16
NEAR Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2012 онь 11-12 וсар 48 дах дугаар Vol. 48 News Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ Сэдэвт нийтлэл ОХУ, Алтайн хязгаар - ОХУ-ын Алтайн хязгаар Гишүүн байгууллагатай танилцахуй Солонгос улсын Кёнсанбүг муж - ‘Кёнжү-Дэлхийн соёлын экспо’-д оролцохыг урьж байна. / Дуу хуурын өлгий Дундговь аймаг Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо 2013 (2013.8.31-9.22)

NEAR news vol.48 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    237

  • Download
    8

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.48 (MNG)

NEARЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2012 онь 11-12 ו сар 48 дах дугаар

Vol. 48

News

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

Сэдэвт нийтлэл ОХУ, Алтайн хязгаар - ОХУ-ын Алтайн хязгаар

Гишүүн байгууллагатай танилцахуй Солонгос улсын Кёнсанбүг муж - ‘Кёнжү-Дэлхийн соёлын экспо’-д оролцохыг урьж байна. / Дуу хуурын өлгий Дундговь аймаг

Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо 2013 (2013.8.31-9.22)

Page 2: NEAR news vol.48 (MNG)

“NEAR News” сэтгүүл нь Гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулж,харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR-ын үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын мэдээ, олон улсын байдал, төрөл бүрийн өгүүлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг бөгөөд гишүүн болон холбогдох байгууллагуудад үнэгүй тараагддаг юм. Мөн NEAR-ын вэб сайтад нийтлэгдэж байна.

NEAR News

Vol. 48

Говийн өвлийн үзэмж-Дорноговь аймаг, Монгол улс

6 13 14

Page 3: NEAR news vol.48 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын Холбоог1996 оны есдүгээр сард Зүүн хойд Азийн Солонгос, Орос, Хятад, Япон 4 улсын 29 орон нутгийн захиргаад БНСУ-ны Кёнжү хотноо чуулж байгуулсан.Тус холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялагийн нөөц боловсруулалт, зохицуулалт, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээний аж үйлдвэр, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна.Мөн Монгол улс, БНАСАУ-ын орон нутгийн захиргаад болон өөр улсын орон нутгийн захиргаад шинээр гишүүнээр элсч, одоо 6 улсын 71 орон нутгийн байгууллагыг эгнээндээ нэтгэсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгдэл болоод байна.

NEAR Холбоо(ЗХАБНЗЗХ)-ны үүд хаалга ямагт нээлттэй байх болно.Зүүн хойд азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Өмнөх дугаарын залруулга Дорноговь аймгийн Дэлгэрхангай уул гэснийг Дундговь аймгийн Дэлгэрхангай уул гэж залруулж байна.

Page 4: NEAR news vol.48 (MNG)

NEAR Холбооны үйл ажиллагааЭнэ сарын мэдээ

NEAR Холбооны үйл ажиллагаа

NEAR Холбооны хилийн хамтын ажиллагааны 2-р хурал

Хурлаас гарсан үр дүн

•�ОХУ болон зэргэлдээ улсуудын орон нутаг хооронд худалдаа, үзэсгэлэн яармаг зохиох үйл ажиллагаа бэхжүүлэх санал•�Хамтарсан төслийн санал : Орос-Монголын хилийн шалган нэвтрүүлэх

алба, Орос-Хятадын хилийн шалган нэвтрүүлэх алба хооронд асуудлыг харилцан зөвшилцөх, 24 цагаар ажиллах арга зам•�Холбооны хүрээнд хамтын ажиллагааг тууштай явуулахын тулд хилийн

зөрчлийг таслан зогсоох, гэмт хэрэгтэнтэй тэмцэх үйл ажиллагааг явуулах•�Алтанбулаг-Хиагт олон улсын чөлөөт худалдааны бүсийг байгуулах арга

замыг гаргах•�Хятад, Монгол зэрэг хөрш зэргэлдээ улсаас Орос улсад мах импортлоход

квот тогтоох санал•�Хамтын ажиллагааг бэхжүүлэх болон худалдаа эдийн засгийн харилцааг

бэхжүүлэхийн тулд гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдийн мэдээлэл солилцох, хамтын байгууллага байгуулах, хөрөнгө оруулалтын төслийн мэдээлэл хүргэх, гадаад худалдаа, хуулийн санал, олон улсын хурлын талаар мэдээлэл солилцохын тулд хамтын вэбсайт ажиллуулах/NEAR холбооны вэбсайтыг ашиглаж ч болох талтай•�Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах•�Холбооны ажлын хороо, салбар хороо, Сибирийн хэлэлцээр олон улсын

нийгэмлэг, Алтай бидний гэр зэрэг байгууллагууд харилцан туршлага солилцох

Холбооны хилийн хамтын ажиллагааны хорооны 2-р хурал болов.

ОХУ-ын Иркутск хотноо 11 сарын 7-9-ний өдрүүдэдХолбооны хилийн хамтын ажиллагааны салбар

хорооны 2-рхурал болж өнгөрлөө. Хуралд 4 улсын 14 орон нутгийн 44 төлөөлөгч оролцож, хилийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Уг хурлаар Забайкаль хязгаарын захиргаа ба Хятад улсын Өвөрмонголын ӨЗО хоорондын хилээр урсах голын усны чанарын асуудлыг хэлэлцэх, Иркутск муж, Хабаровск хязгаарын Холбооны гишүүн улс хоорондын хилийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Алтайн бүсийн олон улсын зохицуулах хороо “Алтай бидний гэр”-ийн талаарх илтгэл танилцуулга тавигдав. Мөн орон нутгийн захиргаадаас худалдааны чиглэлээр хамтран ажиллах, үзэсгэлэн яармаг зохиох санал тавьж, Монгол-Орос-Хятадын хилийн шалган нэвтрүүлэх албууд харилцан зөвшилцөх уулзалт хийх, 24 цагаар ажиллах тогтолцоо байгуулах арга замыг хэлэлцэв. Түүнчлэн Монгол, Оросын хилийн бүс болох Алтанбулаг-Хиагтийн олон улсын чөлөөт худалдааны бүс байгуулах талаар санал бодол солилцлоо.

