18
2015-11-13-нд БГД-ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийнханд үзүүлэх хичээл багш А.Замбага 9-р ангийн уран зохиол, С.Бурмаа 8-р ангийн монгол хэл, Д.Баярмаа 7-р ангийн монгол бичгийн хичээлийг зааж, зөвлөгөө авлаа. 2015-11-16-нд БГД-ийн төрийн өмчийн сургуулийн захирлуудад “Цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг танилцуулах хичээл багш А.Замбага 9-р ангийн уран зохиол, С.Бурмаа 8-р ангийн монгол хэл, Д.Баярмаа 7-р ангийн монгол бичгийн хичээлийг зааж, зөвлөгөө авлаа.

2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

  • Upload
    dodiep

  • View
    261

  • Download
    8

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

2015-11-13-нд БГД-ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн багийнханд

үзүүлэх хичээл багш А.Замбага 9-р ангийн уран зохиол, С.Бурмаа 8-р ангийн монгол

хэл, Д.Баярмаа 7-р ангийн монгол бичгийн хичээлийг зааж, зөвлөгөө авлаа.

2015-11-16-нд БГД-ийн төрийн өмчийн сургуулийн захирлуудад “Цөм

хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг танилцуулах хичээл багш А.Замбага 9-р

ангийн уран зохиол, С.Бурмаа 8-р ангийн монгол хэл, Д.Баярмаа 7-р ангийн

монгол бичгийн хичээлийг зааж, зөвлөгөө авлаа.

Page 2: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

БАТЛАВ. СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Ч.АЮУРЗАНА

Хичээл заасан багш: А.Замбага

Анги: 9

Нэгж хичээлийн сэдэв: Монголын эртний яруу найргийн зохиолыг уншиж судлах

Зорилго: Монголын эртний яруу найргийн зохиолыг уншаад утгыг ойлгох, яруу

найргийн зохиолын утгыг бүрдүүлэхэд хэл найруулга, сэдэв гол санаа нь хэрхэн

нөлөөлж байгааг задлан шинжлэх аргад суралцах

Суралцахуйн зорилт: Унших Ярих Бичих

Зохиолыг мэдэрч ойлгож унших

Шүлгийн сэдэв утыгн нэгдлийг үнэлэх

Шүлгийн айзам хэмнэл, холбоцыг

тайлбарлах

Уран дүрслэлийн учир холбогдол, яруу

хэрэглүүрийг нарийвчлан шинжлэх

Зохиолчийн үг сонголтыг судлах

Зохиолын талаар төрсөн

сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлж,

зохиолыг үнэлж дүгнэж ярих

Шүлгийн холбоц, айзам

хэмнэлээс суралцан бичих

Эх зохиол сонголт: “Цогтын хадны бичиг”

Ээлжит хичээлийн сэдэв: Монголын эртний яруу найргийн зохиолыг уншаад, мэдэрч ойлгох

Зорилго: Монголын эртний яруу найргийн зохиолыг уншаад утгыг ойлгох

Зорилт: - Зохиолыг мэдэрч ойлгож, унших - Танил бус үгийн утгыг тодруулах

Page 3: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

- Зохиолчийн намтар, зохиолыг бичсэн түүхийн тухай мэдээлэл өгөх / багш / - Зохиолын гол санааг ойлгож тайлбарлах - Шүлгийн өргөлт, зогсолтыг зөв дуудан унших

Сэдэлжүүлэх үе шат: “Цогтын хадны бичиг” зохиолын гарчгаас урьдчилан таамаглуулна.

Чиний бодлоор энэ зохиолд юуны тухай өгүүлж болох вэ? Цогт хун тайж гэж хэн бэ? Ийм түүхэн хүнийг мэдэх үү? Асуултыг тавьж

ярилцана. Үйл ажиллагаа-1 Зохиолыг мэдэрч ойлгож, унших Зохиогч Г. Нандинбилиг, Ч. Жачин, С. Дулам, Б. Оюун 9-р ангийн уран зохиолын сурах бичгийн 64-р хуудаснаас сурагчид уншина

