10
Илтгэх урлаг Бодлын тань далд хэсгийг үг болгон хэрэгжүүлж үйлдэл болгон хөгжүүлнэ

Uran Iltgel Gej Yu We

Embed Size (px)

DESCRIPTION

уран илтгэлийн талаарх үндсэн ойлголтууд

Citation preview

Page 1: Uran Iltgel Gej Yu We

Илтгэх урлаг

Бодлын тань далд хэсгийг үг болгон хэрэгжүүлж үйлдэл болгон хөгжүүлнэ

Page 2: Uran Iltgel Gej Yu We

Агуулга

• Илтгэх урлаг түүний үүсэл

•Хэрхэн зөв оновчтой ярих вэ

• Илтгэл бичих дараалал болон зөвлөмж

• Илтгэлээ бусдад үр дүнтэй түгээх

• Эзэмшвэл зохих чадвар

• Ярианы төрлүүд

• Дуу хоолойгоо удирдах нь

• Сонсож сурах уншиж сурах

Page 3: Uran Iltgel Gej Yu We

Демосфен МЭӨ 322-384

Илтгэх урлаг түүний үүсэл

Хүн төрөлхтөн хэл ярианы өндөр хөгжилд орсон тэр цагаас улбаалан уран илтгэл хөгжсөн хэмээн үздэг өөрөөр хэлбэл эртний Грекд 2000 –иад жилийн тэртээ үүссэн гэдэг.Уран илтгэл зөвхөн сайхан үг уран цэцэн байдлаар хэмжиж болохгүй юм .Учир нь чухам уран илтгэлийн гол санааны цаана ухаарал болоод дүгнэлт хүний ухамсар ,үйлдэлт нөлөөлж чадахуйц агуулгатай байх явдал юм.Жишээлбэл дэлхийн түүхэнд дэх аугаа үйл хэргийг бүтээсэн суут эрдэмтэн ,удирдагч нар бүгд уран илтгэх энэхүү чадварыг эзэмшиж бусдыг манлайлдаг байжээ.

Гагцхүү уран илтгэгч хүн гэдэг байгалиас ганцхан заяадаг юм биш жишээ нь эртний Грекийн уран илтгэгч Демосфен их сул дуутай тультраа яриатай дээрээс их бөгтөр хүн байжээ.Анх хэн ч түүнийг энэхүү өндөрлөгт хүрч чадна гэж төсөөлөөгүй биз.

Page 4: Uran Iltgel Gej Yu We

Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ.

Ийнхүү тэр асар их тэвчээрийн ачаар олон хүнийг үг яриагаараа илбэдэгч удирдагч болсон түүхтэй.Энэхүү хүнг ямар ч хүн уран илтгэгч болж чаддагийг харуулж чадсан тод жишээ юм.Тухайн үед эртний Грекд Цезарь –ыг сонгохдоо илтгэл тавиулж шалгарсан хамгийн сайн илтгэгчийг сонгодог байсан жишээ бий .

Page 5: Uran Iltgel Gej Yu We

Хэрхэн зөв оновчтой ярих вэ

1.Бусдыг татах манлайлах ур чадвар Манлайлагч хүнийг удирдагч хүн

гэж ойлгох өрөөсгөл ойлголт бий гэхдээ энэ хоёр зүйл нь салангид тусдаа ойлголт юм.

Жишээ нь :Удирдагч хүн нь бүлгийн болоод нийгмийн дундаас сонгогддог .Ангийн даргаа сонгох энэ нь удирдагчыг сонгох үйл явц.

Манлайлагч хүн нь өөрийн хүсэл эрмэлзэл болоод чадвар дээр үзэл бодол дээр суурилан бусдаас цойлон гарч ирдэг бөгөөд бусад нь түүнийг сонгох албагүй юм.Жишээлбэл дээрх зураг дээр буй хүн энэ бол манлайлагч хүн байсан бөгөөд Америкын арьс өнгөөр ялгавлах үзлийг эсэргүүцэгч шилдэг илтгэгч хүн юм хэн ч түүнийг бүлгээс сонгоогүй юм.

Page 6: Uran Iltgel Gej Yu We

Ихэнхи манлайлагчид Дэлхийд дуурсагдах үйл бүтээсэн хүмүүс байдаг

Үг бол мөнх үлддэг цорын ганц зүйл та мөнхөрмөөр байна уу ? /Уинстон Черчилль/

Page 7: Uran Iltgel Gej Yu We

Харилцааны үндсэн алхмууд

Харилцаа нь үгэн болон үгэн бус гэж ангилддаг.Тухайлбал бидний өдөр тутмын харилцаа нь биеийн хэл буюц bodylanguage –ээр 70 % орчим нь хийгддэг байна.Мөн илтгэх урлагт сонсогчидтой харьцах харилцааны 40 орчим хувь нь энэхүү биеийн хэл дээр тогтдог байна.Үг бол хурц сэлэм жаднаас илүү сүр хүчийг үзүүлж чадахгүй ч гэлээ түүний хүчээр мянга мянган зүрхний цохилох хэмийг нэгэн агшин дор байлдан дагуулж, итгүүлэн үнэмшүүлж чадна. Ярих чадвар нь өөрөө өөрийгөө таньж, бусдад өөрийгөө нээхэд тусладаг. Түүнчлэн өөрийгөө хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Ярих чадварт суралцсанаар бусдад өөрийгөө ойлгуулан таниулаад зогсохгүй бусдыг сонсох, ойлгох чадварт давхар суралцдаг.