NEAR NEWS Vol. 484

Page 5: NEAR news vol.48 (MNG)

Энэ сарын мэдээ Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар 2006 оноос ажиллуулж ирсэн Холбооны вэбсайтыг бүхэлд шинэчлэн засварлаж байна. Ингэснээр вэбсайтын бүтэц агуулгыг шинэчлэн баяжуулахын зэрэгцээ зайн хурал, вэбмэйл зэрэг системийг байгуулан гишүүн орон нутаг хоорондын харилцааг бэхжүүлэхэд дотоод хүчин чадлаа бэхжүүлж, фэйсбүүк, юүтүүбд хуудаас нээхээр төлөвлөөд байна. 2012 оны зургадугаар сараас вэбсайтыг шинэчлэн засварлаж эхэлсэн ба 2013 оны 1 сарын дундуур дуусгахаар төлөвлөөд байна.

NEAR Холбооны вэбсайтыг шинэчлэн засварлав.

Хэрэг эрхлэх газрын мэдээКёнсанбүг мужийн ИТХ-ын тэргүүлэгчид Холбооны хэрэг эрхлэх газраар айлчлав.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хятад-Солонгосын эрдэм шинжилгээний 10-р семинарт оролцов.

Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Хятад, Солонгос, Японы төрийн албан хаагчдийн хуралд оролцов.

■ Вэбсайтын хаяг : www.neargov.org ■ Фэйсбүүкийн хаяг : www.facebook.com/neargov

■ Хурлын хөтөлбөр

Хурлын хөтөлбөрөдөр гол агуулга газар

2012.12.7 14:00~18:00

Холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах

Гадаад харилцаа, худалдааны яам, 3

улсын хамтын ажиллагааны салбар

төв

2012.12.8 9:20~14:00

Хурал1-р хэсэг : Орон нутаг хоорондын хамтын ажиллагаагаар 3 улсын харилцааг хөгжүүлэх арга зам

2-р хэсэг : Бүхий л салбарт 3 улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга

зам)

Гранд Амбэссэдор зочид буудал

Өнгөрсөн 11 сарын 15-ны өдөр Кёнсанбүг мужийн ИТХ-ын төлөвлөлт, эдийн засгийн хорооны гишүүд Холбооны Хэрэг эрхлэх газраар айлчлав.Мужийн ИТХ-ын төлөвлөлт, эдийн засгийн хорооны Пак Жин Хён тэргүүлэгчээр ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ерөнхий нарийн бичгийн даргатай уулзан Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ сонирхсон зүйлийн талаар асууж лавлав. Мөн тус газарт төлөөлөгчөөр ажиллаж буй гадаадын төрийн албан хаагчдийн ажиллах байдалтай танилцав.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю өнгөрсөн 11 сарын 16-ны өдөр Солонгос улсын Кёнсанбүг мужийн Еэчонгүнд болсон Хятад, Солонгосын эрдэм шинжилгээний семинарт оролцож NEAR Холбооны үүрэг ба бүсийн харилцааны арга замын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сөүл хотноо 12 сарын 7-8-ны өдрүүдэд болсон “Хятад, Солонгос, Японы төрийн албан хаагчдийн хамтын ажиллагаа” сэдэв хуралд Холбооны Хэрэг эрхлэх газрын олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн Гү Хэ Иль дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож, дээрх 3 улсын орон нутгийг хөгжүүлэх арга зам, төрийн албан хаагчдийн харилцааг нэмэгдүүлэх талаар санал бодол солилцов. Түүнчлэн Гү Хэ Иль дарга Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар илтгэл тавив.

The Association of North East Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.48 (MNG)

Шаньдун, Кёнги мужийн их дээд сургуулиудийн харилцааны нийгэмлэгийг байгуулах гэрээнд гарын үсэг зурсны дараа

Хятад улсын парламентаас 9 сард Ниншя Хуйн ӨЗО-ныг “эх газрын нээлттэй эдийн засгийн жишиг бүс” болон тус орны Инчүан хотыг “Гаалийн татваргүй бүс” болгон батлав. Ингэснээр Ниншя Хуйн ӨЗО Хятадын хамгийн анхны “эх газрын нээлттэй хэлбэрийн эдийн засгийн жишиг бүс” болсон юм. Дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагаас авахуулаад нийгмийн төрөл бүрийн салбарын байдлыг танилцуулах зорилгоор Ниншя Хуйн ӨЗО-ны ардын засгаас 2012 оны 12 сарын 7-ны өдөр Бээжин хотноо дээрх арга хэмжээтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зохионо. Хятад улсын хөгжил шинэчлэлийн хороо, Гадаад харилцааны яам, Худалдааны яам, Гаалын ерөнхий газар, Ниншя Хуйн ӨЗО-ны ардын засгийн гол удирдлага оролцож сурвалжлагчдийн асуултад хариулах юм. Түүнээс гадна Хятад улсад суугаа 60 гаруй орны дипломат төлөөлөгчид уг хэвлэлийн бага хуралд оролцоно.