Дуутын хадны шүлэг

1.Дээд тэнгэр ханы аху хийгээд Дэлхий дахь хан богдсон аху газар Дээр дорын ялгал болбоос бээр Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй. 2.Агнистайн агуй дахь бодисад нар хийгээд Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын Аху газар ангид болбоос Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй. 3.Энд хан богдсын сайн түшмэд хийгээд Эрүүлэгч Эрлэг хааны их ноёд хоёрын Ёс өнгө өөр болбоос Зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй. 4.Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд Уул модонд явагч араатан хоёрын Аху бие ангид боловч Алан идэхүйн агаар нэгэн буй 5.Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын Илт бие өөр боловч Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй. 6.Онон мөрөнд аху Халуут эгч минь хийгээд Орхон туулд агч эвчит бидэн хоёр Халх Oнигудын газар хол болбоос бээр Хайрлан саналцахын агаар нэгэн буй. 7.Энэ биедээн эс золголцвоос Үүнээс хойш төрөл тутамдаан Эх нь ганц хүүхнээ хайрлах мэт Элдэв үйлээр туслалцах болтугай … Үйл ажиллагаа-2 Танил бус үгийн утгыг тодруулах Багууд унших явцдаа танил бус үгийг түүж бичээд хам сэдвээс утгыг таамаглан бичиж, тайлбарлан ярина. Үүний дараа багш үгийн тайлбарыг дэлгэцээр харуулан ярилцана. Жишээ нь: аху - оршин буйг заах үг, ахуй газар гэсэн тайлбар толь бичигт байна. Үүнийг оршин байгаа газар хэмээн орчин цагийн монгол хэлний найруулгаар буулгаж ойлгох, тайлбарыг өөрөөр

Page 4: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

нь нэмж хийлгэх нь зүйтэй. “Цогтын хадны бичиг” шүлэгт буй сонгодог бичгийн найруулгаар бичсэн дараах үгсийн утгыг тодрууллаа.

Баг Үг Миний бодлоор Толь бичгээс

1-р баг

Богдсон Богд

Агаар нэгэн буй

Мөн чанар адил

2-р баг Агнистайн Тэнгэрийн жаргалант орон

Бодисад Бурхны шажны дээд төрлийн нэр

3-р баг

Бодь сэтгэлтэн

Чин ариун сэтгэл

Эргүүлэгч Эрүү шүүлт тулгах

4-р баг Халуут Халуун хайрт

Эвчит Эвтэй найртай

5-р баг

Ангид боловч

Өөр боловч

Онигууд XVII зууны үед Монголын Онон Хэрлэнгээр нутаглаж байгаад хожим хойно Өвөр Монгол руу нүүсэн овог

Үйл ажиллагаа-3 Зохиолчийн намтар, зохиолыг бичсэн түүхийн тухай мэдээлэл өгөх / багш/

1. Зохиолчийн тухай Цогт тайж XVII зууны vеийн Монголын нэрт яруу найрагч, төр, шашны зvтгэлтэн, орчуулагч, соён

гэгээрүүлэгч, хунтайж нь 1581 онд Автай сайн ханы ач Бахарай хошуучийн гэрт төржээ. Бага насандаа монгол бичиг сурсан. Тэрээр улааны шашны томоохон төлөөлөгч төдийгүй Манжийн түрэмгийллийн эсрэг хийж байсан Лигдэн хааны үйл хэргийг дэмжин, залгамжилж, Манж нарын Монголыг эзэрхэн боолчлох хорон бодлого, халхын феодал ноёдын урвагч хувиа хичээсэн харлаган бодлогод ундууцан, Монгол эх орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө үйл хэрэгт халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй баатарлагаар тэмцэж явсан эх оронч хүн байжээ. Цогт хунтайж 1637 оны 2-р сард Хөх нуурт болсон тулалдаанд амь эрсэдсэн байна.

2. Зохиол бичих болсон шалтгаан Цогтын хамгийн дотны эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд

ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг. Мөн Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хүү Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лигдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Ингээд чулуунд бичсэнээр "Цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ хуягт халтраа унаад, Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, зүүн зүг харан, харьд бэрлэн явсан халуут авга эгчээ санаж ихэд уяран, чээжээр хэлэхэд дагалдан явсан Эрх хиа гэдэг хүн тэмдэглэж аваад, 1626 онд Дуутын хаданд бичиж үлдээсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Энэхүү бичээс нь одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг.

Үйл ажиллагаа-4 Зохиолын гол санааг ойлгон, тайлбарлах Багуудад шүлгийг хэсэгчлэн тарааж өгөөд гол санааг олж тайлбарлуулна.

