22
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН VIII САРЫН БАГ ХУРАЛ СЭДЭВ: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭЛЕКТРОН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ ИЛТГЭГЧ: П.МӨНХЖАРГАЛ 2010 ОН

Iltgel 2010 viii_hural

  • Upload
    -

  • View
    1.232

  • Download
    2

Embed Size (px)

DESCRIPTION

ёчсөё

Citation preview

Page 1: Iltgel 2010 viii_hural

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН

VIII САРЫН БАГ ХУРАЛ

СЭДЭВ: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭЛЕКТРОН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ

НЭВТРҮҮЛЭХ НЬ

ИЛТГЭГЧ: П.МӨНХЖАРГАЛ

2010 ОН

Page 2: Iltgel 2010 viii_hural

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭЛЕКТРОН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ

НЭВТРҮҮЛЭХ НЬ

Пүрэвдоржийн Мөнхжаргал

Монгол Улс, Өвөрхангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

[email protected]

Хураангуй:

Мэдээлэлжсэн нийгэм гэдгийг товчоор тодорхойлбол, төр болон нийгмийн үйлчилгээнүүд нь электрон, электронжсон хэлбэрээр явагддаг, хүн бүр мэдээллийн хэрэглээг ажил амьдралдаа хэрэглэж чаддаг, мэдээлэл олж авах, дамжуулах, хандах техник технологийн боломж бүрдсэн байдлыг ойлгож болно.

... мэдлэгийн зуунд чадварлаг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, асар хурдтай өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн урсгалыг зөв удирдах, өдөр тутам хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд хурдан дасан зохицоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагын мэдээллийн системийг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхойлж практикт нэвтрүүлэхийг зорин ажиллаа.

Түлхүүр үг: МБС УМС /мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн удирлагын

мэдээллийн систем/

1. Сэдвийн нийтлэг үндэслэл

Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг

хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн

Page 3: Iltgel 2010 viii_hural

хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах үндсэн хэрэгсэл болж

байна.

Энэ салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар дэлхий нийтээр хүлээн

зөвшөөрч, энэ талаар НҮБ-аас онцгойлон анхаарч түүний ивээл дор “Мэдээлэлжсэн

нийгмийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг 2 үе шаттайгаар зохион

байгуулж эхний үе шатнаас “Зарчмын тунхаг”, “Үйл ажиллагааны хөтөлбөр” гэсэн 2

баримт бичгийг баталж хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр баримт бичгүүдэд улс орон бүр

мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх талаар төрийн бодлогоо

тодорхойлох, тус салбарын тогтолцоог боловсронгуй болгохыг улс орнуудын төр, засагт

уриалсан билээ.

Энэ уриалгын дагуу дэлхийн ихэнх улс орнууд мэдээлэл, харилцаа холбооны

технологийн ололт амжилт, түүний боломжид ихээхэн ач холбогдол өгч тодорхой үзэл

баримтлал, хөтөлбөр, бодлогын баримт боловсруулан хэрэгжүүлж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг

судалж үзэхэд ч энэ салбарын талаар төр, засгийн зүгээс онцгой анхаарч тэргүүлэх

чиглэлээ болгон тодорхойлон, үе шаттайгаар, олон талт арга хэмжээ хэрэгжүүлсэн нь улс

орны хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Энэ ч утгаараа мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлж

тодорхой үе шаттайгаар хөгжүүлэх нь цаанадаж улс орны, наанадаж байгууллага

компаниудыг хөгжлийн хурдацад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгтэй маргах зүйлгүй

биз ээ.

Манай орны хувьд Улсын Их Хурлаас 2000 онд "Монгол Улсын мэдээлэл, холбооны

технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал"-ыг батлан гаргаснаар мэдээлэл,

харилцаа холбооны технологийг (МХХТ) хөгжүүлэх үндэсний бодлого тодорхойлогдсон

юм.