Ниншя Хуйн ӨЗО-Хятад улс

Ямагата мужаас өнгөрөгч 10 сарын 3-ны өдөр Сөүл хотноо зохиогдсон Япон, Солонгос японы наадамд оролцож мужаа сурталчлан таниулах бүхээг ажиллуулахын зэрэгцээ Ямагата мужид үйлдвэрлэдэг архины амталгаа явагдав. Мөн дараах өдөр Лоттэ зочид буудалд Японы аялал жуулчлалын бүтээгдэхүүний үйлчилгээ үзүүлдэг компаниудтай зөвшилцөх уулзалт хийж Ямагата мужийн гольфын газар, халуун рашаантай саун зэргийг танилцуулав. 2011 онд

Ямагата муж-Япон улс

Шаньдун муж-Хятад улс

Дун Жиан нуур/Хунан мужийн Чөнжөү хот

Хунан муж-Хятад улс

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хятад улсын Хунан мужид олон улсын аялал жуулчлалын фестиваль 9 сарын 12-ны өдөр Хунан мужийн Чөнжөү хотноо эхэлжээ. Ус сэдэвт уг фестиваль Дунжиан нуурны дэргэд болсны хувьд нуур орчмын байгальтай танилцах завшаан болсон юм. 9 сарын 12-ын өдрөөс 22-ны өдрийг хүртэл үргэлжилсэн уг фестивалийн үеэр Чөнжөү хотын үндэсний соёлын сэдэвт тоглолт, 3 дахь удаагийн Хятадын эрдэнийн чулууны үзэсгэлэн, Хятадын уламжлалт анагаах ухааны форум, “Дэлхийн аялал жуулчлалын мисс 2012” тэмцээний эцсийн шалгаруулалт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохиогдлоо.

Хунан-олон улсын аялал жуулчлалын фестиваль болж өнгөрлөө.

Шаньдун, Кёнги мужийн их дээд сургуулиудийн харилцааны нийгэмлэг байгуулагдав.

“Эх газрын нээлттэй эдийн засгийн жишиг бүс”, “Хятад-Арабын экспо”- зохион байгуулахтай холбогдсон хэвлэлийн бага хурал зохионо.

10 сарын 25-ны өдөр Шаньдун мужид “Шаньдун, Кёнги(Солонгос улс) мужийн их дээд сургуулийн харилцааны нийгэмлэгийг байгуулав. Уг арга хэмжээнд Шаньдун мужийн 27 сургууль, Кёнги мужийн 12 сургуулийн 100 гаруй хүн оролцжээ. Мөн Шаньдун мужийн даргын орлогч Шя Гон, Кёнги мужийн захирагчийн орлогч Чэ Сэн Дэ оролцож, Шаньдун-Кёнги мужийн их дээд сургуулийн харилцааны нийгэмлэг байгуулах гэрээнд гарын үсэг зурцгаав. Ингэснээр Шаньдун мужийн захирагчийн орлогч Шя Гон, Кёнги мужийн захирагчийн орлогч Чэ Сэн Дэ нийгэмлэгийн хамтарсан ерөнхийлөгч болох юм. Нийгэмлэгийн гишүүд нь Шаньдун, Кёнги мужийн их дээд сургуулиуд байх болно. Шаньдун муж Солонгосын орон нутгийн захиргаатай анх удаа боловсролын салбарт цогц харилцааг явуулахаар болж байна. Хоёр мужийн дээд боловсролын байгууллагын шилдэг туршлага, нөөц боломжийг гарган аж үйлдвэр, боловсрол, захиргааны уялдааг бэхжүүлж оюутнуудын сурах, ажилд орох зэрэг бүхий л талын нөхцөлийг хангахаар төлөвлөжээ. Одоо Шаньдун мужийн нутаг дэвсгэрт 156 их дээд сургууль байдаг бөгөөд Солонгост сурч буй тус мужийн оюутны тоо 6000-д хүрчээ.

Япон, Солонгосын наадамд Ямагата мужаас оролцлоо.

NEAR NEWS Vol. 486

Page 7: NEAR news vol.48 (MNG)

Ямагата мужийг сурталчлан таниулж буй нь

Фрүкүй муж энэ жилээс 11 сарын 2 дох ням гаригаас 3 дахь ням гариг хүртэл 8 өдрийг “Фүкүй мужийн хүнс”-ний өдөр болгон зарлаж, бага дунд сургуулиудад хоолны хичээл заах болон Фүкүй мужаас гаргасан эрүүл мэндэд зохистой хоолны цэсийг танилцуулах “Фүкүйн амт наадам” анх удаа болж өнгөрлөө. Фүкүй муж Япон төдийгүй бүх дэлхийн хоолны амт шимт үнэлэгчдээс өндөр үнэлэгдэж буй бөгөөд Гушихикари будаагаар алдартай. Түүний зэрэгцээ хавч, гоймон нь тус мужийг төлөөлөх намрын хоол хүнс юм. Цаашид энэ мэт арга хэмжээгээр дамжуулан хоол хүнсний чухлыг хүмүүст ойлгуулахын зэрэгцээ Фүкүй мужийн амтат хоол хүнсийг өргөн сурталчлан таниулахаар төлөвлөөд байна.

Фүкүй муж-Япон улс

‘Фүкүй мужийн хүнсний өдрүүд’ лого

Сонгодог урлагийг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг сонгодог урлагийн 2 дахь удаагийн уралдаан Өвөрхангай аймагт 11-р сарын 01-08-ны хооронд явагдлаа. Аймгуудын уралдаанд оролцсон бүтээлүүдийг дурьдвал: 1. Өвөрхангай – У.Шекспир “Ричард ван” эмгэнэлт драмын жүжиг 2. Эрдэнэт – У.Шекспир “Лир ван” эмгэнэлт драмын жүжиг 3. Хөвсгөл – У.Шекспир “Шуурга” эмгэнэлт драмын жүжиг 4. Төв – У..Шекспир “Ромео, Жулета” эмгэнэлт драмын жүжиг 5. Булган – Ч.Чимэд “Арын албаныхан” драмын жүжиг 6. Архангай – Юджен О Нилийн “Тамын дурлал” уянгын драмын жүжиг 7. Дархан – Генрих Ибсен “НОРА” бүтээлүүдээр оролцжээ.

