7
ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН “Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн”-гийн эрхэм зорилгод нийцүүлэн хүндээ чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулж, өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчнийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж ажилд нь мэргэшүүлэх, шинэ мэдлэгийг бий болгох, ахиж дэвшиж ажиллах нөхцөлийг бий болгосноор байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Ажиллах хүчин a. Сургалтын чиглэлээр: 2018 онд байгууллагын ажилтнуудаас. 1. Мэргэшсэн 1 2. Магистр 2 3 1 1 4 1 1 1 3 1 1 2 1 1 1 Мэргэшсэн мэргэжилтэн Мэргэшсэн архитектор Мэргэшсэн инженер Мэргэшсэн эдийн засагч Тэргүүлэх төсөвчин Зөвлөх инженер Зөвлөх архитектор Улсын эксперт Хүний нөөц Тамгын хэлтэс ХТХ ИДБЗТХ ЗТХ ХМХ 14 8 3 3 3 17 Архитектор Инженер Эдийн засагч Газар зохион байгуулагч

Хүний нөөцupri.ub.gov.mn/wp-content/uploads/hunii_nuuts/ХҮНИЙ... · 2019. 1. 9. · ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хүний нөөцupri.ub.gov.mn/wp-content/uploads/hunii_nuuts/ХҮНИЙ... · 2019. 1. 9. · ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН

ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН АЖЛЫН

ТАЙЛАН

“Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн”-гийн эрхэм зорилгод нийцүүлэн хүндээ

чиглэсэн үйл ажиллагааг хүний нөөцийн менежментийн арга зүйг ашиглан явуулж,

өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчнийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж ажилд нь

мэргэшүүлэх, шинэ мэдлэгийг бий болгох, ахиж дэвшиж ажиллах нөхцөлийг бий

болгосноор байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Ажиллах хүчин

a. Сургалтын чиглэлээр:

2018 онд байгууллагын ажилтнуудаас.

1. Мэргэшсэн 1

2. Магистр 2

3

1 1

4

1 1 1

3

1 1

2

11 1

Мэргэшсэн мэргэжилтэн

Мэргэшсэн архитектор

Мэргэшсэн инженер

Мэргэшсэн эдийн засагч

Тэргүүлэх төсөвчин

Зөвлөх инженер

Зөвлөх архитектор

Улсын эксперт

Хүний нөөц

Тамгын хэлтэс ХТХ ИДБЗТХ ЗТХ ХМХ

14

8

3

33

17

Архитектор Инженер

Эдийн засагч Газар зохион байгуулагч

Page 2: Хүний нөөцupri.ub.gov.mn/wp-content/uploads/hunii_nuuts/ХҮНИЙ... · 2019. 1. 9. · ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН

3. Доктор 1

4. Мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулсан сургалт 29

5. Дотоод сургалт /давхардсан тоогоор/ 287

Нийт 320 /давхардсан тоогоор/ ажилтнууд сургалтад хамрагдан, өөрийгөө

хөгжүүлж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлсэн.

Тайлант онд байгууллагын ажилтнуудын мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх,

мэргэжлийн чиглэлээрээ сурч боловсрох, шинэлэг зүйлийг сурч мэдэн ажилдаа

нэвтрүүлэх, өөрийгөө нээн илрүүлэх, илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, ололт

амжилт, туршлагаа харилцан солилцох зорилгоор дотоодын сургалт зохион

байгуулах төлөвлөгөө гарган, байгуулагын даргын баталсан хөтөлбөрийн дагуу

сургалтуудыг зохион байгуулж, нийт ажилтнуудыг хамруулсан.

Д/д Сургалтын сэдэв Ажилтан Албан тушаал

1 Хот төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах арга зүй

Л.Ганбат Хэлтсийн дарга

2 Хот төлөвлөлтийн үе дэх газар зохион байгуулалтын асуудал

Г.Уранбайгал Ахлах мэргэжилтэн

3 Rivet-н анхан шатны мэдээллийн талаар сургалт

Н.Мөнхзул Архитектор

4 Б.Дөлгөөн Архитектор

5 Цаг ашиглалтын талаар сургалт Э.Төрболд Эдийн засагч

6 Орлогод нийцсэн орон сууцны тухай ойлголт, түүний бодлогын асуудлууд

Б.Гүнжидмаа Хэлтсийн дарга

7 Хүний хөгжлийн тухай ойлголт П.Жавхлантөгс Цахилгааны инженер

8 Б.Алтаншагай Цахилгааны инженер

9 БНХАУ-д болсон НҮБ-ын орон зайн мэдээллийн анхдугаар конгрессд оролцсон талаарх мэдээлэл

