34
1

nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

1

Page 2: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

АШИГТ МАЛТМАЛЫГ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЮУЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХТӨЛӨВЛӨГӨӨ

БОЛОВСРУУЛАХ ТҮР ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл1.1. Ашигт малтмалыг баяжуулах үйлдвэр дээр тохиолдсон аюул, ослын хор

уршгийг шуурхай арилгах, даамжрахаас урьдчилан сэргийлэх, хүний амь насыг

аврах зорилготой, зохион байгуулалтын болон техникийн цогц арга хэмжээг

тусгасан баримт бичгийг “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө” гэнэ.

1.2. Төлөвлөгөөнд аюул, ослыг илрүүлсэн, мэдээллийг хүлээн авсан мөчөөс

эхлэн тухайн аюул, ослын голомтоос хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх

хүртэл хийгдэх бүх арга хэмжээг тусгасан байна.

1.3. Баяжуулах үйлдвэрлэлтэй холбогдолтой ажил явагдаж буй аюул ослын

өндөр эрсдэлтэй бүхий л ажлын байр, үйлдвэрлэл технологийн болон захиргаа, аж

ахуйн барилга байгууламж, агуулах тус бүрт уг төлөвлөгөөг боловсруулна.

1.4. Уурхайн харьяа баяжуулах үйлдвэрийн аюулын үед хэрэгжүүлэх

төлөвлөгөөг ил болон далд уурхайн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөнд

хавсралтаар тусгана.

1.5. Зааврыг хэрэгжүүлэхдээ Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын

аюулгүй байдлын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын

тухай хууль, Уул уурхайн аврах ангийн дүрэм, Гал түймэр унтраах дүрэм, Уурхай,

уулын үйлдвэр, үйлдвэрийн аюултай обьектод аврах ажиллагаа зохион байгуулах

журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

1.6. Үйлдвэрийн ерөнхий инженер төлөвлөгөөг батлахаас өмнө холбогдох

мэргэжилтнүүдийг оролцуулан баяжуулах үйлдвэрийн аюул, ослын үед хариу арга

хэмжээ авах чадвар, бэлэн байдлыг шалган, хавсралтад заасны дагуу акт тогтоож,

дүгнэлтийг хавсаргана.

1.7. Онцгой байдлын ерөнхий газрын гамшигтай тэмцэх асуудал хариуцсан

нэгжийн дарга төлөвлөгөөг хянаж, зөвшөөрснөөр тухайн үйлдвэрийн гүйцэтгэх

удирдлага (захирал) батлана.

1.8. Төлөвлөгөөг 3 хувь үйлдэх бөгөөд хувийг үйлдвэрийн ерөнхий инженер,

Онцгой байдлын ерөнхий газар, тухайн орон нутгийн онцгой байдлын

байгууллагад тус тус хадгална.

1.9. Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн аюулын үед хэрэгжүүлэх

төлөвлөгөөг 1 жил тутам, (тухайн оны Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны

төлөвлөгөө (тодотгол) зөвшөөрөгдсөнөөс хойш 30 хоногийн дотор) үйлдвэрийн

техникийн нөхцөл, технологийн горим, ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тухай

бүр шинэчилнэ.

2

Page 3: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

1.10. Ослын үеийн удирдагч төлөвлөгөөнд заасны дагуу нэрвэгдэгсдийг

аврах, хор уршгийг арилгах ажлыг зохион байгуулна.

1.10. Ослын үеийн удирдагчаар тухайн үйлдвэрийн ерөнхий инженер эсвэл

захирлын тушаалаар томилогдсон албан тушаалтан ажиллана. Түүний эзгүйд

диспетчер үүргийг түр гүйцэтгэнэ. Ослын үеийн удирдагчийн гаргасан шийдвэрийг

үйлдвэрийн ажиллагсад болон аврах ажиллагаанд оролцож буй алба хаагчид

заавал биелүүлнэ.

1.11. Үйлдвэрийн ажиллагсад ажлын байранд аюул, ослын шинж тэмдэг

илэрсэн даруй ажлаа зогсоож энэ тухай ажил удирдаж буй дарга, үйлдвэрийн

диспетчерт мэдэгдэж, энэхүү төлөвлөгөөний дагуу ажиллана.

Хоёр. Төлөвлөгөөний бүтэц, агуулга2.1. Төлөвлөгөө нь үндсэн төлөвлөлт, ажлын зураг, хавсралтаас бүрдэнэ.

2.2. Үндсэн төлөвлөлт дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

2.2.1. үйлдвэрийн товч танилцуулга, ямар ашигт малтмал баяжуулдаг,

баяжуулалтын технологи, үндсэн тоног төхөөрөмж, тохиолдсон болон тохиолдож

болзошгүй аюул, ослын талаарх сургамж, дүгнэлт;

2.2.2. шуурхай, хариу арга хэмжээний зохион байгуулалт;

2.2.3. ослын үеийн удирдагчийг томилсон болон аврах нэгж

байгуулсан тухай үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагын тушаал;

2.2.4. аюул, ослын үед үйлдвэрийн инженер техникийн ажилтан,

холбогдох мэргэжилтэн, ажилтнуудын гүйцэтгэх үүрэг;

2.2.5. аюул, осол гарсан тухай яаралтай мэдэгдэх байгууллага,

хариуцлагатай ажилтны дэс дараалал, нэр, утасны дугаар, гэрийн хаяг.

