46
ЭКОНОМИКСИЙН ҮНДЭС хичээлийн лекц Эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн тэнцвэр

Эрэлт, нийлүүлэлт зах зээлийн тэнцвэр.pptx

Embed Size (px)

Citation preview

ЭКОНОМИКСИЙН ҮНДЭС хичээлийн лекц

 

Эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн тэнцвэр

Зах зээл

• Зах зээлийн эдийн засагт бүтээгдэхүүний үнэ нь эрэлт ба нийлүүлэлтийн харилцан үйлчлэлээр тодорхойлогдоно.

Эрэлт гэж юу вэ?

Эрэлт гэдэг нь худалдан авах чадвар буюу орлогоор баталгаажсан хэрэгцээ юм.

Хэрэгцээ=эрэлт+мөрөөдөл

Хэрэгцээний биелсэн хэсэг нь эрэлт, үлдсэн хэсэг нь мөрөөдөл юм.

Өөрөөр хэлбэл төлбөрийн чадвартай хэрэгцээг эрэлт гэдэг.

Эрэлт (demand)

• Тухайн цаг хугацаанд бусад хүчин зүйлс хэвээр байхад эрэлтийн тоо хэмжээ болон үнийн хоорондох харилцан уялдаа холбоог харуулна.

Demand schedule

Эрэлтийн муруй

Эрэлтийн хууль

• Тухайн цаг хугацаанд бусад хүчин зүйлс хэвээр байхад эрэлтийн хэмжээ болон үнийн хоорондох харилцан урвуу хамаарлыг эрэлтийн хууль гэдэг.

• Тухайн цаг хугацаанд бусад хүчин зүйлс хэвээр байхад бүтээгдэхүүний үнэ буурахад эрэлтийн хэмжээ өсөх ба үнэ өсөхөд эрэлтийн хэмжээ буурч байвал эрэлтийн хууль гэдэг.

• Эрэлтийн хууль ёсоор эрэлтийн муруй нь эрэлтийн тоо хэмжээ болон үнийн хооронд урвуу хамааралтай

Эрэлтийн график

P

Q

D

A

B

P1

P2

Q1Q2

Харьцангуй болон нэрэлсэн үнэ

• Relative price = price of a good in terms of another good

• Nominal price = price expressed in terms of the monetary unit

Эрэлтийн муруй дараахь шалтгааны улмаас сөрөг налалттай байдаг.

• Орлуулалтын нөлөө: Бусад хүчин зүйлс хэвээр байхад тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний харьцангуй үнэ өсөхөд тухайн бүтээгдэхүүнээс авах хэмжээ буурч, орлуулах бүтээгдэхүүнээс авах хэмжээ нэмэгдэнэ. Иймд тухайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр эрэлтийн хэмжээ буурдаг.

• Орлогын нөлөө: Бусад хүчин зүйлс хэвээр байхад тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ орлоготой нь харьцангуйгаар өсөхөд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээ буурдаг. (Худалдан авах чадвар багасна)

Эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлс

1. Үнийн хүчин зүйл (эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт)

2. Үнийн бус хүчин зүйлс (эрэлтийн өөрчлөлт)

Эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлс

• Үнийн хүчин зүйл буюу тухайн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөд эрэлтийн хэмжээ өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний үнэ өсвөл эрэлтийн хэмжээ буурна, харин тухайн бүтээгдэхүүний үнэ буурвал эрэлтийн хэмжээ өснө(Эрэлтийн муруйн дагуу цэгэн шилжилт хийгдэнэ).

• Үнээс бусад хүчин зүйлсийн өөрчлөлт нь эрэлтийн муруйг шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл үнэ тогтмол байхад үнээс бусад хүчин зүйлс өөрчлөгдөхөд эрэлтийн муруй баруун эсвэл зүүн тийш шилждэг.

Эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт болон эрэлтийн өөрчлөлт

Change in quantity demanded Change in demand

Эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлс

• Хэрэглэгчийн таашаал• Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холтоотой үнэ• Орлого• Хэрэглэгчдын тоо• Ирээдүйн үнэ болон орлогын талаархи

хүлээлтүүд

Хэрэглэгчийн таашаал

- Тухайн барааг хэрэглэдэг хэрэглэгчдийн таашаал нэмэгдсэнээр тухайн барааны эрэлт нэмэгдэх ба эсрэг тохиолдолд эрэлт багасна.