Энэхүү үзэл баримтлалд зааснаар Мэдээлэл холбооны технологийг Монгол Улсын 21

дүгээр зууны хөгжлийн үндсэн хурдасгуур гэж үзэж доорх хэд хэдэн баримт бичгүүдийг

боловсруулан гаргасан байна. Үүнд:

- Цахим Монгол хөтөлбөр

- МХТ 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал

Page 4: Iltgel 2010 viii_hural

- МХТ-ийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги, түүний үйл ажиллагааны хөтөлбөр

- МХХТ-ийн салбар бүрийн бодлого

Гэсэн баримт бичгүүдийг боловсруулан гаргасан нь мэдээллийн технологийн чиглэлээр

хийж гүйцэтгэж буй ажилд ихээхэн ач холбогдолтой материалууд болж ирсэн.

Мэдээлэл холбооны технологийн хөгжлийн үзэл баримтлалын эрхэм зорилго нь

мэдлэг оюунд тулгуурласан нийгмийг хөгжүүлж, ард түмний амьдралын чанарыг

сайжруулахад оршино. Эрхэм зорилгод хүрэхийн тулд шударга, нээлттэй нийгэм, ,

баталгаатай жигд, динамик хөгжил мэдээллийн хүртээмжтэй, уян хатан тогтолцооны

зарчмыг баримтална гэж заажээ.

1. Төр-эрх зүйн хүрээнд: Төр нь мэдээлжсэн нийгмийн тогтолцоог бүрдүүлэгч,

мэдээллийн нээлттэй эх үүсвэрээр хангагч үндсэн үйлчлэгч болох

2. Эдийн засаг-бизнесийн хүрээнд: Дэлхийн эдийн засагтай үр өгөөжтэй

интеграчлагдах чадвар бүхий бизнесийн орчинг бүрдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн

бүтээгдэхүүний оюуны багтаамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

3. Хүний хөгжил боловсролын хүрээнд: Иргэд оршин суугаа газраасаа үл хамааран

өөр хоорондоо болон дэлхий нийттэй чөлөөтэй харилцаж, нийгмийн харилцаанд идэвхтэй,

эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх

Дэлхийн улс орнууд эдийн засаг, нийгмийн хөгжлийн дараагийн шат болох

"Мэдээлэлжсэн нийгэм" рүү шилжиж байна. Тухайлбал, 2001 оны эцсийн байдлаар,

Европын холбооны орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг мэдээллийн

технологийн салбар бүрдүүлж, шинээр бий болсон дөрвөн ажлын байр тутмын нэгийг энэ

салбарын хөгжил бий болгосон гэсэн судалгаа гарсан байна.

Мэдээлэлжсэн нийгэм гэдгийг товчоор тодорхойлбол, төр болон нийгмийн

үйлчилгээнүүд нь электрон хэлбэрээр явагддаг, хүн бүр мэдээллийн хэрэглээг ажил

амьдралдаа хэрэглэж чаддаг, мэдээлэл олж авах, дамжуулах, хандах техник технологийн

боломж бүрдсэн байдлыг ойлгож болно. Мэдээллийн нийгмийн үндсэн онцлогийн нэг

болох оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт судалгаа нь орон зай цаг

хугацаанаас үл хамааралтай болгож, мэдлэгийг үйлдвэрлэх, дамжуулах, боловсруулах

хадгалахад мэдээлэл холбооны салбарын хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Харилцаа

холбоо болон мэдээллийн технологи нь хүмүүний мэдлэгийн маш их хуримтлалыг

Page 5: Iltgel 2010 viii_hural

үүсгэдэг хэрэгсэл гэж үзэж байна. Мэдээлэлжсэн нийгэм байгуулах үндсэн тулгуур

хэрэгсэл нь мэдээлэл холбооны сүлжээ, мэдээллийн хэрэглээ юм.

Мэдээллийн технологийн шинэ төрлийн үйлчилгээ, хэрэглээг хөгжүүлэх зорилгоор

харилцаа холбооны үндсэн сүлжээг хот, аймаг, сум, суурин газруудын түвшинд өндөр

хурдны, өргөн зурвасын мэдээлэл дамжуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр одоогийн

байгаа сүлжээгээ өргөтгөн шинэчлэх, түүнд түшиглэн мэдээплийн технологид

тулгуурласан хэрэглээнүүдийг хөгжүүлж тоон технологийн ялгааг хот, хөдөөд арилгах

чиглэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.

