, үүрэг хариуцлага хүлээх, дүрэм, журам баримтлах, өөртөө итгэлтэй болох зэрэг бие хүний эрхэм чанаруудыг эзэмшинэ.

г) Хүүхдийн төлөвшилд түлхүү анхаарах Хүүхэд өөрийгөө зохих түвшинд бие даан авч явах, тулгарсан асуудлыг хэр хэмжээндээ шийдэх, бусдын дунд зан, үйлээ

зохицуулахын тулд өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэлтэй байх, өөртөө итгэх, сурч мэдэх сонирхол, эрмэлзэлтэй байх нь чухал. Тэд өдөр тутмын амьдралын явцад “болно, болохгүй”, “сайн, муу”, “сайхан, муухай”-г мэдэрч ойлгодог. Багш хүүхдэд сайн хүн болох баттай суурийг тавихын тулд цэцэрлэгийн өдөр тутмын амьдрал, сургалтын үйл ажиллагаа бүрийг зохион байгуулахдаа хүүхэд бүрийн төлөвшил, харилцааны чадварт анхаарч ажиллана.

д) Цэцэрлэг, багш нарын бие даасан, бүтээлч үйлд тулгуурлах Цэцэрлэг бүр байгууллагынхаа сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд нийцүүлэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замаа

шийднэ. Тухайн цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтны санаачилга, бүтээлч үйл, хамтын ажиллагаа нь өөрийн гэсэн онцлогтой сургалтын орчин бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрөө боловсруулах, хүүхэдтэй ажиллах арга зүй, технологио байнга сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

7

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

е) Багш, эцэг эх, олон нийтийн оролцоог хангах

Гэр бүл бол хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох анхдагч орчин бөгөөд тэдний сайн сайхан, суралцах үйл, нийгмийн гишүүн болон хөгжихөд хамгийн чухал үүрэгтэй. Эцэг эх хүүхдээ илүү сайн мэдэж, өөр өөрсдийн арга барилаар өсгөж, хүмүүжүүлдэг бол багш нар эцэг эхтэй нээлттэй, илэн далангүй, хүндэтгэлтэй харилцаж, хүүхэдтэй ажиллахдаа гэр бүлийн соёл, эерэг зан үйлийг тусгаж, хамтран ажиллана. Мөн сургууль, орон нутгийн мэргэжлийн болон бусад байгууллагын дэмжлэг, оролцоотой энэхүү хөтөлбөр хэрэгжинэ.

Гурав. ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

3.1. Цөм хөтөлбөрийн зорилго

Цөм хөтөлбөрийн зорилго нь хүүхэд бүрд багаасаа хүмүүний зан чанарын үнэт зүйлс, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд дасан зохицох чадварын суурийг эзэмших, эрүүл аюулгүй орчинд өсөн бойжих, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй болох, өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжих боломж олгоход оршино.

3.2. Цөм хөтөлбөрийн сургалтын зорилт Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд дараах мэдлэг, чадвар, төлөвшлийг эзэмшинэ.

Эрүүл амьдралын хэвшил дадалтай, идэвхтэй хөдөлгөөнтэй, болзошгүй осол гэмтлээс зайлсхийх Хүрээлэн буй орчноо танин мэдэх хүсэл сонирхолтой, юмс, үзэгдлийн учир шалтгаан, холбоо хамаарлыг олохыг

эрмэлзэх Өөртөө итгэлтэй, идэвхтэй, бүтээлч, оролдлого зүтгэлтэй; зан, үйлээ удирдах Санаа бодол, ойлголт төсөөллөө илэрхийлэх Бусдыг мэдэрч ойлгох, эелдэг харилцах, орчиндоо тогтсон хэм хэмжээг сахих.

3.3. Цөм хөтөлбөрийн хэрэглээний зорилго Цөм хөтөлбөрийг дараах үйл ажиллагаанд ашиглана. Үүнд:

Цэцэрлэгийн удирдлага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, сургалтын орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өөрийн үнэлгээ хийх;

Багш хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулах, удирдах, үнэлэх, үр дүнг тооцох; Боловсролын мэргэжлийн байгууллагын ажилтан хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх, цэцэрлэгийн

удирдлага, багш, боловсролын байгууллагын ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх; Эцэг эх, хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийг дэмжих, үнэлэх, цэцэрлэг, багштай холбоо тогтоох; хамтран ажиллах; Олон нийт болон нийгмийн бүлгүүд нь боловсрол эзэмших үйл ажиллагааны явц, үр дүнг хянах, тооцох, дэмжих.

8

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Дөрөв. ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Бага насны хүүхэд бол бие биеэс ялгагдах онцлогтой, төрөлхийн сониуч, аливааг оролдож, туршиж, хүрээлэн буй

орчноо танин мэдэх хүсэл эрмэлзлэлтэй, баяр хөөр, зүтгэл чармайлттай, даган дуурайгч, харилцааны явцад зөв буруу, сайхан муухайг ялган салгаж, бусдын дунд дасан зохицох чадвартай, идэвхтэй суралцагч.

Ийнхүү багачууд сониуч, идэвхтэй, чадварлаг суралцагч хэдий ч тэдний суралцахуй нь хүүхэд өөрөө идэвхтэй байхын

зэрэгцээ орчин (багшийн харилцаа, дэмжлэг, хүүхдийг өдөөсөн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай гэх мэт) нь идэвхтэй байж, хоорондоо зохистойгоор харилцан үйлчлэх тохиолдолд хамгийн үр дүнтэй явагдана.

Бага насны хүүхэд, тэдний суралцах үйлийн энэхүү онцлогийг харгалзан багш хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлаа зохион байгуулна.

4.1. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй

Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

o Сэтгэлийн ойр дотно холбоо. Бага насны хүүхэд ойр дотны хүнтэйгээ бие, сэтгэлээр ойр байж, хайр халамж, хамгаалагдсан байдлыг мэдэрсэн, тайван амгалан, чөлөөтэй, хөдөлгөөнтэй байх нөхцөлд идэвхтэй суралцана [6].

o Багш-хүүхэд хамтдаа. Хүүхэд өмнө нь олж авсан мэдлэгээ ашиглан шинэ зүйлийг сурдаг [7]. Багш (бусад насанд хүрэгчид) хүүхэдтэй хамтаараа аль нэг үйл гүйцэтгэж, энэ явцдаа идэвхтэй харилцаж, тухайн зүйлийн учрыг олж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх нь хүүхдийн суралцах үйлийн хамгийн зохистой орчин. (Ко-конструкцион).

o Сонирхол, баяр баясгалан. Хүүхэд сонирхсон, сэтгэлийг нь хөдөлгөсөн зүйлийг удаан хугацаанд мартдаггүй. Тэд үйл ажиллагаанд дуртай, баяр баясгалантай, хөгжилтэйгөөр оролцох тохиолдолд бүхий л боломж, чадвараа дайчлан илүү бүтээлчээр суралцдаг.

o Даган дуурайлт. Даган дуурайх нь бага насны хүүхдийн суралцах гол арга зам, өөрөөр хэлбэл тэд “загвар” дээр

суралцдаг. Хүүхэд орчныхоо үйл явдлаас гадна эерэг, сөрөг уур амьсгал, хүмүүсийн дотоод хандлага, үзэл бодлыг хүртэл мэдэрч, даган дуурайж илэрхийлэх чадвартай.

o Давталт. Бага насны хүүхдийн хувьд аливаа үйлийн үр дүнгээс илүүтэй тухайн үйлийг гүйцэтгэж буй үйл явц нь

тэдэнд сонирхолтой бөгөөд ач тустай. Аль нэг үйлийг дахин давтан гүйцэтгэх бүрт тэдний чадвар сайжирсаар байдаг.

6. Grundlagen der Bindungstheorie, Susanne Stegmaier, http://www.kindergartenpaedagogik.de/1722.html 7. Мышление и речь, 1934, Выготский Л.С, http://filosof.historic.ru/books/item/f00/s00/z0000763/

9

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

o Алдаа. Алдаа гаргахыг зөвшөөрсөн тохиолдолд хүүхэд түүнээсээ суралцах боломжтой байдаг.

o Бодит орчин. Хүүхэд бодит амьдрал дахь үйл явцад томчуудтай хамтран оролцож, өөрийг нь итгэлтэй хамтрагч гэж үзэж байгааг мэдэрсэн тохиолдолд илүү хурдацтай суралцдаг.

o Мэдрэхүй. Хүүхэд бүхий л мэдрэхүйнхээ тусламжтайгаар туршлага хуримтлуулж, тухайн үйлд идэвхтэй оролцож,

өөрөө хийж гүйцэтгэх, турших, бодох боломжтой үед илүү сайн суралцаж, хөгждөг.

o Бүтээлч үйл. Хүүхэд янз бүрийн арга замаар дасгал даалгавар гүйцэтгэх тохиолдолд хамгийн ихээр төвлөрч, бүтээлчээр, тэсвэртэйгээр ажиллаж, өөрөө мөн бусадтай хамтран асуудлыг шийдвэрлэх арга замаа олдог.

4.2. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөлт Цөм хөтөлбөр нь багш, хүүхдийн идэвхтэй, бүтээлч үйл ажиллагаанаас гадна эцэг эх, асран хамгаалагчид болон нийгмийн

бүлгүүдийн оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ. Цөм хөтөлбөрийг цэцэрлэг тус бүр өөрийн сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Сургалтын хөтөлбөр нь тухайн

цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд суурилан боловсрогдоно. Хүүхэд бүрийг хөгжүүлэх цаг нь тухайн цэцэрлэг\бүлгийн өдрийн дэглэмийн дагуу зохион байгуулагдана. Хүүхэд бүрийн

хөгжлийг үнэлэх нь тухайн хүүхдэд шаардагдах дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг төлөвлөх суурь болно.

10

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Сургалт нь дараах чиглэл, хэлбэрээр явагдана. Үүнд:

Зохион байгуулах чиглэл Зохион байгуулалтын хэлбэр

1 Хөдөлгөөн, эрүүл мэнд

Өглөөний гимнастик Алжаал тайлах дасгал Аялал зугаалга Тоглоом (Сэдэвт, жүжигчилсэн, барьж байгуулах, сургах, хөдөлгөөнт) Чийрэгжүүлэх ажил (нар, ус, агаар) Спортын баяр Хөгжөөн баясгах ажил Байгалийн шинжлэх ухааны энгийн туршилт Төсөлт ажил Музей үзэх Үзвэр үзэх Уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг Оньсого, таавар Ном уншлага, ярилцлага Өдөрлөг, өглөөлөг Хөдөлмөр Концерт

2 Хэл яриа, харилцаа

3 Байгаль, нийгмийн орчин

4 Математикийн энгийн төсөөлөл

5 Хөгжим/Дүрслэх урлаг

Багш хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх үйл ажиллагааг аль нэг сэдвийн дор зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнийг

сонгон, хооронд нь интеграцчилан төлөвлөж явуулна. Цэцэрлэгт явагдах өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа хүүхдийн төлөвшил, харилцах чадварт хувь нэмрээ оруулна. Иймд

багш хүүхдийн сургуулийн өмнөх насандаа эзэмших “Зан чанар, харилцаа”-ны чадваруудыг суралцахуйн бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэгжүүлэх явцдаа олгоно.

11

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилтыг цөм хөтөлбөрт заасан ерөнхий болон тусгай чадварууд, хүүхдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хичээлийн жилийн, сэдвийн, өдөр тутмын үйл ажиллагааны зорилго гэсэн эрэмбээр хооронд нь уялдаатай тодорхойлно. Хүүхэд сургуулийн өмнөх насандаа ерөнхий чадварууд болон тусгай чадварын гурав дахь түвшинд хүрсэн байхаар үйл ажиллагааг зохион байгуулна.

Үйл ажиллагааны агуулга, арга зүй нь нээлттэй, уян хатан байна. Агуулга нь хүүхдийн нүдэнд ил харагдахуйц, өөртэй нь холбоотой байна. Хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажилийг төлөвлөхдөө суралцахуйн бүрэлдэхүүн хэсэг тус бүрт буй багш, хүүхдийн хийх үйлийн жишгээс санаа авч болно.

Тав. ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ОРЧИН Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчин нь хүүхдийн суралцахуй, хөгжлийг дэмжсэн байна. Хүүхдийн орчин нь ая таатай, эрүүл

мэнд, хөдөлгөөн, тоглох үйлийг дэмжсэн, эерэг харилцааг үүсгэх, эрэл хайгуул хийхэд өдөөсөн байна. Сургалтын орчин нь хүүхдийн бие махбод, сэтгэл хөдлөл, зан чанар, харилцаа, сэтгэц болон сурах арга барилын хөгжилд нөлөөлөхийн зэрэгцээ харилцан үйлчилсэн, уян хатан байна. Сургалтын орчинд эрх зүй, материаллаг, үйлийн, сэтгэл зүйн орчныг хамруулан ойлгох бөгөөд орчин тус бүр дараах шаардлагыг хангана.

12

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Эрх зүйн орчин:

Эрүүл, аюулгүй байдлыг хангах; Бүх талын хөгжлийг хангах; Тэгш байдлыг хангах.

Материаллаг орчин:

Хүүхэд бүрд хүртээмжтэй; Сонирхлыг татахуйц; Хэрэглэхэд ойр, хялбар; Хүүхдийн тоглонгоо суралцах хэрэгцээг хангах.

Үйлийн орчин:

Сонголт хийх боломжтой; Бодит үйл явцад оролцох; Хөдөлгөөний хэрэгцээг хангах; Олон талын туршлага хуримтлуулахуйц; Үйлийн эзэн, идэвхтэй харилцагч байх.

Сэтгэл зүйн орчин:

Эелдэг, дотно харилцаа; Хүүхдэд таатай, хайр халамжийг мэдрүүлэхүйц; Хүүхдэд баяр баясгалан төрүүлэхүйц; Өрөөнүүд хангалттай орон зайтай.

Зургаа. ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ

Цөм хөтөлбөрийн үнэлгээ гэдэгт хүүхдийн үнэлгээ, цөм хөтөлбөрийг сайжруулахтай холбоотой үнэлгээг тус тус ойлгоно. Хүүхдийн хөгжлийг ахицаар нь үнэлэх бөгөөд хүүхэд бүрийн үнэлгээ нь цогц, тэдний нийтлэг/онцлог “дүр төрх”-ийг

тодруулсан, бодитой байна. Үнэлгээ нь цэцэрлэгт явагдах өдөр тутмын үйл ажиллагааны явцад хийгдэнэ. Үнэлгээний үндсэн арга нь ажиглалт байна.

Хүүхэд бүрийг үнэлэхдээ ажиглалтын хуудсын дагуу явагдах нарийвчилсан бүтэцтэй ажиглалт [8], өдөр тутмын үйл

ажиллагааны явцад хүүхдийн хөгжил, зан чанарын онцлог илрэлийг баримтжуулах чөлөөт ажиглалт, хүүхдийн суралцахуйд гарч буй ахиц, амжилтыг харуулсан бүтээлийн цуглуулга, бусад материалаас бүрдсэн “Хувийн хавтас” хөтлөлтийг хослуулан хэрэглэнэ.

8. KOMPIK Beobachtungs-und Einzaetzungsbogen fuer Kinder von 3,5 bis 6 Jahre, Toni Mayr, Christina Bauer und Martin Krause / Dezember 2010, Staatsinstitut fuer Fruehpaedagogik

13

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

“Нарийвчилсан бүтэцтэй ажиглалт”-ыг хичээлийн жилд 2 удаа, тухайлбал 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл, дараа

жилийн хавар 4 дүгээр сараас 6 сар хүртэл хугацаанд явуулна. Ингэхдээ цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид боловсруулж бэлтгэсэн ажиглалтын хуудасны дагуу 3-6 хүртэл насны хүүхэд тус бүрийн чадамж, онцлогийг дараах чиглэлээр үнэлнэ.

Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамж Нийгэмшихүйн чадамж Хэл ярианы чадамж Орчноо таньж мэдэх, орчинтойгоо харилцах чадамж Математикийн чадамж Дүрслэх урлагийн чадамж Хөгжмийн чадамж

Чадамж тус бүрээр боловсруулсан асуулт нь “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-т томьёолсон

чадваруудад баримжаалсан байна. Гурав хүртэл насны хүүхдийн хөгжлийн ахицыг эзэмшсэн чадвараар нь жилдээ 2 удаа үнэлнэ. Чөлөөт ажиглалт, “Хувийн

хавтас”-ны мэдээллийг мөн хамтатган ашиглана. “Чөлөөт ажиглалт”-аар багш хичээлийн жилийн туршид цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад аль нэг хүүхдийн

онцлог зан авир, ахиц амжилт илэрсэн тохиолдолд тэмдэглэл хөтөлнө. “Хувийн хавтас”-ыг хичээлийн жилийн туршид эцэг эх, хүүхэдтэй хамтран хөтөлнө. Энэ нь хүүхдийн хамгийн сайн хийсэн,

түүнд гарч буй ахиц өөрчлөлтийг харуулсан бүтээл, фото зураг, ярилцлагын тэмдэглэл, бичлэг зэрэг олон зүйлийг агуулсан баялаг агуулгатай байж болно.

Хүүхдийн хөгжлийн түвшин, онцлогийг үнэлснээр хүүхэд бүрт шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх, багш өөрийн сургалтын арга зүй, технологио боловсронгуй болгох, эцэг эхэд хүүхдийнх нь хөгжил, төлөвшлийн талаар бодит мэдээлэл өгөх нөхцөл бүрдэнэ.

Багш, эцэг эх хүүхэд бүрийн үнэлгээний мэдээллийн нууцлалыг хадгалах бөгөөд дараагийн шатны боловсролын

байгууллагад шилжин суралцахад суурь материал болгон ашиглаж болно.

14

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Долоо. ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАГШ, ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО

1. Багшийн үүрэг

Багш нь хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, тэдэнд хайртай, хүлээцтэй байхын дээр хүүхэд бүр харилцан адилгүй, хүчтэй, сул дорой, өөрийн гэсэн зан ааштай гэдгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн харилцана. Багш дараах үүргийг хүлээнэ.

а) Хүүхэдтэй ойр дотно байж, тэдэнд хайр халамж, хамгаалалтыг мэдрүүлэх. Багш хүүхэд бүрийн хүсэл, санаа бодлыг

анхааран сонсоно, хийж буй үйлд нь ач холбогдол өгнө. Тавьсан асуултад хариулт эрж олох, хийж буй үйлээ амжилттай гүйцэтгэхэд нь тусална, зоригжуулна, өөрийнхөө саналыг хэлнэ.

б) Анги танхимаа тохижуулах. Хүүхдэд идэвхтэй үйл гүйцэтгэх, чөлөөтэй хөдлөх, бусадтай харилцах, анхаарлаа төвлөрүүлэн ажиллах, амрах, ачааллах боломжийг бүрдүүлнэ. Тэдэнд тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, багаж хэрэгсэл, техник хэрэгслийг чөлөөтэй авч ашиглах боломж олгоно.

в) Тоглоом болон сургалтын бусад үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулах. Хүүхдийн тоглоомын явцад гаргасан

санааг дэмжинэ, тоглоомоо олон хувилбараар, сонирхолтой зохион байгуулахад нь санаа өгнө. Шаардлагатай тохиолдолд тоглоомын дүрмээ тохирч, зохицоход нь дэмжлэг үзүүлнэ. Цэцэрлэг дэх өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөхдөө хүүхдийн хэрэгцээ, сонирхлыг харгалзана. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа хүүхдийн оролцоог хангана. Цэцэрлэгийн гаднах орчинд хүүхэд суралцах, туршлага хуримтлуулах боломжуудыг эрж хайна, үйл ажиллагааг зохион байгуулна.