Өвөрхангай аймаг-Монгол улс

Монголын уулын хөтөчдийн холбооноос “MCS Coca-Cola” компаний дэмжлэгтэйгээр мөсөнд авирагчдийн анхдугаар цугларалтыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулав. Цугларалтын хүрээнд экстрим спортынхон Өвөрхангай аймгийн нутагт орших Улаанцутгалангийн хүрхрээний 24 метр өндөртэй, 85-90 градусын эгц мөсөн хананд авиралт хийжээ. Монголдоо шинэлэг уг спортыг Монголд хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монголын Уулын хөтөчдийн холбооноос мөсөнд авиралтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Өвөрхангай аймаг-Монгол улс

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээнд мөсний авиралт зохион байгууллаа.

Японд болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш Японы зүүн хойд нутгаар зорчих солонгос жуулчдийн тоо эрс цөөрсөн, одоо ч урьдын адил байгаа боловч энэхүү арга хэмжээг зохиосноор олон солонгос хүмүүс японы зүүн хойд нутгаар айлчлах болно гэдэгт Ямагата муж найдлага тавьж буй юм.

Фүкүй мужийн хүнсний өдөрлөг болов

Сонгодог урлагийн 2-р уралдаан болж өнгөрлөө.

■ Харилцах хаяг : Фүкүй мужийн газар тариалан ой далайн үйлдвэрлэлийн хөгжлийн төв Утас : 0776-20-0421

The Association of North East Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.48 (MNG)

2 жил тутамд нэг удаа зохиогдохдоо нэг жил нь Солонгос улсын Кёнжү хотод дараагийн ээлжит жил нь дэлхийн аль нэг хотод зохиогддог онцлогтой “Кёнжү дэлхийн соёлын экспо” 2013 онд Турк улсын Истанбул хотноо зохиогдоно. Кёнжү дэлхийн соёлын экспог зохион байгуулах хорооноос 11 сарын 22-ны өдөр Туркт “Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо”-г сурталчлан таниулах өдөрлөг зохиожээ. Удахгүй Истанбул хотод экспо зохион байгуулах хорооны албыг байгуулж бэлтгэл ажилдаа орох ажээ. Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо ирэх оны 8 сарын 31-ний өдрөөс 9 сарын 22-ны өдрийг хүртэл буюу 23 өдрийн хугацаатай “зам, учрал, замд хамтдаа” хэмээх сэдвээр Истанбул хотын төвд зохиогдох уг арга хэмжээнд Ази, Европ, Америкийн 50 гаруй орноос оролцох төлөвтэй байна.

Кёнсанбүг муж-Солонгос улс

Нийслэлийн газрын албаны 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Солонгос улсын Койка байгууллагын урилгаар сургалтад хамрагдах хугацааны

үеэр буюу 11 сарын 23-ны өдөр Кёнсанбүг мужаар айлчилж, газарзүйн систем, шинэ тосгон хөдөлгөөний амжилт зэрэг тус мужийн тэргүүний туршлагаас газар дээр нь судалжээ. Кёнсанбүг мужаас өнгөрсөн долдугаар сард ч тус мужаас нийслэлийн газрын албаны ажилчдийг урин газарзүйн мэдээллийн системийн практик сургалтад хамруулсан байна.

Кёнсанбүг муж-Солонгос улс

“Магаданы талст” хэмээх олон улсын мөсөн сийлбэрийн 6-р уралдаан 12 сарын 17-22-ны өдрүүдэд зохиогдоно. Магадан хот “2010-2014 он-орон нутгийн соёл, боловсролыг хөгжил” хөтөлбөрийн хүрээнд мөсөн сийлбэр, баримал бүтээлийг урлагийн түвшинд хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг зохиох болжээ. Магадан хотоос авахуулаад ОХУ-ын зүүн хойд бүсийн хотууд болон тус хоттой найрамдалт харилцаатай хотуудаас оролцох уг уралдаан арван наймаас доош насны болон дээш насны гэсэн 2 ангилалаар явагдана. Уралдааныг зохион байгуулах хорооны даргаар ахлуулсан мэргэжлийн сийлбэрч барималч 7 хүн шүүх ба дүнг 12 сарын 22-ны өдөр Магадан хотын Христийн мэндэлсний баярын сүлд мод залах үеэр зарлах ажээ.

Магадан муж-ОХУ

“Магаданы талст” олон улсын мөсөн сийлбэрийн 5-р уралдааны тэргүүн байрын бүтээлЛитвийн сийлбэр барималчийн бүтээл “Босоо ятга хөгжимдөгч“

Нийслэлийн газрын албаны сургалтын баг Кёнсанбүг мужид айлчлах үеэр

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Олон улсын мөсөн сийлбэрийн 6-р уралдаан болно.

Нийслэлийн газрын албаны сургалтын баг Кёнсанбүг мужаар айлчлав.

Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспог зохион байгуулна.