2.3. Ажлын зурагт дараах зургууд орно. Үүнд:

2.3.1. үйлдвэрийн барилга, байгууламж, зам, талбай, орц, гарц,

цахилгааныг залгах, салгах байгууламж, шугам хоолойн байрлал, үндсэн машин,

тоног төхөөрөмж, далан, шуудуу, хаягдлын аж ахуй, цугларах талбайн байрлалыг

заасан үйлдвэрийн ерөнхий дэвсгэр зураг;

2.3.2. үйлдвэрийн гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, усан

хангамжийн зураг;

(Энэ зурагт гал түймэр унтраах зориулалттай усан сан, шугам, хоолой, тоног

төхөөрөмж, гал түймрийн хаалт, хамгаалалт, агуулахын байрлал, даралттай усны

хоолойн сүүлийн цэг дээрх даралт зэргийг дүрсэлнэ)

2.3.3. үйлдвэрийн цахилгаан хангамжийн зураг.

3

Page 4: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

2.4. Дээрх зургууд масштабтай байна. Нарийвчилсан зураглалыг

үйлдвэрлэлийн барилга, байгууламж, үйлдвэрлэл технологийн болон захиргаа, аж

ахуйн байр, төрөл бүрийн агуулах тус бүрээр хийж гүйцэтгэнэ.

2.5. Хавсралт хэсэгт үйлдвэрийн аюул, ослын үед хариу арга хэмжээ авахад

шаардлагатай бэлэн байдлыг шалгасан акт (төрөл тус бүрээр), комиссын дүгнэлт,

ашиглаж буй цацраг идэвхт болон химийн бодисын бүртгэл, ашиглаж байгаа

барилга, байгууламж, машин, тоног төхөөрөмжийн судалгаа, уг зааврын 2.3.1-

2.3.3-д заасан зураг хавсаргасан байна.

Гурав. Төлөвлөгөө боловсруулахад тавигдах үндсэн шаардлага3.1. Төлөвлөгөөг үйлдвэрийн ажлын бодит байдалтай нийцүүлэн

боловсруулна.

3.2. Төлөвлөгөө зөв боловсруулагдсан, үйлдвэрийн бодит байдалтай

нийцсэн эсэхийг үйлдвэрийн ерөнхий инженер, уг төлөвлөгөөг хянаж зөвшөөрсөн

албан тушаалтан хариуцна.

3.3. Үйлдвэрийн баяжуулалтын технологи өөрчлөгдсөн тохиолдолд

төлөвлөгөөнд өөрчлөлт, тодотгол хийж энэ тухай Онцгой байдлын ерөнхий газар,

тухайн орон нутгийн онцгой байдлын байгууллагад мэдэгдэнэ.

3.4. Үйлдвэрийн барилга байгууламжид гал түймэр гарсан тохиолдолд орон

нутгийн онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааг

төлөвлөгөөнд тодорхой тусгаж өндөр эрсдэлтэй хэсгүүдэд хувилбартайгаар

боловсруулсан байна.

3.5. Төлөвлөгөөг боловсруулахад анхаарах зүйлс:

3.5.1. үйлдвэрлэл, технологийн болон захиргаа, аж ахуйн барилга,

байгууламжид очих зам, орц, гарц түүгээр үйлдвэрийн ажилтнууд, аврах

ажиллагааны тусгай зориулалтын автомашинтай болон тусгаарлагч шүүгч багтай

аврагчид чөлөөтэй нэвтэрч болох эсэх;

3.5.2. аврах ажиллагаанд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тээврийн

хэрэгслийг ашиглах боломж;

3.5.3. аврах ажлын үед тодорхой эрсдэлтэй ажлын байруудад

аврагчдын тусгаарлагч шүүгч багны хамгаалах хугацаа хүрэлцэх эсэх;

3.5.4. аюул, ослын үед хэрэглэх ажиглалтын болон холбоо, зарлан

мэдээллийн систем байгаа эсэх, түүний ажиллагаа;

3.5.5. ажилтнуудын уг төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ биелүүлэх

чадвар;

3.5.8. үйлдвэрийн усан хангамж, ус дамжуулах, гал түймрээс

хамгаалах тоног төхөөрөмж (гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, унтраах автомат

4

Page 5: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

тоног төхөөрөмж, утаа зайлуулах систем, гал унтраах усан хангамж) гал унтраах

анхан шатны багаж зэвсэглэмжийн ашиглалтын бэлэн байдал, тэдгээрийг

үйлдвэрийн ажилтнууд хэрэглэх чадвар, гүйцэтгэх үүрэг;

3.5.9. үйлдвэрийн аврах нэгжийн бэлтгэл, бэлэн байдал, хүч хэрэгслийн

судалгаа.

Дөрөв. Шуурхай хариу арга хэмжээний зохион байгуулалт4.1. Шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахдаа дараах байдлаар авч

үзнэ. Үүнд:

4.1.1. тухайн байгууламж дээр тохиолдож болзошгүй аюул, осол;

4.1.2. үйлдвэрт үүсч болзошгүй аюул, осол.

4.2. Төлөвлөгөөнд үүсч болзошгүй аюул, ослыг эрсдэлтэй ажлын байр

бүрээр дараах дарааллаар төлөвлөнө. Үүнд:

4.2.1. гал түймэр;

4.2.2. хий, тоосны тэсрэлт;

4.2.3. бусад. (үйлдвэрлэл технологийн болон захиргаа аж ахуйн

барилга, байгууламж эвдэрсэн, хорт хий ялгарсан, цахилгаан, ус, дулаан

тасарсан, химийн бодис тээвэрлэх, хадгалах үед алдагдсан, байгалийн гамшиг,

техникийн болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зөрчлөөс үүдэлтэй

осол)

4.3. Шуурхай хариу ажиллагааг зохион байгуулах хэсэг нь үүсч болзошгүй

аюул, ослын үед хариу арга хэмжээ авах хувилбараас бүрдэнэ.