1-р баг .Дээд тэнгэр ханы аху хийгээд Дэлхий дахь хан богдсон аху газар Дээр дорын ялгал болбоос бээр Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй. Гол санаа: Тэнгэр хан, богд хүн хоёрын нэг нь дээд тивд, нөгөө нь дунд тивд, ийм хоёр ондоо ертөнцөд орших боловч жаргах, хайрлах чанар нь адилха байдаг

Page 5: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

2-р баг.Агнистайн агуй дахь бодисад нар хийгээд Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын Аху газар ангид болбоос Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй. Гол санаа: Бодисад, бодь сэтгэлтэн хоёр нэг нь тэнгэрийн аганистын агуйд, нөгөө нь энэ дэлхийд ийм хоёр ондоо ертөнцөд суух боловч амьтныг асрах нигүүлсэх чанар нь адилхан байдаг 3-р баг .Энд хан богдсын сайн түшмэд хийгээд Эрүүлэгч Эрлэг хааны их ноёд хоёрын Ёс өнгө өөр болбоос Зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй. Гол санаа: Ханбогд нарын сайн түшмэд эрлэгийн түшмэд хоёр нэг нь дунд тивд нөгөө нь доод тивд орших ба ёс өнгө өөр ялгаатай боловч зөв бурууг ялган шүүх, шударга чанар нь адилхан. 4-р баг.Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд Уул модонд явагч араатан хоёрын Аху бие ангид боловч Алан идэхүйн агаар нэгэн буй Гол санаа: Өөрийн хөрөнгөгүй учир ямагт олз хайж явдаг хүн, уул модонд явдаг араатан хоёр нэг нь хүн нөгөө нь адгуусан ийм ондоо боловч олдсон бүхнийг алан идэх чанар нь адил 5-р баг .Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын Илт бие өөр боловч Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй. Гол санаа: Хулгайч хүн, чоно хоёр ондоо ондоо төрөлтэй боловч идэх сэтгэл нь адил Үйл ажиллагаа-5 Шүлгийн өргөлт, зогсолтыг зөв дуудан унших Багаас нэг сурагч гарч уран яруу унших Гэрийн даалгавар: Өөрт таалагдсан хэсгээс сонгон чээжилж, уран яруу уншихад бэлтгэж ирэх

Ажлын хуудас Даалгавар-1: Зохиолчийн намтар, зохиолыг бичсэн түүх , бичих болсон шалтгааны тухай мэдээлэл авах / багш мэдээллийг хувилж өгнө. / Мэдээллийг боловсруулах алхам: Алхам-1: Багш зохиолчийн намтар, зохиолыг бичсэн түүх , бичих болсон шалтгааны тухай мэдээллийг сурагчдад өгч тарааж өгч уншуулна. Алхам-2: Сурагчид унших явцдаа гол зүйлийг олж товчилж бичнэ. Алхам-3: Баг дотроо гол зүйлээ ярилцаад, багаас 1 сурагч бусад багийн тайлбартай давхцуулахгүйгээр ойлгосон зүйлээ товчхон ярьж тайлбарлана. Даалгавар-2 Зохиолыг уншиж, ойлгож мэдрэх

Page 6: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

Сурах бичгийн 67-р хуудас “Дуутын хадны шүлэг” зохиолыг ойлгож, мэдэрч уншаарай.

Шүлгийг богино хугацаанд ухаарч унших явцдаа дараах алхмаар гүйцэтгэнэ. Алхам-1: Шүлгийг дор бүрнээ мөр мөрөөр нь тогтож унших Алхам-2 Танил бус үгийн доогуур тэмдэглэх Алхам-3: 1-р бадгаас 2-р бадаг,2-р бадгаас 3-р бадаг руу шилжилт хийгдэж байгааг мэдэрч ойлгох Алхам-4: Бадаг бүрт ямар утга санаа илэрч байгааг тунгаан бодож уншаарай. Даалгавар-3 Танил бус үгийн утгыг хам орчноос нь таамаглан тодруулах Багууд унших явцдаа танил бус үгийг хам сэдвээс утгыг таамаглан бичээд, тайлбарлан яриарай. Үүний дараа багш үгийн тайлбарыг дэлгэцээр харуулан ярилцана. Танил бус үгийн утгыг хам орчноос нь таамаглан тодруулах алхмууд: Алхам-1: Шүлгийн үг, хэллэг, өгүүлбэр, мөр болгоны утгыг ойлгож уншиж хийнэ Алхам-2: Үгийн утгыг хам орчноос нь таамаглан тодруулахдаа холбогдсон өмнөх ба хойдох үг, өгүүлбэртэй холбож ойлгоно. Алхам-3: Би ингэж таамаглаж байна гэж тайлбараа бичнэ Онигуд- 17-р зууны үед Монголын Онон Хэрлэнгээр нутаглаж байгаад хожим хойно Өвөр Монгол руу нүүсэн овог