Харилцаа бий болгох 3 алхам:1.Мэндлэх2.Сонсох3.Ярих

Page 8: Uran Iltgel Gej Yu We

Илтгэл бичих дараалал болон зөвлөмж

1. Оршил: Судагааны байдал yг сэдвээр урьд өмнө ямар эрдэмтэн ямар бүтээл хийж байсан, тэрхүү бүтээл нь уг бүтээллээс юугаараа ялгаатайг товч тодорхой бичих, мөн бүтээлдээ холбогдох судалгааны материал болон бүтээлийг ашиглаж болно. 

2.   Судалгааны ач холбогдол: Уг сэдвийг сонгон бичсэний эцэст хэнд ямар ач холбогдол үзүүлэх талаар бичнэ. Уг судалгааны эцэст  гарах ур дүнгийн талаар бичих.

3.   Судалгааны арга:  Аливаа судалгаанд  Шинжлэх ухааны тодорхой аргыг хэрэглэхгүйгээр уг судалгаа амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр судалгааны сурвалжлага хийх, анкет бөглүүлэх, ажиглалт хийх, харицуулах, мөн туршилт хийх зэрэг аргууд байдаг. Энэхүү олон аргуудаас зэрэг судалгаа хийвэл судалгааны хийсвэр байдлыг үгүй болгох буюу чанарыг бий болгох юм.

4. Үндсэн хэсэг: Өөрийн санаагаа дэвшүүлэн батлах, Мөн энэ хэсэгтээ та судалгаанд холбогдох судалгааны эсрэг баримтыг ашиглаж болно. 

5. Дүгнэлт:  Дүгнэлтэнд сонгосон сэдэв материалын талаархи өөрийн дүгнэлтийг бичих бөгөөд та энэ хэсэгтээ эцсийн дүгнэлтийг гаргаж өгнө6. Хураангуй:  Яаж  судалгаа хийсэн талаархи товч бичиж, илтгэлийнхээ ерөнхий санааг дэвшүүлнэ.

7. Түлхүүр үгс: Уг илтгэлд гарах судалгааны ерөнхий ойлголт үгнүүд байх 

8. Ном зүй: Ашигласан материал

Page 9: Uran Iltgel Gej Yu We

Илтгэлээ бусдад үр дүнтэй түгээх

1. Анхлан суралцагч болоод бусад мэргэжлийн бус илтгэгчид тухайн илтгэлийг бэлдсэний дагуу загвар схем гаргаж дарааллыг гаргах

2.Зөвхөн нэг хүн руу бус танхимын бүх хүнд хандаж ярих

3.Харцны чиглэл хүн бүрийн нүд рүү харж ярих

4.Илтгэлийн сонирхолтой байлгахын үүднээс жишээ баримт хошин яриаг оруулж болно.

5.Хоолойны өнгөө зөвхөн нэг өнгөнд байлгаж болохгүй тодорхой хэмнэлийг агуулж байх ёстой.

6.Ямар ч үед өөртөө бүрэн төгс итгэлтэй байх ёстой

Page 10: Uran Iltgel Gej Yu We

Эзэмшвэл зохих чадварууд

1.Илтгэлийн агуулга маш зөв цэгцтэй жишээ нотолгоо баримттай ярих ёстой

2.Худал үг хэзээ ч хэлж болохгүйгээс гадна ярианы өндөр соёлтой ярих

3.Илтгэлийг бэлдэхийн өмнө заавал бичиж тэмдэглэ

4.Мэдлэгийн хүрээг өргөн болгохын тулд ном уншиж мэдээллээс хоцрохгүй байх

5.Өөрийн хувийн имижийг бий болгох ёстой өөрөөр хэлбэл бусдаас танд ялгарах шинжийг өөртөө бий болго.

6. Хэзээд ямар ч үед өөртөө итгэлтэй бай хэзээ ч бууж өгч болохгүй

7.Бодсон зүйлээ маш хурдан цэгцтэй ярьж сурах

8.Өөрийгөө бусдад бүрэн ойлгуулж сурах

9.Үгээ тод хэлж ,ярианы хэмнэлийг сайн хадгал нэг өнгөөр давтаж болохгүй.