4.4. Өндөр эрсдэлтэй ажлын байр, үйлдвэрийн бүтцийн нэгж (үйлдвэрлэл

технологийн болон захиргаа, аж ахуйн барилга байгууламж, шатах, тослох

материал, химийн бодисын агуулах, шатахуун түгээгүүрийн станц)-д тусдаа

хувилбар боловсруулна.

4.5. Хувилбарт хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах эзэн, аюул, ослын үед

ашиглах техник, тоног төхөөрөмж, зам гарц, аврагчдын гүйцэтгэх үүрэг, явах зам,

очих хугацаа зэргийг тусгана.

4.6. Үйлдвэрийн дэвсгэр зураг дээр байгууламжийг дугаарлаж, суурин тоног

төхөөрөмжийг тусгай томьёолсон тэмдгээр тэмдэглэнэ.

4.7. Энэ хэсгийг боловсруулахдаа дараах асуудалд анхаарна. Үүнд:

4.7.1. үйлдвэрийн бүх хэсгүүдэд аюул, осол тохиолдсон тухай

мэдээлэх журам;

4.7.2. ослын голомтоос нэрвэгдэгсдийг гаргах зам;

4.7.3. аврагчдын явах зам, очих хугацаа;

5

Page 6: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

4.7.4. аюул, ослын үед цахилгаан гүйдлийг бүрэн буюу хэсэгчилэн

таслах арга хэмжээ;

4.7.5. аюул, ослын үед тусгай үүрэг гүйцэтгэх ажилтныг томилсон

шийдвэр, аюулгүй байдал, бүртгэл, хяналт.

Тав. Аюул, ослын үед албан тушаалтны чиг үүрэг, ажлын зохион байгуулалт

5.1Ослын үеийн удирдагч:

5.1.1. аюул, осол тохиолдсон тухай мэдээллийг авмагц төлөвлөгөөний

шуурхай ажиллагааг зохион байгуулах хэсэгт урьдчилан төлөвлөсөн арга хэмжээг

хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих (эхний ээлжинд хүмүүсийг аврах ажиллагааг

зохион байгуулах);

5.1.2. аюул, осол тохиолдсон тухай нэн яаралтай мэдэгдэх байгууллага,

албан тушаалтнуудыг дуудсан эсэхийг шалгах;

5.1.3. нөхцөл байдлыг тодруулах, аюул, осолд өртсөн, өртөж болзошгүй

ажилтнуудын тоо, тэдний байрлал, аюулын бүсийг тогтоох;

5.1.4. шуурхай удирдлагын төв байгуулж, аврах ажилд оролцож буй бүх

байгууллага, ажилтныг удирдах;

5.1.5. аюул, ослыг арилгах үр дүнтэй аргыг тодорхойлох, ослын голомт

дээр шаардлагатай хүч хэрэгслийг төвлөрүүлэх, аврах ажиллагааг зохион

байгуулж байгаа газартай тасралтгүй холбогдож нөхцөл байдлыг тодруулах,

шуурхай удирдлагаар хангах;

5.1.6. энэ төлөвлөгөөний дагуу ажилтнуудыг аврах, аюулыг арилгах

ажлын даалгаврыг Аврах ажиллагааны удирдагчид бичгээр өгөх. Ослын үеийн

удирдагч, Аврах ажиллагааны удирдагч нар санал зөрсөн тохиолдолд Ослын

үеийн удирдагчийн шийдвэрийг баримтлах. Аврах ажиллагааны удирдагч өөрийн

саналаа Шуурхай ажиллагааны бүртгэлийн дэвтэрт бичих;

5.1.7. нэрвэгдэгсдийн амь насыг аврахтай холбоотой хойшлуулшгүй

ажлын үед аврагчдад тохиолдож болзошгүй эрсдэлийг зөв тооцож, ажиллагааг

шуурхай удирдах;

5.1.8. шуурхай ажиллагааны бүртгэлийн дэвтэр хөтлөх ажлыг зохион

байгуулах;

5.1.9. аврах ажлын явцын талаар мэдээ авч төлөвлөгөөний дагуу

инженер, техникийн ажилтнуудын үүрэг даалгаврын биелэлтийг шалгах;

5.1.10. аюул ослын нөхцөл байдал даамжирч, аврах ажиллагаа

удааширсан тохиолдолд ажиллагаанд оролцож буй удирдлага, инженер,

техникийн ажилтнуудын ажлын хуваарь гаргах.

6

Page 7: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

5.2.Үйлдвэрийн диспетчер:

5.2.1. аюул, ослын тухай мэдээллийг хүлээн аваад үүссэн нөхцөл

байдлыг үнэлж энэ төлөвлөгөөний дагуу эхний шийдвэрийг гаргах;

5.2.2. аюул, осол тохилдсон тухай холбогдох албан тушаалтан,

байгууллага, аж ахуйн нэгжид төлөвлөгөөнд тусгасан дарааллын дагуу яаралтай

мэдэгдэх;

5.2.3. үйлдвэрийн ерөнхий инженерийг аюул, ослын голомтод ирэх

хүртэл ослын үеийн удирдагчийн үүргийг гүйцэтгэж, нэрвэгдэгсдийг аврах

ажиллагааг зохион байгуулах.

5.3. Гүйцэтгэх удирдлага /захирал/:

5.3.1. үйлдвэр дээр яаралтай ирж, ирсэн тухайгаа ослын үеийн

удирдагчид мэдэгдэх;

5.3.2. аврах ажиллагаанд туслалцаа үзүүлэх;

5.3.3. аюул, осолд нэрвэгдэгсдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийг зохион

байгуулах;

5.3.4. аврах ажиллагаанд шаардлагатай хүн хүч, нөөц хөрөнгө,

материал, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бэлэн байлгах;

5.3.5. аврах ажиллагаанд туршлагатай инженер техникийн ажилтныг

татан оролцуулах, зөвлөх-шинжээчийн баг томилох;

5.3.6. аврах ажиллагаанд оролцож буй ажилтнуудыг хооллох, амраах.