NEAR NEWS Vol. 488

Page 9: NEAR news vol.48 (MNG)

Өнгөрсөн 11 сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл Дэжон хотноо Солонгосын насан туршийн боловсрол хэмээх үзэсгэлэн болж өнгөрлөө. Солонгосын 16 хот, мужийн боловсролын газар, насан туршийн боловсролын хөгжлийн хүрээлэн зэргээс 150 гаруй холбогдох компани байгууллага оролцсон байна. Энэ үзэсгэлэнд бага сургуулийн сурагчаас авахуулад хөгшид ахмад настан хүртэл төрөл бүрийн насны давхарга оролцсон ба насан туршийн боловсролын ирээдүйн чиг хандлага, бодлогын талаар цогц мэдээлэл өгсөн гэж үнэлэгджээ.

Дэжон хот-Солонгос улс

Кёнсанбүг муж-Солонгос улс

Канвон муж Хятадын аялал жуулчлалын хамгийн том зах зээл болох Шанхай хотын жуулчдыг татахын тулд ирэх оны нэгдүгээр сараас Шанхай-Канвон мужийн чиглэлд түрээсийн онгоцоор зорчигч тээвэрлэнэ.

Канвон мужийн орлогч дарга Ким Сан Пю 11 сарын 27-28-ны өдрүүдэд Шанхайд айлчлан мужийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулж, аялал жуулчлалын компанитай жуулчин татах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, түрээсийн онгоцоор зорчигц тээвэрлэх талаар зөвшилцөв.

Мөн энэ удаагийн айлчлалаар одоо Янян((Канвон муж)-Дайлэн(Ляонин муж)-ий чиглэлд түрээсийн онгоцоор зорчигч тээвэрлэж буй Ляонин Жүзөү олон улсын компанитай Дайлэний чиглэлд түрээсийн онгоц нисгэх хугацааг 2013 оны 12 сар хүртэл 6 сараар сунгах, Бээжингийн ойролцоо Соггажан хоттой түрээсийн онгоц нисгэх талаар зөвшилцөв. Түүнээс гадна аялал жуулчлалын компани, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг холбогдох газруудын 100 гаруй хүнийг урин мужийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулан сурталчлав. Канвон муж Шанхай хотын чиглэлд түрээсийн онгоцоор зорчигч тээвэрлэх болсноор цаашид өөр хотын чиглэлд нислэг хийх боломж нээгдэнэ гэж үзэж цаашид Шанхай хотоос гадна хятадын нийт жуулчдийг татахын тулд сурталчилгаа маркетингийн үйл ажиллагааг бэхжүүлэхээр болоод байна.

Канвон муж-Солонгос улс

“Насан туршийн боловсрол” анхдугаар үзэсгэлэн

The Association of North East Asia Regional

Governments

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

“Насан туршийн боловсрол”анхдугаар үзэсгэлэн зохиогдлоо.

Канвон муж Шанхайн аялал жуулчлалын зах зээлд хүч үзнэ.

Пухан хотын захирагч Пак Сэн Ху “баярласан сэтгэлээ илэрхийлье” хөдөлгөөнийг танилцуулжээ.

11 сарын 14-ний өдөр Солонгос улсын ерөнхийлөгчийн ордонд болсон И Мён Баг ерөнхийлөгч ба “бүх ард түмний зан төлөвшилийн холбоо”-ны уулзалтаар “Баярласан сэтгэлээ илэрхийлье” хөдөлгөөнийг танилцуулсан нь олны анхаарал татав. Пухан хотын захиргааны холбогдох ажилтан “Бүх ард түмний зан төлөвшилийн холбоо”-ноос баярласан сэтгэлээ илэрхийлэх хөдөлгөөнийг хүүхэд залуучуудын зан төлөвийн хүмүүжлийн хөтөлбөр ажилд оруулахаар судалж буй бөгөөд цаашид нааштайгаар шийдэгдвэл ирэх жилээс солонгосын бүх сургуульд уг хөдөлгөөнийг өрнүүлэх боломжтой” гэв.

The Association of North East Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.48 (MNG)

Колыбанск нуур

1

ОХУ-ын Алтайн хязгаар

ОХУ, Алтайн хязгаар

ОХУ, Алтайн хязгаар - ОХУ-ын Алтайн хязгаарСэдэвт нийтлэл

NEAR NEWS Vol. 4810

Page 11: NEAR news vol.48 (MNG)

1. Номин цэнхэр Катунь гол 2. Шинок гол 3. Яровое нуур 4. Денисов агуй

Газарзүйн байрлалБаруун өмнөд Сибирийн бүсэд Казакстан улстай хил залгаа

оршихоос гадна Монгол, Хятад улсын нутагтай маш ойрхон. Нийт 168,000км² газар нутагтай Авсри, Чех, Португалийн газар нутгаас 2 дахин их. 2,500,000 хүн амтай, төв хот Барнаул.

Байгаль, уур амьсгалАлтайн хязгаарын нутаг ой, тал, ойт хээр зэрэг байгалийн олон

төрлийн бүсэд ангилагдана. Долдугаар сард хамгийн дулаан(21C°), нэгдүгээр сард хамгийн хүйтэн(-18, -21C°) байдаг.

Түүх, соёлТус хязгаарт археологи, барилга, түүх, соёлын дурсгалт газар 5000-д

хүрэхийн хувьд Сибирьт түүх, соёлын өв хамгийн ихтэй.

Эдийн засагГоллох үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд ууран бойлер, дизель

генератор, дизель мотор, ачааны машин, кокс орно. Мөн байгальд хор хал багатай газар тариаланг ихээр эрхэлдэг бөгөөд бяслаг, гурил, тариа будаа, гоймон үйлдвэрлэлээр ОХУ-д тэргүүлдэг. Оросын шинжлэх ухааны төв болох Алтайн хязгаарын Биск хотод био эм хангамжийн бүс байгуулагдсан. Уг бүсэд эмийн салбараас гадна шинжлэх ухаан, технологийн хөгжилд туслах лазер технологи, нано технологи, хосолмол материал үйлдвэрлэж байна.