Баг Үг Миний бодлоор

1-р баг Богдсон

Агаар нэгэн буй

2-р баг Агнистайн

Бодисад

3-р баг Бодь сэтгэлтэн

Эрүүлэгч

4-р баг Халуут

Эвчит

5-р баг Ангид боловч

Аху

Даалгавар-4 Зохиолын гол санааг гаргахын тулд зохиолыг хэрхэн хөгжүүлснийг венийн диаграммын аргаар шинжлэн судалж, гол санааг олж тайлбарлах Багууд шүлгийн өөрийн дугаартай бадгийг сонгон аваад, бадгийн гол санааг гаргахын

тулд зохиолыг хэрхэн хөгжүүлснийг венийн диаграммын аргаар ялгаатай ба ижил талыг олж шинжлэн судалж, түүнээсээ гол санааг гаргаж тайлбарлах 1-р баг Дээд тэнгэр ханы аху хийгээд

Дэлхий дахь хан богдсон аху газар Дээр дорын ялгал болбоос бээр Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй.

2-р баг. Агнистайн агуй дахь бодисад нар хийгээд Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын Аху газар ангид болбоос

Асрах нигүүлсэхүйн агаар нэгэн буй. 3-р баг .Энд хан богдсын сайн түшмэд хийгээд Эрүүлэгч Эрлэг хааны их ноёд хоёрын

Page 7: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

Ёс өнгө өөр болбоос Зөв бурууг ялгахуйн агаар нэгэн буй. 4-р баг.Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд Уул модонд явагч араатан хоёрын Аху бие ангид боловч Алан идэхүйн агаар нэгэн буй 5-р баг Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын Илт бие өөр боловч Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.

Венийн диаграмын аргаар задлан шинжлэх:

Даалгавар-5 Шүлгийн өргөлт, зогсолтыг зөв дуудан уншихад хэрэглэх алхмууд: Алхам-1 Бичлэгийг 2 дахь удаа тавихад сурагчид сонсох явцдаа өргөлт зогсолтыг тэмдэглэгээгээр тэмдэглэж авч, өөрсдөө унших дадлага хийнэ (Өргөлт -↑ , зогсолтыг-цэгээр, дууны нам байдлыг -↓ тэмдэглэнэ.) Алхам-2 Бэлтгэх явцдаа уран яруу уншиж чадаж байгаа 1 сурагч багаа төлөөлөн уншиж үзүүлнэ. Гэрийн даалгавар: Даалгаврыг сурагч сонгож хийнэ.Дараах 3-н даалгавраас өөрийн хүсэл сонирхлоор сонгон хийж үзүүлнэ.

Шүлгийг эхний 5 бадгийг чээжлэж, уран яруу уншихад бэлтгэж ирээрэй. “Цогт тайж” кионог заавал үзээрэй.

Ялгаатай тал Ялгаатай тал

Иж

ил

тал

Page 8: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

1. “Дуутын хадны шүлэг”-т төрсөн сэтгэгдэл бичих / Үгийн тоо 200-250/ 2. Зохиолын хэл найруулга, хэлбэр зохиомжоос суралцан аливаа зүйлсийн ялгаатай мэт

боловч адил мөн чанарыг олж, шүлгийг дуурайлган 4 бадаг зохион бичих

3. Цогт хун тайжийн талаар болон тухайн үеийн нийгэм цаг байдлын талаар чиний бодол? сэдвээр эх зохиох / Үгийн тоо 200-250/

Үйл ажиллагаа:6 Сурагч бүр амжилтын шалгуураар өөрийгөө үнэлнэ.

Амжилтын шалгуур:

Хэрэв би дараах зүйлийг хийвэл даалгавраа амжилттай гүйцэтгэдэг болно.

Дараах үнэлгээнээс сонгон үнэлж бичнэ.

- Маш сайн - Сайн - Болж байгаа - Ахиц гарч байгаа

д/д Амжилтын шалгуур:

Үнэлгээ

1

Зохиолыг уншиж, ойлгож мэдрэх явцдаа мэдэхгүй үгээ сонгон тэмдэглэдэг.