г) Хүүхдийг ажиглаж, баримтжуулах. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжихийн тулд багш тухайн хүүхэд хэрхэн суралцаж, хөгжиж буйг ажиглаж үнэлнэ. Хүүхдийн тавьж буй асуулт, сонирхол, тулгарч буй асуудал, сэдсэн санааг мэдэрч хүлээж авна. Хүүхдийн зан харилцааны онцлог илрэл, хөгжлийн ахицыг мэдэрсэн тохиолдолд тэмдэглэнэ. Зураг, бүтээлээр нь баримтжуулна. Түүнчлэн тодорхой асуулгын дагуу зорилго, чиглэлтэй ажиглалт явуулна.

д) Эцэг эхтэй хамтран ажиллах. Эцэг эх, асран хамгаалагчдад нээлттэй, ойр дотно санаа бодлоо хуваалцах боломж олгоно. Тэднийг хүндэтгэн эерэгээр харилцаж, санаа бодлыг нь ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаг байна. Эрэлт хэрэгцээ, хүсэлд нь нийцсэн үйл ажиллагаа явуулна, хүүхэд бүрийн хөгжлийн талаар ярилцана. Эцэг эх, асран хамгаалагчдийн оролцооны боломжтой, үр дүнтэй хувилбаруудыг сэднэ.

2. Эцэг эхийн үүрэг, оролцоо

Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн анхны багш бөгөөд, хүүхдээ эрүүл өсгөн бойжуулж, хөгжүүлэхдээ Монгол улсад мөрдөж буй эрх зүйн актуудад үндэслэн [9] дараах үүргийг хүлээнэ.

Хүүхдийн өсөлт, хөгжлийг хэрхэн дэмжих тухай мэдлэг, туршлага хуримтлуулах; Осол гэмтэлгүй, таатай байх орчин нөхцөлийг бүрдүүлэх; Хүүхдэдээ хайр, халамжаа мэдрүүлэх;

9. Монгол улсын Гэр бүлийн тухай хууль,1999 он

15

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Эрүүл, тэжээллэг хоол хүнсээр хангах; Хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, үлгэрлэх, ойлгуулах; Шаардлагатай эмчилгээ, сувилгаа хийлгэх. (Жишээ нь: Амны хөндийн эрүүл ахуйг сахих); Эрүүл ахуйн хэвшил дадал эзэмшүүлэх (Жишээ нь: Гар, шүдээ угаах, тогтсон цагт унтах); Хүүхдэдээ харилцааны соёл, ёс зүйн талаар үлгэр дуурайл үзүүлэх, хэвшүүлэх; Хүүхэдтэйгээ ажиллах, ярилцах цаг зав гаргах; Хэрэгцээтэй тоглоом наадгай, ном, сургалтын бусад хэрэглэгдэхүүнээр хангах; Хүүхдэдээ үндэсний ёс заншил, уламжлалаас сургах.

Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн хөгжил, төлөвшилд дараах байдлаар нөлөөлнө. Тухайлбал,

Хүүхдээ анхааралтай сонсож, ярилцах; Мэндлэх, талархах, уучлалт хүсэхийг үлгэрлэн харуулах; Янз бүрийн орчин, нөхцөлд туршлага хуримтлуулах боломж олгох. (Жишээ нь: хөдөө явах, музей үзэх); Хүүхдийнхээ асуултад ач холбогдол өгч, хариулт өгөх эсвэл хүүхэдтэйгээ хамтран хариулт олох; Хүүхдэдээ асуулт тавих, ярилцах; Хүүхдэдээ үлгэр, өгүүллэг уншиж өгөх, ярилцах; Болно-болохгүйг сануулах, сайн-мууг тайлбарлах; Өглөө, орой унтахынх нь өмнө шүдийг нь угааж өгөх; Унтуулахдаа “Бүүвэйн дуу” аялдаг байх; Хүүхдэд өгсөн амлалтаа биелүүлэх; Хүүхдийнхээ зурсан зураг, бүтээлүүдийг үзэж сонирхож саналаа хэлж, урам өгөх; Хүүхэдтэйгээ хамтран “Хувийн хавтас”-ыг нь баяжуулах; Хүүхэд бодол санаа, мэдрэмжээ зурах, урлаж бүтээх, тоглох үйлээр илэрхийлэхийг урамшуулж дэмжих; Хүүхэд дуулах, шүлэг унших, бүжиглэх, жүжиглэхэд нь талархах, зоригжуулах; Гэр бүлийнхээ үнэт зүйлс (ёс заншил, өв уламжлал гэх мэт)-ийг тайлбарлаж ойлгуулах, мөрдүүлэх; Үзэж харсан, оролцсон үйл явдлын юу нь гоё сайхан байсан, юу нь таалагдсаныг хүүхдээсээ асууж

ярилцах; Чаддаг зүйлийг нь бие даан хийлгэх, дуустал нь тэсвэртэй хүлээх, ажиглах; Хүүхдэдээ сонголт хийх, шийдвэр гаргах боломж олгох.

16

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТҮВШИНД ХҮҮХДИЙН ЭЗЭМШИХ ЧАДВАР

Нэг. ХҮҮХДИЙН ЭЗЭМШИХ ЕРӨНХИЙ БА ТУСГАЙ ЧАДВАР Суралцахуйн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр хүүхэд дараах ерөнхий чадвар, зан чанар; тусгай чадварыг эзэмшинэ.

Суралцахуйн бүрэлдэхүүн

Ерөнхий чадвар, зан чанар Тусгай чадвар

Хөдөлгөөн, эрүүл мэнд

Хөдөлгөөнөө удирдан зохицуулах Эрүүл амьдрах дадал хэвшилтэй болох Зан чанар:

- Өөртөө итгэлтэй - Бие даасан - Бүтээлч - Сониуч,

санаачилгатай - Оролдлоготой,

тууштай - Эргэцүүлэн боддог

Бусадтай харилцах Хэл яриагаар өөрийгөө илэрхийлэх

Биеийн хөдөлгөөнөө хянах, зохицуулах Биеийн тэнцвэрийг хадгалах Үндсэн хөдөлгөөнийг гүйцэтгэх (авирах, шидэх,

барьж авах, үсрэх, харайх) Гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах Хувийн ариун цэврийг сахих Гэмтэхээс болгоомжлох, өвчлөхөөс сэргийлэх

Зан чанар, харилцаа

Өөрийгөө мэдрэх, ойлгох Орчны өөрчлөлтөд дасах Сэтгэлийн хөдөлгөөнөө зохистой илэрхийлэх Бусдыг мэдэрч ойлгох Насанд хүрэгчидтэй харилцах Үеийн хүүхдүүдтэй харилцах Бусад хүүхэдтэй тоглох Хүмүүсийн хоорондох ялгаатай байдлыг ойлгох,

хүндэтгэлтэй хандах Дүрэм, журмыг ойлгож мөрдөх

Хэл яриа Хүний яриа, байгаль, орчны дуу чимээг ялгаж сонсох

Авиа, үг, өгүүлбэрийг зөв сонсох, ойлгох, хэлэх Шинэ үгийг таньж мэдэх, эзэмших Үгийг оновчтой хэрэглэх, өгүүлбэрт зөв холбож,

ярих Уншиж, ярьж өгсөн эхийн утгыг ойлгох, агуулгыг

эргүүлэн ярих Зураг, тэмдэг тэмдэглэгээний утгыг хэлэх

17

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Хүрээлэн буй орчин

Орчноо таньж мэдэх, орчинтойгоо зохистой харьцах Асуудал шийдвэрлэх Хөгжим, дүрслэх урлагийг мэдрэх, бүтээх

Орчны юмсыг сонирхож ажиглах, судлах Ургамал, амьтныг ажиглаж судлах, ялгах, арчлах Улирал, цаг уурын өөрчлөлтийг сонирхох, таньж

мэдэх Ойр орчныхоо хүмүүсийн амьдрал, онцлогийг

таньж мэдэх Математикийн энгийн төсөөлөл

Тоолох, тоо бодох Хэмжих Хэлбэр дүрсийг ялгах Орон зайг баримжаалах Цаг хугацаа заасан үг хэрэглэх

Хөгжим, дүрслэх урлаг

Хөгжмийн аялгууг ялгаж сонсох, мэдрэмжээ илэрхийлэх

Ганцаараа болон бусадтай дуулах Хөгжмийн хэмнэлийг илэрхийлэх Хөгжмийн аялгуу, хэмнэлд тохируулан хөдөлгөөн

хийх Ойлголт төсөөлөл, бодол санаагаа зурж дүрслэх Шавраар эд зүйлс, хүн, амьтан дүрслэх Ойлголт төсөөлөл, бодол санаагаа наамлаар

дүрслэх Барьж байгуулах, зохион бүтээх

Хоёр. ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГЫН ХҮРЭЭ Цөм хөтөлбөр нь суралцахуйн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр дараах чиглэлийн агуулгыг хамарна.

Хөдөлгөөн, эрүүл мэнд: Биеийн болон гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах, эрүүл амьдрах хэвшил дадал эзэмших, гэмтэх, өвчлөхөөс сэргийлэх

Зан чанар, харилцаа: Эерэг зан чанар, өөрийнхөө талаарх аятай мэдрэмж, дасан зохицох чадвар, суралцах сэдэл, сонирхол; сэтгэлийн хөдөлгөөн, бусадтай харилцах харилцаагаа удирдаж зохицуулах

Хэл яриа: Сонсож, ойлгож, ярьж сурах; унших, бичих бэлтгэлтэй болох Хүрээлэн буй орчин: Хүүхэд өөрийн тойрон хүрээлж буй байгаль (ургамал, амьтан, цаг агаар гэх мэт), нийгэм

(хүмүүс)-ийн орчныг сонирхох, судлах, тэдгээрийн харилцан хамаарлыг олох, орчинтойгоо зохистой харьцах Математикийн энгийн төсөөлөл: Тоо тоолол, хэмжээ, хэлбэр дүрс, орон зай, цаг хугацааны талаар төсөөлөлтэй

болох, түүнийгээ амьдралдаа хэрэглэх Хөгжим, дүрслэх урлаг: Хөгжим, дүрслэх урлагийг мэдрэх, уран сайхан, зурах, урлан бүтээх үйлд бүтээлчээр

оролцох

18

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Гурав. СУРАЛЦАХУЙН БҮРЭЛДЭХҮҮН БҮРЭЭР ХҮҮХДИЙН ЭЗЭМШИХ ТУСГАЙ ЧАДВАР

3.1. Хөдөлгөөн, эрүүл мэнд Зорилт:

1. Биеийн болон гар, хурууны хөдөлгөөнөө удирдах 2. Эрүүл амьдрах дадал хэвшил эзэмших 3. Гэмтэл бэртлээс болгоомжлох, өвчлөлтөөс сэргийлэх

Чадвар I түвшин II түвшин III түвшин

1.Биеийн хөдөлгөөнөө хянах, зохицуулах

Насанд хүрэгчдийн хөдөлгөөнийг даган хийнэ.

Дасгал хөдөлгөөнийг дэс дарааллын дагуу хийнэ.

Хөдөлгөөнийг орон зайд зохицуулан бусадтай хамтран гүйцэтгэнэ.

Багшийн үйл Хүүхэд идэвхтэй хөдөлгөөнтэй байх, хамтарч тоглох тоглоом хэрэгслийг бэлтгэнэ. (Жишээ нь: Шат,

гулсуур, олс, шүхэр, цагираг) Хөдөлгөөнт тоглоомоор бусадтай хамтран тоглох сонирхлыг нь өрнүүлнэ. Хүүхдүүдтэй хөгжилтэй дасгал хөдөлгөөнийг зохиож, хамт хийнэ. Дасгал хөдөлгөөний энгийн техникийг үлгэрчлэн үзүүлж, хүүхэдтэй хамтран хийнэ. Хүүхэд бусадтай хөдөлгөөнөө зохицуулах төрөл бүрийн тоглоомыг зохион байгуулна. (Жишээ нь: Цагаан

тэмээцэх, Бөмбөг дамжуулах) Багаар оролцох тоглоом, уралдаан зохион байгуулна. Хүүхдэд дасгал хөдөлгөөнийг давтан хийх явцдаа гүйцэтгэлээ сайжруулах боломж олгоно.

Хүүхдийн үйл Багшийн үгэн зааварчилгааг анхааралтай сонсож дагана. (Жишээ нь: Орох, гарахдаа жагсах, тойрог болох) Өөрийн сонгосон хөдөлгөөн бүхий үйлийг бие дааж гүйцэтгэнэ. Тоглоомыг дүрмийн дагуу тоглоно. Тоглоомын явцад өгсөн дохионы дагуу хөдөлгөөнөө эхэлж, дуусгана. Хөгжмийн хэмнэлд янз бүрийн хөдөлгөөнийг хослуулан бие дааж гүйцэтгэнэ. Нэгнийгээ даган дуурайж тоглоно, найздаа тусална. (Жишээ нь: Даавуун дээр тавьсан зүйлийг хамтдаа

унагалгүйгээр зөөх) Нөхөдтэйгээ хамтран тоглоом хэрэгслийг зөөж байрлуулах, хураахад оролцоно.

2.Биеийн тэнцвэрийг хадгалах

Өргөн замаар биеийн тэнцвэрийг хадгалан алхана.

Нарийн замаар биеийн тэнцвэрийг хадгалан алхана.

Нарийн замаар эд зүйл барин биеийн тэнцвэрийг хадгалан алхана.

Багшийн үйл Хүүхэд тэнцвэрээ хадгалан тоглоход зориулсан хэрэглэгдэхүүн бэлтгэнэ. (Жишээ нь: Вандан сандал,

налуу хавтан, саадтай зам) Биеийн тэнцвэрийг хөгжүүлэх дасгалын хувилбаруудыг зохиомжилно. (Жишээ нь: Амьтан, үлгэрийн

баатраар, вандан сандал дээр хийх дасгалууд)

19

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Тэнцвэр хадгалах төрөл бүрийн тоглоомуудыг зохион явуулна. (Жишээ нь: Тогоруу алхалт, онгоц болж зогсох)

Хүүхдэд тоглоом болон бусад хэрэглэлийг бие даан сонгох, хөдөлгөөнийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хүүхдийн үйл Өндөрлөг зүйл дээр гарч зогсоно. (Жишээ нь: Сандал, авиралтын шат) Нэг буюу хоёр гартаа тоглоом барьж эсвэл толгой дээрээ ууттай элс тавиад нарийн замаар алхана. Юмсыг дамжин явна. (Жишээ нь: Том чулуунууд, өрдөг том тоглоом, модны тайрдас, дугуй, олс дээс) Савтай ус зөөнө. (Жишээ нь: Будгийн ус солих, саваар ус зөөж элс норгох, цэцэг услах) Нэг хөл дээрээ догонцоно. (Жишээ нь: Чирта тоглох) Төрөл бүрийн эд юмс, тоглоом, хэрэглэгдэхүүн ашиглан биеийн тэнцвэрийг хадгалах дасгал хөдөлгөөн

гүйцэтгэнэ. (Жишээ нь: Хөшөө болох, вандан сандлыг гүүр болгох) 3.Авирах

Шатаар өгсөнө, уруудна. Өндөрлөг зүйл (авирах хана, гулсуур гэх мэт) дээр авирч гарна, давж бууна.

Савлуураас хоёр гараараа барин дүүжигнэнэ.

Багшийн үйл Хүүхдийн авирах үйлдлийг дэмжих орчин бүрдүүлнэ. (Жишээ нь: авирах шат, хадан хана, өндөр шон,

унжсан олс) Авирч, бууж чадахгүй байгаа хүүхдийг урмын үгээр зоригжуулна, түүнд тусална, дахин оролдох боломж

олгоно. Хүүхдийн үйл

Налуу хана руу авирна. Сандал, гулсуур, тоглоом, шон, мод, олсон шат руу авирна. Савлуурнаас хоёр гараараа барьж дүүжигнэн тоглоно. Доош унжсан олсноос барьж авирна. Нуман шатаар авирч, давж бууна.

4.Шидэх, барьж авах

Бөмбөгийг урагш шиднэ. Дээш шидсэн бөмбөгийг барьж авна.

Бөмбөгийг бай руу чиглүүлэн шиднэ.

Багшийн үйл Хүүхдийн насанд тохирсон төрөл бүрийн бөмбөг болон бөмбөгийг орлох зүйлийг бэлтгэнэ (Жишээ нь:

Цаасан бөмбөг, хөнгөн алчуур, даавуун бөмбөг) Биеийн тамирын танхим, гадна талбайд шидэж тоглох орчинг бүрдүүлнэ. (Жишээ нь: Сагсны цагираг,

бөмбөг давуулан шидэх тор, нисдэг таваг) Хүүхдэд шидэх аргыг үзүүлж тайлбарлана, дагуулан хийлгэнэ. Бөмбөгөөр байг онох олон янзын хувилбарыг зохиомжлон тоглуулна. (Жишээ нь: Ойроос, холоос,

гүйлтээс, нэг гараар, хоёр гараар) Шидэлтийн олон хувилбарыг ашиглана. (Жишээ нь: Бөмбөгийг газар ойлгон бусдад дамжуулах,

бөмбөгийг цохиураар онож тор давуулах)

20

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Хүүхдийн үйл Бөмбөг шидэж, барьж авч тоглоно. (Жишээ нь: Бусдад шидэж, ойлгож, өнхрүүлж дамжуулах, дээш нь

шидэх, барьж авах) Өнгө өнгийн бөмбөгийг тохирох сагс руу шиднэ. Бөмбөгийг хананд ойлгон барьж авахдаа янз бүрийн хөдөлгөөн хийнэ. (Жишээ нь: Алгаа таших, эргэх,

өвдгөндөө гараа хүргэх) Жижиг зүйлс (бөмбөг, алчуур, ууттай элс гэх мэт)-ийг дээшээ шидэж, унагалгүйгээр барьж авна. Юмсыг өнхрүүлж уралдана. (Жишээ нь: Цагирагийг өнхрүүлж туг тойрох, машины дугуйг өнхрүүлж

уралдах) “Хөл бөмбөг” тоглоно. (Жишээ нь: Бөмбөг хоорондоо дамжуулан өшиглөх, хаалга руу бөмбөг өшиглөн

оруулах) 5.Үсрэх, харайх

Хоёр хөл дээрээ байрандаа болон урагш үсэрнэ.

Хоёр хөл дээрээ тодорхой зайд (3 м орчим) үсэрнэ.