Д.Даваажаргал ХТХ-ийн Геодези инженер

11% 4%

0%

1% 0%

8%

76%

Page 3: Хүний нөөцupri.ub.gov.mn/wp-content/uploads/hunii_nuuts/ХҮНИЙ... · 2019. 1. 9. · ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН

Тайландын Бангкок хотноо үндэсний хөгжлийн удирдлагын институтэд

тогтвортой хөгжлийг хот төлөвлөлтөд тусгах сургалтад 10 албан хаагч, Солонгос

улсад 3, Япон Улсад зохион байгуулагдсан Азийн Архитекторуудын сургалтад 3 хүн,

БНХАУ-д зохион байгуулагдсан “Ази номхон далайн бүсийн зөвлөхүүдийн хорооны

ээлжит хурал”-д 1, нийт 17 ажилтан хамрагдсан.

2018 оны 1 дүгээр улиралд Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгээс

Тайландын Бангкок хотноо үндэсний хөгжлийн удирдлагын институтэд тогтвортой

хөгжлийг хот төлөвлөлтөд тусгах сэдвээр сургалтанд Б.Алтанчимэг, Б. Өлзийбаяр,

Я. Ганзориг, Т. Тэлмэн, Б. Эрхүү, Т. Хорлоо, Э. Эрдэнэмөнх, Л. Ганбат, Н.

Эрдэнэцэцэг, Б. Жавхлантөгөлдөр 10 албан хаагч хамрагдсан.

2018 оны 11 дүгээр сард ХМХ-ийн дарга Б.Гүнжидмаа, ХТХ-ийн мэргэжилтэн

Л.Уянга нар нь Солонгос улсад Олон улсын хотын сургалтын төвөөс зохион

байгуулсан Азийн улсуудын орлогод нийцсэн оронг сууцны бодлогын нэгдсэн

загварчлал сэдэвт сургалтад хамрагдсан.

Page 4: Хүний нөөцupri.ub.gov.mn/wp-content/uploads/hunii_nuuts/ХҮНИЙ... · 2019. 1. 9. · ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН

Мэргэжил дээшлүүлэх сургалт:

Page 5: Хүний нөөцupri.ub.gov.mn/wp-content/uploads/hunii_nuuts/ХҮНИЙ... · 2019. 1. 9. · ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН

Зураг төслийн хэлтсийн архитектор Л.Хүрэлтушаа, Н.Мөнхзул нар ШУТИС-

ийн БИАС-д магистрантурт, архитектор Л.Уянга Улаанбаатар их сургуульд

магистрантурт , Г.Уранбайгал ШУТИС -д докторантурт тус тус суралцаж

байна.

Ажилтнуудыг мэргэшүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулсан ажлын үр

дүн гарч 2018 онд Мэргэшсэн архитекторын болзлыг 3 ажилтан тус тус

хангалаа. Үүнд: Л.Уянга, М.Жавхлан нар мэргэшсэн архитекторч болсон.

Богино хугацааны түр сургалт:

Стандарт хэмжилзүйн газартай хамтран зохион байгуулсан Чанарын

удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартын шаардлага сэдэвт

сургалтад удирдлагын манлайлал, менежментийн чиглэлээр 2 өдрийн

сургалтад дарга Ч.Рэгзмаа, Тамгын хэлтсийн дарга Л.Эрдэнэбат, Хөгжлийн

менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа, Инженерийн дэд бүтцийн

хэлтсийн дарга Д.Гэрлээ, Хүний нөөцийн дотоод асуудал хариуцсан ажилтан

Г.Банзрагч нар хамрагдлаа.

Түүнчлэн Хөгжлийн менежментийн хэлтсийн эдийн засагч Э.Төрболд,

С.Баасансүрэн нар Urban Nexus 7 хоногийн сургалтад хамрагдаж,

сертификат гардан авсан.

Мөн дарга Ч.Рэгзмаа, Хөгжлийн менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа,

эдийн засагч Э.Төрболд, С.Баасансүрэн нар Худалдаа Аж Үйлдвэрийн

танхимын Гадаад харилцааны хэлтсээс зохион байгуулсан Төслийн

удирдлага 1 өдрийн сургалтад хамрагдсан.

Хэлтсийн дарга Э.Энхбаяр, ахлах мэргэжилтэн Л.Хүрэлтушаа, архитектор

Н.Мөнхзул нар Барилгын зураг төслийн холбооноос зохион байгуулсан

“Барилгын Эталон зураг” чадавхжуулах сургалтанд хамрагдсан.

2018 оны 01-р сарын 29-нөөс, 3-р сарын 7-ны хооронд Хот төлөвлөлтийг

сайжруулах, дэд төвийг хөгжүүлэх оролцогч байгууллагуудын ажилтнуудын

чадавх хөгжүүлэх сургалтад хамрагдаж архитектор Б.Доржханд, М.Номун, Д.