Хүн амын нягтрал бага, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай

орны хувьд боловсролын салбарыг мэдээлэл, харилцааны технологиор дэмжих нь

мэдлэгийг бүтээх, түгээх, хүртээх үйл ажиллагааг үр өгөөжтэй байлгаж, сургалтын

процессыг оновчтой, үр дүнтэй болгох, нийт багш, оюутнуудын мэдлэг боловсролоо

тасралтгүй дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл, хүчин

зүйл болж байна. Иймд Монгол Улсын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн

сургалтын болон, маркетингийн үйл ажилагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх нь

өнөө үед тавигдаад байгаа зайлшгүй бөгөөд гарцаагүй шаардлага болж байна.

Иймээс бид мэдлэгийн зуунд чадварлаг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, асар

хурдтай өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн урсгалыг зөв удирдах, өдөр тутам хувьсан

өөрчлөгдөж буй бизнесийн орчинд хурдан дасан зохицоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийг

хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхойлж практикт нэвтрүүлэхийг зорин ажиллаа.

2. Өнөө үед тавигдаж буй шаардлага.

- Чанартай сургалт. Оюутан бүр орчин үеийн техник ашиглаж, одоогийн амьдралд

шаардагдаж байгаа мэдээллийг цаг алдалгүй олж авахыг зорих болсон.

- Сургалтын уян хатан технологи. Өөрийн авъяас чадварт тохирсон, ажил

амьдралын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, сургалтын дарааллыг сонгох шаардлага

зүй ёсоор гарлаа.

Page 6: Iltgel 2010 viii_hural

- Шуурхай үйлчилгээ. Мэргэжлийн боловсролын сургуулиудийн сургалтын үйл

ажилагааг шуурхай зохион байгуулж, үр бүтээмж муутай цаг их зарцуулах нүсэр

бичиг цаасны ажилд биш сургалтандаа гол анхаарлаа хандуулах, оюутнууд, эцэг

эхчүүд иргэдэд хүнд суртал гаргахгүй, сайн сургууль болохыг эрмэлздэг.

- Хүн бүрийн хэрэгцээ шаарлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ. Өнөө үед

оюутан бүр өөрт шаардлагатай, хууль дүрмээр зөвшөөрөгдсөн мэдээлэлээ хэнээс ч

хамааралгүйгээр, хэн нэгний туслалцаагүйгээр богино хугацаанд олж авах

нэхэмжлэх эрхтэй.

Бодит байдал.

- Анги кабинетийн сургалт. Зөвхөн багшаас хараат мэдээлэл. Өөрөөр хэлбэл

оюутнуудын мэдээллийн хангамж багшийн мэдлэг, мэдээллээр хязгаарлагдах

болсон.

- Сонголт хийх боломж хязгаарлагдмал. Оюутнууд, багш, нэгэн загварт баригдсан

улиг болсон арга зүйтэй.

- Цаасан технологи. Оюутнууд, багшийн бүртгэл, сургалтын бичиг баримтууд,

(хичээлийн стандарт, оюутандын дүн, хичээлийн хуваарь гм) нь цаасан дээр эсвэл

хагас компьютержсэн байдалд байгаа нь сургалтын үйл ажиллагааг шуурхай

удирдахад хүндрэл учруулдаг.

- Хязгаарлагдмал мэдээлэл. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотоод

гадаад мэдээлэл түгээх орчин бүрэлдээгүйгээс цаг алдах, хүмүүсийн дунд үл

ойлголцох байдал бий болох, зохион байгуулалт алдагдах гэх мэт олон сөрөг үр

дүнг авчирдаг.

Page 7: Iltgel 2010 viii_hural

МБС-ийн УМСистем байгуулснаар

- Цаас багатай технологи: Оюутнуудын бүртгэл, багшийн бүртгэл, сургалтын бусад

бичиг баримтууд, тайлан мэдээ, статистик зэргийг цаасгүй технологид

шилжүүлснээр цаг хугацааг хэдэн арав дахин хэмнэж, хүнд суртлыг үгүй болгоно.