2 хөлөө нийлүүлэн олсны хоёр талд гарч үсэрнэ. (2 м орчим зайд)

Багшийн үйл Биеийн тамирын танхим, бүлгийн өрөө болон гадна талбайд үсэрч тоглох орчинг бүрдүүлнэ. (Жишээ нь:

Уртад харайх элсэн зам, өндөрт харайх олс, дээс, тоон болон зурмал талбай, үсрэлтийн вандан, пүрштэй тавцан, цагираг, сандал, дарцаг, саваа мод)

Төрөл бүрийн хөдөлгөөнт тоглоом зохион явуулна. (Жишээ нь: “Хэн өндөрт үсрэх вэ?”,” Үсрээд аваарай”, “Намаг дундуур уналгүй харайя”, “Бөмбөлөгт хүр”)

Хүүхдийн үсрэх, харайх хүсэл сонирхлыг өдөөнө. (Жишээ нь: Тоглоомд үсэрч хүрэх) Хүүхдийн үйл

Дууны хэмнэлд тохируулан үсэрнэ. Багштайгаа үсэрч тоглоно. (Жишээ нь: Багшийн гараас нь барин дээш үсрэх, гараа аажмаар дээшлүүлж

өргөхөд хүрэх тэмүүлэлтэй үсрэх) Гадаа талбайд үсэрч тоглоно. (Жишээ нь: Тоо, дүрсний дагуу нэг, хоёр хөл дээрээ, урагшаа, хойшоо, солбиж

үсрэх) Дээс, олсонд үсэрч тоглоно. (Жишээ нь: Усны давалгаа, могой болгоход дээгүүр нь хүрэлгүй харайх) Үсрэлт, харайлт орсон буухиа болон хөдөлгөөнт тоглоомд оролцоно.

6.Гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах

Жижиг тоглоом, эд зүйлсийг алдахгүй барина, нэг гараас нөгөө гарт шилжүүлнэ.

Гар хуруугаараа энгийн үйл (хаалга цоожлох, шүр хэлхэх, таглааг эргэдэж таглах, цэцэг услах, товч товчлох, бүсээ бүслэх гэх мэт) гүйцэтгэнэ.

Гар хуруугаараа нарийн/хүндэвтэр үйл (хайчлах, эвхэх, гутлаа үдэх, шагай няслах, үсээ сүлжих, уяж зангидах гэх мэт) гүйцэтгэнэ.

Багшийн үйл Гар хуруугаараа хийх дасгал, даалгавар гүйцэтгүүлнэ. (Жишээ нь: Шүр хэлхэх, утас сүлжих, зурах, будах,

наах, эвхэх, хайчлах) Өөрсдийн хэрэглэсэн зүйлээ цэвэрлэх, хураахад шаардагдах хэрэглэгдэхүүнийг бэлтгэнэ. (Жишээ нь:

Ширээний алчуур, жижиг тосгуур, усны сав)

21

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Гарын хөдөлгөөнийг дэмжсэн тоглоом зохион байгуулна. (Жишээ нь: Элс, усаар тоглох, “Дунд хуруу олох”, “Утсан гогцоо”, “Сүүдрээр нь тань”, “Арван индиан”)

Хүүхдийн үйл Төрөл бүрийн үйл хийнэ. (Жишээ нь: Зангууг татах, тайлах, номын хуудас эргүүлэх, таглааг татаж, эргэдэж

онгойлгох, элсэн дээр зурах, нойтон цаасаар бөмбөг хийх) Шагайгаар тоглоно. (Жишээ нь: Шагайг өрөх, няслах, шүүрэх) Гарын хүч, хурууны эвсэл шаардсан тоглоом тоглоно. (Жишээ нь: Савх моднууд өрөх, гартаа сэнс, уяа

эргүүлэх) Шингэн, бутармаг зүйлсийг савлана, юүлнэ, зөөнө. (Жишээ нь: Савтай ус юүлэх, нэг аяганаас нөгөөд ус,

будаа, гоймон, үр тариа зэргийг хийх) Өөртөө үйлчлэх “хөдөлмөр”-ийн үйл хийнэ. (Жишээ нь: Хувцсаа товчилж тайлах, бүсээ бүслэх, гараа

угаах, үсээ самнах)

7.Хувийн ариун цэврийг сахих

Амаа зайлж, хамраа цэвэрлэж, нүүр, гараа насанд хүрэгчдийн дэмжлэгтэйгээр угаана.

Гараа бусдын сануулгатайгаар дарааллын дагуу угаана. Хоолойгоо зайлна.

Гараа бие даан, дарааллын дагуу угаана. Шүдээ насанд хүрэгчдийн дэмжлэгтэйгээр угаана. Бие зассаны дараа ариун цэврийн цаас хэрэглэнэ.

Багшийн үйл Өдрийн дэглэмийг хүүхдэд ойлгомжтой байдлаар гаргаж, ярилцана. (Жишээ нь: Зураг дүрслэлээр) Хувийн ариун цэврийг сахихтай холбоотой зурагт хуудсууд байрлуулна, ярилцана. (Жишээ нь: Гар

угаах дараалал, найтаахдаа ам, хамраа дарж буй байдал) Хогийн сав, алчуур, тосгуур, сальфетка (амны цаас) зэргийг хүүхэд төвөггүй авч ашиглах боломжтой

байрлуулна. (Жишээ нь: “Хамраа цэвэрлэе” булан ажиллуулах, хогийн савны тоог олшруулах) Мэргэжлийн хүмүүстэй уулзалт, ярилцлага зохион байгуулна. (Жишээ нь: шүдний эмч, хоол зүйч,

нүдний эмч) Жүжигчилсэн тоглолт явуулна. (Жишээ нь: Хог хаяж байгаа хүн) Цэцэрлэг дээр хүүхдэд эзэмшүүлж буй дадал хэвшлүүдийг гэрт нь бататган мөрдүүлж байх талаар эцэг

эхэд зөвлөж, хамтран ажиллана. Тоглоом болон сургалтын хэрэглэгдэхүүнийг цэвэрлэх үйлд хүүхдийг оролцуулна.

Хүүхдийн үйл Тоглоом, үйл ажиллагааны явцад гарсан хог хаягдлыг зориулалтын саванд хийнэ. Хоол, ундаа асгасан даруйд арчиж цэвэрлэнэ. Өөрийн алчуур, сам, сойзыг ашиглана. Бусадтай гутал, оймс, алчуур зэрэг зүйлсээ солихгүй байна. Нэгийнхээ идэж буй чихэр, бохийг дамжуулахгүй байна.

22

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

8.Гэмтэхээс болгоомжлох, өвчлөхөөс сэргийлэх

Насанд хүрэгчдийн болгоомжлуулсан зарим үйлдэл (бохирдсон хүнсийг идэхгүй байх гэх мэт)-ийг хийхгүй байна.

Өөрийн эрүүл мэндэд санаа тавих үйлдэл (түүхий ус уухгүй байх, ханиадны эсрэг массаж хийх)-үүд хийнэ.

Гэмтэж болзошгүй үйлдэл (малын хөлөөс хол байх, машинаас болгоомжлох гэх мэт)-үүдээс зайлсхийнэ.

Багшийн үйл Орчны эд зүйлсийн аюулгүй байдлыг хангана. Өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхэд өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах зүйлсийг

сануулна. (Жишээ нь: хурц үзүүртэй зүйл, гал) Болгоомжлох зүйлсийн талаар ярилцана. (Жишээ нь: Тоглох үедээ нөхдөө түлхэхгүй, цахилгааны залгуурт

хүрэхгүй, машин зам дээр тоглохгүй байх) Аюулын дохио юунд хэрэгтэй болох, хүмүүс энэ үед ямар арга хэмжээ авдаг тухай ойлголт өгнө. (Жишээ

нь: Төсөлт ажил, үзүүлэх сургууль зохион байгуулах) Гал гарах, газар хөдлөх, үер болох, төөрөх үед хэрхэн өөрийгөө хамгаалах талаар дасгал сургуулилалт

хийнэ. (Жишээ нь: Толгой дээрээ ном, хатуу зүйл барих, ширээн доогуур орох, тусламж дуудах, цэцэрлэгийн ослын гарцуудыг үзүүлэх)

Хүүхдүүдээс цэцэрлэг, гэр орон, орчиндоо хэрхэн аюулгүй байх тухай санаануудын жагсаалт гаргуулж ярилцана. (Жишээ нь: Булан тойрох, аяга, таваг барьсан үедээ гүйхгүй байх, шатаар бие биеэ түлхэхгүй байх)

Тээврийн хэрэгслээр зорчих үедээ аюулгүй байдлын хэрэгслийг байнга хэрэглэхийг ойлгуулж, тайлбарлана. (Жишээ нь: Бүс бүслэх, хүүхдийн зориулалтын суудал хэрэглэх)

Гэрлэн дохио, замын хөдөлгөөний тэмдэглэгээг танилцуулна. Хүүхдийн өдөр тутмын идэж хэрэглэх шаардлагатай хоол хүнсний талаар зурагт ном, хуудас, бичлэг

ашиглан тайлбарлана. (Жишээ нь: Сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, хүнсний ногоо) Хооллоход анхаарах зөв хэвшлийн талаар ярилцана. (Жишээ нь: Бага багаар халбагадаж идэх, хоолоо

тайван, олон удаа зажилж идэх) Хүүхдийн үйл

Нийтээрээ хэлэлцэн бүлгийн болон сургалтын төвүүдийн дүрэм зохионо. (Жишээ нь: Дүрслэх урлагийн төвд “Харандааны үзүүрийг доош нь харуулж бие биедээ өгнө”, “Хайчны амыг хамхиж тавина”)

Шаардлагатай утасны дугааруудыг асуухад хэлнэ. (Жишээ нь: Гэр бүлийнхний утасны дугаар, 101, 102, 103, 105)

Бохирдсон, муудсан хүнсийг мэднэ, идэхгүй байна. Схем зураглал гаргана. (Жишээ нь: “Гэрээс цэцэрлэг хүртэлх зам”, “Шүдэнд сайн, муу хүнс”) Тоглоом тоглоно. (Жишээ нь: “Болно, болохгүй”, “Гал хамгаалагч”) Замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгслээр оролцох үед насанд хүрэгчдийн зааварчилгааг

биелүүлнэ. (Жишээ нь: Гарцаар гарах, цонхоор толгойгоо гаргахгүй байх) Замын хөдөлгөөнтэй холбоотой бүтээл хийнэ. (Жишээ нь: Гэрлэн дохио, аюулгүйн гарц, замын уулзвар)

23

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

3.2. Зан чанар, харилцаа

Зорилт: 1. Хүүхэд өөрийгөө мэдрэх, өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэлтэй, өөртөө итгэлтэй байх 2. Өөрийн хүсэл, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх, бие даасан, бүтээлч байдал, тэсвэр, зүтгэл чармайлтаа

харилцаа, үйлээрээ харуулах 3. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэрч, ялгах, зохистойгоор илэрхийлэх, хийж буй үйлийнхээ үр дагаврыг мэдэх 4. Бусдыг ойлгох, бусадтай харилцах чадвар, хэм хэмжээнд суралцах 5. Сурч мэдэх хүсэл эрмэлзлэлтэй, шинийг эрэлхийлдэг/сониуч, тулгарсан асуудлыг өөрийн хэр хэмжээнд

шийдвэрлэх

Чадвар I түвшин II түвшин III түвшин

1.Өөрийгөө мэдрэх, ойлгох

Өөрийнхөө бие, сэтгэлийн тааламжтай ба тааламжгүй байдлыг мэдэрнэ, илэрхийлнэ.

Өөрийн дуртай, дургүй, сонирхсон зүйлээ илэрхийлнэ.

Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлнэ, хамгаална.

Багшийн үйл Нэрээр нь дуудаж харилцана. Хүүхэд бие эрхтэн, өөрийгөө таньж мэдэхтэй холбогдох үйл ажиллагаанууд зохион байгуулна. (Жишээ

нь: Миний бие, Миний дуртай хоол, Миний чаддаг зүйл) Хүүхдийн гаргасан санал, санаачилгыг дэмжиж урамшуулна. Хийж буй зүйлээ гүйцээх, бэрхшээлийг давж гарахад нь зоригжуулна. Хүүхдэд ганцаараа тоглох, ажил үйл гүйцэтгэх боломж олгоно. Хүүхдийн сэтгэл санааны байдлыг мэдэрч, хүндэтгэлтэй харилцана. Хүүхдийн түвшинд нүд рүү нь харж, эелдэг ярилцана. Хүүхдийн сэтгэл санааны таагүй үед өргөх, тэврэх, илэх зэргээр хайр, халамжийг мэдрүүлнэ. Хүүхдэд өөрийгөө хамгаалах, хийсэн үйлдлээ тайлбарлах боломж олгоно.

Хүүхдийн үйл Дуртай, дургүй зүйлээ илэрхийлж хэлнэ. (Жишээ нь: Тоглоом, хувцас) Өлсөх, цангахаа мэдэрнэ, илэрхийлж хэлнэ. Өөрийн чаддаг зүйл, сонирхсон зүйлээ сонгож хийнэ. Өөрийн хүсэл, сонирхлоо хэлнэ. Санаа бодлоо зургаар илэрхийлнэ.

2. Орчны өөрчлөлтөд дасах

Цэцэрлэгтээ ирэхдээ гэрийнхнийгээ дагаж уйлахгүй үлддэг болно.

Цэцэрлэгийн амьдралд дасна, үйл ажиллагаанд оролцоно.

Янз бүрийн орчин (өөр анги, танхимд, шинэ хүүхдүүд)-д үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

24

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Багшийн үйл Ойр дотно харилцаж, хүүхдийг богино хугацаанд дасгах аргуудыг хэрэглэнэ. (Жишээ нь: Хүүхэд цэцэрлэгт

элсэхээсээ өмнө ангитайгаа танилцах, ангид аав ээжтэйгээ хамт байх, хайртай тоглоом, эд зүйлээ авч ирэх)

Хүүхдийн хувийн онцлог, сонирхол, дуртай, дургүй зүйлийн талаар эцэг эхээс мэдээлэл авна. Хүүхэд бүрийн хувийн онцлог, хөгжлийн түвшинг харгалзан ажиллана. (Жишээ нь: Бүрэг, ичимхий хүүхдэд

үйл ажиллагаанд өөртөө итгэлтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх) Цэцэрлэгт таалагдаж байгаа, таалагдахгүй байгаа зүйлийн талаар хүүхэдтэй ярилцана. Шинэ хүүхдийг ангидаа ирэхэд халуун дотно хүлээж авна. (Жишээ нь: Найз нараас нь урлагийн мэндчилгээ

хүргэх) Хүүхдийн үйл

Бүлэгт байгаа тоглоом, эд зүйлсээр ганцаараа болон найзтайгаа тоглоно. Өөрийн сандал,шүүгээгээ мэдэж ашиглана, андуурсан найздаа тусална. Өдрийн дэглэмийн дагуу явагддаг үйл ажиллагааг мэднэ, нэрлэнэ, оролцоно. Цэцэрлэгийн бусад өрөө, анги танхимд зочилно, санаа бодлоо бусадтай хуваалцана. Найзтайгаа мэндэлнэ, өөрийгөө танилцуулна, гэр бүлийнхээ тухай ярина. Дуртай газраа сонгож тоглоно.(Жишээ нь: Ангид буй байшин дотор орох, зөөлөн буйдан дээр хэвтэх,

майхан барьж тусгаарлан тоглох) Багштайгаа дотносно.

3.Сэтгэлийн хөдөлгөөнөө зохистой илэрхийлэх

Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрнэ, тохиолдсон зүйлээ ярина.

Сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн үг, хэллэгийг хэрэглэнэ, учир шалтгааныг нь тайлбарлана.

Уур, цухлаа зохистойгоор (бусдыг гомдоохгүй, түрэмгийлэхгүй) илэрхийлж, өөрийгөө тайвшруулна.

Багшийн үйл Багш өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, байдлаа үгээр илэрхийлж дуу хоолойн өнгө, үйл хөдлөл, хандлагаараа

үлгэрлэн харуулна. Сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн зохицуулж, илэрхийлж буйг хуруун хүүхэлдэй, ширээний театр ашиглан

үзүүлнэ. Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх үгийн нөөцийг нэмэгдүүлэх сургах тоглоомууд тоглуулна. (Жишээ нь:

Тал бүр дээр нь аль нэг сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлсэн зурагтай шоог орхиж, ямар сэтгэлийн хөдөлгөөн харуулсныг нэрлэж, дүрсэлж үзүүлэх)

Уур уцаараа хянах аргуудыг хүүхэдтэй хамтдаа хэрэглэнэ. Хүүхдийн гаргасан эерэг зан үйл бүрийг дэмжинэ.

Хүүхдийн үйл Нийтээр болон хэсгээрээ ярилцахдаа дууныхаа өнгө аяс, өндөр, намыг тохируулан ярина. Бусадтай тоглох, харилцахдаа зан авираа хянаж зохицоно. (Жишээ нь: Хамт тоглох, сонирхсон зүйлээ

хамт хийхийг хүсэх, ээлжлэн тоглох) Хуруун хүүхэлдэй, ширээний театр, жүжигчилсэн тоглолт, сэдэвт үйлийн тоглоомоор тоглох явцдаа өөрийн

сэтгэлийн хөдөлгөөнийг дуу хоолой, нүүр царайны хувирал, дохио зангаагаар илэрхийлнэ.

25

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Сэтгэлийн хөдөлгөөнөө үг яриа, харц, дохио зангаагаараа илэрхийлнэ. Уур уцаараа дарж, өөрийгөө тайвшруулах арга замуудыг хэрэглэнэ. (Жишээ нь: Бусдаас холдох, багшдаа

болсон зүйлсээ хэлж тайвшрах) Гэр бүл, найз нөхөдтэйгөө баяр тэмдэглэж, сэтгэгдлээ хуваалцана. Сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн зураг дээр ярилцана, өөрөө зурж илэрхийлнэ.

4.Бусдыг мэдэрч ойлгох

Хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг нүүрний хувирал, дуу хоолойн өнгө, хөдөлгөөнөөр ялгана.

Өөрийнх нь үйлдэл бусдад нөлөөлж буйг мэдэрч харилцана.

Хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн өөр өөр байдгийг мэдэж, зохицон харилцана.

Багшийн үйл Багш бусдын сэтгэлийн хөдөлгөөний илрэлүүдэд эерэг хариу өгч үлгэрлэнэ. Хүүхдийн хүсэлтийг хүндэтгэж, санаа бодлоо хуваалцана. Хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг нүүр царай, үг яриа, биеийн хөдөлгөөн, дуу хоолойн өнгөөр таньж ялгах

төрөл бүрийн тоглоом, дасгал зохион байгуулна. Хүмүүсийг ойлгож харилцах, бусдын бодол санааг хүлээн зөвшөөрөх, хэрэгцээтэй үед нь туслах, баяр

хөөр, уйтгар гунигийг хуваалцах тухай сэдвээр дүр бүтээж тоглохыг дэмжинэ. Хүүхэд бусдад санаа тавих, эелдэг харилцахыг дэмжинэ.

Хүүхдийн үйл Ойр дотны болон таньдаг хүмүүстэй бодол санаагаа хуваалцана. Хүмүүсийн дохио зангаа, нүүрний хувирал өөрчлөлтүүдийг ажиглаж, ялгааг мэдэрч хэлнэ. Тоглоом, үйл ажиллагааны явцад бусдын хүсэлт, гуйлтыг биелүүлнэ, зарим тохиолдолд татгалзсан бол

учрыг нь тайлбарлана. Хүмүүсийн зан авир, сэтгэлийн хөдөлгөөн, сайн, муу үйлийг харуулсан богино үлгэр, өгүүллэг сонсож,

төрсөн сэтгэгдлээ ярина. Бусад хүмүүсийн баяр хөөр, уйтгар гомдлыг хуваалцана, бусдыг хайрлана, халамжилна.

5. Насанд хүрэгчидтэй харилцах

Ойр байгаа хүмүүстэйгээ харилцаж тоглоно.

Насанд хүрэгчидтэй мэндчилгээ, талархлын үгс хэлж харилцана, шаардлагатай үед тусламж хүснэ, хүссэн тохиолдолд тэдэнд тусална.