Хулан, Д.Даваажаргал, Г.Уранбайгал, Б.Өлзийбаяр, Л.Уянга, Б. Тамир

“ГЭРЧИЛГЭЭ” авсан.

2018.04.31-05.01-нд Онцгой байдлын ерөнхий газар, Нэгдсэн үндэсний

байгууллага, Гамшгийн эрсдэлийн газар /UNISDR/-тай хамтран зохион

байгуулсан хотуудын гамшгийн тэсвэрлэх чадавхийг үнэлэх онооны аргыг

ашиглах сургалтанд оролцож мэргэжилтэн Б.Өлзийбаяр, М. Жавхлан

сертификат авсан.

Page 6: Хүний нөөцupri.ub.gov.mn/wp-content/uploads/hunii_nuuts/ХҮНИЙ... · 2019. 1. 9. · ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН

VISUM програмын сургалтанд геодезийн инженер Д.Даваажаргал

хамрагдсан.

JICA болон Барилга, Хот байгуулалтын яам хамтран Хот, суурын газрыг

дахин хөгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжилтнүүдэд зориулсан гарын

авлага боловсруулах замаар сургагч багш бэлтгэх сургалт семинарт

хэлтсийн архитектор Д.Хулан, М.Номун нар хамрагдсан. /2018.11.28-30

өдрүүдэд зохион байгуулагдсан сургагч багшийн практик сургалтад

хамрагдан Гэрчилгээ авсан./

- Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу

2018.03.22-нд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн

дадлага сургалтад 30 ажилтан хамрагдлаа.

- 2018 оны 2 дугаар сард ХМХ-ийн эдийн засагч С.Баасансүрэн нь Барилга хот

байгуулалтын яам болон Жайка олон улсын байгууллагын хамтран зохион

байгуулсан Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн нэгж

талбарыг өөрчлөн зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах сэдэвт

сургалтад хамрагдаж сертификат гардан авсан.

- 2018 оны 4 дүгээр сард ХМХ-ийн дарга Б.Гүнжидмаа нь Стандарт хэмжил

зүйн үндэсний төвөөс зохион байгуулдаг Чанарын удирдлагын тогтолцооны

менежмент сургалтад хамрагдаж, сертификат авсан.

- 2018 оны 8 дугаар сард тус хүрээлэн НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын

хөтөлбөр (UN-Habitat), Солонгос улсын Олон улсын хотын сургалтын төв

(IUTC), Монголын Архитекторуудын Эвлэл зэрэг байгууллагуудтай хамтран

2018 оны 8-р сарын 27-ноос 31-ний хооронд Монголын Архитекторуудын

Эвлэлийн байрны хурлын зааланд зохион байгуулсан “Бага, дунд орлоготой

өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй сууц болон ариун цэврийн

байгууламжийн асуудлууд” сэдэвт олон улсын сертификат олгох сургалтад

12 ажилтан хамрагдсан.

- ХМХ-ийн ахлах Э.Эрдэнэмөнх Монголын Архитекторуудын Эвлэлээс зохион

байгуулсан эдийн засгийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан.

Нийт ажилтнуудын 68 хувь нь 3 ба түүнээс дээш ажилласан мэргэшсэн

боловсон хүчин байна. Үүнээс: МУ-ын Зөвлөх 5, мэргэшсэн 10 инженер,

архитекторууд ажиллаж байна.

2019 онд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн нь хүний нөөцийн

чадавхиа сайжруулж, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх замаар олон улсын

Page 7: Хүний нөөцupri.ub.gov.mn/wp-content/uploads/hunii_nuuts/ХҮНИЙ... · 2019. 1. 9. · ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, СУРГАХ ТАЛААР ХИЙСЭН

чанарын стандартын шаардлага хангасан зураг төсөв, хот төлөвлөлтийн баримт

бичиг боловсруулдаг салбарын тэргүүлэгч байгууллага болохоор зорилго тавин

ажиллаж байна.

Уг зорилгод хүрэхийн тулд ажилтнуудыг мэргэшүүлж, нийгмийн асуудлыг

зохих төвшинд шийдэж, тогтвор сууршилтай ажиллах нөхцлийг бүрдүүлж, хүний

нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, урамшуулах замаар хүний нөөцийн

чадавхийг нэмэгдүүлсэн байна гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллана.

ТАЙЛАН ХЯНАСАН: ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЭРДЭНЭБАТ ТАЙЛАН БИЧСЭН: МЭРГЭЖИЛТЭН Д.ОЮУНЧИМЭГ