5.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан албан

тушаалтан:

5.4.1. үйлдвэр дээр яаралтай ирж, ирсэн тухайгаа ослын үеийн

удирдагчид мэдэгдэх;

5.4.2. ослын голомтоос гарч ирсэн ажилтнуудын бүртгэлийг зохион

байгуулах;

5.4.3. ослын голомтод нэвтрэх тусгай үнэмлэх олгох, хянах;

5.4.4. аюулгүй ажиллагаатай холбоотой ажил гүйцэтгэх зааварчилгааг

аврагчид болон ажилтнуудад өгөх;

5.4.5. аврагчдыг үйлдвэрийн барилга, байгууламжид саадгүй оруулах

ажлыг зохион байгуулах;

5.4.6. харуул хамгаалалтын ажлыг хариуцах.

5.5. Үйлдвэрийн ерөнхий механик:

5.5.1. үйлдвэр дээр яаралтай ирж, ирсэн тухайгаа ослын үеийн

удирдагчид мэдэгдэх;

7

Page 8: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

5.5.2. аврах ажиллагаанд оролцох засварын хэсэг зохион байгуулж,

ажилтнуудыг ээлжээр жижүүрлүүлэх;

5.5.3. аврах ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн

хэвийн тасралтгүй ажиллагааг хангах;

5.5.4. ослын үеийн удирдагчийн шийдвэрээр нэмэлт техник, тоног

төхөөрөмж бэлдэх, ажиллуулах.

5.6. Үйлдвэрийн ерөнхий цахилгаанчин:

5.6.1. үйлдвэр дээр яаралтай ирж, ирсэн тухайгаа ослын үеийн

удирдагчид мэдэгдэх;

5.6.2. аврах ажиллагаанд оролцох цахилгааны засварын хэсэг зохион

байгуулж, ажилтнуудыг ээлжээр жижүүрлүүлэх;

5.6.3. үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн тасралтгүй

ажиллагааг хангах;

5.6.4. ослын үеийн удирдагчийн шийдвэрээр үйлдвэрийн цахилгааныг

бүрэн буюу хэсэгчилэн салгах, залгах ажлыг гүйцэтгэх;

5.6.5. үйлдвэрийн дэд станцад байнгын жижүүр ажиллуулах.

5.7. Аюул, осол гарсан хэсгийн дарга, мастер:

5.7.1. үйлдвэрт өөрийн байрлал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний

талаар ослын үеийн удирдагчид мэдэгдэх;

5.7.2. аюул, осолд өртсөн хүний тоог гаргаж, хүмүүсийг аюулгүй газар

гаргах арга хэмжээг авах;

5.7.3. цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг ослын

үеийн удирдагчид танилцуулах;

5.7.4. ослын үеийн удирдагчийн заавраар ажиллах.

5.8. Үйлдвэр бүр өөрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын дагуу

аюул, ослын үед албан тушаалтны гүйцэтгэх чиг үүрэг, ажиллах зааврыг

боловсруулна. Энэхүү зааварт тусгагдаагүй бусад шаардлагатай албан

тушаалтны үүргийг нэмж тусгана.

Зургаа. Төлөвлөгөөг танилцуулах 6.1.Үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал

хариуцсан ажилтнууд төлөвлөгөөг бүрэн судлах үүрэгтэй.

6.2. Үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал

хариуцсан ажилтан ерөнхий инженерийн хяналтын дор энэхүү төлөвлөгөөний

талаар хагас жилд нэг удаа, төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд 10

хоногийн дотор нийт ажилтнуудад сургалт зохион байгуулна. Энэ үед инженер

техникийн ажилтнуудын гүйцэтгэх үүргийг тусгайлан танилцуулна.

8

Page 9: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

6.3. Үйлдвэрийн ажилтнууд аюул, ослын үеийн зарлан мэдээллийн дохио,

ажлын байрнаас аюулгүй газарт гарах зам, мөн аюул, осол тохиолдсон үед өөрийн

гүйцэтгэх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан байна.

6.4. Аюул, осол тохиолдсон үед үйлдвэрийн ажилтнуудын мөрдөх журам,

тэднийг аюулгүйн гарцтай танилцуулах ажлыг тухайн хэсгийн дарга нар хариуцна.

Танилцуулгыг ажилчин шинээр ажилд орох үед, мөн өөр ажлын байранд шилжих

болон төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд хийнэ.

6.5. Үйлдвэрийн ажилтнууд аюул, осол тохиолдсон үед өөрийн гүйцэтгэх

үүрэг, аюулгүйн гарц, тусгаарлагч шүүгч баг, цугларах байрны байрлал зэргийг

мэддэг, тусгаарлагч шүүгч баг эзэмших чадвартай байна.

6.6. Өөрийн ажлын байртай холбоотой уг төлөвлөгөөний хэсэг, аюулгүйн

гарц, дохиоллын аргачлалтай танилцаагүй ажилтныг үйлдвэрт ажиллахыг

хориглоно.

Долоо. Баяжуулах үйлдвэрийн аюул, ослын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдлыг шалгасан акт, комиссын дүгнэлт,

хувилбар боловсруулах загвар

Төлөвлөгөөний үйлдвэрийн аюул, ослын үед хариу арга хэмжээ авах, бэлэн

байдлыг шалгасан акт, комиссын дүгнэлт болон хувилбар боловсруулах загварыг

1-13 дугаар хавсралтын дагуу үйлдэнэ.