Насанд хүрэгчдээс сонирхсон зүйлээ асууна, хүсэлт гуйлтыг нь биелүүлнэ, хүндэтгэн харилцана.

Багшийн үйл Насанд хүрэгчдийг сонсох, тэдэнтэй мэдээлэл солилцох, заавар, зөвлөгөө, шаардлагыг хүлээн авч

биелүүлэх, хамтран ажиллахыг дэмжинэ. Хүүхдийн харилцааг ажиглана, шаардлагатай үед ганцаарчлан ажиллана. Хүүхдийн асуулт, хүсэлтэд ач холбогдол өгч хариулна, биелүүлнэ. Мэндлэх, хүндлэх, хувцаслахтай холбоотой ёс заншлаас үлгэрлэж үзүүлнэ. Хүмүүстэй хэрхэн харилцах тухай богино үлгэр, өгүүллэг сонсгоно. Хүүхдүүдтэй хамт сургах, сэдэвт үйлийн, дүрд хувирах тоглоомуудыг тоглоно.

26

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Хүүхдийн үйл Насанд хүрэгчдтэй харилцахдаа мэндлэх, хүндлэх, үдэх, талархал илэрхийлэх үгсийг хэрэглэнэ. Асуулт асууна, тусламж хүснэ, сонирхол, санаа бодол, сурч мэдсэн туршлагаа хуваалцана. Насанд хүрэгчдийн үгийг хүлээцтэй сонсож, хүсэлт гуйлтыг биелүүлнэ, хамтдаа тоглоно, ажил үйл

гүйцэтгэнэ. Үзэж харсан, оролцсон үйл явдлынхаа тухай ярина. Эцэг эх, багш нараасаа бусад хүмүүстэй харилцаж мэдээлэл авна. Өөрийн болон болон бусад хүүхдийн аав ээжтэй өглөөлөг, өдөрлөг, спортын арга хэмжээнд хамт

оролцоно. 6. Үеийн хүүхдүүдтэй харилцах

Багшийн туслалцаатайгаар өөр хүүхэдтэй эв зүйгээ ололцоно.

Бусадтай хамтран тоглоно, ажил үйл гүйцэтгэнэ.

Өөрийн санаа бодлыг бусдад тулгахгүйгээр найрсаг, нээлттэй харилцана.

Багшийн үйл Багш хүүхдүүдийн үгийг сонсох, санал гаргах, хоорондоо тохиролцох, тохироогоо хүлээн зөвшөөрч

биелүүлэх зэргээр харилцаагаараа үлгэрлэнэ. Хүүхэд бие биетэйгээ мэндлэх, талархснаа илэрхийлэх, бусдын санаа бодлыг хүндлэх, ойлгохыг хичээх,

харилцаандаа бүдүүлэг үг яриа хэрэглэхгүй байх, олон найз нөхөдтэй болохыг дэмжинэ. Хүүхэд бусадтай хэрхэн харилцахтай холбогдох сонирхолтой хөгжүүлэх үйл ажиллагаанууд зохион

байгуулна. (Жишээ нь: Утсаар харилцан ярилцах, “Дэлгүүр” тоглоомоор худалдагч худалдан авагч болж тоглох, харилцаа дуу дуулах, хуруун хүүхэлдэй ашиглан тоглох, таавар таах)

Ширээний театр, хуруун хүүхэлдэй, сүүдэр жүжиг, дүрд тоглох тоглоомоор бусдын эрх ашгийг хүндэтгэх, харилцааны зөрчлөө хэрхэн шийдвэрлэж буй арга замуудыг харуулна.

Найз нөхөрлөлийн тухай богино үлгэр, өгүүллэг сонсгоно, дуу, шүлэг зааж сургана. Хүүхдийн үйл

Өөрийн зөв гэж бодож байгааг тайлбарлана, хамгаална. Буруугаа хүлээнэ. Үе тэнгийнхэнтэйгээ яриа үүсгэж харилцана. Найз, нөхдийнхөө үгийг хүлээцтэй сонсож, хүлээн авна. Тоглохдоо “Баярлалаа.”, “Уучлаарай.”, “Авч болох уу?”, “Надад өгөөч” гэх мэт эелдэг үг хэллэгийг яриандаа

хэрэглэнэ. Бусдыг шоолохгүй байна. Өөрийнхөөрөө зүтгэхгүй, эерэгээр харилцана. Бусдын эд зүйлсийг зөвшөөрөл авч хэрэглэх талаар ярилцана, ангийн дүрэмдээ тусгана. Тоглоом, үйлийн явцад нэг нэгнийхээ санааг сонсож, санал бодлоо солилцоно. Нэг нэгэндээ саад болохгүй байна, санаачилгаараа тусална.

7.Бусад хүүхэдтэй тоглох

Бусад хүүхдийн тоглож буйг ажиглана, хөдөлгөөн, үг хэллэгийг дуурайж тоглоно.

Тоглоом наадгай, эд зүйлээ хуваалцана, ээлжээ хүлээн тоглоно.

Тоглох явцад тулгарах асуудлыг бие даан шийдвэрлэнэ, найзтайгаа зохицож тоглоно.

27

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Багшийн үйл Ангид хөгжилтэй, зугаатай, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлнэ. Хүүхэд бусадтай хамтран тоглох орчин нөхцөлийг бий болгож, төрөл бүрийн тоглоом зохион байгуулна. Ширээний театр, хуруун хүүхэлдэй, сүүдэр жүжиг, дүрд тоглох тоглоомоор тоглож байхдаа нэг нэгнийгээ

хүлээн ээлжлэн тоглох, тоглоом эд зүйлээ хуваалцах, бие биедээ туслахыг дэмжинэ. Тоглоомын дүрмийг баримтлах, тохирсон зүйлээ биелүүлэх, үнэнч байхыг үлгэрлэсэн богино үлгэр,

өгүүллэг сонсгож ярилцана. Дүрэмтэй тоглоомын дүрмийг ойлгох, дагаж биелүүлэхэд тусална. Хүүхдийг аль болох олон найзтай болох, өөр өөр хүүхэдтэй тоглохыг дэмжинэ.

Хүүхдийн үйл Хэсэг бүлгээрээ, сонирхлоороо нэгдэн хамтран тоглоно. Барьж байгуулах, угсрах, эвлүүлэх, хөдөлгөөнт, хөлөгт гэх мэт төрөл бүрийн тоглоомд оролцоно. Тоглох тоглоом, наадгайгаа хамтдаа ярилцаж сонгоно, тоглоомын агуулгыг бүтээлчээр илэрхийлнэ. Сэдэвт болон жүжигчилсэн тоглоомд дүрээ харилцан тохиролцож сонгоно. Тоглоомд шаардлагатай туслах хэрэглэгдэхүүн, материалыг багштай ярилцаж, хамтран бүтээнэ. Тоглох явцад тоглоомын дүрмийг баримтална. Тоглоомд шинэ санаачилга, санал гаргах зэргээр бүтээлчээр оролцоно.

8.Хүмүүсийн хоорондох ялгаатай байдлыг ойлгох, хүндэтгэлтэй хандах

Хүн бүр өөр гэдгийг мэдэрнэ. Хүмүүс (хүүхдүүд ) хүйс, царай зүс, зан чанар, чадвар, биеийн онцлогоороо ялгаатай гэдгийг мэднэ, хүлээн зөвшөөрч харилцана.

Өөр хэл, соёлтой хүмүүсийг сонирхож (асуулт асуух), тэдэндтэй хүндэтгэлтэй харилцана.

Багшийн үйл Хүмүүс хоорондоо ямар ялгаатай байдаг талаар ярилцана. Хувь хүний ялгааг хүлээн зөвшөөрч буйгаа багш үлгэрлэнэ. Хүмүүс бие биеэсээ ялгаатай ч бүгд баярладаг, гомддог, хайрладаг талаар хүүхдүүдтэй ярилцана. Зарим хүн (харах, сонсох, ярих, хөдөлгөөний бэрхшээл)-д ямар хүндрэл, бэрхшээл, онцлог байгааг олж

харах, мэдрэх, түүнд хэрхэн туслаж болох тухай санаагаа цуглуулж ярилцана, холбогдох бичлэг, кино үзүүлнэ.

Хүүхэд бүрд тэгш хандана, тэдэнд ямар нэгэн авьяас, сонирхол байдгийг олж мэднэ, түүн дээр нь тулгуурлан ажиллана.

Хэл соёл, зан заншлаараа өөр өөр хүмүүс байдаг, тэд хоорондоо харилцаж, хамтран ажиллаж болох тухай үлгэр, өгүүллэг сонсгож, ярилцлага өрнүүлнэ.

Хүүхдийн үйл Хүмүүсийн нас, хүйсийг ялгана. (Жишээ нь: Залуу, хөгшин, хүүхэд, эрэгтэй, эмэгтэй) Үеийн хүүхдүүд, гэр бүлийн гишүүд, таньдаг хүмүүсийн зан чанар, сонирхол, ялгаатай байдлын тухай

ярилцана.

28

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Харах, сонсох, ярих, хөдөлгөөний болон сурах бэрхшээлтэй хүүхэд ангид нь байвал халамжилж, түүнд тусална.

Ядарсан, өвчтэй, хөгшин хүнд анхаарал тавина, тэдэнд өөрийнхөө хэр хэмжээнд тусална. Өөр улс, үндэстэн, ястнууд хоорондоо олон зүйлээр ялгаатай байдаг, эв найрамдалтай амьдардаг тухай

кино үзэж, үлгэр, эх сонсож ярилцана. Бусад үндэстэн, ястны өв соёлыг сонирхоно. (Жишээ нь: Хувцасны ялгааг олж хэлэх, мэндчилгээний үг

хэлэх, дуу, бүжгээс сурах) 9.Дүрэм, журмыг ойлгож мөрдөх

Болно, болохгүйг ойлгож, өгсөн хялбар зааврыг дагана.

Тоглоомын болон ангийн дүрмийг ойлгож, бусдын сануулгатайгаар мөрдөнө.

Гэр бүл, цэцэрлэг, анги, олон нийтийн газарт тогтсон дүрэм, журмыг баримтлана.

Багшийн үйл Ангийн өдрийн дэглэмийг хүлээн зөвшөөрч дагаж оролцох, өдөр тутмын амьдралд мөрдөгддөг болон

тоглоом, анги, олон нийтийн газар биеэ хэрхэн авч явах дүрмүүдийг мэдэж биелүүлэхийг дэмжинэ. Ангийн дүрмийг зургаар ойлгомжтой үзүүлж, тайлбарлаж ярилцана. Дүрмийг хэлэлцэхэд хүүхдүүдийг оролцуулна, хэрэгжилтийг хэлэлцүүлнэ. Дүрмийг сануулах, дүрд тоглон үзүүлэх, төрөл бүрийн тоглоомын хэлбэрээр зааж сургах, дүрмээ сайн

баримталсан тохиолдолд хүүхдийг урамшуулах зэргээр хүүхдийг сэдэлжүүлж, идэвхжүүлнэ. Хүүхдүүдээр гэр бүл дотроо ямар зан заншил, дэг журам баримталдгийг яриулна. Хүүхдийн хоорондын харилцааг ажиглана, онцлог илрэлүүдийг тэмдэглэж баримтжуулна.

Хүүхдийн үйл Багшийн өгсөн үүрэг даалгавар, зааврыг биелүүлнэ. (Жишээ нь: Тоглож дуусаад тоглоомоо хураах, бие

засаад усаа татах) Амьдралд мөрддөг энгийн дэг журмыг мэдэж биелүүлнэ. (Жишээ нь: Гаднаас орохдоо гутлаа арчих, ном,

дэвтэр урахгүй, малгай газар чулуудахгүй байх) Ангийн эд юмс, тоглоом наадгайтай ариг гамтай харьцаж, зориулалтаар нь ашиглан орчноо эмх цэгцтэй

болгоно. Ангид тогтсон дүрмээ баримтална. Олон нийтийн газар биеэ зөв авч явна. (Жишээ нь: Чанга хашгирахгүй, гүйж харайхгүй байх, хогоо

зориулалтын саванд хийх)

Хүүхдийн эзэмших зан чанар

1.Бие даах

Хувцсаа өмсөх, тайлах, хоолоо идэх зэрэг үйлийг бие даан хийнэ, чадахгүй зүйлдээ туслалцаа хүснэ.

Өдөр тутмын үйл ажиллагаа (жижүүр хийх, тоглох гэх мэт)-нд бүтээлчээр, бие даан оролцоно.

Тоглох, сурах үйлд өөрөө бодож, сэтгэнэ, эрэл хайгуул хийнэ, эхэлснээ дуусгана.

Багшийн үйл Хүүхэд өөртөө тохиолдсон асуудлыг аюулгүй л бол өөрөө шийдэхийг санал болгоно, дэмжинэ,

сэдэлжүүлнэ. (Жишээ нь: Санамсаргүй байдлаар ус асгахад өөрөө шийдэж үр дагаврыг арилгах)

29

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Үйлийг өөрийнхөөрөө хийхэд цаг хугацаа олгож, хэрэглэгдэхүүнээр хангана. Өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхдийн бүтээлч, санаачилгатай үйлийг дэмжинэ, урамшуулна. Аливаа эхэлсэн ажлаа дуусгахын чухлыг мэдрүүлнэ. (Жишээ нь: Үрээр цэцэг тарьж, уйгагүй арчлахад

ямар сайхан цэцэг ургасан, олон хоногийн турш шигтгэж наамал хийсний эцэст бусдын бахархал төрүүлсэн бүтээл болсныг харуулах)

Хүүхдийн үйл Өөртөө үйлчлэх энгийн үйлүүдийг багшийн дэмжлэгтэйгээр болон бие даан хийнэ. (Жишээ нь: Гараа угаах,

хувцсаа өмсөж тайлах, ор дэрээ хураах) Аливаа үйлд оролцох хүсэл, сонирхлоо илэрхийлнэ, туршина. Өөртөө тулгарч буй харилцааны болон энгийн асуудал (хувцсаа сонгох гэх мэт)-ыг бие даан шийдвэрлэнэ.

(Жишээ нь: Тоглоомноос гарах, тоглоомын дүрмийг өөрчлөх) Ангийн өрөө тасалгааг эмхэлж цэгцлэх, амьтан ургамал арчилж хамгаалахад санаачилга гарган оролцоно.

2.Санаачилгатай, сониуч байх

Тоглох тоглоом, хэрэглэгдэхүүн, өмсөх хувцас зэргээ сонгоно.

Тодорхой даалгаврыг сонгож хийнэ.

Санаачилгаараа ажил үйл гүйцэтгэнэ.

Багшийн үйл Шинэ зүйлтэй танилцах, шинэ ажил үйл санаачлах, зохион бүтээх үйл хийх зай талбай, хэрэглэгдэхүүн,

материалыг бэлтгэнэ. Өдөр тутмын үйл ажиллагаануудын явцад хүүхэд юу хийхээ сонгох, шинэ зүйл санаачлах, төлөвлөх,

төлөвлөснөө хийж гүйцэтгэх, санаа бодлоо хэлэлцэх зэрэг боломжийг олгоно. Хүүхэд тухайн санаа, үйлийг сонирхож байвал төлөвлөгөөгөө уян хатнаар өөрчилнө. Хүүхдийн сонирхлыг өдөөх төрөл бүрийн тоглоом зохион байгуулна. Хүүхдийн сониуч занг дэмжинэ. Асуултаа улам сайжруулах, хариултын олон хувилбарыг бодож олоход тусална. Сонголт хийж чадахгүй байгаа хүүхдэд тусалж, дэмжлэг үзүүлнэ. Сонгох, давтан хийх цаг хугацаа, боломж олгоно.

Хүүхдийн үйл Хэрэглэгдэхүүн, материалаа сонгоно, хэрэглэгдэхүүнээр юу хийхээ шийднэ. Сонссон, үзсэн, оролцсон зүйлийнхээ тухай Яагаад?, Яаж? гэх мэт асуулт тавина. Сонирхол, санаа бодлоо багш болон бусад хүүхэдтэй хуваалцана. Өөрийн болон бусдын хийж бүтээсэн зүйлийг үнэлэх, шинэлэг зүйлийг нь олж харах, хэлэх зэргээр

санаачилга гаргана. Сонгосон ажил үйлээ дуустал хийж, хэрэглэгдэхүүн материалаа хураана.

3.Оролдлоготой, тууштай байх

1-2 шатлалтай зааврыг анхааралтай сонсож, биелүүлнэ.

Хийж буй ажил үйлдээ оролцох хугацаа нь уртасч, олон шатлалтай зааврыг ойлгож биелүүлнэ.

Гадны нөлөөнд анхаарал сарних, дасгал даалгаврын дундуур завсарлах зэрэг нь багасч, хийж буй үйлдээ анхаарлаа төвлөрүүлнэ.

30

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Багшийн үйл Хүүхдэд өөрийнхөөрөө үйлээ төлөвлөх, төлөвлөгөөгөө дагах, сурсан зүйл, туршлагаа давтах, сэргээн

санах боломж олгоно. (Жишээ нь: Өнөөдөр юу хийхээр төлөвлөсөн бэ?, Чи дууссан уу?) Хүүхдэд асуудлыг шийдэх гарцыг мэдрэх, олоход тусална. (Жишээ нь: Чи нэрийнхээ эхний үсгийг мэдэж

байвал шүүгээгээ хурдан олно.) Хүүхдийн ажил үйлд оролцох хугацааг уртасгана. (Жишээ нь: Урт үлгэр уншиж өгөх) Хүүхдийн хүчин чармайлтад байнга хариу өгнө. (Жишээ нь: Хүүхэд зураг эвлүүлэхэд нь “Чи их л чармайж

байна. Бараг л дуусаж байна даа. Өнгийг нь зөв олоод завсарлана шүү”. Харин “Сайхан байна”, “Чи хамгийн сайн нь шүү” гэх мэт хэт их дэвэргэсэн магтаалаас зайлсхийх)

Эхэлснээ хийж дуусгахад цаг хугацааны боломж олгоно, урамшуулна. Хүүхдийн үйл

Багшийн чиглүүлэгтэйгээр удаан хугацаанд үргэлжлэх дасгал, даалгавар хийж гүйцэтгэнэ. Багшийг анхааралтай сонсож, зааварчилгааг дагах тоглоом тоглоно. Загвар, аргачлалын дагуу туршилт хийнэ. (Жишээ нь: Шош соёолуулах, байгалийн хуанли хөтлөх, дүгнэх) Буухиа, уралдаант тоглоомуудыг нийтээр, багаар, хэсгээр тоглоно.

4.Асуудлыг шийдвэрлэх

Багшийн оролцоотойгоор дасгал даалгавар гүйцэтгэнэ.

Асуудал,зөрчлийг өөрийн хэр хэмжээнд шийдвэрлэнэ.

Асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг санал болгоно.

Багшийн үйл Хүүхдэд асуудлыг хэрхэн шийдэж байгаагаа үлгэрлэнэ. Хүүхэд өөрөө асуудлыг шийдвэрлэхэд хангалттай цаг хугацаа олгоно. (Жишээ нь: Бодох, бодсоноо үгээр

илэрхийлж ярих) Хүүхдэд янз бүрийн асуулт тавьж, хариулт авах боломж олгоно. 1 ба түүнээс олон шинжээр нь ангилах, бүлэглэх, харьцуулах шийдэлтэй тоглоом, дасгалуудыг төлөвлөж

тоглуулна. (Жишээ нь: Өрж байгуулах тоосгонуудыг өнгө, хэлбэр, хэмжээгээр нь ангилах, давтамж зохион бүтээж тоглох)

Асуудлыг олон талаас нь шийдэхийг хөхиүлэн дэмжинэ, татан оролцуулна. Асуудлыг хэрхэн шийдсэн тухай үлгэр, өгүүллэг, түүх уншиж өгнө.