2 Утгыг мэдэхгүй үгээ ойр орчмын үг өгүүлбэрийн утгаас таамаглан боддог

3 Өөрийн таамаглалыг толь бичиг дэх утгатай харьцуулан, дүгнэлт гаргадаг

4 Зохиолчийн сонгосон үгийн шалтгааныг дүр, орчин зэрэгтэй холбон эргэцүүлдэг

5 “Би ийм үг сонгох байсан .... “ гэж эргэцүүлдэг

Page 9: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

БАТЛАВ. СУРГАЛТЫН МЕНЕЖЕР..........................\ Н.МӨНХЦЭЦЭГ\

Хичээл заасан багш: С.Бурмаа

Анги: 8

Хичээлийн сэдэв: Шалтгаан ба үр дагаврыг ялган унших, тайлбарлах

Зорилго: Шалтгаан ба үр дагаврыг ялган унших, тайлбарлах

Зорилт:

1. Эхийн хэсгүүдийг уншин ойлгох

2. Шалтгаан , үр дагаврыг ялган таних, тайлбарлах

Хамрах хүрээ: 8-р анги

Цаг: 40 минут

Хичээлийн үйл ажиллагаа:

1. Мэндлэх

2. Сэдэлжүүлэх

Бороо орохын өмнө байгалийн ямар үзэгдэл болдог вэ?

- Тэнгэр бүрхэнэ.

- Үүл гарна.

- Салхи салхилна.

- Шороогоор шуурна.

- Цахилгаан цахина.

Энэ үзэгдлийн дараа ямар үр дагавар гарах вэ?

- Бороо орно.

Бидний ярилцсанаас аль нь шалтгаан, аль нь үр дагавар гэж бодож байна вэ?\ 2-4

сурагч хариулна.\

Тэнгэр бүрхэх

Үүл гарах

Салхи салхилах Бороо орох Үр дагавар

Шороогоор шуурах

Цахилгаан цахих

Page 10: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

Өнөөдрийн хичээлийн сэдэв: : Шалтгаан ба үр дагаврыг ялган унших, тайлбарлах

Зорилго: Шалтгаан ба үр дагаврыг ялган унших, тайлбарлах

Зорилт:

1. Эхийн хэсгүүдийг уншин ойлгох

2. Шалтгаан , үр дагаврыг ялган таних, тайлбарлах

Шалтгаан, үр дагаврыг олоод, ялган таньж чадаж байвал энэ хичээл зорилгоо

хангана.

Даалгавар1.

Өөрсдийн амьдрал ахуйтай холбоотой шалтгаан ба үр дагаврыг илэрхийлсэн

жишээ олж, тайлбарлах \ Багаараа ярилцан тайлбарлана.\ 3 мин

Даалгавар2.

Эхийг уншин ойлгоод, шалтгаан ,үр дагаврыг ялган тайлбарлана.\ Багаараа

ярилцан тайлбарлана.\ 5 мин

Ашиглах эхүүд нь:

I баг: Үнэнч нөхөр

II баг: Хатсан алимны ундаа

III баг:Маргааш өвгөн

IY баг: Арслангийн арьс нөмөрсөн илжиг

Y баг: Хоёр нөхөр

Багууд өөрсдийн уншсан эхээс шалтгаан , үр дагаврыг олж, ялган таньж

тайлбарлан, ярилцана.

Даалгавар 3.

Бидний ярилцсанаас: Шалтгаан гэж юу вэ?\ 2- 3 сурагчаар хэлүүлнэ.\

Тэгвэл: Үр дагавар гэж юу вэ?\2-3 сурагчаар хэлүүлнэ.\,\Та нар сайн ойлгосон

байна.\

Шалтгаан ,үр дагаврын тухай “.........................................” тодорхойлолт байдаг.\PP

харуулж, өөрийн ойлгосныг энэ тодорхойлолттой холбон бодоод, дэвтэртээ

тэмдэглэж аваарай.

Page 11: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

Тодорхойлолт:

“Аливаа юм , үзэгдэл, үйл явдал бий болох урьдчилсан нөхцөл, түлхэх хүчийг

шалтгаан гэнэ.”

“Шалтгаанаас үүдэж бий болсон юм, үзэгдэл, үйл хэргийг үр дагавар гэнэ.