9

Page 10: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

1 дүгээр хавсралт

ҮЙЛДВЭРИЙН ТЕХНИКИЙН БИЧИГ БАРИМТ, АГААРЖУУЛАХ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГАА, АЖЛЫН БАЙРНЫ ОРЦ, ГАРЦЫГ

ШАЛГАСАН АКТ(201_ он)

БАТЛАВ Ерөнхий инженер _________ ..........

201_ он __ сар __ өдөр

201_ оны _ сарын _ -ний өдөр үйлдвэрийн техникийн бичиг баримт, агааржуулах төхөөрөмжийн ажиллагаа, ажлын байр, цехээс гарах гарцуудад шалгалт хийв.

Шалгалтын явцад тогтоох нь:

1. Техникийн бичиг баримтын иж бүрдэл, боловсруулалт:__________________________________________________________________________________________________________________________

2. Агааржуулах төхөөрөмжийн ажиллагаа:_________________________________________________________________________________________________________________________

3. Аюулгүйн гарц: __________________________________________________________________________________________________________________________

Комиссын дүгнэлт:

____________________________________________________________________________________________________________________________________________

Комиссын бүрэлдэхүүн:

Дарга: ........................... ………………………………… /гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Гишүүд:........................... ………………………………… /гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

........................... ………………………………… /гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Аврах нэгжийн дарга ........................... …………………………………

/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

10

Page 11: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

2 дугаар хавсралт

АЖИЛТНУУД АЖЛЫН БАЙРНААСАА АЮУЛГҮЙ ГАЗАРТ ГАРАХ ХУГАЦААГ ШАЛГАСАН АКТ

(201_ он)

БАТЛАВ Ерөнхий инженер __________ ..........

201_ он __ сар __ өдөр

201_ оны _ сарын _ -ний өдөр ажилтнуудын ажлын байрнаасаа аюулгүй газарт гарах хугацааг бодит байдлаар шалгалаа.

Ажилтнуудын зарцуулсан хугацаа

№ Овог нэр мэргэжил нас Ажлын байрны

нэр

Замын урт, м

Туулсан хугацаа,

мин

Тооцоогоор, мин

Комиссын дүгнэлт:

____________________________________________________________________________________________________________________________________________

Комиссын бүрэлдэхүүн:

Дарга: ........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Гишүүд:........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Аврах нэгжийн дарга ........................... …………………………………

/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

11

Page 12: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

3 дугаар хавсралт

ҮЙЛДВЭРИЙН АЮУЛ ТОХИОЛДСОН АЖЛЫН БАЙРАНД АВРАХ БАГИЙН ОЧИХ ХУГАЦААГ ШАЛГАСАН АКТ

(201_ он)

Батлав Ерөнхий инженер __________ ..........

201_ он __ сар __ өдөр

201_ оны _ сарын _ -ний өдөр аврах багийн байрнаас______ цехийн ажлын байранд очих хугацааг бодит байдлаар шалгалаа.

____ загварын тусгаарлагч шүүгч багтай ажилтнуудын зарцуулсан хугацаа

№ Овог нэр мэргэжил нас Ажлын байрны

нэр

Замын урт, м

Туулсан хугацаа,

мин

Тооцоогоор, мин

Комиссын дүгнэлт:

____________________________________________________________________________________________________________________________________________

Комиссын бүрэлдэхүүн:

Дарга: ........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Гишүүд:........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Аврах нэгжийн дарга ........................... …………………………………

/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

12

Page 13: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

4 дүгээр хавсралт

ҮЙЛДВЭРИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОЛОЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГАА, АЖИЛТНУУДЫН ДОХИОГООР

АЖИЛЛАСАН БАЙДЛЫГ ШАЛГАСАН АКТ(201_ он)

Батлав Ерөнхий инженер __________ ..........

201_ он __ сар __ өдөр

201_ оны _ сарын _ -ний өдөр үйлдэрийн_ хэсэгт аюул тохиолдсон тухай мэдээллийг үйлдвэрийн диспетчерээс өгч дохиоллын системийн ажиллагаа болон нэгжийн ажилтнуудын төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ хэрхэн биелүүлж байгааг шалгалаа.

Шалгалтын явцад тогтоох нь:1. ямар төрлийн дохио, зарлан мэдээллийн хэрэгсэл, хэдэн ширхэг ашигладаг:

__________________________________________________________________________________________________________________________

2. үйлдвэрийн ажлын байруудад дохиолол хүрэлцээтэй очиж байгаа эсэх:_________________________________________________________________________________________________________________________

3. дохиоллоор ажилтнуудын аюулгүй газарт гарсан байдал: __________________________________________________________________________________________________________________________

Комиссын дүгнэлт:____________________________________________________________________________________________________________________________________

Комиссын бүрэлдэхүүн:

Дарга: ........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Гишүүд:........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Аврах нэгжийн дарга ........................... …………………………………

/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

13

Page 14: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

5 дугаар хавсралт

ГАЛ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ ЗЭВСЭГЛЭМЖ, ТЭДГЭЭРИЙН ИЖ БҮРДЭЛ, ХАДГАЛАЛТ,

АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАСАН АКТ(201_ он)

Батлав Ерөнхий инженер __________ ..........

201_ он __ сар __ өдөр

201_ оны _ сарын _ -ний өдөр үйлдвэрийн гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж, тэдгээрийн иж бүрдэл, хадгалалт, ашиглалтын бэлэн байдал, шугамын даралтыг шалгалаа.