Хүүхдийн үйл Сэдвийн хүрээнд туршилт, судалгаа хийнэ. (Жишээ нь: Шинэ өнгө үүсгэх, ургамалд ус, нар хэрэгтэй

эсэхийг шалгах) Таамаглал дэвшүүлж, юу болохыг урьдчилан хэлнэ, тоо баримт цуглуулна, өөрчлөлт, үр дагаврыг

ажиглана. Юуг, яаж хийж буйгаа дүрсэлнэ, асуудлыг хэрхэн шийдсэн, юуг эргэцүүлэн бодсоноо багшид болон бусад

хүүхдэд ярина. Эрс тэс болон төстэй ялгааг олох, харьцуулах, ангилах, бүлэглэх тоглоомд оролцоно. Баталсан, лавласан, таамагласан, шалтгааныг тодруулсан асуултад хариулна. Мэдлэг, туршлагаа шинэ нөхцөл байдалд ашиглана.

31

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

3.3. Хэл яриа

Зорилт: 1. Бусдын ярьсныг сонсох, ойлгох 2. Aсуулт тавих, асуултад хариулах, ярилцлагад оролцох 3. Санаа бодол, хүсэл болон сонссон, харсан, оролцсон үйл явдлаа илэрхийлэн ярих 4. Хэвлэмэл зураг, үйл явдлын агуулгыг ойлгох, ойлгосноо илэрхийлэн ярих, санаа бодлоо тэмдэг тэмдэглэгээгээр

илэрхийлэх

Чадвар I түвшин II түвшин III түвшин

1. Хүний яриа,

байгаль, орчны дуу чимээг ялгаж сонсох

Орчны дуу чимээ, авиаг сонсоно, дуурайна.

Орчны дуу чимээ, авиаг ялгана, нэрлэнэ.

Байгалийн болон хэлний авиаг ялгана, нэрлэнэ, тайлбарлана.

Багшийн үйл Хүүхдэд янз бүрийн дуу авиа\чимээ сонсох боломж олгоно. (Жишээ нь: Багш өөрөө дуу чимээ

дуурайн гаргах, бичлэг сонсгох) Дуу авиа\чимээ бүхий тоглоом зохионо, тоглуулна. (Жишээ нь: Нохой, хонины зураг үзүүлж, яаж

дуугардгийг, загасны зураг үзүүлж загас дуугарахгүй амаа зөвхөн ангалзуулдгийг дуурайн тоглох) Юмсын дуу чимээг хүүхдүүдтэй хамтран дуу хураагуурт бичиж, сонсгоод ярилцана. Хүүхдэд сонголтоороо чихэвчээр дуу авиа\чимээ, үлгэр, өгүүллэг сонсох боломж олгоно.

Хүүхдийн үйл Хүмүүсийн яриа, мал, амьтны дуу хоолой, эд юмсын дуу чимээг сонсож, дуурайна. (Жишээ нь: Хонь-

майа, муур–миау, түргэний машины дуу, хонхны дуу) Байгалийн дуу чимээг ялгаж, дуурайн дуугарна. (Жишээ нь: Салхины исгэрэх чимээ, борооны шиврээ,

тэнгэрийн дуу) Хүн баярлах, айх, гайхах үед ямар дуу авиа гаргадгийг дуурайж, ярилцана.(Жишээ нь: Инээх, уулга

алдах, цочих) Үгэн доторх авиаг ялгаж сонсоно, хэлнэ.

2.Үг, өгүүлбэрийг зөв сонсох, ойлгох, хэлэх

Үг яриа, байгаль, орчны дуу чимээг сонсоод ялгана, дуурайж дагаж хэлнэ.

Өгүүлбэрийг сонсоод утгыг өөрийн үгээр илэрхийлэн хэлнэ.

Ойролцоо дуудлагатай үгсийг (ширээ-сэрээ, дух-тух) ялгаж сонсоно.

Багшийн үйл Өөр өөр авиа, дуу хоолойны өнгө гаргана. (Жишээ нь: Аа-оо, бүдүүн-нарийн) Ижил авиа, үгийн зурагтай картаар тоглоом тоглуулна. (Жишээ нь: Авдар, алим, асарын зураг)

32

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Ижил төстэй авиануудыг ялгаж, зөв дуудах дасгал хийлгэнэ. (Жишээ нь: Сар-шар, давс-шошны зураг дээр)

Зурагт альбом, үзүүлэн бэлтгэнэ. Хүүхдэд тухайн нөхцөлд тохирсон асуулт тавьж, хариулах боломж олгоно. Хүүхдэд шинэ үг сурах, өгүүлбэр хэлэх, эх бүтээж ярихад тохирсон дэмжлэг үзүүлнэ.

Хүүхдийн үйл Үгийн эхний болон эцсийн авиаг сунгаж хэлж тоглоно. (Жишээ нь: Мммогой, харлааа, бизззз) Ижил авиагаар эхэлж буй үгсийг олж хэлнэ. (Жишээ нь: Болдоо, бөмбөг) Ижил авиагаар төгсөж буй үгсийг сонгож хэлнэ. (Жишээ нь: Цас, нас) Өөр өөр авиагаар эхэлж буй үгсийг олж хэлнэ. (Жишээ нь: Болжмор, цаас) Өөр өөр авиагаар төгсөж буй үгсийг олж хэлнэ. (Жишээ нь: Муур, хулгана) Үе нь ижил үгсийг хэлнэ (Жишээ нь: Нар, сар, бар) Үгийн үеийн тоог эд зүйлс, хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Холбоо үгс, зүйр цэцэн үгс хэлнэ. Хэн бэ?, Юу вэ?, Хэзээ?, Хаана? гэсэн асуултыг ойлгоно, хариулна. Энгийн (Өнөөдөр амрах уу?), учир шалтгааныг тодруулах (Яагаад?) асуулт тавина, асуултад

ойлгомжтой хариулна. Мэддэг үгнүүдээ сонирхон сонсоно, дагаж хэлнэ. Үгийн эхэнд орсон авиаг ялгаж, сонсоно. Ойролцоо

дуудлагатай авиа, үгийг ялгаж сонсоно. Үгийг оновчтой хэрэглэнэ, өгүүлбэрт зөв холбож санаагаа илэрхийлнэ.

3. Шинэ үгийг таньж мэдэх, эзэмших

Нэр үг, үйл үгийг эзэмшиж яриандаа хэрэглэнэ.

Тэмдэг нэр, тооны нэрийг эзэмшиж, яриандаа утгын холбоотой хэрэглэнэ.

Төлөөний үг, ойролцоо болон эсрэг утгатай үгсийг яриандаа хэрэглэнэ.

Багшийн үйл Үгийн баялагийг нэмэгдүүлэх дасгал ажиллуулж, тоглоом тоглуулна.( Жишээ нь: Нэр үгс, шинж тэмдэг

заасан үг, үйл хөдлөл заасан үг, орон зайн байрлал илэрхийлсэн үгс, эсрэг утгатай үгс) Дасгал, тоглоомын хэрэглэгдэхүүн (ном, зураг зэрэг)-ийг бэлтгэнэ. (Жишээ нь: Үлгэрийн үйл явдлыг

харуулсан зураг үзүүлж, өнгө зүс, олон цөөний ялгаа, дарааллыг ярилцана) Ярилцлагын явцад шинэ үгийг танилцуулна. Оньсого таавар, үлгэр өгүүллэгээс үг таниулна. Шинэ үгийг дагаж хэлүүлнэ, буруу дуудлага, хэллэгийг засна. Орчны юмс, үзэгдлийн тухай байнга тайлбарлаж ярина. Хүүхдийн үгийн нөөц эрчимтэй нэмэгдэж буй үед бүдүүлэг үг хэллэг хэрэглэхээс хүүхдийг

сэрэмжлүүлнэ. Хүүхдийн ярьж хэлж буйг дэмжинэ, чөлөөтэй ярихад нь зоригжуулна.

Хүүхдийн үйл Үгийн баялагийг нэмэгдүүлэх тоглоомд оролцоно. Хүмүүсийн хэлж ярьж буйг дуурайн хэлж, шинэ үг сурна. Харилцан ярианд оролцоно.

33

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

4.Үгийг оновчтой хэрэглэх, өгүүлбэрт зөв холбож ярих

Үзсэн, сонссон зүйлтэй холбоотой асуулт тавьж, орчны хүмүүстэйгээ харилцана. Ярилцлагад оролцоно, тэр явцад шинэ үг сурна. Аман яриаг анхааралтай сонсч, буцаан дамжуулж ярина. Сурсан үгээ хэрэглэн бодол санаагаа илэрхийлж хэлнэ. Зургаар өгүүлбэр зохиож, сурсан үгээ хэрэглэнэ. Өөрт тулгарсан, сонирхсон зүйлээ 1-2 үгээр илэрхийлэн хэлнэ.

Үзэж харсан, оролцсон үйл явдлынхаа тухай бусдад ярина.

Санаа бодол, үзсэн, оролцсон үйл явдлаа ойлгомжтой, тайлбарлан ярина.

Багшийн үйл Хэлж чадахгүй үедээ хүүхэд үйл хөдлөл, нүүр царайны хувирлаар санаагаа илэрхийлдгийг (цаашид

тэр нь үг болно) анзаарна. Хүүхдийн зурсан, хийсэн бүтээлийн агуулгыг асууж ярилцана. Хүүхдийн хариултыг дэмжинэ, чиглүүлнэ. (Жишээ нь: Сонирхолтой юм байна, дахиад яриад өг дөө?) Хураангуй, дэлгэрэнгүй өгүүлбэр зохиоход тусална. Ярьж, хийж буй зүйлтэй нь холбогдох асуулт тавьж, ярианд өдөөж, идэвхжүүлнэ. Бусдын яриаг анхааралтай сонсох, ойлгоход чиглүүлнэ. Хүүхдүүдтэй ганцаарчилсан, хэсэгчилсэн, нийтийн ярилцлагыг тогтмол зохион байгуулна.

Хүүхдийн үйл Багш, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өдөр тутмын амьдралаасаа ярилцана. (Жишээ нь: Хоол унд,

өмссөн хувцасныхаа тухай) Үзэж харсан, өөрт тохиолдсон үйл явдлынхаа тухай бусдад ярина. (Жишээ нь: Гадаа тоглосон тухайгаа

найздаа, хөдөө явсан тухайгаа багшдаа ярих) Асуултад хариулж, өөрийн бодлоо илэрхийлж, нийтийн ярилцлагад оролцоно. Хэрэгцээтэй, хүсэж буй зүйлээ илэрхийлж хэлнэ. (Жишээ нь: Надад будаг хэрэгтэй байна. Хоёулаа

бөмбөгөөр тоглох уу?)

5.Уншиж, ярьж өгсөн эхийн утгыг ойлгох, агуулгыг эргүүлэн ярих

Уншиж, ярьж өгсөн богино үлгэр, өгүүллэгийн агуулгыг өөрийнхөөрөө ярина.

Холбоо үг, оньсого, таавар, богино шүлгийг цээжээр хэлнэ, утгыг тайлбарлана.

Үлгэр, зохиолын үйл явдлыг ойлгомжтой ярина.

Багшийн үйл Өдөр бүр ном унших; үлгэр, өгүүллэг ярих цаг гаргана. (Жишээ нь: Өдрийн унтлагын өмнө, гадаа

тоглох үед, аав ээж нарын хувьд: орой унтахын өмнө, тээврийн хэрэгслээр зорчих үед) Номыг сонирхолтой байдлаар уншина. (Жишээ нь: Зохиолын баатрын оронд хүүхдийн нэрийг

орлуулан унших) Сонгосон сэдвийн хүрээнд ямар үлгэр, өгүүллэг сонгохоо төлөвлөнө, ашиглана. Номтой хэрхэн харьцах талаар үзүүлж, ярилцана. Хүүхэд, эцэг эхтэй хамтран ном бүтээнэ. Үлгэр, өгүүллэг уншиж байхдаа инээмсэглэх, хөмсгөө зангидах зэрэг нүүрний хувирал, дууныхаа өнгө

аясын өөрчлөлтөөр агуулгыг тодруулж, хүүхдэд ярихад нь үлгэр үзүүлнэ.

34

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Анхаарлыг нь татах үйл хийнэ. (Жишээ нь: Өндөр дуугаар эхлэх, хавтсан дээрх зургийг харуулж, асуулт тавих, тайлбарлах)

Хүүхдийн сонирхон асууж байгааг өдөөн дэмжиж, “хамтдаа” уншина. (Жишээ нь: Энэ чинь чухал асуулт байна.Чи юу гэж бодож байна? Юу тохиолдох бол?)

Уншиж байх үедээ харцаараа холбогдоно. (Жишээ нь: Нүдээ томсгох, ирмэх) Хүүхдийн үйл

Зохиолын дүрд хувиран түүнийгээ бүтээлчээр илэрхийлж, ярина. (Жишээ нь: “Манжин” үлгэрийн дүрүүдэд жүжигчлэн тоглох)

Зохиолын дүрд хэрэглэх хувцас, хэрэгслийг урлан бүтээж, ашиглана. Үлгэр, өгүүллэгийн үйл явдлыг дүрслэн зурж, ярина. Дуу, шүлгийн утга санааг илэрхийлнэ. (Жишээ нь: Бие эрхтэнтэй холбоотой дуу дуулахад тэр хэсгийг

заах, өрөөнд буй эд зүйлсийг нэрлэн дуулах) Ярих үедээ ая, дуу ашиглана. (Жишээ нь:“Өнхрүүш” үлгэрийг ярьж байх үедээ холбогдох хэсэгт нь

аялгуулан дуулах) Ном зохиол дахь дуртай хэсгийнхээ тухай ярилцана. Үлгэр, зохиолыг сонсох явцдаа асуулт тавина, хариулна, санаа, дүрслэлээ илэрхийлнэ.

6. Зураг, тэмдэг тэмдэглэгээний утгыг хэлэх

Зургаас өөрийн мэддэг зүйлийг нэрлэнэ.

Үйл явдлыг харуулсан зургийн агуулгыг ойлгоно, тайлбарлан ярина.

Орчиндоо байгаа тэмдэг, тэмдэглэгээг мэднэ, утгыг тайлбарлана.

Багшийн үйл Номын зураг дээр ярилцлага хийнэ. (Жишээ нь: Яагаад баяр хөөртэй эсвэл гунигтай байгаа) Хүүхдийн ойр орчинд буй тэмдэг, тэмдэглэгээний утга агуулгыг тайлбарлан ярилцана. (Жишээ нь:

Галын аюулгүй байдлын тэмдэглэгээ, бие засах газар, явган хүний гарц, ангид буй зургаар дүрсэлсэн сургалтын төвүүдийн нэр)

Үлгэр, зохиолын цуврал зургууд бүтээнэ. Ангидаа баялаг номын сан бүрдүүлнэ.

Хүүхдийн үйл Зурсан зураг, бүтээлийнхээ талаар ярина. Зургийн агуулгыг өөрөө тайлж, өгүүллэг зохионо. Ном зохиолын хэсэг болон зурган дээр тулгуурлан дараа нь юу болохыг тааварлаж ярина. (Жишээ нь:

Хулгана нуугдсан найзыгаа олохоор хайж байна. Тэр олох болов уу?) Зургийг үйл явдлын дарааллаар байрлуулна, агуулгыг ярина. Тэмдэг тэмдэглэгээг дуурайлган зурна. Баримлын шавар, эд зүйлс, тоглоом наадгайгаар тэмдэг тэмдэглэгээг дүрслэн бүтээнэ. (Жишээ нь:

Товч, шүр, шагай, эвлүүлдэг болон өрж байгуулах тоглоомоор) Санаагаа тохирох тэмдэглэгээгээр дүрсэлнэ. (Жишээ нь: Нарыг дугуй дүрсээр төлөөлүүлэх)

35

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

3.4. Хүрээлэн буй орчин

Зорилт: 1. Орчноо сонирхон, хүрээлэн буй байгалийн эд зүйлсийг оролдож, хүртэн мэдэрч, судалж, туршиж үзэх, шинэ зүйлийг

олж нээх 2. Байгалийн сайхныг мэдрэх, таашаах, ургамал, мал, амьтныг хайрлах, хамгаалах 3. Ойр орчныхоо хүмүүсийн амьдрал, онцлогийг таньж мэдэх 4. Орчиндоо зохицох, өдөр тутмын амьдралд тулгарах асуудлыг шийдэх арга замыг олох

Чадвар I түвшин II түвшин III түвшин

1. Орчны юмсыг сонирхож ажиглах, судлах

Орчны юмсыг сонирхоно, нэрлэнэ.

Орчны юмсын онцлог, шинж чанарыг судална.

Орчны юмстай харьцаж, холбоо хамаарлыг туршиж мэднэ, ойлголтоо хэрэглэнэ.

Багшийн үйл Аялал, зугаалга, ажиглалт, тоглоомоор хүүхдэд орчны эд юмстай танилцах боломж олгоно. (Жишээ нь: Янз

бүрийн хэлбэртэй навч түүх, малтай айлд очиж хонь, хурга ажиглах, тоглоомон сэнс хийж салхины хүч ашиглан хамтран тоглох)

Орчны эд юмстай харьцах боломж олгоно, хөгжилтэй, сонирхолтой ажиглалт, туршилтуудыг хийлгэнэ. (Жишээ нь: Цасан дээр мөр гаргах, урсгал усанд цаасан болон модон завь хийж урсгах, агаарт цаасан онгоц хөөргөх, усанд чулуу шидэж өнхрүүлэх, олон өнгө, хэлбэртэй чулуугаар тоглуулах)

Мэдрэхүйнхээ тусламжтайгаар янз бүрийн эд зүйлсийг дуу чимээ, үнэр, амт, хийсэн материалаар нь ялгаж таних тоглоом тоглуулна.

Хүүхдийн үйл Орчин тойрныхоо эд юмсыг ялгаж танина, хэрэглэнэ. (Жишээ нь: Даавуу, төмөр, резин, мод зэрэг

материалаар хийсэн эд зүйлсийн цуглуулгыг ангилах; чулуу, шил, шаазан аягыг дуугаргаж, дуу чимээ нь өөр өөр болохыг батлах)

Юмсыг зориулалт, шинж чанараар нь ялгаж тоглоно. (Жишээ нь: Орон дээр унтдаг, хоолыг саванд чанадаг) Юмсыг шинж чанараар нь тодорхойлж ярина.( Жишээ нь: Ноос хөнгөн, үлээхэд хийсдэг, баримлын шаварт

халуун ус хийхэд зөөлөрдөг) Сургалтын энгийн хэрэгсэл ашиглан юмсын дуу чимээ, гэрлийн шинж чанарыг таних туршилт хийнэ.