- Сонголт хийх өргөн боломж. Оюутнууд веб-р дамжуулан сургалттай холбоотой бүх

мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

- Мэдээллийн нэгдсэн орчин. Оюутнууд, багш, хичээл гэх мэт сургалттай холбоотой

бүх мэдээллийг нэгтгэн нэг системд оруулснаар мэдээллийн давхардал үгүй болох,

нэгдсэн нэг хяналт тавих боломжтой болох, мэдээлэл солилцох, хамтарсан үйл

ажиллагаа явуулах гэх мэт олон давуу талуудыг авчирна.

- Анги танхимаас баг хамаарах сургалт. Онолын хичээлүүдийн сургалтын электрон

хэлбэрээр явуулах боломжтой болно. Цаасан технологийн үед электрон сургалт

явуулах боломжгүй.

- Хүн тус бүрт зориулсан мэдээлэл. Системд бүртгэл бүхий хүн бүр өөртөө

шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй амар аргаар олж авах болно.

- Шинэ мэдээ түргэн түгээх систем. Мэдээллийг бий болсон тэр цаг мөчөөс эхлэн

дамжуулах, хүлээн авах боломжтой болно.

Гэх мэт таатай орчин бүрдэнэ.

3. МБС-ийн УМСистемийг хөгжүүлэх үе шатууд

Энэхүү системийг үндэс 2 үе шаттайгаар хөгжүүлнэ.

I үе шат. Үндэс мэдээллийн системийг байгуулах.

Энэ үе шатад мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дотоод дэд системүүдийг

зөв тодорхойлох, тэдгээрийн харилцан уялдаа холбоог оновчтойгоор тодорхойлж түүн

дээр тулгуурлан системийг бүрдүүлж мэдээллийн нэгдсэн баазыг бий болгох ажлууд

Page 8: Iltgel 2010 viii_hural

хийгдэнэ. Энэ нь МБС-ийн УМСистемийг цаашид хөгжүүлэх үндэс “ЦАХИМ” орчины

хөрс нь болох юм.

II үе шат. е-МБС байгуулах. МБСөвөөс оюутандад үзүүлэх сургалтын, мэдээллийн болон

бусад бүх үйлчилгээг веб сайтаар дамжуулан үзүүлэх. Энд багш нарын сургалтанд

хэрэглэгдэх файлуудыг электрон хэлбэрт шилжүүлэх түүнийг системд байршуулах, е-

тестийн програм боловсруулах гэх мэт ажлууд хийгдэнэ.

I үе шат буюу үндэс мэдээллийн системийг байгуулах.

Үндэс мэдээллийн системийг байгуулах гэдэг нь дотоод үйл ажиллагааны цогц програмыг

бий бий болгоно гэж ойлгож болно. МБСургуулиудийн дотоод үйл ажиллагааны

програмыг дараах байдлаар тодорхойлж байна.

МБС-ийн УМСистемд агуулагдах програмууд

Энэхүү мэдээллийн систем нь тус тусын үүрэг зориулалт, функцууд бүхий доорх

програмуудыг агуулна. Үүнд:

- Удирдлагын хэсэг. Системийг үндсэн хэрэглэгчид бүхий програм удирдагчдыг

бүртгэх, хандах эрхээр хязгаарлах. Мэргэжил шинээр бүртгэх, МБС-ийн нэр болон

бусад тодорхойлолуудыг шинэчлэх өөрчлөх гэх мэт функцуудыг агуулна.

- Дүнгийн бүртгэл. Оюутнуудын суралцаж буй хугацааны бүх дүн хадгалагдаж байх

ба дүнг оруулах

- Хичээлийн бүртгэл, хичээлийн стандарт. Тухайн МБСургуульд заадаг бүх

хичээлийн дэлгэрэнгүй бүртгэл байх бөгөөд тодорхой зөвшөөрөгдсөн эрх бүхий

хандалтаар хичээл заах багшийг тодорхойлох, шинээр хичээл бүртгэх, мэдээлэл

засварлах, устгах гэх мэт функцуудээр хангагдсан байна.

- Сургалтын төлөвлөгөө. Тухайн мэргэжил тус бүр дээр дээд газраас батлагдсан

сургалтын төлөвлөгөөг хичээлийн стандартаас сонгон авч үүсгэнэ.

- Мэргэжлийн тодорхойлолт. Тухайн МБСургуульд бэлтгэж буй бүх мэргэжлийн

тодорхойлолт байх ба мөн тодорхой зөвшөөрөгдсөн эрх бүхий хандалтаар шинээр

бүртгэх засаж өөрчлөх боломжтой.

Page 9: Iltgel 2010 viii_hural

- Тайлан мэдээ, Статистик. МБС-ийн төвөөс гарах бүх тайлан мэдээ, статистикуудыг

богино хугацаанд гарган авах хэвлэх боломж олгоно.

- Тэтгэлэгт цалингийн хэсэг. Оюутнуудын тэтгэлэгт цалинтэй холбоотой бүх

функцуудыг агуулна.

Системийн хандах хэрэглэгчийн түвшин.

Энэхүү программ нь өөр өөрийн хандалтын эрхээр хязгаарлагдсан хэрэглэгчийн 4

түвшинтэй ба тухайн хэрэглэгчийн түвшин бүрт зөвшөөрөгдсөн програмууд идэвхтэй

байна. Өөрөөр хэлбэл Сургалтын менежерт олгогдох эрх буюу хийгдэх үйлдэл функцууд

нь багш, оюутан зэрэг хэрэглэгчийн түвшинд зөвшөөрөгдөхгүй гэсэн үг юм. Үүнд:

1. Сургалтын менежер :

Сургалтын алба гэсэн түвшингээр дараах ажиллагаанууд хийгдэх болно.

Оюутнуудын бүртгэл. Энэ бүх оюутнуудын дэлгэрэнгүй бүртгэл байх ба

эндээс тухайн оюутнуудын суралцах үйл ажиллагаатай холбоотой бүх

мэдээлэлийг авах боломжтой. Сургалтын менежерийн зүгээс шинээр оюутан

бүртгэх, алдаатай мэдээллийг засварлах, шаардлагагүй мэдээллийг устгах

зэрэг олон боломжуудыг олгоно.

Багшийн бүртгэл. Тухайн сургуульд сургалтын үйл ажиллагаа явуулаж буй

бүх багш нарын дэлгэрэнгүй бүртгэл байх бөгөөд сургалтын менежерээс

багшийг шинээр бүртгэх, заах хичээлийг тодорхойлох, багшийн цагийн

тооцоог хийх мөн дээрхийн адил засварлах, устгах зэрэг ажиллагаа хийгдэнэ.

Хичээлийн бүртгэл, стандарт. Тухайн сургуулийн сургалтын хөтөлбөр

төлөвлөгөөнд хамрагдаж байгаа бүх хичээлүүдийг бүртгэл байх бөгөөд энд

тухйн хичээл бүрийн хичээлийн заах багшийг тодорхойлох, мөн шинээр

бүртгэх засах зэрэг ажиллагаанууд хийдэнэ.

Тайлан мэдээ статистик. Энэ хэсэг нь тухай мэргэжил сургалт

үйлдвэрлэлийн төвийн сургалтын үйл ажилагаатай холбоотой бүхий л

тайлан мэдээг богино хугацаанд гаргах боломжийг олгоно.

Нууц үг солих. Сургалтын менежер гэсэн хэрэглэгчийн түвшинд хамрагдах

тухайн хэрэглэгч өөрийн нэвтрэх үгийг програмд тодорхойлж өгнө.

Page 10: Iltgel 2010 viii_hural

Удирдах бүртгэл. Энд сургалтын менежерийн зүгээс хичээлийн жил ба

улирал, шалгалтын болон улирлын дүнг системд оруулж эхлэх болон дуусах

хугацаа, шинээр мэргэжил нэмж бүргэх, мэргэжлийн индексийг оруулах

2. Санхүү:

Тэтгэлэгт цалингийн програм. Програмын энэ хэсэг нь сургалтын менежер

түвшингийн оюутнуудын бүртгэл хэсэгээр бүртгэгдсэн оюутнуудын

тэтгэлэгт цалинг тооцох, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанууд

хийгдэнэ.

Нууц үг солих. Санхүү гэсэн хэрэглэгчийн түвшинд хамрагдах тухайн

хэрэглэгч өөрийн нэвтрэх үгийг програмд тодорхойлж өгнө.

3. Багш:

Дүн оруулах. Сургалтын менежерээс зөвшөөрсөн хугацаанд багш өөрийн

заадаг хичээлүүдийн дүнг тухайн анги тус бүрээр програмд оруул өгнө. Энд

багшийн дүнг явцын шалгалтууд, улирлын шалгалт, гэх мэтээр тус тусд

оруулах боломжтой байна. Мөн өөр багшийн дүн болон өөрийн заадаггүй

хичээл, өөрийн хичээл заадаггүй оюутнуудын дүнг харах боломжгүй.

Удирдсан анги. Багш хэрэв даасан ангитай бол өөрийн дааж авсан ангийгн

оюутнуудын талаарх бүх мэдээлэлийг харна. Харин багш өөрчлөлт хийх

эрхгүй.

Нууц үг солих. Багш гэсэн хэрэглэгчийн түвшинд хамрагдах тухайн

хэрэглэгч өөрийн нэвтрэх үгийг програмд тодорхойлж өгнө.

4. Оюутан :

Дүн харах. Оюутан суралцсан хугацааныхаа судалсан хичээлийн дүнг зөвхөн

уншигдах байдлаар харахаас гадна.

Тэтгэлэгт цалингийн хэсэг. Тухайн оюутан өөрийн тэтгэлэгт цалингийн

талаарх мэдээллийг харах боломжтой.

Нууц үг солих. Оюутан гэсэн хэрэглэгчийн түвшинд хамрагдах тухайн хүн

өөрийн нэвтрэх үгийг программд тодорхойлж өгнө.

Page 11: Iltgel 2010 viii_hural

Зураг №1.Үндэс мэдээллийн систем

II үе шат буюу е-МБС байгуулах.

Үндэс мэдээллийн систем дээр тулгуурлан сургалтын е орчин бий болгох үе шат. Энэ шат

нь үндэс мэдээллийн бааз-д тулгуурлан интранет болон интернетийн сүлжээг ашиглан

системийг програмчлалын нэг орчингоос илүү өргөн боломж бүхий шинэ орчин руу

хөгжүүлэх замаар системийг өргөтгөх юм. Үндэс мэдээллийн санг өргөн боломж бүхий

веб порталиар удирдана.

Page 12: Iltgel 2010 viii_hural

4. Е-сургалт гэж юу вэ.

Электрон сургалт гэдэг нь сүлжээний технологийг ашиглан засварлах, хүртээх, сонгох,

илгээх, удирдах боломжийг бүртдүүлсэн өргөтгөсөн сургалт юм.

Энд сонирхуулахад е-сургалт гэсэн үгний “e” үсэгний талаар нэлээд хэдэн тайлбар байдаг.

- Exploration-(Судалгаа шинжилгээ). Суралцагч мэдээлэл ба түүний нөөцийг

судлахдаа вебийг удирдах хэрэгслийг ашиглан судлан шинжлэх хэлбэрээр

суралцдаг.

- Experience-(Туршлагажих дадлагажих). Суралцагч өөрөө туршлага хуримтлуулан

өөрийн суралцах хэмнэлд тохируулах суралцах боломжийг олгоно.

- Engagement-(Уулзалт). Суралцагсад суралцах явцдаа бүтээлчээр хамтран ажиллах,

бие биедээ туслах, харилцан туршлага солилцох боломжийг нээж өгдөг.

- Easy to use-(Хэрэглэхэд хялбар). Суралцагчдад хэрэглэхэд хялбар байдаг. Өөрийн

хэрэглэж сурсан веб хөтөч хэрэглэх мөн мэдээллийг үүсгэх түгээхэд хялбар байна.

Үндэс системийг хөгжүүлэх энэ үе шат-д дараах програмуудаар өргөтгөнө. Үүнд:

- Е-Тестийн програм боловсруулах програм.

Оюутнуудын онолын мэдлэгийг цаг хугацаа орон зайнаар үл хамааран шалгах

дүгнэх боломж бий болох юм.

- Е-хичээл боловсруулах програм.

Мэдээллийн технологийн мэдлэггүй багш нарын бэлтгэсэн (word, excel, power point

гэх хэрэглээний програм дээр бэлтгэсэн файлууд) хичээлийн файлыг систем-д

шууд ашиглах нь зохисгүй учраас нэгдсэн нэг формат-д хөрвүүлээд дараа нь

системд хэрэглэх шаардлагатай. Иймд Багш нарын бэлэн хэрэглэгдэхүүнүүдийг

системд тохирох нэгдсэн формат-д хөрвүүлэх мэргэжлийн дизайнер байх хэрэгтэй

болж байна.

- Мultimedia сургалтын програм.

Нэгэнт нэг ижил форматаар системд бүртгэгдсэн электрон хичээлийн санг ашиглан

е-сургалт явуулах, е-сургалтыг удирдах програм. Суралцагчид цаг хугацаа орон

зайнаас үл хамааран байнга системтэйгээр онолын мэдлэгээ дээшлүүлж байх гол

хүчин зүйл болно.

Page 13: Iltgel 2010 viii_hural

Зураг№2. Системийн 2-р шат

Зураг№3. Системийн 2-р шат

Үндэс мэдээллийн систем

Page 14: Iltgel 2010 viii_hural

5. Онцлог, ач холбогдол

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд удирдлагын мэдээллийн системийг

нэвтрүүлснээрээ дараах ач холбогдолтой.

- Цаас багатай технологи

- Мэдээллийн нэгдсэн орчин нэгдсэн үүсэнэ. Ингэснээрээ мэдээллийн давхардал үгүй

болж элдэв алдаа эндүүрэл үгүй болно.

- Шинэ мэдээ, мэдээллийг олон хүнд хурдан түгээх боломжтой болно.

- Системийг цаашид өөрчлөн сайжруулах хөгжүүлэхэд хялбар.

- Шинэ төрлийн сургалт, үйлчилгээ, төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх өргөн

боломж нээгдэнэ.

- Орон төсөв, мөнгөний хэмнэлт гарна.

- Мэдээллийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал сайжирна.

- Мэдээллийн урсгал ойлгожтой эмх цэгцтэй болно.

Гэх мэт олон ач холбогдолтой.

6. Дүгнэлт

Мэргэжлийн боловсролын сургуулиудын сургалт, үйл ажиллагаанд электрон мэдээллийн

системийг нэвтрүүлэх нь өнөө үед зайлшгүй тавигдаад байгаа шаардлага юм. Бид энэхүү

судалгааны ажлаараа МБСургуулийн УМС-ийг 2 үе шаттайгаар хөгжүүлэх ерөнхий

бүтцийг төлөвлөж гаргалаа. Системийг байршуулах болон хөгжүүлэх орчин нь Microsoft

SERVER2003 үйлдлийн систем, MSSQLSERVER, MYSQL өгөгдлийн санг ашиглах юм.

Системийг хөгжүүлэх I шат буюу үндэс мэдээллийн системийг байгуулахдаа desktop

client-server програмчлалын технологийг хэрэглэнэ. Харин II шат буюу е-МБС байгуулах

үе шатанд үндэс мэдээллийн сангийн бааз-д тулгуулах интернет програмчлалын

технологийг хэрэглэх юм. Энэхүү систем нь МБСургуулиудын хөгжлийн шинэ түвшинд

авчирч, багш, оюутан, удирдах ажилтан гэх мэт бүх хүрээний өдөр тутмын үйл

ажиллагаандаа мэдээллийн технологийг ашиглах, сургалтанд мэдээллийн технологийг

байнга сайжруулах ашиглах чухал хөрс суурь болж өгөх юм.

Page 15: Iltgel 2010 viii_hural

Зохиогчийн тухай: Ц.Гайтав овогт Пүрэвдоржийн Мөнхжаргал. 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Компьютерийн програмист мэргэжилтэй, Програм хангамжийн магистр, Япон Улсын Цуяама хотын Технологийн колледжид програм хангамжийн чиглэлээр “Hээлттэй эх бүхий програм хангамжийн ашиглалт” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн. Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний Залуу алтан медаль. ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн Сургуулийн Компьютер програм хангамжийн багш.