Аялал жуулчлалын маршрутАлтайн хязгаарт явган, цанын, нисдэг, шүхэр, морин зэрэг аялал

хийх өргөн боломжтой. Мөн голд завиар зугаалах, уулын автомашин, дугуйн аялал хийхэд тохиромжтой. Агуйгаар тусгай тоног төхөөрөмжийн тусламжтай аялах, тайгад ан хийж ч болно. Алтайн хээрийн бүсэд олон тооны цэнгэг болон давст нуурын усыг амралт сувиллын газарт ашиглаж байна.

Аялал жуулчлал, амралтын бүсАлтайн хязгаар нь ОХУ-д амралт сувиллын гол газрын нэг юм. Нийт

180 гаруй зочид буудал, 44 сувиллын газар, 147 жуулчны бааз, хот газрын хүмүүст зориулж, цэвэр байгальд амрах боломжоор хангасан 160 гаруй тосгоны сууцтай.

Сувиллын бүсЭмчилгээний зориулалттай минерал рашаан, нуурын шавар, бугын

цусан эвэр, эмийн ургамал ашиглан сувиллын үйл ажиллагаа явуулдаг. Нэг дор 8700 хүн хүлээж авах чадалтай сувиллын 44 газар байдаг.

Аялал жуулчлал, амралтын үндсэн 3 цогцолборБелокуриха : 2012-2016 онд ОХУ, Алтайн хязгаар болон орон

нутгийн төсөв, хөрөнгө оруулагчдийг татан нийт 7700 гектар газарт 4000 гаруй байгууламж, аялал жуулчлалын 9 цогцолбор барихаар төлөвлөөд байна.

Алтан хаалга буюу Золотые ворота : Алтайн хязгаар нь ОХУ-аар аялахдаа дайрч явахад хамгийн тохиромжтой газар. Тиймээс ч “Золотые ворота” гэгдэх цогцолборын үйлчилгээ нь аялалын танилцуулга, буудал захиалга, аялал жуулчлалын бүтээгдэхүүний танилцуулга, хүнсний бүтээгдэхүүн, машин засвар үйлчилгээний төв, зочид буудал зэргийн үйлчилгээг үзүүлэх ба 2014 он гэхэд бүрэн ашиглалтад орно.

Номин цэнхэр Катунь гол : Амралт, аялал жуулчлалын чиглэлийн эдийн засгийн тусгай бүс. Энэ нь ОХУ-д Катунь голын хөндий дэх байгаль, амралт аялал жуулчлалын цорын ганц цогцолбор юм. Цаашид усан парк, спортын төв, хувцас загварын төв, морин тойруулгийн газар, хүүхдийн зуслан, хиймэл хананд авирах байгууламж зэргийг барихаар төлөвлөжээ.

2 3 4

Сэдэвт нийтлэл ОХУ, Алтайн хязгаар - ОХУ-ын Алтайн хязгаар

The Association of North East Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.48 (MNG)

Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх замаас эхтэй, тэрхүү замыг даган харилцаж ирсэн зам дагасан түүх юм.Шилла улсын мянган жилийн түүхт Кёнжү хот, Грек, Ром, Османы соёлын төв Истанбул хот Нэгэн цагт торгоны зам гэгч холын хол замыг даган худалдаа арилжаа, соёлоор харилцаж ирсэн билээ.Торгоны зам зүгээр нэг зам байсангүй, харилцан нэвтрэх хүсэл найдварын зам байсан юм.Тэрхүү зам 21-р зуунд “Өрнө дорнын соёл руу хөтлөх зам” болон шинээр тавигдлаа. “Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо”-д өргөнөөр оролцоно уу.

“Истанбул-Кёнжү” дэлхийн соёлын экспо 2013 оны 8 сарын 31-ний өдрөөс 9 сарын 22-ны өдрийг хүртэл Истанбул хотын төвд зохиогдоно. 2 жил тутмын нэг жилд нь Солонгос улсын Кёнжү хотод дараагийн ээлжит жилд нь дэлхийн аль нэг хотод болдог онцлогтой уг экспог 2006 онд Камбодж улсын Анкорватт хотод зохиож байсан. Энэ удаагийн арга хэмжээнд Ази, Европ, Америкийн 50 гаруй орноос оролцох ба үзэсгэлэн, тоглолт, видео танхим зэрэг 9 чиглэлээр 30 гаруй соёлын хөтөлбөр багтсан. 2013 оны 1 сард зохион байгуулах хамтарсан хороог байгуулж 3 сард нарийвчилсан хөтөлбөр төлөвлөгөөг гаргана. Мөн Солонгос, Туркийн спорт соёлын харилцааны хүрээнд хоёр улсын шигшээ багийн хөл бөмбөгийн тэмцээн ба Кёнжү хотоос Истанбул хот хүртэл 100 автомашин торгоны замыг хөндлөн туулах аялал, далайн торгоны замыг дагасан тойрон аялал гэм мэт нэмэлт арга хэмжэ болно. Түүнчлэн Солонгос-Туркийн үндэсний дуу хөгжмийн чуулгийн тоглолт, Дольмабахчэ ордоны тусгай хөгжимчдийн тоглолт, “торгоны замын худалдаачин” ёслолын жагсаал, мянган жил оршин тогтносон Кёнжү хотын гэрэл зураг, гар зургийн болон Шилла улсын олдворын үзэсгэлэн, дэлхийн кино наадам, Солонгос, Туркийн хоолны үзэсгэлэн амталгаа, үндэсний хувцасны загварын шоу, K-Pop тоглолт зэрэг олон төлийн арга хэмжээг зохиохоор төлөвлөж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Шилла улсын нийслэл, мянган жил оршин тогтносон Кёнжү хотын түүхэн олдворыг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэн, солонгос хүний амьдралыг харуулсан “солонгосын соёлын танхим” зэргийг ажиллуулж үүгээр дамжулан солонгосын соёлын үнэ цэнийг дэлхийд таниулах болно.

Түүний зэрэгцээ солонгосын кино наадам, үндэсний хөгжим-поп хөгжмийн тоглолт, брэйк бүжиг, тэаквандогийн үзүүлэх тоглолтоос

Солонгос улсын Кёнсанбүг муж

Солонгос улсын Кёнсанбүг муж - ‘Кёнжү-Дэлхийн соёлын экспо’-д оролцохыг урьж байна.Гишүүн байгууллагатай танилцахуй

‘Кёнжү-Дэлхийн соёлын экспо’ -д оролцохыг урьж байна.

Кёнжү-Дэлхийн соёлын экспо зохион байгуулах хороо

Кёнсанбүг мужийн захирагч Ким Гван Ён

NEAR NEWS Vol. 4812

Page 13: NEAR news vol.48 (MNG)

Истанбул-Кёнжү “21-р зууны шинэ торгон зам”-ыг тавина.

Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспод NEAR Холбооны гишүүн орон нутгууд өргөнөөр оролцоно гэдэгт найдаж байна.

| Товч мэдээлэл |Албан ёсны нэр Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо 2013

(Istanbul2Gyeongju World Culture Expo 2013) Сэдэв зам, учрал, замд хамтдааУриа Торгоны замаар уулзах Солонгос ба ТуркХугацаа 2013 оны 8 сарын 31-ний өдрөөс 9 сарын

22-ны өдрийг хүртэлХаана Турк улсын Истанбул хотын төвдАгуулга Урьдчилсан болон албан ёсны арга хэмжээ,

тоглолт, видео танилцуулга, үзэсгэлэн, биетээр оролцох арга хэмжээ, симпозиум

Оролцогч 50 орны 10000 гаруй соёл урлагийн хүмүүсЗохион байгуулагч Солонгос улсын Кёнсанбүг мужийн Кёнжү

хот, Турк улсын Истанбул хотЗохион явуулагч Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспог

зохион байгуулах хорооИвээн тэтгэгч Солонгос улсын соёл, биеийн тамир, аялал

жуулчлалын яам, Турк улсын соёл, аялал жуулчлалын яамнаас гадна 18 байгууллага

| Холбоо барих хаяг | Кёнсанбүг мужийн Кёнжү хот, Кёнжү дэлхийн соёлын экспоУтас 054-748-3011 / факс: 054-748-3012вэбсайт www.cultureexpo.or.krтвиттер @cultureexpoфэйсбүүк cultureexpo

сонирхуулна. Өрнө дорнын зах, дэлхийн үндэсний урлагийн наадам ч зохиох болно. Гол арга хэмжээ өдөрт 1 сая гаруй хүн холхидог Истанбулийн “Тагшим” талбай, Византийн эзэнт гүрний хамгийн сайн барилга болох “Гэгээн Софиа” католикийн сүм, Османы эзэнт гүрний Топкап хааны ордон зэрэг газруудад болно.

Кёнжү дэлхийн соёлын экспог зохион байгуулах хорооны дарга, Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн “Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо нь торгоны замын төгсгөл байсан Кёнжү ба Истанбулыг дахин холбох ба Турк улстай хамтарч зохионо” гээд төр засгийн хэмжээнд олон улсын чанартай арга хэмжээ болно гэдэгт найдаж байна гэж онцлон хэлжээ. Мөн энэхүү арга хэмжээгээр дамжуулан дэлхийд солонгосыг тэр тусмаа Кёнсанбүг мужийг таниулах болно гэв.

Гишүүн байгууллагатай танилцахуй Солонгос улсын Кёнсанбүг муж - ‘Кёнжү-Дэлхийн соёлын экспо’-д оролцохыг урьж байна.

2013 оны 8 сарын 31-ний өдрөөс 9 сарын 22-ны өдрийг хүртэл “Истанбул-Кёнжү” дэлхийн соёлын экспог “зам, учрал, замд хамтдаа” хэмээх сэдвээр 20 өдрийн турш 30 гаруй

хөтөлбөртэйгээр зохиох ба Солонгос, Туркийн соёл, эдийн засгийн харилцааг эхлүүлэх, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарт бодит үр ашиг өгнө гэдэгт найдаж буй юм. Хоёр улсын

төр засгийн зүгээс идэвхтэй дэмжлэг үзүүлэхээр болсон бөгөөд 2013 оны 1 сард экспог зохион байгуулах Истанбул, Кёнжү хотын хамтарсан хороог байгуулна.

Кёнжү дэлхийн соёлын экспо 1998 оноос хойш 2011 он хүртэл 6 удаа зохиогдож энэ хугацаанд давхардсан тоогоор 298 орны 56,000 хүн оролцсон бөгөөд үүний 1,008,000 нь гадаадын зочид жуулчид байсан. 2006 онд Камбодж улстай хамтран “Анкорват-Кёнжү дэлхийн соёлын экспо”-г Анкорват хотноо амжилттай зохион явуулсан билээ.

Кёнсанбүг муж 2003 онд бүтээсэн “Тэнгэрийн морины хүсэл” хэмээх 3 хэмжээст стерео киног Канадад, өнгөрсөн жил хийсэн “Нислэг”театрын бүтээлийг ирэх онд Сингапурын тайзанд амилуулах зэргээр өндөр үнэ цэнэтэй урлаг соёлын уран

бүтээлийг гадаадад экспортолж байна. Кёнжү дэлхийн соёлын экспо нь солонгос улсын төлөөлөх наадам, дэлхийд танигдсан соёлын брэнд болох юм.