(Жишээ нь: Дууны өндөр нам, гэрлийн тод бүдэг байдал, гэрлээс сүүдэр үүсгэх) Усаар тоглож, усны шинж чанарыг тодорхойлно. (Жишээ нь: Урсгах, саванд хийх, дүүргэх халиулж асгах, хэд

хэдэн шингэн зүйлийг хольж, шинэ төрлийн уусмал үүсгэх) Амьгүй зүйлс нь хөдөлдөггүй болохыг туршиж үзнэ. (Жишээ нь: Байрнаас нь хөдөлгөхийн тулд түүнийг

түлхэх, татах, шидэх) Багаж, техник хэрэгслийг хэрэглэнэ, ажиллуулна. (Жишээ нь: Алх, хадаас, гадаа талбайд ажиллах хүрз,

зурагт, магнетофон)

36

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Ажигласан зүйл, хийсэн үйлдлийнхээ талаар ярилцана. (Жишээ нь: Чулууг өргөж үзэхэд хүнд бас хатуу байсан)

2. Ургамал,

амьтныг ажиглаж судлах, ялгах, арчлах

Орчныхоо ургамал, амьтныг сонирхож, ажиглана, нэрлэнэ.

Орчны ургамал, амьтдыг онцлог шинжээр нь ялгана.

Бусадтай хамтран ургамлыг арчилж хамгаална.

Багшийн үйл Анги, туршлагын талбайд цэцэг, ургамал тарьж хүүхдүүдээр арчлуулж, өсөлт өөрчлөлтийг ажиглуулна. Үйл ажиллагаанд шаардагдах багаж хэрэгслүүдийг сонгож, бэлтгэнэ. Мал, тэжээмэл амьтдын ашиг тустай танилцах аялал хийнэ. (Жишээ нь: 5 хошуу мал, тахиа, гахай) Хүүхдүүдтэй хамтран байгалийн материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэнэ. Ургамал, амьтны амьдралд гарч буй өөрчлөлтийг ажиглах, судлах экскурс зохионо. Ургамал, амьтдын талаарх ойлголтоо ярих, дүгнэлт хийх боломжоор хангана. Байгальд хүний эерэг, сөрөг хандаж буй байдал, түүний үр дагаврыг харуулсан үлгэр, зохиол уншиж

танилцуулна, ярилцана. Амьд биет хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн дасан зохицож амьдардаг талаар ярилцана. (Жишээ нь:

Наранцэцэг нар дагаж эргэдэг) Хүүхдийн үйл

Амьд болон амьгүй зүйлийг ажиглан ялгаж, тайлбарлана. (Жишээ нь: Хөдөлгөөн ажигласнаар машиныг “амьтай”, харин мод явдаггүй тул “амьгүй” гэж үзэх магадлалтай)

Ургамал, амьтдыг хэмжээ, хэлбэр дүрс, өнгөөр нь харьцуулна. (Жишээ нь: Том хорхой, жижиг ялаа; өндөр-нам, бүдүүн-нарийн мод; бод мал бог малаас том)

Амьд зүйлсэд шаардлагатай зүйлсийг туршиж үзнэ, тайлбарлаж ярина. (Жишээ нь: Ургамалд ус, нар, агаар чухал)

Амьд байгалийн амьдралын мөчлөгт ажиглалт, дүгнэлт хийнэ. (Жишээ нь: Хүн хөгшрөхөөр үс нь буурал, цагаан болдог)

Бүлэгт ба туршлагын талбайд төрөл бүрийн ургамал тарьж, арчилж хамгаалах, хураахад оролцоно, ажиглаж, тэмдэглэл хөтөлнө.

Чулуу, хөрс, навч зэрэг байгалийн материалыг сонирхон судалж, цуглуулж, ажигласан зүйлсийнхээ учир шалтгааны талаар асуулт тавьж, таамаглал дэвшүүлнэ.

Ном, сэтгүүл, мэдээллийн хэрэгсэл, зургаас авсан мэдээлэл, хийсэн аяллын тухай бусдадаа ярина. Ажиглаж мэдсэн зүйлээ тоглох, зурах, барих, наах, зохион бүтээх, дуулах, бүжгийн хөдөлгөөн хийх зэрэг

үйлээр дүрслэн илэрхийлнэ. Амьтан, ургамлын дүрд хувиран дуурайж тоглоно. Амьтад,таван хошуу малын онцлог, ижил төстэй ба ялгаатай талыг ажиглаж ярилцана, сонирхсон зүйлээ

бусдаас асууна. Байгаль орчинтой хэрхэн зохистой харьцах талаар саналууд гаргана, ярилцана, жүжигчлэн тоглоно. (Жишээ

нь: Мод хугалж болохгүй, усанд бохир хог хаяхгүй, хөдөө хээр аялж, зугаалж явахдаа хог, цаас хаяхгүй) Байгаль хамгаалахад оролцоно. (Жишээ нь: Шувуунд тэжээл тавьж өгөх, мод тарих)

37

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

3.Улирал, цаг уурын өөрчлөлтийг сонирхох, таньж мэдэх

Байгалийн үзэгдэл (цас, бороо, салхи)-ийг нэрлэнэ.

Ямар улирал болж байгаа, тухайн үед цаг агаар, амьтан, ургамалд гарч буй өөрчлөлтийг мэднэ, тайлбарлана.

Улирал, цаг агаарын өөрчлөлтөд хувцас, тоглоомоо тохируулна.

Багшийн үйл Цаг агаарын өөрчлөлтийг тэмдэглэх хуанли бэлтгэнэ. Хүүхдийг аль ч улиралд гадаа тоглуулна. Цас, мөс, ус, ургамалтай харьцаж танилцах боломж олгоно. Улирал, цаг агаарын онцлог, юмс, үзэгдлийг ажиглах аялал зохионо. Байгалийн үзэгдэл бүхий богино хэмжээний кино үзүүлнэ, фото зургийн цомог бэлтгэж ярилцана.

Хүүхдийн үйл Өглөө бүр тэнгэрийн байдлыг ажиглаж, цаг агаарын хуанли хөтөлж ярилцана. Сургах, сэдэвт тоглоомоор тоглож, байгаль, улирал, цаг агаарын талаарх ойлголтоо илэрхийлнэ. (Жишээ нь:

“Навчаар нь ол”, “Аль хувцсыг өмсөх вэ?”) Цаг агаарын нөхцөл байдлыг анзаарч, хийх үйлээ зохицуулна. (Жишээ нь: Бороо орж байхад гадаа тоглохгүй,

аянгатай ширүүн борооны үед гүйхгүй, нартай халуун өдөр малгай өмсөх) Баримтат кино, музей, үзвэр, ном, сэтгүүл үзнэ, хийсэн аяллынхаа тухай бусдадаа сонирхуулан ярина. Туршилт хийж, ажиглана, тэмдэглэл хөтөлнө. (Жишээ нь: Мөс хайлах, ус цэвэршүүлэх) Цаг агаарын өөрчлөлт, байгалийн үзэгдлийг бүтээлээрээ илэрхийлнэ.

4.”Хүн орчин”-ы тухай таньж мэдэх

Өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна, ойр орчныхоо хүмүүсийн хийж буй үйлийг ажиглана, сонирхоно, нэрлэнэ.

Өөрийн аймаг хот, сумыг нэрлэнэ, хүмүүс төрөл бүрийн ажил хөдөлмөр хийдэг тухай мэднэ, ярина.

Өөрийгөө монгол (казах) хүн гэдгийг, бусад үндэстнээс ялгагдах онцлогтойг мэднэ.

Багшийн үйл Хүүхдэд өөрийгөө, гэр бүлээ танилцуулах боломж олгоно. (Жишээ нь: Гэр бүлийнхээ фото зургийг ангидаа

авч ирэх) Хүүхдэд цэцэрлэгийн бусад анги танхим, хүмүүстэй танилцах боломж олгоно. Янз бүрийн ажил мэргэжилтэй танилцах аялал зохион байгуулна. Хүүхдүүдтэй хамтран ажил мэргэжилтэй холбогдох багаж хэрэгсэл, тоглоомын материалууд бэлтгэнэ. Ангидаа ахуйн хэрэглээний зүйлсийг бэлтгэж тавина, хэрэглүүлнэ. Монгол улсын төрийн далбааг хүүхдүүдтэй хамтран бүтээнэ, ангидаа байрлуулна. Өөрийнхөө нутаг орны юу нь гоё, сайхныг ярилцана. Монголын тухай кино, бичлэг, зураг бэлтгэнэ. Монгол үндэсний баяр, ёслолд бэлтгэнэ, тэмдэглэнэ.

Хүүхдийн үйл Гэрийнхээ ойр байгаа барилга байгууламж, дэлгүүр, үйлчилгээний газрыг нэрлэнэ. Сэдэвт тоглоомоор тоглоно. (Жишээ нь: Эмч, багш, тогооч)

38

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Бусдад хэрхэн тусалж болох талаар ярилцана, хэрэгжүүлнэ. (Жишээ нь: Үйлчлэгчид туслахын тулд гутлаа сайн арчих, гэртээ аягаа угаах)

Ямар хот, аймаг, сум, амьдардгаа хэлнэ. Өөрийнхөө нутаг орны онцлог, гоё, сайхан зүйлсийг зурж, урлана. Олон үндэстэн ястны хөдөлгөөнт тоглоом сурч тоглоно. Төрийн далбааг бусад улс орныхоос ялгана.

3.5. Математикийн энгийн төсөөлөл

Зорилт: 1. Тоог өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх 2. Эд зүйлсийг хэмжих, өнгө, тоо, хэмжээ, хэлбэр дүрсээр нь ялгах 3. Орон зайг баримжаалах, цаг хугацаа заасан үгсийг хэрэглэх

Чадвар I түвшин II түвшин III түвшин

1. Тоолох,

тоо бодох

Нэг ба олныг ялгана. Тоолно, тоогоор нь харьцуулна, нэмэгдүүлнэ, хорогдуулна.

Тооны цифр, тэмдэг танина, хялбар бодлого зохионо, бодно.

Багшийн үйл

Төрөл бүрийн тоглоом тоглуулна. (Жишээ нь: Хүүхдийн хэрэглэж буй эд зүйлс, хувцас хэрэглэлийг ашиглан) Аялал зугаалгын үед орчиндоо байгаа юмсыг тоолох, тоо, хэмжээгээр нь харьцуулах үйлийг дэмжинэ. Хүүхдүүдтэй хамтран сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэнэ. (Жишээ нь: Янз бүрийн тооны эд зүйлстэй картууд, сургах тоглоомын материал, зурагт хуудас, цифр) Олон аргаар тоолуулна. (Жишээ нь: Сонсголоор, тэмтэрч тоолох, хөдөлгөөнийг тоолох) Өдөр тутмын амьдралд тоог хэрэглэх боломжууд олгоно. (Жишээ нь: Ширээн дээрх өглөөний цайны жигнэмгийг тоолох, хүн бүрд халбага тараах, нэг ширээнд сууж байгаа хүүхдүүдийг тоолох) Тоотой холбоотой дуу шүлэг заана, ном уншиж өгнө, ярилцана. Дүн тоог олон хувилбараар илэрхийлэх дасгал ажиллуулна. (Жишээ нь: Нэрлэх, хуруугаараа, цифрээр, зургаар) Монгол ардын тоглоомоор тоглуулна. (Жишээ нь: “Алаг мэлхий”, “Шагай түүх, шүүрэх”, “Чулуу таалцах”) 10-ын дотор нэмэх, хасах сонирхолтой бодлого зохиолгоно, бодуулна.

Хүүхдийн үйл

Орчны юмсаас олон ба цөөнийг ялгаж хэлнэ. (Жишээ нь: Манай ангийн ширээ цөөн, сандал олон) Хэд байна вэ? Хичнээн? гэсэн асуултад хариулна. Тоглохдоо дэс тоо хэрэглэнэ. (Жишээ нь: Би эхлээд, хоёрдугаарт Мөнхөө, гуравдугаарт Жаргалмаа...)

39

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Хэмжээ, өнгөөрөө ялгаатай, ижил тоотой дүрсүүдийг янз бүрийн байрлалд байрлуулж тоолох дасгал ажиллана. Тоог өдөр тутмын амьдралдаа хэрэглэнэ. (Жишээ нь: Төрсөн өдөр, гэрийнхээ хаалганы дугаарыг хэлэх, утсанд дуудлага хийх) Тэнцүү ба тэнцүү бишийг ялгана. Юмсыг тоолоод тохирох цифртэй холбоно. Зураг ашиглан бодлого зохиож бодно.

2. Хэмжих

Эд юмсыг хэмжээгээр нь (том, жижиг) ялгана.

Эд юмсыг хэмжээгээр нь (хамгийн өндөр, дунд зэрэг, хамгийн намхан) дараалуулж тавина.

Хэмжүүрийн хэрэгсэл ба юмс (төө, сөөм, харандаа, халбага, аяга, шанагаар)-ыг ашиглан хэмжинэ, тооцоолно.

Багшийн үйл

Хэмжих хэрэгслүүдийг олон хувилбараар бэлтгэн танилцуулж, чөлөөтэй сонгон ашиглах боломж олгоно. Хүүхэд өдөр тутмын үйл ажиллагааны явцад хамтарч хэмжилт хийхэд дэмжлэг үзүүлнэ. Юуг, ямар аргаар хэмжиж болох талаар ярилцаж, хамтдаа туршиж үзэх, хэмжсэн зүйлээ тэмдэглэх,

орчиндоо байгаа зүйлийг хэмжүүрийн нэгж болгон ашиглахад тусална. Хүүхдийн үйл

Эд юмс, тоглоомыг том, жижгээр нь ялгана. (Жишээ нь: Суварган тоглоом) Эд юмсыг хэмжээгээр нь ялгаж нэрлэнэ. (Жишээ нь: Том, дунд зэрэг, жижиг) Бүхлээс хэсэг, хэсгээс бүхэл үүсгэнэ. (Жишээ нь: Алим хуваах, угсардаг тоглоомыг задлах, угсрах) Эд юмсыг хэмжээгээр нь дараалуулж тавина. ( Жишээ нь: Хамгийн өндөр, дунд зэрэг, хамгийн намхан) Янз бүрийн хэрэгсэл ашиглаж хэмжинэ, үр дүнг цифрээр, зургаар илэрхийлнэ. (Жишээ нь: Тууз, савх, харандаа, утас, үдээс) Юмсын шинж чанараас хамаарч ямар хэрэгслээр хэмжиж болохыг туршиж үзнэ. (Жишээ нь: Шингэн ба бутармаг зүйлийг саваар хэмжих) Тоглоомын явцад хол, ойр; хурдан, удаан гэсэн үгийг хэрэглэнэ. Төрөл бүрийн хэмжээтэй юмсыг зурж, барьж, нааж, зохион бүтээнэ.

3. Хэлбэр

дүрсийг ялгах

Дугуй, дөрвөлжин дүрсийг таньж нэрлэнэ.

Гурвалжин, зууван дугуй дүрсийг танина, ангилна.

Хавтгай ба биет дүрсийг ялгаж, танина.

Багшийн үйл

Савх мод, саваа мод, олс, уяа зэргийг ашиглан янз бүрийн дүрс үүсгэх дасгал ажиллуулна.

40

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Дүрстэй танилцуулах дуу, шүлэг заана, холбогдох тоглоом тоглуулна. (Жишээ нь: Багаараа гар гараасаа барилцан тойрог болж зогсоод, багшийн нэрлэсэн дүрсийг уралдаж үүсгэх)

Хүүхдэд шинээр мэдсэн дүрсийг зурах, барих, наах, зохион бүтээх боломж олгоно. Өнгө, дүрсээр давтамж үүсгэн зохиомжлоход дэмжлэг үзүүлнэ. Хүүхдүүдээс өдөр тутмын үйл ажиллагааны явцад эд юмс, тэдгээрийн хэлбэр хэмжээ, шинж чанарын

талаар асуулт асууна, ярилцана. Барьж байгуулах, угсрах, эвлүүлэх тоглоомын явцад дүрсийг судлах, хувиргах, шинэ дүрс үүсгэх зэргээр

бүтээлчээр тоглох хэрэглэгдэхүүнээр хангана, хамтарч тоглоно, дэмжинэ. Хүүхдийн үйл

Сургах тоглоомын явцад давхцуулах ба зэрэгцүүлэх аргыг ашиглан дүрсийг харьцуулна. Тоглоомын явцад дүрсийг нэрлэнэ, бүтээнэ. (Жишээ нь: “Долоодой”) Дүрсийг тохирох хэвэнд хийнэ. Дүрсүүд ашиглан зам бүтээнэ, хэмжээгээрээ ялгаатай дүрсүүдийг зургаас танина, загварын дагуу дүрс бүтээнэ, төрөл бүрийн хэлбэр дүрстэй өрж байгуулах, угсрах тоглоомоор тоглоно. Дүрсийг өнгө, хэлбэр, хэмжээгээр нь ангилж, төрөлжүүлнэ. Дүрсүүдийг тэмтэрч мэдрэн, шинж чанарыг нь дүрслэн хэлнэ, тоолно. Төрөл бүрийн зүйлс ашиглан дүрс бүтээнэ. (Жишээ нь: Цас, элс, будаг, савх мод)

4. Орон зайг

барим-жаалах

“Дээр”, “дор” гэсэн байрлал заасан үгийг ойлгоно, хэрэглэнэ.

Өөрийн байрлал (өмнө, хойно, баруун, зүүн)-аас бусад юмсын байрлалыг тодорхойлно.

Нэг юмсын байрлалаар нөгөө юмсын байрлалыг тодорхойлно, харааны баримжаагаар юмсын хол, ойрыг төсөөлөн тооцоолно.

Багшийн үйл

Сургах, хөдөлгөөнт, барьж байгуулах тоглоом тоглуулна. (Жишээ нь: “Миний баруун гар талд...”) Биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийлгэнэ, уралдаан тэмцээн зохион байгуулна. Зүг чиг заасан сум, лого бэлтгэж хүүхдүүдэд ашиглуулна. (Жишээ нь: Хаалгаар гарахад аль сумыг

дагах вэ? Баруун уу?, Зүүн үү?) Монгол гэрт байрлах эд хогшлыг байрлуулж тоглуулна. Ойр орчмын зүйлсийнхээ орон зайг төсөөлөн баримжаалахад тусална. (Жишээ нь: Манай гэр

цэцэрлэгээс урагш байдаг) Хүүхдийн үйл

Орон зайд хөдөлгөөнөө зохицуулах хөдөлгөөнт тоглоом тоглоно. Эргэн тойрондоо байдаг эд юмсын байрлалыг тодорхойлох дасгал, даалгавар гүйцэтгэнэ. Сэдэвт тоглоомын явцад байрлал заасан үгсийг яриандаа хэрэглэнэ. Харааны баримжаагаар юмсын хол, ойрыг төсөөлнө, баталгаажуулан хэмжиж туршина.

41

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Орон зайн байрлал заасан агуулгатай үлгэр, шүлэг, өгүүллэгийг сонсож, жүжигчлэн тоглоно, ярилцана. (Жишээ нь: Орос ардын үлгэр “Чоно ба долоон ишиг”) Өрж байгуулах тоглоомоор барилга байгууламж, эд зүйлс, хүн, амьтны байрлалыг илэрхийлэн бүтээж тоглоно.

5. Цаг

хугацаа заасан үг хэрэглэх

Одоо, дараа гэсэн хугацаа илэрхийлсэн үгсийн утгыг мэднэ, хэрэглэнэ.

Хоногийн хэсгүүдтэй холбоотой үг хэллэг (өглөө, өдөр, орой, шөнө)-ийг яриандаа хэрэглэнэ.