Тодорхойлолтыг нэг сурагчаар уншуулж, та нарын ойлголттой тохирч байна уу?

гэж асууж ярилцана.

Даалгавар 4.

Шалтгаан, үр дагавар хоёр хоорондоо ямар холбоотой байна вэ? Жишээгээр

тайлбарлая. 5 мин.

Багш дөхүүлэх асуулт тавина.

Шалтгаангүй үр дагавар байх уу?

Үр дагаваргүй шалтгаан байх уу?

Зураг харуулан ярилцана.

Дүгнэлт: Өнөөдрийн хичээлээр юу ойлгож мэдэв?\2-3 сурагчаар яриулна.\

\Бид шалтгаан ,үр дагаврын тухай ойлгож, ялган таньж, тайлбарлаж сурснаар

өнөөдрийн хичээл зорилгоо хангалаа.\

Гэрийн даалгавар: PP харуулж, дараах дөрвөн даалгавраас сонирхлоороо аль

нэгийг сонгон авч, дэвтэртээ тэмдэглэж аваад хийгээрэй.

Шалтгаан, үр дагаврыг илэрхийлсэн:

1. Баримт мэдээлэл цуглуулж, судалгаа шинжилгээ хийнэ үү?

2. 8 мөрт шүлэг зохиогоорой.

3. Үлгэр , домгоос сэдэвлэн зөвлөмж бичнэ үү?

4. Зүйр цэцэн үг олоод, эх зохион найруулж бичээрэй.\Үгийн тоо 100-120\

Ажлын хуудас

Даалгавар-1: Бороо орохын өмнө ямар үзэгдэл болдог вэ?\Багш асуулт тавьж

ярилцана.\

Мэдээллийг боловсруулах алхам:

Даалгавар-2

Page 12: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

Сурагчид өөрсдийн амьдрал ахуйтай холбоотой шалтгаан ба үр дагаврыг

илэрхийлсэн жишээ олж, тайлбарлан ярих

Даалгавар-3

Алхам-1

Багш эхүүдийг багуудад тараан өгч, сурагчдад уншуулна.

Алхам-2

Сурагчид унших явцдаа шалтгаан ба үр дагаврыг ялган ойлгох

Алхам-3

Ялгаснаа дэвтэртээ бичиж тэмдэглэн, ярих

Баг Эхийн нэр Шалтгаан Үр дагавар

I

II

III

IY

Y

Даалгавар-4

Алхам-1

Шалтгаан ,үр дагаврыг тодорхойлох, таамаглал дэвшүүлэх

Алхам-2

PP тодорхойлолттой харьцуулан ойлгосноо бичиж тэмдэглэх

Алхам-3

Өөрийн ойлголттой тодорхойлолт хэрхэн тохирч буйг ярилцах

Шинжлэн судлах

Даалгавар- 5

Шалтгаан ба үр дагавар 2 хоорондоо ямар холбоотойг бодож, жишээгээр

тайлбарлах

Page 13: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

Шалтгаангүй үр дагавар байх уу?

Үр дагаваргүй шалтгаан байх уу?\Зураг рхарж холбон тайлбарлах\

Гэрийн даалгавар: \Даалгаврыг сурагч сонгон хийнэ.\

Шалтгаан, үр дагаврыг илэрхийлсэн:

1. Баримт мэдээлэл цуглуулж, судалгаа шинжилгээ хийнэ үү?

2. 8 мөрт шүлэг зохиогоорой.

3. Үлгэр , домгоос сэдэвлэн зөвлөмж бичнэ үү?

4. Зүйр цэцэн үг олоод, эх зохион найруулж бичээрэй.\Үгийн тоо 100-120\

Хэрэглэгдэхүүн: Ажиллах эхүүд

Үнэнч нөхөр

Баян хүн хоточ нохойтой байжээ. Хөрөнгөө хамгаалдаг хайртай нохой нь

хөгширсөн тул нууранд хаяхаар завиар авч явав. Эзэн нь нохойгоо өшиглөн унагаах

гээд өөрөө усанд унажээ.

Эзнээ үхэх гэж байхад нохой нь чирч эрэг дээр гаргав.

Хатсан алимны ундаа

Ойн амьтдын анхны наймааг үнэг нээжээ. Үнэг дэлгүүрээс хатсан алим

худалдан авч голын усанд дэвтээн худалдаанд гаргав. Нарны халууныг хэлээд яах

вэ. Бүх амьтдын ам цангаж, буцалгаж болгоогүй шүүс рүү дайрна. Үнэг тэдэнд

торхтой шүүснээс зарсаар байв. Амьтад ч амныхаа цангааг гарган ханатлаа уужээ.