Холбоотой бүтээгдэхүүний үнүүд

• Орлуулдаг бүтээгдэхүүний үнэ өсөхөд бусад бүтээгдэхүүний эрэлтийг өсгөнө.

• Хосолдог бүтээгдэхүүний үнийн өсөлт нь бусад бүтээгдэхүүний эрэлтийг багасгадаг.

Орлуулдаг бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт

• Price of coffee rises:

Хосолдог бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт

• Price of DVDs rises:

Орлого ба эрэлт: хэвийн бүтээгдэхүүнүүд

• Хэрэв орлого өсөхөд бүтээгдэхүүний эрэлт өсч байвал тухайн бүтээгдэхүүнийг хэвийн бүтээгдэхүүн гэнэ.

Орлого ба эрэлт: дорд бүтээгдэхүүнүүд

• Хэрэв орлого өсөхөд бүтээгдэхүүний эрэлт буурч байвал тухайн бүтээгдэхүүнийг дорд бүтээгдэхүүн гэнэ.

Худалдан авагчдын тоо

• Худалдан авагчдын тоо өсөхөд эрэлт өснө.

Хүлээлтүүд

• Ирээдүйн үнэ өснө гэсэн хүлээлт нь одоогийн эрэлтийг өсгөх болно.

• Ирээдүйн үнэ буурна гэсэн хүлээлт нь одоогийн эрэлтийг багасгах болно.

• Ирээдүйн орлого өснө гэсэн хүлээлт нь бүх хэвийн бүтээгдэхүүний эрэлтийг өсгөх болно

• Ирээдүйн орлого буурна гэсэн хүлээлт нь бүх хэвийн бүтээгдэхүүний эрэлтийг багасгах болно

Зах зээлийн эрэлт

Зах зээлийн эрэлт гэдэг нь тухайн үнийн үед хэвтээ тэнхлэгийн дагуу хэрэглэгчдийн эрэлтийг нэмж тодорхойлдог. Үүнийг томьёолбол:

Зах зээлийн эрэлтийн муруй

Нийлүүлэлт гэж юу вэ?

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс буюу эдийн засгийн нөөцөөр баталгаажсан үйлдвэрлэлийг нийлүүлэлт гэж ойлгож болно.

Үйлдвэрлэл гэдэг нь орцыг гарц болгон хувиргаж байгаа процесс юм.

Production=Supply + Disturbance

Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үед нийлүүлэлт нь эрэлтэд тулгуурладаг.

Нийлүүлэлтийн хэмжээ болон түүнийг тодорхойлогч хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг харуулсан функцыг нийлүүлэлтийн функц гэх ба дараахь байдлаар томьёолж болно.

Нийлүүлэлтийн функц

• Нийлүүлэлт нь маш олон хүчин зүйлээс хамаардаг(үнийн болон үнийн бус хүчин зүйлс)

• Үнийн бус хүчин зүйлсийг тогтмол гэж үзээд нийлүүлэлтийн хэмжээг зөвхөн тухайн бүтээгдэхүүний үнээс нь хамааруулан тодорхойлдог бөгөөд үүнийг нийлүүлэлтийн энгийн функц гэдэг. Нийлүүлэлтийн энгийн функцийг графикаар харуулъя.

Qs=f(p) – нийлүүлэлтийн энгийн функц

PS

Q

A

B

P1

P2

Q1Q2

Нийлүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлс

1. Үнийн хүчин зүйл (нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт)

2. Үнийн бус хүчин зүйлс (нийлүүлэлтийн өөрчлөлт)

Нийлүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлс

• Үнийн хүчин зүйл буюу тухайн бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөхөд нийлүүлэлтийн хэмжээ өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний үнэ өсвөл нийлүүлэлтийн хэмжээ өснө, харин тухайн бүтээгдэхүүний үнэ буурвал нийлүүлэлтийн хэмжээ багасна(Нийлүүлэлтийн муруйн дагуу цэгэн шилжилт хийгдэнэ).

• Үнээс бусад хүчин зүйлсийн өөрчлөлт нь нийлүүлэлтийн муруйг шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл үнэ тогтмол байхад үнээс бусад хүчин зүйлс өөрчлөгдөхөд нийлүүлэлтийн муруй баруун эсвэл зүүн тийш шилждэг.

Нийлүүлэлтийн өөрчлөлт ба нийлүүлсэн тоо хэмжээний өөрчлөлт

Нийлүүлэлтийн өөрчлөлт Нийлүүлсэн тоо хэмжээн дах өөрчлөлт

Нийлүүлэлтийн өөрчлөлт

• Нөөцийн үнэ

Бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэхэд шаардлагатай нөөцүүдэд дараахь зүйлс хамрагддаг.- Газар- Хөдөлмөр- Капитал- Аж ахуй эрхлэх чадвар- Дээрх нөөцүүдийн үнийн өсөлтийн улмаас тухайн

бүтээгдэхүүний зардал өсөх ба улмаар нийлүүлэлт буурдаг.

• Технологи- Үйлдвэрлэлийн технологи боловсронгуй болсоноор нэгж

бүтээгдэхүүн, үйлчилгээнд ноогдох дундаж зардал буурч нийлүүлэлт өснө.

• Хүлээгдэж буй үнэ

- Ирээдүйд үнэ өснө гэсэн таамаглал байгаа бол өнөөгийн нийлүүлэлтийг багасгана. Эсрэг тохиолдолд нийлүүлэлтийг өсгөнө.

Нийлүүлэлтийн өөрчлөлт

• Өрсөлдөгчдийн тоо- Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр шинээр

пүүсүүд орж ирэх нь нэг пүүсийн зах зээлд эзлэх хувь хэмжээг бууруулж, нийлүүлэлтийг бууруулахад хүргэнэ. Эсрэг тохиолдолд нийлүүлэлтийг өсгөнө.

• Засгийн газар бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр тодорхой бодлого зохицуулалтыг хийж байдаг.

- Үнийн дээд ба доод түвшинг тогтоох- Татвар ноогдуулах- Татаасын хөнгөлөлт үзүүлэх- Квот тогтоох

Тухайлбал засгийн газар үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор татаасын хөнгөлөлтийг үзүүлсэнээр үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хүргэдэг.

Нийлүүлэлтийн өөрчлөлт

• Дээрхээс гадна үйлдвэрлэгчийн нийлүүлэлтэд улс төр, нийгмийн болон байгалийн шинж чанартай олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Жишээ нь зун ган болсоноор хүнсний ногооны нийлүүлэлтийг багасгадаг.

Нийлүүлэлтийн өөрчлөлт

Зах зээлийн нийлүүлэлт

• Тухайн төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг пүүсүүдийн нийлүүлэлтийг нэмэх замаар зах зээлийн нийлүүлэлтийг тодорхойлж болно. Үүнийг томъёолбол:

p

Q

Ap*

Q*

D0

S0

Q*=Qd=QsА – зах зээлийн тэнцвэрт цэгp* - тэнцвэрт үнэ; Q* - тэнцвэрт тоо

Зах зээлийн тэнцвэр

Үнэ тэнцвэрт үнээс доогуур бол

• Хэрэв үнэ тэнцвэрт үнээс доогуур тогтвол хомсдол бий болно.

Үнэ тэнцвэрт үнээс дээгүүр тогтвол

• Хэрэв үнэ тэнцвэрт үнээс дээгүүр тогтвол илүүдэл бий болно.

Эрэлтийн өсөлт

Эрэлтийн уналт

Нийлүүлэлтийн өсөлт

Нийлүүлэлтийн уналт

Үнийн тааз (дээд хэмжээ)

• Үнийн тааз – хууль ёсоор тогтоосон хамгийн их үнэ

• Зорилго: Зах зээлийн тэнцвэрт үнэээс доогуур үнэ тогтоох

• Жишээ:– Рентийн хяналт– Дайны үеийн үнийн хяналт

Үнийн тааз

Үнийн шал

• Үнийн шал – хууль ёсоор тогтоосон хамгийн бага үнэ

• Зорилго: Тэнцвэрт үнээс дээш тогтоохоор төлөвлөсөн үнэ

• Жишээ:– ХАА-н үнийн дэмжлэг– Хуулийн дагуу цалингийн доод хэмжээ

Үнийн шал