Өнөөдөр, маргааш, өчигдөр гэсэн цаг хугацаа заасан үгсийг ялгана, хэрэглэнэ.

Багшийн үйл

Өглөө бүр дасгал хийх, өдөр тутам цаг агаарын байдлыг хуанлид тэмдэглэх зэрэг давтагдсан үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхдийн цаг хугацааны ойлголтыг бататгана. Цаг хугацаатай холбогдох ярилцлага, тоглоом, дүрслэн урлах үйл ажиллагаа зохион байгуулана. (Жишээ нь: Хэзээ болдог вэ? тааварт тоглоом, улирлын онцлогийг зурах, барих, наах, намрын баяр, цасны баяр тэмдэглэх) Үлгэр өгүүллэг, дасгал даалгаврын явцад цаг хугацааны тухай ойлголтыг сонирхолтой хэлбэрээр тайлбарлана, ярилцана. (Жишээ нь: Л.Толстой “Маргааш өвгөн”) Видео бичлэг, кино үзүүлнэ, хүүхдүүдтэй хамтран хуанли хөтөлнө. Төрсөн өдрийн булан ажиллуулж, хэн хэдэн сард төрсөн, хэдэн хүүхэд энэ сард төрсөн гэх зэргээр ярилцана.

Хүүхдийн үйл

Бүлгийн өдрийн дэглэмийн зураглалын талаар ярилцана. Өглөө бүр нийтийн цагаар өчигдөр орой гэртээ юу хийсэн болон өнөөдөр, маргааш юу хийх тухай ярилцана. Тоглох явцдаа цаг хугацаатай холбогдох үг, хэллэг ашиглана. (Жишээ нь: “Өдөр ба шөнө”) Бүлэгт байгаа ургамлыг ажиглаж, гарч буй өөрчлөлтийг тэмдэглэж ярилцана. Цаг хугацааг илэрхийлсэн дуу, шүлэг, үгэн тоглоом, түргэн хэллэг ашиглана. Гэр бүлийнхээ болон өөрийнхөө фото зургийн цомог үзэж, цаг хугацааг баримжаалан харьцуулж тайлбарлана. (Жишээ нь: Миний гурван настай үеийн зураг. Өнгөрсөн зун хөдөө явж байхдаа авахуулсан зураг)

42

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

3.6. Хөгжим, дүрслэх урлаг Зорилт:

1. Дуу, хөгжим, урлагийн бүтээлийг таашаах, сайхныг нь мэдэрч баясах 2. Дуулах, бүжиглэх, жүжигчлэн тоглох, хөгжимдөх, зурах, наах, баримал барих, зохион бүтээх дуртай байх 3. Хөгжмийн аялгуу, хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийх, бүжиглэх, дуулах 4. Хүрээлэн байгаа орчны юмс, үзэгдлийн талаарх ойлголт төсөөлөл, санаа бодлоо зураг, бүтээлээрээ бүтээлчээр

илэрхийлэх

Чадвар I түвшин II түвшин III түвшин

1. Хөгжмийн аялгууг ялгаж сонсох, мэдрэмжээ илэрхийлэх

Хөгжмийн аялгууг сонсоод баярлах, толгой, биеэ хөдөлгөх зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.

Хөгжмийн аялгууг сонсоод танина, мэддэг дуугаа дуулна, хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийнэ.

Хөгжмийн хурдан удаан, чанга сул, хэмнэлийг ялгана. Хөгжмийг сонсоод утга санаа, өнгө аясыг үгээр илэрхийлнэ.

Багшийн үйл Хүүхдэд дуу, хөгжим сонсох, хэмнэлийг мэдрэх, төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх боломж олгоно. (Жишээ

нь: Хөгжим, дуу сонсгох, дагаж дуулуулах, хэмнэлээр нь алга таших, бүжгийн хөдөлгөөн хийх) Өдрийн дэглэмийн тодорхой хэсгүүдийг хөгжмөөр удирдана. (Жишээ нь: Өглөөний гимнастик, унтлагын

цаг) Хүүхдэд зориулсан хөгжим сонсгоод, юу төсөөлөгдөж байгааг ярилцана. Амьд болон амьгүй байгалийн дуу чимээг сонсгоно, ярилцана. Сонсох эрхтнээ хэрхэн хайрлаж хамгаалах талаар ярилцаж, холбогдох сургах тоглоом тоглуулна.

(Жишээ нь: “Хаана юу дуугарав?”, “Сонор соотон чих”, “Шувууд юу гэж жиргэв?”) Хөгжим, дууны агуулгаар жүжигчлэн тоглох, зурж урлах үйл ажиллагаа зохион байгуулна.

Хүүхдийн үйл Аялал, зугаалга, тоглоом, хүүхдийн танин мэдэхүйн нэвтрүүлэг зэрэг үйл ажиллагаагаар орчны амьд

болон амьгүй байгалийн юмс, үзэгдэл, эд юмсын дуу чимээг сонсоод ялгаж нэрлэнэ. (Жишээ нь: Салхи исгэрэх, навчис сэрчигнэх, шувууд жиргэх, ус урсах, зөгий дүнгэнэх, голио, царцаа шаргих, нохой хуцах, морь янцгаах, бороо шаагих)

Хөгжимт хөдөлгөөнт, жүжигчилсэн, сургах тоглоомын явцад хөгжмийн хэмнэл, аялгууны өөрчлөлтийг мэдэрч илэрхийлнэ.

Аялгууг сонсоод хөгжмийн зэмсгийг ялгана. (Жишээ нь: Төгөлдөр хуур, морин хуур) Чулуу, мод, шил, шаазан, төмөр, хуванцар, цаасан эд зүйлсийг дуугаргаж туршин, ямар дуу чимээ гарч

байгааг ялгаж сонсоно, юуны дуу чимээ болохыг нэрлэнэ. Хөгжим сонсоод өөрт тааламжтай аялгууг ялгаж хэлнэ. Хөгжмийн аялгууг сонсоод утга санааг үг, хөдөлгөөн, зураг, нүүрний хувирлаар илэрхийлнэ. Сонсож байгаа зүйлийнхээ чанга сулыг тохируулна. Хөгжмийн аялгууг сонсоод хөгжилтэй, гунигтай , уйтгартай гэх мэт өнгө аясыг илэрхийлж хэлнэ.

43

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

2.Хөгжмийн хэмнэлийг илэрхийлэх

Дуу, хөгжмийн хэмнэлийг ялган сонсож, хөдөлгөөн (биеэр ганхах, алга таших, толгойгоо дохих)-өөр илэрхийлнэ.

Дуу, хөгжмийн хэмнэлийг мэдэрч, энгийн хөгжмийн зэмсэг (бөмбөр, шагшуур, дуут мод зэрэг)-ээр дагаж тоглоно.

Ганцаараа болон бусадтай хамтран дуу, хөгжмийн хэмнэлийг энгийн хөгжмийн зэмсгээр илэрхийлэн тоглоно.

Багшийн үйл

Хөгжмийн хэмнэлийг ялгах, дуу хоолой, хөдөлгөөн, эд зүйлс, дүрсээр аялгууны янз бүрийн хэмнэлийг илэрхийлэх, хөгжимдөж тоглох боломж олгоно.

Улирал, байгалийн үзэгдэл, хүмүүсийн ажил хөдөлмөрийн давтамжийг ажиглана, туршина, ярилцана. (Жишээ нь: Бороо, цас орох, навч, цаг дуугарах, мод хөрөөдөх)

Өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхэд бие дааж хэмнэл зохиох, түүнийгээ биеийн хөдөлгөөн, энгийн хөгжмийн зэмсгээр тоглож илэрхийлэхийг дэмжинэ.

Хүүхдийн үйл

Урлан бүтээх үйлээр бусадтай хамтран байгалийн болон ахуйн жижиг зүйлсийг ашиглан энгийн хөгжмийн зэмсэг хийж дуугарган туршина, хэрхэн хийсэн аргаа тайлбарлана. (Жишээ нь: Шагшуур, шожигнуур тоглоом, хонх, дамар, бөмбөр, хэнгэрэг, цан)

Хийсэн хөгжмөөрөө өндөр, нам өнгө, чанга, сул дуугаралт, хэмнэлийг ялган тоглоно. Хөгжимт, хөдөлгөөнт, сургах тоглоомын явцад үзүүлсэн хэмнэл (алга таших, хөлөө товших, энгийн

хөгжмийн зэмсэг ашиглах зэргээр)-ийг дагаж илэрхийлнэ. Бие дааж дуу, хөгжмийн хэмнэлийг илэрхийлнэ, өөрөө хэмнэл зохионо, хэмнэлийг хосоор, хамтлаг,

нийтээр илэрхийлж тоглоно. Том, жижиг дүрс ашиглан хөгжмийн хэмнэлийг тэмдэглэнэ.

3.Ганцаараа болон бусадтай дуулах

Дууны үгийг аялгуулан хэлнэ, дагаж аялна.

Дууг дагаж болон бие даан дуулна. Ганцаараа болон бусадтай хамтарч хөгжмийн хамсраатай, хамсраагүй дуулна.

Багшийн үйл Дуу сонсох, дагаж дуулах, ганцаараа болон бусадтай хамтарч дуулах боломж олгоно. Хөгжим, хөдөлгөөнтэй дуулуулна, зоригжуулна. Дууны аялгуу, хэмнэлийг зөв гаргаж, үгийг зөв тод хэлж дуулахад анхаарна. Дууны үгийн утга санааг хүүхдэд сонирхолтой байдлаар төрөл бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан

ойлгуулна. Үйл ажиллагааны тохиромжтой үеүдэд сонсгосон хөгжим, заасан дууг давтамжтай сонсгож, аялгуу, үгийг

хоногшуулан тогтоолгоно. (Жишээ нь: Хүүхэд цэцэрлэгтээ ирэх, зугаалга эхлэх дуусах, аяллаар явах, тоглох, хооллох, нойрсох, орой тарах зэрэгт)

Хүүхдийн хоолойн цар хүрээнд тохирсон дууг сонгож дуулуулна, утгыг ярилцана. Дууг чанга хашгирахгүй, хөнгөн, намуухан, үгийг зөв тод хэлж дуулахад чиглүүлнэ. Хүүхдийн урам зоригийг дэмжиж хөгжүүлэх эерэг аргыг хэрэглэнэ. (Жишээ нь: "Солгой хоолой"-той, "Чи

дуулж чадахгүй юм байна" гэх мэт үг хэллэгээс татгалзах)

44

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Хүүхдийн үйл Дууны утга санааг ойлгож дуулна, агуулгыг зураг ашиглан ярина. Дууны эхлэл, төгсгөл, дахилтыг сонсож ялгана, үг, бадгийн дарааллыг тогтооно. Холбоо үг, аман наадмыг аялгуулан дуулна. Өөрийн санаачилгаар ганцаараа болон бусадтай дуулна. Дууг дуулахдаа дохионы дагуу зэрэг эхэлж, дуусгана. Дууны хэмнэл, утга санаад тохирсон хөдөлгөөн хийж дуулна.

4. Хөгжмийн аялгуу, хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийх

Хөгжмийн ая, хэмнэлд тохируулан бүжгийн энгийн хөдөлгөөн (гараа барьж тойргоор алхах, алга таших, дороо эргэх) хийнэ.

Бүжгийн энгийн хөдөлгөөнийг бие даан болон бусадтай хамтран хийнэ, зэрэг эхэлж, дуусгана.

Үйл хөдлөл, бодол санаа, мэдрэмжээ бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлнэ.

Багшийн үйл Хөгжмийн хэмнэлийг мэдрэх, хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийх, ганцаараа болон бусадтай хамтран

бүжиглэх боломж олгоно. Хөгжим сонсоод аялгуу, хэмнэл, утга санаанд тохируулан хөдөлгөөн хийх, бүжиглэхийг дэмжинэ. Хөгжимт хөдөлгөөн, бүжиглэх үйл ажиллагааны явцад хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлыг хүлээн

зөвшөөрнө, ахицыг ажиглана, тэмдэглэл хөтлөн баримтжуулна. Тоглоом, тойрон бүжиг, хөгжимт дасгалын явцад хөдөлгөөний ой тогтоолтыг дэмжинэ, хөдөлгөөнийг

биечлэн үзүүлж дагуулан хийлгэнэ. Хөгжимт хөдөлгөөний төрөл бүрийн үйл ажиллагаанд хүүхдийг жигд оролцуулна, хэн нэгнийг тогтмол

гоцлуулан онцгойруулахаас зайлсхийнэ. Хүүхдийн үйл

Хөгжмийн хэмнэлийг мэдэрч, тохирсон хөдөлгөөн хийнэ, бүжиглэнэ, хөгжилтэй тоглоом, тойрон бүжигт оролцоно.

Бусдад бүжиглэж, дуулж, шүлэг уншиж, дүр бүтээж сонирхуулах зэргээр өөрийгөө илэрхийлнэ. Биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийхдээ хөгжмийн хэмнэлд тохируулна. Хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийхдээ удаанаас хурдан, хурднаас удаан хөдөлгөөнд шилжинэ. Бүжиг, хөгжимт тоглоом, тойрон бүжиг, дасгалын үед хөгжмийн хэмнэлд тохируулан хөнгөн алхана,

гүйнэ, хоёр хөлийг товшино, хоёр хөл дээр ээлжлэн үсэрнэ, орон зайг баримжаалан эргэнэ. Дүрс бичлэг, кино, бүжгийн хамтлагийн тоглолт үзэж, талархлаа илэрхийлнэ, хөдөлгөөнийг дуурайж

хийнэ, санаа бодол, сэтгэгдлээ хэлнэ. Сэтгэлийн хөдөлгөөнөө дуу хоолой, хөдөлгөөнөөрөө илэрхийлнэ, жүжигчлэн тоглох дуртай байна. Жүжигчилсэн тоглолт, бүжгийн өдөрлөг, бүжигчинтэй хийх уулзалт зэрэг үйл ажиллагаанд оролцож,

хүсэл мөрөөдөл, санал бодлоо ярилцана. Хамтран дуулж, бүжиглэх дуртай байна, нөхдийнхөө бүжиглэхэд баясаж талархана.

45

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

5. Ойлголт төсөөлөл, бодол санаагаа зурж дүрслэх

Зурах үйлийг сонирхон ажиглана, зураас, цэг, толбо, өнгө, дүрс ашиглан орчны юмсыг зурж дүрсэлнэ.

Зурах багаж хэрэгслээ сонгоно, төрөл бүрийн материал (харандаа, будаг, бийр, эсгий бал гэх мэт) ашиглан олон аргаар зурж дүрсэлнэ.

Хүрээлэн буй орчны юмс, үзэгдэл, үйл явдал, санаа бодол, мэдрэмжээ зургаар илэрхийлнэ, бусадтай хамтран бүтээл хийнэ, зурж буй зүйлдээ мэрийлттэй хандана.

Багшийн үйл Будаг, бийр, өнгийн харандаа, төрөл бүрийн өнгө, хэмжээтэй цаас гэх мэт зургийн хэрэгслийг хүүхэд бүр

чөлөөтэй авч ашиглах, мөн том талбайд зурах боломж бүрдүүлнэ. (Жишээ нь: самбарт, хананд, том цаасан дээр)

Зурах, будах, өөрийн бодол санаа, мэдрэмжээ олон аргаар зурж, дүрслэх, өөрийнхөөрөө турших, боломж олгоно, зурах үйлийг нь дэмжинэ.

Хүүхдэд зурж, урлах багаж хэрэгслийг танилцуулна, тэдгээртэй хэрхэн аюулгүй харьцахыг тайлбарлаж харуулна, зурагт хуудас, санамж ашиглана. (Жишээ нь: Харандаа, бийр, хайчийг яаж барих, цавуу, шавар, скочтой хэрхэн ажиллах, харандаа үзүүрлэх, тосон харандааг зөв хадгалах, бийр, харандааны үзүүрийг дээш, хайчны үзүүрийг доош харуулан саванд хийж хураах, шахдаг усан будаг, цавуу, эсгий харандааны тагийг таглах)

Хүүхдийн бүтээлийг чин сэтгэлээсээ сонирхон үзнэ, сэтгэгдлээ хэлнэ, урамшуулна. Хүүхдийн бүтээлийг өөрсдөөр нь тайлбарлуулна, яриаг нь тэмдэглэж ном, цомог хийхэд ашиглана. Хүүхдийн бүтээлд нэр, он, сар, өдрийг тэмдэглэн, гэрт нь өгч явуулан эцэг эхэд нь танилцуулна, ном,

цомог хийх, үзэсгэлэн гаргах зэргээр хүүхдийг урамшуулж дэмжинэ. Зарим онцлог бүтээлийг тухайн хүүхдийн “Хувийн хавтас”-т хавсаргана.

Зурж урлах үйл ажиллагааны явцад эхлээд том - үндсэн хэсгийг, дараа нь туслах жижиг хэсгийг, эцэст нь онцлог нарийн зүйлийг зурж дүрслэхийг чиглүүлж дэмжинэ.

Гадаа талбайд тоглох явцад элс, цас, хана, зам, талбай дээр гарын хөдөлгөөний далайцаар зурах боломж олгож, санаа өгч чиглүүлнэ. Шаардагдах хэрэглэгдэхүүнийг бэлтгэнэ.

Хүүхэд бүтээлээ гэртээ авч харин гэрийнхэндээ үзүүлж тайлбарлах, гэртээ хийсэн бүтээлээ цэцэрлэгт авч ирж найз нөхдөдөө болон багшдаа тайлбарлан ярихыг дэмжинэ.

Музей, үзэсгэлэн үзэх явцад сэтгэгдэл, таалагдсан, таалагдаагүй зүйлсийг нь яриулна.

Хүүхдийн үйл Зурах явцдаа төрөл бүрийн цаас, өнгийн харандаа, усан будаг, бийр, бусад зурж дүрслэх материал,

хэрэгслийг туршин үзэж, ашиглана. Эрээчиж сараачна, юутай адил болсныг ажиглана, нэрлэнэ. Цэг холбож зураас үүсгэнэ, зураасуудыг янз бүрийн чиглэлд зурна. Янз бүрийн зураас (шулуун, нуман, тахир зэрэг) зурна, дүрс үүсгэнэ. Дүрсүүдээр юмс зурна, юмсаар үзэгдэл, үйл явдлыг дүрсэлнэ. Аялал, зугаалгаар хүн, амьтан, ургамлын хөдөлгөөнийг ажиглана, ярилцана, бүтээлдээ дүрсэлнэ. Усан будгийн өтгөн, шингэнийг тохируулан найруулна.

46

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Байгаль орчны юмс, үзэгдлийг ажиглана, өнгө, дүрс, байршлыг судалж, зураг бүтээлдээ тусгана. Орчноосоо юмс цуглуулна, түүнийгээ дуурайлган зурна. Зурсан зургаа энгийн аргаар хээлж чимэглэнэ. (Жишээ нь: Геометрийн дүрс, цэцэг навчаар) Янз бүрийн арга, хэрэгсэл ашиглан зурна. (Жишээ нь: Гар, хөлийн хуруу, улны мөр, толбо, будган дусал

болон хэв дардас, сүүдэр, гуурс ашиглан зурах) Үндсэн өнгийг таньж нэрлэн зурагтаа ашиглана, шинэ өнгө үүсгэж хэрэглэнэ. Юуны тухай, юугаар, яаж,зурснаа бусдад тайлбарлана. Бүтээлээрээ үзэсгэлэн гаргах, цомог хийх, самбарт байрлуулахад оролцоно. Зураг, урлалын хэрэгслийг цэвэрлэнэ, асгасан, унагасан зүйлийг хамтран цэвэрлэж, хурааж цэгцэлнэ. Бусадтай хамтран бүтээл хийнэ.