Маргааш нь үнэг алимны шүүсээ зарах гэсэн боловч нэг ч амьтан ирсэнгүй.

Бараг бүх амьтан ойн эмнэлэг рүү явсан байж гэнэ.

Маргааш өвгөн

Эрт урьд цагт нэг “Маргааш” өвгөн байжээ. Тэр багаасаа юу ч хийсэн

“Маргааш эхэлж хийнэ” гэдэг байв. Тэгээд тоо томшгүй олон маргаашийг зүв зүгээр

өнгөрүүлж, далан насыг хүрч тамир тэнхээ нь мууджээ. Хүмүүс түүнийг юу ч хийж

чадсангүй болохоор “Маргааш өвгөн” гэдэг хоч өгчээ.

Нэгэн өдөр өнөөх өвгөн толь авч мөнгөн сахлаа имрээд, цал буурал толгойгоо

илж, уртаар санаа алдаад: “ Толин дотор үзэхүйеэ толгойн үс минь цайж орхижээ.

Тун ч цалгар явсаар далан насыг хэтэрч, тоолгүй олон маргаашийг усны урсгал мэт

өнгөрөөв” гэжээ.

Page 14: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

Өвгөн бага залуу насандаа чармайж сурахгүйгээр маргаашийг хүлээсээр

далан насыг хоосон өнгөрүүлсэн нь яасан харамсалтай аж.

Арслангийн арьс нөмөрсөн илжиг

Нэг илжиг арслангийн арьс олоод, түүнийгээ нөмөрч байжээ. Түүнийг харсан

амьтан, хүн айн сэрэмжлэх болов. Илжиг өөрийгөө хүчтэй чадалтай гэж бодох

болов.

Нэгэн өдөр хүчтэй хуй салхи хөдөлж, нөмөрсөн арьсыг нь хуу татан хаяжээ.

Илжигнээс зугтаж явсан амьтад түүнийг барьж аваад балбартал зодож гэнэ.

Цээний цэцэг

Надмид хүү хэн нэгэн хүнийг юм заах гэвэл “ Мэднэ ээ, мэднэ” гэж хэлдэг байжээ.

Эх нь өглөө цээний цэцэг түүлгэхээр хүүгээ явуулав.

- Миний хүү ! Цээний цэцэг танигдахгүй байж мэднэ. Би заагаад өгье гэхэд

Надмид хүү “Мэднэ ээ, мэднэ. Мэдэлгүй яах вэ?” гээд явжээ.

Хүү явсаар тариан талбай өнгөрч, уулын бэлд хүрэв. Тэнд халгай зөндөө ургасан

байхыг хараад “Энд цээний цэцэг элбэг ургадаг гэж дуулсан. Энэ лав мөн дөө” гэж

баярлан халгай тасалж авахдаа гараа түлчхээд уйлсаар ирэв.

Үнэлгээ:

Сурагч бүр амжилтын шалгуураар өөрийгөө үнэлнэ.

Амжилтын шалгуур:

Хэрэв би дараах зүйлийг хийвэл даалгавраа амжилттай гүйцэтгэдэг

болно.

№ Амжилтын шалгуур Үнэлгээ

1. Эхийн хэсгийг уншин ойлгох

2. Шалтгааныг ойлгож байгаа байдал

3. Үр дагаврыг ойлгож байгаа байдал

Page 15: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

4. Шалтгаан, үр дагаврыг ялган таньж байгаа

байдал

5. Шалтгаан,үр дагаврыг ялган

таньж,тайлбарлаж байгаа байдал

6. Шалтгаан, үр дагаврыг илэрхийлсэн эх зохион

найруулж бичиж байгаа байдал

Дараах үнэлгээнээс сонгон үнэлж бичнэ.

- Маш сайн -5 оноо

- Сайн -4 оноо

- Ахиц гарч байгаа – 1 оноо

Page 16: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын

Хичээл заасан багш: Д.Баярмаа

Анги: 7

Page 17: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын
Page 18: 2015-11-13-нд БГД ийн Монгол хэлний цөм хөтөлбөрийн ... · PDF fileЗорилго: Монголын ... Эх зохиол сонголт: “Цогтын