Шалгалтын явцад тогтоох нь:

-захиргаа, аж ахуйн барилга байгууламжид гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах ажиллагааг төлөвлөсөн байдал, тоног төхөөрөмж, агуулахын иж бүрдэл: .......................................................................................................................................................................................................-үйлдвэрлэл, технологийн барилга, байгууламж, агуулахад гал түймэр унтраах ажиллагааг төлөвлөсөн байдал, гал түймэр унтраах тоног төхөөрөмж, агуулахын иж бүрдэл ..........................................................................................................................................................................................................................................................................................................

-гал түймэр унтраах зориулалттай автомашин, тоног төхөөрөмж (тоо ширхэг, техникийн нөхцөл)...........................................................................................................................................................................................................

Комиссын дүгнэлт:____________________________________________________________________________________________________________________________________________

Комиссын бүрэлдэхүүн:

Дарга: ........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Гишүүд:........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Аврах нэгжийн дарга ........................... …………………………………

/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

14

Page 15: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

6 дугаар хавсралт

ХИМИЙН БОДИСЫН АГУУЛАХЫГ ШАЛГАСАН АКТ

(201_ он)

Батлав Ерөнхий инженер __________ ..........

201_ он __ сар __ өдөр

201_ оны _ сарын _ -ний өдөр үйлдвэрийн химийн бодисын агуулахыг шалгалаа.

Шалгалтын явцад тогтоох нь:1. агуулахын харуул хамгаалалт, химийн бодис хадгалж буй нөхцөл байдал:

__________________________________________________________________________________________________________________________

2. химийн бодисын бүртгэл, хяналт:_________________________________________________________________________________________________________________________

3. химийн бодисыг тээвэрлэх, зөөх, ашиглах ажил: __________________________________________________________________________________________________________________________

Комиссын дүгнэлт: ____________________________________________________________________________________________________________________________________

Комиссын бүрэлдэхүүн:

Дарга: ........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Гишүүд:........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Аврах нэгжийн дарга ........................... …………………………………

/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

15

Page 16: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

7 дугаар хавсралт

ҮЙЛДВЭРИЙН АВРАХ НЭГЖИЙГ ШАЛГАСАН АКТ

(201_ он)

Баталсан: Ерөнхий инженер __________ ..........

201_ он __ сар __ өдөр

201_ оны _ сарын _ -ний өдөр үйлдвэрийн аврах нэгжийн техникийн бичиг баримтын иж бүрдэл, баг тоног төхөөрөмжийн хангалт, ажилтнуудын бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн бэлтгэлийг шалгалаа.

Шалгалтын явцад тогтоох нь:

1. аврах нэгжийн техникийн бичиг баримтын иж бүрдэл:__________________________________________________________________________________________________________________________

2. аврах баг, тоног төхөөрөмж:_________________________________________________________________________________________________________________________

3. ажилтнуудын бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн бэлтгэл: __________________________________________________________________________________________________________________________

Комиссын дүгнэлт: ____________________________________________________________________________________________________________________________________

Комиссын бүрэлдэхүүн:

Дарга: ........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Гишүүд:........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Аврах нэгжийн дарга ........................... …………………………………

/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

16

Page 17: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

8 дугаар хавсралт

ҮЙЛДВЭРИЙН АЮУЛ, ОСЛЫН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, БЭЛЭН БАЙДЛЫН ДҮГНЭЛТ

Баяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлах, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 201_ оны _ сарын _ -ний өдрөөс 201_ оны _ сарын _ -ний өдрийг хүртэл дараах бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрийн аюул, ослын үед хариу арга хэмжээ авах, бэлэн байдалд шалгалт хийв.

Дараах чиглэлээр шалгалтыг явууллаа. Үүнд:

1. Үйлдвэрийн техникийн бичиг баримт, агааржуулах төхөөрөмжийн ажиллагаа, ажлын байрны аюулгүйн гарц;

______________________________________________________________________________________________________________________________________

2. Ажилтнуудын ажлын байрнаас аюулгүй газарт (цугларах байр) очих хугацаа;______________________________________________________________________________________________________________________________________

3. Аврагчид аюул, осол тохиолдсон ажлын байранд очих хугацаа;______________________________________________________________________________________________________________________________________

4. Үйлдвэрийн аюулын дохиолол, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн ажиллагаа, ажилтнуудын дохиогоор ажиллаж “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан үүргээ биелүүлж байгаа байдал;

______________________________________________________________________________________________________________________________________

5. Үйлдвэрийн гал түймэр унтраах зориулалттай тоног төхөөрөмжийн ажиллагаа, гал түймэр эсэргүүцэх агуулах, тэдгээрийн иж бүрдэл, гал түймэр унтраах зориулалттай машин тоног, төхөөрөмжийг шалгасан тухай;

____________________________________________________________________________________________________________________________________

6. Химийн бодисын агуулахыг шалгасан тухай;______________________________________________________________________________________________________________________________________

7. Үйлдвэрийн аврах нэгжийг шалгасан тухай;

______________________________________________________________________________________________________________________________________

17

Page 18: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

Комиссын дүгнэлт:

-Баяжуулах үйлдвэрийн аюул, ослын үед хариу арга хэмжээ авах, бэлэн байдлын түвшинг ............................. үнэллээ.

-Ерөнхий инженер .............................. –д 201_ оны баяжуулах үйлдвэрийн “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г тогтоосон журмын дагуу батлуулахыг зөвшөөрсүгэй.