6. Шавраар эд зүйлс, хүн, амьтан дүрслэх

Баримлын болон байгалийн шавар, зуурмаг, элсээр нэг цул бүтэцтэй зүйлс хийнэ, хэв дардас ашиглан хэлбэр гаргана.

Баримлын шавар, зуурмаг, цас, элсээр хялбар бүтэцтэй (2-3-аас доошгүй хэсгээс бүтсэн) зүйлс дүрсэлнэ.

Баримлын шавар, зуурмаг, цас, элсээр эд зүйлс, хүн, амьтан дүрсэлнэ, наадгай урлана.

Багшийн үйл Шавраар барьж дүрслэх сонирхол төрүүлж, орчны юмс, хүн, амьтан, тэдгээрийн үйл хөдлөлийг шавар,

зуурмагаар барьж дүрслэх, турших, бодол санаа, мэдрэмжээ бүтээлээрээ илэрхийлэх, бусадтай хамтран бүтээх боломж олгоно.

Байгаль (навч, цэцэг, боргоцой, чулуу зэрэг)-ийн болон ахуйн зүйлс (хайрцаг, сав, бөглөө зэрэг)-ийг цуглуулж гэрэлтэж, харагддаг хайрцаг, саванд төрөлжүүлэн, хүүхэд авч ашиглахад ойр тавиур, шүүгээнд байрлуулна.

Хүүхдэд шавраар барьж урлах багаж хэрэгслийг танилцуулна, тэдгээртэй хэрхэн харьцахыг үзүүлж тайлбарлана. (Жишээ нь: Шаврыг амандаа хийхгүй, энд тэнд шавахгүй байх, хормогч, ханцуйвч өмсөх, ажлын болон бүтээлийн суурь - хулдаас ашиглах, ажлын дараа гараа заавал савандаж угаах)

Шавраар биет болон хавтгай байдлаар дүрслэх, байгалийн янз бүрийн материал ашиглан чимэглэхийг турших боломж олгоно.

Аялал, зугаалгаар явах, музей, үзэсгэлэн үзэхдээ орчны юмс үзэгдлийн хэлбэр, бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн харьцаа, байршил зэргийг судлах ажиглалт, ярилцлага хийнэ. Бүтээлийг ямар материалаар хийснийг ярилцана.

Аялал, зугаалгын явцад хүн, амьтны хөдөлгөөн, үйл хөдлөлийг ажиглуулж ярилцана. Хүүхдийн үйл

Шавраар барих явцад баримлын болон байгалийн шавар, гурилан зуурмагны шинж чанартай танилцана. Шаврыг бөөрөнхийлөх, хавтгайлах, сунгах, цувих, хуваах, нааж бэхлэх аргыг туршина, хэрэглэнэ. Аялал, зугаалга, экскурсээр явах, музей үзэсгэлэн үзэх явцад амьтан, ургамал, юмс, үзэгдлийг сонирхон

ажиглана, тэдгээрийн өнгө, хэлбэр, бүтэц хэсгийн болон юмс хоорондын харьцаа, хөдөлгөөн, байршлыг судалж ярилцана.

Оршин суугаа хот, аймаг сумын төв, түүх соёлын газар, хөшөө дурсгалтай танилцах явцад барилга байгууламж, тэдгээрийн хэлбэр, хэмжээ, байршлыг ажиглаж, ярилцана.

Орчноосоо сайхан, сэтгэл татам зүйлсийг ажиглаж, мэдрэмж, бодол санаагаа хуваалцана.

47

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Оролцсон ажил хөдөлмөр, аялал, баяр ёслолын үеэр өөрт нь сонирхолтой, онцгой санагдсан зүйлсийг барьж дүрсэлнэ.

Бүтээлээрээ үзэсгэлэн гаргахад оролцож санал бодлоо илэрхийлнэ. Дуу, хөгжим, үлгэр, зохиол, хүүхэлдэйн кино, жүжгийн өөрийн дуртай дүрийг барьж дүрсэлнэ.

7. Ойлголт төсөөлөл, бодол санаагаа наамлаар дүрслэх

Наамал хийх үйлийг ажиглана, бэлэн дүрсээр наамал хийнэ.

Хялбар дүрс хайчлан нааж, эд зүйлс, амьтан, ургамал дүрсэлнэ.

Төрөл бүрийн материал (цаас, картон, бөс даавуу, үр жимс)-аар орчноо бүтээлчээр дүрслэн наамал хийнэ.

Багшийн үйл Наамал хийх сонирхол төрүүлж, төрөл бүрийн материал ашиглан орчныхоо юмс, үзэгдэл, бодол санаа,

мэдрэмжээ бүтээлчээр илэрхийлэн наах, бусадтай хамтран ажиллах боломж олгоно. Хүүхдэд наамал хийхэд ашиглах багаж хэрэгслийг бэлтгэнэ, танилцуулна, тэдгээртэй аюулгүй харьцаж

ажиллахыг үзүүлж тайлбарлана. (Жишээ нь: Хайчийг яаж барих, бусдад бариул талаар нь өгөх, хайчаар зангахгүй байх, цавууг таглаж тавих, долоохгүй байх, наамал хийсний дараа гараа савандаж угаах)

Наамал хийхэд ашиглаж болох төрөл бүрийн материалыг хүүхдүүдтэй хамтран туршиж үзнэ. (Жишээ нь: Зузаан, нимгэн, хатуу, зөөлөн, хээтэй, том, жижиг өнгийн цаас, торго, даавуу, ноос, утас, хөвөн болон төрөл бүрийн будаа, навч, боргоцой, үр, жимс, холтос, үйс)

Хэрэглэгдэх материалуудыг төрөлжүүлэн хайрцаглаж, зурагтай хаяг тавьж, хүүхэд сонгож ашиглахад дөхөмтэй, цэгцтэй байрлуулна.

Аялал, зугаалга, тоглоом, туршилтын явцад орчны юмс, үзэгдлийг ажиглах, ярилцах үйлийг чиглүүлнэ. Ажигласнаа бүтээлээрээ илэрхийлэх сэдэл төрүүлнэ, чиглүүлж дэмжинэ. Хүүхдийн бүтээлд ажиглалт судалгаа хийнэ, ахицыг баримтжуулна.

Хүүхдийн үйл Наамал хийх явцад юмсын гадаад онцлог, хэлбэр дүрс, бүрдэл хэсгийг ажиглана, ярилцана. Хүн, амьтан, ургамал, эд зүйлсийг цаас, даавуу, торго, ноос, утас болон байгалийн материал ашиглан

дүрслэн наана. (Жишээ нь: Навч, чулуу, элс, төрөл бүрийн үр жимс, будаа, сүрэл, боргоцой) Төрөл бүрийн материалаар наамал хийх явцад тэдгээрийн шинж чанарыг судалж мэднэ. Бэлтгэсэн дүрсүүдээ зохиомжлон байрлуулна, наана. Бүтээлээ орон зай, дүрс, өнгийн, хэмнэл үүсгэж чимэглэнэ. Янз бүрийн аргуудын ашиглан наана. (Жишээ нь: Голоор нь нугалсан цаасан дээр зураад, дагуулан

хайчлах, урах аргаар тэгш хэмтэй зүйлийг дүрсэлж наах) Үлгэр, зохиолтой танилцаж, жүжиг, кино үзсэний дараа өөрийн сэтгэгдлийг илэрхийлж, дуртай баатрууд,

хайртай амьтнаа дүрслэн наана. Аялал, зугаалга, ажил хөдөлмөр, баяр, тэмдэглэлт өдрийн өөрт сонирхолтой, онцгой санагдсан зүйлсийг

наамлаар дүрслэн, бүтээлүүдээ хамтын бүтээл болгон зохиомжилж, ярилцлага хийнэ. Наасан бүтээлээ цавуу, наалдамхай тууз, утас, үдээсээр холбон тоглоом хийж ашиглана, орчноо

чимэглэнэ.

48

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

8. Барьж байгуулах, зохион бүтээх

Барьж байгуулах тоглоомоор эд зүйлс зохион бүтээж тоглоно.

Барьж байгуулах, эвлүүлж угсрах тоглоом, хаягдал болон байгалийн материалаар зохион бүтээнэ.

Зохион бүтээсэн зүйлсээрээ тоглоно, агуулга, дүрслэлийг баяжуулна.

Багшийн үйл Аялал, зугаалга, тоглоом, уран зохиолтой танилцах үйл ажиллагааны явцад ажигласан, сонирхсон

амьтан, ургамал, эд зүйлсийг байгалийн болон гарын доорх ахуйн жижиг зүйлс ашиглан дуурайлган хийж зохион бүтээх сэдэл төрүүлж чиглүүлнэ.

Хүн, амьтан, ургамал, эд юмсыг дуурайлган зохион бүтээх явцад зураг, наамал, баримал хийх үйлээр олсон чадвараа ашиглан төрөл бүрийн материалтай ажиллаж туршихыг дэмжиж, санаа өгч тусална.

Төсөлт ажил явуулж, хүүхдэд бодол санаа, мэдрэмж, төсөөллөө бүтээлээрээ илэрхийлэх, бусадтай хуваалцах боломж олгоно. (Жишээ нь: “Бид зохион бүтээгч”, “Үлгэрийн баатрууд”, “Амьтны хүрээлэн”)

Хийсэн бүтээлээ ашиглан тоглоомын агуулгыг өргөжүүлэх, хэрэгтэй зүйлсээ өөрсдөө хийх санаа өгч дэмжинэ.

Хүүхдийн зохион бүтээх үйл ажиллагаанд эцэг эх, гэр бүлийн гишүүдээс оролцуулна. Загвар, зургийн дагуу эвлүүлж өрөх, зохион бүтээх үйлийг хийлгэнэ. Өнгө бүрийн том, жижиг шүрийг янз бүрийн давтамж гарган хэлхэж зохиомжлох, бүтээлээ тоглоомдоо

ашиглахыг дэмжинэ. Өнгө бүрийн, өргөн нарийн тууз, бүдүүн утсаар сүлжих, уяа зангилаа хийх үйлийг чиглүүлж дэмжинэ.

Хүүхдийн үйл Барьж байгуулах тоглоомоор орчныхоо талаарх ойлголт, төсөөллөө илэрхийлэн тоглоно. Орчны юмс, амьтан, ургамлыг цаас, даавуугаар нугалбар хийж эвхэж дүрсэлнэ. Байгалийн болон ахуйн жижиг зүйлсийг ажиглан хараад түүгээр юуг, яаж хийж болохыг сэдэж, бусадтай

саналаа солилцоно, хэрэгжүүлнэ. (Жишээ нь: Навч, цэцэг, боргоцой, чулуу, хайрцаг, сав, бөглөө) Өөрийн бүтээлийг бусдад танилцуулан, юугаар, яаж хийснээ тайлбарлана. Зохион бүтээсэн зүйлээ тоглох, найз нөхөд, дүүдээ бэлэглэх, анги танхимаа чимэглэхэд ашиглана. Бүтээл хийхдээ няхуур ажиллаж, багаж хэрэгслийг хурааж цэгцэлнэ, ажлын байраа цэвэрлэхэд

оролцоно. Тууз, олс, цаас зэргийг ашиглан хоёроор, гурваар сүлжин бүтээл хийнэ, тоглох үйлдээ ашиглана. Хэрэглэх материалуудынхаа шинж чанарыг судална, хэрхэн ашиглах талаар ярилцана, шийднэ. (Жишээ

нь: Барзгар, гөлгөр, бүдүүн, нарийн, урт богино, өнгө, хэлбэр) Өөрийн болон нөхдийн бүтээлээр бахархана, бусдад тайлбарлаж танилцуулна.

49

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭСЭН

ЗАРИМ НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

Нэр томьёо Тайлбар

Цөм хөтөлбөр Сургуулийн өмнөх боловсролын түвшинд хүрэх үр дүн (суралцахуйн зорилт, эзэмших чадвар), хэрэгжүүлэх арга зам, үнэлгээг тодорхойлсон сургалтын баримт бичиг

Суралцахуй Зориуд зохион байгуулсан үйл ажиллагаа болон зориуд бус өдөр тутмын амьдралын явцад хүүхэд ганцаараа, хамт олноороо мэдлэг, чадвар, дадал эзэмших үйл явц

Мэдлэг Суралцах үйлийн явцад боловсруулагдаж цэгцэрсэн мэдээлэл

Чадвар Үйлийг гүйцэтгэх, шийдвэрлэх ур дүй

Чадамж

Мэдлэг, чадвар, хандлага (төлөвшил), туршлагын цогц

Суралцахуйн бүрэлдэхүүн хэсэг

Хүүхдийн бүх талын хөгжлийг хангах сургалтын чиглэлүүд

Цэцэрлэгийн үзэл баримтлал

Тухайн цэцэрлэгийн баг хамт олны хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлын шийдэл, онцлогийг тодорхойлсон, өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарч, хэрэгжүүлэх ажлын чиглэлийг заасан удирдамж баримт бичиг

50

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

Ном зүй

1. Монгол улсын Боловсролын тухай хууль, 2002 он 2. Монгол хүүхдийн сэтгэц, физиологийн судалгаа (3-7 нас), 1990-1994 он, Боловсролын хүрээлэн. 3. Бага насны хүүхдийн бие бялдар-сэтгэцийн хөгжил, Ш.Оросоо, Ж.Батдэлгэр,1999 он 4. Монгол улсын Гэр бүлийн тухай хууль,1999 он 5. Гэгээрлийн яам, УБИС, Боловсролын хөгжлийн сургууль“Цөм хөтөлбөр”,1999 он 6. НБГ, Сургалтын нэгж ажлын үлгэрчилсэн төлөвлөгөө хөтөлбөр,(бага, дунд, ахлах бүлэг) 2011 он 7. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр, 2014 он, БШУЯ 8. Сургуулийн өмнөх боловсрол, “Бага насны хүүхдийн хөгжил” стандарт, 2011 он 9. БШУЯ, ADB…, “Сургуулийн өмнөх боловсролын бага, дунд бүлгийн сургалтын хөтөлбөр”, 2013 он 10. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр “Бага насны хүүхдийн боловсрол” 2014 он 11. БНСУ “Хүүхдэд зориулсан дасгал хөдөлгөөн, тоглоомын аргачлал” 1995 он 12. БШУЯ “Сургуулийн өмнөх боловсролын стандартын зөвлөмж”, 2005он 13. Монгол -Кембриж Боловсролын санаачилга “Бага ангийн багш нарт зориулсан явцын үнэлгээний сургалтын материал”

2013 он 14. “Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын зөвлөмж”, 2012 он 15. БШУЯ “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө” 2013 он 16. Ц.Наранцэцэг, Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй Улаанбаатар хот 2008 он 17. Л.Алтансувд, Бага насны хүүхдийн математикийн энгийн төсөөллийг хөгжүүлэх арга зүй, Улаанбаатар хот 2012 он 18. “Эрүүл мэндэд хүүхдийн оролцоо” гарын авлага 19. “Монгол өрх” сэтгэл заслын холбоо, “Бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ хийх монгол, америк, япон аргачлал,

сэтгэлзүйн дасгал, тоглоомууд” 2012 он 20. БСШУЯ,ОБА,UNICEF, UNDP, “Аюулгүй амьдрах ухааны үндэс”, 2011 он 21. Ч.Пүрэв-Очир, Ш.Цэрэннадмид “Бага насны хүүхдийг гэр бүлд нь хөгжүүлэх нь” 2002 он 22. Ч.Пүрэв-Очир “Малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын үлгэрчилсэн зөвлөмж”, 1999 он 23. Н.Норжхорлоо, Т.Энхмаа, Я.Отгонжаргал “Бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөр”, 2008 он 24. Н.Норжхорлоо, Ц.Эрдэнэчимэг, Ч.Баянцэцэг, Ш.Цэрэннадмид “Сургуулийн өмнөх боловсролын кирриклюм”, 2005 он 25. С.Өлзийсайхан “Бага насны хүүхдийн боловсрол”, 2013 он 26. Т. Эрдэнэчимэг, “Багачуудын бие бялдрыг хөгжүүлэх сургалтын онол арга зүй”, 2014 он 27. П.Дулмаа. “Бага насны хүүхдийг хүрээлэн буй байгаль орчинтой танилцуулах арга зүй”, 2005 он 28. Г.Монголхатан, Д.Гэрэлтуяа “Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын хөтөлбөр”, 2012 он 29. Ж.Батдэлгэр, Г.Бадамхатан “Хүүхдийн хөгжлийн хяналтын хуудас”, 2002 он

51

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР

30. Ж.Батдэлгэр, Б.Тунгалаг, Ц.Баттуяа, Ш.Цэрэннадмид нарын “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргачилсан зөвлөмж” – 2, 2001 он

31. Т. Намжил “Монголхүүхэд“- I, II 2003 он 32. Ц. Балхаажав “Хүүхэд, түүний сэтгэлз үй, оюуны хөгжил” 1995 он 33. Т.Цэндсүрэн “Хүүхдийн өсөлт хөгжилтийн бүдүүвч” , 2003 он 34. Ш.Маюми, Б.Хишигбаяр, “Хүүхдийн хөгжил”, 2012 он 35. Д.Нарангэрэл, Э.Ундрах “Эцэг эхтэй харилцах дэвтэр” 2012 он

Гадаад хэлээр:

36. И.Е.Светлова Логика 2000 37. Н.Н. Павлова Как научить детей считать2000 38. Edited by Judithavory,Veronica Belle, Ixilight, Manasa “How to Develop Kindergarten Writing Skills” 39. ХБНГУ: Der Bayerische Bildungs-und Erziehungsplan fuer Kinder in Tageseinrichtungen bis zur Einschulung, 2009, 2.Auflage,Cornelsen, Germany 40. KOMPIK Beobachtungs-und Einzaetzungsbogen fuer Kinder von 3,5 bis 6 Jahre, Toni Mayr, Christina Bauer und Martin Krause / Dezember

2010, Staatsinstitut fuer Fruehpaedagogik

Цахим хуудас:

1. Ko-Konstruktion: Lernen durch Zusammenarbeit, Prof.Dr.mult.Wassilios E.Fthenakis, http://www.natur-wissen-schaffen.de/backstage/natur_wissen_schaffen/documentpool/Sammelmappe_8_13_Artikel_Prof_Fhtenakis.pdf

2. Grundlagen der Bindungstheorie, Susanne Stegmaier, http://www.kindergartenpaedagogik.de/1722.html 3. Канад: “Early Learning Framework”2007, British Columbia, Ministry of Education,

Canada,http://www.bced.gov.bc.ca/early_learning/pdfs/early_learning_framework.pdf 4. ОХУ: Концепция дошкольного воспитания 2012, Россия http://do.isiorao.ru/document/untitled.php/prikaz%20o%20concepcii.php 5. Сингапур: A Framework for A Kindergarten Curriculum in Singapore,

2012,http://www.moe.gov.sg/education/preschool/files/kindergarten-curriculum-framework.pdf 6. Япон: Japanese Course of study kindergarten (2008)

http://www.mext.go.jp/a_menu/shotou/newcs/youryou/eiyaku/__icsFiles/afieldfile/2011/01/13/1298368_1.pdf

----- о О о -----

52

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР