26
Муу цагийн эрхээр элдэв муу зүйл найруулагдан үйлдэгдэнэ. Тэр цагт муу санаагаар хор найруулж дэлгэрүүлснээр хоёр хөлтний амийг хорын хайчаар хайчлах мэт болно гэж тайлбар зохиолуудад тодорхойлдог .

найруулсан хорын өвчин

Embed Size (px)

Citation preview

Page 1: найруулсан хорын өвчин

Муу цагийн эрхээр элдэв муу зүйл найруулагдан

үйлдэгдэнэ. Тэр цагт муу санаагаар хор найруулж

дэлгэрүүлснээр хоёр хөлтний амийг хорын хайчаар

хайчлах мэт болно гэж тайлбар зохиолуудад

тодорхойлдог.

Page 2: найруулсан хорын өвчин

Ангилал: Эрдэнээр найруулсанд: алт, зэс, хүрэл, төмөр,

мөнгөн ус, туулгаар найруулсан хор орно.

Чулуугаар найруулсанд: мэлхий чулуу, цайр,

жонш, шунх, хүхэр зэргээр найруулсан хор орно.

Махаар найруулсанд: ямаа, нохой, солонго, алаг

бамбуу, мэлхий, хилэнцэт хорхой,гүрвэл зэргийн

мах

Шимээр найруулсанд: хортой зүйл бүгдийн

шимийг хураан хольж найруулсан хор орно.

Өвсний найруулгад: бон-а, ямаан зангуу,

дүржид, тарны найруулга багтана.

Эрдэнэ ба чулуугаар найруулсан нь хүйтэн,

бусад нь халуун чанартай хор болно.

Page 3: найруулсан хорын өвчин

Үргэжлэл

Хөдлөх цагаар нь:

Жилийн

Сарын

Хоногийн хор

Орох ёсоор:

Гэрлийн хор нь арьс

салстаар

Салхинд тавьсан хор нь

судасны сүв, хамрын

нүхээр

Уураар тавьсан хор нь

амьсгал ба шар үсний

нүхээр

Идээнд тавьсан хор нь

хоол боловсруулах замаар

орно.

Page 4: найруулсан хорын өвчин

Хорын өвчний ерөнхий шинж. Толгой өвдөх, нүд бүрэлзэх, бие ирвэгнэх, өвчүү

ар нуруугаар хатгах, хоолны шингэлт муудах,чацга алдах ба бөөлжих, гэдэс хоржигнож дүүрэх,хүндэрвэл ухаан алдан, татах шинж илэрнэ.

Гадар шинж: үүрээр үг хэлүүлэхгүй, идээидүүлэхгүй, хөдөлгөхгүйгээр шүлсийг нь цэвэрусанд хийж тэнсэж шинжихэд, ёроолд нь тунавалхортой.

Бөхөнгийн эвэрт шүлсийг нь нулимуулж үзэхэдбуцлах мэт шинж гарах, өөхөн чулууг галдулайсгаж дээр нь нулимуулж хагалж үзвэл арвайнтөдий харлах бол хорын гадар шинж юм.

Өвчтөний шээсэнд үсийг нь хийж 1 хонуулахадмуруйж, хатаад түлэгдсэн бол хор мөн.

Page 5: найруулсан хорын өвчин

Дотор шинж нь: Судас нь мэдрэлийн ба уяман өвчний судастай

адил, лугшилт нь олон янзаар хувирна. Шээсийг

хүрэл саванд хийж уурыг нь гаргахгүйгээр бүтээж

1 хонуулаад үзэхэд солонго мэт өнгөтэй болсон

бол хор мөн.

Явахад дайвалзах, толгой эргэх, ходоод, элэгний

орчим ба ар нуруугаар өвдөх, мах татаж ирвэгнэх,

булчингийн гол ба хөл өвдөх, гал, нар, сэрүүн

сүүдрийг хүсэх, бөгөөд сууж чадахгүй болох, хөлс

гарах, халууцах, нойр ихэсч багасах, нүд

бүрэлзэх, ам заваарах, бэлгэс босохгүй шинж

гардаг.

Page 6: найруулсан хорын өвчин

Үргэжлэл Цээж, бөгсөн бие, үе мөчөөр хэсэж шимшрэн

өвдөх, сарын хир хоригдох, хэлний өнгөр арилах,

нүдний цөцгий, шүд, чих, толгойгоор хатгуулж

өвдөх, хоолой сөөх зэрэг шинжүүд илэрнэ.

Туслах хорлох байдлаар шинжлэхэд бэлгийн

ажил хийх, морь унах, загас гахайн мах идэх,

муудсан идээ идэх, дээрх найруулгын хөлөг ба

малын ханасан цусны зутангаар өвчин хөдөлж

байвал хорын өвчний дотор шинж гэж үздэг.

Page 7: найруулсан хорын өвчин

Долоон тамир гэмтэхэд гарах шинж

Идээний тамир

гэмтэхэд

• Хэхэрч,бөөлжих,

• идээ эсшингэх

Цусны тамир

гэмтэхэд

• Элэг ба цээжин биеээр хатгуулах

Махны тамир

гэмтэхэд

• Мах хөхрөх, хатах, хэсэглэж өвдөх

Page 8: найруулсан хорын өвчин

Үргэлжлэл

Өөхний тамир гэмтэх

• Нойр тэгшгүй болно.

Ясны тамир

гэмтвэл

• Шүд, хумс, үе мөчний яс шимшрэн өвдөх

Чөмөгний тамир

гэмтэхэд

• Толгой эргэх, наранд тэсвэргүй болох

Page 9: найруулсан хорын өвчин

ҮргэлжлэлДуслын тамир гэмтэхэд дусал цувирах,

сэрэл буурах, сарын тэмдэг хэт их ирэх,

эсвэл хаагдах болно. Мөн охь

тунгалгийн үүсэлт алдагдах тул сэтгэл

санаа хямран, цог сүлд буурна.

Page 10: найруулсан хорын өвчин

Өвчин буусан үүдээр шинжлэх: Нарны гэрэл, утаа уурнаас болсон хор бол

анхандаа хоолой багалзуур хорсож халуун оргих,

толгой өвдөх, дотор бачимдах, шилбээр өвдөх,

жихүүдэс хүрэх, өвчний хүч их бол саа туссан мэт

хөшиж атирах, халуу оргиж, загатнах, маажсан

үед гүвдрүү нясуу гарч товойж хавдах, зарим хүнд

үед врай мэт болж мах нь хатингартан илжирч

унаад яс идэгдэх шинж гарна.

Page 11: найруулсан хорын өвчин

Хорын төрлүүдээс хамаарах байдал

Эрдэнийн хор тамир бүхэнд

шунана. Чулуун найрлагын хор

ихэвчлэн ходоодонд бууна.

Махны хор ходоод элгэнд бууна.

Шимийн найрлага биеийн аль 1

талд бууна.

Өвсөн найрлага үе мөч, бүлх,

шөрмөсөнд буух нь элбэг.

Page 12: найруулсан хорын өвчин

Үргэлжлэл Эрдэнийн найрлагаар хордоход тамир муудаж, ходоод

өвдөж, хүйт оргих, аманд зэв амтагдаж, бэлгэ эрхтэнхөвчрөхгүй болж, нүд шарлах, тараг идвэл хорлохшинж гарна.

Чулуун найрлагаар хордоход ходоод хатуурч, хүндоргино, дөрвөн мөч нарийсах, нүүр хавагнах

Маханд найруулсан хор бол ходоод элгээр хавсарчөвдөөд, нүд нуухтаж улайх, цусаар чацга алдах,заримдаа цустай цэрээр ханиалгах

Шимээр найруулсан бол таллаж өвдөөд, тэр талынмах нь хатингартаж толгой, хөл, үе мөчөөр жихүүцэжхалуун оргих, өрцөөр хатгаж өвдөх шинж гарна.

Бодитой найруулсан бол хэл, хумсны угаар сэнгэнэж,тамир муудаад, уруул хагарах, шүд харлах шинжилрэнэ.

Page 13: найруулсан хорын өвчин

Нууц шинж.

Рэралыг сүүнд хийж, тостой өгвөл

бөөлжих, хураах эм өгөхөд хураагдсан

шинж илэрч байвал мөн.

Маш далд шинжийг илрүүлэхэд сэрү,

цагаан бон-а, арүрийг нягт талхдаад

усанд дэвтээж өглөө эрт бага тунгаар

өгсний сүүлд шээсийг аваад өөр

амьтанд уулгахад хордсон шинж

үзүүлбэл хорын хүч их байна.

Page 14: найруулсан хорын өвчин

Аймшигтай шинж:

Хатингартаж шанаа хонхойх, хоолонд

дургүй болж, идсэн хэмжээгээр бөөлжих,

хэл, буйл, хумс нь өнгөө алдаж биеийн

хүч барагдах, арьсан дээр хар өнгөтэй

гүвдрүү туурах, амьсгаадах, нимгэн

газар хавдаж хор тайлах эмчилгээ үр

дүнгүй болж байнга муухай үнэртэй

зүйлээр чацга алдах, цусаар бөөлжих

шинж илэрвэл өвчний тавилан муу

байгааг заана.

Page 15: найруулсан хорын өвчин

Хураангуйлбал

Халуун найрлагын үедсудас эрчимтэй лугшиж,шээс бор өнгөтэй болж,язмаг зузаан байх, яс, үебулчин дагаж өвдөх,цээж элгээр хатгуулах,ам хэл хатаж, уруулхагарч, шүд харлаж,дотор халуун оргих,ухаан балартах, элдэвзүйл зүүдлэх. Хорынхалуун үед ихэвчлэнэлэг, цөсөнд бууна.

Хүйтэн найрлагын үеддотор хөөж хоржигнож,хэхрэх, хоол шингэхгүйболовч идээ ундаанддуртай байдаг. Судас ньалгуур, шээс хөх өнгөтэйболж, хэл цайх, нүүрсэлхрэн, сүүлдээ аль нэгоронд бэтэг болжхуйларна. Улмаар усанхаван болж хүндэрдэг.

Page 16: найруулсан хорын өвчин

Эмчилгээний зарчим:1. Сарнисан хорыг хураах

2. Хурсныг нядлах

3. Хорын урхгийг туулгах

Page 17: найруулсан хорын өвчин

Антидонт хэрэглэх арга

Хорын өвчнийг хороор/антидонт/ анагаахад

танимхай, нөхөр, мэс гэсэн найрлагын

бүрэлдэхүүнтэйгээр эмчилнэ.

Эрдэнээр найруулсан хорын танимхай нь алт,

мөнгө, шүр, сувд, зэс, оюу 6 болно.

Чулууны найрлагын хорын танимхай нь гантиг,

оюу, усны чулуу, цагаан шунх, жонш болно.

Нөхрүүд нь гурван халуун, мэс нь гал шүү юм.

Мөн Ванрил-25, Юнин-25, Бабу-12 эмүүдийг өргөн

хэрэглэнэ.

Page 18: найруулсан хорын өвчин

Эмийн эмчилгээ:

Эс сарнисан шинэхэн үед хураах

шаардлагагүй бөгөөд шууд нядлах,

харин хуучирсанг хураах шаардлагатай.

Ерөнхийд нь хураахад Гота-8, Танчин-

25, Хойд үндэс- ийн Гүргэм-13 дээр

гахайн цус нэмж өгнө.

Хурсны шинж: бие хүндрэх, залхуурах,

дур хаагдах, ам хэл хатах, ходоод

халуун оргих шинж илэрнэ.

Page 19: найруулсан хорын өвчин

Үргэжлэл Нядлахад өвсөн найрлага, шимийн найрлага,

эрдэнийн найрлага гэж 3 байдаг.

Тамир хүч сайн, ходоодны галын илч их бол өвсөн

найрлагыг өгнө.

Тамир дорой хүмүүс, өтлөгсдөд шимийн

найрлагын талхаар эмчилнэ. Халууны урхаг

ихтэй, эмэнд харшилтай хүмүүст эрдэнийн

найрлага чухал байдаг.

Өвсөн найрлагын жоронд рерал, хонилон, омбу,

банздоо дөрвийг эрхэм болгодог бөгөөд нөхөр нь

игүүшин, дэгд, цагаан бон-а, барбад, гангачүн,

рани нэмж тангаар өдөрт 3 удаа ууна.

Page 20: найруулсан хорын өвчин

Үргэлжлэл Халуун Түшмэл-27,38, Манжорчэнмо өгч нядлаад

өвчний сүүлийг дарсны дараа урхгийг нь Данрог-

5-г дүржидийн шүүсэнд зуурч үрэлдээд

цахилдгийн үрийг архинд дэвтээсэн шүүсээр

хөлөглөж өгч туулгана. Эрдэнийн хар үрлийн

найрлагыг өгч нядалж туулгана.

Хүйтэн найрлагын хорыг анагаахад бибилин,

цагаан гаа, тунсаа, омбу, зэсийн зэв, энгэсгийг

бурамтай найруулж буцалгасан усаар даруулж

өгнө.

Page 21: найруулсан хорын өвчин

Тус бүрт нь эмчлэх:

Утаа, нарны гэрэл, уураар үүссэн хоронд Зову-6 талх,тангийн дээд болох цагаан бон-а, барагшуны тангаархөлөглөж өгвөл хорыг гаргахад чухал байдаг. МөнЗову-6 дэвтээлгээр жин тавьж, сүүлд нь 3 улаанытосон эмийг найруулж өгнө.

Эрдэнийн найруулгын хорыг анагаах энгийн ерөндөгбол барагшун, арүр, хүхрийн тан юм. Ялангуяа алтныхоронд хүнжид, маалингыг нэмэх, зэсний хорондтунсааг нэмэх, мөнгөн усны найрлагын хорондчацарганыг нэмж, үнээний шээсээр даруулж өгнө.

Төмрийн найрлагын хоронд саримсагны үнсийг нэмжөгнө.

Хоногийн болон сарын хоронд дээрх мэтээр найруулж өгнө.

Page 22: найруулсан хорын өвчин

Засал эмчилгээ: Ходоодонд буувал бөөлжүүлэх, судсанд буувал

судсан туулга, мах арьс ясанд буувал хөлсөөргаргана. Хорын өвчин удвал тамирт шунах тулхураах, нядлах, арилгахыг тамиртай нь уялдууланзохистойгоор давтаж хийнэ.

Халуунтай бол биеийн тамирт шунах болохоорэмийн хэмжээ нь хэтэрвэл шунасныг арилгажчадахгүй бөгөөд ходоодны галыг сөнөөж, халууныурхаг хоцрох тул хэмжээг нь багасгаж оронд ньнядлах хэрэгтэй.

Хааяа үргэлжийн туулгыг өгч өвчний урхгийгарилгана. Тамир нь маш муу бол зөөлөн шимт,нярухаг ээлжлэн тавьж хөлс гарвал туулгаххэрэггүй.

Page 23: найруулсан хорын өвчин

Идээ унд: Эхлээд үдийн өмнө идээг сойж, үдээш хойш идэж

чадах хэмжээгээр нь идүүлнэ. Загас, гахай, битүү

туурайтны мах, халуун, хурц амттай ногоо болон

удаж муудсан, иссэн идээ ундааг цээрлэнэ. Үхэр,

угалз, зээрийн шинэ мах, цагаан будаа, арвайн

зутан, цай, буцалгаж хөргөсөн ус өгнө. Тамир нь

муу бөгөөд илч нь бага болон өтлөгсдөд хонины

шинэ мах, шинэ архийг зутантай хольж өгнө.

Явдал мөр: Гал наранд шарагдах, ядарч зүдрэх,

бэлгийн ажил хийх, унаа унах, их ярих, норж

даарах, өдөр унтахыг цээрлэнэ

Page 24: найруулсан хорын өвчин

Сүүлийг таслах:

Хорын өвчин жил, сараар удаж биеийн

тамирт нийлсэн бол дахин давтан

халууныг үндэснээс нь гаргаж байх

хэрэгтэй.

Халуун шунасан нь их бол туулгасны

дараа байгалийн халуун рашаанд

оруулна. Шунасан нь дунд бол 5

рашааны уурын дэвтээлгээр дэвтээнэ.

Шунасан нь бага бол хөлс гаргана.

Page 25: найруулсан хорын өвчин

Зарснаа тооцож хэрэглэхээ хэмж

Хурааснаа шалгаж хүрэлцэхээ хэмж

Үл олдох эдэд бүү шуна

Хайранд бүү эрхэл

Page 26: найруулсан хорын өвчин

Баярлалаа.