Комиссын бүрэлдэхүүн:

Дарга: ........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Гишүүд:........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

........................... …………………………………/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

Аврах нэгжийн дарга ........................... …………………………………

/гарын үсэг/ /албан тушаал, овог, нэр/

201_ оны _ сарын _ -ний өдөр

18

Page 19: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

9 дүгээр хавсралт

Гал түймэр(Аюулын төрөл)

ХУВИЛБАР № Үйлдвэрийн _ дүгээр цех

(Аюул тохиолдсон байрлал)

Хийж гүйцэтгэх арга хэмжээ Хариуцах эзэн

Ажилтнуудын аюулгүй газарт гарах зам, гарц, ашиглах техник, хэрэгсэл

Аврагчдын явах зам, гүйцэтгэх үүрэг

Аюул, ослын үед ашиглах техник, хэрэгслийн байршил

1. Гал гарсан тухай мэдээллийг ээлжийн дарга, диспетчерд яаралтай мэдэгдэнэ.

2. Үйлдвэрийн ... цехэд гал гарсан талаар дохио өгч, холбогдох зарим ажлыг зогсооно.

3. Тухайн хэсгийн ажилтнуудыг бүртгэж аюулгүй газарт гаргана.

4.Ослын үеийн удирдагч, Аврах багийн ажилтнууд болон холбогдох мэргэжилтнүүдийг дуудна.

5. Цехийн ажилтнуудыг аврах ажиллагаанд туслалцуулна.

6. Аюулд өртсөн хүмүүсийн тоог гаргаж, аврах арга хэмжээг зохион байгуулна.

7. Хориглох бүс тогтоож, харуул хамгаалалт зохион байгуулна.

8. Тухайн газарт цахилгаанаар хангах, таслах арга хэмжээ авна.

Аюулыг анх мэдсэн ажилтан

Үйлдвэрийн диспетчер

Ээлжийн дарга, инженер

Үйлдвэрийн диспетчер

Ээлжийн дарга, инженер

Ослын үеийн удирдагч, Аврах багийн дарга

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан албан тушаалтанУурхайн ерөнхий цахилгаанчин

Жижүүрийн автомашиныг хэрэглэнэ

1 дүгээр бүлгийн аврагчид ... автомашин ашиглаж ... замаар явж тухайн байрлалд очно.

2 дугаар бүлгийн аврагчид хайгуул хийж осолдогсдын байрлал, аврах нөхцөлийг тодруулна.

Экскаватор, бульдозер, грейдер

19

Page 20: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

9. Шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг бэлтгэж хүргэнэ.

10. Осолдогчдод эмнэлгийн анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэнэ.

11. Гал түймэрт өртөж болзошгүй тоног төхөөрөмжүүдийг зөөж, аюулгүй газарт байрлуулна.

12. Аюултай бүсийн хязгаар тогтоон хориглох тэмдэг тавина.

12. Гал түймрийг шуурхай унтраах технологийн арга хэмжээ авна.

13. Гал түймэр даамжирч болзошгүй магадлал, эрсдэлийг тодорхойлно.

14. Бусад холбогдох арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.

Үйлдвэрийн ерөнхий механик, хэсгийн инженер, механикХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан албан тушаалтан, үйлдвэрийн эмч

Ослын үеийн удирдагч, Уурхайн ерөнхий механик, Ээлжийн дарга, инженер

Ослын үеийн удирдагч, Ээлжийн дарга, инженер

Ослын үеийн удирдагч, Ээлжийн дарга, инженер

Ослын үеийн удирдагч, Уурхайн ерөнхий цахилгаанчин

Ослын үеийн удирдагч, Ээлжийн дарга, инженер, холбогдох бусад албан тушаалтан

Аврагчид ажилтнуудыг аврах ажиллагааг зохион байгуулна.

1 дүгээр бүлэг: Эрэн хайх ажиллагаа зохион байгуулна.

2 дугаар бүлэг: Осолдогсдыг аюулгүй газарт зөөвөрлөнө.

20

Page 21: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

10 дугаар хавсралт

Химийн бодисын алдагдал (циант натри)(Аюулын төрөл)

ХУВИЛБАР № Үйлдвэрийн гадна талбайд

(Аюул тохиолдсон байрлал)

Хийж гүйцэтгэх арга хэмжээ Хариуцах эзэн

Ажилтнуудын аюулгүй газарт гарах зам, гарц, ашиглах техник, хэрэгсэл

Аврагчдын явах зам, гүйцэтгэх үүрэг

Аюул, ослын үед ашиглах техник, хэрэгслийн байршил

1. Ажлаа зогсоож, аюултай бүсийн салхины дээд талд байрлаж, тухайн бүсэд байгаа бусад хүмүүст сэрэмжлүүлэх

2. Төлөвлөгөөнд заасны дагуу химийн бодис алдагдсан талаар удирдлага болон диспетчерд мэдэгдэнэ

3. Үйлдвэрийн талбайд химийн бодис алдагдсан талаар дохио өгч, холбогдох зарим ажлыг зогсооно.

4.Ослын үеийн удирдагч, Аврах багийн ажилтнууд болон холбогдох мэргэжилтнүүдийг дуудна. Орон нутгийн Онцгой байдлын байгууллагад мэдэгдэнэ.

5. Хамгаалалтын бүрэн хувцас, амьсгалын төхөөрөмж хэрэглэн химийн бодисын алдагдлаас сэргийлэх арга хэмжээ авна

6. Аюултай бүсийн хязгаар тогтоон хориглох тэмдэг тавьж, харуул хамгаалалт зохион байгуулна.

7. Аюулд өртсөн хүмүүст эмнэлгийн

Аюулыг анх мэдсэн ажилтан

Аюулыг анх мэдсэн ажилтан

Үйлдвэрийн диспетчер

Үйлдвэрийн диспетчер

Аврах баг

Ослын үеийн удирдагч, Аврах багийн дарга

Жижүүрийн автомашиныг хэрэглэнэ

1 дүгээр бүлгийн аврагчид ... автомашин ашиглаж ... замаар явж тухайн байрлалд очно.