The Association of North East Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.48 (MNG)

Дуу хуурын өлгий Дундговь аймаг

Дуу хуурын өлгий Дундговь аймаг

•Байгуулагдсан он : 1942

•Төв хот : Мандалговь

•Байршил : Монгол улсын төв хэсэг

•Газар нутаг : 74,690 km²

•Засаг захиргаа : 1 хот, 15 сум

•Хүн ам : 46,300 (2010 оны байдлаар)

Цагаан суварга : Дундговь аймгийн Өлзийт сумын төв Рашаантаас баруун урагш 85 км-т орших дүнхийн харагдах том цагаан зоо бол цагаан суварга юм. Энэхүү зоо эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлагийн хурдсаас тогтжээ. Алсаас харахад эртний хот балгад шиг харагдана.

Дуу хуурын өлгий Дундговь аймагГишүүн байгууллагатай танилцахуй

NEAR NEWS Vol. 4814

Page 15: NEAR news vol.48 (MNG)

Ерөнхий тоймДундговь аймгийн төв Мандалговь нийслэл Улаанбаатараас 260 км зайд оршино. Монголын ард

түмнээс Дундговь аймгийг “Дуу хуурын өлгий-Дундговьчууд” гэсэх эрхэм сайхан алдар цолыг хайрласныг хэн хүнгүй мэднэ. Дундговь аймаг дуу хуураар зогсохгүй айраг, адуугаараа Монгол түмэндээ алдаршсан билээ. Тиймээс ч адуу, айраг дагасан соёл урлаг, зан заншил, дуу хуур, тоглоом наадам сайн хөгжсөн. Говийн бусад аймгийг бодвол эх орны нийслэлд ойрхон учир бага зардлаар говь, тал хээр, түүний үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхох бүрэн боломжтой.

Байгалийн үзэсгэлэнт газруудМонголын хамгийн их салхитай байдаг нутаг. Учир нь монгол орны хойд ба өмнөд зүгийн

агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхилдаг. Тиймээс ч өвөрмөц тогтоцтой уул хад, чулуу элбэг тохиолдох нь салхиний бүтээл гэлтэй.

Тэмээн поло Говийн элсэн манхан, тал нутгийн бас нэг чимэг нь яахын аргагүй тэмээн сүрэг. Нүүдлийн соёл

иргэншлийн өвөрмөц онцлогийг хадгалсан малчин түмний өдөр тутмын ахуй амьдралд тэмээн сүрэг ихээхэн үүрэг гүйцэтгэсээр байна. Хөдөөгийн хүмүүс тэмээн сүргийн ашиг шимийг хүртэхээс гадна тэмээн поло хэмээх эртний уламжлалт спортын төрлийг хөгжүүлэх болсноор тэмээний ач холбогдлыг нэмэгдүүлсэн. Тэмээн поло нь Үндэсний их спортын наадмын 9 төрөлд багтсан бөгөөд 2006 оноос хойш Дундговь аймгийн хэмжээнд бүс, орон нутгийн чанартай тэмээний уралдаан, тэмцээнүүд уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Тэмээний поло тэмцээний үеэр “Сайхан хос” шалгаруулах тэмцээн, Тэмээт жагсаал, хурдан тэмээний уралдаан болон тэмээний уналга эдэлгээний тоног хэрэгсэл, шир, ноос, сүүгээр хийсэн бүтээгдэхүүн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгууллагддаг юм.

Дундговийн брэнд бүтээгдэхүүнүүдЭдийн засгийн голлох салбар болох бэлчээрийн мал аж ахуй нь аймаг орон нутгийн эдийн

засгийн хөгжилд голлох байр суурь эзэлсээр байна. Тэрчлэн Дундговь аймаг зарим төрлийн мал аж ахуйн бүтээгдэхүүн ялангуяа айраг, ингэний хоормог үйлдвэрлэлээр улсад дээгүүр байр эзэлдэг.Дундговийн айраг нь хангайн айрагнаас тослог, уурагаар илүү бөгөөд цэвэр натурал, хольцгүй технологи шинж чанараараа бусад аймгуудаас илт давуу ялгагдаж байдаг.Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний бие махбодид шаардлагатай шим тэжээлт бодисыг хамгийн цогц байдлаар агуулах ба хүнс тэжээл, биологийн үнэт чанартай эмчилгээ, сувиллын ач холбогдолтой. Ингэний хоормогийг бөөрний гаралтай хаван хөөх, чийг бам, ханиад томуу өвчний эсрэг хэрэглэдэг.

Гадаад харилцааСүүлийн жилүүдэд ОХУ-ын Буриад улсын Хиагт хоттой боловсрол, эрүүл мэнд, соёл судлал,

БНСУ-ын Гуян хот, Жансон сумтай цөлжилттэй тэмцэх, усан хангамжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Орон нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Дундговь хөгжил чуулганыг жил бүр зохион байгуулдаг. Цаашид нийгэм эдийн засаг, үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй бүхий л салбарт гадаадын хот, мужууд хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах чиглэлийг баримталж байна.

1,2.Бага газрын чулуун дахь сонин тогтоц 3. Тэмээн поло4.Задгай театр: Их газрын чулууны ил задгай хадан хясаан дунд хамгийн өндөр акустиктай газарт 20 метрийн диаметртэй байгалийн задгай театр юм.

5,6. Их газрын чулуу

1 2 3

4

5

6

Гишүүн байгууллагатай танилцахуй Дуу хуурын өлгий Дундговь аймаг

The Association of North East Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.48 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2311~20 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments