Iltgel mongol ardiin erool belge dembereliin ugs

Preview:

Citation preview

Монгол ардын ерөөл, бэлгэ дэмбэрэлийн үгийн орос хэлэнд

орчуулагдсан байдал(Л.Түдэвийн “ Нүүдэл суудал”

романы жишээн дээр)

Ц.Нямхүү (МУИС-ийн Орхон сургууль)

Монгол аман зохиолын төрөл

зүйлүүд зан аалийн болон

бэлгэдэлт шинжтэй байдгийг

тодорхой харуулах аман зохиолын

нэгэн төрөл бол бэлгэ

дэмбэрэлийн үг юм.

Бэлгэ дэмбэрэлийн үгс нь эртний хүний нийтлэг сэтгэлгээтэй холбоотой анх үүссэн хийгээд үгийн хүч нөлөөг ажил амьдрал, үйл ажиллагаандаа тус нэмэр болгох гэсэн эрмэлзэл, үгийн шидэнд итгэх үзэл эндээс тод харагдана.Хэлбэр зохиомжийн хувьд гол төлөв нэг, хоёр, гурав, дөрөв...мөрт бадаг шүлгийн бүтэцтэй тул ерөөлийн богино хэлбэр гэж судлаач Ч.Содном үзэж байсан бол судлаач С.Дулам ирээдүйн сайн сайхныг зөгнөн бэлгэдсэн адил утга,агуулгатай боловч хэлбэр хэмжээ, үүрэг зориулалтын хувьд өөр гээд ялгааг нь дурдсан байна.

Тэрээр зарим бэлгэ дэмбэрэлийн үгс нь бэлгэшээн ерөөсөн утгын зэрэгцээ захин сургамжилсан утгатай байна хэмээгээд утга,сэдвийн хувьд:

1.зан үйлийн холбогдолтой бэлгэ дэмбэрэлийн үгс

2.мал амьтны тухайт бэлгэ дэмбэрэлийн үгс

3.ажил үйлийг ерөөх бэлгэ дэмбэрэлийн үгс 3 ангилжээ.

Ерөөл гэдэг нь ард түмний амьдрал

ахуйд аз жаргал сайн сайхан ирээдүйг

бэлгэдэн ерөөсөн зан үйлийн уран

шүлэглэл байдаг.Ерөөлийг тусгайлан

мэргэшсэн авьяас билигт ерөөлчид

уламжлуулан хэлдэг бөгөөд аж

амьдрал, зан үйлийн онцлогийг

харгалзаж баяр цэнгэл, найр наадам,

гэр барих, эсгий хийх,даахь авах, тогоо

нэрэх зэрэгт тохирсон тусгай тусгай

ерөөл хэлдэг.

Дээрх эрдэмтдийн хэлсэнчлэн ерөөл, бэлгэ дэмбэрэлийн үгс зэрэг нь шүлгийн адил уран яруу айзам хэмнэл бүхий аялгуут аман яруу найраг тул орчуулгын хувьд уран зохиолын орчуулгад хамаарах ажээ.Уран зохиолын орчуулга бол бусад төрлийн орчуулгуудаас хамгийн ярвигтай, орчуулагчийн ур чадвар , авъяас билгийг дээд зэргээр сорин шалгах төрөл хэмээн орчуулагч Д.Гүн-Үйлс “ Орчуулга зүй.Найруулга зүй” номондоо бичжээ.

Энэхүү ажлаараа монгол ардын ерөөл, бэлгэ дэмбэрэлийн үгс орос хэлэнд хэрхэн орчуулагдсан болохыг судлахыг зорьсон болно.Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон ардын уран зохиолч Л.Түдэвийн төрийн шагнал хүртсэн “ Нүүдэл суудал” романаас (орос хэл рүү орчуулсан Г.Матвеевая,М., 1983) бэлгэ дэмбэрэлийн үг,ерөөлийг түүвэрлэн авч орчуулагдсан байдалд анализ хийсэн болно.

Овооны эх танд Тебе, великому обону,

Олзны их маньд Еще одно пожертвование

Энэ бэлгэ дэмбэрэлийн үг нь овоонд чулуу нэмэхэд хэлдэг үг бөгөөд орос хэлэнд орчуулахдаа олзны эх маньд гэсэн хоёрдугаар мөрийг орхин орчуулжээ. Энэ нь овоон дээр гарч аз хиймороо сэргээн олз омог,идээ будааныхаа дээжийг өргөдаг монголчуудын зан үйл,сэтгэлгээтэй холбоотой бөгөөд магадгүй орчуулагчид энэ нь хүндрэлтэй асуудал байсан бизээ.

Энэ ерөөлийг орчуулахдаа үгчлэх утгачлах хандлагыг зэрэгцүүлэн орос хэлэнд толгой холбон уншигчдын сэтгэлд хүргэжээ.

Үйлс бүт. Үйлс дэлгэр – муж пожелал ей успеха,получил в ответ ласковый взгляд.

Мөнх настай В седле с серебряными стременамиМөнгөн дөрөөтэй яваарай Станешь ездить, дочка моя!

Ерөөснөөсөө илүү ерөөлтэй Будет, будет счастлива она Еще больше,чем вы пожелали

Хэлснээсээ илүү хэмжээтэй Ты прославься, сынок!

Түмний түрүүнд Төрийн манлайд яваарай В государственных делах

Зээ

Атар сайхан дэнж дээр

Арван хуруугаар урлаж

Айл аймгаар хамтарч

Айраг тараг бэлтгэж

Зун цагийн зүлэг сонгож

Зуун түмэн хонины

Зунгагтай цагаан ноосыг

Зулж зүйж дэлгээд

Зуун голын усаар

Зулхай бүрийг шүршээд

Эвтэйхэн эвхэж хуйлаад

Эвий нь олж боогоод

Дун шиг цав цагаан

Дурдан шиг артай болтугай.

Агт мориороо татаж

Ахин ахин өнхрүүлэх

Эсгийн нэртэй эд нь

Энгүй захтай болтугай

На прекрасной степной равнине

Собрались мастера соседи.

Приготовили много-премного

Кумыса и простокваши.

Летний выбрали день погожий,

Чистую шерсть

По земле разостлали,

Водою сто рек

Щедро смочили,

Войлок валяли, коней припрягали,

Чтоб по земле его волочили.

Пусть белоснежный получится войлок,

Пусть шелковистым, красивым будет,

Гладкий, выровненными краями.

Дарсан сайхан эсгий

Далан гэрийн бүрээс

Зулж хийсэн хүн нь

Зуун намрыг үзэж яв.

Цагаан эсгий цавгүй

Цааш нааш гавгүй

Цаснаас илүү цагаан

Яснаас илүү хатуу

Мөснөөс илүү мөлгөр

Мөнгөнөөс илүү үнэтэй

Человек,свалявший войлока столько,

Что хватит на семьдесят юрт с лихвою,

Пусть добро встретит сотую осень

Пусть будет у вас белоснежный войлок,

Чистый, без пятнышка и без складки,

Плотнее кости, как лёд, блестящий,

Пусть будет он серебра дороже.

Дээрх хоёр эсгийн хийх ерөөлийг үгчлэн орчуулсан байна.

Гэрийн хэв сайхан бол гэж Дамбийг ерөөхөд Бэгзлхам авхайн угтуулан

-Морь зэх ! гэж хариу өчлөө. -Да получится у вас юрта правильная, стройная! – вежливо

пожелал он хозяевам. -Да исполнится ваше пожелание! - живо откликнулась супруга

Лувсанпэрэнлэя. Сумнаас хурдан, Өднөөс хөнгөн,дүр,дүр гэсэн ерөөл хэлж хурга ишгэдийг хөөрхий

болгодогсон. При этом как говорилось в благопожелании, быстрее стрелы,

легче пера. Энэ сумнаас хурдан Өднөөс хөнгөн гэсэн өрөөлийн үгийг орос хэлэнд орчуулахдаа

үгчлэн орчуулжээ.

Зээ,Эзэн нь мөнх Пусть даже далекий путь тебе покажется краток,

Идээ нь ариун! А в юрте твоей всегда пусть будут мир и достаток.

Энэ ерөөлийг орчуулахдаа утгачлах аргыг хэрэглэсэн байна

Хойт хангайн бургасаар

Хавирга юугий нь хийсэн,

Хандгай бугын зоогоор

Наана цаанаас товчилсон

Хана түүнийг мялааяа!

Хандгайн модыг хагалж хийсэн

Харуулын ирээр өөлж хийсэн.

Хамаг амьтныг хашин тогтоосон

Хаалга түүнийг мялааяа.

Хусан модыг цавчиж хийсэн,

Хуруу даагы нь өрөмдөж хийсэн,

Нарны гэрлийг нааш оруулагч,

Галын гэрлийг гадагш дэлгэрүүлэгч

Цонх түүнийг мялааяа.

Буман ардтай бужигнаж,

Түмэн ардтай түжигнэж,

Төр засаг юугаан

Төмөр хүрээ мэт бататгаж,

Төрсөн олон биднуус

Хаврын цэцэг мэт дэлгэрэхийн

Үүрдийн сайхан ерөөлийг

Өргөн өргөн дэвшүүлье

Дом стоит,уже готовый.

Ярко высветило солнце

Стекол синие квадраты.

Там из всех краев окрестных

Собираются араты.

Энэхүү ерөөлийг орчуулахдаа утгачлан маш товчоор орчуулсан байдлаас харахад орчуулагчид энэ нь хүндрэлтэй эсвэл чухал шаардлагагүй гэж үзсэнтэй холбоотой болов уу.

Хөвгүүн үр нь

Хөдөө гол дүүртүгэй

Охин үр нь

Орон нутагтаа зохитугай! гэсэн романы сүүлийн ерөөлийг орчуулаагүй байсан болно.

Хоймсон роман дахь ерөөл, бэлгэ дэмбэрэлийн үгийг түүвэрлэн орос хэлэнд орчуулагдсан байдлыг ажиглан дараах дүгнэлтийг гаргаж байна.

1.Монгол хэлэнд бүхэл бүтэн хэдэн өгүүлбэрээр илэрхийлэн хэлэх утга санаа, ёс заншил, зан үйл хэдхэн үгээр сүүл толгой холбон утга төгс, уянга яруу илэрхийлж байгаа нь монгол хэл баялаг, уран яруу хэл болохыг тодоор илэрхийлж байна. Орос хэлэнд толгой холбох ёс байгаа ч энэ ньорчуулгад ховор хэрэглэгддэг байхад монгол хэлэнд үг, ерөөл бүрт сүүл толгой холбож шүлгийн айзам хэмнэлтэй байсан.

2. Ерөөл, бэлгэ дэмбэрэлийн үг зэргийг орчуулахдаа үгчлэх, утгачлах аргыг голлодог бөгөөд орчуулагчийн арга барил, орчуулгын хэл зэргээс хамааран нэмэлт, орхилт, ерөнхийлөл, тодруулал зэрэг бусад аргуудыг хэрэглэгддэг байна.

3. Ажил үйлээ ерөөх, биеэ биедээ урам хайрлах,сайн сайхан зүйлийг бэлгэшээх зэрэг нь монгол зан үйл, ёс заншил, сэтгэхүй сэтгэлгээний илрэл болох буюу хэлээр дамжуулан соёлоо илэрхийлэх арга болох бөгөөд орчуулагч хүн энэ бүхнийг сайтар мэдсэний үндсэн дээр үгийн нөөц,баялаг сайтай байх шаардлага чухал байна.

4.Хэлзүйн хэлбэржилтийн хувьд монгол хэлэнд “захиран хүсэхийн -г” –аарай4 , орос хэлэнд мөн захиран хүсэхийн “ пусть” , хандсан үг түгээмэл хэрэглэгддэг

1. Гүн-Үйлс.Д , Орчуулга зүй.Найруулга зүй, УБ.,2008

2. Гүрбазар. Р, Орчуулгын онол, дадлагын үндэс., 1996

3. Дулам.С, Нандинбилиг.Г,Монгол аман зохиолын онол, УБ., 2007,х 116-279

4. Комиссаров.В.Н , орчуулсан Л.Үржинханд, Орчуулгын онол,сурах бичиг, УБ., 2008

5. Өлзийхутаг.Ц , Монгол ардын ерөөл магтаал IV, цуврал7 дэвтрийн 5 дугаар дэвтэр, УБ.,1989

6. Түдэв.Л , Нүүдэл суудал, УБ., 1978

7. Түдэв.Л, От кочевья к оседлости, М., 1983.,перевод с монгольского Г.Матвеевой.,