2 дугаар бүлгийн аврагчид хайгуул хийж ажилтнуудыг аврах нөхцөлийг тодруулна.

Экскаватор, бульдозер, грейдер

21

Page 22: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

анхны тусламж үзүүлнэ

8. Ажилтнуудыг аюулгүй газарт гаргана.

9. Тухайн газарт цахилгаанаар хангах, таслах арга хэмжээ авна.

10. Шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг бэлтгэж хүргэнэ.

11. Алдагдсан химийн бодисын хор уршгийг арилгах арга хэмжээ авна.

12. Химийн бодисын хор уршгийг арилгаж дуустал харуул хамгаалалт зохион байгуулна

13. Химийн осол даамжирч болзошгүй магадлал, эрсдэлийг тодорхойлно.

14. Бусад холбогдох арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.

Үйлдвэрийн эмч, аврах баг

Аврах баг

Цахилгааны инженер

Ээлжийн дарга, инженер, механик

Ослын үеийн удирдагч, Аврах багийн дарга

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан албан тушаалтан

Үйлдвэрийн ерөнхий инженер, хэсгийн инженер, механик

Ослын үеийн удирдагч, Ээлжийн дарга, инженер, холбогдох бусад албан тушаалтан

Аврагчид ажилтнуудыг аврах ажиллагааг зохион байгуулна.

1 дүгээр бүлэг: Эрэн хайх ажиллагаа зохион байгуулна.

2 дугаар бүлэг: Осолдогсдыг аюулгүй газарт зөөвөрлөнө.

22

Page 23: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

11 дүгээр хавсралт

Хүчтэй салхи (салхины дундаж хурд 18 м/сек болон түүнээс их), цасан шуурга (дундаж хурд 10 м/сек болон түүнээс их)

үзэгдэх орчин хязгаарлагдсан үед (Аюулын төрөл)

ХУВИЛБАР№ Орон нутаг, үйлдвэрлэлийн талбайд(Аюул тохиолдсон байрлал)

Хийж гүйцэтгэх арга хэмжээ Хариуцах эзэнАжилтнуудын аюулгүй газарт гарах зам, гарц, ашиглах техник, хэрэгсэл

Аврагчдын явах замАюул, ослын үед ашиглах техник,

хэрэгсэл1. Хүчтэй салхи, цасан шуурганы

талаар нийт ажиллагсад мэдэгдэж, ажил зогсоох дохио өгнө.

2. Бүх төрлийн хөдөлгөөнийг хязгаарлаж, техник, тоног төхөөрөмжийг аюулгүй газарт байрлуулан унтрааж, цахилгаан хүчдэл салгах зааварчилгаа өгнө.

3. Үйлдвэрийн Ослын үеийн удирдагч, Аврах багийн ажилтнууд болон холбогдох мэргэжилтнүүдийг дуудна.

4. Үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгнө.

5. Ажилтнуудыг тус тусын хэсэг, цехийн цугларах цэгт цуглуулж бүртгэнэ.

6. Салхи, цасан шуурганы улмаас эвдэрч гэмтсэн, яаралтай сэргээх шаардлагатай барилга байгууламж, зам талбайг сэргээнэ

7. Бэртэж гэмтсэн хүмүүст анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэнэ.

Үйлдвэрийн диспетчер

Үйлдвэрийн диспетчер

Үйлдвэрийн диспетчер

Ослын үеийн удирдагч, холбогдох мэргэжилтнүүд

Хэсэг, цехийн дарга нар

Ослын үеийн удирдагч, аврах багийн ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүд

Эмч, аврах багийн ажилтнууд

1 дүгээр бүлэг: ...

2дугаар бүлэг: ...

Экскаватор, бульдозер, грейдер

23

Page 24: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

8. Салхи, цасан шуурганы нөлөөллөөр учирсан хоёрдогч, гуравдагч хор хөнөөлийг арилгана.

9. Үүссэн нөхцөл байдал удаан хугацаагаар үргэлжлэх үед ажиллагсдыг аюулгүй газарт аваачна.

Ослын үеийн удирдагч, аврах багийн ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүд

24

Page 25: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

12 дугаар хавсралт

АШИГЛАЖ БУЙ ХИМИЙН БОДИСЫН БҮРТГЭЛ (сар бүрээр)

1. Аюултай химийн бодис

№ Бодисын нэр, химийн томьёо

Олон улсын бүртгэлийн

дугаар (CAS)

Хаана хадгалдагХор аюулын ангилал ба зэрэглэл

Эхний үлдэгдэл

Хэрэглэсэн хэмжээ

Эцсийн үлдэгдэл

2. Хортой химийн бодис

№ Бодисын нэр, химийн томьёо

Олон улсын бүртгэлийн

дугаар (CAS)

Хаана хадгалдагХор аюулын ангилал ба зэрэглэл

Эхний үлдэгдэл

Хэрэглэсэн хэмжээ

Эцсийн үлдэгдэл

25

Page 26: nema.gov.mnnema.gov.mn/wp-content/uploads/2018/02/Ашигт... · Web viewБаяжуулах үйлдвэрийн 201_оны “Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г

13 дугаар хавсралт

АШИГЛАЖ БАЙГАА БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ, ОНЦ ЧУХАЛ ОБЬЕКТИЙН СУДАЛГАА

№ Барилга, байгууламжийн

нэр

Барилга, байгууламжийн

зориулалт

Ашиглалтад орсон он

Барилгын хийц, бүтээц

Барилгын эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ

--oOo-

26